#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Jul.22.18 2:11 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 409 posts ]  Go to page 1 2 3 4 516 Next
Author Message
PostPosted: Oct.06.10 10:32 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jun.17.07 1:57 pm
Posts: 3691
Location: Бурханы бүтээл....
За өнгөрсөн жилийн сэдвийг хуучин хэмээн үдэж, шинэ улиралыг шинэ сэдвээр угтая..... Манай 2010-2011 оны улиралын гарааны тоглогчид

Холбогчид Д.Ж Айгустин/Шаун Ливингстон/Шэррон Коллинс

Image

Хамгаалагчид Стивен Жаксон/Жералд Хендерсон/Жаварис Криттентон/Матт Каролл

Image

Довтлогчид Жералд Уаллас/Деррик Браун/Доминик МкКүйр/Дариус Майлс

Image

Том Довтлогчид Борис Диау/Тайрус Томас/Эдуардо Нехара

Image

Төв Назр Мохамед/Куэйм Браун/ДиСагана Диоп

Image

2009-2010 оны улиралын сэдэв - viewtopic.php?f=189&t=144866

_________________
Nope…


Last edited by BadBoyz on Jul.23.14 1:41 am, edited 9 times in total.

Top
   
PostPosted: Oct.06.10 10:35 pm 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
Августин-ийг Ларри Браун нилээн шахна даа.
Даралт дийлэхгүй бол жийгдэх ч байх.
Тэгээд ч Капитан Жэк голлож найруулга хийх учраас Ларри Брауны хувьд холбогч байрлалын хүн шиддэг байх л чухал байх.


Top
   
PostPosted: Oct.06.10 10:49 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jun.17.07 1:57 pm
Posts: 3691
Location: Бурханы бүтээл....
Өнгөрсөн улиралыг хэрхэн өнгөрүүлсэнийг хүн бүхэн мэдэж байгаа......
10 хүрэхгүй жилийн түүхтэй Бобкетс баг анх удаагаа Плэй Оффд оролцож шинэ амжилт тогтоосон..... Тэгвэл өнгөрсөн зун яажшуухан өнгөрөв?.....

Ерөнхийдөө бол манайх олон шилжилт хийсэн.....

ImageImage

Өнгөрсөн жил манай гарааны тоглогчид байсан Рэймонд Фелтон Никс рүү явсан бол Тойсон Чандлерийг Даллас руу наймаалсан.......
Улмаар Чандлерийн наймаагаар манайд ирэх ёстой байсан хөгшин төвийн тоглогч Эрик Дампир - ыг чөлөөлж 13 сая ногоон хэмнэсэн юм..... Түүний оронд 2001 оны драфтын бүтэлгүй нэг Куэйм Браун - ыг фрее агентаас авсан......

Рэймонд Фелтоныг нөхөхөөр Вашингтоноос фрее агент болсон холбогч Шаун Ливингстон гэж бас нэг драфтын дээгүүрх сонголт 6-7 фүүт өндөр холбогч авчирсан......

Улмаар бууны хэрэгт ороогдсон Жаварис Криттентон, гэмтэл бэртлийн уурхай болсон Дариус Майлс, Вашингтоноос мөн залуу довтлогч Доминик МкКүйр нарыг авчирсанаар хэвлэл мэдээлэлийхэнд 2 дахь боломж олгосон баг гэж нэрлэгдсэн...... Мөн шинэ тоглогчидоос Шэррон Коллинс гэж бас нэг хүнд гартай болсон....... Хэрвээ өнөө цагийн хамгийн гангста багийг нэрлэ гэвэл магадгүй Бобкетс нилээн дээгүүр давхих байх....

Маш олон цуу яриа гарсан даа...... Борис Диауг наймаалж Торонтогоос холбогч Хосе Калдерон авчрана гэж баахан үзсэн...... Эрик Дампирын суларч байгаа цалинг ч ашиглах гэж оролдсон...... Эцэст нь Денверийн Мелогын буянд холбогч Девин Харрис манайх болох магадлал өндөр байлаа....... Гэвч бүтсэнгүй.......

Энэ зун Зүүний багууд маш хүчтэй болсон.......
Зүүний багууд асар хүчирхэгжсэн энэ үед бидний хувьд эв нэгдэл, нэг баг шиг хамт олон болон мэдээж хэрэг өвгөн Ларри Брауны тактек л ялалт авчрах болно......

Бобкетс баг энэ жил довтлогч Тайрус Томас - ыг сайжрана гэж ихээхэн итгэж найдаж байгаа гэнэ........ Хэрвээ тэр сайжирвал доороо Томас - Уаллас гэсэн хослол олон харах магадлалтай юм байх......

_________________
Nope…


Top
   
PostPosted: Oct.06.10 11:01 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jun.17.07 1:57 pm
Posts: 3691
Location: Бурханы бүтээл....
Image

Бобкетс баг энэ улиралын өмнөх анхны тоглолтоо өчигдөр хийж Леброн Жэймс нь явсан Клевланд -ын Морин Цэргүүдэд 87:72 оноогоор хожигдсон байна.....

Манайх зочин болж очсон бөгөөд гэрийн эздээс Данел Гибсон, Ж.Ж Хиксон нар 18, 17 оноо тус тус авч багаа ялалтанд хүргэжээ.......

Харин Бобкетс - аас энэ улиралаас эхэлж гараанд гарах магадлалтай байгаа Д.Ж Айгустин 14 оноо, Тайрус Томас 11 оноо 9 самбар хийж багаа тэргүүлжээ.....

Манай багаас төвийн тоглогч Куэйм Браун, хамгаалагч Жералд Хендерсон, төв Диоп, холбогч Шаун Ливингстон нар гэмтлээс болж оролцоогүй бол Диоп хувийн асуудалаар оролцоогүй байна......

_________________
Nope…


Top
   
PostPosted: Oct.07.10 12:40 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jun.17.07 1:57 pm
Posts: 3691
Location: Бурханы бүтээл....
Image

За манайх дахиад хожигджээ.... Энэ удаад манайх талбай дээрээ гэхдээ өөр ордонд улиралын өмнөх тоглолтоо хийлээ...... Оклахомагын залуучууд бидэнтэй тулалдсан юм.....

97-93 аар зочин баг хожлоо..... Тоглолтоос харахад дасгалжуулагчтайгаа муудаад байгаа сурагтай байсан Жоржтауны их сургуулийн бүтээгдхүүн Жефф Греен тэсэрч 25 оноо зулгаасан бол хамгаалагч Жэймс Харден 16, төвийн тоглогч Серге Ибака 12 оноо, 11 самбар авсан бол онооны лидер болсон Кевин Дурант 17 минутанд 12 оноо авсан байна.....

Харин Бобкетс багаас энэ жил Ларри Браун ихээхэн найдлага тавиад байгаа довтлогч Тайрус Томас 16 оноо 7 самбар авч, Жералд Уаллас болон Борис Диау нар 14 оноо тус тус авсан байна......

Д.Ж Айгустин 10 оноо, холоос гурав шидэж хоёр буудсан бол 6 пасс хаяжээ.... Сэлгээнээс Шэррон Коллинс олон минут тоглож 4 оноо, хоёр пасс, нэг самбар авч 5 удаа бөмбөгөө алдсан бол, Жаварис Криттентон 2 оноо, 4 пасс өгч, хоёр самбар авч, нэг блок шот, хоёр булаалт хийсэн байна......
Гараанд гараад байгаа төвийн тоглогч Назр Мохамед 3 оноо, 3 самбар хийж..... Тэрвээр ийм байвал Тайрус Томас юм уу, Диоп-д байр сууриа алдах байх.....

За ингээд одоогын байдлаар 0-2 болж байх шив дээ....

_________________
Nope…


Top
   
PostPosted: Oct.09.10 8:53 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jun.17.07 1:57 pm
Posts: 3691
Location: Бурханы бүтээл....
Image

Өнөөдөр манай нөөц хамгаалагч Мэтт Каролл бэлтгэл дээр алжээ......
Багт хэрэгтэй нэг шүүтер заавал байдаг..... Манай Бобкетс - д байгаа нь Мэтт Каролл, тэгвэл өнөөдөр мань эр бэлтгэл дээрээ торгуулын шугамнаас 184 удаа дараалж оруулсан юм байна.....

Ахмад Жак түүнийг 78 дахь торгуулиа шидэж байхад 'би хэзээ ч хорь дараалж хийж байгаагүй' гэжээ....... Харин мань тоо 98 дээр очиход туслах дасгалжуулагч Дайв Ханнерс суудлаасаа босон хүрч ирээд "Одоо хэдэд явж байна?" гэж асуужээ..... 101 хэмээн хариулахад нь "Энэ бол юу ч биш, миний дээд амжилт 122" гэж сайрхсан байна.... Гэвч Каролл 122 - ыг эвдэж 184 дээр ирээд шидэлтээ алдсан байна.....

Маргааш Греен Бэй хотод болох бэлтгэл дээр 200 хүртэл шидэх үү? яах бол?..

Жич: Санал асуулга орууллаа..... Улирал эхлэхээр санал асуулгын хугацаа дуусна..... Саналаа өгөөрөй.......

_________________
Nope…


Top
   
PostPosted: Oct.09.10 10:27 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Oct.17.07 12:37 pm
Posts: 1255
Location: fantasy.mnformula1.com
Ene jil WAS shine draft Wall, huuchin od Arenasaa ashiglaad gaigui toglood POd uldvel southeastees tanaih, manaih, ATL, ORL bugd POd uldehgui potential baigaa yum daa.

_________________
DON'T GIVE UP


Top
   
PostPosted: Oct.10.10 1:47 am 
Offline
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Ноёлон Ноёрхогч Гишvvн

Joined: Mar.09.09 8:36 pm
Posts: 1051
Location: Rock on...
Энэ Кэррол буцаад ирциймүү... Хэзээ ирцийн. хэхэ. Тоголот эдрийн мэдкүээ. Ямар ч байсан тоглоомон дээр аймар сайн шиддэг байсан. хаха

_________________
http://chebernator.com


Top
   
PostPosted: Oct.10.10 3:56 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jun.17.07 1:57 pm
Posts: 3691
Location: Бурханы бүтээл....
Image

Манай Бобкетс өнөөдөр Висконсин мужын Греен Бэй хотод очиж Милваукее Бакс багтай улиралын өмнөх бэлтгэлийн гурав дахь тоглолтоо хийлээ...... Тэгээд 86-78 аар хожигдлоо......

Манайх өнгөрсөн улирал шигээ адилхан хамгаалалт чунаг, довтолгоо асуудалтай эхэлж магадгүй юм даа..... Одоо хэр нь 100+ оноо авахгүй, бас алдахгүй яваад байх юм......

Өнөөдөр Тайрус Томас талбайд гарсангүй, Жералд Уаллас хөөрхөн хичээл зааж 15 оноо, 6 самбар, 5 дамжуулалт, 4 блок шот, 2 булаалт хийж азаргалжээ........
Харин Д.Ж Айгустин, Девин Броун нар 11 оноо тус тус авсан байна......

Ерөнхий тоглолтыг харахад Борис Диау гэж алуурчин байгаа бололтойдогоо....... Нөхөр ур чадвар, тоглолт энэ тэр бол өөрийн арга барилтай сайн тоглогч нарын нэг...... Гэм нь баахан буудагчтай Орландо, Финикс нартаа илүү тохирох тоглогч юм шиг санагддаг...... Өөрөө нэг их довтлохгүй, харин пасс хаяж бусаддаа боломж олгодог тоглогч....... Талбай дээрх том биетэй найруулагч байхад харин манайд шиддэг мангасууд нь цөөхөн..... Айгустин, Ахмад Жак хоёр талбайд шидэгч хийх чадвартай...... Уаллас өөрөө бол нэг их сайн биш, сэлгээнээс Каролл мэт нь л байх жишээтэй........
Би хувьдаа болдог бол Борис Диауг нэг чунаг төвийн тоглогч, бүүр болохгүй бол холбогч - оор сольвол зүгээр юм шиг..... Энэ жил Айгустин талбайд гарна гэхээр би сэтгэл хангалуун байгаа, гол нь Айгустин өөрийнхөө үүргийг гүйцэтгээд өмнөхөөсөө арай дээр хамгаалаад тоглочиход л асуудалгүй юм байгаа юм.......
Харин төвийн тоглолт л санаанд хүрдэггүй дээ, Назр Мохамед арай л бишээ.....

_________________
Nope…


Top
   
PostPosted: Oct.14.10 1:31 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jun.17.07 1:57 pm
Posts: 3691
Location: Бурханы бүтээл....
www.bball.mn

улиралын өмнөхийг бичлээ....

_________________
Nope…


Top
   
PostPosted: Oct.17.10 3:36 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jun.17.07 1:57 pm
Posts: 3691
Location: Бурханы бүтээл....
Image

За манайх, улиралын өмнөх тоглолтын анхны ялалтаа Детройт Пистонс гэж ядарч яваа багийг хожлоо...... Манай шинэ найдвар гэж хэлж болох довтлогч Тайрус Томас дөрөвдүгээр үед 23 онооныхоо 10 оноог авсан бол Д.Ж Айгустин ба Деррик Браун нар чухал үед 12 чөлөөт шидэлтийнхээ 10 - ийг нь чулуу болгосоноор 2004 онд Ларри Браун аваргалж байсан Пистонсыг 97 - 94 оноогоор хожлоо......

Надад манай ирээдүй болсон Деррик Браун, Жералд Хендерсон нарын тоглолт мөн ч их таалагдаад байгаа даа....... Талбайд ерөнхийдөө гардаг хэд л гарч..... Харин Назр Мохамед 10 минут тоглосон байна..... Ийм байвал ч мань хүн нөөцийн суудалдаа залрах байхаа........ Харин Африк төв ДиСагана Диоп 27 минут гарч гурав шидэж 6 оноо авч, 100% довтолж 4 самбар, 6 блок шот хийсэн байна.......

Диопыг л талбайд гаргамаар байгаа юм даа..... Диоп, Томас хоёр сэлгээд байхад болох байх гэж бодоод байгаа...... Оноо авахгүй ч манай хамгаалалтанд бас чунаг хэрэг болох залуу Диоп.......

Холбогч дээр Д.Ж Айгустин 16 оноо, 8 пасс хаяжээ...... 11 оноог чөлөөт шидэлтээс авч....... Яахав иймэрхүү маягаар тоглоод байхад Айгустин манайд хангалттай л даа.... Гол нь гурваас хийдэгээ сайжируулаад илүү дефэнс, илүү пасс хаяах мэдрэмж суувал Фелтоныг хангалттай орлоно....... Энэ Борис Диауг л хоёр ч юмуу сайхан шиддэг, хамгаалдаг хүмүүсээр сэлгээд явуулчихмаар байгаа юм даа.....

Нээрээ хамгаалагч Жаварис Креттэнтонг багаасаа хасжээ..... Өвдөгний проблемтэй хэвээрээ байх шиг байна...... Гэхдээ гол шалтгаан нь манайх шинээр драфтын гадуур олж авчирсан Шэррон Коллинс гэж холбогчдоо цаг гаргах байсан бололтой....... "Түүнийг эсвэл Шэрроныг" гэж Ларри Браун хэлжээ....... Жаварис Криттентон плэй макер гэхээсээ илүү довтолгоо чиглэлийн хамгаалагч байсан нь түүнийг хасах бас нэг шалтгаан болжээ....... Гэтэл Шэррон Коллинс гэж тарвага шиг залуугынхаа биеийн жинд дурамжхан байдаг бололтой манай коуч...... Цаад тарвага нь жингээ хасахын оронд улам нэмээд 213 паунд болсон гэнэ....... Одоо 8 ба түүнээс дээш хасаж буцаад коллеж байсан шигээ турах гэнэ.......

Одоо манайх 17 тоглогчтой болоод байгаа..... Хоёр нь хасагдана даа......

_________________
Nope…


Top
   
PostPosted: Oct.18.10 1:19 am 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9330
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
Криттентон одоо НБА-д үлдэж чадахгүй бол европ эсвэл, хятад явж таарах бхдаа хөөрхий....
багийн хувьд хамгаалалт өнгөрсөн жилээс муудсан юм алга, даанч довтолгоо асуудалтай хэвээрээ л бна.... Жамал Кравфорд, Бен Гордон эсвэл Маркус Торнтон мэт шиг сэлгээнээс сайн тоглож оноо түүж багийг сэргээж өгдөг хүн бараг алгадаа... энэ тал дээрээ жаахан анхаарчихвал ч ямар ч багийг эвгүйтүйлж, сандаргана шүү....

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Oct.19.10 2:44 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jun.17.07 1:57 pm
Posts: 3691
Location: Бурханы бүтээл....
Image
Зиа пре улиралын өмнөх тоглолтоо Миами - тай хийлээ... Тэгээд нутагт нь очоод 102 - 96 аар уншаад иржээ...... Манай багаас Ж-Уаллас тоглоогүй бол талбайн эздээс Д.Уэйд тоглоогүй ч Леброн Жэймс, Крис Бош хоёр нь талбайд гарчээ.....

Леброн Жэймс 30 минутанд 33 оноо авсан бол Крис Бош 14+8, Хаслем 12+8 самбар хийж.....

Харин Бобкетс Д.Ж Айгустин 19 оноо авч тэргүүлж, мань эр нийт шидэлт 8 хийсэнээс 6 - г оруулж, үүнээс 3 нь холын зайнаас гүйцэтгэсэн байна.......
Харин сэлгээнээс Деррик Браун 18 оноо авч бараг 100% довтолсон байна..... Ер нь манай сэлгээ өмнөх жилээс илүү чанаржсан гэдэг нь харагдаад байна даа.... Жералд Хендерсон, Деррик Браун хоёр бол сайжирч, сэлгээнээс тоглолт үзүүлэх гол хүмүүс болж...... Бас Тайрус Томас өнөөдөр 15 оноо авч.....

Манайд харин Борис Диау гэж шавраас гадна гэмтэл бэртэл гэж баахан толгой өвтгөх асуудал болоод байх шиг байна..... Куэйм Брауныг аль эрт хэдэн долоо хоногоор алдсаныг мэдэж байгаа..... Шаун Ливингстоны өвдөг асуудалтай хэвээр байгаа, Нехара бас гэмтэлтэй байгаа...... Үүн дээр нэмэгдээд залуу довтлогч Доминик МкКүйр бэлтгэл дээр гэмтээд авч...... Мань эрийг 6 ба түүнээс дээш долоо хоног хүлээж магадгүй болоод байна..... Чааваас нэг жилийн гэрээтэй ирсэн юм, улирал ч эхлээгүй гэмтээд өөрийгөө харуулах боломж нь багаслаа даа......
ghostface wrote:
Криттентон одоо НБА-д үлдэж чадахгүй бол европ эсвэл, хятад явж таарах бхдаа хөөрхий....
багийн хувьд хамгаалалт өнгөрсөн жилээс муудсан юм алга, даанч довтолгоо асуудалтай хэвээрээ л бна.... Жамал Кравфорд, Бен Гордон эсвэл Маркус Торнтон мэт шиг сэлгээнээс сайн тоглож оноо түүж багийг сэргээж өгдөг хүн бараг алгадаа... энэ тал дээрээ жаахан анхаарчихвал ч ямар ч багийг эвгүйтүйлж, сандаргана шүү....

Довтолгоо асуудалтай гэхээсээ илүү Борис Диау гэж довтолдоггүй, пасс хаядаг довтлогч л хэрэг алга.... Тэр яг одоогоор энэ багт зохицохгүй байна даа..... Сэлгээнээс манайд тэгж оноо түүгээд яваад байх шаардлага бол маш багатай шдээ.... Нодилон Жералд Уаллас бараг 48 минут талбайд байсан..... Дээр нь Ахмад Жак олон минут талбайд байна...... Тэгээд араас нь Жералд Хендерсон, Деррик Браун гээд боломжын тоглолттой ирээдүй залуучууд байна...... Харин доороос оноо авчдаг бигмэн, гараа сэлгээгүй хэрэгтэй байдаг...... Диау - гаар нэг тийм хүн олж ирнэ л гэж найдаж байна...... Тайрус Томас тэгээд нэг сайхан оноо түүчдэг биг мэнтэй болсон байхад энэ жил өмнөх жилийн амжилтаа давтана л гэж үзнэ шүү дээ...... Яахав тэгээд зөвхөн шиддэг шүүтер, Корвер энэ тэр шиг хүн хэрэгтэй л дээ..... Мэтт Каролл оффисын ажилтан царайлчихаад энэ жил тэсэрдэггүйм бол манайд бараг шүүтер байхгүй...... Уаллас шидэлт байхгүй, Жексон, Д.Ж Айгустин гээд л дуусна..... Харин нөөцнөөс шиддэг л хүн байхад болно..... Нэг оноо түүх чадвартай том довтлогч, нэг шиддэг шүүтер жижиг довтлогч хэрэгтэй дээ......

_________________
Nope…


Top
   
PostPosted: Oct.19.10 7:04 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Oct.20.02 8:25 am
Posts: 5888
Location: Фулда, ХБНГУ
Манай бацаанууд танай сэлгээний хажууд аргагүй жулдаж байнлээ. Тэгээд л сүүлд уншуулцнаас биш Бош ЛеБрон 2 байхад оноогоор илүү л явсан л даа.

Гэхдээ аргагүй хамгаалалт чанга хэвээрээ байнлээ..

_________________
Yours faithfully


Top
   
PostPosted: Oct.19.10 9:01 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Oct.17.07 12:37 pm
Posts: 1255
Location: fantasy.mnformula1.com
Унших нь ч юу юм бэ? Pre season болхоор гарааныхнаа суулгаад заменууд 4-р vед хожигдсон.

_________________
DON'T GIVE UP


Top
   
PostPosted: Oct.19.10 9:11 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Apr.27.10 8:06 pm
Posts: 2965
Би яг Ливингстон шиг хөлөө 2 удаа бэртээсэн. Үнэн балиар бэртэл. Яаж сайхан эдгээе дээ. Сагс ч аятайхан тоглочихож чадахгүй миа байнаа. :crysad:


Top
   
PostPosted: Oct.20.10 2:13 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jun.17.07 1:57 pm
Posts: 3691
Location: Бурханы бүтээл....
sTURm wrote:
Манай бацаанууд танай сэлгээний хажууд аргагүй жулдаж байнлээ. Тэгээд л сүүлд уншуулцнаас биш Бош ЛеБрон 2 байхад оноогоор илүү л явсан л даа.

Гэхдээ аргагүй хамгаалалт чанга хэвээрээ байнлээ..

Манай сэлгээ НБА - гийн гучин багаас 20 хэдээр давхиж явдаг даа...... Танайх шиг том зах зээлгүй болохоор..... Тэгээд манай сэлгээнээс тааруу байна гэхээр танай сэлгээ 30д байдгийм шиг байгаам хэхэ......
Дөрөвдүгээр үед 31 - 16 аар уншуулсаныг нь л уншуулсан гэж яриад байна шд......

Ларри Браун байгаа болохоор хамгаалалтын ерөнхий тоглолтууд өнгөрсөн жилээс муудахгүй нь тодорхой..... Ахмад Жак бэртэлээ бүрэн эдгээгээд all-around тоглогч болоод, Борис Диаугын учрыг олоод наймаанд явуулчихвал тэгээд өнгөрсөн жилээс сайжрана л гэж үзнэ..... Бас нэг юм байгаа нь гэмтэл бэртэл санаа зовоож байна..... Ялангуяа Ж-Уаллас, Ахмад Жак хоёроо гэмтчих вий гэж л айх юм..... Бусдыг нь бол орлуулаад яаж ийгээд болно...... Энэ хоёрыг л орлуулах хэцүү, нэг нь хамгаалалтын чунаг мастер, нөгөө нь довтолгооны гол найруулагч гээд байгаа......

_________________
Nope…


Top
   
PostPosted: Oct.21.10 2:49 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jun.17.07 1:57 pm
Posts: 3691
Location: Бурханы бүтээл....
Image
Зиак..... Өнөөдөр талбай дээрээ улиралын өмнөх ээлжит тоглолтоо хийж ялалт авлаа.... Баруун бүсийн баг Нью Орлен Хорнец гэж багийг цаг сунгалтаар 105 - 98 - аар хожлоо....
Ойрд харин тун муу тоглоод байсан Ахмад Жак 25 оноог авч багийн сүүлийн хоёр минутанд хоёр ч удаа холоос хийж гүйцэтгэсэнээр хожил авчирсан байна.....

Харин энэ тоглолтонд нэг сонирхолтой зүйл болсон нь 6-8 фүүт өндөртөй довтлогч Борис Диау тоглолтын төгсгөлд холбогч хийж 15 оноо, 7 оновчтой дамжуулалт гүйцэтгэсэн байх юм......
Гарааны холбогчоор Д.Ж Айгустин 15 оноо, 5 оновчтой дамжуулалт гүйцэтгэсэн билээ......
Манай хоёр нөөц холбогчид гэмтэлтэй байгаа нь энэнд нөлөөлсөн байна......

Энэ тоглолтонд Жералд Уаллас эргэн ирж 10 оноо, 13 самбар хийжээ...... Сэлгээнээс Тайрус Томас 17 оноо, 7 самбар гүйцэтгэсэн байна..... Харин манай багийн сэлгээний гол хүн болох учиртай Жералд Хендерсон ганц хоёр бэртэлтэй байх шиг байна.....

Эхний дөрвөн тоглолт арчуулсан бол сүүлийн гурван тоглолт дараалж ялалт аваад 3-4 харьцаатай улиралын өмнөх тоглолт явагдаж байна.......

_________________
Nope…


Top
   
PostPosted: Oct.22.10 5:15 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jun.17.07 1:57 pm
Posts: 3691
Location: Бурханы бүтээл....
Image

За улиралд 15 тоглогчтой байх ёстой гэсэн дүрмийн дагуу өнөөдөр довтлогч Дариус Майлс болон шинэ төвийн тоглогч Матт Рожерс нарыг хассан байна.......
Манайд довтлогч Деррик Браун өнгөлөг байгаа нь Дариус Майлсын үүргийг ихээхэн багасгаад хасахад хүргэсэн байх.....

Эцсийн шатанд Деррик Браун, Шеррон Коллинс хоёр үлдлээ дээ.....

_________________
Nope…


Top
   
PostPosted: Oct.23.10 4:05 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jun.17.07 1:57 pm
Posts: 3691
Location: Бурханы бүтээл....
Image

За өнөөдөр Атланта Хаукс багтай улиралын өмнөх сүүлийн тоглолтоо хийлээ..... Тайм Варнер Кабле Арена - даа 8,849 фэнүүдийнхээ өмнө сонгодог хамгаалалтаа жинхэнэ утгаар нь харуулж чаджээ.... Эхний үе 26-24 өөр өндөрлөсөн нь тоглолтын хамгийн өрсөлдөөнтөй хэсэг байлаа..... Үүнээс хойш Атланта 20 оноо давж нэг үе гаргаж чадалгүй хожигдсон байна..... Тэр тусмаа хоёрдугаар үед 10 оноо авсан нь манай хамгаалалт ямар аймшигтай байгааг, өнгөрсөн жилээс муудаагүйг нотлож байх шиг байна.....

Тоглолтын төгсгөлд Атланта Хаукс баг багаараа 32% оновчтой довтолжээ.....
Ингээд тоглолт 99 - 66 аар Бобкетс ялалтаар өндөрлөв......

Зочин багаас сэлгээнээс Жамал Крауфорд 15 оноо авсан бол төвийн тоглогч Ол Хорфорд 12, нөөц хамгаалагч, шинэ тоглогч Жордан Крауфорд 10 оноо тус тус авсан бол багийн лидер Жо Жонсон 16 минутанд нэг ч оноо аваагүй байна......
Харин эздээс тоглолт нь өдөр ирэх тусам хуучин хэвэндээ орж байгаа Ахмад Жак 21 оноо, 8 самбар, Жералд Уаллас, Борис Диау, Тайрус Томас нар 12 оноо тус бүр авчээ.......

_________________
Nope…


Top
   
PostPosted: Oct.28.10 3:07 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jun.17.07 1:57 pm
Posts: 3691
Location: Бурханы бүтээл....
Image

2010-2011 оны эхний тоглолтоо Даллас Маверикс багийн талбайд хийж 101-86 аар хожигдоод буцлаа..... Бобкетс нодилон бас 92-59 гэж Бостоны эсрэг гараагаа тааруухан эхэлж байсан удаатай....... Тэр үед мөн айлын талбайд тоглож байсан бол өнөөдөр мөн айлын талбайд хожигдлоо....... Ер нь Бобкетс гэртээ хийсэн тоглолтуудад сайхан тоглодог ч зочин багийн хувиар муу тоглоод байдаг сул талтай......

Манай сэлгээнээс Тайрус Томас 22 оноо авч багаа тэргүүлсэн бол Жералд Уаллас 16 оноо, 9 самбар, Ахмад Жак 14 оноо авч.... Анх удаагаа гараанд гарч улирал эхлүүлсэн Дж.Айгустин 8 оноо, 5 оновчтой дамжуулалт хаяжээ.......

Харин талбайн эздээс Дирк Новицки 28 оноо 13 самбар авч багаа тэргүүлсэн байна...... Өвгөн Кидд 12 оноо, 18 дамжуулалт хийжээ......

Бид дараагын тоглолтоо гэртээ 10 сарын 29нд Индиана Пэйсерс багийг хүлээж авах юм байна....

_________________
Nope…


Top
   
PostPosted: Oct.30.10 2:54 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jun.17.07 1:57 pm
Posts: 3691
Location: Бурханы бүтээл....
Image

104 - 101 - ээр Индианад нутагтаа хожигдлоо...... Индианагын лидер Денни Гранжер 33 оноо авсан бол цагтаа Норт Каролина их сургуульд сурч байсан, НСАА - гийн од Тэйлор Хансбро 12 оноо авчээ.....

Тоглолтыг хоёр багийн эзэд Майкл Жордан болон Ларри Бирд нар ирж үзсэн байна......

Хансбро сүүлд алсан сурагтай байна..... Сүүлд тоог тэнцүүлэх гэж Ахмад Жак, Д.Ж. Айгустин гээд хамаг сайчуул маань гурваас шидээд оноо авч чадаагүй байна..... Жералд Уаллас 29 оноо авч, Айгустин 17 оноогоор багаа тэргүүлжээ.......

Дасгалжуулагч Ларри Браун нөөц төвийн тоглогч Куэйм Брауныг зарим нэг бэлтгэлээ хийж эхлэсэн гэж мэдэгдсэн байна.......

_________________
Nope…


Top
   
PostPosted: Oct.30.10 4:24 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jun.17.07 1:57 pm
Posts: 3691
Location: Бурханы бүтээл....
За маргааш Милваукее Баксын гэрт очиж тоглох юм байна....
Багууд аль аль нь хожил авч чадаагүй, өнгөрсөн жилийн плэй-оффд оролцож байсан багууд.....
Энэ тоглолтоос ялалт ирнэ гэж найдаж байна шүү....

Брандон Женнингс VS Д.Ж Айгустин гэсэн тулаан гоё болох байх......
Манай сэлгээний хэд гэмтэлтэй дээр нь тэгээд форм муутай байх шиг байна..... Зуны лигт сайн байсан нодилон жилийн рүүкий Жералд Хендерсон, Деррик Броун хоёр нэг их сайн тоглохгүй байна...... Үүнээс гадна гэмтлээс эргэж ирсэн холбогч Шаун Ливингстон тааруу байгаа нь асуудал үүсгэж байна шүү....

_________________
Nope…


Top
   
PostPosted: Oct.31.10 2:40 pm 
Offline
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Ноёлон Ноёрхогч Гишvvн

Joined: Mar.09.09 8:36 pm
Posts: 1051
Location: Rock on...
өнөөдөр бас хожигдчихсон байх юм. Ямар муу эхэлж байна аа... Ер нь бол төвөөс бусад байрлал нь боломжийн байх юм....

_________________
http://chebernator.com


Top
   
PostPosted: Oct.31.10 11:52 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jun.17.07 1:57 pm
Posts: 3691
Location: Бурханы бүтээл....
Image

Брандон Женнингс кареерийн анхны трипл даблаа гүйцэтгэж 20 оноо, 10 самбар, 10 дамжуулалт хийсэний ачаар Милваукее Бакс талбай дээрээ Бобкетсийг хожсон байна......

98 - 88 аар......

Манайх өнгөрсөн хоёр тоглолт нийлээд 38 удаа бөмбөгөө алдаж таслуулсан..... Тэгвэл өнөөдөр 18 удаа бөмбөгөө алдсан байна.... Д.Ж. Айгустин холбох болсон болохоор энэнд жаахан дасах гэж хугацаа хэрэгтэй л дээ...... Дээр нь сэлгээний хүч илүү их хэрэгтэй байна......

Өнөөдөр Д.Ж Айгустин 26 оноо авч.... Гэхдээ хамгаалалт тал дээр үнэхээр сул байна аа..... Рэймонд Фелтоныг гүйцэхгүй байна..... Фелтоны хамгаалалт чунаг гэдэг нь өнөөгийн Бобкетсийн тоглолтоос харж болно л доо.....

Одоо манайх нилээн хэд хоног амарч аваад 11 сарын 3нд Нью Жерсигийн эсрэг талбайд нь очиж тоглох юм байна..... Нью Жерси энэ жил өнгөтөй гараагаа эхлэсэн........ Эндээс ялалт авчрахгүй бол ер нь хэцүүдэнэ шүү......

_________________
Nope…


Top
   
PostPosted: Nov.04.10 3:24 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jun.17.07 1:57 pm
Posts: 3691
Location: Бурханы бүтээл....
Image

Гайхалтай төгсгөл......

Энэ улиралын албан ёсны тоглолтоос анхны ялалтыг айлын талбайд буюу Нью Жерси Нец багийн талбайд очиж 85 - 83 аар ялалт байгууллаа....

Дөрөвдүгээр үеийн гараагаа тун муу эхлүүлж 10 оноогоор хожигдож яваад хамгаалалт чунаг хийж 16 - 4 ран хийж тоглолт дуусгасан байна...... Д.Ж Айгустин сүүлийн оноогоор чөлөөт шидэлтээс тоглолт дуусахаас 30 секунтийн өмнө авсанаас хойш хоёр баг оноо авалгүй дууссан байна......

Бобкетс ялалт авахад бас аз их нөлөөлсөн билээ.... Травис Аутлав 9.9 секунтэнд 10 фүүтээс үсэрч шидсэн бөгөөд алдсан бөмбөгийг Нью Жерсигийн төвийн тоглогч Брүүк Лопез хатгаж үзсэн ч алдсанаар тэд хоёр дараалсан ялагдал амслаа......

Борис Диау 24 оноо авч багаа тэргүүлсэн бол Жералд Уаллас 20 оноо, 11 самбар авсанаас бусад нь ерөнхйийдөө хангалтгүй тоглолт үзүүлэв..... Холбогч Д.Ж Айгустин 5 оноо, 6 самбар, 7 оновчтой дамжуулалт хийж, Ахмад Жак 10 шидэлт алдаж 2 хийж дөнгөж 12 оноо авсан байна......

Айлаас Девин Харрис 19, Брүүк Лопез 17 оноо тус тус авцгаалаа......

За ямарч байсан ялалтаа авлаа..... Одоо нэг өдөр амраад Детройт Пистонсын талбай дээр очиж тоглоно......

_________________
Nope…


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 409 posts ]  Go to page 1 2 3 4 516 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited