#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Sep.23.18 8:57 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 265 posts ]  Go to page 1 2 3 4 511 Next

Баавгайнууд энэ улиралд хэдэн хожил авах вэ?
60 ба түүнээс дээш 17%  17%  [ 2 ]
55 - 59 17%  17%  [ 2 ]
50 - 54 50%  50%  [ 6 ]
45 - 49 0%  0%  [ 0 ]
44 ба түүнээс доош 17%  17%  [ 2 ]
Total votes: 12
Author Message
PostPosted: Nov.01.14 10:24 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Nov.08.09 7:05 pm
Posts: 4434
Location: Under the Radar
Image

Баавгайнуудын сэдвийг шинээр нээлээ. Энд багтай холбоотой юмнуудаа бичээд явцгаая!

_________________
VC3!


Last edited by SkyzTheLimit on Nov.10.14 2:59 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Nov.01.14 11:07 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Nov.08.09 7:05 pm
Posts: 4434
Location: Under the Radar
Image

Индианаг талбай дээр нь хожоод 2-0 болсоноор Мэмфис багийнхаа түүхэнд ердөө 3 дахь удаагаа л улирлыг 2-0 гэж эхлүүлж байгаан байна. Харин маргааш Шарлоттын талбайд очоод хожвол багийн түүхэндээ анх удаа 3-0 гэж улирал эхлүүлэх болох нь ээ.

Өнөөдөр 2-р үед багаараа тааруу байж Индианад ран хийлгээд оноо тасарч байхад тухайн үед довтолгоон дээр ганц гялтайж байсан Лий Хиббэртийн өвдгөнд толгойгоо цохиулж тархи нь бага зэрэг хөдөлжээ, маргааш тоглох нь тодорхойгүйн байна.

3-р үеэс харин Газол, Зибо, Конли гэсэн их 3 сэрцгээснээр оноог барьж илүү гараад дажгүй хожил авав. Принц өнөөдөр байрлал дээрээ овоо хэдэн минут тоглохдоо боломжийн тус хүргэжээ.

Винсийг харин 5-хан минут л тоглуулсан байх юм... Гэмтэж бэртсэндээ биш байх, зүгээр л Иоргэр гамнах гэсэндээ юм болов уу яасын бол мэдэхгүй. Ганц удаагийн л тохиолдол байх гэж найдъя даа.

Маргааш 7-гоос Даллас-НО үзье гэж бодож байсан чинь Баавгайнууд бас яг тэр цагт Шарлоттод back-to-back тайн байна. Тэндээс л их зүйл харъя байз

_________________
VC3!


Top
   
PostPosted: Nov.02.14 8:45 am 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Nov.08.09 7:05 pm
Posts: 4434
Location: Under the Radar
Винс ч багийнхантайгаа гар нийлж амжаагүй л байгаан байна. Нөгөө хэд нь ч тоглолтыг нь бүрэн бүтэн ойлгох болоогүй байна. Сайхан сайхан пассыг нь Коста Куфос гэх мэт нөхдүүд ойлгохгүй байгаа харагджийн..

_________________
VC3!


Top
   
PostPosted: Nov.02.14 10:11 am 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Nov.08.09 7:05 pm
Posts: 4434
Location: Under the Radar
Иоргэр ямар сонин шийдвэр гаргаад байнаа? Бэно Удрих малаас болж оноогоо бариулчаад байхад Конлитой хамт Удрихийг тоглуулаад байх юм. Тэгээд бариулчаад байхад Зибог ямар удаан суулгадын бэ.. :m1:

_________________
VC3!


Top
   
PostPosted: Nov.02.14 10:48 am 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Nov.08.09 7:05 pm
Posts: 4434
Location: Under the Radar
Image

За ёстой хамгаалалтын баг гэсэндээ баараггүй хамгаалалтаараа л хожлоо доо. Тэрнээс Иоргэрийн тэр довтолгооны тактик ёстой таалагдсангүй.

Чухал үед Удрихийг л Конлитой хамт backcourt дээр, SF дээр Тони Аллэнг гэж гаргаад байх юм. Оноо тасарцан явжаахад сонин сонин юм хийж оноогоор бариулах гол юм хийсэн нөхрийг л эгзэгтэй үед тэгж гаргажийн гэхээр Иоргэр бас л болоогүй байх шиг байна даа.

Өнөөдөр яахав Лий тоглоогүй болохоор довтолгоонд SG дээр хүн байхгүй байсан, гэхдээ л очиж очиж Удрихийг тийм үед тоглуулж байхаар Винсийг SF-ээр, Аллэнг SG-гээр гэж л гаргах нь чухал мөчид довтолгоон дээр илүү хэрэг болох юм байгаам даа.. Ядаж л Пондэкстэр бас байна шд.

Иоргэрийн шийдвэрийн өмнөөс санаа ч их зовлоо шүү, хамгаалалт сайтай тулдаа бараг азаар л хожил авлаа. Шарлотт ч тэгээд бас бүрэн нэг баг болж амжаагүй байгаа нь тусаллаа л даа.. За тэгээд хожил бол хожил, ингээд багийн түүхэндээ анх удаа улирлыг 3-0 гэж эхлүүллээ!

_________________
VC3!


Top
   
PostPosted: Nov.02.14 2:28 pm 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Aug.28.09 1:00 pm
Posts: 795
Location: Стаплэс центрийн шалан доор...
Edniix perimeter onoo tuugch olchilgui demii yvsaar l. Marc-aa xoiton zun Knicks-d aldax bxdaa.

_________________
Y U NO WIN LAKERS?!


Top
   
PostPosted: Nov.02.14 2:36 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Nov.08.09 7:05 pm
Posts: 4434
Location: Under the Radar
Харин яг сайхан оноо түүчдэг нөхөр байхгүй тул довтолгоо эвгүйтэх үедээ эвгүйтэхээр л юм байна. Өнөөдөр л гэхэд ердөө Лий тоглохгүй болонгуут довтолгоо хог дээр үсэрч байна шд. Гэтэл Лий ч байнга найдвартай оноо түүчдэг нөхөр биш, зүгээр бусадтай нь харьцуулахад л арай илүү юм даа..

Өнөөдрийн тоглолтоос лав харахад Иоргэр Винсийг ашиглаж сурах болоогүй байна. Винс ч гэсэн шал өөр хэв маягтай багт Далласт тоглож сурсан системээрээ үзкээд болж өгөхгүй байх шиг санагдав. Тэр жилийн Алвин Жэнтри шиг юм болох вий дээ, бусад нь ч яахав..

Иоргэрийн бас нэг ойлгомжгүй юм нь гараанд Принцийг гаргаад байх юм. Тэр байрлал дээр довтолгоо үүсгэчдэг, шидэлттэй нөхрийг л гаргамаар байна шд.

Газол, Аллэн, Конли гээд 3-ын 3 байрлал дээр хамгаалалт сайтай тоглогчид тэртээ тэргүй байхад жижиг довтлогч дээрээ ядаж довтолгоонд илүү хандсан нөхрийг гаргажиймаар байх юм. Принц одоо бол ер нь сэлгээнд л их минут өнгөрөөх талдаа орцон тоглогч шд. Винсийг сэлгээнээс оноо явуулах зорилготой гаргамаар байгаа бол ядаж л Пондэкстэрийгээ гараанд гаргамаар юм. Эсвэл тэр хэдэн рүүкийгээ турших байдлаар ч гаргасан болж байна шд. Юу бодож Принцтэй зууралдаад байгаа юм бүү мэд..

_________________
VC3!


Top
   
PostPosted: Nov.03.14 12:07 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9337
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
хамгаалалтаараа нам дарамталмаар санагддаг юм блгүйдээ, Марк Газол өнгөлөг байналээдээ ёстой... довтолгоонд нэмэртэй хамгаалалтанд гайгүй үзчихдэг СФ,СЖ дээр тоглодог нөхөр чөлөөт тоглогчийн зах зээл дээр байхгүй л байхдаа...

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Nov.04.14 11:40 am 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Nov.08.09 7:05 pm
Posts: 4434
Location: Under the Radar
Ёстой л Ник Янг шиг цэвэр довтолдог гар ороод ирвэл шууд аваргад үзэхээр болчих юм шиг л санагджийн даа.

Удрихийг удаан тоглуулж уур хүргээд байсан чинь нээрээ энэ багт Ник Калатэс гээд нөхөр 2 дахь холбогчоор гарах юм байна шд. Мань хүн өнгөрсөн улирлын сүүлээр ч бил үү сэргээшийн үйлчилгээтэй юм хэрэглэсэн юм уу даа, тэгээд энэ улирлын эхний 10-аад тоглолтоор торгуулцан гэж дуулжийснаа санав. Тэр ороод ирвэл довтолгоон дээр Удрихийг бодвол арай л илүү нэмэр болох байх

_________________
VC3!


Top
   
PostPosted: Nov.04.14 1:40 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9337
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
сая жаал чөлөөт тоглогчдын листийг харлаа, Жордан Кравфорд, Ал Харрингтон, Рашард Левис, Одом байна, Жеисон Ричардсон, Пеитон Сива гэх мэт тоглогчид уул нь багаас хамааралгүй чөлөөт тоглогчид болчихсон байгаа юм байна, эд нараас гадна Эмэка Окафор, Кенион Мартин, Жермайн, Байрон Мулленс, Дамион Жэймс гэх мэт боломжийн тоглогчид багаас хамааралгүй чөлөөт тоглогчид болчихсон яваа юм байна... Окафорыг баггүй байна гэхээр гайхаад байх юм... өнгөрсөн улиралд Финикст дэмий хэвтэж, гэрээнийхээ мөнгийг үрж суусан хүнийг бэлтгэлгүй байгаа гээд голоод байгаа юм боловуу...

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Nov.04.14 3:44 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Nov.08.09 7:05 pm
Posts: 4434
Location: Under the Radar
Иоргэр хэнийгээ хэзээ нь гаргаад, хэзээ нь суулгах тал дээр жоохон дутуу л байгаа санагдсан.

Яг үнэндээ эхний 4 хожил бол гараанд маш сайн хамгаалалттай тоглогчид байгаагийнхаа ачаар л авсан 4 хожил. Тэрнээс Иоргэрийн шийдвэр иймэрхүү маягаараа яваад, сэлгээ нь ийм суга байгаад байвал удаан ингэж сайхан явах нь юу л бол...

Зүгээр ПО-д оръё гэсэн зорилготой баг байсан бол би юу ярихав дээ. Мэмфис тэрнээс том зорилготой байгаа учраас улирлыг 4-0 гэж эхлүүлжаагаа ч шийдвэр гаргалтууд, хүн хуваарилалт нь сэтгэлд хүрэхгүй л байна.

_________________
VC3!


Top
   
PostPosted: Nov.04.14 8:32 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Nov.08.09 7:05 pm
Posts: 4434
Location: Under the Radar


:hi:

_________________
VC3!


Top
   
PostPosted: Nov.05.14 12:38 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Nov.08.09 7:05 pm
Posts: 4434
Location: Under the Radar
Шинэ улирал эхлээд Мэмфис багийнхаа амжилтуудыг шинэчилсээр яваан байна.

4-0 гэж улирлыг эхлүүлсэн нь түүхэндээ анхны тохиолдол болж байгаа бол сүүлд талбай дээрээ Пеликансыг хожсоноор өнгөрсөн улирлынхтай хавсраад талбай дээрээ 16 дараалж хожсон гэсэн рекорд бас үзүүлж байгаан байна.

_________________
VC3!


Top
   
PostPosted: Nov.06.14 12:19 am 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Nov.08.09 7:05 pm
Posts: 4434
Location: Under the Radar
За маргааш аюулын довтолгоотой багтай үзэх нь дээ. Эхний 4 учрааг бодвол Санс илүү сайн баг болчоод байгаа.

5-0 гэсэн эхлэлийг харвал харчмаар л байна шүү!

_________________
VC3!


Top
   
PostPosted: Nov.06.14 3:26 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Nov.08.09 7:05 pm
Posts: 4434
Location: Under the Radar
5-0!

Image

Image

_________________
VC3!


Top
   
PostPosted: Nov.08.14 12:57 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Nov.08.09 7:05 pm
Posts: 4434
Location: Under the Radar
ОКС-гийн залуусыг хөөргөж хөөргөж байгаад сүүлд нь дахиад л хахир хамгаалалтаараа хожих шив дээ. 6-0!

_________________
VC3!


Top
   
PostPosted: Nov.09.14 1:09 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Nov.08.09 7:05 pm
Posts: 4434
Location: Under the Radar
Галзуу Грекийн 4-р үеийн галзуурлыг баралгүй сүүлийн мөчид улирлын анхны хожигдлоо авлаа даа. Лий ч сүүлд Брэндан Найтыг зүгээр оруулчих юман дээр нэмж алдаа хийгээд маш гоомой юм болчлоо..

Мэмфисийн сэлгээ яг одоогийн байдлаар НБА-д бараг хамгийн тааруу сэлгээ болж байгаа байхаа. Баксын сэлгээ оноо авалтаар лигт 2-т орж байгаа гэж байна, тэр л маш том ялгаа болоод хожигдчихлоо. Нэг иймэрхүү юм ч болкоод байсымаа..

_________________
VC3!


Top
   
PostPosted: Nov.10.14 1:21 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9337
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
Найт дээр эсвэл эртхэн алдаа хийгээд, будаг руу оруулахгүй байхгүйдээ гэж бодогдлоо... гэхдээ яахвээ, сануулга болог... сэлгээ нээрээ хэцүүхэн л байналээ, яахав Пондекстер, Картер, Удрих, Куфос, Принц гэх мэт боломжийн нэрнүүд харагдаад байгаа ч гэсэн дасгалжуулагч нэг л сайн ашиглаж чадахгүй байх шиг...

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Nov.10.14 2:49 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Nov.08.09 7:05 pm
Posts: 4434
Location: Under the Radar
Иоргэр угаасаа зарим шийдвэр гаргалтан дээр дутуу байгаа харагдана лээ. Ядаж байхад Карлайлын дасгалжуулалтыг 3 улирал дараалж үзсэнийг хэлэх үү маш том ялгаа харагдаад байгаам даа.

Жишээ нь Карлайл талбай дээр хэн нэг нь баг алаад, довтолгоо хамгаалалтан дээр болж өгөхгүй struggled байвал тэрийг гайгүй болох байх гэж хараад хүлээгээд байлгүй шууд завсарлага авч тухайн тоглогчоо суулгаад өөр сэлгээ оруулаад явдаг. Нэг ёсондоо банз халааж хамгийн захад суудаг нөхөд л биш бол байгаа хүмүүсээ бүрэн дүүрэн сольж ашиглаж, янз бүрийн тактик найруулж чаддаг дасгалжуулагч.

Харин Иоргэрийн нэг юм нь зоригтой шийдвэр гаргаж чадахгүй тэр оройдоо гаргана гэж төлөвлөсөн хүмүүс дотроо л эргэлдээд, нөгөө хэд нь тааруу байсан ч нухуулаад байдаг юм уу даа гэсэн юм ажиглагдсан.

Тод жишээ бол Хорнэтсийн талбайд сүүлийн хэдэн минутанд Удрих хүнээ хамгаалалтан дээр алдангуутаа эргээд довтолгоон дээр шатаад сонин шийдвэр гаргаж өөрөө шидэж алдан эсрэг багтаа оноо бариулах гол хүчин зүйл болоод яваад байхад Конлитой хамт SG дээр тоглуулаад л байсан. Карлайл байсан бол шууд Удрихийг суулгаад Тони Аллэнг SG рүү шилжүүлэнгүүтээ SF дээр тухайн үед гарах боломжтой байсан Пондэкстэр, эсвэл Винсийг гаргах байсан биз.

Өчигдөр Баксын эсрэг бас 4-р үед Грек нөхөр галзуураад хэд дараалсан довтолгоогоо Зибогийн өөдөөс хийгээд ран үүсгээд байхад тэр хэвээр нь л Зибогоор хаалгуулаад нөгөөх нь алдааны асуудалд орсон. Бас Принцийг хэт их тоглуулсан, Газол мань хүн рүү сайхан сайхан пасс өгөөд сул гаргаад л байдаг, өнөөх нь тэгж сул шидчээд хийж чадахгүй маш чухал байж болох шидэлтүүд алдсан. Тони Аллэнг бас тийм чухал үед гаргалгүй суулгаад байсныг хараад гайхсан.

Гэх мэтчилэн Иоргэр тоглолтын нөхцөл байдлыг хараад тэрэндээ таарсан өөрчлөлт дор дор нь хийхдээ маруухан байна лээ.

Гэхдээ улирал эхлээд дөнгөж 7 тоглолт л хийж байна, мань хүн дөнгөж 2 дахь жилдээ баг дасгалжуулж байгаа гэхэд багаа 6-1 гэсэн амжилттай эхлүүлж чадаж байна гэдэг чамлахааргүй амжилт л даа. Ганц юм нь сэлгээгээ л зөв зохион байгуулмаар байгаа юм, бусад нь бол болоод л байгаа.

Сэлгээнээс довтолгоог удирдаад явуулах хүн байхгүй байгаа ийм үед Лийг сэлгээнээс гаргаад, Аллэнг хамгаалагчаар, Пондэкстэрийг жижиг довтлогчоор гараанд гаргаад үзвэл арай өөр юм харагдах болов уу гэж горьдох юм.

Винс бас зун шагайндаа мэс засал хийлгэсэн, одоогоор 100% эдгээгүй байгаан байна лээ. Зүгээр болчвол манай хүн бас авангуутаа хамаагүй нүүлгээд байлгүй дотогш орж мороод, пинк н ролл хийгээд арай өөр тоглоно гэж итгэж байгаа.

Ник Калатэс ямархуу плэй мэйкингтэй нөхөр вэ гэдгийг бас харах дутуу байгаа..

_________________
VC3!


Top
   
PostPosted: Nov.10.14 3:05 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Nov.08.09 7:05 pm
Posts: 4434
Location: Under the Radar
За Мэмфис энэ улирлыг 6-1 гэсэн амжилттай эхлүүлж багийнхаа түүхэн рекордыг үзүүлээд байгаатай холбогдуулан сэдвийн дээр санал асуулга нэмчихлээ.

Одоо 6-1 гэсэн амжилттай явж байгаа энэ жилийн Баавгайнууд улирлыг нийт хэдэн хожилтой дуусгах вэ? гэдэг дээр хүмүүс ямар бодолтой байгааг мэдэх нь сонирхолтой санагдаж байна.

Дашрамд хэлэхэд өнгөрсөн улирлын Баавгайнууд сүүлийн тоглолтондоо Далласыг хожсоноор нийт 50 хожил авч Далласаас 1 хожлын илүүтэйгээр ПО-н 7-р байранд орсон байгаа. :brows:

Let's vote! :hi:

_________________
VC3!


Top
   
PostPosted: Nov.10.14 3:16 pm 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Nov.09.05 1:43 pm
Posts: 3196
Location: мэдэхгүй, мэдсэн ч хэлэхгүй
50-54 гээл өгчихлөө. Өрнөд бол өрнөд шүү дээ. Бие биедээ сайхан шавар хаадаг шд.


Top
   
PostPosted: Nov.10.14 3:38 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9337
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
би ч бас тэгээл өгчихлөө, Скай их өөдрөг үзлээр ханджээ :embarassed: :hihi: :hihi:

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Nov.10.14 3:39 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Nov.08.09 7:05 pm
Posts: 4434
Location: Under the Radar
За би бээр бол өөрөө дэмжиж байгааг ч хэлэх үү энэ жил 60 гарсан хожил авах байх гээд bold prediction хийчлээ. Ерөөл бат оршиг! :mrgreen:

_________________
VC3!


Top
   
PostPosted: Nov.11.14 5:35 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Nov.08.09 7:05 pm
Posts: 4434
Location: Under the Radar
Улирлын анхны хожигдлоо авчихаад байгаа Баавгайнууд анхны хожлоо авсан Лэйкэрстэй маргааш таарах нь дээ.

Коби дээр Аллэнг тавьчихна, тэгээд Лин дээр Конли байх тул периметр ч гайгүй байх. Зибо Бүүзэр 2 доор шахалцаад халзагнах хооронд Газол л төв дээр Хиллийнх нь эсрэг идэж уух юм болкоод байгаам даа.

Бас сэлгээ хэр тусалж чадах нь уу, Лэйкэрсийн сэлгээ бас ямар юм байгаан гэдгээс л талбай дээрх 17 дараалсан хожлоо авах уу үгүй юу гэдэг шалтгаалах нь.

_________________
VC3!


Top
   
PostPosted: Nov.12.14 12:27 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Nov.08.09 7:05 pm
Posts: 4434
Location: Under the Radar
Бокс скор харжаахад нүдэн дээр л 4-р үед бий болгосон 14 оноогоо 3 болтол бариулж байх юм. Баавгайнуудын тоглолтын хэв маяг ер нь эртхэн оноогоор тасраад тэр хэвээрээ хожчихдоггүй, заавал нөгөө багтайгаа ноцолдож ноололдож завааран барин байж хождог юм уу даа..

Тийм болохоороо ч Grit & Grind гэгддэг болсон юм уу гэмээр.. Уг нь Коби мэт аюултай closer той багуудтай ийм заваарсан тоглолт гаргахгүй байх нь л өлзийтэй юм байгаам шд. Ямар ч байсан Grindhouse-таа 17 дараалсан хожлоо авч 7-1 рекордтой боллоо. GJ

_________________
VC3!


Top
   
PostPosted: Nov.12.14 12:37 pm 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: Feb.01.06 10:47 pm
Posts: 1830
Location: Хөх азийн цээжинд цохилох зүрхэнд...
4р үеийн төгсгөлд ч Кобидуулангаа л алдлаа, довтолгоонд чимээгүй байсан Зибо харин сүүлд довтолгооны самбараас аваад нам зоочих шив

_________________
Тосоороо гоожиж Буянаараа дэлгэр


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 265 posts ]  Go to page 1 2 3 4 511 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited