#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Jul.22.18 11:55 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 592 posts ]  Go to page 1 2 3 4 523 Next
Author Message
PostPosted: Sep.12.09 12:08 am 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Jul.18.06 6:45 pm
Posts: 1290
Location: UB
Трейси МакГрейди эргэж иртэл нилээн хэдэн хожигдол авах л байх. Тэхдээ зүгээрдээ шинэ улирал эхлэхэд манай баг өнгөтэй л байдаг шүү дээ жил болгон. Энэ жил ч гэсэн ялгаагүй байнаа гэдэгт найдаж байна............. 3 жилийн өмнө манай баг Лос Анжелос Нуурынхантай улиралд 3 таарч тоглож байснаас 3 хожиж байсан. Тэгэхэд Трейси, Коби 2н тулаан болж байсан. Тэхдээ тэр үеийн Нуурынхан, одоогийнхтой бол харьцуулашгүй л дээ. Тэр жил Нуурынхан уналтанд орж плей-офф.д ч орж чадаагүй. Одоо бол харин эд үе дээрээ байгаа багтай манай форм муутай баг тулвал бараг барахгүй л байх............... Тэхдээ саяны плей-офф.д бол Нуурынхны хамгийн хүчтэй өрсөлдөг манай баг л байлаа. /3 хожиж/. Өөр бусад багууд дандаа л 2 хожиж эсвэл 1 л хожсон шүүдээ. Яао Минь урьдчилсан улирал буюу preseason.д бол тоглохгүй байхаа. Харин яг улирал эхлэхэд гараанд гараад эхэлчинэ гэж мэдэгдэл хийсэн байсан. Тэр Менсах Бонсу гэд байгаа нөхөртэй гэрээ хийсэн л байсан. Тэхдээ тэр ч гараад тоглох зай олдхын болуудаа. Бас Девид Андерсон гэд 1 шинэ төвийн 7,0 өндөртэй нөхөр хэр тоглохийм болдоо.
- Preseason.д манай багийн гараа ингэж л гарах байх.
PG - Aaron Brooks
SG - Trevor Ariza
SF - Shane Battier
PF - Carl Landry
C - Luis Scola
- Харин жинхэнэ улирал эхлэхэд
PG - Aaron Brooks
SG - Trevor Ariza /Tracy McGrady эргээд ирвэл Ариза, Баттер 2н аль нэг л замиен болно доо/
SF - Shane Battier
PF - Luis Scola
C - Yao Ming


Top
   
PostPosted: Sep.25.09 10:42 am 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Jul.18.06 6:45 pm
Posts: 1290
Location: UB
Тийм шүү. Трейси МакГрейдигийн талбай дээр тоглож байгаа байдал болон зан аашийн хувьд тийм муухай биш. 3 улирлын тоглолтонд тэргүүлж MVP.д дэвшиж авах дөхсөн тоглогч шүү дээ. Даанч тэр жил Кевин Гарнетт авсан. Одоогоор гэмтэл бэртэл түүнийг үнэхээр дарж байна. Зан характарын хувьд үнэхээр сайн тоглогч оо. Инээх үедээ инээгээд л, тэр болгон уурлаад байдаггүй. Сэтгэлийн хөдөлгөөн бол харин жаахан байдаг шүү. Тревор Ариза тэхдээ яаж ч бодсон Трейси МакГрейди шиг тоглолтыг үзүүлж чадахгүй л дээ. Баг удирдах чадвар байхгүй. Харин багийн 2,3дагч тоглогч байж бол чаднаа. Тэхдээ одоо өсөж яваа тоглогч яаж ч мэдэх л байх л даа. Онцгой хүмүүс чинь цаанаасаа л ондоо байдаг шүүдээ. Жишээ нь: Коби, Картер, Леброн, Вейд, МакГрейди гэх мэт зөндөө тоглогч байгаалдаа тэхдээ зөвхөн би SG, SF дээр тоглогч шилдгүүдээс л дурдлаа. Одоо сүүлийн үед гарж ирж байгаа одуудыг хэлсэнгүй шүү.


Top
   
PostPosted: Sep.30.09 2:53 am 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
AG wrote:
Yagad 3-iig songochiw? yu geed bailaa

Суданы Дарфурт болж байгаа геноцид үй олноор нь хядах масс ажиллагааг эсэргүүцэж буяны ажлаар тийшээ хэдэн хүмүүстэй явсан гэсэн. Тэгээд 3 янзын аргаар тэр хүмүүст туслана гэж шийдсэн гэнэ лээ. тэгээд тэр тухай нь бас 3 гэдэг нэртэй кино гарна гэлүү дээ. Тэгээд л 3 юм байх.

уул нь 3 чинь Стиви Фрэнчайз гэж амиа залуугийн номер байж билээ. Түүнийг олон жил Рокетсийг авч явна гэж хүмүүс боддог байсан Яао-д пасс хаяхгүй болохоор жийгдсэн дээ. :hihi:


Top
   
PostPosted: Sep.30.09 3:32 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.28.06 10:52 pm
Posts: 4716
Зүгээр л харагдаж байна шүү дээ
Өмнөн дандаа 1 номертой Харж байсан болхоор одоохондоо
Нүдэнд Дасахгүй байгаа байлгүй дээ
За Танай 3 Номер Энэ Жил Буцаад 2002 2001 2003 онд байсан
Шигээ тоголно гэсэн таамаглал төрөөд байгаа Бэлтгэл эд нар бол үнэхээр сайн
Хийж байгаа Сурагтай хараад л сууж байя даа


Top
   
PostPosted: Oct.07.09 11:14 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Jul.18.06 6:45 pm
Posts: 1290
Location: UB
Трейси МакГрейди маань эргэж ирж байгаад үнэхээрийн их баяртай байна миний зүгээс. Трейси МакГрейди гарж тоглоогүйшдээ. Трейси.гийнхээ эргэн ирж байгаатай холбогдуулсан видео.г үзэж сонирхоно уу.

Энэхүү бичлэгүүдийг би үзээд үнэхээр их сэтгэл хөдөлж байна. Одоо л битгий гэмтээсэй билээ.

Энэ 2 дахь бичлэгнийх нь эхэнд Леброн орцон байна лээ. Тэрийг нь тоосны хэрэггүй шүү ок


Top
   
PostPosted: Oct.10.09 8:34 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
User avatar

Joined: Jan.25.09 7:32 pm
Posts: 219
Location: ~YouR BehINd~
click here Tmac official web blog

_________________
~ReaDy~
~4~
~WhaTeveR~


Top
   
PostPosted: Oct.11.09 3:43 am 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Jul.18.06 6:45 pm
Posts: 1290
Location: UB
За манай хүний хэрхэн бэлтгэл хийж байгааг хараарай даа. Бэлтгэл дээр байгаа нь арай жаахан ондоо шүү. 1,3-р долоо хоногийн бэлтгэл нь


Мөн Трейсигийн сүүлийн MIX.г

Мөн Трейсигийн ТОП 100 ДАНК


Top
   
PostPosted: Oct.14.09 2:17 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jun.17.07 1:57 pm
Posts: 3691
Location: Бурханы бүтээл....
Image
Хиюстон Рокетс 2009 ба 2010....
Өнгөрсөн жилийн амжилт - 53 хожиж 29 нухуулсан..
Ахлах дасгалжуулагч - Рик Аделман/ ноён царайт/
Түлхүүр нэмэгчид - Тревор Ариза, Давид Андерсон, Чайс Бадингер
Алдагдал - Яао Минг/ гэмтэл/ Рон Артест, Вон Вафер, Брент Бэрри
Багийн лидер - Трэйси Мкгрэйди

Чи юу гэж бодож байна?
Тэд лигийн хамгийн өндөр, бас чадвартай төвийн тоглогч Яао Мин ээ бүтэн улирал алдчихлаа, нөхөж орлох хүнээр тааруухан тэдний хувьд энэ бол байж болшгүй том хохирол...... Аль нэг довтлогчыг нөгөөгөөр орлуулах маш амархан........ Харин төвийн тоглогчгүйгээр самбарт тоглох гэдэг эцэггүй хүүхэд гэсэнтэй л адил....... Самбарт ноёлж чадахгүй бол тэдэнд тоглолтонд ялахад бэрхшээлтэй болж ирнэ......... Хичнээн сайн оноо түүгээд ч, гурваас буудаад ч, багийн тоглолт гаргаад ч, бас маш сайн хамгаалаад ч нэмэр болохгүй........
Луйс Скола, Чак Хайс, Карл Лэндри нар төвд тоглоход хэтэрхий балчирдана....... Бараг Аризаг төвд тоглуулсанаас огт ялгаагүй....... Эдэнд ганц бэлтгэгдсэн төв байхгүй байгаа нь Давид Андерсон....... 7 фүүт өндөртөй за тэгээд анхныхаа улиралыг хэрхэн өнгөрөөх нь ёстой үл ойлгогдом асуудал.........
Хэрвээ Т-МК ямар нэг асуудалгүйгээр эргэн ирж чадваас бас нэг шүдний өвчин багасах магадлалтай..... Учир нь энэ залуу бол багийн лидер, аймшиггүй зоригт довтлогч....... Оноо авахаас гадна тоглолт найруулах, багийг удирдах авьястай залуу........ Гэвч..... Гэмтэл бэртэл гээч зүйл түүнийг сүүлийн хэдэн жилд зовоож буй........
Image
Т-МК ирж чадахгүй байлаа гэж бодьё....... Тэгвэл түүнийг хэн орлож багийг ахлах вэ? шинэхэн залуу, саяхан аваргын бөгж авсан эрч хүчтэй байгаа Тревор Ариза юу? эсвэл Аргентин залуу Луйс Скола юу? Шэйн Бэттеер, Аарон Брүүкс нарын нэг үү? Давид Андерсон уу?........
Хүссэн ч эс хүссэн ч доор дураараа тоглох эрх Луйс Сколад маш их нээгдэж буй....... Яао Минг байхгүй байгаа энэ үед тэр төв болон довтлогчын байрлалд ихэнх цагаа талбайд өнгөрөөж гол оноо болон самбарыг түүнэ.......... Харамсалтай нь тэр хамгаалалт гэж юу болохыг төдийлөн сайн ойлгодоггүй...... Эдний хамгаалалтын гол түлхүүр нь Шэйн Бэттеер...... Мөн шинэ цэрэг Аризаг нэр дурдаж болно........ Гэхдээ Ариза түр зуур харваад өнгөрсөн од уу? эсвэл гэдгийн хариулт хараахан тодорхой болоогүй байгаа.......... Холбон тоглолтонд Аарон Брүүкс хэмээх бяцхан оноо түүгч, Кайл Ловри хэмээх жинхэнэ холбох чадвар эзэмшсэн тоглогчид бий..... Миний бодлоор Кайл Ловриг илүү олон минут талбайд гаргах тусмаа багт их ашигтай......... Аарон Брүүкс жижиг биетэй, хурдтай боловч хамгаалалтанд түлхүүр болж чададгүй гэмтэй....... Харин түүнд бөмбөг өгөөд оноо ав гэж хэлвэл хоосонгүй гар...........
Image
Шинэ тоглогч Чайс Бадингер олны анхаарлыг ихэд татаж байгаа юм байна.......

_________________
Nope…


Top
   
PostPosted: Oct.16.09 6:27 pm 
Offline
Хурц Дөл Гишvvн
Хурц Дөл Гишvvн
User avatar

Joined: Jan.01.09 5:12 am
Posts: 1387
Location: St Louis
За манай баг өнөөдөр Торонто багийн гэрт зочлон ээлжит улиралын өмнөх тоглолтоо хийлээ энэ Тоглолтонд Скола, Яоа, Т-Мак нар тоглоогүй бөгөөд... анхны тоглолтоо өнгөрсөн тоглолтонд хийгээд амжилтгүй тоглосон Баттьерийн маань формоо олж авах ээлжит чухал тоглолт байлаа... Яоа, Т-Мак 2 байхгүй үед тэр л багийн ахлагчийн үүргийг гүйцэтгэх ёстой хүн билээ...

Гараа их боломжийн яг миний бодож байснаар гаргасан байналээ... Сколагаа нөөсөн ба гараанд муу тоглоод байдаг Ландригаа оронд нь гаргалгүй Дарси хүүд боломжийг олгожээ... Холбогчоор амиа Брүүксийн оронд Лаври гаргасан бол намхан Чак-г сэлгээнд суулгаад шинээр ирсэн европ төвийг гаргаж хүмүүсийн инээд хүргэлгүй нүдэнд дулаахан сонголт хийсэнд баяртай байна... :mrgreen:

G - K. Lowry
G - T. Ariza
C - D. Andersen
F - S. Battier
F - J. Dorsey

өнөөдрийн тоглолтонд Battier 26 оноо аван багийхныгаа тэргүүлсэн бол шүүмжлэгдээд байсан Ариза хүншиг тоглож 18 оноогоор багтаа тус хүргэлээ.... өнөөдөр Пуужингууд багаараа 3-ын шидэлтийг 13 удаа амжилттай болгосноор 124-112 онооын харьцаатайгаар Торонтог талбай дээр нь буулгаж авлаа...

Battier 3-аас 9 шидэж 8 нь амжилттай, Ариза 5 шидэж 3 нь амжилттай болгосон ба багаараа 23 шидэж 13 нь амжилттай болсон нь хожилын түлхүүр болсон буйзаа...

Дасгалжуулагч Рик Аделмэн хэлэхдээ "довтолгооны хэв маягийн хувьд бид тоглолтыг маш сайханаар удирдаж зохион байгуулж байгаа ялангуяа сүүлийн нилээд хэдэн тоглолтуудад" , "Надад бөмбөгийг иймэрхүү байдлаар оруулах мөн энэ маягаараа довтолох арга маань таалагдаж байгаа мэдээж энэ довтолгооны хэв маяг маань Баттьерийн иймэрхүү шидэлтүүд хийхэд нь туслах болно" гэсэн байна...

энэ Баттьерийн 2 дахь тоглолт бөгөөд эхний 3 тоглолтыг шөрмөсний бэртэлийн улмаас өнжөөд байсан билээ...

"эхний тоглолтонд дээр тоглоод талбай дээр 6 довтолсоноос 5-ийг алдсан шиг санагдаж байна" хэмээн өнөөдрийн баатар Баттьер инээнгээ ийнхүү өгүүлжээ мөн "би өнөөдрийнх шиг олон тоглолтыг гаргаж бүр үүнээс илүүг хийж хичээж тогтвортой тоглох болноо" гэжээ...

Хуучин Raptor болох Pops Mensah-Bonsu 17 оноог хуучин багийнхаа эсрэг авч шинэ багтаа бэлэг барьлаа... үүний дотор хэд хэдэн оноогоо данк хийн авсан билээ... бас 5 хаалт тавин, 7 самбарынхаа 5-г нь айлын самбараас авсан байна... мөн энэ бүгдийг сэлгээнээс 23-хан минутанд гүйцтэгжээ... мөн Ландри 14 оноо, Лаври 12 оноо 7 о.дамж-аар багтаа тус хүргэжээ...

Айлаас Andrea Bargnani 16 оноо, Chris Bosh 13 оноогоор багтаа тусалсан ба өнгөрсөн тоглолтонд тэд Бостонд 106-90 онооны харьцаатайгаар ялагдаад байсан билээ.

Багийн алхагч Chris Bosh хэлэхдээ "бидний хамгаалалт тэднээс нэг шат доор байлаа" гэсэн байнаа...

"бид эргээд зургийн самбар дээрээ жаахан ажиллах хэрэгтэй байна" гэж тэр хэлжээ. "бид сайнаа гаргаж шилдэг нь байж чадсангүй бас бид сагсан бөмбөгт өшөө олон хожил авахыг хүсч л байгаа бол бид хамгаалалтын тал дээрээ маш их зүйлийг хийж сайжрах ёстой байна. Зарим тоглолтон чиний шидэлт байхгүй байж болно гэхдээ чи сайн үр дүн авчрах төлөө өөрийнхөө чадлын хэмжээгээр үргэлж гүйж хөдлөж чаддаг байх хэрэгтэй" гэсэн байна... өөрөө хэлбэл өөрсдийгөө маш их шүүмжилжээ...

Rookie DeMar DeRozan, Sonny Weem нар тус бүр 11 оноо авсан бол Amir Johnson 10 оноо, 7 самбар Jarrett Jack 7 оноо 9 о.дамж өгч багтаа тус хүргэцгээжээ...

Мөн Торонто 3-аас 13 довтолсоны ердөө 2 нь л амжилттай болжээ...

Баттьер эхний үед 3удаа холын зайн шидэлтээ амжилттай болгосонч Bargnani Баззер шотоо амжилттай болгож эхний үед Торонтод 29-28 гэсэн давамгайлалыг авчирсан билээ...

2 дугаар үед Bargnani 9 оноо, Johnson 8 оноо аван торонто 11 оноогоор тасарч эхэлсэн ч Ариза-гийн 8 оноо идэвхтэй тоглолтын ачаар 63-62 онооны зөрүүтээгээр эхний хагас өндөрлөжээ...

3дугаар үед Баттьер 3-аас дахин 3 хийснээр Пуужингууд тоглолтыг давамгайлж 93-89 харьцаатайгаар 4-р үеийг эхлүүлээ...

Hedo Turkoglu талбай дээр 22 мин өнгөрүүлсэнч 9 оноо авчээ...

Т-Мак эхний хагасийг сэлгээний сандал дээрээс үзэж байсан гэсэн ч тэрээр 2-р хагаст талбай дээр гарч ирсэнгүй... Фенүүд нь түүнийг хүлээсээр л...

_________________
Love actually is all around!


Top
   
PostPosted: Oct.19.09 3:42 am 
Offline
Хурц Дөл Гишvvн
Хурц Дөл Гишvvн
User avatar

Joined: Jan.01.09 5:12 am
Posts: 1387
Location: St Louis
бидний дээр найдвартай байх баг гэвэл ЛАЛ байна тэгээд бусадтай нь бол үзийшдээ... ер нь ПО 8 багийг бичье ямар багуудыг доороо хийж бид ПО орох гээд байгаа билээ минийхээр чансаа бол...

1.Лакерс
2.Спүрс
3.Денвер
4.Даллас
5.Хорнец
6.Портланд
7.Хьюстон
8.Клипперс

9.Юта
10.Нарнууд
11.Дайчид
12.Мемпис

13.Кингс
14.Түндер
15.ОКС

гэж л орох бол уу гэж бодож байнашд...
ХЭХЭ Вест чанга байнашүү бид заавал сайн 2 багийг доороо хийх хэрэг гарахнадээ...

_________________
Love actually is all around!


Top
   
PostPosted: Oct.19.09 1:10 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Nov.24.05 12:31 am
Posts: 8501
Location: Nitrage 5.2
Танайх энэ жилдээ плае офф-г хараад дэмий л байхдаа. Тэрний оронд түрүү жилийн клиппирс шиг драфтаас юм зулгаахаа бодоод нэг жилээ золиослоод ирэх улирлаас Яагыгаа ирхээр аварга гээд сүүлийн боломжоо ашигласан дээр байх, ирэх жил угаасаа драфтаас илүү 10 онд чөлөөлөгдөх нөгөө айхтар гаруудын араас ихэнхи багууд гүйлдээд хүчтэй багуудын хүч нэлээн суларна биз.

Энэ жил Т-Мак ирээд хуучин шигээ тоголлоо ч плае офф бол хүнд даваа болно, танай доор хэрвээ орвол Окофор, Пэжа 2 нь гэмтээд алга болвол хорнэтс. Сансын шинэ коуч нь хэр байхаас энэ баг шууд холбоотой учраас яаж ч мэднэ, ямартай ч танайхаас илүү гарах бүрэлдхүүнтэй баг. Энэ жил бас Клиппэрсийг дутуу үнэлж болохгүй. :wd:

_________________
FAN of TAMIYA


Top
   
PostPosted: Oct.19.09 4:56 pm 
Offline
• NBA Analyst

Joined: Apr.17.02 4:34 am
Posts: 6210
1.Спүрс
2.Лакерс
3. Портланд
4.Даллас
5.Денвер
6.Нарнууд
7.Хьюстон
8.Хорнец
9.Юта
10.Клипперс
11.Мемпис
12.Түндер
13.Дайчид
14.Кингс



~~~ odoo yariad bga yumnii talaar minii bodol deerhiin daguu bn.

Spurs bol Lakers-s denduu hol iluu yavna harj baihtun. Nuuruud 2r gardiin bj gehed Portland bol ene jil bas ih hol yavna shu. Za tegeed hugshirsun tugalnuud bas 4r garah chadaltaigaa l haragdaj bna. Nuggets & Suns bol ayriltgui 5 &6r garhad gaihah zuilgui. Hornets bol bertleer baylag bga.. ene chiegeree ch bh bolwuu.. Cp3 udirdaad erh bish 8r gargachih l bh.

Rockets bol yariltgui 7 OR 8 bur soliorwol 5,6r ch garah shaanstai.. Yao gui bas uuruu berteltei bj 22 daraalj yalj bsang sanah heregtei. zarim zarimdguud ne uuniig az gej solioroh l bh.

+j helhed busad baguud huchee nemsentei adil manaih ch mun olon nerii ne tseejilhed hetsuu ulsaar huchee zuzaatgalaa.. :haha:

_________________
Hawk Arena


Top
   
PostPosted: Oct.19.09 10:15 pm 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
1. Lakers - хүчирхэг бүрэлдэхүүн, аваргыг ялж л аварга болно

2. Nuggets - улиралд хожил нь бага байх боловч хүcсэн багаа хожиж чадах потенциалтай

3. Trail Blazers - сайн бүрэлдэхүүнтэй, энэ хавьд гарах бүрэн чадал байна

4. Spurs
- Данкан хуучных шигээ биш байгаа. Гэхдээ шилдэг хобогч Паркер, эрүүл Жинобили, Жефферсон нарын дэмжлэгтэйгээр эд хангалттай хожлоо авч энд гарах байх.

5. Mavericks
- Матриксийг авлаа гээд хуучин проблемууд нь хэвээрээ л байх болно. Гэхдээ хожил олныг авч 5-6д, хариуцлагатай байвал 1-2 тоглолтын илүүгээр 4-т үлдэх шанстай

6. Hornets
- эд Окафорыг авч сайжирсан. Гэхдээ энэ баг нөөц муутай болохоор гэмтэлтэй ганц тоглогчоос болж их хойш суух тал бий.

7. Suns
- ямартай ч байсан эрүүл Амарэ бол топ 5 тоглогч байж чаддаг нь тодорхой. Одоо *Туршилт Шак*, *Терри Портэрийн хуучин сургууль* зэргээс ангижраад хожлоо нэмэс шанс байна. Өнгөрсөн жил Амарэ байсан бол ПО-д үлдэх боломж их өндөр байсан. Тийм учраас эднийг 7-р гарч ирнэ гэж бодож байна. Тэдэнд чухал байрлалууд дээр хүн хүч их дутах учраас 6,7-оос дээш гарч чадахгүй байх.

8. Jazz
- Хал туршлага зааж гарч ирэх байх. Лигийн шилдгүүдийн нэг Дероноор удирдуулсан, хашир дасгалжуулагч Слоаны удирдлага доор эд ПО-д үлднэ гэж бодож байна. Гэхдээ эднийг шил дарах залуу сайжирсан багууд олон байна.

9 - Grizzlies
- бүрэлдэхүүний хувьд ПО-д үлдэх потэнциал байна. Гэхдээ цуг тоглох туршлага зэргээр илүү багууд өмнө нь байгаа болохоор ПО-д үлдэхэд хэцүү л болов уу.

10 - Thunder -
- шилдэг оноо авагч, залуу сайн туслахуудтай энэ багыг хүмүүс хэт басч байна. Нилээн айлгах болов уу. Гэхдээ ПО-д үлдэх шанс тун бага байх
.
11 - Clippers - Арай жигдэрч замбараагаа олж амжаагүй байх шиг байна.
Гэхдээ шуугиулах боломж маш өндөр.


Top
   
PostPosted: Oct.20.09 9:27 am 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9330
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
Хьюстон ПО-д орох эргэлзээтэй, бас л хэцүү харагдаж бна, тэр 22 дарааллаж хождог дээр чин Яагийнаа бхгүй бсан ч гсэн Т-Мак гэж нөгөө лидер нь бсан болохоор бас тэгж ийжийгаад яваад болоод бсан бхгүй юу, харин одоо яг энэ нөхөр Яагийнаа, Т-Мак 2ыг бхгүй багийг удирдаж лидер хийж явнаа гээд цохчихмоор хүн нэг л харагдаж өгөхгүй бна...
Скола? самбарт довтолгоонд жигд сайн ч гсэн хамгаалалт тааруу, бусдыгаа хурцалж зоригжуулж, урам оруулах ганган тоглолт нээх хийгээд бдаггүй ер нь даруухан дуугүй талдаа нөхөр юм шиг бгаан....
Баттиер? нэрийн хуудас болсон хамгаалалт, довтолгоо гэвэл хааяа нэг эгзэг нь таарч 3аас хийнэ бусдаар бол өөрөө нээх довтлох гээд бдаггүй, ер нь хамгаалалтандаа хамаг хүчээ хаясан нөхөр гээд хэлчихэд нээх буруудахгүй л бх....
Ариза? өнгөрсөн улиралд ЛАЛ-д тэсэрч өөрийнхөө үнэ цэнийг мэдрүүлээд авсан ч бас л мэргэжилтнүүд бага зэрэг шүүмжлэлтэй л бгаа... довтолгоондоо сайн ч өөрөө довтолгооныг удирдан эхлүүлээд дуусгах тал дээр муу, бусдыгаа хошуучлаад явах чадвар тааруу этр гэж мэргэжилтнүүд хэл амаа бэлүүдэж буй...
Брүүкс? энэ залуу бол Айверсоны жаахан өөр хувилбар л гээд хэлчихэд нээх буруудахгүй, өөрөө довтолж оноо авнуу гэхээс биш бусдадаа тийм боломж өгөх тал дээр холбогчийн байрлал дээр тоглодог мөртлөө маш муу...
ер нь энэ багт Туркуглу эсвэл Игудала эсвэл Рой шиг ч юмуу тийм л нөхөр дутагдаад бгаамдаа, яг тоглолтыг найруулаад довтолгооныг удирдаад явуулчих чадвартай нөхөр одоогоор бол харагдахгүй бна, хамгаалалт бол боломжийн дундаж л гэмээр, харин довтолгооны найруулгын тал дээр асуултын тэмдэгтэй хэвээр.... Т-Мак ирвэл мэдээж өөр л дөө гэхдээ одоохондоо яг улирал эхлэхээр ирнэ гэсэн юм бхгүй, зарим газар 1 сараас наашгүй гэжийгаа болохоор нээх найдаад хэрэггүй л бх....
тийм болохоор энэ багийг ПО-д манай Зөгийнүүдийг даван орж чадна гэхэд эргэлзэж бна.... Зөгийнүүд бэртэл гэмтлээр баялаг баг нь үнэн ч гсэн холбогч Пол, дасгалжуулагч Байрон Скотт, довтлогч Давид Вест энэ хэд бгаа цагт ПО-д ядаж 8аар ч атугай гараад нэрээ хамгаалахтайгаа бгаа....

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Oct.25.09 1:42 am 
Offline
Хурц Дөл Гишvvн
Хурц Дөл Гишvvн
User avatar

Joined: Jan.01.09 5:12 am
Posts: 1387
Location: St Louis
Минийхээр бол
C - Andersen / Hayes / Dorsey
PF - Scola / Landry / Mensah-Bonsu
SF - Battier / Budinger
SG - Ariza / Brooks
PG - Lowry / Brooks / Taylor

гэх нь зүгээр юмшигээ Brooks гараанд гарахаараа чөлөөт шидэлт хүртэл муу шидэж их үр дүн муутай тоглох юм... энэ миний гаргасан байдлаар гаргах юм бол түүнд хангалттай минут олдоно гэдэг нь харагдаж байна ядаж 30 минут бол угаасаа тоглоно 2 байрлал дээр сэлгээнээс 6 дахь тоглогч болон гарна... харин тэр бүх минутыг сэлгээнээс даруулгатай гаргах нь зүйтэй байх...

_________________
Love actually is all around!


Top
   
PostPosted: Oct.25.09 2:22 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Jul.18.06 6:45 pm
Posts: 1290
Location: UB
chin-t-mac wrote:
Минийхээр бол
C - Andersen / Hayes / Dorsey
PF - Scola / Landry / Mensah-Bonsu
SF - Battier / Budinger
SG - Ariza / Brooks
PG - Lowry / Brooks / Taylor


C - Scola / Hayes / Andersen
PF - Landry / Dorsey / Mensah-Bonsu
SF - Battier / Budinger
SG - Ariza / (Brooks & Taylor)
PG - Brooks / Lowry / Taylor

ингэж тоглосон нь дээр болвуу гэж би хувьдаа бодож байна. Трейси МакГрейди эргээд ирвэл харин шал өөр бүтэцтэй болох байхаа. Бараг Баттьер PF дээр ч гарж магадгүй гэсэн яриа гарж байгаа. Трейси ирвэл ингэж тоглох байх гэсэн судалгаа гарсан байна лээ.

C - Scola
PF - Battier
SF - Ariza
SG - TMAC
PG - Lowry


Top
   
PostPosted: Nov.02.09 8:03 pm 
Offline
Хурц Дөл Гишvvн
Хурц Дөл Гишvvн
User avatar

Joined: Jan.01.09 5:12 am
Posts: 1387
Location: St Louis
Баттьер айхтар оноо аваагүй ч өмнөх тоглолтон дээр тэсэрсэн Оутлавыг элэглэж байналээшдээ... уурандаа Оутлав Баттьерт кантакт үүсгэж давшилаад техник авсан... манайх Олдрижийг хамгаалах хүнгүй алуулаад байхад нь сүүлд Баттьер Оутлавыг хаяаад Олдрижыг авч байгаа харагдсан... тэгэхээр Роё хэн авах нь ойгломжгүй ялтачгүй хаяж байгаам нөгөөдөх нь ч баллаж байналээ... тоглолтын дундуур
С - Хэйс
ПФ - Баттьер
СФ - Ариза
СЖ - Брүүкс
ПЖ - Лаври
гэж гарч байналээ брүүкс дээр Роё бол тоглоод хаячиж байналээ ер нь брүүкс гэлтгүй энэ Роё их эвгүй тоглолтой цацалт сайн үгүй юмаа гэхэд алдаатай довтолдог лайны хүүдийшүү ялтачгүй Суперод... Баттьер зайлуул бие ээ хэд хуваахавдээ... Ариза Брүүкс 2 тэсэрлээ тэгж нэг хожил авлаадаа манайхан нэг нэгээрээ тэсрээд нилээд хэдэн хожил авнаа... тогтвортой тоглодог нэг хүнгүй бөөн найдваргүй тэсэрдэг улсууд... сэтгэл санаа үймүүлээд байх шинжтэй... Т-Макыг иртэл энэ зүрх тэсэх нь үү эсвэл харавчих нь уу?

_________________
Love actually is all around!


Top
   
PostPosted: Nov.03.09 10:42 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Sep.15.06 10:39 pm
Posts: 12084
Location: Хар гэртээ хаан, бор гэртээ богд нь болоод налайж байна
Энэ нь багийнхаа гол оноог авна гэчихээр хүнгүй болхоор эсрэг багийнхаа хамгаалалтанд асар том асуудал үүсгэж байгаа харагдсан. Ямар ч төлөвлөсөн хамгаалалтын тактикгүй гарч ирж тоглоод хожигдоод байх шиг байна. Дабл-Тийм хийгээд байгаа баг ч алга. Хэн дээр нь ч гэж хийхэв дээ. Улирлыг бол аймшигтай л эхлүүлж байна. Гэхдээ яг тогтмол оноо түүгээд явчихаар хүнгүй болохоор ингэсгээд багууд танай эсрэг нэг сайхан хамгаалалтын шпаргалкатай болчихоор л алуулаад эхэлнэ дээ.

_________________
six feet from the edge


Top
   
PostPosted: Nov.03.09 11:15 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Jul.18.06 6:45 pm
Posts: 1290
Location: UB
Image
TMAC Маань харагдаж байна. Багаа дэмжээд сууж байна.
За ойрд орж ирээгүй чинь нилээдгүй хэдэн юм бичсэн байна. Манай багийнхан үнэхээрийн гайхалтай тоглолт үзүүлж байна.
chin-tmac-д их баярлаж байна. Багийнхаа төлөө маш сайн бичлэг оруулж байгаад. Би ойрд ажил ихтэй амжихгүй л байна. Тэхдээ багаа бол байнгын стат.г нь үзэж харж байгаа.

Өнөөдрийн тоглолтонд Чейс Будингер багт онцлох үүрэг гүйцэтгэлээ. Бас Чак Хэйсийн хувийн хамгаалалт үнэхээр сайн байлаа. Бүүзэрийг бараг тоглуулаагүй гэж хэлэхэд бараг болно.

1. Өнөөдөр бүгд жигд тоглолт үзүүлсэн болохоор Юта.чууд яаж хамгаалан тоглох учраа олсонгүй.
2. Өмнө нь Плей-Оффд Трейси МакГрейди болон Яао минг.г байхад хожигдож байсан гол шалтгаан бол хамт тоглож байсан хамтрагчид хангалтгүй байсан. Мөн дасгалжуулагч муу байсных гэж миний бодлоос дүгнэж байна. Одоо бол Рик Аделман бол үнэхээрийн баг гэж юу байдаг, багийн тулгуур суурийн тал дээр үнэхээр сайн анхаарсан байна.

Брүүкс, Ловри 2н гаргаж буй тоглолтонд үнэхээрийн сэтгэл хангалуун байна. Трейси МакГрейдиг ирсэн ч гэсэн ийм тоглолтоо үзүүлээсэй. Мөн Ариза.гийн тоглолт битгий муудаасай. Трейси МакГрейди ирэхээр Ариза болон Брүүксийн довтолгооны хувь болон минут нь багасах байхаа. Тэхдээ одоо ч манай баг тулгуур суурь сайтай байна.

За багаа дэмжээд сууж байядаа. АМЖИЛТ ХЮЬСТЕН РОКЕТСУУДАА. Мөн манай багийн фенүүдээ.

Нэмж хэлэхэд (baby, gatutumur 2) яагаад ойрд сэдэвтээ орж ирж сайн юм бичихгүй байнаа. Бас л над шиг завгүй явааму. За ямарч байсан багтаа анхаарал тавиарай. GOODLUCK GUYS :wd:


Top
   
PostPosted: Nov.05.09 7:47 pm 
Offline
Хурц Дөл Гишvvн
Хурц Дөл Гишvvн
User avatar

Joined: Jan.01.09 5:12 am
Posts: 1387
Location: St Louis
Артест 3аас шаагаад, зөрүүлээд Ариза тэнцүүлээд цаг сунгасан... нэмэлт цагт оноо тэнцүү байхад алдаа хийн Байнум 2 шидэж нэгийг нь хийсэн... зөрөөд манайх довтолсон Ариза бөмбөг эзэмшиж байгаад тасдуулан хожигдсондоо... ЛАЛ ер нь хагас алхамын урд байлаа... новш юмаа... Т-Мак ирчвэл том багуудын учирыг нь олдох гээд байнадаа...

_________________
Love actually is all around!


Top
   
PostPosted: Nov.08.09 2:44 am 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Jul.18.06 6:45 pm
Posts: 1290
Location: UB
batuush1 wrote:
za saihan hojloo doo t-mac maani 12 sariin dunduur ireh yum shig bna da


Баттай юмуу. Миний дуулснаар 11 сарын сүүлийн тоглолтонд орж ирж болно гэж эмч үзсэн байсан. Гэхдээ сайн бас мэдэгдэхгүй л байна. За манай баг үнэхээр болж байнаа. Сул багийг хожоод том багуудыг чичиргээд үнэхээр өөлөхийн арга алга. Чак Хэйс төвд муугүй сайн тоглож байна лээ. Тэхдээ ер нь манай багийн тоглолтыг хараад байхад их багийн тоглолт хийдэг болж.................... Дээрээс нь BENCH.с гарж тоглож байгаа Ландри, Будингэр, Ловри нар үнэхээрийн сайн тоглолт үзүүлж байна. Манай багийн гарааны 5 тоглогчийн оноо эсрэг багийн гарааны 5 тоглогчийн онооноос арай дутуу эсвэл адилхан байхад, манай BENCH нар үүргээ сайн гүйцэтгэж байгаад их сэтгэл хөдөлж байна. За багаа дэмжээд сууж байя даа. Зав муутай орж амжихгүй юмаа. ЗА ПУУЖИНГУУДАА УРАГШАА :wd:


Top
   
PostPosted: Nov.16.09 12:53 am 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Jul.18.06 6:45 pm
Posts: 1290
Location: UB
baby wrote:
Margaash Lal tai hiih toglolt nba.com.cn deer garna..

Hojih heregtei shuu zaluus!


Ажил ихтэй орж ирж амждааггүйэ. Манайхан нилээн их юм бичсэн байхчинь. Gatutumur, chin-Tmac 2 маань хүртэл ажил ихтэй л байгаа бололтой. Нэг их юм бичээгүй байна. Аарон Брүүкс бас санасныг бодуул багын тоглолт бас жаахан гаргаж байна лээ. Ландри энэ жил бараг л Школа.гаас илүү тоглож байна. Энэнд их баяртай байна. Bench.эр орж ирж байгаа тоглогчид ер нь л их урамтай тоглож байна.

Сая өнгөрдөг Хаадуудтай тоглосон тоглолтонд Жэйсон Томпсон манай багийг бүхэлд нь хожчихлоо гэж хэлхээр байлаа. Үнэхээр түүнийг сайн хааж тоглож чадахгүй байна лээ. Тэхдээ хаадуудтай тоглоход нэг л учраа сайн олохгүй байна лээ манай баг.

Брэнт Барри бүүр зодог тайлсым боловуу яасын бол мэдэж байгаа хүн байна уу??

Хээе Баби чиний наад LIVE үзээд байгаа сайт.аа бүтнээр бичээд өгөөч. Би бас ажлынхаа хажуугаар үзмээр байна. www.nba.com.cn юмуу ингэж орхоор алдаа заагаад байхын. Чи эсвэл хятадад байдымуу...................................

Манай баг сайхан л тоглолт хийж байна. Ингэж явсаар флей-оффд орох шинж бол байна. Тэр бооцоо тавиад байсан нөхөр бооцоогоо өгөхүү дээ. Чадкү биз бодуул. Трейси МакГрейди монголын цагаар Пүрэв гаригийн тоглолтонд эргэж ирнэ гэж мэдэгдэл хийсэн байсан. За амжилт MY TEAM :wd:


Top
   
PostPosted: Nov.16.09 1:58 am 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9330
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
TMAC-SD wrote:
Брэнт Барри бүүр зодог тайлсым боловуу яасын бол мэдэж байгаа хүн байна уу??


Барри зодог тайлсым шиг бнлээ.... НБА тв-д аналистуудтай хамт сууцан л юм хум чальчсан шигээ л сууж бгаа хэд хэд харагдсан.... угаасаа улирал эхлэх үед баг Хьюстон чөлөөлцөн л юм бнлээшд.... нас нь ч явсан, өөрөө ч аав, ах 2 нь энд Хьюстонд зодог тайлжийсан уламжлалыг дагахаар ирсэн гэж анх Хьюстонд иржийхдаа хэлж бсан болохоор одоо дахиж тоглохгүй биз....
бас багийн сэдвээс жаал хадуурахад Ютагийн Матт Харпринг гэж нөхөр НБА тв-гийн хэдэн аналистуудтай хамт чальчаал сууж яваа харагдсан... бодвол бас зодог тайлж л бгаам бгааз.... угаасаа өнгөрсөн жилд авсан гэмтэл нь их л ноцтой бараг зодог тайлуулчихаж мэдэхээр гэмтэл юм гсн.... гэхдээ Ютагийн бүрэлдэхүүнийг харахаар Харпрингийн нэр бж л бгаамдаа....

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Nov.22.09 7:02 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Sep.07.09 10:30 pm
Posts: 200
Location: One step ahead..
http://sports.yahoo.com/nba/news;_ylt=A ... &type=lgns

Энийг унш да. Манай багийн удирдлагууд T-Mac 2-ын хооронд халуухан юм өрнөөд байх шиг. Мак тогломоор байна гээд байдаг цаадуул нь тоглуулахгүй гээд байгаа юм шиг л юм бичиж. Бас Макийг тоглуулахгүй суулгаж гэмтлийн даатгалын мөнгийг нь цуглуулаад байх санаатай байгаа ч гэх шиг. Юу л болоод байна да. :? Юутай ч гэсэн MRI-д харуулсын дараагаар (24нд) яах нь тодорхой болох байх.

Мартсанаас өнөөдөр Kings-ийг гое хожлоо шүү. Скола Лоури 2 сайн байна лэ.

_________________
I'm feelin it...


Top
   
PostPosted: Nov.22.09 9:58 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй

Joined: Apr.01.04 9:35 pm
Posts: 3215
Location: Агуу Өвөг дээдсийнхээ эзэлсэн нутгуудын хаа нэгтээ
Дээрх Линк-ийг уншлаа. тэр соорс-удын хэлж байгаа үнэн бол ч Хьюстон-ы удирдлага Т-Мак дээр үнэн нохойтож байгаам байнадаа.Аделмен-тэй ч харьцаа их тааруу байгаам байна. Ер нь магадгүй л юм. 2 ч удаа маргалдаж. Бас Хьюстоны Т-Мак-гүйгээр сайн тоголж байгаа дээр нь тэр актив биш тоглогчдын даатгалаар олж байгаа мөнгө зэргээсээ харахад тоглуулах сонирхол бага байгаа бололтой. Өөрөө бол мань хүн би окей бэлэн гээл аль пресийзн-ы үед гүйгээд байсым байнашд. Энэ нэгдэхэд шинжилгээ өгөөд тэгээд тоглуулж магад байх. Хэрвээ хойшлуулвал үнэхээр Рокетс-т Т-Мак хэрэггүй гэж удирдлагууд нь үзэж байна гэсэн үг. Тэр мөнгийн авах гээд гүрийлгээд суулгаад байж ч мэдэх нь

_________________
Амьдрал ?


Top
   
PostPosted: Nov.23.09 1:33 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Sep.15.06 10:39 pm
Posts: 12084
Location: Хар гэртээ хаан, бор гэртээ богд нь болоод налайж байна
Макыг оруулж ирэхгүй ран-н-ган хийгээд хол явахгүй л дээ. Залуучууддаа урам өгөх гээл Макыг суулгаад байсан нь хэтэрчихсэн юм болов уу даа гэж санагдаад байгаан. Мак орж ирэхээрээ нөгөө үнэтэй Аризаг нь сэлгээ болгочих гээд. Аризаг гаргана гэхээр Баттиерийг суулгачих гээд. Ер нь л хамгаалалт нь асуудалтай болно. Дээрээс нь ядахад одооны залуусын хэл амгүй бөмбөг хуваалт нь өөрчлөгдөнө. Ер нь л энэ багийн бүх юм хөдлөх гээд эвгүй л байгаа болов уу.
Гэхдээ Макыг оруулж ирэхгүй бол ПО ч ёстой л салаавч болно л доо. Их л удлаа гэхэд он гаргаад л багууд тогтмол оноо авагчгүй хурдан довтолгооны намхан нуруутай багыг яаж сульдаахаа мэддэг болчихно. Тэгэхээр яахав? Адельман магадгүй тэр үед л Макыг оруулж ирэх гэж тооцож байсан байж болох юм. Тэгсэн нөгөө Мак нь түрүүлээд бэлэн болчихоод догдлоод байдаг. Зарим нэг гарууд Аризагийн ирээдүйг бодоод Макыг одоо хүртэл суулгаж байна энэ тэр гэсэн юм чалчиж байна лээ. Гэхдээ Өмнө нь ч хэлж байсан "Ариза бол оноо түүгч биш. Бас ямар ч багийн хувьд лидер эсвэл ирээдүй байж чадахаар потенциал биш юмаа" гэж. За тэгээд л тоглох хүсэл тоглуулахгүй байх хүсэл 2-н уулзвар дээр маргаан гарчээ. Үр дүн нь магадгүй Мак солилцоонд орох, эсвэл Аризагийн хөөрсөн сэтгэл рүү ус цацах гэсэн 2 замын нэг нь байж болох л юм.
Заза өөрийн бодлоор жоохон бүлтэрлээ. Таалагдахгүй юм байвал Рокетс фэнүүд ууч сэтгэлээр хандана биз.

_________________
six feet from the edge


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 592 posts ]  Go to page 1 2 3 4 523 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited