#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.19.18 12:45 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 142 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 6 Next
Author Message
PostPosted: Feb.22.13 4:08 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Oct.20.02 8:25 am
Posts: 5888
Location: Фулда, ХБНГУ
Барбоса-г явуулчиж байгаамуу даа. Гэмтэлтэй тоглогч солилцдоггүй гээд байгаагүй билүү?

_________________
Yours faithfully


Top
   
PostPosted: Feb.22.13 4:21 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Sep.15.06 10:39 pm
Posts: 12088
Location: Хар гэртээ хаан, бор гэртээ богд нь болоод налайж байна
Хоёр баг тохиролцвол хамаагүй л юм шиг байна шд. Барбоса гэхээсээ дуусч байгаа гэрээ нь хэрэгтэй байсым байлгүй

_________________
six feet from the edge


Top
   
PostPosted: Feb.22.13 9:29 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.25.08 3:09 pm
Posts: 12176
Location: Өглөөний Хөх Луу дэвжээ, Бахархал: 2008.7 Доод зиндаа тvрvv Мэргэжил:Эмч
Солилцоо наймааны цонх хаагдлаа !!! Хамт байсан залуусдаа баярлалаа

1.Вашингтон Визардс баг холбон тоглогч Жордан Крауфордыг Бостон Селтикс багруу явуулж оронд нь Леандро Барбоса, төвийн тоглогч Жэйсон Коллинс нарыг авлаа.

2. Миами Хит төвийн тоглогч Декстер Питменийг Рики Санчезээр (Торонто Репторсын 2 тойргийн 35 сонголт) солилоо

3. Торонто Репторс баг төвийн тоглогч Хамед Хаддади болон драфтын хоёрдугаар тойргийн эрхийг Финикс Сансд өгч оронд нь холбон тоглогч Себистиан Телфарыг авлаа.

4. Оклахома Сити Тандер холбон тоглогч Эрик Мэйнорыг Портланд Трэйл Блезерс багруу явууллаа. Ингэснээр Оклахома Сити Тандер баг нэг тоглогчын зай гаргалаа.

5. Орландо Межик баг Жэй.Жэй.Рэдикийг Миллоуки Бакс баг руу явуулж оронд Дорон Ламб, Тобиас Хариис, Бено Удрих авлаа.

6. Орландо Межик баг хүчний довтлогч Жош Мак Робертсийг Шарлотт Бобкетсийн Хаким Уаррикаар солилоо.

7. Aтланта Хавкс баг Энтони Морровыг Даллас Маверикс багийн хамгаалагч Данте Жонесоор солилоо.

8. Нью-Йорк Никс баг хамгаалагч Ронни Брюверийг Оклахома Сити Тандер луу явуулж оронд нь 2 дугаар тойргийн драфтын эрх авлаа.

By: NBA Lounge Mongolia

_________________
Цаг хугацааны хэмжүүр - ТА ӨӨРӨӨ


Top
   
PostPosted: Feb.22.13 9:38 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.25.08 3:09 pm
Posts: 12176
Location: Өглөөний Хөх Луу дэвжээ, Бахархал: 2008.7 Доод зиндаа тvрvv Мэргэжил:Эмч
Сонирхолтой наймаа болоогүйн байна дөө...

_________________
Цаг хугацааны хэмжүүр - ТА ӨӨРӨӨ


Top
   
PostPosted: Feb.22.13 11:18 am 
Offline
Алдар Сууны Оргилд Хvрсэн

Joined: Jul.09.09 4:42 pm
Posts: 2688
Location: IMPOSSIBLE is Impo$$ible
Бүр юу ч болсонгүй гэхэд болохоор юм байна. Жош өөрөө явах тухай яриад байдаг хүн Атланта ингээд зүгээр л алдаж байгаан байнадаа.

_________________
*** :king: Леброн ***


Top
   
PostPosted: Feb.22.13 12:09 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Sep.15.06 10:39 pm
Posts: 12088
Location: Хар гэртээ хаан, бор гэртээ богд нь болоод налайж байна
Атлантад санал болгосон хамгийн боломжийн юм нь Билли Кингийн сет, Баксын гурван арааз мод байсын гэсэн. Цонх хаагдахын өмнө мань хүн макс гэрээ шахрдахгүй. Атлантагаас явахгүй ч байж болно ухааны юм яриад алцагануулчих шиг болсон.

_________________
six feet from the edge


Top
   
PostPosted: Feb.22.13 12:23 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9347
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
харин Жош Смитийг ёстой жинхэнэ эр хүн шиг байлаа, ерөөсөө иймээ тиймээ олон таван гомдол бла бла гэсэн ярьсангүй, зүгээр л чимээгүй байж, тоглодгоороо тоглоол, ямар нэг сэтгэл хөдөлсөн догдолсон шинж энээ тэрээ гаргасангүй гээл байналээ.... ерөнхийдөө Леброн шиг байсангүй гэсэн санаа юмуудаа гэж санагдав лол...

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Feb.22.13 12:49 pm 
Offline
Гишvvн

Joined: Mar.19.03 6:18 pm
Posts: 6847
Олигтой том наймаа болсонгүй шив дээ. Фантазигийн үүднээс бол Редик л сонирхол татлаа.

Бостонд маань Крофорд зохихгүй юм шиг бодогдоод байна.


Top
   
PostPosted: Feb.22.13 11:16 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.04.03 10:00 pm
Posts: 6051
Location: Асуулт самбар
За за Жош Смит гээд байсан манайхан Бостоны Барбасо, Коллинз нараар Жордан Крауфордоо өгчихлөө гэж... Яахав цалингийн цэсээ султгах зорилготой байсан байх...

_________________
Бид бүгд эх орны ирээдүй...


Top
   
PostPosted: Jul.01.14 11:41 am 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9347
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
энэ сэдвийн нэрийг өөрчлөөд, жаахан арчилж тордьёо, одоо чөлөөт агентууд, арилжаа солилцоо, хүний наймаа гээд энэ сэдэвтэй холбоотой мэдээллүүд нэлээд идэвхжинэ...

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Jul.01.14 11:32 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Oct.20.02 8:25 am
Posts: 5888
Location: Фулда, ХБНГУ
ghostface wrote:
энэ сэдвийн нэрийг өөрчлөөд, жаахан арчилж тордьёо, одоо чөлөөт агентууд, арилжаа солилцоо, хүний наймаа гээд энэ сэдэвтэй холбоотой мэдээллүүд нэлээд идэвхжинэ...
:wd:

За манай багийн зүгээс цонх нээгдэнгүүт хэд хэдэн тоглогчидтой ярилцхаар тохиролцож байгаа юм байна. Үүнд: Луол Дэнг, Кайл Лоуври, Карон Батлэр, Спэнсэр Хооз, Айсиа Томас, Трэвор Ариза, Трэвор Бүүкэр, Стив Блэйк, Шон Мэрион, Винс Картэр, Марвин Виллиамс.

Фэнүүдийн зүгээс Гортатийг авчаасай гэж байгаа боловч бодит байдал дээр Гортат, эсвэл Лоуври л гэсэн сонголт байгаа. Ариза-ийн нэр бас тууж яваа нь бас гайхалтай. Манайхан авч чадахгүй ч байх.. ПО-д өөрийгөө харуулчихсан үнэтэй л дугарна. Дээрх листэнд байгаа зарим хөгшчүүлд найдхад хэцүү л байгаа. Гэвч манай авч чадах тоглогч нар гэвэл иймэрхүү л юм даа.

Миний хувьд Лоуври, Дэнг, Хооз гэсэн комбо зүгээр харагдаад байна. Листэнд байхгүй миний зүгээс санал болгох тоглогч нар гэвэл:

Шон Ливингстон - ПЖ бас СЖ аль алийг нь хийнэ. Вэйдэд угаасаа амраах хүн хэрэгтэй.
Эври Брэдли - Маш сайн хамгаалалт, мөн олон талт тоглолт.
Марчин Гортат - угаасаа манай хамгийн сул байрлал.
Жамийр Нэлсон - гэхдээ Мариогийн апгрэйд байж чадхуу гүй юу эргэлзээтэй л юм.

_________________
Yours faithfully


Top
   
PostPosted: Jul.02.14 9:27 am 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9347
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
Детройт Пистонс, өнгөрсөн улиралыг Лэйкэрсд өнгөрүүлсэн Жоди Мийкстэй 3 жилийн 19 сая ногооны гэрээ хийхээр тохиролцсон гэнээ...

мөн Кингзийн холбогч Изайа Томаст 3 жилийн 24 сая ногооны гэрээ санал болгосон гэнэ.... Женнингс гэж намхан, амиа, бөмбөг тогтоогч байхад нэмж ахиад төстэй хүн авч яах гэсэн юм болдоо...

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Jul.02.14 9:33 am 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9347
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
- Мело тун завгүй, багуудын удирдлагуудтай уулзаж явна... өнөө өглөө Чикаго Буллз, маргааш Мавс, Рокетс, 4дөхөд Лэйкэрстэй уулзахаар болсон байна.... мөн Санс, Хавкс, Хийт гэх мэт багууд Мелотой уулзах хүсэлтэй байгаа гэнэ...

- Кайри Өрвинг Кавсын тавьсан 5 жилийн 90 сая ногооны саналыг хүлээн авахаар болжээ...

- Клипперс ахмад тоглогч Пол Пиерсийг багтаа нэгтгэх хүсэлтэй байна, тэд мөн Денг, Хоовз нарыг сонирхож байгаа гэнэ...

- Пэйсэрс Эван Төрнерт 7 сарын 1нээс өмнө амжиж шинэ гэрээ санал болгоогүй тул, албан ёсоор чөлөөт агент болж байна... гэхдээ Пэйсэрсд Лансыг авч үлдэхүү яах вэ гэдэг нь илүү сонин байгаа бололтой....

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Jul.02.14 9:40 am 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9347
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
- Торонто Рапторс, Атланта Хавкс багуудын хооронд 1 наймаа явагдсан нь Торонто ахмад тоглогч Жон Салмонсыг явуулж оронд нь Луй Виллиамс, өнгөрсөн жилийн драфтын 16-аар сонгогдсон ч Испанид тоглосон Бразиль төвийн тоглогч Lucas Nogueira авахаар болсон юм байна... Атланта Салмонсыг авсан ч гэсэн түүний гэрээг худалдан авч явуулах өндөр магадлалтай байгаа бөгөөд тэгснээр цалингийн цэсээ суллаж, том тоглогчид руу чичрэх бололтой...

- Норрис Коул, Жеисон Максиел, ОЖ Майо гэх мэт тоглогчид чөлөөт агент болсон байна...

- Лэйкэрс, Кавс, Буллз, Вүлвес, Мавс гэх мэт багууд Рокетсын багаас хамааралтай чөлөөт тоглогч Чандлер Парсонсыг сонирхож байгаа бөгөөд гэрээний үнийн санал явуулах боломжтой байгаа юм байна... Рокетс түүнийг явуулмааргүй байгаа бол мэдээж тэр үнийн саналд нь өрсөлдөх л байх...

- Санс, Жаззын багаас хамааралтай чөлөөт агент Гордон Хэйвардыг сонирхож, гэрээний үнийн санал явуулж магадгүй байна, гэхдээ Жаззын зүгээс Хэйвардыг тийм ч амархан явуулчихгүй, ямар ч үнийн дүнтэй гэрээ санал болгосон ч өрсөлдөх болно гэжээ... Санс мөн энэ зуны хамгийн том чөлөөт агент Леброн, Мело 2ыг 2ууланг нь авахаар санаархаж байна...

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Jul.02.14 9:56 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Oct.20.02 8:25 am
Posts: 5888
Location: Фулда, ХБНГУ
Манай Кол хүүг чөлөөт гэж буруу бичсэн байнаа. Дараагийн 2 улиралд гэрээтэй. Зүгээр наймаалцхад бэлэн гэж зарласныг тэгж ойлгосон байх магадлалтай.

За хөөрхий манай радарт байсан Гортат хуучин багтаа 5 жилийн 60 саяар үлдхээр болчихлоо. Ер нь ч манайд найдвар муутай байсан юм. Хооз наашаа наашаа :mrgreen:

Мөн Шон Ливингстон Голдэнстэйт-руу бараг явж байгаа гэж сонслоо?


Edit: Гортат-тай угаасаа манайхан холбогдоочгүй юм байна. Зөвхөн шуум л байж.. Одоо Пат Пау Газолтой учир ургуулхыг хичээж байгаа бололтой.

_________________
Yours faithfully


Top
   
PostPosted: Jul.02.14 10:44 am 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: Feb.01.06 10:47 pm
Posts: 1830
Location: Хөх азийн цээжинд цохилох зүрхэнд...
ОЖ Майо -г бас зарна гэсэн шум байна

Чикагод хийж байгаа Мелогийн уулзалт дууссан бололтой Ноа эрт явж Мело Сарнайтай цаашаагаа явсан гэж байна. Сарнай энд ир гэж гуйхгүй эдр гэж байснаа яг тулаад ирсэн уулзаад явж байдаг

Экс Лейкер хүү Валтон Дайчдын туслах дасгалжуулагчаар очиж байгаа бололтой

_________________
Тосоороо гоожиж Буянаараа дэлгэр


Top
   
PostPosted: Jul.02.14 1:06 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9347
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
via @NBA Lounge Mongolia on FB

Quote:
Чөлөөт тоглогч Шон Ливингстон Голден Стэйт Варриорс багтай 3 жилийн 16 сая долларын гэрээ байгуулахаар тохиролцлоо. Шон Ливингстон өнгөрсөн улиралд Брүүклин Нэтс багийн багийн бүрэлдэхүүнд тоглохдоо 48.3 хувьтай довтолж 8.3 оноо, 3.2 оновчтой дамжуулалт, 3.2 самбараас бөмбөг авалт дунджилсан байна.

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Jul.02.14 1:22 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9347
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
Зарим нэг мэдээллүүд:

- Пау Газол өнөөдөр Пат Райлитай утсаар ярьсан байна, мөн Митч Купчактай удахгүй уулзах юм байна....

- Картиер Мартин Детройттой 1 жилийн гэрээ байгуулахаар тохиролцжээ...

- ОКС Тандер Себастиан Тэлфайрыг сонирхож байгаа ба өнөөдөр уулзахаар болжээ....

- Ариза Визардсын удирдлагатай уулзжээ, Кавс түүний араас мөн хөөцөлдөж байгаа гэнэ...

- Буллз хэрвээ Денгийг буцаад ирээчээ гэвэл Денг дуртайяа очиход бэлэн байгаа гэнэ... гэхдээ нөгөөдүүл нь Мело руу хандраад ухаангүй... энэ хооронд нь Миами Денгтэй уулзахыг хүсч байгаа гэнэ....

- Пэйсэрс, СЖ Майлзад 2,1 сая ногоон санал болгосон байна...

- Хийт, Блэйзэрс, Рапторс, Тандер, Мавс багууд Винсанитиг авахаар сонирхож байна...

- Чарлотте Хорнетс Жош Мкбобыг авч үлдэх бололтой...

- Буллз Рамон Сешионс, Антони Морроу 2той холбоо тогтоосон байна гэхдээ тус 2 тоглогч Мело ирвэл бараг ирье гэсэн юм шиг байна...

- Кайл Ловри Рапторс, Рокетс, Лэйкэрс, Хийт гэх мэт багуудтай уулзахаар болсон байна, гэхдээ мань хүн өөрөө Рапторс, Рокетс 2т илүү хандтай байгаа бололтой...

- Мело Рокетстэй уулзах уулзалтанд, Ховард байх юм байна...

- Мело/ Леброн 2 Мавстай уулзах уулзалтанд Дирк оролцоно гэжээ...

- Селтикс Жаззын довтлогч Гордон Хэйвардтай холбоо тогтоожээ...

- Спенсер Хоовзыг Блэйзэрс авахаар эрчимтэй хөөцөлдөж байгаа гэнэ...

- Мавс Пеликансын довтлогч Ал Фарүк Аминуг сонирхож байна...

- Мемфис Коста Кофусыг 3 сая ногооны цалинтайгаар үлдээхээр болжээ...

- Лэйкэрс Эрик Бледсоё, Крис Бош нарыг сонирхож байгаа гэнэ....

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Jul.02.14 2:38 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Nov.08.09 7:05 pm
Posts: 4434
Location: Under the Radar
ghostface wrote:
- Мело/ Леброн 2 Мавстай уулзах уулзалтанд Дирк оролцоно гэжээ...


Лэброн уулзахгүй ээ, Мэло л маргааш ганцаараа уулзана гэж байгаа. Лэброн ер нь хэн нэгэнтэй очиж уулзана гэж хэлээгүй байгаа хэхэ

_________________
VC3!


Top
   
PostPosted: Jul.02.14 6:03 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Jun.15.10 8:56 pm
Posts: 2966
Location: Холын хоооллл
ЛеБрон өрнөдөд ирээд өөрийгөө нэг сориосой билээ. Хэдэн жил сулхан дорнодоос торолгүй гарч ирж боорцогны хүүхэд боллоо. Одоо өрнөдөд ирээд тэнхээтэй эрстэй нь хүч үзэлцвэл үнэхээр мундагуудыг эзгүйчилсэн боорцогны хүүхэд байсан эсэх нь харагдахаар байна даа.

_________________
Зовлого зовохоос
Зориг мохохгүй


Top
   
PostPosted: Jul.03.14 12:01 am 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Nov.09.05 1:43 pm
Posts: 3196
Location: мэдэхгүй, мэдсэн ч хэлэхгүй
цаадах чинь дэвтээсэн боорцгонд нугасгүй шд


Top
   
PostPosted: Jul.03.14 9:28 am 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9347
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
Хүний наймаатай холбоотой зарим нэг шинэ мэдээллүүд:

- Дараахь тоглогчидыг багууд нь хүний наймаанд явуулахад бэлэн байгаа гэнэ:

OJ Mayo - MIL
JaVale McGee - DEN
Wilson Chandler - DEN
Eric Gordon - NO
Tyreke Evans - NO
Tayshaun Prince - MEM
JJ Barea - MIN
Josh Smith - DET
Matt Barnes - LAC
Jared Dudley - LAC

Пистонс, Пеликанс 2 баг Грег Монроё, Раян Андерсон гэсэн 2 тоглогчийг солилцох талаар ярьж байна... Пистонсын хувьд гэвэл Жош Смит, Хавксд байхдаа хүчний довтлогчоор тоглосоор байгаад сурчихсан болохоор, Монроётой байрлал давхцаад байгаа, тэрнээс гадна Монроёгийн гэрээ дараа жил дуусах болохоор тэрнээс өмнө гялс наймаалцаад авья гэж бодож байх шиг байна...

- Кевин Лавын наймааны асуудал Леброн Мело 2 шийдвэрээ гаргасны дараа л нэлээд эрчимжих бололтой...

- САС-ын нөөцний холбогч Патти Миллс мөрний гэмтлийн улмаас 7 сар тоглохгүй болсон байна... гэхдээ САС-тай 3 жилийн гэрээ хийхээр тохиролцсон гэжээ...

- Антаун Жамисон зодог тайлахыг хүсэхгүй байгаа юм байна...

- Ланс Стивенсон, Пэйсэрсийн зүгээс тавьсан 5 жилийн 44 сая ногооны гэрээг зөвшөөрөөгүй байна... гэхдээ юуны түрүүнд бусад багууд ямар санал тавих бол гэдгийг хүлээж байгаа бололтой...

- Авери Брадли Селтикстэй 4 жилийн 32 сая ногооны гэрээ байгуулжээ...

- Лионел Холлинс Нетсийн ахлах дасгалжуулагчаар ажиллахаар болж 4 жилийн гэрээ байгуулжээ...

- Damjan Rudez гэдэг Хорват залуутай Пэйсэрс 3 жилийн гэрээ хийсэн байна... өнгөрсөн жилийг Испаний лигт өнгөрөөхдаа 3-ын шугамны ардаас 46%-тай довтолж байжээ...

- Люк Валтон Голден Стэйт Варриорсын туслах дасгалжуулагчаар ажиллахаар болсон байна...

- Мэжик Бен Гордоныг багтаа 2 жилийн 9 сая ногооны гэрээгээр элсүүлэхээр болжээ, мөн хамгаалагч Ронни Прайсыг багаас хассан байна...

- Тандер Пау Газолыг авахыг тун их хүсч байгаа гэнэ...

- Клипперс хүчний довтлогч Эд Давистай холбогдсон байна...

- Жазз Кент Баземортой холбоо тогтоосон байна...

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Jul.03.14 1:02 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9347
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
- Рапторс хамгаалагч Кайл Ловритой 4 жилийн 48 сая ногооны гэрээ байгуулахаар тохиролцжээ... Ловри хүсэн хүлээж байсан юмаа одоо л авлаа, харин Рапторсын хувьд арай л жаахан үнэтэй гэрээ хийчихсэн юм шиг санагдаж байна...

- Буллз тун удахгүй хүчний довтлогч Карлос Бүүзерийг амнестидахаа мэдэгдсэн байна... Мело ирнэ гээд итгэчихжээ бүүр...

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Jul.03.14 1:41 pm 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Nov.09.05 1:43 pm
Posts: 3196
Location: мэдэхгүй, мэдсэн ч хэлэхгүй
Мело ирсэн ирээгүй Бүүзерийг явуулсан нь дээр лдээ.
Тандерт угаасаа мид левел тавих мөнгө л байгаа юм шиг байна лээ шд. Пауд тэрийгээ тавьсан нөгөөх нь бараг баярлалаа баяртай гэсэн юм биш үү? Нөхөр 10-12н хооронд 2 жил хийчих санаатай байгаа юм шиг л байна шд


Top
   
PostPosted: Jul.03.14 3:47 pm 
Offline
Алдар Сууны Оргилд Хvрсэн

Joined: Jul.09.09 4:42 pm
Posts: 2688
Location: IMPOSSIBLE is Impo$$ible
Бош цалингаа багасгах биш ихэсгэж гэж чөлөөт тогогч болсон юм бишүү бараг

_________________
*** :king: Леброн ***


Top
   
PostPosted: Jul.04.14 12:14 pm 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Nov.09.05 1:43 pm
Posts: 3196
Location: мэдэхгүй, мэдсэн ч хэлэхгүй
Табо Сефелоша Атлантатай 3 жилийн 12 сая
Даррен Коллинсон Сакраментотой 3 жилийн 16 саяын гэрээг үзэглэж


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 142 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 6 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited