#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Jul.22.18 4:37 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 11 posts ] 
Author Message
PostPosted: Mar.31.12 3:33 am 
Offline
Эх Оронч Гишvvн
Эх Оронч Гишvvн

Joined: Mar.01.10 3:01 pm
Posts: 384
Монгол улсын хэмжээнд сүүлийн 10 гаруйхан жилийн дотор ховор болон элбэг ан амьтдын тоо толгой багассаар сүйрлийн ирмэгт ирээд байна.
Тухайлбал, 1980-иад онд 40,000 орчим аргал хонь, 140,000 орчим халиун буга тоологдож байсан бол 2001, 2004 оны тооллогоор 13,000 орчим аргаль хонь, 10,000 орчим халиун буга тоологдож, 2000 оны тооллогоор 5000 орчим байсан монгол бөхөн 2005 онд 1500 орчим монгол бөхөнтэй гэсэн дүн гарсан. Ховор, нэн ховор амьтдын тоо толгой арав гаруйхан жилд 70-90 хувь огцом буурч байна. Ховор амьтнаар ч зогсохгүй элбэг гэж үзэгддэг агнуурын ач холбогдолтой амьтад тарвага, цагаан зээр зэрэг амьтдын тоо толгой ч цөөрсөөр байна. Монгол улсын Засгийн газар 2005 онд ховор амьтны жагсаалтад тул загас, баавгай 2-ыг оруулсан явдал нь нэг талаас эдгээр зүйл амьтдыг хамгаалах статус өндөр болж байгаа боловч нөгөө талаас ан амьтад ховордсоор сүйрлийн ирмэгт байгааг илэрхийлж байгаа юм.Ан амьтдыг сүйрлийн ирмэгт хүргэж байгаа нэг том хүчин зүйл бол ангийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний зохисгүй буюу хууль бус худалдаа юм. Үүнийг ихэнх хүмүүс хулгайн ан ихэсээд ан амьтан цөөрч байна гэж ойлгодог нь өрөөсгөл талтай.
Тиймээс, Монгол оронд хууль бус агнуурыг бууруулах нөхцөл боломж бол ангийн гаралтай эд зүйл, түүхий эдийн худалдааг хязгаарлах явдал юм.


Last edited by Чийдэн on May.05.12 1:11 am, edited 6 times in total.
Гарчиг засав.


Top
   
PostPosted: Apr.01.12 4:17 am 
Offline
Эх Оронч Гишvvн
Эх Оронч Гишvvн

Joined: Mar.01.10 3:01 pm
Posts: 384
Домогт говийн эзэн мазаалай

Image


Мазаалай түргэн шалмаг хөдөлгөөнтэй, цайвардуу буурал үстэй, ойн хүрэн баавгайг бодвол давжаа биетэй, мохоо хумстай, жижигхэн нүдтэй. Мазаалай нь уулын бэл, сайраар ургадаг бажууны үндэс, зээргэнэ, хармаг жимс идэхээс гадна мэрэгчид болон хорхой шавьжаар хооллоно. Бажууны үндэс нь говийн хуурай хөрсөнд гүн ургадаг ба түүнийг мазаалай шүд, сарвуугаараа ухаж авдаг байна. Мазаалайд идэш тэжээлээс гадна ус их чухал. Тиймээс голдуу задгай ус, булаг шанд бараадан амьдрана.
Тоо толгой нь цөөрсөөр одоогийн байдлаар Сэгс цагаан Богд, Шар хулсны нуруу, Атас, Ингэс уулын орчмоор цөөхөн хэдэн мазаалай амьдарч байна.
Тэд өвлийн улиралд хадны ангал, сухай зэгс бүхий шугуйд үхсэн нүхэндээ ичнэ. Мазаалай нэг жилийн зайтай 1-2 аламцаг/бамбарууш/ төрүүлдэг учир үржил нь удаан явагддаг амьтан юм. Эх нь бамбаруушаа биеэ дааж явах чадвар суух хүртэл нь дагуулж явна.
Дэлхийн дулаарал болон цаг агаарын өөрчлөлтийн 83% хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй. Сүүлийн жилүүдэд ган гачиг болж, цөлжилт нэмэгдсэнээр хөөрхий говийн мазаалай нарт идэх хоол хүнс ч олдохоо байж, өлсөж үхэхгүйн тулд айлын амбаар сав ухан онгичих болжээ. Идэш тэжээл хайн хэсүүчлэн явах нь олон эрсдэл авчирдаг. Тухайлбал цангаж үхэх, өлсөж үхэх, нэг нэгнээ барих, анчдын гарт орох, чононд барилулах зэрэг аюултай. Харин эдгээр эрсдэлийг бууруулах зорилоор Говийн их Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас тодорхой хэдэн газар сонгож, хоол тэжээлээр хангах болсон байна.
Монгол улс 1953 оноос эхлэн мазаалай баавгайг агнахыг хориглосон. Мөн ховор амьтдын өлгий нутаг ялангуяа мазаалайн гол амьдрах орчин болсон Алтайн өвөр говийг 1975 онд улсын тусгай хамгаалалтанд авч “Их говийн дархан цаазат газар”-ыг байгуусан. Харин 1995 онд Улсын тусгай хамгаалалттай газрын тоонд оруулсан билээ.


Top
   
PostPosted: Apr.18.12 6:48 am 
Offline
Эх Оронч Гишvvн
Эх Оронч Гишvvн

Joined: Mar.01.10 3:01 pm
Posts: 384


Top
   
PostPosted: Apr.18.12 7:08 am 
Offline
Эх Оронч Гишvvн
Эх Оронч Гишvvн

Joined: Mar.01.10 3:01 pm
Posts: 384
Монгол улс мазаалай үржүүлгийн газартай болжээ. Энэ жил мазаалайг тусгаарлан үржүүлж эхлэхийн байна. :laugh5:

Image
Image
Image
Image


Top
   
PostPosted: Apr.18.12 4:46 pm 
Offline
Эх Оронч Гишvvн
Эх Оронч Гишvvн

Joined: Mar.01.10 3:01 pm
Posts: 384
Халиу

Image

Умардын халиу Латинаар: Lutra lutra Linnaeus нь хөхтөн амьтны аймгийн махчдын баг болох суусрын овогт багтдаг.Монгол улсад устаж байгаа гоц ховор амьтан юм. Манай улсын Халх голд Амгалантаас улсын хил хүртэл, Шишгэд голд Тэнгис Шишгэдийн бэлчрээс улсын хил хүртэл нутгуудаар үзэгддэг. Монгол улсад халиу агнахыг 1930оноос хойш хуулиар хатуу хориглон дархалсан. Устах аюулд орж байгаа зэрлэг ургамал амьтны зүйлийн олон улсын худалдааны тухай 1973 оны конвенцийн I хавсралтад орсон.


Top
   
PostPosted: Apr.18.12 7:21 pm 
Offline
Алдар Сууны Оргилд Хvрсэн

Joined: Jul.30.10 7:32 pm
Posts: 2656
Location: goldilock zone
алтайн барс яаж байгаа бол одоо байдиймуу ? баримтат нэвтэрүүлэгийг нь үзэж байсан их дээхэн үеийн харагдсан.


Top
   
PostPosted: Apr.19.12 8:17 am 
Offline
Эх Оронч Гишvvн
Эх Оронч Гишvvн

Joined: Mar.01.10 3:01 pm
Posts: 384
Цоохор ирвэс монголд 1000-аад бий гэдэг юм билээ. Сүрлэг сайхан амьтан шүү :wd:



Top
   
PostPosted: Apr.19.12 8:39 am 
Offline
Эх Оронч Гишvvн
Эх Оронч Гишvvн

Joined: Mar.01.10 3:01 pm
Posts: 384
Цоохор ирвэс

Image


Top
   
PostPosted: Apr.30.12 3:50 am 
Offline
Эх Оронч Гишvvн
Эх Оронч Гишvvн

Joined: Mar.01.10 3:01 pm
Posts: 384
Цөөвөр чоно

Image


Хөхтөн амьтны аймгийн махчдын баг болох нохдын овогт багтдаг. Монголд устаад байгаа, нэн ховор, дэлхийн хэмжээнд ховордсон зүйл.

Бие 110 см, сүүл 50 см орчим урт. Саарал чононоос жижиг, үнэгнээс том.Зүс тод улаан зээрд. Хэвэл, суга, цавь, чихний дотор тал цайвар. Сүүл саарал чононыхоос урт сагсгар, үнэгнийхээс арай богино, жигд улаан буурал.Завж, багалзуурын үс урт.
Монгол дахь тархац дэлхийн тархацын хойд захад хамаарна. Өнгөрсөн зуунд Хэнтий, Хөвсгөл орчмийн уулс, Хагай, Монгол алтай, Алтайн өвөр говь, Өмнөговийн уулсаар ховор биш тохиолддог байжээ. Гучаад онд Өмнөговийн Ноён, Сэврээ, Нэмэгт ууланд агнасан, дөчөөд онд Цагаан богд, Эдрэнгийн нуруу, Суман хаданд үзсэн мэдээтэй, тавиад онд Могол Алтайд устаж, Хөвгөл орчимд алга болж, Өмнөговь, Алтайн өвөр говь, Говьеалтайн зарим уулсаар ховорхон үзэгдэх болов. Сэгс цагаан богдод 1967 онд хэд хэдэн удаа үзэгдсэн, 1968 онд Өмнөговийн Алтан ууланд хавханд орсныг тухайн үед нутгийнхан мэдээлж байв.Өмнөговийн Зөөлөн ууланд 1969 онд хавханд орсон тохиолдол Монголд байгаагийн хамгийн сүүлчийн нотолгоо болно. Аргаль, янгир, туулай элбэгтэй говийн хад, цохиот уулс, бор гөрөөс, хүдэр, бугб нутагладаг Хөвсгөлийн тайгын ян сарьдагт байршдаг байжээ. Бөөн сүргээр явж иддэг амьтнаа хоморголж барьдаг.Гөрөөсний сэг зэмд ирнэ.Өнгөрсөн зуунд малд байнга довтолдог байсныг нутгийнхан ярьдаг.Өмнөговийн Ноён уулын агуйд үүрлэж, хоёр бэлтрэг гаргасныг нутгийн анчин олсон мэдээ бий. 1,2 сард отолж, 4 сард бэлтрэглэсэн мэдээ бий.Тоо толгойн тухайн мэдээ байхгүй. Малд халдахад агнадаг, хоол болдог амьтан ховордож цөөрсөн, чоно, ирвэс элбэгшиж, тэжээлийг булаасан зэргээс устаад байна.
Хамгаалсан байдал: Зэрлэг амьтан, үргамлын ховордсон төрөл зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвецийн 2-р хавсралт, олон улсын болон Монголын улаан номд тус тус оруулжээ.1973 оноос хуулиар агнахыг хориглосон.




Top
   
PostPosted: May.21.12 3:24 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Aug.21.05 2:23 pm
Posts: 500
DET sain baina! Goy sedew neejee. Amitadiin tuhai sain taniulj baij bid avarch chadna.
1000-aas neg hoyoriig n avchii yav l gej geseer turul zuil ugui bolgoj bna. Neg turul zuil ugui bolsnoor zogsdoggui dagaad oor busad zuilsd ih nolooldog. Baigalid hereggui amitad gej baidaggui.


Top
   
PostPosted: Jun.05.12 4:04 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Nov.26.10 1:03 am
Posts: 2088
Location: Mongolia
http://www.mne.mn/mn/index.php?option=c ... &Itemid=90

ховордсон бүх амьтад

_________________
Wish all the best MGL


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 11 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited