#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Jul.20.18 6:01 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 70 posts ]  Go to page 1 2 3 Next
Author Message
PostPosted: Nov.22.11 2:19 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Энэ буландаа бид Иогийн тухай ярилцах болно
Иогоор хичээллэсэний ач тус хийгээд эрүүл зөв хоололт амьдралд хэрэг болохуйц мөрдлөгүүд бясалгалын хичээлийг шат дарааллан оруулах болхоор та бүгд өөрсдийн амьдралд хэрэг болхуйц мэдлэгүүд олж авч амьдралдаа хэрэгжүүлж чадах аваас оюун ухаан сэдхэлийн асар тайван байдалыг илэрхийлж эрүүл зөв хооллож чадна гэдэгт би итгэлтэй байна
Сонирхсон асуулт байвал асууж болно
Удахгүй шат дараалж бага багаар оруулах болно


Last edited by Сараан on Nov.22.11 2:37 am, edited 1 time in total.
тэмдэг тавиж,наасан


Top
   
PostPosted: Nov.22.11 12:40 pm 
Offline
MadeMoiselle
User avatar

Joined: Jun.17.06 12:54 am
Posts: 18870
Location: Нүцгэн ягаан уруулынх нь Нүглийг би шиммээр байна
Жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулсан иог байдымуу, тэр талаар лавхан тодруулаад өгөхгүй юу.

_________________
Хүлцэнгүй зүрх


Top
   
PostPosted: Mar.28.12 9:33 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Сайн байн уу
Өнөөдрөөс эхлэн Иогийн булангаа хөтлөхөөр боллоо.
Эхнээс системчлэн оруулахыг зорих болно
Иогийн дасгал болон хичээлүүд нь ямар нэгэн шашин биш учраас хэн бүхэн сонирхож үзэхэд илүүдэхгүй юм. Буланд тавигдах хичээл нийтлэлийг хуулбарлаж авах тараахыг хүсвэл эх сурвалж-г тэмдэглэх хэрэгтэй гэдгийг хүсмээр байна.
Таны дадал зуршил амьдралын хэв маяг-г өөрчилж чадна гэдэгтэй итгэлтэй байна


Image


Last edited by 2003-06-06 on Aug.22.12 11:28 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Mar.28.12 9:34 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Гишүүнийхээ хүсэлтээр Жирэмсэн үед анхаарах зөвлөмж болон дасгал


Жирэмсэн байх үе

Энэ үе бол эмэгтэй хүн амьдралдаа оюун ухамсарын хувьд хамгийн дээд байдалд хүрэх цаг мөч юм. Таны бие дотор бүрэлдэж буй бяцхан хүн, ертөнцийн нууцлаг гайхамшигийг баталж байдаг. Тиймээс энэ амьдралдаа шинэ хүнийг хүлээж авах бүхий л шаардлагатай зөвөлгөөг авах хэрэгтэй. Энэ талын олон зуун зөвөлгөөг орхиод энэ үед зөвхөн дотоод гайхамшит амьдралын өсөлт бойжилт хэрхэн цэвэр тунгалаг байлгах вэ гэдэгт анхаарахын тулд оюун санааны дадал хийхийг л зөвлөмөөр байна

Эхний 3 сар

Жирэмсний эхний 3 сард бие махбодын хувьд зарим нэг өөрчлөлтүүд болон дотор муухайрах, бөөлжис цутгах, сэдхэл хөдлөл ихтэй болох заримдаа унтамхай болох зэрэг олон шинж тэмдэг илэрнэ. Зарим эмэгтэйчүүдэд сарын хир үзэгдэхээс өмнөх үед ийм байдал тогтодог. Тэгсэн ч оюун санааны дадлыг орхиж болохгүй. Эрт унтаж эрт босох хэрэгтэй. Заримдаа жирэмсэн үед бясалгалыг өглөө оройд 2 удаа хийхэд тохиромжтой, биед амар байдаг. Цэвэр агаарт байж дасгал хөдөлгөөн хийж хөнгөн цэвэр хоол хүнс хэрэглэх, буурцагт ургамал, сүүн бүтээгдэхүүн, үр тариа самар тэргүүтнээс хангалттай уураг авах хэрэгтэй. Аль болох жимсний шүүснээс амин дэмээ нөхөхийг хичээгээрэй.

Дунд 3 сар

Энэ хугацаанд бие махбодийн таагүй зовиур ихэнх нь арилдаг. Хүүхэд хөдөлж эхлэнэ. Энэ бол амш сайн эерэг мэдрэмж юм. Хоёрдугаар 3 сарын гол шинж тэмдэг бол энэ билээ. Одоо Иогийн дасгалаа зогсоох хэрэгтэй. Бие махбодийн дааврууд аль хэдийн өөрчлөлтөд орсон байна. Хэвлий сав газарт ямар нэгэн даралт учруулж хэрхэвч болохгүй. Уян хатан байдлыг тэтгэх энгийн сунгалтын дасгал хөдөлгөөнүүдийг хийж болно
Каошик хэмээх дасгалыг хийх хэрэгтэй ( Каошики дасгалын тухай доор оруулах болно )
Бясалгалд зарцуулах цагаа уртгасга. Энэ нь таньд болоод таны хүүхдийн оюун санааны эр хүчинд их ач тустай юм. Энэ үе бол хүүхэдтэйгээ бясалгалаар дамжуулан харьцаж эхлэх цаг юм.
Өдөэ бүр бясалгалын ийм тусгай цаг, орчин бий болговол зохино. Гүн амарч тайвширах хэрэгтэй. Гэдсэн дээрээ алгаа нааж энхрий зөөлөн дулаан бүлээн мэдрэмж авч хүүхэдтэйгээ алтан шаргал гэрлэн утасаар холбогдон буйгаар төсөөлөөрэй. Нуруу хэвлийгээрээ зөөлөн займран хүүхдээ энхрийлэн хайрлах мэдрэмжээр түүнд хандан ярина. Хэсэг хугацааны дараа хүүхэд тань танд хариулдаг болно. Эхлээд энэ нь ухамсарт тань дуу авиа. зүргаар дүрслэгдэх мэдрэмж төдий байснаа ямар нэг хөдөлгөөн хийж хариулах гэх мэт улам илүү бодьтой болно.
Хүүхэдтэйгээ холбогдох оюун санааны хүч танд хангалттай байгаа бол аль болох эрт эхэлбэл тустай. Бяцхан үрийнхээ оронд өөрийгөө аваачин төсөөл. Эх үрийн дотоод холбоог мэдэрч эхэлснээс хойш хэвлий дотроо өсч буй үрээсээ юу хэрэгтэй юу шаардаж буйг нь асууж болно.
Энэ үйлдэл болон бясалгалаас төрсөн мэдрэмжээ тэмдэглэн бичих нь дурсгалтай төдийгөө тэрхэн агшинд болсон үйл явдалыг сайн ойголж тусгаагүй байсан бол дахин эргүүлэн хархад нөхөн ойлгох боломж бий болно.

Сүүлийн 3 сар

Жирэмсийн сүүлийн саруудад биеийн зовиур буцан илэрч магадгүй. Хүүхэд чин өсөхийн хирээр илүү их энерги шаардагдах болсноос энэ нь шалтгаална. Та жирэмсэн үеийн тусгал бясалгалаа энэ үед улам эрчимжүүлэх ёстой. Хүүхэдтэйгээ харьцах харьцаа тань бат бөх хүндэтгэлтэй болно. Энэ нь хүүхэд төрсний дараа эцэг эх үрийн харилцаанд чухал суурь болдог юм. Завилж суух боломжгүй болох учир бялсалгалын суудал тань зориулалтын тусгайлан бэлдсэн байх хэрэгтэй. Каошики дасгал нь хүүхэд төрүүлэхэд хамгийн чухал дасгал билээ. Аарцаг хошного орчмын булчинг дасгалжуулж умай нээгдэхэд туслах дадал болж өгөх ба хярзангийн урагдлаас хамгаална. Хэвлий, нурууг уян хатан болгох хялбар хөдөлгөөн хийж болно Сунгалтын дасгалууд хийж болохгүй. Өөрийгөө амрааж тайвшруулаад биеийн иллэг хийж байх нь чухал. Өөрийгөө амрааж тайвшууралаад зогсохгүй хожим хүүхдээ тосож авахад өөртөө итгэлтэй байхад тусалдаг нь судалгаагаар батлагдсан билээ. Өдөр бүр байгалын гаралтай тосоор хэвлийгээ илж байвал төрөх үед хялбар байх болно. Ном унших дуу дуулах нь сайн нөлөөтэй юм. Бие сэдхэл оюун санааны бэлтгэл нь хүүхэд төрүүлэхэд маш чухал нөлөөтэй. Иогоор хичээллэж бясалга хослуулж байгаа жирэмсэн эх сэдхэл цочроох элдэв мэдээ мэдээлэл уншихгүй, Мөн уурлаж бухимдахгүй байх хэрэгтэй. Жирэмсэн үедээ бусадтай хэрэлддэг уурладаг хүмүүсийн ихэнх хүүхдүүд их ууртай тархины хүнд өвчтэй даралттай наалдангатай хүүхдүүд төрөх нь элбэг гэдгийг санаарай.

Амаржих үед

Каошики дасгал болоод оюуны зохих дадал суусан бол та эсэн мэнд амаржиж болой.
Хамгийн том ач холбогдол нь та өөрийнхөө амьдарлын ирэх олон жилүүдийн шинэ эхлэлийг тосон авч буйд оршино. Ингээд шинэ хүн мэндэлсэнээс эхлэн оюун санаа болон бие бялдараа хэвийн хэмжээнд оруулахын тулс Иогийн дасгалуудаа үргэлжлүүлэн хийж эхлэхийг зөвлөж байна.


Image


Top
   
PostPosted: Mar.28.12 9:40 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Жирэмсэн үед хамгийн хийхэд тохиромжтой



Каошики

Каошики гэдэг нь * Коша * буюу үе, давхарга, гэсэн самгарьд үгнээс үүсчээ.
Энэхүү оюун сананы дасгал ( бүжиг) 1978 онд Тантрын гүрү Шри Шри Анандамурити анх дэлхийн эмэгтэйчүүдэд зориулан нээсэн юм. Оюун санааны тусгай мантра хэмнэлээр хийх 16 тоот хөдөлгөөнөөс бүрдсэн энэ бүжгийн цогц утга санаа нь Би бол бурхантай холбоо тогтоогч бичил ертөнц бөгөөд агуу их ертөнцийн эх үүсвэр хэмээх үзэл юм. Энэ дасгалыыг хийх эмэгтэйчүүдэд нийгэмд эзлэх байр сууриа мэдэрч ухамсарлахад нь туслана.
Каошики нь бүхий л биед бүрэн нөлөөлөлөх ба эмэгтэй хүний дотоод сэдхэл түүний мөн чанарыг мэдрэгэдэх оюуны тэлэлтээр өгнө. Бие махбодийн уян хатан чанарыг бэхжүүлж хэт таргалахаас сэргийлнэ. Сарын хир буусан, жирэмсэн үед энэ дасгалыг хийж болох бөгөөд дадал болгон үйлдсэн тохиолдолд сарын хир тогтолт зовиургүй ирдэг болохоос гадна өвдөлт хүндрэлтгүй төрөх болно. Энэ дасгал нь хүний овор багатай болгож цусну эргэлтийг тогтоворжуулан зүрх судалсны ажиллагааг сайжруулж бүх биеийн үе мөчийг уян цэх болгоно. Бие сэдхэлийг хөгжүүлэн бэхжүүлэх чухал дадал болж элгийг илааршуулна.



Image Image




Дасгалыг хэрхэн гүйцэтгэхэд зайлшгүй зүйлсүүд

Алгаа хавсарган залбирч * Би дээд бурхантай холбоо тогтооохыг хүч байна
Баруун * Би таны зорилтыг бусадад хэрхэн хүргэхээ мэдэж байна
Зүүн * Дээд бурхан таны хүслийг би зөв замаар биелүүлэхээ мэдэж байна
Урагш * Би таньд бүхий л зүрх сэдхэлээ зориулна
Арагш * Надад ямар ч саад бэрхшээл тохиолдсон даван туулахад бэлэн
Хөлөө дэвслэх агшинд * Дээд бурхан таны жинхэнэ дүр илрэлийг авч ирсэн учир гүн ухамсарын дээд хэмнэлийг дагая*


Top
   
PostPosted: Mar.28.12 9:41 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Каошики хийснээр доорхи эерэг үр нөлөө гарна


1. Биеийн булчирхайд нөлөөлөхөөс гадна хөлөөс толгой хүртлэх биеийн үенүүдэд дасгал болно
2. Нас уртасна
3. Төрөлтийг хөнгөн болгоно
4. Нурууны уян хатан чанарыг бэхжүүлнэ
5. Нуруу, бэлхүүс, хүзээ болон бусад үенүүдийн өвдөлт, хөшилтийг эдгээнэ
6. Сэдхэл болон оюун сэргэг хурц болно
7. Сарын тэмдэгийг тогтворжуулна
8. Булчирхан даавар ялгаруулалтыг тогтоворжуулна.
9. Бэлэг эрхтний өвчиний анагаана
10. Биеийн дээд хэсгийн үе мөчний уян хатан чанарыг нэмэгдүүлнэ
11. Нүүр ба биеийн арьсыг өнгөлөг зөөлөн шинж нэмэгдүүлнэ
12. Үрчлээнээс сэргийлнэ
13. Нойргүйдлийг эмчлэнэ
14. Нойрмог үлбэгэр байдалыг арилган
15. Хий өвчиний анагаана
16.Айдсааас ангиржуулна
17. Өөртөө үл итгэх байдалыг арилгана
18. Бие болон сэдхэлийн тэнхээ оюуны чадавхийг дээшлүүлнэ
19. мэдрэлийн өвчнөөс сэргийлнэ.
20. Бөөр болон цөс чулуужихаас сэргийлнэ
21. Гэдэс дүүрэх гүйлгэх хүчил ихэсгэх цусан суулга цусны өвчин шээсний замын өвчин тустай
22. Хэт таргалах буюу турах элэгний өвчин биеийн тэнхээ чалх зэрэгт нэн тустай


Top
   
PostPosted: Mar.28.12 10:24 pm 
Offline
MadeMoiselle
User avatar

Joined: Jun.17.06 12:54 am
Posts: 18870
Location: Нүцгэн ягаан уруулынх нь Нүглийг би шиммээр байна
Hoooh zondoo ih bayrlalaa :] yag odoo hereg bolood baisan yum...
Bayrlalaa

_________________
Хүлцэнгүй зүрх


Top
   
PostPosted: Mar.30.12 9:15 pm 
Offline
Алдар Сууны Оргилд Хvрсэн
User avatar

Joined: Oct.05.09 12:35 am
Posts: 2600
Location: Жаргалдаа ташууураааааал... :))
Баярлааа Писиди
маркед :wd:

_________________
~~~Амьдрал АМТТАЙ!!!~~~


Top
   
PostPosted: Apr.03.12 4:04 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Иог бол нэгдэхүүн ухаан

Эртний Төв Азийн гүн их ойд бие сэдхэлээ эзэмдэж сурахын тулд өөрсдийгөө бүрэн зориулсан иогчид амьдарч байжээ. Тэрхүү хүнгүй зэлүүд орчинд тайван амьдрах амьтдын хэрхэн хөдөлж, амарч хэвтэж зөнгөөрөө өвчнөө яж анагааж буйг анхааралтай ажиглах боломжтой байв.
Амьтдын янз бүрийн хөдөлгөөн янз байдлыг өөрсдийнхөө бие дээр туршин үзэж бие эрхтэн булчирхайнуудад нөлөөлж буй үр нөлөөг нь мэдэрч нээсэн байна. Олон мянган жилийн туршид иогчидын сэдхэн амьтадын байрлалууд нь АСАНА гэж нэрлэгдсэн мянга мянган дасгалууд бүхий цогц ухаан болон боловсруулсан юма. Тийнхүү могой, туулай, арслан. нисч буй шувуу, яст мэлхий, сармагчин, бүргэд. тогос гэх мэтчилэн тухай амьтадынх нь нэрээр нэрлэсэн байна.
Ойн Иогчид нээсэн энэхүү зөв хөдөлгөөн нь урт удаан хугацааны туршид хөгжиж боловсрон цэгцлэгдэж хүн төрлөхтөний соёлын их ололтууд нэг болох ИОГАСАНА бий болсон билээ.
АСАНА आसन хэмээх нь самгарьд үг бөгөөд утга нь ТААВААРАА БАЙХ БАЙРЛАЛ гэсэн санааг илэрхийлнэ.
Иогийн олон мянган дасгалууд нь хүний биеийн тодорхой хэсгүүдэд зөөлөн шахалт, даралт ачаалал өгснөөр дотоод шүүрлийн булчирхайд нөлөөлж дааврын тэнцвэртэй шүүрлийг бий болгодог. Ингэснээр Сэдхэлийн сөрөг долгиосол ( сөрөг үйлдэл эмоци) намжиж тэнцвэрт бие сэдхэл тайвширч эрүүл байх үндэс бүрддэг билээ.


Top
   
PostPosted: Apr.03.12 4:05 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Иогийн ухаан болох Бие- Сэдхэл- Ухамсар

Бидний оршихуйн бие махбод, сэдхэл, ухамсар хэмээх 3 гол зүйл дээр тулгуурладаг.
Эдгээр нь харилцан хамааралтай гэдгийг санаж авах хэрэгтэй.
Өөрөөр хэлвэл хүний бие сэдхэл ухамсарын хөгжил тэнцүү түвшинд байхад оршино.

- Бие эрүүл хөгжил сайтай байсан ч сэдхэл цэвдэг оюун хойрго бол чийрэг биетэй амьтадаас ялгарах зүйл үгүй
- Сэдхэл нь уян зөөлөн зөв мэдрэмжтэй ч бие сул дорой, ухамсар нь хоосролтой бол ертөнцөд тэнэг хэмээн нэрийднэ
- Ухамсар нь хөгжингүй чадвартай, авъяастай ч сэдхэл нь цэвдэг хүйтэн, хувиа хичээсэн, бие нь сул дорой байх аваас тэр бүх ухамсарын хөгжил чадвар нь үнэ цэнэ гэж үгүй

Иогийн дадал нь Бясалгал, Дасгал, Ёс суртахууны баримтлал 3-г Иогийн найман шат буюу Астанга иогоор ( Ashtanga Yoga) мөрдөн дагана.
Харин бусад дадлууд нь хүний шинж чанарын гурван тал болох Бие Сэдхэл Ухамсарыг цэвэрлэх ариусгах амин эрчээр тэжээх аргууд орно. Иог хийж буй хүмүүн Ёс суртахууны үзэл баримтлалаараа эрчмийг гаднаас авч, дасгалаараа эрчимээ хадгалж, бясалгалдаа эрчимээ зарцуулдаг.

Анх иогод суралцаж эхлэх үед ёс суртахууны дадлуудыг дагаж бие сэдхэл нэг түвшинд л байдаг.
Харин дээшлэх тутам энэ 2 ( Бие, Сэдхэл ) оюунлиг шинж рүүгээ улам бүр ойртох нь нарийн хөгжлийг илэрхийлж байна. Бие сэдхэл ухамсаржсан төр олоод дан ганц оюун ухаан ноёлох цагт хүн ер бусын болоод өөрийн сүнсийг тэнгэрийн замаар хөтлөх болно Энэхүү 3 хөгжилийн нууц үүнд оршино.


Top
   
PostPosted: Apr.03.12 4:05 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Бие махбодь

Бид биеэ боловсронгуй өндөр хөгжилтэй болгож биеийн хинхэнэ гоо сайхан хүрэхийн төлд тэмүүлэх хэрэгтэй. Хүн төрлөхтөний түүхэнд маш олон аргууд байх боловч Иогийн дадал нь 3 цогцийг бүрдүүлж чадсанаараа хамгийн цогц гэж хэлж болох юм.
Иогийн дадал дасгалаар тасралтгүй 6 сар хичээллэхэд бие тэнцвэрт байдалд орж хөгжиж боловсронгуй болж эхлэх болно. Иймээс Иогийг өөрийн амьдралын нэг хэсэг болгох гэж үзээрэй.
Биеийг хөгжүүлэх Иогийн ач тус

- Биеийн зөв хөдөлгөөн
- Хоол ба зөв хоололт
- Мацаг- биеэ цэвэрлэх ариусгах


Top
   
PostPosted: Apr.03.12 4:36 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Биеийн зөв хөдөлгөөн

Иогийн бие махбодийг хөгжүүлэхийн тулд Иогийн дасгалууд дотор амьгалын дасгал голлох байр эзлнэ. Биеийн бүх булчирхайд зэрэг нөлөөлж чадах Иогын үндсэн 12 Асана байрлалыг сонгож оруулахыг оролдлоо



1. Иог Мудра मुद्रा ( Иогийн сүлд )

Image Image


2. Бужаунга भुजङ्गासन ( Наж Могой )

Image


3. Дийргапранама प्राणायाम ( Мөргөл )


Image

4. Шашаунга योगी ( Туулай )

Image


5. Дханура धनुरासन ( Нум)


Image


6. Мацендра अर्धमत्स्येन्द्र ( Мушгираа)


Image


7. Мацямудра मत्स्य आसन ( Загас )


Image



8. Чакра चक्र ( Хүрд )


Image



9. Гомука गोमुखासन ( Үхрийн толгой )



Image


10. Жанушира ( Өвдөгт толгой хүрэх )


Image


11. Туладанда ( Тэнцвэрт байдал )



Image


12. Падахаста ( Хөлдөө гараа хүргэх )


Image


Top
   
PostPosted: Apr.03.12 4:37 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Эдгээр 12 Асана байрлалыг өглөө орой зургаа зургаагаар нь үйлдэнэ. Уг дадлыг үйлдсэний дараа биеийн булчирхайнаас ялгарсан дааврыг тарааж иллэх хийлгэх хэрэгтэй, бүх биеэ суллах амралтын дадал хийснээ Иогийн дасгалаа дуусгана.
Иогийн Асана байрлалыг ( Цаашид Иогийн дасгал ) эхлэхээс 20 минутын өмнө амьсгалын энгийн дасгал хийх хэрэгтэй. Энэ нь биед хуримтлагдсан хорт хийг хөөж Иогийн Асана дадал үйлдэх таатай мэдрэмж биед бий болгодог. Хоёр гарынхаа хуруунуудаар гэдсээ шахаж тавь өгнө. Эхлээд амьсгаа авахдаа гэдсээ төмбийлгөнө. Амьсгал авч удаан барина. Амьсгалаа гаргахдаа хуруунуудынхаа тусламжтайгаар гэдсээ шахна. Мөн амьсгалаа барьна. Жигд тоогоот хийнэ. ( Эдгээр дасгалуундын тухай дараагийн хичээлд нэг бүрчлэн дэлгэрэнгүй тайлбарлан бичиж оруулах болно )
:cheerleader:


Top
   
PostPosted: Apr.04.12 1:19 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Aug.23.08 1:13 pm
Posts: 65
Bayarlalaa. Avlaa shuu


Top
   
PostPosted: Apr.04.12 2:17 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Apr.22.02 3:10 pm
Posts: 13869
Location: above
2003 esto goiim oruulj bn,bayrlaa

_________________
beyond


Top
   
PostPosted: Jun.29.12 8:39 pm 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Joined: Jun.15.12 12:04 am
Posts: 13
hi. Өдрийн мэнд. Мацаг барих тухай хэлж өгөөч. Ус ууж мацаг барих, ус уухгүй мацаг барих юугаараа ялгаатай юм. Ус уухгүйгээр хэд хоног мацаг барьж болох вэ?
Мацаг барьж эхэлснээс 6-10 хоногийн дараа хүний бие нь хортой эд эсүүдээ задлан устгадаг гэсэн. Энэ нь ус ууж мацаг барьж байхад юм болов уу эсвэл ус уухгүйгээр мацаг барьж байхад ингэдэг юм болов уу. Эсвэл аль аль нь ялгаагүй юм уу? Хэлж өгөөч Please...


Top
   
PostPosted: Jun.29.12 8:52 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Mar.04.05 10:58 pm
Posts: 8741
Location: You're not special. You're not a beautiful or unique snowflake. You're same as other 7billion people
setgel sanaagaa tuvluruuleh tal deer yoga-iin bish setgel zuin dasgal bnuu ?

_________________
Eat sh*t.


Top
   
PostPosted: Jul.16.12 7:46 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
munhuu88 wrote:
hi. Өдрийн мэнд. Мацаг барих тухай хэлж өгөөч. Ус ууж мацаг барих, ус уухгүй мацаг барих юугаараа ялгаатай юм. Ус уухгүйгээр хэд хоног мацаг барьж болох вэ?
Мацаг барьж эхэлснээс 6-10 хоногийн дараа хүний бие нь хортой эд эсүүдээ задлан устгадаг гэсэн. Энэ нь ус ууж мацаг барьж байхад юм болов уу эсвэл ус уухгүйгээр мацаг барьж байхад ингэдэг юм болов уу. Эсвэл аль аль нь ялгаагүй юм уу? Хэлж өгөөч Please...


Мацаг ни 2 төрөл байдаг бөгөөд хуурай болон нойтон мацаг юм
Нойтон мацаг ни зөвхөн ус сүү жимс төдийхнөөр хийдэг бол Хуурай мацаг огт ус уухгүй юу ч идэхгүй байх явдал юм.
Иогийн ухаанд хуурай мацагийг сард 2 удаа хийх ни хүний биед хуримтлагдсан хорт бүхий л бодис-г ялгаруулж гаргах ни тустай гэж үздэг.
Иймд хуурай мацагийг зөв хийх хэрэгтэй 24 цаг юу ч идэхгүй уухгүй байсанаар дараагийн өдөр мацаг тайлахдаа 2 литр орчим буцалсан усыг жимс тарагийн хамт идэх хэрэгтэй Мацаг тайлах маргааш өдөр ни мацгаа зөв тайлсанаар гүйлгэж эхлэнэ. Энэ биед хуримлагдаж удсан бүхий л хорт зүйл гадагшилж буй хэрэг. Мах, нөөшилсөн дарсан бүтээгдэхүүн. хагас болон бэлэн хоолны бүтээгдэхүүн цагаан гурил чихэрлэг бүтээгдэхүүн хэт ислэг бүтээгдэхүүнүүд хүний биед маш удаан хугацаагаар хуримлагдаж үлддэг. Эдгээр бүтээгдэхүүн ни хүний биед оршиноос нүүр царайгаар тослог ихдэх, харлах сэвхтэх мөн ходоодны үйл ажиллагааг гэмтээдэг. Монгол хүмүүс хуурсан шарсан бүтээгдэхүүнд их дуртай.
Биеэ эрүүлжүүлэхийн тулд мөн биеийн жинг зөвөөр хадгалахыг хүссэн хүмүүс мацаг барих тун хэрэгтэй.
Хүнд өвчтэй, цусны даралт багатай бие султай болон анхлан хийж буй хүмүүс нойтон мацаг буюу ус жимс сүүгээр даруулах мацаг хийж болох юм.


Нэг зүйлийг анхааруулахад тогтмол мацаг-г 1 өдөр л хийх хэрэгтэй
Сардаа 2 удаа. Харин бясалгал хийж байгаа тохиолдолд багштайгаа зөвлөлдөн 5-с 10 хоног хийх тохиолдол бий. Бясалгал хийж үйлдэж буй тохиолдолд зарим үед хоол хүнс идэх ни хүнддэг


Top
   
PostPosted: Aug.20.12 11:12 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Apr.22.02 3:10 pm
Posts: 13869
Location: above
Ziak 24n tzag huurai. Zalguulaad 24n tzag noiton matzag barihad
yaj tailah be nzaa?
Baitzaanii shuluur tailchihuu shuud?

_________________
beyond


Top
   
PostPosted: Aug.20.12 11:58 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16600
Цэвэрлэгээний дасгалууд, хүрдүүд, гэрлэн биеийн талаар, мөн гэрлэн биеийг хэрхэн харж сурах талаар оруулах боломж байна уу?

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Aug.20.12 1:21 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Aug.23.08 1:13 pm
Posts: 65
Tseverlegee hergtei shuu. Minii huuhduud. Sardaa yadahdaa gantshsan. Chadahgui bol zuv yavaach. Don't harm people!!!


Top
   
PostPosted: Aug.20.12 2:21 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16600
otgolt wrote:
Tseverlegee hergtei shuu. Minii huuhduud. Sardaa yadahdaa gantshsan. Chadahgui bol zuv yavaach. Don't harm people!!!

:??: Ойлголт байхгүй бол ядаж дуугүй байж тус болооч. Харсан бүхэнтэйгээ хамхалдаж байх донтой гарууд их байх юм аа.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Aug.20.12 3:10 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Aug.15.07 11:21 am
Posts: 6491
2003-06-06 wrote:
Эдгээр 12 Асана байрлалыг өглөө орой зургаа зургаагаар нь үйлдэнэ. Уг дадлыг үйлдсэний дараа биеийн булчирхайнаас ялгарсан дааврыг тарааж иллэх хийлгэх хэрэгтэй, бүх биеэ суллах амралтын дадал хийснээ Иогийн дасгалаа дуусгана.
Иогийн Асана байрлалыг ( Цаашид Иогийн дасгал ) эхлэхээс 20 минутын өмнө амьсгалын энгийн дасгал хийх хэрэгтэй. Энэ нь биед хуримтлагдсан хорт хийг хөөж Иогийн Асана дадал үйлдэх таатай мэдрэмж биед бий болгодог. Хоёр гарынхаа хуруунуудаар гэдсээ шахаж тавь өгнө. Эхлээд амьсгаа авахдаа гэдсээ төмбийлгөнө. Амьсгал авч удаан барина. Амьсгалаа гаргахдаа хуруунуудынхаа тусламжтайгаар гэдсээ шахна. Мөн амьсгалаа барьна. Жигд тоогоот хийнэ. ( Эдгээр дасгалуундын тухай дараагийн хичээлд нэг бүрчлэн дэлгэрэнгүй тайлбарлан бичиж оруулах болно )
:cheerleader:


bulchirhain yalgarsan daavriig yaaj taraadiin?

_________________
www.hicheel.com


Top
   
PostPosted: Aug.21.12 3:13 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Сараан wrote:
Ziak 24n tzag huurai. Zalguulaad 24n tzag noiton matzag barihad
yaj tailah be nzaa?
Baitzaanii shuluur tailchihuu shuud?



Сайн байн уу
Эхний ээлжинд хэлж байснаар 1 сард 2 удаа л мацаг хийхэд Биеийн хорыг гадагшлуулах хандлага их.
Мацаг тайлахын тухай Орой 24 цагаас маргаашын 24 цаг хүртэл хийлээ гэж үзэхэд
2 литр буцалсан усанд нимбэгийг шахаж хийн халбага давс хийх хэрэгтэй.
Ойр ойрхон шууд уувал зохимжтой. За Тэгээд л 30 минутын орчимоос гэдэс гүйлгэж гадагшилж эхэлнэ дээ. Эхний үеэд 2 литр усыг шууд уухад хэцүү Лимонтой давстай ус уухад огиж бөөлжих гээд байдаг. Хүмүүс үүнээс болж ойр ойрхон уухаас зүрхшээж бага багаар уугаад байдаг. Мацгаа тайлая гэвэл эхний ээлжинд дадаж ууж сурах хэрэгтэй.
Биед хуримтлагдсан бүхий л хоол ундны ялзмаг элдэв зүйлс гадагшлах үед 2 ширхэг банана ид. Банана идсэний дараагаар бага зэрэг тараг уух хэрэгтэй. Үүдээс хойш Байцаатай юм уу Шанцайтай шөл уувал зохистой. Махыг дараагийн өдрөөс хэрэглэх нь зөв.
Шарсан хуурсан хүндэвтэр хоолноос татгалзаарай.
Иогоор анхлан суралцаж эхэлж буй хүмүүс эсвэл хичээллэдэггүй хүмүүс ч тэр хуурай мацагийг 1 сард 2 удаа хийхдээ Нойтон хуурай мацагыг холиж хийхгүй байхыг зөвлөе. Бие султай цус багадалттай хүмүүст толгой эргэж дотор муухайрах ухаан алдах ч нөхцөл үүсэх сөрөг нөлөө үзүүлэх хандлага их. Хэрэв биеийн эсэргүүцэл сайтай гэж үзвэл нотон мацаг хийх үед 2-2,5 литр ус ихийг хэрэглэж тараг, жимсээр нойтон мацгийг үргэлжлүүлэн хийж болноо.
Ус тараг нь хүний биед хуримтлагдсан зүйлсийг гадагшуулах бөгөөд тогтмол хэрэглэсэнээр нүүр царай өнгөлөг болж сэргэдэг. Байцаатай шөл нь калори тун бага учраас жингийн илүүдэл асуудалыг зохицуулж гэдэс сайхан цэвэрлэдэг.


Top
   
PostPosted: Aug.21.12 3:18 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Саруул wrote:
Цэвэрлэгээний дасгалууд, хүрдүүд, гэрлэн биеийн талаар, мөн гэрлэн биеийг хэрхэн харж сурах талаар оруулах боломж байна уу?


Сайн байна уу

Хүний биеийн гэрлэн бүрхүүл буюу 7 Чакра



Image


Зургийг харан тайлбарлан хэлвээс дээрээс нь доошоо өгүүлэх болно

1 Гол хүрдэн буюу Амар Амгалангийн Сахасрара Сахасрара чакра “нэг мянга” гэсэн утгатай үг. Энэ хүрдээр 1000 сувгаар сансрын энерги цутган ордог. Энэ хүрдний доор махан биед туслах хүрд болох бинду буюу зулайн хүрд оршино. Харин энэхүү титэм хүрд нь хүний бие махбодид бодитоор бус толгой дээр агаарт оршдог. Үүний эерэг төлөв нь хоёрдмол ухамсрын хязгаараас гарах материйн гурван мөн чанар болох хүч, идэвх, ариусал юм. Харин сөрөг төлөв нь бурханд үл итгэх явдал юм. Энэхүү чакра нь гэгээрэл ариуслын бүх урсгалуудын эрхэм зорилго болох бүх чакруудаар дайран өгсөх күндалины хөдөлгөөний сүсний ертөнцтэй уулзах бэлчир юм.

2. Мэлмийн буюу Оюун ухааны Аджна Чакра нь хөмсөгний дээд түвшинд духны голд орших сэтгэл зүйн хамгийн чухал төвүүдийн нэг юм. Энд ида, пингала, төв гурван судал ирж нийлдэг. Энэхүү чакра нь уртавтар тархины дээд хэсэгт байрлах бөгөөд тархины шүүрэл ялгаруулах боргоцой булчирхайтай холбоотой байна. Ариусал хийгээд өнчин тархины болон бусад булчирхайн хэвийн ажиллагааг хангадаг.

3. Хоолойн хэсэг, Төгс Жаргалан хүрдэн Вишдха Чакра нь хоолойн ард, уртавтар тархи болон нугасны уулзвар дээр орших ба физик биеийн хувьд нүүр, хамар, хоолой, шүд, ам, амны хөндий зэргийг хариуцах бөгөөд ханиад томуу, хамар хоолойн элдэв халдлагаас хамгаалах, тамхи татах, элдэв зүйл үнэртэх зэрэг гаж буруу зуршил, донтолтоос сэргийлдэг. Хоолойн хүрдний зүүн талын эерэг төлөв нь ахан дүүсийн эвтэй найрсаг харилцаа байдаг бол сөрөг төлөв нь хараалын үг урсгах, алдаа доголдлыг эсвэл болохгүй бүтэхгүй хэмээн ярих харин баруун талын эерэг төлөв нь өөрийн жинхэнэ “би”ээ ажиглан тандах, түүндээ үнэнч байх эрмэлзлэл, сөрөг төлөв нь ханиалга болон амьсгалын замын хүндрэлүүд, тамхи, хараал зүхээрийн үг хэлэх явдал юм.

4. Зүрхний болон Номын хүрдэн Анахата Чакра нь зүрхний төвшинд, цээжний төв хэсэгт, нурууны ясны доторхи хананд байрлана. Энэ нь зүрхний мэдрэлийн судлууд болон зүрхний мэдрэлтэй харгалзах тархины хэсэгтэй шууд холбоотой. Энэхүү хүрд сэргээгдсэнээр цэвэр ариун хайр энэрэл өндөр уулын ус лугаа хариу нэхэлгүй дэврэн бургилж эхэлнэ. Мөн өөрийгөө гэх аминч аливаа арга саамаас мууд татагдах дур хүслээсээ татгалзан, харин өөрийгөө бусдын байран дээр тавин, хүмүүсийг жинхэнэ ёсоор ойлгох болно

5. Наран хүрд Манипура Чакра нь хүйсний дээд талд нурууны дотор талын ханан дээр оршино. Уг хүрд нь хөгжил дэвшил, эрэл хайгуул, оршихуйн арга нөхцөл, үнэн шударгыг билэгддэг. Энэ чакра нь амьдралыг тэтгэгч хүч бөгөөд ходоод, гэдэс, дэлүү, элэгний үйл ажиллагааг хариуцна. Үүний эерэг төлөв нь арван цагаан буяны үйлийг бие хүн бүрэлдэх арга зам хэмээн үзэх явдал ба сөрөг нь хоол хүнсээ хязгаарлах, эсвэл бүр хэтрүүлэн хэрэглэх, материаллаг сонирхол, архи тамхинд хэт орох, хатуужихын тулд өөрийгөө хэт зовоох, гэр бүлийн асуудалтай зууралдах, эхнэр нөхрөө дарангуйлахыг оролдох зэрэг болой.

6. Хувилгаан хүрд Свадхистна Чакра нь нурууны нугасны доод төгсгөлд орших ба энерги орох хоёр тийшээ чиглэсэн цорготой. Биеийн урагш чиглэсэн цорго нь хүйсны нүхнээс хоёр хуруу доор зайд, арын цорго нь ахар сүүлний хавьд байрлана. Уг хүрд нь урам зориг, ёс зүй, эрхэм дээд мэдлэг, бүтээлч үйл ажиллагааг хариуцна. Үүний харьяа эрхтнүүд нь бөөр, элэг, дэлүү, бөөрний дээд булчирхай, сав багтдаг. Сөрөг төлөв нь хуурамч дүр эсгэн жүжиглэх үйлд хэт татагдах, хувиа хичээх, мансууруулах бодис, архи дарсанд орох гэх мэт болой.

7. Үндэс буюу Муладхара Чакра эрэгтэй хүмүүний бэлэг эрхтэн хошногны амсарын хооронд хярзан дээр оршино. Эмэгтэйчүүдэд бол бэлгийн гадна уруулын хойд хананд байна. Уг хүрд нь бэлгийн үйл ажиллагаа, бэлгийн энергийг хариуцдаг бөгөөд үүний сөрөг төлөв нь хуял тачаал, гаж буруу секс, материаллаг сонирхол, оюун билгийн эрэл хайгуулыг үл сонирхон чихэн дүлий байх явдал бөгөөд илрэл нь өтгөн хатах, түгжрэл, шамбарам болно










Цэвэрлэгээний дасгалын тухайд булчирхайд ялгарсан даавраа тараах иллэг массаж хийлгүүлэх хэрэгтэй Ассанын үндсэн дасгалыг хийснээр цэвэрших бүрэн боломж буй. Гагцхүү
дасгал гэлтгүй Бясалгал хийх үед байрлах орчиноо сонгох нь чухал. Мацаг хийх үед мацаг тайлах үедээ аль болох олон нийт төвлөрсөн газраар хэсэхгүй байх нь дээр. Биед хуримтлуулж авч буй сайн энергийн бүрхүүлээ гэмтээх магадлал өндөр.
Тайван амгалан тааваараа байхад Мацаг тайлсаны дараах өдрүүдээр бие хөнгөрч сэдхэлд хуримтлагдсан зүйлсүүд аажмаар сарниж эхэлдэг. Товчхон хэлбэл орчиноос өөрийгөө хэсэгхэн хором тасалж авах нь эерэг. Хачин жигтэй мэдээ мэдээлэл уур бухимдуу хүмүүс, хашигирсан дуу хөгжимөөс зайлсхийх цаашдын тайван амгалан байдалыг улам ихэсгэж өгдөг. Хүмүүс асуудаг л даа Ганцаараа байснаар гэгээрэхгүй биз дээ гэж хэлдэг ч үнэндээ Ганцаараа хэсэгхэн хором тайван амгалан байж чадсанаар хүн өөрийнхөө дотоод чинад орших дуу хоолой амар амгалан амьдралынхаа тухай эргэцүүлж маш ихийг боддог. Үүнд бясалгал иогийн дасгалын үнэ цэнийг харуулж буй хэрэг билээ.
Таны асуугаад байгаа гэрэл биеийн бүрхүүлийг хэрхэн яаж хамгаалах нь үүнтэй уялдаа холбоо маш их гэдгийг бодууштай


Top
   
PostPosted: Aug.21.12 3:21 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
otgolt wrote:
Tseverlegee hergtei shuu. Minii huuhduud. Sardaa yadahdaa gantshsan. Chadahgui bol zuv yavaach. Don't harm people!!!



Бид ойлгож зөв сайхан явахыг ихэд хичээх болноо баярллаа таньд :wd:


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 70 posts ]  Go to page 1 2 3 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited