#AsuultSambar :

AS is now Mobile! iOS & Android App-г суулгаарай!
It is currently Oct.25.14 9:21 pm

All times are UTC + 8 hours


Asuult.NET & Mongolduu.com Facebook Page:




Post new topic Reply to topic  [ 542 posts ]  Go to page Previous  1 ... 13, 14, 15, 16, 17, 18, 19 ... 21  Next
Author Message
 Post subject: Re: "• Жудо •"
PostPosted: Mar.09.12 2:59 pm 
Offline
¤ Network Developer
User avatar

Joined: Nov.03.05 3:24 pm
Posts: 1876
Location: Choniin suregtei hamt...
arcus wrote:
Манайхан өнгөтэй барилдсан байна шүү. Яг медалиар нь жагсаасан жагсаалт байна уу?

Цабагийн шидүүлсэн бичлэг энэ байна:



hemh shiduulj ee


Share on FacebookShare on TwitterShare on RedditShare on TumblrShare on Google+
Top
 Profile  
 
 Post subject: Re: "• Жудо •"
PostPosted: Mar.09.12 4:48 pm 
Offline
Тvмэн Эх Гишvvн
Тvмэн Эх Гишvvн
User avatar

Joined: Nov.10.10 5:43 pm
Posts: 99
Location: Korea
traffic wrote:


Olympic Preview - 5 Months Prior to the Games


Women's -52kg

Not less than three Japanese fighters hold qualifying places in the world's twelve bests. But given that there will only be one Japanese judoka qualified, some places will be freed for other nations. NISHIDA Yuka, with over 2100 points, seems in a good position to win her flight ticket to London. The second place is held by the young NAKAMURA Misato, who is closely followed by the Mongolian, MUNKHBAATAR Bundmaa. Just behind, Natalia KUZIUTINA (RUS) and Majlinda KELMENDI (IJF) are neck and neck after their good results obtained throughout the Olympic qualifying process. Just behind the top athletes, the podium contenders will be particularly numerous in London, since the positions up to the 15th best player in the world are really tight. The presence of the 2005 World Champion, Yanet BERMOY ACOSTA (CUB), in the top 10, perfectly illustrates the very high level of the category.



Men's -66kg

Looking at the world rankings, the Olympic result of the category seems very uncertain, since 9 judoka stand within 500 points (the number of points awarded on the occasion of a world title). At this game, the current world leader is Musa MOGUSHKOV (RUS), even if he only obtained a fifth place during a major event since the beginning of the year. That was during the Masters in Almaty. His direct contestant is his compatriot, Alim GADANOV, the recent winner of the Judo Grand Prix, Düsseldorf 2012. The 2010 World Champion and bronze medalist at the Athens Olympics in 2004, KHASHBAATAR Tsagaanbaatar (MGL) seems on the rise, while the 2011 World Champion, ABINUMA Masashi (JPN) is still not sure to compete for the supreme title in London, as MORISHITA Jumpei (JPN) can also be qualified. In this particularly competitive situation, whom from Leandro CUNHA (BRA), Rok DRAKSIC (SLO) or CHO Jun-Ho (KOR) will be able to take their chance? Response in late July, in London.



Men's -73kg

After a slump that cost him the World title and the top world position, last year in Paris (beaten by Ugo LEGRAND, FRA), WANG Ki-Chun, again, seems almost unbeatable since he did not lose any fight since August 2011. Actually, he is the winner of an incredible series: Judo Grand Prix, Abu Dhabi 2011, Asian Championship 2011, Jeju World Cup 2011 (KOR), Judo Grand Prix, Qingdao 2011, Masters 2012 in Almaty, Judo Grand Prix, Düsseldorf 2012. Where will this series be stopped? Wang's competitors obviously would like that it happens during the upcoming Olympic Games. NAKAYA Riki (JPN) who is only 24 points ahead of WANG in the ranking list, Dex ELMONT (NED), AKIMOTO Hiroyuki (JPN), Mansur ISAEV (RUS), SAINJARGAL Nyam-Ochir (MGL), Joao PINA (POR) , Navruz JURAKOBILOV (UZB), Dirk VAN TICHELT (BEL), Ugo LEGRAND (FRA) could be some names to be found on the London podium.



Men's -100kg

The -100kg category is also very open and the Olympic title contenders quite numerous. Maxim RAKOV (KAZ), with almost 1500 points in his pocket, appears to be a strong favorite, especially after his great victory obtained in Almaty last January, where he won the Masters title. The one, who is often placed, never crowned, Henk GROL (NED - Vice World Champion, bronze medalist at the Beijing Games in 2008, silver medalist in Almaty) for sure dreams of Olympic gold, as well as the 2010 World Champion, the Japanese Takamasa ANAI, currently on the third position in the world. But what to say about the first Olympic Champion in the history of Mongolia, NAIDAN Tuvshinbayar, who won the title in Beijing in 2008, and who is now coming back a few months prior to the big event? Again, in this category, the forecast is really complicated and there is no doubt that the Olympic tournament will reserve some beautiful surprises and will crown, whatever happens, a great champion.


http://www.ijf.org



eniig mongol hel ruu orchuulad ogoh buyantai hun bhgui yu? sain oilgohguiiin...


Top
 Profile  
 
 Post subject: Re: "• Жудо •"
PostPosted: Mar.20.12 1:28 am 
Offline
Суу Алдарт Гишvvн
Суу Алдарт Гишvvн

Joined: Apr.05.11 11:18 pm
Posts: 147
МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, ГАВЬЯАТ ТАМИРЧИН Х.ЦАГААНБААТАР: ЭРТ ЭДҮГЭЭГИЙН БАЯЛАГ ТҮҮХТЭЙ ЭХ ОРНОО ҮРГЭЛЖ ЯЛАЛТААР ШАГНАХЫГ ХҮСНЭ



Гуравдугаар сарын 19-нд алдартай олон тамирчин гэрэлт хорвоод мэндэлжээ. Тухайлбал, энэ өдөр цовоо дуугаа хадаан төрсөн монгол тамирчдаасаа онцолбол цэнхэр гаригт алдраа түгээж яваа, нэрт жүдоч Х.Цагаанбаатар, “Сөүл-88” олимпийн хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Энхбат, хэд хэдэн олимпийн галын шугамд онч сорьсон ОУХМ З.Батхуяг нарыг онцолж болох юм. Олимп, дэлхий, тивийн тавцанд эх орноороо гоёдог та бүхэндээ “ТЦ”- ийн хамт олон төрсөн өдрийн халуун баярын мэнд хүргэе.

Цагаанаагийн ертөнц тун өвөрмөц. Тиймдээ ч нэг загварт баригдах дургүй. Уулчнаар төсөөлбөл түүний мөрөөдөл Эверестийн оргилыг эзлэх. Оргилд байгаа алтан титэмд хүрсэн хойно л санаа нь амрах болов уу? Хашбаатарын Цагаанбаатар нэр алдраа найман жилийн тэртээ дуурсгаж эхэлсэн ч 20, 30 магадгүй түүнээс ч олон оны өмнө монголчуудын танил болсон мэт сэтгэгдэл төрүүлдэг нь цэл залуу насандаа амжилтын хөшөө босгож амжсантай холбоотой биз ээ. 28-хан настай түүнд олимпийн алтан медалиас бусад одон тэмдэг, шагнал өргөмжлөл бүгд бий. Тиймээс амжилтад нь аль хэдийнэ “дөжирсөн” бид алдаа эндэгдэлд нь сонор ханддаг болсон ч байж мэдэх. Бээжингийн олимпод од нь гялалзаагүй түүн рүү хатуу үг чулуудан, хайр найргүй шүүмжлэхдээ 20 нас, дөрвөн сар, 25 хоногтойдоо зуны XXVIII олимпоос хүрэл медаль авчирсан гавьяаг нь мартаж орхисон үе ч бий.

2008 оны дөрвөн баатрын ард халгасхийн зогсоод хойшдын тэмцээнд өндөр амжилт гаргана хэмээн гэмшингүй өгүүлсэн Цагаанаагийн үгийг ойшоох хүн тухайн үед цөөн байсан нь үнэн. 24-тэй Цагаанаа 20 настай байсан үеийнх шигээ барилдаж чадаагүйн нууцыг хэн ч сонирхоогүй билээ. Харин хойтон жилийнх нь жүдогийн ДАШТ-ээс залуу гавьяат аваргын титмийг эх орондоо анхлан авчирсан гавьяатан. Ард түмнийхээ нүүрийг одоо л нэг бардам харах эрхтэй боллоо хэмээн хязгааргүй баярлаж явсан түүнийг цаашид гэмтэл бэртэл ороосон удаатай. Өвдөгний бэртэлтэй эвлэрсээр ирсэн нь нэг л өдөр явуургүй болсон тул Гуулин улсад мэс засал хийлгээд тэмцээний талбараас хоёр сар хөндийрөв.

Эмнэлгийн орон дээр хэвтэхэд юу эс бодогдох вэ? Гэсэн ч богино хугацаанд тэнхрэх хатуужил дэлхийн аваргад маань байлаа. Энэ бүхний талаар Х.Цагаанбаатар чин сэтгэлийн яриа өрнүүлж байна. Тамирчид хад чулуу биш, амжилтын төлөө төрсөн робот ч биш. Тэдэнд зүрх сэтгэл гэж бий.

-Бидний ярилцлага гуравдугаар сарын 19 буюу төрсөн өдрөөр чинь хэвлэгдэх юм байна. 28 лаа хэрхэн үлээх төлөвлөгөөг тань сонирхъё?

-Жирийн өдрүүдийн нэгэн адил бэлтгэл сургуулилтаа хийж, орой нь найз нөхөдтэйгөө хамт хоол идэх байх. Ямар ч гэсэн хамгийн түрүүнд тээж төрүүлсэн ээждээ баяр хүргэнэ.

-Төрсөн өдрийн баяр бүхэн сайхан дурсамж үлдээдэг. Гэхдээ тэдгээрээс таны сэтгэлд хоногшсон баяр гэвэл...

-Төрсөн өдрийн баяраа жил бүр гэр бүл, найз нөхөд, тамирчдынхаа хүрээнд сайхан тэмдэглэдэг. Тэр бүхнээс шүүж үзвэл 11,12-той үеийн минь нэгэн баяр санаанаас гардаггүй. Хүүхэд л юм хойно аав, ээж хоёр ямар бэлэг өгөх бол гэж бодохоор сонирхолтой санагдана. Гэтэл тэр өдөр би гэртээ ганцаараа байж таарав. Манайх гахай, тахиа тэжээдэг болохоор ажил мундахгүй. Өдөржин гахайны баас цэвэрлэх үүрэг надад оногдож билээ. Төрсөн өдөр минь учраас орхиод явах давуу эрх байсан ч ингэхийг хүсээгүй. Аав маань надад “Ажил хийвэл дуустал, давс хийвэл уустал” гэсэн цэцэн үгийг байнга хэлдэг байсантай холбоотой биз ээ.

-2012 оны Европын цуврал тэмцээнүүдээс мөнгө, хүрэл медаль хүртсэн таны хувьд өрсөлдөгчдийнхөө талаар ямар бодол тээж явна?

-Олимпийн жил учраас өрсөлдөгчид маш хүчтэй байна. Хамтарсан бэлтгэлийн үед туршилтын барилдаан хийх нь ч олширчээ. Миний хувьд Парисын Их дуулгаас хүрэл медаль хүртэхдээ хэсгийн аваргын төлөөх барилдаанд Солонгосын бөхөд ялагдсан. Харин дараа нь Германы Гранприд аваргын төлөө мөнхийн өрсөлдөгч, ОХУ-ын А.Гадановт нэмэлт цагт оноо алдан дийлдсэн юм. Хэт яарснаас болж хариу мэхэнд орчихсон гэх үү дээ. Европод хамтарсан бэлтгэл хийсний дүнд суурь бэлтгэл сайн хангагдсан гэж болно. Ганц би ч биш манай багийнхан өндөр амжилт гаргаж байгаа учраас дэлхий нийтээр монголчууд яагаад бүх жинд ийм мундаг болчихов гэж гайхаж буй нь нууц биш. Ялангуяа Францын шигшээ баг Монголд хамтарсан бэлтгэл хийхээр ирсэн нь үүний илрэл. Мөн Тунис, ӨМӨЗО, Шведийн баг хамтран хүч сэлбэж байна.

-Буурал Европын дэвжээ танд ээлтэйг мэднэ. Харин Будант Альбионы нийслэлд хүч сорих хувь тохиосон уу?

-Лондоны татамид зодоглож үзээгүй ч бэлтгэлийн шугамаар тэнд нэг удаа очсон. Уур амьсгал нь зөөлөн, сайхан газар шиг санагдсан. Тиймээс манай тамирчид Лондоны олимпод бахдам амжилт гаргана гэдэгт итгэлтэй байгаа.

-Өнгөрсөн жилийн амжилт, алдаа онооны талаар танаас асуулгүй өнгөрч боломгүй. Олимпийн оноо цуглуулах хариуцлагатай үед мэс засал хийлгэх шийдвэрийг тийм хялбар гаргаагүй болов уу?

-Тийм ээ. Хөлний хагалгаанд хугацаа алдаж орсон нь алдаа болсон. Олимпийн оноо цуглуулахыг урьтал болгож, хагалгаа хийлгэх цагийг хойшлуулсаар ийм байдалд хүрсэн юм. Өвдгөө чивчиртэл боогоод тэмцээнд оролцох хэцүү. Гэхдээ л би гэмтэлтэй үедээ ч амжилтын төлөө тэмүүлж, өнгөрсөн жилийн Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртсэн. Дэлхийн цомын цуврал тэмцээнүүд, Сан Паулугаас мөнгө, Майамигаас алтан медальтай ирсэн. Харин хөлний бэртлийн улмаас ДАШТ-д гавьтай амжилт гаргаагүй болохоор дасгалжуулагч, албаны хүмүүстэйгээ зөвлөн БНСУ-д хагалгаа хийлгэхээр болсон юм.

-Хариуцлагатай үед жүдогийн дэвжээнээс хөндийрөх болсон нь сэтгэлд тань том дарамт учруулсан байх...

-Одоо нуугаад яах вэ? Гам барихын тулд бэлтгэлээс сар гаруй, тэмцээнээс хоёр сар хөндий байхыг эмч зөвлөсөн болохоор ирээдүйнхээ төлөө энэ бүхэнтэй эвлэрэхээс өөр зам байгаагүй. Бэлтгэлээ гэнэт орхисон тул мэс засал хийлгэсний дараа биеийн жин 80 шахсан гээд бод доо. Хуруу даран хүлээсний эцэст хөл дээрээ боссон үеэсээ жин хасах арга хэмжээ авч, хөлсөө бага багаар гаргаж эхлэв. Энгийн хүнд хоёр сар богинохон юм шиг санагдаж магадгүй. Тамирчдын хувьд асар урт хугацаа. Хүсэн хүлээсэн өдөр минь арай гэж ирэхэд тэмцээнд оролцож эхэлсэн дээ.

-Шахуу хуваарьтай тэр олон тэмцээнд оролцохдоо мэс засал хийлгэсэн хөлөө дахиад бэртээчих вий гэхээс биеэ барина биз?

-Бэлтгэлээ таслалгүй хоёр сарын дараа тэмцээнд оролцох, хэвтэж эмчлүүлсний эцэст тэмцээнд оролцох нь хоорондоо эрс ялгаатай. Хагалгаанд орохын өмнө би тэмцээний графикаа эмчид үзүүлээд яг аль тэмцээнд нь оролцох боломжтойг асуухад сар 20 хоногийн дараа хөнгөн бэлтгэл хийж, хоёр сарын дараа тэмцээнд оролцож болно гэсэн юм. Хүлээсэн хугацаа ч ирж, Абу Дабигийн Гранприд анх хүч сорихдоо хөлөө хөндөхөөс болгоомжлон мэхээ бодлоготой хийж, үндсэн барилдаанаа төдийлэн гаргаж чадахгүй байсан тал бий. Үүний хамт өрсөлдөгчөө хялбар ялах ухааныг давхар хайдаг болсон. Тухайн үед надад медаль биш, өрсөлдөгчөө ялах нь л чухал байлаа. Тэнд гуравдугаар байр эзэлчихээд, оноогоо нөхөхийн тулд БНСУ-д болсон Дэлхийн цомд 73 кг-д зодоглон мөнгөн медаль, зэрэглэл өндөр Японы Их дуулгаас хүрэл медаль хүртсэн. Мэс засал хийлгэснээс хойш оролцсон бараг бүх тэмцээнээс медаль авсан болохоор хөл минь эрүүл болсон гэдэгт итгэлтэй яваа.

-Энэ нь ужиг бэртэл байсан юм уу?

-Тийм ээ. 2007 онд бэлтгэлийн үеэр авсан бэртэл. Бараг 14 хоног бэлтгэл хийж чадаагүй шүү. Өвчтэй хөлдөө шарлага хийлгэж, мөс, мах тавих зэрэг төрөл бүрийн аргаар тойлсны эцэст гайгүй болчихоор нь дахин дэвжээндээ гарсан юм. Бэлтгэл хийхэд хөлөө хөндөх нь тодорхой. Ялангуяа баруунаараа барилддаг учраас байнга хөнддөг байлаа. Эхний үед мэдрэгдэхгүй байсан ч сүүлдээ хажуу талаас хүчтэй нэдрэхэд л өвдөг гарчихдаг болсон. Би ч буцааж оруулчихаад л бэлтгэлээ сийхгүй хийнэ. Парисын ДАШТ-д хоёрдугаар тойрогт барилдах үеэр өвдөг гарчихдаг юм байна. Хэвтэж байгаад түлхэж оруулан, барилдаанаа үргэлжлүүлсэн. Гэхдээ энэ нь тоглоом биш гэдгийг сайтар ойлгож эмчилгээ хийлгэхэд БТСГ, Монголын жүдо бөхийн холбооныхон харамгүй тусалсанд талархал илэрхийлье. Хэрэв гэмтэл бэртлийг нь хайхрахгүй бол тухайн тамирчин хэн ч биш болж хувирдаг гашуун түүхийг, ингэж хохирсон олон сайн тамирчныг би мэднэ.

-Ингэхэд хагалгаа хийлгэснээс хойш хэд хоногийн дараа эх орондоо ирсэн билээ?

-Долоо хоног эмнэлэгт хэвтээд найм дахь өдөр нь Улаанбаатарт ирсэн. Гэртээ зурагт үздэг ажилтай боллоо. Найзууд, шигшээ багийн дүү нар маань эргэж ирэхээр маш их баярлана. Ганцаараа байх үедээ хөл минь эдгэхгүй бол яана, энэ бүхний дараа амжилт гаргаж чадахгүй бол яах вэ гээд л есөн жорын бодол төрдөг юм билээ.

-Жингээ багасгахын тулд хоолны дэглэм баримталсан уу?

-Махан хоолноос аль болох татгалзаж, тараг, жимс, хүнсний ногоо л голдуу хэрэглэх маягтай. Бэлтгэл хийж эхлэхэд жин харьцангуй гайгүй болсон л доо. Мэдээж дээрх өдрүүд надад амар байгаагүй ч даван туулсныхаа дараа эргэн харахад өөртөө эрэмших сэтгэл төрдөг. Энэ хугацаанд жүдогийн татами миний аз жаргал, баяр баясгалангийн салшгүй нэг хэсэг гэдгийг сайтар ойлгосон. Хоёр сарын дараа жүдогийнхоо зааланд ирэхэд үгээр илэрхийлэхийн аргагүй сайхан мэдрэмж төрж, барилдаанд ялчихаад өөрийн эрхгүй баярласан. Урьд нь энэ бүхнийг анзааралгүй явж дээ.

-Тамирчны зовлонг тамирчин л ойлгоно. Гэмтэл бэртэлтэй байхад тань хүмүүс өндөр амжилт шаардахаар сэтгэлд дарамт учруулна биз?

-Тамирчид робот биш. Олон жил бэлтгэл хийхээр ясны сийрэгжилт, шөрмөс суналтаас эхлээд эрүүл мэндэд олон асуудал тулгардаг. Дээхнэ үеийн тамирчид энергиэ яаж нөхдөг байсан юм бол гэж би их гайхдаг. Харин бидний үед хөлсөө нөхөх витамин, уурга, амин дэм элбэг болжээ. Гэхдээ биеийн эсэргүүцэл суларч, эрдэс бодис дутагдахын цагт бэртэл амархан авах сөрөг дагавар гарах нь бий. Жил гаруйн хугацаанд бэртэлтэй барилдахдаа энэ бүхнийг яс махандаа шингэтэл ойлгосон.

Бээжингийн олимпод амжилт гаргах тамирчнаар хамгийн түрүүнд нэрлэгдсэн Цагаанааг нэгдүгээр тойрогт ялагдахад олон хүний нүд орой дээрээ гарах шахсан юм. Үсээ шараар будуулснаас л боллоо... Хэтэрхий бардаад байсан юм... Афины олимпоос төрсөн өнөөх баатар маань яачихав... зэрэг шүүмжлэлийн үгс мөндөр адил буусан. Дөрвөн жилийн тэртээх гашуун дурсамжийг түүнээс асуув.

-2008 оны олимпод таныг хариуцлагагүй барилдаан хийсэнд спорт сонирхогчид өнөө ч гайхдаг. Хүч чадал, омог зоригийг тань чухам юу мохоосон юм бэ?

-Бээжингийн олимп эхлэхээс яг 14 хоногийн өмнө бэлтгэлийн үеэр хавиргаа хугалсан явдал дөрвөн жилийн хөдөлмөрийг минь талаар болгосон. Харамссандаа байж суух аргагүй болсон тийм л хүнд үе. Багш дасгалжуулагчидтайгаа зөвлөн, олимпийн татамид гарахаас татгалзаж болох байсан ч тамирчин хүний хөдөлмөр, нэр хүнд, хоёр жинд “Бээжин 2008”-ын эрх авснаа санаад хүчлэн барилдсан юм. Би 60 кг-д, С.Мияарагчаа маань 66 кг-д хүч сорих төлөвлөгөөтэй байлаа.

-Олимпийн дараа өөрийг тань бөмбөгдөх хатуу үгс, сөрөг үр дагаврын талаар бодолцсон уу?

-Бээжингийн олимпийн дэвжээнд хавиргаа битүү боож, мэдээ алдуулах тариа хийлгэн, Израилийн бөхтэй цаг сунган барилдаад ялагдсан. Олимпийн дараа гарах үр дагавар, хэл амыг мэдэж байсан учраас тэр бүхнийг даван туулах сэтгэлийн тэнхээ надад байсан юм. “Өнөөдөр ялсан нь биш, унаад босож байгаа нь хүчтэй. Та нар намайг хараарай. Би 2009 оны ДАШТ-д заавал түрүүлнэ” гэж өөртөө хэлээд хавиргаа нэг сар эмчлүүлэн, бүсэн дээр бичүүлсэн “Аварга” гэсэн үгийг зүүх бүртээ харж, итгэл үнэмшил бий болгон бэлтгэлээ уйгагүй хийсэн. Тиймээс 2009 онд дэлхийн аварга болсны дараа тэр бичгээ хүмүүст үзүүлэхийг хамгийн түрүүнд хүсэж билээ.

-Олимпоос медаль авахын төлөө хэтэрхий чармайж, бэлтгэлдээ шунасан нь гэмтэл авахад нөлөөлсөн ч байж мэдэх юм...

-Формондоо орчихсон тамирчин бэртэл гэмтэл, эсвэл ямар нэгэн нөлөөнд соргог болчихдог. Тухайн үед миний жин 62-63 кг-ын хооронд хэлбэлзэж, торгон ир нь таарчихаад байв. Гэсэн ч 2008 оны долдугаар сарын 26-нд хавиргаа хугалчихсан. Үүнээс гурав хоногийн өмнө байх аа, улсын начин Б.Эрдэнэбилэг ах “Хан хөхийн тахилга болох гэж байна. Ахын дүү нутгийнхаа ууланд очиж, хийморио сэргээ” гэж утсаар ярилаа. Би ч “Формондоо орчихсон байгаа учраас олон хүн бужигнасан газар очихгүй” гэж хэлээд явахаас татгалзсандаа одоо ч харамсдаг. Нутгийнхаа тахилгад оролцож хийморио сэргээсэн бол гэмтэл авахгүй байсан ч юм бил үү? Бэлтгэлийн үед хэвтээ барилдаан хийж байгаад даралтад орчихсон.

Даралтнаас гарах гэж зүтгэж яваад хүчтэй эргэхдээ хавиргаа хугалснаа тухайн үед мэдээгүй. “Хавирга сонин болчихлоо” гэсээр босож амьсгаагаа түгжээд өвдсөн газраа лентээр боон, барилдах гэтэл болдоггүй. Эмчийн заавраар хавирганыхаа зургийг Гэмтлийн эмнэлэгт авахуултал “Хугарсан” гэсэн онош гарлаа. Үнэндээ би энэ хариутай эвлэрэхийг хүсээгүй. Тиймээс III эмнэлэгт томографын зураг авахуулан нягтлуулсны эцэст ахиад л өнөөх хариуг сонсоход өмнө минь гэрэлтэж байсан зам харанхуйлж, “Би одоо яах ёстой юм бэ” гэсэн бодол өөрийн эрхгүй төрсөн.

-Олимпийн хоёр жинд эрх авчихсан учраас 66 кг-ыг сонгож болох байсан биз дээ?

-Энэ жинд Мияаг барилдуулахгүй гэдгийг бид Бээжинд очсоны дараа л мэдсэн юм. Миний хувьд 14 хоногийн өмнө золгүй явдал тохиолдсон болохоор өөрийнхөө өмнөөс хэн нэгнийг барилдуулах боломж гараагүй. Нэг, хоёр сарын өмнө байсан бол өөр хэрэг. МЖБХ-ны ерөнхийлөгч Х.Баттулга ах намайг 66 кг-д барилдахыг зөвлөсөн удаатай. Энэ жинд олимпод барилдах 32 тамирчны 17 нь солгой, 60 кгынхны 12 нь солгой байсан болохоор дасгалжуулагчидтайгаа ярилцаад 60 кг-ыг сонгосон. Жингийн сонголт дээр алдсан байж магадгүй.

-Хавирга нь хугарсан мөртлөө барилдах замаас ухраагүй гэхээр та хэтэрхий бөх зүрхтэй юм?

-Үүнээс өөр сонголт байгаагүй. Байлгахыг ч хүсээгүй. Бээжин рүү нисэж явахдаа ч онгоцонд хавиргаа дараад л сууж байлаа. Ачаагаа хүлээн авч чадалгүй нөхдөдөө даатгасан. Барилдаан эхлэхээс хоёр хоногийн өмнө халуурч, реакц өгөхөд Насаа эмч эмчилгээ бичиж өгсөн юм. Тэмцээний өмнөх өдөр бэлтгэл хийсэн болчихоод шууд барилдсан. Хэдийгээр надад хэцүү байсан ч энэ бүхнийг давах сэтгэлийн тэнхээ заяасанд баярлаж явдаг.

-Бэртэл авсныг танай жингийн өрсөлдөгчид мэдээгүй байсан нь лавтай. Нэгдүгээр тойрогт ялагдсан нь тэднийг гайхашруулж орхисон болов уу?

-Хамгийн их гайхаж, басхүү баярласан хүн нь Бээжингийн олимпийн аварга, Солонгосын тамирчин Чой Мин Хо. Түүнийг 2004 оны олимпод ялж, хамтдаа хүрэл медаль хүртэж байлаа. 2007 оны ДАШТ-ий хэсгийн барилдаанд мөн хожсон. Өөрөөр хэлбэл, ташаа таардаггүй өрсөлдөгч нь би байсан юм. Дийлдэг хүн маань олимпийн аварга болж байгааг харах хэцүү юм билээ. Чой Мин Хо одоо жин өгсөж 66 кг-д барилдах болсноос хойш надад хоёронтаа ялагдаад байна.

-Та тухайн үед аварга болно гэдэгтээ итгээд үсээ шараар будуулсан юм биш үү?

-Хавиргаа хугалсны дараа сэтгэлээ бага ч гэсэн тайвшруулахыг хүсэхдээ үсээ шараар будуулсныг минь хүмүүс янз бүрээр хүлээн авч, өмнөөс минь өөрсдийнхөө тайлбарыг өгсөн. Нас минь залуу байна, тэгээд ч бөх хүн бүдүүн бараг байх албагүй. Хүн бүхэнд өөрийн гэсэн ертөнц бий. Тиймээс би дуртай зүйлээ хийж яагаад болохгүй гэж. Би хүссэнээрээ байж, өөрийн ертөнцөө бүрдүүлэх эрхтэй. Магадгүй 40 хүрчихсэн хойноо намайг үсээ шар болгочихвол буруутгаж болох юм. Гоё ургуулсан үсээ шууд жижиглэх, хусах нь хайран санагддаг учраас янз бүрийн өнгөөр будахыг хүсдэг.

-Гэхдээ та Н.Түвшинбаярыг 40 жил хүлээсэн алтан медалийг авчрахад баярын нулимс унагасан гэж нэгэнтээ хэлсэн...

-Түвшээг -100 кг-д хүчтэй өрсөлдөгч гэдгийг манай хамт олон мэдэж байсан. Учир нь Европын бүх тэмцээнээс медаль авсан, ялангуяа Парисын Их дуулгад бүлээрч байхдаа оролцон, хоёрдугаар байр эзэлснийг бид бэлхнээ мэднэ. Өрсөлдөгчийнхөө сул талыг богино хугацаанд олж чаддаг, мэдрэмжтэй бөх гэвэл Түвшээг л нэрлэнэ. Бид 2007 онд БНСУ-д хамтарсан бэлтгэл хийж байх үеэрээ манай найзынд зочилсон юм. Найзтайгаа түүнийг танилцуулахдаа “ Бээжингийн олимпийн аваргатай танилц. -100 кг-ынхныг айлгаж байгаа хүн дээ. Би яах вэ, манай Түвшээ л аваргална” гэж хэлсэн минь хожим биеллээ олсон.

Тэмүүлсэн хүн бүхэн олимпод түрүүлдэггүй. Бүх чадвар нь тэгширсэн хүмүүсийн дундаас цойлох хэцүү. Аз од, хөдөлмөр нь жигдэрсэн тамирчин л олимпийн аварга болдог. Тийм ээ, би найзыгаа олимпийн аварга болоход нь баярын нулимс унагалгүй яадаг юм. Монгол Улсын 40 жил хүлээсэн медалийг авчирсан Түвшинбаяраар бахархалгүй яахав. Түвшээ, Бадраа, Баатаржав ахын алтан медаль булган сүүлээ хайрлах нь дамжиггүй. XIII зуунд морьтон баатруудаараа дэлхийг байлдан дагуулсан монголчууд энэ зуунд цогтой тамирчдаараа гайхуулах учиртай.

-Таны хань О.Гүндэгмаа мөнгөн медаль хүртсэн тэмцээнийг хаанаас үзсэн тань сонин байна?

-Гүндэгээг олимпийн аварга болно гэдэгт итгэлтэй байсан. Олимпийн өмнө “Найрамдал”-д бэлтгэлд гарсан үед нь эргэлтээр очиход форм сайтай байгаагаа ярьж байлаа, манай хүн. Гүндэгээгийн тэмцээнийг Олимпийн хотхонд жүдочдынхоо хамт телевизээр үзсэн. Эхний 10 сум буудсаны дараа бид түрүүлчихлээ гэж бодоод баяр хөөр болсон хэдий ч үлдсэн 10 суманд буу нь гацахад өөрийн эрхгүй дотор нэг юм зураад явчихсан. Мөнгөн медалийн болзол хангахад битүүхэндээ харуусал төрсөн ч Түвшээг түрүүлсний дараа олимпийн аварга цолыг эхэлж эрэгтэй хүн хүртэх ёстой байж дээ гэж бодсон. 2012 оны олимпийн эрхийг мэргэн буудагч эмэгтэйчүүдээсээ ганцаараа авсан хань минь одоо Европод бэлтгэл хийж байгаа.

-О.Гүндэгмааг магтаал сайшаал, харин таныг шүүмжлэл дагасан. Олимпийн дараах үр дагаварыг дотроо тооцоолж байсан ч гэсэн хэцүү санагдаагүй гэж үү?

-Шүүмжлэлүүдэд авах, гээх зүйл аль аль нь байсан юм. Гэхдээ надад ард түмнээ буруутгах эрх байхгүй. Тэд тамирчин бүхнээс амжилт нэхэх нь зүйн хэрэг. Ард түмний итгэлд бидний амжилт оршин тогтнодог. Амьдрал баян болохоор аливаа хүн унана ч, босно ч. Хөдөлмөрлөж байгаа хүнийг бурхан хардаг гэдэгт би итгэдэг.

-Бээжингийн олимпийн дараа бэлтгэл хийж байх үедээ хамгийн түрүүнд төрсөн бодлоосоо хуваалцна уу?

-2009 оны жүдогийн ДАШТ-ий талаар хамгийн эхэлж бодсон. Хэн гэдгээ харуулах боломж энэхүү тэмцээн болохоор “Аварга” гэсэн үгийг бүсэн дээрээ бичүүлсэн юм. Зорилгоо биелүүлсний дараа Лондоны олимпийг санагалзах эрхтэй болов. Түүнчлэн би 2010 оны ДАШТ ээс хүрэл медаль хүртсэн. Энэ бүхнийг эргэцүүлэн бодоход уулчин хүнтэй зүйрлэвэл би талд нь л яваа. Оргилд хүрэхэд сэтгэлийн тэнхээ, хүч чадал, бэлтгэл сургуулилт, билэг оюун хэрэгтэй.

Төгс барилдаан үзүүллээ хэмээн өөртөө урам нэмсэн тэмцээн 2009 оны ДАШТ. Түүнчлэн хөдөлмөрийн баатар маань “Доха- 2006” Азийн наадмын барилдаанаа ч нэрлэдэг. Гурван жилийн тэртээ Голландад өрнөсөн өрсөлдөөнийг та санаж буй биз ээ. Ямар жүдоч гэдгээ яруу тодоор харуулсан бахдам барилдааныг нь спортын хорхойтнууд өдгөө ч хуучилдаг. Харин зургаан жилийн тэртээ Катарын элсэнд “ассан” Азийн спортын “түймэр” ийг эргээд нэг дурсъя.

- 2006 оны Азийн наадмаас хоёр жилийн өмнө Афины олимпоос медаль хүртэж, 2005 оны Азийн АШТ-д дэлхийн хошой аварга, Ираны А.Миресмайлыг ялж түрүүлсэн болохоор Дохад түүнтэй дахин аваргын төлөө барилдана гэсэн бодол хамгийн түрүүнд төрсөн. Гэхдээ Катарт хамгийн хүнд барилдааныг одоо 73 кг-д чансаагаараа дөрөвт яваа Акимототой хийсэн санагддаг. Торгуулиар хожигдож явсан намайг өрсөлдөгч маань цаг дуусахаас өмнө кокогоор ялах гэж байлаа. Таван секунд дутуу байхад бид хоёрын харц мөргөлдөж, шүүгч ч барилдаан эхлүүлэх дохио өгсөн. Би давхар хамлаа, өрсөлдөгч маань хамгаалаад эргэхэд нь хөлд нь давхар орж унагаад коко авлаа. Цаг сунгах барилдаанд тэр чигээрээ зүтгэсээр ялсан даа. Тухайн үед ядарч байсан хэр нь “Энэ хүн надаас илүү хялайж байгаа шүү” гэж бодсоор хожсон юм. Тиймээс өрсөлдөгчөө би сэтгэлээрээ ялсан гэж боддог. Аваргын төлөө Ираны бөхийг мөн л нэмэлт цагт хожиж билээ. Эдгээр барилдаанд өөрийгөө 100 хувь дайчилсан.

-Дэлхийн аварга цолыг хүү минь надад авчирсан гэж та нэгэн ярилцлагадаа өгүүлсэн байсан. Хүүгээ харахыг залуу аав тэсгэлгүй хүссэн байх даа...

-Дэлхийн аварга болсны дараа Америкт мэндлээд удаагүй байсан хүүгээ харахыг хамгийн их хүссэн тул Монголд ирээд хоёр хонов уу, үгүй юү холын замд гарсан. Уг нь дэлхийн аварга болохоос өмнө хүүгээ төрнө гэж бодсон нь бий. Америкт хамтарсан бэлтгэл хийгээд арав шахам хоноход эхнэрийн маань төрөх хугацаа болсон хэр нь амаржаагүй. Харин намайг явсан хойно буюу дэлхийн аварга болохоос хэдхэн хоногийн өмнө л хүү минь төрсөн болохоор тэмцээндээ амжилттай оролцчихоод хүү дээрээ бушуухан очихыг хүссэн. Ийм сайхан хүүг бурхан надад заяасан учраас цаашид улам их хөдөлмөрлөж хүүдээ олон алтан медалиар бэлэг барих хүсэл төрсөн. Аав, ээждээ ирсэн, ховор заяанд төрсөн хүү учраас, эгчийг нь Соёл-Эрдэнэ гэдгийг бодолцон, Ховор-Эрдэнэ гэсэн сайхан нэр өгсөн юм.

-Тэгээд л Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган, О.Гүндэгмаа нарын араас Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол хүртэхэд ямар мэдрэмж төрөв?

-Монгол Улсын хөдөлмөрийн баатар гэж насанд минь ахадсан мундаг цол. Төрийн хайр хүндлэл, ард түмний итгэлийг зөв дааж явах ёстой гэж боддог юм. Эрт эдүгээ баатруудын цус энэ биеэр минь лугшиж байгаа учраас эс бүхнээ дайчлан мэрийж, эх орноо үргэлж ялалтаар шагнах болно оо, хүү нь. Мөн би олон сайхан хүчтэний өлгий Увс аймгийн Баруунтуруун суманд төрснөөрөө бахархдаг. Тэндээс төрсөн аваргуудын хамгийн сүүлийн жишээг татвал С.Мөнхбат найз маань байна.

-Дэлхийн дэвжээнд зургаан удаа зодоглосон таны хувьд хамгийн анх мөрөө гаргасан нь хэдэн оны ДАШТ бэ?

-2003 оны ДАШТ-д 19 настайдаа оролцож, Японы алдарт бөх Номурад хожигдож билээ. Гэхдээ 1999 оны ДАШТ-д Нарка ахыг хожин, хүрэл медаль хүртсэн Нестор Хергианиг ялчихаад Японы алдарт бөхтэй таарсан хэрэг. Дэлхийн мундаг тамирчинг хожлоо гэж багш маань урам хайрласан нь санаанаас гардаггүй.

-Та “Афин-2004”-өөс хүрэл медаль зүүж, 2005 онд Азийн аварга болчихсон байсан тул долоон жилийн өмнөх ДАШТ-д түрүүлэх хүсэл төрсөн үү?

-Урьд жилийнхийг бодоход өөртөө итгэл төгс байсан. Египетийн дэвжээнд би л түрүүлэх ёстой гэж бодсоноос ч тэр үү, алтан медаль нүдэнд минь харагдаж байлаа. Намайг барилдаж эхлээгүй байхад л 66 кг-ын шилдгүүд ээлж дараалан нүдний өмнө ялагдсаныг ч хэлэх үү. Намайг ийм амархан аварга болгож байгаа хэрэг үү гээд их гайхсан. Тэгээд Голландын бөхтэй бардах маягтай барилдахдаа мэхэнд нь орж, өнөөх чинь намайг яах ийхийн завгүй цэвэр савчихсан. Тэр бөх одоо 73 кг-д дэлхийн чансаанд гуравт яваа Элмонт. Хүн ямар ч зүйлд бардаж болдоггүйг, медаль түрүүлж харах ёсгүйг ухааруулсан тэмцээн гэвэл энэ. Өрсөлдөгч чинь гуам, араб, энэтхэгийн аль нь ч бай хамаагүй, хянамгай барилдахыг дүү нартаа захидаг.

-Та 2003 онд Н.Хергианиг хожсон мөртлөө туршлага хуримтлуулсан дөрвөн жилийн дараа яагаад ялагдчихсан юм бэ?

-2007 оны ДАШТ-д Насаа багштай зөвлөөд 60 кг-д оролцохоор шийдсэн. Тухайн үед ДАШТ-д эхний таван байр эзэлсэн тамирчинд олимпийн эрх олгодог дүрэмтэй байсан учраас жиндээ орохын тулд 12 кг хассан удаатай. Одоо бодоход медаль авах тохироо бүрдээгүй байж. Н.Хергианиг хоёр кокогоор хожиж яваад цаг дуусахаас 40 секундын өмнө үүрэх гэж байгаад хариу мэхэнд орж, цэвэр ялагдсан. Толгойгоо цохиод, дэвжээ нүдээд ч нэмэргүй харамсалтай барилдаан болсон юм. Хүмүүс хуучин бууны хугархай гэж ярьдаг даа. Үүний адил өрсөлдөгчийнхөө туршлагатай эвлэрэхээс өөр зам байгаагүй. Сэтгэлээ татаж авч дийлээгүй болохоор хүрэл медалийн төлөөх барилдаанд олимпийн мөнгө, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Австрийн Л.Пайшерт цаг дуусах үед юүкогоор хожигдон, тавдугаар байр эзлээд олимпийн эрх авч билээ.

-Ганц сайхан үгээр дутаж яваа хүнд гарцаагүй түүнийг нь олж хэл гэсэн мөрт бий. Тамирчид урмын үгээр дутагддаг юм шиг. Тэмцээнд тааруухан оролцоод ирэхэд та нарыг янз бүрийн шүүмжлэлээр угтахад гомдох сэтгэл төрдөг үү?

-Дээр хэлсэн дээ, бэртэлтэй үед барилдах хэцүү гэж. Өвдөгтөө өвчин намдаах тариа хийлгээд барилдсан удаа олон. Хөндлөнгөөс харахад тамирчид тэмцээнд оролцож, бэлтгэл л хийдэг амар ажилтай хүмүүс шиг санагдаж магад. Гэхдээ олон зүйлийг золиосолсны эцэст медаль ирдэг. Жин хасахын зовлонг тамирчид л мэднэ. Гар, хуруунаас эхлээд гэмтэл авах нь юу ч биш. Кимоно маань маш хатуу болохоор хуруугаа гэмтээхийг юман чинээ тоохгүй. Гэхдээ энэ нь бидний л сонгосон зам. Хэн ч ялагдахын тулд дэвжээнд гардаггүй биз дээ. Өнөөдөр ялагдсан ч маргааш ялах өдөр ирдгийг санах хэрэгтэй. 2 сая 700 мянган хүнтэй манай орон цөөн хэдэн тамирчинтай. Урмын үгээр дутах удаа бидэнд олон тохиолддог. Шигшээ багийн тамирчны 250000 төгрөгийн цалин амьдралд хүрэлцэх бил үү. Сурч боловсрох, ажил хийх, бизнесийн саналаас ч татгалзаж бэлтгэлдээ л цаг зарцуулдаг. Үүлэн чөлөөний нар шиг залуу нас өнгөрөх цагт баталгаат амьдрал хүлээх эсэх нь эргэлзээтэй. Энэ бүхэн тамирчдын нийтлэг дүр төрх.

-Лондоны олимпод таныг сайхан барилдаан хийнэ гэж ард түмэн итгэж байгаа нь нууц биш...

-Үүнийг би тулгалт гэж бодохгүй байгаа. Надад хүлээлгэх л ёстой хариуцлага. Медаль авахын төлөө, цаашилбал Лондоны тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүлэх мөрөөдөл өвөрлөж яваа. Уулын оройд гарахын тулд замын дундаас буцаж болохгүй биз дээ.

-Магадгүй Лондоны олимпийн дараа та дөрөв дэх олимпийнхоо талаар бодох ч юм бил үү?

-2016 оны олимпод оролцоно гэх нь ч хаашаа юм, харин “Инчон-2014” Азийн наадамд амжилт үзүүлэх биеийн болон сэтгэлийн нөөц хангалттай байгаа ч залуучууддаа дэм болохыг илүүд үзнэ. Энэ хугацаанд эх орныхоо нэрийг хангалттай гаргаж, олимпийн аваргаас бусад алдар хэргэм хүртээд байгаа болохоор харамсах зүйл алга. Одоо зөвхөн дутуугаа гүйцээж дундуураа дүүргэхийн төлөө бэлтгэл хийж байна. Ганц миний ч биш, манай нийт жүдочдын амжилт үзүүлж буйн шалтгаан гадаадын шинжээчдийн сонирхлыг татсан асуудал. Ингэний саам уудаг, иддэг махтай нь холбоотой юу гэх мэт янз бүрийн онол дэвшүүлж байгаа энэ үед Монголын жүдо бөхийн холбооны зөв менежментийн ач тус гарч байгааг хэлэх нь зүйтэй. Бидний төлөө цохилох зүрхтэй МЖБХны Х.Баттулга ерөнхийлөгч маань асар их үүрэг гүйцэтгэж байна. Завтай үедээ кимоно өмсөн, дэвжээндээ гарч бидэнтэй барилддаг, жүдочдоо гэсэн сэтгэлтэй түүнийг үлгэрлэн дууриадаг. “Хамтын хүч амжилт” уриатай МЖБХны хамт олонд баярлаж явдгаа хэлье. Миний амжилт та бүхэнтэй нягт холбоотой.

-Лондоны дэвжээнд Х.Цагаанбаатар, эсвэл С.Мияарагчаа нарын аль нь хүч сорих бол гэсэн асуулт хүмүүсийн сонирхлын төвд байна. Олимпийн нэг жинд улсаа төлөөлөн хоёр тамирчин оролцдоггүй биз дээ?

-Ажил, амьдралын талбарт өрсөлдөөн байдаг. Өрсөлдөгч хүчтэй байх тусам хөгжил тэр хэмээр хурдасдаг бичигдээгүй хультай. Дэлхийд дээгүүр түвшинд өрсөлддөг тамирчинтай нэг жинд барилддаг минь аз зохиол. Бид биесээ ирлэж хурцалсаар өнөөг хүрсэн. Олимпоос бусад тэмцээнд нэг жинд хоёр тамирчин оролцохыг зөвшөөрдөг. Ирэх сард болох Азийн АШТ-ий дараа жин бүрийн шилдэг 22 тамирчныг зарлана.

Эх орноо төлөөлөн жин жинд нэг л тамирчин оролцох эрхтэй бөгөөд давхардсан тохиолдолд эрх нь өөр орны бөхөд шилжих учиртай. Тиймээс Мияа бид хоёрын хэн нь Лондоны дэвжээнд зодоглохыг хэлж мэдэхгүй байна. Монголын жүдо бөхийн холбоо л шийднэ. Миний хувьд жиндээ дэлхийд чансаагаараа гуравт, Мияа ест, 60 кг-д Д.Төмөрхүлэг 11-т, Г.Болдбаатар 12, Ч.Болдбаатар 14-т эрэмбэтэй. Бидний хэн нь ч олимпод оролцсон бай, Монгол Улсын төрийн дууллыг л эгшиглүүлэх ёстой.

-Харийн жүдочдоос ташаа таардаггүй өрсөлдөгч хэн байна?

-Бүх өрсөлдөгчөө үнэлдэг. Тэдний дундаас барилдаан таардаггүй бөхчүүд мэр сэр бий. Тухайлбал 66 кг-д Ж.Моришито, чансаагаараа өнгөлж байгаа Оросын М.Могушков, А.Гаданов нар байна. Олимпод тухайн жинд аль тамирчнаа оролцуулах нь манай улсад төдийгүй бусад оронд ч тулгамдаж буй асуудал.

-Олон улсын жүдо бөхийн холбоо дүрэмдээ хэд хэдэн өөрчлөлт оруулж, манайхны дархан мэхийг хассан нь та нарт хүнд цохилт болсон уу?

-Цохилт гэхээс илүү хор шар буцалгаж байна. Тэгэх тусам нь сайн барилдах хүсэлдээ хөтлөгдсөн бид шинэ техник эзэмшиж байгаа. ОУЖБХ монголчуудын эсрэг дүрэм боловсруулаад байх шиг санагддаг нь нууц биш. Олимпийн аварга болохдоо хийсэн Түвшээгийн, мөн миний хэд хэдэн мэхийг хориглосон ч бид тэр бүхэнд бууж өгөхгүй.

-Та саяхан Европын цуврал тэмцээнд нэг мэх туршсан байх аа?

-Ганц, хоёр мэх туршаад нэгийг нь хийх үед алдаа гаргасан тал бий. Гэхдээ тэр мэхийг хийж чадахгүй байна гэж бодвол эндүүрэл. Сайжруулж, өөрийн болгож болох л зүйл.

-2016 онд 32 нас хүрэх Цагаанаад амжилт гаргах боломж их байна. Харин та энэ талаар ямар ч бодолгүй яваагаа хэлсэн. Лондоны олимпийн дараа ямар салбарт хүч сорих юм бэ?

-Өнөө ч амжилт гаргаж байгаа 37, 38-тай жүдочид бий. Тухайлбал Түвшээгийн жинд барилддаг А.Зевиг нэрлэж болно. Манай нөхцөлд жүдочид 32 хүртлээ барилдаж болох л юм. Миний хувьд нас хийгээд форм байгаа ч хойч үеийнхэндээ зайгаа тавьж өгнө. УАШТ-д алтан медаль хүртээд хилийн чанадад өрсөлдөж болох ч үүнд шунахгүй. Ямар ч гэсэн Цагаанбаатар гэсэн нэрийг үлдээж чадсандаа нүүр бардам явах эрх надад бий.

-Тэгээд дасгалжуулагчаар ажиллах хэрэг үү?

-Дасгалжуулагч болох хүсэл алга. Лондоны олимпийн дараа боловсролдоо илүү анхаарна. Миний хувьд “Аварга” БТДС-ийг 2004 онд багш дасгалжуулагч, 2006-2010 онд ХУИС-ийг бизнесийн удирдлага, марктингийн чиглэлээр дүүргэж, одоо МУИС-д хууль эрхзүйн ангид суралцаж байгаа.

-Лондоны олимпийн дараа залуустаа илтгэл тавих боломж илүү гарах байх даа. Ингэхэд та өөрийгөө хэр сайн илтгэгч гэж боддог вэ?

-Лекцийг маань сонссон хүмүүс л дүгнэлт өгөх байх. Би мэргэжлийн илтгэгч биш. Олон мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэнд барилдахаас 2000, 3000 хүний өмнө илтгэл тавих нь илүү хэцүү санагддаг. Гэхдээ залуус бид л хийхгүй бол өөр хэн чадах юм бэ? Бэлтгэлийнхээ хажуугаар залуучуудыг дэмжих, өөртөө итгэх итгэл төрүүлэх, сурч боловсрох нөхцлөөр хангах үүднээс Б.Наранбаатар, Э.Бадар-Ууган бид гурав “Амжилтын төлөө хамтдаа” төрийн бус байгууллага байгуулсан юм. Манай байгууллага “Согтуу Монголоос саруул Монгол” гэсэн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. Жирийн бор амьдралаас л төрж гарсан биднийг амжилтад хүргэсэн зүйл бол гэгээн мөрөөдөл. Тиймээс

“Эрин зууныг байлдан дагуулсан өвөг дээдэс минь

Эх оронч үзлийн эрхэм дээд тэмүүлэл минь

Ирээдүйгээ өөдрөгөөр цогцлоох хүсэл мөрөөдөл минь” гэсэн гурван өөр сэдвээр Хөтөл, Дархан-Уул аймаг, Улаанбаатар хотын олон мянган залууст хандаж илтгэл тавьсан. Олимпийн дараа ч энэ ажил маань үргэлжлэх болно.

“Афин-2004”-өөс хүрэл медаль хүртэхдээ тэрбээр хоёр рекорд тогтоосон юм. Юу гэвэл Монголын хамгийн залуу олимпийн медальтан болсон төдийгүй богино хугацаанд буюу олимпийн эхний өдөр Грекийн цагаар 16.30-д шагналын тавцангийн гуравдугаарт зогссон түүхтэй. “Барселона-92- ”-д гавьяат тамирчин Д.Мөнхбаяр хоёр дахь өдөр нь буюу Испанийн цагаар 12.30-д элэг нэгтнүүдээ баярлуулсан билээ.

-Олимпийн гурван удаагийн аварга Номуратай хийсэн барилдаанаа өнөөдөр эргэн харахад юуны улмаас ялагдаж вэ? Тэр өдрийг буцааж болдогсон бол Наран Улсын алдарт тамирчинтай ямар тактикаар барилдах бол?

-20 настайдаа Афины олимпод оролцож, хэсгийн аваргын төлөө Номуратай таарсан. Дэвжээнд гарахын өмнө багш маань “Чи дэлгэрч байгаа цэцэг, өрсөлдөгч чинь услахгүй л бол унах дөхсөн ургамал. Түүнийг ялах ёстой” гэж хэлж билээ. Үүнийг нь би дайрч барилд гэсэн үг хэмээн хийсвэр ойлгож, яарч мэх хийгээд ялагдсаны дараа аварга аваргаараа л үлддэгийг сайтар ойлгосон. Одоо бодоход алдарт бөхийн эсрэг дэндүү яарч барилджээ. Аль болох ядраасан бол байдал өөрөөр эргэх байсан ч юм бил үү. Олимпийн хүрэл медаль хүртээд баяртай байсан ч сэтгэлд хоосон орон зай үлдсэн. Одоо Номура нэгэнт зодог тайлж, хойч үеийнхнээ бэлтгэж байгаа. Яг одоо түүнтэй барилдах завшаан тохиолдсон бол ялна гэж бардам хэлчихвэл жинхэнэ болчимгүй явдал. 2008, 2009 онд энэ тухай ярьсан бол өөр хэрэг. Учир нь миний хийдэг мэхийг тэр үед зөвшөөрдөг байсан юм. Гэхдээ би Номураг нэг зүйлээр ялсан гэж боддог.

-Чухам яаж ялсан гэж?

-1996 оны олимпод Номура хэсгийн аваргын төлөө Нарка ахыг, найман жилийн дараа намайг бас ялсан. Нэгэн ярилцлагадаа тэр “Монголчууд надад ээлтэй” гэж хэлээд манай улсад очиж үзэх хүсэлтэйгээ илэрхийлсэн нь бий. Харин 2010 оны “Чингис хаан” Дэлхийн цомд хуурай дүү Д.Төмөрхүлэг маань аваргын төлөөх барилдаанд түүнийг дийлсэн. Хэдийгээр хөгширсөн ч гэсэн тэр мундаг формтой жүдоч. Гурван олимпийн аварга түүнийг бидний өгүүлдгээр тэнгэрийн амьтантай зүйрлэж болох. Төмөрхүлэгийг аваргалсны дараа надад монголчууд гурав дахь үе дээрээ Номураг яллаа гэсэн бодол төрж билээ. Миний хувьд Номура шиг гурван олимпод аваргалж чадахгүй ч гэсэн ядаж нэг удаа олимпийн тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүлэх хүсэлтэй.

-Таныг хүмүүс онгироо, хөөрүү, их зантай гэж янз бүрээр тодорхойлох нь бий. Афины олимпийн үеэс Цагаанаа хэр өөрчлөгдсөн бол...

-Дээр хэлсэн, хүн бүхэн өөрийн ертөнцтэй гэж. Би аливааг 100 хувь хийж, амжилтыг гуйж биш, гуядаж авах тэмүүлэлтэй. Миний талаар хэн, юу гэж ярих нь сонин биш. Хийж бүтээснээрээ бардамнах хэрэгтэй биз дээ. 2004 оноос хойш би хүн чанар хийгээд мөн чанарын хувьд өөрчлөгдөөгүй. Харин тамирчин хүний үүднээс нэлээд туршлага хуримтлууллаа. 20-тойдоо хүнийг ядрааж барилддаг байсан бол одоо өрсөлдөгчийнхөө алдааг олж хардаг болжээ.

-Афины олимпийн талаар ярьсаных Д.Нармандах гавьяатын талаар асуулгүй өнгөрч боломгүй. Та Грекийг зорихын өмнө түүний медалиас адис авах үеэрээ Номуратай таарвал хэрхэн барилдах талаар ярилцсан ч байж мэдэх юм...

-Тамирчдыг үдэн мордуулах ёслол дээр Нарка ах олимпийн медалиа авчирсан юм. Би ч медалийг нь эргүүлж тойруулж үзээд Афинаас ганзага дүүрэн ирэхийн ерөөл тавин адис авсан. Харин Номурагийн тухай ч юм уу, барилдааны талаар яриа өрнүүлээгүй л дээ. Намайг хэсгийн аваргын төлөө Японы алдарт бөхтэй барилдахаар зэхэж байхад Нарка ах утсаар ярин сэтгэлийн дэм хайрласан нь санаанаас гардаггүй. Би өөрийгөө азтай тамирчин гэж боддог юм. 1996 оны олимпоос Нарка ахыг хүрэл медальтай эх орондоо бууж байгааг зурагтаар хараад заавал түүн шиг жүдоч болно гэж мөрөөдсөн минь хожмын амжилтыг зөгнөл байж.

-Афин хот танд тун ээлтэй. Самбо бөхийн дэлхийн аварга цолыг мөн л тэндээс хүртсэн байх аа?

-Олимпийн өлгий нутаг миний сэтгэлд цав цагаанаар буудаг. Тийм ээ, 2005 онд Казахстанд болсон самбо бөхийн ДАШТ-ээс алтан медаль хүртсэнээс дөрвөн жилийн дараа Афинд болсон самбын дэлхийн аваргаас хоёр дахь алтан медалиа авчирсан.

-Бээжингийн олимпоос ганзага хоосон ирээд олимпийн баатруудад үзүүлж байгаа их хүндлэлийг мэдэрч зогсохдоо “Афин-2004- ”-өөс ирсэн үеэ өөрийн эрхгүй дурссан уу?

-Миний сэтгэл хэцүү байсан ч гэсэн нөхдийнхөө амжилтаар бахдан, тэдэн шиг баярлаж, аль болох дотор нь орохыг хичээсэн. 2008 оны олимпийн үеэр аав минь өөд болсон учраас сэтгэл эл хуль оргино. Медаль авч чадаагүй, энэ тэр чухал биш, аавтайгаа дахиж уулзахгүй гэж бодохоор дэндүү харамсалтай итгэхэд бэрх санагдсан. Намайг спортын ертөнцөд хөл тавихад аав минь их нөлөөлсөн. Тэмцээнд оролцох зардал олдохгүй үед ачааны машин, саалийн үнээгээ зарахаас ч буцаагүй аав минь оргилд хүрэх жимийг зассан ачтан. Намайг амжилтад хүргэхийн тулд дэндүү их зүйлийг золиосолсон болохоор оролцсон тэмцээн бүхнээсээ медаль авчирч ачийг нь бага ч атугай хариулахыг бодсоор өнөөг хүрлээ.

-Аавыгаа амьд сэрүүнд нь тансаг байшинд амьдруулж, машины сайныг унуулж чадсан уу?

-Тэгж амжаагүй ээ. 2004 оны олимпоос хүрэл медаль хүртсэний дараа улсаас 20 сая төгрөгийн шагнал олгож, 10 хувийг нь татварт суутгаад 18 сая төгрөг бэлнээр ирсэн юм. Түүнээс Хороололд хоёр өрөө байр худалдаж авлаа. 2006 оны Азийн наадамд түрүүлээд шагналд ирсэн 10 сая төгрөгийн 8 саяыг нь бэлнээр авчихаад аав, ээж хоёртоо Дархан-Уул аймагт хашаа байшин авч өгсөн. Аав ээж хоёр хүнсний ногоо тарих дуртай. Угаасаа ийм л амьдралаас бий болсон учраас дассан газраа сонгосон юм. Аан, бас портер машин бэлэглэсэн юм байна. Миний боломж тийм л байсан. Бэртэл авчихаад Бээжинг зорихын өмнө аав минь нисэх онгоцны буудалд гаргаж өгөхдөө “Миний хүү, нэр хугарахаар яс хугар гэдэг юм. Олимпод битгий барилд” гэхэд нь би “Үгүй, аав аа.

Олимпийн дэвжээнд хүссэн хүн бүхэн зодоглодоггүй юм. Ялалт, ялагдал чухал биш, Бээжингийн олимпийн дэвжээнд гарахгүй бол өөртөө маш харамсах болно” гэж билээ. Тэгэхэд “Өөрийн бодол өөртөө зөв. Миний хүү хэзээ нэгэн цагт аварга болно” гээд үнссэн. Ааваасаа сонссон хамгийн сүүлчийн үг бол энэ. Энэ талаар би урьд нь сонин сэтгүүл, телевиз радиод ярьж байсангүй. “Миний хүү амжилт гаргаарай, эсвэл сайн яваарай” гэж аав минь надад хэлээгүй. Аавын минь хүсэл хэзээ нэгэн цагт биелэх байх.

-Та энэ хугацаанд дэлхийн шилдгүүдийг чансаагаар тэргүүлж үзсэн. Number one тамирчин гэж дуудуулахаар нэг л өөр санагдана биз?

-2009 онд дэлхийн шилдгүүдийг тэргүүлсэн юм байна. Мөн дэлхийн шилдэг жүдочид нэр дэвшин, нийлбэрээр наймдугаар байр эзэлсэн. Чансааг тэргүүлэх сайхан ч гэсэн өндөр хариуцлага хүлээж, тэмцээн бүхний эхний барилдааныг хийдэг. Одоогоор чансаагаараа өмнө минь бичигдэж байгаа Оросын хоёр тамирчинтай оноо ойролцоо яваа.

-Цагаанаагийн нэрэмжит тэмцээн сүүлийн хоёр жил зохиогдоогүй нь Лондоны олимпод анхаарлаа хандуулсантай холбоотой юу?

-Н.Батлав багшийн санаачилгаар нэрэмжит тэмцээнээ 2004-2006 онд өсвөр үеийнхний дунд явуулсан. 2008, 2009 онд олон улсын хүүхдийн тэмцээн болж өргөжсөн юм. Харин дараагийн жилүүдэд тэмцээн, бэлтгэл сургуулилтын улмаас зохиож чадсангүй. 2013 оноос сэргээж явуулна.

-Тэмцээнийхээ логонд яагаад сармагчинг сонгосон юм бэ?

-Сармагчин тэнцвэр алдан унадаггүй, бас эгдүүтэй, сэргэлэн цовоо амьтан учраас сонгож авсан. Нарка ахын нэрэмжит тэмцээнээс гараагаа эхэлсэн шиг миний тэмцээн ч бас хэн нэгэнд боломж хайрлаасай.

-Тэгвэл энэ ярилцлага маань жүдоч болохыг зэхэж байгаа хүүхдүүдийн хүсэл мөрөөдлийнх нь гүүр болоосой. Сэтгэлээс гардаггүй өсвөрийн тэмцээний дурсамжаа хуваалцана уу?

-2000 оны Азийн АШТ хамгийн түрүүнд санаанд буулаа. Тивийн аваргад оролцох гэтэл зардал олддоггүй. Манайх үнээ, машинаа зарчихсан байдаг. Аав маань ухаан сийлж, сургуулийн захиргаанд хүсэлтээ уламжилсны эцэст багш нар нэг өдрийн цалингаа, сурагчид өөрсдийн хэмжээнд хандив өгч тэмцээний зардал бүтсэн. Би тэгэхэд Дархан-Уул аймгийн Нэгдүгээр дунд сургуульд суралцаж байсан юм. Тэгээд Азийн АШТ-д оролцож, өрсөлдөгчдөө ялсаар аваргын төлөө барилдах боллоо. Өрсөлдөгчөө оноогоор ялж явсан ч цаг дуусахаас 40 секундын өмнө гарт өчих мэхэнд нь орчихсон.

Гэмтэл авахаас болгоомжилсон багш маань “Өгчих өө” гэж хашгирав. Яг энэ үед надад хандив өгч байсан хүүхдүүд, вокзал дээр гаргаж өгсөн ангийнхан маань нүдэнд харагдаад шүдээ зуун гүрийсээр цаг дуусгаж билээ. Ялалтыг надад заан, шүүгч гарыг минь өргөх гэтэл даагддаггүй, нөгөө гараа өргүүлсэн. Дайнд яваад ирсэн байлдагч шиг гараа сойчихсон хүн л алтан медалиа зүүгээд сургууль дээрээ очсон. Ангийн багшийг маань Мөнгөнцэцэг, биеийн тамирын багшийг Батбилэг, анх намайг чөлөөтийн секцэнд авсан дасгалжуулагчийг Ганбат гэдэг. Харин жүдогийн А үсгийг Н.Батлав багш заасан.

-Чөлөөт бөх сонирхлыг тань татаагүй болохоор жүдоч болохоор шийдсэн юм уу?

-1994 онд Ганбат багш намайг чөлөөтийн секцэнд оруулаад улмаар Улаанбаатарт Баярсайхан багшид хүлээлгэж өгсөн. Чөлөөтийн ах нар наадмын бэлтгэлд гарсан учраас бэлтгэл тасарсан үе. Өдөр бүр СТО-д ирэхэд нэг хүн “Чөлөөтийн секц өнөөдөр хичээллэхгүй” гэж буцаадаг байлаа. Нэг өдөр өнөө ах маань “Жүдогоор барилдах уу” гэлээ. Бөх юм уу гэж асуун, “Тийм” гэсэн хариу сонсоод секцэнд орчихсон. Ингэж л Н.Батлав багштайгаа уулзсан даа. Багш маань “Тамирчин хүн нэгдүгэээрт сайн гүйх хэрэгтэй” гээд кросст гүйлгэхэд түрүүлээд ирэхэд минь багш чихрээр шагнан “Наад чихрээ том тэмцээний медаль болгоорой” гэж билээ.

Багш маань ухаантай үг хэлжээ. Би одоо хүртэл багшдаа баярлаж явдгаа хэлж амжаагүй л яваа. Бас цагаан кимоног тун сайхан өмсөх ёстой гэж байнга сургамжилна. Тамирчин хүний үс богино байх хэрэгтэй гэж хэлнэ. Жү гэдэг нь уян хатан, до нь арга зам гэсэн үг. Уян хатан арга замаар бүхнийг ялж дийлнэ гэдгийг ойлгох хэрэгтэй. 99 хувийн хөдөлмөрөөр нэг хувийн авьяасыг тордвол амжилтад хүрнэ гэх зэргээр гүйлгээ ухаанд сургадагсан.

-Тэгэхээр та бэлтгэлийг өндөр түвшинд хийх нууцад эртнээс суралцжээ. Бэлтгэлийн үед мэхээ хэр нөөдөг вэ?

-Мэхээ нөөх нь манай жүдочдод мэр сэр ажиглагддаг. Харин миний хувьд гамнахыг хүсдэггүй. Тэмцээнд хийдэг мэхээ бэлтгэлд аль болох давтах нь амжилт дагуулдаг гэж боддог. Залуу тамирчдадаа ч энэ тухай хэлдэг юм. Мияа бид хоёр өрсөлдөгч хэдий ч мэхээ бие биедээ харамгүй хийдэг.

-Ингэхэд Нарка гавьяаттай барилдаж үзсэн үү?

-Нарка ахын нэрэмжит тэмцээнээс амжилтын гараагаа эхэлсэн түүхтэй. Улмаар хотод ирээд шигшээ багийн бэлтгэл хангагч болж түүнтэй барилдах завшаан олдсон. 2002 оны жүдогийн насанд хүрэгчдийн УАШТ-д намайг Батлав багш оруулахаар боллоо. Би тэр үед өсвөрийн болон залуучуудын УАШТ-д түрүүлчихээд байсан юм. Гэтэл намайг авах байгууллага олдоггүй. 60 кг-д хүч сорих төлөвлөгөөтэй байсан боловч багш маань 66 кг-д барилдуулах байгууллага олдлоо гэсэн. Жингээ хасаж байсан тул их идэх хэрэгтэй боллоо. Гэтэл 60-д оруулна гэсэн мэдээлэл ирж ахиад л бэлтгэл хийн хассан. 1 кг үлдчихээд байхад багш 66 кг-д “Монгол охид” клуб оролцуулья гэж байна гэсээр ирлээ. Тэгж л “Монгол охид”-ын Цагаанбаатар гэж дуудуулан УАШТ-д оролцох эрх авч билээ. Орой нь сугалаа гарчээ.

Хоёр ялчихвал Нарка ахтай барилдах оноолттой. Тэгэхэд би Хайлаастад нагацындаа амьдардаг байсан юм. Өглөө эгчээс мөнгө аваад халуун савтай цай тэврэн таксинд суулаа. Барилдааны дундуур ууна гээд цай авч явсан юм, хөгтэй. Таксины жолооч ах “Дүү барилддаг уу” гэж байна. “Би жүдогийн насанд хүрэгчдийн УАШТ-д оролцох гэж байгаа, хоёр ялбал олимпийн хүрэл медальт Нармандах ахтай барилдана” гэж хариулав. “Мундаг тамирчинтай барилдах нь ээ. Чамд том сургамж болох байх. Гэхдээ айлгүй барилдаарай” гэж захисан нь сонин. Би хоёр ялчихаад Нарка ахтай барилдах үед ялмаар санагдаад болдоггүй. Мэх хийж, үнэлгээ авлаа. Тэгээд Нарка ахын мэхэнд орохгүйг хичээн зугтсаар хожиж билээ. Ялалт ирсэн гэдэгт итгэхгүй, би зүүдлээд байгаа юм биш үү хэмээн бодсон нь бий. Тэр оны УАШТ-д тавдугаар байр эзлэн, дараа жил нь түрүүлээд шигшээ багт орсон.

-Таны хувьд хамгийн богино хугацаанд ирсэн ялагдал гэвэл...

-“Сидней 2000 бидний найдвар” тэмцээнд түрүүлээд Сахагийн Азийн хүүхдийн наадамд оролцох эрхтэй боллоо. Хэсгийн аваргын төлөөх барилдаанд Казахстаны тамирчинд 4 секундийн дотор үүрэх мэхээр ялагдсан нь богино хугацаанд хүлээсэн ялагдал. Тэндээс би хүрэл медаль авчирсан. Хожим 2003 оны залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медалийн төлөөх, 2005 оны самбын ДАШТ-ий аваргын төлөөх барилдаанд тэр бөхийг ялсан.

-19-тэйдөө цалинтай тамирчин болсон Цагаанаа үеийнхнээсээ эрт дэвшжээ...

-Тийм ээ. Шигшээ багийн тамирчдын хамгийн бага нь болохоор бүх зүйлд хамгийн түрүүнд гүйнэ. Байнга жижүүрлэж, хаалганы дэргэд унтан, хамгийн түрүүнд онгойлгож хамгийн сүүлд түгждэг хүүхэд байлаа. Д.Нямхүү, Ж.Дашдаваа, Д.Сүлдбаяр, Ц.Очирбат, Б.Одхүү, М.Баяржавхлан нарын ах нараасаа их зүйл сурч авсан. Үеийнхнээс түрүүлж шигшээ багт орсноо бодохоор сайхан санагддаг.

-Ингэхэд та Дорноговь аймгийн наадамд 2007 онд түрүүлээд арслан цол хүртсэн. Спортоо орхисны дараа үндэсний бөхөөр барилдах уу?

-Зодог тайлна гэдэг спортоо бүрмөсөн орхихын нэр биш. Би жүдогийн бэлтгэлээ ч хийнэ, үндэсний бөхөөр ч барилдана. Ямар ч хүнд хөдөлгөөн хэрэгтэй.

МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, ГАВЬЯАТ ТАМИРЧИН Х.ЦАГААНБААТАР: ГЭР БҮЛДЭЭ ХАНГАЛТТАЙ ЦАГ ЗАРЦУУЛЖ ЧАДАХГҮЙ Л ЯВАА

Цагаанаа хувийн амьдралынхаа талаар ярих төдийлэн дургүй. Тийм болов ч хоёр гавьяатын хайр, хоёр баатрын амьдрал хүн бүхний сонирхлыг татдаг. Элдэв хэл ам, сөрөг үр дагаврыг ч үл тоон, тэд өрх гэрийн жаргалтай амьдралыг цогцлоож чадсан билээ.

-Тэмцээн, бэлтгэл гэсээр Гүндэгмаа та хоёрт тухтай уулзах зав бараг олдоггүй байх...

-Тийм ээ. Бид хоёр эх орныхоо нэрийг өндөрт өргөхийн төлөө бүх л цаг хугацааг бэлтгэл сургуулилт, тэмцээн уралдаанд зориулж байна. Намайг гадаадаас ирэхэд Гүндэгээ тэмцээнд явчихна. Түүнийг ирэхэд би зөрөөд явна. Тиймээс тухтай уулзах боломж маш хомс. Энэ үед биднийг ар гэртээ санаа зовох зүйлгүй байх нөхцлийг хадам ээж Хишигсүрэн л хангадаг. Манай ээж шүхрийн спортын анхдагчдын нэг шүү дээ. Миний хүү эмээ амьтай хүүхэд бий.

-Ээж нь Европод бэлтгэл хийж байгаа энэ үед та эх орондоо байгаа юм чинь хүүдээ зав гаргахыг хичээж байгаа биз дээ?

- Саяхан хүүтэйгээ “Аз” их дэлгүүр орж, “Хөх хулганын орон”-д тоглууллаа. Хүү маань буу, боксын бээлий, машин авна гээд дэлгүүр нураах шахсан. Орой нь бид хоёр жаахан унтаж амраад, ээжтэй нь интернетээр холбогдсон юм. Хүү минь ээжийгээ харчихаад юм ярихгүй уйлаад байхаар нь мессенжерээс гарчихав. Гэтэл өнөөх маань эргэж холбогдъё гэж уйлаад намайг бүр сандаргасан шүү. Хүү минь удахгүй гурван ой хүрнэ.

-Хүү тань өсөж том болоод тамирчин болно гэвэл хэрхэн хүлээж авах вэ?

-Хэлж мэдэхгүй байна. Хүний хүсэл мөрөөдлийг хааж боогдуулж болохгүй. Спортод дуртай болгох зүйлийг бид хийж байгаа юм чинь тамирчин болохыг нь үгүйсгэхгүй. Одоо бол хүү минь бокс үзэх дуртай, буу харахаараа авна гэдэг юм. Хойшид магадгүй гимнастикт дурлах ч юм бил үү?

-Спортын гэр бүл бие биеэ тун сайн ойлгодог байх...

-Тэгэлгүй яахав. Нэгнийхээ амжилтад эрэмшин бэлтгэлээ сатааралгүй хийх сайхан. Миний хувьд 2012 оны сүүлчээр хувийн амьдралдаа цаг түлхүү зарцуулна.

-Буудлагын тэмцээн олон удаа үзсэн нь лавтай. Гэхдээ жүдо, буудлага хоёр эрс өөр төрөл шүү.

-Тийм ээ. Буудлага бол над шиг эмоцитой, характертай хүнд тохирох төрөл биш. Харин буудагчдын зүрх сэтгэлээ оюун ухаанаараа удирддаг, тайван чанарыг нь хүндэлдэг. Амьдрал дээр ч гэсэн энэ спорт тэднийг ухаалаг, тэсвэртэй болгодог байх. Гэхдээ буудлагын тамирчин гэхээр л дүнсгэр дүмбийсэн мэтээр төсөөлж болохгүй. Хань маань миний тэмцээнийг үзэж баясдаг, урам хайрладаг. Бид хоёр завтай үедээ Таваг буудлагын клубт очиж онч сорьдог юм.

-Олон улсын эмэгтэйчүүдийн баяраар ханиа, ээж нараа хэрхэн баярлуулав?

-Үнэнийг хэлэхэд баярлуулж амжсангүй. Тэдэндээ утсаар баяр хүргэсэн. Лондоны олимп хүртэл бидний хувьд ямар ч баяр ёслол хаалттай. Бүх л цаг хугацааг бэлтгэлд зориулж байна.

-Энэ хугацаанд жаргал зовлонгоо хуваалцаж яваа ханьдаа баярлаж явдгаа хангалттай илэрхийлж чадаагүй ч юм бил үү?

-Тийм ээ, уйлахад минь хамт уйлж, дуулах цагт хамт дуулж өмөг түшиг минь болж ирсэн ханьдаа хайртай. Ухаан цэлмэг, уян зөөлөн чамаараа бахархаж явдаг шүү. Гүндэгээ маань маш өөдрөг, аливааг болгоно бүтээнэ гэж явдаг бүсгүй.

-Та хоёрыг хамтран хоол хийх дуртай гэж сонссон. Завтай үедээ ямар хоол хийдэг вэ?

-Хамтран бялуу хийх дуртай.

-Дэлгэрэнгүй ярилцсан танд баярлалаа.

-Намайг үргэлж дэмждэг ард түмэндээ, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хороо, “Оюу толгой” компанид талархлаа илэрхийлье. Би 2003 оноос шигшээ багийн дасгалжуулагч Ч.Насантогтох багшийн удирдлагад бэлтгэл хийж, улмаар ҮШБ-ийн ахлах дасгалжуулагч О.Балжинням, дасгалжуулагч Х.Болдбаатар, Д.Баттулга, Х.Эрдэнэт-Од тэргүүтэй багш нарын удирдлагад хүч сэлбэж байна. Ялалт амжилтын хөтөч болсон та бүхэндээ баярлаж явдаг. Мөн спортын үнэн бодит мэдээллийг цаг алдалгүй хүргэдэг “Таван цагариг” сониныхоо хамт олонд уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Лондоны олимпод тамирчид маань амжилтай оролцож, бидний жимээр олон мянган залуус спортоор хичээллэх болтугай. Өвөг дээдсийн маань алтан амь, бүлээн цусаа үл хайрлан үлдээсэн эх орноороо гоёж тэмцээн уралдаанд амжилттай оролцож яваа минь их хувь заяа.


Top
 Profile  
 
 Post subject: Re: "• Жудо •"
PostPosted: Mar.20.12 2:01 am 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.28.04 6:19 pm
Posts: 18365
Location: АСАШЁОРЮГИЙН МОНГОЛД
mizuno wrote:
-Аавыгаа амьд сэрүүнд нь тансаг байшинд амьдруулж, машины сайныг унуулж чадсан уу?


Тэнэг хариулт гэж байдаггүй, харин тэнэг асуулт гэж байдаг.... :frog:

_________________
АСАШЁОРЮ ҮҮРД!!!


Top
 Profile  
 
 Post subject: Re: "• Жудо •"
PostPosted: Mar.20.12 12:17 pm 
Offline
Гавъяат Форумчин Гишvvн

Joined: Dec.22.03 2:33 pm
Posts: 2596
Тэр нэг асуултаас бусдаар бол сайхан ярилцлага болжээ


Top
 Profile  
 
 Post subject: Re: "• Жудо •"
PostPosted: Mar.23.12 5:46 pm 
Offline
Тvмэн Эх Гишvvн
Тvмэн Эх Гишvvн
User avatar

Joined: Nov.10.10 5:43 pm
Posts: 99
Location: Korea
Za manaihaan udahgui 7hon hongiin daraa judogiiin spartikiad boloh gej bn daa Tsaba 73 Mya 66d Tumurhuleg(boroo) 60d oroh gej bndaa turuulsen n ene jiliin aziin avargad yvna gesn setgegdeluudee bicheerei!


Top
 Profile  
 
 Post subject: Re: "• Жудо •"
PostPosted: Mar.23.12 5:50 pm 
Offline
Тvмэн Эх Гишvvн
Тvмэн Эх Гишvvн
User avatar

Joined: Nov.10.10 5:43 pm
Posts: 99
Location: Korea
Nym-ochir 73d Temuulen -100d Ulsiin nachin Enhbat -100d jin ogsoj harin Olimpiin avarga maani todorhoi shaltgaanii ulmaas ene jil onjino gesn medeeleltei bndaa...


Top
 Profile  
 
 Post subject: Re: "• Жудо •"
PostPosted: Mar.25.12 6:16 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jun.17.07 12:57 pm
Posts: 3630
Location: Бурханы бүтээл....
Аварга Олимп өнжвөл Тэмүүлэн шууд ногоон гэрлээр гарна биз... Энхбат начин Олимпын дараа л юу юм гэхээс биш одоо 90 кг жиндээ эрхээ бараг авч байгаа хүн..... Одоо жингээ сольвол -100 -д шинээр оноо цуглуулах учраас нээх солихгүй л байлгүй... Гэхдээ аварга өнжинө гэсэн баталгаатай мэдээ олж хараагүй болохоор бас итгэхэд хэцүү л юм.... Элдэв асуудал байхгүй бол энэ жилдээ аварга л явмаар юм даа.... Уг нь сүүлийн үед өөрийнхөө барилдааныг эргүүлж авчираад байгаа юмсан.....
Харин жаахан эртхэн Ням-Очир 81-д, Мяарагчаа 73 -т үзэх ёстой байсийм даа.....

_________________
Nope…


Top
 Profile  
 
 Post subject: Re: "• Жудо •"
PostPosted: Mar.25.12 12:49 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Aug.15.06 5:10 pm
Posts: 3338
мяа ер нь арай жижгэвтэр биетэй 73-т нээх барилдаад байдгүйм бишүү
цагаанаа л харин онц биш тэмцээн бол 73т орцон явж байдаг шд

_________________
remember sammy jankis


Top
 Profile  
 
 Post subject: Re: "• Жудо •"
PostPosted: Mar.29.12 8:09 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: May.06.04 11:08 am
Posts: 3253
BadBoyz wrote:
Аварга Олимп өнжвөл Тэмүүлэн шууд ногоон гэрлээр гарна биз... Энхбат начин Олимпын дараа л юу юм гэхээс биш одоо 90 кг жиндээ эрхээ бараг авч байгаа хүн..... Одоо жингээ сольвол -100 -д шинээр оноо цуглуулах учраас нээх солихгүй л байлгүй... Гэхдээ аварга өнжинө гэсэн баталгаатай мэдээ олж хараагүй болохоор бас итгэхэд хэцүү л юм.... Элдэв асуудал байхгүй бол энэ жилдээ аварга л явмаар юм даа.... Уг нь сүүлийн үед өөрийнхөө барилдааныг эргүүлж авчираад байгаа юмсан.....
Харин жаахан эртхэн Ням-Очир 81-д, Мяарагчаа 73 -т үзэх ёстой байсийм даа.....

Spartakiad , olymp 2-iig holij hutgaad baigaa bololtoi.

_________________
hazahaas busdiig hiine...


Top
 Profile  
 
 Post subject: Re: "• Жудо •"
PostPosted: Apr.02.12 6:42 pm 
Offline
Суу Алдарт Гишvvн
Суу Алдарт Гишvvн

Joined: Apr.05.11 11:18 pm
Posts: 147
Спартакиадын жүдогийн тэмцээнд есөн шинэ аварга төрлөө



Монголын бүх ард түмний спортын XIII их наадмын жүдо бөхийн тэмцээн дөрөвдүгээр сарын 28-29-нд Яармагийн дэнж дэх “Буянт Ухаа” спортын ордонд даруухан болж өнгөрлөө. Өмнөх дугаарт өгүүлсэнчлэн олимпийн эрхийн болзол биелүүлсэн тамирчдын олонх нь энэ тэмцээнийг өнжсөний зэрэгцээ спартакиадад спортын хоёр төрөлд оролцохгүй гэсэн журам нь аваргалах, медаль авах түвшний олон бөхийг самбо руу явуулахад хүргэсэн.Тус тусын харъяа клубийн нэрийн өмнөөс бус, аймаг, дүүргийн БТСГ, нийгэмлэг, спорт хороодоос оролцох ёстой байдаг нь спартакиадын УАШТ-ээс ялгарах зүйл. Үүнээс үүдэн спартакиадын жил БТСГ-уудын дасгалжуулагчид дээгүүр өрсөлдөх магадлалтай тамирчдыг өрсөж уургалах эрмэлзэлтэй болоод байгаа.

Мөн багийн дүнг гаргахад үзүүлсэн амжилтын зэрэгцээ оролцуулсан тамирчдын тоо чухал нөлөөтэй учир барилдахаа болиод цөөнгүй жилийн нүүр үзсэн нэг биш ахмад жүдоч дэвжээнд гарсан юм. Элитүүд өнжиж, нэлээд нь самбыг сонгосон ийм тэмцээнд эв нь таараад медаль зүүчихэж ч мэднэ гэсэн тооцоо бас байсан биз. XIII их наадмын жүдо бөхийн тэмцээнд 26 байгууллагын 245 тамирчин өрсөлдсөн. Тэмцээний тоймыг жин бүрээр нь сонирхуулъя.

ЭРЭГТЭЙ

60 кг: 1.Ч.Болдбаатар (Баянз үрх) 2.Д.Амартүвшин (Хилчин) 3.Д.Төмөрхүлэг (Сүлд), Д.Баярмагнай (Алдар) 5.Н.Сэр-Од (Орхон), Ш.Чинсанаа (Аврагч)

Спартакиадыг хамгийн их чимсэн өрсөлдөөн энэ жинд болсон. Олимпийн эрхийн бүсэд гурван тамирчин багтсан учраас Лондонг зорих тийзийг хэнд өгөх вэ гэдгийг шийдэх үүднээс гурвууланг нь УАШТ-д оролцуулав. Сугалаанаас үзэхэд өмнөх оны УАШТ-ий мөнгөн медальт Ч.Болдбаатар финалд амархан гараад ирчихээр харагдаж байлаа. Жүдо сонирхогчдын тооцоолж байснаар тэр аваргын төлөө шалгарсан ч энэ хүртэлх барилдаанууд нь тийм хялбар байгаагүй. ОБЕГ-ын “Аврагч” спорт хорооны залуу тамирчин Ш.Чинсанаа шөвгийн наймд түүнтэй таараад эхэлж үнэлгээ авсан ч гартаа өчүүлээд хожигдсон бол хагас шигшээд Орхон аймгийн Н.Сэр-Од мөн л Ч.Болдбаатарын туршлагад нь уначихав. Нөгөө талд медалийн тавцанд зогсох эрэмбэтэй таван бөх “шавж”, эхний тойргоос л гал гарсан барилдаан боллоо.

Өнгөрсөн жилийн улсын аварга Д.Төмөрхүлэг өсвөр үеийн Азийн аварга Г.Хэрлэнг эхний тойрогт хожсон ч наймд үлдээд “Алдар”-ын Д.Баярмагнайд ялагдав. Мөн сүүлийн гурван жил дотоодод болсон тэмцээнүүдэд финалаас өмнөх даваанд заавал таараад байгаа Г.Болдбаатар-Д. Амартүвшин нарын барилдаанд дахиад л Д.Амартүвшин илүүрхлээ. 2010 онд улсын аваргын түрүү булаацалдаж байсан хоёр бөхийн барилдаанд Ч.Болдбаатар хожин, УАШТ-д тав дахиа финалдаж байж анх удаа улсын аварга болов.

66 кг: 1.А.Батсуурь 2.Б.Хишигбаяр (хоёул “Алдар”) 3.Э.Энхбаяр (Төв), Б.Мөнхсайхан (Хүч) 5.Д.Батжаргал (Баянгол), Г.Ганбүргэд (Орхон)

Олимпийн эрхийн бүст бичигдэж буй энэ жингийн хоёр шилдэг тамирчин нь 73 кг-д өрсөлдсөн ба 2010 оны УАШТ-д финалдсан “Алдар”-ын жүдочид дахин түрүү булаацалдлаа. Энэ удаа А.Батсуурь илүүрхсэнээр анх удаа улсын аварга болсон. 66 кг-д барилдах болсноосоо хойш Дэлхийн цомын хэд хэдэн тэмцээнд медалийн төлөө хүч үзэж, шагналын тавцанд гарсан Д.Алтансүх “Алдар”-ын хоёрт саад болох хамгийн өндөр магадлалтай бөхөөр нэрлэгдэж байсан ч эхний тойрогт Төв аймгийн Э.Энхбаярт хожигдон хоосон хоцров. Түүнчлэн 2010 оны УАШТ-ий хүрэл медальт Б.Батгэрэл наймд үлдэх эрхийн төлөө барилдаанд Б.Хишигбаяртай хүч үзэн юүко үнэлгээ салгасан ч гурван удаа торгуулснаар хожигдсон.

73 кг: 1.Х.Цагаанбаатар (Сүлд) 2.Г.Одбаяр 3.Ц.Нарантогтох (хоёул Баянзүрх), Д.Дөлгөөн (Орхон) 5.Г.Болд-Эрдэнэ (Баянгол), М.Дагвадорж (Хилчин)

Дэлхийн аварга Х.Цагаанбаатар дүү нартаа хичээл заасаар долоо дахиа улсын аварга боллоо. Тэрээр 2003 онд анх 60 кг-д улсын аварга болж байсан бол 2004, 2005, 2006, 2007, 2011 онд 66 кг-д түрүүлж байв. Мөнгөн медалийг өнгөрсөн жил энэ жинд түрүүлсэн Г.Одбаяр хүртлээ. 70 кг-ын шилдэг бөх Ц.Наранжаргалын ихэр Ц.Нарантогтох насанд хүрэгчдийн УАШТ-ий анхны медалиа авчээ. Түүнчлэн хөлний бэртлийн улмаас жил тойрон барилдаагүй Д.Дөлгөөн жин өгсөн барилдаад медаль зүүв. Д.Дөлгөөн 2008 оны спартакиадад түрүүлж байсан юм. Дотооддоо төдийгүй тив, дэлхийн тавцанд 73 кг-д барилдаад медалийн төлөө өрсөлддөг С.Мияарагчаа энэ удаа Орхоны Ч.Баярмагнайд эхний тойрогт хожигдон хасагдсан.

81 кг: 1.О.Ууганбаатар (Сүлд) 2.Х.Цогтгэрэл (Алдар) 3.Н.Дагвасүрэн (Хүч), Г.Түвшинжаргал (Хилчин) 5.Г.Алтанбагана (Баянгол), Б.Тэмүүжин (Хан-Уул)

Хоёрдугаар сарын сүүлчээр Чехийн Прагад зохиогдсон Дэлхийн цомын хүрэл медалийн төлөө барилдаанд найман минутын турш өрсөлдөөд хантэйгаар ялагчаа тодруулсан О.Ууганбаатар, Г.Түвшинжаргал нар энэ удаа хагас шигшээд таарахад шүүгчид дахиад О.Ууганбаатарт туг өргөлөө. О.Ууганбаатарын хувьд алтан медалийн хувь заяаг шийдэх гол барилдаан нь энэ байсан гэж хэлж болох ч өмнөх тойрогт Н.Дагвасүрэнд хожигдоход тун ойрхон байлаа. Сүүлийн гурван жил дараалан УАШТ-ээс хүрэл медаль авч буй Н.Дагвасүрэн вазари үнэлгээ авсан ч давуу байдлаа хамгаалж чадалгүй цэвэр буучихсан.

УАШТ-ий дөрвөн хүрэл медальтай О.Ууганбаатар анх удаа финалд шалгарч, анхны алтан медалиа хүртлээ. Энэ тэмцээнээс эхлэн 81 кг-д өрсөлдөх болсон Г.Пүрэвдорж медаль авах бөхийн тоонд зүй ёсоор нэрлэгдэж байсан ч наймд үлдэж чадалгүй хасагдав. Залуу тамирчин Г.Алтанбаганатай хийсэн барилдаанд тэрээр “Golden Score”-т хоёр ч удаа юүкогоор унагасан ч шүүгч үнэлгээг нь заагаагүйгээр барахгүй гурав дахь торгуулийг нь өгч орхисон.

90 кг: 1.Б.Жанчивдорж (Хүч) 2.Б.Амбасэлмаа (Орхон) 3.С.Батбаяр (ОБЕГ), Б.Баттөр (Хөвсгөл) 5.Л.Отгонбаатар (ОБЕГ), Р.Цэрэнлхагва (Өвөрхангай)

Э.Энхбат дээд жиндээ өрсөлдсөнөөр 90 кг-д шинэ аварга төрөх нь тодорхой болсон. Энэ боломжийг “Хүч”-ийн Б.Жанчивдорж ашиглаж чадлаа. 2006 онд 73 кг-д, 2008 онд 81 кг-д хүрэл медаль хүртэж байсан түүнийг зохих түвшний амжилтаа үзүүлж чадахгүй байна хэмээн шүүмжлэх хүн олон байсан. Мөнгөн медалийг өнгөрсөн жил 81 кг-д дэд байрт шалгарсан Б.Амбасэлмаа хүртэв. 2004 оны спартакиад, 2005 оны УАШТ-д 81 кг-д үзүүрлэсэн, өдгөө Булган аймгийн БТСГ-т дасгалжуулагчаар ажиллаж буй Б.Баттөр хүрэл медаль зүүсэн.

-100 кг: 1.Д.Анар (Аврагч) 2.Э.Энхбат (Орхон) 3.Д.Пүрэвдорж (Сүлд), Б.Батдорж 5.Ш.Алтангэрэл (хоёул “Хүч”), Э.Тулга (Хилчин)

Өнгөрсөн жил Ховд аймагт зохиогдсон залуучуудын УАШТ-д тасархай түрүүлсэн Д.Анар яг л тэр барилдаанаа үзүүлэн алтан медаль хүртлээ. Аваргын төлөө барилдаанд Э.Энхбатын хийсэн мэх болгоныг нь шахуу өөрийн үнэлгээ болгон хариулж байсан энэ хүү монгол жүдочдын амжилт үзүүлдэг уламжлалт жин -100 кг-д бас нэг хүчтэй өрсөлдөгч гарч ирснийг чанга дуугаар зарласан. Залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Тэмүүлэн (+100 кгын Б.Төгөлдөрийн дүү), дэлхийн аварга Хван Хи-Тэг боох мэхээр ялж байсан Э.Тулга нарыг тэрээр “гарын үзүүрээр” ялж байв.

+100 кг: 1.Б.Тэмүүлэн 2.А.Давааням (хоёул “Аврагч”) 3.Н.Батсуурь (Сүлд), Д.Ганхуяг (Алдар) 5.Э.Энхтөр (Баянгол), Б.Төгөлдөр (Сүлд)

2009 онд -100 кг-д улсын аварга болсон Б.Тэмүүлэн хоёр дахь алтан медалиа +100 кг-д авлаа. Тэрээр Д.Ганхуяг, Н.Батсуурь, А.Давааням гээд +100 кг-д тив, дэлхийн дэвжээнд эх орноо төлөөлөн барилддаг бөхчүүдийг илүүрхэн хожсон. Өнгөрсөн жилийн УАШТ-ий эхний тойрогт таарсан Н.Батсуурь, Б.Сугаржаргал нар энэ удаа мөн л оно даваанд хүч үзэн, Н.Батсуурь хантэйгаар илүүрхэв.

ЭМЭГТЭЙ

48 кг: 1.Ц.Хандсүрэн (Хүч) 2.Г.Саранзаяа (Баянзүрх) 3.Г.Отгонцэцэг (Хилчин), Ж.Чанцалдулам (Сүлд) Өнгөрсөн жилийн УАШТ-ий мөнгөн медальт М.Долгоржавыг шөвгийн наймд хожсон Ц.Хандсүрэн аваргын алдарт хүрлээ.

52 кг: 1.А.Цолмон (Баянзүрх) 2.Б.Бат-Эрдэнэ (Аврагч) 3.Ч.Аззаяа (Хилчин), Ч.Буманцэцэг (Дархан)

2008, 2010 онд 48 кг-д улсын аварга болж байсан Б.Бат-Эрдэнэ энэ жинд түрүүлэх бөхчүүдийн нэгдүгээрт нэрлэгдэж байв. Өнгөрсөн жил М.Бундмаад хожигдон, мөнгөн медаль хүртэж, өмнөх хоёр жилд нь хүрлийн тавцанд гарсан Т.Амаржаргалыг эхний тойрогт мулталсан тэрээр финалд амархан гарч ирсэн. Гэвч УАШТ-ээс анхны медалиа зүүх болзлыг биелүүлсэн А.Цолмон түүнийг хоёр удаа вазаригаар буулгаад алтан медалийг нь булаан авлаа.

57 кг: 1.Д.Сумъяа (Хилчин) 2.Б.Нарангэрэл 3.А.Батзул (хоёул Баянзүрх), Б.Нарантуяа (Алдар)

Анх удаа улсын аварга болсон Д.Сумъяа бүх өрсөлдөгчөө дарах мэхээр цэвэр ялсан.

63 кг: 1.Ц.Цэрэннадмид (Хүч) 2.М.Нямжаргал (Баянзүрх) 3.Б.Дашням (Хөвсгөл), Г.Одонжаргал (Сүлд)

Өнгөрсөн жил 57 кг-д улсын аварга болсон Ц.Цэрэннадмид дээд жиндээ амжилтаа батлав. Хэн хэн нь медаль авах магадлал өндөр С.Энхзаяа, М.Нямжаргал нар наймд үлдэх эрхийн төлөө хүч үзэхэд М.Нямжаргал хожиж, улмаар аваргын төлөө өрсөлдсөн. 70 кг: 1.Ц.Наранжаргал (Баянз үрх) 2.О.Мөнхцэцэг (Аврагч) 3.Л.Алтанчимэг (Сүхбаатар дүүрэг), Ж.Мөнхтуяа (Хан-Уул) Азийн наадам болон Азийн АШТ-ий хүрэл медальт, залуучуудын ДАШТ-ий дэд аварга Ц.Наранжаргал учраа бүрээ минут хүрэхгүй хугацаанд цэвэр ялсаар хошой аварга боллоо.

-78 кг: 1.Ц.Цэрэнханд (Алдар) 2.Т.Баасанжав (Хан-Уул) 3.М.Ууганжаргал (Сүлд), Н.Нямтуяа (Аврагч)

Өнгөрсөн жил 70 кг-д хүч үзэн, УАШТ-ий мөнгөн медаль хүртэж байсан Ц.Цэрэнханд дээд жиндээ улсын аварга боллоо.

+78 кг: 1.Д.Цэрэнханд (Алдар) 2.Б.Мөнхтуяа (Хилчин) 3.Д.Золжаргал (Хан-Уул), Г.Гантогос (Аврагч)

Гавъяат тамирчин Д.Цэрэнханд 14 дэх удаагаа улсын аварга болж байна. Тэрээр 1994 онд УАШТээс анхны медалиа авч байсан бол 1995 онд 66 кг-д анх удаа түрүүлж байжээ. Түүнээс хойш 1996, 1997 онд -72 кг, 1999, 2000 онд 70 кг, 2002, 2003 онд -78 кг, 2004 онд үнэмлэхүй жинд, 2006, 2007, 2008, 2010, 2011 онд +78 кг-д алтан медаль хүртсэн юм. Б.Мөнхтуяагийн хувьд гурван жил дараалан мөнгөн медаль авч байна. Багийн дүнгээр Г.Энхбаяр, Ш.Цэвэлмаа дасгалжуулагчтай Баянзүрх дүүргийн БТСГ 48 оноогоор тэргүүлж, Ц.Шийрэв, Б.Алтанзул дасгалжуулагчтай ОБЕГ-ын “Аврагч” спорт хороо 45,5 оноогоор удаалав. П.Нямлхагва, Д.Батсайхан дасгалжуулагчтай зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны баг 41,5 оноогоор гуравдугаар байрт шалгарлаа.


Top
 Profile  
 
 Post subject: Re: "• Жудо •"
PostPosted: Apr.02.12 6:50 pm 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.28.04 6:19 pm
Posts: 18365
Location: АСАШЁОРЮГИЙН МОНГОЛД
Мяарагчаа ямар эрт хасагдаа вэ?

_________________
АСАШЁОРЮ ҮҮРД!!!


Top
 Profile  
 
 Post subject: Re: "• Жудо •"
PostPosted: Apr.02.12 7:00 pm 
Offline
Суу Алдарт Гишvvн
Суу Алдарт Гишvvн

Joined: Apr.05.11 11:18 pm
Posts: 147
Спартакиадын жүдогийн тэмцээн altan medalitnuud


Image

-100kg Anar

Image


Top
 Profile  
 
 Post subject: Re: "• Жудо •"
PostPosted: Apr.02.12 7:13 pm 
Offline
Суу Алдарт Гишvvн
Суу Алдарт Гишvvн

Joined: Apr.05.11 11:18 pm
Posts: 147
Дэлхийн таван удаагийн аварга Тедди РИНЬЕ: БИ ӨРСӨЛДӨГЧӨӨ ДАЛААР НЬ ТАВИХ ДУРТАЙ

Image

Хоёрдугаар сарын турш Европын орнуудаар цуврал тэмцээнд хүч үзсэн манай жүдочид эх орондоо хөл тавихдаа спортын энэ төрлөөр дэлхийд тэргүүлэгч гүрнүүдийн нэг Францын шигшээ багийнхныг дагуулаад иржээ. Дөнгөж 22 настай хэрнээ дэлхийд тавантаа түрүүлж, олимпоос хүрэл медаль зүүгээд амжсан Тедди Ринье (+100 кг) болон ДАШТ-ий медальт Уго Легран (73 кг), Тьерри Фабре (-100 кг), залуучуудын дэлхийн аварга Давид Ларос (66 кг), Сириль Маре (-100 кг), залуучуудын ДАШТ-ий медальт Аксель Клерге (81 кг) гээд жүдо сонирхогчдод хэдийнэ танил болсон шилдэг 12 тамирчин гурван дасгалжуулагчийн хамт энэ сарын 9 хүртэл манай оронд саатаж, хамтарсан бэлтгэл хийх юм.

Улаанбаатар хотноо гурван удаа зохиогдоод буй “Чингис хаан” Дэлхийн цомын үеэр орон орны шилдгүүд Монголын спорт сонирхогчдын нүдийг хужирлаж байсан бол францууд ямар нэг тэмцээн, арга хэмжээний хүрээнд бус, зөвхөн бэлтгэл хийх зорилгоор манай оронд ирсэн нь онцлог юм. Хоёр улсын тамирчдын хамтарсан бэлтгэлийн эхний өдөр МЖБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга М.Бөхбат Францын багийг ахлан явж буй Бено Кампаргед хандан “Сүүлийн 4-5 жилийн турш хүсэлт тавьж байж арайхийж та нарыг авчирлаа даа” хэмээхэд франц эрхэм “Харин манайхан Монголд ирэх гэж 20 жил зүтгэж байж нэг юм хөл тавилаа шүү дээ” гэж хариулж байв.

Б.Кампарге нь 1990-ээд онд 65 кг-д амжилттай барилдаж, Барселоны олимпод бяраа сорин, Европын АШТээс алт (1992), хүрэл (1995) медаль хүртсэн шаггүй жүдоч юм. Тэдний араас эмэгтэйчүүдийн шигшээ баг нь мөн л хүчтэй бүрэлдэхүүнээрээ ирэх чихэнд чимэгтэй мэдээг тэрбээр энэ үеэр дуулгасан. Бэлтгэлийн үеэр Тедди Риньетэй уулзаж ярилцсанаа уншигчдадаа сонирхуулъя.

-Юуны түрүүнд Монгол орны талаарх сэтгэгдлийг тань сонирхъё.

-Танай тамирчдаар дамжуулаад Монголын талаар тодорхой мэдээлэлтэй болоод байсан. Гэхдээ ийм хүйтэн гэж санасангүй. Онгоцноос буунгуутаа л даарлаа. Гэхдээ цаг агаар тийм таатай биш ч хүмүүсийнх нь сайхан хандлага намайг дулаацуулж байна.

-Дөнгөж 22 настай хэрнээ та дэлхийн таван удаагийн аварга болж, жүдогийн түүхэн дээд амжилтад хүрсэн. Үүгээрээ та Францын төдийгүй дэлхийн жүдогийн нүүр царай болоод байгаа. Тиймээс аль ч улсад очсон хүмүүс АУГАА АВАРГА гэж хүлээж авдаг байх. Монголд таныг хэрхэн хүлээж авч байна?

-Би өнөөг хүртэл дэлхийн олон оронд очсон. Хүмүүсийн байдлыг нь хараад жүдо бөх тэр оронд хэр түвшинд хөгжсөн бэ гэдгийг нь тодорхойлж болдог. Жүдо бөх Монголын тэргүүлэх спорт гэж сонссон, үнэхээр тийм юм аа. Хүмүүс тамирчдаа их хүндэлдэг нь анзаарагдсан. Намайг бараг тааралдсан хүн бүр таньж буйд баярлаж байна. Бөхийн уламжлалтай улс гэдэг нь мэдрэгдсэн.

-Риньетэй дэлхийд эн тэнцүү тэмцэлдэх өрсөлдөгч ховор байдаг. Монголд бэлтгэл хийгээд та юу олж авав?

-Мэдээж дэвжээнд гарсан хүн болгон ялах, аваргалах зорилготой байдаг. Тиймээс ялалт амар ирэхгүй шүү дээ. Магадгүй хүмүүсийн нүдэнд би их амархан ялж байгаа юм шиг харагддаг байж болох юм. Тийм биш, хүч шавхсан өрсөлдөөний дундаас ялалт, аваргын хэргэмийг олж авдаг. Монголын жүдочидтой хийж буй бэлтгэл Францын шигшээ багийнхаас эрс ялгаатай юм аа. Хийхэд хэцүү, хүндрэлтэй зүйл байхгүй юм шиг мөртлөө их ачаалал өгдөг, амар биш юм байна. Энэ нь бэлтгэлийн тогтсон хэв маягийг эвдэж, сольж өгснөөрөө сонирхолтой, ач холбогдолтой гэж хэлж болно.

-Сүүлийн хэдэн жилд та ялагдал гэдгийг бараг үзээгүй. Шүүгчийн алдаатай шийдвэрийн улмаас алтан медалиа алдаж байсныг тань хүмүүс мэднэ. Харин энэ цөөхөн ялагдлууд дотроос гарцаагүй дийлдлээ дээ гэж бодогдохоор нь аль байв?

-Шүүгч нөлөөлсөн ч бай, өрсөлдөгч маань намайг мэх техникээр илүүрхсэн ч бай, ялагдал бүрээсээ би суралцдаг. Одоо би 22 настай, ур чадвар, бяр хүчний хувьд оргилдоо хүрчихээгүй байгаа. Би олон удаагийн аварга гээд биеэ тоож, бэлтгэлээ цалгардуулахгүй. Спорт гэдэг их өрсөлдөөний талбар. Хэн илүү хөдөлмөрлөсөн нь амжилтад хүрдэг. Тиймээс нэгэнт цаг заваа зарцуулан байж бэлтгэл хийж байгаа болохоор үр шимийг нь үзэж, хүнд ялагдахгүйг л хичээнэ дээ.

-Таны төрсөн нутаг Гваделуп бол алдартай тамирч дын өлгий нутаг. Яг таны мэн дэлсэн Пуант-а-Питр хотоос гэхэд Францын хөл бөмбөгийн шигшээ багийн хам гаалалтын ноён нуруу нь байсан Лилиан Тюрам, NBA-гийн сүүлийн улирлын аварга “Даллас”- ын Род риге Бибуа зэрэг тамирчид төрөн гарсан юм билээ. Та тэдэнтэй хэр холбоотой бай даг вэ? Монголчууд төрсөн нутаг усаараа их нийлдэг болохоор ингэж асуулаа.

-Тийм ээ, Гва делупаас спортын олон төрлийн алдар тай тамирчид төрөн гарсан. Миний хувьд заримтай нь дотно сайхан нөхөрлөдөг. Өөр өөр төрөлд хүч сорьж, олон оронд тарчихсан байдаг болохоор уулзах боломж хомс. Гэхдээ утсаар ярьж, имэйл бичнэ ээ. Тэмцээний дүн статистикаас хамгийн түрүүнд Гваделупынхныгаа хар даг.

-Пүрэв гаригт та нар монгол үндэсний бөхийн барилдаан үзсэн. Танд ямар сэтгэгдэл төрсөн бэ, монгол бөхөөр барилдах юмсан гэж бодогдов уу? Та сая бэлтгэл дээр дэвээ, шаваа хийгээд байх шиг байсан.

-Эхэндээ ямар дүрэмтэй, яавал ялаад байгааг нь ойлгоогүй. Тэгээд тайлбарлуулаад үзэхээр сонирхолтой юм билээ. Барилдаж үзмээр санагдсан шүү. Боломж олдвол жинхэнэ тэмцээнд нь хүч үзмээр байна. Гэхдээ ирэх жилээс энэ тухай бодно.

-Дөрөвхөн сарын дараа Лондонд болох олимпийн наадамд та жиндээ гол фаворит нь. Дөрвөн жилийн өмнө авах гээд чадаагүй олимпийн алтан медальд хүрвэл “Лондон-2012”-ын дараа та яах вэ?

-Миний цорын ганц зорилго бол шагналын тавцангийн хамгийн өндөрт нь зогсох. Тиймээс Лондонд зөвхөн алтан медаль авах гэж л очно. Энэ зорилгоо биелүүлчихвэл яах эсэхээ сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан жүдо барилдахаа болино гэдэг надад төсөөлөгдөхгүй зүйл. Гэхдээ хагас жил ч юм уу амарч магадгүй. Аав маань намайг залуу юм чинь спортын өөр төрөлд хүч сориод үзээч гэдэг л юм.

-Та ДАШТ-ий түрүүгээрээ Давид Дульег гүйцсэн. Харин олимпийн алтан медалиараа түүнтэй зэрэгцэх, урд нь гарах бодол бий юу?

-Давидийн дээд амжилтыг давъя гэсэн зорилго байхгүй ээ. Үнэндээ түүний барилдаж байсан үеийн жүдо одоогийнхоос өөр шүү дээ. ДАШТ жил бүр зохиогддог боллоо. Давид бол ДАШТ хоёр жилд нэг удаа зохиогддог байхад дөрвөн удаагийн аварга болсон мундаг тамирчин.

-Таныг жүдогоор хичээллэх хүсэл сонирхлыг Давид Дулье төрүүлсэн үү?

-Үгүй ээ. Би багадаа юм юм руу үсчиж, бараг спортын бүх төрлөөр хичээллэдэг хүүхэд байлаа. Сагсан бөмбөг, хөлбөмбөг, теннис, скелетон, усанд сэлэлт, хөнгөн атлетик гээд л. Харин энэ дундаас жүдо сонирхлыг маань илүү татсан. Би хүнийг далаар нь буулгах дуртай.

-Хэрэв жүдог сонгоогүй бол аль төрлийн тамирчин болох байсан бол?

-Сагсан бөмбөг, хөлбөмбөг хоёрын нэгд манаргаж явах байсан биз.

-Бөх, бокс зэрэг халз тулааны төрлийн тамирчид дүрэмгүй зодоон, К-1 зэрэг төрөлд хүч сорих нь түгээмэл байдаг. Танд асар их мөнгө эргэлддэг энэ ертөнцөд өрсөлдөх бодол бий юу?

-Мөнгө миний сонирхлыг татахгүй. Гол нь ийм төрөл миний зан араншинд тохирохгүй. Нүд, эсвэл бэлэг эрхтэн рүү л цохихгүй гэх мэт дүрэм нь дэндүү хэрцгий санагддаг. Намайг үлгэрлэн дуурайдаг дүү нар минь бий. Намайг тийм дэвжээнд хөл тавьсны дараа дүү нар маань хоорондоо зодолдож тоглоно гэдгийг төсөөлж ч чадахгүй нь.

-Таныг 2009 оны ДАШТ-д түрүүлсний дараа Бээжингийн олимпийн аварга Сатоши Ишии халз тулаанд дуудсан гэж үнэн үү?

-Тийм ээ. Ишии надад тийм утгатай мессеж ирүүлсэн. Ялагч нь 4 сая “ногоон” авна гэдгийг хэлсэн. Тэр үед Ишиитэй өрсөлдөөд үзвэл яах бол гэж бодогдоод ээждээ хэлэхэд эрс татгалзсан. Бид хоёрын хэн хэн нь амжилт, ур чадвар нь өсч яваа тамирчид болохоор хүмүүсийн сонирхлыг татах тулаан болох байсан нь эргэлзээгүй. Гэхдээ би ээжийнхээ үгэнд орсон. Тэгээд Ишиид энэ бүгдийг тайлбарлаад “Бэлтгэлийн зааланд бол спарринг хийж болно” гэж хэлсэн.

-Францын жүдочдын цалин хэр байдаг бол?

-Мэдээж спортын зарим төрлийнхөн шиг саяар тоологдох цалин, шагнал авдаггүй. Олимп, дэлхийн аваргын медальтнууд сард 3000 евро, тэгээд амжилтын нэмэгдэл гээд дээд тал нь 7000-ыг авдаг. Миний хувьд ивээн тэтгэгчдийнхээ ач буянаар арай илүүг халаасална (инээв).

-Нууц биш бол хэд вэ?

-Жилийн орлого 700 мянгаас нэг сая еврогийн хооронд хэлбэлздэг. Мэдээж энэ тийм хангалттай их мөнгө биш л дээ.

-Жүдогийн ертөнцийн хамгийн том одын шүтдэг тамирчин нь хэн бол?

-Яг энэ спортын тэр хүнийг шүтдэг гэсэн юм байхгүй. Би бүх спортод дуртай. Гэрийн маань зурагт зөвхөн спортын суваг дээр байдаг. Өглөө босонгуутаа л зурагтаа асааж, гэртээ байгаа цагтаа дандаа л хардаг юм.

-Ярилцлагынхаа төгсгөлд “Евро- 2012”-т Францын шигшээ багийг хэрхэн тоглох талаар таамгийг тань сонирхоё.

-Спортын үр дүнг урьдчилан тааж хэлэх хэцүү. Гэхдээ манай улсын баг их хол явах байх аа.


Top
 Profile  
 
 Post subject: Re: "• Жудо •"
PostPosted: May.07.12 8:50 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 12:10 pm
Posts: 9346
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Лондонд зодоглох жүдочдын нэрсийг зарлалаа

Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ноос “Лондон-2012” олимпийн наадамд зодоглох эрхээ шууд авч буй 252 тамирчны нэрсийг зарлалаа. ОУЖБХ-ны дүрмийн дагуу эрэгтэйчүүдийн долоон жинд эхний 22, эмэгтэйчүүдийн долоон жинд чансаагаараа эхний 14-т эрэмбэлэгдсэн бөхчүүд шууд Лондонг зорих эрхтэй болж байгаа юм. Ингэснээр нийт 252 бөх олимпийн эрхээ авч байна. Монголын жүдочдын тухайд эрэгтэй, эмэгтэй тус бүр дөрвөн жинд нийт 12 тамирчин олимпийн эрх бүхий байрлалд эрэмбэлэгдээд байгаа. Гэхдээ аль жинд ямар тамирчнаа илгээхээ улс нь шийдэх тул Монголын нийт найман жүдоч Лондонгийн татамид хүч сорих болж байна. Эрхээ шууд авч буй тамирчдыг танилцуулбал:

Эрэгтэй:

60 кг: Д.Төмөрхүлэг /596 оноо, 9-рт/, Г.Болдбаатар /594 оноо, 12-рт/, Ч.Болдбаатар /550 оноо, 15-рт/
66 кг: Х.Цагаанбаатар /1164 оноо, 2-рт/, С.Мияарагчаа /890 оноо, 9-рт/
73 кг: С.Ням-Очир /860 оноо, 5-рт/
-100 кг: Н.Түвшинбаяр /896 оноо, 5-рт/, Б.Тэмүүлэн /622 оноо, 13-рт/

Эмэгтэй:

48 кг: М.Уранцэцэг /690 оноо, 5-рт/
52 кг: М.Бундмаа /1302 оноо, 2-рт/
63 кг: Ц.Мөнхзаяа /814 оноо, 7-рт/
-78 кг: П.Лхамдэгд /900 оноо, 7-рт/

Олимпийн наадмын эрхийн оноо олгох уралдаан, тэмцээн өнгөрөгч дөрөвдүгээр сард өрнөсөн тивүүдийн аварга шалгаруулах тэмцээнээс дуусгавар болж, ОУЖБХ ийнхүү эцсийн байдлаар олимпод зодоглох тамирчдын нэрсийг гаргаж байна. Гэхдээ тус холбооны тивүүдэд эрх олгох дүрмээр дээрх 252 тамирчнаас гадна дахин 100 жүдочид олимпийн наадамд хүч үзэх боломж олгоно, ингэхдээ нэг улсаас нэг л тамирчинг сонгох ажээ. Тэдгээр 100 тамирчны нэрсийг тавдугаар сарын 10-нд зарлах юм байна.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
 Profile  
 
 Post subject: Re: "• Жудо •"
PostPosted: May.07.12 7:49 pm 
Offline
• ISIA Member ***
User avatar

Joined: Oct.07.04 11:25 am
Posts: 5645
Location: Нэг байр урагшлан түрүүлж байна.
Тэр нь яаж зарлахын бол? Манайхнаас хүн орох боломжтоймуу?

_________________
EMerald \_ :-D_/


Top
 Profile  
 
 Post subject: Re: "• Жудо •"
PostPosted: Jul.15.12 9:17 pm 
Offline
¤ Sumo Analyst

Joined: Sep.29.03 9:53 am
Posts: 3462
Location: Хvй Мандал дэвжээ
SI manai Mongoliig judogoor 4 medali avna gej taamaglajee: http://sportsillustrated.cnn.com/2012/o ... index.html

_________________
www.sumo.or.jp/eng/index.html


Top
 Profile  
 
 Post subject: Re: "• Жудо •"
PostPosted: Jul.17.12 2:51 pm 
Offline
• ISIA Member ***
User avatar

Joined: Oct.07.04 11:25 am
Posts: 5645
Location: Нэг байр урагшлан түрүүлж байна.
Хамгийн эхний өдөр аварга барилдана гэчив үү дээ.
Эхний өдрөөсөө л үзэх харах, ярих юмтай сайхан олимп байгаасай гэж хүснэм Монголчуудын хувьд.

_________________
EMerald \_ :-D_/


Top
 Profile  
 
 Post subject: Re: "• Жудо •"
PostPosted: Jul.27.12 8:18 am 
Offline
¤ Sumo Analyst

Joined: Sep.29.03 9:53 am
Posts: 3462
Location: Хvй Мандал дэвжээ
Sugalaa garchee. Tuvshee avarga, Bundmaa nar 2-r toirogt jaahan evgui, Nyam -ochir, Lhamdegd, Tumurhuleg zoondoo suul ruugee evgui, busad ni bolomjiin sugalaa baina. 2-oos dooshgui medal avah baih.

_________________
www.sumo.or.jp/eng/index.html


Top
 Profile  
 
 Post subject: Re: "• Жудо •"
PostPosted: Jul.27.12 8:25 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 12:10 pm
Posts: 9346
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
viewtopic.php?f=326&t=187843

Олимпийн жудог энэ сэдэвт ярилцана шүү.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
 Profile  
 
 Post subject: Re: "• Жудо •"
PostPosted: Jul.28.12 3:46 am 
Offline
¤ Sumo Analyst

Joined: Sep.29.03 9:53 am
Posts: 3462
Location: Хvй Мандал дэвжээ
OK

_________________
www.sumo.or.jp/eng/index.html


Top
 Profile  
 
 Post subject: Re: "• Жудо •"
PostPosted: Aug.02.12 7:12 pm 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
User avatar

Joined: Jul.29.12 9:00 pm
Posts: 8
Location: Chinii zurhnii hamgiin gund
tuwshinbayar awargaaaaaaa amilt


Top
 Profile  
 
 Post subject: Re: "• Жудо •"
PostPosted: Aug.30.12 9:56 am 
Offline
Гавъяат Форумчин Гишvvн

Joined: Dec.22.03 2:33 pm
Posts: 2596
Ene sedev nileen chimeegui bh yuma. Judogoor hicheellej bga humuus bn u. Tuvshinbayar avarga hol ni gemteltei ch hongon beltgel hiij bn le


Top
 Profile  
 
 Post subject: Re: "• Жудо •"
PostPosted: Sep.09.12 11:40 pm 
Offline
Эх Оронч Гишvvн
Эх Оронч Гишvvн
User avatar

Joined: Aug.19.05 1:13 pm
Posts: 383
Location: P Vitamin devjee
Tsagaanbaatar ehnii toirogt mult :hehe:


Top
 Profile  
 
 Post subject: Re: "• Жудо •"
PostPosted: Sep.19.12 7:48 am 
Offline
¤ Sumo Analyst

Joined: Sep.29.03 9:53 am
Posts: 3462
Location: Хvй Мандал дэвжээ
Avargiig yaldag orosiin sergeeshiin A shinjilgee no-toi garsan suragtai.

_________________
www.sumo.or.jp/eng/index.html


Top
 Profile  
 
 Post subject: Re: "• Жудо •"
PostPosted: Sep.19.12 1:39 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Nov.12.02 10:06 am
Posts: 17796
Location: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
олимпоос хойш 3 хонгийн дотор шинжилгээний хариу гарах ёстой.
эсвэл путин авилга өгсөн.

_________________
Би Монгол Эр Хүн.


Top
 Profile  
 
Display posts from previous:  Sort by  
Post new topic Reply to topic  [ 542 posts ]  Go to page Previous  1 ... 13, 14, 15, 16, 17, 18, 19 ... 21  Next
Энэ сэдэвийг FB зарлах

Who Likes This Topic on Facebook? 


All times are UTC + 8 hours


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  




Copyright Asuult.NET © 2000-2014.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2014 phpBB Group.