#AsuultSambar :

AS is now Mobile! iOS & Android App-г суулгаарай!
It is currently Sep.22.14 12:07 am

All times are UTC + 8 hours


Asuult.NET & Mongolduu.com Facebook Page:




Post new topic Reply to topic  [ 191 posts ]  Go to page Previous  1, 2, 3, 4, 5, 6, 7, 8  Next
Author Message
PostPosted: May.18.11 9:12 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Aug.03.10 6:53 pm
Posts: 3550
Lil_leo wrote:
cooltuvshin wrote:
ЭГЭЛ_ wrote:
нууц товчоог тэр үейинх нь хүмүүс үгүйсгэж байна гсэн,

тэгэхээр нилээн мапаантай л бгаа юм даа, энэ нууц товчоо.??

дээр үеийн гэж ямар хүмүүс тэг бга юм бол дэлгэрэнгүй хэлээч ??????????? мэдмээр бна


ter ueiih ni geheer odoo 800 jiliin umnuh humuus gsn uguu ain ho?

сүнс дуудаж онгод оруулаад асуухлаар уу???


Share on FacebookShare on TwitterShare on RedditShare on TumblrShare on Google+
Top
 Profile  
 
 Post subject: Re: Yu
PostPosted: May.20.11 12:28 pm 
Offline
¤ Network Developer
User avatar

Joined: Aug.26.10 3:03 pm
Posts: 2016
Location: mongolia
typ wrote:
altan urgiinhnii tamga haachsan be? ter tamgiig olson hun mongoliin haan uu?

ЛИГДЭН ХААН МАНЖИД АЛДСАН

_________________
XolbooS


Top
 Profile  
 
 Post subject: Yu
PostPosted: May.20.11 2:37 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Apr.12.02 9:54 pm
Posts: 3717
Location: Insulin shock therapy
XolbooS wrote:
typ wrote:
altan urgiinhnii tamga haachsan be? ter tamgiig olson hun mongoliin haan uu?

ЛИГДЭН ХААН МАНЖИД АЛДСАН


kinon deer uu?


Top
 Profile  
 
PostPosted: May.23.11 10:34 am 
Offline
¤ Network Developer
User avatar

Joined: Aug.26.10 3:03 pm
Posts: 2016
Location: mongolia
хэхэ түүхэн дээрээч тэгдэг юмаа

_________________
XolbooS


Top
 Profile  
 
 Post subject: Yu
PostPosted: May.24.11 12:00 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Apr.12.02 9:54 pm
Posts: 3717
Location: Insulin shock therapy
teguul manj avaad yasiin?


Top
 Profile  
 
PostPosted: May.24.11 12:03 am 
Offline
Гавъяат Форумчин Гишvvн
User avatar

Joined: Feb.17.11 3:28 am
Posts: 2593
Location: yu ch medehgvi negen
chingisiin tamgiig tsogt taij nuudag shig sanagdaj bhin.., :think:

_________________
Emigiin sain nz


Top
 Profile  
 
PostPosted: Jun.03.11 10:47 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>

Joined: Jan.15.09 8:29 pm
Posts: 2302
Ер нь буддын шашны ихэнхи хутагт хувилгаадууд Монголоос төрдөг. үгүй ядаж Монголтой салшгүй холбоотой байдаг нь учиртай байх. Дээрхийн Гэгээнтнүүдийн хэлснээр Монгол нь Дэлхийн энергийн төв болсон хүчирхэг орон гэлцдэг нь их сонирхол татдаг. Энд нэг л нууц байнадаа :р


Top
 Profile  
 
PostPosted: Jun.08.11 10:05 pm 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Jan.15.11 4:13 pm
Posts: 161
mglhuu wrote:
Saaral ordon door eldev dovtolgoonii uyed orj horgodoh bair, heden honogiin hool hunsnii noots baidag gej deer uyed irgenii hamgaalalt deer ih zaadag baisan. unenii huvitai baih. gehdee Saaral ordnii baruun bil uu zuun jiguur n baruun Selbe goliin deer barigdsan uchir horsnii us dooroosoo ih nevchdeg gesen.

hamgaalaltiin tsergiin angi ene ter zuil bol baihgui, harin ardchilsan huvisgaliin uyed dotoodiin tserguudiig avaachij ordnii dotor baildaanii belen baidald bailgasan, bas tov shuudangiin deer machine gun bairluulsan n unen gesen.

xarin tiin ter goliig ugui xiisen gej yrij bn lee zuragtaar


Top
 Profile  
 
PostPosted: Jul.18.11 11:57 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: Jul.18.11 7:47 pm
Posts: 62
tailagdashgui nuuts gej bdimu dooo mongold,,,

_________________
..::Сай, сай, сайхан.....:D


Top
 Profile  
 
PostPosted: Aug.17.11 9:02 pm 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн
User avatar

Joined: Aug.15.11 9:51 pm
Posts: 25
Location: 2 Давхар 4 Тоот
Goyol wrote:
tailagdashgui nuuts gej bdimu dooo mongold,,,

Аа Мэдээж Байгаа Байлгүйдээ

_________________
Bright


Top
 Profile  
 
PostPosted: Aug.18.11 11:04 am 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Feb.09.11 10:14 pm
Posts: 596
+1


Top
 Profile  
 
PostPosted: Oct.01.11 11:02 am 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Nov.04.05 3:16 pm
Posts: 11346
Goyol wrote:
tailagdashgui nuuts gej bdimu dooo mongold,,,


bnshd.......... odgerel heden huntei untsan be............ myanganbayar heden miss aashsan be, hediig zartsuulsan be gl. ooroo ch toogoo aldsan gsn............

_________________
Тулаанд шонхорууд л нисдэг


Top
 Profile  
 
 Post subject: Yu
PostPosted: Oct.01.11 11:36 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Apr.12.02 9:54 pm
Posts: 3717
Location: Insulin shock therapy
mongoluud nuudelchin soyoltoi. tegsen hushiin bol mongoliin nuuts suurishmal soyol bas baidagiin baina. say ''havchguud''-aas medlee


Top
 Profile  
 
 Post subject: Re: Yu
PostPosted: Oct.01.11 2:36 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Sep.01.10 1:27 pm
Posts: 1491
Location: Бодол минь ноорог дээр, гэвч тэр хогын саванд..,
XolbooS wrote:
typ wrote:
altan urgiinhnii tamga haachsan be? ter tamgiig olson hun mongoliin haan uu?

ЛИГДЭН ХААН МАНЖИД АЛДСАН

Бидний хувьд мэддэг хэмээн санадаг ч үнэндээ мэддэггүй хичнээн олон явдал түүхийн харгуйд бүдгэрэн хоцорсон байна вэ? Энэ бүхний нэгнийх нь тухай та бүхэнд дэлгэн хүргэе үү.
Бид бүхний мэдэхээр “Цогт тайж” хэмээх түүхэн киноноо Чингис эзний алтан ургийн сүүлчийн хаан болох Лигдэн хутагт хаан Манж улсын Абхай хаан лугаа тэмцэлдэн цохигдоод буруулан дутааж хөх нуурын газраа одон Чингис хаанаас уламжилсан Монголын их хааны тамгыг нуун далдлаад өвчний учир бие бардаг билээ. Тэгвэл үнэндээ Монгол хаадын тамганы түүхийн бодит үнэнийг өгүүлэхээр зорилоо.
Чингис хаанаас өмнө Монголын нэгэн их аймаг болох Найман аймгийг захирч байсан Таян хан хэмээх Байбухын тамга хэрэглэж байсан нь түүхэнд тодорхой тэмдэглэгдэсэн бөгөөд Чингис хаан тамга хэрэглэсэн явдал ч түүнтэй холбогдон үүсчээ. Монголын нууц товчоог сөхөн үзье.
“Таяны аймгаас нэгэн хүн дутаав. Хасар түүнийг барь гэсэнд Бат гүйцээд амьдаар барин ирэв. Үзвэл өвөрт нь нэгэн тамга бий. Хасар өгүүлрүүн: “Танай олон аймаг цэрэг цөм манийг дагаж байхад чи энэ юмыг өвөртөлж хааш одно” гэвэл тэр хүн өгүүлрүүн: “Миний бие тушаалын газраа үхтэл сахина. Энэ тамгыг хучин эзэндээ хүргэж өгье гэсэн билээ. Аз дутаж баригдав.” Хасар өгүүлрүүн: “Чи аль овгийн хүн, ямар тушаалтай вэ? Тэр хүн өгүүлрүүн: “Би язгуураас уйгар газрын хүн. Нэр Тататунга. Миний эзэн энэ тамгыг надад тушааж эд идшийг гаргах ба оруулах явдлыг надад тушаасан билээ.” Хасар бас асууруун: “Энэ тамгыг юунд хэрэглэнэ?” Тататунга өгүүлрүүн: ”Сайн хүнийг сонгож зарлиг бичиг явуулах аливаа үйлсэд хэрэглэнэ” гэвэл Хасар сайшааж шударга элбэрэлт хүн гэж Тэмүүжинд мэдүүлж аливаа бичиг явуулахад хэрэглэхээр тэрхүү тамгыг Тататунгад тушаав.” хэмээн Монголын нууц товчооны Ван хан сөнөсөн нь хэмээх долоодугаар бүлгийн 196-д өгүүлжээ. Энэ бол Чингис хаан тамга хэрэглэсэн анхны албан ёсны баримт болно.


Түүнчлэн Чингис хаан эхлээд миний төсөөлөн бодож байгаагаар бол мөнөөх Таян ханы хуучин тамгыг хэрэглэсэн ч байж болно. Гэвч Чингис хаан билгийн улирлын тооллын гуравдугаар жарны гал улаан бар жил буюу гаргийн тооллын 1206 онд бүх Монголын нэгдсэн төрийг байгуулж Их Монгол улсын хааны сууринд өргөмжлөгдсөнөөс эхлэн нийт Монголыг захирсан агуулгатай шинэ тамга хэрэглэсэн нь эргэлзээгүй зүйл юм. Энэ нь одоо болтол Ватикан хотноо бүхий Ромын Папын архивт хадгалагдаж буй Монголын их хаан Гүюгийн төрийн бичигт хэрэглэсэн цул Монгол үсгээр сийлсэн тамгын дардас хэрэг дээрээ Чингис хааны тамга болно. Чингис хааны үеэс үүсгэн үйлдсэн энэхүү Моголын их хааны тамга хаант Монгол улсын дөрөвдэх их хаан Мөнхийн үе болтол хэрэглэгдэж, Хубилай хааны гарт ороод хэрэглээнээс гарсан нь бас тодорхой тэмдэглэлтэй юм. Жишээ өгүүлсүү:
Өгөдэй эцэг Чингис хааны их орыг залгамжилсаны дараа мөнөөх Тататунгагаар “Хас тамга болон дотоод ордны эд эрдэнийг хамааруулахаар тушаажэээ”. Өгөдэй хааны энэ Хас тамга Чингис хааны хэрэглэж байсан тамга болох нь дамжиггүй. Түүний дараа 1246 онд Өгөдэй хааны ахмад хөвгүүн Гүюг хаант Монгол улсын гурав дахь их хаан орыг залгамжлах үед Европ дахины Пап ламд явуулсан төрийн бичигт энэ тамгыг дарсан байжээ. Энэ бол манай үе болтол хадгалагдаж ирсэн Монголын их хааны тамгын ул мөр болно. Гүюг хааны дараа Монголын их хааны ор Чингис хааны дөтгөөр хөвүүн Тулуй эзний ахмад хөвгүүн Мөнхөд шилжсэн тул Монголын их хааны тамга ч Мөнхөд шилжсэн байх учиртай.


Мөнх хаан 1259 онд нас барсны дараа түүний гутгаар хөвүүн Өрүндаши Монгол- Алтайн орчим нутаглаж байжээ. Тэр үед Мөнх хааны дүү Аригбөхийн мянганы ноёд Алтайн хавь газарт хүрч “Бид цэрэг морио авч их хаанд /өөрөөр хэлбэл Хубилай хааныг хэлж байна./ бууж өгөх санаатай. Энэ тухай таны саналыг сонсъё. ” гэж Өрүндашийн дэргэд хүн томилон хэлүүлжээ. Энэхүү сануулгыг Өрүндаши зөвшөөрсөн бөгөөд “Аригбөхийн ордонд түргэн элч томилон, түүнээс эцгийнхээ /Мөнх хааныг хэлж байна./ нэгэн том Хас тамгыг авахаар шаарджээ. Аригбөх тэр тамгыг нь тушаан өгчээ.” Ингээд Өрүндаши Аригбөхийн мянганы ноёдын хамт цэрэг морио авч Хубилай хааны дэргэд хүрсэн байна. Энэхүү “Том хас тамга” гэдэг нь Чингис хааны үеэс уламжилсан их Монгол улсын Далай хааны Хас эрдэнийн тамга болох нь дамжиггүй. Энэ тэмдэглэл тэр үеийн бодит байдалтай яв цав тохирч байна. Тухайлбал Мөнх хаан их ор суусныхаа дараа 1257 оноос биеэр өмнөд Сүн улсыг дайлах байлдаанд мордсон тул их хааны тамгыг дайны газарт аваачаагүй нь тодорхой бөгөөд өөрөө ч 1259 онд байлдааны талбарт нас баржээ. Тиймээс юуны түрүүнд их хааны тамгыг гардан хадгалж төрийн хэргийг хамааран үүлдсэн дүү Аригбөх нь Хархорумд биеэ их хаанаар өргөмжилсөн байв.


Дараа нь Тулуй эзний гутгаар хөвүүн Хубилай байлдааны талбараас буцаж ирээд хожим их Юань улсын хаадын зуны орд буюу дээд нийслэл Шанду хэмээгдэх болсон өөрийнхөө хувь өмчийн газар Кайфенд өөрийгөө их ор залгамжлав хэмээн тунхаглажээ. Энэ үед Монголын их хааны тамга Аригбөхийн гарт байсан нь зайлбаргүй. Ингээд ахан дүүс Хубилай Аригбөх нар хоорондоо байлдаж Хубилайн ялалтаар Монголын их хааны суурь Хубилай болон түүний хойчист шилжсэн билээ. Их Монгол улсын далай хааны тамгыг Хубилай хаан цаашид хэрэглэсэн үү гэвэл ийм тэмдэглэл харагддаггүй бөгөөд Хубилай хаан бүх Юань улсын хууль журамд тохирсон өөр тамга хэрэглэсэн нь түүхэнд тэмдэглээтэй юм. Тиймээс Чингис хааны үеэс уламжлан ирсэн Их Монгол улсын далай хааны Хас эрдэнийн тамга ч Хубилайн гараар дууссан бололтой. Хубилай хааны гардан байгуулсан их Юань улс бол Хаант Монгол улсыг багтааснаар зогсохгүй бүх Хятадын нутаг дэвсгэрийг багтаасан өргөн их хаант улсын хувьд Хубилай хаан бүх талаар эртний Хятадын хууль засаг, дүрэм, тогтоолыг хэрэгжүүлсэн байна. Үүний дотор тамгын дүрэм ч багтаж байсан. Хятадын хааны тамгын дүрэм маш эртнээс Хятадын анхны нэгдсэн төр их Цин улсын Цин Ши Хуандигаас уламжилж иржээ. Тэр цагт хааны тамгыг “Ши” гэдэг байв. Харин Тан улсаас хойш “Бау” буюу Эрдэнэ гэдэг болжээ. Гэвч Хятадын сүүлчийн төрүүдэд тамгын тоог харилцан адилгүй хэрэглэж байв. Жишээ хэлбэл: Монголчуудын мөхөөсөн өмнөд Сүн улсын хаад 14 тамгатай байжээ. Юань улсын үед Сүн улсын тамгын дүрмийн ихэд өөрчилж хааны тамгыг наймаар тогтоожээ. Тамгыг нэрийдэх нэрийг Тан улсаас улирсан ёсоор “Бау” гэж нэрийджээ. Юань улсын найман Бау тамга нь доорх мэт.
1. “Шэү минь бау” буюу “Зарлигийн тамга”
2. “Чувань күвэ бау” буюу “Төрийн сулд тамга”
3. “Тиянь зи хэ бау” буюу “Тэнгэрлиг эзний тамга”
4. “Хуанди хэ бау” буюу “Хааны тамга”
5. “Тиянь зи син бау” буюу “Тэнгэрлиг эзний албан тамга”
6. “Хуанди син бау” буюу “Хааны албан тамга”
7. “Тиянь зи синь бау” буюу “Тэнгэрлиг эзний итгэмжийн тамга”
8. “Хуанди синь бау” буюу “Хааны итгэмжийн тамга” эдгээр болно.
Энэ найман тамга дотроос “Төрийн сүлд тамга” болон “Хааны тамга”-ын талаар тусгайлан дурдъя. Энэхүү”Төрийн сүлд тамга” бол Их Цин улсын Цин Ши Хуандигаас уламжилсан Хятадын төрийн сүлд тамга болох бөгөөд нэг ёсондоо шинэ төр барьсан хаан нь өмнөх мөхсөн төрөөс уламжлан авдаг байжээ. Гэвч Юань улсын Шицзү хаан Хубилай сэцэн хааны төр барьж асан нэгэн үед энэ тамгыг уламжлан авч чадаагүй юм. Харин Хубилай хаан наснаас нөгчсөн тэр Жи Юаньны 31-р он буюу 1294 оны хөх морин жил өвөг хааныхаа их орыг залгамжилсан Төмөр Өлзийт цолтойгоор хаан ор суух үед Чингис хааны их жанжин улсын Го ван Мухулайн жич хөвүүн Шиде гэгчийн гэрээс нэгэн эртний тамга олджээ.
Эртний Цин Ши Хуанди


Тэр тамгыг төв бичгийн мужийн сайд Цүй Иүй болон төрийн түшмэл Ян Хуань нар уншиж эртний Цин Ши Хуанди хааны Төрийн сүлд тамга мөн хэмээн тодорхойлж Төмөр хааны эх Хөхжин хатанд өргөжээ. Их хатан биеэр Төмөр хаанд тушаан өгчээ. Ингээд Юань улс Хятадын уламжлалт төрийн сүлд тамгыг олов гэдэг билээ. Тэрхүү тамгын агуулга нь "Тэнгэрийн бошгот Өлзий хутаг өнөд мөнх" гэсэн үгийг эвхмэл үсгээр бичжээ. Гэвч энэ нь төдий л бүрэн оновчтой утга бус юм. Хятад сурвалж бичгийг үндэслэвэл уг тамгын үг нь иймэрхүү ойролцоо агуулга бүхий байсан гэж үздэг. Гэхдээ Цин Ши Хуандигаас уламжилсан Лантияан хасаар үйлдсэн ууган тамгыг нь зүүн Хань улсын Сянь Ди хааны үед алдсан гэдэг тул түүнээс хойших хаадын уламжлан ирсэн энэхүү “Төрийн сүлд тамга”-ыг хуурмаг тамга гэдэг билээ. Тэр ч байтугай энэ тамгыг Төмөр хаанаас хойших Юань улсын хаад төрийн уламжлалт сүлд тамга болгон тасралтгүй уламжилсаар ирсэн нь лавтай юм.
“Хуанди хэ бау” буюу хааны тамга гэдэг нь тун өвөрмөц онцлогтой байжээ. Энэ тухай мэдээ ба тамгын дардсыг БНХАУ-д хэвлэгдсэн “Сүй, Тан улсаас нааших албан тамгын цуглуулбар” хэмээх номд мэдээллэсэн байдаг. Тус номд Юань улсын үеийн 35 тамгын нэг болох Чингис хааны дүү Ди ван Хавт Хасарын дэд хүү Есүнгэгийн тамгыг оруулсан байна. Түүний тайлбарт “тус тамгыг Шаньси” мужийн зүүн өмнө орших Шань Ян газрын Дин овогт хүн хадгалж байв. Эдүгээ хаана байхыг үл мэднэ. Тамганд бариул үгүй. Харин тамгын ард өөр нэгэн маш сонирхолтой тамгыг сийлсэн ажээ. Энэхүү тамга нь гурван мөр үсэгтэй. Түрүү мөр нь Монгол үсэг, дараа мөр нь Самгарид үсэг, сүүлчийн мөр нь “Хэ бау” гэсэн хоёр эвхмэл үсэг буруу талд нь буй.” гэжээ. Харин эл тамгын учир агуулгыг эрдэмтэн Зууннаст гуай шинжлэн үзээд Монгол хэлнээ дөрвөлжин үсгээр бичснийг нь “Хуанди”, Самгарид үсгээр бичснийг нь ”Өлзий хутаг” гэсэн агуулгатай гэж дүгнэсэн бөгөөд Юань улсын нэгэн хааны тамга гэж үзжээ. Дараа нь Ван Нень Ху гэгч Зууннастын саналтай адилавтар саналыг дурьджээ. Энэ тамгыг Пагвагийн дөрвөлжин үсэг зохиогдсон 1269 оноос хойш үйлдсэн нь тодорхой юм. Лүвэ Женьиүй тэс тамгыг “Есүнгэ их вангийн тамга”-ны ард сийлсэн гэсэн нь бодит байдалтай нийцэмгүй. Учир нь энэхүү хааны тамгын хэмжээ нь 12,6 см ам дөрвөлжин, Зууннаст гуайн хэмжилтээр бол 12,5 см байхад, Есүнгэ вангийн тамга 11,2 см ам дөрвөлжин байв. Иймээс чухамдаа бага тамгыг их тамгын ард сийлж болохоос биш их тамгыг бага тамгын ард сийлнэ гэдэг байж болшгүй. Тэгэхээр Есүнгэ вангийн тамгыг энэхүү хааны тамгын ард сийлсэн гэвээс зүйтэй бөгөөд хожим нь хүмүүс засварлан үйлдсэн гэж үзэлтэй.
Юань улсын түүхэнд Хавт Хасарын дэд хүү Есүнгэ ванд Хубилай хааны Чжүн Түнгийн 3-р оны 4-р сард буюу аргын тооллын 1262 онд алтан үсэгтэй тамга шагнав гэсэн тэмдэглэл байдаг бөгөөд энэ Пагва ламын дөрвөлжин үсэг бүхий хааны тамгаас өмнөх явдал болно. Тиймээс энэ хоёр тамгыг нийлүүлж сийлсэн явдал нэлээд хожим болсон онцгой нэгэн хэрэгцээний ажил байсан нь илэрхий байнам. Миний үзэж байгаагаар бол ингэж үйлдсэн нь умард Юань улсын үед үйлдсэн хэрэг болох юм. Учир юун хэмээвээс умард Юань улсын хаадын дотор Чингис хааны төрсөн дүү Ди ван Хавт Хасарын хойч Адай гэгч 1425 онд их хааны орыг түр залгаж 1438 онд хороогджээ. Түүнээс хойш Хасарын хойчис дахин Монголын их хааны орыг залгамжлаагүй бөгөөд үүнийг Монголын түүхэнд нэгэн онцгой явдлаар үздэг билээ. Ийм учраас Адай хааны хэрэглэж байсан тэр тамга нь түүний хойчист нуугдан үлдэж Хасарын үр хойчис нэгэн үе ч гэсэн Монголын их хааны ор суусан тэрхүү түүхэн явдлаа мөнхөд тэмдэглэхийн тулд Хасарын хоёрдахь хүү түүх шастирт алдар цуутай Чингисийн чулууны бичигт нэрийг нь сийлж мөнхлөсөн Есүнгэ мэргэний тамгыг хааны тамгын ард сийлсэн болов уу гэж бодном. Магадгүй Адай хаан өөрөө Есүнгэ мэргэний үр хойч ч байж мэдэх юм. Энэхүү хааны тамга нь хаан төрийн эрхийг залгамжлах сүлд тамга биш болохоор түүх шастирт төдийлөн тэмдэглэдэггүй байна. Харин өмнө дурдсан Мухулай жанжны жич хөвүүнээс өргөсөн тамга бол Юань улсын Ү Цзүн хаан Өлзийт Төмөрөөс Юань улсын эцэс үе болтол үе улиран залгамжилсан хаан төрийн сүлд тамга болно. 1368 онд Тогоонтөмөр хаан төрөө алдаж нийслэл Дайдү хотоосоо “ханцуйлан гарсан Хас бау тамга” гэдэг нь тэрхүү Хятадын хааны төрийн сүлд тамгыг багтаасан Монголын их Юань улсын хаадын тамга байсан нь дамжиггүй юм. Ингээд Мин улс эцэслэтэлээ хаан төрийн сүлд тамгыг олсонгүй гэдэг билээ. Тогоонтөмөр хаанаас хойш умард Юань улсын үед хаан төрийн эрх мэдэл булаалдах явдал тасралтгүй гарч байсан тул төрийн тамга ч олонтоо алдагдаж гээгдэж байв. Жишээлбэл: Өлзийтөмөр хаан /зарим сурвалжид Буяншири гэх/ Мин цэрэгт сүрхий дийлэгдэж зөвхөн долоохон морьтны хамт Хархорумд дутаан хүрчээ. Дараа нь Ойрадад очсонд Ойрадын эзэн Махму буюу Батула чинсан түүнийг хороов. Үүнээс умард Юань улсын үе улирсан хаан төрийн сүлд тамга Ойрадын гарт оров гэдэг билээ. Тэгээд Батула чинсан “Дэлбэгийг хаан өргөмжилсөний хамт эртний Юань улсын хаан төрийн уламжлалт тамгыг Мин улсад өргөх” –өө илэрхийлжээ. Гэтэл Батула чинсан хэрэг дээрээ энэхүү тамгыг Мин улсад өгсөнгүй. Үүнээс сүүлд 1357 онд Татарын /Зүүн Монгол/ Булай тайш “их Юань улсын төрийн уламжлалт тамгыг Ойрадаас булаан авч Мин улсын хаанд өргөнө” гэж хэлсэн боловч үнэндээ Маркус хаанд өгчээ. Үүнээс бүүр хол сүүлд Монголын Батмөнх даян хааны жичэнцэр хөвүүн 1593-1603 онд их хаан ор суусан Буян сэцэн хааныг умард Юань улсын их хааны сууринд суусан тухай Лувсанданзаны бичсэн “Алтан товч”-д мэдээллэхдээ “Бас түүний хойно Буян сэцэн хаан Эрдэнэ шашин номыг дэлгэрүүлж эртний Тайсун хааны алдсан тамгыг авч энэ төрийн улам байгуулж эн их улс иргэнээ амарлуулав.” гэж тэмдэглэжээ.

Үүний дараа Буян сэцэн хааны ач хүү Лигдэн хутагт Чингис хаан умард Юань улсын сүүлчийн их хаан орыг залгамжилсан тул хаан төрийн сүлд тамга ч Лигдэн хааны гарт шилжжээ. Лигдэн хаан 1634 онд манж нарт ялагдсанаас хойш Монголын хаадын үе улиран барьсан хаан төрийн сүлд тамга манжийн хожуу алтан улсын хоёр дахь хаан Хуан тайж Абахайн гарт оржээ. Энэ тухай “Богдын цэрэг дайны тэмдэглэл” гэдэг номд “Тайцзүн Вень хаан Тяньцзүнгийн 9-р он /1635/ Юань улсын Сиюү Ванзигийн /Даян хааны Хятад сурвалж бичигт ингэж тэмдэглэдэг/ хойч Цахар аймгаас хаан төрийн уламжлалт тамгыг олж авсан бөгөөд Монголын 49 бэйл болон Түмэд 2 хошуу нийлэлдэн хаан цол өргөн оны нэрийг Зүн де хэмээн өргөмжилсөн /1636 оноос эхлэн хэрэглэжэ/ явдал болбоос манай Дай Чин улс тэнгэрийн бошго хүлээсэн цаг билээ” гэж тэмдэглэсэн буй. Ийнхүү умард Юань улсын хаан төрийн сүлд тамга ч энэ мэт хаан төрийнхөө хамт дуусчээ.

http://olhunud.blogspot.com/2011/03/blog-post.html

_________________
тоо бодвол толгой [с]эргэнэ!


Top
 Profile  
 
 Post subject: Yu
PostPosted: Oct.01.11 3:00 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Apr.12.02 9:54 pm
Posts: 3717
Location: Insulin shock therapy
hervee end bichsen unen yum bol hublai-d arigbuh 'dalai haanii 'tamgiig egeegui tiimuu? harhorin-ii tend-ees surag tasarchee

hublai haan has tamgiig avch chadaagui bolhoor eeree baahan tamga zohioson.

bayarlalaa kodimo. bi lav asuusandaa tal hariultiig ni avchihshig bolloo


Top
 Profile  
 
PostPosted: Oct.01.11 4:32 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Sep.01.10 1:27 pm
Posts: 1491
Location: Бодол минь ноорог дээр, гэвч тэр хогын саванд..,
Лохнессийн мангасийн хамаатан Монголд байгаа юу?


Шотландын Лохх Несс нуурын Несси хэмээх амьтаны хууч яриа, фото зурагнууд уг нуурыг дэлхийн анхаарлын төвд аваачин улмаар аялал жуулчлалын томоохон төвүүдийн нэг болгосоныг та эрх биш дуулсан л байх. Би ч уг амьтаны талаарх зарим нэг зүйлийг дээр дурдсан шүү дээ /www.unique.miniih.com дээр байгаа/. Алдарт Несси-гийн ачаар Лохх Несс нуур улсынхаа төсөвт жилдээ хоёр тэрбум доллар оруулдаг гэдгийг та мэдэх үү?
Тэгвэл манай оронд хөдөөний ард түмний дунд ч үл мэдэгдэх хачирхалтай амьтадын яриа одоо ч тэнүүчилж явдаг. Эдгээрээс зарим нэгийг цухас дурдахад......
... Алтны хайгуулч компанийн буянаар эдүүгээ ширгэж үгүй болсон УЛААН нуурын дотор “Толгой дээрээ титэм мэт залаатай, хоёр урт сарвуу бүхий 3м урттай загас” байсан тухай Онгийн голын малчдын дунд нэг хэсэг тархсан. Ер нь бол манай ард түмэн нутаг усны үзлээрээнуур цөөрмөө дөвийлгөн ямар нэг нууц сахиултай холбож ярьдаг тал бий. Гэхдээ Улаан нуурыг ширгэсэний дараа зэгсэн дундаас 3м урттай, хоёр урт сарвуутай нэгэн сонин загасны яс олдсон бөгөөд нутгийн нэгэн залуу Хятадын наймаачинд 100 мянган төгрөгөөр худалдсан тухай яриа ч байдаг. Тэр ч бүү хэл Улаан нуурыг ширгэхээс өмнө нэгэн шөнө нууранд ирж байгаагүй асар том шувуу ирж гуалин шиг урт загас шүүрч нисэхэд загасны хоёр урт сарвуу сарваганасаар одсон тухай харсан хүн ч гарч ирж байлаа. Мөн Тэрхийн цагаан нууран дээр энэхүү загас харагдсан тухай Хоргын тогоо орчимд нутгалдаг иргэдэд ам дамжин яригдаж байсан удаатай. Увс, Буйр зэрэг олон олон нуурын тухай, тэнд байдаг амьтадын тухай олон олон итгэхэд бэрх яриа Монголын ард түмэнд байсан. Үүнээс хамгийн сонирхол татах нь Хөвсгөл нуур.....

...Эрхүүгийн худалдаачин Н.Ф. Моряшкин гэгч эрийн тэмдэглэлд энэ тухай дурдагдсан байдаг. Уг тэмдэглэлд: “1912 оны зун Хөвсгөл нууран дээр загасчилж яваад уртаараа 30м орчим, өргөнөөрөө 18м орчим далбагар сүүлтэй далайн халимтай төстэй аварга загас нуурын уснаас дээш гарч ирээд эгц тоошоо шумбан орохыг алмайран харсан аж. Энэ явдалаас хойш долоон жилийн дараа “Байгаль далайд ч тийм том загас байхыг би өмнө нь олж хараагүй” гэж Моряшкинийг догдлон бичсэн байдаг. Харин иргэний дайны үед Колчакийн засаг Новосибирскт бүтэн жил ноёрхох үед цагааны цэргийн хурандаа, эрдэмтэн С.Махмудов дээрхи тэмдэглэлийн дагуу Хөвсгөл нууран дээр 12 хүний бүрэлдэхүүнтэй экспедиц байгуулан ирж байжээ. Тус экспедиц Хөвсгөл нуурын аварга загастай гурван удаа таарч байсан ч гурав дахь удаагийнхдаа ганцхан хувь зураг дарж чадсан гэдэг. С.Махмудовын тодорхойлсоноор Номхон далай аварга хөх халим Хөвсгөл нууранд байсан аж. Харамсалтай нь энэхүү экспедицийн судалгааны ажлын баримт бичиг болоод ганцхан хувь дарагдсан тэрхүү зурагны хамт дайны хөлд үрэгдэн үгүй болсон. Гэхдээ уг зураг тухайн үедээ Эрхүүд нилээд олон хүний анхаарлыг татаад барахгүй зарим эрдэмтэд түүнийг Япон тэнгист авсан хуурмаг гэрэл зургаар худлаа дуулиан тараалаа хэмээн “Байгал нуурын усанд ч байхгүй аварга халим Хөвсгөл нууранд байна гэж үү?” хэмээх гарчигтай няцаалтыг Чита хотын нэгэн сонинд нийтэлж байжээ. Уг шуугиан ингэсгээд намжсан учир нь харсан үзсэн гэх хоёр гэрч хоёулаа хорвоогийн мөнх бусыг үзүүлж, гэрч болох баримт бичиг нь бүхэл бүтэн хоёр дайны галд үрэгдэн үгүй болсон. Энэхүү нуурын итгэмээргүй яриа бүүр Хубилай хааны үеэс гаралтай ч байдаг тухай дархадуудын дунд яригдсаар байна.
Ази тивийн хамгийн гүзгийд тооцогддог энэхүү нуурын ёроол одоо тайлагдаагүй нууц хэвээр байгаа билээ. Тийм болохоор халим байгаа ч юм билүү. Эсвэл хөрсөн доогуур номхон далайтай холбогддог суваг байгаа ч юм билүү хэн мэдлээ. Гол мөрөн, тэнгис далай өөрөө тайлагдаагүй нууц байдаг хойно.
Өнгөрсөн зуунд л гэхэд Африкийн эрэг дэхь “Эри” нуур нь хөрсөн доогуураа 180км явж байж Атлантын далайтай холбогддог суваг байдгийг илрүүлсэн шүү дээ. Тэгэхээр юмыг яаж мэдэх вэ. Та үүнийг мэдэх үү?

http://www.arkhangai.net/home/index.php?
option=com_community&view=groups&task=viewgroup&groupid=93&Itemid=134

_________________
тоо бодвол толгой [с]эргэнэ!


Top
 Profile  
 
PostPosted: Oct.01.11 5:02 pm 
Offline
Хөдөлмөрийн Гавъяат Гишvvн
User avatar

Joined: Oct.05.06 6:59 pm
Posts: 2421
Location: LOVE YOUR LIFE&LIVE IT
bas sonirholti ymaa.

_________________
"DALAIN EREG DEER"


Top
 Profile  
 
PostPosted: Oct.02.11 4:41 pm 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Sep.08.09 11:36 am
Posts: 760
Location: N-47'54'44" E-106'52'47"
Итгэхэд хэцүүхэн л нийтлэл байна. :think:

_________________
*********JUST DO IT**********


Top
 Profile  
 
PostPosted: Oct.02.11 4:43 pm 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Sep.08.09 11:36 am
Posts: 760
Location: N-47'54'44" E-106'52'47"
Гэхдээ сонирхолтой л юм. :think:

_________________
*********JUST DO IT**********


Top
 Profile  
 
PostPosted: Oct.02.11 4:56 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Sep.01.10 1:27 pm
Posts: 1491
Location: Бодол минь ноорог дээр, гэвч тэр хогын саванд..,
Худлаа байж ч болно Бдаг бхыг ч мэдэхгүй :think:

_________________
тоо бодвол толгой [с]эргэнэ!


Top
 Profile  
 
PostPosted: Oct.02.11 5:53 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Sep.01.10 1:27 pm
Posts: 1491
Location: Бодол минь ноорог дээр, гэвч тэр хогын саванд..,
[b]Итгэлт хамба[/b]


Image


Манай улсаас 30 гаруй хvн Улаан-Vvдийн Иволгын дацанд Итгэлт хамбад мєргєєд иржээ. Тэнд Итгэлт хамба Дашдоржийн цогцсыг ил гаргаад тавьчихсан байсан гэнэ.
Энэ хvн амьддаа эрдэм мэдлэг тєгс гэгээрсэн, алдартай хамба байсан юм. Нэг удаа тvvнийг эзгvйд цэргvvд дацанд нь дайран орж, архи дарс уун ихэд танхайрчээ. Цагааннуурт явсан Итгэлт хамба vvнийг сонсоод даруй дацан руугаа яарсан аж. Нутагтаа очих замд Галуут хэмээх том нуур байдаг учир тvvнийг тойрч их хугацаа алдах байжээ. Гэтэл хамба Галуут нуурын усыг ярж замаа товчлон гарсан гэдэг. Нуурын ус тvvнд явах зам гарган ярагджээ. Жудаггvй цэргvvдийг явуулсныхаа дараа Галуут нуурын усыг дээш хєєргєж дацангаа ариутгасан тvvхтэй.
Энэ хvн 75 насандаа єєд болохдоо “Би 75 жилийн дараа дахин тєрж, хvн тєрєлхтєн, байгаль дэлхийнхээ тєлєє буян vйлдэх болно” хэмээн гэрээсэлсэн гэдэг.
Мєн тэр амьд байхдаа шавь нараа дуудан хойдохоо уншихыг хvссэн байна. Шавь нар нь ихэд гайхан “Бид амьд хvний хойдохыг унших ёсгvй хэмээн эсэргvvцжээ. Гэтэл Итгэлт хамба єєрєє єєд болсон хvний араас уншдаг ном эхлvvлсэн гэдэг. Ингээд шавь нар нь аргагvйн эрхэнд даган уншаад дуусахад Итгэлт хамба нvд аньсан байжээ.
Шавь нар нь тvvнийг 75 жилийн дараа булшнаас нь гаргаж Иволгын дацандаа залав. Нас бараад 75 жил болсон ч тvvний бие муудаагvй, vс хумс, арьс нь яг амьд хvнийх шиг, шvд нь маш сайн байжээ. Гарын vе мєч, хуруунууд нь нугаларна, бас бие нь 36 хэмийн дулаан. Тvvний биеэс дулаан ялгардаг учраас євєл шилэн хоргонд хийхэд цантдаг гэнэ.
Оросын шvvх эмнэлэг тvvнд рентген туяагаар шинжилгээ хийхэд дотор эрхтнvvд нь яг амьд хvнийх шиг байжээ. Хамбын цогцсыг авснаас нь гаргаж модон суурин дээр тавихад арьс нь хуурай, саарал гадаргуутай, хуруугаараа дарахад хонхойж байна. Тvvнээс ємхий vнэр ханхалсангvй.
Итгэлт хамба сvvлийн дєрвєн жил Иволгын дацанд амьдарч байна. Сард хоёр удаа хувцсыг нь сольж, нvvр, шvд, vсийг нь угаадаг Бямба хамба ийнхvv ярьж байна.
“Итгэлт хамба олон сvсэгтэн ирэх, мєргєл, ном ихтэй єдєр хєлс нь чийхарч, их л ядардаг. Би тvvнийг нь арчиж цэвэрлэж, амраана. Жирийн vед энгийн, ёслолын vед хvндэтгэлийн хувцас ємсvvлдэг. Єглєє тvvнийг єргєхєд хєнгєхєн байснаа орой дээш єргєхєд маш хvнд болон хувирсан байдаг. Тэр ядрахаараа хvнд болчихдог байх” гэж ярина.
Хачин байгаа биз, итгэхэд ч бэрх. Ертєнцийн мєнх бусыг vзээд 75 жил єнгєрчихєєд байхад яг л амьд хvн шиг байна гэхээр. Vvнийг олон орны, єєр салбарын эрдэмтэд судалсан ч нууцыг нь тайлж чадаагvй байна.
Тэнд очсон мєргєлчид Итгэлт хамбыг “над руу хараад инээмсэглэсэн” гэж хvртэл ярьдаг аж. Мєргєхєєр ороход “зvрх хурдан хурдан цохилж, бие их л хямардаг аж. Харин дараа нь сэтгэл санаа тайван, амгалан, юунд ч цочирдохоо байдаг гэнэ.





http://moment.miniih.com/index.php/home/post/487

_________________
тоо бодвол толгой [с]эргэнэ!


Top
 Profile  
 
 Post subject: Re: EGSM
PostPosted: Oct.02.11 11:20 pm 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн
User avatar

Joined: Jan.05.07 7:37 pm
Posts: 17
Location: Áàéõ ¸ñã¿é ãàçðàà áàéæ ë áàéíà.
egsm_bya wrote:
hi all
ailaas ereheer avdraa udal gj mglyn shan ug bii .
Mgl d tsergyn nuuts bazuud bii shuu dee ghdee medeej nuuts miny olj medseneer 10 garui yum bii gsn ghdeeeted bugdeeereee oros ah naryn uyed bosgoson gsn. Odoo bol zarim ni ajigaagui boloo blgui dee

huue bi ter tsergiin angiiin vldegdelrvv orood ghost harsiishd ub s 10 dhan km iin zaitai uuliig egts deereesn nuhluud dooshoo ortson. hajuu talaasaa yuch medegdehgvi manar sonin

_________________
ìèíèé þì áîë ìèíèéë þì


Top
 Profile  
 
PostPosted: Oct.02.11 11:26 pm 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Sep.08.09 11:36 am
Posts: 760
Location: N-47'54'44" E-106'52'47"
хаана тийм юм байдын?

:think:

_________________
*********JUST DO IT**********


Top
 Profile  
 
PostPosted: Oct.16.11 5:37 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
User avatar

Joined: Nov.13.09 1:59 am
Posts: 705
Location: Нүүрнийном
Лохнесс Энэ амьтанг байгаагүй гэдгийг баталцан биздээ. Зүгээр жуулчдыг татах гэж л ийм дэмий хоосон яриа гаргасан гаад Найшинал Жеографикаар ярьж байсан шд.

_________________
.....................o_0....


Top
 Profile  
 
PostPosted: Dec.16.11 4:20 pm 
Offline
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч
User avatar

Joined: Sep.18.10 12:39 pm
Posts: 49
Location: MONGOL !!!
mongoliin govi dehi uhliin horhoi gej bdag yumuu guu yumuu


Top
 Profile  
 
PostPosted: Dec.16.11 5:25 pm 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Sep.08.09 11:36 am
Posts: 760
Location: N-47'54'44" E-106'52'47"
тэр чинь үхлийн хорхой биш говийн олгой хорхой гэдэг нэртэй
энэ тухай мэдхийг хүсвэл
http://khuslens.blogspot.com/2011/12/blog-post_15.html

_________________
*********JUST DO IT**********


Top
 Profile  
 
Display posts from previous:  Sort by  
Post new topic Reply to topic  [ 191 posts ]  Go to page Previous  1, 2, 3, 4, 5, 6, 7, 8  Next
Энэ сэдэвийг FB зарлах

Who Likes This Topic on Facebook? 


All times are UTC + 8 hours


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  




Copyright Asuult.NET © 2000-2014.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2014 phpBB Group.