#AsuultSambar :

AS is now Mobile! iOS & Android App-г суулгаарай!
It is currently Oct.21.14 8:30 am

All times are UTC + 8 hours


Asuult.NET & Mongolduu.com Facebook Page:




Post new topic Reply to topic  [ 158 posts ]  Go to page Previous  1 ... 3, 4, 5, 6, 7  Next
Author Message
PostPosted: Feb.02.10 9:00 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Jan.06.10 8:11 pm
Posts: 805
Location: La vita è bella
nadad tuwd nernii tailbar nombgaa. bi uuriinhuu tuwd nerend durgvi ee. negent etseg ehiin ugsun neriig soliltoi bish. ug ni mongoloor gerelt zul/ badamlah/ gesen utgatai ner sh dee mongol utgand ni mash ih durtai hehe. tailbarluulah ner bwal heleerei

_________________
♫ Westlife ♫


Share on FacebookShare on TwitterShare on RedditShare on TumblrShare on Google+
Top
 Profile  
 
PostPosted: Mar.05.10 2:49 pm 
Offline
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
User avatar

Joined: Mar.02.10 10:35 pm
Posts: 280
Location: ,,,Уруул шүдэнд хавчуулагдсан,утаа манан ялгарсан газар,,,
DEMONTER_WOLF wrote:
nadad tuwd nernii tailbar nombgaa. bi uuriinhuu tuwd nerend durgvi ee. negent etseg ehiin ugsun neriig soliltoi bish. ug ni mongoloor gerelt zul/ badamlah/ gesen utgatai ner sh dee mongol utgand ni mash ih durtai hehe. tailbarluulah ner bwal heleerei


Нэг мөр нэрний тайлбараа тавьчихвал ,,, :wd:

_________________
...тамхи татах сайхан...


Top
 Profile  
 
PostPosted: Mar.05.10 4:13 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.06.09 10:45 am
Posts: 13472
Location: God did not create man, man created god.
Цэгц гэдэг нэр язгуурын Монгол нэр байж чадах уу?

_________________
Science, bitсh!


Top
 Profile  
 
PostPosted: Mar.05.10 8:51 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Jan.06.10 8:11 pm
Posts: 805
Location: La vita è bella
graysmoker wrote:
DEMONTER_WOLF wrote:
nadad tuwd nernii tailbar nombgaa. bi uuriinhuu tuwd nerend durgvi ee. negent etseg ehiin ugsun neriig soliltoi bish. ug ni mongoloor gerelt zul/ badamlah/ gesen utgatai ner sh dee mongol utgand ni mash ih durtai hehe. tailbarluulah ner bwal heleerei


Нэг мөр нэрний тайлбараа тавьчихвал ,,, :wd:

TEGWEL BI SHIWEH GEJ SAR BOLNO SH DEE. BI AIMAR UDAAN SHIWDEG YMOO

_________________
♫ Westlife ♫


Top
 Profile  
 
PostPosted: Mar.06.10 6:10 pm 
Offline
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
User avatar

Joined: Mar.02.10 10:35 pm
Posts: 280
Location: ,,,Уруул шүдэнд хавчуулагдсан,утаа манан ялгарсан газар,,,
Өдөр болгон жаал зугаа шивдээд байхад нэг өдөр л дуусчихна шд,,, хэхэхэ,,, байж л байх юм чинь,,, шивээд бай шивээд бай,,, :wink:

_________________
...тамхи татах сайхан...


Top
 Profile  
 
PostPosted: Mar.06.10 7:44 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jan.26.09 8:02 pm
Posts: 566
Location: Munh huh tengeriin huchin dor...
Esvel neg scanner-tai gazar olood scan-daad zip-lee neg gazar upload hiichihvel ih olon hun tataj avah bhda. FineReader biluu nogoo zurag text bolgodog programm ashigladag neg n text bolgood oruulchih ch yumu biluu :frog:

_________________
Зориг эсхүрвэл ухаан эс хүрнэ


Top
 Profile  
 
PostPosted: May.13.10 12:13 am 
Offline
Секси Гишvvн
Секси Гишvvн
User avatar

Joined: Jan.03.07 5:40 pm
Posts: 353
Location: Монгол Улс, Улаанбаатар хот
Ингэхэд байнаа эднар чинь төвд нэр эсвэл санкрит уу


Top
 Profile  
 
PostPosted: May.13.10 11:56 pm 
Offline
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
User avatar

Joined: May.24.09 12:31 pm
Posts: 193
даваа,мягмар,лхагва,пүрэв,баасан,бямба,ням эд нар төвд үү?

_________________
setgel bhad bnoo.


Top
 Profile  
 
PostPosted: May.16.10 11:45 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: May.31.08 12:13 pm
Posts: 1455
Location: амалсандаа хүрэхээр хичээж явна
Мягмарсүрэн энэ нэрийн утгыг тайлаад өгөөч

_________________
Сүүдэр харанхуй биш


Top
 Profile  
 
PostPosted: May.19.10 11:05 am 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн

Joined: Apr.23.10 5:58 pm
Posts: 334
CrossBonez wrote:
Цэгц гэдэг нэр язгуурын Монгол нэр байж чадах уу?


Монгол нэр


Top
 Profile  
 
PostPosted: May.19.10 11:07 am 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн

Joined: Apr.23.10 5:58 pm
Posts: 334
insert_n wrote:
Мягмарсүрэн энэ нэрийн утгыг тайлаад өгөөч


Мягмар гэдэг нь Улаан нүдэн гэсэн гарагийн нэр, Сүрэн гэдэг нь сахиус гэсэн үг. нийлээд Улаан нүдэн сахиус. Одны нэр л дэ.


Top
 Profile  
 
PostPosted: Jun.28.10 3:07 am 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Nov.24.09 7:37 pm
Posts: 1407
Нэрийн хомсдол нүүрлэлээ

Монгол хүний нэр гол төлөв сайн оюун ухаантай, сайхан зүс царайтай, эрдэм боловсролтой, эрэлхэг зоригтой, элбэг дэлбэг амьдралтай баян чинээлэг явахыг зөгнөсөн эсвэл урт удаан наслахыг бэлгэдсэн, бодит буюу хийсвэр ухагдахуунтай байдаг.
Ялангуяа шинэ үеийн монгол нэрийн бүрэлдүүн нь монгол нэрийн урьдын баялаг өвд тулгуурлан бүтэх хэлбэр үг зүйн үүднээс ч, утга санаагаараа ч өргөн дэлгэр болж байна. Үүнд Бадрал, Баясал, Баясгалан, Жавхлан, Дэлгэр, Сайжрах, Эрдэнэбилэг, Нарангэрэл, Нарантуяа, Нандин-Эрдэнэ..гэх мэт олон сайхан нэрээр баяжсаныг дурьдаж болох…
“Хүн нэрээ тогос өдөө” гэгчээр нэр нь хүний амьдралын турш чимэг болоод зогсохгүй, гавьяат үйл бүтээвээс алдарт хүн үхэвч нэр нь мөнх бус уу. Манай монгол нэр гарал үүсэл, төрөл бүрэлдүүнээр нэн баялаг бөгөөд гадаад үгээр тухайлбал түвд санскрид /самгарда/ манж, хятад, орос нэрээр нэрлэгдсэн нь аль ч үед хэдэн арав ажээ. Ялангуяа 15-17 дугаар зууны үед тухайн нийгмийн нөлөөгөөр түвд үг монгол хэлэнд их нэвтэрч хүмүүсийн нэрийг түвд санскрид нэрээр өгөх нь элбэг байв.
Мөн манж, хятад гаралтай үгээр нэрлэх нь бас ч байжээ. 21 дүгээр зууны эхэн үеэс буюу 1920-30-аад оноос Орос улстай нийгэм, эдийн засаг, соёлын харилцаа өргөжихийн үеэс орос нэрээр үр хүүхдээ нэрлэх хэв маяг /моод/ бас дэлгэрч байсныг үгүйсгэх аргагүй. Зөвхөн манай Дундговьд л гэхэд Ленин, Сталин, Молотов, Павлов, Март, Октябрь, Мартина, Мария, Иван, Иванов, Тамара, Зина, Жуков гэх мэт нэртэй хүмүүс одоо ч байна. Тухайн цаг үедээ энэ тохирч байвч хожим хойчдоо тохиромж муутай байсныг тэр үед эцэг эх ч ойлгоогүй байсан. Тухайн цагт эмч нар, зарим албан тушаалтан, монгол ёс уламжлалаа муу мэддэг хүмүүс л ингэж утга учиргүй гадаад нэр өгч байсан хэмээн настайчууд халагладаг. Жишээ нь Жинцай /баян чинээлгийг бэлгэдсэн үг/, Юухайз /отгон цэцэг/, Гооши /улсын багш/, Даамай /том наймаачин/, Жин-шаа /зуны улиралд төрсөн хүнийг/ хэлдэг. Гэхдээ олон зууны турш, түвд самгарди үгээр нэрлэгдсэн нь монгол хүний хувьд эдүгээ гадаад үг /нэр/ гэж ойлгогдохоо байжээ. Ийнхүү монгол хүний түвд нэр өнөөгийн үе хүртэл хүрч ирсэн бөгөөд түвд нэртэй хүмүүс миний нэр чухам юу гэсэн үг юм бол гэж ихэд сонирхож байдаг билээ. Гэвч тийм утгатай тэгсэн үг гэж мэдэх хүн ялангуяа залуусын хувьд цөөн байна. Монгол хүний түвд нэрийн тайлбар тольгүй байгааг түвдэч авгай нар даруй анхаарч утгыг гаргаж өгвөл монгол хүний нэрийн хомсдол үүсэхээс сэргийлэх, их ач тус болохсон.
Ер нь монгол хүний зарим түвд /санскрид/ нэрийг монгол нэртэй /үгтэй/ аялгуу сунжирч ижилсэх, эсвэл анхны дуудлага нь ойролцоо байх зэргээс энэ нэрийг нь түвд үг, тэр нэрийг монгол үг гэж хэлэхэд бэрхтэй.
Бадраа, Вандан, Дарь, Зана, Иш, Намжаа, Намнан, Сахъяа гэх мэтийн цөөнгүй нэрс дайралдана. Эдгээр нь хүний нэр байхын гадна монгол хэлэнд байдаг нэр үг ба үйл үг юм. Харин Мандал, Чандмань, Эрдэнэ, Очир, Орги, Тойв гэх мэт монгол хэлэнд ердийн эд юмс, үйлийн нэрээр орж ирээд монгол үг мэт болсон боловч гарал зүйгээр нь хөөвөл яах аргагүй түвд үг /нэр/ болох нь батлагдана. Байгаль ертөнц дахь аливаа амьтай, амьгүй бодис юм бүхэн тусгай нэртэй байдаг. Ийнхүү нэр нь хийсвэр буюу тодорхой ухагдахууныг заана. Амьд юмсын тусгай нэрд омгийн нэр, хүний овог нэр, хүний хоч буюу олонд алдаршсан нэр, амьтанд өгсөн тусгай нэр зэрэг багтана. Хүний нэр нь өөрийн үүсэл гарлаар олон янз байдаг бөгөөд тэр улс орны гадаад харилцаа зан заншлыг хүртэл тодруулахад ач холбогдолтой зүйл хэмээн эрдэмтэн мэргэд үздэг. Манай монгол хүний нэр нь монголын нийгмийн байгуулалт янз бүр байсантай адил тухайн үедээ хувирал нөлөөлөлтэй байсныг дээр дурьдсан. Эртний монгол хүний нэр нь гол төлөв монгол үгээр тэгэхдээ илэрхий утгатай нэрлэгдсэн байдгийг “Монголын нууц товчоо” зэрэг дурсгалт бичгүүдээс үзэж болно. Хүний тусгай нэр нь ихэвчлэн ердийн нэрээс үүсч нэг нийгмээс нөгөөд, нэг хэлнээс нөгөөд шилждэг хэлний хөгжлийн жам ёс, монгол хүний нэрийн зүйлд нэгэн адил үзэгдсээр иржээ. Монгол хүний нэрийн бүрэлдүүн нь төрөл зүйлээрээ баялаг бөгөөд гарал үүслээрээ нэн олон тачтай. Жишээ нь: жинхэнэ монгол нэр, харь хэлнээс зээлдсэн нэр, хоч буюу олонд алдаршсан нэр, нууц нэр, цээрлэсэн нэр гэх мэт…
Үүний дотроос жинхэнэ монгол нэр олон зуун жилийн турш ямар ч нийгмийн үед монгол хүний нэрийн үндсэн сан болж улиран хэрэглэгдсэн нь маргаангүй. Тэгэвч тухайн хэсэг цаг үед харь хэлнээс зээлдсэн нэрийн зүйл монгол хүний нэрийн бүрэлдүүнд, орж гадаад үгээр нэрлэгдсэн нь тэр нь цаашдаа монгол нэр болтлоо хөгжсөн нь бас бий.
15 дугаар зуунаас Монголд Буддагийн шашин хүчтэй дэлгэрч Түвд улстай гүн гүнзгий харьцаж эхэлмэгц Аюуш, Адъяа, Агваан, Дамдин, Жамбал, Зэгвэ, Намжил, Ханд, Түдэв, Лувсан, Сэнгээ, Равдан, Радиаа, Янжмаа, Юмжир гэх мэт түвд санскрид үгээр монгол хүнийг нэрлэх явдал эхэлсэн байна. Эдгээр түвд нэрийн зүйл хэдэн зууны турш хадгаиагдан хэрэглэгдсээр ирсэн төдийгүй орчин цагийн монгол хүний нэрийн бүрэлдүүнд ч элбэг байгаа юм. Гарал ба үүслээрээ ихэвчлэн шашинтай холбоотой. Монгол хүний түвд нэрийн тухай ярихад юуны өмнө Энэтхэгт үүссэн Буддагийн шашин ба түүгээр дамжин Монголд нэвтэрсэн Энэтхэгийн соёл монгол хэлэнд орсон энэтхэг /санскрид/ нэр үгсийн талаар товч дурьдахад илүүдэхгүй.
Монголын бичгийн дурсгал ба ярианы хэлийг хянан үзэхэд шашин, судар, мутар, шүлэг, бадаг, увидас, гандан, дагина, банди, шид, шастар, гараг, бадмаараг гэх мэт. Янз бүрийн шинжлэх ухаан, аж байдал, шашин шүтлэгийн нэр томъёо олон дайралдана. Эдгээр дотроос Чандмань, Банди, Бадмаараг, Адъяа, Сумъяа гэх зэрэг үг нь ердийн нэр төдийгүй хүний тусгай нэр болсон нь бас ч цөөнгүй. Хүний ийнхүү түвд нэр нь шашинтай цуг Монгол газар дэлгэрсэн гэж хэлж болно. Иймээс түвд нэр нь бурхан болон онол үзлийнхээ үүднээс гол төлөв шашин бурхан сахиус, сүсэг бишрэлийн хандлагатай тарнийн далд утгатай байдаг байна. Гэхдээ бүх нэр шашин бурхны утга санаатай гэж үзэж болохгүй. Ертөнц дэлхий, хүн нийгмийн амьдрал, үзэгдэл үйл явдлаас үндэслэж сайн сайхныг бэлгэдэж өгсөн нэр хааяагүй олон. Жишээ нь: Галсан-сайн хувьт, Лодон-төгс оюун, Чимэд-үхэлгүй мөнх, Цэдэн-батнасан, Лувсан-сайн оюут, Жамц-далай их, Сүрэн-сахих хамгаалах гэх мэт олон нэр бий.
Түвд нэрийг дангаар хэрэглэхээс гадна хоёр нэрийг утга авцалдуулан нийлүүлэн хэрэглэж байсан ба үүнийгээ орчуулан хэрэглэж байсан нь монгол нэрийг бүтээх нэрийн бүрэлдүүнийг баяжуулах нэг зам болсон нь илэрхий. Жишээ нь: Чой- /ном/, Жамц-/далай/ гэсэн үгээр дан хэрэглээд Чойжамц гэж утга авцуулан нийлүүлэх хэлбэрээр бас нэрлэнэ. Үүнийгээ орчуулан Номондалай гэж жинхэнэ монгол үгээр ч нэрлэх нь олонтаа. Ийнхүү орчуулан хэрэглэх “хуулбар
нэр” нь ихэвчлэн ном судраар дамжуулан орчуулагчдын үүсгэсэн зүйл юм. Түвд санскрид нэрийн бас нэг онцлогтой нь од гараг, нар, cap, ертөнцийн нэрээр дан ба нийлмэл хэлбэрээр хүмүүсийг нэрлэсэн нь элбэг. Жишээ нь:
Адъяа-нар, Сумъяа- сар /санскрид/, Ням-нар, Даваа-сар /түвд/, Нямдаваа, Давааням гэх мэт. Ардын хувьсгалаас өмнөх 400 шахам жилд монгол хүний нэрийн
80 орчим хувь нь түвд санскрид нэртэй байснаас үзэхэд түвд нэрийн зүйл тооны хувьд зонхилж байжээ. Монголд түвд нэр зонхилох хэд хэдэн шалтгаантай
байжээ. Үүнд:
1.Хүн ард, шашин бурхныг их шүтэж, Түвдийг шашны эх орон гэж биширнэ.
2.Лам нар хүүхэд угаахад гол төлөв нэр өгнө. Тэр нэрүүдийн олонх нь бурхан шашин хийгээд тарни номын утгат түвд үг байв.
3.Шашин болоод сургууль номын нөлөөтэй үйлчлэгч хэл нь түвд хэл байсан зэргээс монгол хүний нэр ч түвд санскрид хэлний ыөлөонд орж байжээ.
Ер нь түвд санскрид нэр он удаан жил хэрэглэгдсэн учир сунжирч хэлэгдсэн. Жинхэнэ утга нь түвд санскрид утгаасаа холдсон зэргээс монгол хүний нэрийн утгыг тодруулахад нэн бэрхшээлтэй байжээ. Мөн авцалдаа муутай хоёр үгийг шууд хооронд нь холбосон явдал тийм утгатай үг гэж хэлэхэд бэрх нэр ч тааралдана. Монгол хүний ихэнх нэрэнд Жав-аврах, Сүрэн-сахих гэдэг хоёр үгийг оруулснаас ойлгоход бэрх нэрс үүссэн байна. Жишээ нь: Цэрэн-урт нас, Цэрэнжав-урт насыг аврах, Лувсансүрэн сайн оюуныг сахих гэх мэтчилэн яг оноож утгыг тодруулахад хэцүү нэр зөндөө бий. Тиймээс нэрийн номтой, тарнийн чадвартай, дуун хөврүүлэгч гүүш нар л монгол хүний түвд нэрийн утгыг сайн тайлж чадах билээ. Ийнхүү нэрийн утгын толь онц хэрэгтэйг хэлэх юун. Мөн үг дуудлага бичлэг өөр боловч утга нэгтэйгээр орж ирсэн нь ажиглагдана. Жишээ нь: Самгарди хэлний “Важраа” гэдэг үг уйгур хэлээр дамжихдаа “очир”, түвд хэлээр дамжихдаа “базар” болжээ.
Утга нь “Үл дийлдэх” гэсэн үг. Түвдийн “Маа” /эх/ гэсэн үг нь аль нэг нэрийн эцэст олонтаа тохиолдоно. Энэ нь эмэгтэй хүний нэрэнд гол төлөв байдгаараа онцлог. Одоо ч монгол нэрэнд “Маа” залгаж эмэгтэй хүний нэрийг бүтээх шинэ хэлбэр их болсон байна. Ер нь аль ч улс орны хүйсийн ялгаа нэрээр илэрдэг гэж би боддог. Монголын эртний нэрэнд “Жий” нөхцлөөр эмэгтэй хүйстнийг илэрхийлж байсан баримт бий. Монгол хүний нэрээр хүйсийг таних тийм нөхцөл бололцоог бий болгооч гэж санал тавимаар байна. Энэ нь хаа хаанаа онц чухлыг хэлэн юун.
Орчин үед жинхэнэ монгол үгээр нэрлэсэн монгол хүний нэр хомсдолд их орж, “нэр нэгтийн чих нэг” гэгч болж байгааг анхаарахгүй байж болохгүй нь. Хүүхэд төрвөл л Батбаяр, Батбаатар, Батболд, Батсайхан, Баярсайхан, Ганбат, Ганбаатар, Ганболд, Ганчимэг, Ганзориг, Гансүх, Оюунцэцэг, Оюунчимэг, Оюунтуяа, Эрдэнэчимэг, Эрдэнэцэцэг, Эрдэнэбат, Эрдэнэбаатар болжээ. Энэ нь хүмүүсийг ялган танихад бэрхтэй төдийгүй хоч нэр үүсэх, доромжоор хочилж дуудах, бичиг баримт бүрдүүлэхэд андуурагдах, тэр ч байтугай сонгуульд оролцоход ч түвэгтэй болж байна.
Зөвхөн аймгийн холбооны газраас гаргасан утасны дугаарыг ажиглаж байхад Батсайхан нэр 15, Ганбаяр -13, Баярсайхан -10, Ганбат -12, Ганбаатар -10. Энхбаатар -10 байгаа төдийгүй нэг ангийн журналын нэрийг харж байхад ижил нэртэй сурагчид 3-6 байгаа нь нэрийн хомсдолд орсныг гэрчилнэ. Иймээс монгол хүний түвд нэрийн утгын товч толь гаргавал нэрийн хомсдолоос гарах гол нөхцөл тодийгүй уянгалаг сайхан уламжлалт нэрээрээ дуудуулан алдаршиж болно. Бас нэг шүүмжлэлтэй хандах юм бол өнөө цагт хүүхэд залуусын нэрийг хугаслан Баагий, Мөөгий, Саагий, Оогий, Ээгий, Ганбаа, Эрка, Ганаа, Цээкаа, Нансаа, Доогий, Доёо, Сүеэ гэх мэтээр дууддаг нь хэл ярианы дутагдал төдийгүй өвгөдийн сургаалыг үндэс болговол тэдний хувь заяаг хугаслаж байна гэж хэлүүштэй.

Монгол Улсын гавьяат багш З.Цэвээнравдан

_________________
ᠪᠢ ᠬᠠᠯᠬ᠎ᠠ ᠶᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠬᠦᠮᠦᠨ᠃


Top
 Profile  
 
PostPosted: Jul.16.10 2:37 pm 
Offline
Хурц Дөл Гишvvн
Хурц Дөл Гишvvн

Joined: Dec.07.03 5:19 pm
Posts: 1300
enkhjin goy ner shuuu!! :lol:

_________________
Монголд алийшд


Top
 Profile  
 
PostPosted: Aug.13.10 3:28 pm 
Offline
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
User avatar

Joined: Mar.02.10 10:35 pm
Posts: 280
Location: ,,,Уруул шүдэнд хавчуулагдсан,утаа манан ялгарсан газар,,,
ингэхэд байна аа,,, Биндэръяа гэж нэрний орчуулга байдаг уу??? байк уу у???

_________________
...тамхи татах сайхан...


Top
 Profile  
 
PostPosted: Aug.19.10 2:17 am 
Offline
Секси Гишvvн
Секси Гишvvн
User avatar

Joined: Jan.03.07 5:40 pm
Posts: 353
Location: Монгол Улс, Улаанбаатар хот
А

Авар. с .- Аймшиггүй
Авирмэд. с.- Чанад хязгаарт хүршгүй
Ананд. с. -Хотол баясаглан
Ангараг. с. – Марс мод, Мягмар гариг
Арилдий. т.- Ирт илд
Аюуш. с. – Насан цаглашгүй
Аюур .с. – Анагаагч

Б

Бавуу . т. – Баатар
Багаа. с.- Аз жаргал, амар мэнд
Бадам. с . – Лянхуа цэцэг
Бадгар . с. – Цагаан лянхуа
Бадмаараг .с.- Бадмаараг цэцэг
Бадраа .с. – Сайн
Базар .с. – Очир алмаз
Бал . т. – Цог
Балбар .с.-Цогбадрах
Балган .т. – Цогт итгэл
Балгармаа .т. – Цогт цагаан эх
Балдан . т. -Төгс цогт
Балжин .т. – Цогийг өгөгч
Балжир .т. – Цог заль бүрдсэн
Балсан . т. -Сайн цогт
Балхаа .т. – Цогт тэнгэр
Бамуу .т. – Баатар эх
Бархас .с. – Цог жавхлан
Бизьяа .с. – Тэмцэл, ялалт
Биндэрьяа .с.- Биндэрьяа эрдэнэ
Буд .с. – Ухаантай, цэцэн
Бүжин .т.- Бага хүүхэд
Бүжинлхам .т. – хүү төрүүлэх охин тэнгэр
Бүжмаа .т.- хүү төрүүлэх эх
Бэгз .т. – Бэгтэр хуяг
Бямба .т. – асрагч, хагас сайн өдөр
Бяруузана .с. – Сайтар гэрэл гийгүүлэгч

В

Ванган .т. Эрхэм итгэл
Вандан .т. – Эрх төгөлдөр
Ванжид .т. – Эрхээр үйлдэгч

Г

Гаадамба .т. – Төгөс баясаглант
Гаадан .т.- Баясаглан төгөлдөр
Гаадмаа .т. – Баясаглан төгөлдөр эх
Гаваа .т. – Баясаглан
Гайтав .т.- Бэрхийг чадагч
Галдан .т. – хувь төгөлдөр
Галзагд .с. – Цагийн хүрд
Галиндэв .с. – Хар охин тэнгэр
Галсан .т. – Сайн хувьт
Гандан .т. – Төгс баясанлант
Ганжуур .т. – Зарлигийн орчуулага
Гарди.с. – Хаан шувуу
Гиваа .т. – Буян
Гиймаа .т. – Буянт эх
Гимпэл .т. – Буянт эх
Говийлха .т. – Заяагч эх
Гомбо .т. – Итгэл, шүтээн
Гомоо .т. – Дээд
Гомпэл .т. – Итгэл арвижих
Гонсон .т. – Сайн итгэлт
Гончиг .т. – Чухаг дээд
Готов .т. – Хуяг
Гочоо .т. – Хуяг
Гунгаа .т. – Хотлын баясаглан
Гүнд .т. – Хотол
Гүндэг .т. – Бүхнийг онох
Гүнжид .т.- Бүхнийг үүсгэгч
Гүнсмаа .т.- Хотол сайн эх
Гүнсэн .т. – Хотол сайн
Гүнтэв .т. – Бүхнийг чадагч
Гүнчин .т. – Хамгийг айлдагч
Гүр .с. – Лам, тойн
Гэлэг .т. – Сайн буян
Гэлэн .т. – Буяны садан
Гэмпэл т. – Буян арвижих
Гэндэн .т. – Хувраг
Гэнэн .т.- Буяны шадар
Гэсэр .т. – Цэцгийн тоорцог

Д

Даваа .т. – Сар саран
Дагва .т – Эзэн
Дагдан .т. – Алдар төгс
Дагзмаа .т. -Алдар баригч
Дагмид .т. – Би үгүй, Эзэн үгүй
Дагий .т. – Хатагтай
Далхаа .т. – Дайсан тэнгэр
Дамба .т. – Дээд
Дамдин .т. – Морин хоолойт
Дампил .т. – Сургаал арвижих
Дамчаа .т. – Дээд ном
Дангаа .т. – Төгөлдөр баясаглан
Данзан .т. – Сургаал баригч
Дансран .т. -Шулуун шудрага
Дансүрэн .т. – Шашны сахиус
Данший .т. -Шашны өлзий
Даржаа .т.- Өргөжин дэлгэрэх
Дарий .с.-Дарь эх
Дарь .с. -Гэтэлгэгч, дарь эх
Даш .т. – Өлзий
Диваа .с. – Эзэн тэнгэр
Довдон .т. – Хүч төгс
Довчин .т. – Их хүчит
Догмид .т. – Атаа үгүй
Догсом .т. – Гурван явдал
Долгор .т. – Цагаан дарь эхийн нэр
Должин .т. – Гэтэлгэгч ногоон\ Ногоон дарь эх\
Домий .т. – Зул
Дондов .т. – Үйл бүтээгч
Дондов .т. – Үйл бүтээгч
Донид .т. – Хоосон чанар
Дорж .т. – Чулууны ноён \ алмааз\
Дорлиг .т. – Сайн очир
Дугар .т. – Цагаан шүхэрт
Дулам .т.- Гэтэлгэгч эх
Дугар .т. – Цагаан дун
Дүвжир .т. – Бүтээл учруулах
Дүвчин .т. – Их бүтээлч
Дүйчир .т. – Хур бороо
Дүлзэн .т. -Номхон ёсыг баригч
Дэжид .т. – Амар жаргал
Дэлэг .т. – Сайн амаглан
Дэмбэрэл .т. – Шүтэн барилдах
Дэмид .т. – Хиргүй
Дэмчиг .т. – Дээд амаглан
Дэндэв .т. – Үнэн бүтэх
Дэнзмаа .т. – Үнэнийг баригч
Дэнсмаа .т. – Сайхан хоолойт эх
Дэчин .т.- Их амаглан
Дэчмаа .т. – Их амаглан эх

Ё

Ёндон .т. – Эрдэм
Ёнзон .т. – Нийтийг баригч мэргэн

Ж

Жав .т. – Аврал
Жавган .т. – Аврагч итгэл
Жавзан .т. Ариун богд
Жавзмаа .т.- Ариун богд эх
Жагар .т. – Энэтхэг орон
Жагварал .т.- Аймшгаас хагацсан
Жагдаг .т. – Төмөр чөдөр
Жадамба .т. – Найман мянгат
Жалмаа .т. – Ялгуулагч эх
Жалсрай .т. – Агь, хан хөвгүүн
Жалцав .т. – Ялгуусны орлогч
Жалцан .т. – Ялгуусны орлогч
Жамбаа .т. – Энэрэл, Асрал
Жамбал .т. -Зөөлөн цогт
Жамган .т. – Зөөлөн итгэл
Жамсран .т. – Эгч дүүс
Жамц .т. – Далай
Жамьян .т. – Зөөлөн эгшигт /Оюун билгийн бурхны нэр/
Жанлав .т. – Өгөлгийн давалгаа /өөрийн эрдмийг дамжуулна гэсэн санаа/
Жанрайсаг .т. – Нүдээр үзэгч
Жанчив .т. – Бодь
Жигдэн .т. – Ертөнц
Жигжид .т. – Айлган үйлдэгч
Жигжид .т.- Аюул үгүй
Жижлхам .т. – Хаврын охин тэнгэр
Жунай .т. – Гарах орон
Жүгдэр .т.- Үс нэр
Жүрмид .т. – Хувирашгүй

З

Загар. с .- Хүрд, Хорол
Загд .с. – Хүрд, Хорол
Зана .с. – Билэг, бэлэг
Зандраа . с.- Сар сарны бурханы нэр
Зундуй .с.- Хичээнгүй
Зүмбэрэл .т. -Рид хувилгаан
Зэгвэ .т. – Давхарласан, цогцолсон
Зэсэм .т. * Гурван үзүүр
Зээмаа .т.- Үзэсгэлэнт эх

И

Идшин .т. – Хүслийг хангагч
Индра .с. -хурмаст
Ичин .т. – Хүслийг хангагч

Л

Лайж .т.- Үйл, үйлийн
Лайшил .т. – Үйлс арвижах
Лайхан .т.-Үйлчин
Лайчин .т.- Их үйлс
Ламбаа .т. -Замч, аянчин
Ловон .т.- багш
Лодой .т. – оюун төгөлдөр
Ложоо .т.-уужим ухаан
Ломбо . т.-түшмэл
Лонжид .т.-Төгс жаргал
Лосол .т.- Гэгээн оюун сэргэлэн
Лочин .т. -Их хэлмэрч
Лувсан .т. – сайн оюут
Лудаа .т. – хийморь
Луузан .т.-оюун баригч
Лүдэв . с. -Лус бүтээгч
Лүмбэн .с. -Цэцглиг
Лүндэн .т.- Эш үзүүлэгч
Лха .т.- Тэнгэр
Лхагва .т.- Үлэмж илүү
Лхам .т. -Охин тэнгэр
Лхачин .т. -Их тэнгэр
Лхаашид .т.- Тэнгэрийн номлол
Лхүмбэ .т. – Сүндэрлэх
Лхүндэв. Т. -сүндэрлэн бүтэх
Лэгдэн .т .-Төгс сайн, төгөлдөр сайхан
Лэгжиймаа .т.-Сайтар төрсөн эх
Лэгцэг .т.- Сайн чуулган
Лэгшид .т.-Сайтар номлох

М

Маа .т. – эх
Маань .с. -эрдэнэ
Мааяа .с. -ид шид
Магван .т.- цэргийн ноён
Майдар .с.-Асрал, нигүүлсэнгүй
Мамба .с. -эмнэлэг, эмч
Манал .т.- Эмч лам
Мангаалам .с. -өлзий хутагт
Мангал .с. Өлзий
Мандаа .с. -Чимэг
Мандал .с. -Хүрээ мандал
Мандир .с. -Ордон өргөө, сүм
Манзшир .с. -Зөөлөн эгшигт
Мань .с. -Эрдэнэ
Махбал .с. -их хүчит
Махранз.с. -Их хаан
Миеэ .т. – Үл хөдлөх
Мижид .т. -Үл алзах
Минжүүр .т. – Урвахгүй өөрчлөгдөхгүй
Мишиг .т. -үл эвдрэх
Молом .т. Ерөөл
Мядаг .т. -Цэцэг
Мялхаа .т. -галын тэнгэр, галын бурхан
Мятав .т. -үл чадагдах

Н

Надмид .т. -Өвчин үгүй
Найдан .т. – Бат орших
Налжир .т. – Амарлингуй оршигч ба үлэмж үзэхүйг хосолсон даяан
Намбар .т. – Маш, үнэхээр сайтар, тийн арилсан
Намгүр .т. – Асар ариун
Насдаг .т.- Асар ариун
Намжиг .т. -Огторгуйн төмөр
Намжил .т. – Сайтар зохистой
Намнан .т. – гэгээн үзэгдэл
Намсан .т. – Маш сайн, үнэхээр
Намсрай .т. -Сайтар хөвгүүн
Намхай .т. – Огторгуй
Намчин .т. – асар их
Нандав .т. – гийгүүлэн бүтээгч
Нандий .с. -Баяр баясаглан
Нанжид .т. -Найиан гэгээн
Нанзад .т. – гийгүүлэн зохиогч
Нансал .т. – гэгээн гэрэлт
Нацаг .т. – Элдэв янз
Нинж т. – нийгүүлсэхүй
Нордов .т.- Эрдэнэ бүтээгч
Нордог .т.- Эдийн эзэн
Норжин .т. -Эд өгөгч
Норинпил .т. -Эрдэнэ арвижах
Норов .т. – эрдэнэ
Норолхаа .т. -Эдийн тэнгэр
Норсон .т. – Сайн эрдэнэ
Нүрзэд .т. – Түргэн зохиох
Ням .т. -Наран
Нямбуу .т. – Зүрх, зүрхэн
Нянгар .т. – Яруу алдар

О

Од .т. -Гэрэл
Одсэр .т. – Гэрэд
Одбаг .т. – Гэрэл арвижах
Одбагмид .т. -Гэрэл цаглашгүй
Ойдов .т. -Шил бүтэх
Ома .т. – Сүү

П

Пагва .т. -хутаг
Палам .т. – Алмаас
Паньд .т. -тус амаглан
Парчин .т. – бараамид, чанад хүрсэн
Пунсал .т.-Хоосролыг арилгагч
Пунцаг .т. – Хотол чуулган, хотол
Пүлжин .т. -дээж
Пүрэв .т. – Гадас
Пэл .т.-Арвижах
Пэлжид .т. – Арвин жаргал
Пэлжир .т. -Арвижах баялаг
Пэлжээ .т. – Үйлс
Пэрэнлэй .т. -үйлс

Р

Рааш .т.- Өлзий
Равдан .т. – Маш бат
Равгаа .т. – Маш баясах
Равжаа .т. Маш дэлгэрэх
Равжир .т. – Маш баялаг
Равсал .т. – машид гийгүүлэгч
Рагчаа .с. – Сахиус
Раднаа .с. – Эрдэнэ
Ранжин .т. – Өөрөө гарсан
Ринчин .т. – Их үнэт, эрдэнэ
Риймэд .т. – хир үгүй
Ролбий .т. -Цэнгэгч
Рэгдэн .т. – Язгуур төгөлдөр
Рэгжий .т. Язгуурын хөвгүүн
Рэгзэд .т. -Оюун ухаанаар үйлдэгч
Рэгзэн .т. – Арвис баригч, ухаан баригч
Рэнжин .т. -Эрдэнэ болсон

С

Салдан .т. – Төгс тодорхой
Саманд .с. – Бүрэн бүтэн
Самба .т.- санаа
Самбуу .т.- Сайн
Самдан .т.- Санал бат
Сампил .т. Сэтгэснийг арвитгагч
Самьяа .с. -Ёс журам
Сан .т.- сайн
Санвий .т. – нууцын
Сана .с. -Жувраг
Сандав .т.- Нууц бүтэх
Сандаг .т.- нууц эзэн
Сандуй .т.- Нууц хураангуй
Санж .т.- Бурхан
Санжаа .т. -бурхан
Санжид .т.- Сайн явдал
Санрав .т.- нууц бүтээх
Санчин .т.- Их сайн
Сарай .т.- агь хөвгүүн
Сахьяа .с.-найрамдал, нөхөрлөл
Совд .т.-хүлцэгүйт
Сорог .т.-Амь амьдрал
Сорогдог .т.-Амин эзэн
Соронзон .т.-Шудрага дөлгөөн
Сосор .т.- Тус тусдаа
Сундуй .т.-Шидэт үгийн хураангуй
Сунрав .т.- Сайн зарлиг, дээд
Сүглэгмаа .т.- Дүрс сайхан, царайлаг эх
Сүндэв .т.-Шид бүтэх
Сүнжид .т.- Тогтоон үүсгэх
Сүнрэв .т.- Шид бүтэх
Сүрмаа .т.-Сахиус
Сүрьеэ .т.-Нар гийгүүлэгч
Сүрэн .т.- Сахиус
Сэвжид .т -Сүр жавхлан
Сэлнэн .т- Сүрээр дарагч
Сэмбээ .т.- Баатар сэтгэлт
Сэнгээ .т.- Арслан
Сэр .т.- Алт, алтан
Сэрд .т.- Сансар
Сэрж .т.- Алтан
Сэр-Од .т. – Алтан гэрэл
Сэрсмаа .т.- Сайн алтан эх
Сэрсэн .т.- Сайн алтан
Сэртэв .т.- Алтан чадагч
Сэрчин .т.- Их алтан
Сэрчмаа .т.- Их алтан эх
Сэрээнэн .т.- Бугийг дарагч
Сэрээтэр .т.- Бугийг тонилгогч
Сэтэв .т. – Ширэн хуяг

Т

Тамжид .т. – Хамаг бүгд
Тарва .т.- Тонилгогч
Таяа .т.- Зах хязгаар
Товуу .т. -Догшин, хилэнтэн
Тогмид .т.- Торохгүй, тээгдэхгүй
Тойв .т.-сонсоглон
Тойвгоо .т.- Сонсоглон баяр
Тумбааш .т.- Зохилдсон
Түвдэн .т.-Бурханы шашин
Түдэв .т. -Хүчит чадалт

У

Увш .с.- Буяны шадар, буянд ойр
Удвал .с.-Удвал цэцэг

Х

Хажид .т.-Огторгуйд явагч
Хайдав .т.- Мэргэн шидэт
Хаймчиг .т.-Дээд мэргэн
Хайнзан .т.- Мэргэн шид баригч
Ханд .т.- Огторгуйгаар явагч
Хаян .т.- Амны хишиг
Хаянхярваа .с.-Морин хоолойт
Хорол .т.-Хүрд
Хуар .х.-Цэцэг

Ц

Цамба .т.-Эсруа тэнгэрийн нэр
Цогдог .т.-Чуулганы эзэн
Цогзол .т.- Дээд өршөөл
Цоо .т.- Нуур далай
Цоодол .т.- Далайг гэтлэх
Цүлтэм .т.-Ёс цааз
Цэвэг .т.- Насан хэмжих
Цэвэл .т.- Нас арвитгах
Цэвээн .т.- Насны эрхэт
Цэгмид .т.-Насан хязгаарлашгүй
Цэдэв .т.- Насны бүтээл
Цэдэн .т.- Насан төгөлдөр
Цэмпэл .т.-Насан арвижах
Цэнд .т. -Насны буян
Цэрмаа .т.-Урт наст эх
Цэрэв .т. -Төрөл тутам
Цэрэн .т.-Насан урт
Цээ .т.-Насан
Цээпил .т.-Нас арвижах

Ч

Чагдар .т.-Очир баригч
Чагнаа .т.- Мутартаа, гартаа
Чагцал .т.-Гар хавсрах, мөргөл
Чадраа .с.- Шавь, сурагч
Чалхаа .т.-Насны, сурагч
Чандмань-Хүссэн бүхнийг биелүүлэдэг домогт эрдэнийн чулуу
Чимид .т.-Үхэл үгүй
Чогдов .т.- Өв тэгш
Чогдог .т.-Эрхэм алдар
Чогсом .т.-Эрхэм дээд
Чодин .т.-Суврага
Чоён .т.-Номын агаар
Чойдог .т.- Номын алдар
Чоймбол .т.-Ном арвижах
Чоймчиг .т.- Дээд юм
Чойндон т. – Номт
Чойхор . т.-Номын хүрд

Ш

Шагдар .т.-Очир баригч
Шагж .с.-Бурхан багшийн төрсөн овгийн нэр
Шадав .т.-Ном бүтээл
Шарав .т.-Билиг сайтар
Шийлэг .т.-Сайн билиг
Шинэн .т.-Садан төрөл
Ширнэн .т.-Билгийн зүрхэн
Ширчин .т.- Бэлгэ тэмдэг
Ширчмаа .т.-Билгийн чанад хүрсэн эх

Ю

Юмчин .т.-Их эх
Юмчмаа .т.-Их эх
Юнгэр .т.-Цагаан гич
Юндэн .т.-Хас тамга

Я

Ядам .т.-Сэтгэл
Яндаг .т.-Үнэхээр ариун


Top
 Profile  
 
PostPosted: Aug.19.10 3:39 am 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Nov.24.09 7:37 pm
Posts: 1407
Pcetsogtoo wrote:
А

Бавуу . т. – Баатар

Балсан . т. -Сайн цогт

Гүндэг .т. – Бүхнийг онох

Гүр .с. – Лам, тойн

Дамдин .т. – Морин хоолойт

Дүйчир .т. – Хур бороо

Ламбаа .т. -Замч, аянчин

Миеэ .т. – Үл хөдлөх

Ринчин .т. – Их үнэт, эрдэнэ

Сэрчмаа .т.- Их алтан эх

Чойхор . т.-Номын хүрд


Хэрэгтэй Мэдээлэл Байна. Гэхдээ дүйнхор Гэдгийг Цагийн Хүрдэн Гэж Орчуулсан Байдаг. Гүндэгмаагийн Нэр ч Яг Оносон Нэр Байна. Бас Угийн Дамчой Гэдэг Нэрийг Дамчаа Гэж Дуудаад Байдаг.

_________________
ᠪᠢ ᠬᠠᠯᠬ᠎ᠠ ᠶᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠬᠦᠮᠦᠨ᠃


Top
 Profile  
 
PostPosted: Aug.19.10 3:43 am 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Dec.29.09 11:40 pm
Posts: 1472
Location: ...:::Үргэлж түүнийхээ дэргэд:::...
Pcetsogtoo wrote:
......

Э үсэг бхгүйму :|

_________________
Үргэлж өөрөө өөртөө л итгэ....


Top
 Profile  
 
PostPosted: Sep.08.10 7:30 am 
Offline
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн
User avatar

Joined: May.03.10 8:57 am
Posts: 172
Location: outside the box
Minii neriig nuuc tovchoonoos ugsun, manai duugiin ner bas Tuuhen baatar.n ner


Top
 Profile  
 
PostPosted: Oct.27.10 12:53 pm 
Offline
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
User avatar

Joined: Dec.12.05 2:12 pm
Posts: 284
Location: Horst altan delhiin hovoo hyazgaar nutagt
altangerel gej tuvd ner uu? ug n bol gandand unshidag nomiin ner gehdee
haaya bodohoor altan gerel gej bodohoor mongol ch yum shig.

_________________
SPACE


Top
 Profile  
 
PostPosted: Oct.27.10 12:55 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Dec.29.09 11:40 pm
Posts: 1472
Location: ...:::Үргэлж түүнийхээ дэргэд:::...
Ээгиймаа wrote:
Pcetsogtoo wrote:
......

Э үсэг бхгүйму :|

:??: :??: :??: :??: :??:

_________________
Үргэлж өөрөө өөртөө л итгэ....


Top
 Profile  
 
PostPosted: Oct.27.10 1:00 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Nov.24.09 7:37 pm
Posts: 1407
maguli wrote:
altangerel gej tuvd ner uu? ug n bol gandand unshidag nomiin ner gehdee
haaya bodohoor altan gerel gej bodohoor mongol ch yum shig.

:hehe: :confused01: Ser-Od Gedeg Toebd Neriig AltanGerel Gej Monggolruu Orchiuldag.

_________________
ᠪᠢ ᠬᠠᠯᠬ᠎ᠠ ᠶᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠬᠦᠮᠦᠨ᠃


Top
 Profile  
 
PostPosted: Oct.27.10 1:08 pm 
Offline
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
User avatar

Joined: Dec.12.05 2:12 pm
Posts: 284
Location: Horst altan delhiin hovoo hyazgaar nutagt
17031 wrote:
maguli wrote:
altangerel gej tuvd ner uu? ug n bol gandand unshidag nomiin ner gehdee
haaya bodohoor altan gerel gej bodohoor mongol ch yum shig.

:hehe: :confused01: Ser-Od Gedeg Toebd Neriig AltanGerel Gej Monggolruu Orchiuldag.

tiim uu tegvel Od gej tuvd ner uu?

_________________
SPACE


Top
 Profile  
 
PostPosted: Oct.27.10 1:17 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Aug.06.08 4:56 pm
Posts: 3659
Location: Хаашаа ч юм явмаар...
Имй гоё мэдээлэл оруулсанд баярлалаа

_________________
:huchtei:


Top
 Profile  
 
PostPosted: Oct.27.10 1:25 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Nov.24.09 7:37 pm
Posts: 1407
maguli wrote:
17031 wrote:
maguli wrote:
altangerel gej tuvd ner uu? ug n bol gandand unshidag nomiin ner gehdee
haaya bodohoor altan gerel gej bodohoor mongol ch yum shig.

:hehe: :confused01: Ser-Od Gedeg Toebd Neriig AltanGerel Gej Monggolruu Orchiuldag.

tiim uu tegvel Od gej tuvd ner uu?

:uuu: Ijil Duudalgatai 2 Oer Ueg, Monggol Helnii Шинэ, englishiin shine 2 Shig

_________________
ᠪᠢ ᠬᠠᠯᠬ᠎ᠠ ᠶᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠬᠦᠮᠦᠨ᠃


Top
 Profile  
 
PostPosted: Oct.27.10 1:42 pm 
Offline
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
User avatar

Joined: Dec.12.05 2:12 pm
Posts: 284
Location: Horst altan delhiin hovoo hyazgaar nutagt
sonirholtoi medeelel ogsond bayarlalaa
:wd:

_________________
SPACE


Top
 Profile  
 
PostPosted: Dec.01.10 10:15 pm 
Offline
Мандах Нарны Туяа Гишvvн
Мандах Нарны Туяа Гишvvн
User avatar

Joined: Sep.30.09 5:42 pm
Posts: 259
ёстой радикал үзэлтэй, туйлширлын нэг хэлбэр байна даа. би гайхдаг юм: монголд аливаа соёлыг өөриймшүүлэх хандлага байхгүй юм шиг. Хэрэв цэвэр монгол биш л бол тэр нь шууд үндэсний аюулгүй байдалд аюул учруулдаг, монголчуудын сайн сайхны эсрэг гэмт хэрэгийн шинжтэй үйлдэл байх юм даа. соёлын солилцоо байнга явагддаг, тэрний үр дүнд бид иргэншиж, дэлхийн хөгжлөөс хоцрохгүй явж л байна. яагаад бусад соёлоос манайд юм орж ирж болохгүй, тэр нь манайд нутагшиж болдоггүй юм бол?
уг нь цаг хугацааны шалгуур даваад хүмүүсийн хэрэглээнд байр сууриа олсон л зүйл. үсэг бичиг, нэр, үг хэллэг гээд бүх юмыг цэвэр монголоор байлгалаа гээд бид яах вэ? өөрсдийн түүхэнд шингэж багтсан бүхнийг хасаад аль дивангарын үеэс ахиад эхлэх үү? гадны шинжтэй бүхнийг хасаад өөрсдөө бүхнийг бүтээж хэрэглэх үү?


Top
 Profile  
 
Display posts from previous:  Sort by  
Post new topic Reply to topic  [ 158 posts ]  Go to page Previous  1 ... 3, 4, 5, 6, 7  Next
Энэ сэдэвийг FB зарлах

Who Likes This Topic on Facebook? 


All times are UTC + 8 hours


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  




Copyright Asuult.NET © 2000-2014.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2014 phpBB Group.