#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.19.18 8:08 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 929 posts ]  Go to page 1 2 3 4 536 Next
Author Message
PostPosted: Aug.30.09 1:22 pm 
Offline
Supsta Asuult Sambar
User avatar

Joined: Aug.18.07 12:55 pm
Posts: 19303
Location: Empire of the Sun
Зээ энэ багийг өнгөрсөн улиралд сэдвийг нь нээн бүтэн улирлын турш дэмжсэн билээ...Тэд ч миний урмыг хугалалгүй сайн тоголцгоож улиралд 54 хожиж 2003 оноос хойш шалгараагүй байсан ПлэйОфф-доо шалгарч чадсан.Гэвч эхний шатанд Яао Мин тэргүүтэй Пуужингуудад 2-4 өөр хожигдон улирлаа дуусгасан билээ.Учир нь тэд хэт залуу бас туршлага муутай байсан.

Энэ зун тэд туршлагатай ахмад тоглогчийн эрэлд гаран 10 дах жилдээ тоглож буй Андре Миллерийг багтаа элсүүлж чадсан.Маш нүдээ олсон сонголт болсон...

Багийн бүрэлдэхүүн

Image
Брэндон Рой--------Багийн ахлагч.Сүүлийн хоёр жил дараалан Бүх оддын тоглолтод багаа төлөөлөн оролцож байгаа.Сонирхолтой нь хоёуланд нь Баруунаас хамгийн олон минут талбайд гарсан.Түүнийг мэргэжилтнүүд Ноён 7 хэмээн өнгөрсөн улиралд хочилж байсан...Өнгөрсөн улиралд Улирлын МВП гийн өрсөлдөөнд ихэвчлэн 7 д явж байсан...Брон,Коби,Вэйд,Ховард,Пол,Данкан,Новицки...тэгээд Рой.Мөн баг нь ч ранкаараа голцуу 7 д тууж явсан санагдана.
2006 оны Драфтийн 6-аар Миннэсэтогоос нэрлэгдэн дараахан нь солилцоогоор энэхүү багт ирсэн.Тэрээр ирсэн улиралдаа л багийн Лидер болж чадсан...Рүүкий улиралдаа 16,8 оноо,4.4 самбар дунджилан 2007 оны шилдэг шинэ тоглогч шагналыг хүртсэн...Түүний НБАд орохоос өмнөх амьдралийг сөхвөл Вашингтон мужын уугуул иргэн.Сиатлад Их сургуульд орохын тулд цагийн 11 доллараар үйлчлэгч,цэвэрлэгч,зөөгч хийдэг байсан бөгөөд САТ-д 4 удаа шалгалт өгсөний эцэст оноогоо цуглуулж Вашингтоны Их Сургуульд орж чаджээ...Төгсөх жилээ Рой 20.2 оноог дунджилан багаа 26-7 гэсэн амжилттай удирджээ.Хожим нь түүний 3 дугаарыг Их сургуульд нь мөнхөлжээ.

Гоёмсог бус ч маш найдвартай,шийдэмгийн зоригтой тоглолт гаргаж чаддаг...Түүгээрээ ч багийн ахлагч гэсэн местэнд тохирсон хүн...Тэрээр НБАд орж ирэхдээ л төгсөрцөн,болчихсон орж ирсэн...Ирэх жил багаа 4 дэх жилдээ удирдан тоглоно...Хэрвээ баг нь 60 хожилд хүрж чадвал Рой Улирлын МВП болох бүрэн боломжтой :wd:


Ламаркус Олдриж
Image
Брэндон Ройтой нэг жил орж ирж байсан бөгөөд багийн хоёр дох гол тоглогч...Тогтвортой оноо авах чадвартай цорын ганц Бигмэн.Жилээс жилд амжилт нь сайжирж байгаа ч өнгөрсөн Плэйоффд багтаа төдийлөн тусаа хүргэж чадаагүй дууссан.Улиралд 18.1 оноо,7.5 самбар авсан...Өдгөө 24 настай,Тэхасаас гаралтай.

Трэвис Аутлов
Image
Багийн 6 дах тоглогч.Мөн л 24 настай...Энэ багийн зайлшгүй нэг хэсэг нь...Шийдвэрлэх шидэлтийг хийхдээ гарамгай нэгэн...Мэдрэмжтэй,атлетик.Өнгөрсөн улиралд 12.8 оноо,4.1 самбар дунджилсан.

Руди Фэрнандэз
Image
Багийн Спани эр...24 настай.Уран сайхан тоглолтоороо багийг сэргээж чаддаг...Мөн сэлгээнээс Рой-ийн араас гарж тоголдог.Өнгөрсөн улиралд Рүүкий улиралаа амжилттай үдсэн.10.4 оноог дунджилжээ.

Жоэл Призбилла
Image
Багийн хамгийн ахмад тоглогч...29 настай...Самбар,блокийн мастер.Өнгөрсөн улирлын амжилт 5.5 оноо,8.7 самбар,1.2 блок шот.

Стив Блэйк
Image
Гарааны холбогч асан...Хурдтай,пасс сайтай,шидэлт ч муугүй хэдий ч нэг л юм хүрдэггүй...11 оноо,5 оновчтой дам дунджилжээ.

Николас Батум
Image
Францийн агаарын тээврийн компани...Маш атлетик,хамгаалалт муугүй.Макмилан дасгалжуулагчийн итгэлийг хүлээн өнгөрсөн улиралд голцуу гараанаас гарж тоглосон.5.4 оноо,2.8 самбар...2 дох жилдээ өөрийгөө нээж чадах болов уу.20 настай хүүхдээрээ.
Жэррид Бэйлис
Image
Өнгөрсөн улиралын 4 Рүүкийгийн нэг.(Руди,Одэн,Батум,Бэйлис)...Төдийлөн талбайд гарах боломж олдолгүй байсаар улирлыг дуусгасан...4.3 оноо,1.5 оновчтой дам.Өсөх ирээдүйтэй.Дөнгөж 21 настай.

Мартэл Вэбстэр
Image
Өнгөрөгч улиралд гэмтэлийн улмаас нэг ч тоглолтонд оролцож чадаагүй бтүэн өнжсөн.

Грэг Одэн
Image
2007 оны Драфтын № 1...Түүнтэй мөр зэрэгцэн орж ирсэн Кевин Дурант нь аль хэдийн Лигт өөрийн гэсэн байр сууриа эзэлсэн ч Өвөө маань нойрссон хэвээр.Түүнийг энэ улиралд сэрнэ гэдэгт итгэлтэй байна.Өнгөрсөн улиралд жижиг сажиг гэмтэл бэртэл цуварсаар мөн л багтаа олигтой тус хүргэж чадалгүй дууссан.61 тоглолтод орж 21.5 минутад 8.9 оноо,7 самбар дунджилсан.Бараг түүнгүйгээр Портландчууд энэ хүртэл ирсэн...хэрвээ ирэх улиралд өөрийгөө нээж чадахгүй бол түүний кареер Квами Браунтай л адилхан болох бөлгөө

Андре Миллер
Image
Энэ зун шинээр элсэн орсон...11 дэх жилдээ тоглох ахмад,туршлагатай пасс сайтай холбон тоглогч...Энэ багт дутагдаж байсан орон зай.Төдийлөн бэртэж гэмтээд алга болчидоггүй сайн талтай...

Багийн ерөнхий дасгалжуулагч Нэйт Макмилан
Image
5 дах жилдээ багаа удирдан ажиллана.2008 оны Бээжингийн Олимпод АНУ-ийн тусгал дасгалжуулагчаар амжилттай ажилласан.Хамгаалалтыг голчилдог нэгэн

_________________
A.K.A Cho$In


Last edited by Saint_Armada on Jul.06.15 10:27 pm, edited 7 times in total.

Top
   
PostPosted: Sep.05.09 1:50 pm 
Offline
Supsta Asuult Sambar
User avatar

Joined: Aug.18.07 12:55 pm
Posts: 19303
Location: Empire of the Sun
Нэгэн цагт багийн гарааны тоглогч явсан Мартел Вэбстэрийн зүүн хөлний гэмтэл нь бүрэн идгэрж тоглоход бэлэн болоод байгаам байна...Өнгөрсөн улирлын мини нээлт Николас Батумтай гарааны төлөөх ширүүн тэмцэл болох шинжтэй.
Image

_________________
A.K.A Cho$In


Top
   
PostPosted: Sep.06.09 1:47 pm 
Offline
Supsta Asuult Sambar
User avatar

Joined: Aug.18.07 12:55 pm
Posts: 19303
Location: Empire of the Sun
За Портландчууд маань трэйнинг кэмп эхлэхээс өмнө Олдрижийн араас гарж тоглох хүнийг олохоор эрчимтэй ажиллаж байгаа бололтой.Ахмад тоглогчид Жуван Ховард,Стромайл Свифт нартай удахгүй уулзаж харна гэнэ ээ.

_________________
A.K.A Cho$In


Top
   
PostPosted: Sep.06.09 3:07 pm 
Offline
Supsta Asuult Sambar
User avatar

Joined: Aug.18.07 12:55 pm
Posts: 19303
Location: Empire of the Sun
Яахоо-гаас
Quote:
New Trail Blazer Miller wants to start

Steve Blake is the incumbent starting point guard for the Portland Trail Blazers but newly acquired veteran point guard Andre Miller(notes) wants his job, according to Columbian.com.

Miller is saying that he wants to do what's best for the Blazers. And he apparently believes what's best for the Blazers if for him to be the starting point guard: "I'm going in there as the starting point guard -- there's nothing else to it," Miller said.

He admits that Blake is a "great player," but he's going to have to battle Miller in training camp for his job. The battle begins Sept. 29.

:haha: :haha: :haha: :haha: :haha:

гэхдээ яаж ч бодсон Миллер гараанд гарах нь тодохрой л доо.

_________________
A.K.A Cho$In


Top
   
PostPosted: Sep.07.09 8:30 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9347
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
эрийг нас уулыг цас гэж... цагтаа ч цалгиж явсан гардаа уул нь... одоо ч тэгээд багуудын залуучуудад хальт оройн хичээл орсон болоол, ростерд нь багтаж явжийх шивдээ.... гэхдээ одоо бол 1 жил ахиад нэг тоглочих бхөө....

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Sep.18.09 2:01 pm 
Offline
Supsta Asuult Sambar
User avatar

Joined: Aug.18.07 12:55 pm
Posts: 19303
Location: Empire of the Sun
Ахмад тоглогч Жуван Ховардтай нэг жилийн гэрээ хийжээ...Тэрээр өнгөрсөн улиралд Дэнвэр болон Чарлот багуудад 42 тоглолтонд оролцож 4.1 оноо дунджилжээ...Мөн түүний кареерийн дундаж нь 14.9 оноо 6.6 самбар юм байна...Олдрижийн арыг дажгүй хийчих байх...хөгшин ч оноо авах тал дээр муугүй
Image

_________________
A.K.A Cho$In


Top
   
PostPosted: Sep.25.09 4:13 pm 
Offline
Supsta Asuult Sambar
User avatar

Joined: Aug.18.07 12:55 pm
Posts: 19303
Location: Empire of the Sun
Брэндан Рой-ийн саяхан нэг сэтгүүлд өгсөн ярилцалыг олж уншлаа....Тэгээд Рой маань эрүүл мэндийн тал дээр маш сайн байгаа бололтой...Улирал эхлэхэд ийм сайн кондишинтой байсан нь анх удаагаа гэнэ...Энэ зун төдийлөн сагс тоглоогүй ч,усан сэлэлт болон унадаг дугуйгаар хичээллэсэн юм байх...Мөн Мөрөөдлийн багийн зуны бэлтгэлд оролцохоос татгазлсан нь ч мөн өөрийн эрүүл мэндийн байдалдаа санаа зовсоноос болсон гэнэ...Юутай ч ирж буй улиралыг тэсж ядан хүлээж байгаам байна...

_________________
A.K.A Cho$In


Top
   
PostPosted: Sep.25.09 7:30 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9347
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
Рой ч угаасаа олимп, олон улсын тэмцээнд АНУ-гийн төлөө тэгжийгаад орох л бхдаа.... одоо орохгүй гэжийгаа ч 2012 онд ч юмуу 2014 онд ч юмуу эсвэл 2016 онуудад ер нь бол шигшээ багт орох нь ойлгомжтой.... их гоё хөнгөхөд уран тоглолттой тоглогч шүү... зан характерын хувьд ч гсэн дажгүйм шиг бгаан бас....

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Sep.30.09 2:19 am 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
Энэ Олдриж хүчээ нэмэхгүй бол нэг их ахихгүй дээ. уг нь авъяас их байна. Бакирах хэрэгтэй.


Top
   
PostPosted: Oct.07.09 5:51 pm 
Offline
Supsta Asuult Sambar
User avatar

Joined: Aug.18.07 12:55 pm
Posts: 19303
Location: Empire of the Sun
Улиралийн урьдчилсан эхний тоглолтоо Хаадуудтай хийлээ өнөөдөр..........Рой энэ жил өөртөө маш итгэлтэй байгаа гээл байгаа......Оден,Миллер нар дабл дабл хийгээд багийхаа хожилд нөлөөлхүйц болоод ирвэл ч тэгээд Барууныхныг чичрүүлкээл байгаан манай залуус......

Өвөө 18 оноо,10 самбар авсан байна........Өнгөрсөн улирлын бас ийм тоглолтонд Хаадуудтай бас ингэж сайн тоголж байсан санагдана :hihi: ....
Image
Сэлгээнээс гарж тоголсон....16 оноо,5 о.дамжуулалт.....
Image

_________________
A.K.A Cho$In


Top
   
PostPosted: Oct.08.09 5:24 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jun.17.07 1:57 pm
Posts: 3691
Location: Бурханы бүтээл....
Грег Оден тэр хэн бэ? хэн болох вэ? гэдгийг энэ улиралд л харна даа.....
Тэр ирээдүйн Шак, Ховардын шийрийг хатаах лигийн шилдэг төвийн тоглогч мөн үү? эсвэл Майкл Оловаканди, Куэйм Броун шиг драфтын нэгээр гарсан их итгэл найдварыг унтраагч уу?....
Өнгөрсөн жил рүүкий улиралаа өнгөрүүлсэн...... Талбайд гарав уу үгүй юу 2 оос 3 алдаа хийгээд суугаад байж билээ....... Энэ жил энэ тал дээр анхаарч зуны бэлтгэлээ хийсэн биз........Доор тэр л мангасдвал Портланд нээрээ дийлдэхгүй болох шинжтэй....... Тэр царай марайг нь эс тооцвол уг нь ч сайхан бие хаатай юм шиг байсан...... Лигт дутагдахааргүй л байх......

Андре Миллер одоо юун Коби маягын үстэй болчихсон юм..........
Николас Батум сайжираа биз...... Бас л юм юмтай хар хүүхэд шүү......

_________________
Nope…


Top
   
PostPosted: Oct.23.09 11:01 am 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
Image
18.1 points and 7.5 rebounds өнгөрсөн жил хийж ирээдүйтэй залуу гэдгээ харуулсан Lamarcus Aldrirge-тэй баг 5 жилийн гэрээ хийжээ.
Цалин мөнгөний талаар одоохондоо дэлгээгүй байна.

Энэ баг одоо чөлөөт агент энэ тэр гэлгүй байгаа бүрэлдэхүүнээрээ ирээдүйдээ одоогийн залуустаа 100% найдаж орох нь дээ.


Top
   
PostPosted: Oct.23.09 11:02 am 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Nov.09.05 1:43 pm
Posts: 3196
Location: мэдэхгүй, мэдсэн ч хэлэхгүй
Энэ залуус нь ч уг нь янзын даа. 3 жилийн дараа тарчихгүй бол....


Top
   
PostPosted: Oct.23.09 12:46 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Sep.15.06 10:39 pm
Posts: 12088
Location: Хар гэртээ хаан, бор гэртээ богд нь болоод налайж байна
5 жилийн 60 сая гэж байсан санагдаж байна. Үр дүнгээс шалтгаалж өсөхөөр байсан санагджийна.

_________________
six feet from the edge


Top
   
PostPosted: Oct.27.09 10:03 pm 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: Jul.30.08 1:27 pm
Posts: 1765
Location: Mongolia
Танай гол хамгаалагч Батум мөрөндөө гэмтэл авчээ. 2-3 долоо хоног лав тоглохгүй бололтойм.

_________________
Nothing worth having comes easy.


Top
   
PostPosted: Oct.28.09 11:30 am 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Nov.09.05 1:43 pm
Posts: 3196
Location: мэдэхгүй, мэдсэн ч хэлэхгүй
За манай залуус эхний тоглолтоо эртний райвал Хьюстонтой тоглосноор эхэллээ. Ноднин энэ тоглолтонд манай Б.Ройн шидэлт хожил авчирч байсан Энэ жил Хьюстонгоос Яао, Т-мак тоглохгүй болохоор манайд арай давуу талтай л байгаа юм. Манай өвөө гараанд гарч ямар ч л гэсэн 3 самбар авчээ.


Top
   
PostPosted: Oct.28.09 5:03 pm 
Offline
Supsta Asuult Sambar
User avatar

Joined: Aug.18.07 12:55 pm
Posts: 19303
Location: Empire of the Sun
Аутлов эхний тоглолтондоо тэсэрж бэлэг барилаа 23 оноо....Рой 20-5-5 хийжээ...шидэлтийн хувьь тийм өндөр байгаагүй ч шийдвэртэй үед найдвартай оноогоо авдгаараа авж....Оден 26 минутад 12 самбар,5 блок шот :aa: .....эгзэгтэй мөчид нэг чихэж цорын хоёр оноогоо авж...Угаасаа нээх шидүүлээчгүй байна....Нээх оноо түүхгүй байсан ч хамаа алга,найдвартай хамгаалалт,самбар хоёроо Призбилатай нийлээд аваад явбал аяаандаа болоод ирэх биз....Вэбстэр эргэж ирсэн өнгөтэй харагдаж байна,Миллер өнөө маргаашгүй гарааны холбогч болно....Призбила,Олдриж,РУди,Блэйк нар хийдгээ хийж....хүчтэй өрсөлдөгч биш ч сайхан тоголсон байна өө ........1-0 урагшаа залуус минь

Image

_________________
A.K.A Cho$In


Top
   
PostPosted: Oct.28.09 6:31 pm 
Offline
Хурц Дөл Гишvvн
Хурц Дөл Гишvvн
User avatar

Joined: Jan.01.09 5:12 am
Posts: 1387
Location: St Louis
Эдний 2 төв нь лайтай их алдаа хийх юмаа... аутлов бүр зовоогоод хаячихлаа эхэндээ шидсэн болго нь орж багаа сэргээгээд тасраад алга болсон... 4-р үед оноог бариад 6 онооны зөрүүтэй болгосон ч нэгэнт оройтсон байжээ... баяр хүргье сайхан залуус даан ч манайхыг хождог муу байнадаа :m2:

_________________
Love actually is all around!


Top
   
PostPosted: Oct.28.09 9:18 pm 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
Төв байхгүй Хьюстонд Грэг Одэн эр бар болж тоглосон байх шив хаха.
Сонирхолтой нь Андрэ Миллер Стив Блэйкээс гарааны ажлыг нь булааж авч чадаагүй байна. Харин Миллэрийг удахгүй гараанд гаргах хэрэгтэй болов уу.


Top
   
PostPosted: Oct.30.09 3:55 pm 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Nov.09.05 1:43 pm
Posts: 3196
Location: мэдэхгүй, мэдсэн ч хэлэхгүй
Талбай дээрээ улирлын 2 дахь тоглолтоо хийгээд Денвер тэр дундаа Мело, Чонси 2-т уншууллаа даа. 2003 оны драфтын ангийхан галзуурч байх шив дээ. Дандаа л 30+ оноо авч нтр. Манайхаас лидер Рой 30 оноо , испани эр 22 оноо авсан ч бусад нь авах юмгүй тоглов доо. Аргачгүй Мелог авах хүн байсангүй дээ. Жижиг довтлогчоор М.Вебстер гараанд гарч, Т.Оутлов, Р.Фернандез сэлгэж хаагаад барсангүй. Мело будган дээр хөнгөхөөн шахаал тоглочихын. За 1-1. Дараагийн тоглолт Пуужингуудын талбай дээр нэг хожиж болсон юм 2 хожчих байлгүй дээ.
Image
Image


Top
   
PostPosted: Oct.30.09 5:06 pm 
Offline
Supsta Asuult Sambar
User avatar

Joined: Aug.18.07 12:55 pm
Posts: 19303
Location: Empire of the Sun
Нээх уншуулцан юм байхгүй байх аа...Ер нь тоглолтын туршид санаачлагыг гартаа авж байсан ч яг шийвдэрлэх мөчид Оден торгуулийн шидэлтээ алдсан....Нээх сүртэй хожигдол биш...Алтнуудтай энэ жил гал гаргасан тоглолтнууд гаргах нь дээ....Үзээд байдаг хэрэг....Өнөөдөр Олдриж,Аутлов,Блэйк нар маш хангалттгүй тоголсон...Аз болж гэмтэлээс иргэн ирсэн Вэбстэр кондишин сайтай байна...Рой хийдгээ хийж,Руди маань 22 оноог,22 минутанд түүжээ....Өвөө алдаа хийхээ жоохон багасгах хэрэгтэй....5 алдаа хурдан авчаад дунджаар 20 минут л тоглоод байна.....ХЭрвээ 30 минут тоголдог болоод ирвэл 15 самбар бол өлхөн л түүхийн байна....

_________________
A.K.A Cho$In


Top
   
PostPosted: Nov.02.09 7:52 pm 
Offline
Supsta Asuult Sambar
User avatar

Joined: Aug.18.07 12:55 pm
Posts: 19303
Location: Empire of the Sun
Олдриж гэмтэчихлээ....
Вэбстэр өнөөдөр Дурант ийг сайн хаалаа....Ер нь түүний иргэн ирэлт хамгаалалт,довтолгоо аль алин дээр нь нэмэх нөлөө үзүүлж байна...тэсрэлттэй тоглолтоороо багаа сэргээж байна...
Рой ядарсан бололтой,шидэлт нь сайн ороогүй
Оден муугүй явж байна шүү....ингээд дабл дабл хийгээд явах хэрэгтэй...
Блэйк сайн тоголсон...

_________________
A.K.A Cho$In


Top
   
PostPosted: Nov.02.09 9:12 pm 
Offline
Supsta Asuult Sambar
User avatar

Joined: Aug.18.07 12:55 pm
Posts: 19303
Location: Empire of the Sun
Image
Өнөөдөр эхний үе дээр ОКС-ийн Жеф Грийн хөл дээр нь эвгүй гишгичих шиг болсон...6 оноо аваад байсан иргэж талбайд гараагүй
Макмилан хэлэхдээ түүнийг рентгэний дүн базаахгүй гарсан,хэзээ иргэн ирэх талаар тодорхойгүй гэсэн байлээ...

Хүчний довтлогчийн байрлал дээр хомсдолтой ядаж байхад Олдриж гэмтдэг нь сайнгүй л зүйл боллоо доо...Гэхдээ Призбилла,Оден хоёр хамт гараад тоглуул яадын байгаан...Эсвэл Трависийг оронд нь гаргах байх....

_________________
A.K.A Cho$In


Top
   
PostPosted: Nov.03.09 10:29 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Sep.15.06 10:39 pm
Posts: 12088
Location: Хар гэртээ хаан, бор гэртээ богд нь болоод налайж байна
Андре Миллер л их буруу сонголт болчихсон санагдаад байгаам. Энд ирээд ч ёстой л амиатаж байна лээ дээ. Гарч ирэхээрээ л замбараагүй бөмбөгөө нухаад л чулуудчихын. Блэйк нь хавь илүү үүрэг гүйцэтгэхээр байна. Хьюстонтой тоглоход нь харж байхад мань эр тувт баг алаад таарсан. угийн шидэлт муутай юм байж шидэх гээл улайрчихын. Ер нь ч тэгээд ширүүн хамгаалалтын эсрэг яаж ийгээд пасс өгөөд байх тал дээр асар дутагдалтай санагддаг. Денверт бараг худалч хүнд шидэж чаддаггүй болохоороо л бөмбөгөө саваад байдаг байсийм болов уу гэж бодоод байгаа шд.

_________________
six feet from the edge


Top
   
PostPosted: Nov.03.09 10:56 am 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
Блэйкийн ажлыг авах гээд дасгалжуулагчдаа таалагдах гээд Миллер амиатаад байгаа. Гэхдээ НБА-ын хамгийн амиа биш тоглогчоор удаа дараа тодорч байсан хүн дээ Миллер бол.

Ер нь багын амжилт Миллерт зүгээр ажлыг нь өгснөөр сайжрана гэж бодож байна. Хамаагүй илүү туршлагатай, барьцтай тоглогч.


Top
   
PostPosted: Nov.03.09 2:44 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Sep.15.06 10:39 pm
Posts: 12088
Location: Хар гэртээ хаан, бор гэртээ богд нь болоод налайж байна
Хэхэ мэдэхгүй. Денверээс явсанаасаа хойш мань хүн хамгийн амиа биш гэж хэлүүлэхээр тоглолт тэр болгон үзүүлэхгүй л байгаа. Филад бол бурхангүй газрын бумба галзуурна гэгч л болсон. Тэгээд ч жийгдсэн. Портлэнд бол зүгээр л эмзэг газраараа тоглуулжгаад чичирсээр байгаад л авсийшд. Уг нь Блэйкээс ажлыг нь булаах гэж байгаа бол чулуудах авъяастай залуучуудаа хахаж цацтал нь ассистаар хангаж байж л авна. Тэрнээс Портлэндэд оноо авчихаар Миллерээс хол илүү залуус зөндөө л байна. Миллерийн хэдэн оноогоор дутахгүй баг. Би дээр ч хэлсэн байгаа. Миллер бол яаж ийж байгаад бөмбөгөө ассист болгочих чадвар муутай. Өөрийнхөө эхлүүлсэн довтолгооны дундуур нэг их гэнэтийн дамжуулалт өгдөггүй. Бөмбөгөө нухаж тойрч гүйж байгаад сул гарсан нэгэнд нь өгч шидүүлдэг. Болохгүй бол өөрөө худлаа үнэн савчихдаг. Энэний оронд бөмбөг нухаж цаг алдаггүй Блэйк нь толгой илүү.

_________________
six feet from the edge


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 929 posts ]  Go to page 1 2 3 4 536 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited