#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Jul.18.18 6:10 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 1101 posts ]  Go to page Previous 139 40 41 42 43
Author Message
PostPosted: Oct.10.14 1:17 pm 
Offline
FAN OF WADE
User avatar

Joined: May.26.10 7:30 pm
Posts: 4781
Location: www.maf.mn
Ийм эргүүг нь мэдсэн бол тэр жил хийт WB , O J Mayo , Love 3 ийг нэгийг авцан байхгүй юу

_________________
E5400/G41/4G/GTX440/250G :))


Top
   
PostPosted: Oct.10.14 2:42 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Nov.08.09 7:05 pm
Posts: 4434
Location: Under the Radar
Image

Рокетст уншуулсан байна шд.

Дэйв Иоргэр гарааны SG, SF дээр хэн хэнийг гаргахаа туршиж үзээл байгаа бололтой. Өчигдөр Бакстай тоглоход Аллэн, Пондэкстэр 2-ыг гаргасан бол өнөөдөр Лий, Принц 2-ыг гаргажээ. Винсийг бас тоглуулалгүй нөөсөн байна.

Принц бол өнөөдөр ямар ч оноо аваагүй, хасах үзүүлэлттэй тоглосон байна.

Миний бодлоор SG дээр Аллэнг, SF дээр Винсийг гараанд гаргаад үзвэл довтолгоо хамгаалалтын харьцаа яг сайхан тэнцээд явчих юм шиг санагдаж байна. Тэгээд сэлгээнээс арай довтолгоо талдаа илүү Лий нь Аллэнгаа нөхөөд, Винсийг Принц хамгаалалтаар нөхөөд Пондэкстэр яахав аль аль байрлал дээр нь нөхцөл байдлаас хамаарч гарч байвал зүгээр юм шиг..

Пондэкстэрийг би лав гараанд гарахаасаа илүү сэлгээнээс багтаа нэмэр болох тоглогч л гэж бодоод байна. Майк Миллэрийг өнгөрсөн улиралд авахаас өмнө уржнан бараг л багийнхаа гол мэргэн бууч болж цоорсон ч өнгөрсөн улиралжингаа бэртлээс болж суугаад одоо эргэж ирэх гээд байгаа нөхөр гэдгийг нь Мэмфисийн мэдээллүүдийг орж сонирхож эхэлсэнээр л саналаа.

Пондэкстэр хамгаалалтаар боломжийн байдаг шиг санаж байна, хэрэв тэр зөв бол сэлгээнээс гараад сайхан 3&D үүргээр тоглох боломжтой нөхөр...

Ер нь тэгээд Мэмфис ийм байдалтайгаар улирлын дундах наймаа хүртэл харзнаж явжаагаад багт аль хэрэггүй гэж үзсэнийг нь солилцоонд оруулж илүү хэрэгтэй тоглогч авах биз..

_________________
VC3!


Top
   
PostPosted: Oct.13.14 2:47 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Nov.08.09 7:05 pm
Posts: 4434
Location: Under the Radar
Image

Баавгайнууд талбай дээрээ улирлын өмнөх анхны тоглолтоо Атлантагийн эсрэг хийж анхны хожлоо ч авлаа, манай Винс ч анх удаагаа Мэмфисийн өмсгөлтэй талбайд гарч тоглолоо.

Мань хүн 12 минут тоглохдоо 3 удаа холын зайнаас шидэж 3-ууланг нь хийгээд 9 оноотойгоор тоглолтоо дуусгажээ.

Марк Газол нилээн агрессив байсан бололтой Атлантагийн будагны хэдийг хашрааж 21 оноо, 13 самбар, 3 блок, Майк Конли төрсөн өдрөөрөө 23 оноо тус тус авсан байна.

Энэ удаад гараанд 2 дээр Пондэкстэр, 3 дээр Принц нар гарчээ. Пондэкстэр бол ямар нэг байдлаар онцгой байгаагүйн байна. 2, 3 дээр хүмүүсээ яаж гаргах вэ гэсэн Иоргэрийн туршилтууд үргэлжилсээр л...

_________________
VC3!


Top
   
PostPosted: Oct.13.14 3:29 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9329
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
Пондекстер хамгаалалтын хувьд тун дажгүй шүү, харин довтолгоо жаахан асуудалтай, гэхдээ бас ч гэж анх орж байсныгаа бодвол хөөрхөн довтолчдог болсон байсан, ялангуяа 3-аас гайгүй шиддэг болсон байсан... гэхдээ л бас довтолгооны нэг сонголт болоод, эсрэг багт дарамт үүсгээд байдаг нөхөр биш л дээ, Принц ч гэсэн шаардлагатай гэвэл л оноо авдаг болохоор мань 2 бараг дүндээ дүн, харин хамгаалалтын тал дээр 2уулаа хашраана... уул нь болж өгвөл чиний хэлдэгээр Тони Аллен, Винс 2ыг гаргавал сайхан болчихмоор л санагдаад байгаан.... Винсд бол хамгаалалтанд айхтар зүтгэж өөрийгөө зовоох шаардлага ч гарахгүй болно, харин довтолгоон дээр хийх ёстойг нь л хийдэг байхад болоо, гэхдээ эцсийн дүндээ Иоргер шийдэх юм даа...

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Oct.13.14 4:47 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Nov.08.09 7:05 pm
Posts: 4434
Location: Under the Radar
Иоргэр гэхдээ Винсийг Далласт байсан шиг нь сэлгээний гол хүнээр сонгож ашиглахыг илүүд үзэх магадлал өндөртэй л дөө.

Карлайл Винсийг сэлгээнээс тохирсон үед нь гаргаад дунджаар 20 гаран минут л тоглуулдаг байсан, тэр нь ч аль аль талдаа үр дүн сайтай болж чадаж байсан. Иоргэр бараг тэр замналыг л дагах гэж оролдох байх даа.

Ер нь мань хүн гараанд гарсан ч гэсэн тэр хавьцаа минут л тоглуулах биз.

Пондэкстэрийн хувьд 13 оны улиралд гэмтлээс болж 59 тоглолтонд л оролцсон боловч ер нь тэр улиралдаа Мэмфист маш үр дүнтэй, хэрэгтэй тоглогч болж гоцгойрсын байна. Холын зайнаас тэр улиралд 39,5%-тай довтолж багийн 3&D guy болоод цоорч л байсын байна. Мэмфис ч Спөрсд л шүүрдүүлцэн болохоос тэр жилдээ бүсийн финалд гарч чадсан.

Ямар ч л байсан Диавыг бол ингээд плакат болгоод амжцан л юм байна, энийг нь л их сайн санажийн. хэхэ



Тэгээд мань нөхрийг амжилт нь улам сайжрана гэсэн хүлээлттэй өнгөрсөн улиралд орсон ч улирлын эхээр хөлөө гэмтээгээд улирлыг бүтэн өнжөөд одоо л дахиж тоглох гэж байгаан байна даа. Яг таг амжилт гаргана гэж итгэхэд хэцүү бэртэл гэмтэлд ороогдоод байдаг л нөхөр шиг байна. Олигтой байж чадахгүй бол бараг Пондэкстэрийг улирлын дундах наймаагаар явуулах байхаа...

_________________
VC3!


Top
   
PostPosted: Oct.19.14 8:39 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Nov.08.09 7:05 pm
Posts: 4434
Location: Under the Radar
Атлантаг хожиж улирлын өмнөх анхны ялалтаа авсаны дараа Мэмфис Дурантгүй ОКС-тэй тоглож хожигдсон. Тэр тоглолтон дээр нөгөө Пондэкстэр харин өмнөх постыг уншсым шиг багаа оноо авалтаар тэргүүлж мэргүүлээд мэрийлттэй сайн тоглосон байна билээ. Багт эзлэх байр суурь нь ганхаж мэдэх ийм үед өөрийгөө харуулахын тулд тэгж л тоглох хэрэгтэй л дээ.

Тандэр дээр гарааныхан тоглолгүй амарч сэлгээнийхэн л тоглосон. Манай Винсийн үзүүлэлт тэр тоглолтон дээр жоохон тааруу байсан. Гэхдээ хашир туршлагатай ветеран болохоор ч учраа олчих биз, багийнхантайгаа гар нийлэх тал дээр би лав нэг их санаа зовохгүй байгаа.

Харин өчигдөр Бразилийн Фламэнго гэдэг багийг талбай дээрээ хүлээж аваад 40 оноогоор бут ниргэжээ. Марк Газол сайн байсан байна.

Мань хүний хувьд энэ жил довтолгоонд илүү агрессив, эрч хүчтэй үзэх болно, багийн довтолгооны гол ачааллыг үүрч тоглоно гэсэн бололтой ер нь л тоглолтын арга барил, хөдөлгөөн, дундын шидэлт нтр нь саяын Дэлхийн Аваргаас авахуулаад энэ хэдэн улирлын өмнөх тоглолтуудад арай ондоо болсон харагдаад байгаа гэлцэж л байна. Дээрээс нь тэгээд ирэх зун Газолын гэрээ ч дуусах юм байна, илүү мотивацтай үзэх биз. Тэгэхээр багийн амжилтанд сайнаар л нөлөөлж таарна даа. :wd:


_________________
VC3!


Top
   
PostPosted: Oct.21.14 2:14 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Nov.08.09 7:05 pm
Posts: 4434
Location: Under the Radar


Hello Dirk! :col:

_________________
VC3!


Top
   
PostPosted: Oct.30.14 11:34 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Nov.08.09 7:05 pm
Posts: 4434
Location: Under the Radar
Нээлтийн тоглолтондоо Миннэсотагийн залуусыг хожсоноор Мэмфис 2000 оноос хойш нээлтийн тоглолтонд 0-13 гэсэн хар рекордоо зогсоосон байна даа.

Ванкувер Гриззлис байхдаа л хамгийн сүүлд нээлтийн тоглолтондоо хожил авч байсан гэхээр бас сонин байна шүү.

Марк Газол агрессив байх болно гэдгээрээ байж 32 оноо авсанаар бас карьерийнхаа хамгийн өндөр оноог авлаа. Иймэрхүү чадамжтай сайн тоглогч өмнө нь 32 оноо авч үзжаагаагүй гэж бодохоор бас л сонирхолтой байна хэхэ.

Винс их тааруу байсан байна, 7 довтолж ердөө ганцыг нь л амжилттай болгожээ. Сүүлд гэхдээ 2 чөлөөт шидэлт хийгээд 105-101 болгон тоглолтыг бүрмөсөн шийдэхэд хувь нэмрээ оруулсан байна.

Нөгөөдөр Индианагийн талбай дээр очиж тоглохын байна, тэрийг л сайхан үзье байз. :bigthumpup:

_________________
VC3!


Top
   
PostPosted: Oct.31.14 11:27 am 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9329
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
Гасол багийн тоглогч шүүдээ, ер нь одоо байгаа төвийн тоглогчдоос хамгийн ухаалаг, пасс сайн хаядаг, багийн тоглолттой тоглогч гэгддэг, тийм болохоор 32 оноо авсан нь кареер хай болсонд нь нээх гайхахгүй л байна... будагтай талбайг 2 баавгай үнэн эзэгнэж тогложээ... ер нь Мемфистэй тоглох багууд будагтай талбайдаа тодорхой хэмжээгээр байнга л эзэгнүүлэх юмдаа...

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 1101 posts ]  Go to page Previous 139 40 41 42 43

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited