#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Jul.19.18 11:14 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 57 posts ]  Go to page 1 2 3 Next
Author Message
PostPosted: Dec.12.08 7:53 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Nov.17.08 8:11 pm
Posts: 819
За нэг ийм сэдэв нээчье
Саяхан тоглолт нь болсон мөн шинэ цомогоо гаргасан хүмүүсд ямар санагдсан бэ?


Top
   
PostPosted: Dec.12.08 8:06 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн

Joined: Sep.14.08 2:07 pm
Posts: 3569
Location: oonoko
tamhichin haitsiin ?

_________________
happy one (:


Top
   
PostPosted: Dec.12.08 8:21 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Nov.17.08 8:11 pm
Posts: 819
BBaguna wrote:
tamhichin haitsiin ?


Би байнаа
Шинэ нэр нээсийнмөө :hi:

за сэдэвтээ ороё


Top
   
PostPosted: Dec.12.08 9:43 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Nov.17.08 8:11 pm
Posts: 819
Хуучны бичлэгтэй хоёр дууг нь тавьлаа
Aysiin salhi - Alphabet of death (demo)
Aysiin salhi - Uheld ochih tiiz (demo)


Top
   
PostPosted: Dec.12.08 11:35 pm 
Offline
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн

Joined: Sep.22.06 2:26 am
Posts: 1584
Location: *ss hole!
сүүлиййх нь цомгийх нь дуунаас тавих хэрэггүй биздээ


Top
   
PostPosted: Dec.12.08 11:58 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Nov.17.08 8:11 pm
Posts: 819
Corey13 wrote:
сүүлиййх нь цомгийх нь дуунаас тавих хэрэггүй биздээ


хэхэ хэрэггүй ээ
энэ хоёр дууг сонсоод хүмүүсд таалагдвал цомгийг нь худалдаж авна биз


Top
   
PostPosted: Dec.13.08 1:46 pm 
Offline
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн

Joined: Sep.22.06 2:26 am
Posts: 1584
Location: *ss hole!
харин тэхх


Top
   
 Post subject:
PostPosted: Dec.15.08 4:03 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Feb.23.04 4:11 pm
Posts: 10201
Location: Anfield Road ~ With Liverpool FC
Ойлгоод сонсвол гоё уу?

Энэ хамтлагийн хувьд бол асар том PR-тай гарч ирсэн ш дээ... Социализмын үеийн Металл хамтлаг гээд л... Ер нь бол тэр утгаараа хүмүүсийн сонирхолыг их татаж байгаа болов уу... Яг Рокерууд нь ч андахгүй л байлгүй... Би лав тэгэж л мэдэж авсан... тэгэхдээ дууг нь ганцийг ч сонсож байгаагүй... лав HIT-ээр орж байхад нь дуулсан орцны маягтай гэмээр тийм дууг нь л сонссон...

_________________
Liverpool! GO!


Top
   
PostPosted: Dec.15.08 9:58 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Nov.17.08 8:11 pm
Posts: 819
дээшээ харвал би хоёр дуу татахаар тавьцан байна


Top
   
PostPosted: Dec.15.08 10:41 am 
Offline
Powered by Asuult Sambar

Joined: Sep.29.08 2:49 pm
Posts: 10093
Corey13 wrote:
харин тэхх

huuh harjiisan zurag beeshd :hi:

_________________
70% b****


Top
   
PostPosted: Dec.15.08 8:27 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Oct.29.05 10:48 am
Posts: 822
Location: Love makes the world go round
гошин хоолойтой хүн бээлээшд ярьжаахдаа хэхэ, монголдоо л металын үндэс суурийг нь тависийм шиг байгаан,өөр мэдэх юм байхгүй Coke'n Beat дээр л нэг харжийсан


Top
   
PostPosted: Dec.16.08 10:49 am 
Offline
Итгэмжлэгдсэн Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Feb.20.05 1:24 am
Posts: 2383
Location: Aгуу их монгол гүрэн
sen'orita wrote:
гошин хоолойтой хүн бээлээшд ярьжаахдаа хэхэ, монголдоо л металын үндэс суурийг нь тависийм шиг байгаан,өөр мэдэх юм байхгүй Coke'n Beat дээр л нэг харжийсан


oo tiimyy teged undes suuriig ni yaaj tavisan ym bol? :hihi:


Top
   
 Post subject:
PostPosted: Dec.16.08 2:19 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Feb.23.04 4:11 pm
Posts: 10201
Location: Anfield Road ~ With Liverpool FC
Эрт гаригийн үед... Чамайг төрөхөөс өмнө гэхээр л ойлгомжтойн биш үү?

_________________
Liverpool! GO!


Top
   
PostPosted: Dec.17.08 1:07 am 
Offline
Powered by Asuult Sambar

Joined: Dec.08.08 6:07 pm
Posts: 11095
oo yo yo bas l haluuhan yum boloh shinjtei

_________________
sengensen saihan utaatai UB


Top
   
PostPosted: Dec.17.08 4:29 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Feb.23.04 4:11 pm
Posts: 10201
Location: Anfield Road ~ With Liverpool FC
за чи давс цацагч уу?

_________________
Liverpool! GO!


Top
   
 Post subject: Re:
PostPosted: Dec.17.08 10:41 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Nov.17.08 8:11 pm
Posts: 819
GangSteR wrote:
Эрт гаригийн үед... Чамайг төрөхөөс өмнө гэхээр л ойлгомжтойн биш үү?


гариг биш гараг гэж бичэж байгаарай :hi:


Top
   
 Post subject:
PostPosted: Dec.17.08 3:51 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Feb.23.04 4:11 pm
Posts: 10201
Location: Anfield Road ~ With Liverpool FC
Заа ямар хамаатайн... Намайг анх үг үсэг бичиж сурч байхад ГАРИГ гэдэг үг нь зөв байсын... Сүүлд 5,6-р ангид орчихсон хойно л гараг байх ёстой, шавьж биш шавж гэж бич гэх зэрэг дүрэм өөрчлөгдсөн байсан. Тухайн үеийн сурсанаараа л бичиж байна... Чиний үед хариг ГАРАГ болсон байж магадгүй л юм...

_________________
Liverpool! GO!


Top
   
PostPosted: Dec.17.08 4:24 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Oct.29.05 10:48 am
Posts: 822
Location: Love makes the world go round
--LORD OF THE GAME-- wrote:
sen'orita wrote:
гошин хоолойтой хүн бээлээшд ярьжаахдаа хэхэ, монголдоо л металын үндэс суурийг нь тависийм шиг байгаан,өөр мэдэх юм байхгүй Coke'n Beat дээр л нэг харжийсан


oo tiimyy teged undes suuriig ni yaaj tavisan ym bol? :hihi:


heavy metal сонсдоггүй би яаж мэдэхэв, сонсож дуулсан л тэр, мань мэтийг сураггүй байхад гарч ирсийм шиг байгаан
өөрөө мэддийм бол хэлээд өгчөөч :col:


Top
   
PostPosted: Dec.17.08 4:49 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Oct.29.05 10:48 am
Posts: 822
Location: Love makes the world go round
"Аясын салхи" стильдээ 24 жил үнэнч явжээ

"Heavy metal" рок сти­лиэр Монголд анх удаа уран бү­тээл туурвисан "Аясын салхи" хамтлаг ирэх сард тоглолтоо хийх гэж байна. 1984 онд байгуу­лагдсан энэ хамтлаг одоо "Death metal" стиль буюу рок хөгжмийн хамгийн хүнд урсгалаар уран бү­тээл хийж байгаа. Тэд дандаа үхлийн тухай дуул­даг. "Саран доорх авсан хот" нэртэй анхны бие даасан цомгоо гаргаад удаа­гүй байгаа. Тус хамт­лагийг үүсгэн байгуулагч, ахлагч, дуучин Д.Энхтэгш (Endy), гоцлол гитарчин Х.Энхбаяр (Жими) нартай уулзаж ярилц­лаа. Өдгөө 40 насыг шүргэж яваа энэ хоёр эр хамтлагтаа хоёр залуу гишүүн элсүүлжээ. Харин "Аясын салхи"-ийн анхны үндсэн бүрэлдэ­хүүнд байсан гурван ги­шүүн тус тусын ажилтай. Гэсэн ч хамт­лагийнхаа уран бүтээлийг сонсож, метал рок стильдээ үнэнч хэвээрээ гэнэ. Эдний­хэн хамтлаг болж нэгдсэн ца­гаасаа эхлэн "Хар дэвтэр" хөтөлжээ. Уг дэвт­рийн­хээ эхний хуудсанд эр­мэлзэх арван зүйл хэмээн хэдэн дүрэм тунхагласан байна. Байгуулагдсанаасаа хойш өнөөг хүртэл хийсэн тоглол­туудаас эхлээд ер нь хамт­лагтайгаа хол­боо­той түүх, дурсамж бүхнийг тэнд бичиж үлдээ­жээ. Одоо ч энэ дэвтрээ хамтлагийн ахлагч Endy хөтөлсөөр байгаа аж. Тэд­ний хийсэн тоглолтын тоо өдгөө 90 хол давжээ.

"Аясын салхи" хамт­лагийг байгуулсан түүхээс эргэн дурсвал...

-Endy:Манай хамтлаг 1984 оны дөрөвдүгээр сарын 16-нд анх байгуулагдсан. Эхэндээ Д.Баярням, Ц.Бат­дэлгэр бид гурав дөнгөж арван хэдтэй хүүхдүүд энэ хамтлагийн бүрэлдэхүүнд байлаа. Ингээд 1986 онд Энх­баярыг хамтлагтаа аваад Монголд хамгийн анх "Heavy metal" гэдгийг тоглосон байхгүй юу. Анх Нийтийн ахуйн үйлчилгээний удирдах газрын клубт тоглож байлаа.

Энэ чинь одоо Уртцагаан байна ш дээ. Тэнд байсан. Сүүлд ресторан болчихсон ч байв уу даа. Хамгийн сүүлд 2008 оны наймдугаар сарын 30-нд "Coke n beat" наадамд тоглосон байна. Монголын рок хөгжмийн хөгжил гэж ярих юм бол "Мөнгөн хүрхрээ" хамт­лагтай салшгүй холбоотой. Энэ хамтлаг Монголд хамгийн анх рок тоглосон. Харин "Ая­сын салхи" хамтлаг анх "Hea­vy metal" урсгалыг тоглосон. 1980-аад оны үед баруунд энэ урсгалын хамтлагууд бо­роо­ны дараахь мөөг шиг гарч ирсэн. Тэр үед нь бид Монголд бас ийм хүчирхэг урсгал байх ёстой гэж үзсэн учраас энэ хамтлагийг байгуулсан.

-Х.Энхбаяр: Энд нэг зүй­лийг ярих хэрэгтэй байх. Яасан гэхээр, манай Endy ЗХУ-ын Волгоград хотод сурч байсан. Цагдаа хүн ш дээ. Тухайн үед их нэрд гарсан "Земляний" гэж хамтлаг тэр хотод ирж тоглосон юм байна л даа. Тэр тоглолтыг манай хүн очиж үзэхгүй юу. Тэгсэн нөгөө хамтлагийнхан тайзнаа гарч ирээд "Германд болох том фестивальд оролцох гэж байгаа. Тиймээс их баяртай байна. Гэхдээ нэг зүйлээс их санаа зовж байна. Нэг л хамт­лагаас айж байна. Монголоос ирэх рок группээс айж байна. Ха ха ха" гээд л... Монгол­чуудыг доромжилж, дээрэл­хэж байгаа нь тэр. Ингээд манай найз сэтгэлээр унаж, Монголд заавал рок хамтлаг байгуулна гэж бодсон гэдэг. Нутагтаа амралтаараа ирээд "Мөнгөн хүрхрээ" хамтлагийн тоглолтыг үзээд өндөр сэт­гэгдэлтэй буцсан байдаг. Тэгээд ЗХУ-д сурч байсан хоёр залууг олоод хамтлаг байгуулсан. Дараа нь намайг олж авсан.

-Танай хамтлагийн дууг хэн зохиодог вэ?

-Endy: "Аясын салхи" байгуулагдсан цагаасаа хойш өөрсдөө дуугаа зохиож дуул­даг байсан. Анхнаасаа анг­лиар дуулъя гэж бодсон. Яа­гаад гэвэл "Heavy metal" бол барууны хөгжмийн урсгал учраас тэрэнтэй нь дүйцэ­хүйц уран бүтээл хийе л гэсэн хэрэг. Яахав социализмын үед хүнд байсан. Тэр үед томоохон хөгжмийн зохиол­чид бидэнд хэлдэг байсан. "Та нар яагаад Монгол үндэсний рок хамтлаг байж болдоггүй юм" гэж. Уг нь энэ зөв л дөө. Гэхдээ би үүнийг эсэргүүц­дэг. Азийн монгол рок гэж байхгүй.

Х.Энхбаяр: "Heavy metal" урсгалын дуунд монгол үг хийгээд дуулахад бидний сэтгэхүй бэлтгэгдэж амжаа­гүй учраас арга барилаа сайн олж чадаагүй юм, одоо бодо­ход. Явцын дунд бид монгол үгээр дуулсан. Тухайлбал, "Хөвсгөлөө хайрлах тухай", "Ариун салхи", "Анхны бороо" зэрэг дуунууд байдаг. Дууны үгийг манай Endy өөрөө зо­хио­дог. Гаднаас үг хайж явах шаардлагагүй. Тухайн үед Монголд бичигдэж байгаагүй шүлгүүдийг зохиож байсан. "Аймшгийн сүүдэр" гэж дууны үг байна.

Мөнгөн сарны сүүмгэр гэрэл

Мөлхөн ирж сүүдэр тус­­гана

Хүйтэн сүүдрээ тус­гахыг хараад

Хүн гэдгээ би мэдэрнэ гэх жишээтэй.

Ер нь 1980-аад онд манай хамтлагт өөрийн гэсэн хөг­жим байгаагүй. Бидэнд бай­тугай Монголд ч цөөн тооны л урлагийн байгууллага хөг­жимтэй. Бид гэртээ банзан гитараар бэлтгэлээ хийдэг байсан. Тэгээд "Мөнгөн хүрх­рээ", "Айзам", "Баянмонгол", "Өргөө" зэрэг хамтлаг дээр очоод дээд тал нь цаг гаруй хугацаанд хөгжим дээр нь гуйж бэлтгэл хийдэг байж билээ.

-Тэгээд хэзээ өөрсдийн гэсэн хөгжимтэй болсон бэ?

-Endy: 1991 онд Орос руу хоёр гурван сар явж байж хөгжим авсан. Хүмүүс най­маа хийгээд гахай зөөж бай­хад бид хөгжим зөөж байсан. Ингээд хүнд металлыг даах чадалтай өөрийн гэсэн хөг­жимтэй болсон учраас "Super stainless steel" буюу "Зэвэрч нугаршгүй ган" гэдэг анхны тоглолтоо тавьсан.

-Х.Энхбаяр: Бид тэр тог­лолтыг маш сайн түвшинд тавьсан. Харамсалтай нь, тухайн үед дөнгөж зах зээл эхэлж байсан. Монголчууд тоглолт үзэх нь битгий хэл идэх юм аа худалдаж авч чаддаггүй байсан үе. Тэгээд манай тоглолт амжилт олж чадаагүй л дээ. Нэг их хүн ирээгүй. Тэр үед 20 төгрөгөөр тасалбараа худалдсан. Зарим залуус хэлдэг юм. "1991 онд та нар ийм тоглолт хийж байсан юм уу. Одоо ийм тоглолт хийвэл шууд дээшээ гарах нь ээ" гэдэг юм. Гэвч бидний хувьд цаг хугацаа өнгөрч. Цаг хугацаа гэдэг чинь авах юм аа аваад, хаях юмаа хаячихдаг юм байна. Гэх­дээ бид "death metal" буюу үхлийн метал гэдэг стилиэр тоглож байна.

-"Death metal" гэж ямар урсгал юм бэ?


-Endy: Рок өөрөө рок н роллоос үүссэн гэдэг. 1970-аад оны үеэр Hard rok гарч ирсэн. 1980-аад оны үед энэ нь "Heavy metal" болж байгаа юм. Ингээд хамгийн сүүлд death metal болж хөгжиж бай­на. Улам хатуу, хүнд болоод бай­на гэсэн үг. Бид зөвхөн үхэл дуулдаг. Хэзээ ч эх орон, ээж, ааваа дуулахгүй. Би бол ээждээ маш их хайртай. Гэхдээ ээжийгээ дуулахгүй. Одоо энэ урсгал бүр оргил үедээ хүрч байна. Дэлхий дээр сонгодог хөгжим, рок хоёр л сөнөхгүй гэдэг. Ер нь метал рок гэхээрээ хамгийн хүнд урсгал.

-Яагаад заавал үхэл дуул­даг гэж?

-Ертөнцөд хоёрхон үнэн байдаг. Хүн төрсөн нь үнэн. Үхэх нь үнэн. Манайхан төрс­нөө, сайн сайхан болсноо ярьдаг мөртөө үхлээ ерөөсөө ярьдаггүй. Ер нь үхэл гэж зүйл байгаа гэдгийг санаж байх ёстой.

-Х.Энхбаяр: Үхэл гэж юу юм бэ гэдгийг тойруу утгаар бид дуулдаг. Death metal-ын авир зангийнх нь стандарт энэ. Тиймээс хамгийн хүнд стильд тооцогддог.

-Танай хамтлаг хэдий­нээс үзэгчтэй болов?

-Байгуулагдаж байх үед, хүнд үед ч гэсэн тодорхой хэмжээний үзэгч байсан.

-Энэ зурагнуудаас хара­хад тухайн үед нэлээд эт­гээд хувцасладаг байжээ?

-Х.Энхбаяр: Бүгдээрээ төмөр гархи, гинж зүүнэ. Эмэгтэй хүний трико өмсөнө. Түүн дээрээ богино дотуур өмд өмсөнө. Барууны "Heavy metal" хамтлагийн стандарт ямар байна түүнийг Монголын тайзнаа анх харуулж байлаа. Тэгээд дуунууд нь ойлгоход бэрхшээлтэй. Маш их хурд­тай. Тэр хэрээрээ хүмүүс ойлгохдоо муу. Тиймээс бид­нийг их дарна. Манай хамт­лагийг бүрэн хэмжээний тог­лолт хийж болохгүй. Зурагт, радиогийн нэвтрүүлэгт орж болохгүй. Төрийн том кон­цертод хэзээ ч оруулахгүй гэдэг байсан. Гэхдээ бид энэ стильдээ одоо ч үнэнч бай­гаа.

-Endy: Өнөөдөр рок хамт­лагууд эх орны баяраар эх орны дуу дуулаад л. Ээжүү­дийн баяраар ээжийн тухай дуулаад явдаг. Манайх бол тийм биш. Яг л өөрсдийнхөө стильдээ үнэнч 24 жил явсан Монголын ганц хамтлаг гэхэд болно. "Хурд" гэхэд эхлээд "Heavy metal" гэж гарч ир­чихээд ээж, аав дуулаад явчихсан. Гэхдээ би муу гэж байгаа юм биш. Тэр бол агуу хамтлаг. Манай хамтлаг мөн­гөний төлөө яваагүй. Стиль­дээ л үнэнч явсан. Heavy metal стиль өөрийн гэсэн хувцастай байсан. Ер нь нүдээ будах талдаа шүү. Харахад эмэгтэй юм шиг харагдахаар хувцасладаг. Гэхдээ тоглож байгаа нь их эрч хүчтэй. Тийм л байсан. Death болоод ирэхээр хув­цас­лалт нь арай өөр болоод ирж байгаа юм. Ерөнхийдөө хар хувцас өмсдөг.

-Одоо телевиз, радио­гоор чөлөөтэй гардаг бо­лоо биз...

-Х.Энхбаяр: Энд нэг зүй­лийг зориуд хэлье. UBS, TV5, TV9, MҮОНТ-үүд манайхыг ерөөсөө гаргадаггүй ш дээ. Одоо уг нь ардчилсан нийгэм биз дээ.

-Endy: Манай дууны нэр­нүүд "Үхлийн цагаан толгой" гэх мэтээр дандаа үхлийн тухай байх жишээтэй. Энэ нэрнүүд хүнд санагддаг юм шиг байгаа юм.

-Х.Энхбаяр: FМ-үүдэд дуугаа аваачаад өгөхөөр "Хөөе наад хамтлагийнхаа дууг битгий явуулаарай. Арай хүнддэнэ" гэдэг. Яагаад гэж асуухаар" танай дуунуудыг явуулахаар ажлаасаа ха­лагдана" гэдэг байхгүй юу. Үүнийг их гайхдаг.

-Танай хамтлагийн анх­ны бүрэлдэхүүнд байсан гишүүд юу хийж байгаа вэ?


-Endy: Манай бөмбөрчин байсан Ц.Батдэлгэр их эмч мэргэжилтэй. Одоо Гурав­дугаар эмнэлэгт мэс заслын эмч хийдэг. Басс гитарчин байсан Т.Энх-Амгалан авто инженер. Одоо Онцгой байд­лын ерөнхий газар ажилладаг. Д.Баярням түүх газар зүйн багш. Нөгөө Эверестэд авир­даг нөхөр чинь энэ шүү дээ. Өсөхбаяртай хамт явсан сэтгүүлч Д.Баярням. Энэ хүмүүс ажилтай байсан уч­раас аргагүйн эрхэнд хамт­лагаа орхисон. Оронд нь бид хамтлагтаа Пүрэвдорж, Бат­тулга гэж хоёр залууг авч дахин нэгдсэн. Манай Х.Энх­баяр бас түүхийн багш мэр­гэжилтэй юм. Би Цагдаагийн дээд сургуульд багшилж бай­гаад гарсан. Одоо хувиараа бизнес эрхэлдэг. Тэгээд одоо сэтгэлийнхээ дуудлагаар хөгжим тоглож байна. Бид ардаа амьдралтай. Үр хүүхэд­тэй хүмүүс.

-Удахгүй болох тог­лол­тын­хоо талаар яриач?


-Энэ сард манай анхны цомог гарсан. Цомгийнхоо баярыг арванхоёрдугаар са­рын 5-нд хийх гэж байна. "Улаанбаатар палас"-т болно. Манай CD-нд долоон дуу орсон байдаг. Түүнээс гадна анх байгуулагдахдаа дуулж байсан "Heavy metal" дуу­нуудаа дуулна. Тасалбар нь 5000 төгрөгийн үнэтэй.

-Байгуулагдаад хорин хэдэн жил болжээ. Энэ хугацаанд CD гаргах бо­ломжгүй байсан юм уу?


-Endy: Ер нь хүнд сти­лийн хамтлагууд нэг их CD, клип гаргана гэж боддоггүй ш дээ. Энэ нь буруу байх л даа. Ер нь гурван клиптэй.

-Х.Энхбаяр: Цомог гар­гаа­гүй удсан нь янз бүрийн шалтгаантай. Биднийг хамт­лаг байгуулж байх үед CD гэж юм байгаагүй. Хуурцагны бичлэг хийлгэдэг байсан. Хамтлагийн анхны гишүүд хувийн амьдралаа хөөгөөд нэг хэсэг уран бүтээл завсар­ласан. Тэгээд хэсэг хугацаа­ны дараа бид хоёр шинэ гишүүн элсүүлээд CD бичүү­лэх гэж үзсэн. Гэтэл бич­лэ­гийн студиуд манай хамт­ла­гийн дуугаралтыг төгс гар­гаж чаддаггүй. Тэгтэл тэд биднийг бас голоод байдаг. Харин бид тэднийг олигтой бичиж чадах­гүй байна гэж ойлголцохгүй явсаар өдий хүрсэн. Сүүлдээ өөрс­дөө бичье гэж шийдсэн. Манай бөмбөрчин залуу хамт­ла­гийн­хаа цомгийг би­чихийн тулд өөрөө студи байгуулаад бидний анхны цомог гарсан. Энэ ажилд "Fire" хамтлагийн гитарчин Очки, "A sound"-ийн зарим залуус их тусалсан.

Ингэж ярилцах зуур тус хамт­лагийн анхны таван гишүүний нэг Т.Энх-Амгалан ир­сэн юм. Тэрээр уг хамт­лагт о­рохыг мөрөөддөг байх үед нь "Аясын салхи"-аас нэг гишүүн нь гарч таарчээ. Ин­гээд түүнийг хамтлагтаа басс гитарчнаар орохыг санал болгосноор тэр энэ хамт­лагийн гишүүн болсон түүхтэй аж. Т.Энх-Амгалан авто инженер мэргэжилтэй. Ту­хайн үед түүний хийсэн авто­машинаар хамтлагийн­хан ийш тийш явдаг байж. Урт үстэй, төмөр гинжээр чим­­сэн хувцастай залуус авто­машины цонхоор цухал­заж давхидаг болохоор сүүл­дээ цагдаа нар "Нөгөө хүнд рокууд явж байна" гээд ан­дахаа байсан гэдэг. Одоо Т.Энх-Амгалангийн охин Бин­дэрьяа "Аясын салхи" хамт­ла­гийн дуунуудыг сонсох дур­тай, бүр улаан рок болсон ту­­хай тэд ярив. Сүүлийн үед хүнд рок стилийн хамт­ла­гууд олноор төрж байгаа ч ур чадварын түвшин дули­маг байна хэмээн "Аясын сал­хи"-ийнхан шүүмжлэлтэй ханддаг аж.

Эх сурвалж: http://www.dailynews.mn


Top
   
PostPosted: Dec.17.08 4:58 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Oct.29.05 10:48 am
Posts: 822
Location: Love makes the world go round
ийм юм оллоо
тэр дээр Харин "Ая­сын салхи" хамтлаг анх "Hea­vy metal" урсгалыг тоглосон. ингэж бичсэн байна :col:


Top
   
PostPosted: Dec.17.08 5:02 pm 
Offline
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн

Joined: Sep.22.06 2:26 am
Posts: 1584
Location: *ss hole!
сайхан ярилцлага байна. ТВ радионууд нээрээ л их боож байгаа харагддаг. S-Music-р л клип нь гарж байгаа харагддаг.


Top
   
 Post subject:
PostPosted: Dec.17.08 5:08 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Feb.23.04 4:11 pm
Posts: 10201
Location: Anfield Road ~ With Liverpool FC
Тэр үхэлд очих ВИЗ гэдэг дууг нь татаж аваад сонссон чинь юу ч ойлгоогүй... :xi:

_________________
Liverpool! GO!


Top
   
 Post subject: Re:
PostPosted: Dec.17.08 6:47 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Nov.17.08 8:11 pm
Posts: 819
GangSteR wrote:
Заа ямар хамаатайн... Намайг анх үг үсэг бичиж сурч байхад ГАРИГ гэдэг үг нь зөв байсын... Сүүлд 5,6-р ангид орчихсон хойно л гараг байх ёстой, шавьж биш шавж гэж бич гэх зэрэг дүрэм өөрчлөгдсөн байсан. Тухайн үеийн сурсанаараа л бичиж байна... Чиний үед хариг ГАРАГ болсон байж магадгүй л юм...


Ямар хамаатай юм бишээ гариг гэдэг чин нохойн баас гэж байгаа юм
одоо үед бол гараг л гэдэг


Top
   
 Post subject: Re:
PostPosted: Dec.17.08 6:48 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Nov.17.08 8:11 pm
Posts: 819
GangSteR wrote:
Тэр үхэлд очих ВИЗ гэдэг дууг нь татаж аваад сонссон чинь юу ч ойлгоогүй... :xi:


өөрийгөө битгий доромжлоод бай


Top
   
 Post subject: Re: Re:
PostPosted: Dec.17.08 9:13 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Feb.23.04 4:11 pm
Posts: 10201
Location: Anfield Road ~ With Liverpool FC
Хатнаа wrote:
GangSteR wrote:
Тэр үхэлд очих ВИЗ гэдэг дууг нь татаж аваад сонссон чинь юу ч ойлгоогүй... :xi:


өөрийгөө битгий доромжлоод бай

Яг доромжилсон байж харагдаач... Юу ч ойлгоогүй... Тэгээд яахын? Ойлгоогүй өч дөчнөөн хүмүүс байгаан... Ухаан муутайдаа ойлгохгүй байна гэж лав байхгүй...

_________________
Liverpool! GO!


Top
   
 Post subject: Re: Re:
PostPosted: Dec.17.08 9:14 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Feb.23.04 4:11 pm
Posts: 10201
Location: Anfield Road ~ With Liverpool FC
Хатнаа wrote:
GangSteR wrote:
Заа ямар хамаатайн... Намайг анх үг үсэг бичиж сурч байхад ГАРИГ гэдэг үг нь зөв байсын... Сүүлд 5,6-р ангид орчихсон хойно л гараг байх ёстой, шавьж биш шавж гэж бич гэх зэрэг дүрэм өөрчлөгдсөн байсан. Тухайн үеийн сурсанаараа л бичиж байна... Чиний үед хариг ГАРАГ болсон байж магадгүй л юм...


Ямар хамаатай юм бишээ гариг гэдэг чин нохойн баас гэж байгаа юм
одоо үед бол гараг л гэдэг

Нохойны баас гэж хэлсэнээрээ чи л өөрийгөө доромжлочих шиг боллоо доо...

_________________
Liverpool! GO!


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 57 posts ]  Go to page 1 2 3 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited