#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Jul.22.18 4:36 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 1 post ] 

Boot Animation ирээдүйтэй юу? сонирхолтой юу?
Гоё байна, гэхдээ ирээдүйтэйг нь яг хэлж мэдэхгүй нь 0%  0%  [ 0 ]
Маш гоё, сонирхолтой санагдлаа, ирээдүйтэй шүү! 100%  100%  [ 1 ]
Boot Animation гэж юу юм? 0%  0%  [ 0 ]
Ирээдүйтэй биш юм шиг байна даа, уучлаарай 0%  0%  [ 0 ]
Мэдээж ирээдүйтэй, яаж хийдгийг нь зааж өгөөч 0%  0%  [ 0 ]
Total votes: 1
Author Message
PostPosted: Dec.18.17 2:36 am 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн
User avatar

Joined: Sep.07.17 9:21 pm
Posts: 10
Би нэг хэсэг Banjig-ын Android.Bblog.mn гээд блогийг хөтлөөд дараа нь MNDroid.com, Version.Mn зэрэг сайтуудад мэдээний нийтлэгч, орчуулагчаар ажилладаг байлаа. Тэр үед сонирхлоороо нэг бяцхан Animation-г ямар ч Android утсанд зориулж хийж байлаа л даа. Тэр нь энэ байв:



Дараа нь хичээл сургууль гэж явж байгаад Их сургуулиа төгссөнийхөө дараахан дээрх инээдтэй юмаа янзалж арай дажгүй болгон шинэчлээд гаргав аа. Тэр нь энэ байв:

За тэгээд эдгээр Boot Animation гээд байгаа зүйлсийг хэрхэн утсандаа суулгах зааврыг хүртэл бичлэг байдлаар бэлдэн оруулав аа:

Гэвч би нэг Facebook-ын Page хөтөлдөг байснаа больж үүнийгээ сурталчилж хүмүүст түгээхээ больчихсон юм. Нэг хувийн асуудал тулгарч улмаар үүнийгээ хаасан л даа. Дараа нь өөрийгөө ямар тэнэг юм хийсэн юмбдээ гэж харамссан. За тэгээд дараа нь бүр их хөдөлмөр орсон нэг Animation хийж гаргасан нь энэхүү Өлзий хээ маань байлаа :angel: .

Яг өнөөдөр 1000 хүн үзсэн болчихсонд нь би их баярлаж ийм пост оруулж ер нь иймэрхүү Animation хийгээд байвал ирээдүйтэй юу? энэ бүхэн юунд хэрэгтэй вэ? үүнийг минь тоох хүн байх нь уу? гэж бодоод бичиж байна. Ямартай ч миний таньдаг 2 утасны Software засварчин залуу эдгээрийг маань зассан утсандаа суулгаад түмэнд түгээж яваа сурагтай л байсан. Би өөрөө ч боломжтой бол ах дүү, хамаатан садангийн таньдаг ойр дотно гэлтгүй ер нь утасных нь системийг оролдох боломж олдвол энийгээ суулгахыг их боддог шүү. За тэгээд ийм юм ирээдүйтэй байж чадаж байгаа эсэхэд ер нь эргэлзээд л байна даа хөөрхий. Дахиж ингэж Animation хийх эсэхээ би шууд хэлж мэдэхгүй нь дээ. Учир нь сүүлд хийсэн Animation-г би нэг хүнд үзүүлж утсанд суулгаж өгөх зорилготой мөрөөдөлтэй хийсэн боловч урам минь хугарч бүтэлгүйтлээр төгссөн (тэр хүн iPhone авчихсан :crysad: ).


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 1 post ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited