#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.21.18 2:34 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 62 posts ]  Go to page Previous 1 2 3 Next
Author Message
PostPosted: Nov.15.10 10:37 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул

Joined: Jul.01.09 10:46 pm
Posts: 6941
Location: Алхам тутам асуултын тэмдэг
Image
ImageImage
Харуно Сакура
Нэрний утга : Харуно - Хаврын урь(цэцэглэх үе) Сакура - Интоорын цэцэг
Сакура бол эмчлэгч нинжа мөн Какашигын багын гишүүн .Наанаа эелдэг мэт боловч цаанаа чанга гар шүү :hihi:
Image
Нинжа бүртгэлийн дугаар : 012601
Төрсөн өдөр : 3 сарын 28 (16 настай хонины орд)
Өндөр : 161см
Жин : 45.4кг
Цусны бүлэг : 0
Зан чанар : Гойд сайн сурагч , хувиа хичээгч
Дуртай хоол : Цагаан будааны гурил болон шоштой чанамал , Давсалсан чавга
Дургүй хоол : Гашуун хоол
Тулалдахыг хүсдэг хүн : Ино Яаманака
Хэлэх дуртай үг : Зоригтой бай
Хобби : Хошигнох , юм цээжлэх
12 настайдаа академиа төгсөж 14 настайдаа чуунин болсон

Даалавар гүйцэтгэсэн
D-түвшний 12
C-түвшний 9
B-түвшний 6
А-түвшний 7
S-түвшний 0

Image
Түүний харилцаа хамааралыг жагсаавал тэр 7р баг болон доорхи хүмүүстэй харилцан холбоотой :

Багш болон сурагч : Цунадэ
Өрсөлдөгч : Ино
Хайртай (Сайн) : Сасукэ
Санаа зовдог : Наруто


Чадварууд
Image
Эмчлэx чадвар
Цунадэгын удирдлаган дор 3 жил хичээллэсний үр дүнд эмчлэгч чадвар үнэхээр сайтай, чакрагаа гайхалтай удирддаг нинжа болсон .
Image
Oukashou
Цунадэ өөрийн гарын хүчирхэг техникийг(тайжүцү) түүнд өвлүүлжээ . Энэ техник нь өөрийнхөө бүх чакраг гартаа түвлэрүүлж xад , чулуу байна уу хамаагүй нам цохидог юм .

_________________
Алхам алхамаар ...


Top
   
PostPosted: Nov.16.10 2:05 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул

Joined: Jul.01.09 10:46 pm
Posts: 6941
Location: Алхам тутам асуултын тэмдэг
Image
Узумаки Наруто
Нэрний утга : Узумаки - Эргүүлэг , Наруто - Жираяагын бичсэн номны гол дүрийн баатар мөн усны эргүүлэг
Наруто нь 4р Хокагэ Минато болон Кушина 2 -оос гарсан хүүхэд билээ . Нарутог төрөх үед Учиха Мадара 9н сүүлтыг удирдаж Конохаг устгах аюул нүүрэлэхэд Минато(4рх) өөрийн хориотой Dead Demon Consuming Seal техникийг хэрэглэж Нарутод тамгалсан ингэснээр Минато болон Кушина нас барж Наруто 9н сүүлтын тээгч жинчүүрики болсон
Тэр Какашигын багын гишүүн мөн 9н сүүлт үнэгийн 3 дах тээгч( jinchūriki ).Жираяа багшийн шавь болж сэнжүцү(сагэ) даяанч төлөвт орох арга барилыг хуучин Жираяагын багш Гамакичи болон Гамабунтагаар заалгана илүү хүчирхэг болж байгаа .
Нинжа бүртгэлийн дугаар : 012607
Түвшин : Гэнин
Төрсөн өдөр : 10 сарын 10(16 настай ,жинлүүрийн орд)
Өндөр :166см
Жин : 50.9кг
Цусны бүлэг : Б
Зан чанар : Тэмцэгч , анхаарал татахыг хичээгч (дүрсгүй)
Дуртай хоол : Ичираку Рамен(алдарт) , Улаан вандуйтай шөл
Дургүй хоол : Түүхий хүнсний ногоо
Тулалдахыг хүсдэг хүмүүс :Акацуки
Хэлэх дуртай үг : Би нэг л өдөр Хокагэ болно , Гахайн махтай Рамен , Бүх зүйл сайхан байна
Хобби : Дүрсгүйтэх , заль гаргах / ургамал услах /
12 настайдаа академиа төгссөн
Одоогоор чуунин болоогүй

Даалгаварын зэрэглэл

D-түвшний: 12
C-түвшний: 01
B-түвшний: 02
A-түвшний: 06
S-түвшний: 00


Чадварууд

Databook 3

Нинжүцү 4
Тайжүцү 3.5
Гэнжүцү 2
Оюуны чадавхи 3
Хүч 3.5
Хурд 3.5
Тэвчээр 5
Гарын тамга 1.5

Image Image
Kage Bunshin no Jutsu
Энэ теxник бол Жоунин түвшний техник . Хүссэн биег олон хуулбарлах чадвартай . Сул тал нь хүчтэй дайралтанд устах амархан . Тухайн хэрэглэгчийн чакра , ур чадвараас шалтгаалж хүссэн тоогоор хувилж болно . Kage Bunshin no Jutsu техникийн 2р түвшин бол Tajuu Kage Bunshin no Jutsu юм . Энэ нь олон зуун хувилбарыг гаргаж чадна .

Image
Расенган
Үүнийг зөвхөн Наруто , Минато , Жираяа , Какаши , Конохамару нар хийж чаддаг . 4р хокагэ 3 жил хичээллэсэний үр дүнд энэ техникийг хөгжүүлсэн . Үүнийг ашиглахын тулд олон жилийн туршлага болон салхины елемэнт хэрэгтэй . Хөгжүүлж чадах юм бол ганц дайралтаар ялах боломжтой .
Image
Расэн Рэнган
Даяанч төлөвт орж 2 гараараа дайрдаг мэдээж 2 учир их хэмжээгээр хохируулна .
Image
Расэн Шүрикэн
Нарутогын одоогоор хамгийн хүчтэй техник . Расэнганаа шүрикэн хэлбэрт оруулж холоос дайрах боломжтой дотор нь маш олон жижиг илд байх учир байндаа очоод хүчтэй дэлбэрэлт бий болгодог .

_________________
Алхам алхамаар ...


Last edited by wiilii on Nov.16.10 5:02 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Nov.24.10 6:47 pm 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
User avatar

Joined: Nov.24.10 5:50 pm
Posts: 5
zia bi n neg uzeed aldii
Ner=Madara Uchiha
torson odor=12 sariin 24
huis=ER
ondor=175
jin=55.9
Udamshliin chadvar=Sharingan,Mangekyou Sharingan,Rinnegan
Zereg-S-zereglel,Aldagdsan-ninja
Xamtpagch=Deidara
Ovog-Uchiha
ger bul-Duu(Izuna Uchiha)
baigaliin chadvar-Gal(zovhon anime deer)
Gazar shoroo
Salhi
Ayanga tsahilgaan
Us
Hiideg tehnik-Gazar shoroonii tennik-sohor nomin shig nuugdah
Delberdeg Mine
Gal-Galt bombologon jutsu
Izanagi(Sharingan ashiglaj hiideg tehnik)
madaragiin oron zaigaar shiljih tehnik tur baij baigaad dahiad oruulna

_________________
[color=red]I Am UcHiHa MaDaRa[/color]


Top
   
PostPosted: Nov.29.10 1:55 am 
Offline
Гялалзагч Гишvvн
Гялалзагч Гишvvн
User avatar

Joined: Nov.20.10 12:28 am
Posts: 40
Moderator ooo chi sonirxoltoi ymnuud bichsen bn shd.Ug ni bi chamd tusalmar l bn l daa daanch zavgui bn.er ni xaanaas iim medeelel avj bn.narutocentral uu?


Top
   
PostPosted: Nov.30.10 12:50 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Jan.14.10 1:39 am
Posts: 4442
Location: Hollywoo
Shougy. wrote:
Narutocentral ерєнхийдєє фэн сайт талдаа болхоор мэдээлэл нээх сайн биш ээ.
Ер нь би бол Гүүгл-дээд байдышд. Датабүүк уншина. За тэгээд гадаад форумуудаар хэсэж мэдээлэл авна даа.

Нээрээ Нарутоцэнтрал чинь fandom.com болчихсон.

Блийч7.ком хүртэл хачин юм болцон байхын

_________________
:wtf:


Top
   
PostPosted: Dec.01.10 1:09 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Aug.29.06 11:56 am
Posts: 4326
Location: Terra
http://naruto.wikia.com/wiki/Narutopedia
Мэдээлэл авхад хамгийн тохиромжтой сайт.Бичигдсэн бүх зүйл нь үнэн болно

_________________
May the good blood guide you.


Top
   
PostPosted: Jan.11.11 12:42 am 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
User avatar

Joined: Jan.10.11 10:07 pm
Posts: 7
wiilii wrote:
Image
Кушина
Узумаки овгийн хүн, Нарутогын ээж мөн Минатогын(4р Хокагэ) эхнэр .9н сүүлт үнэгэн шулмын 2дах тээгч( jinchūriki )
Хоч : Улаан үстэй болохоор нь Улаан чинжүү
Нас тодорхойгүй , Хилэнцийн орд
Өндөр :165см
Жин :47кг
Цусны бүлэг :Б
Зан чанар : Ялагдахыг үзэн яддаг(шартай)
Дуртай зүйл : Шио Рамен
Дургүй зүйл : Гашуун хоол ,кофе
Тулалдахыг хүсдэг хүн : Байхгүй
Хэлэх дуртай үг : Эцсээ хүртэл бүү бууж өг
Хобби : Чалчих , Алиалах ,Дүрсгүйтэх
Ямар ч даалгавар ,зэрэгний талааж мэдээлэл байхгүй . Хуучин усны эргүүлэг(?) улсын нинжа байсан ,бага байхдаа дайны үед дүрвэсэн .Багтай нэгэн хүн(Мадара) гарч ирж 9 сүүлтыг удирдах үеэр нас барсан .

Энэ дээр 1 залруулга хийчий!!!
jinchuriki нь эмэгтэй бол тамгалсан жинчүрикийнх нь төрөх үед тамган баталгаагүй болдог ба улаан чинжүү төрөх үед(нарутог төрүүлэх үед) Мадара гарч ирж 9 сүүлтийг сулласан ба нарутогийн ээж аав болох конахагийн шар гялбаа улаан чинжүү 2 амиа золиослон нарутогийн биен дотор 9 сүүлттэй 3уулаа тамгалагдсан бөлгөө :-D


Top
   
PostPosted: Jan.20.11 2:12 pm 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Jun.25.08 3:14 pm
Posts: 2160
Location: .Dark .
За Hurley гишүүний хүсэлтээр Учиха Итачи.
Image
Учиха Итачи (うちはイタチ, Uchiha Itachi)
Age: 21 (Deceased)
Sex: Male
Birthday: 06/09
Bloodtype: AB
Height: 178.0 cm
Weight: 58.0 kg
Bloodline: Sharingan Eye
Конохагакурегийн С-ранкийн эрэн сурвалжлагдаж буй Акацукигийн томоохон гишүүн. Учиха Сасукегийн төрсөн ах.
Итачи нь Учиха кланд төрсөн ба тэр үеийнхэн дотроо Genius буюу гоц хэмээн хэлэгдэж ирсэн чадварлаг хүү байлаа. Учиха коланы тулааны урлагын стандартын хувьд Итачигийнх хол тасархай байлаа. Гэсэн ч түүнийг гэр бүл, тэр битгий хэл найз нөхөд багш нар нь хүртэл дотоод сэтгэлийг нь ойлгодоггүй байв. Дөнгөж 4 хөн настай байх үе буюу Шинобигийн 3-р том дайны үедээ дайны талбар дээр олон хүн үхэж буйг харсан тэрбээр дотроо дайн самууны эсрэг үзэлтэй болж өсөж байв. 7 настай байхдаа Нинжагийн академийг шилдэг сурлагатанаар төгсөж, дөнгөж дараачийн жил нь 8 настай Шаринганы урлагт суралцан төгсөрч, 10 настайдаа Чуунингийн шалгалтыг амжилттай дүүргэсэн ба дөнгөж 13 настайдаа АНБУ-н ахлагч болсон байлаа.
Тэр үеэс аав нь түүнийг ирээдүйд гэр бүлийн залгамжлагч гэж үзэн бусдаас илүүтэйгээр хандах болсон ба Бяцхан Сасуке бага багаар үл тоомсорлогдсоор байв. Гэсэн хэдий ч Итачи өөрийн дүүдээ хамгийн их хайртайгаар барахгүй өөрийн даалгавраас илүүтэйгээр дүүдээ анхаарал тавьдаг байлаа.

Учиха клан Конохагаас салан тусгаарлах бодлого барьж эхэлсэн тэр үеэс Итачи АНБУ-н ахлагчын хувьд тосгоны үйл явдлыг тагнах ажиллагаанд оролцдог байлаа. Итачи Учихагийн дотоод мэдээллийг 3-р Хокаге болон Бусад Конохагийн хөгшдөд хүргэдэг байсан байна. Энэ цаг үеүдэд Итачигийн зан төрх ихээхэн өөрчлөгдсөн ба кланы уулзалтанд анхаарал тавихгүй, кланб гишүүдтэй үг солихгүй гэх мэтээр аашиглж байсны эцэст өөрийн хамгийн сайн найз Шисүй Учихагийн аллагын сэжигтнээр тодров. Энэ үйл явдлаас болж клан Итачи-д найдвар тавихаа байж эхэлсэн ба гэр бүлийнхэн нь ч мөн адил Сасукед анхаарлаа хандуулж эхлэв. 3-р Хокаге тэр үед 2 бүлгийн хооронд гараад байсан цусан тэмцлийг эцэс болгохыг зорьж байсан бол Данзо хийгээд Конохагийн консул эсрэгээрээ Итачид Учиха кланыг газрын хөрснөөр арчихыг тушаасан байна. .
Тэрхүү хар шөнө буюу Учиха овогийн төгсгөлийн өмнөхөн Итачи энэ овогтныг дайны хөлд оруулсан Мадара Учихагийн амьд оршин байгаа талаар олж мэдсэн ба Коноха руу дайралгүйгээр Учиха овогтныг устгах тал дээр Мадарад хэлж, Мадара-ч зөвшөөрсөн байна. Тэр шөнөө Итачи овгийнхныгоо тэр чигээр нь яргалсан ба ганцхан Сасукег л үлдээсэн байна. Учир нь Сасцке түүний хувьд тосгоноос нь илүү үнэ цэнэтэй байсан учраас тушаалыг дагалгүй дүүгээ амьд үлдээсэн байна. Нөгөө талаар гэр бүлээ хүртэл хороосон аймшигт гэмт хэрэгтэн болсон байна. Сасуке-д хандан “Чи үргэлж надаас илүү гарахыг хичээдэг байсан, Энэ ч учраас би чамайг амьд үлдээж байна. Хэрэв намайг алахыг хүсэж байгаа бол намайг үзэн яд, хорс ..Тийм ч учраас чиний хэврэгхэн амийг өршөөж байна” хэмээн хэлсэн байна. Энэ бүх явдлаас бмнб Итачи дүүгээ дагуулан Учихагийн нууц тулааны бэлтгэлийн талбарт аваачсан ба шаринганы хүч чадал болон үнэн түүхийг ярьж өгсөн. Дүүдээ хэлэхдээ “Мангеку шаринганыг бий болгохын тулд өөрт хамгийн ойр хүнээ алах хэрэгтэй гэж заасан байна.”
Сасуке ч тэр цагаас Шаринганаа идэвхижүүлэхийг хичээх болж, Итачигийн эсрэг тулалдахаар бэлтгэх болсон байна. Сасуке эмнэлэгт сэрэхдээ урьд шөнийн аймшгийг санасан ба түүний толгойд Зөвхөн Итачиг устгах, өшөөгөө авах бодол байсан нь Итачигийн гол зорилго байлаа. Итачи зөвхөн дүүгээ үзэн ядалтын хүрээнд хүчирхэг болж өөрийг нь устгах хэмжээний хүч чадалтай болсны эцэст Конохагийн баатар болж Учихагийн нэр хүндийг өргөөсэй хэмээн хүсч байлаа. Бас нэгэн зүйл нь Итачи хайрлаж явсан хүнтэй байсан ба тэр нь Итачигийн тэрхүү шөнийн яргалалд гарт нь амь насаа алдсан гэдгийг Мадарагийн ярианаас ойлгож болох юм.
Коноха Сасукег сонирхож байгааг Итачи мэддэг байсан ба тэрээр 3-р Хокагед Сасукег захиж үлдээсэн байлаа. Харин Данзо болон Консулынхны хувьд Сасукегийн бүрэн бүтэн байдалд аюул учрах аваас Конохагийн хамаг нууцыг дайсан улсуудад тарана хэмээн сүрдүүлж чадсанаар Сасукег аюулаас холдуулж чадсан байна.
Итачи Акацукид элссэн цагаас Мадарагийн удирдлаганд орж ажилласан ба Сасукег өөрийг нь ирж алах хүртэл бүхий л үйл явцыг дотроо төлөвлөсөн байна. Акацукид шинээр орсныхоо дараа итачи Орочимаругийн анхаарлыг ихээр татах болсон ба Орочи ч итачигийн шаринган бүхий биеийг авахаар оролдох болсон байна. Итачи энэхүү байдлаас Генжицүгийн тусламжтайгаар зайлсхийж өөрийн зүүн гара золиослон Орочимаруг Генжецуд түгжин аюжлаас мултарсан байна. Ингээд ч Орочимару Акацукиг орхин явсан ба Итачи энэ цагаас Кисаме Хошигакитай хамтрах болсон. Энэ 2-н ижил тал нь аль аль нь тосгоныхноосоо урвасан явдал байсан ба тэд ч сайн хамтрагчид болж чадсан байв. Орочимаруг Акацукигаас гаргасны дараа тэрээр Дэйдараг шинэ гишүүнээр авахад гол үүрэг гүйцэтгэсэн ба энэ үедээ Дэйдараг ганц Генжицүгийн хүчинд буулган авсан нь Дэйдарад Итачигийн эсрэг өөрийгөө бэлдэх үндсийг тавьсан байна.
Итачи цаг мөч өнгөрөх тусам нэгэн үл мэдэгдэх өвчинд идэгдэж эхэлсэн ба Сасукегийн гарт үхэхийн тулд өөрийгөө эм бэлдмэл, техникийн сургуулилтын хүчээр амьд байлгаж байлаа.
Хувь хүний шинж чанар
Аль ч манганы үйл ячвдлын хүрээнд Итачи өөрийгөө маш нууц байлгаж чадсан ба харин төгсгөлийн буюу үхэхийн өмнөхөн өөрийн үнэн байдлаа ил болгосон. Энэ бүхнээс харахад тэрээр Тосгондоо ч, Акацукид байхдаа ч хэзээ ч өөрийн үнэн дүрээ ил гаргадаггүй байсан. Акацукид байхдаа ч өөрийн дотоод ертөнцөө нээж байгаагүй байсан ба түүний сэтгэл хөдлөл нь зөвхөн дайсантай тулгарахдаа өөрийнх нь болож байснаас илүү чадварлаг байхад л гаргадаг байв. Өөрийн хүч чадлаа хэзээ ч энгийн гэмгүй иргэдэд үзүүлдэггүй байсан нь нэг талаараа ёс журамтай харагдуулдаг байв.
Итачигийн цорын ганц сонирхол нь Акацукигийн корилго байсан ба үнэнч байдал нь зөвхөн Акацукигийн гишүүдийн өмнө илэрдэг байв.
Эцэст нь нэг гайхалтай зүйл нь Итачи хамаг итгэл найдвараа Нарутод тавьж байсан ба Нарутог Сасукег аварч хамгаалах цорын ганц хүн хэмээн тодорхойлсон байдаг байна. Нарутогийн Сасукег аварч чадна хэмээх хариултыг өгсний дара Итачи нарутод ямар нэгэн хүчийг өгсөн байх магадлалтай ба Итачигийн жинхэнэ инээмсэглэл тодорч гасан нь нарутод Сасукег гэрэл рүү аваачих хүч байгаа гэдэгт итгэснийх байлаа.
Чадварууд
Түүний чадварын талаар хэд хэдн гайхамшигтай тодорхойлолтууд байдаг. Жишээдбэл түүний хамтрагч Кисаме хэлэхдээ Итачи бол Акацуки доторх хамгийн хүчирхэг гэж боддог 2 хүний нэг гэсэн ба Мадара хүртэл Итачигийн чадвар намайг гайхшруулж дуусахгүй юм гэсэн байдаг. Үнэн хэрэг дээрэ Сасуке хүртэл Итачиг дйилэхгүй байсан Итачигийн үхэлийн гол шалтгаан нь урт хугацааны ужиг өвчин нь байлаа.
Нинжицү.
Итачи Учихагийн бүх төрлийн тулааны эрдмийг төгс эзэмшсэн ба 3 төрлийн жичүг төгс хэрэглэдэг байв. Какашиг, Асума нартай зэрэг тулалдаж байхад нь Какашиг хэлэхдээ Итачи өөрийнхөө тал хүчээр ч тулалдахгүй байна хэмээн магтсан байдаг.Итачигийн гарны хөдөлгөөн маш хурдан ба дайсан руугаа зэвсэг хэрэглэж байхдаа хүртэл хэрэглэж чададг байна. Жишээ нь Итачи дайсан руугаа Шурикен шидэж байхдаа очихоос нь өмнө аль хэдийн хажуд нь ирж нинжицу хэрэглэж байгаас харж болно. Тэр асар хурдан. Какаши ч тэр, Сасуке ч тэр шарингант нүдээр хаж байхдаа ч түүнийг хажууд нь гэнэт ирэхийг мэдэж чаддаггүй. Түүний энэ хурд нь яг л телепорт мэт байдаг байна. Мөн нэг давуу тал нь нинжицу болон гэнжицү хэрэглэж байхдаа ч тэрээр хэрээ болон хувирах чадвартай.
Мөн галан болон усан техникүүдийг хэрэглэж чаддаг.
Үүнээс гадна тайжицу тенхиз болон мангеку шарингынг мартаж болохгүй.
Зүүн нүдээрээ Цукиёомин хийж өрсөлдөгчөө гацаанд оруулж чадах ба Баруун нүдээрээ Аметиразугийн галыг бий болгоно. Энэхүү гал нь хэзээ ч унтрахгүй ба харсан бүхнээ шатаах аюултай. Галыг хүртэл шатаах хүч чадалтай . Түүний бас нэгэн гайхалтай техник нь Сусаноо буюу Дайны Улангассан бурхан. /Raging God of Battle/ 2 нүдний зэрэг ажиллагаагаар энэхүү техникийг хийх ба Сусаноо нь Тоцукагийн илд буюу бүхий л зүйлийг 2 хэсэг хуваах чадалтай галан илд, Яата Миррор буюу ямар ч дайралтаас хамгаалах хамгаалалт гэх мэт хэд хэдэн төрлийн дийлдэшгүй хүч чадлыг агуулсан байдаг.

_________________
Ядарч байна. Бүү илүү чалч..


Top
   
PostPosted: May.11.11 11:21 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Dec.13.08 12:15 am
Posts: 2050
Location: Germany
Promise-н бичиж байгаа нь их сонирхолтой байна.
Орочимару дууссан уу? дуусаагүй бол үргэлжлүүлээрэй.
Бас Акацукигийнханы талаар оруулаач хө


Top
   
PostPosted: May.13.11 12:28 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Mar.07.06 1:54 pm
Posts: 9659
Location: Хоёр зууны өмнөх тосгон.
Одоогоор гишүүдийн зүгээс сонирхож байгаа хүсэлтүүдийг эрэмбэлвэл:

- Гол дүрүүдийг оруулж дуусгах.
- Риннэнган.
- Сасукэ.
- Тэмари-гийн "Кучиёосэ кири кири маи таюуяа" жуцуны талаар.
- Акацуки гишүүдийнхийг бичиж дуусгах.
- Зэцү.
- Хидан.
- Нэжи.
- Какузу.

зэрэг хүмүүсийн болон зүйлсийн талаар мэдэхийг хүссэн байна.
Сэдвийг цэвэрлэж, зурагнууд болохгүй байсаныг шинэ зурагаар солив.

_________________
Зүүд бас мөрөөдөл...


Top
   
PostPosted: May.13.11 12:59 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Aug.29.06 11:56 am
Posts: 4326
Location: Terra
Сасүкег тэгэж байгаад оруулна аа,гол нь цаг жоохон орох байх,нэлээн их юм бичих санаатай :brows:

_________________
May the good blood guide you.


Top
   
PostPosted: May.16.11 4:44 pm 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Jun.25.08 3:14 pm
Posts: 2160
Location: .Dark .
Minii bichjaaga jaahan nurshuu bolovch humuust taalagdaad bga yum shigee

_________________
Ядарч байна. Бүү илүү чалч..


Top
   
PostPosted: May.18.11 12:51 am 
Offline
Задрах Бодлын Зангилаа Гишvvн
User avatar

Joined: Oct.20.07 9:26 pm
Posts: 1924
Location: compton l lav bish
Promise wrote:
Minii bichjaaga jaahan nurshuu bolovch humuust taalagdaad bga yum shigee

:embarassed: :bigthumpup:

_________________
peace ma hommies


Top
   
PostPosted: Jun.25.11 10:31 pm 
Offline
Олныг Гайхуулагч Гишvvн
Олныг Гайхуулагч Гишvvн
User avatar

Joined: Jun.01.11 10:43 pm
Posts: 224
Location: iDevice
Кен. wrote:
Shikamaru Nara

Natuto deer gardag hamgiin uhaantai dur gehdee naruto oird ih uhaantai bolood bga tulaan ntr ees harhad


Top
   
PostPosted: Jun.25.11 10:47 pm 
Offline
Олныг Гайхуулагч Гишvvн
Олныг Гайхуулагч Гишvvн
User avatar

Joined: Jun.01.11 10:43 pm
Posts: 224
Location: iDevice
Sm!Le wrote:
wiilii wrote:
Кушина

Naruto giin zan chanar n eejiigee duraisan gej bolno


Top
   
PostPosted: Aug.05.11 4:10 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jan.30.04 9:04 am
Posts: 5546
Location: connect ....................?
Promise ийн оруулсан нийтлэл үнэхээр их таалагдав. дахин мэдээлэл оруулахыг тэсэн ядан хүлээе


Top
   
PostPosted: Aug.06.11 3:56 pm 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Jun.25.08 3:14 pm
Posts: 2160
Location: .Dark .
Дараа 7 хоногт Акацукийнхныг оруулмаар санагдчихлаа. Энхийх нь Какузу

_________________
Ядарч байна. Бүү илүү чалч..


Top
   
PostPosted: Aug.06.11 5:21 pm 
Offline
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн
User avatar

Joined: Jul.28.11 7:28 pm
Posts: 243
Location: Нисч байна аая худлаа худлаа хөлний эргэн тойронд гүйж байна
Promise найсэ байна.
Итачи ямар өвчтэй байсын

_________________
Чадна аа чадийшдээ


Top
   
PostPosted: Aug.09.11 1:14 pm 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Jun.25.08 3:14 pm
Posts: 2160
Location: .Dark .
Image
Kakuzu нь Такигакурегийн /хүрхрээн доорх нууц тосгон/ С ранкийн тусгай даалгаврын нинжагийн цолтой бөгөөд Акацуки бүлгэмийн Хидантай хамтрагч жинхэнэ гишүүн. Бие биенээ үзэн яддагийг эс харгалзан Хидан болон Какузугийн багийн ажиллагаа нь бараг төгс хэмээгддэг байлаа. Учир нь тэд бие биенийхээ чадвартай харилцан хамааралтай ажилладагт байв. Кисаме энэ 2-н тулааны талаар инээмсэглэн өгүүлсэн байдаг нь “Зомбигийн нэгдэл буюу” аль аль нь үхдэггүй 2-н тулаан хэмээн егөөдсөн байдаг..
Такигакурегийн элит нинжа байхдаа Какузу нэгэн даалгаврыг авсан нь Хашимара Сэнжү буюу 1-р Хокагэг алах даалгавар байлаа. Энэхүү даалгавар нь, хэдийгээр Хаширамагийн Модны Техникийн эсрэг тулалдаж чадсан ч ялагдсан бөгөөд тосгондоо буцаж очсон хойноо өөрийн обьектөө алахдаа бүтэлгүтсэн тул хүндхэн ялд унасан байна. Ингээд Какузу үүссэн үр дагаврынхаа хүрээнд хоригдох болж, тэр чинээгээрээ төрөлх тосгоноо үзэн ядах сэтгэл дотор нь абга багаар үүсээр байлаа. Ингээд тосгоноос оргосныхоо дараа Какузу буцан ирж тосгонийхоо настны зөвлөлийг тэр чигээр нь хядсан ба тэдний зүрхийг нь сугалан Тосгони хамгийн хориотой техникийг олж авсан байна. Тэрээр амьдаралынхаа нэлээдгүй жилүүдийг хөлсний алуурчны амьдралаар өнгөрөөж хүчирхэг Шиноби нарын зүрхийг ангуучилж өөрийн насыг уртсагасаар ирсэн байна. Нигээд удалгүй Акацукид орсон бөгөөд орсон хугацаандаа нэлээдгүй олон хамтрагчидтай байсан боловч дийлэнхийг нь өөрийн гараар хороосноор дуусдаг бж. Энэ л учир шалтгаанаас болж түүнийг Хидантай 1 баг болгосон ба учир нь Хидан өөрөө үхэшгүй мөнхийн биетэй байлаа. Өнгөрсөн үеийн хальт дурдагддаг мэдээллээс үзвэл Какузу нь Алт болон Мөнгөн ах дүүс, Кинкакугийн Жинчүүрики төлөвтэй тулгарч, байлдаж байсан нь харагддаг.
Какузу нь өнгө мөнгөнд шунамтгай бөгөөд түүнд аль болох ихээхэн ашиг хүртэх л зүйл байвал түүнд хамгийн түрүүнд дайрдаг. Мөн дан ганцаараа шийдвэр гаргах дуртай, өөртөө ашиггүй бол юнд ч оролцдоггүй зантай. Жишээлбэл урд нь гэнэт гарч ирсэн дайсан хэрвээ ямар ч өртөггүй байх юм бол какузу тоолгүй хаяад явчихдаг зантай. Тэрээр мөнгө гэдэг зүйлээс энэ хорвоо дэлхий бүхэлдээ хамаардаг гэж онцлох дуртай. Өөрийгөө Акацүкигийн Эрдэнэсийн Эрэлчин хэмээн нэрлэдэг. Өөрийн харилцдаг хөлсний хүн болох Зангэй/Галан улсын хүн наймаалдаг эрхэм/=тай идэвхитэй харилцаан дээр байдгын хувьд тэрээр өөрийн хуримтлалыг бий болгож чадсан ба энэ нь нийт дүнгээрэ 30 сая орчим гэж тэмдэглэгдсэн байдаг.
Мөн Какузугийн нэг шинж чанар нь ухаантай өрсөлдөгчөө үргэлж хүндэтгэж байдаг нь Какшигийн түүний баг руу дайрсан дайралт болон Шикимаругийн түргэн сэтгэх чадвар зэрэг тулаанас харагддаг. Тиймээс ч Шикимару ирээдүйд нэлээн өндөр үнэтэй бай болно хэмээн онцолдог. Бүхий л Акацукигийн гишүүд дундаас хамгийн ихээр бие биенийгээ үзэн яддаг, дайсагналцдаг нь Хидан болон Какузу 2. Тиймээс ч тэд бие биенийгээ алахыг, алж хүчийг нь эзэмшихийг ихээхэн хүсдэг.
Какузу уурлах үедээ эргэн тойрныхоо радиус дахь өөрийн болон айлыг ялгахаа больдог ба түүний цохилтын хохирол эргэн тойронд нь хамагүй нөлөөлдөг. Энэ утгаара Хидан түүнд сайн хамтрагч болж чаддаг байна.
Ур чадварууд
Өндөр зэрэглэлийн Тайжицу техник, хүчирхэг Нинжицу техникүүд болон өндөр зэрэглэлийн сэтгэн бодох чадвартай нинжа. Энэ бүхнийг харгалзан тэрээр тулааны талбар дээр 1 бус хэд хэдэн өрсөлдөгчидтэй зэрэг тулалдан ялж чаддаг байна. /Какаши, Чоужи, ИНо 3-тай зэрэг тулалддаг./
Image
Taijutsu
Какузу нь маш хурдтай хөдөлгөөнийг үзээлж чаддаг, хол зайд нүд ирмэхийн дотор хүрэх болон энгийн нүдэнд хөдөлгөөний хурд нь гүйцэгддэггүй хурдтай. Түүний хүч чадал ихтэй нь ганц гараараа Чоужигийн Аварга цохилтыг хааж буйгаас харагддаг. Какузугийн энэ бүхий л хүч чадлын нууц нь биеийг нь бүхэлд нь ороосон зуу зуун бүдүүн хар утас бөгөөд Дэлхий Чичиргэм Айдас гэсэн нууц техниклийн хүчээр тэрээр өөрийгөө амьд хүүхэлдэй болон хувиргасан байна. Ингэснээр өөрийн биеэ хэд хэдэн хэсэгт хуваах чадвартай болох ба холын зайн тулааныг гүйцэтгэх боломжтой болдог. Бас ямар ч гэмтэл түнд нөлөөлөхгүй байх боломжтой ба ингэснээрээ түүнийг ялахад ихээхэн хэцүү болдог байна. Мөн хэрэв гэмтэл учирсан тохиолдолд түүний биеийн утаснууд нь нэг нэгнээ сэлбэн сэргээх чадвартай. Түүний зүрх нь 1 биш 5 байдаг бөгөөд хэрэв тухайн зүрхийг онож устгасан тохиолдолд дараачин зүрх рүүгээ шилждэг чадвартай. Иймд түүнийг дор хаяж 5 удаа алах хэрэгтэй болдог.
Image
Ninjutsu
Өөр нинжа нараас авсан зүрхнүүдийнхээ тусламжтайгаар Какузу тэдний зарим нэгэн элементийг эзэмших чадвартай болдог. Зүрх нь өөр өөрсдөө тусдаа байдаг ба биенээсээ дээрх зүрхнүүдийг чөлөөлсөн тохиолдолд хар өнгөтэй утсаар бүрхэгдэн нүүрэндээ масктай аймшигт биет болон хувирдаг. Эдгээр биетүүд нь Какузугаас тусдаа тулалдан биеэ захирах чадвартай ба амнаасаа хүчтэй чакран дайралт хийж чаддаг.
- Газар шороон баг.2 хөлтэй чөтгөрийн амьтныг гаргаж ирнэ. Үүний тусламжтайгаар какузу Шороо чөлөөлөх, Шороон хатгах техникүүдийг хийх боломжтой. Аниме дээр, энэхүү маск нь устгагдсан хэдий ч Какузу өөрийн шороон техникүүдийг хийсээр байдаг.
• Галан баг. Чөтгөрийн бар болон хувирдаг Галан бие махбодийн баг. Гал чөлөөлөх техник болон салхиний техниктэй хамтран дийлдэшгүй хүчтэй галан багана босгох чадалтай.
• Цахилгаан баг. Цахилгаан хүчээр Харанхуйлал, Цахилгаан тавиулах техникүүдийг гүйцэтгэнэ.
• Салхины баг. 4 хөлтэй нарийнхан далавчтай хүчирхэг биетийг гаргаж ирэх ба Хохирол Учруулагч Салхины хүчийг ашиглан довтолдог.

_________________
Ядарч байна. Бүү илүү чалч..


Top
   
PostPosted: Aug.09.11 4:06 pm 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Jun.25.08 3:14 pm
Posts: 2160
Location: .Dark .
Түүнийг зарим нь Бурхан гэж ярьцгаадаг, Харин Зарим нь түүнийг Үхэл өөрийн биеэрээ ч гэж ярьдаг. ГЭхдээ түүний талаар хэн ч юу ч мэдэхгүй. Түүний үгийг цагаан далавчтай сахиусан тэнгэр бидэнд хүргэдэг.. Магадгүй тэр Үхлийн бурхан байх...
Image

маргааш Энэ залуугийн тухай оруулна аа

_________________
Ядарч байна. Бүү илүү чалч..


Top
   
PostPosted: Aug.09.11 4:24 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Mar.22.09 3:19 am
Posts: 2951
Location: Даруухан л амьдарья
Promise daa bayrlalaa saihan bolj

_________________
KETCHUP :heartbreaker:


Top
   
PostPosted: Aug.10.11 7:59 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Nov.20.08 7:09 pm
Posts: 490
Location: Кип-Автоматик
какузу гийн талаарх хамгийн сайн монгол мэдээ байлаа. миний уншсан.


Top
   
PostPosted: Aug.23.11 5:44 pm 
Offline
Тугчин Гишvvн
Тугчин Гишvvн
User avatar

Joined: Aug.12.11 4:41 pm
Posts: 186
Location: Монгол Улаанбаатар
humuus yu gehin medq ch naruto bol best of best manga :d
:wd: :wd: :wd: :wd:

_________________
Чих рүү биш сэтгэлрүү шаана
...


Top
   
PostPosted: Sep.02.11 9:15 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: Jul.29.11 8:25 pm
Posts: 67
Location: One Piece-ийн ертөнцөд.......
YOXOXOXO !!!
кккк энд юм бичий Уан пээс боллоо :oops:

_________________
YOXOXOXOXO !!!


Last edited by OnePice on Sep.02.11 9:23 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Sep.02.11 9:22 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: Jul.29.11 8:25 pm
Posts: 67
Location: One Piece-ийн ертөнцөд.......
YOXOXOXO !!!
Уан пээс лүү 1 ч хүн орохгүй урамгүйн :-D наруто бас үздэг юм байна ойрд сонирхолгүй болж байга ч гэсэн 1ийг оруулах гээд чадах яадхаараа оролдий
Image
HidanНас:22(үхсэн)
Төрсөн өдөр:4-р сарийн 2нд
Зохиосон хүн:Масаки Кишимото(үхсэн)
Төрсөн газар:Юугакурэ тосгон(алдагдсан нинжа)
Өндөр:1м 77см
Жин:56.8кг
Цусний бүлэг:Б
Хатмрагч:Какузу(Kakuzu)
Зэрэглэл:S
Хидан нь Юугакурэ(Yugakure) буюу Халуун усний газар гэдгээр алдартай газар төрсөн тэмдэг нь гурван налуу зураас.Анх 71-р анги дээр гарч ирэхдээ Жашиний(Jashin) тэмдэгтэй акацуки гийн нөмөрөгтэй зүүн гарийн долоовор хуруунд акацукигийн бөгж зүүсэн өөрийн 3 үзүүртэй хадуур барин хамтрагч Какузу тэйгээ хамт 2 сүүлтийг хөөж байгаагаар анх гардаг.Хидан нь шүтлэгтэй,ухаан муутай,аймхай,хэрцгий бас өөрийн талийн хүндээ маш эелдэг харицдаг зан чанартай.Хэрэглэдэг Жуцү нь хараалийн тэхник тэр нь өөрийгөө байнга эрсдэлд оруулж байдаг орчуулбал миний бодлоор үхлийг цусаар удирдах гэсэн утгатай болж байна нэр нь тэр дайсантай тулалдаж дууссаний дараа Жашин тэмдэг тойруулж зурж тэрэн дотроо хэвтдэг зуршилтай яагаад гэвэл тэр их шүтлэгтэй учраас.Тэр дайснийхаа цусийг өөрийн 3 үзүүртэй хадуурний тусламжтайгаар юмуу ямар нэгэн байдлаар авч уудаг тэгсний ачаар Жуцү гээ хэрэглэж чаддаг.Тэгээд зогсохгүй Жашин тойрог зуран зөвхөн тэр тойрогтоо байхдаа хувиран өөрийн биедээ хохирол учруулахгүй үхэшгүй мөнх болж мөн цусийна уусан дайснийхаа биетэйнэ холбогдон өөрийн өвчинг тэрэнд мэдрүүлдэг өөрөө харин үхэшгүй болхоор үхүхгүй үлдэж чаддаг зөвхөн бэртэл авч.Тэр Акацуки дундаа Пэйний(PEIN) үгийг сонсдоггүй ганц гишүүн байсан.2 сүүлтийн хүчийг авчаад дараагийн даалгавар болох 9 сүүлтийг авч ирэх ёстой байсан боловч эхний удаад Шикимару,Асума(Shikimaru,Asuma) болон 2 жоунинтэй тулгардаг.Тулаанд Хидан Асума-г алж хүнд шархдан Какузу тэр 2 ухран дахин дайралт хийдэг.Харин 2 дахь дайралтан дээр Хидан Шикимару 2 нүүр тулсан дүэл хийдэг боловч Хидан Шикимаруг дийлэлгүй үхдэг.

Задвар болон зэвсэгЖашин
Image
3 үзүүрт хадуур
Image
Жуцү гийн хувиргалт
Image
Сүүлчийн тулаан ба үхэл
Image

ЖуцүНинжүцү-5 Ухаан-3 Тэсвэр-5
Тайжүцү-4.5 Хүч-4 Гарийн тамга-3.5
Гэнжүцү-3 Хурд-3.5 Бүх оноо-31.5

_________________
YOXOXOXOXO !!!


Top
   
PostPosted: Sep.02.11 10:29 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул

Joined: Jul.01.09 10:46 pm
Posts: 6941
Location: Алхам тутам асуултын тэмдэг
uulna uheegui l ymsan

_________________
Алхам алхамаар ...


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 62 posts ]  Go to page Previous 1 2 3 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited