Харь гаригийнхан

Хоёр долоо хоногийн ємнє ОХУ-ын Ростов мужийн Семибалк суурины загасчид Азовын тэнгисээс хоёр метр орчим аварга загастай тєстэй хачин амьтан олзолжээ. Жигтэй амьтан час час хийсэн хачин дуугаар хvрхэрч байсан гэнэ. Загасчид эхлээд харь гарагийн амьтан байна хэмээн ихэд тvгшиж, яаравчлан гар утсандаа зургийг нь буулгажээ. Амьтны урт сvvл, цээжин бие нь цагаан лаваар бvрхсэн мэт гялалзсан єнгєтэй. Тэрбээр ойролцоогоор 100 кг жинтэй. Хачин загасыг барьсан загасчид болон амьтан судлаачид, эрдэмтэд єнєєх загасаараа vдийн зоог барьжээ. Урьд ємнє хэзээ ч тийм сайхан амттай загас идэж байгаагvй гэж тэд дараа нь ярьжээ. Харь гариг, хий vзэгдлийн явдлыг судалдаг бvлгийн удирдагч Андрей Городовой “Уг амьтныг харь гарагаас ирсэн гэж дvгнэж болохгvй.
Азовын тэнгис орчмоор харь гараг зочилдог гэсэн домог эртнээс яригддаг ч батлагдсан vзэгдэл хараахан vгvй. Гэсэн ч ямар нэг харь гарагийн тохиолдол илэрч болохыг бид vгvйсгэхгvй” гэжээ. Амьтны хvрээлэнгийн мэргэжилт¬нvvдийн дvгнэж буйгаар энэ загас хилэмтэй тєстэй аж. Ийм тєрлийн жигтэй тохиолдол 2006 оны аравдугаар сард гарч байсан. Арабын Кфар суурингийн хvv Аюб Махмуд Атва хvний царайтай загас олж байсан гэнэ. Яг хvн шиг уруул, хамар, нvдтэй уг жигтэй амьтныг барьсан Махмуд хvv тэр даруйдаа Аллахад залбирч усанд нь буцааж тавьсан аж. Мєн 2005 онд Сєvл хотын ємнє зvг Чонжу хотын нэгэн цєєрєм дотор 80 см-ийн урттай, хvн шиг царайтай мєрєг загас амьдарч байхыг олжээ. Уг загас 20 гаруй жилийн настай болох нь ч тогтоогдсон аж
Харь гаригийнхан яагаад дэлхийг сонирхдог вэ?
Тэдгээрийг тамын тєлєєлєгчид гэж нэрлэдэг бєгєєд орчин vеийн техникийн тусламжтайгаар шинжлэх ухааны хаалттай их сургуулиуд судалдаг. Зарим нь тэд биднийг аврахаар ирсэн гэдэг бол нєгєє хэсэг нь ердєє ч итгэдэггvй.
Гэхдээ та шєнийн тэнгэр ширтэнгээ тэднийг хардаг байх. Учир нь тэд од эрхсийн аль нэг дээр нь амьдарч байгаа. Энэтхэгийн хэдэн мянган жилийн тэртээ бvтээсэн ном сударт дэлхий дээр виман буюу агаарын хєлгєєр нисч ирсэн єндєр хєгжилтэй амьд амьтны /хvн/ тухай дэлгэрэнгvй бичсэн байдаг. Эртний тєлєгч нарын таамаглалаар манай дэлхий ертєнц єндгєн хэлбэртэй байсан аж. Мєн 14 эрхэс гаригийн тогтолцоотой бєгєєд дээд, доод тогтолцоотой юм байна. Энэхvv vзэл баримтлалын дагуу газар дэлхий эрхэс гаригийн дунд тогтолцоонд хамаарагддаг юм байна. Єєрєєр хэлбэл, дээд тогтолцооных нь дунд доод гараг. Эсвэл доод тогтолцооных нь дунд дээд гариг аж. Тэнгэр огторгуйд бидний харж байгаа бvхэн дээд тогтолцоо. Манай эрхэс гаригийн тогтолцооны хамгийн дээд ертєнцийг санскритаар Сатьялака гэнэ. Лака гэдэг нь гариг, сатья гэдэг нь чинээлэг аж амьдрал гэсэн ойлголт.
Дээд ертєнцийн оршин суугчдын амьдралын хугацаа бурхныхтай дvйцэх ба 15.480.000.000.000 газрын настай. Тvvний дараа Махарлока орно. Тvvн дээр хагас бурханлаг хvмvvс 4 300.000.000 жил хvртэл амьдардаг байна. Сварталака дээр манай ертєнцийн материаллаг хуулиар удирдагддаг амьтан амьдарна.
Тvvнээс доош дунд хэлбэрийн ертєнц байрлана. Тvvнийг Бхурлака гэх бєгєєд тvvн дээр манай дэлхий байрлана. Энэ тогтолцоонд газар дэлхийгээс дээш биласварги оршдог. Єєрєєр хэлбэл газар дэлхий хэлбэрийн энхжингийн /диваажин/ ертєнц гэсэн vг. Гэхдээ домогт єгvvлснээр тэнд чєтгєр шулмас орогнож байдаг гэнэ. Эдгээрээс доош тамын ертєнц байрлана.
Энэ ертєнц дээр амьдрал зєвхєн зовлон байдаг. Янз бvрийн судар бичиг номд дvрсэлснээр диваажин, там хоёр маш адилхан. Гэхдээ эдгээр бодит ертєнц нь єєр єєрсдийн оршин суугчдын амьдралын утга учрыг тодорхойлдог байна.
Амьд амьтад нь єєрсдийн vйл хєдлєл, зєн vйлээр дараагийн диваажингийн болон тамын амьдралд очих буюу эсвэл газар дэлхийд дахин тєрдєг гэж vздэг ажээ.
Сатьлоке болон Сваргалоке ертєнцєд амьдрал зах хязгааргvй бєгєєд аз жаргал, сайн сайхан дэлгэрч байдаг ч тєрєх, vхэх хоёр зэрэгцэж байдаг гэнэ.
Энэтхэгийн йог-шидтэнvvд дурдсан мэдлэгийг эзэмшиж байжээ. Зарим нэг нь оюун санааны тєвлєрлийн дээд цэгт хvрч, мєнх бусын бие махбодио єєрийн хvсэл зоригоороо орхин, оюун ухаанаараа эрхэс гаригийн аль нэгэнд очдог байна. Хэрвээ бид сансрын хєлгийн бvхээгт суугаад тэнд очвол юу ч харж чадахгvй. Эртний тєлєгч мэргэдийн єгvvлснээр 400 мянга орчим ухаант амьтад байдгаас хамгийн энгийн нь хvмvvс юм байна. Зvй ёсоор бол дээд диваажингийн ертєнцийн хvмvvс ердийн бурхан болоочдын хувь заяаг анхаардаггvй гэнэ. Харин харь гаригаас нисч ирэгсэд нь техникийн хувьд єндєр хєгжсєн євєрмєц хvмvvс байдаг бололтой. Харин чухамхvv яагаад харь гаригийнхан манай газар дэлхийг сонирхож ирдгийн зорилго нь vл vзэгдэгч обьект буюу “нисдэг таваг” судлаачдын vзэж байгаагаар газрын дээж авах, эмийн янз бvрийн ургамал тvvх гэнэ. Мєн газар дэлхийн эмэгтэйчvvдээс єєрсдийн vр хvvхдvvдийг тєрvvлэхийг хvсдэг байна. Учир нь тэдний хvvхдvvд урт насалдаг тєдийгvй ухаан санаа эрvvл, амьдралдаа ихийг бvтээдэг ажээ.
Зарим vед эх дэлхийн хvмvvсийг мянга мянгаар нь хулгайлан vл мэдэгдэх газар руу авч оддог гэж ярьдаг. Харин тэднээс зєвхєн цєєн хэсэг нь ухаан санаа муудсан, эсвэл сэтгэх чадваргvй болон буцаж ирдэг байна.
Жинхэнэ радикалууд газар дэлхийн хvмvvс бараг vлдээгvй, харин бид бол хувирч єєрчлєгдсєн “явуул”-ын хvмvvс гэж vздэг. Газар дэлхийд ирсэн дээд ертєнцийн зарим тєлєєлєгч оюун санааны хувьд єндєр хєгжсєн. Гадаад тєрхєєрєє ердийн хvмvvстэй адил байдаг гэнэ. Гэвч тэд усны амьтан мэт хvйтэн сэтгэлтэй, мэдрэмжгvй учир тvvнийгээ vр удамдаа vлдээх чадваргvй аж. Харь гаригийнхан vр удмаа vлдээх чадваргvй учир мєхєж сєнєх аюултай байнга тулгарч байдаг. Тийм учраас хvн тєрєлхтєний амьдралын нууцыг мэдэхийн тулд жирэмсэн эмэгтэйчvvдийг хулгайлан боловсорч буй vр хєврєлийг судлахын зэрэгцээ эх газрын хvмvvстэй бэлгийн харьцаанд орж, vр удмаа сайжруулахыг хvсдэг гэнэ.
Манай гариг ертєнц бусад соёл иргэншлийн тєлєєлєгчдийн анхаарлыг ихэд татах болсон нь бvл ертєнцийн тэнхлэг дээр байрладагтай холбоотой. Эртний ном сударт єгvvлснээр энэхvv тэнхлэгийн дотор материаллаг дэлхийн диваажингийн ертєнцєєс vvрд мєнхийн шинж чанараараа ялгагдах оюун санааны ертєнц рvv хєтлєх хонгил байдаг аж. Тэр бvv хэл энхжингийн ертєнцєд амьдарч буй хvмvvс тэнд очихыг мєрєєддєг. Гэвч тэд зєвхєн газар дэлхий дээр хvн болж тєрснєєр мєрєєдлєє биелvvлж чадах юм. Судар номд єгvvлснээр зєвхєн манай гариг ертєнцєд оюун санааны ертєнцийн элчин сайдын яам болохуйц хэмжvvртэй хаалга оршдог аж. Иймэрхvv хаалга буюу газар Энэтхэгийн Жаганнатханури, Врандована, Майакурт байдаг тухай эртний судар бичигт заагдсан байна. Амьд амьтан амьдралынхаа тодорхой нєхцєлд энэ хаалгаар шууд єєр амьдралд шилждэг гэнэ.
Чухамхvv газар дэлхий дээр бидэнтэй хамт соёл иргэншлийн илvv єндєр хєгжилтэй “хvмvvс”-ийн амьдрал руу ордог хонгил оршин байдаг аж. Эдгээр хонгил Кавказ, Гималай, Австрали зэрэг дэлхий даяар тархан байрладаг юм байна. Эртний судар номонд “ертєнцийн ёроол” буюу тамын оронд хvргэдэг хонгил байдаг агуйнууд орчин vеийн Бразилийн нутаг дэвсгэрт оршдог тухай бичжээ.
ХХ зуунд олон хvн тэдгээр агуйг судлах гэж оролдсон боловч ор сураггvй алга болцгоосон байна. Арга барсан эрдэмтэд дуу чимээний тусламжтайгаар агуйн гvнийг тодорхойлох гэж цуурайны боломжийг ашигласан боловч дуу чимээ ч эргэж ирээгvй юм. Гэхдээ бусдын аюулгvй байдлыг хангах vvднээс эдгээр туршилтыг нvднээс далд хийж байжээ
Харь гарагийнхан буюу учир битvvлэг vзэгдлvvдийн тухай
-Yл мэдэгдэгч нисдэг тавагны тухай сэдэв XXX зуунд ч сонирхол татсан, учир битvvлэг хэвээр байх болно гэж орчин vеийн эрдэмтэд vзэж байна-
Yл мэдэгдэгч нисдэг объект, учир битvvлэг vзэгдэл, ер бусын хvн тєрхт амьтан гээд бидний ертєнцєд байдаггvй зvйлсийн тухай мэдээлэл, баримт тоймгvй олон. Эдгээр vзэгдэл, ер бусын зvйлс бvр эрт vеэс улбаатай. Энэ бvхэнд итгэдэггvй, хэсэг хvмvvсийн бодож олсон хоосон шуугиан гэх хvн ч цєєнгvй. Гэвч дэлхийн газар бvрийн олон мянган иргэд адил зvйл сэтгэж зохиомгvй. Тvvнээс гадна харь гарагийнхан гэгдээд буй учир битvvлэг зvйлсийн зураг нотолгоо ч хангалттай байдаг. Гагцхvv эдгээрийг таньж, судалж, илрvvлэх боломж єнєєг хvртэл гарахгvй байна...
1896, 1897 онуудад Техас, Калифорнийн дээгvvр аварга том дугуй нисдэг зvйл хэд дахин vзэгдсэн аж. “Дэйли Тексар¬канмэн” сонины 1897 оны дєрєвдvгээр сарын 25-ны єдрийн дугаарт шvvгч Лоуренс А.Бирн дараахь мэдээг нийтлvvлжээ. “Єнгєрєгч баасан гарагт хамтрагчийнхаа хамт ажил vvргээ гvйцэтгэн Миссисипи явж байхдаа ер бусын дугуй зvйл зогсож байхыг харсан. Тvvнийг ажиглаж байтал дотроос нь монголжуу царайтай, сахалтай, гурван бяцхан хvн гарч ирсэн. Тэд бидний зvг харж байснаа бидэнтэй хамт яв гэсэн утга бvхий дохио vзvvлсэн… гэжээ. Энэхvv нийтлэлтэй зэрэгцэн “Курьер-Геральд” сонинд тєстэй мэдээллийг гаргасан байна “Худалдаачин Жеймс Ивен, Эллис, худалдагч Бен Буленд болон єєр хоёр эрэгтэй нийт таван хvн хойд зvгийг чиглэн аварга том нисдэг зvйл гэнэт газраас хєндийрєн удаанаар хєєрєхийг харсан байна. Тэд тvvнийг харсан даруйдаа морь, дугуйгаар араас нь хєєжээ. Нисдэг таваг хотоос ойролцоогоор зургаан км-ийн зайд явж байж. Хєєж явсан хvмvvс тvvнтэй 250 метрийн ойр тулж ирэхэд гэнэт хvчээ аван газраас дээшилж цааш одсон байна. Гэхдээ тэд хєєж байсан хvмvvс рvv хоёр бяцхан чулуун хавтан хаясан аж. Уг чулуун хавтанг тус суурингийн хvмvvст сонирхуулж ил vзмэрт тавьсан агаад чулууны бvтэц, vvсэл гарлыг тодорхойлж чадсангvй…” гэсэн байна. Орон, орны археологичдын олж илрvvлсэн нисдэг объектын дvрс єєр єєр байдаг. Ихэнхдээ тэд адилхан тавган юмуу бєєрєнхий хэлбэртэй гэж дvрсэлжээ. Мєн япон маягийн, хvрлээр бvтсэн мэт хар гарагийн дvрсийн тухай мэдээлэл ч бий. Тэд vргэлж хосоороо vзэгддэг бєгєєд 60 см-ийн єндєртэй, толгойндоо багтай мэт, тэр нь амьсгалах нэг нvхтэй /гэхдээ зарим судлаачид энэ нь амьсгалах нvх биш хоорондоо харилцах хэрэгсэл гэдэг/, сансрын нисгэгчид шиг том нvдний шилтэй байдаг ажээ. Аль ч vед нисдэг тавгийг харсан хvмvvсийн баримтаас vзэхэд тухайн vед манай гарагийн хvмvvс ямар техник, хэрэгсэл бvтээсэн байна тvvнтэй тєстэй нисдэг тавгийг тэд хєлєглєдєг гэсэн сонирхолтой дvгнэлт гарчээ. Хамгийн анх бємбєрцєг хэлбэртэй дугуй тавагны тухай мэдээллvvд гардаг байж. Дараа нь яг л янжуур шиг пуужин хэлбэртэй нисдэг зvйлийн тухай тэмдэглэгджээ. Тэр ч атугай энэ нь онгоцтой адил олон мотортой гэж тодорхойлогдсон байна. Харин энэ зууны эхээр хvмvvс найман дугуйтай vлэмж том машин шиг нисдэг зvйлийн тухай мэдээлжээ. Тухайлбал, 1946 оны зургадугаар сарын 10-нд Финляндын дээгvvр Германы “Фау” хиймэл дагуултай тєстэй нисдэг зvйлийг хvмvvс анзаарсан байна. Yvнийг Америкийн цємийн физикч Морис Х.Жессал “Хар гарагийнхан хvн тєрєлхтнийг ажиж, тухайн эрин vеийн техникийн хєгжлийг дууриаж єєрсдийн нисдэг тєхєєрємжєє адил хийх чадвартай” гэж тайлбарлажээ. Яах гэж тэгдэг юм бол? Гэхдээ яг батлан єгvvлэх тодорхой баримт хэнд ч байхгvй. “Би нэг бус удаа харь гарагийнхны сансрын хєлгєєр нисч Марс, Венерагийн эзэдтэй ярилцаж байсан” гэж Америкийн нисдэг таваг судлаач Георгий Адамски 1959 онд Цюрихийн конгрессийн танхимд болсон хуралдаан дээр илтгэжээ. Тухайн vед 68 настай байсан Адамски анх 1946 онд харь гарагийн хєлгийг харсан гэнэ. Тvvнээс хойш 1952 онд дахин харахдаа харь гарагийн хvнд гараа єгєн мэндэлсэн байна. Харь гарагийн хvн метр 65 см-ийн єндєртэй, урт зєєлєн vстэй, уян хатан хєдєлгєєнтэй байсан гэж Адамски ярьжээ. Харь гарагийнхан тvvний биед гар хvрэх замаар єєрсдийгєє ойлгуулж байсан гэнэ. Тэр ч байтугай тэд гайхалтай эмч нар. Миний биед байсан шархыг харангуутаа гар хvрээд эдгээчихсэн гэж Адамски єгvvлсэн байна. Тэрбээр єєртєє тохиолдсон явдлуудаа шинжлэх ухааны уран зєгнєлийн тєрлєєр уран зохиолын бvтээл болгон бичсэн ч хэвлэх хvн олдоогvй аж. Гэвч эрдэмтэн насан эцэслэтлээ энэ тvvх бол уран зєгнєл биш бодит vйл явдал гэдгийг батлан єгvvлсээр байжээ. Мєн иймэрхvv тохиол¬дол Английн 12 бvсгvйд тулгар¬сан байдаг. Харь гарагийн янз бvрийн учралуудын тухайд хvн тєрєлхтєн тєдийлєн итгэдэггvй ч тэд бидний ертєнцєд зочилсон ул мєрєє тодоос тод vлдээсээр л байдаг. Жишээлбэл, Вашингтон хотын тєв архивт харь гарагийн¬хны vлдээсэн зэс хоолой хадгалагдаж буй. Эрдэмтэн, судлаачид бvтэц, vvслийг нь тогтоож чадахгvй байгаа уг хоолой Огайо мужийн Мидлтон хотын ойролцоогоос 1958 онд олдсон гэдэг.
Харь гарагийнхны айлчлал одоо ч vргэлжилсээр
Бид техник хєгжлийн эрин vеийн хvvхдvvд. Тиймдээ ч “нисдэг тавгийг” ховор хардаг. Єнгєрсєн зууны сvvлчээр ихээхэн vзэгддэг байсан гэх харь гарагийнханд итгэх итгэл ч бага. Тэгвэл саяхан Бельгийн инженер Марсель Альфернин нисдэг тавагны тухай хамгийн сvvлийн vеийн дуулиант мэдээ¬лэл цацжээ. Тэрбээр Брюссель хотын тєвд нисдэг таваг харсан тєдийгvй хоёр минутын бичлэг хийж амжсан байна. Тvvний видео хальсанд бичигдсэнийг vзвэл, эхлээд дэлгэцэн дээр гэрэлтэй толбо харагдана. Удалгvй толбо улам томорч, хурц єнгєтэй болно. Дараа нь уг толбо гурван хурц туяанд хуваагдана. Гэнэт гэрэл цацруулсан томоохон гурван єнцєгт биет болно. Єнцєг бvртээ улаан, улаан шаргал єнгийн гэрэлтэй, дээшээгээ шовх vзvvртэй эл хєлгийг манай соёл иргэншлийнхэн арай л бvтээж амжаагvй байгаа Харь гарагийнхны хєлгийн “хар хайрцаг”-ийг олсон уу?
-Красноярскийн эрдэмтэд Тунгусын солир унасан газраас харь гарагийнхны “агуулах”-ыг олсон гэдэгтээ итгэлтэй байна-
Н.ХАЖИДСYРЭН
Нисдэг тавагны “хар хайрцаг” нь дээрээ дvрс бичигтэй
Красноярскийн сансрын музейн захирал, “Тунгусын сансрын vзэгдэл” сангийн ерєнхийлєгч Юрий Лавбины шуугиант мэдээлэл олны анхаарлыг татаж байна. Тэрбээр сонин хачин юм сэтгэж бодохдоо гаргуун. Олон жил харь гарагийнхны асуудлаар дагнан судалгаа хийж буй.
Шуугиант мэдээллийнхээ тухай Ю.Лавбин чухам чухам юу ярив?
-Гурван жилийн ємнє Эвенкийн Байкитын дvvрэгт Полигусын сууринд явж байлаа. Сансраас авсан зурагт яг тэр газар ямар нэг юм унасан байхыг бид vзсэн юм л даа. Энэ бєглvv тайгаас єнгєрсєн зууны дєчєєд оны vед Тунгусын онгоц чирэгч Александр Ковацкий ер бусын биет буюу хар єнгєтэй гялтгар гулдмай олсноо зааж єгч байсан юм. Тvvний тэмдэглэлд vvнийг сєнєсєн нисдэг тавагны нэг хэсэг нь гэж тэмдэглэсэн байдаг. Яг энэ бvсэд Тунгусын ємнє нь осол болсон юм шvv дээ. Судлаачид нууцлаг нэгэн толгодын хєвдийн vе давхраанаас уг биетийг олсон. Энэ биетээс тасдаж авсан нэг хэсэг нь Крас¬ноярс¬кийн физикийн хvрээлэнгийн музейд одоо хадгалагдаж байгаа. Судалгаа шинжилгээ хийсэн. Энэ нь силицид тємєр байсан гэж Юрий Лавбин єгvvллээ. Ярианд дурдагдсан олдвороо ч vзvvлэв. Тvvний хэлснээр байгальд тємєр ийм байдлаараа хэзээ ч vvсч бий болдоггvй гэнэ. Тэрбээр єєрийнхєє таамаглалыг батлах гэж мэрийж буй бололтой, бас боодол цаас харуулав. Газарзvйн шинжлэх ухааны профессор В.П.Чех тvvний олдворыг яг юу болохыг нь гэрчилсэн баримт гэнэ. “Энэ тємєр биетийг vзэхэд геологи болон бусад шинж байдлаараа сансрын биет болохыг илтгэнэ” гэх vг тэр бичигт дурайж байх нь тэр.
Юрий Лавбины уран сэтгэмжийн онолоор бол 1908 онд Тунгуст болсон хvчтэй дэлбэрэлт нь харь гарагийнх-ны хєлєг сvйрснийх гэнэ. Хєлгийн vлдэгдэл нь энэ бєглvv тайгад vлдсэн болол-той. 2006 оны эцсээр Эвенкийг дєрвєн хvний бvрэлдэхvvнтэй ээлжит экспедицийнхэн зорьжээ. Тvvний дотор vvнийг єгvvлэгч Юрий Лавбин багтжээ. Судалгааны багийнхан Тунгусын Подкаменная эргийг нэгд нэгэнгvй нэгжиж, голын ойролцоохь арваад км-ыг самнажээ. Харь гарагийнхны бусад тємрийн хэсгийг металл илрvvлэгчийн тусламжтайгаар олохын тулд ийн бэдэрсэн хэрэг. Байкит суурингийн орчим єєхєн чулуутай тєстэй, гэхдээ байгалийн унаган тєрхєєрєє гэж хэлэхэд бэрх, дээр нь дvрс бичиг бvхий сонин чулуутай тааралдаж.
-Энэ бол дуулиан гэж Юрий Лавбин хэлэнгээ зургаан ширхэг цагаан мєлгєр чулуу vзvvлэв. Чулууг харахад vе давхраа бvхий ялтаснаас тогтсон зэрэгцээ шугамуудтай. Шугамууд хооронд бага зэрэг гурвалжин єнцєгтэй юм.
-Эдгээр чулууг дэлбэрэлт болсон газрын голомтоос 250 км-ын зайнаас олсон. Энэ хоёр чулуу нь бие биеэсээ долоон км-ын зайд байсан. Харин чулуун дээрх зураг нь хоорондоо адилхан юм билээ. Бид физикийн хvрээлэнд чулуунуудыг єєр хоорондоо тєстэй эсэхийг нь судалж байгаа. Хvчтэй лазерын туяагаар єчvvхэн тєдий хэрчлээс хийсэн, гэвч талст нь маш бєх юм билээ. Байгаль эх хэзээ ч чулуун дээр тийм зургуудыг бvтээж чадахгvй гэсэн дvгнэлтийг Лавбин хийлээ.
-Бvр эдгээр чулууг харь гарагийнхан л гараараа барьж байсан байх. Магадгvй энэ vсгийн хэв нь мэдээлэл хvлээн авдаг “талстан тээгч” байсныг vгvйсгэхгvй. Харь гарагийнхны сvйрсэн хєлгийн “хар хайрцаг” байсан ч байж магадгvй. Харин бид тvvний тэмдэг дарсан vлдэгдэл хэсгийг олсон. Хамгийн гол нь дотор талдаа гол зvйлээ бичиж тэмдэглэдэг байсан бололтой гэж тэрбээр vнэн сэтгэлээсээ хvvрнэв. Єєрийнхєє оношдоо vнэхээр итгэлтэй байгаа аж. Тvvний таамаглалын мєрєєр Оросын шинжлэх ухааны академийн Сибирь дэх салбарын тєлєєлєгчид музейд нь хvрэлцэн ирэхээр болжээ.
Красноярскийн судлаач¬¬-дын нээлт сонирхлыг нь татсан нь мэдээж. Эрдэмтэд ч “ид шидтэй талст”-аа гарцаагvй vзvvлж, шинжлvvлж таарах биз.
Тэнд сансрын эд зvйлийн vнэр ч vгvй
Юрий Лавбины таамаг-лалтай зэрэгцээд тvvнийг vгvйсгэгчид мєн олноороо тєржээ. Тэдний нэг Крас-ноярскийн Сансар судлалын дээд сургуулийн багш Георгий Галанцев, 1908 онд болсон vйл явдал бол харь гарагтай холбоотой зvйл биш. Хэн ч дотор сэтгэлдээ юуг ч дvрслэн бодож болно шvv дээ, гэвч ийм таамаглал бол тоогvй зvйл. Би ч гэсэн Тунгусын солир унасан газарт нэг бус удаа экспедицээр очиж байлаа. 1980 оноос эхлэн бид “сансрын осол”-ыг гэрчлэх зvйлийг олохоор тєлєвлєсєн юм. Гэвч 1908 оны Тунгусын солирын уналтаас vлдсэн талстан бодисыг газрын хєрснєєс олсон. Солирын уналтын улмаас тvлэгдэж оройгоосоо хуйхлагдсан моддыг олсон. Гэвч тэндээс сансрын биет гэж хэлж болох нэг грамм ч юм олоогvй юм шvv гэж хэлжээ.
Энд чухам юу болсон юм бол? Ю.Лавбины зєв vv, эсвэл тэр хоосон мєрєєдєж, зєгнєєд байна уу? Тvvх сєхье. 1908 оны зургадугаар сарын 30-нд Тунгусын Подкаменная голын ойролцоохь бvсэд орон нутгийн цагаар єглєєний 7 цаг 15 минутад тэнгэр галт бємбєлєг нисч vзэгджээ. Огторгуйн тэр биет доош унахын сацуу аянга ниргэж буйг санагдуулам аймшигт дуун гарч. Удалгvй аймшигтай дэлбэрэлт болж 2000 кв км талбай бvхий моддыг хамарчээ.
Єнгєрсєн зууны хориод онд ЗХУ-ын шинжлэх ухааны академич Леонид Куликаар толгойлуулсан дєрвєн экспедици Эвенкийн тайгыг зорьжээ.
Тунгусын солир унасан ойн эргэн тойрон тэр чигээрээ эрвээхэй хэлбэр-тэй болж, модод vндэстэйгээ vлдсэн боловч ганц ч мєчиргvй нvцгэн хоцорсон байжээ. Галт уулын цар, бvр солирыг ч эрдэмтэд олсон¬-гvй. Ослын улмаас модны єсєлт хурдасч, зулзган нарс, хєвд мутацид орсон байж.
Тэгэхээр силицид тємєр гэж юу вэ? Силицид тємєр гэдэг нь чулуурхаг бодистой тємрийн нэгдэл бєгєєд яг ийм байдлаараа дэлхий дээр vvсдэггvй аж. Энэ бодис нь хvчилтєрєгчгvй орчинд vvсч бий болох боломжтой. Тухайлбал, сансрын хаа нэгтээ л vvсэх єндєр магад-лалтай. Тэгэхээр Юрий Лавбины батлах гэж мэрий-гээд байгаа таамаглал нь ортой ч байж мэдэх юм. Эсвэл тvvний бас л нэгэн зєгнєл ч байж болно
Харь гарагийнхан 100 км урттай хонгил ухав уу?
ОХУ-ын Ростов-на-Донд замын хажууханд гурван метр голчтой, 10 метр гvнзгий хонгил гэнэт нэг єдєр л гараад ирж. Гэнэт гараад ирсэн vv, эсвэл ємнє нь байсан уу гэдгийг оршин суугчид нь хэлж мэдэхгvй байна. Хачин жигтэй уг нvхийг газар доорх хvчний улмаас талбайд гарч ирсэн гэж тэд тайлбарлаж байна.
Саяхны нэгэн єдєр Курганы гацааны орчим ан авд мордсон анчид хєдєєний замын хажуухан талд нэлээд гvнзгий нvхтэй гэнэт тааралдаад ихэд сандарцгааж. Эр зоригтой зарим нэг нь хонгилын амсраар шагайж vзэхэд тvнэр харанхуй угтжээ. Нvх рvv чулуу шидэхэд бvдэг авиа гарч гэнэ. Дотроо бараг 10 метр гvнзгий гэж тэд тооцоолжээ. Нvхний амсар нь нэлээд ялгарч харагдах бєгєєд ойролцоо нь хар єнгєтэй зєєлєн бодисын хэсгvvд хєглєрчээ. “Бид ийм сонин эд юмсыг амьдралдаа хэзээ ч харж байгаагvй” гэж анчдын нэг В.Коденко єгvvлж байна.
Ер бусын бодисын хэсгvvд єнєєг хvртэл оньсого хэвээр vлджээ. Анчид олсон нvхэндээ тэмдэг тавиад тосгоны зєвлєлд мэдэгдсэн байна. Харин тосгон даяар нууцлаг энэ нvхний учрыг огт єєрєєр тайлбарлаж эхэлжээ. Харь гарагийнхан л энэ нvхийг ухсанаас гарцаагvй гэсэн яриаг тосгоныхон ам дамжуулан ярьсаар байна. Хар єнгєтэй чулуу бол харь гарагийнхны л эд юмс, харь гарагаас одны хэлтэрхий газрын хєрсєн дээр унасан гэж оршин суугчид vзэж байна. Тосгоны удирдлагууд тус газар очиж нvхийг долоон метрийн гvн гэж тогтоожээ. Гэтэл хэн нэгэн нь энэхvv жалганд таван жилийн ємнє геологичид тэсэрч дэлбэрэх ажиллагаа явуулж байсныг гэнэт санаадхаж. Yvнээс хэдэн єдрийн дараа дээрх нvхтэй адил, бараг ихэр гэмээр нэг нvхийг илрvvлжээ. 100 км-ын цаана орших Луган тосгоноос олдсон энэхvv хонгил рvv єнгєрсєн хавар нэгэн хvн талбай дундуур трактортай явж байгаад гэнэт газрын гав руу орчих шахжээ. Тэрбээр уг газар тэмдэг тавиад орхиж. Гэтэл хагас жилийн дараа буюу саяхан тус газар очиход хэмжээ нь бараг хоёр дахин нэмэгджээ. Энэ хоёр хонгил хэлбэр хэмжээний хувьд хоорондоо маш адил. Мэргэжилтнvvд одоогоор ямар нэг санал дvгнэлт хэлэхээс тvдгэлзэж байна. Иймэрхvv гэнэтийн vзэгдэл Ростов мужид урьд ємнє нь тохиолдож байгаагvй учир оршин суугчид ердийн нэгэн зvйл мэтээр хvлээн авахгvй байгаа гэнэ. Тэд єєрсдийнхєє дvгнэлтийг хэдийнэ хийж амжжээ. Харь гарагийнхан энэ хонгилыг ухсан. Луганд хонгил руу нэвтрэх vvд нь байна, харин 100 км-ын цаана Курганд гарц нь байна гэдэгт оршин суугчид нь итгэсээр байна
Харь гаригийнхан vнийг сармагчингаас буй болгосон
Дальнегорийн приморийн хотын геологич Александр Иванченко Чарльз Дарвины хувьслын онолыг vгvйсгэснийг “КП” сонинд нийтэлжээ.
Хvн тєрєлхтєн бий болохоос ємнє vед газар дэлхий дээр харь гаригийн супер соёл иргэншлийн тив хоорондын сансрын хєлєг айлчилжээ. Тvvний бvхээгнээс электрон техник, дvрс бичлэгийн камер бvхий харь гаригийн хєлєг буусан байна. Энэхvv хєлєг нь нислэгийнхээ vед урьдчилан судалсан газартаа газарддаг аж. Зочид буюу харь гаригийнхны сансрын хєлєг гэдэг нь євєрмєц туяаны цацраг буюу удамшлын онцгой мэдээлэл илгээх талбай vvсгэх чадвар бvхий тусгай аппаратыг эзгvй газар хvргэх хэрэгсэл ажээ. Харь гаригийнхан єєрсдєєсєє орчин vеийн хvн тєрєлхтний тєрєл болох “homo sapiens”-ынхтай адил тєсєєтэй биокодыг гаргадаг байжээ. Тэд удамшил зvйн кодыг нэвтрvvлэх объектоороо хvнтэй адил шинжтэй шимпанзе, горилл, орангут, гиббон зэрэг сармагчингуудыг сонгосон аж. Тэдэнд єєрсдийн ген, хоромсом, эсийг био мэдээллээр дамжуулан шилжvvлсэн нь цаашдаа улам vржин хєгжсєнєєр ухаант хvнийг бий болгожээ. XIX зууны шинжлэх ухааны тєвшинд харь гаригийнхны талаар ямар ч таамаглал байгаагvй учраас эрдэмтэн Ч.Дарвин энэ тухай тєсєєлєєгvй юм.
Тектитvvдийн тухай оньсого
Хvний гарал vvслийн талаархи энэхvv ер бусын таамаглал дэвшvvлсэн геологич Александр Иванченко Алс Дорнодын Дальнегорск хэмээх ер бусын хотод амьдардаг ажээ. Чухамхvv сvvлийн 10 жилд тус хотод харь гаригийнхан айлчилсан тухай мэдээлэл цацагдах болжээ. Геологич Иванченко Дарвины хувьслын онолыг засварлах ажлаа тектитvvдийг судлах болсноор эхэлжээ. Тектит гэдэг нь эх дэлхийгээс эрт галавт олдсон хамгийн хачирхалтай, тайлагдаагvй чулуунууд юм байна. Харахад онцгойрох ялгарах зvйлгvй. Товч, усны дуслын хэлбэр бvхий хайлаад бєєгнєрчихсєн шил мэт хатуулаг эд. Тектитийг геологичид АНУ, Европ, Африк, Австрали, Ази, Номхон далайн бvс нутагт, Индонез, Малайз, Тайланд, Лаос, Вьетнам, Хятадын зvvн ємнєд хэсгээс олсон байдаг. Бараг 200 гаруй жилийн турш эрдэмтэд тектитvvд хаана vvссэн талаар халуун маргаан vvсгэсээр єнєєг хvрчээ. Маргалдагч эрдэмтэд химийн бодис зvйн хувьд тектит чулуу нь ертєнцийн бодиснуудаас тэс єєр байна гэдэг дээр санал нийлдэг байна. Оросын сансар, пуужингийн техникийн зохион бvтээгч, нэрт эрдэмтэн Евгений Дмитров мєн л тектитийн утга учрыг олоогvй ажээ. Тэрбээр тектитvvдийг сансрын vл танигдах тєхєєрємж дэлхий дээр зєєвєрлєж авчирсан байж болзошгvй хэмээн таамаг дэвшvvлжээ. Єнєєдєр тектитvvдийн гарал vvсэл vл танигдах нєхцєл байдалд vvссэн vл мэдэгдэх vйл явцын vр дvн гэсэн эргэлзээтэй дvгнэлтэд хvргэжээ.
Од харвасны vлдэгдэл vv
Харин Иванченко тектитvvд нь харь гаригийнхны бvтээсэн сансрын нислэгийн багаж тєхєєрємжийн vлдэгдэл хэсгvvд гэж vзжээ. Зарим эрдэмтэд од харваж нэгэнтэйгээ мєргєлсєний улмаас vлдсэн хэлтэрхий гэжээ. Геологич Иванченко тектитvvдийн химийн бvтцийг судалж, тvvнд шавар, мєнгєний хольц байгааг илрvvлжээ. Тэрбээр энэхvv хольц харь гаригийнхны зохион бvтээсэн хайлшны vлдсэн бvтээгдэхvvн тєдийгvй орчин vеийн ган боловсруулах ажиллагаатай маш адилхан байжээ гэсэн дvгнэлтэд хvрчээ. Тектитvvдийн хєнгєн, халууныг тэсвэрлэх бат бэх, уян хатан, чанар дээрх дvгнэлтийг нотолсон байна. Єєрєєр хэлбэл, сансрын нєхцєлд зайлшгvй шаардлагатай vзvvлэлтvvдийг хангасан байсан гэсэн vг юм.
Сармагчин дээр туршилт хийснээр монгол тєрхтєн vvссэн
Европ, Африк-Ази Номхон далайн бvс нутгаас олдсон тектитvvдийн нас, тухайн бvс нутгуудад хvн маягийн сармагчин vvсэн бий болсон цаг хугацаатай давхцаж байгааг нотолсон шинжлэх ухааны баримт бий.
Европын тектитvvдийн 15 сая жилийн нас тэнд хvн маягийн сармагчин vvсэн бий болсонтой давхацдаг ажээ. Иванченко энэхvv хоёр нотолгоог таамагласан байна. Африкийн эквадорын бvсийн тектитvvд болон тус бvс нутгийн тархины 550-660 куб.см багтаамжтай сармагчин хоёр ойролцоо настай, хоёр сая жилийн ємнє vvсчээ.
Иванченкогийн таамаглаж буйгаар тэр vед харь гаригийнхны эртний сансрын буудал єдгєєгийн Виктория нуурын орчимд байсан аж. Гол vндэслэл нь тус нуурын ургамал, амьтны тєрєл зvйл нь ойролцоохь нууруудаас тэс ондоо гэнэ. Энэтхэг, Ази Номхон далайн бvс нутагт илэрсэн тектитvvдийн нас 900 куб.см бvхий тархины багтаамж бvх Ява арлын хvн сармагчны vvсэлтэй давхацжээ. Энд харь гаригийнхан сармагчин дээр туршилт хийснээр монгол, австрали маягийн тєрхтєн бий болсон гэнэ. Энэ бvсэд харь гаригийнхны сансрын буудал Австралийн Эйр нуурын орчимд байсан аж. Учир нь, энэ нутагт эртний австрали оршин суугчдын vлдэгдэл олноор олдсон байна. Тvvнчлэн 300-500 мянган жилийн тэртээ Африк-Европод 1200-2200 куб.см-ийн тархины баг¬таамжтай хvн сармагчин vvссэн нь Мавританы текти¬тvvдийн настай бас давхацсан нь харь гаригийнхан шампанзед туршилт хийж европ тєрхтєн хvмvvсийг тєрvvлсэн байж ч болох.