#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Sep.24.18 12:23 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 1284 posts ]  Go to page Previous 146 47 48 49 50 Next
Author Message
PostPosted: Feb.15.16 10:31 am 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Nov.09.05 1:43 pm
Posts: 3196
Location: мэдэхгүй, мэдсэн ч хэлэхгүй
Heatles wrote:
porzingis -н jersey авмаар байдаг энд зарж байгаа газар байна уу

https://www.facebook.com/monnarjersey/photos/ms.c.eJw9ktkVRCEIQzuag6zSf2OjwbzPawir7dmhYWG7lsivh32XipuSc5h6yo2XNrKDd5NTT0SFkwv~_Rf2EgpOsw4wvG2b~_iuFF3sjv7G9PP8X4rdBtk32Y9W62y4xv9GNNvQ26Fnn8~_umFevHYZEHnfCY2upAD7Js8fqd~;6fAiTz35dOzPkvl1IZ73MY3R6bfZhxp5~;E5~;LrDG45kvOZ8b5gne0xP7jHj9e~_O~_oe9egXq5WS~;yzp~;Vb~;5o1P~;~_B9xH5~;7L5b6cM5LvfJlLyTb86QGWTcY9z7f5A0Lik2w~-.bps.a.946951608720526.1073741840.461458173936541/946953142053706/?type=3&theater
Image


Top
   
PostPosted: Feb.24.16 4:30 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9337
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
Кавай, Вестбрүүк 2 Айр Жордангийн шинэ рекламанд....

http://www.nike.com/us/en_us/c/jordan/style-guide

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Mar.20.16 10:39 pm 
Offline
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн

Joined: Dec.23.12 1:40 pm
Posts: 156
өнөөдөр сайн хамгаалалт хийлээ 70 ялах боломж харагдаад байна шүү түүхэнд үлдэх


Top
   
PostPosted: May.04.17 5:43 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9337
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
Image

Брандон Рой Лос Анжелест эмээ дээрээ зочилоод буцах үедээ гангуудын буудалцаанд өртөж хөлөндөө шархдсан гэнэ... Рой буудалцааны үед тэр хавьд байсан жаахан хүүхдүүдийг хамгаалж байгаад ингэж шархдсан юм гэнэ.... гайгүй хурдан эдгэх байх...

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: May.31.17 10:21 am 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9337
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
НБА-гийн түүхэн дэх хамгийн муу драфтын тэргүүн гэгддэг Антони Бэннэт Туркын Фенербах багтай хамт Евролигийн аварга болжээ.... гэхдээ л мань хүн хичнээн Туркид очлоо гэж айхтар алж хядаад оцойж овоогоод байгаагүй юм байна.... яалтачгүй хамгийн муу драфтын тэргүүн юмдаа хөөрхий.... гэтэл мань хүний ард Виктор Оладипо, СЖ Мкколум, Яннис,Стивен Адамс, Шроудер, Руди Гобер гэх мэт сайн залуус сонгогдсон байдаг....

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Jun.02.17 10:12 am 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9337
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
BIG3 Basketball League-нд оролцох тамирчдын нэр, багийн бүрэлдэхүүн тодорсон байна...

3’s Company: Allen Iverson (capitano), Demarr Johnson (vice-capitano), Andre Owens, Mike Sweetney, Ruben Patterson. Coach: Allen Iverson.

3 Headed Monsters: Rashard Lewis (capitano), Jason Williams (vice-capitano), Kwame Brown, Eddie Basden, Mahmoud Abdul Rauf. Coach: Gary Payton.

Ghost Ballers: Mike Bibby (capitano), Ricky Davis (vice-capitano), Mo Evans, Marcus Banks, Ivan Johnson. Coach: George Gervin.

Ball Hogs: Brian Scalabrine (capitano), Josh Childress (vice-capitano), Derrick Byars, Rasual Butler, Dominic Mcguire. Coach: Rick Barry.

Tri-State: Jermaine O’Neal (capitano), Bonzi Wells (vice-capitano), Xavier Silas, Lee Nailon, Mike James. Coach: Julius Erving.

Power: Corey Maggette (capitano), Cuttino Mobley (vice-capitano), Jerome Willams, Deshawn Stevenson, Mooche Norris. Coach: Clyde Drexler.

Killer 3’s: Chauncey Billups (capitano), Stephen Jackson (vice-capitano), Reggie Evans, Larry Huges, Brian Cook. Coach: Charles Oakley.

Trilogy: Kenyon Martin (capitano), Al Harrington (vice-capitano) Rashad McCants, James White, Dion Glover. Coach: Rick Mahorn.

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Jun.13.17 10:24 am 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9337
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
Айверсон BIG3 лигийн бэлтгэлдээ гарчээ....


_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Jul.04.17 10:17 am 
Offline
FAN OF WADE
User avatar

Joined: May.26.10 7:30 pm
Posts: 4785
Location: www.maf.mn
76, чононууд 2 овоо баг босгоод байх чинь вэ

_________________
E5400/G41/4G/GTX440/250G :))


Top
   
PostPosted: Jul.04.17 5:42 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Apr.19.03 4:03 pm
Posts: 11734
Location: universe
Энэ Өрнөд Дорнодын ялгаа бүүр утгагүй болчихлоо

_________________
i am no1


Top
   
PostPosted: Jul.05.17 3:45 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Feb.07.03 4:13 am
Posts: 5679
Location: Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
Hayward Bostond irheer boljee!! Odoo cavs 4-1 dvvlehgvi 4-2 duulahaar bolloo kkk


Top
   
PostPosted: Sep.15.17 10:46 am 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9337
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.


энэ их сонирхолтой видео байна....

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Sep.15.17 3:49 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Jul.17.10 2:38 pm
Posts: 2021
Location: Бид Монголдоо хайртай бүлгэм ...Only Lawyers group...
тэмдэг

_________________
БҮДҮҮНҮҮД дэвжээ
King & LAC


Top
   
PostPosted: Oct.03.17 5:49 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9337
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
НБА-гийн түүхэн дэх хамгийн муу драфтын тэргүүн сонголтууд:

10. Art Heyman

Duke-ийн их сургуульд 1960-1963 онд гялалзаж, НБА-д гялалзах ирээдүйн од гэж коллежед байхдаа тооцогдож байсан Art Heyman 1963 оны драфтын 1-р сонголт болж Нью-Ёрк Никс багт ирсэн байдаг... Эхний улиралдаа тун дажгүй тоглож 15,4 оноо дунджилж, бүх шилдэг залуу тоглогчдын багт нэрлэгдэж байсан ч гэсэн, дараагийн улиралаас эхлэн огцом муудаж 5,7 оноо дунджилсан байдаг ба 1965 онд Нью-Ёрк Никсээс Cincinnati Royals баг руу зарагдаж, тэндээ ч нэг их удалгүй Philadelphia 76ers баг руу явж, үүний дараа НБА-гийн нөгөө лиг болох АБА руу тоглохоор явсан байдаг... 3хан улиралыг НБА-д өнгөрүүлэхдээ 10 оноо 2,8 с.б.авалт, 2,4 о.дамжуулалт дунджилсан түүний дараа Eddie Miles, Nate Thurmond, Gus Johnson гэх мэт шилдгүүд сонгогдсон байдаг....

Image

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Oct.03.17 10:54 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Apr.13.08 11:52 pm
Posts: 7907
Location: NARAN TENGERT MANDAJ YURTSONTSIIG GIIGUULNE
NCAA-азаргалдаг байсан нөхдүүд
нба-д ороод ирэхээр яагаад илт муудаад байлын бол
зарим нь гялалзаад л

_________________
MVP for a reason !


Top
   
PostPosted: Oct.04.17 12:40 am 
Offline
Алдар Сууны Оргилд Хvрсэн

Joined: Jul.09.09 4:42 pm
Posts: 2645
Location: IMPOSSIBLE is Impo$$ible
Зарим нь гялалзаж зарим нь гялалзахгүй байх нь тодорхой бус уу.

_________________
*** :king: Леброн ***


Top
   
PostPosted: Oct.05.17 11:25 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Apr.13.08 11:52 pm
Posts: 7907
Location: NARAN TENGERT MANDAJ YURTSONTSIIG GIIGUULNE
Clickclick wrote:
Зарим нь гялалзаж зарим нь гялалзахгүй байх нь тодорхой бус уу.

яагаад гялалзаж байснууд нь
nba-д ороод илт муу болдын болооо л гэж

_________________
MVP for a reason !


Top
   
PostPosted: Oct.06.17 1:52 am 
Offline
Алдар Сууны Оргилд Хvрсэн

Joined: Jul.09.09 4:42 pm
Posts: 2645
Location: IMPOSSIBLE is Impo$$ible
Би лав 10 жилдээ ангидаа бол доор ууж идэж байгаад сургуулийн тэмцээнд хэд шахалцаад мах болчдог байсан, нэг тиймэрхүү л биз ☺

_________________
*** :king: Леброн ***


Top
   
PostPosted: Oct.06.17 1:37 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9337
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
Image

9. Андреа Барниани

2006 оны драфтын тэргүүн сонголтоор Торонто Рапторс багт сонгогдсон тэрээр драфтын 1-р сонголтоор сонгогдсон анхны европ тоглогч болсон бөгөөд хүмүүс түүнийг дараагийн Дирк Новицки гэж байлаа.... тэр нь ч аргагүй, тэр 7 фүүт өндөртэй мөртлөө шидэлт сайтай гол зэвсэг нь Диркийн адил 3-аас сайн шиддэг байсан тул Дирк вершион 2 гэж Торонтогийн удирдлага итгэж байлаа гэсэн хэдий ч лигт орсон цагаасаа эхлэж, муу хамгаалалт, самбарын тоглогч мөртлөө, биеийн хүч, с.б.авалт муутай, бөмбөг авлаа л бол өөрөө довтлохоо эхэлж боддог, тэгсэн мөртлөө 3-ын шидэлтийн хувь муутай гэх мэт муу талууд нь танигдаж эхэлсэн тэрээр 2006-2013 хүртэл Торонто Рапторст тоглож эцэст нь Рапторс баг муу наймаа хийдгээрээ алдартай Нью-Ёрк Никс рүү явуулж санаа нь амарсан юм.... Никст 2 улиралыг өнгөрөөсний дараа Брүүклинд очиж, тэндээ тал улирлыг үдэж эцэст нь хасагдсан тэрээр Испаний Baskonia клубт тоглож байсан ч гэмтэл бэртлээс салдаггүй түүнээс залхсан баг нь түүнийг хассан ба тэрээр одоогоор ажилгүй байна.... 2006 оны драфтын тэргүүн сонголт болсон түүний араас Aldridge, Lowry, Rudy Gay, Rondo, Millsap, JJ Redick гэх мэт тоглогчид соногдсон байдаг....

жич:
2007-2011 оны хооронд Италид амьдарч байхдаа сагс аягүй сайн тоглодог 70 настай Итали өвгөнтэй танилцаж найзууд болж байсан юм түүнээс Барнианигийн талаар асууж, түүнийг юу гэж боддогийг нь асуухад: би Барнианиг танина, түүнтэй хамт 2 ч удаа тоглож байсан, мэдээж тэр 2006 оны драфтын тэргүүн сонголт болж Италичуудын бахархал болж байсан ч гэсэн би түүнд дургүй, яагаад гэвэл тэр маш залхуу тоглолттой, самбар доор бөмбөгний төлөө зүтгэж тэмцэлдэж тоглодоггүй, бэлэн бөмбөг хүлээгээл зогсож байдаг, би түүнд тоглолтын арга барилаа өөрчилж, илүү самбарт зүтгэж тоглодог болох хэрэгтэй шүү гэж хэлэхэд тэр "энэ одоо юу гээд олон юм яриад байгаа өвгөн бэ" гэж байгаа юм шиг зүгээр инээгээл өнгөрч байсан юм, тэр миний үгийг ойлгохыг, хүлээж авахыг хүсэхгүй байгаа нь нүүрэн дээр нь бичээстэй байсан юм, тийм болохоор би түүнд дургүй гэж байсан....

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Oct.06.17 2:53 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Apr.13.08 11:52 pm
Posts: 7907
Location: NARAN TENGERT MANDAJ YURTSONTSIIG GIIGUULNE
Bargnani-г анх өнөөдрийн сонин дээрээс драфтын 1-ээр сонгогдсон гээпд уншиж билээ
Рапторс Боштой байж яагаад дахиад PF сонгодог байна аа

_________________
MVP for a reason !


Top
   
PostPosted: Oct.06.17 7:38 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9337
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
Image

8. Kwame Brown

Майкл Жордан мөрийцөж азаа үзэх дуртай гэдгээрээ хангалттай алдартай нэгэн, тэрээр Вашингтон Визардс багийн ерөнхийлөгч болоод хамгийн түрүүнд хийсэн ажил нь 2001 оны драфтын тэргүүн сонголтоор Kwame Brown-ыг сонгосон ажил нь ерөнхийдөө мөрийцөх хоббигоо харуулсан гэхэд нээх их хилсдэхгүй.... учир нь Kwame Brown нь коллежид тоглоогүй, ердөө л ахлах сургуулийн сурагч байсан ба ахлах сургуулийн сурагчийг ингэж драфтын 1-р сонголтоор сонгоно гэдэг ерөнхийдөө мөрийнд all-in хийж азаа үзэж байгаагаас ялгаагүй хэрэг байсан юм.... МЖ Визардсын ерөнхий дасгалжуулагчаар ажиллаж байсан Doug Collins-ыг энэ сонголтонд хэзээ ч харамсахгүй гэж ятгаж байсан ч гэсэн харамсалтай нь яг эсрэгээр нь болсон бөгөөд 12 жилийн кареертаа 6.6 оноо, 5.5 с.б.авалт, 0.9 о.дамжуулалт 49%-н довтолгоо дунжилж байсан нь драфтын 1-р сонголт хүний хувьд чамлахаар статистик гэдэг нь ойлгомжтой...
12 улиралыг НБА-д өнгөрөөхдөө Вашингтон Визардс, ЛА Лэйкэрс, Мэмфис Гризлиес, Детройт Пистонс, Чарлотте Хорнетс, Варриорс, Фила 76 гэх мэт олон багийг дамжсан тэрээр өнөөдөр ажилгүй, хамгийн сүүлд ахмад тоглогчдын BIG3 лигт тоглосон гэсэн мэдээ л байгаа ба НБА-д эргэж ирж бараг л чадахгүй болов уу.... түүний араас Пау Газол, Шэйн Баттиер, Жой Жонсон, Тайсон Чандлер, Зак Рандолф, Тони Паркер, Аренас гэх мэт өөрсдийгөө хангалттай харуулсан залуучууд сонгогдсон юм....

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Oct.07.17 12:08 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Jan.15.04 5:09 pm
Posts: 25803
Location: Learning to PRO!
ghostface юм бичсэн хэвээр байгаа тул би буцаад форумруу шагайдаг болох нь дээ кк. Анх удаа Фантази тоглож байхдаа Барнаниг дээгүүр сонгоод хулхидуулж бйаж билээ

_________________
Mongolian Gambler


Top
   
PostPosted: Oct.09.17 11:33 am 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9337
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
эндээ байхаар дассан болоод ч тэр юмуу амар байдаг юмөө, ялангуяа хүмүүс ингээд коммент бичээд миний бичсэнийг уншсан гэдгээ мэдэгдүүлээд байвал бүүр урамтай.... ФБ ч дээ хэцүү хэцүү, ганц юм бичингүүт л доор нь хаа хамаагүй коммент эсвэл мэдэмхийрсэн гарууд, эцэст нь бөөн хэрүүл, шал утгагүй, тэрэнд орвол эндээ л байжийсан нь дээр....

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Oct.09.17 12:27 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9337
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
7. Michael Olowokandi

ЛАКлипперс баг үеийн үед хамгийн азгүй, хараалтай, хамгийн өрөвдөлтэй, хамгийн инээдтэй баг гэх мэтээр саяхныг хүртэл олонд хэлэгдэж ирсэн баг.... бүх цаг үеийн хамгийн шилдэг драфтуудын нэг гэгддэг 1998 оны драфтын тэргүүн сонголтыг хийх эрхийг тэд авахад хүмүүс за энэ баг чинь одоо л нэг босч ирэх нь дээ гэж хүлээлттэй болж ирсэн, харин Клипперс баг тэдний хүлээлтийг Нигер гаралтай Michael Olowokandi-г сонгосноороо ямар ч үр ашиггүй болгосон юм.... учир нь тэрээр НБА-д 8 жил тоглохдоо эхний 5 улиралыг нь Клипперсд үдсэн боловч тэдний муу амжилтаас нь салгаж чадаагүй, өөрийнх нь хамгийн дээд дундаж нь 12.3 оноо 9,1 с.б.авалт 2,2 блок дунджилж байсан бөгөөд түүнийг илүү сайн тоглогч болох боломжтой гэж итгэсэнТимбервүлвес баг түүнийг 2003 онд эгнээндээ элсүүлэхдээ ирэх 3 жилийг түүнийг авсандаа харамсаж өнгөрөөнө гэдгээ мэдээгүй байлаа... түүний араас бидний танил болсон өчнөөн олон шилдэг тоглогчид байсны дотор: Mike Bibby, Antawn Jamison, Vince Carter, Jason Williams, Dirk Nowitzki, Paul Pierce, Rashard Lewis гэх мэт шилдэг тоглогчид сонгогдсон байдаг ба хэрвээ Клипперс баг тэдний аль нэгийг нь сонгосон бол яах байсан бол гэдэг асуулт урган гарах нь ойлгомжтой....


Attachments:
oloback.jpg
oloback.jpg [ 40.25 KiB | Viewed 516 times ]

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....
Top
   
PostPosted: Oct.09.17 4:22 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9337
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
Image

6. Joe Smith

1995 оны драфтын тэргүүн сонголтоор сонгогдсон Joe Smith, Maryland их сургуулийн багт 2 жил тоглохдоо 20,2 оноо, 10,7 с.б.авалт, 3.1. хаалт хийж байсан нь 1995 оны драфтын тэргүүн сонголт эргэлзээгүйгээр болно, драфтын тэргүүн эрхийг авсан Голден Стэйт Варриорс баг илүү сайн амжилт гаргах болно гэж хүн болгон итгэж ярьж байлаа.... рүүкий жилдээ бүх 82 тоглолтонд гараанд гарч 15,3 оноо 8.7 с.б.авалт 1.6 хаалт гэсэн статистикийг дунджаар үзүүлж байсан ба үүний дараа 2дох жилдээ уг амжилт нь улам сайжирч 80 тоглолтонд оролцохдоо 18,7 оноо 8,5 с.б.авалт дунджилсан нь түүнийг драфтын муу сонголт болсон гэж хэлэхээргүй байсан юм.... гэтэл 1997-1998 оны дундуур Голден Стэйт Варриорс баг түүнийг Фила 76 баг руу зарсан нь түүний кареерт тун муугаар нөлөөлж түүнээс хойш сэргэж чадаагүй юм.... ялангуяа 1998 оны зун чөлөөт агент болоод ямар ч багтай дор хаяж жилийн 8+ сая ногооны гэрээ хийх боломжтой байсан ч Миннесота Тимбервүлвес багтай 2 жилийн тун бага үнийн дүнтэй гэрээ байгуулсан нь олон хүмүүсийн ялангуяа лигийн гайхшийг төрүүлж энд ямар нэг юм буруу болоод байна гэсэн сигналыг өгсөн бөгөөд үүний дүнд лиг уг асуудлыг хянан шалгах комисс гаргаж, уг асуудлыг нарийн судалж шалгахад багийн ерөнхийлөгч Kevin Mchale Смитийг хэрвээ чи одоо бага үнийн дүнтэй гэрээ хийвэл бид ойрын ирээдүйд тоглогчдыг нааш цааш нь зарж байгаад чамд нэмэлтээр мөнгө нууцаар өгнө гэсэн нууц тохироо хийгдсэн байсныг илрүүлсэн ба үүнээс болж Тимбервүлвес багийг ирээдүйн драфтын 5 эрхийг нь хасаж (2 эрхийг нь дараа нь эргүүлж өгсөн), багийг 3,5 сая ногооноор торгосон ба үүний дүнд Тимбервүлвес баг, ид үедээ байсан Кевин Гарнетт, Жой Смит нар тун ихээр хохирсон юм.... учир нь Тимбервүлвес баг драфтаас залуу тоглогчид авах боломжгүй болсоноор багийн амжилт сайжрахгүй, нэг л хэвэндээ, Гарнетт ид үедээ байсан ч олигтой туслачих хүн байхгүй, харин Смит өөрийн уламжлалт ПФ биш СФ байрлал дээр сайн тоглож чадахгүй өөрийнхөө үнэ цэнийг унагаасан юм...
үүний дараа 2000 онд Детройт Пистонс багтай 1 жилийн гэрээ, буцаж Тимбервүлвес багтай 2 жилийн, Милвааки Бакс багтай 3 жилийн, Денвер Наггетс багтай 1 жилийн, Фила 76-тай 1 жилийн гэх мэтээр Чикаго Буллз, Кавс, Тандер, Кавс, Хавкс, Нетс, Лэйкэрс гэх мэт нийт 12 багийг дамжсан нь хамгийн олон баг дамжсан тоглогчдын нэг гэж түүхэнд нэрээ үлдээсэн хэрэг болсон юм...
1995 оны драфтын тэргүүн болсон түүний араас Kevin Garnett, Antonio Mcdyess, Rasheed Wallace, Jerry Stackhouse, Damon Stoudamire, Michael Finley гэх мэт алдар нэр нь түгсэн тоглогчид сонгогдсон байдаг....

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Oct.09.17 6:00 pm 
Offline
Алдар Сууны Оргилд Хvрсэн

Joined: Jul.09.09 4:42 pm
Posts: 2645
Location: IMPOSSIBLE is Impo$$ible
Кофе хаус мөн юм

_________________
*** :king: Леброн ***


Top
   
PostPosted: Oct.10.17 1:16 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9337
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
Image

5. Kent Benson

1977 оны драфтын тэргүүн сонголтыг Милвааки Бакс баг хийх эрхтэй болж, Индианагийн их сургуулийн бүтээгдэхүүн, Kent Benson-ыг сонгосон юм.... түүнийг сонгосон шалтгаан нь тэрээр HOF дасгалжуулагч Bobby Knight-ын удирдлагад тоглож байсан, коллежэд 4 жил тоглохдоо жил болгон амжилт нь ахиж байсан, төгсөх жилдээ 19.8 оноо, 10.4 с.б.авалт дунджилж Big Ten-ы шилдэг тоглогч, бүх Америкийн багт 2дах жилдээ сонгогдсон, 4 жил Индианагийн их сургуульд тоглохдоо нийт 1740 оноо, 1031 с.б.авалт (энэ нь тус их сургуулийн багийн түүхэнд одоо хүртэл эвдэгдээгүй амжилт хэвээр байгаа) хийсэн нь түүнийг НБА-д ч гэсэн орж ирээд тогтмол амжилттай, сайн тоглогч байж чадна гэж итгэснийх биз....
гэвч тэрээр хэзээ ч драфтын 1 шиг тоглож чадаагүй бөгөөд, түүнийг дурсах хамгийн дурсамжтай зүйл нь НБА-гийн анхны тоглолтон дээрээ Лэйкэрстэй хийсэн тоглолтонд Карийм Абдул-Жаббараас ухамсрын шанаа хүртэж, үүний улмаас Бенсоны эрүү, Жаббарын гар хугарч 2 сар тоглох боломжгүй болсон байдаг...
1977-1980 оны хооронд Бакс багт, 1980-1986 оны хооронд Детройт Пистонс багт, 1986-1987 оны хооронд Юта Жазз багт, 1987-1988 оны хооронд Кавс багт тус тус тоглосны эцэст НБА-д дахин тоглоогүй бөгөөд 11 жилийг НБА үдэхдээ 680 тоглолтонд оролцож 9.1 оноо 5.8 с.б.авалт дунджилсан ба хамгийн сонирхолтой нь Бакс түүнийг Детройт Пистонс руу Bob Lanier-аар солисны дараа Бакс 2 улирал дараалж финалд шалгарсан (1983, 1984).... дараа нь Пистонс түүнийг Юта Жазз руу Kelly Tripucka-гийн хамтаар Adrian Dantley-гаар солисны дараа Детройт Пистонс баг 1 удаа бүсийн аваргын төлөө (1987) 1 удаа финалд (1988) гарч ирсэн байдаг....
1977 оны драфтаар түүний араас Marques Johnson, Bernard King, Jack Sikma, Norm Nixon гэх мэт нэр алдраа дуурсгасан тоглогчид сонгогдсон байдаг....

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 1284 posts ]  Go to page Previous 146 47 48 49 50 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited