#AsuultSambar :

AS is now Mobile! iOS & Android App-г суулгаарай!
It is currently Nov.01.14 1:01 am

All times are UTC + 8 hours


Asuult.NET & Mongolduu.com Facebook Page:




Post new topic Reply to topic  [ 47 posts ]  Go to page 1, 2  Next
Author Message
PostPosted: Dec.15.04 4:50 am 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: Apr.10.02 4:06 pm
Posts: 4349
Location: "I disagree with what you are saying, but I will die for your right to say it." -Voltaire
Ta buhenii yu gej bodoj bna? Eamar bodoltoi bna? er em ugiin iiiiiiiii -g yaah gej baigaa yum bol? ene 2iig neg bolgochihoosoi

Code:
Кирилл бичгийн шинэ дvрэм зохиожээ
2004.12.13 ,єдрийн сонин

Кирилл бичгийн шинэ дvрэм зохиожээ
БСШУЯ-наас 2004 онд доктор, профессор Ц.Тємєртогоогоор ахлуулан МУБИС, МУИС, Хэл
зохиолын хvрээлэнгийн хэлний эрдэмтэдтэй хамтран "Монгол кирилл бичгийн дvрмийг
шинэчлэх" тєсєл хэрэгжvvлэх гэж байна. Тєслийнхєн кирилл бичгийн зєв бичгийн
дvрмийг боловсронгуй болгох анхны хувилбараа гаргаад тєрийн хэлний "Зєв бичих
дvрмийг бvх нийтээр хэрэглэе" зєвлєлд єргєн барьжээ. Хэрэв зєвлєл vvнийг дэмжвэл
одоогийн кирилл бичгийн зєв бичгийн 60 гаруй зvйлийн 130 дvрэм 10 зvйлийн 40 дvрэм
болж єєрчлєгдєх гэнэ. Тухайлбал "я"-гийн тєрлийн е, ё, я vсгийн ганцхан "е" vсгээр
тэмдэглэн янзага ёстой ямаа гэдэг vгийг еанзага, еотон еамаа гэж бичдэг болно.
Монгол vгэнд хэрэглэгддэггvй Я,ё,щ,к vсгvvдийг хассанаас цагаан толгой 28 vсэгтэй
болох аж. Балархай эгшиг гээгдэх гээгдэхгvй хатуу зєєлний тэмдэг и-гээр солигдох
солигдохгvй гэсэн олон дvрэм vгvй болж хатуу зєєлний тэмдэг ганцхан "и"-гээр
тэмдэглэн гээгдэх vсгийн олон тохиолдолгvй болж байна. Тухайлбал бид гавъяат
гэдэг vгийг хатуу зєєлний тэмдэгийн алинаар бичих тогтсон зєв бичгийн дvрэм
байдаггvйгээс Ч.Цэвэлийн толинд буйгаар зєєлний тэмдэгтэй бичдэг. Гэтэл хэлэхэд
хатууу сонсогддог хатуугийн тэмдэгтэй бичнэ гэж сєргєлдєх хvн ч олон. Шинэ
дvрмээр бол "гавъяат" /гавиеат/ "толь" /толи/ "эрдэмтэнvvд" гэдгийг балархай "э"
vсгийг гээхгvй бичих ньээ. Юутай ч эл тєсєл хэрэгжвэл зєв бичгийн наад захын
бэрхшээлvvдээс ангижирч тогтсон нэг дvрэмтэй болох бололтой. Энд кирилл бичгийн
язгуур, дагавар нєхцлийг жагсаасан тольтой болох асуудал мєн хєндєгдєж байна.
Тухайлбал, эргэлзээтэй vгийнхээ язгуурыг "Язгуур Yндэсний толь" -иос, тvvний
араас залгах дагавар нєхцлvvдийг "Дагавар, нєхцлийн толь"-иос хараад ямар ч эгшиг
жийрэглэхгvй бичдэг болох гэнэ. Кирилл бичгийг ийн болон дvрэмгvй болгосноор
сургалтын цаг хэмнэгдэж сурахад дєхєм болно хэмээн тєслийн ажилтан доктор
Ц.Єнєрбаян тайлбарлалаа. Ер нь хэл цаг хугацааны явцад байнга сайжран єєрчлєгдєж
байдаг. 1940 онд монгол кирилл бичиг тvvний зєв бичгийн дvрмийг доктор
Ц.Дамдинсvрэн тэргvvтэй эрдэмтэд зохиосноос хойш албан ёсоор ийм судалгаа
шинжилгээ хийгдэж, зєв бичгийн дvрмvvд боловсронгуй болоогvй. Энэ нь кирилл
бичгийн дvрмийг єєрчлєн цєєлєх анхны оролдлого гэнэ. єнєєгийн зєв бичгийн дvрэмд
хэлний дотоод зvй тогтол, vгийн бvтцийг зохих хэмжээгээр тусгасан ч авианы
байрлалын тогтсон хуульзvй байдаггvй. Яриа, бичгийн дvрмийг ойртуулах, хэлний
онцлог шинжийг тусгах оролдлогууд бага байдаг хэмээн хэлний мэргэжилтнvvд ярив.
Ийн зєв бичгийн дvрмийг єєрчилснєєр бvх сурах бичиг, ном хэвлэл, хууль дvрмийг
дахин хэвлэж, хэлний мэргэжилтнvvдээ дахин бэлтгэхээс эхлээд бvх шатанд эдийн
засаг, оюун санааны ажил єрнєх хэдий ч сурахад хялбар болж, дэлхийн хэлний
даяаршил ойртой байгаагаараа ихээхэн ололттой аж. Эл тєсєл нь 2003 оны тавдугаар
сарын 20-нд монгол улсын Ерєнхийлєгчийн ард тvмэндээ хандсан монгол хэл, бичиг
сурах, сурах хялбар дєт замыг боловсруулж, сурах бичиг. гарын авалга олшруулах
тухай уриалгын хvрээнд хийгдэж байгаа ажлуудын нэг гэв.


Share on FacebookShare on TwitterShare on RedditShare on TumblrShare on Google+
Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Jun.28.05 5:16 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Dec.23.02 3:43 pm
Posts: 4731
МОНГОЛ ХЭЛ, ЛАТИН YСЭГ ХОЁР
Засгийн газар маань мэдээллийн технологийн шинэ ололтыг монголчуудын амьдралд нэвтрvvлэх хувьсгалыг эхэлчихлээ. Цаг vеэ мэдэрч, дэлхийн хєгжлийн хурдад улс орноо мєр зэрэгцvvлэх гэсэн залуучуудын маань эрчим, тэмvvлэл энэхvу эн эхтэй нvсэр ажлаас мэдрэгдэж байна. Энэ vйлс эрин цагийн захиалга юм гэж тодруулан хэлэх хэрэгтэй.

XXI зуунд улс vндэстнvvд бие бие рvvгээ тэмvvлж байна. Хvмvvсийн хоорондын холбоо хэлхээ улам ихээр нягтарч байна. Vvний гол шалтгаан эдийн засгийн хєгжил, эрдэм ухааны гvнзгийрэл юм. Хєгжлийн аргамаг хvлэг нь мэдээлэл боллоо. Мэдээлэл авснаар хувь хvн, нийгмийн бvлэг, улс vндэстэн єєрийгєє хєгжvvлж, мэдээлэл тvгээснээр бие хvний бvтээсэн мэдлэг, улс vндэстний дэвшилтэт соёл хvн тєрєлхтнийг баяжуулан хєгжvvлнэ гэдгийг дэлхий даяараа ойлгожээ.
Мэдээлэл хэмээгч энэхvv аугаа хvч хvн тєрєлхтєн даяаршиж байгаагийн vр дагавар тєдийгvй нэг шалтгаан нь юм. Мэдээллийн нэгдмэл орон зай хvн тєрєлхтнийг бие бие рvvгээ єєрийн эрхгvй тэмvvлж, гар гараасаа барилцаж, єєрт хэрэгтэйг бусдаас хурдан тvргэн авахад тусалж байна. Мэдээлэл гэхлээр тvvнийг дамжуулах дохио тэмдгийн асуудал шууд гарч ирнэ. Дохио тэмдгийн тогтолцоогvйгээр мэдээлэл авах, дамжуулах, солилцох боломж байхгvй.
Эндээс аль нэг хэлний тухай, vндэстний, эсвэл зохиомол хэлний тухай ярихад хvрнэ. Бvх хэл авиа, дvрс, дохио тэмдгээр биежинэ. Ингээд авианы хэл ба тvvнийг илэрхийлэгч бичиг vсгийн тухай яриа руу орж байгаа юм. Монголчууд дэлхийн даяаршилд нэгдэх нь бидний эрх ашгийн хэрэг боллоо гэдгийг олон хvн ойлгож байна. Тэгэхдээ даяаршлын далайд орон зайгаа хадгалах нь тэрхvv vндэстнийг бусдад уусан алга болохоос аврах нєхцєл юм. Vндэстэн оршихуйн, тvvний дотор монгол vндэстэн оршихуйн нэг шалтгаан болсон vндэсний хэлний оршихуйн шалтгаан юу вэ? Хэрэглээ. Энэ ганц vг олон утгыг цацруулна. Хэрэглэгч нь хэдий чинээ олон байх тусам хэрэглээ нь тєдий чинээ их, олон янз, тэр хэл баян хvчирхэг болно. Монгол хэлний аман болон бичгийн хэрэглээний олон хэлбэр дотроос бид нэгэн шинэхэн хэрэглээний тухай ярих зайлшгvй шаардлага бий боллоо. Энэ бол мэдээллийн шинэ технологийн орчинд монгол хэлийг хэрэглэх асуудал юм.

Єнєєдєр мэдээллийн орчин vеийн технологийг дотоодод хэрэглэх далайц маш бага байна. Vvний шалтгааныг мэдээллийн технологийн мэргэжилтнvvд дvгнэхдээ нэгд, иргэд маань интернетийн онлайн сvлжээг ашиглахыг чармайхгvй байгаа, хоёрт, онлайн сvлжээг хэрэглэе гэвч бидний хэрэглэж байгаа кирил vсэг vvнд тохирохгvй байгаа явдал гэж vзэж байна. Иргэдийн нийгмийн болон эрvvл мэндийн даатгал, тэтгэвэр, тэтгэмжийн vйлчилгээ, татварын харилцаа, банк санхvvгийн гvйлгээг хvссэн газраасаа хийх боломж байхгvй байгаа нь бас vvнтэй холбоотой аж.

Кирил vсэг энэхvv хэрэглээнд орж чадахгvй байгаа шалтгаан бол тохирсон стандарт байдаггvй гэнэ. Латин бичигтнvvд олон улсын бичиг vсгийн ASCII (American standard Code for Information Interchange (a computer code representing letters, members and symbols)) кодын стандартыг мэдээллийн технологийн шинэ орчинд ашигладаг байна. Угаасаа компьютерийг зохион бvтээхдээ ASCII кодыг ашиглажээ. Гэтэл кирил vсгийн ASCII код гэж байдаггvй. Vvний дээр монгол кирил бичигт є, v, я-гийн тєрлийн vсгvvд байгаа нь байдлыг улам бэрхшээлтэй болгожээ.

Иймийн учир 2003 онд Монгол Улсын Их Хурал "Латин vсгийн vндэсний хєтєлбєр"-ийг батлан хэрэгжvvлэх ажлыг эхлvvлжээ. Гэвч Хєтєлбєрийг хэрэгжvvлэх ажил маш алгуур явж байна. Улсын Их Хурал "Латин vсгийн хєтєлбєрийн зорилго нь мэдээллийн технологийн эрин vед дэлхий нийтээрээ хэрэглэх болсон латин vсгээр монгол vгийг тэмдэглэх боломж бvрдvvлж орчин vеийн мэдээлэл, харилцааны технологийн ололтыг ашиглан монгол кирил vсгийг латин vсэгтэй хослуулан хэрэглэх, хооронд нь хєрвvvлэх орчин нєхцєлийг хангахад оршино" гэж тогтоожээ. Гэвч энэхvv зорилтыг мэдээлэл бэлтгэх, солилцох vйл явц асар их далаицтай болсон єнєє vед явцуугаар ойлгож, дєнгєж гар утаснаас илгээлт, цахим шуудангаар захидал бичих тєдийхнєєр ойлгодог эрдэмтэд ч байна. Латин vсгийн хэрэгцээ иймхэн зvйлээр хязгаарлагддаг vе нэгэнт єнгєрчээ.

Мэдээллийн технологийн шинэхэн ололтыг бvх нийтээрээ хэрэглэдэг болсон улс орнуудад цахим бичvvр, гар утасны товчлуурыг тогшиж суухаа больсон байна. Vvний учир бол нэгд товчлуур тог шиж суулгуи цахим захидлын хавтсаа нээчихээд зохих хаяг руу хандаж ярьсан vгийг цахим бичvvр нь Марковын загварыг ашиглан шууд биччихдэг (recognition) болсон аж. Хоёрт, тэрхvv бичсэн яриаг хvлээн авагч хvн унших гэж дэлгэц шагайж суух ч хэрэггvй болж. Гуравт, сонсголгvй хvн рvv ярьсан vг дэлгэц дээр гарч (text to speech) хараагvй хvн рvv бичсэн захидлыг мєн л уншаад єгчихдєг болжээ.

Бичиг номыг зохиох хєдєлмєрийн гуравны хоёр нь уг бvтээлийг цааснаа буулгахад зарцуулагддаг гэсэн хуучин тооцоо бий. Тиим болохоор хvний хэл яриаг шууд бичиг болгох талаар дэлхийн олон орны хэрэглээний математикийн хvрээлэнгvvд ажиллаж байна. Зєвхєн Японд л гэхэд 24 хvрээлэн энэ зорилгоор ажилладаг тухай интернетийн сайтад бичжээ. Энэ асуудпын шийдэл нь XXI зууны техни-кийн хамгийн том ололтын нэгд зvй ёсоор орж байгаа бєгєєд хvн тєрєлхтний бичиг цаасны асар их ажлыг хєнгєвчлєх юм.
Кирил vсгийн ASCII маягийн vндэсний код бvтээхийн тулд программын нvсэр их ажил хийх хэрэгтэй. Манай мэдээллийн технологийн АЗИАТЕЛ компани Словак улсын ШУА-ийн Информатикийн хvрээлэнгийн эрдэмтэдтэй сvvлийн таван жил хамтран ажиллаж монгол бичгийг яриа, яриаг бичиг болгон хєрвvvлэх судалгаа, туршилт явуулсан нь тодорхой vр дvнд хvрч байна. Иймд ШУА-ийн Математик, Информатикийн хvрээлэнгvvд Марковын загварыг ашиглан энэ чиглэлийн ажил хийгээсэй.

1970-аад оны vед хуучин Зєвлєлтийн нэрт зохиолч Константин Симоновын олон зохиол бичсэн тухай ярилцахдаа "яаж амжуулдаг байна аа" гэж гайхацгаадагсан. Гэтэл К.Симонов зохиолуудынхаа олон хэсгийг бичгийн ширээний ард vзэг цаас нийлvvлэн байж зохиодоггvй, хээр хєдєє, аян замд явахдаа ч диктофон хэмээгч жижиг соронзон бичvvрт хэлээд єгчихдєг, гэртээ ирмэгц хуурцгийг нь нарийн бичгийн даргадаа єгч цаасанд буулгуулдаг байсан гэлцдэг. Нарийн бичгийн даргынхаа бичсэнийг манайхны ярьдгаар редакторлахад л зохиол гараас гарна. Єнєє цагт К.Симонов гуай зохиолоо бичиж байгаа бол тvvнд нарийн бичгийн дарга ч хэрэггvй болжээ. Нэг сайн цахим бичvvр, хэвлэгч хоёр л хэрэгтэй.

1991 оны эцэс 1992 оны эхээр монголчууд нийгмийн шинэ тогтолцоонд улс орноо удирдах Vндсэн Хуулиа батлах гэж 400 гаруй хvн далан хэдэн хоног хуралдсаныг манайхан санаж байгаа. Бvгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын тэрхvv чуулганы хуралдаануудад vг, санал хэлсэн хvмvvсийн vгийг микрофон хэмээх дуу бичvvрээр соронзон хальсанд хадгалсныг цааснаа буулгах гэж бичээч нар єдєр шєнєгvй ажилласан гэдэг. Тэрхvv чуулганы зєвхєн тэмдэглэл нь 11169 хуудас, 63 боть болжээ. Бас 1990-1992 онд ажилласан Улсын Бага Хурлын хуралдааны тэмдэглэл 224 боть, 33107 хуудас, 1992-1996 оны Улсын Их Хурлынх 495 боть, 86554 хуудас болсон бєгєєд тэдгээрийг цааснаа буулгах гэж єчнєєн бичиг хэргийн ажилтан орон тоогоор цалин, цавтай ажиллаж байжээ. Ингээд бодохлоор тєр засаг, байгууллагуудын бичиг хэргийн зардалд єнгєрсєн он жилvvдэд ямар их хєрєнгє, хvний хєдєлмєр, цаг зарсан бол оо! Тэр л чигээрээ яваад байвал ахиад хэдийг зарах бол оо!? Хэрэв бид латин vсгийг тєрийн бичигтээ авч хэрэглээд, ASCII стандартад нэгдчихвэл их л хэрэгтэйсэн.

Ирээдvйн тухай тєсєєлье. Ертєнцийн нєгєє бєєрєнд байгаа Нью-Йоркоос "Єдрийн сонин"-ы сурвалжлагч маш шуурхай мэдээ дамжуулах боллоо гэж бодъё. Цахим бичvvрээ асаагаад сониныхоо хаягийг олмогц мэдээгээ ярьж гарна, Сонины газрын шуурхай мэдээний цахим бичvvр мэдээг шууд бичвэр (текст) болгон аваад дугаар эрхлэгчид дамжуулна. Дугаар эрхлэгч хянаад эх бэлтгэгчид шилжvvлэхэд тэрбээр сонины аль нэг нvvрэнд байрлуулна. Бичээчийн шат дамжлагагvйгээр мэдээ уншигчид хvрнэ. Эдгээрээс vvдэн бодоход монголчууд бид бичиг vсгээ эрин цагийн хэрэгцээнд нийцvvлэн боловсронгуй болгох зайлшгvй хэрэгцээ байна аа.
Даяаршлын эринд vндэстний орон зайгаа авч vлдэхийн тулд бид монгол хэлээ зєвхєн кирил бичгээр илэрхийлж байх шаардлага байна уу? Монголчууд эрин эринд олон бичиг vсэг зохиож, хэрэглэж ирсэн тvvхтэй. Гэхдээ тэдгээр vсэг бичгээр монгол хэлнийхээ авиаг, vгийг л тэмдэглэдэг байсан. Цаасан дээр, модон дээр, чулуун дээр утгыг илэрхийлсэн хэлбэр нь єєр єєр боловч уг агуулга нь ганц байсан. Тэр нь монгол хэл.

Vсэг бичгээ солих нь нэг талаар зохистой хэлбэрийн эрэл байсны зэрэгцээ цаг цагийн єнгєнд таацуулсан vзэл суртлын эрхшээл ч байсан бизээ. Vvний тод илрэл нь кирилл vсгийг авч хэрэглэсэн явдал юм. Єнгєрсєн зууны 20-30-аад онд кирил vсгээр дэлхийн соёлын дээд ололт зохиогдож, нийтлэгдэж байна хэмээн итгэхээс єєр зам байгаагvй ч байж болох. Єрнийн соёлд нэвтрэх гэж латин vсэг авч хэрэглэхээр хэд хэдэн удаа оролдож латин vсгийн цагаан толгой тєдийгvй "Улаан толгой" хvртэл зохиож vзэж байжээ. 40-єєд онд зохиож, нэвтрvvлсэн кирил vсэг бичгийн догол дутуу нь цагийн эрхээр тодорч байна. Гол учир нь кирил бичгийн зєв бичих дvрэм хэтэрхий олон, зєв бичиж сурахын тулд олон сар жилийг vрдэгт байна. Бас цээж бичгийн шалгалтад зєв бичих дvрмийн хєнгєхєн алдаа, нэг л жишээ авахад, гээгдэх дvрэмтэй богино эгшгийг гээлгvй, vгийн vндсийг эвдэлгvй бичсэнийхээ тєлєє сурлагын дvнгээ хасуулж урвайсан олон хєєрхєн хvvхэд ёс суртахууны хохирол амсаж, улмаар зарим нь хvмvvжлийн гажуудалд орох явдал ч байсан, байсаар ч байгааг бид мартаж болохгvй. Энэ дvрмийг унжруу сунжруу хугацаагаар заах хооронд хєрєнгє мєнгє ч их vрэгдсэн дээ. Єєр олон тєрлийн эрдэм номыг зааж эзэмшvvлэх цаг хугацааг ч зєндєє алдсан.

50-иад жилийн ємнєєс манай хэлбичгийн нэрт эрдэмтэд кирил бичгийн зєв бичих дvрмийн олон дутагдлыг засахаар чармайж ирсэн. Vvнийг илтгэх хэдэн жишээ авбал:
Б.Ринчен "Хуучин дvрмийнхээ нэр томъёо тєдийхнийг бага сагахан єєрчлєєд орхивол их л дутагдалтай болно. Хэлэндээ тохирсон сайн дvрэмтэй болох нь чухал.

Я.Цэвэл -Орос цагаан толгойн бvх vсгийг авах гэж хэрэгцээгvй олон vсэг авахад хvрсэн. Хэрэгцээгvй олон vсэг авснаар хэрэгцээгvй олон дvрэм гарахад хvрсэн.

Э.Вандуй -Эгшигт 7 гэдэг нь зохиомол дvрэм юм.

Ш.Лувсанвандан - Заримдаг есийн дvрмийг хэрэглэхээ больё. Монгол хэлэнд нэг vенд хоёр гийгvvлэгч дараалан ордоггvй.

А.Лувсандэндэв -Vгийн vндэс дагаврыг тогтвортой болгоё.

Ж.Надмид -Гээгдэх эгшгийг гээхгvй болгоё.
гэх мэт маш олон санал гарч байсны дотор гадаадын монголч эрдэмтэд ч саналаа хэлж байжээ. Vvнд:

Г.Санжеев (ОХУ) -Vсгийн дvрмийг боловсруулахдаа шинжлэх ухааны vндсэн дээр тулгуурласан нарийн судалгаа баримттай хийх хэрэгтэй.

П.Аалто (Финланд) -Зєв бичих дvрмийг засварлахдаа жинхэнэ шаардлага хангах хvртэл засаж сайжруулах нь чухал. Цагаан толгойн бvрэлдэхvvнд зохих єєрчлєлт оруулахгvйгээр зєв бичих дvрмийг боловсронгуй болгох зорилтыг хангаж чадахгvй.

Эрдэнэтогтох (ЄМЄЗО) -16-хан vсгийг зєв бичихийн тулд 134 дvрэм цээжлэх хэрэгтэй болох.

Чингэлтэй (ЄМЄЗО) - Балархай эгшгийн дvрмийг засаж сайжруулахдаа монгол хэлний vе бvтэх ёсыг шинжлэн vзэх нь чухал. Гээгдэх эгшгийн дvрмийг хvчингvй болгоё гэжээ. Тvvнээс ч болсон уу, кирил vсгийн дvрмийг vvсгэн зохиогч нь "Бид нэгмєсєн сайн боловсруулсан дvрмийг зохиож чадаагvй тул алхам алхмаар шат ахиулсаар хожим бvр сайн дvрэмтэй болж чадна гэж найдаж байна" гэж уг дvрмийн дутагдлыг хvлээсэн байдаг.

Кирил vсгийн зєв бичих дvрмийн талаарх маргаан єнєєдєр ч vргэлжилсээр байна. ШУА-ийн гишvvн, академич Д.Тємєртогоо тэргvvтэй эрдэмтэд 2002 онд Монгол Улсын Ерєнхий сайдад явуулсан захидалдаа "Даяаршлын эриний их урсгалд дэлхийн олон vндэстэн эрчимтэй хамрагдах болсон энэ vед аливаа мэдээллийг латин vсгээр дамжуулах, гадаад хэл болон шинжлэх ухаан, технологийн аливаа салбарын сургалтад латин vсэг хэрэглэх нь нэгэнт бодит зvйл болжээ. Энэ бvхнийг vндэс болган монгол хэлнийхээ vг, авиаг латин vсгээр нарийн зєв тэмдэглэх арга зарчмыг боловсруулж, улмаар тvvнийг зєв хэрэглэх нь мэдээллийн эрин vетэй алхаагаа нийлvvлэн дэлхийн тэргvvний соёл, шинжлэх ухаанаас суралцах тєдийгvй vндэснийхээ тvvх соёлыг дэлхий дахинд танилцуулахад ч нэн дєхємтэй болохсон билээ" гэжээ.

Монгол Улсын Ерєнхийлєгч 2003 оны тавдугаар сарын 20-нд нийт ард тvмэндээ хандаж гаргасан уриалгадаа "Монгол хэлбичиг сурах, сургах хялбар дєт арга замыг боловсруулж, сурах бичиг, гарын авлагыг олшруулах, тэрчлэн шинэ бичгийнхээ дvрмийг улам боловсронгуй болгохыг" уриалсан байна. Цаг vеийн шаардлага, эрдэмтдийн саналыг харгалзан Монгол Улсын Их Хурал 2003 онд "Латин vсгийн vндэсний хєтєлбєр"-ийг баталсныг дээр хэлсэн. Ерєнхий сайдын єгсєн чиглэлийн дагуу БСШУ-ы сайдын тушаалаар "Орчин цагийн монгол хэлний зєв бичих дvрмийн тєслийг боловсруулах ажлын хэсэг"-ийг байгуулан ажиллуулжээ. Ажлын хэсэг кирил бичгийн зєв бичих дvрмийг шинэчлэх тєслийг хийгээд 2004 оны сvvлчээр Тєрийн хэлний зєвлєлиин хуралдаанд оруулан хэлэлцvvлсэн юм. Ажлын хэсгийн ахлагч, академич Д.Тємєртогоо хуралдаанд тавьсан илтгэлдээ "Юуны ємнє кирил бичгийн зєв бичих дvрэмд эх хэлнийхээ бvтэц, тогтолцоог илvv нарийн тусгах, тэгснээрээ уламжлалт монгол бичиг болон єнєєгийн бидний єдєр тутмын хэрэглээнд єргєн нэвтэрч байгаа латин vсгийн аль алинтай нь харилцан хєрвєх чадвар бvхий нийтлэг дvрэмтэй болох нь нэн чухал болж байна" гэсэн юм. Тэгээд зєв бичих дvрмийн шинэчилсэн хувилбарын давуу талын тухай хэлэхдээ "Монгол vг тэм-дэглэх латин vсэгтэй хєрвєх бvрэн боломжтой (Монгол хэлний vг тэмдэглэх латин vсгийн бvрэлдэхvvнийг 2003 оны арванхоёрдугаар сард улсын стандарт болган баталсан билээ)" гэж тэмдэглэв. Хуралдаанд оролцогчдын хэлсэн саналын заримыг дурдвал:

Н.Баянсан (МУИС-ийн багш) -Кирил vсгийг цаашид хэрэглэсээр байх уу гэдгийг нэгдvгээрт шийдмээр байна. Хэрэглэх бол дvрмийг єєрчлєх шаардлагатай. Кирилийн та лаар Засгийн Газарт асуудал тавих хэрэгтэй гэж бодож байна.

Ц.Цолмон (ХЗДХЯ-ны газ-рын дарга) -Латин vсэгт шилжих vv, яах вэ гэдгээ эхлээд шийдэх хэрэгтэй юм.
Ш.Бат-Эрдэнэ (Засгийн Газрын референт) -Компьютерийн шаардлагад тохируулж болно. Дvрмээ бvр єєрчлєх юм бол латин vсэгт шилжсэн нь дээр гэжээ.

Тєрийн хэлний зєвлєлийн дарга, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд
П.Цагаан хуралдааныг хааж хэлсэн vгэндээ:
-Ер нь латин vсэгт шилжвэл яасан юм бэ, Манайхан нэг ажил эхлээд л орхичихдог. Монгол бичгээ сургаж эхлээд явж байснаа зогссон. Уг нь хvvхэд амархан сурч байсан. Латин vсэгт шилжихгvй бол зєв бичих дvрмийг одоогийнхоор нь байлгах нь зvйтэй гэсэн билээ.

Кирилээр бичсэн монгол vгийг цахим бичvvрт латин vсэгт хєрвvvлэхээр манай зарим мэргэжилтэн ажиллаж байна. Гэтэл vvнд одоогийн зєв бичих дvрэм ихээхэн саад болдог юм. Тухайлбал, богино эгшигтэй vеэр тєгссєн vгэнд урт эгшгээр эхэлсэн дагавар, нєхцєл залгахад vгийн vндэс танигдахгvй болтлоо єєрчлєгддєг нь бусад хэлний бичигт байдаггvй шахам vзэгдэл юм. Тэгтлээ хувирсан vгсийн утгыг таних гэж монгол хэл сурч байгаа гадаадынхан их будилдаг гэнэ билээ. Нийлмэл авиаг тэмдэглэсэн я-гийн тєрлийн vсгvvд латин цагаан толгойд байхгvй юм.

Манайд латин vсэгт шилжих суурь байна уу? Байна. Нялх балчир хvvхдээс эхлээд настан буурлууд хvртэл англи хэл судалж байна. Гар утас хэмээх хэрэгсэл латин vсэг сурахыг шаардаж, сургаж байна. Монголчууд мянган хvнд ноогдох гар утасныхаа тоогоор удахгvй дэлхийд тэргvvлж ч магадгvй. Хvн ам цєєн болохоор тэр. Одоо хэрэглэж байгаа кирил vсгийн нэлээд нь латинтай ижил. Гадаад харилцаа єргєжиж олон зуу, мянган хvн гадаадад сурч, ажиллаж байна. Тэдний эцэг эх, ах дvv, амраг садан, найз нєхєд нь цахим шуудан авч, єгч байна. Хууль зєрчин байж телевизийн нэвтрvvлэг, сонины нийтлэлийн гарчиг, байгууллагын хаягийг латин vсгээр зєв буруу бичиж байна. Эдгээр нь урсгалаар хийгдэж байгаа ажил. Хэн ч хэнийг ч ингэж тэгэж бич гэж албадаагvй. Харин ч тєр засгийн хууль тогтоомжид кирил vсгээр бичихийг шаардсаар байгаа билээ. Нийгмийн сэтгэлзvй латин vсэгт чиглэжээ.
Нийгмийн сэтгэлзvйн хvчит урсгалыг боож хаах уу, эсвэл тvvний хvчээр усан цахилгаан vvсгvvр шиг эрчим хvч гаргаж авах уу? Нєгєє талаар бид зєв бичих дvрмээ шинэчлээд, латин vсэг авч хэрэглэвэл монгол хэлбичиг сурах сонирхолтой гадаадынханд их дєхємтэй болохсон. Гадаадынхан сурахаас тєвєгшєєх-гvй, сураад авбал манай соёлыг дэлхийд тvгээхэд их тус болно. Хэл, соёлыг маань таньж мэдеэн хvмvvс бидний найз нєхєд болно. Найз нєхєд хаа ч явсан бие биедээ тусалдаг даа.

Єнєє vед манай зарим эрдэмтэд ярихдаа "Дэлхий даяаршиж байна. Идэх хоол, ємсєх хувцаснаас эхлээд эдийн засаг, vзэл суртал, техник технологи, мэдлэг оюун, аж тєрєх ёс хvртэл. Дэлхий нэг хэлтэй болно. Тэр нь англи хэл. Тэгэхээр бидэнд монгол хэл, монгол бичгийг хамгаалж хєгжvvлэх хэрэг байна уу?" хэмээнэ. Тэр хvмvvсээс "Хvн тєрєлхтний соёлыг нэг л vндэстэн бий болгосон билvv?" гэж асуумаар. "Хvн тєрєлхтний соёл цаашид ч нэг л газраас ундарсаар байх уу?" гэж асуумаар. Хvний тvvхийн эрин эринд соёлын тєвvvд шилжин нvvсээр ирснийг олон хvн мэднэ. Эртний Египет, Энэтхэг, Хятад, домог болсон Атлантида, Герег, Ром цаг цагтаа хvний тvvхийг манлайлж ирсэн. Нvvдэлчдийн єлгий нутаг... Азийн цээж ч хvний соёлын эх нутаг гэж нэрлэгддэг.

2001 онд ЮНЕСКО-гийн баталсан "Соёлын тєрєл зvйлийн тухай тvгээмэл тунхаглал"-д олон vндэстний бvтээсэн соёлын ололтыг хvлээн зєвшєєрч, хvндэтгэн хамгаалахыг уриалсан билээ. Монголчуудын бvтээсэн соёл хvн тєрєлхтний соёлын салшгvй бvрэлдэхvvн хэсэг, хvмvvний хєгжилд хvч нэмсэн vнэт зvйлс билээ. Монгол хэл, монгол бичиг нь хvн тєрєлхтний соёлыг баялаг байлгахад нэгэн мєрний хvч юм. Бас "Бичиг нь хэлээ хадгалж, хэл нь vндэстнээ хамгаалдаг" гэж нэгэн багш хvн хэлсэн ч буй. Улс орныхоо хєгжлийг хурдасгахад хувь нэмэхийн тулд, монгол хэл амин зvрх нь болсон монгол соёлоо хадгалахын тулд, vндэстнийхээ оршихуйн vндсийг хамгаалахын тулд монгол хэлээрээ, латин vсгээр ном судраа бvтээх vйлсийг ярилцъя, зєвшилцье. Эрдэмтэй нь эрдмээ зориулж, эрх мэдэлтэй нь сэтгэл гаргацгаая.

Б.МАГСАРЖАВ Хэлбичгийн ухааны доктор/Ph/
Д.МООНДОЙ Цахим технологийн инженер

(єдрийн сонин 2005-06-03 135)


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Dec.15.05 6:58 pm 
Offline
Asuult Precious Member

Joined: Nov.24.05 7:11 pm
Posts: 4629
Минийхээр одд латин үсэгтэй болоод дэмий. Угийн монгол бичигтэй байж өөр юм руу явж яахын.

_________________
u r ma hero


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Jan.16.06 8:34 pm 
Offline
Партизан Гишvvн
Партизан Гишvvн

Joined: Mar.25.04 10:56 am
Posts: 328
Миний бодлоор Монголчууд бид Латин үсэг, бичигрүү ороод дэмий биздээ. Хэдий эдийн засаг, хурд хүчний ашигтай ч үндэсний үзэл сурталгй болно байх гэж айж байна. Харин ч Уйгаржин бичгээ хэрхэн PC -д тохируулж эртний уламжлалчыг нь алдагдуулалгй хэрэглэхэд хялбар болгох вэ гэж бодох ёстой шиг. Тэр Япон, Солонгос, Хятадууд өөрсийн бичгээрээ л бичиж байгаа биздээ. Юм л бол бусдыг дуурайж чадахгйгаа өмнөө барихаа болимоор юм шиг

_________________
SANAKA


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Feb.16.06 8:42 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: Nov.06.05 9:58 am
Posts: 67
Location: Haana ch haaguur ch baijiij bolno doo!
Hey Admin chinii naad sanaa chini ih gachin aimdrald heregjihgui sanal yum shig ee herggui bhaa hun bur adilgui hun husseneeree l latinaaraa ch bna uu kirileerei zov ch bna uu buruu ch bna uu bichjig l dee
Gehdee bi 0 jild bhdaa Mongol bichig gedeg zuiliig erdoo surah aviyasgui bsan bhaa doo
Odoo bodohod surahgui bol minii ajild ih hereg boloh bsan daa gej bodohiin gehdee odoo ch oroitoogui l dee surnaaa
Zaluustaa urialvaas Mongoliinhoo shan Uigarjin bichgee suraarai gej heliyoooooooo 8O

_________________
Shono Amtalsan Nulims


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Feb.19.06 6:18 pm 
Offline
Партизан Гишvvн
Партизан Гишvvн

Joined: Mar.25.04 10:56 am
Posts: 328
http://forum.asuultserver.com/forum/vie ... hp?t=78375
ороод
Монгол бичигт сайн хүмүүс байвал Graphig -чиддаа туслаарай Хамтран ажиллая

_________________
SANAKA


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Feb.21.06 7:09 am 
Offline
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн
User avatar

Joined: Feb.15.06 9:35 am
Posts: 150
Location: Аргалын Утаа Боргилсон Малчны Гэрт Байна.
Daanch sain bish l dee. Harin unshikhiig bol neeh tugdrehgui unshchikhna shuu.


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Mar.02.06 10:54 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Feb.27.06 4:41 pm
Posts: 572
Location: тэнгэр газрын зааг
Уншихыг ч хүмүүс чадаад байгаа юмаа Харин тэр бичих гэдэг дээр чинь л хэцүү болчихоод байна
Уул нь МОНГОЛ БИЧГЭЭ сайхан хэрэглэдэг болчихвол ядаад л гадны улсын өмнө нүүрээ улалзуулахгй таталж суухгй юу


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Apr.20.06 1:24 pm 
Offline
Суу Алдарт Гишvvн
Суу Алдарт Гишvvн
User avatar

Joined: Dec.07.05 9:10 pm
Posts: 142
Location: korea
shal balai yum ya-vseg yamar gai bolood bgaa yum.bxgui bol xarin ch ewgui yum bishvv. eamaa genvv shal t*n*g yumaa

_________________
make me happy!


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Apr.29.06 4:21 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: Sep.29.02 8:58 pm
Posts: 1144
Location: tengeriin door, gazriin deer
дах, дэх гэхэд ард нь зөөлний тэмдэг бичих үү, үгүй юу? яг тодорхой мэдэж байгаа хүн байвал хэлж өгөөч.


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Apr.30.06 8:23 pm 
Offline
¤ Expert
User avatar

Joined: Apr.13.02 8:20 pm
Posts: 6210
Location: Henti aimgiin Galshar sumiin uyach Bazarwaaniin gert
dahi gehed bichne deh gehed bichihgui


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: May.01.06 1:46 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: Sep.29.02 8:58 pm
Posts: 1144
Location: tengeriin door, gazriin deer
bayarlalaa.
muis ubis 2 mongol helnii oor oor durem morddog gej sonsson unen bolovuu, tiim bol deer chinii bichseniig ali surguulid ni heregledeg bol, esvel 2uuland ni uu? heden onii shinechilsen durmeer deh gedgiin ard zoolnii temdeg zalgahaa baisan be?


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: May.01.06 8:42 pm 
Offline
¤ Expert
User avatar

Joined: Apr.13.02 8:20 pm
Posts: 6210
Location: Henti aimgiin Galshar sumiin uyach Bazarwaaniin gert
aan ene minii murddug durem yum baigaamaa

_________________
http://t8m8r.wordpress.com


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: May.14.06 1:49 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: May.02.03 10:53 pm
Posts: 892
yagaad yu ni bolohgui bolood uurchluud baidag yum be. mongol hel mini buur uurchlugduj guitslee. hugshin bolchihood yum bichiheer nul aldaatai yum lbichih yum baina l daa :?


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Jul.22.06 6:45 pm 
Offline
Тод Гишvvн
Тод Гишvvн
User avatar

Joined: Sep.03.05 2:32 pm
Posts: 74
Location: europe
Bi krill bichigiin duremiig oorchilj bgaad mash ih bayartai bna.
Bid nariin odoo yarij bgaa Mongol hel maani jinhene mongol hel bish shuu dee. Yagaad gevel bid shine krill usegeer ugiig yaj duuddagiig l sursan bolohoos jinhene mongol helee bol surch chadaagui. Herev ta nar sanaj bgaa bol ovoo emee, ovoogiinhoo aav eej emeegiinhee aav eejiin yarij baisniig sanah heregtei. Krill usegiin durmiig uiguurjin mongol bichigiin duremtei uyalduulj, orchin tsagiin hogjiltei niiluulj oorchilne gedeg bol mash zuv sanaa. Bi bol 100000% demjij bna. Bas neg yum helehed bi er ni egshig ene ter geej bichih mash durgui. Yamar uchiraas yagaad geegeed bgaag ni oilgodoggui. herev duudah hereggui bol duudahgui l bna biz dee. Zaaval ugiin yazguuraa evdej bichih hereg yu bna aa. Bas tegeed olon durem bhgui saihan l boloh yum bna shdee. Harin iluu sain sudlah, ul suuritai l handah heregtei bolov uu. Harin uiguurjin bichigt shiljih gedeg bol daraagiin asuudal baij boloh yum. Herev krilliin durem ni uiguurjintaigaa adilhan bolchihvol daraa ni usegiig ni soliod l dusaa shdee. Gehdee uigarjin bichig mash tovogtei bichig nad shig tomyo bichih durtai hund. Zaaval tsaasaa erguuleh hergtei bolood. Bi bol uigarjingaar yum bichih gevel ulgeriin dalai boloh bailgui. Neg mor yum bichiin tuld 3,4 udaa tsaasaa erguuleh heregtei bolno geed bodood uz l dee.
Za ene ochuuhen minii bodol bailaa. NAiz nar unshaad hariu bichne bhaa.


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Jul.22.06 11:04 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jul.03.04 7:26 pm
Posts: 2991
Location: Oz land
bas hagas i, 61n i, urt i ene ter gej balai yumnuud bna

_________________
F650GS


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Oct.01.06 4:45 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
User avatar

Joined: Jul.28.05 8:58 pm
Posts: 732
Location: Web Site хийнэ...Утас:88100809
t*n*g yadargaatai yum sedej bhiin. Ingej oorchlogdood ter humuus neree l gargah gj bga olhoos bidniig ghgui bga ni lawtai

_________________
ICCS-Mongolia


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Dec.28.06 11:40 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач
User avatar

Joined: Sep.18.06 6:09 pm
Posts: 4928
Location: ТQгQлдQр хуурын ард сууж байгаа охин надад зориулж дарж байгаам.
Ямар ч үндэстэний Оршин тогнох нь хэл шинжлэх ухаанаас яалтач үгүй салшгүй билээ. Англи хэлний дүрэс хэзээ ч өөрчлөгдөж байгаагүй гэвэл худлаадахгүй болов уу? Харин Монгол хэл байнга өөрчлөгдөөд байх юм бол. 10-н жил Монгол хэл хэмээх хичээлийг үзэхийн хэрэг юу вэ?


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Jan.04.07 9:01 pm 
[deleted]


Last edited by dear_solongo on Mar.12.10 10:06 am, edited 1 time in total.

Top
  
 
 Post subject:
PostPosted: Feb.06.07 10:15 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Mar.07.05 1:06 am
Posts: 572
Azn_RnB_BboY wrote:
Ямар ч үндэстэний Оршин тогнох нь хэл шинжлэх ухаанаас яалтач үгүй салшгүй билээ. Англи хэлний дүрэс хэзээ ч өөрчлөгдөж байгаагүй гэвэл худлаадахгүй болов уу? Харин Монгол хэл байнга өөрчлөгдөөд байх юм бол. 10-н жил Монгол хэл хэмээх хичээлийг үзэхийн хэрэг юу вэ?




8) 8) 8) хэл үргэлж давшиж дэвшиж явахгүй бол үндэстэн ч мөхнө хэл сөнөнө. 8) 8) 8)


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Feb.07.07 10:34 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач
User avatar

Joined: Sep.18.06 6:09 pm
Posts: 4928
Location: ТQгQлдQр хуурын ард сууж байгаа охин надад зориулж дарж байгаам.
Давшиж дэвших нь харин мөхөх байдалд хүргэх байлгүй дээ? Англи хэл бичгийн дүрэм зохиогдсон цагаасаа хойш яаж өөрчлөгдсөн юм бэ?
Намайг 10-н жил төгсөснөөс хойш Монгол хэлний ямар ямар дүрэм өөрчлөгдсөн бол оо? байж байгаа д л шинэчлэгдсэн дүрэм тэгээд л шинэ ном. Энэнд хэр их мөнгө зарцуулагдаж байгааг тооцвол гэр хорооллын ганц 2 айлыг орон сууцанд оруулхад хүрэхээр л мөнгө байх.

_________________
Mad WorlD♫


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Feb.08.07 12:00 am 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Mar.07.05 1:06 am
Posts: 572
8) 8) Давшиж,дэвшинэ гэдэг нь дэлхийн нийттэй хөл зэрэгцүүлэн алхана гэсэн үг.Тэгэхгүй бол хэл хоцрогдоно.Хэрэв тийм биш бол бид ажаамуу болой гэх мэтчилэн яриад явахгүй яасийн? :mrgreen: :mrgreen:


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Feb.11.07 10:18 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач
User avatar

Joined: Sep.18.06 6:09 pm
Posts: 4928
Location: ТQгQлдQр хуурын ард сууж байгаа охин надад зориулж дарж байгаам.
Тэр бол ярианы хэл... бичигийн хэл нь тусдаа. жишээлбэл going to = gonna want to = wanna гэх.

_________________
Mad WorlD♫


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Feb.14.07 5:01 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Mar.07.05 1:06 am
Posts: 572
8) 8) Ярианы ч бай бичгийн ч бай хэл бол өөрөө амьд цогцос юм.Яг л цэцэг шиг.Үргэлж арчилж тордож байхгүй бол бол хэл мөхөнө.Түүнийг дагаад үндэстэн ч мөхөнө. :col: :col: :col:


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Feb.18.07 6:45 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач
User avatar

Joined: Sep.18.06 6:09 pm
Posts: 4928
Location: ТQгQлдQр хуурын ард сууж байгаа охин надад зориулж дарж байгаам.
Чи тэгвэл байнга өөрчил гэж байна уу??? удахгүй бидний харах гэдэг үг see болж солигдохвий гэж санаа зовмоор.

_________________
Mad WorlD♫


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Feb.20.07 7:32 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Mar.07.05 1:06 am
Posts: 572
Azn_RnB_BboY wrote:
Чи тэгвэл байнга өөрчил гэж байна уу??? удахгүй бидний харах гэдэг үг see болж солигдохвий гэж санаа зовмоор.



8) 8) 8) Хэлийг яаж авч явах нь бид дараа үеийнхээ хүмүүст яаж зааж өгсөнөөс болно.Хэрэв бид энэхүү үл тасрах гинжин холбоог зөв л дамжуулсан бол чиний хэлсэнчлэн харах гэдэг нь see болохгүй байх л даа. 8) 8) 8)


Top
 Profile  
 
Display posts from previous:  Sort by  
Post new topic Reply to topic  [ 47 posts ]  Go to page 1, 2  Next
Энэ сэдэвийг FB зарлах

Who Likes This Topic on Facebook? 


All times are UTC + 8 hours


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  




Copyright Asuult.NET © 2000-2014.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2014 phpBB Group.