#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.18.18 11:31 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 50 posts ]  Go to page 1 2 Next
Author Message
PostPosted: Jun.21.09 4:56 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Jan.10.09 2:21 am
Posts: 1425
Location: Ачаалал доголдож байна...99..98..97..
Зарааг бид түнтгэр өвгөн түмэн жадтай хэмээгддэг энэ эгдүүтэй бяцхан амьтан хэлбэр төрх, ааш араншингаараа бидний хайрыг татдаг. Монголчууд эртнээсээ ууртай хүнийг зараатай зүйрлэж ирсэн ард түмэн. Бидний төсөөлдөгчлөн ааштай энэ амьтан айх буюу уурлахаараа бөв бөөрөнхий болон өнхөрч эсэргүүцлээ илэрхийлдэг гэж байгаа. Дайснаас ч ийм байдлаар өөрийгөө чадварлаг хамгаалдаг. Бас нэг сонирхолтой баримт гэвэл бидний өвөг дээдэс хэл амнаас хамгаалахдаа, мөн заргаа авахын тулд зарааны үсийг энгэртээ хатгадаг домтой байсан гэдэг. Энэ бүхнийг үл нуршин зарааг гэрийн нөхцөлд хэрхэн тэжээж, юугаар хооллох зэрэг сонирхолтой мэдээллийг эндээс авч болох юмаа. Түүгээр ч барахгүй зарааны тухай, түүний амьдралын хэв маяг, үржил, онцлог шинж гээд хэрэгтэй гэсэн бүхий л мэдээллээ унших боломжтой юм шүү.

_________________
чихэр жимс идмээр байх юооом.


Last edited by Big Andy on Jun.25.09 12:49 pm, edited 2 times in total.

Top
   
 Post subject: Re: Зараа
PostPosted: Jun.21.09 4:59 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Jan.10.09 2:21 am
Posts: 1425
Location: Ачаалал доголдож байна...99..98..97..

Зарааны өргөс тийм ч хурц биш

Эрдэмтдийн тооцоолсноор нэг зараанд дунджаар 5000-7000 ширхэг өргөс байдаг аж. Өргөс нь нэг ёсондоо зарааны үс юм. Зарааны үс тийм ч хурц биш. Айхаараа хамаг биеэ хумьж бөөрөнхий болдог. Энэ нь угтаа өргөс нь нарийсч арьсандаа шигдэж байгаа хэрэг юм. Зараа ихэнхдээ гэнэтийн нүсэр дуу чимээ болон гадны биет өөрт нь хүрэхэд цочиж биеэ хумьдаг байна. Түүнийг хэвийн байдалд нь эргэн оруулахын тулд зугуухан илэхэд л хангалттай. Харин дайсагнагч амьтан дайрсан тохиолдолд биеийнх нь булчин дотогш агшиж, өргөс нь ил гардаг. Биеэ хамгаалахдаа дугуйран өнхөрч өргөсөөрөө хатгадаг байна. Гэхдээ зараа бүхэн өргөстэй байдаггүй. Сонин байгаа биз. Зарим төрлийн зараанууд үсгүй байдаг. Тиймээс зараа гэхээр л өргөстэй хатгадаг амьтан гэж ойлгож болохгүй юм.


_________________
чихэр жимс идмээр байх юооом.


Top
   
 Post subject: Re: Зараа
PostPosted: Jun.21.09 5:00 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Jan.10.09 2:21 am
Posts: 1425
Location: Ачаалал доголдож байна...99..98..97..
Дайчин зараа

Зараа нь нуруу хүзүүгээрээ бүрхэгдсэн өргөснийхээ тусламжтайгаар ямар нэгэн зүйлийг хялбархан мэдэрч чаддаг. Зарим зарааны үс хоргүй, хатгадаггүй байхад үхэр зарааны үс ямар нэг зүйлд зоогдсон байхад тийм ч амар авагддаггүй. Зараа хатгасныхаа дараа өргөсөө шинээр ургуулдаг. Мөн өвчилсөн тохиолдолд өргөсөө унагаадаг байна. Зараа айсан ч юм уу ямар нэг зүйлийг аюултай гэж үзсэн тохиолдолд биеэ бөөрөнхий хэлбэртэй болгож өргөснүүдээ босгодог. Үүнээс гадна дайсан хэтэрхий ойртсон тохиолдолд шууд дайрах нь ч бий. Гэхдээ зараа жижиг биетэй болохлоор өөрийн дийлж чадна гэсэн дунд хэрийн биетэй шувуу, өмхий хүрэн эсвэл шар шувуу зэрэг амьтад руу л дайрдаг. Жижиг, том, зараанаас гадна урт чихтэй байдаг ба энэ төрлийн зараа нь арай том биетэй байдаг тул үнэг чоно руу дайрч, тулалдах нь бий.

_________________
чихэр жимс идмээр байх юооом.


Top
   
 Post subject: Re: Зараа
PostPosted: Jun.21.09 5:01 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Jan.10.09 2:21 am
Posts: 1425
Location: Ачаалал доголдож байна...99..98..97..

Гүйлгээ ухаантай зараа

Ихэнх зараа шөний амьдралтай байдаг. Гэхдээ тэд өдрийн цагаар үүрнээсээ гарах нь цөөнгүй. Өдрийн цагаар тэд ихэвчлэн үүрэндээ эсвэл зүлэг, хадны доор бас нүхэнд орж унтдаг. Зараа шинэ нүх зассаныхаа дараа үнэрээ тарааж мөн долоож үүрэндээ тэмдэг орхидог гэдгийг та мэдэх үү? Үүнээс гадна тэд үүрээ хамгаалахын тулд зүсээ хувиргаж, нүхнийхээ ойр хавьд өргөсөө унагаж хавх үлдээдэг. Энэ нь аливаа махчин амьтдаас үүрээ болон өөрийгөө хамгаалж буй хэрэг юм.


_________________
чихэр жимс идмээр байх юооом.


Top
   
 Post subject: Re: Зараа
PostPosted: Jun.21.09 5:01 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Jan.10.09 2:21 am
Posts: 1425
Location: Ачаалал доголдож байна...99..98..97..
Зараа тэжээвэл юуг анхаарах вэ?

Зараа үнэндээ тун тайван амьтан. Үүнд нь ч олон хүн дуртай байдаг. Зараа муур хоёр нэг гэрт хамт байж чадах болов уу? Тийм ээ болохоор ч барах уу харин ч тун эвтэй байдаг аж. Муур зарааны өргөснөөс эмээдэг учир түүнд тэр бүр ойртоод байдаггүй. Хамт байдаг зарааныхаа өргөсөнд нэг л хатгуулаад үзсэн бол хичнээн зөрүүд, ааш муутай байсан муур байсан ч зараатай тун эвтэй харилцаатай болдог. Хэрвээ муур зүггүйтээд байвал хажууд нь зараа тавихад хангалттай. Тэгвэл сахилгагүй, эрх муур дүрсгүйтэхээ больж дахин төвөг удахаа болино. Харин нохой, зараа хоёр хэр таарамжтай байдаг юм бол? Ерөнхийдөө муур нохойтой хэрхэн харьцдагтай бараг адил. Хэрвээ та зараа тэжээх гэж байгаа бол том биетэй нохойноос хол байлгах хэрэгтэй. Эсвэл та тэднийг байнга анхаарч хараагаа салгахгүй байх ажилтэй болно гэсэн үг. Танд л гэж зөвлөхөд нохойндоо зараанд хүрч болохгүй гэдгийг сайн ойлгуулж, хүрэх бүрт нь шийтгээд байвал нохой яваандаа зарааг тоохоо болино. Зарааг зулзага гаргадаг гэдгийг зарим хүн мартаж орхидог. Ганцхан зараа тэжээх юм шиг санадаг нь буруу. Амьтан болсон л хойно жамаараа үржилд орж, зулзага гаргах ёстойг мартаж болохгүй шүү.Зараа зулзагаа 35-58 өдөр тээдэг.Нэг зулзагалахдаа дунджаар 3-4 зулзага гарагадаг бол зэрлэг зараа буюу үхэр зараа нь 5-6зулзага гаргадаг байна. Зулзаганууд эхээс төрөхдөө сохор, ямарч өргөсгүй төрдөг. аажимдаа тэдгээр нь ургаж бие бялдар нь хөгждөг байна. Тэд цөөн тохиолдолд зулзагаа идэх буюу хөнөөж орхидог.


_________________
чихэр жимс идмээр байх юооом.


Top
   
 Post subject: Re: Зараа
PostPosted: Jun.21.09 5:02 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Jan.10.09 2:21 am
Posts: 1425
Location: Ачаалал доголдож байна...99..98..97..
Зараа юугаар хооллодог вэ?

Зараа тэжээхэд тун амар амьтан. Тэдэнд бусад тэжээвэр амьтдын адил вакцин хийлгэж, гадаа гарч салхилуулан, хог тарьж, хөшгөнд зүүгдэн,хоол булаацалдана гэсэн асуудал байхгүй. Мөрөөрөө л явж байдаг эгдүүтэй амьтад.Тэд жижиг шавьж, мэлхий , могой, шувууны өндөг, мөөг болон зүлэгний үндэс, жимс элдэв сэгээр хооллодог. Хүйтний улирал эхлэх үед тэд голчлон жимсээр хооллодог. Хүйтний улирал эхлэх үед тэд голчлонжимсээр хооллодог. Учир нь жимс зараанд асар их амин дэм өгдөг аж.Үүнээс агдна, тэд хүнсээ нөөцөлж байгаад бороотой эсвэл хүйтэн үед ичээндээ зэрлэг ойн дунд аьардаг зараанууд хүнд амархан дасдаг. Тиймээс ойд амьдардаг зарааг агршуулж тэжээхэд илүү хялбар байдаг юм. Тэжээвэр зараанд түүхий мах, өгч болохгүй. Чанасан эсвэл шарсан тахианы мах, болсон өндөг, муурны хуурай хооллоор хоолловол тун сайн. Ерөнхийдөө тэжээвэр зараа өдөрт 70-100 калори илчлэгтэй хоол идэж байвал сайн гэнэ. Зарааны шүд тийм ч бат бөх биш учраас аль болох хөнгөн хоол өгөх хэрэгтэй. Жирийн зараанаас гадна зэрлэг зара гэж бий. Зэрлэг зараа ихэвчлэн хангай газар амьдардаг. Энгийн зараагаа бодвол хоёр дахин том биетэй. Түүний ялгадас амьтан дайжмаар муухай үнэртэй. Тиймээс та зараа тэжээвэл жижиг биетэй зараа аваарай. Яагаад гэвэл тэд арай цэвэрхэн, хоол бага иддэг, тэгээд ч том зарааг бодвол илүү хайр хүрмээр үү дээ.

_________________
чихэр жимс идмээр байх юооом.


Top
   
 Post subject: Re: Зараа
PostPosted: Jun.21.09 5:03 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Jan.10.09 2:21 am
Posts: 1425
Location: Ачаалал доголдож байна...99..98..97..
Хүнд нөлөөлөх давуу ба сул талууд.

Ердийн гэрийн нөхцөлд л байдаг зараа нь бидэнд сайнаар нөлөөлдөг ба энэ нь бидэнд хэрэггүй жижиг хорхой шавьжийг устгадаг давуу талтай юм. Харин байгальд байдаг зараа шувууны үүр болон бялзуухайг устгадаг. Гэрийн нөхцөлд эдгээр амьтад элдэв өвчин тээж ирэх аюултай. Жишээлбэл: хачигны өвчин,,, бохир шар гэх мэт. Учир нь зарим тохиолдолд тэрбээр олон төрлийн хүнд муугаар нөлөөлх хачиг гэх зэрэг амьтад үсэнд нь шингэсэн байдаг тул та тэжээврээ сайн угааж цэвэрлэж байх хэрэгтэй. Зараа нь энгийн бөгөөд олон төрөлтэй амьтан. Тиймээс ямар ч нөхцөл байдал амархан дасдаг бөгөөд манай оронд гэртэй зараа тэжээх явдал элбэг тохиолддог. Хэрвээ та гэртээ зараа тэжээхээр шийдсэн бол сайтар угааж цэвэрлэсний дараагаар сайн хооллож мөн үүр засч өгөх хэрэгтэй. ТТэгвэл зараа танд болон танай гэр бүлд саад болохоос илүү гэрийн элдэв шумуул ялаа гэх зэрэг шавьжийг устгаж тус болно.

_________________
чихэр жимс идмээр байх юооом.


Top
   
 Post subject: Re: Зараа
PostPosted: Jun.21.09 5:11 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Jan.10.09 2:21 am
Posts: 1425
Location: Ачаалал доголдож байна...99..98..97..
Хэрвээ тэр ярьж чаддаг байсан бол “Хөөе болгоомжтой байгаарай. Хатгаж орхино шүү. Би өвдөхгүй ээ. Харин та л өвдөнө” хэмээн бидэнд анхааруулах байсан биз. “Түмэн жадтай түнтгэр өвгөн”-ийг хүүхдүүд сайн танина. Энэ удаагийн “Амьд ертөнц” буланд бяцхан бөөдий болон түүний ээж зарааны тухай өгүүлнэ.

Дэлхий дээр 40 гаруй зүйлийн зараа бий. Манай оронд дагуурын болон дэлдэн зараа амьдардаг. Хамгийн том нь дагуурын зараа юм. Биеийн урт нь 19-25 см, жин нь 700-800 гр, сард 5-6 зулзага гаргана. Дорнод болон төвийн тал хээр, ойт хээр, баруун тийш хангайн нуруу хүртэл тархжээ.

_________________
чихэр жимс идмээр байх юооом.


Top
   
 Post subject: Re: Зараа
PostPosted: Jun.21.09 5:31 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Jan.10.09 2:21 am
Posts: 1425
Location: Ачаалал доголдож байна...99..98..97..
Амтат зоог нь могой

Зарааны амьдрал хүмүүст ойлгомжгүй санагддаг. Учир нь тэр их нууцлаг амьтан. Магадгүй энэ нь газар унасан жимсэн дээгүүр өнхөрч өргөсөндөө хатгаж аваад одохыг харснаас болсон биз. Зараа шавьж, амьтнаар хооллодог гэдэг. Гэтэл эл үйлдэл нь хүмүүсийг эргэлзэхэд хүргэдэг. Тэдний зарим нь түүнийг жимс ургамалаар хоололдог гэж боддог.

Зараа баавгай шиг ичиж өвлийн уртыг авдаг. Тиймээс өнөөх жимсээ өвөл идэх гэж үүрэндээ аваачдаг ажээ. Мөн дөнгөж төрсөн бяцхан бөөдийгөө жимсний исгэлэн амтаар хуурдаг байна. Түүнээс үүдэн зараа элдэв төрлийн хүчиллэг, эхүүн үнэртэй бүтээгдэхүүнд нүдээ өгөхөөс ч буцдаггүй. Зараа бас гангарах дуртай. Дутуу татсан тамхи, үнэртэй усны хайрцаг зэргийг үсэндээ хатгаад арилж өгдөг гэнэ. Хамгийн сонирхолтой нь үнэртэй ус ханхалсан орчинд байлгахад хамаг үсээ өрвийлгөөд хайж гүйдэг гэсэн. Зарааны хоолны цэсэнд элдэв төрлийн шавьж, өт, дун, гүрвэл, ангаахай, мэлхий, хулганы гөлчгий, могой багтдаг. Бусдад хор болдог болгон зараанд хоол болдог аж. Эдгээрээс хамгийн амттай, түүний идэх дуртай хоол нь могой.

_________________
чихэр жимс идмээр байх юооом.


Top
   
 Post subject: Re: Зараа
PostPosted: Jun.21.09 5:32 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Jan.10.09 2:21 am
Posts: 1425
Location: Ачаалал доголдож байна...99..98..97..
Зараа дуугардаг уу

Хүмүүс зарааг дуугардаггүй л гэж боддог. Гэтэл тэр бодож байснаас ч илүү олон янзын авиа гаргадаг аж. Ороо нь орох үедээ яг л муур шиг гийнах бөгөөд нөхцөл байдал таатай өнгөрвөл гиншдэг байна. Харин намрын сэрүү орох үед тургиж бувтнах бөгөөд, бөөдийнүүдээ дагуулж явахдаа чар чар хэмээн дуугардаг гэнэ. Бодвол, ээж зараа хүүхэддээ захиж зөвлөж байгаа нь энэ байх.

_________________
чихэр жимс идмээр байх юооом.


Top
   
 Post subject: Re: Зараа
PostPosted: Jun.21.09 5:33 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Jan.10.09 2:21 am
Posts: 1425
Location: Ачаалал доголдож байна...99..98..97..
Ээж зараа эрэлхэг “бие хамгаалагч”

Түүний бяцхан зулзагыг бөөдий гэдэг. Ээж зараа зуны эхэн сард нүдээ нээгээгүй 3-8 бөөдий төрүүлж, хөхөөрөө хооллодог. Зулзаганууд эхээс төрсөн дарааллаараа өөрт оногдсон мөөмөө төвөггүйхэн олдог аж. Бөөдий эхээс хулганы гөлчгий шиг улаан нялцгай төрөх агаад 21 хоногийн дараа арьс нь зузаарч, үс ургаж эхэлдэг байна. Харин цагийн уртад эвэрлэг өргөс болно. Энэ нь түүнийг таниулах гол тэмдэг. Зарааны үс яг л хүний үс шиг. Бидэнд үс намирсан, зөөлөн байх нь таатай санагддаг бол түүнд хатуу байх тусмаа таатай байдаг аж.

Зарааны биед 2-3 см урттай, 5000 гаруй зузаан, нарийн үзүүртэй өргөс ургадаг. Цайвар, цагаан өнгөтэй өргөсний үзүүр нь харин хар бараан өнгөтэй. Өргөс бүр дугариг хэлбэртэй, бөгөөд дотроо хөндий. Мөн өргөсний уг нарийхан судлаар хуваагдсан байдаг бөгөөд доошлох тусам бага зэрэг нарийсч, бөөрөнхий болоход тохиромжтой мушгирсан хэлбэрт орно. Дээрээс ирсэн даралтыг багасгах гайхалтай механизмтай аж. Тиймээс бага зэрэг хүчлэхэд өргөсний үзүүрт маш их даралт үүсч хүрсэн газрыг хатгадаг байна. Харин өргөсний угт даралт буурдаг тул зараанд өөрт нь юу ч мэдэгддэггүй.

Түүнчлэн зарааны үнэрлэх болон сонсох эрхтэн нь маш сайн. Yр зулзаганд нь аюул учрах гэж буйг тэр үнэрээр нь мэдрэх бөгөөд урдаас нь амдан гүйж, өргөс шиг үсээрээ хатган зайлуулдаг байна. Бөмбөг шиг бөөрөнхий болж, ирж буй аюулийг ийнхүү холдуулахад түүний нуруу дагасан булчин тус болдог. Тэрхүү арьсны булчин хүчтэй агшихад зараа атиран хумигдаж бөөрөнхий, тайван үед түүний арьсны булчин уян хатан байх бөгөөд өргөснүүд хэвтээ байдалтай байдаг.
Энэ хувцсанд бас сул тал бий. Тэд өргөсөө сайн цэвэрлэж чаддаггүй учраас янз бүрийн шимэгч хорхойн үүр болдог. Амьтдын дотор хамгийн их бөөс тэжээдэг нь зараа ч байж магадгүй. Амнаас гардаг хөөсөрхөг шүлс нь шавьж цэвэрлэх, бие биеэ олох, хоорондоо харилцахад тус болно. Шавьжийг устгахын тулд эдгээр хөөсөө биедээ тараадаг аж. Мөн орооны үед эмэгчин зараа төрөл бүрийн даавар ялгаруулдаг бөгөөд үүнийг эрэгчингүүд анддаггүй.

Зараа шөнө илүү идэвхтэй амьдарч ан хийдэг учир сайн хардаг. Харин бүх өнгийг ялгаж хардаггүй зөвхөн хар цагааныг л ялгаж харах чадвартай. Бас түүний богинохон жижиг хөл бас маш сайн хөгжсөн. Yдшийн бүрийгээр анд мордохдоо хөлийнхөө улаар зөөлөн зөөлөн гишгэж газар унасан навчисыг ч шаржигнуулахгүй явж чаддаг аж. Бусад мэрэгчид дотроос зараа хамгийн амархан гаршиж, эзнийхээ үнэрээр хоол тэжээлээ олж иддэг амьтан.

_________________
чихэр жимс идмээр байх юооом.


Top
   
 Post subject: Re: Зараа
PostPosted: Jun.21.09 5:33 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Jan.10.09 2:21 am
Posts: 1425
Location: Ачаалал доголдож байна...99..98..97..
Зараа боргоцой цөмдөг

Түүнийг хаанаас ч олж болно гэдэг. Яагаад гэвэл, зараа өтгөн ширэнгэ ойн гүнд юмуу эсвэл хязгааргүй уудам талд амьдардаг аж. Бас усанд ч амьдрах чадвартай гэнэ. Далайн төвшинөөс дээш 2000 метр өндөр өргөгдсөн уулын орой дээр гүйж л явна. Мөн түүнтэй хөл хөдөлгөөн ихтэй хотын цэцэрлэгт хүрээлэн, ногооны талбайд ч тааралдаж болно. Харин энэ өргөст амьтан ганцаараа тэнэх дуртай. Өвөл ичнэ. Зун үржинэ. Зараанд өөрийн гэсэн “эдлэн” газар бий. Эр зарааны эдлэн газар 7-З9 га байдаг бол эмийнх нь арай бага, 6,9-10 га байх жишээтэй. Эм зарааг зулзагалах дөхсөн үед, мөн зулзагаа хооллож байхад эр нь эдлэн газарт нь ордоггүй журамтай.

Битүү хуурай навчис, өвс ногоо, модны мөчрөөр хучигдсан зарааны үүрийг өтгөн ой дундаас олоход бэрх. Тал нутагт зарааны үүр хаана байгааг хэн ч мэдэхгүй. Сонирхуулахад, судлаачид одоо болтол тал газраас зарааны үүр олоогүй юм гэнэлээ. Зараа сүү ууж, модны боргоцой цөмөж, жимс ногоо иддэг гайхалтай амьтан. Хот газрын зараа бол цагаан эрвээхэйн авгайлдай, жоом зэрэг элдэв шавьжаар хооллочихдог тул хүмүүс тэжээх дуртай. Бас чийгийн улаан хорхой, эмгэн хумс, нялцгай биетэн, шумуул ч зооглодог гэнэ.

Тэжээвэр зараа мах, өндөг, талх идэхээс татгалздаггүй аж. Харин түүнийг уурлуулж болохгүй. Нэг уурлавал, бөөрөнхий болж, бүх өргөсөө арзайлгаад бөмбөрчихнө. Ууртай бөмбөрсөн амьтан хаа ч хүрч мэднэ. Голдуу амьтны нуруун дээр залардаг гэмтэй. Хорт могойн нуруун дээр үсэрч гараад түүнийг сандаргадаг ч гэсэн яриа бий. Сонирхолтой нь, зараа хэчнээн уурлаж байсан ч нялх амьтан руу ойртдоггүй байна. Хүүхдийг хэзээ ч хатгадаггүй гэнэ. Өлсгөлөн зараа шувууны үүр сандаачиж, өндөг түүдэг ч ангаахай руу дайрч байсан удаагүй.

_________________
чихэр жимс идмээр байх юооом.


Top
   
 Post subject: Re: Зараа
PostPosted: Jun.21.09 5:34 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Jan.10.09 2:21 am
Posts: 1425
Location: Ачаалал доголдож байна...99..98..97..
Ухаантай, адтай сэргэлэн

Зараанаас нохой, өмхий хүрэн, дорго, шар шувуу огтхон ч айдаггүй. Харин арьс нь гуужих үеэр түүн рүү дайрч довтлох нь элбэг. Зарааны арьс гуужиж, өргөсөө унагах үеийг заналт дайснууд нь андахгүй. Зараа ч тэдний отолтыг сайн мэддэг тул тэнэхээ түр завсарладаг байна. Энэ үед түүний адтай сэргэлэн, зальтай чанар нь илэрдэг. Зараа тэртээ дээрээ нисч яваа шар шувуу өөрийг нь шүүрнэ гэдгийг мэддэг тул түүний бараанаар модны хожуул, хадны өнцөг буланд нуугдах нь энүүхэнд.

Гэхдээ зүгээр нэг нуугдахгүй. Өөртэйгээ төстэй чулуу ч юм уу, жимс, ногоо бөмбөрүүлнэ. Нохойны хуцах чимээгээр зараа хэзээний түүний ард нь гарчихсан гүйж явна. Зараа төрөлхийн зөрүүд амьтан тул бусдаас айж сандарсан үедээ чигээрээ гүйх гэж байхгүй. Бүр эсрэгээр нь яг дайсныхаа өөдөөс чиглээд ирж магадгүй. Түүнд хууртсан дайсан нь гайхаж зогсох зуур ард нь гараад явчих жишээтэй.

Өмхий хүрэнг их сэжигч амьтан гэдэг. Зараа түүнийг харангуутаа хамгийн муухай үнэр гаргадаг. Ер нь зараа муухай үнэртэй амьтан. Зарааны муухай үнэрээс сэжиглэсэн өмхий хүрэн түүн рүү дайрахын оронд зайлж оддог байна. Судлаачид зараа шиг дайсанаасаа ухаалаг, овжин зугтаадаг амьтан ховор гэж үздэг. Ичээнээсээ гараад удаагүй, мөн бие нь эвгүйрхсэн үедээ зараа дайсандаа баригдаж болзошгүй хэдий ч энэ нь ховор тохиолддог зүйл аж.

_________________
чихэр жимс идмээр байх юооом.


Top
   
PostPosted: Jun.21.09 7:36 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач
User avatar

Joined: Jan.09.09 12:09 am
Posts: 4564
Location: Жижигхээн хонь <3
ийм хөөрхөн
Image

_________________
Энхжин =)


Top
   
PostPosted: Jun.23.09 12:39 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач
User avatar

Joined: Jan.09.09 12:09 am
Posts: 4564
Location: Жижигхээн хонь <3
Image

_________________
Энхжин =)


Top
   
PostPosted: Jun.23.09 12:55 am 
Offline
Гишvvн

Joined: Sep.25.05 6:09 pm
Posts: 4530
Location: Я скоро вернусь, ты даже не успеешь соскучиться. Позаботься о моем сердце – я оставляю его с тобой
zaraa us ni unah ni shaltgaantai !!!! huuchin usee ungaaj shine usee gargah!!! yag l mogoi toi adilhan gesen ug!!!!! us ni havar esvel zun havitsaa mash iheer unadag!!!! za tegeed zaraa nd suu ogood bj bolku !!!! ih guilgedeg amitan ternii orond us og!!! gehdee suu uugaad daschihsan bol us uuh ni yu l boldoo!!!! zaraa nohoi toi l adilhan uhaantai amitan shuu!!! yum surgaval surdag l yum bnleee

_________________
Святой Чёрт


Top
   
PostPosted: Jun.24.09 12:15 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач
User avatar

Joined: Jan.09.09 12:09 am
Posts: 4564
Location: Жижигхээн хонь <3
Image

:aa: :aa: :aa: :aa:

_________________
Энхжин =)


Top
   
PostPosted: Jul.04.09 12:51 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач
User avatar

Joined: Jan.09.09 12:09 am
Posts: 4564
Location: Жижигхээн хонь <3
Image
Бид 2ын зураг нэг ийм бн даа хэхэ

_________________
Энхжин =)


Top
   
PostPosted: Jul.13.09 3:14 am 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Jan.10.09 2:21 am
Posts: 1425
Location: Ачаалал доголдож байна...99..98..97..
Bobbi бүүр хүүг маань харах гээд 7 хоногийн өмнөөс захиалга өгжагамү хэхэ

_________________
чихэр жимс идмээр байх юооом.


Top
   
PostPosted: Jul.22.09 3:13 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач
User avatar

Joined: Jan.09.09 12:09 am
Posts: 4564
Location: Жижигхээн хонь <3
өө нээрээ бүр хөөцөлдөж хөөцөлдөж ийм л зураг авсан
Бүр зугтаад блдгүй...


ImageImage

_________________
Энхжин =)


Top
   
PostPosted: Jul.22.09 7:24 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Jul.11.04 8:32 am
Posts: 2010
Location: Lock'd Up
ImageImage

_________________
www.dayarmongol.org


Top
   
PostPosted: Jul.25.09 12:26 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач
User avatar

Joined: Jan.09.09 12:09 am
Posts: 4564
Location: Жижигхээн хонь <3
[align=center]ImageImage[/align]

_________________
Энхжин =)


Top
   
PostPosted: Aug.05.09 9:38 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач
User avatar

Joined: Jan.09.09 12:09 am
Posts: 4564
Location: Жижигхээн хонь <3
Image
Image
Image

Миний хүү наранд унтаж бгаан...

_________________
Энхжин =)


Top
   
PostPosted: Aug.05.09 9:50 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач
User avatar

Joined: Jan.09.09 12:09 am
Posts: 4564
Location: Жижигхээн хонь <3
Image

Миний хүү том блцн бгздээ

Image

_________________
Энхжин =)


Top
   
PostPosted: Aug.06.09 2:34 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач
User avatar

Joined: Jan.09.09 12:09 am
Posts: 4564
Location: Жижигхээн хонь <3
Гадаа салхилж бн
Image

_________________
Энхжин =)


Top
   
PostPosted: Aug.24.09 7:02 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач
User avatar

Joined: Jan.09.09 12:09 am
Posts: 4564
Location: Жижигхээн хонь <3
Image

_________________
Энхжин =)


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 50 posts ]  Go to page 1 2 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited