#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Jul.20.18 6:02 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 49 posts ]  Go to page 1 2 Next
Author Message
 Post subject: Буян үйлдэх
PostPosted: Jul.28.12 4:35 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно


Top
   
PostPosted: Jul.28.12 4:42 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Бид нар буян үйлдэх. буяны үйлийн тухай энд ярилцаж болох юм. Бид бүгдийн дунд ойр дотны хүмүүсээ алдсан хүмүүс маш олон байдаг. Талийгаачийнхаа араас бид буян сайн хийх хэрэгтэй билээ. Асуултын нэгэн эрхэм хүнд зориулж энэ сэдвийг нээлээ. Тэр хүнд маань одоо маш хүнд байгаа.
Энд хүмүүс өөрсдийн мэддэг чаддаг бүхий л зүйлсийнхээ талаар ярилцаж болно шүү.
Маш сайхан гэгээлэг олон хүмүүст хүртээмжтэй сайхан буланг бид бүгдээрээ хөтөлцгөөе.


Top
   
PostPosted: Aug.06.12 1:15 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Aug.23.08 1:13 pm
Posts: 65
Их номын дүүгийн амар амгалан эрье!
Ийм сайхан булан нээж өгсөнд баярлахын хамт бахархах сэтгэл төрнөм.
Яг бичсэнээр нь хайгаад олоогүй ч буян заяа гэж хүнд угаасаа байдаг.
Харин бид л харалган үйлдлээсээ болж булшилж орхидог
гэж бичсэн байсан нь юутай сайхан үг билээ. Буян гэхээр хүмүүс
мөнгө төгрөг хандив гээд ойлгодог байх. Үнэндээ хүнийг
үгийн муухайгаар хэлж эмзэглүүлж сурсан нэгэн хүн байлаа. Тэр ганц хоер
удаа тэвчиж түүндээ дасан хэн нэгнийг баярлуулж сурах нь асар их буян
юм даа гэж бодогдох боллоо. Өөрт тохирсон буян гэж байдаг байхаа. Тийм үү?


Top
   
PostPosted: Aug.09.12 4:10 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Буян гэж юу вэ? Бид яагаад Буян хийх ёстой вэ?

Буян гэдгийг зарим хүмүүс эргээд хурдан хариу нь надад ирнэ хэмээн сэтгэдэг хүмүүс бий.
Буян гэдгийг оюун санааны мөнгө гэж ойлгож болохгүй. Хэрэв тэгэж үзвэл бид буян ихээр үйлдэж, ёс суртахуунтай нэгэндээ атаархах эсвэл анхлан суралцагч хүмүүст дээрэлхүү хандах байсан. Ийм зан хандлага үнэхээр ач тусгүй. Буян хураах боломжийг ашиглахын тулд өөрсдийгөө дээшлүүлэх, аз жаргалтай байх шалтгааныг бүтээж, бусдад тусалж шунал хүсэл атаа хорслоос ангид байх ёстой.
Уур хилэн буруу төсөөлөлд автахаас сэргийлэхийн тулд буян хураах нь маш их ач холбогдолтой. Жолоо машиныг залдаг шиг зориулалт буяны үрээр хэрхэн боловсрох замыг зааж өгдөг.
Буяны үйлийг үр дүнтэй төгс зорилгод зориулах нь хамгийн сайн үйл юм. Ингэж чадвал үр дүн бага багаар аяндаа гарч ирдэг. Хэрэв вид бага ч гэсэн буяныг хамаг амьтаны аз жаргал гэгээрэлд хүрэхийн тулд зориулвал бидний найз нөхөд хамаатан садан дахин төрөхдөө сайн төрлийг олоход тэр буян зориулагдах болно.
Зарим хүмүүс Надад жаахан эерэг чадавх бий. ҮҮнийг би бусдын аз жаргалын төлөө зарцуулвал надад юу ч үлдэхгүй болно гэж боддог. Энэ бол буруу бодол юм. Бусдын төлөө буян хийнэ гэдэг нь бид өөрсдөө үр шимийг нь хүртэхгүй гэсэн үг биш юм. Харин бидний үйлээс үр шимийг нь хүлээн авах хүмүүсийг өргөжүүлдэг. Хамаг амьтаны тусын тулд буян үйлдэхдээ бэрхшээл тулгарсан хэн нэгнийг аз жаргалтай болгохын тулд тусгай залбирал үйлдэж болно.


Top
   
PostPosted: Aug.09.12 4:34 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Үхэлийн тухай

Бид үхэлээс айдаг. Харин үхэхээсээ өмнө муу заяанд унах шалтгааныг хаагаад эл өндөр заяанд хүрэх буяныг бүтээж чадсангүй гэдгээсээ айх хэрэгтэй. Үхэл ирэхэд хэн ч хаана ч явж нуугдсан мултарч чадахгүй. Нас бол хэзээ ч нэмэгдэхгүй үргэлж тасралтгүй барагдаж байна. Амьдрын цагт ном буян үйлдэх чөлөө учрал ховор гэдгийг санах хэрэгтэй. 10 насыг нялх гээд өнгөрөөнө, өтлөхийн цагт хүчин барагдаж цагийг үргүй дэмий өнгөрөөнө. Завсарын багахан цагийг унтаж өнгөрөөнө, үлдсэн бага хугацаанд хоол унд идэх явах суух гэх мэт орчлонгийн жижиг сажиг асуудалд ороогдон энэ насыг өнгөрөөдөг. Тийм учраас Хорвоо гэдэг янаг авхай гэж Ноён хутагт Данзанравжаа гуайн хэлсэнтэй адилхан хүний нас гэдэг огторгуйд гялалзах цахилгаан мэт өнгөрдөгий санаж бурхны номонд зав чөлөө гаргах хэрэгтэй.
Бид хэзээ ч үхэж магадгүй замбу тивийн хүний нас магадлал байхгүй. Хүн эхийн хэвлийдээ өлгийтэй нялхаас авхуулаад өсч байгаа балчир залуу насандаа ч үхэж болно. Гэнэтийн 61, цаг бусын 18, учир шалтгаанаас гарсан 360 үхэл буй. Бид үхлийн мянган шалтгааны отоосонд байдаг, харин амьдрах шалтгаан маш цөөхөн юм. Энэ бие далайн хөөс мэт хэврэг, өргөсөөр хатгасны төдийд ч үхэж магадгүй. Үхэх цагт номноос өөр юу ч тус болохгүй. Янаг амраг садан найз нөхөд хүрээлж байсан ч хамт үхэхгүй нь мэдээж үхлийг буцааж чадахгүй нь мэдээж. Дараагийн төрөл авахад сайн муу 2 заяа-н аль нэг төрлийг авдаг. Энэ нь бидний эрхээр биш хураасан үйлээс хамаарна. Хэрвээ муу заяанд унавал ямар зовлонтой вэ гэдгийг судалж энэ насанд ийм үйл хийвэл үхсэн хойно ийм зовлонгоос салахгүй гэдгийг мэдэж үүнээс сэрэмжлэн сайн төрөлд хүрч болох номын үйлийг сэтгэх хэрэгтэй. Бурханы шашны номлол үхэх, мөнх бусын талаар үнэнийг номлодог. Хүн 84 мянган муу сэтгэлд эзлэгдсэн байдаг. Түүнийг эрдэмд урвуулах 84 мянга номын цогц увидасыг бурхан багш номлосон. Гарцаагүй үнэний сургаалыг мэдэхийн тулд энэ бүгдийг өөрийн биеэр судлан үзэж байж туулж гарна. Ингэж чадвал үхлээс айлгүйгээр аавындаа очиж байгаа мэт явж чадна. Тиймээс гагцхүү өөрийнхөө сэтгэлийг судлах нь гарцаагүй их аньс юм.


Top
   
PostPosted: Aug.09.12 4:49 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Амьд ахуйд хүний дотор 80 атгаг, гурван муу сэтгэлээр түйтгэрлэгдээд бид өөрөө өөрийнхөө дотор өөрийгөө тэнгэрлиг сэтгэлээ танин бариж чадахгүйгээс хорвоод төөрч эндүүрч явж байдаг юм. Эгэл хүмүүс үхлийн гэгээн гэрэл үүнийг анзаарч мэдэж чадаагүйгээс түүнийгээ алгасарч өнгөрөөгөөд эргээд хий хөдлөнгүүт элдэв муу чанарууд нь босон ирж дахиад төрөл авсанаар түйтгэрлэгдэн орчлонд дахин төрхөөр ирдэг билээ. Түйтгэрлэж байдаг муу зүйлс өөрийнхөө газарт шингэх энэ үед улаан цагаан махбодийн дотор орших сэтгэл буюу үнэмлэхүй номын төвд байх бурханлиг билгэ билгүүний чанар цэврээрээ гарч ирдэг. Яг энэ мөчид үхлийн тухай бясалгаж сэтгэж байсан егзүр, хутагтууд үүнийгээ барин авч энэ их гэрэл гэгээн дээр бясалган мөрд анхааран авч тэрхүү гэрэлтэйгээ хольсон тохиолдолд ямар ч зуурдгүйгээр юүлэгдэж төгс гэгээрэлд хүрэх боломжийг олж чаддаг. Үхэлийн энэ байдалыг ашиглах, энэ үед юүлэлт явуулах сүнсийг сэтгэх үйлийн тухай сайн мэдсэнээр өнгөрч байгаа хүнд тус болдог. Харин үхлийн гэгээн гэрэлд байх явцад хий хөдлөх завсар гарангуут сүнс гэгдэх зүйл улаан, цагаан махбодын завсараас гарч биеэс тонилдог. Энэ үед цагаан махбод дээш харваж баруун хамрын нүхээр улаан шүүс гарч тэмдэг өгсөнөөр сүнс биеэс тонилж үхэл явагдаж дуусна.


Top
   
PostPosted: Aug.09.12 5:04 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Амьтан болгон сүнстэй. Сүнс гэдэг нь тухайн амьтаныг сэрж мэдрүүлж буй сэтгэл юм. Сэтгэл гэдэг тэргүүлшгүй хязгаарлашгүйгээс төрөл дамжиж ирсэн гайхамшигтай тэнгэрлэг чанартай зүйл билээ. Бид хамгийн ихдээ 100 жилийн настай, түр зуурын шинжтэй байдаг. Бие сэтгэл хоёр шүтэн барилдсаны хүчээр бид сэтгэн бодож ярьж, төрөл бүрийн сайн муу үйлийг ч үүний хүчээр л хурааж байдаг. Бие, сэтгэлийн үйл барилдлага тасран үхэх тохиолдолд хоосон бие цогцос үлдэнэ. Энэ бие нь сүнсийг үйлийн эрхээр түр зуур төрөл авахад барилдсан махбод хувцас төдий зүйл юм. Сүнс гэдгийг үгүйгэн баталсан тохиолдолд өөрийнхөө бүхий л үзэл бодлоос ухрахад бэлэн байна хэмээн Буддын шашны их тэргүүн Далай Лам нэгэн цагт айлдсан нь бий.
Мөн эртний дээдсүүд биеэсээ өөрийнхөө сүнсийг тонилгоод өөр биед шилжих, эргэж төрдөг гэдгийг батлахын тухайд хаа төрөхөө урьдчилан хэлээд сүнсээ егүүтгэн таалал төгсөж дурьдсан газартаа өмнөх эрдмээ марталгүй төрж байсан бодит баримт маш их байдаг. Хүний бие цогцос хугацаатай үгүй болдог зүйл юм. Үхлийн дараа амьдрал байдаг төрөл дамжилт явагддаг.
Хүн та өөрөө муу заяаны төрөл авах уу сайн заяаны төрөл авах уу гэдгийг өнөөдөрийн одоогийн хийж буй үйлийн үр буян хир хурааж чадахаас хамаарна гэдгийг санууштай


Top
   
PostPosted: Aug.09.12 12:40 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Aug.15.07 11:21 am
Posts: 6491
sonirholtoi um baina

_________________
www.hicheel.com


Top
   
PostPosted: Aug.19.12 1:57 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Дүнчүүр маани

Маань уншихын өмнөх мөргөл

Жинжий маагоо гүндэг гүндэг гар
Зогсон жайжий улайжан
Түгжий жинжий доолоосэг
Жанрайсаг лаа чанцоолоо
( 3-7 удаа уншина )

Нэгэн зуун бодь садва
Нэгэн зуун бурхад минь
Нэгэн зуун нэгэн мянга арьяа бал
Умаа хэрэ бадма нүрдү шаарий хум
Ум маани бад ми хум
Ум маани бад ми хум
Ум маани бад ми хум
( Цааш нь 2 зуун бодь садва... хэмээн 10 хүртэл өгсөж уншина )

Нэгэн мянган бодь садва
Нэгэн мянга бурхад минь
Нэгэн мянган нэгэн түмэн арьяа бал
Умаа хэрэ бадма нүрдү шаарий хум
Ум маани бад ми хум
Ум маани бад ми хум
Ум маани бад ми хум
( Цааш нь 2 мянган бодь садва... хэмээн 10 хүртэл өгсөж уншина)

Нэгэн түмэн бодь садва
Нэгэн түмэн бурхад минь
Нэгэн түмэн нэгэн буман арьяа бал
Умаа хэрэ бадма нүрдү шаарий хум
Ум маани бад ми хум
Ум маани бад ми хум
Ум маани бад ми хум
( Цааш нь 2 түмэн бодь садва... хэмээн 10 хүртэл өгсөж уншина)

Нэгэн буман бодь садва
Нэгэн буман бурхад минь
Нэгэн буман нэгэн сая арьяа бал
Умаа хэрэ бадма нүрдү шаарий хум
Ум маани бад ми хум
Ум маани бад ми хум
Ум маани бад ми хум
(Цааш нь 2 буман бодь садва... хэмээн 10 хүртэл өгсөж уншина)

Нэгэн сая бодь садва
Нэгэн сая бурхад минь
Нэгэн сая нэгэн живаа арьяа бал
Умаа хэрэ бадма нүрдү шаарий хум
Ум маани бад ми хум
Ум маани бад ми хум
Ум маани бад ми хум
(Цааш нь 2 сая бодь садва... хэмээн 10 хүртэл өгсөж уншина)

Нэгэн живаа бодь садва
Нэгэн живаа бурхад минь
Нэгэн живаа нэгэн дүнчүүр арьяа бал
Умаа хэрэ бадма нүрдү шаарий хум
Ум маани бад ми хум
Ум маани бад ми хум
Ум маани бад ми хум
(Цааш нь 2 живаа бодь садва... хэмээн 10 хүртэл өгсөж уншина)

Нэгэн дүнчүүр бодьсадва
Нэгэн дүнчүүр бурхад минь
Нэгэн дүнчүүр нэгэн дүнчүүр арьяа бал
Умаа хэрэ бадма нүрдү шаарий хум
Ум маани бад ми хум
Ум маани бад ми хум
Ум маани бад ми хум
( Цааш нь 2 дүнчүүр бодь садва... хэмээн 10 хүртэл өгсөж уншина)

Гэвадиен нүрдү даг
Жанрайсэг ван дүвжирнай
Дова жигдин малийваа
Дэеэ сала годвор шог




Сайн үйлс дэлгэрэх болтугай
Өлзий хутаг орштугай
Сарва Манга лам


Top
   
PostPosted: Aug.19.12 2:07 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Маани тарнийг үйлдсэн буянаар хүмүүс маш элэгсэг сайхан нигүүлсэнгүй сэтгэлтэй болдог. Энэ нь эрт эдүүгээгийн эрдэмтэн мэргэдийн сургааль, шасдир, тэдний үнэнхүү итгэлт шавь нарын хичээл сургалтын үр дүнгээр баталгаажин, улам улам боловсронгуй болсоор ирсэн болой.
Онцгой дагшин оронд маани бүтээж төвлөрч бясалгах нь тэндээс тархсан тарнийн эрчим хүч, нэгдмэл эрчим хүчний талбай Си энергийг үүсгэж, нэгдээд орчлон даяар цацарч эргээд орчлонгийн эд эс бүхэнд хурж буухдаа хамаг амьтныг аврах, амар амгаланд барилдуулах увидастай.
Маанийн бүтээл бясалгал бол нүгэл хилэнцийг машид арилган, буяныг ихэд хураан "Төгс гэгээрлийн хутаг"-ийг олж, олон амьтныг сэтгэшгүй их зовлонгийн далайгаас авран гэтэлгэж, гэгээрлийн хутагт үтэр хөтлөх, хамгийн түргэн бөгөөд амар хялбар арга зам юм.


Top
   
PostPosted: Aug.19.12 2:08 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
УМ МА НИ БАД МЭ ХУМ нь “Чандмань эрдэнэ хийгээд лянхуаг баригч та нь би хийгээд хамаг амьтанд асрахуй, нигүүлсэхүй, бодийн сэтгэлийг үүсгэн соёрх” хэмээн урин дуудаж байгаа болой. Тарни үүнийг олоход хэцүү, утгыг олоход хэцүү, бүтээхэд хэцүү. УМ МА НИ БАД МЭ ХУМ-д бурханы хамаг ном хийгээд амьтаныг зовлонгоос гэтэлгэх арга агуулагддаг. Маанийн зургаан үсэг бурхан бүгдийн мөн чанараас илүү. Илүү нь юу вэ гэхээр гурван ялгавартай. Энэ нь хүнээр заалгалгүй сурдаг, мартагдаггүй, би их юм мэдсэн хэмээн омог төрдөггүй юм. Иймээс нийт даяараа өдөр бүр дор хаяж гурав уншиж байхад хичээвээс зохистой гэдэг. Бүтээвээс ач тус нь санаанд багтамгүй их. Маанийн ариун шимийн дээд утга нь тонилохуй мөн. Маань бол арга билгийн дээд нэгдэл гэдэг.

Маанийг тоо хурааж унших: Эрхиний нэг ширхэгийг эргүүлэхдээ маанийг бүтнээр нь уншина. Дүнчүүр маань унших, бумши хийж уншихын тус эрдэм хязгааргүй. Дүнчүүр гэдэг нь монгол тооны нэрээр арав, зуу, мянга, түм, бум, сая, живаа, дүнчүүр гэх буюу зуун саяыг хэлнэ. Тоо барьж унших нь тоогоо гүйцээж таслахгүй унших зэргээр маанийг бүтээл болгоход тустай.

Маанийг олуулаа, ая дантай унших: маань хөгжөөн олуулаа ая дантай уншихад далайд нэгэн дусал ус хийхэд тэр далай барагдах хүртэл тэр дусал байсаар байдгийн адил олуулаа буян хийхэд олны буян хэзээ хүртэл оршино тэр хүртэл байх юм. Ганцаар үйлдсэн буян галавт оршивч нэгэн уурын төдийн шатаж алга болдог гэдэг. Тиймээс зориулга ерөөлийг сайтар тавьдаг ёстой.

Маань бүтээсний буян: Маанийн дарцаг, хүрд бүтээх, хад чулуун дээр бичсэнээр маш их буян хураадаг.

Маань унших үеийн бодол бясалгал: Маанийн тус эрдмийг санан зовлонтой амьтан бүгдийн эгээрэл хүсэл бол амгалантай учрах мөн тул эдгээр амьтанд туслах нь миний үүрэг байх ёстой хэмээх сэтгэлийг үүсгэн “Бүх амгалан, эрдэм увидас, гэгээрлийн эх булаг болсон хамаг амьтан бол миний хамгийн дотно төрөлхтөнүүд юм. Эдгээр амьтаныг зовлон хийгээд зовлонгийн шалтгаанаас хагацуулж энэрэл нийгүүлсэлийн бурханы хутагт хөтлөх ёстой. Үүнийг ёсчлон бүтээхийн тул би өөрөө энэрэл нигүүлсэлийн бурханы маань тарнийг бүтээхийн төлөө,
Хэрэв би бодийн сэтгэл эртхэн төрүүлсэн бол надтай үйлийн барилдлагатай олон амьтан бодийн хутагийг олох байсан. Би өөрийгөө энхрийлэх болон миний хэмээн барих үзлээр хүлэгдсэний улмаас эдгээр амьтан зовж байна. Иймд бодийн бэтгэлийн үндэс болсон энэрэл нигүүлсэлийн бурханы бясалгалыг бүтээе...” гэхчилэн олныг бясалгаарай.


Top
   
PostPosted: Aug.21.12 9:26 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Aug.23.08 1:13 pm
Posts: 65
Bayarlalaa. Bayarlalaa.


Top
   
PostPosted: Aug.26.12 3:56 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Aug.23.08 1:13 pm
Posts: 65
Tengert hagas helbertei,shav shar sar meltiisen saihan oroi baina. Harin doloon burhanaa olsongui. Shiniin 8. Ninj setgeliig hairla gej suugee urguluu. 21 dar' ehiin achlal, Dunchuur maaniin ayalguund, laani budeghen gereld, hujnii anhiluun unert Nogoon dar' ehiinhee umnu heseg byasalgaj murguluu. Dogshroh geed baisan setgel min' zuulurchee. Taivan amgalan boljee. Za bi untlaa
Um dari du dari duri suha!!!


Top
   
PostPosted: Sep.19.12 7:18 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Доржзодво буюу Очироор огтлогч сударын тухай

Билгүүн чанад хязгаар хүрсэн Очироор огтлогчийн тус эрдмийн тайлбарыг уншваас, уншуулбаас, бичвээс, бичүүлбээс найман түмэн,дөрвөн мянган номын цогцсын тус эрдмийг магтан уншсан бүтээсний буяныг олж,энэ насанд нас буян,эрхтэн хийморь дэлгэрч,аливаа үйлс бүтээд,эцэс хойтод бодь хутгийг олох нь дамжиггүй хэмээн номложээ.Энэ буянаар эх болсон хамаг амьтан Бурханы бодь хутгийг олох болтугай!

Гандан аалаа согсуутан

Гандан аалаа дорший ваа

Лигваа ламаа шагваа дээ

Жавуу дэдэг аймийтан

Санжаа номины чойжий доо

Дэмбээ номины чойжий буу

Чойнид шавир жамъяан бэ

Дэний намбар шийний нүй

Равжир дүйжир нямдуушин

Дармаа эрээвэр морьнийтон

Жууман салбар чойвортон

Милий логдон бийрэндоовуу

Дүйжий тамжид мэдэрдоо


Энэхүү хураангуйг нэг уншваас Очироор огтлогч нэрт их хөлгөн судрыг гурав уншсантай дүйцмой.


Top
   
PostPosted: Sep.19.12 7:20 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Apr.22.02 3:10 pm
Posts: 13869
Location: above
holly :cheerleader:

_________________
beyond


Top
   
PostPosted: Sep.19.12 7:22 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16600
Хамчү Нагвын хураангуйг тавиад өгөөч, плз

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Sep.19.12 7:32 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Хамчy нагва судрын хураангуй ( Хар хэл ам атаа жөтөө хорлолоос хамгаалдаг )

Жагар гаддү хадамса

Чамдаг хамчу шижава

Дай ан тамжид да ла жү

Жомдаан дайжий онбор дод.


Энэхүү тарнийг урин унших дамжлага, эрх зөвшөөрөл Лам багшаасаа авбал нэн сайн билээ. Хэрэв ийм эрх авах Лам багшгүй бол

Гаанжуурын Жүдээс номлосоноор

Ум Ям Сарва Вүда

Ум Лам Сарва Вүда

Ум Рам Сарва Вүда

Ум Бам Сарва Вүда

Ум Ам Сарва Вүда
хэмээхийг лам багшаас иш дамжлагагүй хүмүүс ном тарни урихын эхэнд уншина гэж зарлигласан үүнийг итгэл бишрэлтэйгээр уншаарай.


Top
   
PostPosted: Sep.19.12 7:36 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16600
За, баярлалаа.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Sep.19.12 7:42 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Дадьяата ус базарвааний ума рагчаа рагчаа ум жудог ханчун мария пад самиянду рагчаа хум хум пад суха.

Энийг би багшаараа заалгаж авсан юмаа Цээжилэхэд хялбар бол үүнийг бас урин дуудаж болох юм


Top
   
PostPosted: Sep.19.12 7:45 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16600
Хамчy нагва судрын хураангуй Жагар гадду гэж эхэлдэг нь ямар учиртай билээ? Миний ойлгож байгаагаар бол Жагарын хэлээр Хадамса гэдэг буй гэж байна уу?

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Sep.19.12 8:00 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Jagara gaddu hadamsa ингэж л урьж дуудна гэж бичиж авч байсан юм байна.
Заримдаа бид нар Мантраг буруу бичиж буруу дуудаж зарим хүмүүс өнгө өнгөөр хувиргаад л байдаг юм шиг байгаан. Би Англи хэлээр латинаар бичиж аваад гажигдуулахгүй гэж боддын.
Санскрит хэлнээс хөрвүүлж орчуулан криллээр буулгахад алдаа мадаг гардаг байж магад.
Тэр Жагарын хэл энэ тэр бол бишээ. Jagaran ч гэж бичсэн харагдаж л байдагын.


Top
   
PostPosted: Sep.19.12 8:07 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Жагара гэдэг нь Монголоор орчуулвал сонор сэрэмжтэй анхааралтай гэсэн утга бүхий үг байгаан. Надад хэлний фонт байхгүй учир эх хэлээр нь энд энийг тухлан оруулж болохгүй л байна л даа


Top
   
PostPosted: Sep.19.12 8:15 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Билгүүн чанад хязгаар хүрсэн Очироор огтлогчийн тус эрдмийн тайлбар үүнийг уншваас, уншуулбаас, бичвээс, бичүүлбээс найман түмэн,дөрвөн мянган номын цогцсын тус эрдмийг магтан уншсан бүтээсний буяныг олж,энэ насанд нас буян,эрхтэн хийморь дэлгэрч,аливаа үйлс бүтээд,эцэс хойтод бодь хутгийг олох нь дамжиггүй хэмээн номложээ.
Ийм эх болсон 6 зүйлс хамаг амьтаны тусын тулд Их Буяны сэдхэлийн хураан өгүүлмүй.


Нэгдүгээр бүлэг

Эрт урдын Замбу тивийн Энэтхэгийн оронд Эцэг-Эх хэмээгдэх хийдийн төсөр ойр нөхцсөн ба ирээдүйг эндүүрэлгүй мэддэг нэгэн мэргэн төлөгч бярман багш байлаа.Тэднээс тэр хийдийн хуврагууд нь тэр бярман багшаас очиж ер билгийн асуудаг бөлөг.Мөн тэнд арван насандаа ариун санваарыг авч ариун сахисан нэгэн номч өчүүхэн тойн байсан ажээ.Бярман багш түүнд өгүүлрүүн:Ай хөөрхий энэ хуврагын оюун билэг хурц боловч аливаа үйлийн үрийг эндүүрэл үгүй эдлэхийн тулд арван найман насандаа магад үхнэ гэсэнд,тиймийн тулд хойт мөрд аль тус болох сайн үйлийг үйлдэх хэрэгтэй байна гэсэнд тэр тойн Бярман багшийн зарлигийг маш их итгэж ийнхүү сэтгэв.Би урьд төрөлдөө олон амьтаны амь тасалж,амьтанд өглөг эс өгсөн хийгээд ,амраг саданг салгасан их нүглийг хэдүй их үйлдснээс нас ахар болж хүсэл жаргалангаас хагацахын тул энэ сайн хүний төрлийг олсон хүндээ шүтэж урьд насны тэр нүгэл хилэнцийг тэвчиж ном буяныг эс үйлдвээс тоо тоймшгүй олон галавт зовлонг эдлэхийн тулд зүүдний олз олсон мэт энэ сайн төрөлдөө наминчлан эс арилгаваас тусгүй болж гээд айн цочиж насан даруй өнгөрвөөс буян хийж завдахгүй гэж санаад нэгэн хол аглаг газарт сүсэг бишрэл сайтай хүнд хүссэн хэргийг номын ёслоор бүтээдэг хийд бий гэж судар түүхнээ үзсэн билээ.Тэр хийдэд очиж насны шидийг гуйя гэж бодоод өөрийнхөө багшид өчсөнд багш нь зөвшөөрөн соёрхов.Тэднээс тэр хийд хаана байгаа тэнд олж очоод ийн хэмээн хутга гуйваа:Ай атга их хүчит гурван эрдэнэ ээ? Гурван хороо согтуурсан нисваанисийн мунхагийн харанхуйгаар бүрхэгдсэн нүгэлт намайг тэргүүлэн хамаг амьтны төрөл тэргүүлшгүйгээс эдүгээ хүртэл хураасан нүгэл хилэнцийг арилгаж насан урт болоод эцэс хойтод бодь хутгийг олох номыг надад айлтган соёрхох болтугай хэмээн үзүүрт сэтгэлээр хутаг гуйж залбиран мөргөөд тэр хийдийн доторхи олон ном судруудаас нүдээ харалгүй гараараа тэмтрэн нэгэн судрыг аваад үзвээс Очироор огтлогч хэмээн судар байлаа.Түүний хутаг гуйсан ёсоор хүсэх мөрийг ерөөж,өдөр шөнийн цагт үргэлж ЯДАМ болгон уншив.Хойно нэгэн үдэш гэр орон гэрлээр дүүрч,сайхан үнэр ханхлаад,ариун биеийн арван хүч лүгээ төгссөн аяг-тахимлагын дүртэй хоёр хуврага нэгэн судар барьж ирээд өгүүлэв.Чиний уншигч Очироор огтлогч судар энэ байна.Үүнд үл чадах үйл нэгээхэн ч үгүй,чиний нас буян ба эрхтэн хийморь дэлгэрч эд агуурс төгсөөд,номоор амьтныг удирдлан явуулаад гурван муу заяаны үүдийг бөглөж бүрэн шидийг бүтээх хувь лугаа төгсөх болтугай хэмээн өгүүлэхэд нь тэр тойн маш сүшиглэн мөргөсөнд тэр хоёр аяг-тахимлаг үл үзэгдэн одов.Тэгээд билэгч бярман багшийн дэргэд ирсэнд билэгч бярман багш үзээд маш цочиж-Чи хэн бэ? хэрэв урьдын ахар настай гэсэн тойн мөн бол одоо амьдыг үзвээс чи үйлдэж,насны гавъяаг олов гэсэнд Тойн өгүүлрүүн:Би Очироор огтлогч судрыг ядам болгон уншсанаас өөр зүйл үгүй хэмээн бүрнээ өгүүлсэнд, тэр билэгч бярман,Тойнд мөргөөд Очмроор огтлогч судрын адиститын аугаа их хүч хийгээд тус эрдмийн тунхаг тараасанд ахар настнууд урт наслаад цаг бусын үхэл үгүй болов.Тэр тойн ерэн тав наслаад төрөл егүүтгэж төгс баягалант Бурханы оронд төрөв.Билгүүний чанад хязгаар хурсан Очироор огтлогч судрыг хол аглаг хийдээс залж шүтэн нас урт болоод цаг бусын үхэлгүйд,болсонтус эрдмийн тайлбарын анхдугаар зүйл болой.


Хоёрдугаар бүлэг

Бас бус хязгаар нэгэн хийдэд маш алдартай догшин тэнгэр байжээ. Тэр тэнгэр хур мөндөр ба цаг бусаар цас шуурга хийгээд их салхи төрүүлэх,хүссэн хэрэг тусыг үл бүтүүлэх хийгээд адгуус малд ган зуд болох,тэр мэтийг хорлол аль болох болвч тэр тэнгэрийн хүч аугаа ихийн тул хэн ч халдаж үл чадна.Тэр хийдийн орчмын газар зүлэг сайхан,гуа гоё ганган цэцэг,амтан жимс ба рашаан ус,эм тэргүүтэн элдэв зүйл тэгш сайхан боловч тэнд хүн амьтан амьдрах байтугай нисч яваа шувуу ч ойр очвоос хөсөр унан үхүүлдэг тул ойртох амьтан үгүй болно.Тэр цагт Энэтхэгийн газарт гайхамшигтай нэгэн тарнич байлаа.Энэ нь лус найман аймаг бүгдийг эрхэндээ хураасны тул урсах мөрөн их усыг ч зогсоох,усгүй хуурай газраас ус гарган урсгадаг тэр мэтийн атга хүчит бөлгөө.Ад зэтгэр,албин тийрэн,мам алмас зэргийг ноён нь боолд эрхшээсэн мэт эрх дураар үйлдэгч тэр тарнич тэр муу догшин тэнгэрийг номхотгохын тулд догшин тарнийг уншив.Шөнө дөлийн цагт тэр тэнгэр тарничийн бүх үсгийн таслаад толгойг хагалж үхүүлээд,хүүрийг гадаа хаясныг бүгдээр үзэж мэдэв.Тэндээс тарничийн шавь нь багшаасаа нэн үлэмж хүчтэй,чадалтай нэгэн тарнич бөлгөө.Тэр тарнич багшынхаа муу авирт догшин тэнгэрт алагдсаныг мэдээд тарни бүхий хэрэглэлээ аваад тэр хийдэд орж,муу үнэртнийг шатааж,асар уурласан дүрээр догшин тарнийг уншив.Даруйд тэр тэнгэр бээр тарничийн зүрхэнд орж цусаар бөөлжүүлэн үхүүлэв.Тэр цагт тэнд агч улсад Очироор огтлогч судрыг ядам болгон уншдаг нэгэн өчүүхэн тойн байсанжээ.Тэр байдлыг тойн сонсож мэдээд ийн сэтгэрүүн:Тэмцэлийн үйлэнд үхсэн хоёр тарнич тэднийг үхүүлсэн догшин тэнгэр энэ гурав хөөрхий,маш их хилэнцэт тул тэр хийдэд би очиж Очироор огтлогчийг уншсугай гэж сэтгээд хүжсийн савыг аваад очиход,тэндэх газар орны хүнүүд өгүүлрүүн:Та бүгд сонс.Ялж төгс нөгчсөн Бурхан нь бусадад багш болоод надад багш үл болох бус билээ.Дээдийн номын зарлиг омтгоогүй эл шар хувцас өмсөж,санваар сахисан хувраг нь амьтныг нигүүлсэхүй болвоос харин найдангүйн тачаангуйн сэтгэлт бөгөөс шагшаавад эвдэрч муу заяанд унахаас бус үйл үгүй.Тиймийн тул тэр гурав хийгээд хамаг амьтаны тусын тулд зорьмой гээд одсонд тэдгээр олон улс өгүүлэлдэв.Энэ тойныг үзвээс үнэхээр үхэх үйл нь ирсэн буй заа хэрхэн ятгавч үл болдог ажгуу хэмээлдэв.Тэр тойн сүмд ороод нэгэн үзүүрт сэтгэлээ Очироор огтлогч судрыг уншин суув. Шөнө дөлийн цагт үүл гараад,цахилгаан гараад,цахилгаан гялбаан цахилаад газар ихэд хөдлөөд,догшин мөндөр орж их хүчит салхи болж мод унах,уул хад нурах ба их далай долиглон цалгих хийгээд түүний дараа аймшигт дүрстэй,амнаасаа гал бадруулан,хамраараа утаа бургилуулж элдэв зүйлийн муухай дуугаар хашгиран гартаа зүйл бүрийн ирт мэсүүдийг бариад өөр өөр дүрстэй олон нөхдөөр хүрээлүүлсэн,бие нь асар их том,аюул мэт чөтгөр болон хувирч ирээд сүмийн дотор орж ирэв.Тэр өчүүхэн тойн айх сүрдэх сэтгэл огт үгүй суун авай.Ай хөөрхий муу үйлийн эрхээр ийм дүрстэй,ийм зовлонтой амьтан болдог ажээ хэмээн өрөвдөн нигүүлсэн сэтгэж Очироор огтлогчийг уншин суухад түүнд халдаж тэмцэх сэтгэлгүй болж,номын дуут сонсоод тэр чөтгөрийн дүр амарлингуй болов.Тэр чөтгөр хувилж өөрийн биеэр болсон тул түүний олон нөхөд тархаж үгүй болов.Огторгуйн үүл арилж,аливаа үйлс сайхан болов.Тэр тэнгэр ганцаараа үлдэж ийн өчрүүн:Ай тойн,би бээр атга хүч чадал их,намайг газар дээр явах хүн байтугай хүн бус хэнбээр ч үл чадах тул надад айх сэтгэл өчүүхэн ч үгүй бөлгөө.Тийн атал чиний амийг таслах гэж ирээд харин уур хилэн минь алга болж амирлан,хүч чадал минь их л шантарсан мэт санагдав хэмээн бишрэх сэтгэлээр хоёр алгаа хамтатгаж баруун өвдөгөө хөсөр сөгдөж ийн өчрүүн:Ай тойн намайг нигүүлсэж энэ судрын дууг сонсгон соёрх хэмээн өчсөнд Тойн өгүүрлүүн:Энэ ном урьд нөгчсөн Бурхан номлогдсон Билгүүний чанд хязгаар хүрсэн Очироор огтлогч нэрт их хөлгөний судар.Үүнийг уншваас,бичвээс,бичүүлвээс,авбаас,дууг сонсвоос элдэв сайн үйл бүгд дэлгэрэх болно.Муу хилэнцэт үйл бүгдийг сөнөөн арилгагч адистидын атга хүч бүрэн огоот төгссөн судар болой.Аливаа номыг номлогчийг багш хэмээн өргөн хүдэлдэг ёстой билээ.Ном сонсогчийг шавь бөгөөд өглөгийн эзэн хэмээн багш нь асар тэтгэж өршөөдөг ёстой бөлгөө тиймийн тулд би бээр номлож чи бээр дээрэнгүй омогтой болоод уур хилэн ихтэй,нүгэл хилэнцийг цээрлэдэггүй,бусдын зовлонг мэдэж асрах сэтгэл үгүй,чамд алах зэргийн харш явдал аль олон тул ялангуяа амьтны амийг таслах тэргүүтэн хатуу хүнд бэрх нүгэл хилэнцийг чи үйлдэх тул чи бид хоёрын эв тангараг үл нийлэхийн тул болой хэмээсэнд тэр догшин тэнгэр өгүүлрүүн:Би эдүүгээс хойш аливаа нүгэл хилэнцийг тэвчиж,Бурханы сургаалд орж Бурханы шашинд тус хүргэсүгэй хэмээн амь авч Очироор огтлогч номыг сонсож,номд орж номхотгогдов.Тэр тойн Очироор огтлогчийн адиститаар догшин тэнгэрийг номхотгоод номд оруулсныг тэр орон газар зүгийн хамаг улс үзэж мэдээд Очироор огтлогч судрыг бичих,бичүүлэх урин залж ядам болгон ушних,уншуулах,элдэв зүйлийн тахил өргөх,орой дээрээ залж гэр хүрээ эргэх мөргөх зэргээр тус тусдаа аль болохоор тахиж шүтсэний буянаар энэ насанд цаг бусын үхэлгүй,урт наслан хойт заяанд сайн төрлийг олцгоов.Очироор огтлогчийн ач тусаар өчүүхэн тойн ертөнцийн догшин тэнгэрийг номхотгоод бас амьтныг сайн төрөлд оруулсан хоёрдугаар зүйл болой.


Гуравдугаар бүлэг

Бас нэг хийдийн газарт Дарамгарав хэмээн нэгэн аяг тахимлаг тойн бөлөг.Тэр тойн олон хийд сүмийг босгон байгуулж,хурлын хуврагуудыг суух гэр хийгээд хэрэглэгдэх хүү сангуудыг гүйцэтгэн байгуулсан,бас нэгэн гэрт тахилын хэрэглэлийг аль ариун сайхнаар агуулаад,ертөнц дахь зарлигийн судар дандарсын аймгийг залж авах,бичих ба бичүүлэх,унших уншуулах хийгээд лам ба Бурхадын биеийг элдэв эрдэнэсээр бүтээж тахиж шүтээд тэр тойн тэндээ сууж тэдгээр хүү сангаасаа хэрэглэв.Санаснаар Бурхан шүтээнийг бүтээж төгссөн тул сэтгэл амар ном уншиж суутал хойно нэгэн цагт хаврын дунд сард тэр тойн түргэн өвчин хүртсэнд элдвээр эмчилвээс өвчин нь улам ихэдсэнд ийн сэтгэрүүн:Үнэхээр үхэх цаг болбоос хэн ч хариулан хэн ч үл чадах хэмээн номлогдсон тул бүтээсэн шүтээнд энэ төрөл дээр мөргөх сүүлчийн гэрээсийг амь тасрахын урьд тавьж,хойд мөрөө залбирсугай гэж сэтгээд бус хэдэн хүнийг долдойдож хийдийн хүрээнд орвоос эл шарын өнгөтэй номт дээл өмссөн нэгэн тойн тавцан дээр суун амой.Үзвээс гавъяа үзэсгэлэн адистид тогтсон мэт сэтгээд тиймийн тулд мөргөвөөс тэр тойн өгүүлрүүн:Дарамгарав чи хуврагын хэрэглэл сэлтийг бүрэн төгс бүтээж цаглашгүй их буян үйлдэвч гурван эрдэнэд нийт зориулсан тахилын хэрэгсэлээс эдэлж идсэн чинь буян хилэнц хоёрыг холилцонгуйгаар үйлдсэн болоод тэр нүгэл хилэнцээр завсаргүй тамд унах болой.Хамаг хилэнцээ хоцроолгүй эс арилгаваас эдүгээ төрөл егүүтгэж завсаргүй тамд унаж,удсан хойно одоо энэ үйлдсэн буянаар зовлонгоос тонилж амрах нэг цагт эцэстээ ирэх бизээ.Үлгэрлэвээс жасаас чиний хэрэглэсэн тариа будааны ширхэг хэдүй тоотой болбоос тэр тоогоор тамд насалж зовлон эдлэх тул баахан удна гэж зарлиг болсон тул Дарамгарав өчрүүн:Ай тойн тэр их хилэнцийг би ямар буян ном үйлдвээс түргэн арилгах вэ? хэмээн асуусанд тойн өгүүлрүүн:Залбиралт бүр арилган чадах боловч нэн түргэн арилгадаг нь Очироор огтлогчийн судрын аймаг нүгэл хилэнцийг эвдэж арилгахад эрхэм сайн тэр юуны тулд гэвээс найман түмэн дөрвөн мянган нисваанис хийгээд хүнд их нүгэл хилэнцийг эвдэж түргэн арилгахын тулд эрт урьд нөгцсөн түүнчлэн ирсэн Бурхад номлосон,эдүүгээ ялж төгс нөгцсөн Шигамүни Бурхан бас номлосон,ирээдүйн түүнчлэн ирсэн Бурхадууд дахин номлох хэмээсэн бөлгөө.Түүнчлэн ирсэн дайсныг дарсан үнэхээр туулсан мянган Бурхан номлосон ба номлох билгийн чанад хязгаар хүргэсэн билэг бираамид үүний атга хүчийг хэн бээр ч сэтгэж үл гүйцэнэ.Адилтгаваас мянган хүн нэгэн үйлийг магтваас сайнаар алдаршдаг,муу хэмээн өгүүлвээс мөн түүгээр алдаршдаг.Өчүүхэн төрөхтөн танхайчуудын сул үг тэр мэт байтал тэнсэлгүй үнэн төгс туулсан Бурхадын номлосон Очироор огтлогчийн адистидийн аугаа хүчийг тэнсэлгүй,үзүүр хязгааргүй хэмээн мэдэж чин сэтгэлээр залбираас үүнд үл чадах үйл нэгээхэн бээр үгүй.Тиймийн тулд хүнд алдас хилэнцийг Очироор огтлогч арилгах нь үнэн болно хэмээн зарлигдсанд Дарамгарав өвчиндөө мунхарсан нь арилж дурьдахын сайн сэтгэлийг олоод хамаг эд агуурсаа номын өглөгт барьж Очироор огтлогчийг зуун найман удаа бичүүлж уншуулсан ба буянд байгаа бүхнийгээ өргөвэй.Тэндээс тойны өвчин нь эдгэж эд агуурсаар урьдаас үлэмж болоод ерэн долоо насалж төрөл егүүтгээд төгс баясгалант гадангийн орноо Майдар Бурханы дэргэд төрөв.Билгийн чанад хязгаар хүрсэн Очироор огтлогчийн ач тусаар Дарамгарав хүнд өвчнөөс тонилж төгс баясгалант номын орноо төрсөн гуравдугаар зүйл бөлгөө.


Top
   
PostPosted: Sep.19.12 8:23 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Дөрөвдүгээр бүлэг

Бас нэгэн гэрийн эзэн өвчин хүртэж төрөл егүүтгээд эрлэгийн оронд хүрвээс номын хаан зарлиг болруун:Хүн чи чөлөө учралт оронд төрөөд дээш одох сайн буян юу үйлдэв?Доош унах муу хилэнц юу үйлдэв гэж асуусанд тэр хүн өгүүлрүүн:Очироор огтлогчийн ядам болгон уншдаг билээ. Бас олон зүйлийн сайн сурлага бас бий билээ.Нүгэл хилэнц үйлдсэнгүй хэмээсэнд эрлэгүүд данс бичгэнд тодруулан үзээд Очироор огтлогчийг хэдүй их уншсан боловч лам хар хүнийг элэглэн сонжих ба эодэв нэр хоч өгөх хийгээд доромжлох зэргээр олон хүний сэтгэлд атхаг төрөөлсөн ба олон амьтны амь тасалсан,буян ном үйлддэгчдэд хоч тавьсан зэргээр хилэнц их боловч Очироор огтлогчийн ач тусаар арилаад өчүүхэн үлдсэн байна гэхэд номын хаан зарлиг болруун:Үүнийг энэ өдөр эдлүүлвээс зохих тамын зовлонг эдлүүлээд нааш нь авч ир гэсэнд эрлэгийн зардас нугууд нэгэн буцалсан зэс нуурын дэргэд авч очсонд хүн ба хүн бусын аймшигт олон амьтад хүрээл жагсаал өгүүлвэй.Хүн чи бид бүгдийг доромжлон басаж нэр хоч өглөө одоо бид өшөөгөө авъя.Хурдан сайн морь,нохой тэргүүтнийг олныг авч ирэв үү бид үзсүгэй ураг саднаасаа олуул ирсэн биздээ,бид уулзсугай гэлцэн ертөнцөд амьд ахуйдаа муу үйл юуг яаж үйлдэж явсныг зааж өгүүлээд доромжлон авирлахад тэр хүн хоёр нүднээсээ нулимс цувруулж Ай ноёд минь иймийг эс мэдээд хилэнцэт явдлаар явсан байна би.Намайг өршөөн соёрх хэмээн гуйн чирэн нуугдах,далдлах газраа хайж ядан суутал зэс нуурын дотроос 500 алд биетэй олон толгойтой нэгэн могой гарч ирээд хүний хэлээр өгүүлвэй.Чи амьдрах ёс мөн боловч аливаа бусдыг зовоох,өлсөж ундаасныг үл энэрэх хийгээд өргөн хүндлэх ёс мөн бөгөөтөл эцэг эхээ доромжлох,биширвээс зохих шашин төр бөгөөтөл цэнэж басамжлан муушаах,бусдын буянд даган баясах байтал буян үйдэгчийг буруу үзсэн,эс арилагсдыг даган баяссан,ичгүүр сонжуургүй хүсэл эдэлсэн,өргөвөөс зохих өглөгийг гурван эрдэнэ дор үл өргөн аль зохисгүй тангараг бурууд өгсөн энэ гэм нүгэл хилэнц чамд олон байна.Ертөнцөд аль дураад явсан чи муу үйлийнхээ үрийг үзэх цаг чинь одоо болж гээд тэр могойн толгой тус бүр махнаас нь таслан аваад өгүүлрүүн:тогтсон зан журмаас илүү жин жигнүүр ба шин суулга,хуурмаг хэмжээ гаргаж бусдаас илүү авсан хийгээд худалдаа арилжаа хийхдээ доодсыг басан боож,хусаж илүү авсаны амт шимт энэ гээд махнаас нь дахин дахин тасдаж авав.Эрлэгүүд түүнийг буцлаж буй нуурын дотор шидэхэд мах нь шалбаран унаж яс нь гадагш цухуйн гарч дахин урьдын адил хүн болвоос хоёр нүд нь сохорч унах зовлонгуудыг нэгэн өдрийн хагас эдлүүлээд эрлэг номын хааны дэргэд авчирахад номын хаан зарлиг болруун:Хүн чи саяын үзсэн тамын зовлонг хорин мянган жил эдлэх ёстой байсан боловч Очироор огтлогчийг уншсаны буянаар зовлонгоос тонилов.Чи эндээс 33 тэнгэрийн оронд төрнө хэмээн зарлиг болов.Тэр хүн тэндээс тэнгэр болон төрөөд амгаланг үзвэй.Билгийн чанад хязгаар хүрсэн Очироор огтлогчийн ач тусаар буцалсан зэс далайн тамаас тонилж тэнгэр болон төрсөний дөрөвдүгээр зүйл болой.


Тав дугаар бүлэг

Бас бус нэг аяг тахимлаг тойн эрлэгийн оронд хүрэхийн урьд эрлэг номын хаан зарлиг болой.Энэ өдөр нэгэн их буянтан ирэх буйзаа хэмээн инээмсэглэн баясаж зарлиг болсон даруйд нэгэн аяг тахимлаг олон хүнээр хүрээлүүлэн ирсэнд аяг тахимлагт номын хаан зарлиг болруун:тойн чи ямар буяны ийм цог жавхлантай явна вэ?чиний хамт ирсэн энэ олон улс юуны тул ийн аймшиггүй байхын учир юу вэ? гэсэнд тойн өгүүлрүүн:Аяа би бээр Очироор огтлогчийн судрыг 108 тай бичиж бүтээгээд өөр бусад хамаг амьтны тусын тулд ядам болгон уншиж явлаа.Эдгээр улс нь Очироор огтлогчийн уншсан ба уншуулсан уншигчийг даган баясаад өргөл өргөсөн,судар чимэг,боолт,баринтаг нугуудыг өргөгсөд насны хэмжээгээр төрөл егүүтээд номын чанараар надтай хамт ирсэн улс бөлгөө.Номын хаан хоёр алгаа хамтатгаж наминчлан:Ай аяг тахимлаг тойн чи их цогт Бурханы хөвүүн бөлгөө.Амьтны тусын тулд тэнсэлгүй их буян үйлджээ хэмээн зарлиг болоод дээш харсанд элдэв зүйлээр чимсэн тавцанд ширээ үүлнээс бууж ирсэнд тойн ширээн дээр суугаад номын чанараар огторгуйд одвой.Хамт ирсэн хүмүүс сүсэг бишрэл буяны хэмээгээр тэнгэр хүмүүний сайн төрлийг олцгоов.Очироор огтлогчийн ач тусаар тойн Бурхан болсон ба бус олнууд бодь хутаг хийгээд тэнгэр хүний төрлийг олсны тавдугаар зүйл болой.



Зургаадугаар бүлэг

Бас хийдийн нэгэн этгээдэд нэгэн мэргэн номч ариун тойн суун бөлгөө.Тэр арван хоёр насандаа Цагаан лянхуа судрын аймаг хийгээд Очироор огтлогчийн ядам болгон уншигч Бадамцэцэг дэлгэрэх мэт утганд мэргэн хурцын тул бүгдээр мэргэнээр сүсэглэсэнд тэнд бүхий хоёр тойн найдангуй сэтгэл төрж элдэв зүйлийн муу аргаар хар буруу санасаар тэр хоёр тойны буян нь барагдаж төрөл егүүтгэв.Хойно нэгэн цагт тэр мэргэн ариун гэлэн үл хэрэгсээд суухад халдаж эс чадаад гэдрэг буцаж өгүүлрүүн:Би эрлэг хааны элч болно.Чамайг авахаар ирлээ гэвээс тэр ариун гэлэн үл хэрэгсээд суухад халдаж эс чадаад гэдрэг буцаж өгүүлрүүн:Тэр ариун тойн эсэргүүцэхгүй боловч асар айх мэтийн тул би үл чадна гэсэнд түүний дээр бас олон чадалтай элч нарыг нэмэн илгээж төрөл егүүтгүүлэв.Тэр тойны зүрхэний дулаан элч эс гарсанд хүүрийг эс гаргав.тэр мэргэн тойны эрлэг хааны оронд одох замд нь эл шар дээлтэй хоёр тойн өндөр тавцанд суун амуй.Тэр хоёрын дэргэд очвоос тэр хоёр эв найрамдалтай мэт байтал гэнэт урт хурц соёо ба хумстай үзэшгүй муухай амьтан болж хувилж,өөр зуураа тэмцэлдэж мах махаа идэлцэж дуусаад яс нь өөр өөр бөгөөтөл урьдын ёсоор хүн болж суугаад бас дахин тэмцэлдэж урьд зовлонг ихэд элдэсэнд нь тэр тойн ингэж бодлоо.Энэ хоёр магад тангарагын гэмээс болсон амьтад буй:Үүдсэн бүгд мөнх бус боловч муу заяаны нас өнө уртын тул ай хөөрхий энэ хоёр хуврага хүн агсан ажгуу.Үхтэл тойн явсан хуврага болбол тэр буян нь мэдэх буйзаа хэмээн сэтгээд:Ээ билгүүн чанад хязгаар хүрсэн Очироор огтлогчид үл чанах үйл нэгээхэнээр үгүй бөлгөө.Үзэгдсэн бүгд дүрс төдий,сонсон бүгд цуурай үйлдсэн бүгд мөнх бус хэмээн нигүүлсэх сэтгэл үүсгэж их дуугаар өгүүлсэнд тэр хоёр сонс номын утгыг мэдэхийн тулд нойроос сэрсэн мэт зовлонгоос тонилж одов.Тэр хоёр нь найдануй сэтгэлийг эс үйгүйгэж ариун болов.Тэндээс тэр мэргэн ариун тойн эрлэг номын хааны дэргэд одоход номын хаан түүнийг эс мэдсэн мэт зарлиг болруун:Ай хүн чи юуны тулд ямар буян үйлдсэн хүн миний дэргэд ийм аймшиггүй явна,чи гэж зарлиг болсонд:Би бээр Очироор огтлогчийг уншдаг бөлгөө.Үүдсэн бүгд хоосон,минийх хэмээх нь нэгээхэнээр ч үгүйг мэдсэний тул над айх сэтгэлгүй,хаан чи алив үйлийг алганы толинд үзэх мэт илт мэдэх бөгөөтөл эс мэдсэн мэт суух хэрэг юу вэ? гэсэнд эрлэг номын хаан хоёр мутраа дээш агуулан наминчлан:Ай тойн би бээр урьд муу заяаны үйлийн эрхээр эрлэгүүдийн хаан болон төрөв.Би тиймийн тулд мэргэн тойн чи миний тул Очироор огтлогч судрыг ушниж өгнө үү гэвээс Очироор огтлогчийг эрлэг номын хаан тэргүүтэн хамаг амьтны тусын тулд зорьж долоон хоног уншиж өглөө.Эрлэг номын хаан тойнд 30 бүтэн хэв барив.Тэндээс тэр мэргэн тойн ертөнцөд ирж хүүрэндээ орж амьдраад дурьдахын ухаан,сэтгэл төрж үзвээс хэвүүд нь авдар дотор тоогоороо бий амуй.Түүнээс хойшид ертөнцийг барин баримтлах ба атгаг сэжгүүдийг тэвчээд нэгэн үзээрт сэтгэлээр Очироор огтлогчийг уншиж ерэн тав наслаад төрөл егүүтгэж Бурханы хутгыг олов.Билгүүн чанад хязгаар хүрсэн Очироор огтлогчийн ачаар ариун тойн Бурханы хутгыг олсон зургаадугаар зүйл болой.



Зургаадугаар бүлэг

Бас хийдийн нэгэн этгээдэд нэгэн мэргэн номч ариун тойн суун бөлгөө.Тэр арван хоёр насандаа Цагаан лянхуа судрын аймаг хийгээд Очироор огтлогчийн ядам болгон уншигч Бадамцэцэг дэлгэрэх мэт утганд мэргэн хурцын тул бүгдээр мэргэнээр сүсэглэсэнд тэнд бүхий хоёр тойн найдангуй сэтгэл төрж элдэв зүйлийн муу аргаар хар буруу санасаар тэр хоёр тойны буян нь барагдаж төрөл егүүтгэв.Хойно нэгэн цагт тэр мэргэн ариун гэлэн үл хэрэгсээд суухад халдаж эс чадаад гэдрэг буцаж өгүүлрүүн:Би эрлэг хааны элч болно.Чамайг авахаар ирлээ гэвээс тэр ариун гэлэн үл хэрэгсээд суухад халдаж эс чадаад гэдрэг буцаж өгүүлрүүн:Тэр ариун тойн эсэргүүцэхгүй боловч асар айх мэтийн тул би үл чадна гэсэнд түүний дээр бас олон чадалтай элч нарыг нэмэн илгээж төрөл егүүтгүүлэв.Тэр тойны зүрхэний дулаан элч эс гарсанд хүүрийг эс гаргав.тэр мэргэн тойны эрлэг хааны оронд одох замд нь эл шар дээлтэй хоёр тойн өндөр тавцанд суун амуй.Тэр хоёрын дэргэд очвоос тэр хоёр эв найрамдалтай мэт байтал гэнэт урт хурц соёо ба хумстай үзэшгүй муухай амьтан болж хувилж,өөр зуураа тэмцэлдэж мах махаа идэлцэж дуусаад яс нь өөр өөр бөгөөтөл урьдын ёсоор хүн болж суугаад бас дахин тэмцэлдэж урьд зовлонг ихэд элдэсэнд нь тэр тойн ингэж бодлоо.Энэ хоёр магад тангарагын гэмээс болсон амьтад буй:Үүдсэн бүгд мөнх бус боловч муу заяаны нас өнө уртын тул ай хөөрхий энэ хоёр хуврага хүн агсан ажгуу.Үхтэл тойн явсан хуврага болбол тэр буян нь мэдэх буйзаа хэмээн сэтгээд:Ээ билгүүн чанад хязгаар хүрсэн Очироор огтлогчид үл чанах үйл нэгээхэнээр үгүй бөлгөө.Үзэгдсэн бүгд дүрс төдий,сонсон бүгд цуурай үйлдсэн бүгд мөнх бус хэмээн нигүүлсэх сэтгэл үүсгэж их дуугаар өгүүлсэнд тэр хоёр сонс номын утгыг мэдэхийн тулд нойроос сэрсэн мэт зовлонгоос тонилж одов.Тэр хоёр нь найдануй сэтгэлийг эс үйгүйгэж ариун болов.Тэндээс тэр мэргэн ариун тойн эрлэг номын хааны дэргэд одоход номын хаан түүнийг эс мэдсэн мэт зарлиг болруун:Ай хүн чи юуны тулд ямар буян үйлдсэн хүн миний дэргэд ийм аймшиггүй явна,чи гэж зарлиг болсонд:Би бээр Очироор огтлогчийг уншдаг бөлгөө.Үүдсэн бүгд хоосон,минийх хэмээх нь нэгээхэнээр ч үгүйг мэдсэний тул над айх сэтгэлгүй,хаан чи алив үйлийг алганы толинд үзэх мэт илт мэдэх бөгөөтөл эс мэдсэн мэт суух хэрэг юу вэ? гэсэнд эрлэг номын хаан хоёр мутраа дээш агуулан наминчлан:Ай тойн би бээр урьд муу заяаны үйлийн эрхээр эрлэгүүдийн хаан болон төрөв.Би тиймийн тулд мэргэн тойн чи миний тул Очироор огтлогч судрыг ушниж өгнө үү гэвээс Очироор огтлогчийг эрлэг номын хаан тэргүүтэн хамаг амьтны тусын тулд зорьж долоон хоног уншиж өглөө.Эрлэг номын хаан тойнд 30 бүтэн хэв барив.Тэндээс тэр мэргэн тойн ертөнцөд ирж хүүрэндээ орж амьдраад дурьдахын ухаан,сэтгэл төрж үзвээс хэвүүд нь авдар дотор тоогоороо бий амуй.Түүнээс хойшид ертөнцийг барин баримтлах ба атгаг сэжгүүдийг тэвчээд нэгэн үзээрт сэтгэлээр Очироор огтлогчийг уншиж ерэн тав наслаад төрөл егүүтгэж Бурханы хутгыг олов.Билгүүн чанад хязгаар хүрсэн Очироор огтлогчийн ачаар ариун тойн Бурханы хутгыг олсон зургаадугаар зүйл болой.

Долдугаар бүлэг

Бас нэгэн их хааны түшмэл засагт баригдаад ийн сэтгэв.Энэ аюулаас амьд гарахын аргагүй болов.Гагцхүү билгүүн чанад хязгаар хүрсэн Очироор огтлогч билэг бараамид аюул бүхнээс машид түргэн аврагч нь дээд гэж тус тус сонсон билээ.Би ус ирэхийн урьд суваг татдаг,үг ирэхийн урьд биеэ сэрэмжилдэг,үхэл ирэхийн урьд өрсөж ном буян үйлддэг гэсэн байтал аль бүрийг хэрэгсэхгүйг дэмий балай явж нэгэнт хэрэг тулж ирсэн хойно аргаа барагч нэгэн мунхаг агсанжээ.Гурван эрдэнэ амьтныг мунхаг муу гэж доромжилж үл элэглэхийн тул Очироор огтлогчийг шүт сүгэй гэж шийдэв.Ай Очироор огтлогчоо чи бээр аюул гутамшигаас аварч тонилгон соёрх.Хэрэв энэ аюулаас тонилвоос чамайг бүтээгээд 1000 уншсугай гэж тангараглаад өөрөө өдөр шөнө тасралтгүй уншив.Судрын адистидаар тэр түшмэлийн зүүсэн дөнгө өөрөө эвдэрч хөсөр унав.Бас бас зүүвээс дахин дахин дөнгө өөрөө эвдэрч хөсөр унасанд сахигсад түшмэдэд өгүүлээд,түшмэл нь хаанд айлтгаваас хаан зарлиг болгов.Тэр гэмт хүн өөрөө мэдэх буйзаа.Учрыг өөрөөс нь асууж мэд гэсэнд түшмэл хааны зарлигаар тэр гэмт түшмэдээс асууваас:Өөрөө эвдэрэхийг сахиус л мэдэх бий.Би эсэргүүцсэнгүй,харин үхэхээ хүлээж Очироор огтлогчийг уншснаас өөр зүйл үгүй гэснийг хаандаа очиж айлтгаваас хаан зарлиг болруун:Очиороор огтлогч аюул гутамшиг бүхнээс аврах бөгөөд ялангуяа 18 тамын зовлонгоос түргэн гэтэлгэх нь дээд гэж номлосон бөглөө.Түүний дөнгө өөрөө эвдэрэхийг үзвээс суллан тавь дохио байна.Очироор огтлогчоос зөрчиж үл зохих тул түүнийг суллан тавь гэсэнд түүний хамт хоригдож байсан 1000 хүн тэр түшмэлийг засгаас гарахыг үзээд:Ээ түшмэлээ чи энэ аюулаас юуны шалтгаанаар гарав гэлцгээвээс тэр учраа бүрэн өгүүлвээс тэдгээр хүмүүс очироор огтлогчид чин үнэн сүсэг бишрэлээр унших,уншуулах ба бичих,бичүүлэх хийгээд өргөл өргөх зэргээр ам авч залбирсаны хүчээр хааны засгаас тохилцгоов.Очироор огтлогчид сүсэг бишрэл төрсөний буянаар энэ ба хойт хоёрын хэрэг тусыг бүтээв.Очироор огтлогчийн ач тусаар хааны засагт торогсод тонилоод эцэст хойтын заяанд сайн төрөл олцгоосон долдугаар зүйл болой.



Наймдугаар бүлэг

Бас нэг газар мах,дарс,сонгино,сармис тэргүүтнийг үл идэх тийм нэгэн эмгэн буй.Тэр Бурханы санваарыг үргэлж сахигч бөгөөд Очироор огтлогчийг тасралтгуй уншдаг амуй.Унших цагтаа нүүр гараа угаагаад амаа зайлж биеэ хүжисийн усаар шүршээд ариун цэвэр оронд чин бишрэлээр уншдагын хүчээр хойно төрөл егүүтсэнд тэр эмгэний хүүр хаана байгаа тэр оронд хүжис ба зандангийн ариун үнэр анхилан гараад тэр эмгэн Аминдэваа Бурханы орон сугваади/даваажин/д лянхуа цэцэгнээс хувилан төрж хамаг Бурхадын орныг тодорхой үзлээ. Очироор огтлогчийн ач тусаар эмгэний хүүрээс тэнгэр нарны сайхан үнэр анхилан сугаавадийн төрсөн наймдугаар зүйл болой.

Есдүгээр бүлэг

Бас нэгэн гөрөөчин хүн байлаа.Тэр хөгшин залуу,эр эм,баян хоосон их бага хэн ч хэзээ ч үхэх магадгүй тул үхсэний хойно буян хилэнц хоёроос өөр үлдэх зүйл огт үгүй.Буянтай нь сайн гэдэг буй Би хэзээч үхэж магадгүй тул миний авалсан амьтны тоо олон, эдүүгээ хилэнцийг цөөтгөж буян үйлдсүгэй яарах хэрэгтэй гэж санаад Очироор огтлогч судрыг нэгийг бүтээгээд өөр буян хийж амжилгүй үхэж эрлэгийн газар хүрвээ.Эрлэг номны хаан зарлиг болов.Хүн чи шажин ном дэлгэрсэн сайхан оронд төрөөд дээшээ одох буян юу үйлдэв?доошоо унах нүгэл юу үйлдэв? Хэмээсэнд тэр хүн олон амьтан алсанаа санаж айн эмээж ярьж үл чадан үхэтгэн унасанд эрлэг номын хаан зарлиг болруун:Ай хөөрхий ертөнцөд төрсөн хүмүүс өдөр шөнийш туршид сэтгэл сэрэмжгүй буян хилэнцийн үр боловсорч ирэхийн үл хэрэгсэх мунхаг байна.Аливаа юм мөнх бусыг санахгүй сэтгэл нь сохор байна.Баян буянтай боловч буян үйлдэх,өглөг өгөхийг мэдэхгүй харгис харамч нь чөдөр адил буюу.Эрхтэн нь бүрэн бүтэн боловч Бурханы номыг уншиж,урхи эргэх,мөргөхийг үйлдэхгүй ядуу байна.Сайн муу аливаа үйлийг хүлцэх сэтгэлгүй нүцгэн байна.Ямарваа ядрал зовлонд амьтныг асрах сэтгэлгүй өнчин ганцаараа байна.Ялж төгс нөгцсөн Бурхан тэргүүтэн нигүүлсэхүйн цогт хязгаарт хүрсэн ангид тонилхуйн аргыг элдэвчлэн номлосон боловч үл сонсон хэрэглэхгүй дүлий байна.Өөрийн аливаа гэм бурууг анхаарч мэдэхгүй биеэ сайнд бодоод бусдыг доромжлон шүүмжлэн зориуд тэнэг буюу.Найдангуй хэмээх эдгээр наймаас эс салбал сайн төрлийг үл олно.Бас гасалбаас мөн бөгөөтөл тэр мэт авах гээхийн ялгалыг эс хэрэглэсэнээс гутаж цөм энэ хүн адил байна.Чөлөө учрал бүрдсэн номт ертөнцөд хүн болж төрөөд хийсэн буянгүй ирэгчид далайгаас эрдэнэ авахаар яваад гар хоосон ирэгчид энэ хоёр үл өөдлөнө.Түүнчлэн энэ хүн завсаргүй тамаас өөр очих оронгүй байна гэсэнд эрлэгийн зардас нугууд түүнийг аваачиж завсаргүй тамд хаяж,амлашгүй олон зүйлийг зовлонг эдлүүлэх цагт тэр хүн Ай халаг хохой хэмээн гашуудаж гурван эрдэнэ хамаг амьтныг асрах сэтгэлээр нигүүлсэж авран соёрхоо гээд залбирсанд эрлэгүүд өгүүлэв.Чи залбираад тусгүй ертөнцөд амьд цагтаа эс хийсэн үйлийг энд хичнээн хийгээд ч хялгасан төдийгүй засал номгүй,нэгэнт дууссан үйлийн тул хичнээн уйлаад ямар хэрэг байх вэ?Энэ зовлонд бүгд чиний өөрийн үйлдсэн нүгэл мөн.Бусдын үйлийг чамд өгөөгүй хэмээн хэлцэж бүхийд эрхт Аръяабал бодьсадва тэргүүтэн огторгуйгаар заларч ирээд энэ арван найман тамын оронд оршигсдийн дотор дээр ном билгийн чанад хүрсэн Очироор огтлогчийг бүтээсэн ба уншсан,уншуулсан бүтээгчдэд тус нэмэр хүргэсэн,даган баясалцаж унд,хоол ус түлш зэргийг өгсөн тийм хүн бий бөгөөс цөм гарч ирэгтүн гэж газар доритол зарлиг буулгасан,тамын орноос найман түмэн дөрвөн мянган илүү хүмүүс тонилов.Тэр гөрөөчний нүгэл асар эхийн тул дүүлмээр завдаад өндийж тогтсон тэр хилэнцэт хүн би Очироор огтлогч судрыг нэг бүтээсэн гэж бархирсанд эрлэгүүд худал хуурмаг өгүүлж болдог газар энэ биш гээд тамлаваас тамын зовлон эс халдсанд,эрлэг хаанд аваачиж учир шалтгааныг өчвөөс:Эрлэг хаан –буян бий болвоос үзүүл гээд алтан авдраа нээвээс Очироор огтлогч судар тэр хүний нэртэй хамт гарсанд зарлиг болов.Би омтгой шүүсэн,үүний нүгэл хилэнц зузаан,энэ хоёроос үүдэж түр зуур тамын зовлонг эдлүүлжээ.Үүний тамд орсон хийгээд хамаг амьтны нүгэл хилэнц арилах болтугай хэмээн залбираад тэр хүнд унд хоол өгч баясган бүхийд түүнд хорлогдсон тэдгэр олон амьтад зүс тоогоороо ирээд ингэж өчив.Ай эрлэг номун хаанаа бид өөр өөрийн заяасан тачаалаар амьдарч амьтанд гэм хоргүй явтал Бурхан номын сургаалаас буруу загнаж энэ хүн бидний амийг таслан авсан билээ.Тийн байтал энэ хүн энэ мэт сайшаагдаж байгаа нь номын хааны барьсан номын цааз ёс ийм юмуу,эсвээс бид бүгдээр хамаг амьтны харъяат бус байна уу гэцгээвээс хаан зарлиг болруун,Очироор огтлогч нэрт их хөлгөн судрыг нэг удаа бүтээсний буян ихийн тул энэ хүнийг засаглаваас үл болох нь номын ёс гэж зарлиг болгосонд тэдгээр амьтад өчсөн нь:Тэр судар ганцхан,бид зүйл бүрийн амьтад нийт 48000 илүү байна.Номын чанар хэдийгээр их боловч бид тус тусын аминаас хагацахын цагт өрөвдөх,айх,гомдох,үр зулзага ба ижил ханиас салж хоцрох хийгээд хөнөөгдөх,морь нохой тэргүүтэнд гүйцэгдэх,нэгэн үе дээш гарсугай гэж санавч далавчгүйн тул эс болно,аргагүйн тул нүүрийг эс харж чадаад нүдээ буруулавч аллаа.Зарим нь нүх хонгилд орвоос энэ хүн утахад аргаа завхаж газар хагараад өгөөсэй,гадагш гарахсан гээд маажилсаар үхэв.Зарим нь усан дотор амьдарч явтал энэ хүнийг барихад өвдсөн, айсан хийгээд уснаас гаргаж хуурай газар тавихад амьдаар арьсыг минь өвчихтэй адил өвдөн,гадаа арьсаа хатахад гадаад амьсгал тасрав.Мах ясаа хатахад үхэж гүйцэх тул их зовов гэж тус тусын зовлонгийн товчийг өгүүлээд Очироор огтлогчийн атга хүч чадал,бидний зовлон хэдий чинээнийг үл мэдэхийн тул бид энэ хүнийг тавихгүй гэсэн хаан зарлиг болруун:Аливаа буян үйлдэгчид нь 6 зүйл хамаг амьтаны тумын тулд зорьж эс үйлдвээс ийм тогтоол болохын гадна дээдийн ном лугаа нийлүүлэн хамаг амьтны тусд зориулж буян үйлдвээс өөр бусад хоёрын тусыг бүтээхийг Ялж төгс нөгцсөн Бурхан номлосон бөлгөө гээд зардас эрлэгүүдэд зарлиг болруун:Аминаас хагацсан энэ олон амьтны өшөөг цөөхүүлэхийн тулд цэгнүүрээр үзүүлэгтүн гэж зарлиг болсонд жигнүүрийн нэг талд нь Очироор огтлогчийн судар тавиад эрлэгүүд өгүүлрүүн:Энэ судар дийлбэл энэ хүн тонилж сайн төрөл олох бий.Та бүгдэд сайн тус нь хүрэлцэх нь дамжиггүй гээд хэрэв та бүгд дийлбээс энэ хүнийг тамлаж та нар өшөөгөө авцгаана гээд жигнэвээс Очироор огтлогч судар их хүнд болоод тэр олон амьтан хөнгөдөж дийлдсэнд тэдгээр олон амьтан өгүүлрүүн:Эдүүгээ нэн судрыг дээш өргөвөөс ийм хөнгөн байтал чухамхүү тэмцэлийн цагт асар хүнд болсон нь энэ судрын адистидын атга хүч тэнсэлгүй ихийн тул гэж өгүүлэлдээд сүсэг бишрэл төрж мөргөцгөөв.Би одоо чамайг барихгүй зорьсондоо зориорой.Тэндээс тэдгээр олон амьтан тэнгэр хүний төрлийг олцгоов.Эрлэгийн хаан дэргэдэх хүндээ зарлиг болов:Чи Очироор огтлогчийг бүтээсний буянаар аврагдав.Чамд хорлогдсон тэр олон амьтны амийг тасалсанаар чиний нас буян хурдан барагдаж үхсэн байна.Одоо чиний насны хэмжээ болоогүй тул Очироор огтлогчийг бүтээснээр зуурдын зовлонг эдлэлгүй ертөнцөд очиж хүүрэндээ орж хүн бол,буян хилэнцийн үр боловсрохыг нүдээр үзсэн тул чи насны эцэст чи өлзийтэй ирэх бусуу хэмээн зарлиг болов.Тэр хүн буцаж ирэхэд түүний хаан нь нэгэн тамын үүдэнд төмөр гинжээр хүлэгдэж суухад түүнийг үзээд зогсож харваас хаан нь чи намайг танив уу гэвээс танилаа гэв.Хүний газарт тэр нь манай хаан байлаа.Та ямар шалтгаанаар ийм болов гэхэд хаан нь:Би үхээд энд ирэхэд эрлэгүүд дансандаа үзээд,чи баян боловч ач үр алдар нэрийн тулд хичээсэн,ном буян үйдэвч,үйлдүүдэвч амь нас,аж төрөх гэснээс бус хамаг амьтныг бодсон буянгүй тул чамд тамаас өөр очих оронгүй,гэвч хойноос чинь буян ирэх,эс ирэхийг хүлээе гээд энэ мэт хүлээлгэв.Чи яаж явна, одоо хаашаа явна вэ? гэж асуухад нь болсон явдлаа цөмийг ярьж өгөөд ялангуяа эрлэг тамийн газар Очироор огтлогч судраас их ач тустай юм үгүй гэж хэлэлцэхийг сонслоо.Би эдүгээ үзвээс тэр магад үнэн бололтой хэмээн өгүүлсэнд хаан өгүүлрүүн:Чи ертөнцдөө очоод манайхан ба миний хаан хүүд миний байгаа байдлыг хэлээд миний хойноос буян ном ялангуяа Очироор огтлогч судрыг уншуулан намайг энэ аюулаас гэтэлгээч хэмээн ачит эцэг чинь гуйж байна гэж чи аль зохистойгоор өгүүлж туслана уу.Жич: чи бид хоёр носн албат хэмээн эв найрамдалтай явснаа санаж надад туслах ном буяныг чамайг гуйна гэхэд тэр хүн би очоод буянаас өөр үйл үйлдэхгүй тул хаан таны энэ хоёр захиа гуйлтыг харьсаар бүтээе та дараа нь олж мэдэх болно гээд явлаа.Тэндээс тэр хүн гэртээ ирж хүүрэндээ ороод хөдлөхийг эхнэр хүүхэд ураг садангууд нь хараад айж зугатаасанд тэр хүн амьдарч,бусад хүмүүс түүнээс айсныг мэдээд:Та нар надаас бүү ай.Би Очироор огтлогчийн судрыг бүтээсний буянаар эрлэг номын хаан намайг буцааж илгээсэн билээ.Та бүгдыг хорлох байтугай аливаа араатан гөрөөсийг ч хорлох тийм муу үйлийг тэвчсэн билээ хэмээн дуудсанд тэд итгэж дэргэд нь ирэхэд буян хилэнцийн үр ба тамын зовлон хийгээд Очироор огтлогчийн ач тусыг сонсцгоож тэд хүмүүс сүсэг бишрэл төрж Очироор огтлогчийг шүтэх ам тангараг авав.Тэгээд тэр хааныд очиж өөрийн явдал ба хааны байгаа байдал,түүнийг захиаг ярьваас хаан хүү ба тэднийхэн сонсч маш их айн цочиж яаран Очироор огтлогч судрыг долоон хоног уншуулсан буянаар эцэг нь тамын зовлонгоос тонилж сайн төрлийг олов.Түүнийг тэр нутгын хүмүүс сонсцгоож Очироор огтлогч сударт сүсэг бишрэл төрж дахин шүтэж тэдгээр хүмүүс энэ ба хойт хоёрын тумыг бүтээгээд амар жаргалыг олцгоов.Тэндээс тэр гөрөөчин нүгэл хилэнцтэй үйл бүхнийг тэвчээд хаан ба хамаг амьтны тусын тулд нэгэн үзүүрт сэтгэлээс Очироор огтлогчмйг уншин шүтэж урт насалж урьдынхаас үлэмж баян болов.Эцэст үхээд диваажингийн оронд Аминдэва Бурханы дэргэд бадамлянхуа цэцгээс төрөв.Билгүүн чанад хязгаар хүрсэн Очироор огтлогчийн ач тусаар алагч гөрөөчин тамаас тонилж Сугваадийн оронд төрсөн есдүгээр зүйл болой.

Аравдугаар бүлэг

Бас бус шажин номыг үл хэрэглэгч улс бөлгөө.Тэр улсын нэгэн эрийн эзэн номт бярманы охиныг гэргий болгон аваад цэнгэн жаргаж сууж байтал гэрийн эзэн гэнэт өвдөж элдвээр засуулваас эс эдгэрсэнд эхнэр нь нэг аглаг ариун газар очиж сайн үнэртнийг шатааж чин их сүсэг бишрлээр мөргөж,биеэ цомцойн сууж наминчлан:Нисваанисийн хир буртагаар бүрхэгдсэн нүгэлт эр эм хоёрыг нигүүлсэж,миний гэрийн эзний өвчнийг эдгэх аргыг 10 зүгийн Бурхадын адистидын аугаа их атаг хүч төгссөн Бурхад илтээр үзүүлэн соёрх хэмээн залбирсанд Очироор огтлогчийн судрыг уншуул гэсэн дуу гарахыг сонсож тэнсэлгүй баярлаад Очироор огтлогч судрыг нутгынханаас сураглаад эс олсонд,хөрөг ба туг шүхэр,манжлаг хийгээд цомирлог сэлтийг дэлгээд сайн үнэртэн шатааж Очироор огтлогч судар лугаа уулзуулан соёрх хэмээн урьдын ёсоор залбирсанд тэр даруй нэгэн хуврага нэг ном барьж ирээд чиний гэрийн эзний өвчнийг эдгээхийн тулд ядам Очироор огтлогч судрыг залж ирлээ гээд өгсөнд номыг авч орой дээрээ тавиад тэр тойнд мөргөх зуур үл үзэгдэн одов.Тэр Очироор огтлогч судрыг долоо хоног уншуулсанд өвчин нь эдгээд зүс царай,хүч чадал,сүр жавхлан нь урьдаас үлэмж сайхан болсонд тэдгээр хүмүүс ингэж өгүүлэлдэв:Энэ судар нь ганц гэрийн эзний өвчинд туслах байна уу эсвээс хүн бүрийн өвчнийг эдгээх болов уу гэж ярилцан эс мэдээд тэндээс хогүй нэг их мэргэн номч тойн байдаг байжээ.Түүнд нэг нь очиж учрыг асууваас тойн өгүүлрүүн:Түшмэлээ чи сонс ялж төгс нөгцсөн Бурханы номыг хэн шүтвээс үл чадах юм нэг ч үгүй билээ.Ялангуяа билгийн чанад хязгаараа хүрсэн Очироор огтлогч билэг бираамид их хөлгөн судар аливаа үйлсэд нэн үлэмж сайн,тэр юуны тул гэвээс:энэ билиг бираамидыг нөгцсөн цагийн түүнчлэн эргэсэд нмолосон болно.Ирээдүйн сайн гальш түүнчлэн эргэсэд номлосоор ирэх болно.Тэр юуны тулд гэвэл:Найман түмэн 4000 мянган нисваанисийн гэмийг арилгаад бэрх зузаан нүгэл хилэнцийг эвдэхийн тул болой.Өвчнүүдийн үндэс хий шар бадгана энэ 3 хорын эдэлбэр нь урин мунхаг, уур хилэн, шунал тачаангуй эдүгээ явдал хийгээд гадаад олон хорлолуудыг бүгдийг энэ арилган чадах болно.Үнэхээр үхэх цаг бологсдын өвчин үл эдгэх боловч 3 муу заяанд төрөл үгүй болно.Тиймээс энэ хот хоёрт Очироор огтлогчийн адистидын атга хүчийг санаж өгүүлээд үл гүйцэнэ гэж номлосон болой хэмээн өгүүлсэнд тэр түшмэл гэдрэг ирж хэлбээс:тэдгээр хүмүүс сонсоод сүсэг бишрэл төрж эв найрамдалтай 6 нутаг улс номд орж Очироор огтлогчийг ядам болгон шүтэв.Тэр буянаар хамаг ядам цөхсөн хуучин өвчид эдгэрсэнд тэд ингэж өгүүлэлдэв.Аль сайн мэргэн түүхч,төлөгч,бумбач,оточ үгүй байна гэж улам улам сүсэг бишрэл төрүүлж шүтсэний буянаар энэ ба хойт хоёрын тусыг бүтээв.Гэрийн эзэн гэргий хоёул эмгэг зовлонгуй урт наслан дэлгэрээд эцэст насан өөд болж,сугваадийн оронд хоёул төрөв.Энэ судрын ачаар гэрийн эзэн гэргий хоёр сугваадид төрсөн хийгээд номгүй улс номд орсны аравдугаар зүйл болой.

Арван нэгдүгээр бүлэг

Бас бус хоёр хаан хямралдаж тус тусын цэргүүдийг аваад хоорондоо дайтахаар нэг нэг газар бууцгаажээ.Тэр цагт наад хааны цэргийн нэг хүн Очироор огтлогч судрыг үргэлж уншдаг байжээ.Тэр хүн ингэж бодлоо:-Тэмцэлдэн байлдахын цагт эсвээс бусдад ядагдана,эсвээс бусдыг ална.Би өөрийн эрхгүй тул бусдыг хорлохоос бус буянтай ажил нэг ч үгүй болно.Тиймийн тул тамд унах болцгооно.Хоёр этгээдийн хорин түм илүү зовлон эдлэхийг санаж үл тэсэх үйл ажгуу гээд ийм учраас өөр бусдын энэ олон хүний ба амьтны хойт мөрийн тул санаж нэг хол газар очоод нэгэн үзүүрт сэтгэлээр сүсэглэн Очироор огтлогч судрыг уншиж суутал нөгөө цаад хааны хэдэн хүн айсуйг үзээд нэг их өндөр хадны дээр нуугдсан боловч нөгөөн хүмүүс үзээд давхин ирцгээж сэлэм мэс далайн алахыг завдсанд маш айн ухаан балартан сандран гурван эрдэнэд залбиран хаднаас харайваас газар унахын урд буяны нөхөр Бурхан багш бариад аяархан тавьсанд нөхөдтэйгөө нийлэв.Гэтэл тэдгээр хүний барьсан мэсүүд нь өөрөө эвдэрч унасанд тэд нар айн сэжиглэж энэ лав хүн биш байх,бидэнд гэм тавих гэм бизээ.Энэ хаднаас дүүлээд үл үхэх ба бидний барьсан зэвсэг шалгаангүйгээр өөрөө эвдрэхийг үзвээс асар атга хүчит чөтгөр шулмас болой гээд яаран буцаж хаан түшмэдэд өгүүлбээс:-элч илгээж үзүүлбээс тэр элч суусан оромж ба цааш явсан хүний хөлийн мөр байна.Тэр хаднаа дүүлбээс шувуунаас бусад амьтан амьд гарах байтугай оройд гарч үл болох тийм өндөр хад байна хэмээн өгүүлбээс тэдгээр хаан түшмэд нар:-Эдний цэргээс хөдөө завхай явсан нэг хүн бусдын барьсан зэр зэвсгийг гартаа авалгүй эвдэх хийгээд өндөр хаднаас харайгаад үл үхэхийг бодож үзвээс эдний цэргийн дотор ийм хүн байна.Бид байлдан тэмцвэл дийлдэгдэн ялагдана.Иймээс олон эвлэрэх арга эрье гэцгээн зөвлөлдөж ийнхүү өгүүлж элч илгээвээ.Хаан аа Чи бид 2 төр улсын их хаан тул зүй зохис нь Бурхан номын сургаалаар явж,аливаа амьтны зовлонг арилгаж,жаргаланд зохивоос зохих байтал хэдийчинээ олон хүн ба адгуус мал сэлтийг үхэл зовлон болгоод дийлэв,эс дийлэвч хэдүй удаан амьд явах вэ?Хэзээ ч үхэх магадгүйн тулд үхсэний хойно энэ олон явдлын үр ямар болохыг байлдахын урд тунгаан хэлэлцэж олсугай хэмээн өгүүлж элч ичиг илгээвээс наад хаан өгүүлрүүн:Хэлэлцэх хэргээ буяны үр,жаргалан,хилэнцийн үр зовлон хэмээн номлосон байтал хаан чи нисваанисыг даран чадваас би төдийчинээн их дурлах билээ гэх зэргээр нааш цааш хэлэлцэж эвлээд тангарагаа авалцсаны хойно Очироор огтлогчийн адистидийн атга хүч бүхийг тодорхой мэдээд тэр уншигч хүнд их шагнал өгч жаргуулав.Их дайн амарлаж хоёр хаан тэргүүлэн гүрний олон бүгдээрээ Очироор огтлогчийг шүтэв.Тэр буянаар энэ ба хойт хоёрын сайн тусыг бүтээв.Уншигч хүний баруун гараас тэнгэр нарын сайхан үнэр анхилан эцэст Сугаваадын оронд лянхуа цэцэгээс төрөв.Энэ судрын ачаар хоёр хааны байлдах тэмцэл амирлаж уншигч бээр Сугваадийд төрсөн арван нэгдүгээр зүйл болой.

Арван хоёрдугаар бүлэг

Бас бус нэгэн гэрийн эзний мэргэн бошигт нэгэн хүү бөлгөө.Тэр нь гөрөөс шувуу тэргүүтэн олон амьтныг алагч бөгөөд тийн атал Очироор огтлогчийг уншигч билээ.Тэр хүү залуу насандаа үхээд хүүрийн элч эс гарав.Тэр хүүгийн сүнс Эрлэг номын хааны дэргэд очвоос номын хаан зарлиг болруун:Хүү чи буян хилэнц юу үйлдсэнээ мэдэх үү гэсэнд:-Буян зүйл нь олон амьтныг алсан хэмээн өчсөнд,эрлэгүүд бичиг толинд үзээд өгүүлрүүн:Очироор огтлогчийг зориулж эс санавч болох,тэр юуны тулд хэмээвээс:Тэдгээрийг түүнчлэн ирсэн Бурхад мэдэж түүнчлэн ирсэн Бурхад үзэж,бас хагасаар уншсан ч дөрвөн бадаг шүлгийг уншсаны буян цогцыг номлож үл гүйцэнэ хэмээн номлосоны тулд болой.Ер ялж төгс нөгцсөн Бурханы номлосноос буруу үл болохын тулд энэ хөвгүүн буянг олох нь мөн нь болой.Хүү чи насны хэмжээ бологүй боловч олон амьтны зовлонгуудыг үзээд эндээс орон гэртээ харьж,урьдын ёсоор хүн болж буян үйлд.Чамайг буцааж хариулсан нь ганцхан Очироор огтлогчийг 108 удаа бүтээгээд 108 хүнд өгөөд өөрөө ядам болгон уншив.Тэндээс хүү урт наслан баян сайн болон дэлгэрээд эцэст нь бодь хутгийг олов.Арван хоёрдугаар зүйл болой.

Арван гуравдугаар бүлэг

Бас бус нэгэн гэрийн эзэн нэгэн охинтой бөлгөө .Тэр охиноо хадамд гаргаж өгснөөс нэг сарын дараа маш хүндээр өвчилсөнд охин ингэж бодлоо:Очироор огтлогч судрыг бүтээгээд уншсугай гэж бодсон боловч санасандаа хүрэв.Ээ хөөрхий энэ ертөнцийн юм мөнх бус нүдээр үзсэн атлаа би түүнийг адил гэж санахгүй бусдад сайн сайхан явахыг хичээж аж төрөх ба аривлан харамлаж явсаар үхээд буян эс үйлдсэний тул амьтны адгийн төрөл авч хэнээс ч дор болж дуусах буй.Хэзээ нэгэн цагт Очироор огтлогчтой уулзуулж адистидыг хүртээх болоосой гэж санасаар хэвтэж байгаад төрөл егүүтэж эрлэг хааны дэргэд очвоос:Охин чи буян хилэнц юу үйлдсэнээ мэдэхүү?гэж асуусанд:Надан буян хилэнц хоёрын аль нь үгүй гэж өчсөнд эрлэгүүд бичиг толинд үзээд буян хилэнц үгүй боловч Очироор огтлогч судрыг бүтээж уншсугай гэж санасандаа эс хүрсэнд гомдож хэвтсээр үхжээ гэсэнд хаан бээр:Үүний тэр санасан санаа мөнх бус үнэн тул буян мөн болой.Тийм боловч охин чи тамын зовлонг 15 хоног эдлэх ёстой байна.Тамын 15 хоног нь танай тэр ертөнцийн 750 жил бөлөг.Тамд нэгэнт унаваас гарах нь бэрхийн тул охин чи аливаа ад мэтийн дүрсээр эцэг эх сэлтэд очиж буян үйлдэхийг гуйтугай.Тийн зан үйл үл болох боловч чиний уянтай сэтгэлийн чинь үрээр бүтэх бий гэж зарлиг болсонд зарлигийн ёсоор нэгэн амьтан гэгч вэ?гэр орон чинь хаана вэ?гэж асууваас тэр сүнс өгүүлрүүн:би танай охин билээ надад буян хилэнц аль нь үгүй боловч намайг хадамд богтолж буулгахад алсан адгуусны хилэнцээр тамын зовлонг 15 хоног эдлэх гэнэ.Тэр нь энэ ертөнцийн 750 жилтэй тэнцэх хугацаа утл миний хойноос 49 хоногийн дотор буян үйлдэж тэр зовлонгоос тонилгож соёрх гэж гуйхаар эрлэг номын хаанаас зарлигтай ирлээ бий.Намайг эс итгэвээс гээд төрөл садангууд хийгээд яаж аж төрж явсан урдын өнгөрсөн үйл явдлыг үнэн зөвөөр тодорхой ярьсанд эцэг эх тэдгээр хүмүүс итгэж мэдвээ.Тэр сүнс бас хэлсэн нь:Эцэг эх ураг садан та бүгд намайг нигүүлсэн өрөвдөж буян өршөөгөөч тэр эрлэг тамын оронд Очироор огтлогчоос илүү үлэмж хүчтэй буянгүй хэмээн хэлэлцэхийг сонслоо би гэсэнд эцэг эх сэлт өгүүлрүүн:Ай хайртай өчүүхэн хөөрхий чамайгаа яагаад нигүүлсэхгүй байх вэ бид чиний тулд Очироор огтлогч нэгийг алт ба эрдэнэсээр бүтээгээд уншуулсугай.Чи сэтгэлдээ агуулж залбирсугай гээд эцэг өгүүлрүүн:Ай хөөрхий чи бидний амраг хайртай үр мөн боловч аливаа үүдсэн мөнх бусын тулд өөрийн чинь эрхгүй бөгөөд өөр бус ертөнцийн амьтан болж нэгэнт дууссаны хойно бидний хамт байж үл болно.Алив хүн амьтан аль орон газар явбаас тэр газар орныхоо журам суртал ямар бөгөөс энэ насанд зохиолдож эцэс хойтод амар мөрийг олох тийм тул одоо явах цаг чинь болов гэсэнд үл үзэгдэн явж одов.Эх нь зүрхэндээ сум туссан мэт эмгэнэн гомдож өгүүлрүүн:Эрх дураар нь өсгөсөн өөрийн аминаас илүү үлэмж хайртай тэр хөөрхий юугаа ингэж зовохыг үзсэнээс би урьд нь үхсэн ч болоосой гэж гашуудан үхэтгэж унав.Ураг садангууд бүгдээрээ уйлалдав.Тэгээд Очироор огтлогч судрыг амласан ёсоор бүтээж уншуулсан тэр буянаар тэр охин тамын зовлонг эдлэлгүй тонилж сайн хүний төрлийг олов.Эцэг эх ураг садангуудад зүүдэнд нь охин нь үзэгдэж Та бүгдийн бүтээсэн Очироор огтлогчийг ач буянаар ертөнцөд эрдэнэт сайн хүний төрлийг оловоо би гэж өгүүлж байна хэмээн тэдгээр хүмүүс цөм нэгэн шөнө зүүдлэв.Маргааш өглөө нь бүгд зүүдэлсэнээ ярилцаж бид бүгд нэг шөнө адил зүүдэлсэнийг бодвол охин минь магад тонилж хүний төрөл авсан бизээ гэлцэхийг тэр нутгын хүмүүс бүгдээрээ сонсож сүсэг бишрэлээр Очироор огтлогчийг тайлбартай нь хоёуланг нь шүтэв.Тэр буяны адистидаар тэр улсад цаг бусын үхэл зовлон ган зуд үгүй болоод ялангуяа эс тонилсон буг чөтгөр тонилж амарлав.Тэгээд тэр нутгын хүмүүс урт наслан дэлгэрээд эцэст сайн төрлийг олцгоов.Очироор огтлогчийн ач тусаар охин тамын зовлонг үзэлгүй хүний төрлийг олсон хийгээд бас бус олон амьтан сайн төрөлд төрсөн тухай арван гуравдугаар зүйл амой.

Арван дөрөвдүгээр бүлэг

Бас нэг ноён ганц хүүтэй бөлгөө.Тэр хүүгээ ном эрдэм сургахаар албатуудаасаа нэг хүнтэй хамт Бярман багшийнд явуулав.Ноёны хүү эс сурав.Харин зарцын хүү ном заахыг үзэж,сонссоор өөрөө аяндаа эрдэм сураад уншиж утгыг ухаарах ба бичих тэргүүтэн тэгш сайн болжээ.Бярман багш оджээ.Сурваас зохих ноёны хүү эс сурав.Сургуульд эс орсон зарцын хүү ийм их сурсан нь надад гэм болно.Аливаа баян ноён хүний зан нь бусдын үнэн худал хүндлэлд өртөж,өөрийн зан байдлыг мэдэх ухаангүй мэдэхийг үл мэдэх,чадах үйлд мэдмээр бөгөөд тийм улс зөв бурууд бүү хүрэлцэн,зүтгэн бүү булаалдахтун сэтгэлд зохиолдсоноо зөв бурууг ялгах мэдэлгүй,өмөөрөх тийм ноён баядтай бүү нөхөрлө гэж шаштир сударт номлогдсон,тийм эрхтэй улсын нэг нь манай ноён мөн тул хүүгийнхээ ухаан ядууг мэдэхгүй намайг хорлох болно гэж бодоод нэг их мэргэн арш ламд очиж учир шалтгааныг бүрэн өгүүлбээс тэр лам зарлиг болруун:Бярман чи сэтгэлээ бүү зов.Билгүүн чанад хягзаар хүрсэн Очироор огтлогч нэрт их хөлгөн судрыг аргаар зааж уншуул сайн болох болно гэж зарлигласанд Очироор огтлогчийг шүтүүлж,уншуулсанд ухаан тодорхой болж ном эрдэмийг сурваас зарцын хүүг эс гүйцсэнд багш нь ингэж бодлоо.Ноёны хүүгээс зарцын хүүгийн ухаан үлэмж ихийн тул хичээвч ноёны хүү үл гүйцэнэ.Үүнд ноёны сэтгэл атаархан хорсож намайг хорлох болно.Зарцын хүүг ноёны түшмэл үл хэрэглэх нэгэн аргыг үйлдсүгэй гэж санаад нэгэн гуа үзэсгэлэнт болоод залуу шивэгчин эмийг үнэлэн авчирч тэр хүүгийн үйлс явдалд туслуулав.Өнө удаан байсаар тэр хоёр маш амраг болсонд хамаг хүмүүс мэдсэнээс хойш нэг өдөр олон нийлэн хуримлахад тэр Бярман багш очиход тэр хуриманд хэзээд үг зарга өдөгч нэг хүн ажгуу.Багш согтсон дүр үзүүлэн авирлаж тэр хүнд хэлсэн нь:Ээ нөхөр чи бусдын гэмийг мэдэхэд мэргэн боловч зарим хүний гэмийг үл үзэх нь сэтгэл сохор ажгуу.Үл сонсох нөхөргүй ганцаараа хүн айна чи ер төдийлөн сайн хүн биш бизээ гэсэнд тэр хүн ингэж бодлоо.Энэ бярман намайг энэ мэт доромжлох болбоос чиний сайн шавьтай заргалдаж нэр алдарыг нь гутаая гэж бодоод засаг төрийн газар очиж ингэж мэдүүлэв.Бярман багшийн нэг шавь нь эзэн ноён,эцэг эхээс соёрхол/зөвшөрөл/ үгүй эхнэр авсныг,мунхаг би санаваас дээдийн сургаал хийгээд засаг төрийн ёс журмыг эвдсэн мэт үйл үйлдсэн тэр хүүгийн явдал үл зохих болбоос өөрийн шавиа сул эмийг авчирч дэргэдээ агуулж байхыг үзэж мэдсээр айж шавиа ятгаж эс захирсан бярман багшид гэм бий юу?Ер асрагч Бурхан номын ёс хоёрт таалахгүй бишүү?.Үзвээс эвдэршгүй энх мөнх засаг төр хийгээд энэ олон албат иргэний заншлыг нь задруулжээ гэж сэтгээд алив гэмээр явагсдыг эс илтгэвээс тэнгэр үл таалах гэсэн тул мэдүүллээ.Ноёд түшмэд минь намайг үл зэмлэн соёрх гэж өчвөөс,тэр хэргийн яланд бярман багшийн багш гэдэг нэрийг эвдээд,ноёд түшмэдийн өгсөн өргөмжлөлийг аваад шавь хүүг айлд боолоор өгөв.Тэр айлын адууг өдөр бүр адгуулдаг бөлгөө.Тэр цагт ингэж бодлоо.Өөрийн буруу явдлаар айлын боол болвоос энэ ертөнцийн хүний нас ахар тул хэдий чинээ өнө удах вэ?Эдүгээ өдөр үр явавч суувч хилэнц нүгэл үйлдэх өөрийн үнэхээр дургүй тул газар орон цагийн эрх олон улсын заншил гэвээс түүнд хугацалгүйбилээ.Буян үйлдэх хэрэг гээд бас ингэж саналаа.Урьд багш минь арван хар,таван завсаргүй,амлашгүй дөрвөн хүнд тэргүүтэн хамаг нүгэл хилэнцийг угаас арилгахыг хүсвээс Очироор огтлогчийн адистидын атга хүч үлэмж сайн гэж зарлиг болж байсан тул би ялангуяа хойт мөрийн тул Очироор огтлогчийг бичиж бүтээсүгэй гэж санавч бэх цаас алин ч үгүйд ингэж санав.Хэзээ нэгэн цагт бэх цаас олдоно гэж хүлээх вэ?Бэх цаас олдох нь ч байтугай өвдвөл энэ гэрийн эзэн намайг гэртээ удаан үл байлан хөөх тул би хээр үхэх нь магадгүй буй за.Хээр үхсэн хүний сүнсийг удирдахгуйн тул энэ адууг хариулж байгаа элбэг чөлөөндөө буян үйлдсүгэй удааширваас үхэх ч болзошгүй сайхь сэтгэл минь урваж ч болзошгүй билээ.Одоо Очироор огтлогч судрыгчулуу шороогоор бичвээс түүний дээр алхаж гишгэсэн амьтанд хилэнц болох би дээдийн номыг доромжилсон болох юм.Огторгуйд бичсүгэй гэж сэтгээд сэтгэлийн нүдээр тэг татаад,хулсан үзгийн үзүүрээр бэхэнд дүрж бичиж байна гэж санан их судрын ёсоор Очироор огтлогчмйг бичиж төгсгөөд энэ буянаар багш хийгээд би тэргүүтэн хамаг амьтны төрөл тэргүүлэшгүйгээс хураасан нүгэл хилэнц арилж,амгаланг олох болтугай ялангуяа энэ газар энэ өдрөөс эхлэн ган зудгүй хүн амьтанд цаг бусын үхэлгүй,зовлонгүй үлэмж хутаг гуйн залбирахыг Бурхад бодисад хамаг бүгдээр магтан гайхалдахыг хаан түшмэд нар сонсож тэр хүүг авч ирээд эрдмийг нь ухаж мэдээд тэргүүн түшмэд болгов.Тэрээр урт наслаад эцэст амгалант Сугваадийн оронд төрөв.Билгийн чанад хязгаар хүрсэн Очироор огтлогчийг огторгуйд бичсэний буянаар улсын өлзий хутгыг оршуулсны эцэст Сугваадийд төрсний тухай 14-р зүйл болой.

Арван тавдугаар бүлэг

Бас нэгэн гэрийн эзэн Очироор огтлогч судрыг тайлбарын хамтаар бүтээж аглагт залснаа өөрийн гэртээ залахаар очиход долоон нсатай охин нь гартаа аваад ийм бодлоо.Дээдийн номыг хүндэлвээс сайн болно бузар буртаг газар тавиваас муу болно гэж дуулснаа санаад эдүгээ гартаа авсан тул сайн болох болтугай гээд толгой дээрээ залж долоон алхам газар яваад судрыг эцэгтээ өгөв.Охин тэр буянаар урт насалж түвшин амьдраад эцэс хойно 33 тэнгэрийн оронд долоон төрөлдөө төрж их буян үйлдээд тэндээс төрөл егүүтгэж Сугаваадын орноо Авид Бурханы дэргэд лянхуа цэцэгнээс мэндэлж бодьсадын хутагт төрөв.Очироор огтлогчийг тайлбарын хамтаар бүтээж залсан эцэг нь их буяны үрийголж эцэстээ бодь мөрийн хутгыг олвой.Билгийн чанад хязгаар хүрсэн Очироор огтлогчийг залж бүтээснээрэцэг охин 2 бодьсадын хутагийг олсоны 15-р зүйл болой.

Арван зургаадугаар бүлэг

Бас Чилов гэдэг нэгэн тойн байжээ.Тэр тойн ариун ёсноос ангижирсан навтас,хөдөс,ширдэг, гөлөм мэтийг өмссөн мөн нэгэн гөрөөчин загасчинаас үргэлжид мах авч идэх тэргүүтэн явдал нь ийм тийм гэлцэн шоолдог байв.Тэр тойныг нас барахаас 5 жилийн өмнөөс дэлхий нь урьдаас үлэмж сайхнаар дэлгэрэн зуншиж үр жимс ба тариа будаа дэлгэрч хамаг улс бүгдээр амгалан жаргалант боллоо.Ялангуяа тэнгэр нарын сайхан үнэртэн хийгээд найман үнэртний үнэр нь салхи хаанаас салхилна тэндээс анхилан үнэртэж хүн амьтан бүгдийн хортой ширүүн ховдог хомхой сэтгэл бүгд амирлан жаргав.Тэр мэтээр 5 жил болсоны хойно хаврын сарын шинийн нэгний өглөө эрт огторуйд таван өнгийн солонго сүжилдэн татаад урьдаас нэн үлэмж сайхан үнэрээр зүг бүхэнд анхилан шөнө дуустал байв.Түүнийг хамаг бүгд үзэж гайхамшигт сайхан ёр билиг болсон нь лавтай нэгэн сайн үйл болох биз хэмээн ярилцав.Тойн Чилов очир завиллаар сууж тэр шөнө нирваан болсон ажээ.Тэнгэр нарнаас цэцгийн хур орох ба элдэв зүйлийн гүн яруу дуугаар түүний хүүрийг тэнгэр нугууд тахихыг хамаг бүгдээр үзээд Очироор огтлогчийн ач эрдэм тус чадлыг мэдэж хамаг бүгдээр Очироор огтлогчийг ядам болгон шүтэж энэ ба хойтын хамаг хэрэг бүгдийг бүтээж ашидын амгалан жаргаланг олцгоов.Билгийн чанад хязгаар хүрсэн Очироор огтлогчийн тус эрдмийг хамаг амьтны тусын тулд илтээр үзүүлсэн 16-р бүлэг болой

Арван долдугаар бүлэг

Бас нэгэн баян айл байжээ.Тэр айл ганц охиноос өөр хүүхэдгүй тул түүндээ маш их хайртай эрх дураар нь өсгөв.Хойно нэгэн цагт эцэг эх хоёр нь үхсэнд тэр нутгын хааны хуучин ёс журам нь хүүгүй хүн үхвээс түүний бүх хөрөнгийг нь хааны санд нийлүүлэн авдаг тул тэр ёсоор болгоод охинд өчүүхэн зүйл үлдсэн нь барагдсанд охин нэгэн айлд зарцлагдан түлш түүж явтал номын нэгэн хуудас салхинд хийсч явахыг аваад ийн санжээ.Ай хөөрхий энэ ертөнцийн юм итгэл үгүй нь сэтгэж гүйцэшгүй мөнх бус буюу дээдийн ном гэж тахигдаж явснаас энэ ном хөөрхий,баян айлын ганц охин гэж эрх дураад явснаас би хөөрхий.Энэ улсад энэ ном бид 2 шиг ядарсан нь үгүй гэж бодоод хээр суугаад уйлж суутал нэгэн тойн ирлээ.Охин чи юунд гашуудан уйлна гэхэд охин юу санаснаа бүрэн хэлж яриваас тойн ихэд нигүүлсэн энэрч судрын хуудсыг аваад адис авч:-Энэ бол Очироор огтлогч нэрт их хөлгөн судрын хоёр мөрт шүлэг байна.Энэ судрыг ялж төгс нөхцсөн Бурхан гэгээн номлосон юм шүү.Үүний тус эрдэм нь Бурханаас бусад хүн өгүүлээд үл гүйцэнэ.Эдүгээ чиний энэ ба хойд хоёрт үүнээс тустай юм чамд нэг ч олдохгүй.Үүнийг ядам болгон тахиж,шүтэж,унш гэж зааж өгөөд гурван эрдэнийн ач тус нь хүнүүдийн авах өнгөтэй эдлэлийн адил илтэд үгүйн тул сүсэг бишрэлээ хичээ.Энэ номоо гэрийн эзэн нөхөр сэлт бусад хүмүүст бүү үзүүл,бүү хэл.Энэ хүмүүсийг доромжлоход бүү гутар,энэ хүнүүд хэдүйгээр чам мэтэд баярхаж сайрхавч чиний эцэг эхтэй адил буй.Бүхнээ орхин одох буй,одсон хойно хэний дорт одлоо энд яаж мэдэх вэ?Доодсыг доромжлогчид нүгэл хилэнц хураахаас өөр олзгүй гэдэг доромжлуулагсдын сэтгэл эс хямарвал буян хураахаас бус гарлагагүй гэдэг.Бурханы шавь бурсан хуваргууд бид хэн нь ч аливаа хүн амьтанд адилаар тустай болохыг өүүлэхээс бус буруу юм хэлэхгүй гээд явчив.Тэр охин тойны сургалийг сэтгэлдээ санаж номоо уншсаар шөнө унтсан хойно осолдож гэрийн эзний эхнэрт мэдэгдчихэв.Эхнэр нь нөхөртөө хэлэв.Нөхөр нь охинд уурлаж буян заяагүй бузар нүгэлт охин чи зэрлэг хээрээс номын тасархай авчирч миний эхнэр хүүхдэд гай зэтгэр болох нь лавтай гээд жанчсанд,эхнэр нь энэ нүгэлт эм эд малд өлзийгүй болох бизээ гэсэнд охин гэрийн эзэн гэргий хоёул миний ном хийгээд надаас өдий чинээ их сэжиглэж байгаа тул энд байж үл болмой гэж санаад тэндээс явж гуйланчлан өдөр шөнө тасралтгүй 2 шүлэг номоо уншсаар нэгэн нутагт хүрээд нэгэн баян гэрийн хүнтэй ханилан сууж амар жаргалангааар байсаар насны эцэст хүрч төрөл егүүтгэгдэн эрлэгийн хаанд хүрсээр хаан бээр зарлиг болруун:-Хүн чи шашин ном дэлгэрсэн сайхан оронд төрөөд дээшээ одох буян ном юу үйлдэв доош унах хилэнц юу үйлдэв тэр бүхнээ мэдэх үү гэж асуусанд тэрбээр :-Би Очироор огтлогчийг ядам болгон уншснаас өөр буян хилэнц үгүй гэж өчсөнд эрлэгүүд толь бичгэндээ үзээд Очироор огтлогчийн 2 шүлгийг ядам болгон уншсан нь үнэ байна.30 насандаа баян хүний эхнэр болоод үгээгүй ядууст өглөг өгсөн,өлссөн хүнд хоол өгч тэтгэсэн,өвчтөн ядарсан нугуудыг асарч тусласан буян байна.Бага сага нүгэл хилэнц байсан боловч номын ачаар арилж дуусжээ хэмээсэнд эрлэг хаан зарлиг болгов.Хүн чи Очироор огтлогчийн 2 шүлгийг шүтсэний буянаар 33 тэнгэрийн оронд төрөөд тэндээс бодьмөрийн хутагт зорьсугай гэлээ.Билийг чанад хязгаар хүрсэн Очироор огтлогчийн 2 шүлгийг шүтсэний буянаар тэнгэр болон төрсөн хийгээд дээдийн номыг доромжилсон эр эм 2 муу заяанд унасны 17_-р зүйл болой.

Арван наймдугаар зүйл

Бас нэгэн ямагт амьтныг алагч нүгэлт гөрөөчин хүн байжээ.Түүний эхнэр нь Очироор огтлогчийг шүтэн уншигч байв.Эр нэг өдөр эхнэртээ –Эм чи өнөөдрөөс эхлэн энэ номыг бүү унш,ан ав алив ажилд муу болно.Энэ ном гэгчээ үгүй хий,эсвэл би урж алга болгоно гэж ширүүн зандарсанд эхнэр өгүүлрүүн:Чи бид 2 эр эм гэсэн тангарагаа санаж хэрэглэвч эс хэрэглэвч сонс.Чи өөрөө буян эс үйлдэхэд юу санаж хорив,буяныг даган баясваас сайн гэдгийг эс сонсов уу чи,эрлэг тамын оронд хэн буянтай болвоос тэр жаргалтай хүндтэй гэдэг.Хэн хилэнцтэй болвоос тэр зовлонтой гэдэг.Тэр оронд сайн эрс ба ноёд баяд гэж нүүр тал харж хүндлэх хийгээд үгээгүй гуйлгачин чи гэж доромжлон басдаг тийм заншил журамгүй газар гэдэг.Ганцхан буян хилэнцийн үрээр болно гэж чи сонссон биз дээ.Энэ ертөнцийн хүн амьтны нас ахар тэрхэн цөөн насны идэр цагт хаан төрлийн алба ба хамаг улсын адил аж төрж өтлөхийн цагт өтөлсөн хүн,буян хилэнц алиныг ч үйлдэх бэрхтэй.Аливаа өтөлсөн үйл явдлыг хэн ч буруу гэж доромжилдог зэргээр хүндгүй болсон тэр болвоос үхлийн эзэн эрлэгийн үүдэнд лавтай хүрсэн тэмдэг тэр билээ.Чи бид 2 хэзээ ч үхэж магадгүй буян эс үйлдвээс эрлэг тамын газар хэнд юунд итгэж очно чи гэвээс нөхөр нь өгүүлрүүн:Надад хурц сайн зэвсэг,хурдан сайн морь,нохой байгаа цагт надад айх юм нэг ч үгүй.Харин ер өвгөд эигэдийн хэлсэн үгэнд буй билээ.Урмын дуунд ирсэн буга гөрөөс үхдэг түүнтэй адил эмийн үгэнд орогч эр хүн хоёр тэнцэнэ гэдэг.Чиний энэ олон үгийг би хэрэгсэхгүй гэвээс эхнэр өгүүлрүүн:-Эл нүдээр үзэгдэхээс хаад ноёдын хайрыг итгэж ихэмсэглэгч хүн үйлийн үрийг үнэмшдэггүй хүн энэ хоёр даанч мунхаггэсэн гэдэг гэж хэлээд ингэж бодов.Энэ шүтээнээс минь лав салгаж хагацуулахаас зайлахгүй болов.Нууж шүтэх хэрэг гэж бодоод эхнэр нь өөрийнхөө оймс,гутал агуулдаг эсгий савыг орны хөлд тавьдаг байжээ.Түүнийг нөхөр нь хэрэгсдэггүй учир тэнд нуухаар шийдэж тэр савандаа залахдаа эхнэр ингэж санан залбирав.Зовлон бүхнийг арилгагч,амгаланд зохиогч,асар их атга хүчит Очироор огтлогч оо-Би хийгээд хамаг амьтны тусын тулд өнө уртад шүтсүгэй гэж хатуу санасан билээ.Гэтэл доод төрөлт муу заяат эм би номгүй,маш хэрцгий догшин эрийн эрхэнд ороод чамаас салахад хүрэв.Би чамайг муу буртаг оронд агуулъя гэсэн бус билээ.Чамайг өнө удаан шүтэхийн тулд билээ. Чамд нүгэл хилэнцээс өөр бузаргүйн тулд доод муу оронд залав аа би.Намайг нигүүлсэж хүлцэн соёрх гэж хэлээд,мөргөж тэр савын дотор залав.Түүнээс хойш хэн хүнээс нууж уншдаг байлаа.Түүнээс хойш олон жил өнгөрсөний дараа тэр нүгэлт гөрөөчин хүндээр өвчилж үхэхийн цаг болсонд эхнэр нь ийн сэтгэв.Энэ хүн хилэнцээс өөр буяны зүйл огт үгүй ажгуу.Үүнийг нэгэн агшин зуур болов залбируулж үзье гээд нөхрийнхөө хуяг дуулга,зэр зэвсэг,морь, нохой хийгээд амраг нөхөр сэлтийг илт бэлтгээд хэлэвээ:-Ай гэрийн эзэн чамд үйлийн үр,үхлийн эзэнтэйгээ байлдан тэмцэлдэх нь одоо чамд ирлээ.Зэр зэвсэг унаа морь тэргүүтэнг чинь бэлтгэчихлээ гэсэнд,иймийг эс мэдэж чиний үгийг эс хэрэгсэв би.Олон үг хэлэх тэнхэлгүй болов.Өнөөх урьдын ном гэдэг чинь одоо чамд байна уу гэсэнд эхнэр нь Очироор огтлогчийг гартаа бариад:-Ай гэрийн эзэн энэ номоос юу санаж хутаг гуйна,тэр бүгдийг бүтээх нь дамжиггүй билээ.Хэдүй тийм боловч энэ ертөнцийн хэрэг бүгд чамд нэгэнт дуусчээ.Одоо гагцхүү Гурван эрдэнээс гурван муу заяаны зовлонг үл эдлэхийн хутагийг гуйхтун гэж хэлээд өгсөнд гэрийн эзэн судрыг авч толгой дээрээ тавин адис аван хутагийг гуйгаад янзаганы нэг арьсыг үүгээр энэ номд дээл хийж өг мөн үүгээр бүс хийж өг хэмээн жаахан сур өгөв.Тэгээд тэр хүн удалгүй насан эцэс болж эрлэгийнд очвоос тэр хүн урьдаас ихэд сурагтай тул нүгэл буяныг ялгалгүй шууд завсаргүй тамд хийлээ.Тэр хүн тамд очсон даруйд ямагт янзаган дэвсгэртэй,суран чагтагатай сууж тамын элдэв зовлонг үл эдэлсэнд тамыг сахигчид,амьтны нүгэл хилэнц арилж,тонилох буй боловч энэ мэтийг эс үзлээ.Энэ гөрөөчинд нэгэн сайн хутаг ерөөл байна гэлцээд эрлэг хаанд айлтгаваас хаан авчруулж учрыг асууваас нүгэлт эр үг үл дуугарч үхэтгэн унав.Эрлэгүүд толь дансанд үзээд Очроор огтлогч сударт нэг янзаганы арьс өчүүхэн сурыг өргөж 3 муу заяаны зовлонг үл үзэхийн хутаг гуйснаас өөр буян үгүй,нүгэл хилэнцийн данс нь баахан баларч тодорхойгүй болжээ хэмээсэнд эрлэг номын хаан зарлиг болруун:Очироор огтлогч сударт эрдэм ба адгуус мал зэргийн аль байгааг харамгүй ариун сэтгэлээр өргөвөөс түүний буяны цогс үзүүр хязгааргүйг төрүүлэх болно гэж номлогдсоны тулд үүний хилэнцийн данс баларах нь зүйн хэрэг.Ертөнцөд эд бараагаар баялаг болон төрж буян их үйлдсүгэй гэж зарлиг болоход тэр ёсоор ертөнцөд хүн болон төрөв.Билгийн чанад хязгаар хүрсэн Очироор огтлогчийн ачаар нүгэлт гөрөөчин тамын зовлонгоос тонилж хүний төрлийг олсон 18-р зүйл болой.

Арван есдүгээр бүлэг.

Бас нэгэн их хаан байжээ.Түүний албат нэгэн баян түшмэл ганц хүүтэй.Тэр хүү эрх дураар өссөн тул гадуур наадаж явтал нэгэн галзуу нохой ноцсон тул эцэг эх ураг садан бүгдээр ихэд айн цочиж тэндээс холгүй нэг сайн оточ байдаг тул эцэг нь очиж аврал айлдсанд оточ өгүүлэв.-Ай түшмэлээ намайг өршөө нохой сарын нохой өрдийн улаан хошуутай цаг буюу шар нохой цагт галзуу нохойд ноцогдсоны галзуугын хорыг арилгахыготочын хаан бэрхийг аймагт номлосон болой.Иймээс би эдгээж үл чадах хэмээн өчсөнд түшмэл бээр ихэд гутарч газар усны эздийг тахиж явтал замд өвөр дээрээ нэгэн судар тавьсан өвгөнийг үзлээ.Түшмэл өвгөний амар мэндийг эрж асуугаад гуйсан бүгдийг өгөх тийм сайн ном буй атал үүрэг үүрч газар газрыг хэсэн явах шалтгаан юу гэсэнд өвгөн өгүүлвээ.-Адилтгаваас хужиртай газар тариа тарьваас ургадаггүй тэрчлэн төрөл тэргүүлэшгүйгээс одоо хүртэл хураасан нүгэл хилэнцийг эс арилгаваас хэдийгээр гуйвч өлзий хутаг эс орших,нүгэл хилэнцийг арилгаваас эс гуйвч өлзий буян өөрөө аяндаа хурах болно.Тийм учраас нүгэл хилэнцээ арилгахын тулд наминчлан залбирч,үхэл хэзээ ирэхийг хүлээн явна би.Ертөнцийн өчүүхэн үйлийн тулд ашидын амгаланг үл арилжих болой хэмээвээс түшмэл өгүүлвээ.Нүгэл хилэнцлийг эс арилгаваас өлзий хутаг үл орших байтал галзуу нохойд зуугдсан тэр муу үйлийг эс арилгаваас түүний гэм арилж болох уу? гэвээс өвгөн өгүүлвээ .-Ай ноён чи дээдийн номыг мэдэхгүй ертөнцөд итгэж ихэмсэглэсэн нь энэ хойтын нутаг газрыг мэдэхгүй согтуу хүн байна уу та.Ихэмсэглэхээ түр зогсоогоод миний үгийг сонс.88 муу ёр 390 зэтгэр саад,8 бэрх халдварт өвчин тэргүүтэн алив муу бүгдийн үндсийг арилгах нь дээдийн ном болой.Ялангуяа Очироор огтлогч судар нь аливаа муу үйлийн шалтгааныг ухаж арилгах бөгөөд үүнийг итгэж шүтвээс сайн амгаланд орноо төрөөд бодийг олох болой.Ай ноён миний үг чалчаа үг бус болой.Асуусны чинь хариуг хэлж явдал чинь түр саад хийвээ би гээд явахыг завдтал түшмэл өгүүлрүүн:Ай өвгөн чамайг бассан бус уурхайгаа эс нээвээс зорио эс авна түүнчлэн эс мэдсэн утгыг асууваас олж мэдэх тул болой.Тэр галзуу нохойд хазуулсан хүн миний хүү билээ.Манай гэрт очиж тэр хүүд минь туслахыг гуйсугай.Таны зорих зам гажуудсан бол 50 лан алт,адаг танхай гуйлгачнгын гэрт агуулсан 50 лан алт хоёрын үнэ аль нь сан бэ?гэвээс өвгөн өгүүлрүүн:-Тэр хоёрт ялгал үгүй гэсэнд түшмэл бээр :Үхэр чихэрийн амтыг үл мэднэ гэгчлэн хүү намайг дээдийн ном мэдэхгүйд хэлсэн бизээ.Би дээдийн номд хоёр сэтгэлгүй гэсэнд өвгөн Очироор огтлогчийг уншиж хүүг адивлав.Тэр цагт тэр нохойд зуугдсан мал цөм галзуурч үхэв.Ганцхан түшмэлийн хүү эс галзуурсанд тэр улсын хаан тэргүүтэн хамаг хүмүүс Очироор огтлогчийн хурал байгуулав.Лагшинд хорт аливаа халдварт өвчний зүйл тэр хийдийн ойр орчинд үгүй билээ.Очироор огтлогчийн ач тусаар аливаа халдварт өвчний зүйл үгүй болсоны 19-р зүйл болой.


Top
   
PostPosted: Sep.19.12 8:29 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Хорь дугаар бүлэг.

Бас нэгэн хаанд зурхайч түшмэл,шинжээч хоёр байжээ.Зурхайч түшмэл ингэж сэтгэв.Би өнгөрсөн ирээдүй эдүгээх хамаг үйлсийг анладгүй мэдэхээс гадна далдыг мэдэж хэлэх байтал энэ шинжээч түшмэл бид хоёрыг хаан адил хайрлаж асрах хэрэг юу вэ?гэж найдангуй сэтгэл төрж үүнийг үгүй болгосугай гэж санаад хавсаг хараал ба хатуу тарни хийгээд бумбын цусан сор.усан сор,гал сор гэгчлэнг илгээвээс тэр шинжээч түшмэл нь Очироор огтлогчийг ядам болгон шүтсэний тул эс чадаглав.Зурхайч энэ лав надаас урд үхэх нь магад.Эдүгээ энэ биеийг эс чинь эс чадав. Үрийн чинь үрийг тасал сугай гэж занав.Түүнээс хойш олон жил өнгөрөөд нэг өдөр шинжээч түшмэл хоёр хүүдээ хэлсэн нь :Эдүгээ надад үхэхийн ёр орж зурхайч түшмэлийн миний үр үндэс бүгдийг тасалсугай гэж занасан нь үзэгдэнэ.Тэр зурхайч хааны хэрэг бүгдийг эрхлэх тул нэгэнт санаснаасаа үл буцна.Түүнд хор бүү сана.Тэр зурхайчийн буян ихийн тул муу санаваас та хоёрын буян урдаар барагдах болно.Ямарваа үйл явдал болвоос өөр бусад амьтны тусын тулд зорьж Очироор огтлогчийг ядам болгон шүтэж уншваас хоёр тус бүтэж чуулганыг төгсгөнө гэж номлосон байдаг тийн учраас сүсэг бишрэлээ бүү султга хэмээн захиж өгүүлэв.Тэр шинжээч цагтаа хүрч төрөл егүүтгэв.Хойно нэгэн цагт хааны хүү зэрэг олон хүн халуунаар өвчилсөнд оточ эмч нар өгүүлэв.Энэ өвчинд могойн зүрх нэртэй зандангаас өөр эм үгүй гээд эрж хайваас эс олов.Авахуулахаар хүн илгээе гэтэл хамаг могой хорхойнууд илж ялангуяа халуун цагт тэр занданг аврага могой ороох буюу тиймээс зуны цагт хэн ч ойр очиж үл болно хэмээн айн зовж бүхий л зурхайч түшмэл өгүүлрүүн:Үүнийг зурж үзвээс шинжээч түшмэл агсаны хоёр хүү авч ирэлтэй.Эс авчравч хаан хүүд тус өгөлтэй байна гэсэнд хаан зарлиг болруун:Дагаж очих сайн баатар эрс ба заан морь сэлтийг яаравчлан бэлтгэ гэж зарлиг болсонд зурхайч өгүүлрүүн:Тэр занданг булааж авах биш түүж олох тул шинжээч түшмэдийн хоёр хүүгээс өөр хүн очих хэрэггүй байхаа гэвээс тэр хоёр хүүг ирүүлж зарлиг болруун:Та хоёр зандангийн ойд очиж могойн зүрх нэрт занданг авч ирэвээс их шагнана.Аливаа хэрэгсэлээ түшмэлээс ав гэж зарлигласанд түшмэлд ирвээс хоёр бор заан хэрэглэлтэй өгсөнд тэр хоёр өгүүлрүүн:Бид хоёр хааны зарсан элч тул хөтөлгүй явахгүй тэр зандангийн ой эндээс нэг түм есөн мянганы газар тул хаан хүүгийн өвчин хүнд тул нэгэн өдөрт найман мянган газар явах тийм цагаан заан уналага өг.Хайрла гэтэл хальтрах бий доромжлох гэтэл доройтох үйл хэнд ч ирэх болзоогүй хаан хүүд хааны төр барих буян хишиг бий болбоос бид хоёр амьд гарч ирэх бизээ.Үхэхээс айж явахгүй гэх сэтгэл бидэнд үгүй бидний явдлыг түргэн болгогтун гэж хэлсэнд найман хөтөлийг хэлсэн ёсоор цагаан уналагатай өгч явуулав.Тэр занданы ойд төсөр ирээд тэр хоёр хүү өгүүлрүүн:Бид арвуулаа үхэх хэрэггүй бид хоёр очсугай.Хорин нэгэн хоногоос хойш бид хоёрыг үхжээ гэж мэдээд буцаж харигтун гээд өчүүхэн хүнс аваад явган явахад хөтөл хүмүүс тэр хоёрыг барьж өгүүлрүүн:Бид бүгд эдгээр сайн уналагаар өөр нэгэн хааны улсад очоод заануудыг худалдваас амиа тэжээж нэг хэсэг амьд явах бий энэ явдлаа боль гэсэнд тэр хоёр хүү өгүүлрүүн:Энэ ертөнцийн хүн амьтны нас ахар аливаа үүдсэн бүгд мөнх бус энэ явдалд үхвээс амьтны тусын тулд байна.Хааны хүч чадал түгээмэл ихийн тул бид баригдваас 10 хүн алагдана.Та нар сэтгэлээ бүү зов.Та нарын энэ сайхан сэтгэлийн чинь үр энэ насанд эс боловч эцэс хойтын нэгэн сайн жаргалыг үзэх гээд явлаа.Явснаар занданы ойд ойрхон нэг хадны хөндийд сууж өөр бусад хамаг амьтны тусын тулд ялангуяа энэ явдалд хортонд хорлогдвоос хорлогчид хилэнц бүү болтугай.Бид долоо хоногийн эцэст амь биеэ хайрлалгүй занданы ойд очсугай хэмээн сэтгэж Очироор огтлогчийг уншиж 3 хоносны дараа хангарьд тэр занданг аврага могойн ястай тэр хоёр хүүгийн дэргэд авчирч орхив.Тэд нар түүнийгээ заанд ачиж авч ирээд хаанд өгвөөс хаан хүү хийгээд хамаг улсын хамаг өвчин арилаад тэр хоёр хүүд их эрхийг олгоод тэр арван хүнийг их шагнав.Тэр хааны нутагт цагаан зүгийг тэтгэгч сайн савдаг эзэлсэн нэгэн уул бий ажуу.Тэр ууланд амьдрагч улс хиншүү хярвас үйлдэх цагийн ган зуд хийгээд салхи шуурга болвоос хараах,хулгайлсан юмаа тэр ууланд нуух,зарга тэмцэл ба хэрүүл хараал ихтэй муу оршдогоос тэдгээр уулын буян доройтож агнах ан гөрөөс ба үр жимс үгүй болж газар дэлхий дэлгэрч эс гараад ган зуд болсонд тэдгээр улс тэр уулыг муу хэлж хараасанд тэр савдаг хилэгнэж тэднийг хорлосонд тэдгээр хүмүүс хол зайлж нүүгээд тэр уулыг чөтгөрт хөх гэж нэрлэв.Тэр савдаг улам хилэгнэж тэр хааны нутагт ган зуд хийгээд аль муу ёр бүгдийг өгөөд 3 хоногийн газраас дотогш орсон хүнийг үхүүлдэг болов.Байн байсаар тэр уулын барааг холоос харсан хүмүүс үхэх болов.Тэр цагт хаан зурхайч түшмэлд зарлиг болов.Манай энд ган зуд сэлт хамаг муу ёр болсон нь юуны шалтгаан бэ? гэвэс зурхайч түшмэл шинжлээд хэлэв.Хаан аа ган зуд элдэв тэргүүтэн нь гадаадын хорлол ч биш хүн амьтны хувь заяа доройдсон нь ч биш энэ цөм манай улсын үйлдсэн үйл байна.Тэр маш дошгирсон ууланд сайхан нэр зохиож бичээд хамаг улсад хиншүү хярвас үйлдэх газар усыг хараах цагийн салхи шуургыг муу хэлэх зэргийн муу үгийг үл хэлэх,эвтэй найрамдалтай явахыг сайтар ухуулж тунхаг тараагаад үүнийг эс дагаваас засаг хууль тогтоож зарлаад зарласанаа ууланд өгөх бичигт мэдтүгэй хэмээн бичиж тамга дараад лус ба савдагын эмийг хүрд хийгээд 100 амттануудыг хүргэж очоод бичгийг тодорхой дуугаар уншиж өгвөөс урьдаас үлэмж сайхан болно гэвээс зурхайчин хэлсэн ёсоор бэлтгэж ууланд хүргэж өгөх цаг болсонд чи үүнийг хүргэ гэж тушаасан тэр хүн бүгд өчрүүн:Хаан минь ээ би эзгүй хээр номын дуу сонсолгүй үхсэнээс таны цаазаар эндээ үхсүгэй бид үхэхээс үл айна гэж олон хүн мэдүүлээд хүргэх хүн эс олдов.Тэр цагт зурхайч түшмэд өгүүлрүүн:3999 хүн муж улс сүйтснээс шинжээч түшмэл агсаны хоёр хүүг хэдүй их аятай боловч амьд эс ирэв.Ирэвч тэр хоёрыг ирүүлж зарлиг болруун:Та хоёрыг үл хайрлахдаа бус ганцхан зориг чадалыг хэрэглэнэ би хэмээн ууланд хүргэх учрыг бүрэн зарлиг болвоос тэр хоёр хүү өчрүүн:Хаанаас эхлэн хамаг амьтны хувь заяа эс доройтсон болвоос хүргэж болох бизээ гээд хамаг хэрэгсэлийг заанд ачаад 6 хөтөлтэй далдуураар уулын ойр очоод хамаг амьтны тусын тулд ба ялангуяа хорлогдогч амьтнуудад өр төлөөс үгүй ашидын амгаланг олох болтугай хэмээн зорьж ерөөн Очироор огтлогчийг нэг үзүүрт сэтгэлээр уншаад нөхөддөө ингэж хэлэв.Та нар эндээ үлдэцгээ.Хамт очоод хэрэв 8 хүн үхвээс үхүүлэгчийн хилэн их болох үхэгсэдийн амины гарлага болох бид 2 үхвээс амьтны тумын тулд болой.Бид үхвээс үл гэмшинэ.Хэрэв долоо хонотол эс ирвээс үхжээ гэж мэдээд гэртээ харьцгаагтун гэвээс тэд өгүүлрүүн:Энэ юм зүйлийг хүргэж өглөө гээд энд орхиод харьцгааваас та хоёрын аминд хор үл болно гэвээс тэр хоёр хүү өгүүлрүүн:Аливаа үйлэнд худал хуурмаг өгүүлбээс энэ насанд жигшүүртэй болоод эцэс хойтод тамд унах болой.Жич бас найман хүн бие биеэ итгэ болтугай нэгэн хүн өөрийн биеийг үл итгэж болно.Энэ явдал мэдэлгвээс 8 хүн алагдах болно.Тиймийн тулд хоёрын төлөө сэтгэлээ бүү зовоо гээд тэр 2 явсаар ууланд хүрч очоод их дуугаар Бид хааны зарсан элч нар билээ ирж уулзахтун.Эс уулзваас мэдлээ гэсэн мэдээгээ өг гэж дуудсанд нэг гуа үзэсгэлэнт хүн ирээд та хоёр юун хүмүүс ийм аймшиггүй ирж бархирав гэвээс бид хааны зарсан элч бөлгөө.Харин чи юун хүн бэ гэсэнд Би энэ уулын эзэн билээ.Хаан ямар хэргээр илгээв гэвээс бид тамгатай бичиг тахилын хэрэгсэл хүргэж ирвээ гэсэнд тийм бол түүнийг надад өг гэвээс Баянбаатар уулын эзэн олны тул чухам тэргүүлсэн хаанд өргөхөөс бус бархирав хэмээн байцааж нэгэн хүийг өгөхгүй гэсэнд тэр хүн олон нөхөдөөр хүрээлүүлэн савдагын хаан биеэрээ болсонд тэр хоёр ёслон мөргөөд тахилын ид эдээ бичиг тэргүүнийг өгвөөс сайшаан аваад тэр улсын хаанд олон сайн эрдэнэ өгөөд тэр хоёр үрийн үрд ядуурахгүй эрдэнэ өгөв.Тэр хоёр өчрүүн:Уулын их хаанаа Сонс.Манай нөхөд 6 хүн чамааас сүрдэж айгаад энд ирж эс чадав.Тэд энүүхэн ойролцоо байгаа билээ.Тэднийг их хаан чамд уулзуулж мөргүүлж болох уу гэж асуусанд уулан хаан өгүүлэвээ:Хөвгүүн тар нар сонс эрт урьд олон амьтан сая үүсэхэд өөр өөрийн хэл ба дүрс хийгээд бие биеийг үзэх,үл үзэх зэргийн тус тусын язгууртай амьтан тоо тоймшгүй олон буюу түүнчлэн ирсэн дайсныг дарсан үнэхээр туулсан Бурхан амьтны байдал ямар бөгөөс түүгээр зохиолож амьтныг номхотгосноос бус ертөнцийн эгэл хүнүүд үзэхгүйг үзэж хэлэхцэхгүй зэргээр тоолшгүй олон галав нөхцөх тийм бөгөөс яаж уулзах вэ?Та хоёр Очироор огтлогчийн атга хүчин үүгээр үл чадах үйл нэг ч үгүй тул тийм бөгөөс үхэхгүй урт насны шидийг олох буюу гэвээс үүгээр туулсан Бурхан болсоны тул хэлэх хэрэг юу вэ?тэр 6 хүн надтай уулзваас намайг үл үзнэ.Тэр хүмүүст тав таван үеийг хүртэл үл үгээгүйрэх эрдэнэ өгье гээд өгөв.Тэр хоёр хүү нөхөд дээрээ ирж эрдэнийг өгч явсан болсноо бүгдийг ярьж өгсөнд хаан баясч тэргүүн түшмэдийн ёслолыг олгоод улсдаа эрхтэй болгоод түүнээс хойш ган зуд аливаа муу ёр бэлгэс үгүй болж дэлгэр сайхан болсонд хамагаар тэр хоёр хүнийг хайрлан өргөн хүндлэв.Тэр цагт зурхайч түшмэл ингэж бодов.Энэ хоёр хүү мах цусанд төрсөн байтлаа бүтээж үл болох бэрх үйлийг бүтээхийн үзвээс эд төрөл тэргүүлэшгүйгээс хураасан буян нь их буюу эсвээс нэг сайн шүтээнтэй байна уу?ямар ч байсан энэ хоёр хүүтэй найралдан зохицсугай гэж санаад тэр хоёр хүүгийн эрхэнд оров.Билгүүн чанад хязгаар хүрсэн Очироор огтлогчийн ач тусаар эцэг хүү гурвуул харшил ба хараал хийгээд бумбын дордог тэргүүтэн элдэв зүйл муу увидаст үл чадагдаад эцэст хойтод бодь хутгыг олсон 20-р зүйл болой.

Хорин нэгдүгээр бүлэг

Бас нэг муж улсад тангарагын буг оршиж хамаг хүүхэд нялхасыг үхүүлж цөлмөсөн тул дүстдором товогэл тэргүүтэн аль тустайг үйлдвээс тэр буг номонд асар мэргэний тул дарж эс хүчрэв.Тэр цагттэр улсын хаан ширээнд сууж буруу үйлийг үл мэдэхийн эрхээр үйлдэж,Бурхан тэнгэрийг дургуйцлыг хүргэв үү хэрэв тийм бол ганцхан намайг л хэмлэмээр юм.Гэтэл өдий олон хүмүүсийг гашуун зовлон болгохын хэрэг юу билээ.Чөтгөр мэт бусдын хорлол болбоос эдгээр үйлдсэн ном гүрэм ба арга заль хийгээд тахил өглөг тэргүүтнийг үйлдвээс тус болохгүйг санаваас миний үйл байна.Ноён баян гэж сайрхаад буян эс үйлдвэл хойт төрөлд гутамшигт гуйлгачин болох.Тиймээс энэ олон зовлонтны өр төлөөсөнд зарж 3 хоногийн дараа төрөл егүүтгэсүгэй гэж сэтгэээд нямбанд суув.Хааны зүүдэнд бандида ирж өгүүлрүүн:Нялхасын үхэлд юу тустай хэмээвээс тангарагын хаан хурмаст бээр ялж төгс нөхцсөн Бурханы номлосон билиг барамидад тамга дарсан бөгөө.Тэр билэг барамидыг шүтвээс тэр магад бугыг дарж чадна.Тэр юуны тулд гэвээс ялж төгс нөхцсөн Бурханаар билгийн чанад хязгаар хүрсэн Очироор огтлогчийг номлохын цагт тэнгэрийн хаан хурмаст этргүүлэн наян түмэн тэнгэр нар даган баясаж үүнийг шүтэгсэдийн энэ хойт хоёрын өнгөрсөн ба ирээдүй,одоо хийгээдийн ямар ч үйлсэд зориулан уншваас түүний хэрэг тусыг бүтээсгүй гэж ам тангараг авч тамга дарсаны учир тэр гээд тэр бандида үл үзэгдэн одов хэмээн тэмдэгтэй тодорхой зүүдэлж нойрноос сэрээд хаан лам гурван эрдэнэд тахил өргөөд тэр зүүдэлсэнээ тэдгээр бүгдэд тарааж Очироор огтлогчийн шүтэж даяар уншцгаав.Тэр буг тонилоод нялхасууд аюул зовлонгүй болов.Бүгдээрээ урт насалцгаав.Очироор огтлогчийн ачаар маш хэрцгий догшин бугыг тонилгоод үл тонилгох нялхасыг тогтоогоод нялхаст энэ судрын адистид гайхамшигт сайныг илтгэсэн 21-р зүйл болой.

Хорин хоёрдугаар бүлэг

Бас Энэтхэгийн оронд шашин төрийн үйлэнд маш мэргэн бөгөөд хүн ба хүн бусын алинд ч өглөгийг өгөгч нигүүлсэн асрах сэтгэлтэй нэгэн хаан байжээ.Тэр хааны нутгын төв дунд янз бүрийн зүйлээр тэгш сайхан газарт нэгэн сүм өөрөө товойн ургасанаар гүйцсэнийг үзвээс үзээд үзээд ханшгүй тийм маш гайхамшигтай сайхан сүм ажгуу.Тэр сүмийн доторыг үзвээс Бурхан шүтээн залах ширээ ба тахилын ширээ хийгээд хурлын хуврагууд суух тавцан тэргүүтэн бүрэн төгс бэлэн байгааг үзээд маш зохистой болоод ертөнцийн хүмүүс урлаж үйлдэх байтугай санаж үл гүйцэх тийм сайхан сүм билээ.Түүний дэргэд нэгэн сайхан байшин дотор зуун амтат идээ ундаа өөрөө бүтсэн болно.Тэр сүм байшингуудыг хаан түшмэд нар тэргүүлэн хамаг хүмүүс үзээд ингэж хөөрөлдөв.Манай энэ шажин их дэлгэрэхийн тулд Бурхан тэнгэр өршөөж лус савдаг бүтээсэн сүм байна гэж баясалцан Бурхан тэнгэр хйигээд лус савдагуудад ачлах тахил ба өглөгийг агуу ихээр бэлдэн өргөж,үгээгүй ядуучуудад өглөг өргөөд, нэгэн мэргэн номч ламд хаан зарлиг болруун :Чи сүмд очиж шашин дэлгэрэхийн угтуул ямар буян ном үйлдвээс зохиостой үйлд гээд юу хэрэглэвээс би бүгдийг өгсү гэж зарлиг болж нэг шавьтай хамт илгээв.Тэр лам очоод тэр шөнөө үхэв.Шавь нь хаанд айлтгаваас урьдын адил зарлиг болж лам нарыг илгээвээс мөн цөм үхэв.Тэр мэт олон лам нар үхсэн ба аль сайн лам ч үхэхийг бодвоос энэ сүмийн ойр явж болохгүй гээд хамаг улс хүмүүс айж түүнээс холуур явах болов.Тэр цагт тэр улсад нэгэн эрэлхүү хөөргөн хуврага байжээ.Тэр хуврага өгүүлрүүн:Тэр нь хамаг амьтны тусын тулд хааны буянаар бүтсэн сүм мөн бөлгөө хоосон нэр авсан лам нар сууж чадахгүй үхсээр сүмийг бузар буртаг болговоос хаан тэргүүтэн хамаг улсад нэг их муу ёр болох ажгуу.Ай хөөрхий номын утгыг мэдэхгүйн зовлон их хэмэээх нь энэ болжээ гэж дэмий хоосон нэрэлхэж энэ тэр хоёрт хэлж явсныг ам дамжин ярилцсаар хаан түшмэл нарын сонорт хүрч манай улсад нэг сайн лам байхнээ гэж баясаад нэгэн элчид хаан зарлиг болруун:Өөрөө бүтсэн энэ сүмийн учир шалтгааныг мэдэн сууж чадах нэгэн хуврага бий гэнэ.Чи түүнд очиж юу хэрэглэх бөгөөс эдгээр бүгдийг өгөөд урьдын лам нарын адилаар сүм хүргэ гэж зарлиг болсонд хааны элч очоод тэр ламд хааны зарлигийг бүгдийг хэлбээс тэр хуврага зүрхэндээ сум туссан адил айн зовж түүнийгээ нууж үл мэдэгдэн элчид өгүүлрүүн:Хэд хоногоос би очно чи хүлээ гээд ингэж сэтгэрүүн:Сүмд сууваас үхэх би хааны зарлигийг зөрчвөөс цаазанд орж мөн үхэх болно.Оргож яваад баригдаж олвоос мөн л үхнэ.Эдүгээ миний насны хэмжээ болжээ гэээд сүмд суугааад үхвээс элдэв явдалгүй нэрэнд ч гэмгүй юм гэж бодоод элчийн хамт 10 хоног яваад сүмд хүрэхэд 3 хоногийн газар үлдсэнд лам элчид хэлэв.Та нар сүмд ойр очиж болохгүй тар нарыг мэдээд угтаж хорлоно та нар эндээс буцацгаа гээд өчүүхэн хүнс аваад салж айн зовж яван ядаж долоо хоноод тэр бараа харагдахын төдийн газар нэг довцог дээр барьсан байшин байхад нь түүний дотор түүний дотор орвоос нэг судар байхыг авя үзвээс Очироор огтлогч судар байхыг авч үзээд маш баярлаж сэтгэрүүн: -Үхэлийн эзний гарт нэгэнт орсон надад Очироор огтлогч судар олсон нь уулзахуйяа бэрх сайн хувь байна.Энэ нас нэгэнт дууссан тул би хийгээд хамаг амьтны тусын тулд зорьж үхэх хүртэл уншсугай гээд энэ сударт бие сэтгэлээ өргөсүгэй.Ялангуяа амь тасартал уншиж хоноод маргааш нь өлсөж ундаассан тул нэг цадаж хоноод үхсүгэй хэмээн шууд сэтгэээд айн эмээлгүй сүмд орж суугаад бас ингэж сэтгэв. Ай сэтгэл их нэр алдар хүсэж худал хэлсний үйлээр үхсэнээс бус намайг бусад хорлосонгүй бөлгөө.Намайг энэ номыг уншихад аанайхан хорлоогүй бий чи хэмэн сэтгэлээ засаж захираад тэргүүн ламын тавцан дээр сууж Очироор огтлогчийг нэгэн үзүүрт сэтгэлээр уншиж долоодох хоногийн үдэш тэр сүм гэрлээр дүүрээд эцэс нь сүр жавхлан сайтай нэг хүн ирж мөргөөд сууж өгүүлрүүн:-Энэ номын тугдамд өчүүхэн чөлөө тавьж миний үгийг сонсон соёрх.Би энэ газрыг эзэлсэн савдаг нь билээ.Энэ хаан өдөр бүр манд хэрэгтэй эм зай номын өглөг өгөх буй.Түүний харъяат олон улс нь хиншүү хярвас үл хийхийн тул лус савдаг хийгээд найман аймаг бид нарт өвчин тахалгүй аажим жаргасан нь энэ хааны ач тус тул ачийг хариулсугай гэж санаваас хаанд туулсан Бурханаас бус бүгд нь гүйцэж тул шажин их дэлгэрэх нь амьтныг их туславаас үнэхээр туулсан Бурханы хутгийг хаанд даруй олох болно гэж сэтгээд тэнгэрээс бошго олж би тэргүүлэн лус савдагууд бид бүтээж хаанд өргөсөн сүм энэ билээ. Гэтэл энэ сүмд суухаар ирсэн лам аль нь сүмийг байгуулагч хэн бөгөөс түүнийг тоосон товрог болгоё хэмээн хатуу догшин тарни уншиж занав.Түүгээр намайг үл чадна.Тэр юуны тулд гэвээс:

1. Түүнчлэн ирсэн Бурхан хийгээд бодьсадва ба барадигабуд асар нигүүлсэхгүйгээр боль хутгийг олжээ.Ер амьтныг хорлосонгүй байтал Бурханы сургаалаас гажуудсан билээ.

2. Доромжлохын уг доройтол хэмээн номлосон билээ.

3. Би нь сэтгэлийн онол буруудаж газрын эзэн болсноос бус төрөл тэргүүлшгүйгээс одоо хүртэл хураасан буян ном их буян үйлдэгчид буруу хор санасан энэ мэтээр буруу үйл үйлдсээр буянаар барж үхсэн лам нар бүү болой.

Тойн чи билгүүний чанад хязгаар хүрсэн Очироор огтлогчийг өөр бусад хамаг амьтны тусын тулд ядам болгон уншсанаар миний санасан ёсоор шажин дэлгэрэх болно гээд тахилыг өргөөд үл үзэгдэн одов.Хаан зарлиг болж сүмд суулгасан лам үхсэн эсэхийг мэдээд тэр сүм урьдын ямар амьтан эзэлж оршсон зэргийг үзмэрч хийгээд сайн эрстэй хамт очиж үзээд ир гэсэнд тэр баатар түшмэл тавуул очиж сүмд суусан ламтай уулзаж эс үхсэн шалтгааныг асууваас Очироор огтлогчийг шүтэж уншсан ба савдагийн хэлсэн үгийг бүгдийг хэлбээс тэр түшмэл сонссоноо хаанд өгүүлбээс хаан баясаж хамаг Бурхан шүтээн судруудыг тэр сүмд залаад маш олон хуврагыг суулгаж хурал ном үйлдүүлээд номын их хуримыг үйлдэв.Тэр сүмд шашин ном их дэлгэрэв.Ялангуяа Очироор огтлогчийн нэн үлэмж шүтсэн буянаар тэр хааны нэг зуун ерэн есөн муж улсад цаг бусын үхэл зовлон ган зуд үгүй алив үйлс дэлгэрэн сайхан болов.



Билгүүн чанад хязгаар хүрсэн Очироор огтлогч судрын ач тусаар тойн ба хаан хийгээд савдагийн эзэд сэлт бодь хутагт хүрсэний 22-р зүйл ийн болой.


Top
   
PostPosted: Sep.20.12 12:07 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Aug.15.07 11:21 am
Posts: 6491
hii moriin san taviad ogooch.

_________________
www.hicheel.com


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 49 posts ]  Go to page 1 2 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited