#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Oct.23.18 6:20 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 153 posts ]  Go to page 1 2 3 4 5 6 Next
Author Message
PostPosted: Jun.20.10 7:45 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Сайн байцгаан уу? Юуны өмнө та бүхэнд энэхүү буланг нээж байна
Үйлийн үрийн талаарх маш энгийнээр бас нэгийн хүн ойлгоход амар детачилан шинжлэх ухааны хэлбэр маягаар оруулая гэж бодлоо Маш олон бүлэгээс бүрдэх бөгөөд цаг ч их орох байх цаг заваа гарган байж та бүхэнд танилцуулна
Өдгөө цагт хүн төрөлхтөнд цөмийн аюулаас илүү аюул тулгараад байна. Энэ бол сэтгэл санааны задрал хамгийн аймшигт гарз хохирол мөн. Яагаад гэвэл үхэл эхлээд хүний амин оронд, дараа нь махан биеийн төвшинд болдог юм. Одоо уг үйл явц эгзэгтэй цэгтээ тулж ирээд байна. Энэ нь ю гэсэн үг вэ гэхээр өнөөдөр бидний санаж байагаа зүйл маргааш эсвэл нөгөөдөр бидний үр хүүхэд, ач зээ нарын бие дээр бодит биелэл болно. Бидний санаа бодол хэдий чинээ их хорон байх тусмаа бидний удмынхны сэтгэл санаа, биеийн эрүүл мэндэд төдийчинээ их хохирол учрах болно
Гэгээнтнүүд далдыг харагчид дэлхийн шашныг үндэслэгчдийн хуримтлуулсан оюны хур одоо бараг шавхагдаж харин хөгжингүй бус холч сэтгэлгээнд ноцтой аюул тулгараад байна. Амин эрчим хүчний асар их боломж нь ертөнцийг ойлгох ирээдүйн асуудалуудыг угтан харж сэрэмжлүүлэхэд чиглэгдэхгүй харин тулга тойрсон болхи тактикийн зорилтыг шийдвэрлэхэд чигэлж байна.
Хүн төрөлхтөн нэг бол оюны хувьд сэргэн мандаж,эсвэл мөхөх заагт тулж ирлээ. Аврагдах зам нь хүн бүр оюуны эрэл хийх. хүн бүр хүн төрлөхтөн. оюуны ертөнцийн амьдралын төүлөө хариуцлагаа ухаарах явдал мөн.
Хүрээлэн буй ертөнцийг өөрөө ойлгохгүйгээр сайн бэлтгэлгүй амин эрчим хүчинд орсны үр дагавар бол нүд нь боолттой жолооч авто амшинаар яваахс илүү аюултай байх болно Ийм учраас доорх бичиж буй зүйлээ оюуны хүрээн дэх зан байдлындүрэмд зориулан нийтэлж байна Хүлээн авна уу
Нийтэлж байгаа үйлийн үрийг оношлохуй маань
1. Хүний амин орны өөрийгөө хэрхэн зохицуулах тогтолцоо
2.Газар нутгийг оношлохуй
3.Ариун үйлийн үр
4.Ондоо ертөнц
5газар дэлхийн үнэт зүйлийг шүтэхүй гэх мэтчлэн та бүхэнд чадах ядахаараа тайлбарлан бичих болно Та бүхны оюуны мэлмий бат орших болтугай....


Top
   
PostPosted: Jun.20.10 8:44 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Хүний амин орны өөрийгөө зохицуулах тогтолцоо болон далд ухамсар
Одоо хүн төрлөхтний өмнө маш ноцтой асуудал тулгараад байгаа бөгөөд түүнийг шийдвэрлэх эсэхээс бидний ирээдүй хамаарна. Орчин үеийн үндсэн асуудлыг муудаж буй экологи, цөмийн дайны аюл,гдаад бусад олон шалтгаанаас үүссэн гэж үзэж заншжээ. Үнэндээ үүний гол шалтгаан нь хүнд байгаа юм. ертөнцийг өөрчлөхийн тулд эхлээд бид өөрсдөө өөрчлөгдөх ёстой гэж үзэж байна. Одоохондоо бидэнд сэтгэлгээ ертөнцийг үзэх үзэл оюнлаг чанараа эрс өөрчилөх хөшүүрэг хэрэгсэл тогтолцоо байхгүй байна. Өнөөгийн философичид,багш нарын санал болгож буй зам бол сайндаа л хуримтлагдсан мэдлэгийг өөрөөр ухаарах явдал төдий байхад гол хүчээ ертөнцийг ойлгох өөрөө хөгжих замыг олоход чиглүүлмээр сангдаад байх юм.
Тэгэхээр энэ юу вэ гэхээр ертөнцийг өөрчлөх нөлөөлөлхийн тулд түүнийг эхлээд ойлгох хэрэгтэй. Ертөнцөөс бидний хараат байдлын хэт хэмжээ түүнтэй холбогдсон холбоо, ертөнц ертөнц оршин тогтнож хөгждөг хуулийг нид мэдэх ёстой юм.
Хүн физик биер эхлэж, эцэст дуусдаг гэсэн болхи материалист төсөөлөлөөс салбал зохино. хүн бол маш нарийн мэдээлэл эрчим хүчний тогтолцоо бөгөөд түүнийг хэдхэн хувь нь физик бие ухамсараас 95-98 хувь бидэнд мэдэгдэх далд ухамсарын мэдээлэл-эрчим хүчний давхарага бүрэлддэг юм.
Тэгэхээр далд ухамсар болон амин эрчим хүч гэж юу вэ?
Хүний амин эрчмийн хүч маш чухал бөгөөд судлах явцад хүний амин эрчим хүчний аймагт орох гэж маш болгоомжтой орох гэж оролдсон юм.
Нэг удаа энэ талаар судалж явах үед хараалын хүч тэр нь айл гэрт удамшин дамждаг тухай олон удаа сонсож байсан Хүний амин эрчим хүчээ алдах үед өвчин зовлон удамшсан өвчин дагалдаж гарч ирдэг байна энэ Юу вэ гэхээр анхдагч шалтгааныг олох явдал юм Анхдагч шалтгаан юу вэ гэхээр бас л өөрөөс шалтгаалж амин эрчим хүчээ гэмтээж энэ даамжирч үр удамд нь нөлөөлсөн явдал юм. Та бүхэн мэднэ дээ архаг архичин, эсвэл удам дамжсан төрөл бүрийн өвчин эмэгүүд дараалсан золгүй явдал үхлүүд энэ бүгдийн эхлэгч нь өөрийн мэдэлгүй амин орчноо гэмтээчээд дараа дараачин үр удамдаа тарааж үлдээдэг байна. Генүүд энэ мэдээлэлийн эх сурвалж болж байгаа юм. Хүн өөрийн мэдэлгүй өөртөө янз бүрийн гай болохгүй зүйлийг дуудаг явдал нь жишээ нь нэг өндөр настай хүний сэтгэлд нь ямар нэгэн дарамттай дурсамж хадгалгдан үлдэж зүрхний өвчин байнга өвддөг. Энэ сэтгэлийн дармт гэж юу вэ? Эхлээд тэр хүний амьдралд хандах хандлага ертөнцийг үзэх үзэл бодлыг харья Уг хүн өнгөрсөн юманд маш их хармсаж явдаг юм байна. Ойр дотны хүнтэйгээ хамт явж байгаад осолд орсон боловч уг хүн амид гарсан байна
Өнгөрсөн юманд харамсах хэрэггүй яагаад гэвэл, хүн өнгөрсөн юманд харамсахаараа далд ухамсартаа яавч хөдөлгөж болохгүй юмыг байрнаас н7 хөдөлгөх гэж оролддог байна. Энэ нь эрчим хүчнийг хяналтгүй асар иг урсган зарцуулахад хүргэдэг. маш уршигтай үр дагаварт хүргэж болно. Хүчтэй сэттгэлийн шанлгаа ямар нэгэн юмтай санаа үл нийлэх өнгөрсний тухай харамсах явдал далд ухамсарт тунан үлдэж амин орны бүтцийг ноцтой өвчин үүсгэдэг юм байна.
Энгийн хишээ гэвэл та бидний дунд гэнэтийн хорт хавдаруудаар өвчлөх эсвэл хэн нэгэн ойр дотны хүнээ алдсанаас гашууд удалгүй араас нь бурхан болдог ийм үйл явдалууд маш их байдаг шүү дээ эдгээр зүйлсийг ухаад судалж үзэхээр хүний амин эрчим хүчээ гэмтээх далд ухамсарт нөлөөлгдөх зүйлээ хүн өөрөө хийдэг байна Уг үр дагавар нь цаашлаад үргэлжлэн үр удамд нь үлддэг аюултай. Энэ үйлийн үрийн үр дүн билээ
Хэдий чинээ сэтгэлээ тайван байлгаж оюун ухаанаа захирч ертөнцийг үзэх үзлээ зөв ариун нандин байлгаж бусдад сайн санаж буяан хийх тусам хүний үйлийн үр багасдаг байна. Буяантай хүний үр хүүхэд эцэг эхийн буян гэж үг зүгээр ч нэг гарч ирээгүй нь ийм болой. дараачийн зүйүүд их сонирхол той байх болно миний бие аль болох амьдралд ойрхон хэлбэрээр бичиж оролдож байна


Top
   
PostPosted: Jun.20.10 9:37 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Гомдох болон бусдыг гомдоох-с үүдэн гарах үр дагавар


Top
   
PostPosted: Jun.20.10 9:38 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Ам7дралд болдог олон үйл явдал нэг хүний ухамсарт, далд ухамсрын хоорондох хаалтыг авч хаяахад чиглэгддэг бөгөөд далд ухамсарт нэвтэрдэг бүхэн тэрхүү үйл ажилгааны удирдлага болдог байна. Ухамсрын логик нь махан биеийг эсэн мэнд байлгахад далд уахамсрын логик оюн санааны бүтцийг хадгалж хөгжүүлэхэд чиглэгддэг. иймээс тэр 2-г холиж хутгах нь олонхи тохиолдолд аль нэгийг сөнөөхөд хүргэдэг байан Харш сэтгэлийн хөдөлгөөн нь мэдрэхүй, далд ухамсарт нэвтэрмэгц хүнийг хянаж чадахаа больдог. Махан биеийн эрүүл мэнд нь далд ухамсартай нягт холбоотой учраас маш нарийн хамаарал, үр дагавар үүсдэг байна.
Тэгэхээр гомдолын талаар жишээ авч ярия
Гомдол бол орчлонт ертөнцийн хуулийг зөрчдөг хамгийн их дэлгэрсэн зөрчлүүдийн нэг мөн. Гомдогч гомдоогч 2-н аль алины амьдралд эвгүй юм заавал үүсдэг байна.
Жишээ авч үзье л дээ. Нэг сайхан эмэгтэй байна. Яагаад ч юм тэрэнд ойр дотны найз гэж байхгүй хэн ч тэрэнтэй тийм ойр дотно байдаггүй. Гэтэл өөрөө бол их эелдэг сайхан эмэгтэй Би хараад л байлаа Гэтэл ээж нь их хөндий дуугай хүн. охин эх 2 эсрэг тэсрэг. авч үзэхэд 10 жилд ээжийг нь ангийнх нэг охин маш их гомдоосоноос болоод тэр явдалаас хойш ээж нь эмэгтэйчүүдээс харьцаагаа тасалж огт нийлэхээ бол7сон байв. Жирэмсэн байх үедээ энэ явдалаас болоод нэг эмэгтэйг маш ихээр гомдоосноо ярисан юм. Тиймээс хүнийг гомдоох хүнд хэт гомдох нь өөрт төдийгүй үр хүүхдэд хичнээн муу нөлөөлдийн үр дүн. Бүү өөр жишээнүүд ярья
Нэг залуу байдаг. Хэзээ ч хүнтэй тогтвортой суудаггүй миний мэдэхийн 5-6 удаа салж нийлсэн байсан. Тэгээд гэр бүл их анхаарал татсан юм. Гэр бүлийг эмээ өвөөгөөс нь эхэлж асууж сурагллаа. Сонирхол татаад гэх үү дээ. Гэтэл ээжтэй нь ярьж байх үед хадам ээжтэйгээ үнэхээр тааламжгүй харьцаад байдаг. Учирыг асуувал хэлэхгүй байж арай гэж ярьлаа. Учир нь эмэгтэй анх нөхөртөөгөө хойно сурч байхдаа танилцсан бөгөөд гэрлэж суух дээрээ тулж монголд нөхрөө дагаж ирэхэд нь хадамын тал хадам ээж тун ёозгүй хүлээж авсанаа дурслаа. Угийн хөдөөний эмэгтэй учраас хотод хамдындаа амьдарч хадам мөнгөгэй хөдөөнийхөөр дуудаж салгах гэж их оролдддог байж. Энэ үер тэсэлгүй хувцасаа аваад явсан байна. Нөхөр нь араас нь очож өөр газар амьдрах болсон байна. Энэ үер жирэмсэн байж байх үедээ маш их хэрүүл гардаг байж. Хүү гарч эрийн цээнд хүрч анхны эхнэрээ дагуулж ирэх үер л бэрийн хэрүүл маргаан маш удаан тасралтгүй гардаг тэгээд хадам бэр тарахгүй нэрийдлээр салдаг байна. Уг чанарыг судлаад үзэхэд хүүгээ төрүүлэх үедээ уг эмэгтэй хадамдаа маш их гомдож үзэн яддаг байсан байна. Энэ явдалыг эх мартсан боловч хүүгийнхээ амин орныг гэмтээсэн байна
Хүмүүсийн бие бие биендээ хандах хандлага харицаа тэдний амин бүрхүүлийн түлхүүрээр тодорхойлогддог юм. Хүн бүрийн амин бүрхүүл нь ертөнц ба хүмүүстэй харилцах харилцааг тодорхойлогч өдий төдий хөтөлбөрийг агуулж байдаг
Хүмүүсийн тухайд орчны хүмүүсийн хайр үзэн ядалт гомдлын мэдрэмж түүний үйлийн үрд тавигдсан зүйлтэй хатуу тохирч байдаг. Ийм учраас бусдыг байнга гомдоог хүмүүс байдаг. бас гэмтэл авдаг хүмүүс өөрт н7 атаархдаг хүмүүс байдаг. Хүний амин бүрхүүлд өөрт н7 харицах харилцааны хөтөлбөр агуулагдаж вуй. Бидэнд эвгүй юм хийвэл мөн тэгэж хэзээ ч хариулж болохгүй. Махан биеийн түвшинд эсэргүүцэж болох боловч амин бүрхүүлийн оюн санааны түвшинд ямагт эвлэрэх номхон даруу байх хайрлах сэттгэлээ хадгалж аливаа эвгүй явдал бол бидний төгөлдөржөөгүйн үр дүн мөн гэдгийг бид бүхэн санаж байх хэрэгтэй. Энэ ю вэ гэхээр үйлийн үрийг арилгаж биднийг өвчнөөс аварч үр хүүхдийн хувь заяа эрүүл мэндийг сайжруулдаг юм Хүмүүст муухай зан гаргах муу санах нь тодорхой хүний төдийгүй орчлонгийн эрчим хүчний дайрлага мөн бөгөөд амин бүрхүүлийн бүтцийг эвддэг юм. Харааж байгаа хүнийхээ төлөө залбиран мөргө үзэн ядаж байгаа хүнийгээ өршөө гэж багш минь надад байнга хэлдэг. Харин манайхан харааж байгаа хүнийг хариулга нь хийнэ гээд эргээд хараадаг шүү дээ энэ манс буруу билээ. Харааж байгаа хүн өөрт муу байгаа хүнд үргэлж сайн сайханг хүсэх нь золгүй явдал өвчин эмгэг нүдний хороос хамгаалж чадах хүчтэй хамгаалалт билээ. Нэг удаа би лам хүн гэгээтэн хүмүүс яагаад уур уцаар байдаггүй юм болоо гэж маш их бодож байгаад зориуд уурлуулах гэж оролдоод бүтээгүй юм энэ миний алдаа байсан бөгөөд багш надад хэлэхдээ гэгээтэн номын эрдэмд шамдаж буй хүн гэгээрэхийг хүсч буй хүн лам хүн дээд хуулийг маш сайн сахидаг төдийгүй ямар нэгэн хүнд гомдохыг хатуу хориглодог төдийгүй гомдсон бол гэсгээдэг тодорхой дүрэм байдгийг ярьсан юм. Энэ юу вэ гэхээр багш хэлэхдээ энэ гэсгээлт нь ямар нэгэн хүнд гомдохгүйн тулд нэг ёсны урьдчилан сэргийлэлт гэж үздэг тиймээс ч гомдож болохгүй гэдгийг бүгд мэддэг тайлбарласан юм. Нээрээ хичнээн тайван нам гүм багшийнхаа сургаалыг сонсох бүрт надад ч бас тийм зүйл бодогдож билээ
Тэгэхээр бүгдээрээ хүн гомдоох хүнд гомдох нь үйлийн үрийн нэг үр дагавар буюу үр хүүхэд ч муугаар нөлөөлдөг юм гэдгийг ойлгож авах хэрэгтэй билээ. Ямар нэгэн эмэгтэй уйлуулж гомдоож хаях эсвэл эр хүний нулимас үзсэн эмэгтэй өөдлөхгүй гэдэг үгийг бид сайтар бодолцох хэрэгтэй. Үрийн заяа гомдох гэдэг үгийг бас бодоцгооё. Үйлийн үрийн нэг үндэс нь гомдох гомдоох нь яах аргагүй мөн билээ


Top
   
PostPosted: Jun.20.10 10:25 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Бид гэмээ наминчлахын утга учирыг дэндүү бүдэг ойлгож байгаас айх юм энэ юу вэ?

Энэ талаар яриад сууж байгаад би нэг лам ахад загнуулж билээ Яагаад гэхээр миний олж мэдэж авсан сонссон уншсан зүйл зөрөөд байсан юмаа Гэхдээ эрэл хайгуул хийсний эцэст би багшаас асуулаа
үр ашиггүй буруу гэмших өөрийгөө хэт зэмлэх өнгөрсөн юманд хэт гашуудан харамсах явдал нь сэтгэлийн нэг нүгэл гэж хэлж айлдахыг сонсож байлаа
Тэгээд шинжлэх ухаан талаас нь авч үзэхэд ингэж их шаналж өөрийгөө буруутгасан сэтгэлийн тэр их хөдөлгөөн далд ухамсарт маш муугаар нөлөөлж өөртөө зөвхөн хор хөнөөл авчирдаг байна. Стэгэлийн амирлангуй байдалыг эрхэмлэх нь тэнцвэртэй байдалаа хадлах нь тун чухал билээ. Нэг лам ах үргэлж харцаа нэг тогтуун болгож ярьдаг байлаа Маш их өөрийгөө хянадаг нь хойноос нь харахад хүртэл мэдэгдэг. Би дотроо их гайхна. Нэг удаа хэрэг болгож юм ярьлаа Тэгээд уг явдалыг асуухад хүн дотоод сэтгэлийн хүчээ тэнцвэржүүлж байх нь чухал Лам хүнд сэтгэлийн хөдлөл гэж байх ёсгүй. Хэт их гарч ирвэл энэ бол буруу зүйл гэсэн юм. Бясалгал хийж байх үе нь хаана ч тэр өөрийнхөө алхам бүрийг гайхалтай цэгнэдэг. Ямар нэг юм ярихад хэт их инээх хэт их ярихаа хүртэл цэгнэдэг нь хэтэрхий гэж бодогдмоор.
За тэгэхээр шинжлэх ухаан тал руугаа орьё хүн наминчлана гэдэг бол өөрийгөө өөрчлөх алдаагаа хэзээ ч давтахгүй байхад бүх хүчээ чиглүүлэх явдал билээ. Харин энэ үйл явцын утга нь ухаарах үед үүссэн эрчим хэчний тэсрэлтийг бтээх зорилгод үйлчлүүлэх явдал юм. Гэмээ хэрхэн яаж наминчлах харамсахаас шалтгааж хүний амин орны гинжин холбоо тасардаг байна. Хүний амин орны биеийн бүрхүүлийн мэдээлэл дамжих үйл явц өөрөө хэлбэл хүний явдал үйлээр дамжин хурмтлагдан идэвжих гүйцэтгэх нь гэмээ наминчлах үед гэнэт зогсдог байна. Хүн бүрийн амин бүрхүүлийн бүтэц өвөг дээдсүүд болон өөрөө урьд урьдын төрөлүүддээ дээд хуулийг зөрчсөн тухай мэдээлэл агуулж байдаг. Иймээс танин мэдэхгүй ч хамааралгэйгээр тэнгэр бурахн өөд наминчлалаар дамжиж тэмүүлэх нь илүү нарийн төвшин,хүний оюн санааны өндөрлөг үйл үрийн ариусалд хүрэх зам мөн билээ. Тэгэхээр хүн дотоод ухамсараа нарийн мэдэж чаддаггүйгээс гомдох атаархахтай адил гэмээ хэрэхн яаж наминчлах хэлбэр нь өөрийн эрчим хүчээ сүйтгэж үйлийн үр өөртөө бий болгож байна гэсэн үг. Жишээ авья л даа бидний дунд салж сарнисан гэр бүл байдаг. Хэрэлдэж хоорондоо тарахгүй улмаас. Гэтэл салж сарничаад бид бие биенээсээ хэрхэн яаж уучлал гуйж гэнээ наминчилдаг билээ. Гэтэл миний буруу даа гэж бодож байгаа хирнээ тэрийгээ өөрөө зөвөөр илэрхийлж чадахгүй байсанаар бидний далд ухамсарт хэрхэн нөлөөлж үлдсэнийг мэдэхгүй дараачийн гэрлэлт өөр амьдрал эхэлдэг гэтэл энэ бүхэн байнга жаргал дагуулдаг гэдэгт магадгүй та бүхэн эргэлзэх биз. Юу гэхээр хэрүүл маргаан гарах үед ямар ч хүн анхны амьдралаа ханиа боддог байна хэрхэн яаж байсанаа бодохгүй байна гэж байхгүй түрхэн зуур төдий толгойд нь харваж орж ирдэг байна. Хүний ухамсар бол хойш уаргш нь зовлонгүй түлхэж болдог жижгхэн тэрэгтэй төстэй юм. харин далд ухамсар гол эргүүлэхэд хэцүү зогсооход бүүр ч төвөгтэй асар том хүнд том дугуй юм. Биндий өвөг дээдэс эрхэт тэнгэр хайр буянт санаа өөд тэмүүлдэг байснаар далд ухамсарын дугуйг эргүүлдэг байжээ. Иймээс хэрхэн нүгэлээ наминчлах гэмээ хэрхэн ухаарах асуудал дээр таныг гомдоосон бол юуны түрүүнд та өөрөө уучлал гуйж байх ёстой. Ингэвэл эцэг эхийнхээ болон өөрийн түрүүчийн төрлийн үйлийн үрийг хаах болно Та хүнийг гомдоосон бол гомдсон бол сэтгэлдээ хүнийг зөвөөр зөвтгөж өөрийгөө хараалгүйгээр дотоод сэтгэлдээ цаад хүнээс уучлал гуйж сурах хэрэгтэй. Гатгчүү ийм зам байдалаар устга, задруулах үйлийн үрийн хөтөлбөрий бүслэн хаах болно Энэ нь өөрийн үр хүүхдийн чин7 эрүүл мэндийг хамгаалах болно гэж би тайлбарлаа


Top
   
PostPosted: Jun.20.10 11:03 pm 
Offline
Алдар Сууны Оргилд Хvрсэн
User avatar

Joined: Oct.06.05 4:40 pm
Posts: 2625
Location: монгол доо монгол доо
Сонирхолтой юм байна. 2003-06-06 энийгээ идэвхтэй үргэлжлүүлээрэй. Нээрээ өөрөө биологи-р сурдаг уу?

_________________
(^^)....@_@....(^^)


Top
   
PostPosted: Jun.20.10 11:53 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Хайр болон хайр сэтгэлийн үнэ цэнэ энэ нь үйлийн үрд хэрхэн нөлөөлөх

За тэгэхээр бидний дунд байдаг хайр сэтгэл гэгч ариун нандин зүйлийг хүмүүс хэрхэн буруугаар ашиглаж өөртөө болон үр удамдаа хэрхэн хор уршиг тарьж үйлийн үрийг хэрхэн бий болгодог талаар ярилцая. хайр сэтгэл заримдаа маш хүнд хэлбэртээ байдаг хэн нэгнийг алах тохиолдол ч байдаг. Энэ нь бусдын хайр сэтгэлийг уландаа гишгэж алах явдал билээ. Энэ үр дагавар ни бусдын хайр сэтгэлийг алах нь өөртөө болон үр удамдаа олон гэмт хэрэг золгүй явдал гарах хөрс нь болж өгдийг хүмүүс мэддэггүй байна. Би нэгэн жишээ ярья л даа нэгэн 40 гаран насны эмэгтэй байдаг юм дээд боловсролтой ганц хүүтэй байсан нөхөр нь харин хаяаад явсан гэж байсан. Ганц хүү нь учир битүүлэг шалтгаанаар амиа хорлож үхсэн байна. Энэ явдалыг хүнээс сонсоод надад их сонин санагдаж тэр эмэгтэйн түүхийг сонирхсон юм Тэр эмэгтэй залуудаа их царайлаг эмэгтэй байж. Нэг төмөр замд ажилдаг залуу хайртай болж араас нь гүйдэг байж эмэгтэй төмөр замд ажилдаг болохоор билет үнэгүй авхуулж хааяа нэг уулздаг байж. Залуу ч их хайртай байж гэрлэе сууя гэж их гуйдаг байсанд хүүхэн тэр залууг тоохгүйгээр барахгүйгээр шоглон доромжилж хайрл сэтгэлийг нь санаатайгаар хөнөөсөн байна. Уг залуу сэтгэлээр маш их унаж гутран шаналж архи уун согтуу явж байгаа байгаад төмөр замд дайруулж үхсэн байна. Энэ явдалаас ихэд цэрэвсэн бүсгүй хүнтэй сууж хүү гаргасан байна Харин төрсөн хүүгийн үхэх болсон нь үйлийн үрийн дагуу уг амиа хоролсон залуугын амь нас хорлох айхтар гэмийг өөртөө авсан нь хүүд нь нөлөөлсөн байна.
Ингэхээр хүний амин орны бүтэцэд уг хүний төдийгүй хамаатан саданых нь үйл явдал нь хүртэл санаа бодлоор сэтгэлийн хөдөлгөөнөөр хэдэн зуун янз бүрийн хөтөлбөр оршин байдаг. Нэгэн дорно дахины гүн ухаанд ` хүмүүс байдаггүй, үзэл санаа байдаг` гэсэн тодорхойлолт санаад орж байна. За тэгэхээр гэмт хэрэг,аллага ,амиа хорлолохын шалтгаан гэмт хэрэгтнүүд болон тэдэнд хэлмэгдэгсэдийн өвөг эцэгийн бий болгосон устгах өөрийгөө устгах гэм нь тосдорхой цаг хугацаагаа болтол далд ухамсарт нуугдаж байдаг. Тэр н7 хэдэн арван жил хадгалагдах төдийгүй ёс зүйн баримтлал Эрхэт тэнгэр өөд тэмүүлэх тэмүүллэлээр түүнийг эс бүслэн хаавал уг гэмийн эсдийн хүүхдүүд,ач зээ нарын дээрхтэй төстэй зөрчилийн эрчим хүчээр тэжээгдэн улам хүч авч байдаг байна.
Хамгийн аюул хортой зүйл гэвэл жирэмсэн эмэгтэйчүүд үр хүүхдээ хайрлалгүйгээр аборт хийлгэж хөнөөх явдал юм. Мөн жирэмсэн байх үедээ 5 дахь үе буюу 5 сар хүртэл хүүхэд бүгдийг нарийн мэдэрдэг байна. Хүн хэвийн амидралаар амьдрахьн тулд үе үе орчлонт ертөнцтэй холбогдох ёстой байдаг байна. иймээс хүн амин оронд кодчилгдсон ( түлхүүр) тавдахь сарын дурсгалыг ашигладаг юм. Хэрэв эцэг юмуу эх нь энэ үед хүүхдэд дургүйцэн татгазвал ьхэрэлдэх үед энэ нь далд ухамсарт аяндаа бий болдог юм) хүүхэд нь өөрийн хүүхдээ төдийгүй Орчлонт ертөнцийг хөнөөх хөтөлбөрийг удамшуулан авдаг байна. Өөрөө хэлбэл уг хүүхэд төрөөд тэрний үр удам бас жирэмсэн үед нь дээрхийнх шиг эмэгнэлт хэрэг гардаг байна. Гагчүү эрхэт тэнгэр лүү тэмүүлж хайр сэтгэлээр жинхэнэ өлгийдүүлж чадвал энэ үйлийн үрийг хааж болдог ажээ. Дараа нь бид бие биенээ хайрлан хүндэлхийн оронд өөрийнхөө тухай хувь заяаныхаа тухай хичнээн их мууюм хэлдэг гэж сананаа Ийм заншил хүний шүдийг унагааж байна. Нэлээд хэдэн жилийн өмнө нэг эрэгтэй надтай маргалдаж миний саналыг эсэргүүцэж билээ. Бүүр уурлаад намайг харааж доромжиллоо би дуугай байж байгаад арагүйн эрхэнд мангар гэж орилоод явж байсан юм. Удалгүй хийд рүү явж багш дээрээ очож ховлодог юм байна. Багш юу ч дуугараагүй дараа нь ном сургаалаа айлдах үедээ бусад хүн муугаар хэлж байвал баярлан угтаж авах хэрэгтэй Бусдын муу үгний хариуд хэзээ ч бүү муу үйлийн үрийг тарь. Бусдад хов хэлэх муу ярих нь өөрийн гэрэлт ирээдүйг харалуулж бараадуулахын учир билээ гэж айлдаж байсан
Тэгэхээр аав ээж төрөл төргсийндийнхөө талаар хов хэлэх ойр дотны хүмүүстээ муу санах явдал нь хамгийн аюултай. Ийм гажилтад эцэг эхийн ба ур7д төрлийн үйлийн үрийн хөтөлбөр залгагддаг боловч өөртөө сэтгэл дундуур явах явдал хамгийн онцгой аюултай байдаг байна. Бид хэн нэгний тухай бодоход бид ба өөрийнх нь тухай ярьж буй хүний хоороннд эрчим хүчний гүүр үүсэж мэдээлэл хүч солилцдог. иймэ аливаа харш санаа бодол бол эрчим хүчний дайрлага мөн бөгөөд хор хөнөөл учруулж болдог. Тэр ч бүү хэл хов муу хэлж буй хүнтэй дотроо эвлрэх явдал аюлтай байдаг. Хүмүүсийн тухай муу муухай дуудан ярих Н7 тэдгээр хүмүүст гэмтэл учруулаад зогсохгүй өөрийнхөө үйлийн үрийн бүтцийг эвдлэн сүйтгэдэг байна. Үг аливаа хөтөлбөрийг хүчтэй болгодог. Одоо үед хүний тухай муу юм бодоход хүртэл манай дэлхий эрчим хүч хор хүргэхүйц хүчтэй шинжтэй болоод байна. Ёс зүйн хувьд боловсролтой хүний зорилт бол далд ухамсартаа ыхэзээ ч харш мэдрэмжийг зөвшөөрөхгүй байх явдал мөн. Хүмүүс ээ миний төрөл садан ойр дотны хмүүст болон наадад эрүүл мэнд тэвчээр хайрлагтун гэсэн ерөөл тавих нь өөрийгөө олон гажуудлаас аварна. Жишээ бидний дунд өргөн байдаг гэр бүлийн маргааны үер Би энийг хэзээ ч мартахгүй гэсэн үг байдаг гэтэл энэ үг хөнөөх эсвэл салах хөтөлбөр бую нүдний хор гэж нэрэлдэг зүйл амин эрчим хүчинд бүрэлддэг өөрөө хэлбэл эрс тэс хатуу үг өөртөө болон өрөөл бусдад нэн хор хүргэдийг бүү мартаарай Ялангуяа хайртай хүндээ муу үг хэлэх хамгийн аюултай. Ламхай нарт хоол хийж чихэр тараагаад явж байтал намайг дуудлаа. Ламхай нар чинь их хөөрхөн шүү дээ дөнгөж 5 настай 10 настай 7 настай дандаа жоохон хүүхдүүд хараад очох болгондоо гэрээсээ хол байгаа тэднийг хараад л хайр хүрдэг. Багш намайг хараад бусдыг хайрла хайрын үгийг бусдад үргэлж тарааж явахад амьдралын утга учирыг мэдэрч чи өөринхөө мөн чанарыг мэдэж авах болно гэж билээ. Тиймээс хүмүүс минь бусдын хайр сэтгэлийг хайрлаж мөн үр хүүхдээ үнэн сэтгэлээсээ хүсэн хүлээж төрүүлэн өрөөл бусдад хар муу саналгүй үргэлж сайн сайхан үг хэлж явах нь үйлийн үрийн үндэсийг тавихгүй нэг сайн тал бий билээ


Top
   
PostPosted: Jun.21.10 12:01 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
их урт болохороо уншихад хэцүү байж болох болохоор уншихад ойлгоход амар хэлбэрээр бичих юмсан гэж бодоод байгаа юм Бүгд уншаад үзээрэй :hi:


Last edited by 2003-06-06 on Jul.31.10 5:44 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jun.21.10 12:09 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
4Eva~ wrote:
Бичлэг чинь урт болохоор залхуу хүрээд бүгдийг уншсангүй ээ :frog:
Би хүн энэ насандаа зовж амьдарч байгаа нь урьд насандаа хийсэн үйлийн үр бас зүгээр л хэзээ нэгэн өдөр нэгэнцагт ямар нэг зүйлд зовж шаналж, гутарвал мөн л урьд насны нэгэн өдрийн нэгэн цагт хийсэн үйлийн үр дүн нь тэр байдаг гэж сонссооон, үнэн бол сонин юм шүү..


Уучлаарай хэтэрхий урт гэж байгааг тань ойлгож байна. Үйлийн үр гэгч маш том ойлгогдохуун л даа их олон зүйлийг хамаарч байгаа юм. Тиймээс өөрийн судалгаанаас хийсэн сонссон үзсэн сурсанаасаа дамжуулах гэж мунхагдаж явна
Тиймээ таны хэлдэг үнэн.Үйлийн үр
Гэхдээ та даараачын төрөл болон үр хүүхддээ энэ байдалыг дамжуулан тараахгүйн тулд өөрийгөө одооноос өөрчлөх хэрэгтэй
Энийг зөвхөн таны сэтгэлийн их эрч хүч шаардагдана. Хичээлүүдийг минь залхуутай урт их байгаа ч нүд тогтоон харж сэтгэлдээ бясалган сууваас талархан баярлахын ерөөл талбия


Top
   
PostPosted: Jun.21.10 8:01 am 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Dec.17.04 11:15 pm
Posts: 2290
Location: GMT: +8.00 Latitude : 40.13.22 Longitude : 116.14.87
4Eva~ wrote:
Бичлэг чинь урт болохоор залхуу хүрээд бүгдийг уншсангүй ээ :frog:
Би хүн энэ насандаа зовж амьдарч байгаа нь урьд насандаа хийсэн үйлийн үр бас зүгээр л хэзээ нэгэн өдөр нэгэнцагт ямар нэг зүйлд зовж шаналж, гутарвал мөн л урьд насны нэгэн өдрийн нэгэн цагт хийсэн үйлийн үр дүн нь тэр байдаг гэж сонссооон, үнэн бол сонин юм шүү..

Уг нь уншчихсан бол их хэрэгтэй байж дээ.

_________________
I'm Happy


Top
   
PostPosted: Jun.21.10 5:12 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Feb.06.10 12:35 pm
Posts: 471
Location: ажил гэрийн хооронд
Сайхан мэдээлэл тавьсанд баярлалаа. цаашдаа өөр өөр мэддэг зүйлээ хүмүүстэй хуваалцана гэж итгэж байна.

_________________
чавхны холбооны тэргүүн


Top
   
PostPosted: Jun.22.10 12:32 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Бурхан болох Хорвоогоос халин одох хүмүүсийн амин оронд хэрхэн үлдэн нөлөөлөх

Бидний монголчууд бурхан бологчидын тухай муу муу юм яридаггүй гэж маш их цээрэлдэг билээ. Яагаад Бурхан бологсодын талаар муу яридаггүй вэ гэвэл сүнсний ертөнц бидний махан бие хоёрын хооронд хэлхээ холбоо байж болох бөгөөд тийм холбоо үүсэх юм бол энэ нь хоёуланд нь хор хүргэх талтай. Нэгэнт бурханы оронд очсон хүнийг хэт их санах бас дурсах нэрээр нь ч дуудахыг цээрэлдэгийг бид мэднэ энэ холбоог сайтар санаж тунгааж яваарай
Дээд хуулиудыг зөрчсөн үед амьд үхсэн хүмүүсийн амин орон хоорондоо наалддаг байна. Хэрэв бурхан болсон хүнд гомдсоор байх юм бол энэ нь уг хүнд муугаар нөлөөлөж өвчин сэтгэц гажих зан араншин хувирахад хүргэж болно.
Нас барахынхаа өмнө тэрхүү хүн гомдох юм бол амин орон нь гомдоосон хүний оронтой наалддаг байна. Ийм учраас хадан гэртээ явах гэж байгаа биний эмэг эх өвөг-н сүүлчийн хүсэлт гэж хүн болгон биелүүлэхийг хичээдэг нь үүнтэй холбоотой билээ.
Гагц хүү бурхан болж байгаа хүнийг тайван амар амгалан эцсийн замд нь үдэж бид араас нь буяан хийж ном уншуулдаг дараач-н төрөлөө хурдан олж сайн төрөл төрөөсэй гэж чин сэтгэлээсээ хүсэх явдал мөн.
Энэ нь таалал төгсөж байгаа хүний амин оронг салгах, үхсэн хүний амин орны бүтэц Орчлонт ертөнцийн шатлалын зохих төвшинд эсэн мэнд шилжихэд тусалдаг байна
Өөрөөр хэлбэл бидний хэлж заншсанаар хойд насандаа эргэж төрөхөд нь туслаж байгаа юм шүү дээ. нарийвчлан ярихад бидний үр хүүхэд ойр дотны хүмүүс болох хамаатан садан гэр бүлийн хүмүүсийг таалал төгсөх үед үүнийг маш сайн бодож санаж явбал цусан төрлөөр холбогдсон бидний амин эрчим хүч хүртэл хоорондоо нарийн нягт уялдаа холбоотой байдаг учраас бурхан бологчдын амин эрчим хүчийг өөрсдөөсөө салган дараагын шинэ өөр орчинд үүсэн бүрэлдэхэд нь саадгүй туслах явдал юм. Ажил явдал болсон газар хэрүүл хийдэггүй архи дарс уудаггүй тэр ч бүү хэл ажил явдалд зориулагдан гарч буй буяаны мөнгийг зөвхөн талийгаачин төлөөх буюуны ажилд зөвхөн зарцуулагдах ёстой юм. Эдгээр хуулийг маш сайн анхааран бодоорой Үүнд нэг зүйлийг дурдахгүй байж болохгүй юм. Бурхан болсон хүнийг хөдөөлүүлэх явдал маш онцгой үүрэгтэй болой. Энэ нь үр хүүхэдийнх амьдрал бүтэлгүйтэх өвчин зовлон хэзээ ч тасардаггүй байна. Энэ юу вэ гэхээр байгалийн жамаар бид эцэг эхийнхээ буяанаар хорвоод мэндлэн ирдэг. Эцэг эхийн амин орон бидэнтэй зайлшгүй холбоотой байдаг бөгөөд хэрвээ эцэг эх бурхан болж таалал төгсвөл тэдний амин орон нь бусад хүмүүсийнхээс ч илүү бидэнд нөлөөлдөг байна. Тэр ч бүү хэл ач зээ нарт хүртэл нөлөөлдөг юм.


Last edited by 2003-06-06 on Jun.22.10 1:49 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jun.22.10 1:30 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Эцэг эх болохын утга учир болон эцэг эхээс үр хүүхдэд нөлөөлөх таагүй хандлага

Бидний дунд амиа хорлох аминаасаа уйсах үзэгдэл маш ох өргөн байдаг билээ
Тэгвэл энэ үйлдэл бодол нь үр хүүхэд болон өөрийн олон үр удамд дамжигдан олон жил хадгалагдан явсаар байдаг байна. Махс хортой эвдлэгч чанараар амин оронд дамжин дамжисаар явдаг байан. Хэрвээ та ийм алхам хийе гэж бодож байгаа бол сэтгэлээ тайван амар амгалан байлгахтун.
Хүн ер нь аминаасаа яагаад уйддаг вэ? Юуны өмнө энэ бол өвөг дээдсийн хэн нэгний үхэхсэн гэсэн бодол эсвэл амиа хорлох гэсэн оролдлого амин оронд хөтөлбөржисөнийх юм. Хэрэв ийм хөтөлбөр гурав дөрвөн үеийн өмнө амин оронд суусан бол хүүхдэд заавал дамждаг учиртай. Нөгөө талаар эцэг нь үр хүүхэдгүй байх гэсэн хүслийн үр дагавар ч байж болох талтай. Хэрвээ та аав болсон бол өөрийн гэж хүлээн зөвшөөрөх хэцүү байгаа бол зүгээр баярлан угтаж сэтгэлдээ талархах учиртай. Учир юунд вэ гэхээр хүүхдийн буяан заяа гэдэг үгийг тун сайтар бодолцох хэрэгтэй шүү
Хүний амин орон бол хүрээлэн буй ертөнцөөс хамгаалах хамгаалал боловч эцэг эхдээ нээлттэй байдаг. Жирэмсэн үед эцэг эхээс ирээдүйн хүүхдийн тухайд гаргасан өчүүхэн төдий ч атугай зөрчил гажуудал хүүхдийн амин оронд устгах хөтөлбөрийг бүрэлдүүлэг төдийгүй эцэг эхийн суулгасан энэ гэм маш удаан үйлчилдэг. Хүүхэд бол бурхан багшаас бидэнд өгч байгаа хамгийн том бэлэг юм гэдгийг ухааралаар хандан баярлан хандах хэрэгтэй. Одоогийн залуусийг харахад зүй бус бэлгийн харьцаанд орчоод жирэмсэн болгоод наад хүүхэд чинь минийх биш эсвэл хүүхдээ тоохгүй хаяад явж байгаа аав нэртэй хүмүүс их олон байна. Гэтэл та бүхний тэгэж хандсан голсон сэтгэлийн хайраа зориулж чадаагүй тэр алаг үр тухайлбал бие нь жижигхэн сул дорой байнга өвчилдөг байна. Хүүхдээ мэдээ ч ороогүй үед нь уурлаж байгаа аав нар их харагддаг. Саяхан нэг найз найз маань над дээр ирлээ 2 ихэр хүүтэй болох сайхан ч шөнө болгон орилолдон эсвэл нэг өвчин тусаад байх нь урам хугараад байгаагаа хэлдэг юм байна Одоо тэр 29 настай залуу. Би мэдээж маш их загнасан. Ингэж хүүхэддээ дундуур байх нь хүүхдийн далд ухамсарт нэвтэрч устгах эрчлүүрийг ажилуулж эхэлдэг. Зарим хүмүүс хүү төрсөнгүй охин төрчлөө гэж урам хугарам үг хамаагүй шууд хэлдэг. Гэтэл охин нь олон жилийн хойно амиа хорлох гэж оролдох төдийгүй ач зээдээ хүртэл үүнийгээ удамшуулдаг байна. Бурхан тэнгэр бие бие хайрлан хүндэлж хүрээлэн орчин буй ертөнц, өнгөрсөн, одоо ирээдүйг хайрлаж сурах хэрэгтэй.Хүн хэдий чинээ ариун байх тусам бурханы сургаалыг уншиж ойлгоход хялбар бас гэгээрэх явдал юм гэж багш минь үргэлж хэлдэг. Бидний ариун үйл нь үр хүүхддэд маань ч маш их нөлөөлдөг. Нэгэн сургаалт үлгэрийг би уншиж байлаа Нэгэн гэлэн сахилтай лам хүн оройтож нэг айлд хонох гэтэл ганц хүүхэн байж гэнэ. Тэгээд намайг хонуулаач гэж гуйхад чамайг хонуулж болно гэхдээ чи нэг бол ямаа алах нэг бол надтай унтах эсвэл дарс уух ёстой Өөрөө сонго хэмээн хүүхэн хэлжээ. Гэлэн : ямааг алж болохгүй, амьтны амь тасалсан нүгэл болно, Эмэгтэй хүнтэй унтаж болохгүй сахил санваараа зөрчсөн нүгэл, харин дарсыг уувал арай бага нүгэл болно гэж бодоод дарс уужээ. Харин дарс уусны дараа гэлэн маань эмэгтэйн тавьсан бүх болзолыг биелүүлсэн гэдэг. Өнгөц зүйлэнд хууртагдаж шунаглах нь сэтгэлийн их нүгэл мөн гэж нэг бус удаа бурхан багшийн сургаальд айлддаг Эр хүн эм хүн өөрийн ариун ёсыг дээдлэн сахиж үр хүүхдийн зам мөрийг бодон ариун ёсыг дээдэлсэнээр үр хүүхдэд хүрч болон амин орны гажуудал гэмтэлийг үүсгэж болох учраас бэлгийн шунан хүсэх хүсэлээ дарж байхыг залуучуудад хэлмээр байна. Бид бага насны хүүхэдтэй хүмүүс гадуур тэнэж янз бүрийн хүмүүстээ орооцолдож явах нь үр хүүхдэд нь өвчин байнга ороодог гэдэг үгийг бас сонсож мэддэг. Ор үндэсгүй үг биш билээ. Гагцхүү хүн амьдралынхаа явцад үр хүүхэдээ хүсэн дээдэлж чинхүү хайраа өгч нандигнан явбаас үйлийн үр нэмэгдэх үр хүүхэд үр удамд учран гарах онцгой гажилтаас урьдчилан сэргийлж болох юм. Залуу хүмүүс сэтгэлдээ нэгийг бодон тунгаан бясалгагтун


Top
   
PostPosted: Jun.26.10 2:40 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Сайн байн уу? Хэсэг хугацаанд нэлээд завгүй байлаа За одоо үргэлжлүүлэн бичье


Top
   
PostPosted: Jun.26.10 3:14 am 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
мөхөс миний хувийн бодол:

бүх юм хэлхээ холбоотой учраас хийсэн хийгээгүй үйлдлүүд бусдад болон өөрт ч нөлөөлөх учиртай.

харьцуулалт хийвээс нууранд нэгэн загас нөгөөгөө бариад идчихвэл тухайн нууранд замаг хоол, нөхөн үржилт, бусад амьтдын амьдралд ч ямар нэгэн нөлөө үзүүлнэ. тэр нь эргээд өөрт нь ямар нэг байдлаар нөлөөлнө.

гэхдээ буруу ойлголтоор тухайн загас өөрөө бас бариулж идүүлнэ гэсэн үг биш.

банкинд 100-г тушаагаад яг 100-г л тэр хэвээр нь авдаг гэж амьдралыг ойлгох буруу байх.
амьдрал бол маш өндөр боловсронгуй систем учраас үйлийн үр махчилсан хар цагаанаар ажилладаггүй болов уу.


Top
   
PostPosted: Jun.26.10 3:53 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Ухаангүй хайр

Хүний амин орны бүтэц сэвтвэл өвчинд хүргэдэг байна.Чухам ямар сэтгэлийн хөдөлгөөн ингэж хүний амин оронг сэвтээдэг байна вэ? Үзэн ядахуй нь толгойн орчимын амин оронг сэвтээдэг юм байна. Толгойн орчимд үзэн ядахуй, хардалт,атаархал,цээжний хавьд гомдол, мөн цаашлаад бусдыг болон өөрийнхөө хайрыг зориуд дарсанаас үүссэн гэмтэл болдог. Харин энэ бүх сэвтэл өвчин нь сэтгэлийн амар амгалангуй байдал өөрийгөө ариусгах буяаны сэтгэлээр дамжуулан ариусаж чаддаг. Зэмлэл хулчгар зан урвалт бурханыг муулах хуурамч гэрч болох нь бас хүний амин орныг сэвтээдэг болж таарлаа. Хүн бусдад хийгээд өөртөө худлаа хэлэх нь өвчин юм. Хүн хэн нэгнийг хайрлахгүй байх хэн нэгэн ёс журамгүй гэж өөртөө итгүүлэхийг оролдвол энэ нь хүнд өвчлөл үүсгэдэг байна. Дотоод чин шударга чанар бол эрүүл мэндийн гол нэг нөхцөл мөн. Хулчгар байдал нь хэн нэгний тухай муу санах зэмлэх,няцах үзэн ядах баллах ийм 5 гэмээс бүрдэж байна.Хүний далд ухамсарт
нь бүх чанарт харилцах харилцааны тухай мэдээлэл хадгалагддаг.
Тэгэхээр ямар нэгэн юмыг хэт их хүчтэй хайрлах нь үзэн ядахаас дутуугүй балладагийг байна. Хэтэрхий хайртай байх нь үзэн ядалтыг төрүүлдэг.Зарим хүмүүс сонсоод эсэгүйцэж магадгүй гэхдээ энийг би нэлээд судалж явсан
Хүн хүний онцлогоос таардаг гэх үү дээ. Магадгүй та нарын хамгийн их хайрлаж явсан хүмүүс эргээд та тэдэнд хор хүргээд байгаа гэдэг санал дээр эргэлзэх байх. Энэ бол хүний бие энэ бол түүний амин орон оюн санааны бүтэц. Чухам энд энэ орон золгүй явдалаас хүнийг хамгаалах тогтолцоо байдаг юм.Та хэн нэгэнд хайртай болонгуут энэ хүний хамгаалтын тогтолцоог арилгаж түүний хувь заяг эвдэх магадлалтай байдаг бөгөөд тиймээс та бид хэтэрхий хайртай хүмүүс хоорондоо гэрлэж чаддаггүй Магадгүй бидний дунд гунигтай сэтгэлд тогтоон үлдсэн дурсамж-г эргэн санахад илүүдэхгүй биз. Ямар ч үндэслэлгүй хардалт хэрүүл маргаан гэнэтийн өвчин үл ойлголцол бие биендээ хэтэрхий их хайртай хүмүүс гэнэт салаад 2 тийш болж шал өөр хүмүүстэй нийлдэг. Тэгээд эргээд дурсаад ярихыг нь сонсвол мэдэхгүй би тэрэнд маш их хайртай байсан хэтэрхий их хайртай байсан нийлээд бие биенээ зовоох юм билээ гэж би нэлээд хүмүүсийн яриаг сонсож байсан. Гол нь та бусад хүн өөрийгөө хүрээлэн буй юманд ухаангүй хайртай бол үүнийг өөрөөсөө яльгүй хөндийрүүлэх хэрэгтэй. Зөвхөн ойр дотны хүмүүс дээр эргэлдэж хэт сэтгэлийн хөдөлгөөнөөр хандаж эргэлдэж болохгүй үе үе бодлоо өөрчилж түр зайлс хийж байгаарай. Энэ нь таныг хэн нэгнээ битгий хайрла гэсэн үг бус харин бусад хүнд сэтгэлээсээ хэт наалдаж хандаж болохгүйг иулгох хэрэгтэй. Хэн хэн нь анхны ухаангүй гунигт түүхээ эргэн санахад нэгийг бодогдуулна биз.Юун вэ гэхээр ухаангүй хайрын цаана асар их шунал байгаа юм. Энэ нь таны тэр хайрлаад байгаа хүний амин орныг сэвтээж гэмтээдэг юм.Яагаад ч юм бэ? Бусад ертөнцөд хор хүргэхэд тэдгээр нь чухамхүү нүд рүү довтолдог байна.тэгвэл тэр их хайрын цаанаа байгаа шунахай зан ямар хор хүргэдэг, зөвхөн өөрийн эрх ашиг олзны тухай боддог. Тэгвэл шунахай хүн бусдад хор хохирол учруулдаг уу? Шунал бол ондоо ертөнцүүдийг устгах хөтөлбөр мөн.Бусдад байнга гомдож бас шунал ихтэй хүмүүс голдуу ходоодны хорт хавдраад өвчилсөн байдаг. Ер нь хавдарын төрлийн бүх өвчнүүд сэтгэл санаанаас үүдэлтэй гэж бүгд ярьдаг шүү дээ. Тэгвэл ходоодны хавдартай хүнийг авч үзье. Бусдад байнга гомдолдог санаанд нь таарах зүйл байхгүй үргэлж ямар нэгэн юманд хэт шунах н7 тийм зүйл биш билээ. Ямар ч эвгүй явдалаар сэтгэлийг ариусгадаг юм. Харин та хариуд нь гомдоно гэдэг ариусахыг хүсэхгүй байгаа хэрэг бөгөөд таныг улам хүчтэй өшиглөж өвчин ээрдэг. Иймээс ямар ч хүн өдөрт би бүхнийг хайрладаг би хэнд ч гомддоггүй гэж давтаарай.
Хүнд туссан ийм өвчин түргэмгий зангаар үүсэж наминчлалаар дамжуулан сэтгэлийн ариуслаар эмчлэгддэг бол өөртөө хайрыг мэдэрдэг хүний бие эрүүл байна. Хүмүүсийнг байнга хайрлаж сурах хэрэгтэй Хэрхэн яаж хайрлах вэ? Гэдгээ тунгаан бодож хэт хэн нэгэн рүү шунаж хэт их хайр хэрэггүй.Өгөлөө босоод хүрээлэн буй бүх ертөнц хүмүүс амьтан өвс урагамал цэцэгт сайн сайханг хүсэж байгаарай. Гзар дэлхий байгал эх бидэнтэй салшгүй холбоотой гэдгийг санаж байх хэрэгтэй
Үргэлж би өөрийгөө хайрладаг би бусад хүнийг хайралдаг би газар дэлхийг хайрладаг сансар орчлон эрхэт тэнгэр орчлонг хайрладаг гэж бодох бодолыг өөртөө хэлж сурах хэрэгтэй. Таньд шал өөр мэдрэмж төрнө. Ингэж байнга хүсэх цагт тэр түрэмгий зан хэт их хайр шуналын зангаас бага аажмаар ариусаж ирнэ.


Last edited by 2003-06-06 on Jun.27.10 12:35 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jun.26.10 5:14 am 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: May.02.10 9:32 pm
Posts: 1429
Location: Утга учиргүйн дунд ганцаардаж алхахад Уйдахын шаналан, хоосон зүрхэнд сүүмэлзэхэд
Их сайхан дэлгэрэнгүй бичжээ.
Миний хувьд их л бүрхэг тойм төдий ойлголттой явдаг хүн. Үлгэрлэвэл Оргил гишүүний хэлсэнтэй зарим талаар адил. Энэрэн нигүүлсэхүйн тухай , эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд хэмээхийн учир шалтгааны тухай, чухам тэр зургаан зүйлд бүхийл орчлонгийн эс ширхэг болгон багтдаг тухай, бодисын төлөв өөрчлөгдөн нэгээс нөгөөд шилждэг тухай урьд ба хойд насны тухай их л давчуухан мэдсэний төдий. Цаашид илүү ихийг бичвэл илүү ихийг эргэцүүлэх юм байна.

_________________
алхаад л баймаар, алхаад л ...


Top
   
PostPosted: Jun.27.10 1:10 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Өвчин хэрхэн яаж тусах Үйлийн үр

Өвчин энэ асуудалаар ярьхад хэтэрхий их байх юм. Яагаад гэвэл маш нарийн л даа магадгүй хэт их юм тайлбарлаж бичихээр хүмүүс гол зүйлийг уншихгүй залхуурах зүйл байдаг. Иймээс чадахаараа л товч хүн ойлгоход энгийнээр тайлбарлаж байна. Ер нь яагаад бидний дунд байгаа хүмүүс янз бүрийн хорт хавдарууд тусдаг вэ? Ихэнх хүмүүс хэл ам хараалаас үүдэж элэгний хорт хавдар тусдаг гэж ярьж байгаа олон хүмүүстэй уулзаж байлаа. Хавдарын өвчингүүд бүгд сэтгэл санаатай маш нарийн уяалдаа холбоотой байдаг бөгөөд хүний амин орон гажуудаж эхлэхээр өвчин ээрдэг. Ердөө л хүн бусдыг хайрлах хайр хүндлэхээс энгийн зүйлээс эхэлдэг. ямар ч нөхцөлд юу ч тохиолдсон бусдыг өчүүхэн ч болов сэтгэлдээ хайрлах сэтгэлтэй байж чадах нь энгийн зүйл боловч тэр болгон хүмүүс чаддаггүй. Надад ч тийм тохиолдол гарч байсан Нэг удаа Энэтхэг явах гээд юмаа цуглуулаад явж байсан юм бүгдийг нь авчаад шууд онгоцны буудал явах гээд найзыгаа гаргаж өгөөч гэхэд тэр явах боломжгүй өөрөө монгол явах ажил гараад юм хум хөөцөлдөд явж байна гэхэд нь их уурлаж билээ. Юу ч сонсолгүй шууд ганцаараа явсан даа. Харин багш дээрээ очоод уулзаад сууж байхад багш надад Хүн хүнээрээ байж хүнлэг оршихын тулд гаднаа хүн харагдавч дотроо бурханлиг шинж агуулж байдаг. Гаднаа байгаа зүйлсээр бухимдаж жижиг зүйлээс болж том нөхөрлөлөө сүйрүүлж болохгүй Өөрийн дотоод бурханлиг шинжээр үргэлж хайр энэрлээс бүрэлдэх агаад зөгийн бал хуримтлуулахын нэгэн адил хүн сэтгэлдээ энэхүү мэдрэмжийг хуримтлуулахын тулд тулд ыөрдөг гэж багш маань их л удаан гэгчээр тогтуун намайг харж байгаад сургасан билээ. Сүүлд найзын маань өвөө нь монголд бие нь муудаад тэр монгол явах гэж байсаныг би мэдэлгүй бухимдсандаа санаа зовсон. Бидний хэнд маань ч байх асуудал. Тэгэхээр гол нь юу вэ? Түрхэн зуурын уур бухимдал хар санаа маш аюлтай байдаг. Үүнийгээ мэдэлгүй мартаад өнгөрүүлсэн бол таны амин оронд гажуудал үүсэх эхлэл тавьгддаг гэдгийг дурдья. Юу гэхээр хэтэрхий шүүмжлэх сэтэлгээтэй муу бодолтой бол элэг нь өвчлөмтгий болдог. хэн нэгнийг гомдоож үе үе зүрх нь дэлбэрч байдаг бол зүрх нь мууддаг. Байн байн өөртөө болон дотныхоо хүмүүст өрчиндөө гомддог бол ходоод нь өвддөг. Гомдол их байх тусам нарийн мэдрэмжинд хүрч их хэмжээгээр өөрийгөө та хэлмэгдүүлнэ. Сэтгэлдээ ариун амгалан байлгагтун. Дургүйцлийн хир хэмжээ өргөжих тусам аюлт ихтай.Орчин тойрон хув7 тавиолан дотоод сэтгэлийн үргэлжийн эвгүйцэл ухамсрын чанадад нөлөөлж уушигны хавдар үүсдэг. Өнгөчөн төвшинд хэлмэгдлээ гэхэд сүрьеэ байнгын уушигны багтраа хатгалгаа тусч байдаг юм. Уушигны хавдар бол орчин тойрны зовлонг эсэргүүцлийн нэг илрэх хэлбэр юм. Энэ бол тэмцлийн хамгийн муу арга. Гадаад биш дотоод тэмцэл юм. Хүний гомдол хичнээн их орчин тойрноо шүүмжлэх тусам гадна талын хамгаалалт нь хязгааралалт нь хязгаарлагдан зэрэмдэглэгддэг юм.
Бид юуг хөгжүүлэх ёстой вэ? гэвэл хамгаалах довтлох аргыг эзэмшихээсээ илүү бурхан багшийн сургаалыг судалж сэтгэл дотроо бясалгаж бусдыг хайрлах хайр анхдагч өөрийн Би болон бусад бүхий л үнэт зүйлс дагалдагч гэдгийг мэдэрч энэрэх сэтгэл дүүрэн байх нь гол хүчин зүйл билээ.


Top
   
PostPosted: Jun.27.10 2:15 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Сэтгэлийн тэнхээ гэж юу юм бэ? Мэдэрч болно хүмүүсээ! Гэхдээ ухаарахад тийм хялбар биш. Жирийн хүсэл бол үүссэн шигээ уусан алга болдог. Хүсэл биелсэн ч оршсоор байвал хязгааргүй хүсэл. Харин нөхцөл байдал хүслийн эсрэг сөрж даван туулах чадвар нь тэнхээ юм. Хүрээлэн буй ертөнцийг гүнзгий танин мэдэх чадвартай ухамсрын өндөр хөгжилтэй хүнийг стратегич сэтэлгээтэй хүн гэнэ. Сэтгэлийн тэнхээний өндөр түлхэц бол нарт ертөнцийг танин мэдсэн зөв харьцаа зөв байр суурийн илрэл юм. Ийм хүний сэтгэл бурханыг хайрлах энэрэл дүүрэн ертөнцийг нигүүлсэн харж хандаж бурхан багшийн сургуульд айлдсан ёсоор өөрийгөө даруу төлөвөөр бие авч үзэн өөрийн шунал дур зоргоосоо тагалзагч шинжийг агуулсанаараа жинхэнэ удирдагч лидер жолоодогч байж чадна. Багш минь надад маш олон удаа хэлж сургадаг сургааль бол Өөрийн хэт их шунал хүслээс татгалзах нь аз жаргалд хүрэх үндсэн нөхцөл гэж хэлээд захиад байдаг. Яаxав тэр их шунал татсан гоё загварын өндөр өсгийтэй гутал авах юмсан, эсвэл гүүчи долче габана шанел-н брэнд гэсэн зүйл хүүхнүүдийн ганц эрлэг. Энэ үзлээс ухар гэж хэлэхэд хэцүү ч өөрийн сэтгэлээ шуналаа хэмжээнд нь барих хэрэгтэй гэсэн үг. Угаасаа бурхан багшийн сургуульд сургасан байдаг шүү дээ
Үйлийн үрийн ямар нэгэн хуулийг зөрчсөнөөс өвчин тусдаг гэдгийг л хэлэх гээд байна. Хүн бүрийн махбоди өөр өөр байдгийн адил өвдөх өвчиний байдал ч өөр. Гэхдээ тодорхой харилцан нөлөөлөл байдаг жам ёс бий.
Жишээ болгоход хүмүүсийн хоорондийн харилцаа 12 нугалаа гэдэсэнд нөлөөлдөг гэдгийг сонсоод та гайхах байх тиймээ энэ үнэн. Ойр дотны хүнд сав л хийвэл унтууцаж хэлхээ холбоогоо таслах бодол агуулж явбал чихрийн шижин өвчин тусна. Харилцаагаа таслахгүй ч байнгагомддог бол ходоод 12 нугалаа гэдэс өвднө. Ходоодны өвчинтэй хүмүүс өөрсдийгөө ер нь нэг шинжээд үзээрэй. Улмаар зүрх өвддөг болно Дотны хүндээ хатуурхаж муу санаж явбал элэг цөс өвчилнө. Наран сүлжээ мэдрэлийн эрчим хүчний бөөгнөрөл нь хоол идэвхтэй боловсруулах булчирхайн ойролцоо байдаг нь учиртай. Хүн мэдээлэл өвч хоол хүнсээ болвсруулдаг юм байна. Хараа,үнэр,амт бол хүнс хүний махбоди гэсэн 2 мэдээлэлийн системийн зуучлагч мөн. Энэ үе шатанд мэдээлэл зөв боловсроогүй цагт хоол идэх дур хүсэл алдагдах бүдүүн гэдэс хүлээж аваагүйгээс суулгах зэргээр илрэнэ. Гуанз хямд зоогийн газарт орсноос хүмүүс хордлого энэ тэр аваад байдаг Гэтэл хачин ч гэмээр юм хэлэхэд хүнсний муу чанараас бус харин хоол бэлдэж байгаа хүний сэтгэл ааш араншингаас ихэд хамаардаг байна. Бид давс нь ихэдсэн хоолыг хийсэн хүнийг жирэмсэн эсвэл хүнд сэтгэлтэй болчихиж гэж наргиан байдалаар ярьдаг ч ор үндэсгүй зүйл биш байна шүү. Манай эмээ яагаад ч юм хоол бэлдэж байх даа хамаг сайн сайхан чанаараа гарган сайн сайхан зүйлийн сэтгэлээр цаад хүнээ чин сэтгэлээсээ баярлуулах нь хамгийн их буян гэж ярьдаг, Хоолны ресторан хоолны ажил хийдэг хүмүүсийг эмээ маань буяантай ажил гэж их ярьдаг. Тэгээд буяантай ажил гээд ямар мэргэжилээ хаяад хоол хийгээд яваад байлтай биш хэ хэ хэ Гэхдээ манай эмэгтэйчүүд их анхаармаар байгаа зүйл шүү. Гар сайтай гар муутай гэдэг эртний монголчуудын хэлж ирсэн үгийг бодохоор.
Тэгэхээр сайн тогооч хүн сэтгэлийн дотооддоо энэрэлтэй үнэт зүйлсийг ялган дээдэлж үйлчлэхээсээ илүү хайраар оюун ухаан нь гийсэн хувь хүн байвал зүгээр болов уу? Гэхдээ ресторан ороод ямар тогооч байна гээд шагайгаад хараад асуугаад байлтай биш гэхдээ энд бол тогооч нь өөрөө гарч ирээд хоолоо тайлбарлаж өгч үйлчүүлэгчтэйгээ уулздаг ресторан цөөнгүй. Монголд харин ямархуу болоо? Би нээрээ тэгэж их сонирхож хайж байгаагүй юм байна.
Хоол хараад идэхээр зэхэх үед идэвхтэй мэдээлэлийн солилцоо явагддаг. Аажил тайван идэх нөxцөлд боловсруулалт сайжирч мэдээлэлийн боловсруулах хор хаягдал багасдаг. хоол хүнс ходоодонд ороход мэдээлэлийн боловсруулалтын хоёрдахь үе шат эхэлнэ. Гуравдахь үе шат нь хоол бүдүүн гэдсэнд орох үед хамаарна. Эхний үе шатанд ходоодны шүүсний булчирхай их нөлөөтэй байдаг. гэдсэнд ороход цөс 12 нугалаа гэдэс нойр булчирхай чухал үүрэгтэй. Элэг хүний оюун чадвар төгс төгөлдөр шинжтэй мэдээлэлтэй ажилладаг. Нойр булчирхай бусадтай харилцах харилцааг 12 нугалаа гэдэс дээрхи мэдээлэлүүдийд хариуцдаг юм. Гэдсэнд хүрч буй мэдээлэлийн бүтцээс хүний биеийн болон сэтгэл хөөрлийн байдал шалтгаална. Монголчууд бид хонь мах иддэг ер нь их махсаг хүмүүс. Найз нөхөд ойрын зарим хүмүүс Бүтэн хонины мах ч идэж чадахаар байна гэж ярихад нь би ойлгодоггүй. Юунд ингэж ховдоглож идэх сайхан байдаг байна гэж боддогсон. Эргээд бодоход их хэмжээний хүнс хэрэлгэж чадах булчирхай цагны механизм шиг зогсолтгүй жигд сайн ажилаж байгаа хэрэг. ийм хүн хардах хэрцгийлэх бардамнах зэрэг сөрөг хөөрлөөс ангид байж таарнанЗөөлөн сэтгэлтэй байж л ходоодны боловсруулалт сайн байна Хардамхай гомдотгой бол нойр булчирхай өвдөмтгий байна. Нэр төрд дуртай бол элэг эмтрэнэ. Өлсөж мацаг барих үед хэн нэгэн гомдох хэрэлдэх элдэвт санаа зовох зэрэг сөрөг хөөрөлд автаж болдоггүй юм. Сөрөг хөөрөлд биеийн ээд эрхтэнг гэмтээх аюултай юм. Хүний өвчлөх эдгэрэх нь түүний хувийн зан чанар ертөнцийг үзэх үзэлтэй шууд холбоотой.
Хардамхай хүний гар хөл цусан ханамжаар дутагддаг Үзэл санаандаа хэт үнэнч түүнээсээ болж бусадтай сөргөөлцдөг хүн сохрох нь их. Иймээс та маргаашаанаас эхлэн үгүй ээ ер нь одооноос эхлэн хүрээлэн байгаа орчиндоо найрсаг хандаж харилцаагаа зөөлрүүл. Зовлонг зайлуулах өөр арга алга. Гадаад ертөнцийн хувьд юунд ч бүү дургүйц Хурван сар хичээгээд үзэхийг та бүхэнээс хүсье Зүгээр л зан ааш дотоод оюун ухаан сэтгэлээ өөрчлөөд үзвэл яаасан юм бэ? Үнэхээр хэлсэнээр байж үзвэл бүх зүйлд та шал өөрөөр хандаж хорвоо ертөнцийг өөрөө харж хайрлах болно.
Энэ гагц хүү үйлийн үр-д нөлөөлөх хамгийн сайн арга билээ, Дотоод оюун бодолоо бид захирч сурмаар байна өвчин зовлонтой байгаа хүмүүсийг та нар ажиглаад судлаад үзээрэй гэж хэлмээр байна тэгээд миний яриатай харьцуулаад дүгнэлт хийж чадахаар бол бол үзээрэй


Top
   
PostPosted: Jun.27.10 2:23 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Та бүхэнд бичээд л суугаад байдаг Товчоор тайлбарлах бас хэцүү юм буруу зөв ярьж ойлгуулалгүй зөв ухагдахуун төрүүлж тодорхой ойлголт авч байвал гэж бодоод Бүгдийг яг хэрэгжүүлнэ гэж хэцүү юм байна гэж нэг хүн надтай уулзаад ярьж байсан гол нь бага зэргийг ч гэсэн амьдралдаа хэрэгжүүлж үзвэл...

Өнөө маргааш амран гээд одоо нэлээд орой болжээ гэхдээ надад өөрийн хийх ажил байгаа болохоор өнөөдөр ингээд өндөрлье. Харин дараа завтай болоод дараачин сэдвийг тавина гэхдээ ойлгомжтой тодорхой хэлбэрээр бичихийг оролдноо үйлийн үрийн ойлгогдохуун өөрөө маш том ухагдахуун болохоор маш товчоо бичиж байгаа Энгийн ямар ч хүн ойлгоход амар гэж бодоод. Гэхдээ бядмаг ухаантай надад энэ том ухагдахууныг та бүхэнд хүргэхэд нэлээд хэцүү байгаа гэдгийг ойлгож хүлээн авна уу


Top
   
PostPosted: Jun.27.10 2:33 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Nov.01.08 3:39 am
Posts: 3043
marked


Top
   
PostPosted: Jun.27.10 2:38 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Хүмүүсээ бие биенээ хайрлаж хүндэлж яваарай

http://www.youtube.com/watch?v=Sz1idnMQFOA


Top
   
PostPosted: Jul.01.10 6:04 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Чадварыг шүтэхүй Үйлийн үрийн механизм

Чадвар сэтгэлийн чанар мэргэн ухаан хувь заяаг газар дэлхийн баялгийн гуравдагч төвшин гэж нэрлэдэг. Зарим хүмүүс хоёрдох,гуравдахь төвшинг давж гараад гуравдахид үхэлтэй зууралдаж өвчилж үxдэг. Хүний бие ухамсар дэлхий өөд тэмүүлдэгв байна, харин амин орон далд ухамсар сэтгэл нь бурхан тэнгэр өөд тэмүүлдэг. Хэрэв сэтгэл газар дэлхийн юмтай наалдах юм бол зохицол эвдэрч бардам түрэмгий сэтгэлтэй болж эхэлдэг.Сэтгэлийг ариусгахын тулд газар дэлхийн юмнаас салах хэрэгтэй. Газар дэлхийн юм эвдэрч эхэлдэг. Эхлээд газар дэлхийн аз жаргал эвдрэх мэт эвгүй болдог.Хэрэв энэ нь тус болохгүй бол эвдэрч сэтгэл наалдсан зүйлээ хаях ёстой. Ингээд тус болохгүй бол бие эвдэрч санааны ариусал болсон үхэл ирдэг. За тэгэхээр маш чухал сэдвийн талаар яриагаа үргэлжлүүлье
Энэ бол чадвар мэргэн ухаан хувь заяаг шүтэх явдал юм. Сэтгэл газар дэлхийд наадвал ирээдүйн өвчин үхэл юм. Ийм юм болсон эсэхийг яаж тогтоох вэ? маш амархан Түрэмгий зангаар. Миний сэтгэл мөнгө өөд тэмүүлдэг гэж бодьё. Би хүссэн хүсээгүй хэд хэдэн сэтгэлийн хөдөлгөөн аяндаа үүснэ. Би мөнгөгүй хүнийг тоохгүй бөгөөд их мөнгөтэй хүнд атаархах болно. Мөнгөө хуйлгайлсан хүнийг үзэн ядаж ахиухан мөнгө олж чадахгүйдээ өөрийгөө зэмлэх болно. Их мөнгө алдчихвал харамсан санаагаар унаж мөнгөө алдахаас байнга айж мөнгөний тухай мөрөөдөх болно. Ингээд миний сэтгэл дэлхийд наалдах болно. Энэ нь нэг бол мөнгөнөөс салах эсвэл хүндээр өвчлөх эсвэл үхэх явдалаар шийдэгдэнэ. Сэтгэлд нэвтэрч буй түрэмгий занг бүслэн хаах механизм өө сэвгүй ажилладаг. Мөнгөө алдах явдал бүслэн хаах хамгийн өрөвчхөн хэлбэр боловч түүнийг юу юунаас илүү хүнд хүлээн авдаг. Хэрэв миний сэтгэл мөнгөнөөс зууралдсан бол миний мөнгийг хуйлгайлж надад мөнгө өгөөгүй хүн миний амь насыг авардаг. Энд бүх юм болж буй зүйлд хариулах хариуллаар тодорхойлогддог. Нөхцөл байдлыг хүлээн авч бурханд залбирч чин сэтгэлээсээ сэтгэл санаагаа ариусгаж чадвал энэ нөхцөл байдалд автагдаад байхгүй байна. Үүн дээр онцолж хэлэхэд Эд агуурс баялаг гол нь бус таалал төгсөхдөө булш руу мөнгө чинь орохгүй эхлээд сэтгэлийнхээ, дараа нь зорилгынхоо тухай бодох хэрэгтэйг хэлбээр байна. Нэг ийм мэргэн үг хүмүүс мэдэх байх Олны дунд биеэ цэгнэ Ганцаараа байхдаа сэтгэлээ чагна. Тиймээ хүн өөрөө юу бодож санаж явдагаа дүгнэх дүгнэлтийг өөрөө дотроо бясалган бодох хэрэгтэй. Газар дэлхий дээрх эд зүйлст хэт шунах нь бурхан багшийн сургаальд байдаг. Үүнд газар дэлхийн бүх зүйлийг энд орхих болно гэдгийг ухаарч ойлгож хүлээн авсанаараа сэтгэлээ ариусгадаг. Үхнэ гэдгийг үргэлж санаж бай бидний энэ зовлонт амьдрал мөнх бус гэж сургасан байдаг. Тэгэхээр бидний аз жаргал бидний биетэй холбоотой бол бие эвдэрхийн хамт аз жаргал зайлна. Бие эвдэрсэний дараа ямар нэг юм үлдэх болов уу? Үлдэнэ. Энэ бол чадвар сэтгэлийн чадвар мэргэн ухаан хувь заяа мөн. Чадвар нь гурваас таван төрөлд, сэтгэлийн чанар нь таваас долоон төрөлд хамаарагддаг. Мэргэн ухаан нь дөчөөс дөчин таван төрөлд амьдардаг. Хувь заяа дөчин есөн төрөлд хадгалагддаг.


Last edited by 2003-06-06 on Jul.01.10 6:43 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jul.01.10 6:42 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Тэдгээр нь биед харьяалагдахгүй боловч газар дэлхийн аз жаргал юм. Миний сэтгэлийг тэдгээртэй зууралдсаныг яаж тодорхойлох вэ? Мөн л түрэмгий зангаар.
Хэрэв би өөрөөсөө илүү чадвартай хүнд атаархаж ямар нэгэн юмыг хийж чадаагүйдээ өөрийгөө зэмлэж, намайг чадваргүй гэсэн хүнд гомдож, авьяас чадвараа тодруулах боломж өгөхгүй байгаа хүнийг зэмлэдэг бол би чадварт наалдсан байдаг. Хүүхэд төрөх үед ийм сэтгэлийн хөдөлгөөн онцгой аюултай
Хэрэв би хэн нэгнийг чадвргүй гэж тоохгүй байвал миний хүүхдэд чадвар огт байхгүй болно. Сэтгэлийн чанарт ч ийм явдал болно. Тэгэхээр атаархал, ихэмсэг зан нь чадвартай холгодуулан бусдыг болон өөрийгөө зэмлэхэд маш түргэн өвчин авчирдаг юм. Илүү оюунлаг хүмүүс өөрийгөө үзэн яддаг нь бусад хүмүүсээс илүү давуу байдаг гэсэн судалгаа гарсаныг үзэж сууна. Би бодлоо л доо яагаад вэ? Оюунлаг хүмүүс өөрөөр хэлбэл мэдрэлийн ядаргаанд орж мэдрэл нь амархан муудах тохиолдол ажиглагддаг. Санаагаар унах, мэдрэл муудах явдал бол аминаасаа уйдах өөрийгөө үзэн ядах явдал мөн. Ингэхэд Америкт сүүлийн жилүүдэд асар их мөнгийг толгойн өвчинийг эмчлэхэд зарцуулж байна. Бусад оронтой харьцуулахад мэдрэлийн өвчин архаг ядаргаанас болоод тархи толгойн өвчтэй хүмүүс тоогоороо толгой цохьдог.
Гэтэл энэ асуудал сайжрах байтугай муудсаар байна. Бараг л хоёр гурван хүн тутамын нэг нь л мэдрэлийн далд өвчтэй байна. Яагаад гэхээр эцэг эхийн мэдрэлийн өвчин үр хүүхэд ач зээ нарын үхэл болдог. Америкчууд ер нь их түрэмгий улс. Бусдыг шүүмжлэх эсэргүүцэхдээ л ч сүрхий. Юу вэ гэхээр газар дэлхийн баялагтай битгий их орооцолтун, гадна эд юмс нэр төр ашиг хонжоо мөнгө эд материалд бид хэт шунаж мөн өөрийгөө болон өрөөл бусдыг хэт их шүүмжилсэнээр би гэсэн чадварт хэт наалдаж байна. Сэтгэлээ чагнаад бурханы сургааль бурхан багшийн сургаалыг судалж сэтгэлдээ нээн бясалгаж үйлийн үрийн үрийг өөртөө тарихгүй байх нь чухал болоод байна


Top
   
PostPosted: Jul.01.10 6:44 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Үргэлжлэл бий... Зав гарвал бичиж оруулах болно


Top
   
PostPosted: Jul.01.10 6:47 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Apr.29.09 6:35 pm
Posts: 7644
Location: The mind is everything. What you think you become.
хэт их хайр нэгнээ зовоохоос хэтэрдэггүй гэдэг юутай үнэн
тиймээс хэн нэгэнд хамаг хайраа зориулах биш бүх зүйлд тэр их хайраа бага багаар зориулж байх гэдэг бодол чинь таалагдлаа

_________________
Love is the beauty of the soul


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 153 posts ]  Go to page 1 2 3 4 5 6 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited