#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Dec.15.18 2:52 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 5 posts ] 
Author Message
 Post subject: Сонин хачин
PostPosted: Dec.04.18 9:47 pm 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн

Joined: Sep.25.15 10:11 pm
Posts: 920
Location: Хавтгай дэлхий
Итгэмээргүй сонин юм их таарах юм аа.


Top
   
PostPosted: Dec.04.18 9:52 pm 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн

Joined: Sep.25.15 10:11 pm
Posts: 920
Location: Хавтгай дэлхий
Эх нялхасаас хөөгдсөн эмэгтэй 30 гаран градусын хүйтэнд гадаа хүүхдээ төрүүлжээ
Хүүхэд маань ханиад хүрээд бараг сар болох гэж байна. Энэ хугацаанд эмнэлэгт 2удаа үзүүлж 1удаа үзүүлэх гэж оролдлоо. Эмч нартай холбоотой маш их муухай зүйл сонсож байсан ч өөрийн нүдээр харна, бас өөр дээрээ үзнэ гэж бодсонгүй ээ. Эх нялхсын эмчид хүүхдээ үзүүлэх гээд байж байх үед нэг жирэмсэн эмэгтэй би төрөх гээд байна гээд ороод ирэхэд үүдэнд бүртгэл хөтөлдөг 3н сувилагч манайх төрчихсөн хүүхдийн эмнэлэг болохоос төрүүлдэг нь биш нөгөө талаар ороод төрөхдөө үзүүл гээд 23 цагийн үед хөөгөөд явуулчихлаа. Гэтэл тус ээж цуг яваа хүнгүй таксины жолоочтой 2уулаа байв. Гараад нөгөө төрөхөө хайж явж бх үедээ энэ их хүйтэнд бараг 30 гаран градусын хүйтэнд гадаа гудамжинд хүүхдээ төрүүлчихлээ. Тэгээд буцаад элгэндээ хүүхдээ тэврээд уйлаад ороод ирсэн юм. Тэнд бсан бүх хүн маш ихээр цочирдож. Ээжүүд аавууд маш их уурлалаа. Мөн би ч гэсэн эх хүн өөрөө төрж үзсэн болохоор төрөх үед ямар байдгийг мэддэг учраас Та нар арай ч дээ яаж ийм хүн чанаргүй муухай бдаг бнаа. Энэ эмнэлэг чинь бүгд залгаатай байж хөөж шууд явуулахын оронд ядаж нэг сувилагчтайгаа дотроор явуулчихгүй гэж намайг хэлэх үед сувилагч нар уурлан чи одоо хэн юм ар гэрийнхэн нь биш бол дуугай бай гэсэн үг хэлж намайг болон тэнд бсан хүмүүсийг бүгд рүү нь уурлаж загналаа.

Тэгээд мөн бүх аав ээжүүд зааза хүүхдээ үзүүлнэ олон юм хэлбэл олигтой үзэж өгөхгүй гээд бас дуугүй болчих юм. Ингээд хэсэг хугацаанд бүх эмч нар гүйлгэж ээж хүүхэд 2г төрөх тасаг руу шилжүүлэх болов гэхдээ ээжийг бас л гадуур авч явахаар болов. Хүүхдийг дотроор харин хоёр эмч нь аваад явлаа. Дөнгөж төрсөн хүнд нэг даавуу нөмрүүлээд л түрээд гарсан. Түрээд явж байх үедээ хоорондоо инээлдээд азтай төрлөө ёстой азтай гэх юм. (тэр ээжийг ямаршуу байгааг мэдсэн ээж байна уу санаа зовоод болдоггүй ээ) за тэгээд би Орой 21:45д эмнэлэгийн бүртгэлд бүртгүүлээд үзүүлэх гээд очерлож зогсоод 01:00 цагт эмчдээ үзүүлэх гээд орох үед үзүүлэх гэж байсан Солонго гэх эмч маань үүдэнд байсан сувилагч нараас намайг юм хэлсэнг сонсчихсон орох үед их л тааламжгүй яачихсан юм хүүхэд чинь гэхээр нь ханиад хүрээд нилээн удаж байнаа 2 удаа бас үзүүлсэн бичиж өгсөн эмүүдийг уугаад ханиад нь зүгээр болдоггүй улам зовиур нэмэгдээд байна гэхэд бас л чагнаж үзсэнээ нөгөө эмээ уу гэх юм. Үгүй ээ эмчээ өөр эм нтр байхгүй юу гэж асуухад. Би мэдэж байна гэж уурлаад хүүхдийг чинь хэн хардаг юм гэхээр нь эмээ өвөө нь хардаг юм гэсэн чинь чи өөрөө харахгүй юугаа хийдийн гэхээр нь би ажил хийдэг юмаа гэхэд олон юм ярьж байхаар хүүхдээ хар гэж хэлэхээр нь уур хүрээд та арайчдээ та юу яриад бгаа юм бэ. Гэхэд очер дайраад танил эмчтэйгээ орж ирсэн ээж чи одоо эмчийн өөдөөс юм хэлдэг хэн юм зайл би хүүхдээ үзүүлэх гэж байна гэх юм. (нэг эмч нь намайг хүүхдээ үзүүлж байх хооронд дагуулж орж ирээд хажууд байж байсан юм) ингээд би хөөгдөөд гарлаа. Энэ үед хүүхэд маань маш их уйлж байхад огт тоогоогүй. Хүүхэд маань хоол идээд бөөлжиж байна, гүйлгээд байна гээд байхад үнэхээр тоочиж олигтой үзэлгүй хөөгөөд гарсан. Үнэхээр хүн чанаргүй балиар!!! Зүгээр л намайг үнэхээр муу муухайг нь тэвчээд дуугүй сууж чадаагүйн төлөө тэвчиж2 хэдхэн үг хэлэхэд тэгж муухай аашлаад хүүхдийг минь үзсэнгүй. Тангараг өргөсөн эмч хүн тийм байж болох уу? Яамных нь сайдад энэ мэдээ хүртэл тус эмч нарт хариуцлага тооцтол нь цааш нь түгээж өгнө үү.
2018.12.03ны 21:45-01:02

Сэтгэгдлүүд
-Юун хариуцлагагүй юм. Тэгэж тулгаж ирэг өөрсдийнх нь буруу. Та нарынхаар бол тэгээд гадны хувцастай хүмүүсийг эмнэлэг дотуур туучуулаад байвал нөгөө халдвар хамгаалал нь юу болох вэ? Хэдхэн минут болоод төрөх гэж байгаа гэж хүүхдийн эмнэлгийн сувилагч нар яаж мэдэхийн? Хөдөөний сумын хүүхнүүд хүртэл төрөхөөсөө хэд хоногийн өмнө эмнэлгээ барааддаг даа. Ийм тэнэг байж болохгүй ээ. Энэ ФБ дээр бичээд байгаа хүүхэн ч дээ. Хүүхдээ ч асарч чадахгүй байж эмч нарын өөдөөс хэрүүл хийгээд л дургүйг нь хүргээ биз. Ийм авгай нарын хэрүүлээр мэдээ болгож эмнэлгийн нэр хүндэд халдаж болохгүй шүү.
-2016 оны 1 сард би 3 сартай жирэмсэн байсан, тухайн үед хяналтандаа орж арай амжаагүй яваад зулбах гээд байна гээд түргэн дуудсан шөнө эмч ирээд өнөөдөртөө хараад хоноё маргааш нялхас дээр очоорой гэсэн. Өглөө 09 цагийн үед очсон чинь хүлээж аваагүй. Бараг намайг өөрөө зулбуулах эм тан уусан юм биш үү энэ тэр гэж инээлдээд суугаад байсан. ер нь өвчтөний сэтгэл зүй тал дээр ямар ч үйлчилгээ байдаггүй харин ч бүр дарамт болохуйц харицдаг. Тэгээд намайг үзэхгүй хөдөө орон нутагруугаа яв гэсэн. Би уйлаад л гараад явсан, Таксигаар аймгийн нэгдсэн дээрээ орой ажлын цаг тарсан байхад нь арай гэж очсон боловч бүх зүйл оройтсон байсан.
http://www.tusgaar.mn/64301?fbclid=IwAR19SeGwMNC4DbBkFp2DW8v0MoHuwcl56Nkb09aB7AVW9dXfaLK63b1a6_M


Top
   
PostPosted: Dec.04.18 10:12 pm 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн

Joined: Sep.25.15 10:11 pm
Posts: 920
Location: Хавтгай дэлхий
Tuvshin Tuvshee Энд сэтгэгдэл бичсэн мундаг эрчүүд шиг цөөхөн байдаг байх аа. Найз залуу маань маш хартай, огцом уурладаг залуу байсан. Нэг удаа Сансрын туул жинпангийн тэр хавьд явж байгаад над руу аймаар уурлаад утсыг минь булааж аваад, алгадаад авсан. Би шууд байрны булангийн дэлгүүр рүү нь гүйж ортол 2 3 эрэгтэй хүн байхаар нь ах аа надад туслаарай найз залуу маань зодох гээд байна гээд хэлж байтал араас нөгөөх гүйгээд орж ирээд намайг гарнаас чирээд энэ манай эхнэр байгаан гэсэн чинь бүгд аан за за гээд тоохгүй байсан. би хэн нэг нь ах руу маань залгаад өгөөч дээ гээд уйлаад дугаарыг нь хэлээд гарахгүй чаргууцалдаад тэмцээд байхад нэг нь ч туслаагүй бүүр дэлгүүрийн эгч нь гарч хэрүүл уруулаа хийгээч гэсэн. Тэгээд чирэгдээд гараад явтал ашгүй нэг эмээ хөөш чи муу наад охиноо тавиач гээд цүнх мүнхээрээ нүдээд аймаар аймаараар загнаад ах руу маань залгасан чинь ашгүй нөгөө муу чинь нэг явсан даа. Таяг тулсан ганц эмгэнээс долоон дор эрчүүд байдаг шүү. Тэр эмээ дээр аав ээж ах бид хэд жил бүр очиж золгодог доо. Бас охидууддаа захидаг хэчнээн ч хайртай байсан чам руу нэг л удаа гар далайсан бол эргэлзэлгүй салж чаддаг байгаарай. Дараа нь юу ч гэж худлаа амлаж, хорвоогийн хамаг сайхан үгсийг урсгаж гуйсан ч битгий тоогоорой

Batbold Itgelt humusin amidrald hamaagui oroltsoj boldgui ym

Urantsogt Batsaikhan маргааш нь нөхрийг нь дээрэмдэх гэж оролдсон намайг хүчиндэх гэсэн Тэгснээ энэ залуу Манай нөхөрт зодуулахгүй байсан зөөлхөн зодох гэж байхад ч гэх шиг юм ярьдаг хүмүүс олон бий

Б. Цамба Өөрийнхө болсон түүхийг ярьж өгий нэг нөхөр эхнэрээ нүүр нүдгүй зодож байлаа тэгхээрн гүйж очоод хүүе хаая яаажийн гэсэн нөхөрн чи муу хэн бэ нтр гээд намайг цохило зөрүүлээд хэд цохьсон чинь эхнэрн тоосгоор миний толгойг хагалснаа нөхөр цохьдог хэн бэ нтр гэсэн тэгхээр би юуч ойлгоогүй аварсан нь миний буруу бсан юм шиг

Baterdene Dorjsuren bi naiztaigaa yavj baisan chin nuhur n ehneree zodoj baisan bi naizgaa ochood heregguiee gesen naiz uged oroogui buugaad ochood chi emegtei hun zodood gesen chi ehner n manai naiziin zail gej avdiim daa

Б. Оюунбаатар 1 удаа ийм зүйл болсоон төгсгөлд нь эхнэр хь хүн аллаа цагдаа дуудаарай гэд орилоод байхаар нь зугтсан шд хахах

Буянтогтох Г. manaihan gehdee ehneree zodjiina geel shuud jiij orool sh**g**d unagaachihdag ym shig bn tee hahaha.

Б. Оюунбаатар За бараг тиймэрхүү юм болсоон хэхэ

Image
https://www.facebook.com/erchuudcom/vid ... 724005240/


Top
   
PostPosted: Dec.04.18 10:28 pm 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн

Joined: Sep.25.15 10:11 pm
Posts: 920
Location: Хавтгай дэлхий
Image

Бандиа бандиа гээд сууж байсан чинь багабанди гараад ирвэл яах вэ? :haha:


Top
   
PostPosted: Dec.07.18 1:38 am 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн

Joined: Sep.25.15 10:11 pm
Posts: 920
Location: Хавтгай дэлхий
Худал хэлдэг, хууран мэхэлдэг хүмүүс шударга хүмүүсээс илүү сайхан амьдардаг гэж хүүхдүүдийн 43% нь ойлгодог.
https://ikon.mn/n/1g8b?fbclid=IwAR127ER2fuiODmmYLyadfrRnUNCjV9tYghXHYEE2IWqjQQKN3DMxaI0Xouo


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 5 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited