#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Sep.24.18 1:24 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 742 posts ]  Go to page Previous 124 25 26 27 28 29 Next
Author Message
PostPosted: Jan.05.15 10:35 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Jan.10.05 8:40 pm
Posts: 3162
Гэмтэл бэртэлгүй бл гайгүй л дээ, өнгөрсөн жил Хорфорд гэмтээд жоол хэцүүдсэн.


Top
   
PostPosted: Jan.11.15 12:44 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.25.08 3:09 pm
Posts: 12119
Location: Өглөөний Хөх Луу дэвжээ, Бахархал: 2008.7 Доод зиндаа тvрvv Мэргэжил:Эмч
Багт өөлөх зүйл огт алга. Үнэхээр өөр байна энэ улиралд Жош Смитыг зараад 7 дараалан ялаад байсан Детройт Пистонсыг итгэл төгс ялалт байгууллаа. Сэлгээний тоглогчид үнэхээр жигдхэн тоглож байна Майк Скот, Сефалоша, Шройдер, Безморь гээд л залуучууд сайн байна мөн гарааны тоглогчдоос Кэррол бол үнэхээр хамгаалалтанд гайхалтай тоглож байна. 28-8 бүстээ итгэл төгс тэргүүлэл. НБА-д тэдний өмнө Голден Стэт 29-5, Портлэнд 28-8 гэсэн амжилттай байгаа.

_________________
Цаг хугацааны хэмжүүр - ТА ӨӨРӨӨ


Top
   
PostPosted: Jan.11.15 4:57 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Jan.10.05 8:40 pm
Posts: 3162
Mike Bibby wrote:
Багт өөлөх зүйл огт алга. Үнэхээр өөр байна энэ улиралд Жош Смитыг зараад 7 дараалан ялаад байсан Детройт Пистонсыг итгэл төгс ялалт байгууллаа. Сэлгээний тоглогчид үнэхээр жигдхэн тоглож байна Майк Скот, Сефалоша, Шройдер, Безморь гээд л залуучууд сайн байна мөн гарааны тоглогчдоос Кэррол бол үнэхээр хамгаалалтанд гайхалтай тоглож байна. 28-8 бүстээ итгэл төгс тэргүүлэл. НБА-д тэдний өмнө Голден Стэт 29-5, Портлэнд 28-8 гэсэн амжилттай байгаа.

Гол тоглогч Андре Друммонд гэмтээд бараг тоглоогүй юм блээ, тэрнээс Детройт-г барахгүй л блээ дээ, Друммод-гүй байхад л нь л арай гэж хожсон


Top
   
PostPosted: Jan.12.15 11:16 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.25.08 3:09 pm
Posts: 12119
Location: Өглөөний Хөх Луу дэвжээ, Бахархал: 2008.7 Доод зиндаа тvрvv Мэргэжил:Эмч
За тэр ч юу юм бэ? Детройтын хувьд Атлантаг бол арай барахгүй лдээ Друммонд байсан байгаагүй ч. Атланта ямар тоглолт вэ гэдгээ өнөөдөр Вашинтонг Визардсыг хожиж харууллаа. Тэд шилдэг тоглолттой байгаа Визардсыг 120-89 харьцаатай хожсон энэ бол бага тоо биш шүү. Энэ жил Визардсыг ямар байгааг бид бүгд харж байгаа харин Атланта Хаукс тэднээс илүү байгааг бид цаг үргэлж харж байна. Сайхан ялалтууд сайхан цуврал үргэлжилж байна. 8 дараалсан ялалт.

Багийн тоглолт бол хамаагүй өөр байгаа 8 хүн 10 болон түүнээс дээш оноо гэдэг багийн тоглолтын тод жишээ гэж бодож байна.

_________________
Цаг хугацааны хэмжүүр - ТА ӨӨРӨӨ


Top
   
PostPosted: Jan.13.15 4:02 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Jan.10.05 8:40 pm
Posts: 3162
Багийн хувьд бол танайх илүү баг л даа, тэхдээ matchup гэвэл эртээд Друммонд тоглосон бл барахгүй л блээ дээ.
Гэснээс энэ жил танайхтай ахиад сайхан тоглохоор бн уу даа, Пэйсэрс маань яаж ийж бгаад 7 юм уу 8-р гарчихвал.


Top
   
PostPosted: Jan.14.15 8:09 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.25.08 3:09 pm
Posts: 12119
Location: Өглөөний Хөх Луу дэвжээ, Бахархал: 2008.7 Доод зиндаа тvрvv Мэргэжил:Эмч
Өнөөдөр дахиад л ялалт. Онцлог ялалтын нэг Тийг, Миллсап, Кэррол наргүйгээр тэд Фила 76-г буулгаж авлаа. Сэлгээний тоглогчид бүгд хэн гэдгээ харуулж тоголлоо. Алл Хорфорд ямар лидэр тоглогч вэ гэдгээ баталж Трипл - дабл хийлээ. Гайхалтай улирал үргэлжилсээр 30-8 тэдний өмнө НБА-д зөвхөн Голден Стэт л 30-5 явж байгаа.

_________________
Цаг хугацааны хэмжүүр - ТА ӨӨРӨӨ


Top
   
PostPosted: Jan.17.15 3:06 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.25.08 3:09 pm
Posts: 12119
Location: Өглөөний Хөх Луу дэвжээ, Бахархал: 2008.7 Доод зиндаа тvрvv Мэргэжил:Эмч
Атланта Хаукс 110-89 Торонто Рэпторс

Атланта Хаукс 11 дараалсан ялалт, улирал 32-8
Багийн өнөөдрийн учраа улиралын гайхалтай эхлүүлсэн Торонто Рэпторс байлаа. Рэпторсын лидэр Демар Дерозан бэртлээс ирээд 2 дахь тоглолтондоо оролцсон. Манай залуус тоглолтын санаачлагыг эхний хагасаас авсаар хэмнэлээ алдалгүй ялалтаа баталгаажууллаа.

Манай залуус: Хорфорд 22 оноо, 5 дамжуулалт, 5 самбар, 16 оноо, 8 самбар, Тийг 13 оноо, 9 дамжуулалт, Кэррол 13 оноо, Корвор 11 оноо авсан бол сэлгээний залуус хамтдаа 35 оноо авчээ. Эсрэг багаас Демар сайн байж 25 оноо авсан ч багаа ялалтанд хөтөлж чадсангүй.

Аялан тоглолтууд үргэлжилсээр дараагийн зогсоол Чикаго Буллс.

_________________
Цаг хугацааны хэмжүүр - ТА ӨӨРӨӨ


Top
   
PostPosted: Jan.18.15 7:30 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.25.08 3:09 pm
Posts: 12119
Location: Өглөөний Хөх Луу дэвжээ, Бахархал: 2008.7 Доод зиндаа тvрvv Мэргэжил:Эмч
Атланта Хаукс 107-99 Чикаго Буллс

Улиралын 12 дахь дараалсан ялалт. Үнэхээр багийн тоглолт гэж ямар байдгийг харуулж чадаж байна. Дасгалжуулагч зөв үедээ хүнээ гаргах тал дээр асуудал алга. Өнөөдрийн учраа нь зүгээр ч нэг баг биш Чикаго Буллс юм. Ямар ч байсан ялалт байгуулснаар аялан тоглолт түр завсарлаж гэртээ хийх тоглолтууд эхэллээ. Цуврал үргэлжлэх бүрэн боломжтой дараагийн учраа Детройт, Индиана, ОКС харин нилээн эвгүй учраа байх шүү. ОКС-ыг хожвол Минносато гээд цуврал үргэлжлэх бүрэн боломж бол байна.

Энэ удаад ялалт байгуулснаар 33-8 гэсэн амжилттай боллоо. Манай багийн өмнө Голдэн Стэйт 32-6 гэсэн амжилттай байгаа бол эсрэг багаа 96,6 оноо авхуулж байгаагаараа НБА-г тэргүүлж байгаа юм.

_________________
Цаг хугацааны хэмжүүр - ТА ӨӨРӨӨ


Top
   
PostPosted: Jan.18.15 11:50 pm 
Offline
FAN OF WADE
User avatar

Joined: May.26.10 7:30 pm
Posts: 4785
Location: www.maf.mn
Энэ улиралд ч майк бибби ч ганц башийж байх шиг байна даа :wd:

_________________
E5400/G41/4G/GTX440/250G :))


Top
   
PostPosted: Jan.19.15 1:30 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Jun.15.10 8:56 pm
Posts: 2962
Location: Холын хоооллл
Корвер Буллзын талбайд очиж өөрийгөө сануулсан байна лээ. Одоо бодоод байхад Жазз, Буллз-д байхдаа үнэхээр дутуу үнэлэгддэг байжээ хөөрхий минь.
Нэг улиралд 3PFG%>50, FG%>50, FT%>90 үзүүлэлт хийсэн тоглогч ер нь байдаг юм болов уу

_________________
Зовлого зовохоос
Зориг мохохгүй


Top
   
PostPosted: Jan.19.15 1:02 pm 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Nov.09.05 1:43 pm
Posts: 3196
Location: мэдэхгүй, мэдсэн ч хэлэхгүй
Шувуухай агаа байлуу?


Top
   
PostPosted: Jan.19.15 10:06 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.25.08 3:09 pm
Posts: 12119
Location: Өглөөний Хөх Луу дэвжээ, Бахархал: 2008.7 Доод зиндаа тvрvv Мэргэжил:Эмч
Жавхлан wrote:
Энэ улиралд ч майк бибби ч ганц башийж байх шиг байна даа :wd:


Харин тиймээ энэ жил үнэхээр аз жаргалтай байна.

_________________
Цаг хугацааны хэмжүүр - ТА ӨӨРӨӨ


Top
   
PostPosted: Jan.20.15 7:58 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.25.08 3:09 pm
Posts: 12119
Location: Өглөөний Хөх Луу дэвжээ, Бахархал: 2008.7 Доод зиндаа тvрvv Мэргэжил:Эмч
Детройт Пистонс 82-93 Атланта Хаукс

Детройтыг хожихгүй гээд байсан хүн одоо амаа барьсан байх. Детройт хэдий мундаг самбарын хослолтой ч багийн тоглолт гэж ямар байдгийг залуус маань харууллаа. Атланта багаараа 31 дамжуулалт өгсөн бол Пистонс 17 дамжуулалт. Самбарт Пистонс 61 ч Атланта 42 самбар авсан ч ялалтыг байгууллаа. Атлантагийн сэлгээ 31 оноо, Пистонс сэлгээ 31. Гол нь багийн тоглолт Атлантагийн хувьд илүү байснаар улиралын 13 дахь дараалсан ялалтаа байгууллаа. Тэдэн шиг ийм урт цуврал үүсгэсэн баг одоогоор байхгүй байх. Дараагийн баг Индиана.


Attachments:
201501191457538679316.jpg
201501191457538679316.jpg [ 56.93 KiB | Viewed 1034 times ]

_________________
Цаг хугацааны хэмжүүр - ТА ӨӨРӨӨ
Top
   
PostPosted: Jan.22.15 11:59 am 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9337
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
экспертүүдийн хувьд Атлантатай холбоотой нэг асуудал гарч байгаа нь яг хэнийг нь Алл-стард сонгох вэ гэдгийг шийдэхэд тун хэцүү байгаа гэнэ.... ганц 2оор нь сонгоход тун хүндрэлтэй бүгд жигд тоглолт үзүүлж байгаа болохоор Корверыг хүртэл бүх оддын сэлгээнд сонгогдох магадлалтай гэсэн байналээ... гэхдээ Тийг, Миллсап 2 бараг орох байхдаа, эсвэл Миллсап биш Хорфорд орж магадгүй....

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Jan.22.15 12:14 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.25.08 3:09 pm
Posts: 12119
Location: Өглөөний Хөх Луу дэвжээ, Бахархал: 2008.7 Доод зиндаа тvрvv Мэргэжил:Эмч
Харин тийм экспэртүүд яаж сонгох уу гэсэн нэг нийтлэл гарсан байсан. Үнэхээр гарааны 5н залуу бол бусад багуудад байхгүй жигд тоглолтыг л үзүүлж байгаа миний хувьд бодож байна. НБА-д гарааны 5н тоглогч бүгд 10+ оноо авч байгаа баг бараг л үгүй байх. Тиймээс миний хувьд Хорфорд, Тийг, Миллсап 3 бүх оддын тоглолтонд сонгогдвол сайхан л байна. Тэгээд Корвер холын шидэлтийн тэмцээндээ дахиж орох хэрэгтэй. Энэ жил бүх талаараа сайхан тоглолт үзүүлж байгаад сэтгэл хангалуун байна.

_________________
Цаг хугацааны хэмжүүр - ТА ӨӨРӨӨ


Top
   
PostPosted: Jan.22.15 12:18 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.25.08 3:09 pm
Posts: 12119
Location: Өглөөний Хөх Луу дэвжээ, Бахархал: 2008.7 Доод зиндаа тvрvv Мэргэжил:Эмч
14 дэх дараалсан ялалт Индиана 91-110 Алтанта Хаукс

Өнөөдөр талбайдаа цагтаа хүчирхэг тоглолтыг үзүүлж явсан Индианагийн залуусыг хүлээж авлаа. Пол Жорж, Жорж Хиллгүй Индиана энэ жил үнэхээр муу байгаа тэр ч утгаараа цувралыг тасрахгүй гэдгийг бүгд л мэдэж байсан байх хэдийн тийм ч эхний хагас Индиана 41-52 Алтанта Хаукс гэж өндөрлөсөн. Аналистуудын хэлдгээр 3-р үе тун чухал үед Харцагууд 36 оноо авч эсрэг багтаа 23 оноо өгсөн нь ялалтаа баталгаажуулсан гэхэд болно.

Багийн гарааны залуус бүгд 10+ оноо сэлгээнээс Антич 12 оноо, Табо 8 оноо гээд л сэлгээний залуус 40 оноо багтаа нэмэрлэсэн гэхээр жигдхэн тоглолтоо дахин нэг үзүүллээ. Тэгээд дамжуулалтыг багаараа 30, бөмбөг таслалтыг 12 удаа гээд л өөлөх зүйл алга. Дараагийн учраа ОКС. 2 супер одтой залуус үлдсэн тоглолтуудын 50+ хувьд нь хожиж байж ПО-т орохыг хүсэж байгаа. Цуврал цааш үргэлжлэнэ гэдэгт итгэлтэй байна.


Attachments:
201501211953715974892.jpg
201501211953715974892.jpg [ 48.71 KiB | Viewed 997 times ]

_________________
Цаг хугацааны хэмжүүр - ТА ӨӨРӨӨ
Top
   
PostPosted: Jan.22.15 3:45 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Jun.15.10 8:56 pm
Posts: 2962
Location: Холын хоооллл
КК 2012 оны 11 сараас хойш анх удаагаа данк хийжээ. "Dennis Schroder намайг тохож үзээгүй гэж бодож байсан бололтой. Энэ чиний кареерийн анхны данк уу? гэж асуусан" гэнээ хэхэ. Мань хүн 12 жилийн кареертаа 16 дахь удаагаа тохож байгаа юм байна.
Атланта ч 14 дарааллаад хожиж. Сүүлийн 31 тоглолтын бараг 29-т нь ч хожоод байгаа юм уу. Айхтар л байна.

Тэр 3 онооны тэмцээний тухайд манай хүн болгоомжилж байгаа байх оо. Орлоо гээд баараггүй түрүүлнэ гэсэн баталгаагүй болохоор. Рэй Аллен ч гэсэн тэмцээнд түрүүлж байсан боловч нийт 5 удаа ороод 4-т нь ялагдаж байсан нөхөр шүү дээ. Корверийн хувьд өмнө нь 2 үзээд бараагүй. Уг нь NBA-гийн түүхэнд үлдэхээр шидэгчийн хувьд нэг аварга болчвол сайхан л байна.

_________________
Зовлого зовохоос
Зориг мохохгүй


Top
   
PostPosted: Jan.23.15 6:18 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.25.08 3:09 pm
Posts: 12119
Location: Өглөөний Хөх Луу дэвжээ, Бахархал: 2008.7 Доод зиндаа тvрvv Мэргэжил:Эмч
Кайл Корвер маань бүх оддын тоглолтын холын зайн шидэлтийн тэмцээнд оролцохоор шийджээ. Гайхалтай байна.

Бүх оддын тоглолтонд оролцох 2 бүсийн гарааны 5 тоглогчид тодорсон. Одоо дасгалжуулагч нарын сонголт үлдлээ. Тийг, Миллсап, Хорфорд нарыг сонгогдоосой гэж залбирья даа

_________________
Цаг хугацааны хэмжүүр - ТА ӨӨРӨӨ


Top
   
PostPosted: Jan.24.15 12:55 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.25.08 3:09 pm
Posts: 12119
Location: Өглөөний Хөх Луу дэвжээ, Бахархал: 2008.7 Доод зиндаа тvрvv Мэргэжил:Эмч
Атланта Хаукс 15 дараалсан түүхэн ялалт.

Багийн түүхэнд 1993 онд 14 дараалсан ялалт байгуулж байсан бол энэ жил онцгой байгаа залуус маань 15 дараалсан ялалтаа ОКС-ын залуусаас авлаа. Багийн тоглолтыг магтахгүй байхын аргагүй байлаа. Гарааны тоглогчдоо орлож гарч буй залуус өөрсдийн үүргээ сайн биелүүлж хүчирхэг ОКС-ыг талбай дээрээ буулгаж авсан нь гайхалтай үдэш байсан.

Багаас: Миллсап 22 оноо, 10 самбар, Тийг 17 оноо, 9 о.д, Хорфорд 14 оноо, 12 самбар, Кэррол 13 оноо, Шродер 13 оноо тус тус авч багаа ялалтанд хөтөллөө.

ОКС: Уэстбрүүк 22 оноо, 11 о.д, Дурант 21 оноо авсан ч баг нь ялалт байгуулж чадсангүй.

Өнөөдрийн бас нэгэн онцлох зүйл бол Кайл Корвер маань дахин тохолт хийлээ. Түүний хувьд 3 хонгийн дотор 2 удаа тохолт хийсэн нь түүх болчих гээд л байх шиг ахмад тоглогч, тэгээд самбарт тохолт хийдэггүй гээд яриа ч хөвөрсөөр шүү.


Attachments:
10418521_10152861654896773_1118294048076788701_n.jpg
10418521_10152861654896773_1118294048076788701_n.jpg [ 55.77 KiB | Viewed 945 times ]

_________________
Цаг хугацааны хэмжүүр - ТА ӨӨРӨӨ
Top
   
PostPosted: Jan.24.15 8:33 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Nov.30.10 11:06 am
Posts: 2228
Кайл Корвер Елтон Бренд 2 мөрийцсөн гэж байгаа. Елтон Бренд түрүүлж 3-с хийх үү? Корвер тохох уу? гэж. Тэгээ хожсондоо 100 ногоон. Анхнаасаа л ойлгомжтой байсан байх даа. Гараанд гарч байгаа талбайд гарч чадахгүй байгаа 2 хүн юм чинь. Яахав багаа сэргээх хурцлах зорилгоор ахмад тоглогчид ийм арга хэрэглэсэн байж болох л доо.

_________________
УС байхгүй бол амьдрал байхгүй..


Top
   
PostPosted: Jan.25.15 6:26 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Dec.08.11 12:02 pm
Posts: 5036
Location: ...........
Өчигдөр анх удаа тоглолты нь үзлээ гоё байна лээ үнэхээр гоё тоглож байна лээ

_________________
...


Top
   
PostPosted: Jan.26.15 3:05 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Jan.10.05 8:40 pm
Posts: 3162
Jeff Teague л арай илүү онцгой байгаам даа, өнгөрсөн жилийн ПО-д түүнийг үнэхээр мэдэрсэн дээ. Хэрэгтэй үед ёстой яаж л бл яаж тоглохоор, сүүлдээ манайхан хааж чадахгүй 6-9 өндөртэй урт мөчтэй НБА-н бүх хамгаалалтын багийн Пол Жорж-ийгоо наалдуулж бж л дарж авсан.


Top
   
PostPosted: Jan.26.15 1:41 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9337
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
Тийг, Милсапп 2 л сэлгээнд сонгогдох байхдаа, Хорфорд арай л чадахгүй байх, улиралын эхний хэдэн тоглолтуудыг өнжсөн, эхэн үедээ тааруу байсан, яван чангарсан, харин Милсапп улиралын эхнээс л ер нь гайгүй тогтмол тоглолттой байсан гэдэг утгаараа Милсапп л сэлгээнд сонгогдох байх...
өнөөдөр Миннесотаг хожсоноор багийнхаа түүхэнд хамгийн олон буюу 16 дараалж ялсан амжилтыг үзүүлжээ...

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Jan.27.15 10:23 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.25.08 3:09 pm
Posts: 12119
Location: Өглөөний Хөх Луу дэвжээ, Бахархал: 2008.7 Доод зиндаа тvрvv Мэргэжил:Эмч
Өчигдөр Чононуудыг ялснаар багийн түүхэн амжилтаа ахиулсан ялалт болсон. Багийн бүрэлдэхүүн ч мөн л тэгш тоглолтоо үзүүлсэн. Багийн тоглолт бол өөлөх зүйл алга. Түүний үр дүн ч багийн дасгалжуулагчын баг Бүх оддын дасгалжуулагчын багаар сонгогдлоо. Майк багаасаа 3н хүн сонгоно гэдэгт туйлын итгэлтэй байна. Тийг, Хорфорд, Миллсап нар сонгогдох нь зүйн хэрэг.

Хорфорд 2хон тоглолт л өнжсөн тэрнээс биш улиралын 43 тоглолтонд оролцсон гэдгийг санаарай. Сүүлд дундуур нэг амраасан тоглолт ороод 2. Тиймээс энэ гурван залууг БҮХ ОДОД болоход маргах хүн гарахгүй л болов уу. Ямар ч байсан ялалтын цуврал сайхан үргэлжилж байна.

_________________
Цаг хугацааны хэмжүүр - ТА ӨӨРӨӨ


Top
   
PostPosted: Jan.27.15 11:42 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.25.08 3:09 pm
Posts: 12119
Location: Өглөөний Хөх Луу дэвжээ, Бахархал: 2008.7 Доод зиндаа тvрvv Мэргэжил:Эмч
Өчигдөрийн тоглолт дээр Кэнт Бэйзморийн 2 удаа хийсэн хаалт багийн тоглогчдыг үнэхээр сэргээсэн шүү. Өнгөрсөн жил Лэйкерст тоглолтын арга барилаа олохгүй байсан тоглогч энэ жил үнэхээр өөр байна. Цөөн минут тоглож байгаа ч багийн тоглолтыг үнэхээр сэргээж байгаа нь таалагдсан.

_________________
Цаг хугацааны хэмжүүр - ТА ӨӨРӨӨ


Top
   
PostPosted: Jan.29.15 8:22 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.25.08 3:09 pm
Posts: 12119
Location: Өглөөний Хөх Луу дэвжээ, Бахархал: 2008.7 Доод зиндаа тvрvv Мэргэжил:Эмч
Багийн түүхэн амжилт үргэлжилсээр 17 дараалсан ялалт

Өнөөдөр талбай дээрээ Брүүклин Нэтс багийг хүлээн авч тоглож итгэл төгс ялалтыг байгууллаа. Багийн гарааны 5н тоглогч бүгд 10+ оноо, сэлгээнээс Шродер 10+ оноо авч багтаа тусалсан. Багаас Миллсап 20+ оноо, 10+ самбар авч ялалтын гол хүн байлаа. Дараагийн тоглолт Портлэнд

_________________
Цаг хугацааны хэмжүүр - ТА ӨӨРӨӨ


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 742 posts ]  Go to page Previous 124 25 26 27 28 29 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited