#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.18.18 11:31 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 636 posts ]  Go to page 1 2 3 4 525 Next
Author Message
 Post subject: O • Муур • O
PostPosted: Jan.31.10 1:57 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Mar.05.09 3:09 pm
Posts: 2822
Location: The location you entered is too long.
Муур

Муур (Felis catus) буюу гэрийн муур хортон мэрэгч, могой, хилэнцэт хорхой зэрэг гэрийн хортныг агнах чадвар, хүнд дасах чадвараараа хүнд үнэлэгддэг махан идэшт хөхтөн. Муур дорж хаяж 9500 жилийн өмнө хүнтэй холбоотой болсон.

Чадварлаг махчин муур 1000 орчим зүйлийн амьтан барьж хооллодог. Энгийн команд сургаж болно. Муур хаалганы бариул доош дарж онгойлгох зэрэг энгийн механизмыг өөрөө эзэмшиж сурдаг. Муур янз бүрийн дуу авиагаар харилцдагаас гадна, биеийн хөдөлгөөнөөр харилцдаг.Муур дэлхий дээр хамгийн түгээмэл гэрийн амьтан байх магадлалтай. Нийт 600 сая гаруй муур дэлхий даяар тархсан. Бүртгэлтэй цэвэр үүлдрийн муур тэжээдэг хүмүүс олон бий.

Муурыг шүтээнээ болгосон эртний Египетэд муурыг анх гэршүүлсэн гэж саяхан болтол үздэг байв.Гэвч 2007 оны судалгаагаар гэрийн бүх муур МЭӨ 8000 жилийн өмнө Ойрхи Дорнодод гэршсэн тав хүртэл тооны Африкийн цоохондойгоос (Felis silvestris lybica) гаралтайг тогтоожээ.

Анатоми
Муур нь 2.5-7кг жинтэй, зарим үүлдэр, тухайлбал Maine Coon зэрэг нь 11.3 кг хүрдэг. Мөн маш жижигхэн 1.8кг орчим төрөл бас бий. Дэлхийн хамгийн том рекорд тогтоосон муур 21кг 297гр ба хамгийн жижиг нь 1кг 36гр байна. Муурын дундаж өндөр 23-25см, урт 46см (толгой, бие) ба сүүлний урт 30см байдаг. Үе мөч, булчин, шөрмөс нь тун зөөлөн, уян хатан тул толгойнхоо эргэн тойрноос бусад бараг бүх биеийнхээ хэсгийг долоож чадна. Мөн өндөр үсрэх чавар сайн бөгөөд биеийн өндрөөсөө 5 дахин илүү 1.5м орчим үсэрч чаддаг. Цагт 60км орчим хурдлах чадвартай хэмээгдэх ба эгшин зуур богино зайд өндөр хурд гаргах боловч хол давхихгүй.

Нүд
Нүүрнийх нь хэмжээтэй харьцуулахад нилээн том нүдтэй. Харааны хувьд хөдөлгөөнт зүйлийг олж тогтоохдоо тун сайн ч, хөдөлгөөнгүй болон удаан хөдөлж буй зүйлийг олж харахдаа тийм сайн биш. 2-6м доторхийг тод сайн харах ба түүнээс ойр эсвэл хол зүйлийг харахдаа сайн биш гэж тооцогддог. Хүүхэн хараа нь хүнийхээс өөр, босоо нарийн байдаг нь хэмжээгээ хурдан өөрчлөхөд давуу талтай аж. Гэгээтэй газар нарийн босоо, бүдэг харанхуй орчинд хүүхэн хараа нь нүд дүүрэн нээгдэж гэрлийн нүдэнд тусах хэмжээг ихэсгэх ба сайн хардаг. Өнгөний үндсэн 3 эх болох хөх, улаан, ногооныг ялгах боловч улаан өнгийг бүдэг ягаан болгож хардаг байна. Ерөнхийдөө юмс үзэгдлийг хар, цагаанаар харна.

Хамар
Хамар нь бусад амьтадтай харьцуулахад гоц сайн гэж ялгарах зүйлгүй ч хүнээс хэдэн 10 мянга дахин өндөр үнэрлэх чадвартай байна. Мууранд "хамрын хээ" гэж байх ба энэ нь хүнийхээр бол хурууны хээтэй адил бөгөөд муур болгоных өөр юм. Нохой шиг үнэрлэх чадвараа ашиглан ан хийх нь бараг үгүй. Муур нь хамраа өөрийн эзэмшил газраа шалгах болон идэж болох зүйл мөн бишийг ялгахад ашигладаг.

Чих
Муурын 5 мэдрэхүй дотроос хамгийн сайн нь сонсгол аж. 60 герц-65 килогерц хүртэл гэж тооцогддог. (Нохой 40гц-47кгц, Хүн 20гц-20кгц) Энэ нь хулгана зэрэг амьтдын гаргах чимээг олж сонсоход зориулагдсан. Мөн чихээ нэг нэгээр нь 2 өөр зүгт хөдөлгөн тэр зүгийнхээ дуу чимээг ялгаж сонсож чаддаг ба хаана яг аль зайд гарч буйг нь маш нарийн тогтоодог байна. Эдгээр нь шөнөөр ан хийхдээ олзоо хүлээн мярааж, гэтэж байгаад авлахад зохицон хөгжсөн чадвар юм.

Сүүл
Сүүл нь биеийн урттай ойролцоо байна. Зарим үүлдрийн муур маш богино эсвэл сүүлгүй байх нь бий. Гүйх, харайх, үсрэх зэрэгт хөдөлгөөний тэнцвэрээ олоход хэрэглэгдэх ба мөн юу илэрхийлж байгааг мэдэж болно.

* Сүүлээ босгох- Харьцангуй сайхан ааштай үед. Алхаж байх үед босгосон байх нь элбэг.
* Хажуу тийш хөдөлгөх- Тааламжгүй үед. Эзэн нь дуудахад мөн 2 тийш хэд хэд даллан хариулах үе бий. Бас ав хийх, тоглож байх зэрэг үед ажиглагдана.
* Хойд хөлийн завсар сүүлээ хавчих- Айсан үед.
* Үсийг нь арзайлган томсгосон- Гайхаж цочсон.
* Өөр муур болон эзнийгээ ороох- Энэ нь дотно, нөхөрсөг байдлаа илэрхийлж буй хэрэг аж.

Хуруу
Урд хөл нь 5, хойд хөл нь 4 хуруутай байдаг. Гэвч зарим гажигаас болоод урд хөл нь 6, эсвэл хойд хөл нь 5 хуруутай муур цөөнгүй бий. Гиннесийн номд хойд, урд хөлөндөө тус бүр 7 хуруутай, нийт 28 хуруутай муур тэмдэглэгдсэн байдаг.


Source : Wikipedia

_________________
There is a 32 character limit.


Last edited by Question.net on Feb.10.10 10:38 am, edited 5 times in total.

Top
   
 Post subject: Re: Муур
PostPosted: Jan.31.10 2:04 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.29.02 2:34 pm
Posts: 3927
Location: Reality.
anh byatshan baihad ni avhad huurhun baisan odoo tom boloood neg l ih uidsan amitan geyuureel end tend ochij untaad l yavaad baidagshd haha
gehdee huurhuun, haayaa harhaar egduu hureed baidiin

_________________
Respect my authoreteeey!


Top
   
PostPosted: Feb.04.10 8:32 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.29.02 2:34 pm
Posts: 3927
Location: Reality.
manai muur

Image
Image

_________________
Respect my authoreteeey!


Top
   
PostPosted: Feb.04.10 2:17 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Mar.05.09 3:09 pm
Posts: 2822
Location: The location you entered is too long.
Cute !!! :l2: .

Хэр сахилгагүй вэ ? 3-4 сартай байх тээ ?



BTW : Сиамын муур тэжээдэг юм уу тэжээж байсан хүн байна уу ? Бас хоёр эрэгтэй муур хамт тэжээж болдгүй гэж солиороод байхын ? Энэ талаар юу гэж бодож байна ?

_________________
There is a 32 character limit.


Top
   
PostPosted: Feb.06.10 9:55 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
User avatar

Joined: Sep.25.06 2:17 pm
Posts: 707
Z.Uka wrote:
manai muur

Image
Image

awwww,наасан муухай амьтан бэээ :l2:

_________________
Дурсамж үйлдвэрлэгч...


Top
   
PostPosted: Feb.06.10 10:05 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
User avatar

Joined: Sep.25.06 2:17 pm
Posts: 707
Image
Image
энэ миний муухай амьтан багадаа, даанч хүнд өгчихсөн :crysad:
тусдаа гархаараа л муур жинхэнэ утгаар нь тэжээнэ дээ, аав муур үзэн яддаг болохоор хайртай муураа хүнд үрчлүүлчихсэн...

_________________
Дурсамж үйлдвэрлэгч...


Top
   
PostPosted: Feb.06.10 10:10 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
User avatar

Joined: Sep.25.06 2:17 pm
Posts: 707
Image
манай муурны дүү нар нь

_________________
Дурсамж үйлдвэрлэгч...


Top
   
PostPosted: Feb.10.10 9:17 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.29.02 2:34 pm
Posts: 3927
Location: Reality.
huurhun muujgai nartaimaa

unuudur manai gadaa neg muujgai irgeldeed salahgui baihaar ni geriihee muurand uzuulchihsen chin odoo gonginood saldaggui ee nuguu muujgai ni bas er yum bnalee, biy biyenee harchaad myaauu myaauu geel zodoldoh geed baigaamuu togloh geed baigaamuu medegdehgui, haalgaa ongoilgohoor l hurj ireed baihaar ni gertee oruulchdiimuu gsn chin geriihen durguitseeed. odoo bas ergeldeed l bna manai muur gonginood l bna yaah vee

_________________
Respect my authoreteeey!


Top
   
PostPosted: Feb.10.10 10:42 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Mar.05.09 3:09 pm
Posts: 2822
Location: The location you entered is too long.
Та муур тэжээдэг үү ?

Та өөрийн муураа зөв хооллож байгаа үгүйг мэдэх нь маш чухал. Нялх зулзага болон насанд хүрсэн муурны хооллолт өөр өөр байдаг. Та муураа эрүүл байлгахын тулд чанартай, эрүүл хоолоор хооллох хэрэгтэй.

Мууранд өгч болох зүйлс:
Муур бол махан тэжээлтэн амьтан гэдгийг байнга санах хэрэгтэй. Тиймээс ургамлын гаралтай уураг (үр тариа ) биш харин амьтны гаралтай уураг өгөх хэрэгтэй(мах).Махаар тэжээхэд мууранд хэрэгцээтэй витаминууд хангалтгүй байдаг. Хуурай хоолоор тэжээх нь эрүүл хооллолт юм. Хуурай хоол өгч байгаа бол усны саванд нь ус( сүүг шингэлж өгч болно) байнга байлгах хэрэгтэй.
Өгч болохгүй зүйлс:
Шоколад болон кофены төрлийн зүйлийг өгч болохгүй. Бөөлжиж, чацга алддаг.Хүний хүнсэд хэрэглэдэг лаазласан туна загас тослог ихтэй мөн магни ихээр агуулагддаг учир их идвэл биемахбодын өөх тосыг задладагбөгөөд үхэлд хүргэдэг.
Элэг их өгөх нь тийм ч сайн биш. Элэг нь витамин А, Д ихээр агуулдаг. Энэ нь ясны кальци, фосфорын тэнцвэрийг алдагдуулж яс сийрэгжиж, үений мөгөөрс ясжидаг.

Муурын зулзага хооллох

Өсөж байгаа хөдөлгөөн ихтэй муурын зулзаганд насанд хүрсэн болон хөгшин муурыг бодвол илүү илчлэг, өөх-тос, уураг, витамин хэрэгтэй.
Мууранд зориулсан тусгай хоолонд дээрхи бүх зүйл агуулагддаг. Олон төрлийн зулзаганы хоол байдаг. Зулзаганд зориулсан амттан, хуурай хоол, олон зүйл агуулсан лаазласан хоол үйлдвэрлэдэг. Та муурын зулзагаа зориулалтын хоолоор нь тэжээх гэж байгаа бол төрсөн эхний жилд нь тэжээх хэрэгтэй.Яг энэ үедээ өсөлт нь бусад үеэсээ хурдан байдаг.

Гэрийн нөхцөлд нялх зулзага хооллох заавар:
- ½ аяга сүүн дээр 1 өндөгний шар хийнэ.
- 1 дусал хүүхдийн мультвитамин нэмнэ.
- 150 мг кальцийн карбонатын таблетик хийнэ.
Хэр их өгөх хэрэгтэй бэ?
- Угжаар хооллох үед зулзага аяндаа идэхээ больдог.
- Харин гуурсаар хооллох бол малын эмчээс зөвөлгөө авах хэрэгтэй.
Хэдэн удаа хооллох бэ?
- Бүр нялх үед нь шаардлагатай бол 2-4 цагын зайтай хооллоно.
- Харин томорсон үед нь 4 цагын зайтай хооллоно.
Угжаар хооллох:
- Угжны хөхл нь доош харуулахад зөвхөн нэг дусал гоожиж байхаар нүхтэй байх
- Угжаар сүүг шахаж өгх биш сорж ууж болохуйц байх
- Муурын зулзага сүүгээ хөхөж байхад угжийг нь 45ө - ийн налуу барьж өгнө.

Насанд хүрсэн муур хооллох

Насанд хүрсэн мууранд зулзаганых шиг илчлэг ихтэй хоол хэрэггүй. Хэрвээ та насанд хүрсэн муураа зулзаганы хоолоор тэжээвэл таны муур маш хурдан таргалах болно. Насанд хүрсэн мууранд энгийн хоолноос гадна тусгай зориулалтын хоол байдаг. Жишээ нь: шүд арчилгааны хоол, үсэн бөмбөг хянах зариулалттай хоол, хөгшин мууранд зориулсан хоол, жин ихтэй муурны хоол, шээсний замын эмгэгтэй нохойд зориулсан хоол болон гэрт амьдардаг муурны хоол байдаг.
Та малын эмчээсээ таны мууранд дээрх тусгай зориулалтын хоол хэрэгтэй эсэхийг асууж болно.
Хөхнөөс нь салгах :
Ихэвчлэн муурын зулзагыг эх нь ойролцоогоор 6-8 долоо хоногтой байхад нь хөхнөөс нь гаргадаг.
Хэрвээ та муурын зулзага худалдаж авах юм уу, олвол хуурай хоол идэж чаддаг болтол нь сүү, сүүн бүтээгдэхүүнээр хооллох хэрэгтэй.
Хөгшин муур хооллох:
Муур хөгширөх үед биемахбодийнх нь бодис солилцоо удааширан биеийн идэвхи сулардаг.
Хатуу хоол нь зарим тохиолдолд асуудал үүсгэдэг.
Хөгшин мууранд бага зэргийн илчлэг хэрэгтэй байдаг. Хөгшин муур залуу муурыг бодвол тийм ч их хоол иддэггүй.
Муурыг хэр их хооллох хэрэгтэй вэ?
Та муураа хооллохдоо муурныхаа хоолон дээрхи зааварын дагуу хооллоно. Ихэвчлэн муурны хооллон дээр хэр их өгөх ёстойг нь заасан байдаг.
Ус :
Ус бол маш чухал. Таны муур болон зулзаганы усны сав байнга цэвэр усаар дүүрэн байх ёстой. Өдөр бүр усных нь савыг угааж, шинэ ус хийж байх хэрэгтэй. Заримдаа муур хоолоо идэх үедээ усандаа хоолны үлдэгдэл унагааж бохирдуулдаг, муур ийм ус уух дургүй байдаг. Тэр үед нь усыг нь солих хэрэгтэй.
Зарим муур ус бага уудаг. Та энэ үед санаа зовох хэрэггүй. Итгэхэд хэцүү ч муур болон муурын зулзага өөр нь шаардлагатай чийгээ идэж байгаа хоолоороо дамжуулан авдаг. Лаазласан хоолны 75 % нь ойролцоогоор чийг агуулсан байдаг.
Хагас хурай хоолонд 35% -ийн чийг агуулагдсан байдаг. Хуурай хоолонд төрлөөсөө хамаараад 6-10% -ийн чийг агуулагдсан байдаг. Хуурай хоол өгдөг ч байсан усных нь саванд цэвэр ус байнга хийж өгч байгаарай.

Машины тосол нь муур болон бусад амьтадыг хордуулж үхэлд хүргэх аюултай тул болгоомжтой байх хэрэгтэй.

Src : medeelel.mn

_________________
There is a 32 character limit.


Top
   
PostPosted: Feb.10.10 10:53 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Mar.05.09 3:09 pm
Posts: 2822
Location: The location you entered is too long.
Муурны тухай сонирхолтой баримтууд

-Англид хар муур амжилт дагуулдаг. Хар муурны сvvл нvдний євчинг эмчилдэг гэж vздэг. Мєн vvг эмчлэхэд гурван єнгийн vстэй муурны сvvл тусалдаг гэдэг байна.
-Эртний норвегичvvд муурыг гэгээн амьтан хэмээн дээдэлдэг байж. Тэд ойн муурыг гэрийн тэжээмэл болгон, хєлгийн тавцнаа авч явдаг байжээ.
-Францын Лионы их сургуулийн мэргэжилтнvvд дэлхий дээр хэчнээн гэрийн муур байгааг тооцоолохоор шийджээ. Тэдний тооцоолсноор бидний ертєнцєд 400 сая тэжээвэр муур байдгийн дийлэнх нь АНУ-д тоологджээ. Тvvний дараагаар Австрали Улс бичигдсэн бєгєєд тус улсын 10 оршин суугч тутамд есєн муур ногддог байна. Харин Ази тивээс энэхvv судалгааг Индонези тэргvvлсэн бєгєєд тус улсад 30 сая эрх муужгай амьдардаг аж. Европыг Франц Улс найман сая муур мєрєн дээрээ суулган эрхлvvлж яваагаараа тэргvvлж, Перу, Габон болон зарим нэг оронд муур бараг тэжээдэггvй гэнэ.

-Зарим орны хvмvvс эл амьтныг ихэд хvндэлдэг. Тухайлбал, Японд гэрийнхээ vvдэнд муурны дvрс тавьсан байдаг нь гэр бvлийн аятай тохитой, найрсаг байдлын бэлгэ тэмдэг гэнэ. Харин Орост шинэ байранд орохдоо эхлээд муураа босго давуулдаг.
-Байгаль эх хvн, амьтанд янз бvрийн нас заяадаг. Ялангуяа амьд биесийн залуу, дунд, єтєл нас бvгд єєрийн онцлогтой. Нэг сартай муурны зулзага 5-6 сартай хvvхдийн хєгжилтэй адилхан байдаг бол зургаан сартай муур долдугаар ангийн хvvхэдтэй /14 настай/ чацуу. Харин 14 настай муур 70 настай бууралтай чацуу гэнэ.

-Мууранд анааш, тэмээнд байдаг нэг чанар бий. Учир нь, тэд яг адил “харь явдалтай”. Тэд эхлээд баруун талын урд, хойдох хєлєє тvрvvлж гишгээд дараа нь зvvн талын хоёр хєлєєрєє мєн зэрэг гишгэдэг.
-Английн I Карл хаан мууртай байж. Тэрбээр муур нь vгvй бол аз жаргал vгvй гэж vздэг байсан гэнэ.
-Муурыг хайрлаад зогсохгvй амьдралын олон зvйлээ тvvнтэй холбодог хvмvvс цєєнгvй. Тухайлбал, нэрт зохиолч Эрнест Хемингуэй гэртээ 150 муур тэжээдэг байсан гэнэ. Гэтэл дэлхийн аварга шатарчин Алехин муурнаасаа хvч авдаг байж. Тvvний хайртай сиамын муур Чесе /Шатар нэртэй/ нь Алехиныг тэмцээнд орж байхад танхимд эхнэрийнх нь євєр дээр суун алсаас эзэндээ тусалдаг байж. Алехин тэмцээний vеэр эхнэрээ бус хайртай муураа илэхийн тулд байнга л vзэгчдийн суудал руу гvйдэг байжээ.
-Египетэд исламын шашин дэлгэрэх болсон цагаас муурыг нохойноос илvv vнэлэн хvндлэх болжээ. Учир нь, тус шашны номлогч Магомет муурыг хайрлан шvтдэг байсан болохоор.

-Египетчvvд нас барсан гэрийн эзэгтэйн сэтгэл зvрх муурын биенд шингэдэг гэдэгт итгэдэг байжээ. Тиймдээ ч гэрт нь гал гарвал эхлээд муураа авраад дараа нь бусад хэрэгтэй зvйлсээ галаас гаргадаг аж.
-Эртний Сиамд буюу єнєєгийн Тайландад бvх гvнж мууртай байжээ. Тэд усанд орохоор явахдаа бєгжєє муурныхаа сvvлэнд хийн vлдээдэг байсан гэнэ. Тиймээс сиамын муур ааш муутай, ялангуяа сvvлэндээ гар хvргvvлдэггvй гэх болжээ.


Src : olloo.mn

_________________
There is a 32 character limit.


Top
   
PostPosted: Feb.11.10 6:14 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Mar.05.09 3:09 pm
Posts: 2822
Location: The location you entered is too long.
Нэтээр юм хайж явж байгаад энэ хүний бичлэгийг олж уншлаа . Миний ойлгосноор хоёр муур нь хоорондоо гэнт л зодолдоод эхэлсэн юм байх . Хөгжилтэй байх болуу гээд оруулав . Би л лав их инээсэн :haha:

I never thought I would see this , but my two male cats ages 3 and 5 are at each other....let me explain what happened.
My two cats have always got along, never a problem as they would play together etc....best of pal's till this evening.
A stray cat came to the window ....and both of my cats were watching it from the window.....when all of a sudden my one cat starts taking a fit at the window clawing and hissing at the outside cat.....then my other cat thought the first cat was attacking HIM..... and a battle began between the two of my cats to the point I had to use a water bottle to break up the fighting.
Now both cats are hissing at each other , and the one cat even hissing at me since I sprayed it several times with water.....never thought I'd see this .....unreal. I had to seperate them.....one is locked up in a BR.
Is this friendship between the two cats over? Never to be the same ? Or must I get rid of one thats hissing at the other.....or is this just a passing thing.....I'm going crazy.
These two cats have been buddy buddy for 3 years.....now what should I do.....whats my options, if any.
I love them both and they loved each other till this happened.
BOB

_________________
There is a 32 character limit.


Top
   
PostPosted: Feb.24.10 9:00 am 
Offline
ЧИНИЙ ИНЭЭД Ü

Joined: Apr.16.05 6:29 am
Posts: 24875
Muurand durguie. Ygd ch um. Tehdee jijighen huurhun n denduu huurhun um bna lee.
Muur ehiin suunii unereer hureed irdeg gsn sht. Teheer muuxai sanagdaad bdiinmaa.


Top
   
PostPosted: Feb.25.10 6:24 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Feb.03.07 7:08 pm
Posts: 3776
Location: Ирмэг
Саяхан нэг муур хараваа...Ямар ч байсан монголд байдаггүй муур байналээ...Эздийх нь хэлж байгаагаар Англиас ирсэн муур гэсэн...Кино нтр дээр гараад байдаг, цагаан өнгөтэй, сүүлнийх нь үзүүр, хоншоор нь хар, чих, нүд нтр нь арай л өөр, нэг харахаар хөөрхөн ч юм шиг, нэг харахаар муухай ч юм шиг сонин муур байна билээ...Намайг очих үед зулзагалаад удаагүй байсан...Хөөрхөн жижигхэн гурван муужгай байлээ дээ...Нэгийг нь авчий гээд гуйсан, нэг нь 50-75$ гэж авдгийм даа...

_________________
Survived after...


Top
   
PostPosted: Feb.28.10 3:46 am 
Offline
Задрах Бодлын Зангилаа Гишvvн
User avatar

Joined: Mar.11.09 4:54 pm
Posts: 1995
muur goe sh dee odoo neg muurtai bolnooo har muurtai


Top
   
PostPosted: Apr.14.10 3:46 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Aug.19.07 9:23 pm
Posts: 5224
Location: Нарны охин
jijken muurnuud hoorhon shde neeeh egduutei
bazaad haychmaar
tgd l tomrool ireheeree goliigool end tend ochij sunaj unaal bdin bn lee

_________________
Гилийн Хатан!!!


Top
   
PostPosted: Apr.16.10 7:18 pm 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Oct.15.08 1:32 pm
Posts: 788
Location: L'une vie - lueur de temps entre deux âges.
Багдаал хөөрхөн байдаг байх...


Top
   
PostPosted: Apr.16.10 8:45 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>

Joined: Jan.15.09 9:29 pm
Posts: 2753
Муур хөөрхөн шдээ утасны дэлгэцэн дээр Гарфилдын цээж зурагтайшдээ Тэгж байгаад хөөрхөн муурныхаа зургийг оруулнаа.Одоо нөгөө гэрт байгаа толгойн хэсгээрээ шар сүүл нь шар нэг тийм цагаан мууртай санаад байна муухай амьтныг мийаяв мийяав ....


Top
   
PostPosted: Apr.17.10 5:34 am 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Oct.21.09 12:00 am
Posts: 1476
muuriig uzen yddag...yagaadch ym neh zavaanshd..sejgiin!!!

_________________
Breathe in, exhale...


Top
   
PostPosted: Apr.19.10 4:19 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
User avatar

Joined: Sep.25.06 2:17 pm
Posts: 707
Энэ хүмүүс тэжээж, ядахдаа хэд хоног цуг амьдарч, бүр ядахдаа илж үзээгүй байж их юм хуцнаа. Сайн мэдэхгүй байж ,худлаа хэнээс ч юм бэ хүүе нөгөө муур чинь их муухай амьтан гэжийшд бла бла бла маягийн юм сонсчихоод үзэн ядаад, дургүй нь хүрээд байдаг. Дургүй байдаг шалтгаан, муур өөрт чинь хийсэн ямар нэгэн гэм мэм байдын бол тэрийгээ нэг бичиж гийгүүлээч, үнэхээр тэгээд тийм юм олдохгүй шалтгаангүй үзэн ядалт бол...одоо тэр хүмүүсийнх нь тэнэгийг, гэнэнг нь гайхаж, өрөвдөхөөс :lol:

_________________
Дурсамж үйлдвэрлэгч...


Top
   
PostPosted: Apr.23.10 11:54 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>

Joined: Jan.15.09 9:29 pm
Posts: 2753
за энэ нөгөө утсан дээр минь байдаг зураг шүү дээ :wink: хөөрхөн байгааздээ::::
Image


Last edited by zulaa.ss on Apr.25.10 5:40 pm, edited 4 times in total.

Top
   
PostPosted: Apr.25.10 5:52 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>

Joined: Jan.15.09 9:29 pm
Posts: 2753
Image
Image
Энэ муур маань алга болцон хмммм :(
Одоо харин нөгөө гэрт энэ цагаан муур маань байгаа нь толгой сүүл хэсэг нь шар
Image
Image
Image


Last edited by zulaa.ss on Sep.16.10 6:38 pm, edited 4 times in total.

Top
   
PostPosted: May.31.10 4:24 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Mar.05.09 3:09 pm
Posts: 2822
Location: The location you entered is too long.
Хүмүүсээ муураа жорлонд баалгаж шээлгэж сургацгаая . Манайд зориулалтын элс бараг 7 хоног болоод л дуусдаг боллоо .


Хамгийн амархан бөгөөд хямд өртөгтэй арга . :lol:


Муурыг маш амархан бөгөөд хурдан хугацаанд жорлонд бие засаж сургадаг бүтээгдэхүүн .
http://www.litterkwitter.com/


_________________
There is a 32 character limit.


Top
   
PostPosted: May.31.10 1:04 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: May.20.03 1:43 pm
Posts: 530
Image

_________________
Give me peace


Top
   
PostPosted: Jun.02.10 7:50 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>

Joined: Jan.15.09 9:29 pm
Posts: 2753
cool*baby wrote:

Энэ ээмэр хөөрхөн шөнө болхоор манай хүн бид 2ийн голоор шургаж ирээл унтана, Дарагдаж үхчкээл... тээл бид 2 сэрээл яанаа амьсгалжийнаа үз дээ гээл... өргөөл бараг сэгсэрэх нь холгүй бгаам чэн, тэгэнгүүт миав гээл нихх нарийхан хоолойгоор.... :l2:
манай хүн намайг тоохоо болиод муурандаа хайр заралцан... аав маав нь гэцэн ывжаам чэн....

хэхэ наасан өөлхөний дарагдачгээл гишгэгдчкээл эхэндээ :] хамаг эгдүү хүрчлэээ... :]


Top
   
PostPosted: Jun.03.10 11:52 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: May.20.03 1:43 pm
Posts: 530
Ugshdur eemer hqqrhqn bid 2 oroi gantsaarang ni uldeecheel garaad yvsiinteed manai hadam egchtei uldsiin tegsen ... garaa yvsan chin baahan uilsan gesn.. ted bid 2iig irsen chin gomdtson bid 2 deer irku hadam egchid bur hairtai boltson.... bid 2 luu bur harahchgu blee shd...kk muur hurtel tegdegiimuu kk... ineedtei

_________________
Give me peace


Top
   
PostPosted: Jun.03.10 10:37 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Mar.05.09 3:09 pm
Posts: 2822
Location: The location you entered is too long.
Бичлэгүүд яагаад устчихав ?

_________________
There is a 32 character limit.


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 636 posts ]  Go to page 1 2 3 4 525 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited