#AsuultSambar :

AS is now Mobile! iOS & Android App-г суулгаарай!
It is currently Oct.02.14 4:17 am

All times are UTC + 8 hours


Asuult.NET & Mongolduu.com Facebook Page:




Post new topic Reply to topic  [ 36 posts ]  Go to page 1, 2  Next
Author Message
PostPosted: Oct.01.10 7:01 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
User avatar

Joined: Aug.20.10 6:18 pm
Posts: 698
Location: Waffen SS Elite Division
Энэ хүн чинь тэр хулгайн хэрэг гарахаас нилээн хойно тагнуулд орсон санагдах юм


Share on FacebookShare on TwitterShare on RedditShare on TumblrShare on Google+
Top
 Profile  
 
PostPosted: Oct.02.10 5:57 am 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.28.04 6:19 pm
Posts: 18365
Location: АСАШЁОРЮГИЙН МОНГОЛД
waffen SS wrote:
Энэ хүн чинь тэр хулгайн хэрэг гарахаас нилээн хойно тагнуулд орсон санагдах юм


Хулгайлах үед нь Сөрөх тагнуулын дарга байсан гэсэн ш д...

_________________
АСАШЁОРЮ ҮҮРД!!!


Top
 Profile  
 
PostPosted: Oct.03.10 7:42 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
User avatar

Joined: Aug.20.10 6:18 pm
Posts: 698
Location: Waffen SS Elite Division
Өмнө нь БНСУ-д МИАТ-н төлөөлөгч байсан хүн. Тэгвэл нилээн эрт тагнуул болж


Top
 Profile  
 
PostPosted: Oct.04.10 5:22 pm 
Offline
foRuMer
<font color=#000099>foRuMer</font>
User avatar

Joined: Mar.31.06 9:42 pm
Posts: 6196
Location: Theoretical physicists can explain everything.
Хууль гэж юу байдгийг монголчууд ойлгохгүй бол явахгүй дээ. Сумочин Дагвадорж, Хурц нараас эхлээд монголчууд бүгдээрээ зөвхөн монголд л даварч болдог, хууль зөрчиж болдог, тиймдээ ч монгол хөгждөггүй гэдгийг ойлгох болж дээ. Монголоос цухуйнгуутаа л бүгд хөөгдөж туугдаж, баривчлагдаж онигоо болцгоож байх юм.

_________________
You'll see.


Top
 Profile  
 
PostPosted: Oct.04.10 5:27 pm 
Offline
foRuMer
<font color=#000099>foRuMer</font>
User avatar

Joined: Mar.31.06 9:42 pm
Posts: 6196
Location: Theoretical physicists can explain everything.
Баясал wrote:
Хэрвээ манай Засгийн газар Лондонгийн шүүхэд Б.Хурцыг тус улсад албан томилолтоор ажиллаж байсан төрийн өндөр албан тушаалтан, дипломат бүрэн эрхт этгээд гэдгийг нотолж чадвал түүнийг эх оронд нь буцааж магадгүй гэсэн найдлага тавьж байгаа юм. Ингэж чадахгүй тохиолдолд Английн тал Б.Хурцыг Франц улсаас тавьсан тавьсан хүсэлтийн дагуу тус улсын шүүхээр шүүлгэхээр шилжүүлэх болно.

Төрийн өндөр албан тушаалтан, дипломат хүн байж хууль гэж юу байдгийг мэдэхгүй юу? Юу гэж явуулж байдаг юм. Гонжийн жоо. Тэрний монголдоо төрийн өндөр албан тушаалтан байх нь хэнд хамаатай юм. Бүтэн улсын хуулийг доромжилчихоод.

_________________
You'll see.


Top
 Profile  
 
PostPosted: Oct.04.10 5:33 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул

Joined: Jan.15.05 11:41 pm
Posts: 6845
Location: Third Mind
Huuli durem gej yu baidgiig mah tsusandaa shingetel oilgog 8)

_________________
Invisible touch


Top
 Profile  
 
PostPosted: Oct.04.10 5:38 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.21.06 11:11 pm
Posts: 3892
Хурц энд ямар ч буруугүй л юм шиг санагдаад байгаам даа. Зөвхөн л тушаал биелүүлсэн шүү дээ. Тушаал биелүүлэх чинь тагнуул хүний үүрэг биз дээ. Цаад тушаал өгсөн хүмүүс нь буруутай байхгүй юу уул нь. Тэгээд ТЕГ чинь хуулиараа ерөнхий сайдын мэдлийн газар бүх мэдээг ерөнхий сайд авдаг гэсэн биз дэ. Тэр үеийн сайд нь хэн байлаа? Нарийн шалгавар бүүр дээд албан тушаалтнуудтай холбогдох хэрэг.Тэгээд ч улсынхаа нууцыг юун амархан гадаадыханд алддын. Тагнуулаа энэ хулгайлсан гээд бариад өгчиж байдаг. Тушаал гүйцэтгэсэн тагнуулаа золиослоод өөрсдөө хуурай гарах гэсэн арга

_________________
:whip:


Last edited by be yu ki. on Oct.04.10 6:07 pm, edited 1 time in total.

Top
 Profile  
 
PostPosted: Oct.04.10 5:51 pm 
Offline
foRuMer
<font color=#000099>foRuMer</font>
User avatar

Joined: Mar.31.06 9:42 pm
Posts: 6196
Location: Theoretical physicists can explain everything.
Наадах чинь Англи улсад огтхон ч падгүй. Гараараа хулгай хийсэн хүн нь сайхан өөрөө ороод ирлээ. Хап гээл гүйцээ. Хөгжилтэй улсад чинь бүх хар данс хатуу бүртгэлтэй. Хэрэг хэзээ ч хуучрахгүй. Аль 2003 онд Б. Хурц гэдэг нэрийг компьютерийн бүртгэлдээ хийгээд, ийм нэр орж ирвэл улаан гэрэл асахаар ч юм уу, эсвэл баривчил гэсэн нэг дохио дуугарахаар програмчлаад л болоо. Түүнээс биш 7 жилийн турш түүнийг орж ирэхийг нэг хүн хүлээгээд л нисэх буудал дээр сууж байдаг юм биш. Автомат бүртгэлдээ хийчихээд л 7 жил тэрийг бодох ч үгүй мартаад амар тайван ажлаа хийгээд амьдарцгааж байна. Гэтэл нэг л өдөр улаан гэрэл асав аа гэж ха ха.

_________________
You'll see.


Top
 Profile  
 
PostPosted: Oct.05.10 1:57 am 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.28.04 6:19 pm
Posts: 18365
Location: АСАШЁОРЮГИЙН МОНГОЛД
suwon wrote:
Аль 2003 онд Б. Хурц гэдэг нэрийг компьютерийн бүртгэлдээ хийгээд, ийм нэр орж ирвэл улаан гэрэл асахаар ч юм уу, эсвэл баривчил гэсэн нэг дохио дуугарахаар програмчлаад л болоо. Түүнээс биш 7 жилийн турш түүнийг орж ирэхийг нэг хүн хүлээгээд л нисэх буудал дээр сууж байдаг юм биш. Автомат бүртгэлдээ хийчихээд л 7 жил тэрийг бодох ч үгүй мартаад амар тайван ажлаа хийгээд амьдарцгааж байна. Гэтэл нэг л өдөр улаан гэрэл асав аа гэж ха ха.


Пөөөх...Ийм гоё хөгжчихсөн юм гэж бас байх аа....Соёлыг гайхав..... :haha:

_________________
АСАШЁОРЮ ҮҮРД!!!


Top
 Profile  
 
PostPosted: Oct.05.10 2:15 am 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.28.04 6:19 pm
Posts: 18365
Location: АСАШЁОРЮГИЙН МОНГОЛД
Цаана чинь Тэрбишдагва бүүр гоё ярилцлага өгч... Энэ үнэхээр ийм мангар хүн юм уу, эсвэл ярилцлагыг нь унших уншигчдыг мангар гэж бодоод байдаг юм болов уу...

Монголын төрийн албан тушаалтнуудыг үнэн нүүр царай яг энэ мөн дөө...

http://politics.news.mn/content/32399.shtml

_________________
АСАШЁОРЮ ҮҮРД!!!


Top
 Profile  
 
PostPosted: Oct.05.10 9:50 am 
Offline
foRuMer
<font color=#000099>foRuMer</font>
User avatar

Joined: Mar.31.06 9:42 pm
Posts: 6196
Location: Theoretical physicists can explain everything.
Ийм эргүү stupid biatch-ыг элчин сайдаар тавиад байхаар виз улам чангарч, Германаас оюутнууд олноор буцах нь аргагүй шд. Тэнд байхдаа монголын нэр хүндийг унагааж байсан учраас л яг тэр үеэс хойш чангарсан байна шд.

_________________
You'll see.


Top
 Profile  
 
PostPosted: Oct.05.10 12:18 pm 
Offline
¤ Expert

Joined: Feb.12.06 1:12 pm
Posts: 5106
Location: RW
Zugeer l hogshin choniin l yaria baishd t*n*g geh yu baihav. Terbishdagva gej germand yugaar sursiin haanaas tiim tom saytan bolchihson yum boloo? Gundalai bol oilgomjtoi germand ganzag hiigeed yu ch suraagui suuld ulsiin terbum togrog hulgailj 76 deeremchinii bagt buren elssen.

_________________
sudalgaa


Top
 Profile  
 
PostPosted: Oct.05.10 9:55 pm 
Offline
Алдар Сууны Оргилд Хvрсэн

Joined: Jul.14.09 3:42 am
Posts: 2600
Location: Beauty doesn’t make luv, but luv makes beauty
aay yun lag lag yum bichitsgeedin..


Top
 Profile  
 
PostPosted: Oct.07.10 12:50 am 
Offline
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн

Joined: Mar.30.10 6:22 pm
Posts: 53
[b]Д. Энхбатад их хэрцгий хандсан. Түүнийг хулгайлахдаа бууны бөгсөөр толгой руу нь хүчтэй цохиж хүнд гэмтээсэн гэж байгаа. Энхбат нас барахаасаа хэд хоногийн өмнө телевизээр ярьж байсан. Тэрээр, өөрт нь эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байгаа, бие нь маш муу, толгой нь байнга өвддөг, зүрх, уушиг гээд хамаг эрхтэн нь өвчтэй, сэдэрсэн гэж байсан. Аврал гуйж байгаа мэт харагдаж байсан. Маш хүндээр амьсгалж толгойгоо байн байн барин амарч байж яриагаа дуусгасан. Харахад үнэхээр хэцүү. Би тухайн үед түүнийг хэн гэдгийг нь мэдэхгүй байсан ч их өрөвдсөн. Нас барсаныг нь сонсоод би өөрийгөө ямар нийгэмд амьдарч байгаагаа ойлгох шиг болсон. Гол нь Энхбаярын тухай яриа нь их сонирхолтой байсан ч тэр нь ямар ч баримт нотолгоогүй зүйл байсан л даа. Та бүхэн үүнийг мартаагүй гэж найднам. Юу болоод байгааг би ойлгохгүй байна үнэндээ. Мэдсэн ч мэдээгүй юм шиг сонссон ч сонсоогүй юм шиг яваа хүмүүсийг хараад гэх үү дээ. Хуулийг эх орондоо бид чанд хэрэгжүүлбэл манай төрийн томчуудын ихэнхи нь олон жилээр таслагдах нь даан ч үнэн. Ар араасаа цуварсан олон шүүх ажиллагаа явагдаж хуулийнхан /шүүх, цагдаа, прокурор, өмгөөлөгч г. м/ өдөр шөнөгүй ажиллах байсан болов уу. Хэвлэл мэдээллийнхэн ч шинэ соргог мэдээллээр хахах цацах байсан байлгүй. Өнөөдрийнх шиг юу ч болоогүй юм шиг ажин түжэн дүмбийхгүй л байх байсан даа. Хэт хувиа хичээсэн зан эцэстээ эргээд л бидэнд төвөг учируулна шүү дээ.


Top
 Profile  
 
PostPosted: Oct.07.10 12:55 am 
Offline
Supsta Asuult Sambar
User avatar

Joined: May.21.02 10:17 pm
Posts: 15169
nahiu hamartiig darvalzaad bhar n namiih n nuhud hurtsad tomilolt uvurtluuled l nisgetsim shg bgn

_________________
¯\_(ツ)_/¯


Top
 Profile  
 
PostPosted: Oct.07.10 2:42 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Aug.15.07 10:21 am
Posts: 6507
toogui hereg garche.

_________________
www.hicheel.com


Top
 Profile  
 
PostPosted: Oct.07.10 2:49 pm 
Offline
foRuMer
<font color=#000099>foRuMer</font>
User avatar

Joined: Mar.31.06 9:42 pm
Posts: 6196
Location: Theoretical physicists can explain everything.
Монголчууд өөрсөд шигээ бодох юм. Ямар ч далд бодлого, сонирхол Европын талд байхгүй.
Энэ бол маш энгийн зүйл. Бүртгүүлж орж, гараагүй. Тэгээд л болоо. Тийм ч амар явуулчихгүй байх аа.

_________________
You'll see.


Top
 Profile  
 
PostPosted: Oct.07.10 3:46 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач
User avatar

Joined: Sep.21.09 12:02 pm
Posts: 4806
Location: Энд
За тэр цаад ашиг сонирхол нтр-нх нь талаар мэдэхгүй юм. Гэхдээ энэ Хурц гэдэг хүн чинь ер нь бол тэр үед албан үүргээ л гүйцэтгэж явж байсийн бишүү. Тухайн хүнтэйгээ зүй бус харьцсан нтр гэдгээр нь шүүдиймаа гэхэд яг энэ хүн хулгайлсан гэдгээр нь бол тухайн үед тэр тушаалыг Хурцад өгсөн хүн за бараг Монгол улсын төр л буруутайм бишүү

_________________
:wink:


Top
 Profile  
 
PostPosted: Oct.07.10 3:49 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: Apr.10.02 3:24 pm
Posts: 4356
Location: chinii hajuud.. chamaig haraad l, bohi zajilaad l suujiina..
ter bol tegej otoj huleejiisan yum bol ogt bish bolow uu.. mani eriin ner ni yanz buriin criminal list-d l ortson baisan biz..

harin ter rio-tinto gedeg ni angli-n company mun l bol angliud teren deer ni toglohoos butsahgui humuus shuu..

jishee ni sayahan BP (british petrolium) ni Libia-d yum baiguulah geed, 1988 ond amerikiin ongots delbelj baahan amerik (niit 270 hun) alsan heregt buruutgagdsan "Lockerbie bomber Abdelbaset Ali al-Megrahi" -g nodniin yag jiliin omno hort hawdartai 3han sariin nastai geed angli-n shorongoos sullasan ba ter hun tegtel odoo hurtel amid baijiina, tegej hudlaa helj sullah shaltgaan ni ter BP Libia-n zasgiin gazartain hiisen deal baisan geel end soningoor unen hudal yum bichigdeed baisan..

er ni angli chin natural resource-n toloo yaaj ch magadgui "jijighen" uls shuu..

_________________
http://facebook.com/khundaga


Top
 Profile  
 
PostPosted: Oct.07.10 5:29 pm 
Offline
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн

Joined: Mar.30.10 6:22 pm
Posts: 53
Б. Хурц бол бууны нохой л байхгүй юу. Ард нь МАХН-ын лидерүүд зогсож байсан байж таарна. Юу хийдэг байсныг нь мэдэхгүй ч ямар ч байсан энэ удаа бүдэрлээ гэж. Олигтой амьтан биш дээ. Хүн алж үзсэн гар ч байж мэднэ. Эвгүй зүйл ярьвал чамайг ч гэсэн Энхбат шиг болгоно. Хар мангаснуудынхаа ганцаас нь ч болов бид салж байгаа юм биш үү. Цаана нь зөндөө хүнд гарууд бий. Тэр газрын баялаг маялаг энд хамаагүй л байх. Хүмүүс зориуд тэгдэг юм уу шал өөр зүйл руу асуудлыг хазайлгаад байх юм. Хэрэгтэй үед сэжиглэдэггүй хэрнээ хэрэггүй үед хачин муу санаа гаргаж ирнэ. Би л лав наад элдэв мөнгө төгрөгний тухай ойлгохгүй юм байна лээ. Хаанаасаа ямар юм ургуулж яриад байдгийг ч төсөөлөхгүй байна. Ийм банк тийм компани яасан ийсэн боро гоулд таван толгой, чөтгөр ав!


Top
 Profile  
 
PostPosted: Oct.07.10 6:59 pm 
Offline
Supsta Asuult Sambar
User avatar

Joined: May.21.02 10:17 pm
Posts: 15169
hund garuud zahaasaa avaad oldono, harin ard n bga humuus chin l jinhene hund gar ym bish u?

_________________
¯\_(ツ)_/¯


Top
 Profile  
 
PostPosted: Oct.08.10 12:34 pm 
Offline
foRuMer
<font color=#000099>foRuMer</font>
User avatar

Joined: Mar.31.06 9:42 pm
Posts: 6196
Location: Theoretical physicists can explain everything.
Өчигдөр ирсэн үү тэгээд?

_________________
You'll see.


Top
 Profile  
 
PostPosted: Oct.08.10 4:50 pm 
Offline
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн

Joined: Mar.30.10 6:22 pm
Posts: 53
Баахан хэл амаа билүүдсэн зүйл байх шив дээ. Онцын авууштай зүйл дотор нь алга. Хүмүүсийн тархийг угаах даалгавартай гэмээр бичлэг байна. Нэг л их өмөөрч хаацайлсан шинжтэй. Хэнд ч хэрэггүй зүйл. Аан, Цэнддоо гэж байна. Бас нэг хөгшин тагнуулч. Ер нь албан тушаал, тагнуулын хэргүүдээс холхон явахгүй бол их бузартай эд шүү.


Top
 Profile  
 
PostPosted: Oct.08.10 7:14 pm 
Offline
Гавъяат Форумчин Гишvvн
User avatar

Joined: Jul.16.10 3:53 pm
Posts: 2583
Location: Coming Back to Life
Д.Баяр: Манай талийгаач ахтай холбоотой асуудлаар Б.Хурц гэдэг хүн баригдсан тухай мэдээллийг арай өөр өнцгөөс харахыг оролдож байна


Image


Олон он улирсан ч, учиг нь ойр мэт боловч хэзээ илрэх нь балархай С.Зориг агсны хэрэгтэй холбоотой асуудлуудын хэлхээс үргэлжилсээр байна. Өдгөө Лондонгийн цагдаа Б.Хурц эрхмийг баривчлаад байгаа нь уг хэрэг хэчнээн хол замыг туулаад байгаагийн бодитой илэрхийлэл. 2004 оны сонгуулийн өмнөх жил ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын дарга Б.Хурц тэргүүтэй дөрвөн гүйцэтгэх ажилтан Д.Энхбат гэж хүнийг хууль бусаар баривчилж авчирах даалгавар хүлээн авч, үүргээ амжилттай гүйцэтгэсэн учраас тухайн үед Европын холбооны улсуудаас Монгол улсад хандан эсэргүүцэл илэрхийлж байв. Харамсалтай нь, уг хууль бус ажиллагааны улмаас Д.Энхбат гэж хүн амиа алдсан билээ.

Түүнийг С.Зоригийн хэрэгт холбогдуулан авчирахдаа, рецедив гэмт хэрэгтэн хэмээн цоллож, хамгийн аюултай хүнээр тодруулж байсан нь тухайн үеийн хэвлэлүүдийн хуудаснаа, хэлж ярьж байсан хүмүүсийнхээ нэрстэй байж байдаг. Гэхдээ түүнийг гэмгүй нэгэн байсныг, төрийн нууц задруулсан гэх хэргээр өмгөөлөгчийнхөө хамтаар ял сонссон тэр үед нь олон нийт ойлгож эхэлсэн гэхэд болох юм. Гэсэн ч тэрбээр зохион байгуулалттай гэмт хэргийн золиос болж, эрүүл мэндийн нөхөж баршгүй хохирлын улмаас амь насаа алдсан. Тэр явдлаас хойш олон жил өнгөрч байгаа ч Монголын төр засаг, хүчний байгууллагуудын зүгээс хүний аминд хүрсэн хууль бус үйл ажиллагааныхаа талаар үг унагаж байгаагүй. Харин баривчлагдсан Б.Хурцыг өмгөөлөх зуураа тэдний амнаас хууль бус байсан гэх үг уналаа.

Гэхдээ Д.Энхбат агсны дүү Д.Баяр нөхцөл байдлыг өөрөөр харж буйгаа хэлсэн юм. Тэрбээр ахтайгаа холбоотой асуудлыг өмнө нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьж байгаагүй юм. Төдийгөөс өдийг хүртэл бүрхэг байж ирсэн хэрэг явдлын талаар, Ахынх нь тухай ярилцсанаа хүргэе. Түүнтэй ярилцсаныхаа дараа Рецедив гэмт хэрэгтэн хэмээн цоллуулж, элдэв муугаар хэлүүлж явсан Д.Энхбат агсны амьдралд алдаж явсан он жилүүд байсан ч, тэр элэг бүтэн тайван сайхан амьдрахын төлөө зорьж явсан хүний хань, хүүхдүүдийн аав байсныг хэлмээр санагдаж байна.

Таны ах Д.Энхбат агсныг баривчлан авчирсан ажиллагааг хууль бус байсан гэж Монголын төр өмнө нь хүлээн зөвшөөрч байгаагүй. Харин Б.Хурц гэдэг хүн баригдсантай холбоотойгоор төр засгийн төлөөлөл болох эрхмүүд мэдээлэл хийхдээ “Б.Хурц нарын үйлдэл нь хууль бус ажиллагаа байсан, гэхдээ төрийн нууц” гэж хэлж байна. Үүнийг төр засаг хууль бус үйл ажиллагаа явуулснаа хүлээн зөвшөөрчихлөө гэж харах хүмүүс байна. Таны хувьд үүнийг яаж харж байна вэ?

Би хувьдаа Монголын төр засаг, эрх мэдэлтнүүд буруугаа хүлээж байна гэж харахгүй байна. Хуулийг биелүүлдэг, сахьдаг, хэрэгжүүлдэг байгууллага нь “бид буруутай үйл ажиллагаа явуулсан” гэдгээ зарлаж байгааг одоогоор хараагүй байна. Монгол улсын жирийн иргэн хүнийхээ хувьд мэдээллүүдийг зүгээр сонсож, сонирхож байна. Гэхдээ манай талийгаач ахтай холбоотой асуудлаар Б.Хурц гэдэг хүн баригдсан тухай мэдээллийг арай өөр өнцгөөс харахыг оролдож байна. Д.Энхбат гэдэг хүнийг Европын холбооны тэр олон улс орнуудын гэрээ конвенцийг бүгдийг нь зөрчин хулгайлаад, хууль бусаар Монголд авчирж, эрүүдэн шүүж, байцааж, мөнгөний санал тавьж гэмгүй хүнийг гүтгүүлэх гэж оролдсон. Улмаар С.Зориг агсны хэрэгтэй холбохын тулд зохион байгуулалттай үйлдсэн байдаг. Өнөөдрийг хүртэлх хугацаанд бидэнд “Танай ах хилс хэрэгт гүтгэгдэж байгаад амь насаа алджээ. Нэр төрийг нь сэргээж байна шүү” гэдэг мэдэгдлийг алгын чинээ цаасан дээр бичиж өгөөгүй. Төр засаг буруугаа хүлээж, хүчний байгууллагууд буруутай үйл ажиллагаа явуулсан гэдгээ албан ёсоор мэдэгдээгүй. Тэгэхээр нөхцөл байдлыг шүүмжлэнгүй талаас нь харах болоод байгаа юм. Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Хурц гэж хүн байж болно. Төрийн албан хаагч, онцгой эрхтэй тэр хүн баригдсан учраас манай талийгаач ахын асуудал эргэн босч байна. Тэгвэл хууль бус ажиллагаа болсон тэр үед ах маань Францын улсад Цагаачлалын албанд албан ёсоор бүртгүүлчихсэн, улс төрийн орогнол хүсчихсэн байсан. Нэг ёсондоо Европын холбоо тэр хүний асуудлыг шийдвэрлэх шатанд явж байхад , Монгол улсын тусгай алба гэдэг нэрийн доор хууль бус үйл ажиллагаа явуулчихаад, тэр үедээ энэ асуудлыг сөхөхгүй яасан юм бол гэсэн харуусал байна. Гэтэл одоо төрийн албан тушаал хашиж байгаа хүн тэнд баригдахад эрх мэдэлтнүүд элдэв янзын албан бичиг, ноот бичиг явуулаад сүйд болоод эхэлж байна. Харин амьдралдаа алдаж эндэж явсан жирийн нэгэн залуу, жирийн нэгэн аав хүн “ хүн шиг амьдаръя” гээд өөрийнхөө хүслээр эхнэр хүүхдүүдтэйгээ амьдрах гээд л явж байсан юм. Тэр үед нь, тэр хүн ёсных нь хүслийг тас цохин, хууль бусаар барьж авчиран хорьж байхад, яагаад асуудлыг ингэж хөндөөгүй юм бэ. Тэгэхээр Монгол улс, Монголын төр нь иргэдээ ялгаварлан гадуурхдаг. Сайн муугаар нь ангилж, албан тушаалаар нь хэмжиж, мөнгөтэй, мөнгөгүйгээр нь заагладаг юм байна. Б.Хурц гэдэг хүн Монгол улсын иргэн. Д.Энхбат гэж хүн нь Монгол улсын иргэн биш байсан мэтээр харж байгаа, тийм л дүр төрх харагдаж байна.

Тухайн үед бидний зүгээс хилс байсан гэдгийг нь баталгаажуулсан албан ёсны мэдэгдэл, бичиг нэхэж байсан. Уг асуудлаар Хүний эрхийн комисст хандаж, аав маань олон газарт өргөдөл бичиж л байлаа. Бэр эгч ч Германаас олон удаа асуудал тавьж байсан. Өмгөөлөгч Санжаасүрэн гуай ч их хөөцөлдөж байлаа. Гэвч тэр үед Монгол улсын жирийн нэг иргэн, улс төрийн орогнол хүсчихсэн хүний асуудлыг огт авч хэлэлцээгүй, таг дуугай байсан. Таг дуугай байхын хажуугаар тэр хүнийг буруутгасан. Хамгийн харамсалтай нь тэр хүнийг буруутгахдаа, хуулийн дагуу өмгөөллийн ажил хийж байсан, хуулийн тодорхой хүрээнд хэлэх үгийг нь дамжуулах, хуулийн хүрээнд өмгөөлүүлэгчийнхээ эрхийг хамгаалж байсан өмгөөлөгчтэй нь хамт шийтгэсэн.


Ахыг тань барьж авчирсан үндэслэлээ хүчний байгууллагууд хэд хэдэн янзаар тайлбарлаж байсан байдаг. Явж явж төрийн нууц задруулсан гэж буруутгасан.

-Төрийн эрхэнд байгаа, хууль хэрэгжүүлж буй хүмүүсийн тухай, нэгэнт хууль дүрэм яриад эхэлж байгаа учраас хэлмээр байна. Олон улсын гэрээ конвенцийг биелүүлэхдээ Монгол улсынхаа иргэдийг гарал үүсэл, байдаг бүх юмаар нь ялгаварлан гадуурхахгүй байгаасай гэж хүсч байна. Харамсалтай нь, гадуурхаад эхэлчихлээ шүү дээ. Би хувь хүнийхээ зүгээс үүнийг олон улсын гэмт хэрэг гэж дүгнэж байна. Хууль тогтоомжийг нь сайн мэдэхгүй ч, хуулийг, хүний эрхийг дээдэлдэг байгууллага, улс орон бол аливаа асуудалд нухацтай ханддаг. Хэчнээн цаг хугацаа өнгөрсөн ч шийдэх механизм нь хүчин төгөлдөр, байнгын тасралтгүй үйл ажиллагаа явуулж чаддаг л юм байна. Европын холбоо, хүний эрхийг дээдэлдэг байгууллагуудад үнэхээр тасралтгүй үйл ажиллагаа явагдаж байдаг юм байна. Манай улсад бол улс төрд, хүчний байгууллагад байдаг хэдэн нөхдүүд нь төрт ёс гэдэг зүйлийг эрхэмлэх байдлаа алдаж, өөрсдийнхөө бодлоор, үзэмжээрээ, хувийн ашиг сонирхлын үүднээс аливаа юмыг шийддэг, мартуулдаг, мартдаг. Бүр зохион байгуулалттайгаар хүмүүсийг шийтгэдэг, ялладаг, амьдралыг нь бусниулдаг ийм л дүр төрх өнөөдрийн Монголын нийгэмд байна. Ялангуяа Монголд хууль сахиулж байгаа, хуулийг дээдэлж, боловсруулж байгаа гэх тэр улсуудад байдаг юм байна гэдгийг харж байна.


Та ер нь Б.Хурц гэдэг хүнийг хууль бус ажиллагаа гүйцэтгэсэн хүмүүсийн нэг гэдгийг нь мэдэж байсан уу. Гүйцэтгэх ажилтнууд талийгаач ахыг тань тухайн үед баривчлахдаа ёс бус байдлаар хандаж байсан тухай мэдээлэл тэр үед гарч байсан байдаг. Монголд авчирсан мөртлөө хэд хоногийн турш хаана байлгасан нь мэдэгддэггүй, мэдээллийг нь нууцалж байсан гээд л ?

-Би тэр Хурц гэдэг хүнд нь буруу өгдөггүй. Тэр ажиллагаанд Дорноговь аймгийн харъяат, нэр нь тодорхой биш нэг эмэгтэй оролцсон байдаг юм билээ. Сүүлд ахтайгаа уулзаж байхад тэр хүнийг амьдралдаа алдаж, эндэж явсан хүн гэж ярьж байсан юм. Манай ах бол угаасаа хүн тус дэм гуйхад үгүй гэж чаддаггүй л хүн байсан. Тиймээс ч тэр үед тэр эмэгтэйг тус гуйхад нь “Өө тэгье. Би очоод туслаад өгье” гээд өөрийнхөө машинаар очсон байдаг. 2003 оны тавдугаар сарын 15-ны үед баригдсан. 18-нд Монголд онгоцоор авчирсан гэж яригддаг. Тэр олон хоног нүүр амыг нь боогоод, шингэн юм уулгаад, тариа хийгээд, зодож нүдээд, амыг нь скочдоод ЭСЯ-дуудаар дамжуулаад л авчирсан байдаг юм байна лээ. Ах маань өөрөө тэр тухай ярьж байсан юм. Харин би нэг юманд харамсдаг. Хурц нь байна уу, хэн нь ч бай. Тэд бол тушаал биелүүлж байгаа цэргүүд. Магадгүй, тэд Д.Энхбат гэдэг хүн С.Зоригийн хэрэгт оролцсон байна гэдэг мэдээллийг аваад, нэг л мундаг гэмт хэрэгтэн барих гэж байна гэсэн сэдэлтэйгээр тийшээ очсон байж таарна. Тийм сэтгэлгээгээр хандсан байж таарна. Гэтэл гэм буруутай эсэх нь шүүхээр тогтоогдоогүй тохиолдолд тэр хүн зүгээр сэжигтэн шүү дээ. Гэвч тэр хүнийг эхнээсээ баривчлах нь ч хууль бус. Барих гэж байгаа арга нь ч хууль бус байсан. Тэр дөрвөн залуу ОУ-ын гэрээ конвенцийг бүгдийг нь зөрчөөд, нэг монгол залуугаа зодож нүдээд авчирж байхдаа, тэдэнд эр хүний жудагтай байх, тийм сэтгэл төрөөгүй юм болов уу гэж, тэдний өмнөөс харамсал төрдөг. Бүгд л адилхан эрчүүд, бүгд л адилхан амьд явахын төлөө байгаа шүү дээ. Мэдээж бүгд л гэр бүлтэй, үр хүүхэдтэй байж таарна. Амьдралын алдаа, оноо хэнд ч байдаг. Алдаа хийдэггүй хүн гэж юу байхав. Тэр үед манай ах дөрвийн дөрвөн залуугийн өмнөөс эсэргүүцээд яах юм бэ. Гэтэл тэд ганц хүнийг гарынхаа зугаа болгож, зодож нүдэж, эрүүл мэндэд нь хохирол учруулах гэсэн мэт санаатайгаар шингэн уулгаж, тарьж авч ирсэн байдаг. Харин 18-27-ны өдрийг хүртэл хаана байсан нь мэдэгддэггүй. Германаас бэр эгч утасдаж “эндээс алга болчихлоо” гэж хэл хүргэсэн. Би энд танил тал хүмүүсээс тодорхой хэмжээнд асууж сурч байсан ч тэр өдрүүдэд хаана байсныг нь мэдээгүй. Хаана байсныг нь нягтлах хүсэлтэй албан тушаалтан лав Монголд байдаггүй юм байна лээ.


Гэхдээ хүчний байгууллагын хүмүүс бүгдээрээ тийм ширүүн байдаг юм биш л дээ. Нийтлэг дүр төрхийг нь ажиглаж байхад ярьж буй яриа, хийж буй үйлдлээ ямар ч байсан зөв, бид зөв юм хийж байна гэсэн хоосон итгэл үнэмшилд зарим хүмүүс нь хөтлөгдөөд байдаг юм болов уу. Тэр нь ёс суртахууны хувьд хүн ёсноос гажууд байна уу, үгүй юу гэдгийг ялгахаа байчихсан байдаг юм шиг санагддаг. Дахиад хэлье. Тэр олон хоног явах замд хүнийг заавал зодож нүдэх хэрэг байсан юм уу. Эсвэл зохион байгуулалттайгаар эрүүл мэндийг нь муутгах шаардлага байсан юм уу. Оюун санаанд нь нөлөөлөх юм хэрэглэсэн ч юм уу. Өнөөдрийг хүртэл олж тогтоогоогүй. Хожим нь элэгний церроз, элэгний хатуурал өвчнөөр өвдөж, хэвлий нь усжих болсон шалтгаан нь тэр шингэн юм хийсэнтэй нь ч холбоотой юм уу. Хэн ч тогтоох арга байхгүй. Хуучин нийгэмд кинон дээрээс үзсэн шиг бидний ярьдагаар хэлмэгдүүлж, хийгээгүй хэргийнх нь төлөө өчнөөн хол газраас авчраад, есөн шидээр нь зовоож байхад, өвчтэй хүн байтугай эрүүл хүний ч элэг нь муудна шүү дээ.

Хэрэв ингээд буруутгавал зөндөө юм байдаг. Гэхдээ Дамирангийнх гэдэг гэр бүлийн хүмүүст, бидний хэнд нь ч хэн нэгэн хүнийг баримт нотолгоогүй буруутгах хүмүүжил байхгүй. Аав ээж маань биднийг тэгж буруу хүмүүжүүлээгүй. Бид бодитой болсон зүйлийг л ярьдаг. Хэрэг явдлаас хойш нэлээн хэдэн жил өнгөрчихлөө. Зарим зүйл нь мартагдаж байгаа ч, зарим нь сэргээгдэж байгаад хувь хүнийхээ зүгээс талархаж байна. Хариуцлага тооцно гэдгийг манайхан шийтгэл гэж ойлгодог, айдаг болчихож. Уг нь хариуцлага тооцно гэдэг нь тэр механизм нь хаанаа алдаатай байна. Гажиг нь хаана байгаа вэ гэдгийг, хараад засаад л байх ёстой юм шиг санагддаг. Гэтэл өнөөдөр түүх давтагдах гээд байна шүү дээ. Б.Хурцыг барьлаа. Цаана нь юу яваад байна вэ гэдгийг би одоо анхааралтай ажиглаад сууж байна. Нэгэнт л муу нэртэй хүнийг олоод, сонгоод энэ үйл ажиллагааг зохион байгуулж болсон юм чинь тодорхой хүрээнд өндөр албан тушаалд байсан хүнийг золиослохын тулд нэлээн том төлөвлөгөө хэрэгтэй байлгүй.


Гүйцэтгэх ажилтнууд бол ахыг тань баривчилж буй шалтгаанаа хууль бусаар бичиг баримт бүрдүүлсэн учраас гэж өөрт нь тайлбарласан гэдэг.

- Тэр үед “Сайн уу. Энхбат аа” гээд дуудсан байдаг. Тэгэхээр нь манай ах таньдаг л юм байлгүй гээд яваад очтол нөгөө дөрвөн залуу дайраад, шууд барьж аваад л, ямар ч тайлбаргүйгээр үсдээд, бороохойдож, машиндаа чихэж оруулаад л, хүчээр шингэн юм уулгасан байдаг. Тэгж явж байхдаа өөр газраас ямар нэгэн зааварчилгаа, төлөвлөгөөтэйгөөр утсаар ярьж “Бид аль замаар явах уу, яахав” гэхчлэн зааврын дагуу явж байсан байдаг. Маш сайтар боловсруулсан төлөвлөгөөний дагуу, ямар ч саад бэрхшээлгүйгээр тэр олон улс орны хил гаалийг дамжуулаад авчирчихсан. Тэр нь ч яахав болоод өнгөрсөн гэж бодъё. Баривчилж буй шалтгаанаа тэд хэлээгүй тайлбарлаагүй гэдгийг ах хэлсэн байдаг юм.

Харин Европын холбоо тэр үеийн хууль бус ажиллагааны мөрөөр өнөөдрийг хүртэл мөшгиж явж ирсэн байна. Тэрчлэн Б.Хурцыг зайлуулах шаардлага хаана хэнд байна вэ гэхчлэн уг асуудлыг харж байгаа өнцөг олон байна л даа?

-Би Монгол улсын иргэн. Монгол улсад Монголын төр, хууль гэж байдагт итгэхийг хүсдэг. Харамсалтай нь, хуулиас гадуур амьдардаг, хуулийг дураараа зөрчдөг хүмүүс төрийн нэрийн өмнөөс, төрийн нууц гэдгээр халхавч хийн дээрх үйл ажиллагааг явуулж, тэр хүнийг эрүүл мэндээр нь хохироож, амь насаа алдахад хүргэсэн зохион байгуулалттай гэмт хэрэг. Би түрүүн хэлсэн шүү дээ. Б.Хурц гэдэг хүн нь баригдахаар асуудал босч ирж байна гэж. Миний хувьд одоо ямар болгоомжлол байна вэ гэхээр дахиад нөгөө С.Зоригийн хэрэг сөхөгдлөө, дахиад нэг хүнийг золиосонд гаргах шаардлага л байгаа юм байлгүй. Сонгууль ч дөхөж байдаг. Жирийн иргэд бидэнд ойлгомжгүй асуудал өрнөж байна гэж зөн совин хэлээд байна л даа.


Та тэгэхээр нэг талаас үүрэг гүйцэтгэсэн Б.Хурцыг золиос болж магадгүй гэж хараад байна уу. Ер нь энэ он гарсаар түүнтэй холбоотой мэдээллүүд хэвлэлийн хуудаснаа их гарч байгаа?

-Би Б.Хурц гэдэг хүний тухай сүүлийн хэд хоног л хэвлэл мэдээллийн хэрэгслээр харж байна шүү дээ. Би нийгэмд болж байгаа янз бүрийн асуудлыг тэр бүр сонирхоод байдаг хүн биш. Гэхдээ хэн нэгэн хүнийг буруутгаж, хэлмэгдүүлэхийн тулд урьдчилаад тэр хүний сул талуудыг, бараан хэсгүүдийг нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр түлхүү цацдаг юм байна гэдгийг ерөнхийд нь анзаарсан. Хэрэв Д.Энхбат гэж хүн миний ах байгаагүй бол би энэ мэт мэдээлэлд ач холбогдол өгөхгүй. Энэ бүхнийг улс төрийн бүлэглэл хоорондын тэмцэл гэж харж байна. Би ардчилсан нийгэмд амьдраагүй гэдгээ бат хэлж чадна. Үндсэн хуулиндаа хүмүүнлэг энэрэнгүй ардчилсан нийгэм байгуулна гээд гоё чамин үг биччихсэн. Хүмүүнлэг гэдэг үгийн утгыг сүүлд нь бодоод үзэхэд, миний ах хүмүүнлэг бус аргаар баригдаад, хүмүүнлэг бус аргаар шүүгдээд, хүмүүнлэг бус байдлын улмаас хорвоогоос явсан. Би ардчилал энэ тэр гэсэн есөн шидийн гоё үгэнд итгэдэггүй. Гэхдээ нэг юманд итгэдэг. Манай аав ээж биднийг аливаа юманд хариуцлагатай байхыг зааж сургасан. Бүх юмны дараа үйлийн үр гэж юм бий гэдэгт би итгэдэг.

Тэр үед энэ олон улсын чанартай гэмт хэрэг, хуйвалдааныг хэсэг хүмүүс хийгээд өнгөрсөн. Тэгээд Д.Энхбат гэдэг хүн хорвоогоос явчихсан гээд андуурч байсан байж болно. Гэтэл бид даяарчлагдаж байгаа дэлхий ертөнцөд амьдарч байна. Дэлхий дахины нийтлэг зарчим гэж юм байна. Хүний эрх, хуулийг дээдэлдэг Англи, Францын тал зөв шийдвэр гаргаасай гэж харж байгаа. Зөв шийдвэр гаргах юм байна гэдэгт бас итгэж байгаа. Яагаад гэвэл олон жилийн дараа энэ асуудал босч ирлээ.

Гэхдээ Б.Хурц гэдэг хүнийг барьж шийтгэхдээ гол нь биш. Харин Монголын төр, тусгай алба төрийн нууц гэдэг юмаар далимдуулан хууль бус үйл ажиллагаа явуулж байна гэдгийг тогтоон, улмаар энэ нь олон улсын гэрээ конвенцийг тодорхой хэмжээгээр зөрчиж байна шүү гэдэг сануулгыг Монгол улсад өгч, засаж залруулах боломжийг олговол энэ нь маш чухал. Аливаа зүйлд хар цагаан тал байдаг. Хамгийн гол нь олон улсын зүгээс, НҮБ-ын зүгээс ч юм уу “танай нийгэмд ийм учир дутагдал байна. үүнийгээ засаж залруулахгүй бол болохгүй байна шүү” гэж шаардахдаа хүрвэл их олон хүнийг, гэр бүлтэй нь хэлмэгдүүлэлтээс аварна. Тийм гарц, гэгээтэй тал бий болоосой гэсэн үүднээс л асуудалд хандаж байна.


Тэгэхээр та Б.Хурцыг өмгөөлж хамгаалсан мэдэгдлүүдийн ард айдас байгаа гэж харж байна уу?

Хүн сэтгэлдээ чулуу тээж явах хэцүү шүү дээ. Ажлын хариуцлага алдсан ч бай, албан тушаалаасаа буусан ч бай, хүний сэтгэлд өөрт нь би буруу юм хийсэн шүү гэсэн гэмшил, харуусал, чулуун дотортой биш л бол байдаг байх гэж итгэдэг. Тэгэхээр болгоомжилж байгаа улсууд байгаа бол тэр хэргийг зохион байгуулсан улсууд байж таарна шүү дээ. Зохион байгуулсан хэрэг нь ОУ-ын түвшинд Б.Хурц гэдэг хүнээр дамжаад гараад ирлээ, одоо биднийг яах вэ, ямар арга хэмжээ авах вэ гэж зовохын хажуугаар, Б.Хурцыг “Тийм юм хийсэн. Наад хуулийнхаа дагуу шийд” гээд золиос маягаар явуулах юм хараад тооцоод байна уу, үгүй юу гэдгийг би харж байна. Тэр хүн хариуцлагатай албан тушаал хашиж байсан байж болно. Гэхдээ даалгавар тушаал авч явж байгаа. Харин тушаалыг ямар хүн өгдөг юм бэ. ТЕГ улсын нууц хадгалдаг. Улс орны эрх ашгийг хамгаалдаг. Улс орны эрх ашиг дотор Монгол улсын иргэнийхээ аюулгүй байдлыг хамгаалдаг газар байх ёстой гэж хувьдаа боддог. Одоо бол эргэлздэг. Тодорхой бүлэглэлийн, хүмүүсийн эрх ашгийг хамгаалахын тулд хэн нэгэн хүний гэр бүлийг, хэн нэгэн хүний амь насыг, үр хүүхдийг золиос болгохоо юман чинээ боддоггүй. Үнэхээр хэлмэгдүүлэлтийн он жилүүдийнх шиг аймшигтай үйл ажиллагаа одоо хүртэл байдаг юм байна гэж хэлье. Эмгэнэлтэй нь, бид 21-р зуунд, оюун санааны эрин зуунд амьдарч байна гэж тодорхойлох боловч 30,40-өөд оны айхтар хэлмэгдүүлэлтийн он жилүүдийнх шиг арга барил тасралтгүй яваад байгаа юм. Би хувь хүнийхээ зүгээс Б.Хурц гэдэг хүнд харамсаж байгаа. Тэр хүн гэр бүлтэй, үр хүүхэдтэй байж таарна. Аав ээжтэй л хүн байж таараа. Хэн нэг хүн буруутгагдлаа гэхэд гэр бүл, хамаатан садан нь л зовдог юм. Яагаад гэвэл Д.Энхбат гэдэг хүний төлөө зовж, шаналж, нойргүй хонож байсан, өвчиндөө шаналаад цус алдаж байхад нь хажууд нь байсан хүмүүс гэр бүлийнхэн нь. Зовлон үзсэн хүн зовлон үзэж байгаа хүнээ ойлгодог. Тиймээс магадгүй тийм юм болох юм биш байгаа гэж болгоомжилж байна.


2004 оны сонгуулийг угтаж таны ахыг баривчилж байсан. Одоо бас л эрхмүүдийн сонгуулийн бэлтгэлдээ гарсан цаг үе таарсан байна. Тэгэхээр олон талаас нь хардахаас өөр аргагүй л болоод байна л даа?


Хувь хүний зүгээс нөхцөл байдлыг хэрхэн харж байна вэ гэхээр, тэр үед ахыг баригдаад ирэхэд нэг зүйлд итгэж байсан. Ах маань ч өөрөө хэлж байсан л даа. Аливаа юм хар цагаанаараа ялгардаг юм аа гэж. Гэхдээ зарим зүйл дээр хүлээх шаардлага гардаг. Би өнөөдрийг хүртэл ахыг маань хууль бусаар хэлмэгдүүлсэн гэдгээ төр засаг, хүчний байгууллагын зүгээс албан ёсоор хүлээн зөвшөөрөөсэй гэж хүсдэг, тодорхой хэмжээгээр хүлээдэг.

Гэтэл сонгууль дөхөөд ирэхээр С.Зориг гэдэг хүний нэр их сонсогдоод ирдэг. Тэр хүн ардчилалд гавьяа хийсэн байж болно. Гэхдээ тэр байтугай гавьяа хийсэн улсууд зөндөө л байдаг юм. Тэр хүн харамсалтайгаар бусдын гарт үрэгдсэн. Үнэхээр харамсалтай. Тодорхой хэмжээнд ардчиллын нүүр царай болж байсан хүн бусдад санаатайгаар хорлогдсон гэдэг юм уу. Учир шалтгааныг нь бид мэдэхгүй. Гэхдээ тэр хэрэг өнөөдрийг хүртэл илрэхгүй байх арга хэмжээг нь зохион байгуулсан улсууд нь үнэхээр сайн хийдэг юм байна гэдгийг баттай харж байна шүү дээ. Гудамжинд явж байгаа ямар ч хүнээс С.Зориг агсны аллагатай холбоотой зүйлсийг асуух юм бол надтай адилхан “итгэл алдарсан” гэж хариулах байх. Бидний хэдэн Монголчууд цөөхүүлээ, төрт ёсоо эрхэмлэдэг уламжлалтай ард түмэн. Харин өнөөдөр төрд, амьдралд итгэх итгэл алдагдсан гэж хэлэхэд үнэхээр буруутахгүй. Энэ хэргийг илрүүлье гэвэл зохион байгуулсан хүмүүс нь илрүүлэх л байх. Энэ бүх зүйлийг зохион байгуулж байгаа хэсэг бүлэг хүмүүс байна шүү дээ. Одоо хэн нь хэн бэ гэдгээ мэдэхгүй болтлоо нийгмийн амьдралын ороо бусгаа үед орооцолдоод л явж байна шүү дээ. Хэн зохион байгуулсан юм бэ гэдгийг нь тогтоох байгууллага алга. Хэн хэнтэйгээ хамтраад хэнийгээ хөнөөчихсөн юм бэ, бүр учир нь олдохын аргагүй болгочихсон. Хэдэн улсууд нийлээд цэцэг өргөдөг. Тэрийгээ хүндэтгэл гэж ойлгодог. Дурсдаг. Дурссаныгаа гавьяа гэж боддог. Би тэр хүнтэй найз нөхөд байсан шүү гэж бусдад харуулахыг хүсдэг. Тэр хүнтэй хамт ардчиллын төлөө явж байсан гэж баг зүүж олон нийтэд харагдахыг хичээдэг. Магадгүй тэрийгээ өөрийнхөө дүр төрх гэдэгт итгэчихсэн, арчаагүй хэдэн хүмүүсийн бөөгнөрөл гэж харагдаад байдаг. Мэдээж хэрэг С.Зориг агсны ах дүү нар нь шаналдаг л байлгүй. Тэд хэрэг нь илрэх байх гэж горьдож л байсан байх. Би ахыг баривчилж авчирхад хэрэг нь цагаадаж, учир зүй нь олдох юм байна гэж итгэж байсан. Харин өнөөдөр итгэл алдарчихсан. Хаа хаанаа яг адилхан байна.


Axыг тань С.Зоригийн хэрэгт холбогдуулах гээд чадаагүйг олон нийт мэдэж байгаа. Гэсэн ч Л.Санжаасүрэн өмгөөлөгчтэй нь хамт төрийн нууц задруулсан хэргээр ялласан. Тэр төрийн нууц гээд байсан үндэслэл нь чухам юу байсан юм бэ. Өөрийг нь хулгайгаар хил давуулж, зодож нүдэж, элдэв шингэн уулгасныг өмгөөлөгчдөө хэлж, өмгөөлөгч нь түүнийг ярьсан нь төрийн нууц задруулсан хэрэг байсан юм уу?

Мэдэхгүй. Би төрийн нууцад юу хамаардагийг мэдэхгүй. Төрийн нууц гэдэг тодорхой хүмүүс л мэддэг мэдээлэл байх. Олон нийтэд хаалттай мэдээлэл байж л төрийн нууц гэх байх. Үндэсний аюулгүй байдал, Монгол улсын тусгаар тогтнол, Ардчилсан нийгэмд байдаг хэдхэн үнэт зүйлсийг хамгаалахад чиглэгдсэн, Монгол улсын нийтлэг эрх ашгийг хамгаалсан тийм л мэдээлэл төрийн нууц байх ёстой юм болов уу гэж ойлгодог. Манай ах амьдралдаа олон жил орон шоронгоор явж, бусдыг өмөөрч зодоон нүдээн хийж явсан. Улсын нууц хадгалах хэмжээний субьект нь мөн ч юм уу, биш ч юм уу, би мэдэхгүй. Манай ахын мэддэг төрийн нууц гэвэл би ч гэсэн мэдмээр л юм байна. Чи ч гэсэн мэднэ шүү дээ. Яахав, тэр улсууд манай ахыг барьж ирээд С.Зоригийн хэрэгт холбогдуулан шалгасан нь тогтоогдсон. С.Зоригийн амийг хөнөөсөн хүн юмаа гэдэг мессежийг олон мэдээллийн хэрэгслээр үе шаттайгаар тодорхой зорилготойгоор цацсан. Тэр үеийн мэдээллийн хэрэгслүүд нь одоо хүртэл үйл ажиллагаа явуулаад байж л байгаа. Гэхдээ манай гэр бүлийнхэн хэн нэгэн хүнийг буруутгах, хэн нэгэн хүнийг гүтгэх түвшний хүмүүжилтэй хүмүүс биш. Харин тэр зохион байгуулсан хүмүүсийн хүсэл зорилго, манай ахын үзэл бодолтой нийлээгүй юм байна лээ. Манай хүн “Би тэгж хүн гүтгэж чадахгүй. Болоогүй юмны төлөө би хийсэн гэж хэлж чадахгүй ээ” гэж хэлж байсан байдаг.


Тухайн үед төлөвлөгөө ёсоор бол “Цагаан шонхор”-ын Ч.Энхтайван гэж хүн С.Зоригийн аллагыг хийсэн гэж шийтгэгдэх ёстой л байсан гээд байдаг. Харин ах тань хүчинд авталгүй, төлөвлөгөөнд саад болсон учраас тодорхой эрх мэдэлтнүүдийн уурыг их хүргэж гэж л ойлгогдоод байна?

“Цагаан шонхор”-ын Ч.Энхтайван гэдэг хүнийг давхар гүтгүүлэх гэж зохион байгуулсан нь хэвлэлээр зөндөө бичигдсэн. Сүүлд нь “Авдрант”-ын хориход “Цагаан шонхор”-ын Ч.Энхтайван тэр хоёр хамт хоригдож байсан байдаг юм. Нэг нь нөгөөгийнхөө тухай мэдээлэл өгсөн болгож харагдуулах гэдэг юм уу, яадаг юм. “Энэ хүмүүс алдаж эндсэн, нэг дор байсан юм байна. Тэгээд энэ хүн үнэхээр буруутай юм байна. Нээрээ С.Зориг агсныг хөнөөчихсөн юм байна шүү гэсэн мэдээллийг олон нийтэд өгөхийн тулд их сайн ажилласан байдаг. Харамсалтай нь тэр нь нотлогдоогүй. Тэдний санаснаар болсонгүй л дээ. Гэтэл тэр хүнийг төсвийн байгууллага тодорхой хөрөнгө мөнгө гаргаад тэр хол газраас нууцаар бичиг баримт бүрдүүлж, нууцаар дипломат паспорт ашиглаж, нууцаар машины дугаар сольж, Монгол улсын нүүр царай нь байж, тэнд болж буй бүх үйл ажиллагааг хянаж байдаг ЭСЯ-тайгаа хамтарч байгаад, тэр олон гэрээ конвенцийг зөрчөөд авчраад хорьчихсон байдаг. Тиймээс тэр хүнийг ямар нэгэн байдлаар шийтгэх шаардлага гарна. Сул тавих юм бол тэр хүн чинь юм ярьж эхэлнэ шүү дээ. Тиймээс улсын нууц задруулсан гэдэг хэргээр ялласан. Тэр нь юу ч юм бүү мэд. Өмгөөлөл авч байгаа хүнийхээ хүн ёсны эрхийг, эрх ашгийг хамгаалж байгаа хүнийг шийтгэж чадаж байгаа юм чинь муу нэртэй тэр хүнийг авчраад шийтгэхэд нэг их хүндрэлтэй асуудал байгаагүй байлгүй. Ямар ч байсан буруутгаж, хэдэн жил шоронд хорих зорилго байсан учраас, тэр хоёрыг хоёуланг нь шийтгэсэн.


3 жилийн ял нь цаасан дээр бол арван хэдэн жил байсан гээд байдаг. Тэр яагаад тийм байсан юм бол?

Л. Санжаасүрэн гуайд 1 жил 6 сар. Манай ахад 3 жилийн ял оноосон гэдэг. Харин шүүхийн тогтоол дээр нь арван хэдэн жил гэж байгаад ах маань гайхаж байсан. Өмнө нь астам өвчний улмаас суллагдсан юм. Гэтэл өмнөх бүх ялуудыг нь сэргээсэн байсан. Эмч нарын дүгнэлтийг үл харгалзан шүүхийн тогтоолыг буцаан сэргээсэн байсан. Нэгэнт хөрөнгө мөнгө зарцуулаад авчирсан юм чинь шоронд нь хатаая. Энэ хүн эндээс амьд гарахгүй нь ойлгомжтой гэсэн үүднээс л хандсан байх.

С.Зориг агсны хэрэгт холбогдуулан Америкаас “Ард” Батсүх гэж хүнийг бас авчирсан байдаг. Гэхдээ хамгийн золгүй байдлаар төгссөн нь таны ах. Ямар үйлийн үрээр ингэчихвээ гэх харуусал танд их төрдөг байх?

Ойр дотныхоо хүнийг байгалийн жамаар биш, улс төрийн, нам хоорондын бүлэглэлийн ч юм уу, эсвэл эдийн засгийн бүлэглэлүүдийн золиос болж амиа алдахыг харж байна шүү дээ. Алдаж эндэж явсан ч, гэр бүл дээрээ очоод хүн шиг, эрүүл саруул амьдаръя. Хүний хань шиг, хүүхдүүдийнхээ эцэг шиг байя гээд зорьж явахад нь тэр хүний эрхийг шууд хасч авчирсан шүү дээ. Тэгж авчирснаас болж ах маань амь насаа алдсан болохоор буруутгах шалтгаан их олон юм байна лээ. Юм бүхнийг буруутгаж эхэлдэг. Тэр С.Зориг гэдэг хүн ямар үйлийн үртэй юм бэ. Тэр нь бусдад алуулаагүй бол ийм юм болоо ч уу, үгүй ч үү. Эсвэл бид яах гэж ардчилсан зам сонгосон юм. Эрх мэдлийн төлөө улайрч, дагаад эрх ямба нь ихэдсэн тэр улсуудын тэмцэл дунд ийм юм болоо ч уу, үгүй ч үү. Эсвэл алдаж эндэж явж байгаад өөр зам сонгочихоод, яагаад өөрийнхөө амьд явах эрхийг хамгаалж чадаагүй юм бол гэж ахыгаа хүртэл буруутгаж үзэж байгаа юм. Хамгийн дотны хүнээ золгүй байдлаар алдахаар бүх юмыг буруутгах сэдлүүд төрөөд байдаг юм байна л даа. Гэхдээ үйлийн үр гэдэг юм зайлшгүй байдаг юм. Нэгэнт үйлдсэн үйлийн үр нь заавал гарна. Сайн юмны төлөө зүтгэсэн бол сайн л үр дүн. Саар юмны төлөө бол сайн биш үр дүн гарах нь ойлгомжтой. Тийм үзлээр хүмүүжсэн хүмүүс бол хараад суудаг л юм билээ. Бидэнд хэзээ ч хэн нэгэн хүнийг баримт нотолгоогүй шүүхээр шийдэгдээгүй байхад “Энэ хүн ингэсэн юм байна” гэж хэлэх эрх, хэлэх хүмүүжил лав байхгүй. Үүгээрээ бид бахархдаг.


-Гэтэл эсрэгээрээ тэр шүүхийн шийдвэр гэдэг юм чинь тэр үнэн гэдэг зүйл чинь өөрөө ямар хуудуутай болох нь таны ахад оноосон ялаас харагдаж байна л даа. Уучлаарай, нүдээ аниад эвлэрээд явахаас өөр аргагүй санагдах үе олон л таарч ирсэн байх?

-Эвлэрэхийн тухайд ганц юман дээр л эвлэрч байгаа. Тэр хүн одоо байхгүй. Тэр хүний араас мянган ном уншаад мянган алтан бурхан бүтээлгээд мянган хүнийг барьж хорьж шийтгээд тэр хүн босч ирэхгүй. Бидний хүсээд байдаг зүйл их энгийн. Яагаад С.Зориг агсны аллагатай холбоотой, илрүүлж болдоггүй, маш сайн зохион байгуулсан, хууль бус үйлдлүүд үргэлжлээд байдаг юм бэ. Яагаад энэ асуудал дээр Монголын ард түмэн, эрх бүхий байгууллагууд, олон улсын байгууллагууд нэгдэж дуу хоолойгоо өргөж чаддаггүй юм. Яагаад ингэж улиг, дасал болгож, хүмүүсийг мартагнуулдаг юм. Яагаад янз бүрийн асуудал болоход тэнд тоглох хөзөр болгож Зориг агсны хэрэг гэдгийг заавал гаргаж ирдэг юм бэ. Өнөөдөр хэрэг ОУ-ын түвшинд яригдаад ирэхэд үнэн зөвөөр нь шийдчих байх, ардчилсан хүмүүнлэг нийгэмтэй улс орнууд учраас шийдчих байх гэсэн итгэл найдварын гэгээг гаднаас л хараад байна шүү дээ. Тэрнээс Монголд , өнөөдрийн манай нийгэм энэ асуудал дээр гэрэл гэгээ авчрахгүй ээ. Надтай санал нийлэх ч хүн бий, нийлэхгүй ч хүн байгаа.


-Европын холбоо эерэг шийдвэр гаргана байх гэж та итгэж, харж байна уу?

-Би сайнаар харъя гэж бодож байгаа. Манай ахын асуудал дээр Монголын төр гэж байхгүй, шударга, хүмүүнлэг, ардчилсан нийгэм гэж байхгүйг харсан. Б.Хурц гэдэг хүнийг үнэхээр Монголд авчраасай гэж бодож байгаа. Авчирж чадаад, хариуцлага алдсан бол тэрийг нь тооцоод. Хамгийн гол нь Олон улсын зүгээс Монголын төрийн механизмын үйлдэл хүний эрхийг ингэж зөрчдөг юм байна гэдгийг илрүүлээд, шахалт дарамт үзүүлээд, уг байдлыг өөрчлөхөд тус дөхөм болох юм бол. Бид мэдээж тэр хүний төлөө сайн сайхныг л бодно шүү дээ. Асуудал огт өөр юманд байна. Төр засаг нь Хурцын араас санаа зовоод байгаа харагдаж байна. Гэхдээ төр гэдэг нэрэн доор хэдэн улс төлөөлж байгаа. Тодорхой хэмжээгээр энд ашиг сонирхол нь байгаа. Магадгүй ашиг хонжоо хайж байгаа. Тэр хүмүүс өнөөдөр Хурц гэдэг хүний төлөө хүн ёсоор санаа тавьж байна уу. Эсвэл албан тушаалаас болж санаа зовж байна уу гэдэг нь сонин. Жаахан инээдтэй гэмээр харагдаад байна. Ер нь бол тэр хүн тэнд шийтгэгдэх үү, олон улсаас гэрээ конвенци зөрчсөн байна уу гэдэг нь бидний хүрээнээс халиад явчих асуудал.


-Хэрэв шийтгэх ёстой бол хамт гүйцэтгэсэн 3 ажилтанг ч бас шийтгэх шаардлага тэр хууль журамд нь бий юм биш үү?

-Хурц гэдэг хүн хариуцлагыг ганцаараа үүрэхгүй нь лав. Гүйцэтгэх ажлын шугамаар явсан, гэхдээ ОУ-ын гэрээ конвенцийг зөрчсөн гэдэг үйлдэл нь тогтоогдвол тэр хүн хариуцлага хүлээх байх. Гэхдээ үнэхээр Европын холбоо, Франц, Англи улс энэ асуудалд ингэж хандаж байгаа бол сайн байна. Интерпол гэж олон улсын байгууллага байгаа шүү дээ. Интерполын зүгээс С.Зориг агсны хэргийг шалгах хэрэгтэй. Хэн үүрэг даалгавар өгөв. Ямар зорилготой байсан юм. Яагаад ийм олон хүмүүсийг хэлмэгдүүлж байгаа юм. Монгол улс өнөөдөр Ардчилсан нийгэмтэй байна уу. Анархист нийгэмтэй байна уу. Эсвэл Монгол улсад төр гэдэг нэрийн доор өөрсдийн эрх ашгийн төлөө нэгдэж бусдын амь насаар тоглох хэмжээнд хүртэл бэлтгэгдэж, хүчирхэгжсэн доороо тусгай албатай гэмт бүлэглэлүүд байна уу. Ялгах арга байхгүй. Монгол улс өөрийгөө цэвэрлэж чадахгүй гэдэг нь Ардчиллын 20 жилд харагдлаа шүү дээ. Ардчилал гэдэг яриан дор ямар том бүлэглэлүүд хүчирхэгжчихсэн юм бэ. Өнөөдөр Монгол улсын гадаад, дотоод амьдралд бүхэлд нь нөлөөлж байна. Гэхдээ нэг юмыг тооцохгүй байна л даа. Бид даяарчлагдсан дэлхий ертөнцөд амьдарч байгаа бол бусдын жишгийг дагах ёстой. Нийтлэг эрх ашиг гэдэг бол Монгол улсын иргэн дээр л хамаатай асуудал шүү дээ. Иргэнээ хамгаалдаг, иргэнийхээ эрх зүйг дэмждэг, иргэнийгээ хууль зөрчүүлэхгүй байх мэдээллийг өгдөг. Нэг ёсондоо эрүүл байх баталгааг нь өгдөг. Эсвэл Монгол улс олон улсын тавцанд “Бид ардчилсан биш, анархист нийгэм байгуулчихжээ. Бид эдийн засгийн бүлэглэлүүдийг сонгосон” гээд шууд зарлачих хэрэгтэй. Тэгээд хаагдмал эдийн засагтай, дотроо юу ч болж байсан дэлхийгээс хамаарахгүй байх, тэр замыг сонгочихгүй яасан юм. Тэр нь шулуухан шүү дээ. Олон улсын гэрээ конвенциуд зөрчсөн гэж ялд унахгүй. Зөрчсөн ч яадаг юм гээд Ардчилсан Солонгос шиг байж бай л даа. Харамсалтай нь их олон жил тэжээгдэж, бие биенийгээ мэрж олон жил бие биенийхээ хар талыг харж, тэрүүгээрээ хоол хийж идсэн хүмүүс өнөөдөр бидний хэлж мэдэхгүй, төсөөлж байгаагүй, тэр эрх мэдэл дээр байна. Төр гэдэг нэрийн дор үйлчилгээ үзүүлэх механизм гүйцэтгэх цэргүүд нь улсын төсвөөс бидний төлж байгаа татвараар эргээд л дарангуйлж оюун санааны хувьд хордуулж байна. Эргээд иргэдээ золиосонд гаргаж, гэр бүл, хамаатан садныг нь насан туршид нь цээрлүүлж ялладаг.

Гадаадад амьдарч байгаа гэр бүл, хоёр хүүхэд нь “Аав минь тийм хүн байгаагүй юм шүү” гэж сэтгэлээ засах, итгэл үнэмшил, амьдрах урам зоригт нь нэмэр болох алгын чинээ цаасыг баталгаа болгоод өгч чадахгүй арчаагүй төр засаг байгаад л их харамсдаг. Хэрвээ Монголын төр хийж чадахгүй бол Европын холбооны зүгээс Д.Энхбат гэдэг хүнийг барих нь хууль бус байсан нь нотлогдоод гараад ирвэл манай ахын нэр төр тэртээ тэргүй цэвэрлэгдэнэ. Яагаад гэвэл Монгол улс өөрөө С.Зоригийн хэрэгт холбоогүй, төрийн нууц задруулсан гэж шийтгэсэн. Ямар ч байсан шийтгэх сонирхол байсан. Шийтгэж чадсан. Өнөөдөр амь нас нь байхгүй болчихсон. Тэд зорилгоо биелүүлчихсэн. Манай гэр бүл өнөөдөр юу хүсээд байна гэхээр нэгэнт олон улсын түвшинд яригдаж байгаа бол манай ахын асуудалтай, найз нөхөдтэй нь холбоотой энэ бүх асуудлыг цагаатгах боломж гарч ирэх байх гэсэн жаахан итгэлтэй нүдээр хараад байгаа шүү дээ.

-Хэн ч бай асуудалд орлоо бол хамгийн түрүүнд өмгөөлөгч авах эрх нь бий. Харин таны ахыг өмгөөлсөн өмгөөлөгчид нэлээн халтай байсан. Тиймдээ ч Санжаасүрэн гуай ч, таны ах ч өмгөөлөгчгүй хуралд орж байсан байх аа?

Санжаасүрэн гуайн өмнө Соёл-Эрдэнэ гээд өмгөөлөгч байсан. Би тэр хүнд эмэгтэй хүнийх нь хувьд хэлж байсан. Ерөнхийдөө ахтай уулзаад асуудал хүндрэх нь гэдгийг гадарлаад байсан. Нэг л бишээ гэдгийг ах маань зөн совингоороо гадарлаад байсан. Тэгээд би өмгөөлөгчтэй нь уулзаад “Та бол эмэгтэй хүн. Янз бүрийн асуудал гарвал шууд хэлээрэй. Таныг ямар ч тохиолдолд ойлгоно” гэж хэлсэн. Одоо тэр хүн ажлаа хийж байгаа. Миний хэлж байсан үгийг мартаагүй байх. Өмгөөлөгч нь ч нэг өдөр “Боломжгүй байна аа” гэж хэлсэн. Тэгэхэд нь би “Иймэрхүү байдал гарна байх гэж бодож байсан юм аа. Тодорхой хүрээнд ойлгоод тодорхой хүрээнд дэмжсэнд баярлалаа” гээд бид салцгаасан. “Ганц худаг”-т шүүх хурал нь их айхтар хаалттай болсон шүү дээ. Тэнд юу яригдсан юм бүү мэд. Би гадаа нь байж байсан. Санжаасүрэн гуай ах хоёр хоёулаа ял аваад гарч ирсэн. Ах маань их харамсаж байсан л даа. Зөвөөр шийдэх байх гэсэн итгэл өөрт нь тэр үе хүртэл байсан гэж ярьж байсан.

НҮБ-ын хуралдаан дээр уг хууль бус үйл ажиллагааны талаар, таны ахын талаар яригдаж байсан байдаг. Тэрчлэн Францын сэтгүүлчид танай гэр бүлийнхэнтэй холбогдсон гэж сонсогдсон. Ер нь энэ асуудалтай холбоотойгоор асууж сураг тавьдаг гадны эрхэмүүд цөөнгүй байдаг гэж ойлгож байна?

Сүүлд НҮБ-ын Хүний эрхийн конвенцийн Новак гэж хүн ирж манай ахтай уулзсан. Тэр хүн НҮБ-ын Хүний эрхийн хороон дээр тавьсан илтгэлдээ дурдсан байдаг юм билээ. Тэгэхээр НҮБ гэдэг газарт энэ асуудал хөндөгдсөн. Европын холбооны олон хуулийг зөрчсөн гэдэг нь илэрхий болчихсон ийм үед үүнийг зохион байгуулж байгаа улсууд, зохион байгуулах гэж байсан улсууд тодорхой хэмжээнд арга хэмжээ авч байсан байлгүй дээ. Цаг хугацаанаас хамаарч жаахан намжсан байх. Гэхдээ л өнөөдөр дахиад босоод ирлээ. Үүнд янз бүрийн хүчин зүйл нөлөөлсөн байх. Гадны зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээс бидэнтэй хувийн шугамаар холбоо барьж байсан явдал бий. Францын сэтгүүлчид холбоо бариад уулзъя гэж байсан. Уулзаагүй. Бид ямар нэг шалтгаангүйгээр өөрт төрсөн бодлоор дамжуулж, хэн нэгнийг буруутгасан зүйлийг хэзээ ч хийгээгүй, хийх ч үгүй.


Хууль бусаар хил давуулж авчирсан хэргээ хуулийн дагуу болгож өөрчилсөн байдаг юм билээ?

Тэр үед бэр эгч яриад “ахыг алга болчихлоо. Монгол хүмүүс бариад явчихлаа” гэхэд би өөрийнхөө хэмжээнд хайсан. Зайсангийн Дамжин өнгөрүүлэх юм уу, “Ганц худаг” гэсэн газарт л байх гэж бодоод хайгаад, сураглаад байдаггүй. Их л сайн зохион байгуулсан байдаг юм. 18-ны өдөр онгоцоор авчирчихаад 25 билүү 26-нд Алтанбулагийн хилээр орж ирсэн гэсэн хуурамч бичгийг ХХЕГ-ын Батсүх гэж хошууч, ахмад ч бил үү. Тийм улсуудтай ярилцаж байгаад тэнд аваачаад хүлээлгээд өгсөн байдаг. Олон нийтэд энэ хүн Алтанбулагийн хилээр хууль журмынх нь дагуу орж ирсэн гэсэн ойлголт өгөх гэж тэгж төлөвлөсөн юм байлгүй.


Ойр дотны хүнээ хүнд хэцүү байдалд орсон үед тусалж чадахгүй байна гэдэг хэцүү. Танай гэр бүлийнхэнд дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэдэг шиг л байсан байх?

Тийм учраас л би Хурц гэдэг хүнийг ойлгоод байгаа юм шүү дээ. Гэр бүлтэй, үр хүүхэдтэй, найз нөхөдтэй нь ойлгоод байгаа юм л даа. Бид хүн ам бага ард түмэн. Бараг бие биенээ сургаар нь мэднэ. Зарим зүйл дээр хуулийн дагуу гэхээсээ илүү хүн ёсоор хандах, тэр сэтгэлгээ зарим хүмүүст байхгүй байна гэдэгт л харамсаад байдаг.

Ах маань өөд болохынхоо өмнөх 3 хоног ухаангүй байсан. Өвчин нь бүр хүнд шатандаа орчихсон. Эмч нар хөнгөвчлөх эмчилгээ хийж байсан. Тэр хүн ухаантай, ухаангүйн завсар байхдаа аман дотроо “сэтгэл” гэдэг ганц үг хэлээд байдаг байсан. Яагаад сэтгэл гэж хэлээд байсан юм бол гэж сүүлд нь бодоод байхад хүн эцсээ хүртлээ, итгэлээр тэжээгдээд байдаг юм байна лээ. Өнгөрөх гэж байхдаа тэр хүний сэтгэл гэж хэлээд байсны учрыг би сүүлд нь ойлгосон. Энэ хэргийг зохион байгуулсан тэр хүмүүс хүн чанарын хувьд, хүн ёсны хувьд жаахан ч гэсэн сэтгэл гаргасан бол, энэ хийсэн бүхэн алдаа гэж. Хүн ёсны үүднээс жаахан ч болов хэлтэрхий гаргачихгүй яасан юм бол гэсэн харууслаар “сэтгэл” гэж үглээд байсан шиг байгаа юм л даа. Тэр явдлаас хойш олон жил өнгөрч. Бүх дурсамжуудыг эргээд санана гэдэг хэцүү байна.
Ахыг өнгөрөхөд бэр эгч Германаас ирсэн байсан. Тэр үед 49 хоног дотор нь юм хэлэхгүй ярихгүй гээд бөөн юм болж байлаа л даа. Муу нэртэй явж, муу хэрэгт холбогдсон ч гэсэн, ядаж энэ ертөнцөөс явахдаа хүн шиг яваасай гэж бид бүгд хүсч байсан. Тэгэхэд их л сонин сонин юм бодогддог юм билээ. Гэхдээ би зарим зүйл дээр сэтгэл амарсан. Тэр хүн хилс хэрэгт гүтгэгдээд, зовоод, золиос болж явж байгаад сүүлдээ гарч ирээд, тэгж их өвчиндөө шаналаад, тэр их зовлонг дотроо хадгалж байна гэдэг жирийн хүнд баймгүй их тэвчээр байсан. Найз нөхдөө худалдахгүй байх тэр итгэл, аливаа юмыг өнгө мөнгөний асуудлаар шийдэхгүй байх тэр итгэл үнэмшлээсээ болоод зовж байгааг нь харахад бас хэцүү. Тэгээд түрүүний хэлдэгчлэн “Одоо л зовохоо болилоо доо” гэж сэтгэл амардаг юм байна лээ.. Би ахынхаа ажил явдалд сүүлийн үгийг нь хэлэхдээ. “Та энэ хорвоо дээр зовсон. Хойшдын амьдралдаа бага зовоосой. Нэгэнт л өглөө орой хоёр ээлжилж, өдөр шөнө ээлжилнэ, өөр хувь тавилан бас зэрэгцээд байж байдаг юм бол, энэ хорвоод их зовсон бол хойд насанд нь жаргал нь жаахан илүү байгаасай” гэж хэлсэн. Хүн амьдын тамд унах шиг хэцүү юм байдаггүй. Бүр улс төрийн шинжтэй зохион байгуулалттай гэмт хэргийн золиос болоод, дээрээс нь өөрийг нь өмгөөлж байсан хүнийгээ татаж оруулна гэдэг хэцүү. Манай ах “Би өөрөө ийм хэрэгт уначихаад, миний эрхийг хамгаалж байсан хүнийг давхар шийтгэчихлээ шүү дээ” гэж Санжаасүрэн гуайн төлөө маш их санаа зовж байсан. Тэр үед болсон бүх юмыг бодох юм бол Санжаасүрэн гуайн нүүрийг харж чадахааргүй тийм хэмжээнд хүртэл заримдаа оччихсон байдаг юмаа. Хорвоогийн туулах ёстой насыг бурхан өгдөг юм бол тэр наснаас нь хэн нэгэн хүн тушаал буулгаад цавчаад дуусгачихдаг л юм байна. Тэр нь төрийн нууцад хамаардаг л юм байна. Зохион байгуулалттайгаар бусдыг хэлмэгдүүлж татаж оруулж чаддаг юм байна. “Ийм байх юм бол ингэж дарна шүү” гэсэн сэтгэл зүйн дарамтыг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хууль хяналтын байгууллага төртэйгээ хамтраад хийдэг механизм өнөөдрийг хүртэл үргэлжлээд л явж байна. Үүнд харамсаад л байна.


Ахын тань амьдрал үргэлж хүнд хэцүүгээр дүүрэн байгаагүй байх?

Мэдээж ахын маань амьдралд сайн сайхан үе байгаа. Германд гэр бүлтэйгээ 2,3 жил амьдарсан шүү дээ. Ахын эхнэртээ бичиж байсан захиа надад байдаг юм. Яагаад байлгаад байна вэ гэхээр дурсгал гэхээсээ илүү гэмт хэргийн золиос болсон гэдэг нь цагаадаасай, нэр хүнд нь сэргээсэй. Үр хүүхдийнх нь сэтгэлд “ аав маань С.Зориг агсны хэрэгт шалгагдаж байгаад амь насаа алдсан гэсэн бараан зүйл битгий үлдээсэй” гэсэн үүднээс, тэр хүний дотроо юу бодож санаж явсныг илтгэх захиаг нь хадгалж байгаа юм. Хэзээ нэгэн цагт нэр төрийг нь сэргээхэд хэрэг болох байх гэж бодоод хадгалдаг юм.

Ах маань надад гэр бүлийнхээ, үр хүүхдийнхээ төлөө амьдрахын жаргалыг, гэр бүлийн жаргал зовлон хуваалцах шиг сайхан юм байдаггүй юм байна гэж ярьж байсан. Монгол улсын хилээр албан ёсоор гараад гэр бүл дээрээ очиж амьдарч байснаа амьдралынхаа хамгийн жаргалтай үе гэж байсан. Гэтэл тэр үед хууль бусаар явсан гээд л янз бүрээр л хэлж байсан. Үнэхээр өвчтэй байсныг нь гэрчлэх Шүүх эмнэлгийн шинжилгээний бичиг баримтыг нь хэн нэгэн устгачихаагүй бол архивт байдаг л байлгүй. Ямар ч байсан ах маань тэр үеэ хамгийн сайхан үе байсан гэж ярьдаг байв. Тэр үед авхуулсан зургийг нь харахад ч их жаргалтай харагддаг юм.


Сүүлд бие нь их муудсан байсан ч, эрх чөлөөтэй болж суллагдахад нь их л баярласан байх даа?

Ах Зайсангийн хорихоос их шөнө болсон хойно гарсан юм. Би гадаа нь хүлээж байсан. Тогоо шиг гэдэстэй хүн л гарч ирсэн. Тэгээд “Ах нь ямар ч байсан даваад гарлаа. Одоо хэр их нас үлдсэн юм бол доо” гэж байсан юм. Би ахаас “одоо хоёулаа хаашаа очих вэ” гэсэн чинь манай ах “Туул гол дээр очъё” гэсэн юм. Шөнө хоёулаа Туул гол дээр очоод л. Ах маань нүүр гараа угаачихаад инээж байсан юм. “За ах нь давсан. Хэдий хэр нас үлдсэнийг ёстой мэдэхгүй байна “ гэж байсан. Тэгээд бид хоёр тэндээсээ Дамиран гэж хэлэгдээд байгаа тэр өвгөнийд л очиж байгаа шүү дээ. Аав маань худал үнэнд ялагддаг юм байна гээд баярлаж байсан.

Гэхдээ бид хууль хяналтын байгууллагад үнэхээр сэтгэлтэй хүмүүс байдаг юм байна гэдгийг хэд хэдэн тохиолдлоор харж байсан. Ер нь хууль хяналтын байгууллагад шалгарсан эрчүүд байх ёстой. Хамгийн түрүүнд, эзэмшсэн мэргэжил боловсрол нь биш, хүнлэг сэтгэлтэй, хүнийгээ ойлгодог, хүний зовлонгоор тоглож нааддаггүй хүмүүс л энэ газарт байдаг байх гэж боддог байсан.


-Өндөр настай аавд тань бүр л хэцүү байдаг байх?

Хамгийн аймшигтай нь төрийн оролцоотойгоор үр хүүхдээсээ амьдын хагацал үзэж байна шүү дээ. Хүүхэд нь өөд болохдоо есөн шидээр хэлүүлж, хэлж болох муу бүхнээр доромжлуулсан. Гэтэл одоо хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэг нь амьд нөгөө нь өнгөрчихсөн хоёр хүнийг дандаа л хамтад нь Дамирангийн Энхбат гэж бичдэг. Зүгээр Д.Энхбат гээд л биччихнэ биз дээ. Заавал тэгж бичих ямар шаардлага байна.

Хүн жаргалыг бол даадаггүй байх. Зовлонг харин нэлээн даагаад явдаг юм байна гэдгийг би ааваасаа хардаг юм. Өнөөдрийг хүртэл ямар нэгэн авралаар, ямар нэгэн сэтгэлээр тэр хүн амьд байна. Аав маань тийм нээлттэй хүн биш л дээ. Аавыгаа тэр явдлаас хойш эрс хөгшрөөд, насны доройтолд ороод, маань мэгзэм амандаа үглэж байгаа ч юм шиг, сонин үйлдэл хийдэг болсныг нь анзаараад байгаа л юм. Тэр хүний зовлон бусдад ямар ч хамаатай билээ. Ер нь бидний үзэж, туулж байгаа бүхэн бусдад ямар ч хамаатай билээ. Эцсийн эцэст үүнийг ярьж, хэллээ гэхэд нийгмийн амьдрал өөрчлөгдөхгүй. Өнөөдөр бид их олон зүйл дээр бие биеийнхээ хар талыг хардаг. Муу явбал улам муутгахын төлөө зүтгэдэг. Сайн явахад нь долигонодог. Харин сайн явах тусмаа хүн өөрийгөө магтаж, хүн чанараа алддаг. Баг зүүж амьдардаг, энэ нийгмийг ямар ч гэж хэлэх юм бэ. Үнэхээр заримдаа зэвүүцэл төрдөг юм.

Ахыг тань айхтар хэрэг үйлдсэн гэх мэдээлэл хэвлэлээр цацагдаж байсан тэр үед хүмүүсийн мөс чанар, хэн нь хэн бэ гэдэг нь ялгарч байсан болов уу?

Дамирангийнх гэж гэр бүлийн хэдэн хүүхдүүд байна. Мэдээж тэд бүгдээрээ л гэр бүл үр хүүхэдтэй байж таарна. Энэ нийгэмд амьдарч байгаа жирийн л хүмүүс. Хүн нийгмээс, төрийн механизмаас болоод оюуны хувьд яаж ядуурдаг вэ гэдэг нь ахтай холбоотой асуудлаас их ажиглагдсан л даа. Би Энхбатын дүү. Тэр хүн Дамиран гэдэг хүний хүү. С.Зоригийн хэрэгт шалгагдаж байна гэхэд хүмүүс илт зай барьдаг. Найзлаж, нөхөрлөж явсан хүмүүс холдоод явдаг. Үнэхээр биднийг сайн ойлгодог, мэддэг. Бидний төлөө сэтгэл гаргаж боддог, дотны найз, андууд бол үлддэг л юм билээ. Гэхдээ бид хэдүүлхнээ үлдээгүй, ганцаардаагүй. Түүгээрээ их бахархдаг шүү. Тэр хүнд хэцүү үед холдох хүмүүс олон байсан. Гэхдээ үлдэх нь цөөхөн боловч чанартай байсан. Тэгэхээр энэ гэр бүл ямар хэмжүүртэй байна гэдэг нь тэндээс харагдсан. Зарим ах дүү, найз нөхөд маань өнөөдрийг хүртэл үүний төлөө сэтгэл зовж, үнэн цагаан нь тогтоогдчихоосой гэж адилхан л зовж шаналж байгаа. Тэр бүхэн их итгэл, урам, зориг өгч байсан даа.


Гэр бүлийнх нь хүн, хүүхдүүд нь Монголын төр засагт итгэх итгэлгүй болцгоосон байх даа?

-Манай ах бэр эгч хоёрын бие биедээ бичиж байсан захиаг ах маань сүүлд нь надад өгсөн. Жирийн гэр бүлд байдаг уур амьсгал байсан байдаг. Нэг нь энд шоронд зовоод, нөгөө нь тэнд жаргаж байсан юм байдаггүй. Хоёулаа нийлээд хоёр хүүхдийнхээ төлөө сэтгэл зүрхээ зориулж явсан байдаг. 49 хоног нь дууссаны дараа Эрка эгч “Монголд дахиж хэзээ ч ирэхгүй ээ. Ийм оронд дахиад яасан гэж ирэх юм бэ” гэж хэлээд уйлж байсан. Тэгээд хажуудаа байлгана гээд чандраас нь хэсгийг нь авч явсан. Дараа нь том хүүхэд нь ирсэн. Би уулзахаас халгаж байсан. Яг л миний бодсон шиг “Монголын төр ч гэж дээ, хууль дүрэм ч гэж дээ” гэсэн сэтгэлгээгээр тэр хүүхэд явж байгаа юм. Одоо том болчихсон залуу юм л даа. Монголд дахиад ирэхгүй гэж байсан. Хүний хүүхэд насанд арилшгүй толбо үлдээсэн бол насан туршид нь үргэлжилнэ. Насан туршид нь зэмлэл, шийтгэл, гадуурхал байх болно.


Хууль хяналтын, хүчний байгууллагад хүн чанартай хүмүүс байдаг гэж та түрүүн хэлж байсан. Санжаасүрэн өмгөөлөгчийн тухайд шоронд суухдаа хүртэл хэлмэгдсэн ч өмгөөлөгчийнхөө хувиар хариуцлагатай байж чадсан хүн биз?

Сэтгэлийн өр гэж байдаг бол тэр хүнд насан туршийн өртэй. Тэр хүний эрх ашгийг тодорхой хэмжээгээр хамгаалж, өөрийнхөө эрүүл мэндээр хохирсон хөндлөнгийн ганц хүн гэх юм бол Монгол улсад Л.Санжаасүрэн гуай л байна шүү дээ. Тэр хүн бидний ах дүү биш. Нийтлэг, тууштай явсан хүн гэвэл бас Санжаасүрэн гуай байна. Мэдээж тэр хүний өөрийнх нь итгэл үнэмшил, өөрийнх нь гол зэвсэг ёс зүй нь байгаа. Хэрвээ тэр үеийн хүчний байгууллагын удирдлагад тийм хүн ажиллаж байсан бол, тэр хэргийг зохион байгуулах сэдэл төрөхгүй байх байсан болов уу гэсэн харуусал бас л байдаг. Яагаад манай улсад төрийн тусгай албан хаагчдын томилгоонд шүүлтүүр байдаггүй юм. Яагаад боловсролын системд нь суулгаж өгдөггүй юм. Яагаад ая тал зассан, бүлэг дагасан , эд хөрөнгө дагасан нөхдүүдийг Монгол улсын төрийн өмнөөс бэлтгээд ажиллуулаад, дээрээс нь шагнаад урамшуулаад, цоллоод байдаг нь сонин. Би Санжаасүрэн гуайг үнэлдэг, хүндэлдэг. Гэхдээ их харамсдаг. Амьдралынхаа тодорхой хугацааг өргөст торны цаана өнгөрөөсөн тэр хүн эрүүл мэндийн хувьд их хохирсон байгаа. Эрүүл мэндийн хохирлыг мөнгөн дүнгээр хэмждэггүй. Тэр хүнийг шийтгэх биш бараг шагнах ёстой хүмүүсийн нэг л гэж би хардаг шүү дээ.


Санжаасүрэн өмгөөлөгч тухайн үеийн ТЕГ-ын дарга Батсайханыг их буруутгасан байдаг юм билээ?

Би өнөөдрийг хүртэл төрийн тогтолцоо, хүчний байгууллагуудын системийг мэдэхгүй. Олонд нээлттэй байдаг юм уу, бүр мэдэхгүй. Тэгэхээр Батсайхан гэдэг дарга нь байна уу. Эсвэл Хууль зүйн сайд нь байна уу. Ерөнхий сайд нь, эсвэл Ерөнхийлөгч нь байна уу. Хэн яасан нь өнөөдрийг хүртэл бүрхэг шүү дээ. Бид баримт нотолгоогүй бол тэр хүн тэгсэн гээд санаасаа зохиогоод бодоод, санаандаа итгээд, яриад явахгүй гэдгээ хэлсэн шүү дээ. Буруу нь батлагдсан тохиолдолд, тэр хүмүүсийн гэм буруутай нь хариуцлага тооцох механизм төрд байх ёстой гэдэгт итгэхийг хүсч байна.


Та ер нь Оюун гишүүнтэй хэр танил вэ. Тэр хүн таны ахыг хэр мэдэх вэ?

Тухайн үед өргөдөл гомдол бичээд, эрх мэдэлтэй хүмүүстэй нь уулзаад явбал болох л байсан. Яагаад ч юм, тэгж явмааргүй санагдсан. Энэ асуудлын хойноос тэгж яваад нэмэргүй гэдгийг мэдсэн. Манай ах өөрөө ч “битгий яваасай” гэж хүсээд байсан юм шиг байгаа юм. Өөрт нь тохиолдсон зүйл ах дүү нарт нь, эргээд хэн нэгэнд гай болчих вий гэсэн болгоомжлол ахад маань байсан болоод , зарим зүйлийг надад ярьдаггүй байсан болов уу гэж боддог. Бид С.Оюун гишүүнтэй ч байна уу. Өөр хүмүүстэй уулзаж болох байсан. Гэхдээ тэнгэрт байдаг улсуудтай уулзах хүсэл бидэнд байхгүй. УИХ-ын гишүүн, тодорхой намын дарга , ахаа зүй бусаар алдсан тэр хүн чадлаараа л явж байгаа шүү дээ. Чадлаараа яваад ямар ч шийдвэр гаргаж чадахгүй байна. УИХ-ын гишүүн гэдэг тодорхой хамгаалалттай, тодорхой мэдээлэлд хүрэх бололцоотой тэр хүний замд саад хийж байгаа юм чинь, бидний замд саад хийх жирийн л үзэгдэл шүү дээ. Ер нь аливаа зүйлд хүлээн зөвшөөрөх, хүлээн зөвшөөрөхгүй байх гэсэн хоёр зарчим байдаг гэж би хардаг.

Өөд болсных нь дараа Олон улсын байгууллагад хандаж “Шалгаж өгөөч ээ” гэж хүсэлт тавьж байсан. Харин тэр хүсэлт очсон үгүйг нь мэддэггүй. Өнөөдөр хувь хүний захидал харилцааны нууц, хэвлэл мэдээллийн эрх чөлөө гээд зөндөө олон юм ярьдаг шүү дээ. Бид цаасан дээр ардчилсан нийгмийг байгуулчихжээ. Амьдрал дээр эсрэгээр нь яваад ирчихэж. Төр нь зохион байгуулалттай гэмтэй үйлдлүүд хийж байхад, ингэж л байдаг юм гэсэн байдлаар хараад сууж байдаг. Сонгууль болохоор бужигнаад эхэлдэг. Сонгуулиар өөрсдийгөө худалдаж, намын мөнгө дуртай хүлээж авдаг. Бид өөрсдөө л төрд сонгогдож байгаа хүмүүсээ худалдаж гаргаж байна шүү дээ. Үхсэн загасны үлгэрээр урсгал дагаад л хөвөөд явж байна. Урсгалыг сөрөе, арай жаахан өөрчилье , дээр нь байгаа булингартай хэсгийг нь жаахан цэвэрлэе гэсэн хүмүүс нь Монголын төр, тусгай алба, шүүх цагдаагаас бүгдээрээ л алга болоод байна. Монгол улсын нэрийн өмнөөс явж байсан Хурц гэдэг хүн баригдахад С.Зориг агсны хэрэг, Д.Энхбат гэдэг хүний асуудал яригдаж байгаа учраас, Монгол улсын иргэн, тусгай албаны хүн гээд цол тушаалаар нь дуудаад их сандарцгааж байна шүү дээ. Эх үүсвэр нь тэнд байгаа юм. Эрх мэдлийн төлөө, мөнгөний төлөө улайран зүтгэж, замдаа таарсан элэг нэгтэн байтугай хүмүүсийг золиослоход бэлэн болж. Өөрсдийн мэдэлд байдаг хэвлэл мэдээллийн хэрэгсэл, радио телевизээр дуртай үедээ олны тархийг угаадаг, сэтгэл зүй рүү нь дайрдаг байдал бүрэлдээд тогтчихсон байна.

Харин ахынхаа тухайд жаахан бахархаж байгаа юм бол , миний ах ямар ч байсан мөнгөөр найзыгаа худалдсангүй, гүтгэсэнгүй. Тухайн үед ахыг зодож, дарамталж, тулгаж байсан. Бууны бөгсөөр цохиж байсан. Тэр бүх зүйлийг нь бодоход үнэхээр итгэж ядмаар. Гэхдээ бие дээр нь гарсан хөхөрсөн толбонууд, хөх няц болсон зэрэг нь баталгаа нь байсан. Тухайн үед шоронгийн нөхцөл байдалд тэр хүн ямар байгааг дотроос нь бичлэг хийж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр үзүүлэх гэхэд зөвхөн 25 дугаар суваг телевиз л цацсан. Харин хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаж байхад нөгөө олон Хүний эрхийн байгууллагууд нь яагаад дуугараагүй юм бэ? Тэгэхээр дотоодын байтугай гадны олон улсын байгууллагуудын амыг барьж, тодорхой хэмжээгээр үйл ажиллагааг нь хянадаг байдал Монгол улсад байгаад л байна. Ер нь нийгмийн бүх салбарт байна шүү дээ.

Одоо бий болсон нөхцөл байдлыг харж байхад, Б.Хурц гэдэг хүнд хувь хүнийх нь зүгээс, гэр бүлийнх нь зүгээс харамсах сэтгэл төрөлгүй яахав. Болгоомжлол бас төрнө. Тэр хүн өнөөдөр асуудалд яаж хандахаас дараагийн асуудал шийдэгдэнэ. Тэр хүн цөөхөн хэдэн хүний эрх ашгийг хамгаалаад гараад ирвэл, өөрөө, гэр бүлээрээ тодорхой хэмжээнд хохирох асуудал гарч болно. Нэгэнт хийсэн юм бол, нэгэнт үүргийг нь биелүүлсэн юм бол “би хийсэн” гээд хэлчих иргэний, хувь хүний эр зориг байх юм бол энэ асуудал нааштайгаар шийдэгдэх боломж харагдаад байгаа.

Хувь хүний хийх үйлдэл дараагийн алхамуудын эх үүсвэр болно. Монголын нөлөө бүхий хүмүүс тэр хүний төлөө зовж байгаа нь нэг бодлын сайн хэрэг. Нөгөө бодлын тааламжгүй. Яагаад гэвэл Монголын төр хуулийн байгууллага, тусгай албад нь хууль бус үйл ажиллагаа явуулдаг гэсэн дүр төрхийг бий болгочихоод байна. Тийм байж Монгол улс дотроо яаж шийдэх гэж байгаа юм бол. Өнөөдөр бид хэр зэрэг оюуны боловсролтой, хэр зэрэг хүнээ дээдэлдэг вэ, ардчиллын үндсэн шалгууруудыг хэр зэрэг хангасан бэ гэдгийг одоо харж болохоор байгаа юм. Нэг ёсондоо Монгол улсын төр, үүнийг зохион байгуулсан хүмүүс олон улсын шалгалтанд орох гээд байна шүү дээ. Би бол тэгж хараад байгаа. Олон улсын шалгалтанд ороод яаж гарч ирэх нь вэ? Өнөөдөр Монголдоо шийддэг шиг танил талаараа, эрх ашгаараа, мөнгө төгрөгөөр тохиролцдог энэ аргаараа олон улсын тавцанд шийднэ гэж дотроо бодож байгаа бол их эмгэнэлтэй байна. Дахиад хэлэхэд Монголын төр яаж шийдэх вэ гэдгээс л хамаарна. Монголын төр олон улсад шалгалтаа л өгөх гэж байна.


Б.Хурцтай холбоотой 4 дэх шүүх хурал 20-ны өдөр болно гэсэн мэдээлэл байгаа. Тэгэхээр Лондонгийн шүүхийн танхимд Б.Хурцын амнаас унах үгс их олон зүйлийг шийдэж магадлалтай харагдаж байна.

Тэр хүн өөрийгөө, гэр бүлээ битгий золиослоосой л гэж бодож байна. Тэр хүний ажиллаж ирсэн арга барил итгэл үнэмшил ямар байдгийг мэдэхгүй шүү дээ. Тусгай албад ямар байх ёстой юм бэ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл ямар байх ёстой юм бэ. Ямар шалгууртай байх ёстой юм бэ. Харин тэр хүн өнөөдөр ямар байх нь вэ гэдгээс олон зүйл хамаарна. Гол нь ямарч тохиолдолд хүн чанар, хүн ёс, хүнлэг сэтгэлээ алдаж болохгүй.

Ер нь энэ асуудалтай холбоотой миний мэдэж буй мэдээлэл олон нийттэй л адил байна. Надад тусгайлсан мэдээллийн сүлжээ алга. Надад тийм эрх мэдэл алга. Хөрөнгө мөнгө ч алга. Эрх мэдэлтэй, улсаас олгогдсон эрх бүхий улсууд хийдэг болохоос, жирийн иргэн бидэнд нэг их мэдээлэл аваад судлаад байх боломж байхгүй байх. Ер нь бидний бүх зүйл дээр хяналт байдаг гэдгийг их сайн мэдэрдэг, ойлгодог. Ойлгогдохоор ч хэмжээнд нөлөөлдөг. Нэг ёсондоо Монголд айдсаар дарангуйлдаг, албан тушаалтай нь хариуцлага тооцно гэж сүрдүүлдэг. Гэр бүл хамаатан садантай нь ялладаг байдал байна. Монголчууд бие биедээ үл итгэж, болгоомжилж байна.

Үүнийг бүгд мэдээд, хүлээн зөвшөөрөөд байдаг. Гэсэн ч чиний хэлдэгээр газар нь хатуу тэнгэр нь хол, бид яах юм бэ. Амьдрах орчин байтугай амьдрах итгэл гэдэг юмыг аваад хаячихаж байгаа юм. Сэтгэлийн гэмт хэрэг гэж байдаг бол, гэр бүлд нь нөлөөлсөн, гэр бүл нь золиос болсон гэмт хэргийн ангилал гэж байдаг бол, энэ өндөр түвшний гэмт хэрэгт орно шүү. Эрүүл мэндээр нь сэтгэл санаагаар нь амьдрах итгэлийг нь бусниулчихсан, үр хүүхэдтэй нь яллачихсан байхад юугаар хэмжих юм бэ. Хэмжих хэмжээс байхгүй шүү дээ. Ганцхан хэмжээс байгаа нь амьд явах. Гэтэл амьд байх ёстой хүнийг нь үхүүлчихээд сууж байна шүү дээ.


Ер нь ахын тань амьдрал яагаад ийм амаргүй замаар замначихсан юм бэ. Ахыгаа арай өөрөөр амьдрах байсан даа гэх харуусал танд байдаг байх. Та ахынхаа амьдралын хүнд хэцүү үеүдэд хамт байж ирсэн юм байна?

Монгол гэр бүлийн гишүүд гэрийнхэн дотроо ядарч яваа нэгэндээ илүү санаа тавьдаг. Тийм л байдлаар ахдаа хандаж байсан юм болов уу гэж боддог. Насны хувьд бид хоёр ойролцоо. Бид хоёр жижиг сажиг зүйл дээр хэрэлдэж хэлэлцэж явсан болохоор ахыгаа гадарлана л даа. Мэдээж ах минь яаж яваад хэрэгт орчихов. Яаж яваад энэ олон жил шоронгоор явчихав гэсэн харуусал байдаг. Тэгэхээр энд бүхэл бүтэн системийн тухай л ярих хэрэгтэй болох юм.

Хүн алдах эрхтэй шүү дээ. Харин манай улсад шорон гэдэг нь хүнийг алдахад зөв тал руу нь засдаг газар биш. Буруу тал руу нь засдаг байгууллага. Манай ах угийн омголон. Хүнд дээрэлхүүлэх дургүй. Хэн нэгэн хүн хэн нэгнийгээ зодож байхад зодуулж байгаа хүнийх нь талд ордог. Тийм л хүмүүжилтэй байсан юм болов уу гэж боддог. Гэтэл сэтгүүлчид, хууль хяналтын байгууллагынхан ахыг нэг л их айхтар рецетив гэмт хэрэгтэн гэж хэлчихсэн байдаг юм байна лээ. Овог нь юм шиг яригдаад байдаг. Ял эдэлж байхад нь бол болох байх л даа. Хүн ухаарч болно. Ухаараад гараад ирэхэд нь угтан авдаг орчин байх ёстой. Гэтэл хүнийг улам цааш нь явуулаад, улам өширхүү, хатуу болгодог. Харамсалтай нь, тэр систем дунд манай ах бас орчихож.

Ахын анх шийтгүүлсэн хэрэг нь их инээдтэй хэрэг байдаг юм. Машин барьж үзэх гээд л хүний машин унаад явчихсан. Хүүхдийн л сониуч зан байж л дээ. Тэрнээс хойш хянагч зодлоо гэхчлэн хэрэг байдаг. Ер нь өөрөөсөө дорой буурай хүнийг зодож дарамталж байсан удаа байдаггүй байх. Дандаа л эрх мэдэлтэй, хүн амьтан дээрэлхэж зодсон нөхдүүдтэй л зодоон нүдээн хийсэн байдаг. Тэгж явсаар байгаад л, тэр үеийн муу нэртэй л хүн болсон байдаг. Одоо С.Зориг агсны хэрэгтэй холбоотой, Б.Хурц гэдэг хүнтэй холбоотой, олон жилийн өмнө болоод өнгөрсөн зүйлийг ярихад надад ч гэсэн харамсалтай байна.

Хэрвээ өөр замаар яваад ирсэн бол, энэ хүн өнөөдөр амьд байх байсан уу гэх бодол төрж л байна. Гэхдээ хувь тавилангийн зургийг өөрчилж болдоггүй л юм байна. Тэр хүний хувь тавилангийн зам нь тийм байсан юм байлгүй. Тэр хүн анх хэн нэг хүний шахалтаар, хэн нэгэн хүний золиос болж тэр газар руу ороогүй. Гэхдээ “Чи угаасаа рецетив байсан” гэсэн сэтгэлгээг хүний тархинд бий болгодог, үүнээс өөрөөр амьдрах аргагүй гэдгийг итгэж үнэмшүүлдэг системээр явсан хүн амьдралыг арай өөр нүдээр харна шүү дээ. Гэхдээ тэдэнд өөрсдийн дагаж мөрддөг хууль, журам байдаг. Өнөөгийн төр засгийн эрх мэдэлтэнгүүд шиг нэг өдөр нөхөрлөөд мянган өдөр дайсан байдаггүй. Нэг өдөр нөхөрлөөд мянган өдөр найзууд байдаг бичигдээгүй хуультай. Тиймээс ч тэндээс барьж авчраад “хэн нэгэн хүнийг гүтгэ, мөнгөн шагнал өгье” гэхэд нь “би хүн гүтгэж чадахгүй ээ” гэж хэлсээр, ярьсаар, зүтгэсээр байгаад эцэст нь амь насаараа хохирсон байдаг. Гэхдээ тэр хүн өнгөртлөө, амьдралаа дуустлаа нэг л юманд итгээд байсан. Намайг хилсээр, хууль бусаар авчирсан бол, хэзээ нэгэн цагт сэтгэл гаргаад гэмгүй гэдгийг минь илэрхийлнэ гэсэн итгэл байсан. Тэр хүнийг тийм л итгэл тэжээж байсан. Францад очоод сүмийн байгууллагаас туслалцаа авч эмчилгээ хийлгэхээр болсон байсан. Хэрэв хууль бус харамсалтай зүйл болоогүй бол өнөөдөр тэр хүн Францад, Германд эхнэр хүүхдүүдтэйгээ инээж хөхрөөд, магадгүй “Цагаан сар”-аа , “Наадам”-аа тэмдэглээд Төрийн дууллаа сонсоод баярлаад сууж байх ёстой хүн.


Францад байхдаа бие нь сайнгүй байсан юм уу. Яг юу нь өвддөг байсан юм бэ?

Манай ээж астам өвчтэй байсан юм. Ах бас тийм байсан. Удам дагасан уу, эсвэл шоронгийн нөхцөлд олон жил явсан болоод тэр үү мэдэхгүй. Уушигны багтраа өвчтэй байсныг хүн болгон л мэддэг. Гэхдээ мэдсэн ч мэддэггүй юм шиг байдаг. Бага залуу байхад нь л эргэж очиход ганц захидаг юм нь амны цацлага байсан. Цацлага нь байхгүй бол царай нь хөхрөөд бие нь мууддаг гэдгийг ойр дотных нь хүмүүс бүгдээрээ мэднэ. Тэр хүн чинь насаараа шоронд байгаагүй. Хүн шиг амьдаръя гээд явж байсан хүн. Өөрөө ч гэсэн “Шоронгийн амьдралаас залхаж байна. Хүн шиг амьдрах юмсан. Муу нэртэй байх ямар хэцүү юм бэ” гэж хэлж байсан. Хүнд чичлүүлж муугаар хэлүүлж явах сайхан биш шүү дээ. Эцсийн эцэст тэр хүнд тохиолдсон зовлон, өвчин бусдад сонин биш. Гэхдээ зохион байгуулсан төлөвлөсөн хүмүүс энэ талыг нь харсан байж таарна. Мөн гүтгэх хүнтэй нь холбох шалтгаан байсан байна. Тэд залуу насандаа найз нөхөд байж. Мөн бие нь сайнгүй хүн болохоор авчраад эрүүдэн шүүгээд тамлан зовооход ая даахгүй гэхчлэн холыг харж тооцдог юм байна л даа. Ар гэрээс нь хэл ам хийх хүн байна уу, үгүй юу гэдгийг хүртэл тооцдог л юм билээ.


-Тэгэхээр ямар ч байсан ах тань анд нөхөддөө үнэнч үлдсэн хүн. Тэр найз нөхдүүд нь ч ахын тань амьдралын сүүлчийн өдрүүдэд эргэж тойрч байсан байх?

-Ах маань сайхан найз нөхдүүдтэй байж. Тэдний хооронд ямар үнэ цэнэтэй нөхөрлөл байсныг мэдэхгүй. Ямар ч байсан найз нөхөд нь шоронд байхад нь ч тэр, гарч ирээд байхад нь ч эргэж тойрч байсан.

Гарч ирээд ихэнхи цагийг эмнэлэгт өнгөрөөсөн байдаг юм. Элэг нь том болчихсон, хэвлий нь устсан, тавилан хэцүү гэдгийг бид ойлгож байсан. “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван, Гаваагийн Энхтүвшин гээд хоёр найз нь бол байнга эргэж тойрч байсан. Эргэж тойрох, тус дэм хэрэгтэй үед найз нөхөд нь сэтгэлийн дэм өгч байсан. Би тэр хүмүүсээс болоод манай ах хэрэгт орчихлоо гэж бодож байсангүй. Ямар ч байсан зовлонтой газар, зовлонтой нөхөрлөл дунд амьдралын үнэ цэнийг ойлгож , олон жил үерхэж, жаргал зовлонгоо хуваалцаж явсан найзууд нь ахыг маань өөд болоход нь ч, ажил явдлынх нь үеэр ч хамт байж байсан. Тийм найзуудтай байсан ахаараа бахархдаг. Тийм найзуудынхаа төлөө тэгж явахаас өөр аргагүй байсан юм байна гэж ойлгож байсан. Хүнд юугаар ч худалдаж болдоггүй сэтгэлийн юм хүн чанар байдаг шүү дээ. Харамсалтай нь хүн болгонд байдаггүй юм шиг байна л даа.

Танд баярлалаа.

Э.Болорхажид


Top
 Profile  
 
PostPosted: Oct.08.10 8:03 pm 
Offline
Гавъяат Форумчин Гишvvн
User avatar

Joined: Jul.16.10 3:53 pm
Posts: 2583
Location: Coming Back to Life
Б.Хурц Д.Энхбатыг Францаас авчирсан нь

Image


Европын орноос хүн хулгайлсан хэрэгт буруутган Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга Б.Хурцыг Лондонд саатуулсан. Түүнийг Францад цагаачлалд орсон байсан Д.Энхбатыг хил дамнуулан хулгайлж Монголд хүчээр авчрах гүйцэтгэх ажиллагаанд гар бие оролцсон гэж шалгаж байгаа нь тодорхой болов. Өнөөдөр Монголын төр хүн хулгайлах гүйцэтгэх ажиллагаа явуулсан Б.Хурцыг гадныханд хэн илчлэв гэдэг буруутныг хайх, авран хамгаалахаар ид бужигналдаж байна. Үүрэг даалгавар өгч гүйцэтгэх ажиллагаа нэгэнт хийл­гэсэн тохиолдолд эргээд ажилтныхаа нэрсийг гадагш задруул­даггүй улсын тусгай нууц энэ тэр байдаг ч энэ нь үнэндээ хулгайлагдаж ирээд дараа нь амь насаа алдсан хөөрхий Д.Энхбатаас тийм чухал гэж үү. Анхнаасаа хүн хулгайлж хууль бус ажиллагаа явуулаагүй бол Б.Хурц Лондонд баривчлагдахгүй, Д.Энхбат нас бараагүй байх байсан нь мэдээж. Ингэхэд хүн хулгайлах хэрэг яагаад үүссэн, хэн хийсэн байдаг юм бэ гэдгийг эргээд нэг санацгаая. Уншигч та бүхэнд Д.Энхбатын нас барахаасаа өмнө амьд үлдэх эрхээ гуйж Монголын төрөөс аврал эрж байсан тэр үеийн ярилцлагууд хийгээд өөрийнх нь хэлж ярьж байсан үгсийг нь нэмэлт хачиргүйгээр товчлон хүргэе. Хэдийгээр 2003 оноос хойш цаг хугацаа өнгөрсөн ч үнэн аажимдаа тодрон гарч ирж байгаа тул тухайн үед Монголын хуулийн бай­гууллага, сайд, дарга нар энгийн нэг иргэнээ яаж хэлмэгдүүлж, яллаж, алж орхисныг яагаад эргээд сөхөж болохгүй гэж. Хэрэг хуучирдаггүй биз дээ.

СОНИН ХЭВЛЭЛИЙН ХУУДСААС

Д.Энхбат 2003 оны тавдугаар сарын 15-ны өдөр Францаас баривчлагдаж Монголд ирээд Зайсангийн хорих ангийн эмнэлэгт бие нь тааруу байхад түүний өмгөөлөгч Л.Санжаасүрэнгийн хамт сурвалжлагч миний бие сэтгэл зүйч гэж өөрийгөө худал танилцуулснаар дотогш нэвтэрч Д.Энхбатаас ярилцлага авч байсан билээ.

1."Өдрийн сонин"-ы 2008 оны долдугаар сарын 31-ний дугаар "Хэрэв тэр үед кордимин хийсэн бол би үхэх байсан":

-Намайг онгоцоор ирсэн гэдгийг тогтоох шиг амархан юм байхгүй. Германаас тавдугаар сарын 18-нд ирсэн онгоцны суудлын хамгийн ард хэсэгт би хүлээстэй сууж ирсэн. Надад нүдний хар шил зүүлгэсэн болохоор бүх юмыг сайн харж чадахгүй байсан. Бие засах газар руу явахад хүмүүс хүлээстэй намайг харсан л байх ёстой. Намайг харсан хүмүүс үнэн байдлыг хэлээч гэж хүсч байгааг минь цааш нь дамжуулж өгөөч. Онгоцны үйлчлэгч эмэгтэй "Таны бие зүгээр үү" гэж асуухад нь би их баярласан. Буянт-Ухаад онгоцон дотор орж ирсэн албаны хүн "Наад хүнийхээ нүү­рийг харуул" гэхэд намайг гар дахь паспорттой тулгасан. Тэгээд хилийн шалганы боомтоор дамжуулалгүйгээр онгоцноос буулган тагнуулынхны машинд суулгасан. Намайг тагнуулын газрын шоронд хорьж байхад дэд хурандаа Бат-Эрдэнэ гэж өөрийгөө танилцуулсан хүн байцаалт авдаг байсан. Тэр хүн чамайг ямар аймаар хувь заяа хүлээж байна вэ гэж бодно. Чамайг дажгүй залуу гэдгийг чинь мэднэ. Тагнуулаас хүн амьд гардаггүй юм. Чи амьд гарахын тулд "Цагаан шонхор"-ын Энхтайван Зоригийг алах саналыг надад тавьсан. Би зөвшөөрөөгүй гэж хэл л дээ. Ингээд бүх юм дуусна ш дээ" гэсэн. Мөн Энхтайваны цаана Энхсайхан байгаа, тэдний талаар баттай мэдээлэл байгаа гэсэн. Тэгэхээр нь би хүн гүтгэж чадахгүй гэсэн. Тагнуулын газрын ажилтнууд "Чиний ирсэн дипломат паспорт чинь энэ байна. Чи ирсэн энэ паспортоороо буцахад 500 сая төгрөг аваад явна ш дээ" гэж хэлсэн. Би Монголын дипломат паспорт дээр өөрийн иргэний үнэмлэх дээр наасан зурагны хуулга байхыг нь харсан.

Намайг тамлаж зовоосоор Энхтайваныг тагнуулахаар элсүүлж албан хүчээр баталгаа авч, улсын нууц задруулахгүй гэж гарын үсэг зуруулсан. Амьд гарахын тулд яах аргагүй ингэсэн. Тэд хэлэхдээ чамайг Монголд ирснийг хэн ч мэдэхгүй. Чамайг алчихаад сураггүй болсон хүний тоонд оруулчихна гэхээр нь айгаад бас тэнэгтээд гарын үсэг зур­сан. Монголд өнөөдөр ийм ноцтой гэмт хэргийг хүнд хүчээр хүлээлгэх гээд байхад, хүн гүтгүүлэх гээд, ийм том асуудал болоод байхад холбогдох газар нь яагаад тоож шалгахгүй байна вэ. Би онцгой комисс гаргуулж шалгуулмаар байна. Би үхээд дуусах хэрэг биш шүү дээ... гэж тэрбээр ярилцлагадаа өгүүлж байжээ.

2. Д.Энхбатын өөрийн ярьж байсан ярилцлагаас нь:

...Бодит байдал гэвэл бүх юмыг тагнуул мэдэж байна. Бүх юманд тагнуулын хөл гар оролцож байна. Энэ бол маш эртнээс зохион байгуулсан юм билээ. 2002 оны есдүгээр сард С.Зоригийн хавтаст хэргээс материал алдагдлаа гэсэн мэдээлэл гарч байсан. Үүнээс арваад хоногийн дараа Ц.Нямдорж сайд 500 сая төгрөг амлаж телевизээр ярьсан. Ингээд хэд хоногийн дараагаас урьдах гэрч нараа дахин байцааж эхэлсэн. Энэ 500 сая төгрөг ийм л юманд зарцуулах мөнгө байж. Энэ хэрэгт намайг бүр эртнээс судалж сонгосон нь мэдэгдсэн. Миний ял шийтгэл тэр бүү хэл 2003 оны хоёрдугаар сард Парист бие муудсаныг хүртэл мэдэж байсан. Миний бие шоронгийн ая даахгүй гэдгийг мэдэж нарийн судалсан...

3. Д.Энхбатын өмгөөлөгч Л.Санжаасүрэнгийн ээлжит хэвлэлийн бага хурлын мэдээллийг нийтэлсэн сонин хэвлэлээс түүвэрлэхэд:

-Д.Энхбат баривчлагдаж ирэхээсээ өмнө Франц улсын Саен хотын цагаачлалын байгууллагад бүртгүүлж тэнд амьдарч байсан. 2003 оны тавдугаар сарын 15-ны өдөр Цэрэнпагма гэдэг таньдаг эмэгтэй уулзъя гэж утасдсаны дагуу Д.Энхбат өөрийн "Форд" маркийн автомашинтайгаа болзсон газар болох Лэ Хэвра хотод очжээ. Тэнд Цэрэнпагма дөрвөн монгол залуутай хамт байсан бөгөөд Д.Энхбатыг очингуут цахилгаан бороохойгоор цохиж унагаагаад машинд чихэж оруулаад хөдөлсөн гэнэ. Тэд гар утсаар хэн нэгнээс зааварчилгаа авч байсан бөгөөд Бельги улсын хилд ойртонгуут дипломат дугаар сольж зүүж, Брюссель дэх Монгол Улсын Элчин сайдын яаманд очжээ. Элчин сайдын яаманд түүнийг ямар нэг тариураар тарьж ухаан алдуулж тавдугаар сарын 18-ны өдөр Монгол руу ирсэн. Д.Энхбатын өөрийнх нь үзэж байгаагаар гараа гавлуулж хүлүүлж амаа таглуулсан Германы хил гаалиар оруулж гаргаж байхад Германы зохих албаны хүмүүс яагаад анхаарал тавихгүй байгаад гомдсон сэтгэлээ хэлжээ. Учир нь тэрбээр энэ улсын харьяаллын хүн болоод тэр юм байна. Буянт-Ухаад буухад Д.Энхбатыг шууд машинд суулгахад тэнд буу шийдэмтэй баг өмссөн хүмүүс элэг рүү нь бууны бөгсөөр цохиж ухаан алдуулсан. Тэр шоронд сэрсэн бөгөөд Бат-Эрдэнэ гэж өөрийгөө танилцуулсан хүн байцаалт авсан... гэж бичжээ. (Дашрамд дурдахад ТЕГ-ын ажилтан Бат-Эрдэнэ гэж өөрийгөө танилцуулсан хүн сэтгүүлч надаас гэрчийн мэдүүлэг авч байсан болно. Д.Энхбатаас ярилцлага авсантай холбоотойгоор гэрчийн мэдүүлэг авах хэрэгтэй хэмээн ТЕГ-ын тоот өрөөнд гэрчийн мэдүүлэг авч байсан билээ). Эрүүдэж шүүж тамлаж байсныхаа дараа "Чи энд байснаа хэнд ч хэлж болохгүй. Энэ бол улсын нууц. Задруулах юм бол чамайг ална. Тагнуулынхан нууцаа хамгаалж чаддаг юм" гэж сүрдүүлж байгаад албадан баталгаа гаргуулж гарын үсэг зуруулсан. Энэ бүхний дараа Сэлэнгэд очсоны дараа 99810333 дугаарын утас өгч Германд байгаа эхнэр рүүгээ "Дөнгөж сая Монголд ирлээ" гэж хэл гэж шаардсан. Тэгээд Сэлэнгийн Алтанбулагийн ойролцоо цагдаагийн хошууч Батсүх гэж танилцуулсан хүнд хүлээлгэж өгч улмаар Улаанбаатарт шорон руу эргүүлэн авчирсан. Үүний дараа Улсын мөрдөн байцаах газраас хуурамч бичиг баримт ашигласан гэх хэр­гээр, Төмөр замын цагдаагийн хэлтсээс С.Зоригийн хэрэгт сэжиглэн шалгаж байна. Өмгөөлөгч Л.Санжаасүрэн хэлэхдээ "Энэ бол улсын нууц биш. Хүний эрхийг зөрчсөн маш ноцтой асуудал" гэж хэлэв...

4. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас олон нийтэд гаргасан албан мэдэгдэл. 2008.07 сар

-Д.Энхбат ял эдэлж байх үедээ 1998 оны долдугаар сарын 31-нд эмч нарын зөвлөгөөний дүгнэлт гаргуулан хорих ангиас суллагдсан байна. Гэтэл энэхүү дүгнэлт нь санаатай гаргасан худал дүгнэлт болох нь мөрдөн байцаалтын явцад илэрч Монгол Улсын прокурорын дүгнэлт гарч, Нийслэлийн шүүхийн 2002 оны тавдугаар сарын 30-ны өдрийн 41 тоот тогтоолоор Д.Энхбатыг чанга дэглэмд эдлээгүй үлдсэн 12 жил нэг сар, найман хоногийн хорих ялыг үргэлж­лүүлэн эдлүүлэхээр тогтоожээ. Шүүхээс Д.Энхбатыг эрэн сурвалжилж олж баривчлахыг даалгасны дагуу олон улсын хууль хяналтын байгууллагын тусламжтайгаар эрэн сурвалжилж 2003 оны тавдугаар сарын 25-ны өдөр гадаадаас баривчлан авчирч холбогдох асуудлыг шалгаж ялыг эдлүүлж байгаа юм. Ялтан Д.Энхбатыг гадаадаас баривчлан авчирсан үйл ажиллагаанд хууль зөрчсөн, уг хүний эрх, эрх чөлөөнд халдсан ямар нэгэн үйлдэл байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.

Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн алба

5. Д.Энхбатын өмгөөлөгч Л.Санжаасүрэн тухайн үед ЦЕГ-ын Д.Сандаг-Очирт хаяглаж захидал илгээсэн нь сонин хэвлэл дээр нийтлэгдэж байжээ. 2003.08.02

-Танай хууль ёсны гэх ажиллагаа чинь НҮБ-ын холбогдох шийдвэр, Европын туурга тусгаар хэд хэдэн улсын эрх ашигт харшилж байгаад хэргийн учир оршиж байна. Та бүхэн монгол түмнийг мэхэлж чаддаг байсан, одоо ч мэхэлсээр байна. Гэхдээ Франц, Бельги, Герман улсыг хуурах нь юу л бол доо. Д.Энхбатыг баривчлах талаар зарим улсын холбогдох байгууллагад ТЕГ асуудал тавьсан боловч цаад улс байгууллага нь зөвшөөрөөгүй байхад Франц, Бельги, Герман улсын хилээр гаргаж оруулж онц хүнд гэмт хэрэг хийсэн нь нотлогдож байна. ЦЕГ-аас гаргасан мэдэгдэлд "Ялтан Д.Энхбатыг баривчлан авчирсан үйл ажиллагаанд хууль зөрчсөн хүний эрх чөлөөнд халдсан ямар нэгэн үйлдэл байхгүй, интерполын шугамаар авчирсан гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна гэжээ. Танай мэдэгдлийн дагуу эрхэм генерал та уг үйлдлийг удирдаж зохион байгуулсан гэдгээр заавал холбогдоно. Эрхэм генерал та, Европын холбооны хэмжээнд Монголын цагдааг хууль бус үйлдэл явуулсан хэмээн зарлуулж, Монголын цагдаагийн нэр сүрийг гутаасан танай газрын бусармаг үйлдлийг цээжээрээ хамгаалж байгаа нь ямаан дээр тэмээний гарз гэдэгтэй утга дүйх болов уу...

6. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн өдөр тутмын сонинд өгч байсан ярилцлагаас. 2003.11.25:

-Ял эдлүүлэх гэхээр өвчтэй болчихдог. Хууль бусаар чөлөөлсний дараа эрүүл болчихдог л хүн байна лээ. 2000 онд Францад очоод баригдах хүртлээ зүв зүгээр байсан юм билээ. Одоо ял эдлэх болохоороо хүний эрхийн хороогоор ял эдлэх боломжгүй гэсэн дүгнэлт гаргуулсан байна лээ.

7. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн өдөр тутмын сонинд өгч байсан ярилцлагаас. 2004.04.21:

-Д.Энхбатыг шалгах шаардлага байсан. Гэтэл зарим улс төрийн хүчин элдвээр дайрч садаа учруулж байгаа. Хамт тэмцэж явсан нэг нөхрийнх нь амь насыг бүрэлгэсэн хэргийг илрүүлэхийн төлөө зүтгэж байхад яагаад тэгдэг юм бүү мэд...

8. Тухайн үеийн Гадаад хэргийн сайд Л.Эрдэнэчулууны олон нийтэд хийж байсан мэдээллээс 2003.10 сар:

-Ирэн Д.Энхбатыг Францаас баривчилж авчирсантай холбоотойгоор тус улсын тал таагүй хандсан нь үнэн. Гэхдээ манай тал өөрийн байр суурийг илэрхийлснээр хоёр тал харилцан ойлголцож зохих арга хэмжээг авсан. Одоо хоёр улс бүрэн ойлголцсон.

9. Тухайн үеийн Гадаад хэргийн сайд Л.Эрдэнэчулууны олон нийтэд хийж байсан мэдээллээс 2004.05 сар:

-Манай хүчний байгууллагын ажилтнууд энэ хүнийг авчрахдаа холбогдох байгууллагуудтай ярилцаж амжаагүй ирсэн тал бий. Энэ асуудалтай холбогдуулан Германд суугаа Элчин сайд Д.Тэрбишдагва мэдүүлэг өгөөгүй, мэдээлэл өгсөн. Мэдүүлгийг шүүхэд өгдөг. Мэдээллийг хэнд ч өгч болно. Германы холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа.

Д.ЭНХБАТЫН СҮҮЛЧИЙН ХҮСЭЛ "ШУДАРГА ЁС" БАЙСАН ЮМ

Д.Энхбатаас анхны ярилцлагыг шоронд авч байсан сэтгүүлч миний бие амьсгал хураахаас өмнөх сүүлчийнх нь ярилцлагыг эмнэлэгт авч таарсан юм. Зуун айл дахь Хүүхдийн II эмнэлэгт хэвтэж байхад нь зурагчныхаа хамтаар очиж ярилцлага авах үед тэрбээр "Надтай нээх ойр зогсоод хэрэггүй шүү. Элэг өвдсөн. Цуснаас вирус халдварлаж болзошгүй шүү" гэж санаа зовингуйгаар хэлж байсан нь гэнэт санаанд орчихов. Тэр энэхүү ярилцлагын дараа нэг их удалгүй 2004 оны хавар нас барсан болохыг нь сонссон. Түүнийг амьсгал хураахаас хэдхээн хоногийн өмнө шорон­гоос суллаж дээ гэж бодогдож билээ. Д.Энхбат нас барахаасаа өмнөхөн "Сэтгэл" гэдэг үгийг байн байн хэлсээр нас барсан тухай төрсөн дүү нь ярьсныг дуулаад сэтгэл өмөрч нулимс унав. Анх ярилцлага авахдаа үнэхээр бие нь муу гэж үү гэж хар сэр санаж сурвалжлагчийн хашир зангаар уулзсанаас хойш шоронд очиж уулзаж яриа авах, шоронгоос захидал илгээж байсан гээд тэр хүний тухай багагүй дурсамж сэтгэлд хадгалагдан үлджээ. Тэр амьд үлдэх эрхээ эдлэх гэж мөн ч их тэмцэж, цөхөрч, ганцаардаж ядарсан даа. Үнэний талд сүүлчийн итгэл найдвар хэвлэл мэдээллийн хэрэгслээс өөр нөхөргүй явахад нь Монголын төр цаашаа харж байсан бол олон улсын хүний эрхийн байгууллага, шударга ёс Д.Энхбат, түүний өмгөөлөгч Л.Санжаасүрэнгийн талд байсан гэдгийг өнөөдөр бүр тод мэдэрч байна. Сая Л.Санжаасүрэн өмгөөлөгчтэй уулзаж ярилцлага авах хүсэлт гаргахад тэрбээр "Хазайсан дээр нь цааш нь түлхэнэ гэгчээр хүний жудаг ёсонд муухай юм даа. Тэгээд ч одоо би юугаа ч ярихав. Миний тухайн үед хэлж байсан үгс одоо ч хэвээрээ. Миний байр суурь тэр үеийнх шигээ яг хэвээрээ" гэсэн нь магадгүй хуучны түүхийг сөхөх шалтгааны нэг болсон биз. Үйл явдлыг сурвалжилж үнэнийг хайж явдаг хэвлэлийнхний хуудасаас эргээд нэг харахад Д.Энхбатыг Монголын хууль хяналтын байгууллага хэлмэгдүүлэн хохироосон байдаг гэж дүгнэхээр... Д.Энхбатын хоёр хүүхэд, гэр бүлийнхэнд нь эмгэнэл илэрхийлэхийн хамт тэр үнэний төлөө эцсээ хүртэл бууж өгөөгүй гэдгийг нь хэлье. Д.Энхбатын сүүлчийн хүсэл мөрөөдөл "Шударга ёс" байсан юм.

Б.ДОЛЗОДМАА


Top
 Profile  
 
PostPosted: Oct.10.10 5:49 am 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.28.04 6:19 pm
Posts: 18365
Location: АСАШЁОРЮГИЙН МОНГОЛД
Энэ Дагва гээч санаасаа сайхан бурдаг гар байна даа...Ийм хүнд сэдвээр нийтлэл бичих гэсэн юм бол эхлээд жаахан юм уншиж судалж байгаасай...

_________________
АСАШЁОРЮ ҮҮРД!!!


Top
 Profile  
 
Display posts from previous:  Sort by  
Post new topic Reply to topic  [ 36 posts ]  Go to page 1, 2  Next
Энэ сэдэвийг FB зарлах

Who Likes This Topic on Facebook? 


All times are UTC + 8 hours


Who is online

Users browsing this forum: No registered users and 0 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  
cron




Copyright Asuult.NET © 2000-2014.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2014 phpBB Group.