#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Sep.22.18 3:05 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 142 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 6 Next
Author Message
PostPosted: Jul.04.14 6:46 pm 
Offline
Элэг Зvрхний Хайрыг Булаагч
Элэг Зvрхний Хайрыг Булаагч
User avatar

Joined: Aug.04.13 8:32 pm
Posts: 399
Location: Ulaanbaatar, Mongolia
Коллинсоныг алдсан ЛАК хуучин лакер Жордан Фармарыг сонирхоод эхэлжээ. Харин ЛАЛ буцаад Стив Блейк тэй холбогджээ.

_________________
-Odd bansky Flowers-


Top
   
PostPosted: Jul.06.14 12:43 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9337
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
- төвийн тоглогч Спенсер Хоовз Клипперстэй 4 жилийн 23 сая ногооны гэрээ байгуулжээ...

- өнгөрсөн улиралыг Торонтод боломжийн өнгөрүүлсэн Патрик Паттерсон 3 жилийн 18 сая ногооны гэрээ үзэглэжээ...

- Визардс Карон Батлерыг буцаан авчрахыг хүсч байна...

- Хьюстон Крис Бошыг багтаа элсүүлэхээр санаархаж байгаа гэжээ...

- Хавкс Луол Денгэд гэрээний санал өгч магадгүй бололтой...

- Орландо Жэйсон Максиелийг багаасаа хасчээ...

- Крис Каман Блэйзэрстэй 2 жилийн 10 сая ногооны гэрээ байгуулжээ...

- Дирк Новикци багтаа кареераа дуусгахыг хүсч 3 жилийн 30 сая ногооны гэрээ байгуулжээ...

- Мелод Нью-Ёрк Никс хамгийн макс гэрээ санал болгожээ...

- Клипперс Пол Пиерсыг дасгалжуулагч Док Риверстэй нэгтгэхийг хүсч байна...

- Индиана, Бостон, Санс багуудын хооронд 3валсан солилцоо болж магадгүй бөгөөд энэ солилцоонд нь Драгич, Рондо нарын нэр цохиж явна...

- Никс ахмад тоглогч Кенион Мартиныг багтаа үлдээх бололтой...

- Леброн болон Мело нараас гадна Пау Газол, Денг нар хамгийн завгүй чөлөөт агентууд болоод байна...

- Пау Газолыг Фил өвгөн Никсд авчрахаар хичээж байгаа гэнэ...

- Нико Миротичийн гэрээг Буллз худалдан авч, багтаа авчруулахаар хөөцөлдөж байгаа гэнэ...

- Рокетс, Тандер багууд Чаннинг Фрайг сонирхож байгаа гэнэ...

- Милвааки Бакс Эрик Бледсоёд үнэтэй гэрээ санал болгохоор бэлдэж байгаа гэнэ...

- 76-чууд, Бакс 2 баг Жереми Линг солилцоогоор авах хүсэлтэй байгаа гэнэ...

- Лэйкэрс хэрвээ Мелог багтаа элсүүлж чадахгүй бол Кингзын холбогч Изайа Томасын ардаас эрчимтэй хөөцөлдөх болно гэж байна...

- Торонто Рапторс баг мэргэн бууч Стив Новакыг Жазз руу явуулж оронд нь Дианте Гаррэт болон ирээдүйн драфтын 2-р тойргийн эрх авахаар болсон байна...

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Jul.06.14 12:53 pm 
Offline
Элэг Зvрхний Хайрыг Булаагч
Элэг Зvрхний Хайрыг Булаагч
User avatar

Joined: Aug.04.13 8:32 pm
Posts: 399
Location: Ulaanbaatar, Mongolia
Бакс 76 нтрыг ойлгохгүй юм Knight MCW гээд сайхан залуучууд байхад

_________________
-Odd bansky Flowers-


Top
   
PostPosted: Jul.08.14 11:28 am 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Nov.08.09 7:05 pm
Posts: 4434
Location: Under the Radar
Лэброн макс цалингаа аваад Кливлэнддээ эргэж очоод тоглоосой. STURM ийн сэдэвтээ бичсэн тэр амралтын газар мазар, шоу цэнгээн ч ёстой яршиг байнаа л гэмээр юм байх. 4 жил бага цалингаар Маяамид ирж тоглолоо, 2 жил аварга болголоо одоо харин карьерийнхаа хурц ирэн дээр байгаа дээрээ макс авдаг цаг шд.

Кливлэнддээ очход түүний нэр хүнд, легасид нь ч эргээд сайнаар нөлөөлнө. Илүү залуу ирээдүйтэй багтай ч тоглоно. Сагс үзэж сонирхдог бид мэтэд ч сайхан санагдах байх гэж боджийн.

Мэло ч гэсэн яршиг зүгээр илүү дутуу юмгүй максаа аваад Нёоркдоо үлдвэл таарна. Фил Жаксон ирсэн юм байна, эрхбиш давгүй баг бүрдүүлээд East дотроо ноцолдвол зүгээр шд.

Бош бас макс цалин аваад Рокетст очоосой. Будганд Дуайт зогсож байгаа баг макс амлаж байхад Бош тэнэг л биш бол Маяамигаас яваад Хьюстонд очих хэрэгтэй.

Энэ мэтээр бөөн супер од хүчээр нэгтгэж аварга болох гээд байлгүй, тал талд баг ахлаад хоорондоо сайхан алалцаж өрсөлдөөнтэй үздэг баймаар байна шд. Тэгэхгүй одоо бүгд л нэг Их 3, Их 4 нийлүүлэх гэж зүтгэдэг болоод шал утга алга.

Гэхдээ би Мэлог Нёорктоо үлддэггүймаа гэхэд Лэйкэрс рүү яваасай гэж тун их хүсч байна. Угаасаа мань хүний сонголтоос Хьюстон, Даллас, Чикаго 3 бол гарсым шиг байна лээ. Лэйкэрст очоод Кобитой давхралдаад, Дантонигийн царай барайгаад дахиад л гоё юм болохыг харахыг хүсч байна. :hihi: Үр дүнд нь яахав нэг сайхан тоглогч л өөрөө дэмий цагаа үрээд дуусах юм даа

_________________
VC3!


Top
   
PostPosted: Jul.08.14 11:46 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Oct.20.02 8:25 am
Posts: 5888
Location: Фулда, ХБНГУ
SkyzTheLimit wrote:
Лэброн макс цалингаа аваад Кливлэнддээ эргэж очоод тоглоосой. STURM ийн сэдэвтээ бичсэн тэр амралтын газар мазар, шоу цэнгээн ч ёстой яршиг байнаа л гэмээр юм байх. 4 жил бага цалингаар Маяамид ирж тоглолоо, 2 жил аварга болголоо одоо харин карьерийнхаа хурц ирэн дээр байгаа дээрээ макс авдаг цаг шд.
Хаа газрын харууд адилхан ш дээ. Шоудалт бол амьдарлых нь том хэсэг. Гэхдээ би тэр яг но.1 шалтгаан гээгүй ш дээ. Кавс түрүү жил ПО-д ч ядаж орж чадаагүй. Шууд контэндэр болчихно гэж бодоод байнуу? Хугацаа хэрэгтэй. Гэтэл ЛеБрон 30 хүрчихлээ. Тэгээд ч аль драфт 1-үүд чойрохыг тэр гэхэв. Хайрыг авчирна гэвэл бас л манайх шиг цалингийн асуудалтай болно. Яаж ийж авчирлаа гэхэд бэнч байхгүй. Эрсдэл өндөршд.. Хийт харин нэг амьсгаа аваад дахиад дайрхад финалд гараад л ирнэ. Бош одоо илүү түлхүү тоглоно байх.. Вэйд 3-р опшн хийж зай болоод өгнө. Бүр дургүй хүргэвэл амлаад байгаа мах-ийг нь бүтнээр нь өгсөн ч чадхаар л байгаа.

_________________
Yours faithfully


Top
   
PostPosted: Jul.08.14 12:32 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Nov.08.09 7:05 pm
Posts: 4434
Location: Under the Radar
Хийтийн Их 3 4 жил дараалж Финалдлаа, маш сайн амжилт. Энэ жил ховор амжилтуудын нэг 3peat хийхийг нь харчвал бас гоё л юм гэж бодож байсан ч хожигдлоо.

Миний хувьд лав одоо дахиж Их 3 ын Маяамигаас хараад хүсээд байх юм үлдсэнгүй, уйдчлаа гэхэд болно. Маяамигийн фэнүүдийн хувьд мэдээж дахиж энэ багаар нь аваргад зүтгүүлэхийг хүсэх нь ойлгомжтой л доо.

Харин Маяамигийн фэн биш болохоор Броныг Кливлэнддээ очвол ирэх улирал дахиад нэг сайхан үзэх юмтай болно гэдэг утгаараа их сонирхолтой байна.

Дээр нь нэмээд хэлэхэд Лэброний очсон ямар ч баг бараг автоматаар контэндэр болж тооцогдоно шүү.

_________________
VC3!


Top
   
PostPosted: Jul.09.14 3:31 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Oct.20.02 8:25 am
Posts: 5888
Location: Фулда, ХБНГУ
SkyzTheLimit wrote:
Миний хувьд лав одоо дахиж Их 3 ын Маяамигаас хараад хүсээд байх юм үлдсэнгүй, уйдчлаа гэхэд болно.
Энэ ч бас үнэн л дээ. Ийстэд баг дэмжих утгагүй шахуу болчихсон. Уг нь энэ шинэ СБА дүрэм сүпэр багууд үүсхэд овоо л гай болж байна. Жижиг зах зээлтэй багууд энэ жил бүр тоглогчидийг мөнгөөр зодоод нөгөө хямдхан ирдэг нь ч эрс цөөрсөн санагдлаа.

SkyzTheLimit wrote:
Дээр нь нэмээд хэлэхэд Лэброний очсон ямар ч баг бараг автоматаар контэндэр болж тооцогдоно шүү.
Би Кавс-ийн залуусийг мяалах гээгүй. ЛеБрон очсон ч тэд финалд гархын тулд 2 жил шаардагдана, тэгээд финалд Вэст-ийн топ багийг хожихын тулд дахиад бүдэрнэ. Тэхээр минийхээр бол тэд маш их хөдөлмөрлөж байж 3 жилийн дараа л аварга авах хэмжээнд очино гэж бодож байна. ЛеБрон тэгэж бүхнийг эхнээс нь эхлэхийг одоо хүсэхгүй л байх..

_________________
Yours faithfully


Top
   
PostPosted: Jul.17.14 2:00 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Jan.15.04 5:09 pm
Posts: 25803
Location: Learning to PRO!
ghostface хаачиваа, сайхан мэдээ уншмаар байх юм.

_________________
Mongolian Gambler


Top
   
PostPosted: Jul.17.14 9:45 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9337
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
хэхэхэ завгүй л яваад байнадаа, би өөрөө ч мэдээллээс нэлээд хоцорчихож, хэдэн товч мэдээлэл хийчихье....


- Ланс Стивенсон 3 жилийн 27 сая ногооны гэрээ хийхээр тохиролцжээ...
- Лансыг Хорнетсод алдсан Пэйсэрс, Пистонсын хамгаалагч Родни Стакиг багтаа элсүүлжээ...
- Брандон Раш, Дайчидтай 2 жилийн гэрээ үзэглэхээр болжээ...
- Мавс, Дихуан Блэйрийг Визардс руу sign-and-trade хийж солилцох бололтой
- Жэймс Жонес Леброныг дагаж Кавсд ирэхээр болжээ, хамгийн бага үнэтэй гэрээ хийхээр болсон гэнэ...
- Жэйрид Бэйлэс, Бакстай гэрээ хийхэд ойрхон байгаа гэнэ...
- Антони Толивер, Санстай 2 жилийн 6 сая ногооны гэрээ хийжээ...
- Өнгөрсөн улиралыг Пеликанстай өнгөрүүлсэн Жэйсон Смит Никстэй 1 жилийн 3,3 сая ногооны гэрээ байгуулжээ...
- Рашард Левис Мавстай ахмад тоглогчийн үнийн дүнтэй 1 жилийн гэрээ хийхээр болсон байна...
- Пау Газолыг алдаж, энэ чөлөөт тоглогчийн зах зээл дээр олигтой тоглож чадаагүй Лэйкэрс, Карлос Бүүзерыг багтаа нэгтгэх хүсэлтэй байгаа гэнэ...
- Алан Андерсон Брүүклин Нетстэй 2 жилийн 3 сая ногооны гэрээ хийхээр болсон байна...
- Сэлтикс Крис Хампхрисийг Визардс руу sign-and-trade маягаар ирээдүйн драфтын 2р тойргийн 2 эрхээр солихоор болсон байна...
- Сефолошаг Тандер Хавкс руу зүгээр ч явуулалгүй, sign-and-trade маягаар ирээдүйн драфтын эрхээр солилцсон юм байна...
- Визардс Дрью Гүүдентэй 1 жилийн ахмад тоглогчийн гэрээ хийсэн байна...
- Мо Виллиамс Мавс болж сайн найз Монта Эллистэй хамт тоглохыг хүсч байгаа гэнэ, гэхдээ Мавсын зүгээс мань хүнд ахмад тоглогчийн бага үнийн дүнтэй гэрээ л санал болгох боломжтой юм байна...
- Парсонсыг авсан Мавс Шон Марионыг багтаа үлдээхгүй бололтой...
- Чөлөөт тоглогчийн зах зээл дээр амжилтгүй тоглосон Рокетс, Рондо, Лав 2ыг авчрахыг хүсч байгаа гэнэ... гэхдээ тэд яаж солилцоо наймаа хийх нь тийм ч тодорхой биш байна...
- Пистонс Карон Батлертай 2 жилийн 9 сая, ДЖ Аугистинтай 2 жилийн 6 сая ногооны гэрээ хийхээр тохиролцсон байна... мөн үүнээс гадна Грэг Монроё, Жош Смит 2ын аль нэгийг наймаалцах сонирхолтой байгаам байна...
- Никола Миротич Буллзтай 3 жилийн 17 сая ногооны гэрээ байгуулахаар болсон байна... НБА-д тоглож өөрийгөө харуулаагүй байгаа залуутай арай л үнэтэй гэрээ хийцэн юм шигээ...
- Майк Миллер Леброныг дагаж Кавс болсон байна...
- Вүлвес, Кавст хэлэхдээ хэрвээ та нар Виггинсээ өгөхгүй бол бид Лавыг өгөхгүй шүү гэсэн гэнэ...
- Бриан Робертс, Хорнетстай 2 жилийн гэрээ байгуулахаар болжээ...

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Jul.18.14 10:54 am 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: Feb.01.06 10:47 pm
Posts: 1830
Location: Хөх азийн цээжинд цохилох зүрхэнд...
Рэй Аллен бас Кавсд очих магадлалтай байгаа

Лав-н араас Варриорс, Кавс 2 эрчимтэй хөөцөлдөж байгаа. Виггинс, Клей 2г өгөхгүй бол явуулахгүй гэсэн байна. Харин өнөөдөр Виггинс-р гэсэн саналыг Миннесотад явуулсан байна. Бараг зөвшөөрөх байлгүй дээ

_________________
Тосоороо гоожиж Буянаараа дэлгэр


Top
   
PostPosted: Jul.18.14 5:34 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9337
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
- Лэйкэрс Карлос Бүүзертэй 1 жилийн 3,25 сая ногооны гэрээ хийжээ....
- Кавс Лавыг авахын тулд Виггинсаа зарахад бэлэн гэжээ...
- Глен Биг Бэйби Дэвис Клипперст дахин 1 жил үлдэхээр болжээ...
- Санс Бледсоёг явуулж магадгүй бололтой....
- Сакраменто Жош Смитыг авахыг хүсч байна... Руди Гэй гэж ball hog байхад, нэмж нэг хүн авах хэрэгтэй юм болуудаа...
- Рокетс холбогч Иш Смиттэй 1 жилийн гэрээ байгуулжээ...

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Jul.18.14 5:44 pm 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: Feb.01.06 10:47 pm
Posts: 1830
Location: Хөх азийн цээжинд цохилох зүрхэнд...
Блэдсое-д 4 жилийн 48 гэсэн мань хүн 5жилийн 80 гээд байгаа юм гэсэн

_________________
Тосоороо гоожиж Буянаараа дэлгэр


Top
   
PostPosted: Jul.24.14 10:42 am 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Nov.30.10 11:06 am
Posts: 2228
Love хаашаа явахаас их зүйл хамааралтай байгаа юм биш үү? Хайрын романс үргэлжилсээр...

_________________
УС байхгүй бол амьдрал байхгүй..


Top
   
PostPosted: Jul.24.14 11:12 am 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9337
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
- Лэйкэрс Шон Марионыг авахаар хөөцөлдөж байгаа бөгөөд 3 жилийн гэрээ санал болгосон гэнэ...
- Милвааки Бакс Кендалл Маршаллыг багтаа элсүүлжээ...
- Жиммер Фридетте Пеликанстай 1 жилийн гэрээ байгуулжээ...
- Жэрид Бэйлэсийг дараа улиралд Баксын өмсгөлтэй харахнээ...
- Бостон Селтикс Эван Төрнөрийг багтаа элсүүлжээ... Индиана ингээд Стивенсон ч гүй, Төрнөр ч гүй, Стакитай хоцорвоо гэж...
- Пистонс Spencer Dinwiddiee гэдэг тоглогчтой 3 жилийн үзэглэжээ... мөн Пеитон Сива, Жош Харрелсон нарыг багаасаа хассан байна...
- Вүлвес Робби Хүммелстэй 1 жилийн гэрээ үзэглэхээр болжээ...
- Саша Вужавич НБА-д буцаж ирэх хүсэлтэй байгаа бөгөөд Клипперстэй бэлтгэл хийж байгаа гэнэ...
- Райн Келлитэй Лэйкэрс 2 жилийн гэрээ байгуулахаар болсон байна...
- Өнгөрсөн улиралыг Никст өнгөрүүлсэн Түре Мурэйг Юта Жазз авах хүсэлтэй байгаа гэнэ...
- Кевин Лавыг Кавс, Буллз, Селтикс гэх мэт багууд авахаар эрчимтэй хөөцөлдөж байна...
- Мавс, Мэжикээс хасагдсан хамгаалагч Жамийр Нелсонг багтаа элсүүлэхээр 2 жилийн 2,7 сая ногооны гэрээ санал болгосон ба мөн хамгаалагч Мо Виллиамстай ч гэсэн уулзсан байна...

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Jul.24.14 12:38 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Nov.30.10 11:06 am
Posts: 2228
Жамеер Бухнуудтай бас уулзаад байна уу?

_________________
УС байхгүй бол амьдрал байхгүй..


Top
   
PostPosted: Jul.24.14 2:45 pm 
Offline
Цоглог Гишvvн
Цоглог Гишvvн
User avatar

Joined: Jan.02.07 10:26 pm
Posts: 347
Lance-gui Indiana ch medku de

_________________
Belief brings happiness


Top
   
PostPosted: Jul.24.14 2:46 pm 
Offline
Цоглог Гишvvн
Цоглог Гишvvн
User avatar

Joined: Jan.02.07 10:26 pm
Posts: 347
Amiag n es tootsul heregte l gar da,

_________________
Belief brings happiness


Top
   
PostPosted: Aug.27.14 12:39 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9337
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
- Oклахам Тандер Хашийм Табийтыг Филаделфиа руу ирээдүйн драфтын 2-р тойргийн эрх болон бэлэн мөнгөөр солилцжээ...

- Туре Мурри Ютатай 2 жилийн 250 мянган ногооны гэрээ байгуулахаар тохиролцжээ...

- Клипперс Жаред Дадли болон ирээдүйн драфтын 1-р тойргийн эрхийг Милваакид өгч оронд нь Карлос Делфино болон Мирослав Радулжика нарыг авчээ... гэхдээ хөл нь гэмтэлтэй байгаа Делфиног багаасаа хасах бололтой...

- Клевленд төвийн тоглогч Тимофэй Мозговыг авах хүсэлтэй байна...

- Рокетс холбогч Рамон Сешионсыг sign-and-trade маягаар Милваакигаас авчрах бололтой...

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Sep.10.14 1:02 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9337
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
Зарим нэг мэдээллүүд:

- Эарл Кларк өнгөрсөн 7 хоногт САС-тай хамт бэлтгэл хийсэн байна.
- Стив Нэш зодог тайлалгүй, ЛАЛ-д үлдэх нь албан ёсоор баталгаатай болжээ.
- ДеАндре Лиггинс Клипперстэй баталгаагүй гэрээ хийхээр тохиролцжээ...
- Клипперс Милваакигаас Дадлигийн наймаагаар зарагдсан Карлос Делфино болон Мирослав Радулжика нарыг албан ёсоор багаасаа хасчээ...
- Noah Vonleh ивэрхийгээ авахуулах мэс заслын улмаас 6-8 долоо хоног тоглох боломжгүй болсон байна.
- Алтан Мужийн Дайчид Жэймс Мкадоо-г багтаа элсүүлэхээр болсон байна...
- Крис Синглетон Пэйсэрстэй гэрээ байгуулж магадгүй бололтой...
- Хедо Туркоглу Клипперст дахин нэг жил үлдэхээр болж 1,4 сая ногооны 1 жилийн гэрээ байгуулжээ...
- Леандро Барбоса Алтан Мужийн дайчид багтай гэрээ байгуулсан байна.
- Рокетс Алонзо Жийг Сакраменто руу явуулж, оронд нь Жэйсон Тэрриг авахаар тохиролцжээ... Сакраменто Жийг тэр дор нь багаасаа хасах бололтой...
- энэ жил 26 настай Австралийн шигшээн довтлогч Жое Инглес, шигшээ багтайгаа сайн тоглож байгаа нь олон багийн сонирхлыг төрүүлсэн гэнэ, ялангуяа Мемфис түүнийг өнгөрсөн жилээс эхлэн багтаа элсүүлэхээр оролдож байгаа ба багийн гол тулгуурын нэг Марк Газол түүнтэй тоглохыг маш их хүсч байгаа гэнэ...
- САС, Чикаго, Кавс гэх мэт багууд Рэй Аллены хойноос эрчимтэй хөөцөлдөж байгаа юм байна...
- Грег Монрое Детройтод нэг жил үлдэхээр болсон ба дараа жил чөлөөт агент болох боломжтой юм... мөн тэрээр согтуу машин жолоодож явсанаас болж 2 тоглолт өнжихөөр торгуульсан байна...
- Горан Драгичийн дүү Зоран Драгичийг Миами, Сан-Антонио, Финикс гэх мэт багууд сонирхож, багтаа элсүүлэх хүсэлтэй байгаа гэнэ...

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Dec.15.14 5:08 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9337
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
Рэй Аллены агент хэлэхдээ Рэй Рэй САС, Визардс, Буллз, Кавс, Вариорс гэсэн багуудаас сонголтоо хийх магадлалтай гэнэ... мөн Жермайн Онийл Рэй Аллены шийдвэрийг харж байгаад адилхан шийдвэрээ гаргах гэнэ...

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Dec.22.14 11:21 am 
Offline
FAN OF WADE
User avatar

Joined: May.26.10 7:30 pm
Posts: 4785
Location: www.maf.mn
Энд салхи орчуулаач ээ

_________________
E5400/G41/4G/GTX440/250G :))


Top
   
PostPosted: Dec.22.14 4:47 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9337
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
- Нетс, Кингз 2 дараахь наймааг ярилцаж байгаа гэнэ:
Нетс Дерон Виллиамсыг Кингз руу явуулж, оронд нь Даррен Коллисон, Деррик Виллиамс, Жеисон Томпсон нарыг авах.

- Миннесота, Хьюстон 2ын дунд мөн жижиг наймаа явагдсан нь Кори Бреверыг Хьюстон Трой Даниелс болон ирээдүйн драфтын эрхээр сольж авсан байна...

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Feb.19.15 11:06 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9337
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
Хүний наймааны цонх Монголын цагаар маргааш хаагдана, түүнээс өмнө зарагдаж магадгүй байгаа тоглогчдын нэрсийг аналист Шон Повел тодруулсан байна:

1. Ларри Сандерс - Милваакигийн төвийн тоглогч залууг сайн хамгаалагч сайн блок хийдэг гэдгээрээ муугүй алдартай болоод байсан гэхдээ тэр нь 2 улиралын өмнө... гэтэл одоо мань хүн сүүлийн үед хар тамхинд орж, бүүр сагсан бөмбөг тоглох сонирхолгүй болсон гэж өвчигнөсөн... гэхдээ л түүнийг сонирхох багууд мэр сэр байна... гэхдээ одоогийн байдлаар Милвааки түүний гэрээг худалдан авч явуулах боломж хамгийн өндөр байгаа гэнэ....

2. Аррон Аффлало - 2 жилийн өмнө түүнийг Орландод 20,1 оноо дунджилж байхад бүх оддын тоглолтонд оролцуулж магадгүй талаар яригдаж байсан, гэтэл энэ зун Орландогоос буцаж Денверт ирсэн Аффлало багийн системд тийм ч сайн зохицож чадахгүй байгаа нь 7,5 саяын үнэтэй гэрээ нь хэт их мэт санагдаж байгаа бололтой Денверт....

3. Тай Лавсон - багийн дасгалжуулагч Брайн Шав түүнийг урьдны мэддэг Лавсон байхаа больсон, нэг л биш байгаа гэж тодорхойлсон, тэр нь ч гэсэн үнэний хувьтай... хэрвээ санаа нийлвэл Денвер түүнийг ирээдүйн драфтын эрхээр ч солиход бэлэн байгаа гэнэ, түүнийг Пеликанс, Кингз, Пэйсэрс, Лэйкэрс гэх мэт багууд сонирхож байна...

4. Рэжжи Жаксон - сэлгээний маш сайн холбогч гэхдээ тэр энэ зун багаас хамааралтай чөлөөт агент болох ба Тандер түүнийг үлдээж чадна гэдэгтээ тийм ч итгэлтэй байгаа биш гэнэ, гэхдээ хэрвээ түүнийг сайн хошгоруулж багтаа их биш үнийн дүнтэй гэрээгээр үлдээхээр ятгаж чадвал Рэжжи ч гэсэн өөрөө явах гээд учиргүй тэмүүлээд байхгүй байх, харин тэгж чадах нь уу гүй юу гэдэг асуудал болох гээд байгаа учраас Тандер түүнийг сольсон ч яахав гэсэн байдалтай байна...

5. Горан Драгич - Энэ удаагийн хүний наймааны цонхны хамгийн анхаарал татах, хамгийн сайн наймаа болж чадах хүн нь Драгич байх... тэрээр аль хэдийн багийн удирдлагад итгэхгүй байгаа, одоогийн багтаа гүйцэтгэж байгаа үүрэгтээ сэтгэл дундууд байгаа зэргээ мэдэгдсэн учир Финиксээс явах нь бараг тодорхой боловуу, учир нь тэр энэ удаа яваагүй үлдлээ гэхэд энэ зун өөрөө гэрээнээс татгалзах эрхтэй байгаа учир, түүнийг Финиксд үлдэхгүй гэж ихэнх хүмүүс таамаглаж байна... хэрвээ зарагдаж чадахгүй бол энэ зун Никс, Лэйкэрс, Сэлтикс гэх мэт багуудтай нэгдэх магадлалтай...

6. Изайа Томас - энэ зун түүнийг Бледсоё явж магадгүй учраас, юмыг яаж мэдэхэв гэж авчирсан, хэдийгээр сэлгээнээс тоглож багийн системд муугүй зохицож байгаа ч гэсэн, багийн од Драгич энэ байдалд тийм ч сэтгэл хангалуун биш байгаа учир энэ зун муугүй үнэтэй гэрээгээр авчирсан, оноо авах чадвараа олонд таниулсан жижигхэн залууг явуулж магадгүй, гэхдээ Драгич Финиксээс явах нь бараг тодорхой болчихоод байгаа тул, жижигхэн залууг үлдээх биз...

7. Брандон Басс - Селтикс багийн удирдлага залуу тоглогчиддоо итгэл хүлээлгэж, ахмад тоглогчдоо явуулахад бэлэн гэдгээ энэ улиралын эхнээс авахуулаад Грийнийг явуулсан, Рондог явуулсан, Врайтыг явуулсан гээд наймаануудаараа харуулсан энэ удаа тэд мөн Брандон Басс болон Тэйшон Принц нарыг явуулж магадгүй гэнэ, гэхдээ эдгээр ахмад тоглогчдын авахын тулд оронд нь ирээдүйн драфтын эрхүүд байхад л хангалттай...

8. Кевин Гарнетт - өнгөрсөн улирал эхлэх үед Нетсийн гарааны бүрэлдэхүүнийг хараад бүгд аваргын төлөө гарах баг бүрдчихэж гэж эмээж байсан ч, цаасан дээрх хүчирхэг бүрэлдэхүүн нь тийм ч амжилттай байж чадаагүй, ялангуяа энэ улиралд багийн эзэн Прокоров багаа зарахад бэлэн гэж, багийн удирдлага гол тоглогчид болох Брүүк Лопез, Дерон Виллиамс, Жое Жонсон нарыг явуулахад бэлэн байгаа гэснээр энэ баг цаашдаа энэ бүрэлдэхүүнээр тоглохгүй бараг ойлгомжтой болсон.... нэгэнт байдал ийм байгаа тул ахмад тоглогч Гарнеттыг ч гэсэн явуулах боломжтой гэнэ, түүнийг Клипперс рүү явуулж хуучин дасгалжуулагч Док Риверстэй нэгдүүлэх боломжтой, эсвэл хуучин баг Тимбервүлвес болж ч болох юм...

9. Энэс Кантер - НБА-д хамгийн урт мөчтэй төвийн тоглогч гэгдэж байгаа Руди Гобертын сайн тоглолтоос болж тоглох минутаа хасуулсан Кантер багт гүйцэтгэж байгаа өөрийн үүрэг рольдоо тийм ч сэтгэл хангалуун бус байгаа, багийн удирдлагаас зарагдах хүсэлтээ тавьсан түүнийг одоо л Юта үлдээх талаар хөөцөлдөхгүй бол энэ зун багаас хамааралтай чөлөөт агент болох энэ жил дөнгөж 22 настай ирээдүйтэй залууг зүв зүгээр алдах магадлал тун их байна.... тийм болохоор Юта Жазз зарах талаар бодохоос өөр аргагүй юм....

10. Гари Нийл - 2,3хан жилийн өмнө л Спөрсийн хамгийн найдвартай сэлгээний тоглогч байсан тэрээр Милвааки руу арай илүү үнийн дүнтэй гэрээний улмаас явснаас хойш тэр Милвааки, Чарлотте, сүүлд Миннесота хотуудад тус тус ирсэн, ялангуяа хамгаалагчаад сагаж байгаа Миннесотад гүйцэтгэх түүний үүрэг тийм ч тодорхой бус... харин түүний хамгийн сайн тохирох баг бол Атланта байж болох юм, Атлантагийн дасгалжуулагч Майк Буденхолзер, түүнийг Спөрст байхад нь туслах дасгалжуулагч хийж байсан учраас түүний тоглолтын арга барилыг, хэрхэн яаж ашиглахаа тун сайн мэдэж байгаа...

11. Чаннинг Фрай - төвийн тоглогчийн байрлалд тоглодог ч будагтай талбайд бараг тоглодоггүй, Фрайг Мэжик жилийн өмнө 4 жилийн 32 сая ногооны гэрээгээр яагаад авчирсаныг гайхах хүн тун олон байсан, гэхдээ тухайн үед дасгалжуулагч байсан Жак Вонны системд тохирох тоглогч гэж үзсэн тул багийн удирдлага түүнээс мөнгөө харамлаагүй, гэхдээ Мэжикд ирсэнээс хойш үнэтэй гэрээнийхээ үр дүнг сайн харуулж чадаагүй байгаа түүнийг одоо явуулахад бэлэн байгаа гэнэ, хамгийн гол нь түүнийг авах баг Финикс Фрайг яаж ашиглаж үр дүнтэй тоглуулж байсныг сайтар судлах хэрэгтэй....

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Feb.20.15 12:02 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Nov.08.09 7:05 pm
Posts: 4434
Location: Under the Radar
Маяами, ОКС, Дэтройт, Портланд 4 л энэ deadline-аар том ашиг хийчих шиг боллоо. Бусад нь ч зүгээр л хог новшноосоо салах, ирэх хэдэн жилүүдэд багаа босгох гэсэн зорилготой л нүүдлүүд хийж дээ.

Хьюстон бас Макданиэлс гэж залууг авсан нь дажгүй наймаа байж болхын...

_________________
VC3!


Top
   
PostPosted: Feb.20.15 4:04 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9337
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
Хүний наймааны цонх хаагдахаас өмнө нэлээд хэдэн наймаа болсон байна, хэдий томоохон одууд оролцсон наймаа болоогүй ч, зарим нэг багт маш хэрэгтэй, үр дүнтэй наймаа болсон байна.

1. - Миами Хийт - Горан Драгич, Зоран Драгич
- Финикс Санс - Данни Грэйнжэр, Жон Салмонс, 2017 оны драфтын Хийтийн 1-р тойргийн эрх, 2019 оны драфтын Хийтийн 1-р тойргийн эрх
- Нью-Орлэанс Пеликанс - Норрис Коул, Жастин Хамилтон, Шавн Виллиамс

Хийтийн хувьд бараг ашигтай наймаа гэхээр болж, тэртэй тэргүй Норрис Коулаас бусдыг нь бага ашиглаж байгаа болохоор алдах юмгүй болж, гэхдээ бас нэг эрсдэл байгаа нь хэрвээ энэ зун Драгичийг үлдээж чадахгүй бол яана гэж асуудал босч ирнэ... Пеликансын хувьд ч гэсэн ашигладаггүй ахмад тоглогч Салмонсоор 3 тоглогч авна гэдэг ашигтай л наймаа... харин Финиксийн хувьд 2 ахмад тоглогч авсанаар залуу бүрэлдэхүүнд нь хэрэг болно, мөн ирээдүйн драфтын 1-р тойргийн 2 эрх гэдэг ч тийм муу сонсогдохгүй байна, ерөнхийдөө аль аль багтаа л ашигтай наймаа болжээ...

2. - Детройт Пистонс - Рэжжи Жаксон
- Оклахома Тандер - Энэс Кантер, ДЖ Аугистин, Кайл Синглер
- Юта Жазз - Грант Жэррэт, Кендрик Перкинс, Tibor Pleiss гэдэг драфтаар сонгогдсон ч НБА-д хараахан тоглож эхлээгүй байгаа тоглогчийн эрх, 2017 оны 2-р тойргийн Пистонсын драфтын эрх, ирээдүйн драфтын 1-р тойргийн Тандерын эрх.

Хамгийн ашигтай наймааг Тандер хийлээ, ингэснээр мэдээж тэд ПО-ын төлөө илүү хүчтэй өрсөлдөх нь тодорхой, харин Детройтын хувьд гэвэл гэмтэлд алдсан Женнингсийг сайн нөхөж чадах холбогчтой боллоо, Жаксон өөрийнхөө потенциалыг харуулсан ч гэсэн Вестбрүүкийн сүүдэрт дарагдаж залхсан байх... Жаззын хувьд ч гэсэн ашигтай, Кантер сэтгэл хангалуун биш байгаа бол эртхэн багт ашигтай байх байдлаар явуулсан нь дээр, дээрээс нь ирээдүйн драфтын 2 ч эрхтэй болсон гэхээр алдах юмгүй сайн наймаа болж...

3. - Финикс Санс - Брандон Найт, Кендал Маршал
- Милвааки Бакс - Майкл Картер Виллиамс, Тайлор Эннис, Майлс Пламлий
- Фили 76 - 2015 оны драфтын 1-р тойргийн эрх.

дасгалжуулагч Киддын системд олон холбогч, хамгаалагч байх нь тийм ч асуудалтай биш гэдэг нь харагдсан, ялангуяа түүний системд шилдэг шинэ тоглогчийн шагналыг авсан Картер-Виллиамс ирж байгаа нь бүүр авууштай, Виллиамс Найтыг бодвол илүү холбох талдаа тоглодог учраас Найтад харамсах зүйл байхгүй, харин ч Финиксийн сэлгээнд зэврэх шахаад байсан Эннис, Пламлий гэсэн 2 залуу тоглогчийг авсан нь авууштай... 76-гийн хувьд гэвэл энэ жил маш муу амжилттай явж байгаа Лэйкэрсийн 1-р тойргийн эрх гэдэг бараг драфтын но.1-ийг ч авчихаж магадгүй боломж байгаа учраас Виллиамсд хар буугаад байх шаардлагагүй.

4. - Портланд Блэйзэрс - Аррон Аффлало, Алонзо Жий
- Денвер Наггетс - Вилл Бартон, Виктор Клавер, Томас Робинзон, 2016 оны драфтын 1-р тойргийн эрх

Аррон Аффлало 2 жилийн Орландод байхдаа бүх одод тоглогчийн хэмжээнд тоглож байхыг хүмүүс хараахан мартаагүй байгаа, Алонзо Жий ч гэсэн Клевлендэд байхдаа өөрийгөө ямархуу вэ гэдгийг ч гэсэн харуулаад амжсан, Портландын хамгийн том асуудал бол сэлгээний тоглогчдын асуудал байсан учраас одоо сэлгээнд харьцангуй санаа зовохооргүй боллоо... Робинзонг бол багтаа үлдээж чадна гэж бодоогүй учраас өнгөрсөн зун гэрээ байгуулж чадаагүй, тэглээ ч Майерс Леонард сайн тоглож байгаа учраас Робинзонд хар буугаад байх шаардлагагүй... Денверт бол Робинзон, 2016 оны драфтын 1-р тойргийн эрх л сайхан сонсогдож байгаа байх...

5. - Брүүклин Нетс - Тад Янг
- Миннесота Тимбервүлвес - Кэвин Гарнетт

Ахмад тоглогч Гарнетт өөрийн тоглож сурсан газраа тоглож сурсан дасгалжуулагч дээрээ, бөөн залуу тоглогчид дээр ирлээ, хэдий нас нь явсан ч гэсэн түүний лидершип, залуу тоглогчдод зааж зөвлөх тал дээр түүний хэрэг маш ихээр гарна.... Нетсийн хувьд ч гэсэн тийм ч муу наймаа биш, харьж яваа ахмад тоглогчоор харьцангуй залуу потенциалтай тоглогч авна гэдэг муугүй шүү...

6.- Финикс Санс - Маркус Торнтон, 2016 оны драфтын 1-р тойргийн Кавсын эрх
Бостон Селтикс - Изайа Томас

Жижиг Томас Селтикс болсоноор Финикст тоглож байсантай адил зөндөө олон хамгаалагч дунд тоглох хэрэгтэй болох нь, оноо авалтыг авч чадна гэдгээ хангалттай харуулсан түүнд, өөрийгөө тийм ч сайн харуулж чадахгүй байгаа Маркус Смартын гарааны орон зайг эзлэх боломж байна... Торнтон Сансд хэсэг хугацаагаар байсан тул, түүнийг хэрхэн ашиглахаа Санс мэдэж байгаа...

7. Хьюстон Рокетс - КЖ Мкданиелс
- Фили 76 - Изайа Канаан, 2015 оны 2-р тойргийн Денвер эсвэл Миннесотагийн эрх.

ирээдүйтэй, атлетик гэдгээ харуулж байсан залуу тоглогчыг сэлгээний холбогчоороо сольж авна гэдэг Хьюстонд ашигтай наймаа байлгүй яахав... Филигийн хувьд холбогч хэрэгтэй байгаа, тэртэй тэргүй энэ улиралыг золигт гаргахаас өөр сонголтгүй болсон тул боломжийн л наймаа...

8. Сакраменто Кингз - Андре Миллер
- Вашингтон Визардс - Рамон Сессионс

Ахмад тоглогч Андре Миллер Вашингтонд тэртэй тэргүй ашгаа өгч чадахгүй байсан, Сессионсын хувьд ч гэсэн мөн адил, харин одоо Андре Миллер хуучин тоглож байсан дасгалжуулагч Жорж Карл дээрээ ирж, хувцас солих өрөөний ахмадын үүрэг гүйцэтгэх бол, Вашингтон хэрэгтэй байсан хурдтай, оноо авах чадвартай сэлгээний холбогчоо авч чадлаа....

9. Детройт Пистонс - Тэйшон Принц
- Бостон Селтикс - Жонас Жеребко, Жижи Датоме

Принц анх бүхнийг эхлүүлж байсан баг руугаа буцаад явлаа, үзэгчид түүнийг халуун дотноор хүлээж авах нь тодорхой... Бостон ч гэсэн тэгтлээ их ашиглахгүй байгаа ахмад тоглогчоор боломжийн 2 тоглогч авчихлаа, Жижи Датоме итали залууг тийм ч их ашиглахгүй байх, хамгаалагчдаар дүүрсэн бүрэлдэхүүнд түүнд минут бараг олдохгүй байх, харин 3-аас шиддэг, самбарт сайн үзэлцдэг Жеребко хаана ч хэргээ гаргаж чадна...

10. Нью-Ёрк Никс - Алексеи Швед, 2017 оны 2-р тойргийн Рокетсын эрх, 2019 оны 2-р тойргийн Рокетсын эрх
- Хьюстон Рокетс - Пабло Прижиони

ашиглахдахгүй байгаа Шведээс арай л үнэтэй салчихвуудаа Рокетс, харин Никсийн хувьд бол хонжоотой наймаа, ахмад тоглогчоор 3 залуу тоглогч авна гэдэг ч, сэргээн босголтоо хийж байгаа багт бол хэрэгтэй л зүйл...

11. Денвер Наггетс - Cenk Akyol гэдэг тоглогчийн драфтын эрх
- Фили 76 - Жавеил Мкгий, 2015 оны драфтын 1-р тойргийн Тандерын эрх, Chukwudiebere Maduabum гэдэг тоглогчийн драфтын эрх (энэ нөхөр чинь манай Монголын лигт яваад байгаа биздээ хэхэ)

Денвер Наггетсд ашиггүй, харин Филид бол ашигтай наймаа... гэхдээ Денвер Жавеилийн үнэтэй гэрээнээс салж байгаа гэхээр бас тийм ч муу биш юм шиг...

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Feb.23.15 4:43 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9337
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
саяны хүний наймааны цонх хаагдахаас өмнө хийгдсэн наймаанууд нь нийтдээ 37 тоглогчийг оруулцуулсан нь НБА-гийн нийт тоглогчдын 8% болж байгаа бөгөөд НБА-гийн түүхэн дэх хамгийн завгүй наймааны цонх болсон гэнэ....

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 142 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 6 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited