#AsuultSambar :

AS is now Mobile! iOS & Android App-г суулгаарай!
It is currently Oct.26.14 10:51 am

All times are UTC + 8 hours


Asuult.NET & Mongolduu.com Facebook Page:




Post new topic Reply to topic  [ 122 posts ]  Go to page Previous  1, 2, 3, 4, 5  Next
Author Message
PostPosted: Dec.15.09 5:19 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: May.28.09 12:13 pm
Posts: 2054
Location: sul talaa bolomj bolgotsgooy
ХЭЭР МОРЬ



Халуун сэтгэлийн їгэнд сэтгэл хєгжсєн анч євгєн муу гїїнийхээ байгаа саравч руу яаран явлаа. Плутоны гар таталгїй тавьж єгсєн эрдэнэ шишийг гїї нь мэрж байв.

Плутон єєрєє хажууд нь зогсч байлаа. Угийн яриа хєєрєєтэй агтчин негр энэ удаа тун дуу цєєтэй байв. Тэр юунд ч юм цєхєрсєн бололтой.

Тїїний байдлыг ойлгоход амархан. Халуун хайрт залуу эзнээ алдсан явдла, тїїний бас л чин їнэнч байдаг залуу эзэгтэйн нь уйтгар гуниг, савс л хийвэл загнадаг болсон Флориндын тоомсоргїй доог хийх, одоо єєрийгєє шилтгээний эзэн мэт авч явдаг болсон Кассий Колхаунд єшиглїїлсэн зэрэг энэ бїх явдал хєєрхий негрийг тийн гуниглуулсныг бїрэн тайлж єгнє.

Зеб юм бодоод зав чєлєєгїй байсан учир боолын гунигт царайг анзаарсангїй. Євгєн яарсандаа гїїгээ ч эрдэнэ шишээр олигтойхон єл залгуулсангїй: Зеб мориныхоо хамраас шїїрэн авч, хазаарлаад сагалдрагалчихаад бушуухан эргїїлж саравчнаас гарахад бэлэн болов.

Тйим амттай тэжээлээсээ хагацах болсон гїї нь цахлахад Зеб Стумп зєрїїд гїїгээ саравчнаас гаргахын тул цулбуураас нь хар тэнхээгээрээ угзчихад хїрэв.

- Їгїй, Стумп гуай, та юунд тэгтэл яараа вэ? хєєрхий гїї чинь бас л єлєн байна. Цадталаа идэг л дээ, муу нь юу байхав гэж Плутон хэллээ.

- Найз минь, надад зав алга. Би хол явна. Зуугаад бээр явах ёстой. Гэтэл хоёр цаг хїрэхгїй хугацаа їлдэж байна.

- Яана гэнээ Стумп гуай! Сульдаж ойчтолоо давхих хэрэг гарах нь ээ. Та даажигнаагїй биз?

- Їгїй, би тоглоогїй байна.

- Энэ тал нутаг дундуур яахаараа тэгж хурдан давхих болдог нь тун гайхалтай юм! энэ морь нэг шєнийн дотор лав хоёр зуун бээр давхисан бололтой юм.

- Ямар морь?

- Тэр хаалганаас хол хамгийн захад байгаа хээр морь. Колхаун гуайн морь.

- Яагаад тэр морийг хоёр зуун бээр явсан гэж бодож байгаа юм бэ?

- Тэр чинь усан хулгана болтлоо хєлєрчихсєн байсан юм. Услах гээд горхи руу хєтєлж явахад сая гарсан тугал шиг бїдчээд айрай ядан хєдєлж байсан. Ээ, та тэр морины явж эцэж ядарсныг їзсэн ч болоосой.

- Плутон хэзээ ийм юм болоо вэ?

- Хэзээ гэнээ? За байз бодоодохъё!… Єє нээрээ тийм. ээн бол Генри гуайн алга болдогн тэр шєнє юм байна. Єглєє эрт, нар гараад дєнгєж цаг болж байсан юм байна. Би їїр цїїрээр гараад явчихсан болохоор эхлээз анзаараагїй. дараа нь саравч руу иртэл тэр морь гол гаталсан юм шиг шал ус болчихсон хамаг бие нь хєлс, хєєс цахарсан байсан. Шинэ Флианий морин уралдаанд дєрвєн бээр хурдалчихаад дєнгєж ирсэн юм шиг амьсгаадж байсан.

- Тэр шєнє тїїнийг хэн унаж явсан юм бэ?

- Би мэдэхгїй, Стумп гуай. Гэвч Колхаун гуайгаас єєр хэн ч тїїнийг унадаггїй юм. тэр ч байтугай хэн ч мордож зїрхэлдэггзй юм.

- Тэгэхээр Колхаун унаж явсан бхйх нь ээ?

- Би мэдэхгїй. Стумп гуай, би юу ч мэдэхгїй. Ахмад тїїнийг аваад гарч байхыг би хараагїй. Тэр морь яаж буцаж ирснийг ч би хараагїй.

- Хэрэв тэр морь усан хулгана болтлоо хєлєрсєн байсан гэж чи їнэн л хэлж байгаа бол ямар нэг хїн тїїнийг унасан байж таарна даа.

- Тиймээ, тийм. Хэн нэгэн хїн унасан байсан.

- Плутон чи сонсч бай. Тэр шєнє хээр морийг хэн унаж явсныг їнэхээр мэдэхгїй гэж чамайг їнэн хэлж байна гэж би бодож бйна. Харин хэн ингэдэг билээ? Пойндекстер гуай бол миний найз нєхєр гэдгийг ч мэднэ. Тэгээд тїїний морийг, ахмад Колхауныхыг ч гэсэн дураараа аваад байхыг би хїсэхгїй байна. тариалангийн газрын негрїїдийн нэг нь тэр хєєрхий адууг сэм авч унаад тал нутаг дундуур хєдлєн гулд давхиа биз. Тийм її?

- Їгїй ээ, Стумп гуай, негр чинь тэгж бодохгїй байна. тариалангийн газрын боолуудыг энд оруулахыг зєвшєєрдєггїй юм. Тэд энд зїрхэлж ирэхгїй. Ямар ч негр хээр морийг авч гараагїй.

- Чєтгєр аваг, хэн тэгээд унасан байх нь вэ? Харгалзагч байж болноо доо? Чи юу гэж бодож байна?

- Їгїй тэр биш

- За тэгэхээр эзнээс нь єєр хэн ч биш байж таарлан. Хэрэв тийм бол надад санаа зовох юм алга. Эзэн нь єєрийнхєє морийг унаж санасан газар руугаа тамд очсон байлаа ч давхих эрхтэй юм. Энэ бол надад падгїй хэрэг.

- Стумп гуай минь. надад ч бас падгїй. Ээ чааваас, єнєє єглєє миний толгойд энэ тухай орж ирээгїй нь даанч тоогїй!

- Чи энэ тухай яагаад харамсаад байгаа юм бэ? Єнєє єглєє ямар хэрэг гараа вэ?

- ээш, єнєє єглєєний болсон хэрэг її? Их золгїй хэрэг дээ! тун золгїй хэрэг шїї!

- Яасан юм бэ, тэгээд?

- Єє, Стумп гуай миниь єнєєдєр намайг навс ашигчсєн. Їд єнгєрснєєс хойш нэг цагийн дараа тэгсэн юм.

- Єшигчсєн гэнээ?

- Саравчин дотуур хийстэл єшиглєсєн гээч.

- За мэдлээ. Чи моринд єшиглїїлчихсэнээ хэлэх гэж байгаа юм уу? Аль нь тэгээв?

- Та таасангїй. Морь єшиглєсєн юм биш, энэ бидэртээс бусад бїх морины эзэн Колхаун гуай намайг єшиглєсєн юм.

- Чєтгєр ав, юу боллоо гэж тэр вэ? Найз минь чи мэдээж буруу юм хийгээ л биз.

- Негр тїїнд ямар ч муу юм хийгээгїй. тэр шєнє тїїний моринд юу тохиолдож тэгтлээ ядарсан юм бэ л гэж ахмадаас асуусан юм. Тэгсэн чинь чамд падгїй хэрэг гэж хэлээд л єшиглєж эхэлснээ дараа нь ташуураар балбаж гарсан. Тэгснээ айлгасан. Намайг энэ тухай хэзээ нэг цагт їг дуугарах юм бол зуу ташуурдана гэж занасан. Намайг мєн ч их хараасан шїї! Колхаун гуайг тийм их ууртай байхыг Плутон ер їзээгїй, энэ насандаа їзээгїй.

- Тэр одоо хаана байна? Єнєєдєр ер харагдахгїй байх чинь. Хээр морь нь энд байгаа болохоор хаашаа ч яваагїй байж таарна.

- Бурхан єршєє, Стумп гуай тэр одоо энд байхгїй. дєнгєж сая яваадєгсєн. тэр сїїлийн єдрїїдэд дандаа л хаашаа ч юм явчихаад эргэж ирэхгїй уддаг болсон юм.

- Мориор уу?

- Тиймээ. Одоо бор морьтой яваа. Хээр морио унахаа байчихаж_ Саяын ярьдаг тэр шєнєєс хойш Колхаун гуай хээр морио ганцхан удаа л унасан. Хээр морио амраах гэсэн байж ч болох юм.

Зеб хэсэг зуур юм бодож байснаа

- Плутон, миний хєгшин гїї бас жаахан эрдэнэ шиш идэж єл авбал їнэндээ зїгээр ч юмуу даа. Яаралгїй явахад газар авна гэдэг ч дэмий ч їг биш шїї. Яах вэ, дураараа идэж аваг. Гїїгээ хооллож байх хооронд би ч бас ам хєдєлгєж сууя. Гал тогооны газар руу гїйж очоод идмээр юм олдох нь уу, їзээдхээч. Хэрчим хїйтэн мах, зїсэм талх хоёр байвал єєр юу ч хэрэггїй. Эзэгтэй чинь намайг юм ид гэсэн боловч би оройтчихно гэж айгаад идээгїй юм. Одоо харин гїїгээ хїлээн байх хооронд юм идчихмээр санагдлаа. Зїгээр суухаар идэж суувал арай хєгжилтэй байх гэв.

- Би одоохон явъя. Стумп гуай жаахан хїлээж байгаарай гэж Плутон хашаан дундуур гал тогооны газар руу гїйлээ. Стумп саравчинд ганцаараа їлдэв.

Негрийг холдмогц Зебийн царайд нєгєє хайш яаш байдал нь алга болж хэг юманд анхаарлаа тєвлєрїїлсэн царайтай болоод явчихав.

Зеб чулуун хавтан дээгїїр явсаар хээр гїїний байгаа хорогт хїрэв.

Гїї хамаг бие нь чичрэн, хананд ухасхийн наалдах нь шууд чиглээд ирэхээр нь анчнаас айсан бололтой.

- Тайван бай, тэнэг амьтан! Би чамд ямар ч муу юм хийхгїй. Эзэн шигээ муу зантай амьтан юм. Чимээгїй гэж хэлж байна шїї. Аль вэ тахаа їзїїлээч гэж хэлээд Зеб бєхийн урд хєлий нь єргєх гэж їзэв. Гэвч амжсангїй. Морь ямар нэг юмнаас болгоомжлох мэт гэнэт єшиглєн хуухирав.

- Сэг болмор чамайг! гэж євгєн ууртай хашгираад – Хором зуур зїгээр зогсч чадахгїй нь уу! Чамайг хорлох гэсэн хїн алга. за аль вэ, тэнэг адгуус минь нааш ир. Би зєвхєн тахыг чинь л їзэх гэсэн юм гэж аядуу дуугарав.

Зеб дахин хєлий нь єргєх гэсэн боловч їзїїлсэнгїй.

- Ингэнэ чинээ санасангїй шїї хэмээн Зеб бувтнаад хїнд байдлаас гарах арга хайх мэт эргэн тойрноо хараад – Яах билээ? Негрэээр туслуулах гэж дуудаж болохгїй. Тэр энэ тухай юу ч мэдэж болохгїй. Тїрэглэх хэрэгтэй. Эс тэгвэл мунгинасаар байтал орж ирээд, юу болж байгааг гадарлачихна. Энэ малыг чєтгєр аваачаасай билээ! хєлий нь яаж харъя даа гэснээ арга тасран хэдэн минут хєдлєлгїй зогсов.

- Энэ муу адгуусанд їхээр шингэг! Гэж дахин дуу алдаад - їїнийг дор нь алчихсан!… Аа тийм! Санаанд нэг юм орлоо! Негр л надад битгий садаа болоосой. Флоринда эрхбиш тэрнийг саатуулах байгаа. За чи нааш ир. Би чамайг номхон зогсооно. Эсвэл багалзууры чинь шахаж ална! Чи энэ хїзїївчтэй тийм ч их эргэлдэхгїй шїї! гэв.

Зеб ганзган дах бугуйлаа аваад гогцоогий нь хээр морины хїзїїнд шидэж углаад нєгєє їзїїрээс нь татлаа.

Морь хуухиран хоргон дотуур тонгочиж гарла. Гэвч удалгїй тэр хуухиралт нь тїїний хамрын нїхнээс арай ядан гарч байгаа исгэрэх чимээ болон хувирлаа.

Одоо Зеб санаа амар дєхєж очихоор болов. Тэр бугуйлын їзїїрийг чивчиртэл нь уяад, туурай бїгдий нь анхааралтай ажиглан харж эхэллээ. туурайн хэлбэр, тах, хадаасны байдал гээд л мєрий нь гаргахад хэрэгтэй бїхнийг ажиглав.

Зєв талын хойд хєлийн туурайг хамгийн сїїлд харснаа гайхаж баярласандаа дуу алдав. Тах нь хоёр дахь хадаасныхаа тїїгээр хугарсан байжээ.

- Би чамайг ийм гэдгийг чинь мэдсэнсэн бол тєвєг тарин бусдыг нь їзэхгїй байлаа шїї дээ гэж хэлээд - Чиний хэвийг танилгїй яахав. гэвч баттай болгохын тул чамайг авлаа хєє гэснээ ангийн том хутгаа сугалж тал тахны доогуур шургуулан хєшиж хамаг хадаастай нь хамт туурайнааса нь ховхолж аваад хїрэмнийхээ хїлхгэр халаасанд хийчихлээ. Тэгээд бугуйлаа шалмагхан тайлж, хээр морийг уужим амьсгалах бололцоотой болгов.

Минутын дараа Плутон кєндєє их идэх юмтай хїрч ирлээ. Царан дээр мононгахелийн вискитэй шил аяга гялалзаж байь. Зеб Плутоны эдгїйд юу болсныг цухуйлгасан ч їгїй, нэн даруй идэж ууж гарлаа.

Харин хамаг бие нь чичирч, ийш тийш хулмалзан зогсч байгаа хээр морийг Плутон хараад тїїнд ямар нэг бїтэлгїй юм тохиолдсоныг шууд мэджээ.

- Хїїеэ! Гэж негр дуу алдаад – Энэ морь яаж байна? Танаас айгаад байх шиг байна гэж хэлэв.

- Болох л юм… гэж Зеб хайхрамжгїй байдалтай хэлээд – Надаас жаахан айж байж магадгїй. хєгшин гїїг минь хазаж хайрахаар нь би аргамжаар хэд ороолгосон юм. Энэ л тїїнд таалагдсангїй дээ гэв.

Плутон энэ тайлбарт сэтгэл бїрэн ханажээ. Тжэгээд энэ яриа тєгслєє.

- Плутон танай мрьдыг хэн тахалдаг вэ? Танайд лав єєрийн тємєрчин бий биз? гэж Зеб дахин ярьж эхэллээ.

- Байлгїй яахав. Шарман Жек тахалдаг… харин Стумп гуай та яагаад ингэж асууж байгаа юм бэ?

- Аа, би муу хєгшин гїїгээ тахлуулах хэрэгтэй байгаа юм. Миний гїїг тахалж єгєхєєс Жек лав дургїйцэхгїй байх даа?

- Мэдээжээр дуртай хийж єгнє.

- Хоёр тахыг аль хэр хугацаанд тахална гэж чи бодож байна?

- Стумп гуай минь огт удаж тєдєхгїй. Жекийг тах хийхдээ гарамгай гэлцдэг юм.

- Тїїнд бэлэн тах бий болов уу, танай морьдыг тахалснаас хойш удаж байна уу?

- Сїїлчийн удаа тахалснаас хойш долоо хоног єнгєрч байна. хамгйин сїїлд Луиза авхайн бидэрт мустангийг тахалсан юм. гэхдээ тїїнд бэлэн тах бий гэж бодож байна Би їїнийг сайн мэпэж байна. Учир нь хээр морийг тахлах ёстой юм. Нэг тах нь хугарчихсан, арваад хонож байна. Хугархайгий нь ховхолж ав гэж Колхаун гуай тушаасан юм. Єнєє єглєєхєн Жек тэгж хэлнэ билээ.

Зеб гэнэт саналаа єєрчлєх мэт

- Їнэндээ ч цаг маань улам бага болж байна. Морио тахлуулах ажлыг эргэж ирэх хїртлээ хойшлуулбал дээр шиг байна. хєгшин гїї минь тэр болтол явчихаж дєнгєнє байх. Тал нутгийн зєм зєєлєн болохоор санаа зовох юмгїй гэв.

Зеб саравчнаас гарч тэнгэр єєд харлаа.

- За, явах цаг боллоо, хором ч алдаж болохгїй. За хонгор минь, одоо боль. Эрдэнэ шишийн оронд энэ тємєр амгайг зуух чинь болж_ За сайн байна!

Ийнхїї Плутон гїї хоёртойгоо ярьж аваад Зеб морио дахин хазаарлаж, хашаанаас хєтлєн гараад мордож жолоогоо хєдєлгєв.


Share on FacebookShare on TwitterShare on RedditShare on TumblrShare on Google+
Top
 Profile  
 
PostPosted: Dec.15.09 5:20 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: May.28.09 12:13 pm
Posts: 2054
Location: sul talaa bolomj bolgotsgooy
СТУМП МЄР ХЄЄСЄН НЬ



Анч євгєн Каса-дель-Корвоос гараад гол єгсєн цайз тийш явлаа. Мєч ч єнгєрєєгїй байтал тэнд хїрчихсэн байв. Зеб мориноосоо буугаад цайзын даргын тасалгааг чиглэн явлаа. Цайзын даргатай уулзахад анч євгєн зовлонгїй байв. Цэргийнхэн Зеб Стумптэй хїндэтгэлтэй харьцах агаад дуртай цагтаа нууц їггїй, гадны хїнд зориулан ёс эурмыг гїйцэтгэлгїй яваад орчихно. Харуулын цэрэг тїїнийг єєр йн хїн шиг оруулав. Жижїїрийн офцертэй мэндэлж, хиа нь ч тїїний тухай хошуучид яаралтай мэдэгдэв.

Хошуучийн эхний їгнээс л тїїний ирэхийг хїлээж байсан нь илт аж.

- Єє Стумп гуай! Тантай ийм тїргэн уулзсандаа баярлаж байна. Энэ хачин хэргийн учрыг олов уу? Ийм хурдан эргэж ирснээр чинь їзвэл сонинтой л байх гэж би тааж байна. хєєрхий мустангерт тус болох ямар нэг юм мэдэж ирээ биз дээ? Олон юм тїїний эсрэг байгаа ч гэсэн би урьдынхаа адил тїїнийг буруугїй гэж їзсэн хэвээрээ л байна. за тэгээд юу мэдэв дээ? гэв.

- Тал руу гарахаасаа ємнє нааш ирэхгїй гэж бодож байснаа юутай ч болсон дайраад гарах хэрэгтэй юм байна гэж шийдлээ. Тантай ярилцах гэж ирлээ.

- Зєв юм хийж. Таны хэлэхийг сонсъё.

- Шїїх таслах ажиллагаа эхлэхийг боломжийн хэрээр аль болохоор хойшлуулахыг хїсэх гэсэн юм. хэн нэгэн хїн танаас шаардах боловч, нэгэнт таны мэдэлд байгаа хэрэг болохоор та цааргалж болно гэдгийг би мэдэж байна. їїнийг дуртай хийнэ гэдэгт тань бат итгэж байна.

- Таны хэлдэг зєв. Би єєрийн хїч хїрэх юмаа дуртайяа гїйцэтгэнэ. Гэвч манай улсад тус орныг дайны байдалтай болгосон гэж дуулаагїй цагт цэргийн захиргаа нь иргэнийхдээ захирагддагийг та мэднэ шїї дээ. Энэнээс л бурхан бидний хэлтрїїлэг. Би тогтсон хууль дїрмїїдийг гажуудццлах явдлыг саатуулах эрхтэй боловч хуулийн эсрэг юм хийж чадахгїй.

- Ер нь та хууль зєрчихийн хэрэггїй. Хошууч минь, хуулинд огт харшлах хэргэ биш. Та зєвхєн хуулийг гартаа авч тїїнийг єєрсдийн ашиг тусын їїднээс гуйвуулан ашиглах гэсэн улсын эсрэг байх хэрэгтэй. Манай сууринд тийм улс байна. хэрэв тэднийг эс саатуулбал тэд заавал хууль завхруулна. Ялангуяа нэг хїн аюултай, чухам хэн гэдгий нь ямар ч байсан мэдэж л байна.

- Хэн бэ?

- Хошууч минь танд итгэж болно гэдгийг би мэдэж байна.

- Стумп гуай, энд болж байгаа бїх явдал зєвхєн бид хоёрын хооронд їлдэнэ. Та бодож санаж байгаагаа огт сэтгэл зоволгїй ярь.

- За тэгвэл хїн алсан хїн бол Морис мустангер биш гэж би бодож байна.

- Би ч хэдийнээ тэгж бодож байгааг та мэдэж байгаа. Таны надад хэлэх юм ингээд гїйцээ юу?

- Би єєр ганц нэг юм нэмэн хэлж болмоор байна. гэвч одоохондоо хэлэх хэрэг байна уу даа гэж бодогдох юм. Энэ бол зєвхєн миний таамаглал болохоор алдаатай байж мэднэ. Тэгэхлээр Нуэсесээс буцаж иртлээ энэ тухай ярихгїй байсан минь дээр. Би тэндээс эргэж ирснийхээ дараа одоо мэдэж байгаа бїх юмаа, бас тал нутгаас мэдээ баримт олдвол тэдгээрийг тантай сэтгэл хєхїїн ярилцана.

- Миний хувьд, таны буцаж ирэхийг їнэний тєлєє зїтгэж яваагий чинь бодох тусмаа дуртайяа хїлээж байх болно. Гэвч та надаас юу хїсээ вэ?

- Шїїх ажиллагаа эхлэхийг л саатуул, єєр юм хэрэггїй.

- Аль хэр удаан? Шїїх ажиллагаа бол хууль ёсны журмын дагуу явагддаг гэдгийг та мэдэж байгаа. Хэдийгээр миний саналыг дагах боловч тойргийн шїїгчид ямар ч тушаал єгч чадахгїй. гэвч энэ хэргийг дуусгая гэж яарч буй хїмїїс тїїдн нєлєє їзїїлчихэж магадгїй.

- Хэний тухай яриад байгааг мэдэж байна. Шїїх ажиллагаа дуусахаас ємнє тэр хїн єєрєє хэрэгтний суудалд суучихаж болох л юм.

- Єє тэр хараач! Та энэ дєрвєн мексик… юу ч хийсэн гэж бодохгїй байгаа хїн юмаа даа?

- Тиймїї, їгїй юу гэдгийг харахаас хэлж чадхагїй л байна. зєвхєн тэр хэрэгт хамссан гэдгийг л мэдэж байна… Та надад гурван хоногийг амлах уу?

- Гурван хоног гэнэээ? Юуны тулд тэр билээ?

- Шїїхийн ажиллагааг эхлэхийг гурав хоногоор саатуулах

- Їїнийг чадна гэж бодож байна, Стумп гуай. Тїїнийг цэргийнхэн баривчилсан. Хэрэв дээд шїїхээс тїїнийг иргэний захиргаанд шилжїїлэхийг шаардлаа ч гэсэн би гурав хоог байлгачихаж чадна. Би танд їїнийг амлая.

- Тантай ярьж байхад хошууч, байлдааны байдал тогтоогдсон болоосой гэж бодох юм! хэдийгээр чєлєєтэй иргэд бидэнд энэ нь таалагддаггїй боловч юм бїгдээс илїї болдог цаг ч бий. Хэрэв та шїїхийг гурав хоног саатуулчихдаг юм бол гэмт хэрэгтний суудал дээр одоо баригдаад байгаа хїн биш, харин єєрийг нь сэжигэлж буйг зїїдлээ чїгїй яваа єєр хїн сууж байж болох л юм. Энэ хїн хэн болхоыг надаас бїї асуу. Харин гурав хоног єгч чадах уу гэдгээ л хэлчих.

- Мистер Стумп бт танд амлая. Намайг халах аюул тулгарлаа ч гэсэн Морис мустангер гурав хоногтоо л сахилгы шоронгоор гарахгїй гэж офицер хїний ёсоор амлая. Буруутай ч бай, їгїй ч бай энэ хугацаанд миний хамгаалалтанд байх болно.

- Хошууч та сайн хїн юм! Би танд яаж баярласнаа хэзээ нэгэн цагт їзїїлэдггїй юм бол їхэж далд орог. Єєр хэлэх юм алга. гагцхїї нууц хадгалахыг танаас гуйя. Миний юу хийж байгааг мэдчихдэг л юм бол саад тотгор учруулах гэж гаїар тэнгэр хємрїїлэхэд бэлэн байгаа улс энд бий.

- Стумп гуай, тэд надаас юу ч болж мэдэхгїй. Та миний їгэнд санаа амар найдаж болно.

- Би їїнийг мэдэж байна, хошууч аа, мэдэж байна!

- Сайн санаа санасанд тань баярлалаа! Тан шиг хїн Техаст олон байдаг бол доо!

Анч євгєн хошуучаас салаад, цэргийн сургуулийн талбай дээр зогсч байгаа хєгшин гїї рїїгээ явлаа.

Суурингаас гараад наашаа ирсэн зам руу эргэв. Пойндекстерын их тариалангийн газрын захаас холгїй газар хїрээд Зеб Леоны хєндийг орхин дээд тал руу гарахаар хажуу єєд єгсєж эхлэв. Тэгээд ширэнгийн захад хїрээд хуайсны сїїдэрт зогсч юм бодлоо. Анч євгєн мориноосоо буусан ч їгїй. Эмээл дээрээ суусан хэвээр бєгтийн гїн их бодолд орсон їедэ хардаг шиг ємнєх газраа алмайран ширтэнэ.

- Чєтгєр аваг! Гэж Зеб аман дотроо гївтнэн шглээд – Сонин л юм даа. Тэр шєнє Колхауны морь алга байснаа, усан хулгана болтлоо хєлєрчихєєд эргэж ирсэн байдаг. Энэ юу гэсэн їг вэ? Энэ бузар хэрэгт Колхауны гар оролцоогїй байдаг юм бол надад хараал шингэг. Би ингэж бодож болохоор л байна. гэвч Колхауныг їеэл дїїгээг алсан гэж бодох нь даанч байж боломгїй. Їнэндээ Колхаун ашиг л олж байвал ямар ч муухай хэрэг хийхээс сийхгїй хїн. Харин їеэл дїїгээ алаад ямар ашиг байна? хэрэв шилтгээн Генрид єв болон ирсэн бол бас ойлгож болохсон. Гэтэл тийм биш юм. Євгєн Пойндекстерт нэг ч акра газар, нэг ч негр зарц одоо їлдээгїй. Би їїнийг сайн мэдэж байна. Бїгдий нь тэр муу дамшиг булааж авсан. Тэгээд яагаад їеэл дїїгээсээ хагацах хэрэгтэй болсон юм бол? Миний олгохгїй байгаа юм энэ л байна. Миний мэдхэээр тэд хэзээ муудалцаж байгаагїй. Гэтэл энд мустангер бас оролцож, дараа нь Луизагийн надад ярьдаг хэрїїл гарч, хуурамч индиан нар, мексик хїїхэн, морь унасан толгойгїй хїн гээд л єєр юу болсныг чєтгєр л мэднэ! Иосафат минь! Энэ хэрэгт Техасын хамгийн шилдэг мєрдєн байцаагчийг ч тєєрєлїдїїлнэ… гагцхїї їнэтэй цагийг алдах хэрэггїй. Гарт байгаа энэ хэсэг тахны тємрєєр, эл цуст хэргийн учрыг олж мэдэх л юм. Гэвч хаашаа явах вэ? гээд асуултдаа хариу эрэх мэт эргэн тойрон харлаа.

- Цайз, суурингийн хавиас эрэх ямар ч хэрэггїй юм. хамаг мєр, мал хааж яваа юм шиг л талхлагдчихсан байгаа. Тэгэхээр шууд тал руу Рио-Грандын зам руу явсан нь дээр. Тиймээ тэгсэн нь зєв гэж шийджээ.

Зеб Нуэсесийн эрэгт бээр шахам дєхєж ирээд баруун тийш ихэд тайван урдаас тєлєвлєсєн шинжтэй эргэв. Одоо тїїний явах зам нь Рио-Гранд руу явсан бїх зєргийг огтлон гарахаар болжээ.

Ийнхїї шийдсэндээ сэтгэл ханам мэт жолоогооо дугтран, ширэнгийн замаар алхуулав.

Євгєн анчны байдал, царай зїс нь шал ондоон болж ирэв. нєгєє хайнга байдалтай хардаг нь ч алга болж, бєхийсхийн ємнєх євс ногоог анхааралтай ажиглана.

Євгєн нэг бээр орчим яваад ямар нэг юм харан зогтусан жолоогоо бушуухан татлаа.

Гїїч дуулгавартай зогсов. Зеб буун харайж, урагш хоёр гурав алхаад сєхрєн суув. Тэгээд халааснаасаа тах гаргаж, ногоон дээр тодхон харагдаж байгаа морины мєрєнд тїїнийгээ барьж їзлээ.

- Яв цав таарч байна! Хэрэв тийш биш бол чєтгєр аваг! Бїр яг гэрэч хэмээн тах мєр хоёрыг нийлїїлснийхээ дараа хэлээд – Урвагчийн, магадгїй алуурчийн мєр энэ байна шїї! гэж хэллээ.


Top
 Profile  
 
PostPosted: Dec.15.09 5:20 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: May.28.09 12:13 pm
Posts: 2054
Location: sul talaa bolomj bolgotsgooy
ТАЛ НУТГИЙН БЯЦХАН АРАЛ



Тал нутгийн цэлгэр уудам бэлчээрт хоёр гурван зуугаараа сїрэглэн бэлчсэн адуун сїрэг, аянчин жуулчны анхаарлыг єєрийн эрхгїй татан, эл гайхамшигт зургийг бишрэн харж зогсох нь бий. Техасын уугуул нутгийн хїн бол “мустангийн сїрэг байна” гэж дотроо бодоод тэдгээрийн хажуугаар хэнэг ч їгїй єнгєрнє. Харин ганцхан морь идээшилж явахыг Техасын хїн харвал хачин сонин санагдаж гайхаад сїргээсээ тасарсан зэрлэг азарга юмуу, эсхїїл аянаас хоцорсон унаа морь юм бол уу? гэж бодно.

Тал нутгийн хїний туршлагатай нїдэнд тэр морь амархан танигдана.

Хэрэв морь толгойдоо хазаартай, нуруундаа эмээлтэй яюж байх юм бол эргэлзэлтгїй юм. Зєвхєн энэ морь эзнээсээ яаж холдож чадаа вэ гэдгийг л бодох хэрэгтэй болно.

Харин тэр морь, дээрээ хїнтэй идшилж явах юм бол тїїнийг унасан хїн нь бууж, морио идїїлэхээ мэддэггїй тэнэг толгой, залхуу амьтан гэж бодохоос єєр юмгїй.

Хэрэв тэр морьтой хїн нь тэнэг бїї хэл ямар чтолгойгїй байх юм бол хэдэн мянган таамаглал бий болж тэдгээрийн нэг нь ч їнэний хувьд єчїїхэн тєдий ч хїлэргїй нь мэдээж.

Яг тийм морь, хїн хоёр баруун ємнєд Техасын тал нутагт 185… онд їзэгдсэн билээ. Чухам хэдэн оло болох нь тодорхойгїй боловч, энэ нь тавиад онд л байсан юм.

Уг газар орны нь нэлээд тодорхой зааж болно. Энэ бол Риодель-Нуэсес болон Леон голын хооронд хориос хорин таван орчим бээр газрыг эзэлнэ.

Морь унасан толгойгїй хїнийг олон хїн янз бїрийн цаг їед харжээ. Нэгдїгээрт, Генри Пйондекстер бх тїїний алуурчийг олохоор эрэлд гарсан улс харжээ. Хоёрдугаарт, Морис мустангерын зарц їзжээ. Гуравдугаарт, Кассий Колхаун шєнє дунд шугуйгаар тэнэж явахдаа харжээ. Дєрєвдїгээрт, тэр шєнє индиан болж зїсээ хувиргасан мексикїїд їзжээ. Хамгийн эцэст, тїїний дараа шєнє Зеб Стумп харсан ажээ.

Тэрчлэн єєр газар, єєр нєхцєл байдлын дунд морь унасн толгойгїй хїнийг їзсэн ондоо хэдэн хїн ч байлаа. Тэр бол анчин, малчин, харуулын хїмїїс юм. Тэр хачиг жигтэй їзэгдэл хїн бїхний айдсын хїргэж, хїн бїхэнд тайлагдашгїй нууц битїїлэг зїйл байлаа.

Тїїний тухай зєвхєн Леонд тєдийгїй, алслагдсан хол нутагт ч сэтгэл догдлон ярилцах болжээ. Морь унасан хачин жигтэй хїний тухай цуу їг ємнє зїгт Рио-Грандын эрэг хїртэл, хойд зїгт Сабайлал хїртэл таржээ. Тэр аймшигтай морьтныг хїмїїс їнэхээр їзсэн гэдэгт хэн ч эргэлзэхгїй болжээ. Їїнд эргэлзэх юм бол адаглаад л зїгээр нэг хоосон бодлыг бус, їїний їнэн гэдэгт ам шїд алдахад бэлэн хоёр зуун хїний єчиг мэдїїлгийн хайрхагїй їгїйсгэнэ гэсэн їг байв. Тїїний їнэхээр харсныг їгїйсгэх хїн байсангїй. Байгалийн ёсноос гажуу, тийм хачин їзэгдлийг яаж тайлбарлар вэ гэдэг л їлджээ. Их бага боловч їнэний хувьтай, их бага боловч утга учиргїй хэдэн арван янзын таавар таамаглал гарч иржээ. Нэг хэсэг нь “индианы мэх” хэмээн, нєгєє хэсэг нь чихмэл гэлцэн бас зарми нь жинхэнэ хїн, гагцхїї толгойгоо серапе дороо нуусан бєгєєд замаа харж, морио залж явах гэж нїдэндээ тохируулан хоёр цоорхой гаргажээ гэлцэнэ. Морь унасан толгойгїй хїнийг ёстой чєтгєр гэж шаргуу нотлох хїмїїм ч байлаа.

Энэ битїїлэг їзэгдлийг тайлбарлах гэж оролдохын хажуугаар элдэв нарийн ширийн зїйлийг ч ярилцах болов. зарим хїн толгой ч юмуу тиймэрхїї юм морин дээр нь серапегийн доор байхыг харсан гэнэ. Нєгєє зарим нь толгойгоо гартаа браьчихсан байхы нь харсан гэх бєгєєд хэд хэдэн хїн бїїр алтан хиазаар хєвєєлсєн хар гялгар сомбреро байсан гэж батална.

Тїїнээс гадна морь унасан толгойгїй хїний їзэгдэх болсон болон залуу Пойндекстерын битїїлгээр алуулсан хоёрын хооронд ямар холбоо байгааг олон хїн таах гэж оролдож байв.

Энэ хоёр нууц хоорондоо заавал холбоотой гэж бараг бїгд итгэж байсан боловч чмухам ямар холбоо байна гэдгийг тайлбарлаж чадахгїй байв. Гэтэл энэ нууцыг жаахан ч атугай тодруулж мэдэх хїн бас л халуунтай хэвээр дэмийрсээр байлаа.

Ийм цуу їг дуулсаар бїтэн долоо хоног єнгєрєхєд нєгєє сїїдэгнэсэн морь унасан толгойгїй хїнийг олон удаа харжээ. Тэр заримдаа морины хурдаар тал дундуур давхиж, заримдаа гэлдэрч явдаг ажээ. Морь нь нэг їг зогсч, їргэж цочсон харцаар эргэн тойрныг харан нэг їе бэлчээрийн шимт ногоог шунан зулгаан.а

Энэ оньсого таавар мэт битїїлэг хїний тухай санаанаасаа зохиосон учир утгагїй олон яриа єгїїлэл гарчээ. Тэдгээрийг тоочихын аргагїй бєгєєд тоочихын ч хэрэггїй. гэвч бидний жигтэй хїїрнэлд зэгсэн чухал болох нэгэн учралыг ярих хэрэгтэй байна.



“”” “”” “””



Задгай тал нутгийн дунд гуравдєрвєн акра хэмжээний царсан ой сїглийнэ. Талын уугуул хїн тїїнийг аралхан гэж нэрлэх агаад энэ хэсэгхэн модыг тойрсон нїд алдам цэлийх ногоон тэнгэсийг хараад аятайхан зїйрлэжээ гэхээс єєр аргагїй.

Царсан ойгоос холгїйхэн нэгэн морь идшилж явна. Энэ бол толгойгїй хїнд унуулсан єнєєх морь ажээ. Хачин жигтэй хїн нь тэр морины нуруун дээр суусаар л байна. ємссєн хуцвас нь ч, тєрх байдал нь ч анх харагдсан цагийнхаасаа огт єєрчлєгдєєгїй мэт ажээ. Судалтай серапе нь цээжин биеий нь халхлан мєр рїї нь унжиж, цоохор арьсан гутал жийсэн хэвээрээ байна.

Толгойгїй хїн морио євс ногоо зулгаахад нь аятай болгох гэсэн шиг урагшаа жаахан бєхийн суужээ. Гартаа барьсан ч юм шиг, эмээлийн бїїрэгнээс єлгєсєн ч юм шиг жолоо нь євс идэхэд саад болохгїйгээр урт ажээ.

Толгойгий нь харсан гэж батлаад байгаа хїмїїс їнэн хэлснээр барахгїй, алтан хиазтай хар сомбреротой гэдэг нь їнэн байлаа.

Толгой нь зїїн ташааны нь орчим сабайх агаад эрїї нь бараг євдгий нь шїргэнэ. Морьтой хїнийг зїїн талаас нь харсна хїн л толгойгий нь їзэж болно.Гэхдээ заримдаа серапегийн хормойд далд орчихсон байна. Хааяа царайгий нь ч харж болно. Царайны нь тєрх цэвэрхэн боловч аймаар ажээ. Хєхєрсєн уруул нь мєхєгдєж, цагаан шїд нь зууулттай ярзайгаад зэвїїн инээмсэглэн хєшжээ.

Гаднаас нь харахад хувирсан юм байхгїй ч гэлээ ямар нэг юм єєрчлєгджээ. Саяхан болтол ганцаар явж байсан авч харин ойрноос хань бараатай болжээ. Тэднийг тийм аятайхан хань гэхэд хэцїї. Тал нутгийн арваад чоно хойноос салахгїй дагаж, їсэрч цовхчиж явна.

Тэр чононууд морийг залхааж байгаа эь эрглзээгзй. Тэдний аль нэгий нь дэндїї ойртоход морь хуйхарч тангарч байв. Дээрх хїн нь мєрєн дээгїїрээ эргэлдэж байгаа хар шувууны сїргийг хайхрахгїй байгаа шигээ тэр чононуудыг ч хайхрахгїй байв. Тэр бїї хэл зрригтой нэг нь дэ:эр нь суухад ч хїртэл їргээж гараа хєдєлгєхгїй явна.

Тэр шувуу гурван удаа дээр нь суув. Эхлээд баруун мєрєн дээр нь дараа нь зїїн дээр нь, эцэст нь толгой байх ёстой тэр газар суугаад авав. Гэхдээ удаан суусангїй. Морьтон їїний нь тоохгїй ч гэсэн морь нь хойд хоёр хєл дээрээ цоройн унгалдаж, таснуудыг тїр боловч зайлуулна.

Тал нутгийн шимт ногоог нэг їе тайван зулгааж, нэг їе тас, чонын довтолгооныг їл тэсвэрлэн хєєж їргээж байгаа моиин дээр юуг ч тоохгїй толгойгїй хїн царсан ойн дундуур ажажуухан тэнїїчилж явна.


Top
 Profile  
 
PostPosted: Dec.15.09 6:38 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: May.28.09 12:13 pm
Posts: 2054
Location: sul talaa bolomj bolgotsgooy
МЄШГЄСЄН НЬ



Саяны ярьдаг хачин жигтэй їзэгдэл бол тоглоом ч їгїй хачин аймаар зїйл байлаа. Тїїнийг дотор арзганан айж эмээлгїйгээр харахын аргагїй.

Морь унасан толголйгїй хїнийг газар дээрх чоно, тэнгэрт халин нисэх таснаас єєр ямар нэг хїн харсан бол уу?

Тиймээ харсан. Тїїнийг, хэнд ч їл тайлагдах энэ нууцыг техасынхан дотроос цор ганцаар, зарим талаар ойлгож эхэлсэг хїн харжээ.

Гэвч тїїнд бас л цєм ил тод болоогїй байв. Харин морь унасан толгойгїй хїн бол мануухай чихмэл ч биш, яєтгєр ч биш гэдийг л зєвхєн мэдэж байв. Гэвч тэр аймшигтай морьтныг хараад айхгїй байж чадсангїй. Єєрийнх нь ємнє юу байгааг мэдэж байгаа ч чичрэхгїй байж чадсангїй. Царсан ойн захад модны сїїдэрт зогсоод харж байв.

Хэдийгээр жихїїрхэн айж, їзэгдэж харагдахгїй байхыг хїсэх боловч ямар нэг соронзонгийн хїчинд татагдах мэт морь унасан толгойгїй хїнийг мєшгєн дагав. Тїїнээс гадна тэрээр царсан ойд орохоосоо ємнє аймшигтай морьтныг алсаас ажигласан бєгєєд уулзалгїй зугтаачихвал болох л бєайв. гэвч тэгэхийнхээ оронд шууд тїїн рїї чиглэн очжээ.

Сайхь хїн їрэмтгий буга хєєж яваа анчин шиг модны араар нуугдан болгоомжтой ойртох агаад ганц ялгаа нь буга хєєж яваа анчин хэзээ ч ингэж айдаггїйд л байлаа. Модон дунд орж аваад, айж байсан ч гэсэн санаа нь амсхийв.

Тэр ямар ч зорилгогїй арваад бээр газрыг туулан, ногоон дээгїїр сэмээрхэн дєхєж, хїн амьтны нїдэнд харагдахгїй гэж бутан дундуур зїтгэх нь юу л бол. Ойн аралханы захаар гэтэж яваад хїний хачин байдлын учрыг ойлгоход тїїнийг жаахан ажиглахад л гїйцээ. Тїїний хамаг анхаарал морь унасан толгойгїй хїн дээр тєвлєрєн, хєдєлж аяглахыг нь няхуур ажин, хєдєлгєєнд нь нийцїїлэн урагшилж байв.

Эхлээд хамгийн гол нь айгаад байна уу гэж санагдмаар байв. Жаахан байзнаад айдас нь тэсэн ядахаар солигдон зоригтойхон хєдєлж эхлэв. Тїїний байдал ийнхїї єєрчлєгдсєн нь морь унасан толгойгїй хїн, тїїний нуугдсан газар ер ойртож єхєгїйгээс болжээ. Энэ нь мєрдєгчийн эгдїїг хїргэж, єєрийн эрхгїй хараал бувтнахад хїргэжээ. Їнэндээ ч сайхь эр яриандаа хараалыг гар таталгїй хэрэглэдэг нэгэн байв.

- Ээ шулмын хар адгуус чамайг! Ядахдаа хориод алхам ойртвол алдахгїй буудчихаж чадахсан. Одоо буудна гэдэг зєвхєн їргээнэ л гэсэн їг. Тэгээд дахин ийм болмж гарахгїй ч байж мэдэх юм. Чєтгєр ав! Хэрэв ойртуулъя гэж бодоогїйсэн бол!

Тэр хїн єєрийнхєє тооцоог шалгах гэсэн мэт морь унасан толйгойгїй хїнийг єєрєєс нь тусгаарлаж байгаа газрыг дахин харцаараа багцаалав. Тэр ангийн огтор буугаа гох дарахад бэлэн барьжээ.

- Буудаад дэмий гэж тэр хїн жаахан бодож зогссоноо аман дотроо єгїїлээд – Сум цойлж, шархдуулсан юмгїй їргээчихнэ. Тэвчиж тэр морийг ойртож ирэхий нь хїлээх хэрэгтэй юм. Хєєтэй хар чононуудыг ээ! Бїх юм тэднээс болчихлоо… Тэднийг салахгїй дагаад байхад морь модноос аль болох хол байхыг бодно. Энэ бол Техасын бїх мустангийн гэм биш зан. Тэднийг чєтгєр аваачаасай!… Тїїнийг яаж ийгээд шившїїрдэн дуудаж болохгїй юм бол уу? Дуудахад ирчихгїй байгаа даа?… Юу л бол. Сїїлийн їед хїний дуунаас хєндийрсєн болохоор зєвхєн айлгачих бай. Миний мориноос бас эртїїтийнх шиг бусгах нь лав. Їнэндээ тэр їед сарны гэрэлд бас хойноос нь нохой хєєж явсан л даа. нуруун дээрээ чєтгєр бїї мэд нэг амьтан суулгачихаад зэрлэгшинэ гэдэгт гайхах юм алга. Ийм юм байж болохгїй… болохгїй! Эцсийн эцэст энэ бол хэн нэгний хийсэн ов заль!…

Ингэж хэлээд жолоогооо гэнэт татав. Модны навч нахиа дундуур сайн харж авахын тул бєхийж, царсан ойг алгуур тойрч байгаа морь унасан толгойгїй хачин хїнийг ажигласаар байв.

- Энэ ч тїїний морь яриагїй мєн. Эмээл, серапе, цєм тїїний юм мєн. Яаж яваад єєр хїнд оччихдог байна аа? гэснээ хэдэн минут чимээгїй байснаа дахин ганцаар ярьж Ивбийн їзэгдэл ч байлаа гэсэн, биш ч гэсэн муу л юм болж байна. Їїнийг хийсэн хїн тэр шєнє юу болсныг цємийг мэдэж таарна. Хэрэв сум тэнд байгаа бол авах л хэрэгтэй. Тйим юмаар бардамнаж байдаг би ч мєн тэнэг ээ! Єєрийгєє ингэж баллах гэж. Энэ морь ч наашаа ойртож ирэхгїй нв, ой модноос айж байгаа хэрэг. Мустанг задгай талд л итгэлтэй байдаг амьтан. Яая даа? Тэр морь хїний дуу сонсвол таатай байх болов уу? Хэрэв хорин алхамд л дєхєж ирвэл бїх юм номоороо болохсон. Туршаад їзье, чєтгєр ав… гэв.

Тэр хїн ойн захад жаахан дєхєж очоод:

- Ухаалаг минь нааш ир! Сайн морьхон минь нааш ир! гэж дуудаж гарлаа.

Тэгж дуудсаны гарз болжээ. Морь ойртоогїйгээр барахгїй бїр їргэн, дуу гарангуут аман дахь євсєє унагаж, толгой хаялан айсан шинжтэй хуухирав. Хїний дуу тїїнийг чоно, таснаас ч илїї айлгав бололтой.

Сумтангийн хувьд хїн, ялангуяа морь унасан хїн бол єшєєт дайсан нь байдаг бєгнєєд тэр дайсныхаа ойртож ирэхийг мэдэрчээ. Ямар хїн, ямар морь байгааг харах гэж зогссон ч їгїй, тїїний хувьд дайсан, тэгээд л гїйцээ. Харваас морь унасан хїн ч тэгж бодов бололтой, жолоогоо татаж зогсоосон ч їгїй, єєрєє єєрийгєє мэдэх болсон морь нь талын зїг хурлан давхилаа.

Олзоо алдсан даа уур нь хїрсэн мєшгєгч хараал тавин задгай газар гарч ирлээ.

Буудсан боловч оноогїйдээ, морь унасан толгойгїй хїн аль хэдийн холдоод явчихсанд уурлахдаа дахин хараал урсгаж эхлэв.


Top
 Profile  
 
PostPosted: Dec.15.09 6:40 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: May.28.09 12:13 pm
Posts: 2054
Location: sul talaa bolomj bolgotsgooy
ene ug usgiin aldaag fondiig n soliod zaschih yum bish bololtoi... yadgiim bilee? hehe barag bugdiin ehnees n huulj bichiltei bishde
:razz: za yahaw unshaad bhaar suuldee daschdiim do :lol:


Top
 Profile  
 
PostPosted: Dec.15.09 6:56 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: May.28.09 12:13 pm
Posts: 2054
Location: sul talaa bolomj bolgotsgooy
МЄР ХЄЄВ



Зеб Стумп хугархай тахны мєр олсон тэр газраа удаан зогссонгїй. Тахыг мєрний хэвд таруулж їзэхэд зургаахан хором хангалттай байлаа. Тэгээд босч тэр мєрийг дагаж явган явлаа. Хєгшин гїї нь хойноос нэлээн хол, дуулгавартай дагаж явна.

Зеб мєр бїдгэрсэн газар нэг їе алхаагаа аажууруулж% мєр тодхон газар нэг їе тїргэн алхсаар бээр гару йявчихлаа.

Эртний хотын їлдэгдлээс шавар хїрд олоод зєвхєн єєрєє ойлгодог дїрс бичгийг уншиж буй хуучны судлалын эрдэмтэн мэт Зеб Стумп талын хєрсєн дээр буй битїїлэг тэмдгїїдийг уншиж явав.

Эрэлдээ бїрэн автсан анчин, орчныхоо юмыг ажиглахгїй мэт санагдана. Эргэн тойронд нь дэлгэгдсэн эх захгїй ногоон талыг їл шохоорхож, дээрээ мэлтийж байгаа ёроолгїй хєх огторгуй єєд эс харан зєвхєн хєл доорхи євс ногоог анхааралтай ажиглана.

Гэнэт цуурайлсан дуу гарахад Зеб толгой єргєв. Энэ нь алсад буудсан буун дуу баарах мэт сонсоджээ.

Зеб зєнгєєрєє зогсч, хараагаа дээш хандуулсан боловч цэх болсонгїй. Анч євгєн буун дуу гарсан зїг тїргэн зуур харлаа. Бєєрєнхий хэлбэрээ арайхан алдаагїй хєхєвтєр утаа яг царсан арлаханы зурвасын дээгїїр хєх огторгуй єєд алгуур хєєрч байв. ЗебийН зогсч байгаа газраас ойн зурвас, бууны дуу, утаа ч гагцхїї анчин хїний туршлагатай нїд, соргог чих л їзэж сонсохоор байлаа. Гэвч Зеб утааг харж, буун дууг сонсжэ.

-Хачин жигтэй юм! гэж Зеб байцааны їр суулгаж байгаа цэцэрлэгч шиг зогссон чигээр єгїїлээд, - Хачин жигтэй юм гэхээс єєр юу ч гэж хэлэх вэ. Тийм газар ан хийе гэсэн бодол хэийн толгойд ордог билээ? Тэнд чинь ямар ч ан амьтан байнгїй, сумны їрлэг л баймаар юм. Би тэндэхийг мэднэ дээ. Тэнд чононоос єєр ямар чєтгєр нь байх вэ… Тэгээд идэш хоол нь ч гэсэн дээ гэснээ хэсэг дуугїй болсоноо - Єє! Суурингаас єєрсдийнх нь ярьдгаар “сонирхон хэсэхээр” гарсан хэн нэг мухлагийн худалдаачин л энэ муусайнаас нухчихаад хожим чонон авласан гэж онгирох гэж байгаа юм. Агнавал агнаж л байг, ямар надад хїртээлтэй юм биш… Хєєш! Ямар нэг юм айсуй! Араас нь чєтгєр хєєж яваа юм шиг морио шамдуулж байна. Єнєє толгойгїй хїн чинь! Гэж дуу алдав.

Анч євгєн зєв таньжээ. Дарины утаанаас дєнгєж салаад Зебийн зогсч буй газар луу хар хурдаараа давхин айсуй морьтныг танихгїй хэн байх билээ.

Энэ бол морь унасан толгойгїй хїн биеэрээ байв.

Тэр л Зебийг харчихсан єєдєєс нь ирж явна уу гэлтэй айсуй.

Анч євгєнєєс илїї зїрх зоригтой хїн Тзхасын хязгаар нутагт ховор билээ. Цоохор бар, ирвэс, баавгай, зэрлэг сарлагтай тулалдаанд ч айдаггїй бєгєєд индиануудаас ч зїрх їл алдана. Каланчийн бїхэл бїтэн баг цэрэгтэй дайралдлаа гэхэд ажрахгїй хїн маань сайхь ганц морьтонг хараад тэвчээт самбаа алджээ.

Зэрлэг тал нутгийн дунд халтай ширїїн амьддралд хатуужсан сайхь цэцэн багшийн шавь Зеб Стумп зарим нэг мухар сїсгээс чєлєєлєгдсєн хїн биш билээ. Ер нь тиймгїй хїн ч хаа байх билээ!

Євгнє анчин хїнээс ч, араатнаас ч айгаагїй боловч хувилгааны хїчний ємнє зїрх алджээ. Їнэндээ хэн нь ч гэсэн араасаа їхэл дагуулсан мэт сїїдэгнэсэн морьтон єєдєєс нь хар эрчээрээ харайлгаж явахад яаж айхгїй байх билээ. Зеб Стумп зїрх шантарсаар барахгїй, айсандаа чичирч нуугдах газар хайж эхлэв.

Морь унасан толгойгїй хїн єєрийг нь ажиглахаас ємнє хажуугийн бутанд орж нуугдав.

Гэвч эмээлтэйгээ зогсч байгаа гїї нь тїїнийг бариад єгчихєж болох юм. Нуугдахаасаа ємнє урьдчилан сэргийлэх арга хэмжээ авлаа.

- Хэвт! Гэж ярьдаггїй ч гэсэн єєрийн нь хэлснийг сайн мэддэг дєрвєн хєлт нєхєртєє хашгиран хэлээд – Бушуухан хэвт! Эс тэгвэл сїйд боллоо! гэв.

Эднийхээ сїрдїїлгээс айсан мэт гїї тэр дорхиноо урд хоёр хєлєє сєхєрч, дараа нь хойд хєлєє атийгаад зїлгэн дээр хїнд ажлын дараагаар амарч байгаа юм шиг хэвтээд єглєє_.

Зеб морь хоёырг дєнгєж нуугдмагц, морь унасан битїїлэг сонин хїн тэдний дэргэдїїр давхиж єнгєрєв.

Тэр хїн зогсох шинжгїй хар хурдаараа давхиж байгаад Зеб ихэд баярлажээ.

Морь унасан толгойгїй хїн наашаа санамсаргїй явсан болохоос анч євгєн ч юмуу туранхай гїїгий нь хараад ирсэн хэрэг биш ажээ.

Зеб сїнсээ зайлтал айсан ч гэлээ морь унасан хїнийг далд орохооос ємнє харж амжжээ. Морь Зебийн нуугдасан сєєгт зэрэгцэн ирэхэд дээрх хїний нь серапений хормой салхинд сєхєгдєж, дороос нь анч євгєний сайн таньдаг хувцас харагджээ. Энэ нь хєх єнгийн хєвєн цаасан нэхмэл эдээр хийсэн энгэртээ хуниастай халхгар том цамц байв. Цамц улаан толбонд будагсан ч хєгшин анчин эл гадуур цамцыг таньж байв.

Гэвч эрїїгээрээ ташаанд нь тулсан нїїр уарайг тэгтлээ сайн ялгасангїй. Їїнд гайхах юм байсангїй. Хїїгийнхээ сайхан царайг байнга энхрийлэн хардаг хайрт ээж нь хїртэл їїнийг одоо танихгїйгээр байлаа. Зеб тїїнийг мєн таниагїй ч тааварлаж байв. Морь, эмээл, судалтай серапе, тэнгэрийн єнгєт цамц, бас ємд, тэрчлэн толгой дээрх бїрх энэ бїхэн цєм анч євгєнд танил байлаа. Эмээл дээрээ цэх суусан биеий нь ч таньжээ. Ойлгомжгїй байдлааар байраа сольсон нь толгой нь энэ хїнийх байх ёстой байв.

Энэ бол зэрвэс харсан хэрэг биш байв. Зеб аймшигт морьтныг сайн харж авчээ. хэдийгээр дахиад єнгєрсєн ч гэлээ хєгншнєєс арваадхан алхмын зайтай гарчээ.

Анч євгєн холдон явж байгаа морьтой хїнийг їгээр буюу хєдєлгєєнєєр зогсоох гэж оролдсонгїй. Зєвхєн дараа нь морь унасан зэвїїїн хїн хэн болохыг ойлгоод Зеб гунигтайгаар

- Иосафат! Энэ нь яриагїй їнэн юм! Хєєрхий залуу! Хєєрхийеэ! Алагдаж шїї гэж дуу алдав.


Top
 Profile  
 
PostPosted: Dec.15.09 6:57 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: May.28.09 12:13 pm
Posts: 2054
Location: sul talaa bolomj bolgotsgooy
ШОХОЙТ ТАЛД



Зеб Стумп хар гїйхээрээ холдон явж байгаа морьтой хїний хойноос нууц байрнаасаа удаан ажиглаж харав. Тэгээд морьтой хїнийг хуайсан тєглийн цаагуур далд ормогц анч вєгєн босч, нуруугаа тэнийлгэлээ. Нэг хоёр хором хяраатай цааш юу хийхээ бодон зогсов. Энэ санамсаргїй хачин їзэгдэл тїїний бодлыг тєєрєлдїїлжээ.

Хугархай тахтай мєрийг цааш хєєх її? Эсвэл тїїнийг орхиод саяны єнгєрдєг моорь унасан толгойгїй хїний хойноос явах хэрэгтэй юу?

Эхнийх нь олон юм нээж єгч болох юм. Хоёр дахь нь тїїнэээс илїїг мэдїїлэх ч юм шиг.

Морьтонг барьж аваад, яагаад тэнээд байгаагийн нууцыг мэдэж авч болох л юм.

Ийнхїї бодол болж байгаад Зеб нєгєє дарины утаа, талд гарсан буун зууг бараг мартчих дєхлєє.

Гэвч удалгїй ухаан санаа нь цэгцэрч ирлээ.

Анч євгєн утаа гарсан газар руу эргэн хараад дахин бєгтєсхийн хуайны дор нуугдахад хїргэсэн тийм нэг юмыг ажиж харжэ. Хєгшин гїї нь хэвтсэн хэвээр учир тїїний талаар санаа зоволтгїй байж болох байю.

Энэ удаа мєрєн дээрээ толгойтой, жинхэнэ морьтой хїнийг Зеб харлаа.

Тэр хїн хол байсан учир хуайсан дундах анч євгєний єндєр биеийг ялангуяа хэвтэж бахйгаа гїїгий нь хараагїй бололтой, ямар чбайсан байдлаар нь їзэхэд ажиглаагїй нь илт.

Тэр хїн морин дээрээ бєхийн сууж, ємнєх газраа анхааралтай ширтэж явлаа.

Тэр хїний яах гэж явааг мэдэхэд тївэггїй юм. Зеб анх харахдаа л тэр хїн морь унасан толгойгїй хїний мєрийг мєшгєж явааг таамаглажээ.

- Їгїй ер єє! Гэж Зеб шивнээд – Би л ганцаараа нууцыг тайдах гэсэн юм биш байжээ. Тэгээд єєр хэн байдаг билээ? гэв.

Зеб тааварлах гэж удаан зїдэрсэнгїй. Мєн шинэхэн, ив илхэн учир морьтой хїн хатируулан ойрхон хїрч ирэхэд анч євгєн тїїнийг зволонгїй ажиглан харж болохоор болов.

- Иосафат! Гэж Зеб аман дотроо єгїїлээд – Би їїнийг яагаад аль эрт тааварласангїй вэ? Хэрэв би ташаараагїй бол зайлшгїй баримт нотолгооны бїх шинжийг олж цуглуулахад тус болох нэг їе олдлоо… Мал минь томоотой хэвтэж бай! Хэрэв хєдлєл л юм бол хоолойгий чинь огтолчихно шїї! гэв.

Зеб гїїндээ ингэж хэлээд дуугїй болж, ногоон хуайсны дунд толгойгоо халхлан саглагар мєчрийнх нь цаанаас ойртон ирж яваа морьтой хїнийг анхааралтай ажиглан харж эхэллээ.

Танихгїй бхйхын аргагїй хїн айсуй.

Дєнгєж гуч гарч яваа ч нїїрэнд нь мунаг тачаалын арилшгїй мєр хэдийнээ тогтжээ. Тїїнийг ямар нэг аймшигтай тїгшїїр аль хэдийнээс амар заяа їзїїлэхээ байсан нь илт. Царай нь санаашрангуй харагдана.

Хэрэв єєрийг нь єєдгїй хїн болохыг илчилж буй шалшиг завхайгийн ул мєр байгаагїйсэн бол зэгсэн сайхан царайтай юм гэж хэлж болохоор ажээ.

Хувцас нь? Тїїнийг тодруулах хэрэг байна уу даа! хагас цэрэг маягийн цэнхэр цэмбэн хїрмэ, саравчтай малгай, ангийн хутга, хоёр гар буу зїсэн бїс гээд л Кассий Колхаун ахмадын тухай дээр єгїїлхэдэ гарч байсан зїйлс тэр хэвээрээ харагдана.

Тэр хїн биеэрээ байлаа.

Ахмадыг буу зэвсэгтэй болохоор анч євгєн тїїнтэй уулзахаас зайлсхийсэн хэрэг биш байлаа. Хэдийгээр євгєн анчин тїїнд дургїй ч гэсэн, чєлєєнд гарсан ахмадын хувьд анчыг дайснаа гэж їзэх ямар ч їндэс байсангїй. Зеб зєвхєн болж байгаа бїхнийг сайтар харж авъя гэсэндээ л модны сїїдэрт байгаа бїхнийг зогссон хэвээр їлджээ.

Колхаун морь унасан толгойгїй хїний мєрийг анхааралтай ширтсээр хажуугаар нь єнгєрлєє.

Зеб Стумп байрнаасаа хєдлєлгїй тїрїїчийн морьтой хїн далд орсон хуайсны тєгєл ахмадыг халхалтал араас нь харсар байв.



“”” “”” “”



Євгєн анчны толгойд шинэ санаа тєрж, бїх байдлыг дахин тунгаан бодох хэрэгтэй болов.

Хэрэв тїрїїн нь морь унасан толгойгїй хїний мєрийг хєєхє їндэс байсан бол одоо тэр нь дахин нэг мєрєєр нэмэгджээ.

Зеб удаан ч бодсонгїй. Кассий Колахуны араас явахаар шийдэв. Тєхєєрєєд ч байх юм байсангїй. Жолоогоо барьж, хєгшин гїїгээ єгиглєєд авыбал, цаадах нь ч дорхиноо босоод ирэв. Тэгээд Колхауныг далд ормогц залгай тал руу гарахаар зэхэн зогслоо:.

Колхауныг далд орсон хойно бол ЗЕеб тїнїий хаашаа явсныг тєвєггїй мэдэж чадна. Хоёр шинэхэн мєр тїїнд бїрэн хангалттай. Тэдгээрийг даган морь унсан толгойгїй хїн ч мю уу морь унасан зїрхгїй хїнтэй дєрєє нийлїїлэн явж байгаа юм шиг итгэлтэй явж чадна.

Єєрийн туршлагадаа найдсан анчин нуугдсан газраасаа гарч Кассий Колхауны мєрєєр орлоо.



“”” “”” “”



Гэвч энэ удаа Зеб андуурчээ. їїнийгээ хоёр морьтны далд орсон хуайсан тєглийг єнгєрєєд мэджээ.

Тїїнээс цааш морь унасан толгойгїй хїн хэдийнээ яваад єнгєрсєн талын шохойт зурвас їргэлжилжээ.

Колхауныг тариа хадсан талбайд ятуу эрж шиншлэн яваа, їнэг шиг ийш тийш хэрэн явахыг харангуутаа л таажээ. Ахмад хєєж явсан мєрєє алдчихаад, олох гэж хичээж байгаа ажээ.

Анч євгєн хуайсны дор нуугдаж Колхауны хєдлєх бїрийг сэм харж байв.

Ахмад оролдоод оролдоод мєрийг олсонгїй.Шохойт талд тэгээд Кассийн Колхаун шиг туршлагагїй мєрдєгч юу ч олж чадахгїй нь мэдээж. Кассий цааш хэд хэд явснаа орхиё гэж шийдэв бололтой морио ууртай давирч Леон голын зїг давхилаа.

Колхауныг дєнгєж далд ормогц Зеб алдагдсан мєрийг олохоор оролдож эхлэв. Хэдмий их туршлагатай ч гэсэн цєхрєн бууж єгєх хэрэгтэй болжээ. Халуун наранд улайдсан шохойт тал нїд сохлом гялбуулж, юу ч ялгаж харахын аргагїй ажээ.

Анч євгєн яах ч аргагїй болсон учир гэдрэг эргэж єнєєх тїр орхисон мєрєє дахин шиншилж їзэхээр шийдлээ. Одоо тэр ямар нэгэн сонирхолтой нээлт хїлээж байгаа гэдэгт хэдийнээ бат итгэж байжээ.

Зеб тэр дорхиноо хугархай тахтай мєр лїї очлоо. Євгєн цаг алдалгїй уул мєрєєр орж тїргэн алхлав. Гїї нь тїїний хойнооё тїрїїчийнх шигээ дагаж явна.

Зеб хєєж яваа тэр мєрєнд нь єєр хоёр морины мєр нийлсэн газар очоод зєвхєн нэг удаа зогсов.

Гурван морины мєр хэсэг газар ойрхон зэрэгцэж явснаа дараа нь дахин ёїлжилдэн бие биеэ дарсан байв.

Тэр морьд цєм тахтай ажээ. Анч євгєн морьдын мєрний хэвийг сайн харж авах гэж зогслоо. Шин эхоёр морины нэг нь америк їїлдрийн морь, нєгєє нь том мустанг гэдэг нь анч євгєнд тодорхой болжээ. Тїїний туурайн хэмжээ америк морины туурайтай бараг адил байв.

Зеб эдгээр морьдыг мэдэж байгаадаа эргэлзсэнгїй:. Аль нь тїрїїлж ирснийг таая гэж ч зовсонгїй. Єєрєє харж байсан юм шиг цєм ил байлаа. Мустанг нєгєє хорёынхоо тїрїїнд явжээ. Ямаршуухан зайтай явсны нь хараахан тодорхойлж чадаагїй авч, ямар ч байсан найз нєхєд зугаалахаар явдаг зайнаас хол гэдэг нь илт байв. Америк морь араас нь явж хамгийн сїїлд хугархай тахтай бас л америк морь явсан байв.

Гурван морь цєм їїгээр єнгєрсєн боловч гагцхїї єєр єєр цагт, ганц ганцаараа явсан байв. Зеб Стумп їїнийг бид цагаар хугацааг, халууны шилээр халуныг хэмждэг шиг яг таг амархан тодорхойлжээ.

- Муу биш шїї гэж хэлээд Зеб сэтгэл ханасан байдалтай цааш явж гарлаа.

Хєгшин гїї хойноос нь яаралгїй дагана. Анч євгєн зогсч доорхи газраа ажиглан хараад – Тэд эндээс салжээ. Америк морь, мустанг хоё хамт єєрєєр хэлбэл нэг зїгт явсан байна. хугархай тахтай морь тийшээ эргэжээ. Яагаад тэгж явсны нь мэдвэл мєн сониноо. Би тйим ээдрээтэй мєрийг энэ яваа насандаа їзээгїй юм байна. Даниэл Бунаг ч мангартуулж мэдэх мєр байна. Эхлээд алийг нь хєєх вэ? Тэр хоёчр мєрний хойноос явъя гэтэл хаа хїрэх нь надад тодорхой байгаа юм. Энэ хоёр мєр асгарсан цусны тэнд очсон байх ёстой. Гурав дахь мєр тийшээ очих нь уу, їгїй юу гэдгийг їзье… Хєгшин минь, надтай ойрхон баруун талаар яв. Тэгэхгїй бол єєхий чинь чононууд зооглочихно шїї! гэв.

Анч євгєн хєгшин гїїндээ ийнхїї-єєхий нь” сануулаад инээснээ гурав дахь мєр єєд эргэлээ.

Тэр мєр ширэнгэний захаар явж байснаа нєгєє хоёр мєртэйгээ уншигчдын хэдийнээ танил ойн цоорхойн тэнд ойртож ирсэн байв. Тїїнээс хоёр зуугаад алхам хяраатай газар ирээд, хугархай тахтай нь хажуу тийш ширэнгэ рїї оржээ. Тэгээд тавиад алхам зайтай газар модноос уяж байсан ормыг Зеб оллоо.

Морь нь энэ газраас цааш хєдлєєгїй бєгєєд эндээс л єєр зїг рїї боловч тал руу буцсан нь илт байлаа.

Харин унаж явсан хнї цааш явган явсан байв. Морь уяж байсан гаїрын тэндэх, ширгэсэн горхины голдрилд хїни йхєлийн мєр тодхон харагдаж байв.

Анч євгєн эл “саравчинд” хєгшин гїїгээ орхиод єєрєє тэр яарч явсан хїний мєрєєр явлаа. Тєдєлгїй хоёр мєр болсны нэг нь урагшаа нєгєє нь буцаж явсан мєр байв. Зеб тїрїїчийнхий нь дагалаа. Мєр тїїнийг урьд нь цусан шалбааг байсан боловч одоо чоно юу ч їгїй долоочихсон газраас холгїйхэн цавцаал замд аваачихад огт гайхсаншїй. Мєр мэдээж, цусан шалбаагт хїрсэн байх ёстой бєгєєд харин одоо цавцаал зам олон зуун таханд тахлагджээ.

Гэвч Зеб цааш явахаасаа ємнє маш чухал нээлт хийж амжжээ. Тэр сахЛаг бум сєєг дотор нэлээн удаан хїн зогссон бололтой газрыг ажиглав. Тэнд нь євс ногоо байсангїй. хєвсгєр зєєлєн газар нь гутал ч юмуу шаахайны уланд юу ч їгїй дагтаршжээ. Сайхь улны мєр эндээс цусан шалбааг руу очоод, тэндээс эргэж ирсэн байв. Хошуучийн даргалсан эрїїлчид тэдний замчин Спенлерийн олж їзээгїй нэг юмыг Зеб ойрхон шиг модны мєчир дээрээс олжээ. Энэ нь сумны жийрэг хийсэн бололтой, нэг тал нь шатаж тортогтсон хэсэг цаас байв.

Тэр цаас хуайсны мєчрийн єргєсєнд тээглэж єлгєгджээ.

Євгєн анчин модны єргєснєєс цаасыг салган авч лужир том алган дээрээ дэлгэв. Їнгэгдэж тїлэгдсэн цаасан дээр тїїний сайн танил “А. К. К” гэсэн гурван їсгээр эхэлдэг нэг хїний нэр ус, тушаал дурайх авай.


Top
 Profile  
 
PostPosted: Dec.15.09 6:57 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: May.28.09 12:13 pm
Posts: 2054
Location: sul talaa bolomj bolgotsgooy
ГИНЖНИЙ ЄЄР НЭГЭН ЇЕ



ЗеБ Стумп цаасан дээрхийг уншиж їзчихээд царайд нь тааламжтай шинж тодорсон нь гайхсанаасаа илїї ажээ.

- Энэ дугтуйны єєдєс ч олон юмны тухай єгїїлж байна гэж Зеб аман дотроо хэлээд – Энэнээс чинь дотор нь байснаас нь илїї их юм мэдэж авч болох юм. сумны чигжээ болгож ашиглажээ… за яах вэ, энэ муу єєдгїй амьтныг їзїїлээд єгье! Бїх тєвшин хїмїїсийн хэрэглэдэг бугын тосолсон арьсны оронд ийм ёс бусын юм хэрэглэвээс яадгийг мэдэж аваг гээд цаасыг дахин ажиглаж, їргэлжлїїлэн – Эмэгтэй хїний бичиг байна. Энэ хамаагїй хэрэг єєрт нь хаягласан байхад єєрийнх л юм байж таарна. Їїнийг чинь хадгалах хэрэгтэй юми байна! гэв.

Євгєн ингэж хэлээд хэт хатгалдаг илгэн хавтгаа гаргаж, олсон хэсэг цаасаа тїїнд нямбайлан хийв.

- За євгєн Зебулон Стумп минь гэж тэр дахин єєрєє єєртэйгээ ярьж, - Чи энэ будлиантай хэргийг нэлээн сайн учры нь олж амжих шигн болох чинь вэ. Ямар нэг юм тодорхойгїй їлдэж, аль нэг газар утас шижим ороолдож байвч энэ бол хамаагїй хэрэг. Алагдсан хїн хэн ч байлаа гэсэн тэр нь цусан толбо байсан тэр газар хэвтэж байжээ. Алсан хїн нь хэн ч байлаа гэсэн энэ модны цаана зогсч бай. хэрэв энэ нусгай журнууд баллачихаагїйсэн бол би єєр ямар нэг юм олж амжих л байлаа. Одоо яах ч арга алга, бїх мєр талхлагдчихсан. Энэ чигт цааш явахын ч хэрэг алга. Хэрэв боломж байвал тэр хугарай тахтай морины буцсан мєрийг хєєж эзнээ ан хийсний нь дараа хаана аваачсаныг л мэдэх нь юунаас ч чухал боллоо. Ингээд євгєн Стумп та савхин гутлын буцсан мєрєєр явах хэрэгтэй болж байна гэлээ.

Ингэж хэлчихээд анчин євгєн тїїнийг цавцаал замд хїргэсэн нєгєє мєрєєр буцаж алхав. Мєр бараг ялгарахгїй авч Зебд тїїний хэрэг хэдийнээ байхгїй болсон байв. энэ мєрийг їлдээсэн хїн яв явсаар морь уяатай байсан газар руу эргэж очсоныг Зеб аль эрт ажиж мэдсэн байжээ.

Гэвч нэг газарт мєр салжээ. Замд нь нэвтэршгїй сєєг дайралдсан учир алуурч хэмээн їзэж байгаа хїн тойрч гарсан байв. Дараа нь буцсан мєр анчинг ойн цоорхойд хїргэсний дараа дахин нийлжээ. Анчин ойн цоорхойг сайтар ажиглав.

Тїїн дээр гарсан мєр нь ондоон мєр байв. Энэ нь ойн цоорхойг хєндлєн гарсан дагтаршсан жим байв.

Хэдхэн хоногийн ємнє їїгээр тахалсан морьд єнгєрчээ. Тэдний мєр анчны анхаарлыг татна.

Анчин євгєн ямар єдєр єнгєрснийг тєдийгїй, хэдэн цагт єнгєрсний нь ч андахгїй хэлж чадахаар байв. Їїний тул зєвхєн мєрний хэвийг л сайтар харах хэрэгтэй байлаа.

Гэвч энэ удаа бїх юм ил байв. Энэ нь хошууч морин цэрэгтэйгээ цайз руу буцсаны дараа Спенглертэй їлдсэн жижиг багийн морьдын мєр болохыг тэр андсангїй.

Зеб энэ нэмэгдэл эрїїлийн тухай дуулсан бєгєєд Спенглер тїїний дагуулууд Генри Пойндекстерын морины буцсан мєрийг нєгєє негр морийг олж авсан газар хїртэл нэхэн хєєжээ.

Ихэнх хїнд хоёр дахь удаа энэ мєрєєр хєєх нь илїїц санагдаж болох боловч Зеб Стумп єєр бодолтой байв. Мєр лїї харан шийдэж ядан зогссоноо

- Хэрэв би надад цаг хїрэлцэх їгїйг л мэддэгсэн бол эхлээд энэ мєрийг хєємєєр байна… гэж амандаа їглэснээ – Шинэ сонин юм олдохыг… хэн байг гэхэв. Харин амждаг нв юу л бол. Тэгэхлээр шууд хугархай тахтай мєрийг л оролдсон нь дээр гэв.

Зеб ойн чєлєєнєєс явахаар шийдэн эргэснээ дахин шинэ санаа тєрж

- Ер нь эцсийн эцэст дуртай цагтаа хугархай тахны мєрийг олно. Хаашаа очсоны нь тэр муу єєдгїй амьтантай дєрєє нийлїїлж явсан юм шиг л мэдэж байна. Каса-дель-Корвогийн саравчинд л очоо биз. Єєрєє нэгэнт энд байж байгаа мєртлєє энэ мєрийг орхиход даанч харамсалтай байна. Дахиад арьан бээрч явуулчихаж магадгїй. Цаг хїрэх болов , яах бол. Чєигєр ав, ямар ч байсан жаахан яваад їзье! Хєгшин гїї маань буцаж иртэл хїлээж л байг гэв.

Гэхдээ євгєн тэдний мєрийг хайхарсангїй. Бїх анхаарал нь Генри Пойндекстерын морины мєрєнд татагджээ. Хэдийгээр эрлийн баг сїїлд єнгєрч зарим мєр тахлагдсан боловч анчин тэгтлээ сонирхсон мєрєє зовлонгїй ялгаж байв. Ямар ч нусан жур їїнийг дєнгєнє гэж хэлэхл хїн. Зал уу эзний морь давхиж явсан бол эрлийнхэн алхуулж явжээ.

Зеб Стумп эрлийнхэн нэг ч зогсолгїй, замаас ч хазайлгїй явсныг харж байв. Харин Генри Пойндекстерын морь нэг газар зєргєєс хажуу тийш гарчээ. Энэ нь цавцаал замаар хоёр гурван бээрийн зайтай газар байв.

Давхиж явсан морь зогсоогїй боловч, чоно, ирвэс, цоохор бар юм уу аль нэг араатнаас айсандаа хажуу тийш огло їсэрчээ.

Цааш нь дахиад л давхисан байв.

Спенглерийн баг морь яагаад хажууу тийш огло харайнв гэдгийг мэдэхээр зогсолгїй, шууд замаа хєєсєн байв.

Харин илїї сониучаараа Зеб Стумп тэр хавьцаа саатаж таарав.

Энэ бол євс ногоогїй бєгєєд чулуугаар дїїрсэн элсэрхэг газар байв. Энэ хэсэг газар дээр хєндлєн сарвайсан мєчиртэй асар том мод сїглийнэ. Модны нэг мєчир тун намхан бєгєєд жим дээгїїр хєндєлдсєн учир морьтой хїн бєхийлгїй шурган гарч болмооргїй ажээ. Зеб Стумп сайтар ажиглан харж эхэллээ. Тэр мєчрийн холтос нь гэмтсэн байхыг євгєн харлаа. Тэр холторхой том биш боловч ер нь л ямар нэг хатуу юмтай мєргєлдсєнєєс гарсан нь иэлрхий байв.

- Энэ бол хїний толгой мєргєжээ гэж анчин євгєн хэлээд

- Мєчрийн энэ талд морьтой хїн явж, харин нєгєє талд нь тэр хїн морин дээрээ байсангїй. хэн ч тийм юманд цохиулчихаад эмээл дээрээ тогтож байна гэж байхгїй гэв. Тэгээд мєчрийн доорх газрыг анхааралтай харж байснаа - Ура! Гэж баяртай хэлээд – Би тэгж бодож байсан юм. Моиноос унасан ором нь энэ байна. За бас энд мєлхєж. Тэр битїїлэг хавдар вунаас болсныг одоо ойлголооо. Амьтны савраас болсон юм биш гэж би мэдсэн юмаа. Чулуу, модонд ч цохиулсан юм биш байсан юм. ийм л юм мєргєж шїї дээ! гэв.

Баярласандаа царай нь гийсэн Зеб цааш хєнгєхнєєр алхлахдаа зєргєєр биш харин эмээлээсээ ховр цохигдсон хїний мєрєєр шалмагхан явлаа.

Зеб жирийн хїнд ажиглахдахгїй байж магадгїй боловч єєрийнх нь хувьд замын тэмдэгт шонгийн бичээс шиг нь илхэн заалтыг барин явав. Нахийсан мєчир, чєдєр євсний тасархай, хєрсєн дээр гарсан мєр энэ бїхэн нв їїгээр ямар нэг хїн шургаж єнгєрснийг гэрчилж байв. Тїїнээс гадна мєрєє харахад энэ хїн мєлхєж явсан нь илт ажээ.

Тэгээд Зеб тэр їйлт хїний мєрєєр горхины эрэг хїртэл явлаа. Цаашаа явахын хэрэгцээ байсангїй. Тасархай утас шижимний нэг хэсэг нь залгагдлаа. Бас жаахан болоод бїх баримт тїїний гарт орохоор боллооо.


Top
 Profile  
 
PostPosted: Dec.15.09 6:59 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: May.28.09 12:13 pm
Posts: 2054
Location: sul talaa bolomj bolgotsgooy
МОРИНЫ АНДАЛДАА



Цєхрєнгєє барсан Колхаун, морь унасан толгойгїй хнїий мєр алдагдсан шохойт талыг орхихдоо аман дотроо хараал тавьсаар мориныхоо амыг эргїїлэв.

“Цааш явах ямар хэрэг байна? Хаашаа давхиж одсон нь мэдэгдэхгїй байна. Дахиж дайралдах эсэх нь тохиолдлын хэрэг болно биз. Горхины тэнд дахин дайралдаж магадгїй юм даа? Тэглээ гээд ашиг юу байна! Мустанг миний санааг мэдсэн юм шиг яалаа ч гэсэн ойртуулахгїй. зэрлэг мустангаасаа ч сэргэлэн юм. Мэдээж эзэн нь л ийм зантай болгож таарлаа. Нэг л эгзэгтэйхэн буудчихад тїїний тэнїїчлэх хєг нь єнгєрєхсєн. гэтэж ойртоно гэж харваас болохгїй Юм. Тїїнийг задгай талд энэ муу луусаар хєєж гїйцэнэ гэж її! Хээр морь шандастай ч хурлан нь юу бол. Маргааш шинэ тахтай болчихсон хойно нь туршаад їзэх юм байна… хэрэв мустангийг гїйцэхээр хурдан морь олвол ч гар татах юм алга. Сууринд олдож болох юм биш її. Хоёр зуу, бїр гурван зуун доллар байсан ч яахав”

Колхаун ийнхїї єєрєєр єєртэйгээ зєвлєнгєє шохойт таыг орхиж явлаа. Т їїний барайсан царай талын гялалзсан цагаан єнгєнєєс даанч эрс тэс ажээ. Хамаг бие нь хєлєрч, давирууланд хайр найргїй хатгуулан цус шїїрснийг нь харахад явдалдаа аль хэдийнээ сульдсан морио хайрлалгїй хар хурдаар нь давхиулав.

Цаг ч єнгєрєєгїй байхад тэрээр Каса-дель-Корвын тариалангийн газартай залгасан хуайсны тєгєлд орж ирэв. Энэ нь Колхауны сайн мэддэг єзєр байлаа. єєр моринор энэ жимээр явж байжээ.

Гангаас болж ширгэсэн горхи гаталж яваад, лагтай голдрил дээр гарсан олон тахны мєр дотроос хугархай тахны мєр олж харчихаад их гайхав.

Хуучин, харваас долоо хоногийнємнє гарсан мєр байлаа. Гэвч Колхаун мєр хэзээ гарсныг тогтоохоор зогссон хэрэг биш байв. Тэрээр єдєр бїр бїї хэл, цагий нь ч хэлж чадах байлаа.

Энэ мєрийг арилгахын тул мориноос буулаа. Їїнийг хийгээгїй нь ч тїїн дээр байжээ. Тїїни йгутлын єсгий хайлсан шавар дээр хэн хугархай тахтай морийг унаж явсныг илчлэн мєрєє їлдээжээ. Хойхон талд энэ баримтыг алдчихааргїй хїн ойртон ирж явлаа.

Халагдсан ахмад морин дээрээ їсрэн мордоод, єєрийн авхаалжтайд ихэд сэтгэл хангалуун цааш явав.

Гэнэт морин тєвєргєєн сонсдов. Мод халхлаад морь нь харагдсангїй.

Тєвєргєєн улам ойртов. Морины нэг хэмийн алхаагаар хїн унаж явааг таамаглаж болох байв.

Хормын дараа Колхаун ємнє нь Исидора Коварубио де Лос Льянос байхыг харлаа. Цаадах нь Колхауныг харав. Энэ уулзалт их хачин тохиолдол байсан агаад аль алинд нь жоготой юм бодогдуулжээ.

Єєрийн нь їзэн яддаг хїїхэнд Колхаун дурладгийг Исидора саналаа. Колхаун єєрийнхєє зєвхєн їзэн яддаг тєдийгїй, амь насы нь бїрэлгэхээр шийдсэн хїнд Исидораын дурладгийг бас санажээ.

Тэд энэ тухай хагасы нь хїнээс сонссон, хагасы нь єєрсдийн ажиглалт болон хоёр удаа санамсаргїй уулзахдаа тєрсєн сэтгэгдлээс мэдэж авчээ. Аль аль нь нєгєєгийнхєє азгїй дурлалыг сайтар мэдэх бєгєєд аль аль нь єєрийнх нь сэтгэлийг цаадах нь мэдэхгїй юм шиг санаж явдаг ажээ.

Ийн нєхцєл байдалд тэд бие биедээ талтай байх нь їгїй байх аа. зєвхєн ашаа авах хїслэн, хардах нь л тэднийг нэгтгэж болох агаад гэвч энэ нь их л єєдгїй холбоо болох байв.

Одоог хїртэл Исидора Коварусио де Лос-Льяносыг Кассий Колхаунтай холбох юм юу ч байсангїй.

Тэр хоёр аль аль нь ялангуяа Исидора ийнхїї уулзахаас зайлсхийж чадвал баярлах байв.

Мексик бїсгїй, єрсєлдєгчид нь сэтгэлтэй, оцорсон ахмадад талгїй байх онцгой гойд юм байгаагїй бєгєєд тїїнтйн уулзахыг хїсэхгїй єєр шалтгаан байлаа.

Тїїнийг улаан арьстнууд хєєж, тэр нь юу болж дууссаныг бїсгїй санаж байв. Тїїнийг тусламж гуйж техасчуудыг дуудчихаад гэнэт алга болсныр нь талаар олон таамаглал гарахыг бас мэдэж байв.

Бїсгїй хэнд ч яагаад ингэсний хэлье гэж бодоогїй бєгєєд одоо єєдєєс нь ирж яваа хїн энэ тухай асууна байх гэж сэтгэл тїгшжээ. Золхауны хажуугаар огт хараагїй юм шиг єнгєрєх нь эвгїй учир Исидора толгой дохих тєдийхнєєр єнгєрчихье гэж боджээ. Хэрэв огтын санамсаргїй нэгэн санаа тєрєєгїйсэн бол Колхаун ч бас тэгэх байв. Огцорсон ахмад мориныхоо амыг ататж, залуу мексик хїїхний замыг хэрэг зогсоод малгайгаа авч бєхийн ялдамхан мэндлїїт ярилаж эхлэхдээ Исидораг эргїїлье гэсэндээ тэгсэн хэрэг биш байлаа. Исидора хариу ярилцахаас єєр арга байсангїй.

- Хатагтай минь уучлаарай гэж Золхаун бїсгїйг бус морий нь гєлрєн байж хэлээд – таны огт танихгїй хїн ингэж таныг саатуулсан нь зїй бус хэрэг гэдгийг би мэдэж байна… гэв.

- Зїгээр эрхэм минь, уучлал гуйх хэрэггїй. хэрэв би эндїїрээгїй бол хэдийн бид Нуэсесийн та нутаг дугнд уулзсан шїї дээ.

- Тийм. тийм. Та нээрээ хэлж байна гэж тэр уулзалтыг мартчихсан бол илїїд їзэх байсан Колхаун тїгдрэн хэлээд – Би тантай энэ тухай ярих гээгїй, харин ганганы ирмэг дээгїїїр давхиж џвсныг тань ярих гэсэн юм. Таны гэнэт алга болсонд бид цєм сэтгэл зовсон шїї гэв.

- Эрхэм минь гайхах юу байх вэ? Та нарын нэгийн чинв буудёан сум намайг тэр хєєж явсан улсаас чєлєєлсєн юм. Би тэдний буцаад явчихыг хараад, замаа їргэлжлїїлэхээр шийдсэн юм.

Бїсгїйн булзамхай хариулт харваас Колхауныг тєдий их гомдоосонгїй. Тэрээр єєрийн сонирхсон сэдвийг ярьж эхлээгїй байсан бєгєєд санаснаа олж авна гэдэг найдьараа алдаагїй байлаа.

Чухам юу ярих гээд байгааг нь таахад амархан. Исидорагийн морийг морь мэддэг хїн ч юмуу, хурдан морины хїн шиг ширтэхий нь хальт харахад хангалттай.

- хатагтай минь би єєрийгєє таныг гэнэт алга болсонд гайхаж байсан улсын нэг гэж хэлж байгаа юм биш. Танд тэгээд явчих ямар нэг шалтгаан байжээ гэж бодсон юм. Би таныг ганганы ирмэг дээгїїр дїїлж явахыг харсан болхоор санаа ер зовоогїй шїї. Таны моринд гойд гарамгайг бид бїгдээрээ гайхацгаасан шїї. Харин таны унаж явсан морь ямар сїрхий морь байваа! Тэр чинь давхиж байгаа биш, зїгээр л нисч байгаа юм шиг санагдсан. Хэрэв би эндїїрэгїй бол та одоо тэр морьтойгоо явах шив дээ? Ийм дэмий юм асуусанд минь уучлаарай.

- За байз бодъё… Би олон морь унадаг л даа. Тиймээ, би тэр єдєр энэ морийг унаж явсан шиг санаж байна. Тийм, тийм яриагїй їнэн. Энэ намайг тэр улсад яаж барьж єгснийг санаж байна.

- Таныг барьж єгсєн гэнээ? Яаж тэр вэ?

- Бїр хоёр ч удаа гээч. Эхлээд танай эрлийнхнийг ойртож ирэхэд, дараа нь индиан нарт, аа тийм тэднийг индиан биш байсан гэж хожим нь надад хэлсэн юм байна!

- Гэвч энэ морь таныг яахаараа барьж єгдєг болж байна?

- Янцгаагаад л. Уг нь ингэх ёсгїй байсан юм. Ингэж болохгїй гэж их л сургасан юм… За яах вэ. Би Рио-Грандад буцаж очингуутаа їїнийг хаяна. Тэгээд бэлчээртээ гараг!

- Авхай минь уучлаарай! Гэхдээ энэ чинь их гунигтай хэрэг болох нь байна.

- Юу гунигтай гэж?

- Ийм сайн морь дахиж эмээл тохуулахгїй байна гэдэг. Би л бол ийм морьтой болохын тул мєнгє хайрлахгїй дээ.

- Эрхэм та хошигнож байна уу? Їїнд тийм гоц гойд юм юу байна? Зєвхєн бусад мустангийг бодвол бие хараа жаахан сайтай, хурдан л морь доо. Манай аавынд їїнтэй адил таван мянган морь бий. Тэдний олонхи нь їїнээс хурдан сайхан гэдэгт эргэлзэх юмгїй. Энэ морь їнэндээ холын замд шанадастай болохоор нь би унаж яваа юм. Одоо Рио-Гранд руу гэртээ буцаж явна. Тэрнээс биш танд юмуу, шшнийг авах гэж тантай адил хорхойсч байгаа ямар ч хїнд дуртай єгчихнє… Хєдлєхгїй зогсооч, морьтон минь! Чамайг надаас илїї таалж байгаа энэ хїнийг хараач.

Сїїлчийн єгїїлбэрийг эзэнтэйгээ адил яриа дуусгахыг тэсч ядан хїлээж буй мустангад зориулжээ.

Колхаун бол ямар ч байсан энэ яриаг їргэлжлїїлэн, ядахдаа инэгж дуусгахыг хїссэнгїй.

- Хатагтай минь уучлаарай гэж Колхаун ажил хэрэгч царай гарган, нэлээд эрс биш дуугаар хэлээд – хэрэв та бор мустангаа тэгж доогуур їнэлж байгаа бол би єєрийнхєє мориор дуртайяа солихсон. Миний морь танхы шиг сайна биш ч гэсэн техасын олон авгайчуул чамлалтгїй їнэ хаяж байсан юм. Хэдийгээр хурдан хєлгийн нэг биш ч гэлээ таныг гэрт чинь эсэн мэнд хїргэчихээд, хожим ч сайн унаа болно гэж би танд зоригтой амлана гэлээ.

- Эрхэм минь, та юу ярьж байна! гэж Исидора гайхан дуу алдаад – Таны сайхан америк морийг мексикийн мустангераар солих гэж її? Энэ ч жирийн нэг даапаалсан юм шиг санагдаж байна. Рио-Грандад бол таны моринд гцурав юмуу зургаан мустанг єгнє гэдгийг та мэдэн биз дээ?

Колхаун їїнийг тун сайн мэдэж байжээ. Гэвч тэгэхийн хамт єєрийнх нь морь шиг хэдэн арван мориноос Исидорагийн мустанг илїї хэрэгтэй гэдгийг ч бас ойлгож байв. Энэхїї тал нутгийн унаганы ер бусын хурданг бусдын амнаас сонссоныг тооцоохоо байлаа гэхэд єєрийн нїдээр бэлхнээ харсан юм чинь. Энэ моины тєлєє зєвхєн єєєрийн унаанаас гадна хичнээн ч мєнгє нэмж єгєхєд бэлэн байв. Аз нь дайрахад бїсгїйн толгойд учрыг нь олж лавлан асуух бодол тєрсєнгїй. Исидора шунамхай сэтгэлтэй хїн ч биш, эцгийнх нь морины саравчинд чухамдаа бэлчээрт таван мянгаад адуун сїрэг бэлчээрлэнэ. Ийн ялимгїй гуйлты нь, хэдийгээр танихгїй, тэр бїї хэл дайсан нь ч байж болох байлаа гэсэн юундаа татгалзаад байх билээ!! Бїсгїй татгалзсангїй.

- Эрхэм минь, хэрэв та хошигноогїй юм бол соль л доо гэж Исидора хэлэв.

- Хатагтай минь, би бїр їнэн голоосоо хэлж байна.

- Тэгвэл ав гэж хэлээд Исидора бууж, олмоо тайлж эхлэн- Эмээлтэй нь сольж болохгїй. Таны эмээл надад дэндїї томдоно гэв.

Колхаун баярлахдаа хэлэх їг олсонгїй. Хїїхнийг эмээлээ авахд нь туслах гэж яаран даара нь єєрсийнхєє эмээлийг авав.

Таван минут ч бололгїй морины андалдаа дууслаа. Эмээл хазаар нт хуучин эзэддээ їлдэв.

Энэ бїхэн нь Исидорад тун зугаатай санагдаад, инээдээ арай ядан барьж байлаа.

Харин Колхаун бол єєрєєр хандаж байлаа. Тїїний бодсон нь дэндїї ноцтой ажээ.

Тэд “баяртай” гэсэн ердийн їгнээс єєр гоц юм ярилгїй салж явцгаав. Исидора америк морь унаж явлаа. Харин ахмад Золхаун бор мустангаар Каса-дель-Корво шилтгээн тийм замаа їргэлжлїїлэв.


Top
 Profile  
 
PostPosted: Dec.15.09 7:00 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: May.28.09 12:13 pm
Posts: 2054
Location: sul talaa bolomj bolgotsgooy
ЯДРАХЫГ МЭДДЭГГЇЙ МЄРЧ



Зеб гїїнийхээ уяатай байгаа газар руу эргэж явлаа. Євгєн шугуйн зам зєргийг сайн мэддэг учир цавцаал зам руу шуудхан явав.

Зеб хугархай тахтай морины мєрийг дахин хєєж морь Каса-дель-Корвод авч очно гэдэгт бїрэн итгэж байв. Зам Рио-Гранд, Инж цайз хоырн хоорондох гарцыг холбосон замын хажуугаар явжээ. Энэ зам нь хїн болгон дуртай газраараа явж байдаг техасын ердийн їзэгдэл болсон, ерєнхий чигий нь гаргасан хагас бээр орчим арган зам ажээ.

Хугархай тахтай морь замын захаар явсан байв. Гэвч Инж цайзаас гурав дєрвєн бээрийн зайтай очоод гэнэт єнцєг гарган Пойндекстерын тариалан байх ёстой газар руу бараг харалгїй, замын шонгоор тэмдэглэгдсэн газраар явж байгаа юм шиг хурдан урагшилна. Хэдийгээр Зеб мориор явахдаа туйлын дургїй хїн ч гэсэн энэ удаа талаар болон тєглєєр ядартлаа таваргасандаа болоод аяллаа мориор дуугахаар болжээ.Байсгээд л газар руу хяламхийж явсан нь хугарсан тахны мєрєєр явж єайна уу, їгїй юу гэдгээ шалгасан хэрэг бус, ямар нэг шинэ юм гараад ирж магадгїй хэмээн горьдсоных ажээ.

Тал нутгийн зарим газар нь їлэмж хатуу бєгєєд огт мєр гараагїй байв. Жирийн нэг хїн бол энэ газраар єєрєє хамгийн тїрїїнд явж байна гэж санахсан билээ. харин туршлагатай мєрч Зеб Стумп тал нжтгийн чийгтэй зєєлнє хєрсєнд ул мєр хэзээ дахин тодорч харагдахыг тєє ч алдахааргїй яг таг мэднэ. Заримдаа мєр алдагдмагц євгєн анчин жаахан мурийгаад л олчихно.

Пойндекстерын тариалангийн газар руу анч євгєн болгоомжтой ч гэлээ итгэлтэйгээр дєхєж очлоо. Асотейгийн арсгар хашлага хуайсны орой дээгїїр харагдаж байв. Гжэнэт зам дээр ажиглаж харсан ямар нэг зїйл тїїний байдлыг єєрчиллєє. Тэгээд эмээлээсээ буун харайж, уолоо цулбуураа хєгшин гїїнийхээ хїзїїн дээгїїр хаячихаад мєр даган явган явлаа. Эзнийхээ гэнэтийн олон занд хэдийнээ дасал болчихсон бололтой гїї зогссон ч їгїй араас нь гэлдрэв.

Юмны учир мэдэхгїй хїний нїдэнд бол Зебийг мориноосоо яагаад тэгж буусныг ойлгоход хэцїї юм. Энэ нь хїн амьтны мєр хїрээгїй юм шиг харагдмаар газар байлаа. Харин мориноосоо буун хайрайсан Зебийн ганцаараа ярих ярианаас юун тухай болохыг мэдэж болох ажээ.

- Тїїний мєр! Гэртээ буцаж ирэжээ хэмээн Зеб нам дуугаар донжтой хэлээд мєрийг даган аажуухан алхлаа.

Удалгїй мєр тїїнийг тєгєлд аваачиж хэдэн минутын дараагаар євгєн анчин хєншин гїї хочёр нэвтэрч гарахын аргагїй єргєст бут замы нь хаасан мэт гэнэтхэн зогтусав.

Гэвч ийм юм байсангїй. тэдний ємнє цэлийсэн задгай зам зурайна. Їїнээс болж л зогсжээ.

Ємнє нь бараг ширгэсэн шахуу энд тэнд нь жижиг шалбааг л їлдсэн горхины голдрилтой судаг байлаа. Голдрилын шавар дундуур морио хєтєлж явсан хїний мєр гарчээ.

Морины хувьд яарч яваа эзнээ дагаж явнаас єєр юм єайсангїй. харин эзэн нь юу хийгээ вэ? Тїїний хєдєлж аягласан нь туршлаггїй хїнийг тэвдїїлмээр ойлгомжгїй ажээ.

Гэвч Зеб Стумп нэг хормоос илїї тэвдсэнгїй.

Тэрээр сайхь хїний санааг бараг тэр дорхиноо тааж

- Хугархай тахны мєрийг л арилгах гэж оролдоо шив дээ! Ямар ч ашиггїй, мистер Колхаун, ямар ч нэмэргїй. Оронд нь та єєрийнхєє мєрийг їлдээчихэж Намайг хуурч дєнгєхгїй ээ. Би мєрєєр чинь тамд очих байсан ч хамаагїй мєрдєнє дєє! гэж бувтналаа.

Анчныг энэ їгээ дуусгаж байх їед нєгєє хїн нь хийдгээ хийчихээд мориндоо мордон цааш явж байжээ.

Зеб арааса нь явган дагав. Харваас Колхаунаас хараа салгахгїй байя гэж хичээсэнгїй. Ахмадын мєрийг алдахгїй гэдэгтээ итгэлтэй байв. Анчин одоо Каса-дель Корвын шилтгээн хїртэл зогсохгїй гэж їзээд тайван алхаж гарлаа.

Гэвч Зеб Стумп эндїїрчээ. Кассий Колхаун, Исидора Коварубио де Лос-Ланостой санамсаргїй уулзсаныг хэн ч урьдчилан харах билээ дээ! гэвч Зеб хэдийгээр гайхсан ч гэсэн мэдэгдэхгїй байж чаджээ. Харин ч бїр улам болгоомжлох болов.

Анч євгєн эргэж, гїїнийхээ чихэнд нэг юм шивэгнэчихээд хуайсан шугуй дундуур явлаа.

Гїї нь араас нь дуулгавартай чимээгїй дагав. Удалгїй Зеб таг зогсоход гїї нь ч гэсэн сїїдэр нь мэт таг зогсов.

Балар єтгєн ногоон мод хєгжилтэй ярилцаж байгаа хоёр хїнээс анч євгєнийг тусгаарлаж байв.

Євгєн єєрийгєє мэдэгдчихээс айн нуугдсан газраасаа гараагїй боловч тэдний яриаг нэгд нэгэнгїй сонсчээ. Тэгээд морио андаалцан солилцтол нь яриаг нь чагнан тїїнээс хойш нэлээн удтал байрнаасаа хєдєлсєнгїй. Харин тэр хоёрыг єєр єєрийн замаар салж явмагц Зеб нуугдаж байсан газраасаа ил гарав. Анч євгєн тэр хоёрын морио сольсон газар очи зогсоод ийш тийг харан

- Иосафат минь! Хоёр чєтгєрийн хооронд холбоо тогтжээ. Хэн нь хожсоныг мэдэх юмсан! Гэж дуу алдав.


Top
 Profile  
 
PostPosted: Dec.15.09 7:00 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: May.28.09 12:13 pm
Posts: 2054
Location: sul talaa bolomj bolgotsgooy
ХААЛГА ХАРУУЛДСАН НЬ



Зеб Стумпыг нєгєє морины андалцааг нємєр доороос нь ажиглан байсан тєглєєс гарч иртэл нэлээд удав. Исидора Колхаун хоёрын бараа тасарсны дараа л тєглєєс цухуйв. Тэгээд Зеб чухам хэний нь араас дагахаа шийдэж ядна уу гэлтэй зогсов.

Гэвч энэ нь ерєєсєє тэгсэн хэрэг биш єбайв. Ердийн заншлаараа бїгдийг тунгаах бодохын тулд л зогсжээ. Тїїний бїх ухаан санаа дєнгєж сая болж єнгєрсєн морины солинд чиглэгджээ. Тэр Колхауны бїх яриа, гуйлтыг сонссон байь. Энэ нь л Зебийг тэвдїїлэн чухамдаа тїїнийг бодолд оруулсан хэрэг. Колхаунд морь солих ямар хэрэг байв аа?

Мексик хїїхний хэлдэг їнэн гэж Зеб мэдэж байлаа. Їнэндээ америк морь бол мустангаас хавьгїй илїї їнэтэй. Тэрчлэн Колхаун бол тийм тэнэг наймаа хийх хїн биш гэдгийг Зеб бас мэдэж байв. Колхаун яагаад тийм алдаатай наймаа хийх болов?

Анч євгєн эсгий бїрхээ авч єрвийсєн їсээ хоёр дахин илээд, дараа нь эрїїгээ барилан тэндээс л хариу эрж байна уу гэлтэй газар руу ширтлээ.

- Їїнд зєвхєн нэг л тайлбар байж болох юм гэж хэлээд – Бор мустанг, америк мориноос хурдан нь маргаангїй. Мистер Каш чїїнээс нь болоод л шилж авсан хэрэг. Тэгээгїй юм бол ямар чєтгєрєє хийж, Техаст дуртай газраа дєрвєн мустангаар, мексикт бол бїр наймаар солих морио єгєх билээ дээ? Мустангийг хурднаас нь болоод л єгчихєвєє дєє янз нь. Гэвч яагаад?… Єє, хараач хєєш! Би таачих шиг боллоо. Тїїнд… хэрэгтэй байж л дээ. Тїїнд толгойгїй хїнийг хєєж гїйцэх морь хэрэгтэй. Энэ ч алган дээр тавстан юм шиг илт байна. Би єєрєє харсан. Одоо нєгєєдєх нь л нїдэнд їзэгддэг юм бол мустангаар гїйцнэ гэж найдаж байгаа хїн байх нь. Колхаун эрэлд гарах нь лав. Одоо каса-дель Корвод очиж єл залгахаар явжээ. Тэнд удахгїй. Удалгїй тїїнийг талд байхыг нь хэн нэг хїн харна. Энэ нь Зебулон Стумп байж таарах вий гэснээ гїї рїїгээ эргэж – За, аль вэ адгуус минь явъя. Гэр рїїгээ явна гэж бодоо юу? Хонгор минь андуурчээ. Чи энд нэг хоёр цаг ч юмуу, магадгїй бїтэн шєнєжингєє чидээшлэх болно. Гэвч зїгээр хєгшин минь. Энд євс ногоо ихтэй, чамд тїїнийг чимхлэх цаг мундахгїй. Гїзээгээ дїїртэл идээшилж ав гэв.

Ингэж хэлээд Зеб морио амгайвчилж, жолоогоо идээшлэхэд нь саад болгохгїйн тул бїїргэндээ єлєгв. Тэгээд тїїнийг нуугдаж байсан тєгєлдєє орхиж єєрєє Колхауны мєрийг дагалаа. Хоёр зуун алхам хяраатай яваад тєгєл дуусан, задгай хєндий їргэлжлэв. Хєндийн нєгєє їзїїрт Каса-дель Корво шилтгээн харагдана.

Ордны нїїр талын цайвар єнгєн дээр морьтой хїний бараа харагдсанаа удсан ч їгїй хаалганы цаагуур далд орчихов.

Зеб хэн болохы нь мэдэж байв.

- Би эндээс тїїний хэзээ гарч ирэхийг харж болох юм байна гэж бувтнасанаа – Тїїнийг єглєє болтол ч хамаагїй отно! Тэгэхээр тэвчих л хэрэгтэй… гэв.

Зеб эхлээд євдєглєн суув. Тэгснээ жаахан холбилзон нуруугаараа хуайс налж суулаа. Дараа нь хэлхгэр халааснаасаа жижиг уут гаргаж ирэв. Тэр дотор нь эрдэнэ шишийн гамбир, том хэрчим гайхайн шарсан мах, їнэрээр нь їзэхэд моногахелийн вискитэй дашмаг байв.

Зеб гамбир, махныхаа талыг идэж, їлдсэний нь уутандаа буцааж хийгээд толгой дээрх мєчирт єлгєлєє. Тэгээд хойноос нь дашмагтайгаасаа нэг сайн балгаж аваад гаансаа нэрэн хочёр гараа элэн дээрээ зєрїїлэн, дахин мод налж Каса-дель-Корвын хаалганаас нїд салгалгїй ширтэж эхэллээ. Тийнхїї хаалганаас хараа салгалгїй хоёр цаг суулаа.

Шилтгээний хаалгаар эрэгтэй эмэгтэй хїмїїс гарцгааж байв. Хэдий зайтай ч гэсэн тэдний арьсны єнгє, даруухан хувцсаар зарц нар гэдгийг тааж болохоор ажээ. Тїїнээс гадна цєм явган явцгааж байь. Харин Зебийн отож байга хїн гарч ирвл морьтой л гарч ирэх ёстой байлаа.

Нар ороход Зеб илїї тохиромжтой газар олохоор тїр отоогоо когсоов. Хєхємдєг бїрий бууж ирэхэд Зеб яаралгїй босоод тухтайхан бодох гэсэн шиг мод налав.

“Энэ їнэг шєнє юм уу эсвэл їїрийн ємнєхєн гарч ирж байж бїрэн болох юм. Тал нутгийн аль чигт явахыг би мэдэж авах нь чухал… Гїїгээ чирч явахын хэрэг лага. Энэ надад дараа болно. Тэрнээс гадна сартай шєнє їїнийг негрїїд харчихаж болно. Энд орхисон нь дээр. Аюулгїйгээс гадна идээшилж л байг” гэж євгєн дотроо бодлоо.

Тэгээд морь руугаа очиж эмээлий нь аваад, морио урт аргамжаар модноос аргамжин, ганзаган дахь хуучин хєнжлєє авч гар дээгїїрээ тохоод Каса-дельКорвын зїг явлаа.

Тэр нь шєнийн гїйлгїїр сїїдэр єєрийг нь халхалж байхаар нэг їе тїргэн, нэг їе удаан алхалж гарав.

Энэ нь илїї болгоомжлол биш байв. Халхлах юмгїй задгай нугыг хєндлєн гарч явсан хэрэг. Энд тэнд ганц хоёр мод байвч дэндїї хол зайтай учир очиж ядаж явтал нь шилтгээнээс, ялангуяа асотей дээрээс амархаан харчихаж болохоор ажээ.

Байсгээд л таг зогсж, бїрэнхий єтгєрєн харанхуйлахыг хїлээнэ. Нєр сїрмєсєн жаргахад Зеб ордноос барагцаалбал хоёр зуун алхам зайтай оччихсон байь. Євгєн анчин бїхэл шєнийг ч єнгєрєєж магадгїй тэр зорьсон газраа хїрчээ.

Хол бус газар намхан сєєг ургажээ. Зеб тїїн доогуур шургаж хэвтээд дахин шилтгээний хаалгыг харуулдаж эхлэв.



“”” “”” “””



Анєчин євгєн бїхэл шєнийн турш хоёр нїдээ нэг ч удаа зэрэг анилгїй, нэгий нь анисан ч нєгєєхєєр нь хаалгагы харан єнгєрєєв. Тїїний маш чухал юм хийж байгааг ер бусын буурь суурьтай царайнаас нь харж болно.

Анхандаа боолчуудын урцнаас гарч байгаа їе їе инээн хїнгэнэх дуу нэгэн хэвийн сэргэг бєйдлы нь эвдэж байв. Гэвч негрїїд ердийнхєєсєє илїї биеэ барьсан байдалтай байлаа. Хийлийн уянгалаг дуу, банджо хєгжмийн цоглог ая зэрэг ерийн їед їдэш негрийн сууцнаас гарч байдааг дуу хуур їл сносдоно.

Шилтгээний уйтгартай чимээгїй байдал боолуудад ч нєлєєлжээ. Шєнє дундын їед хїмїїсийн дуу татарч, эргэн тойрны чимээ аниргїйн дунд зєвхєн чонын їргэлжилсэн улилтыг хариулан нохдын хуцах л хааяаа сонсодно.

Зеб маш хїнд єдрийг єнгєрєєсєн учир нойр нь єєрийн эрхгїй хїрнэ. Тэгээд бїр їїрэглэдгийн даваан дээр босч ногоон дээгїїр биеийнхээ чилээг гарган явав. Дараа нь дахин сууж, бутан дунд шургаад гаансаар нэрлээ. Зеб ордны дааман хаалганаас шєнийн турш нїд салгасангїй._ гэвч нэг ч удаа онгойлгоогїйг сарны гэрэлд сайн харж байв.

Їїрийн туяа нь нар жаргахын адил анчин євгєнийг хянах байраа дахин єєрчлєхєд хїргэв. Тэнгэрийн хаячанд нарны туяа дєнгєж тусмагц євгєн сэм босч хєнжлєє нємрєн Каса-дель-Корв руу нуруугаа харуулан їдэш ирсэн замаараа буцаж явлаа.

Дахиад л явдлаа нэг тїргэсгэн, нэг удаашруулж, байн байн зогсон, эргэж харж явав.

Тэгээд єчигдєр орой дэргэд нь сууж хооллосон єнєєх модондоо нэгэнт хїрэв. Тэнд тїрїїчийн байдлаараа сууж аваад єглєєний хоолоо идэв. Їлдсэн хэсэг мах, эрдэнэ шишийн тал гамбир нь тэр дорхиноо алга болов. Дараа нь дашмагт їлдсэн архи ч хоосорлоо.

Зеб тамхиа нэрээд асаах гэснээ хэт, цахиураа гэнэт илгэн уутандаа буцаагаад хйичихэв.

Каса-дель Корвын саарал хананд єглєєн й хєхємдєг утаан дунд хар цэг гарч исрэн нь хаалга нээгдсэн хэрэг байлаа.

Яг энэ хоромд шахуу тэндээс давжаа биетэй бор мортьтой хїн гарч ирэн хаалга хаагдав.

Зеб їїнийг сонирхсонгїй. зєвхєн эртэч тэр эрийг аль зїгт явахыг л харав. Минут ч болоогїй байтал морь хїн хоёр єєр лїї нь эргэлээ.

Зеб Стумп хїн морь хоёрыг харж цаг алдсангїй. Єєрий нь отож байгаа хїн єнєє л мориороо явж байна гэдэгт эргэлзсэнгїй. Мєн морьтон дахин їїгээр єнгєрнє гэдгий ч тааж байв.

Зеб хєгшин гїї рїїгээ очоод тїргэн эмээллээж хэнд ч харагдалгїй ажиглаж болохоор ширэнгийн хэсэг рїї хєтлєн аваачив.

Анч євгєн нуугдаж аваад морьтой хїний ойртож ирэхийг отон хїлээв. Тэр хїн бол ахмад Кассий Колхаун мєн нэдгийг євгєн мэдэж байв.

Зеб ахмадыг дєнгєж далд ормогц мориндоо харайн мордож давируулын оронд хутгаараа хатгаад ухасхийв. Євгєн кассий Колхауны хойноос заавал бараагий нь харах гэлгїй дагаж явав.

Яагаад вэ гэвэл шїїдэрт бїрхэгдсэн євс ногоо нь мєрч євгєнд цэвэр цаас шиг, тийм ил тодорхой байлаа. Ийм ч учраас морь нь хатирч давхисан ч євгєн тїїнийг зовлонгїй уншиж урагшилна.


Top
 Profile  
 
PostPosted: Dec.15.09 7:01 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: May.28.09 12:13 pm
Posts: 2054
Location: sul talaa bolomj bolgotsgooy
УРУУГАА ХАРСАН ЇЗЭГДЭЛ



Бор мустангий нь эмээллэж єгсєн Плутоноос єєр ямар нэг хїн єєрий нь харсныг сэжиглээгїй Кассий Колхаун шилтгээнээс тал нутгийн зїг оджээ.

Тэр Зеб Стумпийн нуугдан зогсч байгаа газрын хажуугаар єнгєрєхдєє юу ч сэжиглэсэнгїй. Ийм муу гэрэлд хэн ч тїїнийг харахгїй гэж боджээ.

Колхаун тєгєл дотроос гараад Нуэсесийн эрэг тийш цогиулан, хааяа хатируулж явав. Эхний найман бээр газрыг юу ч сонирхож харалгїй єнгєрєєв. Хааяа нэг холын бараа харсан болоод л зєвхєн урагшаа довтолгоно. Хоёр тал ругаа харсан ч їгїй. харин тєглийн захаас нэлээн хол очсон хойно ганц удаа л эргэж харжээ.

Сэтгэл санаагий нь цаг ямагт амруулахгїй байгаа юмныхаа барааг хараахан хараагїй л явав.

Тэр чухам юу болохыг зєвхєн тэр єєрєє, бас нэг хїн болох Зеб Стумп л мэдэж байлаа.

Хэн нэгэн хїн єєрийнх нь єглєє эрт мордсон зорилгыг таамаглаж байна хэмээх бодол Колхауны толгойд ч орсон ч їгїй.

Хэдийгээр євгєн анчин зєвхєн єєрийн таамаглал дээр їндэс болгосон боловч, огцорсон ахмад єєрт нь нууцаа итгэн дэлгэсэн мэт тїїндээ итгэлтэй байлаа. Колхаун морь унасан толгойгїй хїнийг энэ удаа хєєн гїйцэж магадгїй гэсэн итгэлтэйгээр эрэхээр гарлаа гэдгийг мэдэж байв.

Унасан морь нь техасын буга шиг хурдан давхиж чадах боловч Колхаун амжилтдаа тєдий л итгэхгїй байлаа. Морь унасан толгойгїй хїн єнєєдєр тїїний нїдэнд харагдахгїй байж ч магадгїй юм. Энэ магадлагааг бодон зам хороож явлаа.

Ийм тодорхойгїй байдал сэтгэлий нь тїгшїїлнэ. Гэвч сїїлийн хэд хоногт болсон явдлыг санан чухал итгэл тєрнє. Колхаун урьд нь нэг газар эрж явсан юмтайгаа хоёр дахин дайралдсан билээ. Дахиад нэг… дайралдахыг хэн байг гэхэв.

Энэ бол хїн амины хэрэг гарсан гэж їзэж байгаа цавцаал замын эхээс холгїйхэн ойн захын ногоон нуга юм.

“Їргэлж тэнд буцаж очоод байдаг нь хачин юм! Чєтгєр шиг хачин! Нєгєє… юугаа яг таг мэдээд байгаа юм шиг. Тэнэг юм! Тэндхийн євс ногоо нь амт шимтэй, ойролцоо утсай болохоор тэр. За яахав, єнєєдєр бас л урьдынх шигээ тэнд байхад нь уулзана гэж найдъя. Хэрэв эс дайралдвал ширэнгэ дотор эрэхээс єєр аргагїй. Энэ маань єдєр ч гэсэн явахад аятайхан биш газар. Ер нь ингэхэд мустангер шоронд аль хэдийнээ орчихоод байгаа хойно би юунаасаа айх вэ? Ямар нотолгоо байга юм бэ? Зєвхєн нэг л хэсэгхэн тугалга. Гэвч би тїїнийг їхтэлээ хєєцєлдєж байгаад ч болсон олж авна даа” гэж Колхаун дотроо бодож байлаа.

- Тэнгэр минь! Энэ юу гэгч вэ?

Колхаун сїїлчийн їгээ дуулдахаар хэлээд мустангаа хойд хоёр хєл дээрээ бараг бостол нь жолоогоо татлаа. Тэр нь айснаасаа болоод бїлтэрчих дєхсєн нїдээр амьтныг ширтэнэ.

Гайхах юм байсангїй. Тїїний ємнє тодрон гарсан зураг хємгийг зїрхтэй хїнийг ч мэгдїїлэхээр ажээ.

Тэнгэрийн хаяанд наран яг мандаж байв. Тїїний ємнє ойртож яваа тєглєєс хєєрсєн хєхєвтєр униар будан суунаглана. Модод нь хєх ягаан хєнгєн манангаар борхэгдэн дээд їзїїр нь номин тэнгэртэй сїлэгдэн нийлжээ.

Энэ манангийн дэвсгэр дээр ч юмуу эсвэл цаад талд нь, хэрэв Колхаун урьд нь хараагїй бол огтхон ч їнэмшмээргїй хєдєлж байгаа дїрс харагдах нь тэр. Энэ бол морь унасан толгойгїй хїн байлаа.

Харин тїїнийг тийм байдалтай байхыг Колхаун ч, єєр хэн ч хэзээ ч хараагїй ажээ.! Одоо тэр морьтой хїн шал єєрєєр харагдаж байлаа. Тэр тєрх байдлаараа єнєєх л бахь байдаг хэвээрээ боловч биеийн хэмжээ нь арав дахин томорчээ.

Энэ бол хїн биш аварга том амьтан бєгєєд морины дїрстэй хэрэм цамхаг мэт єндєр адгуус унажээ.

Бас ч їїгээр зогсохгїй, сїр баар нь хачин тайлбарлахын аргагїй єєр болсон байлаа. Тэр амьтан газар дээгїїр биш, тэнгэр дээгїїр, морь хїн хоёрын хєл нь дээшээ харан явж байв. Морины туурай мананы дээд кахад тодохон харагдах бєгєєд харин хїний дал мєр нь \би толгой нь гэж хэлэх дєхєв\ бараг тэнгэрийн хаяа шїргэн алдаж байв. Мєрєн дээгїїрээ тохсон серапе нь уруу нь харуулсан дїрсэд тохирдог байлаа ч, таталтын хуулиас гадуур тогтож байв. Тэрчлэн морины нь урт сїїл, жолоо цулбуур агаарт яахан тогтож байгаа нь їл ойлгогдоно.

Эхлээд сїїдэгнэл гэмээр энэ аймшигт їзэгдэл яаралгїй алгуур хєдєлж байв. Колхаун айснаасаа болж хєшчихсєн мэт тїїнийг харж байлаа.

Гэнэт єєрчлєлт гарч, нєгєє том амьтны бараа хоромхон зуур бїртэлзэн морь нь эргээд хэдийгээр туурай нь тэнгэрийг шїргэж байгаа ч эсрэг зїг рїїгээ цогиулав.

Сїїдэгнэл айсандпаа зугтан одох нь тэр!

Хэрэв бор мустанг нь байгаагїй бол айснаасаа хєшиж орхисон Колхаун байрнаасаа ч хєдлєлгїй, тїїнийг явуулчих байлаа. Гэвч мустанг огцом эргэхэд халагдсан ахмад таавартай нїїр нїїрээрээ мєргєлдєх ьн тэр.

Талын ногоон дээгїїр явж байгаа туурайны чимээ сонсдов. Колхаун, хэрэв жинхэнэ гэж хэлж болдог юм бол, нєгєє аймшигт сїїдрийг гаргасан жинхэнэ морь унасан хїн ємнє нь байгааг ойлголоо.

- энэ чинь зэрэглээ байж! Гэж ахмад хэлээд – Би ийм юманд хууртай байдаг мєн ч тэнэг ээ! Би тїїнээс л айж шїї дээ! Гэтэл ганц эрж хайж яваа юм маань байдаг! Тэгээд ийм ойрхон ирчихсэн байдаг. Хэрэв би мэдсэнсэн бол намайг харахаас нь ємнє барьчих байж. За, одоо л элдээд байна даа! Техасын зах хягаар хїрдэг юм ч гэлээ, гїйцэхдээ л гїйцнэ гэв.

Нэгэн зэрэг л гилж, ташуурдаж, давхируулдах нь тэр. Ингээд таван минутын дараа гэхэд талаар хочр морьтон байдгаараа харайлгаж гарлаа. Аль аль нь хурдан хєлєг унажээ. Нэг нь нєгєєгєє хєєнє. Хєєгдєж яваа нь толгойгїй хїн байв. Хєєж яваа нь толгойтойгоор барахгшй тэр толгойд нь солиотой бодол эргэлдэж байлаа.



“”” “””” “””



Тэд удаан хєєцєлдсєнгїй. Колхаун яллаа хэмээн баярлаж байлаа…. Тїний морь илїї хурдан давхина. Давируулдаж ташуурдуулсандаа ч юмуу эсвэл хээр морь нэг их айгаагзй болоод хїчээ гаргаагїй ч байж болох юм. Бор мустанг хэрээ гїйцэх нь илт болов. Зай багасахын хэрээр Колхаун буугаа зэхэв.Хээр морийг нь буудан, тїїнийг хєєхєє їїгээр эцэс болгохыг хїсжээ.

Гэвч тэр алдаж буудахаас айж байлаа. Гашуун туршлагаасаа санамж аван гарцаагїй болгохын тул улам ойртохыг хичээн, гохоо дарсангїй. Ингэж эргэлзэж байхын хооронд хээр морь гэнэт ширэнгэ рїї эргэн давхилаа.

Ахмад тэгнэ чинээ санаагїй явсан учир бас хоцорчихов. Дахиад хагас бээр давхиж байж дахин ойртож авлаа. дэндїї сайн танил, нєгєє цус тунасан газар руу ойртож ирлээ.

Бусад ямар ч нєхцєлд байсан Колхаун тэр газрыг тойрон єнгєрєхийг хичээх байсан авч одоо бол тїїний дурсамжийг таягдан ирээдїйн ємнєх айх айдсыг тєрїїлсэн цорын ганц зїйлийг л бодож явав. Зєвхєн ёрын морьтонг л гартаа оруулсан цагт тайвшран, нєгєє айлгаад байгаа зїйлээсээ салж болох байлаа. Колхаун морь унасан толгойгїй хїнийг хєєн гїйцэв. Бор мустангийн нь сартганан амьсгаадаж байгаа хамар хээр морины хийсч сєхєгдсєн сїїлэнд ширгэн алдхааар ойрхон очжээ. Ахмадын зїїн гарт буу нь бэлэн зэхээстэй, баруун гарын хуруу нь гохон дээр тавиастай байв. Тэр зєвхєн буудахад аятай газрыг сонгож явлаа.

Бас жаахан байзнасан бол хар хурдаараа давхиж яваа морь суманд хадагдах байв. Гэтэл морь аюулыг мэдсэн юм шиг гэнэт хажуу тийшээ огло харайгаад, мустангийн хамар єєд тангарчихаад чанга унгалдан єєр тийш давхин одов.

Колхаун ч, морь нь ч самгардав. Бор морь цааш явалгїй зогссон боловч хурц давируулын хїчээр дахин хурдлав. Одоо Колхаун морио тїрїїчийнхээсээ улам илїї шамдуулах болов.

Гэвч хээр морь зєргєєр давхиахаа болиод тєгєл рїї чиглэн явж байгааг ажиглав. Авлалт нь бас дахин їр дїнгїй єнгєрч мэдэхээр болжээ. Колхаун мориныхоо хурдан найдаж байв. Хэрэг иймээр эргэх нь чинээ санаагїй явжээ. Тэд тєглийн захаар хєєцєлдєж явсан бєгєєд морь унасан толгойгїй хїн ногоон мєчирт хагас халхлагдаад байлаа. Морины зєвхєн хондлой нь л харагдаж байв. Хєєж яваа хїн тїїн рїї нь шагайв.

Бууны амнаас утаа манасхийхийн зэрэгцээ буудах чимээ гарч буугаа дахин шїїрэн авлаа. Утаанаас л гараад ирэв її гэлтнй ямар нэг бараан юм газарт чимээгїйхэн ойчив. Ойж, бємбєрч явснаа яг Колхауны морины хєлийн дор зогсох нь тэр. Зогссон ч гэсэн эрчигнїїр эргэлдэхээ болиод зогсодохх далбилздаг шиг далбилдав.

Бор мустанг хамраа дуугарган гэдрэг ухрав. Колхаун ч айсандаа муухай бахирлаа.

Энд гайхах юм байсангїй. Ногоон дээр хїний толгой хэвтэж байв. Бас тэгээд хатуу дугариг хїрээтэй бїрх малгайтайгий нь яана. Тїїнээсээ болоод далбилдаж байжээ. Їхээнц зэвхий єнгєтэй, цус нєж болсон їрчгэр нїїр нь яг Колхаун руу харжээ. Нїд нь хараастай бєгєєд хочр шилэн бємбєлєг мэт амьгїй гєлийсєн нїд аймаар зэвїїн ширтэнэ. Амирлангуй инээмсэглэн хєшчихсєн мэт хєхєрсєн уруулын завсраар цагаан шїд гялалзана.

Кассий Колхауны харсан юм ийм байлаа. Тїїнийг айж дагжин харав. Ер бусын юм харж мэгдсэндээ ч тэр бус, харин чухам юу болсныг сайтар мэдсэндээ тэгжээ. Тэрээр энэхїї таг чиг боловч олныг єгїїлсэн толгойн хажууд удаан зогссонгїй. Колхаун мориныхоо амыг эргїїлж хажуу хавирга руу нь шигдтэл давираад хар хурдаар давхин одов.

Ширэнгийн бутан дундуур шургачин орж байгаа морь цунасан толгойгїй хїний хойноос Колхаун дахин хєєсєнгїй. тал руу эргэн Каса-дель-Корво руу буцаж давхилаа.


Top
 Profile  
 
PostPosted: Dec.15.09 7:02 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: May.28.09 12:13 pm
Posts: 2054
Location: sul talaa bolomj bolgotsgooy
АЙМШИГТАЙ БООДОЛ



Анч євгєн ширэнгэ тєгєл дотрооё гараад ахмадын мєрєєр єєрийн мэдэлд бїтэн єдєр байгаа хїн шиг яаралгїй явав.

Гэвч царайг нь сайн ажиглавал тэсч ядан, сандарч тїгшсэн байдал илэрхий. Эмээл дээрээ холбилзон алсыг хїчлэн ширтэнэ.

Зеб Колхауны мєрийг бараг анхаарсангїй. Алдчихгїйн тул зэрвэс харахад л хангалттай байв. Эл мєрєєр гїї нь ганцаархнаа ч яваад байж чадах ажээ.

Гэлээ ч євгєн анчин мєр тод болохоор аажуурсан хэрэг биш байв. Харин ч Колхауныг хараанаасаа алдахгїй байхыг хичээнэ. Гэвч цаадахдаа харагдчихаад санаснаа биелїїлэхэд нь саад болох байв.

Энэ санасан нь бїхнээс чухал байсан агаад Колхауны хєдєлж байгааг зєвхєн мєрєєр нь л мэдэж болох ажээ.

Хором ч зогсолгїй, аажуухан, болгоомжтой хєдєлсєєр Зеб нєгєє Колхауны зэрэглээ харсан газар хїрч очлоо. Ногоон талтай нийлжээ. Гэвч Зебийн харсан зїйл тїїнийг тийм ч багагїй сонирхуулав. Хоёр эгнээ мєрний хоёр дахь нь Колхауны шинэ мориных бєгєєд Зеб тїїний нь хэмжиж їзэв.

Эхэнд нь ямар морь єнгєрснийг тааж ядаад байх юм байсангїй. Тэр мєрийг хєгшин гїїнийхээ мєрєєс илїї сайн таньж байв.

- Ямар ч гэсэн энэ золиг чинь тїїнийг олж амжжээ гэж Зеб хэлээд мєрийг ажиглан харснаа бодол болон – Гэвч тїїнийг хараахан бариад авчихсан гэсэн хэрэг биш. Ер нь тэгээд аяж мэдэх вэ? Мустанг адилахн мустангаа хараад ойртуулчихаж магадгїй. Хэрэв тэгчихсэн байвал… Би юугаа хийж энд зогсоно вэ? Одоо мунгинах цаг биш. Хэрэв Колхаун, морь унасан толгойгїй хїнийг гїйцээд, хэрэгтэйгээ хийчихсэн бол би чинь хоосон авдарт хорогой эрнэ гэгчээр аль ч їгїй хоцорно. Бушуулах хэрэгтэй! Хєгшин минь явъя! Хагас цагийн ємнє їїгээр явж єнгєрсєн тэр бор морийг гїйцэхийг хичээ. Чи тэрнээс доргїй давхидгаа їзїїл. За явъя! Гэж гїїндээ хэлэв.

Анч євгєн хутгаа хэрэглэсэнгїй гїїнийхээ хажуу руу ганц давируулаараа ёвроход гїї нь ухасхийн хатирлаа. Зеб хухрдан явахыг одоохондоо тїїнээс шаардалгїй, тїрїїчийнхээ хэвээр болгоомжтой бєєгєєд урагшаа гярхай харж явав.

- Мєр явсан чигээр чухам хаашаа очсоны нь зэгсэн тодруулж чадах л байна гэж анчин євгєн бодоод – Бїх зам тэнд нийлсэн юм шиг. Хєєрхий єнєєх хїн бас л энэ замаар хэзээ ч эргэж ирэхгїйгээр явсан юм. Яая гэх вэ дээ? Хэрэв тїїнийг дахин амьдруулж болдоггїй юм бол амь насы нь бусниулсан бузар этгээдээр амий нь тєлїїлэх хэрэгтэй юм. Одоогоор єєрийг нь сэжиглэж буйг мэдээ ч їгїй тэр нэг амьтгнаар... Зогс! Єнєєх чинь! Аа, тэр нь морь унасан толгойгїй хїн байна! Хар хурдаараа давхиж байна. Чєтгєр ав, бор мустанг хээрийг заавал гїйцнэ. Тэд наашаа ирж яваа биш болохоор бид хоёр нуугдах хэрэггїй. Гэвч тайван зогсч бай! Одоо хєдєлж болохгїй. Тэгвэл биднийг харчихна. Їгїй ерєє! Тоглоомдоо хэтэрхий улайраад яг ємнєє яваа юмнаас єєр юу ч харахгїй байна… Тэгнээ тэр. Би тэгнэ гэж бодсон юм. Шууд цавцаал руу явчихлаа. За гїї минь урагшилъя! Гэв.

Зеб Стумп цавцаал замаас нїд салгалгїй явсаар ой руу орлоо.

Хоёр морьтон хєєцєлдсєєр замаар эргэн харагдахгїй болсон ч анчин цавцаал замын голоор явсангїй, хажуугийнх нь сєєг дундуур урагшлав. Тэгэхдээ замыг нэлээд урагш харж байхаар ємнєєс нь хїн ирвэл єєрєє болон гїїгээ харагдуулахгїй байхаар явж яадав. Їнэндээ тэр хэн нэгэнтэй, ялангуяа удалгїй бараагий нь харах хїнтэйгээ уулзана гэж бодолгїй явав.

Буун дуу гарсанд Зеб тєдий л их гайхсангїй. Харин ч тэдний хєєєлдєж явааг анх харснаасаа эхлээд буудахгїй байгаад нь гайхах шахуу явжээ. Буун дуугаар ангийн буу болохы нь таньж тэр буу хэнд байх ёстойг ч мэдэж байлаа. Харин буун дуу гарснаас хойш тавхан минут болоод бууны эзэн їхлээс сїнсээ зайлтал айсан юм шиг хар хурлаараа буцан давхиж явааг хараад гайхжээ.

- Ийм тїргэн буцаж байдаг гэж Зеб бувтнаснаа – хачин юм… Нэг юм болжээ дээ! аан! Чєтгєрт хєєгдсєн юм шиг харайлгаж явна! Одоо нєгєє толгойгїй хїн нь араас нь хєєж яваа ч байж магадгїй. Єртэй хїн єгч амарна гэдэг дээ. Тйим л юм болоо вий. Їїнийг харахын тул би мєнгєн доллар ч хайрлахгїйсэн_ Ха-ха.ха! гэв.

Анчин євгєн аль хэдийнээ эмээлээсээ бууж гїїгээ тєгєл рїї лавхан оруулсан нь одоохон хажуугаар нь єнгєрєн зугтааж яваа морьтой хїнд харагдахгїй гэсэн хэрэг байлаа.

Гэвч Колхаун ЗЕбийг яг ємнє нь цавцаал зам дээр зогсч байсан ч анзаарахгїйгээт тийм сандарч тэвдсэн байдалтай давхиж байв.

“Бурхан минь! гэж анч євгєн ахмадын айу хувирсан царайг хармагц дотроо хэлээд – Тїїний хойноос чєтгєр хєєгєєгїй юмаа гэхэд лав сэтгэлд нь буг шїглэчихэж. Би энэ яваа насандаа ийм аймшигтай царай хараагїй. Тїїний гэргий болох хїїхнийг єрєвдєж байна. хєєрхий зайлуул, Пойндекстер авхай! Їїнээс мултарч, энэ муу єєдгїй амьтантай суухгїй байж дєнгєдєг л байгаа даа… Ер нь энэ юу болж байнаа? Ямар ч юм хєєж гарч ирэхгїй байхад хар хурдаараа зугадсаар байх юм. Одоо хаашаа явж байгаа нь энэ вэ? Хойноос нь дагах хэрэгтэй” гэж бодов.

- Єє, гэр рїїгээ буцах нь! Гэж Їеб ширэнгэний захад гарч, Колхауныг Каса-дель корвын тийш давхиж явахыг харж хэлээд бор морийг бараа тасрахад – Гэр рїїгээ буцах нь лав байна! За хєгшин минь хоёулаа нєгєє тийшээ явж, тэнд юу буудсаныг мэдье гэв.


Top
 Profile  
 
PostPosted: Dec.15.09 7:02 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: May.28.09 12:13 pm
Posts: 2054
Location: sul talaa bolomj bolgotsgooy
ХУУЛЬ САХИУЛАГЧИД



Морис Жеральд цэргйин шоронп орсноос хойш гурав хоносны дараа халуун нь дарагдаж, дэмийрэхээ зогсоод, дєрєв дэх єдрєє бараг эрїїл болжээ. Тав дахь єдєр нь шїїх ажиллагаа хийхээр тогтсон байв.

Єєр ямар ч газар хїнлэг бус гэж їзэгдэхэр ийнхїї яарах нь гэмт хэрэг їйлдсэн єдєр нь хїнийг шїїгээд, дїїжлээд хаячих нь цєєнгїй байдаг Техас нутагт хамгийн жирийн зїйл байлаа. Хоригдож байгаа хїний олон дайсан ямар нэг далд санаагаар шїїх єдрийг тїргэсгэхийг элдвээр оролдоуж байхад, цєєн хэдэн найз нєхєд нь тїїнийг хойшлуулчихаар зїйлийг гаргаж чадахгїй байв.

Суурингийн олонхи нь гэмт хэрэгтнийг їтэр тїргэн шїїхийг шаардан “Алуулсан хїний цус єшєє авахыг нэхэж байна” гэдэг улиг домог болсон єгїїлбэрийг давтацгаана.

Хойшлуулахгїй шїїхийг шаардсан хїмїїст нэгэн санамсаргїй байдал бїр ч дэмжлэг болжээ. Тойргийн ерєнхий шїїгч яг энэ їеэр тойргоо эргэж явсан агаад Инж цайзад энэ долоо хоногт ирэхээр болсон байжээ.

Ийнхїї Морис Жеральдын хэргийг бусад эрїїгийн гэмт хэргїїдийн хамт аль болох тїргэн таслах хэрэгтэй болсон аж: Ийнхїї хэн ч татгалзаж, хэн ч хойшлуулахыг гуйсангїй. Шїїх таслах ажиллагааг энэ сарын арван таванд явуулахаар тогтоожээ.

Хэрэгтэн хїн ємгєєлєгч їаардах эрхтэй боловч сууринд ємгєєлєгч байсангїй. Сайхь хил орчмын нутгаар ємгєєлєгч нар нь ихэвчлэн шїїгчдийн хамт явцгаадаг бєгєєд шїїгч нь хараахан ирээгїй байв. Гэвч Сан-Антониогийн нэгэн нэртэй ємгєєлєгч мустангерийг хамгаалахаар сууринд ирсэн байв. Єєрийнхєє санаачилгаар ирсэн гэдгээ мэдэгджээ.

Энэ нь жирийн уужим сэтгэл гаргасан ч всуу эсвэл хэдийгээр эмэгтэй хїнээс их шан авсандаа ирсэн юм гэцгээх боловч конгрессийн сонгуулийн ємнє олны дунд нэр олж авъя гэсэн хэрэг байж болох ажээ.

“Бороо нэг л эхэлчихвэл цутгачихна” гэж Техасын тэнгэрийг їнэнээр нь тодорхойлж байдаг їг энэ удаа хууль цаазны хїмїїсийн хувьд тохирмоор болж иржээ.

Шїїхийн ємнєхєн Инжид бас нэг хуульч ирж хэрэгтэнг ємгєєлнє гэдгээ мэдэгдэв.

Тэрээр Сан-Антеониогийн ємгєєлєгчєєс илїї хол замыг туулж хїн амины хэрэгт тулгагдсан хїнтэй нїїр тулан учралын тул Ирландын нийслэлээс гаран Атлантын далайг гаталжээ. Їнэндээ сїїлийн їеийн байдлыг тэр хуульч урьдчилан мэдээгїй явсан бєгєєд єєр хэргээр мустангертай уулзах гэж иржээ. Тэгээд обердофердын буудалд буухад нь тїїнд Морис Жеральдыг шоронд сууж байга гэж хэлэхэд нь багагїй гайхжээ. Тэгээд ямар хэрэгт тулгагдаад байгаагий нь дуулаад бїр ч гайхав.

- Юу! Жеральдын удам хїн алсан хэргээр яллагдаад байгаа гэнээ? Баллахын шилтгээн, тїнїий їзэсгэлэнт цэнгэлдэх цэцэрлэгийн эзэн хїн шїї! Надад бїх баримт бичиг нь байна! Тїїн рїї намайг аваачаадах! Гэж шаардав.

Хэдийгээр Обердорф шинэ суугчаа солиотой гэж сэжиглэсэн боловч ямар ч байсан зарцаа сахилгын шоронд хїргэж єгїїлэхээр цуг явуулжээ.

Хэрэв ирланд хуульч солиотой юмаа гэхэд тїїний солиоролд зїй тогтолцоо байлаа. Тїїнийг хоригдсон хїнтэй уулзахыг зєвшєєрснєєр барахгїй бїр дуртай цагтаа орж гарч байхаар болгожээ.

Тэрээр энэ эрхийг хошуучид зарим нэг баримт сэлт їзїїлэн олж авсан бєгєєд мєн тїїнийхээ тусламжаар Сан-Антаниогийн ємгєєлєгчтэй найрсаг харилцаа тогтоожээ.

Ийм эзгэтэй їед ирландын хуульч ирсэн нь цайз, суурин болон ойр хавийн тариалангийн газар ихээхэн хэл яриа дэгдээжээ. Обердофердын баарнд янз бїрийн таамаглал яригдах болж, эзнээс нь дуулсан зарим зїйлс ирландын зочныг сонирхох явдлыг улам ч гааруулжээ.

Гэвч далайн цаанаас ирсэн ємгєєлєгч мэргэжлийнхээ уламжлалд їнэнч хїн байь. Гайхсанаасаа болоод илїї юм хэлчихсэн ялимгїй эндэгдэл эхлээд гаргачихсанаас єєр илїї дутуу юм ярилгїй амаа хамхичихжээ.

Ер нь ч тїїнд яриад байх зав байсангїй. Шїїх эхлэхийн ємнєхєн ирсэн болохоор тоотой хэдэн цагийг хоригдсон хїнтэй шоронд ярилцах ч юмуу, эсвэл Сан-Антаниогийн шїїгчтэй уулзан єнгєрєєж байв. Морис Жеральд тїїнд ямар нэг аймаар тїїх ярьсан гэдэг цуу таржээ. Гэвч хэн ч тодорхой юм сэдсэнгїй цєм л їгэнд дурлан байж ядна.

Энэ тїїхийг зєвхєн ганц хїн Зеб Стумп мэдэж байв. хэрэгтэн ч, ємгєєлєгч ч юу ч хэлээгїй ч гэсэн бас єєр нэг хїн мэдэж болох байв.

Зеб їзэгдсэнгїй. Ємгєєлєгч нартай зєвхєн ганц удаа л ярилцжээ. Їїний дараа алга болж, хэн ч тїїнийг шоронд ч, сууринд ч харсангїй. Бїгд л Зебийг нєгєє ангаа хєєгєєд явчихжээ гэж боджээ.

Гэвч тэд цєм эндїїрсэн байв. Энэ удаа Зеб ан амьтан эрж ой модоор тэнэж явсан биш, харин морь цнасан толгойгїй хїний авд мордсон байжээ.


Top
 Profile  
 
PostPosted: Dec.15.09 7:03 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: May.28.09 12:13 pm
Posts: 2054
Location: sul talaa bolomj bolgotsgooy
ЭЕЛДЭГ ЗЭЭ



“Тэнгэрийн ач!” Тїїнийг маргааш шїїнэ. Тэр муу бузар адгуусыг энэ хооронд хэн нэг нь барьж амжихгїй байхаа! Ер нь хэзээ ч барьж чадахгїй дэ. Надад айж болгоомжлох юм алга. Тэргїйгээр юу болсныг хэн ч нотолж дєнгєхгїй!

Би єєрєє ямар нэг юм ойлгож байгаа бол намайг ч гэсэн дїїжлэг! Зєвхєн дуг… л ойлгож байна. Ирландын энэ будлианы эзэн энд яах гэж ирсэн юм бол, хачин юм даа? Бас тэр Сан-Антанионых ч гэсэн! Тэднийг хэн яах гэж дуудав? Хэн хєлсий нь тєлсєн юм бол? Ер нь ч тэгээд энэ надад ямар хамаатай юм. Би яалаа ч гэсэн айхгїй. Тэд хичнэнч хичээгээд Жеральдаас єєр хэнийг ч сэжиглэж чадахгїй. Бїх баримт нотолгоо тїїний эсрэг, цєм тїїнд нь итгэж байна. Тїїнийг буруутан болохыг хїлээхгїй байхын аргагїй. гагцхїї Зеб Стумп л єєрєєр бодож байгаа даа. Энэ муу хєгшин їнэг ямагт хэрэггїй юманд хошуу дїрж байдаг амьтан! Аль хэдийнээс харагдахаа байлаа. Хаашаа лага болчихов. Анд явсан гэцгээх юм. Одоо тэгж явдаг цаг биш дээ. хэрэв єнєєхийн хойноос явчихсан бол яана? Тэгээд гэнэт бариад авчихвал яана? Би єєрєє дахиад нэг оролдож їзэх л юм. Гэвч одоо нэгэнт єнгєрчээ. Маргааш орой болоход бїх хэрэг зїйл дуусна. Гэтэл хожим илэрвэл… Чєтгєр аваг, энэ тухай одоо болохын хэрэг юу байна. Зєвхнє одоо л юм бїхэн журам горимоороо байх хэрэгтэй. Дараа нь юу болох нь хамаагїй. Нэгийг дїїжилчихээд сїїлд нь єєр буруутанг эрэх нв гайгїй байлгїй. Ямар нэг сэжигтэй юм илэдгэ юмаа гэхэд тэд дарахыг л бодно. Эс тэгвэл гэмгїй хїн дїїжилсэн хэрэгт орно…

Сэм Мэнли ч эргэлзэхээ больсон шиг байна. Тэр нэгэн шєнє сонссон зїйлээ ярьж єгєєд тїїний эргэлзээг арилгасан юм. Їнэндээ би ярьснаасаа бага вюм сонссон чгэсэн энэ маань болоод л явчихсан. Ер нь ч ирээдїйг бодох юу байна! Луиза тїїнтэй уулзаа л биз, тэгээд гїйцээ. Єєр ертєнцєд л уулздаггїй юм биш бол хойшид хэзээ ч уулзахгїй нь лав. гэвч энэ бол єєрєєс нь л шалтгаалах хэрэг… Ер нь яагаа ч їгїй байж болох… Зєвхєн ачийг санаж, талархлаа илэрхийлсэн ч байж болно доо. Їгїй, їгїй! Зєвхєн талархаж явдгаасаа болоод цэцэрлэгийн гїнд болзоот газраа очихоор шєнє дунд орноосоо босох ёсгїй. Луиза тїїнд дурлажээ, дурлаж! За яах вэ, дурласан л байг! Тэр хїн хэзээ ч тїїний нєхєр болохгїй. Хэрэв зєрїїдлээд л байдаг юм биш бол, хэзээ ч тїїнтэй уулзахгїй. Зєрїїдэллээ гэхэд цаадахыгаа буруутахад л нэмэр болно. Хїїхнийг ганц їг хэлэхэд л цаад хїний хїзїїг дїїжлїїрийн гогцоо ороож авна. Хэрэв миний хоёр ч удаа гуйсан єєр нэг їгийг хэлдэггїй л юм бол тэр їгээ хэлэх болно. Гурав дахь удаагаа сїїлчийнх болно доо. Тэгээд л татгалзвал би тэдэнд їзїїлээд єгье! Зєвхєн тэр єєдгїй ирланд дїїжлїїлээд зогсохгїй, тїїний амь їрэгдсэний буруутан нь Луиза єєрєє болно. Тэгээд эдлэн газар, орон байр, зарц боолууд цєм…

Колхаун ийнхїї бодол болон байтал гэрийн эзэн орж ирэн бодлы нь тасалдуулах нь тэр.

- Єє, Вудли ах! Та надад яг хэрэг болоод байлаа.

Гутарч цєхрєн дуугаа хураасан Вудли Пойндекстер Каса-дель Корвын гудам дундуур їг дууугїй сэлгїїцэн явж байв. Тэр зээгийнхээ тасалгаанд ямар ч бодож санасан юмгїй санамсаргїй ороод иржээ.

- Хэрэг болох ий? Яагаад?

Уй гашууд дарагдсан євгєний дууны єнгєнд ямар нэг дуулгавартай тэр бїї хэл зулгуйдсан шинж тодров. Єєрийнхєє ємнє хоёр зуун боолыг бєхєлзїїлж байдаг эрхэмсэг Пойндекстер одоо ивээн тэтгэгчийнхээ ємнє зогсч байгаа нь энэ. Їнэндээ бол эгчийнх нь хїї єєрийнх нь зээ байлаа. Гэвч ингэлээ гээд хєнгєрсєн юм байсангїй. Євгєн эзэн Колхауны зан аашийг хэтэрхий сайн мэддэг байв.

- Би тантай лугийн талаар ярилцах гэсэн юм гэж Колхаун хариу єчлєє.

Энэ бол Вудли Пойндекстерын ямагт зайлсхийж байдаг болсон яг тэр сэдэв нь байлаа. Эзэн тэр асуудлыг бодохоосоо ч айдаг бєгєєд ялангуая тїїнийг хэлэлцэх, тэгээд энэ яриаг эхэлж буй хїнтэй ярилцана гэхээс улам ч айх болжээ. Гэлээ ч гайхаж байгаагаа ил гаргасангїй. Ер нь ч гайхсангїй. ийм яриа болохыг хїлээж байжээ.

Колхауны ярианы єнгєнд ямар ч сайн юмны тэмдэг байсангїй. харин ч хїсэл гуйлтаас илїї, шахалт шаардлага гарч ирэв.

- Лугийн талаар гэнээ? Тухайлбал юу юм бэ? гэж Пойндекстер тайван байдал їзїїлэн асуув.

- Тэгэхээр ийм байна гэж Колхаун энэ яриа їїсгэхийг шийдээгзй юм шиг эсвэл тээнэгэлзэж байгаагаа їзїїлэх гэсэн мэт нэлээд тїгдрэн хэлээд – Би… би нэг юм хэлэх гэсэн юм гэв.

Энэ байдлыг нь ашиглан євгєн эзэн

- Би одоохондоо тїїний тухай ярихыг хзсэхгїй байна гэв.

Эзэн їїнийг бараг гуйсан маягтай хэлэв.

- За яагаад тэр вэ, ахаа? Гэж хэлсэн нь дургїйцсэн боловч Колхаун асуув.

- Яагаад тэр болохы нь чи єєрєє мэднэ шїї дээ

- Танд хэцїї байгааг би ойлгож байна. хєєрхий Генриа алга болсон. Тїїнийг…. Юу гэж їзэж байгаа ч гэлээ тэр эргээд ирж ч мэднэ. Тэгвэл бїх юм сайнаар эргэнэ….

- Хэзээ ч ирэхгїй Бид тїїнийг амьд, їхсэн али н боловч їзэхээс єнгєрсєн. Би хїїгїй боллоо!

- Харин танд охин байна. Тэр охин чинь…

- Охин минь миний нэрийг гутаасан шїї дээ!

- Би тїїнд итгэхгїй байна, їгїй…

- Би єєрийнхєє їзэж, дуулсан юмыг яаж єєрєєр тайлбарлах юмбэ? Ямар юм тэр охиныг гав ганцаархныы хорин бээрийн тэртээх жирийн нэг морины панзчны овоохой руу очин толгойны нь дэргэд суулгадаг байна аа? Бурхан минь! Тэгээд бас яахаараа миний охин єєрийнх нь дїїг алсан хїнийг ємгєєлдєг байна аа? Ээ, бурхан минь!

- Нэгдїгээрийн хувьд Луиза хангамжтай тайлбар єгсєн \Гэвч Колхаун єєрєє їїнд итгээгїй байв\. Хоёрдугаар нь бас л ойлгомжтой. Ямар ч хїїхэн яг л тэгэх байсан. Ямар ч байлаа гэсэн Луиза шиг хїїхнїїд тэгж л таарна.

- Тїїн шиг нь гэнэээ? Їгїй шїї? Эцэг нь болох би хэлж байна! Ээ чааваас чи биний хэлсэнд итгэдэг ч болоосой. Хєєрхий охин минь! Хїї минь їгїй болчихоод байхад, одоо охин минь л цорын ганц баяр баясгалан минь юм.

- Таны хїїтэй болох… танд хэдийнээ ойр дотно бєгєєд нас барсан хїїгий чинь орлох гэж хамаг чадлаараа мэрийх хїнтэй болох чинь зєвхєн охиноос чинь л шалтгаална. Вудли ах минь би оньсого ярихыг хїсэхгїй байна. та миний бодлыг мэднэ. Лу миний эхнэр байгаасай гэж би хїсч байна.

Эзэн энэ їгийг сонсоод єчїїхэн тєдий гайхсангїй. Чухам тэгж хэлэхий нь хїлээж байжээ. Гэлээ ч царай зїс нь улам барайж эхлэв.

Энэ гэрлэлтийн тухай бодох нь тїїнд аятайхан биш гэдэг нь илт байв. Энэ нь хачин санагдаж болох л юм. Пойндекстер сїїлийн їе хїртэл єєр бодолтой байсан бєгєєд їнэндээ нэг бус удаа охиноо зээтэйгэ суучих гэж тун болгоомжтой ятгаж їзжээ.

Пойндекстер Техаст ирэхээсээ ємнє єєрийнхєє зээг сайн мэдээгїй байжээ.

Колхаун эрийн цээнд хїрсэн цагаасаа хэдийгээр Миссипи муж улсын иргэн байсан ч хєгжил зугаа ихтэй шинэ Орлеанд ихэнх цагаа єнгєрїїлсэн байжээ. Луизиан дахь эдлэн газраар нь явдлын далимд ирдэг байв. Гэтэл хожим Луиза єсч їзэсгэлэнтэй сайхан бїсгїй болоход Колхаун байн байн ирж, тэднийхээр удаан айлчидаг болжээ_

Дараа нь Кассий Мексикийн дайнд жил шахам оролцож ахмад цол авчээ. Тэрээр байлдааны гавьяа байгуулсныхаа дараа креол хїїхний сэтгэл зїрхийг булаана гэсэн бат итгэлтэйгээр эх орондоо эргэж иржээ.

Тэр цагаас хойш Колхаун нагац ахынхаа гэрээс бараг холдсонгїй. Тэр хїн залуу бїсгїйн сэтгэлийг булааж яадаагїй юм гэхэд тїїний эцгийн хїсэлт зочин болж чадсан бєгєєд учир нь хєгшинд талтай болох итгэлтэй аргыг эзэмшсэн байлаа.

Хэзээ нэг цагт баян чинээлэг хїн байсан газрын эзэн сїїлийн жилїїдэд хурдан хоосорч, цамаан цалгин амьдрал нь єр шир тавихад хїргэжээ. Зээ нь харин ядуу амьтнаас баян хїн болж чаджээ. Тохиолдлоор л ийм болсон хэрэг. Тэгээд тэдний хооронд ажил хэргийн холбоо бий болсон нь зїй ёсны хэрэг. Луизианд бол Пойндекстерыг зээгийнхээ єртєн нь гэж таамаглах хїн бараг байсангїй. Тэнд бїхний хїндэтгэлийг хїлээх учир Колхауны омгорхог зангаа гаргахыг нь бариад байжээ. Зєвхєн Техаст ирсний нь дарагаас л тэдний харилцаа єртєн зээлдїїлэгч хоёрын хооронд гарч ирдэг онцлог шинжтэй болж иржээ. Колхаун Луизаг шамдангуй эргїїлэх болж Луиза ч тїїний нь тас тїс зєвшєєрєхгїй болоод ирэхээр тэр харьцаа нь улам хурцдав.

Одоо хєгшин эзэн зээгийнхээ зан араншинг улам ч сайн мэдэх бололцоотой болж Каса-дель-Корвод ирснээс хойш цєхрєл нь єдєр бїр нэмэгдэж байжээ.

Мустангертай Колхауны їзэлцсэн болоод тэр хэргийн тєгсгєл нь євгєн Пойндекстерыг хамтааныхаа хувьд талд нь орох ёстой байсан ч гэлээ зээгээ хїндэтгэх явдлыг нэмэгдїїлсэнгїй.

Зээдээ сайнгїй байхыг нь нэмэгдїїлсэн єєр ч нєхцєл байдал байсан бєгєєд тэр байдлаас болоод хэдийгээр ашиг гарах талтай ч гэсэн эл гэрлэлтийг санаанд нийцэмгїй болгожээ.

- Хэрэв би зєв ойлгож байгаа бол Кассий чи хуримын тухай ярьж байх шив дээ. Гэр бїлийн дотор эмгэнэл учраад байхад энэ тухай бодох цаг юм гэж її? Хїмїїс ч юу гэж шуугилдах юм билээ!

- Ах та намайг ойлгосонгїй. Би хуримын тухай яриагїй. Єєрєєр хэлбэл одоохон гэрлэх тухай яриагїй байна. Би зєвхєн гэрлэнэ гэдэг ямар нэг итгэлтэй байхыг л хїсч байна. Тэгээд л илїї боломжтой їеийг хїлээхийг зєвшєєрнє.

- Каш би чамайг нэг л… ойлгохгїй байна.

- Миний їгийг сонс. Би танд бїгдийг тайдбарлаж єгье.

- Ярь л даа.

- За тэгэхээр ийм байна. Би гэрлэхээр шийдлээ. Нас минь гуч дєхсєнийг та мэднэ. Хїн ийм насандоо хорвоогоор дэмий тэнэж явахаас залхчихдаг юм. Энэ маань намайг їхтэл залхааж цаашид гон бие, гозон толгой хэвээр явах санаа алга. Одоохондоо тїїний ямар ч эргэлзээ тєрїїлэхгїйгээр эрс шийдэмгий, тодорхолй амлалт хэрэгтэй. Тэгээд энэ бїр эвгїй зїйл, уй гашуу арилахаар хуримын тухай болоод бусад зїйлийн тухай ярьж тохиролцох цаг олдоно.

“Эвгїй явдал” гэсэн їг болон ажил хэргийн чанартай яриа нь хїїдээ гашуудан буй эцгийн чихэнд доромжлолтой сонсогджээ. Эгдїї хєдлєн жигшсэн нь євгєний хуучин бардам занг сэргээв.

Гэвч энэ нь удсангїй. Нэг талаар газар эдлэн, боол зарц, эд агуурс, нийгмийн байдал нь тїїний санаанд орж, нєгєє талаар їхэл мэт санагдах ядуурал санаанд нь оржээ.

Тэглээ ч гэсэн євгєн эзэн шалчийтлаа бууж єгсєнгїй гэдэг нь тїїний хариултаас илт байв.

- Кассий минь, хаа очиж чи зэгсэн ойлгомжтой ярилаа. Гэхдээ охин минь чамд талтай эсэхийг би мэдэхгїй байна. Чи тїїнийг эхнэрээ болгож авахыг зєвшєєрнє гэж байна.Харин тїїний санал ямар байгаа юм бол доо? Бїх юм їїнээс л шалтгаална гэж би бодож байна.

- Ах минь, энэ бол ерєнхийдєє танаас шалтгаална гэж би бодож байна. Та эцэг нь болохоор тїїнийг ятгаж болно.

- Би тїїнд итгэхгїй байна. Тэр чинь хїний їгэнд орохоор хїн биш. Чи ч гэсэн дээ Кассий, їїнийг надаас доргїй мэдэж байгаа шїї дээ.

- Миний мэдэж байгаа ганц юм, би гэр бїлтэй болохыг хатуу шийдсэн бєгєєд Каса-дель-Корвын эзэгтэй нь єєр хэн ч биш Луиза л байгаасай гэж хїссэнд байна.

Энэ шазруун їг нь Вудли Пойндекстерын сэтгэлд сэв оруулжээ. Єєрийг нь хойшид Каса-дель-Корвын эзэн биш гэдгийг анх удаа ойлгуулж байгаа нь энэ. Хэдийгээр їїнийг битїїгээр хэлсэн ч гэлээ євгєн сайтар ойлгож байв.

Тїїнд хєрєнгє зєєр, эдлэн газар, боол зарц, нийгмийн байр суурь нт ядуурч хоосроход хїрвэл яаж зовж зїдрэ, ад їзэгдэж болох нь дахин бодогдов.

Ядуурч хоосрох гэдэг хэдийгээр хїї нь болохыг хїсэн ємнє нь зогсч буй зээгээс нь илїї ой гутам биш ч гэлээ аймшигтай санагдана.

Тэгсэн хэлий боловч Вудли Пойндекстер охиныхоо хувь заяаг золиосонд гаргахаар шийдэн Колхаунд ам єглєє.

- Лу!

- Юу вэ? аав аа?

- Чамаас гуйх юм байна.

- Ямар юм бэ, аав аа?

- Їеэл ах Кассий чинь чамд дурладгийг чи мэднэ. Тэр чиний тєлєє амиа ч єгєхєєс буцахгїйгээр барахгїй чамтай гэрлэхийг хїсч байна.

- Гэвч би тїїнтэй суухыг хїсэхгїй. Їгїй шїї, аав аа! Їхсэн нь дээр! Их санаатай єєдгїй амьтан! Энэ юу болохыг би мэдэж байна. Тэр, танаар єєрийнхєє санааг хэлїїлэх гэж явуулжээ! Зєвхєн тїїний гэргий л болохгїйн тулд тал нутаг руу зугадан, талх тариа тарьж, зэрлэг адуу агнахад ч бэлэн байна гэдгийг маань тїїнд хэлээрэй. Тїїнд їїнийг дуулгаарай.

- Эхлээд сайн бод, охин минь. Чи нэг юм мэдэхгїй л байнаа даа…

- Миний їеэл ах танаас авцаатай гэдгийг її? Эрхэм аав минь би їїнийг сайн мэднэ. Бас тэгээд та бол Вудли Пойндекстер, би бол таны охин гэдгийг мэдэж байна.

Хєгшин эцгийн бардам зан дахин сэргэж

- Хонгор Луиза минь! Чи ээжтэйгээ мєн ч адилхан юм даа! Гэтэл би чамд эргэлзэж байсан юм шїї. Охин минь намайг уучил! Єнгєрсєн юмыг мартая. Чи єєрийнхєє л сэтгэл зїрхээр бол.


Top
 Profile  
 
PostPosted: Dec.15.09 7:04 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: May.28.09 12:13 pm
Posts: 2054
Location: sul talaa bolomj bolgotsgooy
САЙН СЭТГЭЛТ САДАН



Луиза Пойндекстер эцгийнхээ олгосон эрх чєлєєг бїрэн эдэлужээ. Тїїнээс хойш нэг цаг ч єнгєрєєгїй байхад бїсгїй Колхаунд эрс татгалзсанаа хэлэв.

Колхаун тїїнээс эхнэрээ болохыг гурав дахь улаагаа гуйсан байжээ. Їнэндээ эхний хоёр удаа тоглоом шоглоом болгосон байдлаар тойруулсхийж хэлжээ. Гурав дахь удаагийнх бол сїїлчийнх болох ёстой байв. Тэр бїсгїй товчхон “Їгїй” гэснээ улам тодорхой болгож “Хэзээ ч їгїй” гэж нэмж хэлжээ.

Колхаун тїїний нь сонсоод гайхсангїй. Нааштай хариу хїлээгээгїй бололтой. Тїїний нїїр царайны нэг ч булчин шєрмєс хєдєлсєнгїй. Царай нь зэвхийрч, цєхєрсєн байдал єчїїхэн ч гаргасангїй. Тэрээр їзэсгэлэнт їеэлийнхээ ємнє, олз руугаа їсрэхээр зэхсэн ирвэс шиг зогсоно. “Минут ч бололгїй чи єєрєєр ярина даа” гэж хэлэхийг хїсэх мэт харагдана. Гэвч

- Лу чи тоглож байна уу? гэж асуув.

- Їгїй шїї, сэр. Миний їг танд тоглоом шиг санагдлаа гэж її дээ?

- Чи огт бодож эргэцїїлэлгїй хариу хэллээ шїї дээ.

- Юу бодох юм бэ?

- Олон юм бодох байсан сан даа.

- Чухам юу вэ?

- Юуны ємнє би чамд яаж дурлаж байдгийг.

Луиза дуугарсангїй.

- Би чамайг хайрладаг гэж Колхаун їгээ їргэлжлїїлэн – Лу би чамд хэн ч, хэзээ ч тэгж дурлаж байгаагїйгээр дурлаж байна. энэ дурлал маань надтай хамт л їгїй болно. Чамайг їхлээ ч гэсэн энэ сэтгэл арилахгїй гэснээ дуугаа хураахад нь Луиза хариу хэлсэнгїй.

- Миний дурлалын тїїхийг яриад яахав! Энэ дурлал бол чамайг їзсэн тэр єдєр… Їгїй шїї чамайг харсан тэр цагаас эхлэн анх дїрэлзсэн юм. Зургаан жилийн ємнє намайг эцгийн чинь гэрт ирснийг санаж байна уу? Мориноосоо дєнгєж буутал, ширээ застал цэцэрлэгээр хамт зугаалъя гэж чи намайг урьж билээ. Тэгэхэд чи насанд хїрээгїй охин байсан боловч одоогийнх шигээ ийм їзэсгэлэнтэй байсан юм! Чи гараас минь хєтєлж, єєрийн чинь гарт хїрсэндээ сэтгэл хичнээн их догдлон хєдєлж байгааг минь анзааралгїй, хайр чулуутай нарийн зєргєєр туулайн бєєрийн сїїдэр доогуур дагуулан явж байсан! Тэг сэтгэгдэл насан турш миний ой ухаанд їлдсэн юм. Тэр сэтгэлийг эрин цаг, алс нутаг, тэр бїї хэл… наргиан цэнгээ ч хїртэл арилгаж чадаагїй юм.

Креол бїсгїй сонссон хэвээр боловч нєгєє хайхрамжгїй байдал нь арай л єєр болжээ. Ийм уран цэцэн, гал халуунаар їнэнээ хэлж байхад сэтгэл ханахгїй бїсгїй байна гэж бараг їгїй биз ээ. хэдийгээр харцанд: нь урамшиж, хєхїїлсэн шинж їгїй боловч єрєвдсєн шинж цухалзан байна. гэвч юу ч хэлсэнгїй.

Колхаун їргэлжлїїлэн

- Тиймээ, Лу энэ бол їнэн. Би янз бїрээр чамайг мартах гэж оролдсон. Зургаан жил бол зэгсэн урт хугацаа. Миссипээс Мексик орно гэдэг ч хол зай. Би тийшээ зєвхєн чамайг мартахын тулд л явсан юм. гэвч энэ тус болсонгїй. Эргэж ирээд наргиан цэнгээн хєєдєг болов. Шинэ орлеаны ганц байдаг юм нь тэр. Миний сэтгэл нєгєє дарахыг хїсээд байгаа юмнаас минь илїї хїчтэй болсон гэж би хэлэхгїй. Хїчтэй болж ч чадаагїй, хєг нь єнгєрсєн юм. Миний гараас чи хєтєлж, намайг хонгор їеэл минь гэж хэлсэн тэр їеэс эхлэн миний сэтгэл жаахан ч гэсэн хувирсныг би санахгїй байна Лу! Хардсанаасаа болоод чамайг алахад ч бэлэн болтлоо єєрийг чинь їзэж ядаж байсан тэр їед л нэг магадгїй.

- Кассий чи яаж ингэж ярьж чадна вэ? Энэ чинь бїдїїлэг явдал. Бїр шал тэнэг явдал!

- Тийм мєртлєє бас їнэхээр хэцїїгий нь яана. Би бїр биеэ барьж ядталаа чамайг хардаж харамласан юм. Цухалдсанаа нууж чадаагїйг чи ч мэдэж бхйгаа.

- Гэвч би юунд буруутай юм бэ, Кассий? Би чамайг хэзээ ч тэгж бодохоор шалтаг гаргаагїй биз дээ?

- Би чиний юу хэлэхийг мэдэж байна. Гїйцээж хэлээд яахав. Би ємнєєс чинь хэлээгїйг чинь гїйцээе: “Єєрт чинь хайртай гэж бодохоор” гэж хэлэхийг хїсээ биз дээ. Би тэгсэн гэж хэлэхгїй гэж Колхаун улам цєхєрсєн маягтай хэлээд – Би чамайг надтай сээтэгнэсэнд чинь буруушаахгїй. Чамд гоо їзэсгэлэнг хайрласан бурхан ч юмуу эсвэл намайг єєр лїї чинв харуулсан чєтгєр л буруутай! Гэв.

- Чиний ярьж байгаа чинь миний сэтгэлийг зєвхєн зовоох л юм. Намайг бяланчилж байна гэж бодохгїй байна. Эргэлзэхийн аргагїй чин санаанаасаа ярилаа. Гэвч Кассий энэ чинь чамд кєвхєн ийм юм шиг санагдаж байгаад итгэ. ЧИ єєрийн хи бодлоосоо амархан салж чадна. Надаас илїї гоо їзэсгэлэнтэй, ингэж їнэнээ хїлээж байгаад чинь сэтгэл ханах хїїхэн олон байна шїї дээ. Тэдэнтэй ойртож яагаад болдоггїй билээ?

- Яагаад гэнээ? хэмэн Колхаун уйтгартайгаар давтаад – Яасан дэмий асуулт вэ дээ! гэв.

- Би тїїнийг чамд давтаад хэлчихье, дэмий їг биш. Би чамд хайргїй, хэзээ ч дурлаж чадахгїйгээ чин їнэнээр нь хэлэх ёстой биз дээ.

- Тэгэхээр надтай суухгїй гэсэн їг її?

- Ёстой утгагїй асуулт байна даа, би чамд хайргїй гэдгээ хэлсэн. Энэ бол хангалттай гэж би санаж байна.

- Харин би чамд дурладаг гэж хэлсэн. Гэвч энэ бол чамайш эхнэрээ болгох гэж хїсдэгий минь зєвхєн нэг шалтгаан юм. Бас єєр юм ч бий. Чи цємий нь сонсохыг хїсч байна уу?

Одоо Колхаун гуйж царайчлахаа хэдийнээ больжээ. Дахин ирвэс шиг болж ирэв.

- Чи єєр шалтгаан бий гэж хэлсэн биз дээ? Тэр шалтгаануудаа ооч л доо. Би юунаас айхгїй.

- Єє тийм бий! Чи айхгїй юу? гэж Колхаун инмээсэглэн хэлэ.в

- Їгїй ээ, айхгїй. Юунаас айх юм бэ?

- Їнэндээ аавд чинь л гэхээс биш, чамд айх юм байхгїй л дээ.

- Ярь л даа. Аавд хамаарах юм бїхэн надад хамаатай. Би бол тїїний охин. Одоо хєєрхий, цорын ганц їр нь… Кассий цааш нь ярь. Тїїний толгой дээр ямар гай бєєгнєрч байна вэ?

- Лу, гай биш, тїїнээс чинь илїї аймшигтай юм байгаа юм. Яаж ч хичээгээд давж эс чадах бэрхшээл байгаа юм. Ер нь чамд огт мэдэх мэрэггїй вмны тухай чи намайг яриулахад хїргэж байна шїї.

- Єє, тийм її? Їеэл минь чи эндїїрч байна. Би цємийг мэднэ. Аав минь єрєндєє баригдсан бєгєєд зээлїдїїлэгч нь чи гэдгийг би мэднэ. Би їїнийг анзаарахгїй байж яаж чадах вэ? Манай орон гэрт биеэ авч яваа ихэмсэг зан чинь, зарцыг байхад ч гэсэн эрээлж цээрлэхгїй їргэлж гаргаж байдаг дээрэнгїй зан ээн бїхэн чинь тэдэнд энэ бїгдийн цаана нэг юм байгааг бэлхэн хэлээд єгч байна. Чи бол Каса-дель-Корвын эзэн, би їїнийг мэднэ. Гэвч чи намайг захирахгїй.

Ийнхїї зоригтойгоор хариулсан нь Колхауныг мэгдїїлжээ. Тїїний найдаж байсан хєзєр нь харваас идэж чадахаа байв. Тэгээд тїїгээрээ явахаа болив. Тїїний гарт єєр том хєзєр байлаа.

- Нээрээ юї! Гэж доогтойхон хэлснээ – за яая гэхэв, би чиний сэтгэл зїрхийг захирдаггїй юм байж, гэвч ямар ч байсан чиний хувь заяа миний гарт даа. Ямар жигшїїртэй єєдгїй амьтнаас болж надаас татгалзсангы чинь би мэдэж байна… гэв.

- Чи хэний тухай ярьж байна?

- Чи ямар авхаалж муутай юм бэ!

- Тийм ээ. гэвч чи єєрийгєє жигшїїртэй єєдгїй амьтан гэсэн утгаар хэлж байж болох юм. Тэгвэл ч амархан таана шїї. Яг зэгсэн таарах тодорхойлолт байна.

- Тийм болог гэж ахмад уурандаа хїрэн улаан болсон боловч биеэ барьсаар хэлээд – Нэгэнт чи намайг жигшїїртэй єєдгїй амьтан гэж їзэж байгаа болохоор хэрэв би одоо чамайг яах гэж байгаагаа хэлбэл чиний ємнє нэрээ гутаасан хэрэг болох нь юу л бол.

- Намайг яах ий? Кассий чи дэндїї биеэ тоож. Чи намайг боол шивэгчин шигээ бодон ярьж байна. Аз болоход энэт тийм биш юм!

Колхаун бїсгїйн дургїйцсэн харцанд сїрдээд дуугїй болов.

- Намайг чи яах гээ вэ? Їїнийг сонсоход сонин байна гэж бїсгїй їргэлжлїїлэн хэлэв.

- Би чамд хэлж єгнє.

- Чи намайг дєрвєн зїг, найман зовхист хєєж явуулах, эсвэл сїмд хорихыг хїсч байна уу? Бїр байчихаад… шоронд ч хийж магадгїй юу?

- Сїїлчийнх нь лав чиний санаанд тохирч байгаа байх. Нєгєє нэг юмтай цуг хориход хїрвэл ч бїр…

- Намайг ямар хувь заяа хїлээж байгааг хэлээч дээ, сэр? Би сонсох гэж тэсч яадаж байна гэж луиза тохуурхсан янзтай хэлэв.

- Битгий яар. Маргааш анхных нь юмыг їзнэ.

- Тийм амархан уу? Хаана їзэхий нь мэдэж болох бол уу?

- Шїїхэд

- Ямар янзаар?

- Тун жирийн байдлаар. Чи шїїгч болоод тангараг єргєсєн арван хоёр хїний ємнє зогсох болно.

- Ахмад Колхаун та дураараа тоглож болно. Гэхдээ таны хурц оюун надад таалагдахгїй байгааг хэлэх хэрэгтэй Юм байна.

- Энд хурц ухаан ямар ч хамаагїй… Би бїр їнэнээсээ ярьж байна. Маргааш шїїх. Мистер Жеральд буюу нєгєє юу… яасан нєхєр чинь чиний дїїг алсан хэргээр шийтгэгдэх болно.

- Энэ бол гїтгэлэг! Морис Жеральд бол…

- … энэ гэмт хэргийг хийгээгїй гэж її? Їїнийг нотлох хэрэгтэй. Тїїний гэм буруутай нь нотлогдоно гэдэгт би эргэлзэхгїй байна. Бас хамгийн ноцтой баримтыг иргэний тєлєєлєгчдєд бїр хангалттайгаар чиний амнаас сонсох болно доо.

Креол хїїхэн їргэсэн гєрєєс шиг, їеэлийнхээ єєдєєс гайхаш тасарсан, тэвдсэн дїрлэгэр нїдээр харав.

Луизаг їг ярих сэхээ орохоос ємнє хэдэн хором єнгєрлєє. Бїсгїй гэнэт тээнэгэлзэж, сэжиглэж, айснаасаа болж дуугїй болов.

- Чиний юу хэлэх гэж байгааг би ойлгохгїй байна гэж Луиза эцэст нь хэлээд - Чи намайг шїїхэд дуудна гэж ярьж байх шив дээ. Яагаад тэр вэ? Би бол алагдсан хїний эгч нь їнэн. Гэхдээ би юу ч мэдэхгїй, хїн амьтанд ил бослно зїйлээс єєр Юу ч нэмж хэлж чадхагїй гэв.

- Тийм її? Їгїй, чи хачин их юм мэднэ. Жишээ нь, хїн амины хэрэг гарсан шєнє Жеральдтай манай цэцэрлэгт болзоо тавьж уулзсаныгаа мэдэж байгаа. Тэгээд тэр нууц уулзалтын їеэр юу болсныг хэн ч чамаас илїї мэдэхгїй. Генри тїїний нь яаж саатуулж, зєвхєн эгчий нь тєдийгїй бїх гэр бїлий нь нємєрсєн шившигт явдлыг бодон зэвїїрхсэндээ яаж галзууртлаа уурласныг, эцэст нь тэр буруутай этгээдийг алах гэж дайрсныг, їїнд нь тэр єєдгїй амьтанд маллагдсан эмэгтэй саад хийн ємгєєлснийг чи сайн мэднэ. Тэгээд дараа нь Генри новшийн хойноос тэнэгтэн гїйснийг, яагаад ингэх болчихсоныг хэн ч мэдэхгїй шїї дээ. Їїнийг гэрчлэх хоёрхон хїн байгаа юм.

- Хоёр хїн гэнээ? Хэн хоёр вэ?

Асуулт єєрийн мэдэлгїй гарч ирсэн учир их тайван сонсдов.

Хариулт ч тїїнээс дутахгїй ажиггїй байлаа.

Нэг нь Кассий Колхаун, нєгєєх нь луиза Пойндекстер байсан юм.

- Бїсгїй сочсон ч їгїй. Гайхснаа ямраар ч илэрхийлсэнгїй. Урьд нь хэлсэн зїйл нь тїїнийг їїнд хэдийнээ бэлдїїлжээ. Зєвхєн єдсєн байдалтай

- Тэгээд? гэж ганц їг дуугарав.

- Тэгээд гэж єєрийн нь хэлсэн їг ямар ч сэтгэгдэл тєрїїлээгїйд сандарсан Колхаун давтан хэлээд – Одоо чи намайг ойлгож байгаа биз? гэв.

- Урьдынхаасаа илїї юм ойлгосонгїй.

- Чи надаар бїр тодорхой тайлбарлуулахыг хїсч байна уу?

- Тааллаараа бол.

- Тэгвэл би чамд тайлбарлаж єгье. Луиза, эцгийг чинь їгїйрлээс, чамайг гутамшгаас аврах ганцхан арга байна. Чи юуны тухай ярьж байгаагий минь ойлгож байна уу?

- Ойлгож байх шиг байна.

- Одоо чи надад татгалзахгїй биз?

- Одоо би тїрїїчийнхээсээ илїї татгалзана.

- Юу сайхан, дур сайхан_ Тэгэхээр маргааш… Энэ бол дэмий їг биш, маргааш чи єдий хэрд шїїхэд гэрчээр мэдїїлэгч єгнє дєє.

- Шившгийн тагнуул! Миний нїднээс зайл! Бушуу далд орохгїй бол аавыг дуудна шїї!

- Єєртєє битгий тївэг тарь. Хэрэв би чамтай хамт байх нь чамд таалагдахгїй байгаа бол би хойшид тэгэхгїй. Бїгдийг сайн бод. Чи шїїх эхлэхээс ємнє шийдвэрээ єєрчилж ч мэднэ. Хэрэв тэгвэл чи надад хожимдуулалгїй мэдэгдээрэй. Тавтай нойрсоорой. Би явж чиний тухай бодсоор унтъя.

Колхаун ингэж хэлээд тасалгаа руугаа явлаа. Тїїнд баярлаж бахархсан шинж огт алга.

Луиза тїїний хєлийн чимээ тасартал чагнав.

Дараа нь одоо болтол тїїнийг бариад байсан нєгєє бардам, ууртай санаа нь гэнэт алга болсон мэт тїшлэгтэй сандал дээр унаад єгєв. Хоёр гараа цээжиндээ нааж шинээр айснаасаа болж булгилан буй зїрхээ тайвшруулахыг хичээлээ.


Top
 Profile  
 
PostPosted: Dec.15.09 7:04 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: May.28.09 12:13 pm
Posts: 2054
Location: sul talaa bolomj bolgotsgooy
ТЕХАСЫН ШЇЇХ



Маргааш єглєє нь боллоо. Атлантын далайн дээгїїр боссон улаан туяа Техасын ширэнгийг гийгїїлнэ.

Тїїний улбар туяа Мексикийн булангийн элсэн манхан дундуур нэвтрэн Матагордын булангаас зїїн тийш зуун тавин бээрд орших Инж цайзын тугийг гэрэлтїїлэв.

Єглєєний салхи тугийг дэрвэлзїїлнэ.

Анх удаагаа туг ийм дуулиантай їзэгдлийн дээгїїр дэрвэлзэж байж болох л юм.

Ийм эрт їїрээр сайхь їзэгдэл хэдийнээ эхэлжээ.

Їїрийн анхны гэгээгээр, цайз руу тал бїрээс морьто йхїмїїс чиглэн ирэв. Тэр хоёр гурваараа, заримдаа тав зургуулаа нийлэлдэн ирнэ. Тэд хїрч ирээд шивээ хашаанаас яарсан байдалтай морьдоо уялна. Дараа нь жагсаалын талбай лээр бєєгнєрєн, хоорондоо ярилцан суури руу очиж цємєєрєє л цувралдан дэн буудал руу очиж баарныхаа лангууны аод зогсч байгаа эзнийх нь амрыг эрнэ.

Энд янз бїрийн їндэстэн ястан цугларчээ. Евродын орон бїхний шахуу тєлєєлєгчдийг харж болно. Тэдний олонхи нь индиан нартай байлдаж, цусаар дэвтээгдсэн газар нутгаас нь тэднийг шахан зайлуулж, индианы овоохой байсан газарт дїнзэн урцаа барьсна анхны шилжин суугчдын удам угсааныхан юм. Тэгээд дараа нь Миссипийн эрэг дээр ой мод огтлон амдралаа элээсэн улс ажээ. Цугласан улсын зарим нть эрдэнэ шиш тарьж, нєгєє зарим нь хєвєн тариалан эрхэлж, ємнєд хязгаарынхны олонхи нь чихрийн буюу тамхины аж їйлдвэр эрхлэхээр Техаст нїїж иржээ.

Энд малчин, анчин, мухлагийн эзэн болоод боолын худалдаачин хїртэл бїхий л наймаачидтай дайралдах боловч ихэнхи нь бїр яс махнаасаа газрын эзэд байла. Команч нарын эсрэг аян дайн хийх буюу Рио-Грандын тэртээ рїї дээрэм тонуулд оролцох, мал тамгалах зэрэг ямар ч хэргийг шїїрэн авахаас буцахгїй зєєлєн хоолонд дуртай элдэв амьтад, хууль цаазын мэргэжилтэн, газар хэмжигч, газар дамлан худалдагч нар байв.

Тэдний ємссєн хувцас нь эрхэлсэн ажил шиг нь янз бїр бєгєєд бид тэдний хувцсыг хэдийн тодорхойлон бичсэн билээ. Энэ бол хэдхэн хоногийн ємнє Каса-дель Корвын хашаанд цугларч байсан тэдгээр хїмїїс мєн бєгєєд ялгаа нь зєвхєн єнєєдєр тэд тоогоор олон байлаа.

Гэвч энэ цуглаан нь тїрїїчийнхээсээ бас єєр нэг талаар ялгаатай нь, єнєєдєр эрэгтэйчїїдийн хамт эхнэр, охид, эгч дїї хїїхнїїд хїрэлцэн иржээ. Тэдний зарим нь нарны хурц гэрлээс нїдий нь хамгаалсан нэлмэгэр хїрээтэй бїрх малгай ємсч, морь унажээ. Зарим нь бїхээгт тэрэгний цагаан сарвч дор буюу сїїх тэрэгний сэрсгэр хєшгийн цаана суужээ.

Бїгд тэсч ядан хїлээнэ. Ойр хавиар олон хоног дуулиантайгаар яигдсан шїїх ажиллагааг єнєєдєр эхлэхээр тогтжээ.

Морис мустангер гэж жирийндээ нэрлэдэг Морис Жеральдыг шїїнэ гэж хэлбэл илїї їш болох биз ээ. Тэрчлэн Генри Пойндекстерыг халсан хэрэгт тїїнийг яллаж буйг хэлэхийн ч хэрэггїй биз.

Хїнд ялт хэрэг їйлдсэнд нь ч юмуу эсвэл бараг хэнийг ч мэдэхгїй алуулсан хїн болон алуурч гэж їзэж байгаа этгээдийг сонирхсондоо ийм олон хїн цугласан хэрэг биш байлаа. Увальд тойргийн сайхь дээд шїїх нь энд нэг бус удаа, аулгай зэлгий, луйвар, хїн амины хэрэг тасалж байсан боловч ихэвчлэн хорь гучин хїн цугларах бєгєєд тогтоол гаргахаас нь ємнє тараад явчихдаг байжээ.

Мэдээж цугласан олон нааш ирэхпээ одоо болох шїїх ажиллагаа хараахан тайлагдаагїй зїйлинй учрыг гаргах байх гэж итгэж байжээ.

Мэдээж цуглсан олны дотор зєвхєн сониучирхсандаа бус, ял тулгагдаж байгаа хїний хувь заяанд їнэнээсээ зовсон хїмїїс ч байлаа. Мєн тэднээс ч илїї сэтгэл нь шаналан, уймарсан, алагдсан гэж їзэж байгаа залуугийн найз нєхєд, тєрєл садан ч байв. Гэвч тэр залуу хараахан алагдсан гэх баримт нотолгоо байхгїй байгааг мартаж болохгїй.

Гэвч їїнд хэн ч эргэлзсэнгїй. Хоорондоо ямар ч хамаагїй нєхцєл байдал гэмт хэрэг їнэхээр їйлдэгдсэн гэж їзэхэд хїргэж байлаа. Бїх хїмїїс л хїн амины хэрэг гарахад байж байсан юм шиг їїнд итгэж байв.

Тэд зєвхєн тодорхой зїйл сонсохыг хїлээж, энэ хэрэг юунаас болж, хэзээ яаж нэгд нэгэнгїй сонсохыг хїсч байв.



“”” “”” “””



Арван цаг болоход, шїїхийн хуралдаан эхлэв.

Цугласна олон дунд онц єєрчлєлт гараагїй бєгєєд зєвхєн хувцасны єнгє нь л арай хурц болж ирэв. Энгийн хувцсан дунд цэргийн дїрэмт хувцас їзэгдэж байв.

Цэргиангийнхан єглєєний тооллогоо дуусгаад, чєлєє цагаа їзэгчдийн дунд єнгєрєїїлэхээр шийджээ. Морин цэргийнхэн, буучид, явган цэргїїд, суурины оршин суугчид, газрын эзэн, анчин, худалдаачин, танхайчуулдтай зэрэгцэн зогсч, шїїхийн тунхагч, шїїх ажиллагаа эхэлснийг зарлахыг сонсч байв. Тэд шїїгчээс “Бурхан таны сїнсийг єршєєх болтугай” гэдэг эцсийн їгийг хэлэхээс нааш эндээс явахгїй гэж шийджээ.

Цугласан хїмїїсийн хэн нь ч нар орохоос ємєн, їхлийг зєгнєсєн эл аймшигт їгийг сонсоно гэдэгтээ эргэлзсэнгїй.

Харин хэдхэн хїн л ийм юм бїї болоосой гэж хїсч байв. Гэвч ихэнх їзэгчид шїїх ажиллагаа ялаар дуусч, нар орохоос ємнє Морис Жеральд амиа алдана гэдэгт итгэж байлаа.



“”” “”” “””



Шїїх ажиллагаа.

Уншигч та дотор нь ширээтэй, хашлагаар хїрээлэгдсэн єндєр тавцан, хажууд нь лекцийн танхим ч юмуу сїмд байдаг индрийг санагдуулам зїйлийг санаандаа ургуулна биз ээ.

Тэгээд їенгийн арьсан урт нємрєгтэй шїїгч, хар хувцас, буурам хиймэл їстэй ємгєєлєгч, нарийн бигийн дарга, суравлжлагч, гялалзсан товчтой цэнхэр хувцастай цагдаа,араар нь цухуйх дандаа ч самнаж, угаасан байдаггїй їй олон толгой, нїїрийг харж байгаа байх.

Бас ирсэн хїмїїс нь эелдгээсээ бус ер нь шїїхийн горимыг эвдэхгїй гэсэндээ ихэд биеэ барьсан байдаг биз дээ.

Хэрэв техасын хил дээр байдаг шїїхийн тухай ойлголттой болъё гэвэл энэ бїхнийг толгойноосоо авч хаях хэрэгтэй. Энд шїїхийн тусгай байшин гэж байхгїй. Їнэндээ элдэв тєрийн хурал цуглаан хийдэг тасалгаа байх агаад тїїндээ шїїх хуралдааныг энгїїндээ явуулна. Маш халуун єдєр болох янзтай байсан учир шїїх задгай газар хуралдахаар шийджээ.

Хуралдааныг цацагтай туушингаар чимэглэсэн хєгшин бїдїїн цаср модны сїїдэрт хийж байлаа. Царс жагсаалын талбайн захад бєгєєд сїїдэр нь ногоон дээгїїр хол тусчээ. Тїїний дор том ширээ засч, арваад сандал тавьжээ. Ширээн дээр цаас, нагван, галууны єдєн їзэг, хуулийн эмхтгэлийн їнгэгдсэн хоёр боть коньяктай галуун хїзїїт, хэдэн хундага, гаваны ороомол навчин тамхитай хайрцаг, чїдэнз тавьжээ.

Ширээний ард шїїгч сууж байв. Тэр хїн їенгийн арьсан нємрєг бїї хэл сюртук ч ємссєнгїй. халуунаас болж зєвхєн дотуур цамцтайгаа ажилд орохоор шийдсэн байжээ. Хиймэл їсний оронд єргєн хїрээтэй їйсэн малгай хэлтгий тавьж, талд нь хїртэл татаж зажилсан навчин тамхи зуусан байв. Бусад суудал дээр хувцсаар нь мэргэжлий нь мэдэхийн аргагїй хїмїїс суусан байв. Эдгээр нь шериф, тїїний туслах, уайзын дарга, сумангийн хар лам, эмч болон хэлэн офицер байв.

Хажууд нь тангарагтан арван хоёр хїн байна. Тэдний зарим нь эв хавгїй зїйж хийсэн урт сандал дээр, зарим нь зїгээр ногоон дээр суух нь сууж, хэвтэх нь хэвтжээ.

Эдгээр иргэний тєлєєлєгч нь английнхтай адилхан техасын шїїхэд заавал байдаг боловч, Техаст тэд нь илїї биеэ даасан английнх шиг шїїгчийн шийдвэрийг сохроор дагадаггїй улс байлаа.

Шїїгчид болоод тангарагтан нарыг тойрон тийм ч амархан гараагд хэлчихийн аргагїй зїсэн зїйлийн хїмїїс шахцалдан зогсоно. Энд бугын арьсаар хийсэн ангийн цамц, халуун єдєр байсан ч нгоосон хєнжлєєр хийёсэн хїрэм, цагаан ёрог цамц, улаан тэрэм болон будаагїй зотонгоор оёсон цамц, морьтой, явган, буучдын цэргийн дїрэмт хувцас зэрэг цєм холилдон, єнгє булаалдана.

Хаа нэг газар мексикїїдийн богино хїрэм, єргєн хїрээт сомбреро їзэгдэнэ.



“”” “”” “””



Ихэнх цуглаанд дотоод тойрогт нь тусгай шилсэн улс зогсдог: Харин энэ удаа шал эсрэг юм болжээ. Орон нутгийн дээдэс гадна хїрээнд эл байр эзэлжээ. Байдгаараа гоёж гоодсон хїїхнїїд бїхээгт тэргэн дээро зогсох ч юм уу эсвэл хїмїїсийн толгой дээгїїр харахын тул єндєрлєж суусан гоёмсог сїїхэн дотор заларна. Тэдний харц шїїгч рїї нь чиглэсэнгїй. Зєвхєн хальт харсан болоод л єнгєрнє. Тэд царснаас холгїйхэн, тангарагтан нарын ойролцоо байгаа гурван хїнийг л ширтэнэ.

Нэг нь сууж, хоёр нь босоо байв. Сууж байгаа нь хэрэгтэн, зогсч байгаа хоёр нь харуул ажээ.

Эхлээд хїн амины хэрэгт зєвхєн Морис Жеральд тєдийгїй, Мигуэль Диасыг нєхєдтэй нь хамт бас Фщлим О Нилийг шїїнэ гэж бодож байцгаажээ. Гэвч урьдчилсан мєрдєн байцаалтын явцад мексик эр, тїїний гурван нєхєд єєрсдийгєє гэм хийгээгїйг нотолжээ. Тэд индиан нарын хувцас ємссєнєє хїлээсэн байна. Энэ баримт нь аль хэдийнээ нотлогдсон уир єєрєєр яаж ч чадсангїй. Гэвч їїнээ тоглосон юм гэцгээжээ. Тэгээд ч Генри Пойндекстерыг алга болох шєнє дєрвїїл гэртээ байснаар барахгїй Диас шал согтуу байсан учир тэднийг цааш нь байцаасангїй.

Фелимийн хувьд гэвэл тїїнийг хэрэгтний суудалд суулгах шаардлагагїй, харин гэрчийн хувиар хэрэг болно гэж їзжээ. Тэгээд хэрэгтний суудал дээр цугларагсдын ихэнхэд Морис-мустангер хэмээн алдаршсан Морис Жеральд їлдэх нь энэ.


Top
 Profile  
 
PostPosted: Dec.15.09 7:05 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: May.28.09 12:13 pm
Posts: 2054
Location: sul talaa bolomj bolgotsgooy
ХУУРАМЧ ХЭРЧ



Тэнд байгаа хїмїїсийн дотроос хэдхэн нь хэрэгтнийг таньдаг байв. Гэвч тїїнийг дулаагїй хїн энд цєєхєн байна. Ер нь огт ч байхгїй байж ч болох юм. Тїїний нэр саявтархнаас алдаршжээ. Золхаунтай халз тулалдахаас нь ємнє зэрлэг морины сайн ангууч гэж л мэддэг байв.

Бїгд л мустангерыг зїс царайтай, зїрх зориг сайтай, моринд хорхойтой, хїїхнїїдийн сэтгэл зїрхийг татдаг, сайн сэтгэлтэй, ихэнх ирланд хїн шиг хурц яриатай залуу гэж тооцдог байв. Тэр сайн муу зїйлийн алинийг ч хэтрїїлдэгггїй хїн байв. Тїїний зїрх зориг нь хэтэрнэ гэж ховорхон бєгєєд дэмий хоосон чалчина гэж байдаггїй бахйв. Хэзээд тєлєв даруу, їг ярих нь ч цэгцтэй, аяга дарс уусан ч олон юм ярьдаггїй нь ирланд хїнд ховор байдаг чанар байлаа.

Тэр хїн хаанаас ирж, Техаст яах гэж суусан, яагаад адууны ав хийх болсон нь хэнд ч тодорхойгїй ажээ.

Энэ нь тїїнийг боловсролтойгоор барахгїй Техаст тэгтлээ тоодоггїй угийн боловсон хїн гэдгий нь мэдэх хїнд ялангуяа гайхалтай санагдана. Мори с Жеральд єєрийг нь тэр нэгэн шєнє гэм зэмгїй хїний цусыг урсган хїний аминд хїрсэн хэмээн буруутган ширтэж буй олны ємнє зогсч байна.

Энэ ял їнэн юм гэж її дээ? хэрэв їнэн бол сумтангер їхэх болно.

Їзэгчид ийнхїї бодож байна.

Зарим нэг нь сонирхон, заримы нь учры нь олоогїй янзтай харж байхад ихэнх нь їзэн ядсан байдалтай харна.

Єєр нэгэн хос нїд тїїнийг бусдаас шал єєрєєр харна. Тэр харцанд айж тїгшсэн, хайрлаж энхрийлсэн, бас ч шантаршгїй хатуу зоригийн шинж илэрхий ажээ.



“”” “”” “””



Шїїх цуглаан онц ёсорхолгїй эхэллээ. Шїїгч їйсэн дэлбэгэр малнайгаа аваад унтарсан тамхиа асаав. Тэгээд тав зургаа сорсноо тамхиа амнаасаа авч ширээний єндєг дээр тавиад:

- Эрхэм тангарагтан нар аа! Та бїхэнд цємд илэрхий байх гэж санаж байгаа гэмт хэргийг шїїхээр бид энд цуглараад байна. Манай їлэмж хїнтэй иргэний нэгний нь хїї алагджээ. Та нарын ємнє байгаа энэ баригдсан хїн гэмт хэрэгт яллагдаж байна. Миний їїрэг бол шїїх ажиллагааг їнэн мєнєєр явуулж буйг ажиглан хянахад оршино, харин та нар баримт гэрч сэлтийг харьцуулан цэгнээд ялын зєв эсэхийг шийдэх ёстой гэв.

Тэгээд хэрэгтэн хїнд хандан улиг болсон,

- Та гэмтэн гдгээ хїлээж байна уу? гэдэг асууль тавилаа.

- Їгїй гэсэн намдуу боловч эрс хариу сносдов.

Кассий Колхаун болон тїїнтэй зэрэгцэн зогсч байсан нїдэнд хїйтэн хэдэн амьтад итгэлгїй маягтай жуумалзана.

Шїїгч юм дуугаралгїй навчин тамхиа авав. Прокурор урьдчилсан хэдэн сануулга хэдснийхээ дараа мэдїїлэг єгїїлхэээр гэрч нарыг дуудав.

Эхлэд Франц Обердоферыг дууджээ. Нэр, нас, мэргэжил гэдэг ёс болсон асуултын дараа энэ хэрэгтний талаар юу ч мэдэж байгаагаа ярь гэв.

Оберлоферийн мэдїїлэг урьд ярьсныгаа л давтав. Морис Жеральд мєнгє элбэгтэй байсан бололтой, хамаг єр ширээ нэгмєсєн тєлчихєєд, залуу Пойндекстерын алга болдог тэр шєнє єєрийн нь буудлаас явжээ. Урьд нь обердофер тїїнд тийм их мєнгє байхыг хараагїй гэнэ. Тэр Нуэсесийн эрэг рїї, гэр рїїгээ зїглэсэн байна. хаашаа явж байгаагаа хэлсэнгїй. Гэвч тэр хоёрын хооронд нєхєрсєг харьцаа байсангїй. Гэвч мустангерыг урц руугаа явлаа гэж зєвхєн бодож байгаа бєгєєд учир нь ємнєх єдєр нь зарц нь эзний нь єєртєє їлдсэнээс бусад хамаг юмы нь луусан дээр ачаад явчихсан байна.

- Тэр єєрєє юу авч явсан бэ?

Гэрч яг та санахгїй байв. Буу байсан гэдгийг шууд хэлж чадсангїй. гэвч мексик маягаар эмээлийнхээ хажууд даруулсан байсан бололтой. Гэлээ ч гэртэй гар буу, ангийн хутга байсныг баттай хэлж чадна. Жеральд єєрєє мексик костюмтай, мєрєн дээгїїрээ судалтай серапе нємєрсєн байжээ. Эхлээд єглєє явна гэж байсан хїм маань орой явах болсон нь гэрчид сонин санагджээ.

Тэр оройжингоо буудалд байгаагїй бєгєєд морь нь саравчинд байжээ. Буцаж ирэнгїїтээ л хурдхан шиг тооцоогоо хийгээд яваад єгчээ. Мустангер ихэд сэтгэл хєєрсєн байдалтай яарч агдах боловч согтуу биш байжээ. Дашмагаа дїїргэж авсан нь їнэнтэй ч, буудалд юу ч уусангїй. Гэрч мустангерын цоо эрїїл байсныг андгайлахад ч бэлэн бєгєєд тїїний байж байгаа байдлаар нь сэтгэл хєєрснийг йолгожээ. Морио эмээллэж байхдаа ямар нэг юм амандаа їглэн, уурласан юм шиг харагджээ. Мустангер мориндоо хэлээгїй нь лав бєгєєд буудалд ирэхээсээ ємнє болсон явдлыг харамсаж байсан болов уу гэж гэрч боджээ.

Гэрч Жеральдыг хааш явсныг мэдээгїй бєнєєд зєвхєн туурайн чимээгээр суурингаас гараад гол даган мистер Пойндекстерын эдлэн рїї явчихыг сонсжээ. Сїїлийн хэд хоногт тїїгээр морьтой явган нааш цааш явж эргэлдэхийг нь харж байжээ.

Обердоферооос Генри Пойндекстерын тухай асуув.

Буудалд бараг ирдэггїй учир залууг муухан таньдаг аж. Тэр алга болдог шєнє тїїгээр ороод гарчээ. гэрч тїїнийг хараад нэг тлааар байнга ирэдэггїй, нєгєє талаар тийм орой явж байгаад нь гайхжээ.

Залуу Пойндекстер буудалд ороогїй бєгєєд зєвхєн баар руу шагайгаад їїднээс эзнийг дууджээ. Тэр мустангер Жеральдтай уулзахыг хїссэн гэнэ. Тэр ч бас эрїїл, гэхдээ сэтгэл нь хєдєлсєн санагдсан гэнэ. Мустангерыг явчихсаныг дуулаад улам ч сандрах шиг болжээ. Мустангертай зайлшгїй уулзах хэрэгтэй байна гээд аль зїг рїї явсны нь асуужээ. Гэрч тїїнд мустангерын явсан зїг болох Рио- Грандыг барьж явахыг зєвлєсєн гэнэ.

Залуу Пойндекстер зам мэднэ гэдгээ хэлээд мустангерыг гїйцье гэж шийдэв бололтой тэр дорхиноо яваад єгчээ.

Дахиад хэд хэдэн асуулт асуугаад общрдофщрын мэдїїлэг тєгсєв.

Тїїний мэдїїлэг ерєнхийдєє хэрэгтэнд тус болсонгїй. Ялангуяа Жееральд явах цагаа єєрчилсєн нь сэжиглэлтэй санагджээ.

Хэдийгээр єєрєє цагаан цайлганаар хэрэгтэнд гэмгїй байдгаа хїлээн зєвшєєрсєн хїн хэтрїїлсэн байж болох боловч мустангер сэтгэл нь хєєрєн ууртай харагдсан нь юу ч боллоо гэсэн їзэгчдэд тааламжгїй сэтгэгдэл тєрїллсэн нь олны дунд гарсан дїнгэнэлдэхээсэ илт байв.

Гэвч Генри Пойндекстер яагаад бас тэгж сэтгэл нь їймэрсэн байдалтай байв? Тэр хїн Жеральдыг гїйцэж очих гэж юунд тэгтлээ яаран, єєрийнхєє заншил болсон зїйлээс ангид, тийм орой болсныг эс хайхран, тїїний хойноос явав аа? хэрэв Жеральд залууг гїйцэхээр асууж сураглсан бол энэ нь илїї ойлгомжтой болох байв. гэлээ ч ийм байлаа ч гэсэн энэ нь хїний аминд хїрсний учрыг тайлбарлаж чадахгїй юм.

Єєр хэд хэдэн гэрч дуудагдав. Гэвч тэдний єчиг мэдїїлэг нь хэрэгтэнд ашигтай болж ирэв. Тэд хїн алсан хэрэгт ял тулгагдаж байгаа хїн Генри Пойндекстер хоёрын хооронд найзархаг харьцаа байсан гэж нотлов.

Эцэст нь бїх хэргийг шал єєрєє харуулсан гэрч їг хэллээ. Энэ бол Кассий Колхаун єайв.

Тїїний яриа хэргийг шал єєр болгов. Тэр зєвхєн хїн амины хэрэг гарсан шалтгааныг илчилсэн тєдийгїй, гэмт хэргийг улам ч хїндрїїлж тавилаа.

Энэ тухай ярих болсондоо харамсч байгаагаа илэрхийлсэн гоёч їгийнхээ дараа Колхаун цэцэрлэгт болсон уулзалтын тухай, муудалцсан тухай болон мустангер явахдаа занаж сїдїїлснийг, араас нь Генри гїйцэж очихоор явсныг ярилаа. Тэгэхдээ тэр залуу яагаад тїїний хойноос явах болсон їнэн учрыг, єєрєє тэр шєнє чухам яаснаа ярьсангїй.

Энэ гутамшигтай гэрчлэлт нийтийн гайхшийг тєрїїлэв. Шїїгч тангарагтан нар, тэнд цугларсан хїмїїс цєм цочирдон хїмїїс шивэр авир гэлцэн дургїйцсэн дуу сонсдов. Уур хилэн мэдїїлэг єгч байгаа хїний бус, харин одоо давхар ялт хэрэг хийсэн хїний эсрэг чиглэжээ Тэд зєвхєн Пойндекстерын хїїг алаад зогсоогїй, охины нь шившгэлжээ.

Энэ аймшигт мэдїїлгийг єгч байх їед сонсогчдын дунд халагласан дуун гарав. Энэ дуу уй гашуудлаасаа болж гутарч гїйцсэн євгєний цээжнээс гарчээ. Бїгд тїїнийг таньж байлаа.

Гэвч хїмїїсийн харц Пойндекстер дээр удаан тогтсонгїй, харин єнгє їзэсгэлэнгээрээ бїхнийг гайхуулсан хїїхний сууж байгаа сїїх тэргэн дээ тусав.

Энэхїї сонирхсон харцыг ойлгож болох юм. Сїїхэнд Луиза Пойндекстер сууж байв.

Чухам єєрийн дураар ирье гэж хїссэндээ энд ирээ юу гэдэг нь сонин байв.

Бїх хїн дотроо энэ асуултыг тавин, цугласан олны дунд дахин дургїйцэн дїнгэнэлдэх сонсдов.

Тэд удаан гайхсангїй. Тэдэнд хариулах мэт

- Луиза Пойндекстер! Гэсэн цочмог дуун гарлаа.


Top
 Profile  
 
PostPosted: Dec.15.09 9:26 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: May.28.09 12:13 pm
Posts: 2054
Location: sul talaa bolomj bolgotsgooy
АРГАГЇЙН ЭРХЭНД ГЭРЧ



Дуудлагыг гурав дахиа хэлж амжихаас нь ємнє Луиза Пойндекстер хэдийн сїїх тэрэгний гишгїїрээр бууж явлаа.

Бїсгїй шїїхийн гїйцэтгэгчийн ємнє ирж, гэрчийн байранд очлоо. Ямар ч айсан шинжгїй, зоригтойгоор цугласан олон руу эргэлээ. Тїїн рїї цємєєрєє харна. Зарим нэг нь асуусан шинжтэй цєєхєн хэдэн хїн жигшсэн янзтай, ихэнх нь улаан цайм бахадсан маягтай харна.

Гэвч ганц хїн л бусдаас єєрєєр харна. Тїїний харцанд энхрийлж хайрласан, бас ялимгїй тїгшсэн шинж илэрхий. Энэ бол хэрэгтэн байлаа. Гэвч бїсгїй тїїн рїї ч, єєр бусад руу ч харсангїй. Тэр нь єєрєє байранд нь ирж зогсч байгаа ганц тэр хїнийг л харууштай гэж бодсон мэт. Їеэр ах Кассий Колхауныг харцаараа устгаад хаячихъя гэсэн мэт ширтэнэ.

Цаадах нь бэгцийн олны дундуур шурган нуугдав.

- Дїїгээ алга болохын шєнє Пойндекстер авхай та хаана байсан бэ? гэж прокурор асуулаа.

- Гэртээ, эцгийнхээ шилтгээнд байсан.

- Тэр шєнє та цэцэрлэг рїїгээ буусан уу гэж асуухагы зєвшєєрнє її?

- Тиймээ буусан.

- Цагий нь хэлж гийгїїлэхсэн болов уу?

- Хэрэв андуураагїй л бол шєнє дунд байсан.

- Та ганцаараа байсан уу?

- Їгїй, їргэлж ганцаараа байгаагїй.

- Тэгвэл тантай хамт нэгэн їедээ ямар нэг хїн байсан байх нь ээ?

- Тиймээ.

- Та нэгэнт ийм илэн далангїй байгаа болохоор тэр хїн хэн байсныг мэдээж шїїхэд хэлэхээс татгалзахгїй биз ээ?

- Тэгэхлгїй яахав.

- Тїїний нэрийг хэлчихгїй юу?

- Хоёр хїн байсан. Нэг нь миний дїї.

- Гэвч дїїг чинь ирэхээс ємнє тантай хмат хэн нэгэн хїн байсан уу?

- Тийм ээ байсан.

- Бид тэр хїний нэрийг сонсмоор байна. Таны_ татгалзалгїй хэлнэ байх гэж итгэж байна.

- Надад нууж хаах юм алга. Мистер Морис Жеральд байсан юм.

Энэ хариу нь цугласан олны дотор зєвхєн гайхаш тєрїїлээд зогссонгїй, зэвїїрхэл, бїр эгдїїцлийг тєрїїлэв.

Зєвхєн ганц хїнд, хэрэгтэнд л энэ їг шал єєр сэтгэгдлийг тєрїїлжээ. Тїїний царайд одоо яллагчаасаа илїї дийлж баярласан шинж илхэн болов.

- Энэ уулзалт санамсаргїй болсон буюу урьдаас болзсон юмуу гэдгийг асуухыг зєвшєєрнє її?

- Урьдаас болзсон юм.

- Би танд зохимжгїй асуулт тавих боллоо. Уучлаарай Пойндекстер авхай, їїнийг миний їїрэг шаардаж байна. та нарын уулзалтын шинж байдал, шулуухан хэлэбэл зорилго нь ямар байсан бэ?

Луиза тїр зуур тээнэгэлзэв. Тэгснээ цэх шулуун болж, эргэн тойрны хїмїїсийг ажиггїй хараад

- Шинж байдал буюу зорилго нь эцсийн эцэст дїндээ л дїн юм. Би юу ч нуух гээгїй байна. Би дурласан хїнтэйгээ, тэр хїн хэдийгээр гэмт хэрэгтний ёсоор энд та нарын ємнє зогсч байгаа боловч одоо ч гэсэн дурласаар байгаа энэ хїнтэйгээ уулзах гэж цэцэрлэг рїї очсон юм… Эрхэм минь, одоо танд хангалттай болоо биз дээ гэж би бодож байна.

- Їгїй, бас дутуу байна гэж прокурор, олны дундаас ориглон гарч байгаа дуу шуугианыг эс хайхран, асуултаа їргэлжлїїлэн – Пойндектер авхай танд би бас нэг асуулт тавих хэрэгтэй байна. Би тогтсон журмаас жаахан хазайчихлаа, гэлээ ч бид цаг хожих юм. Хэн ч їїнийг буруушаахгїй гэж би бодож байна… Тэгэхээр та єєрийнхєє ємнє їг хэлсэн гэрчийн мэдїїлгийг сонсоо биз дээ. Таны дїї энэ яллагдаж байгаа хїнтэй муудалдцаж салсан нь їнэн її?

- Їнэн.

Энэ хариулт цугласан олны зэвїїцїїлэн, эгдїїгий нь хїргэв. Хариулт Колхауны мэдїїлгийг нотолжээ. Хїн амины хэргийн єдєєлт тодорхой болов. Їзэгчид гэрчийн хэлэх гэж байгаа тайлбарыг хїлээсэнгїй. “Дїїжил! Яг одоохон дїїжил!” гэсэн дуу цуурайтав.

- Журамтай байхыг хїсье гэж шїїгч амнаасаа навчин тамхиа авах, захирсан дуугаар олны зїг харан хэлэв.

- Дїї минь тїїний араас явахдаа огтхон ч уурлаагїй байсан юм. Тэр нь Жеральдыг уучилсан байсан гэж Луиза Пойндекстер асуулт хїлээлгїй, чичрхийлсэн дуугаар їгэээ їргэлжлїїлж, - Тэгээд уучлал гуйхаар хойноос нь явсан юм… гэв.

- Би бас нэг юм нэмж хэлэх хэрэгтэй байна гэж Колхаун, шїїхийн тогтоосон журмыг зєрчин, ярианд оролцож – Тэд дараа нь мууцалдсан юм.. Би асотей дээр зогсч байхдаа бїгдий нь сонссон гэв.

- Эрхэм Колхаун гэж шїїгч тїїний їг хэлэхийг болиулаад – Хэрэв прокурор хэрэгтэй гэж їзвэл таныг дахин дуудна. Харин одоохондоо саад хийхгїй байхыг хїсье гэв.

Луиза Пойндекстерээс єєр хэлэн нэмэлт асуулт асуугаад гэрчийн їїргээс чєлєєллєє.

Бїсгїй сїїх рїїгээ буцав. Тїїний сэтгэл, зїрх хїнд дарамтанд оржээ. Їнэнийг хэлснээрээ туслах гэсэн тэр хїндээ зєвхєн хор хїргэснийг бїсгїй ойлгожээ. Бїсгїй цугларсан олны дундуур гарахдаа єєр дээр нь зэвїїцсэн харц тусч байгааг мэдэрлээ.

Тїїнийг биширдэг хїмїїс шилж авсны нь бодохоос гомджээ. Цэцэрлэгт уулзсанаа ил хїлээсэн нь тэднийг аягїйрхїїлэв. Бїсгїйг зоригтойгоор хамгаалаад байгаа “азтай эрийг” ч хордож, хардахгїй байж чадсангїй.



“”” “”” “””



Колахун дахин дуудагдаж худалд хуурам мэдїїлгээрээ хэрэгтнийг їзэн ядах явдлыг улам дїрэлзїїлэв. Тїїний мэдїїлэг нь хуурам ч їнэн юм шиг харагдаж байлаа.

Эгдїїцлийн дуун дахин гарлаа. “Дїїжлэгтїн!” гэж улам шаргуу, улам их хилэнтэйгээр дахин хашгиралдав.

Зїгээр хашгиралдахгїй бїр хєдєлж эхэллээ. Эрчїїд нь хїрмээ тайлан, бїрхээ дээш нь чулуудна.

Бїхээгт тэрэг болон сїїхэд байгаа эмэгтэйчїїд, зєвхєн цохны хєшигний цаана халхлагдсан ганцааас бусад нь хэрэгтний эсрэг хорог санааг хуваалцана. Тэр ганцаар бїсгїй эгдїї нь хєдєлсєн ч гэлээ єєр учиртай байв. Тїїний чичрэн байгаа нь айснаасаа бус, харин єєрєє л олныг ийнхїї эгдїїуїїлсэндээ болжээ. Энэ хїнд мєчид Луиза, єєрийн чинь мэдїїлэг Морис Жеральдыг алуурч гэдгийг нотолно гэж хэлснийг саналаа.

Шуугиан улам нэмэгдэв. Тэнд ч, энд ч хашгиралдан мустангерыг элдвээр муулна. Тэдний зорилго нь цугласан олны уур омгийг улам дїрэлзїїлэхэд чиглэсэн байв.Шуугиан нь хашгиралдаан болж хувирав.

Шїїгч Робертсын байдал тогтворгїй болов. Линчын хууль бус ажиллагаа дуртай цагтаа тїїний суудлыг эзэлж болохоор байв. Тэгэхэд хїрвэл юу болох вэ? Тэгвэл шїїх ажиллагаа тєгсгєх болно. Нэгэнт шийтгэх тогтоол тодорхой хойно зєвхєн тїїнийг биелїїлэх л їлджээ. Энэ бол туршлагатай алуучраас нэг их цаг шаардахгїй ажил. Хэдэн минутын дараа л Морис мустангер єєрийн нь толгой дээр сэрийж байгаа царсны мєчирт дїїжлэгдэх болно.

Дур мэдэн шийтгэхийг хїлээж байгаа хїмїїс бараг цємєєрєє ингэж бодож байлаа.

Гэвч хэрэгтний аз ирэхэд цугларагсдын дунд єєр бодолтой хїмїїс байжээ.

Цэргийн хэсэг хїн шаламгай зєвлєлдєв. Энэ бол цайзын дарга тэргїїтэй офицерууд байв. Тэд хэдэн минутын дараа шийдвэр гаргалаа. Хошуучийн тушаалаар урам татав. Тэгтэл бараг тэр агшинд шивээний цаанаас морин цэргийн дєичн хїнтнй суман, бас тєдий тооцоны буучид гарч ирлээ.т Тэд дуу шуу гаргалгїй, зєнгєєрєє хийж байгаа юм шиг галуун цуваагаар эгнэж, шїїхийн гишїїдийг гурван талаас нь бїслэв.

Гэнэтийн явдалд цочирдсон цугларагсад шуугин їймэлдэхээ болив. Цугласан олон дуугаа хурааснаар барахгїй томоотой дэгтэй болцгоов. Хошуучийн урьдчилан сэрэмжилсний учрыг бїгд сайн ойлгожээ.

Одоо Линчын шїїхий тухай бодохоос ч хэрэггїй гэдэг нь ил болов. Хууль дахин эрхээ эдлэв. Одоо эргэж ороход нь хэн ё саад хийхээргїй боллоо.

- Иргэдээ! Гэж тэр хїн олны зїг хашгираад – Хуулийн шаардлагад їахирагдах хэрэгтэй! Техас бусад мужаас ялгарах юм бхйгшїй. Энэ тухай хэлэх шаардлага юу байна? Єєроийгєє цагаатгах ганц ч їг хэлїїлээгїй байж хїнийг шууд дїїжилчих юм гэж її дээ! Энэ бол хууль бус, шударга бус, нэг ёсны аллага болно гэв.

- Тэр чинь тэгээд хїн алаагїй юм уу? залуу Пойндекстерыг ямар болгосонтой адилаар тїїнийг тамлах хэрэгтэй гэж Колхауны ойролцоо зогсч байсан танхайчуудын нэг нь хашгирав.

- Энэ нотлогдоогїй байна. Та бїх мэдїїлгийг хараахан сонсоогїй байна. Нєгєє талын гэрч нарын юу ярихыг сонсох хэрэгтэй… Тунхагч! Ємгєєлєх гэрчийг дуудаатах гэв.

Тунхагч Фелим О Нилийг дуудав.

Мустангерын зарцын эв хавгїй хольж хутгасан, зарим газраа їнэн байлалд їл нийцэх яриа эзэндээ тус болох юмаар даанч бага байв.

Сан-Антаниогийн ємгєєлєгч тїїнээс аль болох цєєн юм асуухыг хичээж, дараагийн гэрчид илїї найдлага тавьж байлаа.

Хоёр дахь гэрчийг дуудан

- Зеб Ступ! Гэж сонсогдлоо.

Тунхагчийн дуу намдаагїй байхад олны дундаас ханхар том биетэй хїн гарч ирэв. Леоны хамгийн сайн анчин Зеб Стумдыг цам таньж байв.

Зеб урагшаа гурав дєрєв алхаж, гэрчид гаргасан байранд хїрч очив.

Тогтсон горим ёсоор тангараг єргєсний дараа библи хэмээх хєлгєн судрыг їнсїїлхэээр ойртууллаа.

Зеб номыг гадна талын тойрогт зогссон хїнд дуулдахаар шовхийтэл нь дуутай їнсэв.

Ёслолын байдлагы тоолгїй инээх сонсдов. Шїїгч чимээ намдахыг шаардсан агаад Зеб ч їїнд туслан, їзэгчдийн царайг хэн нэгнийх нь уруулд инээд байна уу, їгїй ву гэсэн мэт сайтар ажиглав. Хєгшин анчны зан аашийг мэдэхгїй хїнгїй бєгєєд бїгд л доог тохуу хийлгэх хїн биш гэдгийг ойлгож байлаа. Тїїний ширїїн харцанд цугларагсад цєм номхрох нь тэр.

Урьдчилсан хэдэн асуултын дараа гэрчийг бїх тойргийг сандралд оруулсан аймшигтай явдлын талаар мэдїїлэг єг гэлээ.

Тэнд байсан хїмїїс амьсгаа дарж, чихээ тавилаа. Бараг цємєєрєє Зеб Стумп нууцыг тайлна гэдэгт итгэж байлаа.

- За яахав, эрхэм шїїгчээ гэж анч євгєн, шїїгчийн эгц єєдєєс хараад їгээ хэлж, - Би энэ хэргийн тухай мэдэх бїхнээ ярихад бэлэн байна. гэвч хэрэв та болоод тангарагтан нар эс татгалзвал эхлээд залуугийн тайлбарлахыг сонсох нь дээр гэж би бодож байна. Тїїний дараа би ярина. Миний ярих зїйл тїїний ярьсныг батлах болно гэж би бодож байна.

- Та ямар залуугийн тухай ярьж байна? гэж шїїгч асуулаа.

- Мэдээжээр мустангерын тухай. Залуу Пойндекстерыг алсан хїн гэж та нарын ял тулгаж байгаа тэр хїний хэлж байна.

- Эцсийн эцэст їнэнийг мэдэх нь бидэнд хамгийн гол нь хэдий боловч энэ чинь тогтоосон журмыг эвдэнэ гэсэн їг хэмээн шїїгч хариулаад – Миний хувьд албан ёснй зїйлийг удиртгал болгох юм алга, харин тангарагтан нар эс татгалзвал таныхаар болог гэв.

Арван хоёр тангарагтан ахлагчаараа зєвшєєрснєє илэрхийлэв. Техас орчмын нутгийнхан ёс журмыг тєдийлєн хайхардаггїй учир Зебийн хїсэлт ёсоор боллоо.


Top
 Profile  
 
PostPosted: Dec.15.09 9:26 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: May.28.09 12:13 pm
Posts: 2054
Location: sul talaa bolomj bolgotsgooy
ХЭРЭГТНИЙ МЭДЇЇЛЭГ



Ємгєєлєгчтэйгєє зєвлєсний дараа хэрэгтэнд їг хэлэхийг зєвшєєрєв.

Шїїгчийн дохиогоор урагш гарч ирэхэд харгалзагч нар хойноос нь хоёр алхмын зайтай дагаж явав.

Чив чимээгїй болсныг хэлэх юун. Хїмїїс цєм мустангерээс нїд салгалгїй ширтэнэ. Амьсгаагаа дахан нїглээ наманчлах ч гэж хэлж болох мэдїїлгийн їгнээс нь нэгийг ч гээлгїй сонсох гэж чих тавин чагнацгаажээ.

- Эрхэм шїїгч, тангарагтан нараа! гэж Жеральд їгээ хэлээд – Надад їг хэлэх бололцоо олгосон та бїхэнд би туйлын их баярлаж байна. Энэ эрхийг эдлэнгээ та нарын санаа тавьсныг буруугаар ашиглах гээгїй байна. Та бїхэнд аймшигтай, тэр байтугай тайлбарлахын аргашїй мэт санагдсан энэ дурдагдаад байгаа тэр явдлуудын дэргэд миний ярих зїйл тун жирийн бєгєєд ямар нэг вм ойлгож авахад тус болно гэлдгийг би юуны ємнє хэлэх хэрэгтэй байна. Та бїхний энд сонссон бїхэн, цєм їнэн зєв биш. Мэдїїлгийн зарим нь тїїнийг хэлсэн хїний худалдчтай адилхан гїтгэлэг юм гэв. Колхаун тэр харцнаас болж гар буу тулгуулсан юм шиг улам атиран бэгцийв.

- Пойндекстер авхайтай уулзсан минь туйлын їнэн. Энэ сайн санаат бїсгїй їнэнээ илэн далангїй ярьснаараа намайг энд чин їнэнээсээ ярих бололцоотой болголоо. Тэрнээс биш би бїх їнэнийг хэлж зїрхлэхгїй байсан юм. Миний ярих бїх зїйлд итгэхийг гуйя. Бидний сэм уулзсан болоод тэр уулзалтыг цаашид юу болсны нь ярьж чадахаасаа нэгэнт єнгєрсєн тэр хїн тасалдуулсан нь ч їнэн. Бас бид муудалцсан, чухамдаа гэвэл надад уурласан нь їнэн. Гэвч бид дахин муудалцсан гэдэг бол худал гїтгэлэг юм. харин би тїїнд зохих ёсоор нь хариу єгєх бололцоотой байсан бол тэр ам шїд алдаад байгаа хїн тэгж гїтгэж зїрхлэхгїй байхсан билээ.

Олны дунд улам бэгцийн нуугдаж байгаа Колхаун дээр хэрэгтний нїд дахин туслаа.

- Харин ч бїр эсрэгээр гэж Жеральд їгээ їргэлжлїїлэн – Дахиад бид уулзахад Генри Пойндекстер миний ємнє буруугаа хїлээсэн юм. Миний хувьд бол би тїїнийг нєхєрсгєєр… бїр эелдгээр хайрладаг юм. Тїїнд хайргїй байхын аргагїй хїн. Би тїїний уурандаа хэлсэн їгийг уучилсан эсэх тлааар эргэлзэх юм байхгїй нь мэдээж. Ингэж эвлэрсэнд нь би їнэн голоосоо баярлаж байгаа…

- Тэгэхээр та хоёр эвлэрсэн юм шив дээ? гэж тїр зогссоны нь ашиглан шїїгч асуугаад – Хаана болсон явдал бэ? гэв.

- Хїн амины хэрэг гарсан газраас барагцаалбал дєрєн зуун алхам газар.

Шїїгч босон харайв. Тангарагтан нар ч бослоо. Босоо зогсч байсан їзэгчид мэл гайхав. Хэн ч хэрэг гарсан гаїрын тухай яриагїй бєгєєд тэр бїї хэл гэмт хэрэг гарсныг ч дурдаагїй билээ.

- Та цус тунасан газрыг хэлж байнаа даа? гэж шїїгч тээнэгэлзсэн байдалтай асуув.

- Би Генри Пойндекстерын алагдсан газрын хэлж байна.

Эдгээр їгс їзэгчдийг улам гайхалд оруулан шуугилдав. Хїмїїсийн шивгэнэлдэх, бєглїї дуу гарах нь сонсогдоно. Бусдаас чанга гингэнэх сонсогдсон нь хїїгээ алдсандаа одоо нэгэнт эргэлзээгїй болсон євгєн Пойндекстерын цээжнээс гарчээ. Одоог хїртэл євгєний зїрхэнд Генри амьд байж магадгїй, євдсєн ч юмуу, индианчуудад баригдсан байж болно гэдэг найдвар байжээ. Энэ їе хїртэл тїїний хїїгийн їхсэн тухай тодорхой баримт нотолгоо байгаагїй бєгєєд зєвхєн тохиолдлын болоод тєдий л итгэлтэй бус баримт байлаа. Гэвч одоо энэ найдварыг нь хэрэгтний амнаас гарсан їг алга болгожээ.

- Генри Пойндекстерыг їхсэн гэж та итгэж бхйгаа юм шив дээ?

- Яг таг итгэж байна. Хэрэв миний їзсэн юмыг та їзсэн бол єєрийнхєє асуултын хичнээн дэмий болохыг ойлгохсон гэж хэрэгтэн хариу єчив.

- Та хїїрий нь їзсэн юм шив дээ?

- Ийм маягаар байцаахыг би эсэргїїцэх ёстой. Энэ бол хэрэг шийтгэх хэмжээг шууд зєрчиж байгаа хэрэг гэж ємгєєлєгч ярианд хєндлєнгєєс оролцов.

- Манай нутагт бол шїїгч ийм байдал гаргуулахгїйсэн билээ гэж ирланд ємгєєлєгч нэмж хэлээд – Манайд прокурор бол ээлжлэн асуулт тавих їе эхлээгїй байхад ярих эрхгїй байдаг юм гэв.

- Манай улсын хууль ч тийм юм хэмээн шїїгч журам эвдэгч рїї муухай харан хэлээд – Хэрэгтэн та цааш ярьж болно. Таныг ярьж байх хооронд зєвхєн ємгєєлєгч чинь л юм асуух эрхтэй. Їргэлжлїїл. Та хэрэгтэй гэж їзэж байгаа бїх юмаа ярьж болно гэв.

- Би эвлэрсэн тухай болоод хаана эвлэрснээ ярилаа гэж хэрэгтэн їгээ їргэлжлїїлээд – Одоо би чухам тэнд болсон явдлыг тайлбарлах хэрэгтэй. Пойндекстер авхай, тїїний дїї бид гурвын яаж салсныг та нар хэдийнээ мэдэж байгаа. Тэднийг орхиод би шууд гол руу їсрэн орсон юм. Нэг талаар нєгєє эрэгт яаж гарахаа ч бодохтой сэтгэл догдолсон байсан бєгєєд нєгєєтэйгїїр цэцэрлэгт яаж ирснээ мэдэгдэхийг хїсээгїй юм. Тэгэх їндэс надад байсан юм. Би гол єгсєн суурингийн чигт явсан. Дулаахан шєнє байсныг та нар санаж байгаа байх. Намайг зочид буудалд хїрч очихоос ємнє хувцас маань бараг хуурай болчихсон байьв. Намайг очиход баар онгорхой, эзэн нь лангууныхаа ард зогсч байсан. Энэ оромж миний хувьд тийм ч найрсаг зочломтгой байгаагїй учир шєнийн сэрїїнийг ашиглан шууд л Аламо руу буцахаар шийдсэн юм. Би зарцаа тїрїїлж явуулаад єєрєє маргааш єглєє нь явах гэж байлаа. Гэтэл Каса-дель-Корвод болсон явдал намайг аль болох тїргэн явахад хїргэсэн билээ. Обердофертой тооцоо хийчихээд яваад єгсєн…

- Та тооцоо хийсэн, мєнгєє хаанаас авсан бэ? гэж прокурор асуув.

- Би эсэргїїцэж байна гэж ємгєєлєгч нь тїїний їгийг таслав.

- Журам нь хаана байнаа! Гэж ирланд ємгєєлєгч прокурор руу харж хэлээд – Хэрэв манайд ийм юм болсон бол тантай єєрєєр ярихсан билээ гэв.

- Эрхмїїдээ тайван байцгаа! Хэрэгтэн цааш яриг гэж шїїгч захирсан дуугаар хэлэв.

- Би аажуухан явж байсан. Яарахын ч хэрэг байгаагїй. Миний нойр хїрсэнгїй. Тал нутагт унтах буюу овоохойдоо унтах хоёрын аль нь ч надад ялгаагїй байлаа. Би Аламод їїрээр хїрвэл л болох байлаа. Тїїнийгээ ч мэдэж байв. Би бодолдоо дарагдаад эргэж харалгїй явсан. Їнэний нь хэлэхэд хойноос минь хэн нэг хїн явах юм гэж санаагїй явсан юм. Ой дундуур хагас бээр хяраатай яваад Рио-Гранд руу явдаг зам дээр хїртэл юу ч анзаарсангїй. замд хїрч явтал миний хойно морин туурайн чимээ гарахыг сонслоо. Би цавцаал замаар дєнгєж эргээл байсан болохоор морьтонг харах арга байсангїй. гэвч тэр хїн морины хатираагаар ойртож байгааг сонсов. Намайг тэгтлээ сандруулаагїй ч гэсэн, араас гїйцэн ирж байгаа хїн дайсагнасан санаатай ч байж магадгїй юм гэж бодлоо. Тэгээд би тал нутгийн амьдралд индианчуудтай хєрж суудагтаа тогтсон заншлаар сєєг рїї эргэн орж морьтой хїнийг дєхєж ирэхийг хїлээв. Удалгїй нєгєє хїн маань ч гараад ирэв. Танихгїй хїний оронд ємнєхєн нь уурлалцан салсан хїнээ хараад миний гайхсаныг тєсєєлєн бод л доо! Би уур хилэнгийн тухай ярихдаа єєрийгєє бус тїїнд хамааруулж байна. тэр ямаршуухан байдалтай байсныг би мэдэхгїй байлаа. Тэрхэн їедээ эгчийнхээ дэргэд биеэ барьчихаад, одоо нєгєє доромжлуулсныхаа хариуг авах гэж байж магадгїй яа! Тангарагтан, ноёд оо, би яг ингэж бодсоноо нуугаад байх юм алга. Миний сэтгэл санаа нэгэнт ариун учир нуугдаад байх хэрэггїй гэж бодов. Би тїїний эгчтэй сэм уулзсан нь їнэн боловч буруу байхгїй. Би тїїнд хамаг сэтгэл зїрхээрээ одоо ч гэсэн дурлаж байгаа шигээ… хамгийн цэвэр, нандин дурлалаар дурласан юм.

Луиза Пойндекстерын сїїх холхон зогсч байсан ч гэсэн бїсгїй мустангерын їг бїрийг сонсон, дутуу буулгасан хєшигний цаанаас нїїрий нь харж байлаа. Хэдийгээг єр зїрхий нь базалсан гуниг байгаа боловч, мустангерын илээр їнэнээ хїлээхийг сонсоод, нїїр нь баяр баясгалангаар гийв. Энэ бол тїїний сэтгэлийн илрэл байлаа. Цайсан хацар дээгїїр нь улаан туяа татсан нь ичсэндээ бус, ихэмсгээр ялан дийлснийх нь ажээ.

Тїїнээ нууя ч гэж бодсонгїй. Харин ч тїїнийг хараад байхад одоохон тэрэгнээсээ їсрэн гарч, дїїгий нь алсан хэрэгт яллагдаад байгаа хїнийг тэврэн авч, яллагчдыг нь їзэн ядахад бэлэн байна уу гэж бодмоор.

Уйтгарын сїїдэр царайд нь дахин тодров. Гэвч энэ нь хардсанаас ингэснэ хэрэг бус ажээ. Євчтєний орны хажууд байхдаа сонссон їгийг сайн санаж байв. Тїїнд эргэлзэж болно гэж її? Тэр хїн эл їгээ одоо ухаан нь элий балай болоогїй байхдаа, їхлийн аюул єєрийг нь заналхийлж байхад давтан хэлжээ.


Top
 Profile  
 
PostPosted: Dec.15.09 9:27 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: May.28.09 12:13 pm
Posts: 2054
Location: sul talaa bolomj bolgotsgooy
ХУРАЛДААНЫ ГЭНЭТИЙН ЗАВСАРЛАГАА



Луиза Пойндекстерын сэтгэлийг тэгтлээ баяр баясгалангаар дїїргэсэн мустангерын сїїлчийн їг ихэнх хїмїїст шал ондоон сэтгэгдэл тєрїїлжээ.

Хїн гэдэг амьтны нэг сул тал нь энэ. Бид бусдын хайр дурлалыг халаглаж, харамсах нь их байдаг.

Їїнийг тайлбарлахад амархан. Бид дурлалцаж байгаа хоёрыг огтын тоодоггїйгээ мэддэг. Энэ бол їл тоомсорлосон биеэ тоох явдлын улиг болсон хэрэг.

Їзэсгэлэнт креол бїсгїйн гоог тэгтлээ хайхардаггїй нь хїртэл атаархсанаа дарж чадахгїй байв. Тїїнд сэтгэлтэй нэг нь мустангерын хэлсэнд, тоглоом ч їгїй учиргїй гомджээ.

Хэрэв хэрэгтэнд єєрийн буруугїйг нотлох єєр баримт байдаггїй юмаа гэхэд, дуугай л єнгєрєєсєн бол ухаалаг хэрэг болох байж. Єєрийн мэдїїлгээр тэр нь зєвхєн гал дээр тос хийнэ гэдэг шиг олон хїний дургїйг хїргэчихжээ.

Цугларагсдын дунд дахин дїнгэнэлдэж, Колхауны хань хамсаатан нар дахин шуугилдлаа. Дургїйцсэн олон Морис Жщральдыг дур мэдэн шийтгэж, яриагий нь дуусгалгїй дїїжлэх нь її дээ гэлтэй болов.

Гэвч зєвхєн ингэж санагджээ. Хоуушч суман руугаа учиртайхан харав.

- Тайвширцгаа! Гэж шїїгч захирангуй дуугаар шаардлаа.

Чимээ шуугиан дарагдаж хэрэгтэн дахин ярих бололцоотой болов. Тэр нь їгээ їргэлжлїїлэн

- Би Генри Пойндекстерыг таниад сєєгнєєс гарч, мориныхоо амыг татан зогсоов. Нэлээд гэгээтэй байсан учир тэр намайг шууд танив.

Эвгїй уулзалт болох нь гэж хїлээж байсныг хэлэх її, ингэж бодох їндэстэй байсан гэж би бодож байна, тїїний найрсгаар уулзсанд нь би маш их баярлан гайхлаа. Тэр над руу гараа найрсгаар сунгаж, їг дуугарангуутаа л єєрийнхєє хїлцэнгїй биш зан гаргасанд уучлал гуйлаа. Би цагаан санаат залуугийн тэр гарыг хичнээн халуну дотно атгаснаа хэлэх юун! Энэ бол їнэнч нєхрийн гар гэдгийг би мэдэж байь. Тїїнээс итлїїгээр нэгэн сайхан єдєр энэ гарны эзэн дїї минь болох юм гэж найдан санагалзаж байснаа нуух юун. Би тэгэхэд тэр гарыг сїїлчийн удаа шахуу атгаж байжээ. Сїїчлийн удаагаа, хоёр биедээ тавтай нойрсохыг ерєєгєєд зєргєєр салахдаа тїргэхэн шиг атгаад авсан юм. Бид їїрд салж байна гэдгийг би бодсон ч їгїй. Эрхэм тангарагтан нараа! Бид хоёрын хооронд болсон юмны тухай єгїїлж, та нарын цагийг гарздаад яахав. Тэр явдал бол шїїхийн энэ хуралдаанд ямар ч холбогдолгїй юм. Тэгээд бид зэрэгцэж нэлээн яваад сїїлд нь нэг модны ёроолд зогссон. Тэнд навчин тамхиа солилцон татлаа. Тэгээд найзархаг харьцаагаа улам бэхжїїлэхийн тулд малгай, цуваа солилоо. Би энэ заншлыг команч нараас сурсан юм. Би мексик сомбреро малдгай, судалтай серапегаа Генри Пойндекстерт єгч хариуд нь тїнїий дэлбэгэр їйсэн малгай цув хоёрыг авсан. Дараа нь бид хоёр салж тэр маань яваад би хоцорсон юм. Би яагаад тэнд хоцорсноо єєрєє ч сайн ойлгохгїй байна… Тэнд миний хувьд санамсаргїй баярт їйл явдал, эвлэрсэн болохоор тэр газар надад дотно санагдсан байх л даа. Би Аламо руу замаа хєємєєргїй болоод явчихсан юм. Би жаргалтай байсан бєгєєд модон дотор сайхан байлаа. Би бууж морио уячихаад цуваараа ороож малгайгаа ч авалгїй ногоон дээр хэвтээд єгсєн. Хэдэн хормын дараа би унтчихжээ. Хагасхан цагийн ємнє бол ингэж чадахгїй л бйасан юм. Їїнийг сэтгэл ихэд хєдєлж, хямарсны дараахь сайхан тайвширсны шинж гэж хэлж болно. Гэвч би удаан бєх унтсангїй. Хэдэн минут ч болоогїй байтал буун дуу гарч намайг сэрээв. Їнэндээ тэгж санагдсан ч байж болох учир би бїрмєсєн итгэсэнгїй. Гэвч морины маань байж байгаа нь нэг л биш. Би босон харайж чимээ чагналаа.

Єєр лїї нь буудсан юм шиг чихээ сортолзуулан, хуухирна.

Гэвч єєр юу ч сонсдоогїй бєгєєд мустанг ч тайвширч, хоёулаа эндїїрчээ гэж би бодлоо. Ой дотуур ойролцоо араатан явахыг морь мэдээд, надад буун дуу гэж санагдсан зїйл маань амьтны хєлд гишгэгдсэн гишїїний дуу ч юмуу, эсвэл ширэнгэд дандаа сонсогдож байдаг учры нь олохын аргагїй битїїлэг дуу байгаа юу гэж бодлоо. Би тэгээд энэ тухай бодохоо болиод ногоон дээр хэвтээд адхин унтчихав. Энэ удаад єглєє болтол унтаад зєвхєн ясанд хїртэл хайрсан хїйтэн чийгнээс болж сэрэв. Модны ёроолд байгаад байх нь эвгїй байсан тул би явахаар бэлтгэв. Гэвч буун дуу анх нойрмог байхад сонсодсоноос ч чангаар чихэнд дуугарсаар байв. Тэр дуу Генри Пойндекстер явсан зїгээс гараад бахйх шиг санагдав. Энэ маань хий бодлын їр байсан эсхийг бїї мэд, би єєрийн эрхгїй энэ буун дууг тїїнтэй холбож, явж юу болсныг мэдье гэсэн хїслээ барьж чадсангїй. Тєдий л удаан явсангїй. Бурхан минь! Намайг юу харсан гэж бодноо! Миний ємнє… гэтэл,

- Морь унсан толгойгїй хїн! гэж олны дундаас нэг хїн цємий нь єєрийн эрхгїй эргэж хартал нь хашгирав.

- Морь унасан толгїй хїн! гэж тавиад хїний дуу цууриа мэт давтлаа.

Энэ чинь шїїхийг дамшигласан тоглоом уу?

Хэн ч ингэж бодсонгїй. Энэ їед талаар давхиж яваа морь унасан толгойгїй хїнийг цєм харлаа.

- За тэр айсуй! Тэнд! Тэнд!

- Їгїй, тэр чинь наашаа явж байна! Хараач! Тэр шууд цайз руу давхиж байна!

Нээрээ ч морь унасан толгойгїй хїн чигээрээ давхиж ирлээ. Гэвч хормын дараа модон доор цугласан олны єєдєєс харан гэнэт зогслоо.

Моринд харагдсаг зїйл тїїнд таалагдаагїй бололтой. Морь чанга хуухирч, дараа нь хангинатал янгцаагаад, тал нутаг дундуур буцаж давхив.

Хэрэгтний мэдїїлгээр тєрсєн их сонирхол шууд їгїй боллоо.

Олонхи хїн морь руугаа ухасхийв. Тангарагтан нар ч зїгээр байсангїй, наад зах нь л арван хоёр тангарагтны зургаа нь морь унасан битїїлэг хїний хойноос хєєх улстай нийлэв.

Тэдний ємнє тохиолдлоор гарч ирсэн битїїлэг морьтонд л хэргийн учир байгаа юм шиг бїхэнд санагджээ.

Араасаа хєєлгєсєн морь ойртож буй морьтонгуудыг харахын тулд зєвхєн тїр зуур зогсов. Тэгснээ дороо огцом эргээд чанга янцгаан хар хурдаараа тал ржж давхин одлоо.

Морьтонгууд дуу шуу болон араас нь элдэв.


Top
 Profile  
 
PostPosted: Dec.15.09 9:28 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: May.28.09 12:13 pm
Posts: 2054
Location: sul talaa bolomj bolgotsgooy
ШИРЭНГЭ ДУНДУУР ХЄЄСЄН НЬ



Морьтонгууд талыг хєндлєн гарч суурингаас арваад бээрийн тэртээ їргэлжлэх ой руу давхилдлаа. Ойд ойртох тусам морьто йхїмїїсийн эгнээ алгуур шингэрч цувж эхлэв. Морьд холын ширїїн давхиа даасангїй сїїлдэн ар араасаа цувжээ.

Ойд цєєхєн хїн ойртож очсоны хоёрхон хїн л ширэнгийн аль хэсэг рїї морь унасан толгойгїй хїний орохыг харж амжжээ.

Бор мустангтай хїн тїїнд бусдаас ойрхон явж байв. тэр нь морио галзуутай шавдуулна.

Тїїний хойноос хол хоцорсон ч гэлээ хєгшин гїї унасан эсгий бїх тавьсан хууичн хєнжлєєр хийсэн хїрэмтэй єндєр хїн давхиж явна. Унасан эзэн нь гуядахгїй, давирахгїй, гуугалахгїй байхад морь тийм хурдан давхих юм гэж хэн ч бодсонгїй. Тэр хїн илїї хэрцгий арга хэрэглэн хурц хутганы їзїїрээр морины хондлой руу байн байн дїрж явжээ. Хєєцєлдєєний манлайд яваа роёр морьтой хїн бол Кассий Колхаун, Зеб Стумп хоёр байлаа.

Удалгїй тэд ширэнгэ рїї далд орон бусад морьтонгууд бараагий нь алдлаа.



“”” “”” “””



Єтгєн ширэнгэ дундуур гурван морьтой хїн муруйж тахиралдан, амьтны зєргєєр модон дундуур шургалан хойно хойноосоо давхина. Тэд бут сондуул дундуур, аршийн нударгын єргєс, агарын хурц їзїїрт зїїг ч хайхралгїй урагш тэмїїлнэ. Мєчир тас нясхийн хугарч, ийнхїї ухаан зїггї дайрахад нь їргэснэ шувууд дэрхийлдэн муухай дуугарч аюулгїй газар руу ниснэ.

Хуурай мєчир дээр сууж байсан бєєн нємрєг тас дээшээ тэнгэрт хєєрєв. Иймэрхїї хєєцєлдєєн ямар нэгэн їхлээр дуусна гэдгийг тэд зєнгєєрєє мэдэж байлаа. Жигїїрээ дэлгэсэн хар шувууд морьтонгуудын дээгїїр эргэлдэнэ.

Араасаа элдїїлж яваа морьтон хєєж яваа хоёроосоо илїї ашигтай байдалд байлаа. Тэр замаа єєрєє сонгож, харин нєгєєдїїл нь араас нь явах хэрэгтэй ажээ.

Хэдийгээр морьтонгудын хоорондох зай багасаагїй авч, модон дунд удалгїй бие биеэ харж чадахгїй алдчихав.

Зєвхєн нємрєг таснуд ч гурвуулангий нь харж байв.

Хойноосоо элдэж яваа улсад харагдахгїй байх нь хєєгдєж яваад бїр ч ашигтай болов. Одоо хар хурдаараа давхиж болох агаад цаадуул нь мєрий нь хєєх гэж цаг алдах болно. Тэд одоохондоо туурайн тачигнах чимээ, мєчир хугарахаар баримжаалж байлаа. Гэвч эхний морьтон цєхєрч эхлэв.

Замын нугачаа бїрт ємнєхєєсєє улам холдож байгаа санагдан туурайн чимээ сонсдохоо аль хэдийнээ больжээ.

- Єєдгїй муу новшийг дээ! гэж Колхаун цєхрєн зангаж хэлээд – Бас зайлчихлаа шїї! Хэрэв надаас єєр хїн байгаагїйсэн бол ч яая гэхэв! Гэвч энэ удаа би ганцаараа биш байна. нєгєє хєгшин чєтгєр хэдийнээ энд салдархилж явна. Намайг сєєг рїї орж явахад гурван зуун алхам хяраатай явж харагдсан. Тїїнэс яаж ийгээд бултчихаж болоагїй л юм байх даа? Їгїй, тэр дэндїї сайн мєрч… Ер нь болох ч юм биш її! Гэлээ.

Ахмад ингэж хэлээд жолоогоо татаж хагас эргээд, дєнгєж саяныхаа явж єнгєрсєн зєрєг зам руу эргэж харав.

Тэр нь дотроо тєлєвлєєгєєгєє боловсруулж, тїїнээ биелїїлчихээр боломжтой газрыг хайж буй хїний харцаар харна. Тэгээд тулгамдсан байдалтай буугаа шїїрч авлаа. Гэвч хєдєлгєєнд нь мэгдэж алгасан нь илт байв. Эргэлзсэн хэвээр байсан агаад баахан бодож байснаа санаснаасаа ухрахаар шийдэв.

- Їгїй, ингэж таарахгїй нь гэж бувтнаад – Миний хойноос даанч олон хїн явж байгаа. Тэдний дунд мєр таних хїн цєєнгїй бий. Тэд хїїрийг заавал олно. Бас бууны дууг ч сонсоно. Їгїй! Ингээд ямар ч ашиггїй гэв.

Ахмад бас хэсэг зуур зогсч чимээ чагнав. Ямар ч чимээ сонсдохгїй бєгєєд зєвхєн дээр нь тасын жигїїрээ дэвэх л сонсодно.

“Тиймээ, тэр мэдээжээр энд ирнэ. Бусад нь ийм ойрхон байгаа нв даанч Харамсалтай боллоо! Хэрэв тэд байгаагїй бол намайг танадах хєг нь єнгєрєх байсан юм. Хичнээн амархан шїї!”

Кассий Колхаун, таны бодсон шиг тийм амархан байхгїй! Хэрэв дээгїїр чинь эргэлдэх шувууд хїний хэлээр ярьдагсан бол їїнийг чамд хэлээд єгєх байсан юм. Шувууд Зеб Стумдын ойртож байгааг харж байлаа. Гэвч хэнд ч дуулдахааргїй сэмхэн алхана.

“Тэр мєрєє алдчихсан бол мєн сайнсан! Гэж Колхаун їргэлжлїїлэн бодсоноо – Ямар ч байсан би мєр алдтал нь яваад їзэх хэрэгтэй. Эс тэгвэл хэн нэг тэнэг нь надаас єрсчихєж магад… Би ч бїр дэмий чалчсаар байгаад ийм их цаг алдчихдаг тэнэг амьтан юм! дахиад жаахан удвал хєгшин зєнєг гїйцэж ирээд хамаг юм баллачихна. Чєтгєр аваг, ингэж болохгїй!” гэв.

Колхаун мустангаа давирч ширэнгийн тахиралдсан зєрєг замаар аль болохоор хурдлав.

Дєнгєж хоёр куун алхам хяраатай явснаа гэнэт зогсон гайхаж баярласандаа дуу алдах нь тэр.

Тїїнээс хориод алхам зайтай морь унасан толгойгїй хїн харагдана. Тэр нь эмээлий нь шїргэсэн намхан бутан дунд зогсч байлаа.

Морь толгойгоо гудайлган хуайсны хонохорцог зулгааж байгаа бололтой.

Колхаунд л лав тэгж санагджээ.

Колхаун буугаа тїргэн зуур єргєсєн боловч тэр дорхиноо буулгав. Тїїний буудах гэж онилсон морь нь хуайс зулгааж, тайван зогсч байгаа бус харин бутан дунд шургуулсан толгойгоо учир зїггїй хєдєлєгж байжээ.

Эмээлийн бїїрэгнээс мултарсан жолоо нь хуайсанд ороолдоод, морь алдуулах гэж тэмїїлж байхыг Колхаун харлаа.

“Ингээд баригддаг байжээ! Бурхны аврал, бурхны аврал!”.

Колхану араас ирж яваа хїнд дуулдуулахгїй гэсэндээ баярласан сэтгэлээ арай ядан барьж дуу гаргалгїй нєгєє битїїлэг, олон хоногоор яс заан хєєж мєрдєж байсан морьтой хїний дэргэд хїрчихсэн байв.


Top
 Profile  
 
PostPosted: Dec.15.09 9:29 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: May.28.09 12:13 pm
Posts: 2054
Location: sul talaa bolomj bolgotsgooy
АРГАГЇЙДЭЖ БУЦАВ



Колхаун морины хазаараас шїїрч авлаа. Морь мултрах гэж оролдсон авч хуайсанд ороолдсон жолоо нь саад болоод зєвхєн бутыг тойрохоос хэтэрсэнгїй. Дээрх хїн нь юу ч анзаарахгїй, олзлогдохоос зугтаая гэж ч оролдсонгїй. Морио эргэлдэхэд нь саад болох ч їгїй эмээл дээрээ хєдлєхгїй сууна. Жаахан тонгочиж байснаа хээр морь яаж ч чадалгїй номхорлоо.

Ялагчийн амнаас баярласан дуу єєрийн эрхгїй гарав. Гэвч нэгэн бодол харван орж ирж дорхиноо дуугай бо лов. Тэр бодсон бїгдээ хараахан хийж амжаагїй байлаа.

Тэр юу бодов оо?

Їїнийг тэр ганцаараа л мэдэж байв. Тїїний тал тал тийш хялалзахыг харваас, єєрийнх нь нууцад хэнийг ч оруулахгїй гэсэн нь илэрхий.

Эргэн тойрны бут сєєгийг сайтар харж, чимээ чагнаснаа ажилдаа орлоо.

Тїїний байр байдлыг мэдэхгїй хїнд бол хачин гайхмаар зїйлийг хийлээ. Тэр хутгаа сугалж сорь унасан толгойгїй хїний серапег цээж хавьцаа нь сєхєєд зїрх рїї нь хутга шаах гэж байна уу гэлтэй бєхийв. Хутгаа далайн… юу ч тїїний нь зогсоохоос єнгєрєв її гэлтэй….

Гэвч далайсан гараа буулгаж амжсангїй. Ширэнгэ дотроос дуу алдах сонсдоод нэгэн хїн гарч ирсэн нь Зеб Стумп байлаа.

- Ингэж тоглохоо боль! Хэмээн анчин хашгираад, сєєг дундуур алхан хурдан очоод – Боль гэж хэлж байна шїї! гэв.

- Ямар тоглоом? Гэж ахмад хутгаа сэм нуунгаа сандран асуугаад

- Та юу гэж хашгираад байгаа юм бэ? Энэ мал сєєгєнд ороолдчихож. Тэгээд дахин зугадах вий гэж айсандаа энэ явдлын тєгсгєл болгон багалзуурыг нь тас огтлох гэсэн юм гэв.

- Єє тийм бий! Харин би юутай ч гэсэн їїний хоолойг огтлох хэрэггїй гэж їзэж байна. Тїїнгїйгээр аргалчихаж болно.Ингэхэд та ямар хоолойны тухай яриад байнаа? Мориных уу?

- Тэгэлгїй яахав.

- Тийм бай. Хїний нь тухайд бол хэн нэгэн хїн аль хэдийнээ ийм мэс засал хийчихсэн юм шїї дээ. Эрхэм Колхаун та энэ талаар юу гэж бодож байна?

- Чєтгєр бїї мэд! Би юу ч ойлгохгїй байна. Надад їїнийг ажиглаж байх зав ч гараагїй байна. Би дєнгєж сая гїйцэж ирээд байгаа нь энэ… Бурхан минь гэж тэр айсан дїр їзїїлснээ – Энэ чинь їхсэн хїн байна шїї дээ! гэж їргэлжлїїлэв.

- Сїїлчийн їг чинь їнэн байж магад. Мєрєн дээрээ толгойгїй байж амьд байх нь юу л бол. Энэ даавуун дор юу ч далдлагдаагїй юм шиг байна уу?

- Їгїй. Тэнд юу ч байхгїй гэж надад санагдаж байна.

- Жаахан сєхєєдхєєч, харцгаая.

- Би їїнд гар хїрэхийг хїсэхгїй. Тун аймаар зэвїїн харагдаж байна!

- Хачин юмаа! Та минутын ємнєхєн л огтын айхгїй байсан. Гэнэт юу болчихов?

- Юу л даа… гэж Колхаун тїгдрэн хэлээд – Би їїнтэй хєєцєлдєж яваад сэтгэл их хєєрчихєж. Маш их уур хїрч, тїїний илбийг тєгсгєе гэж шийдсэн юм.

- За яах вэ, тэгвэл би єєрєє оролдож їзэхээс… гэж Зеб хэлээд аймшигт дїрст ойртон очиж ажиглаад

- Тиймээ, энэ їнэхээр їхсэн хїний цогцос байна. Їхээд бїр хєшчихєж…. Байзаарай! Гэж Зеб серапений хормойг сєхєєд - Єє энэ чинь єнєєх алагдсан гэж шїїхийн хуралдаанаар хэлэлцэгдэж байгаа залуугийн хїїр байна шїї дээ! Таны їеэл дїї Генри Пойндекстер! Энэ мєн байна! гэв.

- Таны хэлдэг їнэн шиг надад санагдаж байна… Энэ бурхан минь, їнэхээрийн мєн байна!

- Иосафат минь! гэж Зеб гайхсан дїр їзїїлэн їгээ їргэлжлїїлж, - Ёстой оньсого шиг юм! Бид энд элдвийн юм бодож цаг гарздахын хэрэггїй. Энэ хїнийг бид эмээл дээрээ байгаа хэвээр нь тийш аваачсан нь хамаагїй дээр. Эмээл дээрээ бэх бат суусан нь илт байна. энэ морийг би мэднэ. Миний гїїний араас дуулгавартай дагана гэж би бодож байна… За ль, хєгшин минь їїнтэй мэндэл. Бїї ай! Чи чинь энэ хуучин танилаа танихгїй байна гэж її? Їнэндээ тїїнд сїїлийн їед амаргїй юм тохиолдсон нь мэдээж. Чиний танихгїй байх аргагїй. Цэвэрлээгїй хичнээн ч удав даа!гэв.

Анчны ярьж байхад хээр морь хєгшин гїї хоёр хамраараа шєргєєлцєж, нєхєрсгєєр тургив.

- Би тэгнэ ч гэж бодсон юм! гэж Зеє хуайсанд ороолдсон жолоог тайлан хэлээд – Хээр морь миний гїїтэй болохоор бидний хойноос тайван дагана. Юутай ч гэсэ їїний холойг заавал огтлохын хэрэг алга. За, эрхэм Колхаун одоо та бидний хєдлєх цаг болсон юм биш її? Гэж анч євгєн, ахмад руу сорьсон харцаар харж хэлээд, - Шїїхийн хуралдаан лав їргэлжилж байгаа. Хэрэв тийм бол мэдээж бид тэнд хэрэгтэй болж таарна. Уг хэргийн учрыг олох эд мєрийн баримт бидэнд байна гэж санагдах юм. Тэгээд мустангер нэг бол дїїжлэгдэнэ, эсвэл цагаадна. За, та буцахад бэлэн байна уу? гэв.

- Єє тэгэлгїй яах вэ! Таны хэлдэг зєв. Бид энд байх хэрэг алга.

Зеб олзлогдогчоо хєтєлсєєр урьдаар хєдлєв. Золхаун хйоноос нь аажуухан, харваас дуртай биш явлаа.

Колхаун замын огцом эргэлт дээр очоод чигээрээ явах уу, эргээд давхих уу гэж эргэлзсэн мэт жолоогоо татав. Тїїний царайд сэтгэл их догдолсон шинж илэрхий байв.

Зеб Стумп ардаа морин тєвєргєєн сонсдохгїй болохоор нєгєєгєє зогсчихлоо гэдгийг таав.

Анчин жолоогоо татаж, гїїгээ эргїїлээд ахмад руу асуусан харцаар харав. Євгєн тїїний маш их сандарч тэвдсэн царайг хараад юу болсны нь шууд таалаа.

Тэгээд нэг ч їг дуугаралгїй буугаа мєрнєєсєє авч гартаа бариад морин цэргийн огоцорсон ахмадыг цоо ширтэн зогсов.

Зеб дуугарсангїй. Їгийн хэрэг байсангїй, байдлы нь харахад ч хангалттай байла. “Буцаад їз л дээ!” гэж байгаа нь илэрхий.

Колхаун юу ч ажиглаагїй дїр їзїїлсэн ч їїнийг сайн ойлгож, їг дуугаралгїй замаа хєєв.

Гэвч одоо тэрээр ард явахын аргагїй болжээ. Хєгшин анчинд сэжиг тєрєн хойно нь явах шалтаг гаргахад Колхаун дуртай дургїй ч зєвшєєрєхєєс єєр арга байсангїй.

Тэд ой дотуур аажуухан явлаа.

Задгай тал руу ойртсоор эцэст нь гарч ирлээ. Алсад бїїр тїїр харагдах юм Колхауны айдсыг дахин ихэсгэв. Дахин жолоогоо татан бодолд орлоо.

Тїїний ємнє аймшигтай хоёр зам: хїмїїсийн нїднээс зугтан ширэнгэнд нуугдах, эсвэл єєрийг нь яах ийхийн зуургїй нємрєн авах шуугианы ємнєєс явах уу гэдэг байв.

Колхаун їзэн яддаг Зеб Стумпээс аравхан минут ч холдож, морь унасан толгойгїй хїнтэй їлдээж єгєх юм бол єєрийнхєє мэдэлд байгаа хамаг юм, тэр ч байтугай хожим єєрийн болгож авна гэж найдсанаа, тэр бїї хэл Луиза Поундекстерыг ч оролцуулаад єгчих байлаа.

Гэвч энэ болможгїй зїйл байв. Зеб Стумп зєєлрєшгїй сэтгэлтэй хїн бєгєєд хэдийгээр Колхаун энэ тухай болохгїйг хичээвч євгєн анчин тїїнийг жинхэнэ олзлогдогч хэмээн їзэж зугтаах гэж оролдвол хээв нэг нуруу руу нь сум зоочихно гэдгийг мэдэрч явлаа.

Гэвч эцсийн эцэст Зеб Стумп юу хэлж, юу хийх вэ? Тїїнийг…. Тэгсэн гэдгийг таах нь юу л бол?

Эцсийн эцэст бїх зїйл сайн сайхан єнгєрч магадгїйеэ дээ?

Їнэндээ Зеб Стумъ ямар нэг юм хардаж сэжиглэж байв. гэвч їїнээс айхын хэрэг байна уу? нєхєд гэж байхгїй хїмїїс л сэжиглэгдэхээс айдаг. Харин Колхаунд олон найз нєхєд бий. Хэрэв… энэ єчїїхэн тїїх нэг юмыг л олчихдоггїй юм бол юу ч тїїнийг айлгахгїй. Їїнд магадын хувь аль хэр байна? Арвын эсрэг нэг. Ер нь ч тэгээд буудсан газар хоцорч їлдээгїй нэвт гарч ширэнгэ дотор нэгтээ нь унасан ч байж болох юм.

Ийнхїї найдсандаа зориг орсон Колхаун тайвшран їнэнээсээ илїїгээр хээв нэг байгаа дїр їзїїлэн тал руу гарч ирлээ. Генри Пойндекстерын хїїртэй хээр морь хєтєлсєн Зеб Стумп хєгшин гїїтэйгээ тїїний араас явна.


Top
 Profile  
 
PostPosted: Dec.15.09 9:34 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: May.28.09 12:13 pm
Posts: 2054
Location: sul talaa bolomj bolgotsgooy
ТОЛГОЙГЇЙ ЇХДЭЛ



Їзэгчдийн гуравны хоёр нь, тангарагтан нарын хагас нь битїїлэг морьтны араас хєєгєєд явчихсан учир шїїх ажиллагааг тасалдав. Энэ нь шїїх хуралдаан хойшлогдсон хэрэг биш бєгєєд зїгээр л аргагїйн эрхэнд завсарласан хэрэг байлаа. Иймээс ч дуугїйхэн зєвшєєрєхєєс єєр аргагїй болжээ.

Нэг цаг єнгєрєв. Шїїгч энэ хооронд хоёр орооомг навчин тамхиа татаж, зэгсэн олон жїнз коньяк уулаа. Шїїгч, прокурор, ємгєєлєгчид, тангарагтан нар болон явгаар ирсэн їзэгчидтэй энэ тэрийг ярилцана. Ярианы сэдэв гаргах гэж зїдрэх юм байсангїй. Саявтар бий болсон битїїлэг явдлын тухай бїтэн цаг бїї хэл, бїтэн їеийн турш я ярилцаж болохоор ажээ.

Тэнд байсан улс уг битїїлэг хэргийн учрыг олон гэж хєєцєлдєєд явчихсан улсын буцаж ирэхийг тэсч ядан хїлээж байв. Тэдний дотор хоёр дахь явдлыг мэдэхгїй ч гэлээ, нэг дэх явдлыг тайлбарлаад єгєхєєр хїн байсан нь хэрэгтэн єєрєє байжээ. Тїїнд бололцоо олгомогц л яриагаа їргэлжлїїлэх болно.

Харин одоохондоо шїїгчийн тушаал, ємгєєлєгчийн зєвлєснєєр дуугїй л байв.

Хэсэг хугацаа єнгєрсний дараа хєєцєлдєєнд оролцогчид буцаж ирэв. Тэгэхдээ бєєнєєрєє бус цувж ирцгээжээ.

Бїгд л адилхан юм ярина. Тэдний хэн нь ч урьд мэдэгдэж байсан юман дээр нэмээд хэлчихээр, морь унасан толгойгїй хїнд дєхєж ойртож чадсангїй. Тїїний нууц ийнхїї тайлагдаагїй хэвээр їлдэв. Удалгїй нєгєє хєєсєн хїмїїсээс хочр нь эргэж ирээгїй нь мэдэгдлээ. Энэ нь євгєн анчин, халагдсан ахмад хоёр байв. Тэд бусдаасаа хол тїрїїлэн давхижээ. Тэд хєєсєєр л байгаа юм болов уу? Хичээж байгаад бариад авсан ч байж болох л юм.

Тэд морь унсан толгойгїй хїн баригдана гэж найдан, зєвхєн тїїний нууц ил болохоор барахгїй, ямар нэг хэмжээгээр хїн амины хэргийн нууц ч сєхєгдєж магадгїй хэмээн итгэцгээжээ.

Бїгд л тал нутгийн зїг ширтэн харцгааж байв. Бїгдээрээ л хєєцєлдєєнд оролцогчдын дотроос хамгийн шаргуу цхочр хїнийг яаж мэдэхэв, морь унасан толгойгїй хїнийг дагуулаад ч юмуу гараад ирнэ гэж найдаж байлаа. Нэг цаг єнгєрєв. Гэтэл тэд нєгєє удтал хїлээсэн олзлогдогчийг дагуулж ирэх нь бїї хэл, єєрсдєє ч їзэгдсэнгїй.

Шїїхийн хуралдааныг цаашид хойшуулаад байх уу гэдэг асуудал гарч ирлээ.

Прокурор хуралдааныг їргэлжлїїлэх гэж зїтгэж байв. Ємгєєлєгч тїїнээс дутгуугїйгээр зїтгэн чухал гэрч Зеб Стмупын єчгийг гїйцэд аваагїй байгааг харгалзан хуралдааныг маргааш болтол хойшлуулъя гэж шаардлаа. Хуралдааныг їргэлжлїїлэхийг шаардсан дуу ч гарав.

Орилоо амьтад санасандаа хїрчээ. гэрчийн оролцоогїйгээр явуулж байж болохоор учир шїїхийн хуралдааныг сэргээн явуулахаар шийдлээ. Тэр хїн зохих цагт амжаад ирж ч болох юм. Ирж амждаггїй юм гэхэд шїїхийн хурлын ажиллагааны тєгсгєлийг хойшлуулахад хождохгїй.

Шїїгч ингэж шийджээ. Тангарагтан нар тїїнийг дэмжив. Цугласна олон ч дэмжжээ.

Хэрэгтнийг дахин дуудлаа. Тэр нь гэнэт тасалдсан єчгєє їргэлжлїїллээ.



“”” “””” “”””



Ємгєєлєгч нь Морим Жеральдад хандан

- Та юу харснаа бидэнд ярихаар завдан байсан билээ. Їргэлжлїїл л дээ, бид сонсъё гэв.

- Би ногоон дээр тэрийж хэвтсэн хїнийг їзсэн юм.

- Унтаж байгаа хїнийг її?

- Тиймээ. Мєнхийн нойроор нойрссон хїнийг.

- Їхсэн хїнийг її?

- Їхсэнээр барах уу, би дээрээс нь єнгийгєєд толгой нь огтлогдсон байхыг харсан.

- Толгой нь огтлогдсон гэнээ?

- Тиймээ. Би єнгийж харахаасаа ємнє ажиглаагїй байж. Тэр хїн тїрїїлгээ харж хэвтээд, толгой нь яг л байдаг газраа байж байсан юм. Малгай нь хїртэл толгой дээрээ байв. Ямар нэг эвгїй юм байгааг би мэдсэн. Боловч тїїнийг унтаж байна гэж бодсон. Гар хєл нь мэдээ мэдрэлгїй сарвайчихсан байв. Тїїнээс гадна газарт ямар нэг бараан юм байв. Би тэрий нь чухам юу болохы нь єглєєний бїдэг гэрэлд шууд ажиглаагїй юм. Бїр ойртож бєхийхдєє нэг л хачин давсархаг, хїний цусны їнэр авлаа. тэгээд єєрийнхєє ємнє хїїр хэвтэж байна гэдэгт эргэлзэхээ болив. Би хїзїїний нь дагуу цусанд барилцсан гїн шарх байхыг ажиглалаа. Дараа нь толгойгий нь огтолсныг ажиглав…

Сонсч байсан хїмїїс айн дуун тавих нь сонсдов.

- Та тэр хїнийг таньсан уу?

- Танихаар барах уу даа.

- Тїїний зїс царайг хараагїй байж таньсан гэж її?

- Надад тїїний царайг харахын хэрэг байгаагїй, ємссєн хувцас нь бїхнийг тодорхой хэлээд єгч байв.

- Ямар хувцас?

- Мєрєн дээрх судалтай серапе, толгой дээрх самбреро малгай хоёр нь. Тэр нь минийх байсан юм. Хэрэв тїїнээс ємнєхєн хувцсаа солиогїйсэн бол би єєрийгєє хэвэтж байна гэж бодохоор байв. Энэ бол Генри Пойндекстер байлаа.

Цугларсан олны сэтгэл їймэрсэн шивнээний хажуугаар зїрх шимшрэм дуу гарлаа.

- Ноёнтон, та нааш ярь. Єєрийнхєє илрїїлж амжсан бїхнийг ярь гэж ємгєєлєгч хэлэв.

- Би биенд нь хїрэхэд хїйтэн бїр хєшчихсєн байв. Би тїїнийг хэдэн цагийн ємнє їхсэнийг ойлгов. Цус нь нєцрєн бараг хатаад єглєєний бїдэг гэрэлд хав хар харагдаж байв. Їхлийн шалтгааны талаар амархан тєєрч болох бйасан бєгєєд толгойгой нь огтлохдоо алжээ гэж бодож болохоор байлаа. Гэвч шєнийн буун дууг санаад биеийн нь аль нэгтэй сумны шарх байх ёстой гэж бодлоо. Би эндїїрсэнгїй. Хїїрийг эргїїлтэл серапед нїх гарсан харагдав. Тэр нїхийг тойрон цус болжээ. Би талийгаачийн серапийг мєхєєд цээжин дээр нь хєхєвтєр хїрэн толбо байхыг їзлээ. Энд сум ьусч гэдгийг тодруулахад бэрх биш байьв. Гэв ар талд нь харалдаа шарх байсангїй. Сум нэвтэрч гараагїй биед нь їлдсэн бололтой.

- Та їхлийн шалтгаан нь толгойгий нь огтолсноос бус буудуулснаас гэж бодож байна уу?

- Шарх нь эргэлзээгїй їхлийн аюултай байсан. Хэрэв тэр дороо нам їхээгїй ч гэсэн хэдэн минутын дараа магадгїй хэдэн хормын дараа їхсэн байх.

- Та толгойгий нь огтолсон байсан гэж хэлсэн. Тэр толгой их биенээсээ бїр салангид байсан юм уу?

- Их биедэжэ наалдаастай боловч бїр таслагдсан хэвэтж байсан. Тасалснаас хойш толгой, их биенд хэн ч хїрээгїй юмуу гэмээр санагдсан.

- Та, ямар зэвсгээр тэгж цавчсан байх гэж бодож байна?

- Сїхээр юмуу, эсвэл агнуурын хутгаар цавчсан юм шиг санагдсан.

- Хэн яагаад ийм жигшїїртэй хэргийг їйлдэж болох вэ гэдэг сэжиг танд тєрсєн її?

- Би их сандарч тулгамдаад тэр їедээ юу ч бодож чадаагїй. Би нїдэндээ итгээгїй юм. Тэгээд жаахан сэхээ орсон хойно би Генри Пойндекстерын алагдсаныг ойлгосон юм. Эхлээд команчууд ингэж гэж бодлоо. Тэгсэн мєртлєє хуйх нь бїтэн, малгай нь хїртэл ємсгєєстэй хэвээр байсан.

- Ийм мяагаар та индианууд їїнд оролцоогїй гэж їзэх юм биз дээ?

- Тийм.

- Та єєр ямар нэг хїнийг сэжиглэв її?

- Тэр їедээ хэнийг ч сэжиглээгїй, Генри Пойндекстерыг дайсагнасан улс энд ч юмуу, ер нь хаана ч бий гэж хэзээ ч дуулаагїй юм. гэвч хожим надад сэжиг тєрсєн. Тэр сэжиглэл одоо хїртэл миний сэтгэлээс гараагїй байна._

- Та тїїнийгээ шїїхэд ярина уу.

- Би эсэргїїцэж байна гэж прокурор хєндлєнгєєс хэлээд – хэрэгтний сэжиглэлтэй танилцах сонирхол бидэнд ерєєсєє алга. Хэрэв бид тїїний їлэмж “їнэмшмээр” яриаг сонсч байгаа нь хангалттай гэж бодож байна гэв.

- Яах вэ, їргэлжлїїлэг гэж шїїгч шинэнавчин тамхи асаангаа хэлэв.

- Би їзэж харсан юмандаа сандарч тэвдээд, анхадаа яахаа ч мэдсэнгїй. Миний сонссон тэр буун дуугаар санаатайгаар алагдсан гэдэгт би итгэж байлаа. Харин хэн тїїнийг буудсан байх нь вэ? Индиан нар биш гэдэгт би эргэлзэхгїй байв. Би ямар нэг тонуулч ингэв її гэж бодсон юм. Гэвч энэ маань тєдий л їнэмшмээр биш санагдсан. Миний мексик серапе бол зуун доллараас доошгїй їнэтэй. Тэгэхлээр дээрэмчин бол тїїнийг мэдээжээр авсан байж таарна. Бас тэгээд нэг ч юм хєдлєєгїй, алтан цаг нь хїртэл халаасандаа, хїзїїнд нь цусанд бялдсан зїїлт нь ч байлаа. Энэ бол єшєє хонзонгоор їйлдсэн хэрэг байжээ гэж эцэст нь би дїгнэлт хийсэн юм. залуу Пойндекстер хэн нэг хїнтэй муудалцсан ч юмуу, тїїдн дайсан бий гэж сонссон эсэхээ санаж гарлаа. Миний цухаан санаанд юу ч орж ирсэнгїй. Тїїнээс гадна алуурчин тїїїний толгойг огтлох ямар хэрэг байв? Энэ л намайг юунаас ч илїї гайхалд оруулсан юм. Би хэргийн учрыг олохоо болиод юу хийх билээ гэж бодож эхлэв. Тїїний дэргэд їлдэх нь ямар ч утгагїй бєгєєд тэнд нь оршуулъя гэхэд нэг л эвгїй санагдлаа. Тэгээд нас барсан хїнийг Каса-дель-Корвод аваачихын тул тусламж гуйхаар уайз руу буцаж очихоор шийдлээ. Гэвч би тїїнигй ойд орхиод явбал, чоно олж аваад нємрєг тастай нийлэн намайг буцаж очихоос ємнє зулгаачих байсан юм. Тэнгэрт аль хэдийнээ тасэргэлдэж байлаа. Харваас тэд тїїнийг ажигласан бололтой. Залуугийн хїїр хэдий эвдэрч гэмтсэн ч би тїїнээс нь илїї муудуулахад хїргэхийг хїссэнгїй. Нулимс гїйлгэнїїлэн тїїнийг харж хайрлагдаг нїднийхээ тухай ч бодлоо…


Top
 Profile  
 
PostPosted: Dec.15.09 9:35 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: May.28.09 12:13 pm
Posts: 2054
Location: sul talaa bolomj bolgotsgooy
НУУЦ ТАЙЛАГДАВ.



Хэрэгтэн дуугїй болов. Хэн ч тїїнийг яаруулаагїй бєгєєд юу ч асуусангїй. Бїгдээрээ яриа дуусаагїй гэдгийг йолгож байсан бєгєєд тэдний сонирхлыг улам татаж байсан ярианы учгийг таслахыг хїссэнгїй. Шїїгч, тангарагтан нар, тэнд цугларсан хїн цєм хэрэгтнийг нїдсалгалгїй ширтэж, амьсгал даран чагнацгааж байв. Сїртэй нам гїмийн дунд Морис Жеральдын дуу дахин гарч

- Дараа нь хїїрийг нємрєєтсэй байгаа серапед нь боогоод дээрээс нь цуваараа нємєргєе гэдэг бодол орж ирлээ. Ийм аргаар ойгоос авахаар хэн нэгэн хїн дагуулан буцаж иртэл тїїнийг араатан амьтнаас хамгаалж болно гэж би найдсан юм. Тэгээд цуваа тайлтал тїрїїчийнхээс ухаалаг гэж санагдсан шинэ тєлєвлєгєє санаанд орлоо. Цайз руу ганцаараа буцахын ородн талийгаач залуугийн хїїрийг аваад буцъя гэж шийдэв. Эмээл дээрээ хєндлєн тавиад бугуйлаар даруулчихъя гэж бодов. Ингэх санаатай морио авчирч хїїрийг дээр нь ачих гэж байтал Генри Пойндекстерын морь ойр байхыг гэнэт харав. Морь ой ойрхон газар юу ч болоогїй юм шиг тайван идээшилж байлаа. Жолоо цулбуур нь газар чиргїїлдэх учир зровлонгїй брьаж авлаа. Морийг ялангуая зїлгэн дээр тарайн хэвтэж байгаа эзний нь хїїрийн дэргэд аваачаад номхон байлшах л хэцїї байв. Жолоогий нь амандаа зууж байгаад залуугийн хїїрийг морин дээр гаргаж эмээл дээр нь хєндлєн тавьж дєнгєв. гэвч хэдийнээ хєшиж амжсан хїїр нугарч єгєхгїй холбироод байлаа. Тїїнээс гадна аймшигтай ачаа тавьсныг їнэр авсан морь тогтож єгєхгїй байв. Би хэд дахин хий дэмий оролдоод ер яагаад ч болохгїй нь гэдгийг мэдэв. Би больдог ч юм уу гэж байтал толгойд бас нэг сайхан бодол орж ирлээ. Ємнє Америкийн гаучо нарын тухай хэзээ ч биоээ уншсанаа саналаа. Хэн нэг нь їхэх ч юмуу эсвэл талынхаа нэгтээ золгїй тохиолдлын золиос болоход нєхєр нь тїїнийг амьд юм шиг эмээл дээр нь даруулж гэрт нь хїргэдгийг санав. Генри Пойндекстерын хїїрийг тэгж авч явж яагаад болдоггїй юм бэ гэж бодов. Би эхлээд талийгаачийг єєрийнх нь моринд унуулах гэж оролдож їзлээ. Гэвч эмээл нь єргєн биш морь нь тайван зогсохгїй учир дахиад л яаж ч чадсангїй. Гэрт хїргэхийн тул морьдоо солихоос єєр арга їлдсэнгїй. Миний морь муухай зан гаргахгїйгээс гадна мексик эмээл нь єргєн болохоор энэ зорилгод сайн тохирно гэдгийг би мэдэж байв. Би талийгаачийг тэр дорхиноо мордуулаад эмээлд суулгаж амжив. Тїрїїн саад болоод байсан хєшсєн байдал одоо тус боллоо. Хєлий нь дєрєєлїїлж, гутлыг гарихаар нь сайтар чангалав. Ингээд бугуйлаасаа хэсгийг тасалж хїїрийг ороон даруулж нэг їзїїрий нь урьд бїїрэгнээс, нєгєєгий нь хойд бїїрэгнээс уяж авлаа. Єєр нэг хэсэг бугуйлаар дєрєєг нь савуулахгїйн тул морины гэдсэн доогуур оруулан холбов. Одоо толгойг яахав гэдгээ бодлоо. Толгойг газраас авч малгайгий нь авах гэж оролдов. Гэвч даанч авч болсонгїй. Толгой тун сїрхий хєєж малгай нь барилдан чивчирчээ. Би малгайгий нь унахгїй гэж найдаад сагалдаргааар нь уяа сївлэн гархинд холбоод толгойг эмээлийн бїїргэнд єлгєв. Їїгээр миний цайз руу явах бэлтгэл ажил дууслаа. Цаг алдалгїй шууд талийгаачийн моринд мордон, морио араасаа дага хэмээн исгэрэв. Миний хээр ийм сургуультай. Ингээд би суурин руу хєдєллєє. Таван минут ч єнгєрєєгїй бхйтал би эмээлээсээ ховх цохигдон тэр дороо ухаан алдсан юм. хэрэв тийм байдалд ороогїйсэн бол би энд та нарын ємнє ямар чбайлаа эгсэн хэрэгтний байдалтай л зогсож байхгїйсэн билээ.

- Эмээлээс ховх цохигдсон гэнээ? Яагаад тэгсэн юм бэ? гэж шїїгч асуув.

- Энэ бол жрийн тохиолдол буюу їнэндээ миний хайхрамжгїйгээс болсон юм. Би хїний морин дээр мордоод жолоогий нь бариагїй явав. Би єєрийнхєє морийг дуу, євдєг хоёроороо залж дадчихсан учир жолоог тоодоггїй юм. Би тийм юм болно чинээ санасангїй. Биднийг хєдєлж амжаагїй байтал нєгєє морь толгойгоо эргїїлснээ гэнэт нэг юмнаас їргэн хажуу тийш ухасхийгээд галзуу мэт давхив. “нэг юмнаас” гэдэг маань юу болохыг би сайн мэдэж байсан юм. Толгой эргїїлэнгээ хойноо хачин жигтэй хїн явж байхыг харчихжээ. Тїїнээс морь бїї хэл хїн хїртэл аймаар байлгїй яахав. Би жолоогоо шїїрэн авах гэсэн боловч намайг жолоонд хїрч амжихаас ємєн морь хэдийнээ галзуу юм шиг давхиж гарлаа. Эхлээд нэг их сэтгэл зовсонгїй. Жолоогий нь татаад л зогсоочих юм бодлоо. Гэвч жолоонд хїрэх амаргїй байлаа.

Жолоо нь урагшаа унжсан учир хїрэхий тул хїзїїн дээгїїр нь бєхийх хэрэгтэй байлаа. Хазаарын хацравч дээрээс барих гэж оролдож байгаад мориныхоо хаашаа давхиж байгааг ажигласангїй. Тэгээд модны мєчир улаан нїїрэн дундуур євдтєл ороолгоод авахад нв би цавцаал замаар биш, ширэнгэ дундуур давхиж яваагаа мэдлээ. Їїний лдараа хажуу тийшээ харах ч юмуу жолооноос шїїрэх боломж байсангїй. Бїх анхаарал маань эмээлээс ховх татчихаар сарвайсан хуайсны єргєст мєчрєєс замаа буруулахад л чиглэгдлээ. Хэдийгээр нїїр гараа єргєсєнд уруулсан боловч энэ саадьай нэлээд амжилттай тэмцэж явлаа. Гэвч нэг том модны жим таглан хєндлєн сэрвийсэн бїдїїн мєчир доогуур шургаж чадсангїй. Тэр мєчир цээжний харалдаа газар шїргэм тийм анмхан ургажээ. Морь маань єєр нэг юмнаас їргэв бололтой яг доогуур нь давхиж орлоо. Морь хаашаа давхиж одсоныг би санахгїй байна. Та нар лав їїнийг надаас илїї мэднэ байх. Би тэр модны дор євдгєндєє том хавдартай, толгойдоо том шалбархайтай хэвтэж хоцорсноо л хэлж чадах байна.

Гэхдээ їїнийгээ хоёр цагийн дара ухаан орсон хойноо л мэдсэн юм. Би сэрээд нар дээр хєєрчихсєн, миний дээгїїр хэдэн арван нємрєг тас эргэлдэж байхыг харлаа.

Тэдний хомхойрон хїзїїгээ сунгахыг харав. Хэнийг олзоо гэж бодож байгаа нь илт.

Энэ їзэгдэл, ам цангаж байгаа хоёр, явах тухай бодолд оруулав. Гэвч явъя гэж шийдээд хєл дээрээ бостол алхаж чадахгїй болсноо мэдлээ. Тэр ч байтугай бараг зогсч чадахгїй шахам байв. Тэр їедээ л лав байрандаа їлдэнэ гэдэг маань їхдэлтэй адилхан санагдлаа. Ийнхїї бодсондоо бїх хїчээ шавхан ус руу дєхєе гэж шийдэв. Ойрхон горхи урсч байх ёстойг санав. Заримдаа дєрвєн хєллєж, заримдаа єєрийн хийсэн таягаа тулж хєдлєх бїрдээ зовж шаналсаар эцэст нь горхинд хїрлээ. Амныхєє цангааг гаргаад хамаг бие тавигдан унтчихжээ. Сэртэл тал бїрээс чонон хїрээлчихсэн байв. Хориос цєєнгїй харагдав. Тэдний хулчгарыг мэдэх учир би эхлээд айсангїй. гэвч удалгїй энэ бодлоо єєрчлєхєд хїрэв. Тэд намайг шархдсаныг мэдчихээд сїргээрээ дайрлаа. Аз болоход надад їлдсэн ганц зэвсэг нь агнуурын хутга байлаа. Хэрэв хутгагїй байсан бол чононд хїї татуулан дуусчих байв. нэг хэсэгтээ би хутгаараа тэд нарыг айлган тав зургааг нь цааш харуулав. Ингэлээ гээд тулалдаан миний хувьд муугаар тєгсєв. Цус их алдсанаасаа болж бие сулран нэг азтай учрал гарч ирээгїйсэн бол би тамирдан унахаар болж ирлээ…

Мустангер минут хяраатай яриагаа зогсоход їзэгчид чєлєєтэй амьсгалав.

Морис яриагаа їргэлжлїїлэн

- Їнэнч нохой маань намайг олж авсан юм. Тэр намаайг эрж гэрээсээ зугтсан бололтой. Хэдийгээр дараа нь єєр юм дуулсан ч гэсэн одоо тїїнийг ярьж та нарыг чилээгээд яахав. Тийм ч байсан, їгїй ч байсан ч нохой яг цагаа олж намайг аврахаар ирсэн юм. Тїїний ойртох чимээгээр чононууд таран зугтаж би аюултай юмнаас аврагдах нь тэр. Дараа нь би дахин унтсан ч юмуу, чухамда ухаан алдчихав. Сэхээ ороод єєрийн байдлыг бодохтойгоо боллоо. Нохой гэрээс исрэн байх ёстой бєгєєд овоохой маань хэдэн бээрийн зайтай байгааг ч, зарц Фелим маань нохойг ємнєхєн нь тийшээ аваачсаныг мэдэж байлаа. Тэгээд санамсаргїй биедээ авч явсан нэрийн хуудсан дээрээ хэдэн їг бичив. Би нохойг шуудан зєєгч болгон зарцдаа хэл хїргїїлэхээр шийдэв. Хэдийгээр зарцаа бичиг мэдэхгїй гэдгийг сайн мэдэж байсан боловч тэр миний хуудсыг хараад уг мэдээг хэнээс ирснийг йолгон уншуулчихаар хїн эрж олно гэдэгт би эргэлзсэнгїй. Цусаараа бичсэн болохоор ингэнэ гэдэгт улам ч итгэлтэй байв.

Гээгдїїлж їрэгдїїлэхгїй гэсэндээ малгайны дотроос урж авсан хэсэгт зурвасаа боогоод Тарагийн хїзїїнд уялаа. Нохойг єєрєєсєє салгаж явуулах хамгийн хэцїї нь байлаа. Эцсийн эцэст нэг юм явж гэртээ очно гэдэгт би итгэж байв. Миний зурвас зохих газартаа хїрсэн байжээ. Їнэндээ би їїингй єчигдєр л мэдсэн юм. Нохойг явснаас хойш би дахин дуг хийгээд сэрэхдээ аймшигтай араатан ємнєє байгааг харав. Энэ нь цоохор бар байв. Бид хоёр тулалдах нь тулалдсан. Гэвч яаж тєгссєнийг болон аль зэрэг удсаныг би хэлж чадахгїй байна. їїний тухай миний зоригт аврагч Зеб Стумп та нарт ярьж єгаг. Тэр одоохон буцан ирж та нарт бїгдийн тухай, тїїнчлэн миний та нарас илїїгїй мэдэж байгаа олон юмыг ярьж єгнє гэдэгт би итгэж байна. Тїїнээс хойш надад санах юм юу ч алга. хар даран, хааяа нэг гайгїй, юм зїїдэлж байсаар зєвхєн уржигдар л ухаан ороод шоронд байгаагаа, хїн амины хэрэгт яллагдаад байгаагаа мэдлээ… Ноёд тангарагтан нар аа, надад єєр нэмж хэлэх юм алга.



“”” “””” “”””



Хэрэгтэн яриагаа дуусгахад шїїгч, тангарагтан, їзэгчид “хэрэв їнэн биш гэхэд сайн л бодож олсон байна” гэж дотроо бодов.

Олон хїн хэрэгтэнд итгэн зохиомол зїйл гэсэн бодлоо таягдан хаяв. Ийм энгийн тодорхой яриаг дєнгєж чичрэг євчнєєс салаад байгаа хїн бодож олж чадахгїй. Ийм тїїхийг бодож олно гэж яагаад ч баймгїй хэмээн ихэнх нь боджээ.

Хэрэгтний єєрийн єчиг хамгийн ам хэл хурц ємгєєлєгчийн їгээс ч илїї тїїнийг цагаатгаж байлаа. Гэвч яалтай ч гэсэн энэ бол зєвхєн їгэн єчиг юм. Тїїнийг цагаатгахын тулд бас гэрчийн хэлснийг нотолсон мэдїїлэг хэрэгтэй байв. Тийм олон зїйлийг хэлэх тэр гэрч нь хаана байнаа? Зеб Стумп хаана байна?

Мянган нїд тэнгэрийн хаяаг ширтэнэ. Таван зуун хїн євгєн анчныг Кассий Колхаунтай ч юмуу эсвэл тїїнгїйгээр, морь унасан толгойгїй хїнтэй ч юмуу, їгїй ч юмуу хамаагїй ирээсэй гэж тэсч ядан хїлээж байв. Учир нь морь унасан толгойгїй хїн одоо оньсого байхаа больжээ. Энд байгаа хїмїїс морь унасан толгойгїй хїний тэнэхэд болохгїй юм юу ч алга гэдгийг мэдэж байв. Льян-Эстакадотой хиллэдэг, тунгалаг уст Леон гол эх авдаг. Рио-де-Нуэсес гол олоон зуун горхийг єєртєє нэгтгэдэг. Энэхїї баруун ємнєд Техасын оршин суугчид бол ялзрах нь їхлийн зайлшгїй дагуул болдогггїй нутгийн хїмїїс байлаа. Энд буудуулсан буга ч юмуу, талд їхсэн морь, хэрэв л элдэв амьтанд тасдуулчихгїй бол эсвэл газарт булж оршуулаагїй хїний хїїр байлаа гэхэд дєчин найман цагийн дараа л египетийн занданшуулсан хїїртэй адилхан болдог ажээ.

Техасын уур амьсгалын сайхь онцлогийг мэдэхгїй хїн цугларагсад дотор цєєхєн байлаа.

Хэрэв морь унасан толгойгїй хїнийг царсны дор аваад ирдэг юмаа гэхэд Генри Пойндекстерын хїїрэнд ялзарсны ямар чтэмдэг мэдэгдэхгїй байхад хэн ч гайхахгїй байлаа.

Тэдний тэсч ядаад байгаа нь єєрийн учиртай байв. Тэд шїїх ажиллагааны эхнээс л сэжиг тєрєн улам лавширсаар эцсийн эцэст итгэл тєржээ.

Бараг хїн бїр мэдїїлэг нь хэрэгтэнг эрх чєлєє юмуу, дїїжлїїрт хїргэх ёстой гэрчийн яриаг сонсохыг хїснэ.

Бїгдээрээ л номин хєх тэнгэрийн хаяа, ширэнгэ ойн оюун ногоон єнгєтэй нийлэн ууссан тэр зїг хїч тавин ширтэж байгаагийн учир энэ ажээ.


Top
 Profile  
 
PostPosted: Dec.15.09 9:35 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: May.28.09 12:13 pm
Posts: 2054
Location: sul talaa bolomj bolgotsgooy
СЇЇЛЧИЙН ГЭРЧ



Нам гїм чимээгїйн дунд бїтэн арван минутын турш байж ядан хїлээцгээв.

Хааяа нэг хэн нэгний нь халаглах дуу л нам гїмийг эвдэнэ. Аль нэгэнд нь байсгээд л тэртээ алсаас ямар нэг бїртгэр юм їзэгдэх шиг санагдана. Тэгэхэд нь олны дотор шуугилдах сонсдож цємєєрєє л сайн харах гэж єлмий дээрээ єндийнє. Гурван ч удаа худлаа тїгшин їймэлдэ.в Хїмїїсийн тэсвэр алдагдан байтал дєрєв дэх удаагаа тїрїї тїрїїчийнхээс илїї бат итгэлтэйгээр дуу алдах сонсодлоо. Тэндээс тэнгэрийн хаяанд бараан цэг їзэгдэн тєдхєн хєдєлж яваа дїрс гэдэг нь ялгарав.

Гурван морьтон талын наранд улайсан униар дундаас тодрон ойртож ирэхэд царсны ёроолд хуран цугларсан улсын дунд баясгалант “Ура” цууриатав.

Тэр гурвын хоёрыг нь танихад тївэггїй байв. Энэ бол Зеб Стумп, Кассий Колхаун хоёр байлаа. Гурав дахийг нь ч таньж ядаад байх юм байсангїй. Харин дїрсээр нь таньжээ.

Хоёр морьтныг буцаж ирсэнд баяр хїргэсэн дуу шууны дараа ийм удаан нууц, битїїлэг бодол, элдэв цуурхлын бай болж агсан тэдний дагуулыг хараад улам ч дуу шуутай орилолдов.

Хэдийгээр тїїнийг тойрсон нууц ил болсон ч тїїнээс айхгїй байхын аргагїй.

Бєєн дуу шуу болсноо дахин наам гїм болов. Тэднийг бїр дєхєж иртэл хэн ч дуугаралгїй байснаа тулаад ирмэгц бодол санаагаа чангаар илэрхийлж чадахаа байчихаа юу гэлтэй айсан юм шиг шивнэлдэж эхлэв.

Олон хїн тэдэн рїї ханаран гїйлдэж, гайхсан харцаар цаср хїртэл дагулан харцгаана. Гурван морьтныг хїмїїсийн дэргэд зогсоход тал бїрээс нь бїчин авлаа.

Хоёр нь мориноосоо бууж, гурав дахь нь морин дээрээ їлдэв. Колхаун морио хажуу тийш аваачаад олны дундуур алга болов. Тїїний тэнд байгаг одоо хэн ч сонирхохоо больжээ. Бїх харц, бїх бодол морь унасан толгойгїй хїн рїї чиглэгджээ.

Зеб Стумп хєгшин гїїгээ орхиж, толгойгїй хїний морийг зуузайдаж аваад, сїїдэрт нь шїїхийн хуралдаан хийж байгаа царс руу амьгїй эзэнтэй нь хамт аваачив.

- За, шїїгч, тангарагтан арван хоёр нєхдєє, энэ муухай хэргийг нэгэн тийш болгож магадгїй гэрч энэ байна. Їїнээс асууцгаа гэж анч євгєн тайван захирангуйгаар хэллээ.

“Бурхан минь, тэр маань энэ байна” гэж орилох сонсогдоод єндєр євгєн гуйвлан урагш гарч, морь унасан толгойгїй хїний дэргэд очив.

Энэ бол эцэг нь байлаа.

Тэртээгээс эмэгтэй хїн ухаан балартаж ойчив уу гэлтэй бачимдан гинших дуугарав. Энэ бол эгч нь байлаа.

Вудли Пойндекстерыг хажуу тийш нь аваачив. Тэр хїн эсэргїїцэхгїй, харваас орчин тойрондоо юу болж байгааг ч ухаарахгїй байгаа бололтой. Тїїнийг сїїс тэргэнд аваачиж охинтой нь хамт суулгав.

Гэвч сїїх тэрэг байрнаасаа хєдєлсєнгїй. Луиза Пойндекстер єєрєє морьдоо жолоодож яваа бєгєєд шїїхийн ажиллагаа тєгстєл, тогтоол гартал, бїр муугаар тєгсдєг юмаа гэхэд цаазлах хїртэл тэндээс явахгїй байлаа.

Гэрчийн байраа эзлэхийг євгєн анчнаас хїслээ.

Шїїгчийн зєвшєєрснєєр ємгєєлєгч асуулт тавих болов.

Элдэв ёс журамгїйтэх юм байсангїй. Аль хэдийнээ ам тангаргаа єгчихсєн учир тїїнээс зєвхєн энэ хэргийн талаар юу мэддэгээ ярихыг хїслээ.

- Би Генри Пойндекстерыг алга болсны маргааш энэ єєдгїй хэгийн тухай анх сонссон юм. намайг ангаас буцаж ирэнгїїт энэ талаар хэлсэн юм. Мустангер хїн алсан хэрэгт холбогдсон гэдгийг дуулав. Морис Жеральд тийм хэрэг хийхгїй гэлгийг би мэдэх учир тїїнтэй уулзахаар явлаа. Гэрт нь зєвхєн тїїний зарц Фелим ганцаараа байв. Хєєрхий эр янз бїрийн юмнаас сїнсээ гартал айчихсан байсан бєгєєд тїїний надад ярьсан зїйлээс би бараг юу ч ойлгож авч чадсангїй. Гэтэл биднийг ярилцаж байх хооронд нохой нь гїйж ирлээ. Нохойны хїзїїнд ямар нэг юм уяастай байсан нь мустангерын нэрийн хуудас байв. Тїїн дээр улаан бэх гэмээр шууд цусаар бичсэн їг харагдав. Їїнийг уншсан хїн залууг хаанаас олж болохыг заасан ажээ. Би Фелим, нохой хоёрыг аваав тийїээ явлаа. Бид мексикчїїпийн бар гэж нэрлэдэг цоохор амьтны савраас мустангерыг яг эгзэгтэй їед нь очиж аварсан юм. Залуу ирланд тїїнийг цоохор бар гэж нэрлэж байхыг би сонссон юм байна. Би тэр цоохор муурыг буудаж дорхон нь цааш харуулав. За тэгээд бид мустангерыг овоохойд нь аваачлаа. Єєрєєр алхах ч тэнхээгїй учир тїїнийг дамнуурга маягийн юман дээр авч явсан. Бас залуугийн тархи толгой муудчихаад, хавар цагийн цацагт хяруулаас дээргїй байлаа. Тэгээд єєрийг нь эрж явсан бїлэг хїмїїсийг очтол гэртээ хэвтэж байсан юм…

Гэрч мустангерын овоохойд болсон бїх явдлыг ярих эсэхээ бодож тїр дуугїй болов. Тэр бїхний тухай чимээгїй байсан нь дээр юмуу гэж бодоод тїїгээрээ болов.

Харин энэ нь прокурорт таалагдаагїй бололтой шалгааж гарлаа.

Эцсийн эцэст Зеб, Морис Жеральдыг сахилгын шоронд хорих хїртэл юу болсныг ярихаас єєр аргагїй болов.

Зеб єєрийг нь байцааж дууссаны дараа за тэгээд та нар энэ хачин хэргийн талаар мийн юу мэдэх бїхнийг хэлїїллээ. Харин хэний чинь ч толгойд нэг юм асуух санаа орсонгїй. тэгэхээр би єєрєє л нэмэж ярихаас биш Гэв.

- Стумп гуай ярь гэж Снн-Антониос ирсэн ємгєєлєгч дуугарав.

- Тэгэхээр ийм байна. Миний одоо ярих зїйл бол хэрэгтэн хїнд хамаарахаас илїї, тїїний байрыг эзэлбэл зохих тэр хїнд хамаарах юм. Би одоо тїїний нэрийг хэлэхгїй. Зєвхєн єєрийнхєє мэдсэн зїйлийг хэлье. Тангарагтан та нар бусды нь тааварлах юм байгаа биз гэв.

Анч євгєн ярихаа хэсэг зуур зогсоод дэлгэрэнгїй їг хэлэх гэж байгаа юм шиг амьсгаа аван бэлтгэв. Хэн ч тїїнд саад болон шавуудах гэсэнгїй. Цємєєрєнд нь євгєн хїн аминиы хэргийн нууцыг нээх юм шиг санагджээ. Морь унасан толгойгїй хїн аль хэдийн нууц биш болсон байв.

- За тэгээд, эрхмїїдээ би сонссон бїгдээсээ, гол нь нїдээрээ їзсэнээсээ хойш залуу Генри Пойндекстер амь їрэгдсэнийг ойлгосон юм. мєн энэ бузар хэргийг мустангер Морис Жеральд їйлдээгїй гэдгийг би баттай мэдлээ. Тэгэхээр хэн їйлдсэн байх нь вэ? Энэ л асуудал та нарын дотроос олон хїнийг зовоосон шиг намайг зовоож байв. Ирланд залуу буруугїй гэдэгт эргэлзэхээ болиод би хамаг їнэнийг олохоор шийдлээ. Олон юм тїїний эсрэг байсныг, чєтгєр ав, би їгїйсгэхгїй. Тэглээ ч гэсэн намайг итгїїлж чадаагїй юм. Би єєрєє тал нутагт мєр хайхаар шийдсэн билээ. Тийшээ очиж, эргэсэн морины мєрийг олно гэдгийг мэдэж байв. Гэвч чєтгєрт алгадуулмар тэнд тал бїрээс ирсэн олон морьдын мєр байв. Хэрэв тиймгїй байсан бол бїх юм амархан бїтчих байлаа. Ялангуяа нэг морины мєрийг би их сонирхов. Ертєнцийн хязгаар хїрсэн ч мєрдєєд байдаг хэрэг гэж шийдэв. Энэ бол тахтай, америк морины мєр байсан. Тахны нь нэг хугарчээ. Тэр тах энэ байна гэв.

Гэрч хїрэмнийхээ гїнзгий халаас руу гараа хйиж тэндээс хугархай тах гаргаж ирэв.

Тэгээд шїїгч, тангарагтан, бїх хїмїїст харагдахаар дээш нь єргєв.

- Тэгэхээр эрхэм шїїгч, тангарагтан нараа, хїн амины хэрэг гарсан яг тэр шєнє хугархай тахтай морь тал нутаг дундуух давхиж явжээ. Тэр морь, алагдсан Генри болоод бас хїн амины хэргээр энд яллагдаж байгаа тэр хїний морины мєрєєр явсан байлаа. Морь тэдний араас явж байгаад хэрэг гарсан газраас холгїйхэн зогссон байвь. Харин эзэн нь цааш явгалан нєгєє цусан шалбааг байсан газар хїрчээ. Тэр цэс урсгасан хэрэг бол энэ хїний гараар їйлдэгдсэн хэрэг мєн. Яргачин хугархай тахтай мориор явсан байв…

- Цааш нь ярь Стумп гуай. Та їїгээр юу хэлэх гэж байгаагаа тайлбарла гэж шїїгч хэлэв.

- Би ингэж хэлэх гэсэн юм. Миний ярьж байгаа хїн ширэнгэ дотор нуугдаад тэндээс бууджээ. Тэр суманд залуу Пойндекстер амь їрэгдсэн байна.

- Ямар хїн? Тэр чинь хэн бэ? Нэрий нь хэл! Нэрий нь! Гэж хориод хїн зэрэг хашгирав.

- Та бїхэн тїїний нэрийг тэндээс олно байх.

- Хаанаас?

- Энэ толгойгїй хїний биенээс. Ийшээ хар л даа гэж гэрч хїїрийг зааж хэлээд їгээ їргэлжлїїлж, - Серапе дээрх цусны толбыг харж байна уу? Тэр толбоны дунд нїх байгааг хар. Харин ар талд нь тийм нїх алга байна. Тэгэхээр сум биед нь тогтчихож гэж би бодож байна. Аль вэ тайлаад їзье гэв.

Хэн ч татгалзсангїй. Тэнд байсан улсын дундаас хоёр гурван хїн урагш гарч ирлээ. Тэдний нэг Сем Мэнли байв. Тэд хїїрнээс серапег болгоомжтой тайлав.

Эргэн тойрон чив чимээгїй болж шивэгнэх дуу ч гарахгїй байв. зєвхєн серапег тайлсны дараа шивнэлдэх дуу гарав. Цээжний орчим нугалаастай хєх цамц хїртэл товчлогдсон ажээ. Мєн оёдлоо дагасан арай тод зураастай тийм єнгийн ємд євдєгцєє хїртэл харагдана. Цоохор арьсан гуталтай байлаа.

Морины дэлээр сїлжсэн дээсээрбиеийг хоёр ч удаа ороон, їзїїрийг нь эмээлийн бїїрэгт бєхєлсєн байв. Їїний ачаар їхдэл сууж яваа маягтай тогтжээ. Мєн тийм маягаар дєрєєтэй, олом шигээр морины гэдсэн доогуур оруулж даруулсан байна.

Бїх юм хэрэгтний ярьснаар боловч зєвхєн толгой нь байсангїй.

Тэр хаана байна вэ?

Хэн ч їїнийг асуухыг зїрхэлсэнгїй. Зеб Стумпын ярихыг чагнан бїгд л хїїрийг анхааралтай ширтэнэ.

Хїїр хоёр газраар буудагдсаны нэг нь зїрхний дээд талд, нєгєє нь хэвлийн хєндийн дээр цээжинд туссан байв.

Бїгд л доод талын шархыг ширтэнэ. Сумны нїхийг тойроод цус болсноос гадна цамцны нь нимгэн эд цусаар будагдсан байлаа.

Дээд талынх нь шарх гэмээргїй, зєвхєн цамцанд нь жижиг нїх гарсан бєгєєд ямар ч цус байсангїй.

- Энэ хамаагїй гэж Зеб дээрх нїхийг зааж хэлээд – Та нар энд цус байхгїй байгааг хар. Энэ бол сум, їхсэн хойно л їхдэлийг нїхэлснийг гэрчилж байна. Энэ бол мустангерын овоохойны тэндээс ганганд миний буудсан сум. Харин хоёр дахь нь бол єєр хэрэг. Энэ бол їхлийн шалтгаан болсон шарх юм. Хэрэв би андуураагїй бол сумыг та нар эндээс олно гэдэгт итгэж байна. Огтлоод сайн їзэх хэрэгтэй гэв.

Євгєн анчны саналыг хэн ч татгалзсангїй. харин бїр шїїгч єєрєє сумыг олон тушаал гаргав. Нєгєє дээсийг тайлан гутлы нь сугалж їхдэлийг эмээлээс буулгалаа.

Хїїр их хатууран хєшжээ. Гар хєл нь бїр хєдлєхєє больсон байв. гэлээ ч хатчихсан юмуу гэлтэй хачин хєнгєн, занданшуулсан хїїрний дайтай ажээ!? Нас барсан залуугийн биеийг газарт их болгоомжтой тавилаа. Сэм Мэнли ерєнхий мэс засалчийн їїрэг гїйцэтгэв. Шїїгчийн заавраар нєгєє цус бялдсан шархыг ойруулан хагалав. Зїїн талын уушгинд нєгєє эрж яваа нь байв. Анчны хурц хутга ямар нэг хатуу юманд тулав. Хорголжин сум байлаа!

Хагалгааг хавиргаар нь уушгинд хийжээ.

Сумыг авч арчаад тангарагтан нарт єгєв.

Хэдийгээр бууны бянтанд зурагдан, хавирга цєм цохихдоо шамшийсан боловч тїїн дээр тал сар болон “АКК” гэсэн їгсийг харж болохоор байв. Энэ гурван їсэг ямар их вм єгїїлнэ вэ! тїїнийг харж байгаа хїмїїсийн дотроос ч зарим нь энэ їгийг урьд нь дуулснаа санав. Нєгєє цоохор бар агнахад хэн ийм тэмдэгтэй сумаар гайхуулж байсныг тэд гэрчилж чадахаар байлаа.

Тэр їед тийнхїї гайхуулж байсан хїн одоо тїїнээ харамсч суухаас єєр арга байсангїй.

Гэвч тэр хїн хаана байна?

Энэ асуултыг цугласна олны дотор тавьж эхэллээ.

- Мистер Стумп, та їїнийг юу гэж хэлмээр байна? гэж ємгєєлєгч асуув.

- Энд яриад байх юу байхав энгийн зїйл! Энэ сум залуу эрийг алжээ гэдэг нь ямар ч нусгай журд єдєр шиг илхэн байх ёстой.

- Гэвч та хэн буудсан гэж бодож байна?

- Энэ бол бас л ойлгомжтой хэрэг. Хїн захиан дээрээ нэрээ бичсэн байхад хэн тїїнийг явуулаа вэ гэдгийг хэн ч андуурдаггїй шїї дээ. їнэндээ энд гуравхан їсэг байгаа боловч таахад хэцїї биш. Хэнийх болохоо хэлэд єгч байна гэв.

- Би энд гой гойд юм алга гэж бодож байна хэмээн прокурорын хажуугаас ярианд оролцоод – Тэмдэгтэй сум байгаа нь їнэн. Тїїн дээр эндхийн нэгэн хїндтэй хїнд нэг бол холбогдож болох, эсвэл холбогдохгїй ч байж мэдэх їсэг байна л даа. Тэр бїї хэл тэр гурван їсэг, тэр сум уг хїнийх юм гэж бодъё. Гэлээ ч энэ юуг ч нотлохгїй. хулгайн буугаар хїн алах явдал бол жирийн явдал. Їїнийг хэн ч їгїйсгэж чадахгїй. Тїїнээс гадна таны сэжиглээд байгаа тэр хїн ийм хэрэг яагаад їйлдэх хэрэгтэй байв? Энэ хэний нэрний эхний їсэг болохыг бид цєм мэдэж байна. Тэр хїн ч гэсэн їїнийг єєрийн овог нэрийн толгойн їсэг мєн гэдгийг нуухгїй гэж би итгэж байна. Гэлээ ч энэ маань хараахан юуг ч нотлохгїй. Тїїний нэрийг энэ гэмт хэрэгтэй холбочихоор єєр баримт алга гэв.

- Та тэгж бодож байна уу? гэж прокурорын ярьж дуусахыг тэсэн ядан хїлээж байсан Зеб Стумп асуугаад – Харин та їїнийг юу гэхсэн бол? гээд хавтаганаасаа зах нь тїлэгдэж, тортогтсон хэсэг цаас гаргаж ирэн – Би їїнийг хїн амины хэрэг гарсан газрын хажуу дахь ширэнгэ дотроос олсон юм гэж анч євгєн цаасыг тангарагтан нарт єгєнгєє хэлээд – Хуайсны єргєсєнд торж байсан юм. Нєгєє буудсан бууны амнаас л хийсэн тэнд єлгєгджээ. Миний ойлгож байгаагаар бол жийргэвчний оронд хэрэглэсэн дугтуйны хэсэг байгаа юм. Нєгєє суман дээр байгаа эхний гурван їсэгний нэр бїтнээрээ байгаа нь л сонин юм. Эрхэм тангарагтан нар єєрсдєє уншина биз ээ гэв.

Тангарагтны алхагч цаасыг авч дэлгээд “Ахмад Кассий Колхаунд” гэж чангаар уншлаа.


Top
 Profile  
 
Display posts from previous:  Sort by  
Post new topic Reply to topic  [ 122 posts ]  Go to page Previous  1, 2, 3, 4, 5  Next
Энэ сэдэвийг FB зарлах

Who Likes This Topic on Facebook? 


All times are UTC + 8 hours


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  




Copyright Asuult.NET © 2000-2014.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2014 phpBB Group.