#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Jul.18.18 6:25 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 242 posts ]  Go to page Previous 15 6 7 8 9 10 Next
Author Message
PostPosted: Dec.21.14 12:50 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Apr.19.03 4:03 pm
Posts: 11704
Location: universe
Aldaa : OKC-GSW 114:109

_________________
i am no1


Top
   
PostPosted: Jan.05.15 10:29 am 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.07.04 12:25 pm
Posts: 5855
Location: Нэг шат ахин урагшилж байна.
Зэрлэг Өрнөд vs Дорнод бүс суга этэр гээд байхаар нь аварга болсон багууд нь аль бүсээс байна гэдгийг нь тоолж үзвэл: Өрнөд бүсийн баг -28 удаа, Дорнод бүс - 36 удаа тус тус түрүүлж байжээ.
Гэхдээ өрнөд бүсээс 10 өөр баг аваргын цомыг гардан авч байсан бол дорнодууд 8 багт 36 түрүү хуваагдаж байна. Дорнодоос цөөн баг олон аварга болж байсан нь харагдаж байна.

_________________
MarSon \_ :-D_/


Top
   
PostPosted: Jan.22.15 12:19 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9329
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
Форбес сэтгүүлийн мэдээлж байгаагаар бол НБА-гийн 11 баг хамгийн багадаа 1 тэрбум доллараар үнэлэгдэх гэнэ... уг листийг 2,6 тэрбумаар үнэлэгдэх боломжтой Лэйкэрс, 2,5 тэрбумаар үнэлэгдэх боломжтой Никс багууд тэргүүлж байгаа ба үүний дараа Чикаго Буллз 2 тэрбум, Бостон Селтикс 1,7 тэрбум, харин өнгөрсөн жил их л хэл ам дагуулж 2 тэрбумаар зарагдсан Клипперс яг үнэндээ 1,6 тэрбум доллараар үнэлсэн байна...
удахгүй мөн Хавкс болон Нетс гэсэн 2 баг зарагдах боломжтой болохоор шинээр багийн эзэн болох сонирхолтой хүмүүс нэлээд сайн судлах хэрэгтэй болох нь дээ...

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Jan.27.15 3:48 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9329
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
ghostface wrote:
Форбес сэтгүүлийн мэдээлж байгаагаар бол НБА-гийн 11 баг хамгийн багадаа 1 тэрбум доллараар үнэлэгдэх гэнэ... уг листийг 2,6 тэрбумаар үнэлэгдэх боломжтой Лэйкэрс, 2,5 тэрбумаар үнэлэгдэх боломжтой Никс багууд тэргүүлж байгаа ба үүний дараа Чикаго Буллз 2 тэрбум, Бостон Селтикс 1,7 тэрбум, харин өнгөрсөн жил их л хэл ам дагуулж 2 тэрбумаар зарагдсан Клипперс яг үнэндээ 1,6 тэрбум доллараар үнэлсэн байна...
удахгүй мөн Хавкс болон Нетс гэсэн 2 баг зарагдах боломжтой болохоор шинээр багийн эзэн болох сонирхолтой хүмүүс нэлээд сайн судлах хэрэгтэй болох нь дээ...


Форбес сэтгүүл дээрх 11 багийг дараах байдлаар үнэлсэн байна.

1. Лэйкэрс - 2,6 тэрбум $
2. Никс - 2,5 тэрбум $
3. Буллз - 2 тэрбум $
4. Сэлтикс - 1,7 тэрбум $
5. Клипперс - 1,6 тэрбум $
6. Нэтс - 1,5 тэрбум $
7. Варриорс - 1,3 тэрбум $
8. Рокетс - 1,25 тэрбум $
9. Хийт - 1,175 тэрбум $
10. Мавс - 1,15 тэрбум $
11. Спөрс - 1 тэрбум $

Харин хамгийн бага үнэлэгдсэн багаар Милвааки Баксыг тодруулж өнгөрсөн жил 550 сая ногооноор зарагдсан багийг 600 сая ногооны үнэ хүрнэ гэж үнэлжээ...

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Jan.29.15 11:56 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Jun.15.10 8:56 pm
Posts: 2962
Location: Холын хоооллл
Кобигийн 3-аас 12 хийсэн рекорд ч яваандаа эвдэгдэх байх аа даа. Өнөөдөр Кайри 3-аас 11 хийж. Сүүлийн 3, 4 жилд ЖР, Лувсан, Кaрри, Томпсон гээд хэд хэдэн тоглогч 10, 11 удаа хийчихээд байна шүү.

Аа бас Кэвин Мартин минь ашгүй гэмтлээсээ эргээд ирсэн байна. :-D

_________________
Зовлого зовохоос
Зориг мохохгүй


Top
   
PostPosted: Jan.29.15 1:08 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Dec.03.10 9:50 pm
Posts: 1281
Ihenh toglogchdiinh n togloltiin hew mayg n gadnaas nvvlgedeg boltsniig ch helehv? tow n hvrtel arknii ard zogsdog boltson bhad ene record ch ewdegdchih bho.


Top
   
PostPosted: Jan.29.15 1:37 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Nov.08.09 7:05 pm
Posts: 4434
Location: Under the Radar
За Бүх Оддын тоглолтын гараанд нэрлэгдээгүй ямар тоглогч нь дараа нь дахиад тэсэрч 50+ оноо авах бол доо? :frog:

_________________
VC3!


Top
   
PostPosted: Feb.21.15 11:29 am 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Dec.10.06 3:13 pm
Posts: 2129
Warriors spurs uzeh gaigui link bnu deer haragdaj bsan haigaad oldgue

_________________
s u k i n the j u i i c e e e


Top
   
PostPosted: Feb.23.15 5:38 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9329
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
Леброн Жэймс өнөөдрийн Никстэй хийсэн тоглолтонд НБА-гийн бүх цаг үеийн оноо авалтанд Аллен Айверсонг гүйцэж 22-р байранд орж иржээ... Айверсон 15 жилийн кареертаа энэ оноог авсан бол Леброн 12 жилийн кареертаа энэ амжилтыг бүтээсэн байна...


Attachments:
11002579_930516106980963_7103015380763671381_n.jpg
11002579_930516106980963_7103015380763671381_n.jpg [ 62.48 KiB | Viewed 1802 times ]

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....
Top
   
PostPosted: Feb.24.15 4:41 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Jan.15.04 5:09 pm
Posts: 25803
Location: Learning to PRO!
Энэ жилдээ Алленг гүйцчих юм байна.

_________________
Mongolian Gambler


Top
   
PostPosted: Mar.07.15 11:47 am 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9329
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
олон багийн шүлсийг гоожуулж байсан Рэй Аллен энэ улиралд тоглохгүй гэдгээ албан ёсоор мэдэгджээ...

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Mar.15.15 1:00 am 
Offline
Элэг Зvрхний Хайрыг Булаагч
Элэг Зvрхний Хайрыг Булаагч
User avatar

Joined: Oct.27.09 1:08 am
Posts: 394
Image

Бүх оддын тоглолтоос хойш хамгийн сайн амжилт үзүүлж байгаа багууд бол Юта Жазз болон Индиана Пэйсэрс багууд юм.
@Pacers (9-1) & @UtahJazz (9-2)
Хамгаалалтын рэйтингээрээ Жазз 1т, Индиана 2т эрэмбэлэгдэж байна.
Сүүлийн 15 тоглолтоос Индиана хамгийн сайн үзүүлэлттэй НБА-н баг байгаа бөгөөд 12 хожиж 3 хожигдсон юм байна. IND: 3rd in Offensive Rating(106.8), 2nd in Defensive Rtg(97.3)
Мөн бүх оддын тоглолтоос өмнө : 21-33 record, 101.6 PTS Allowed Per 100 Poss
Бүх оддын дараагаас: 8-1 (NBA-best) 92.1 PTS Allowed Per 100 Poss (2nd-best)
Мөн бүх оддын тоглолтоос хойш Индиана баг Стаккиг талбай дээр байхад +20.0 (+/- per 100 Poss.), vs. харин түүнийг байхгүйд багийн хамгийн муу болох +2.6 үзүүлэлттэй байгаа юм байна.
Жазз-н хувьд хамгаалалтаараа одоо бүх оддын тоглолтоос хойш НБА-г тэргүүлж байна. Гобер хэмээх урт гартай Франц залуугийн эсрэг будагтай талбайгаас довтолж буй тамирчид 4 шидэлтийнхээ 1ийг нь л оруулж байгаа гэхээр энэ залуу маш сайн хамгаалан тоглогч болох нь эргэлзээгүй бизээ.

_________________
LaKerS & ChElseA 's FaN


Top
   
PostPosted: Mar.15.15 1:01 am 
Offline
Элэг Зvрхний Хайрыг Булаагч
Элэг Зvрхний Хайрыг Булаагч
User avatar

Joined: Oct.27.09 1:08 am
Posts: 394
Image

Ben Simmons 2015 оны Naismith Trophy Boy-н Ахлах сургуулийн оны шилдэг тоглогч болжээ.
Тус шагналыг өмнө нь Andrew Wiggins, Brandon Jennings, Greg Oden, Dwight Howard, LeBron James, Dajuan Wagner, Kobe Bryant нар хүртэж байжээ.
Тэрээр 28.0 points, 4.0 assists, 11.9 rebounds, 2.6 steals and 1.5 blocks-г дундажилжээ.
Мөн тэр Louisiana State University-д орохоор гэрээ хийсэн юм.
Ben Simmons нь Австрали улсын иргэн бөгөөд 2016 оны драфтын эхний сонголтуудын нэг хэмээн яригдаж байна.
Австрали улсын шигшээ багийн хувьд ирээдүйтэй сайн тоглогчид болох Данте Эксум, Мэтю Делладова, Патти Миллс, Аарон Бэйнис, Камерон Бэйрстов, Жое Инглес нар НБА-д одоо тоглож байгаа бөгөөп тэдний араас 7 фүүт өндөртэй Дурант гэхдэг Thon Maker мөн Ben Simmons нар НБА-д орохоор бэлтгэгдэж байна...

_________________
LaKerS & ChElseA 's FaN


Top
   
PostPosted: Mar.15.15 1:01 am 
Offline
Элэг Зvрхний Хайрыг Булаагч
Элэг Зvрхний Хайрыг Булаагч
User avatar

Joined: Oct.27.09 1:08 am
Posts: 394
Image

Lillard is the only NBA player ever to make 150+ 3-pointers in each of his first three seasons.

_________________
LaKerS & ChElseA 's FaN


Top
   
PostPosted: Mar.19.15 1:31 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9329
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
энэ Гоберыг Клипперс маань сонгочихгүй, урдуур нь Рэжжи Буллок гэж 3-аас шиддэг залууг итгэж найдаад авсан нөгөөхөө ашиглаж чадахгүй байсаар байгаад зарчихсан, гэтэл нөгөө Буллокын ардуур орж ирсэн Гобер нь бага багаар сайжирсаар байгаад, өөрийнх нь урд нь байсан бүх томчуудыг давж гарж ирээд одоо гарааны төв болчихсон, оролт хийдэг нөхдүүдийн зүрхэнд шар ус хуруулж байна... ДеАндре шиг атлетик биш ч гэсэн, с.б.авалт, оноо авах чадвар, чөлөөт шидэлт этр нь хамаагүй илүү нөхөр байсымдаа.... одоо яаая гэхэв хичнээн хайран юм гэж харамсаад нэмэргүй болсон, мань хүний үнэ ч өсөөд явчихна, тэр үед нь олж авч чадах боловуудаа...

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Mar.19.15 1:45 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9329
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
улирал дуусах дөхжийн, ихэнх багуудад 15 орчим тоглолт үлдлээ, урьдчилсан байдлаар, улиралын шагналын эздийг тодруулчих уу? Миний таамаг:

- MVP - Стеф Көрри
- ROY - Andrew Wiggins
- DPOY - Draymond Green эсвэл Anthony Davis за бас магадгүй Mark Gasol
- Coach of the Year - Mike Budenholzer эсвэл Steve Kerr
- 6th man - Lou Williams
- MIP - DeMarcus Cousins.

гэхдээ анзаараад байсан чинь энэ улиралын шагналууд жаахан өрсөлдөөн багатай юм байнаа, өнгөрсөн жилийн шагналууд бараг бүгд л аягүй өрсөлдөөнтэй байсандаа... MIP, 6th man 2 дээр юу болж байлаадаа...

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Mar.19.15 2:17 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Nov.08.09 7:05 pm
Posts: 4434
Location: Under the Radar
ghostface wrote:
энэ Гоберыг Клипперс маань сонгочихгүй, урдуур нь Рэжжи Буллок гэж 3-аас шиддэг залууг итгэж найдаад авсан нөгөөхөө ашиглаж чадахгүй байсаар байгаад зарчихсан, гэтэл нөгөө Буллокын ардуур орж ирсэн Гобер нь бага багаар сайжирсаар байгаад, өөрийнх нь урд нь байсан бүх томчуудыг давж гарж ирээд одоо гарааны төв болчихсон, оролт хийдэг нөхдүүдийн зүрхэнд шар ус хуруулж байна...


Гоберыг энэ улиралд 38-тай манай Винс агаагаас өөр плакат болгосон хүн байна уу айн??? :hi: :razz:

_________________
VC3!


Top
   
PostPosted: Mar.19.15 2:28 pm 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: Feb.01.06 10:47 pm
Posts: 1830
Location: Хөх азийн цээжинд цохилох зүрхэнд...
- MVP - Russel Westbrook /Curry авчих байлгүй/
- ROY - Nerlens Noel /Бүх оддын тоглолтноос хойш галзуу байгаа/
- DPOY - Anthony Davis /Маргаангүй байх өө/
- COTY - Mike Budenholzer
- 6th man - Marreese Speights-д өгчөөсэй гэж хараад байгаан.
- MIP - Дээр харин гайгүй өрсөлдөөнтэй байх. Butler бэртээгүй байсан бол овоо дээгүүр байх байсан биз. Одоо Greek Freak, Drummond, Adams, Green эд нар л нилээн өндөр явна лээ. Минийх бол Гажиг Грек :bigthumpup:

/ MIP дээр + Motejunas, Gobert, Whiteside, Klay эд нар бас байгаан байна шүү edited :razz: /

_________________
Тосоороо гоожиж Буянаараа дэлгэр


Last edited by gatutumur on Mar.19.15 2:36 pm, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Mar.19.15 2:32 pm 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: Feb.01.06 10:47 pm
Posts: 1830
Location: Хөх азийн цээжинд цохилох зүрхэнд...
ghostface wrote:
энэ Гоберыг Клипперс маань сонгочихгүй, урдуур нь Рэжжи Буллок гэж 3-аас шиддэг залууг итгэж найдаад авсан нөгөөхөө ашиглаж чадахгүй байсаар байгаад зарчихсан, гэтэл нөгөө Буллокын ардуур орж ирсэн Гобер нь бага багаар сайжирсаар байгаад, өөрийнх нь урд нь байсан бүх томчуудыг давж гарж ирээд одоо гарааны төв болчихсон, оролт хийдэг нөхдүүдийн зүрхэнд шар ус хуруулж байна... ДеАндре шиг атлетик биш ч гэсэн, с.б.авалт, оноо авах чадвар, чөлөөт шидэлт этр нь хамаагүй илүү нөхөр байсымдаа.... одоо яаая гэхэв хичнээн хайран юм гэж харамсаад нэмэргүй болсон, мань хүний үнэ ч өсөөд явчихна, тэр үед нь олж авч чадах боловуудаа...


Төвүүдийг бага багаар тойлж байгаад л нэг тавьдаг болчихоод байгаан. Яг драфтын үеэр, тэрний дараагаас бол Буллок хамаагүй илүү баачка байсан шд, идэвхи муутай ч гэх юм уу. Гоберт чинь жоохон унжгар, урт гарнаас өөр юмгүй байсан амьтан Кантер Фаворс 2тойгоо зодолдсоор байгаад гайгүй болсон юм уу гэж хардгийн. Тэгээд ч 7фүүт + юм ховордоод байхад авж л хэвтэхгүй бас балай хогнууд шүү. Авчихсан байсан бол энэ зун ДеАндрегаа баяртай гээд л явуулна шд

_________________
Тосоороо гоожиж Буянаараа дэлгэр


Top
   
PostPosted: Mar.19.15 3:30 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Jan.15.04 5:09 pm
Posts: 25803
Location: Learning to PRO!
1 гарсан Дайчид, 8р гарсан Аянгануудтай таарлаа.

Ямар сонсогдож байна?
:-P

_________________
Mongolian Gambler


Top
   
PostPosted: Mar.21.15 8:04 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Jun.15.10 8:56 pm
Posts: 2962
Location: Холын хоооллл
Хөөрхий муу Луи минь энэ жил шилдэг 6 дахь тоглогчийн шагналыг авч чадахнуу. Н.Ноел харин шилдэг шинэков болж магадгүй болоод явчлаа шүү. Бас тэр толгой дээрээ бухал овоолцон нөхөр 2 дараалж трипль дабль хийж нтр, хоосонгүй нөхөр гэдгээ харуулаад л авлаа. Шинэковуудаас тэр канад бацаан нь тийм ч сайн биш л юм байна лээ. Жил гаруйн өмнөөс л 14 оны драфтынх ална, хядна гээд л бөөн сүр болоод байсан чинь дандаа суга гарууд л ороод ирсэн байна лээ хөөрхий.

_________________
Зовлого зовохоос
Зориг мохохгүй


Top
   
PostPosted: Mar.22.15 4:27 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Jan.15.04 5:09 pm
Posts: 25803
Location: Learning to PRO!
Нэш агаа зодог тайлахаа зарlажээ. гуншин ч дуусашгүй ээ.

_________________
Mongolian Gambler


Top
   
PostPosted: Mar.23.15 2:46 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jun.17.07 1:57 pm
Posts: 3691
Location: Бурханы бүтээл....
Эндрей Уиггинс хоёр жилийн дараа гэхэд төгс од болноо..... Одоо ер нь шинээр орж ирсэн тоглогчид хуучных шигээ мангас статс үзүүлэхээ больсон байх шиг.....

МВП-г бараг Харден гэж хараад байгаа шд..... Карри-Харден хоёр бодит өрсөлдөгчид л дөө..... Надад бол хэн ч авсан яаахав......
Шилдэг шинэ тоглогч маргаангүй Нерленс Ноэль байх өө...... Нөхрийн хэд хэдэн статс нь шакаас хойш шинэ улиралдаа харагдаагүй үзүүлэлт байлаа гэх чинь билээ..... Тим Данкан, Энтони Дэвис ч хийгээгүй статс гэсэн үг юм уу даа...... Гэхдээ тэр нь их голцуу бөмбөг хулгайлсан статс байсан байх.......

Энтони Дэвис, Майк Бадинхоузер нар ямар нэг шагнал зулгаах нь тодорхой биз.......

Хамгийн их өссөн тоглогч маргаангүй Жимми Батлер байхаа...... Одоо гэмтлээсээ ирчвэл ч......

Шилдэг зургаа дахь дээр хэн ч болмоор юм дээ..... Лав л Луи Уильямс биш.....

_________________
Nope…


Top
   
PostPosted: Mar.23.15 5:38 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9329
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
Шаазгай wrote:
Хөөрхий муу Луи минь энэ жил шилдэг 6 дахь тоглогчийн шагналыг авч чадахнуу. Н.Ноел харин шилдэг шинэков болж магадгүй болоод явчлаа шүү. Бас тэр толгой дээрээ бухал овоолцон нөхөр 2 дараалж трипль дабль хийж нтр, хоосонгүй нөхөр гэдгээ харуулаад л авлаа. Шинэковуудаас тэр канад бацаан нь тийм ч сайн биш л юм байна лээ. Жил гаруйн өмнөөс л 14 оны драфтынх ална, хядна гээд л бөөн сүр болоод байсан чинь дандаа суга гарууд л ороод ирсэн байна лээ хөөрхий.


Виггинс хэвийн 10+ оноо гэсэн тоглолтоо үзүүлээл явжийгаа шд, тэр нь бараг тогтмол болчихсон болохоор нээх их шуугихгүй байх шиг байгаан.... ROY-г ер нь ажаад байхад хэн хамгийн олон удаа Rookie of the Month болсоноор нь өгөөд байдаг юм боловуу гэж анзаарагдсан, хамгийн тод жишээ нь өнгөрсөн жилийн рүүки Майкл-Картер Виллиамс байна, Ийстээс бараг л бүх сард нь Rookie of the Month болсон дөө.... тэр талаас нь хараад үзэх юм бол Виггинс бас л бараг бүх сард нь Rookie of the Month болсон болохоор бараг авчих биз гэж хараад байна, гэхдээ Ноёэл, Пеитон 2 яалтачгүй сайн байналээ... 6дах тоглогч харин одоо хэн болмоор юмдээ, жижиг Томас ч уул нь банзнаас хамгийн сайн үзэж байгаа, даанч багийн амжилтыг нь харвал худлаа байхдаа...

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Mar.26.15 2:54 am 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Aug.28.09 1:00 pm
Posts: 795
Location: Стаплэс центрийн шалан доор...
Bulls-n Mirotic sain uzej bn lee. All Rookie 1st team bol zoolttoi. ROTY arai l amjixgui bx. Suuliin uyd l shiruuxen dairj bn, Bulls-n ixenx ni gemteed.

MVP bol Curry l avax baix.

_________________
Y U NO WIN LAKERS?!


Top
   
PostPosted: Mar.30.15 3:38 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9329
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
МВП-гийн уралдааны шинэ дүнгээр:

1. Жэймс Харден
2. Стеф Көрри
3. Рассел Вестбрүүк
4. Леброн Жэймс
5. Крис Пол

гэж явж байна... харин ROY-ын хувьд гэвэл:

1. Нерленс Ноел
2. Андрью Виггинс
3. Элфрид Пеитон
4. Никола Миротич
5. Юусүф Нуркич

гэж явж байгаа юм байна...

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 242 posts ]  Go to page Previous 15 6 7 8 9 10 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited