#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Jul.23.18 1:35 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 41 posts ]  Go to page Previous 1 2
Author Message
PostPosted: Apr.21.11 11:12 pm 
Offline
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн

Joined: Sep.05.09 10:45 pm
Posts: 159
Location: Та бидний зүрх сэтгэл нэг зүг цохилно.
Усны мэдээлэл шингээх чанарын тухай гоё судалгаануудын үр дүнг яах вэ.
Уг нь тэрэн дээр рок мэтийн хөгжмүүд нь усны талст бүтцийг эвдэж байсан шд.
Хүний хэдэн хувь нь ус билээ дээ.


Top
   
PostPosted: Apr.25.11 5:58 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Aug.23.08 1:13 pm
Posts: 65
Гэгээрэлийг яс тас тийм ийм гэж ойлгож болохгүй юм шиг байгаа юмаа. Зарим энгийн мөртлөө төрөлхийн ухаантай , сэтгэл сайтай арван хуруу тэгш гэж бидний яридаг шиг хүмүүс байдаг. Тэднийг би гэгээн хүмүүс л гэж бодоод байдаг. Сайхан муухай юм адилхан л тааралддаг байлгүй. Тэнцүүлж баланслуулж чадаад байгаа юм биш үү? Гэхдээ эд доод түвшинд яригдах байх л даа.
Дээд түвшний жишээ гэвэл Трунгра ринбучи байна. Архи маш их уудаг, шавь нартайгаа бэлгийн харьцаанд орно тухайн үейин плайбой байсан гээд байгаа. Гэтэл тэр хүн 60-70 аад оны гацаанд орсон байсан Баруунихны сэтгэлгээнд маш их өөрчлөлт оруулсан, хавчигдаж байсан Түвдийн шашнийхны хувид Баруунд дэлгэрүүлсэн анхны хүн.Одооч шавь нар нь улам л чухал хүмүүс болоод байна даа.
Нас барахдаа самади д 5 хоног байсан,гэгээрсэн хүний олон шинжийг үзүүлсэн гэж ярих юм байна билээ. Тэгэхээр буян нь нүгэлээсээ хавьгүй их байвал дээд түвшинд ч гэгээрч болж байна гэж ойлгоод байгаа ш дээ. Түүнээс маш их систэмчилсэн ойлголт биш болов уу гэж мунхаглана


Top
   
PostPosted: Apr.26.11 10:16 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Mar.07.06 1:54 pm
Posts: 9658
Location: Хоёр зууны өмнөх тосгон.
Ммхм. Мэдээж хэрэг гэгээрэлийг яг ийм тийм гэх хэцүү л дээ. Ялангуяа Нимава, Сажава нар бол ертөнцийн үйлүүдийг ч гэгээрэлд хүрэхэд ашиглаж болно гэдэг. Алхах, идэх, уух, унтах, шүлс хаях, баах зэргийг ч буян болгоэ болдог. Архи, тамхи байтугай утаа униар мэтийг ч хувилган өргөл болгож болдог. Энэ мэт урсгалуудад бол гэгээрэлийг, тэр тусмаа гэгээрэлд хүрэх аргачлалыг томьёолно гэдэг бол утгагүй асуудал. Учир нь дил будаа нүдэж гэгээрсэн, хог шүүрдсээр байгаад гэгээрсэн гээд өчнөөн олон Гэлэгва бус аргаар гэгээрэлд хүрсэн хүмүүс маш их байгаа.
Гэхдээ энэ нь ертөнцийн үйл нээх онц ач холбогдолгүй гэсэн үг биш шүү. Хоосонг оносон хүн баасыг ч архи болгож, архийг рашаан болгох зэрэг чадвартайг та бүхэн хэлүүлэлтгүй мэдэж байгаа байлгүй дээ. Тэгэхгүй архи ууж, рок сонсож, ертөнцийн үйл хийх чинь ямар ч хамааралгүй зүйл гэж ойлгоод даруулгагүй яваад байвал ёстой л Ноён Хутагт Данзанравжаагийн шавь нарын үлгэр болно биз хэхэ :embarassed:


Quote:
Харин шамдал, хичээл зүтгэлийг улам л их гаргах тусам 3 хэмжээлшгүй галавын хугацаа багасч болно. Цаг хугацааны хувьд ерөнхийдөө ийм байдаг.


Нима, Сажа, Гэлүг зэргээс үл хамааран тарнийн ёсоор явбал нэг насандаа ч гэгээрч болно гэдэг. Тарнийн ёс бурхан Буддагаас хойших 900 бурханыг залрахад заагдахгүй гэдэг. Энэ галавын 1000 бурханы 998 билүү 999 дэх нь тарнийн ёсыг дахиж сургана гэдэг.

Хамгийн эхний бичлэгтээ ихэнхийг нь би Гэлүгва талаас бичсэн байгаа шүү. Тэрнээс Нимава этр-т яг гэгээрэлд хүрэх ТОГТСОН систем, нэгэн хэвийн аргачлал гэж байхгүй. Сажа-г ямар гэдгийг нээх сайн мэдэхгүй байна, дараа Эрдэнэзуу орохдоо л ямар онцлоготой урсгал гэдгийг нь мэдэж авая даа.

Миний бодож байгаагаар л ийм байна, тэрнээс яг ямар байдагийг би яаж хэлж мэдэхэв :wink:

_________________
Зүүд бас мөрөөдөл...


Top
   
PostPosted: Apr.29.11 12:33 pm 
Offline
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн

Joined: Sep.05.09 10:45 pm
Posts: 159
Location: Та бидний зүрх сэтгэл нэг зүг цохилно.
Одоо та нарын бичсэнийг уншаад гэгээрэлд хүрэх тодорхой систем байдаггүй юм байна
гэж ойлгогдлоо. Өмнө нь би /нэрийг нь мартаж/ их егүзэр Мила Богдын намтрын тухай
нэг ном уншиж байсан юм. Тэрэн дээр л багшаасаа ийм тийм авшиг хүртээд энд тэнд
тийм ном бясалгаж төгөлдөржүүлсэн гэж гардаг болохоор түүнээсээ улбаалаад ер нь
гэгээрэлд хүрэхэд ямар дэс дараа, замнал байдаг юм болоо гэж бодсон юм.
Буддын шашинд үндсэн дөрвөн урсгал байдаг гэсэн. Мила богд нь аль урсгалаар нь
явж гэгээрсэн юм болоо. Надад тэр Их Хөлгөний ёс нь дээр юм шиг санагддаг.
Энэ дөрвөн урсгалынх нь онцлог ялгаа гэгээрэлд хүрэх замыг хэрхэн томьёолдог
талаар тойм төдий ч болов ойлголт өгөөч.


Top
   
PostPosted: Apr.29.11 5:46 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Mar.07.06 1:54 pm
Posts: 9658
Location: Хоёр зууны өмнөх тосгон.
Аргачлалын хувьд бясалгалууд ерөнхийдөө адилхан. Гэхдээ тогтсон тэдгээр бясалгалуудаар дамжиж гэгээрээгүй тохиолдлууд байдаг тухай л яриад байна.
Харин энэ баригдмал бус гэгээнтнүүд, хутагтууд бол бүгд гэгээрсэн бодгалиуд. Тиймээс тэдний хувьд ертөнцийн үйл бол ямар ч ач холбогдолгүй. Харин бид тэднийг харчхаад тэгж болдог юм байна, заавал тэгэх шаардлагагүй гэж ойлгох нь хэт өрөөсгөл юм. Буддизмд анхлан гэгээрэгчээс эхлээд бүгдэнд нь таарсан шат шатны номлолууд байдаг. Анхан үед итгүүлж, баримтлуулж байсан зүйлийг дараагийн шатанд үгүйсгэх нь бий. Түүний дараа дахиад түүнийгээ үнэн болгоно. Энэ мэтчлэн явдаг тул бид өөрсдийн дээд түвшний хүмүүсийн явдал, мөртэй өөрсдийгөө харьцуулах шаардлага юу байхав. Энэ тухай л хэлсэн юм аа.

Ноён хутагтын шавь нар манай багш архи ууж, эмс хүүхэнтэй явдаг тул бид ч бас тэгэхэд алдах юмгүй хэмээж их саваагүйтсэн гэдэг. Үүнийг мэдсэн ноён хутагт шавь нараа цуглуулан ойр орчмоос хүн малын баас цуглуулахаар явуулсан байна. Түүнийгээ нэгэн том саванд цуглуулан хийж, шавь нараа тойруулан суулгаад түүнээс хутгаж аяглуулан тараалгажээ. Аяганд харин баас биш архи байсан бөгөөд бүгдийг ууж үз гээд архи байна уу, баас байна уу? гээд "Хэрэв ийм эрдэм чадал байвал намайг дагаж архи уу" гэсэн гэдэг. Мөн дараа нь шавь нараа нэг дор цуглуулаад өөрөө өндөр газар гарж зогсоод өмдөө тайлаад шавь нарлуугаа шээсэн гэдэг. Шээс нь яг газар хүрэхийн үед буцаагаад шээсээ татсан гэдэг. "Хэрэв ийм эрдэм чадал байвал эмс хүүхнүүдтэй явж болно" гэжээ. Тэхээр бид яг л Ноён Хутагтын шавь нар шиг байх гээд байгаам л даа. Нэгэнт тэд хоосон чанарын билиг билгүүнийг оночихсон. Бид үгүй. Тэгсэн хирнээ өөрсдийн явдал мөрийг тэднийх шиг байлгах гээд байгаад л учир байгаа юм.

Дөрвөн гол урсгалд Нима, Сажа, Гэлүг нар ороод 4 дэхийг Гаадамба, Гаржүдба 2-н аль нэгээр нь оруулаад байдаг. Ерөнхийдөө 5 том урсгал байна гэхэд болно.
Мял богдын багшийг би уул нь Сажийн урсгалийнх гэж боддог байсан чинь сая нэг номон дээр Мял богдын багш ч тэр, Мял богд өөрөө ч тэр Гаржүдвагийн урсгалынх гэсэн байна лээ. Надад өөрт эдгээр 4 урсгалын талаар төсөөллөөс хэтэрхээргүй тойм төдий ойлголт ч алга даа. Тэхээр бусад гишүүд маань энэ тал дээр хариулт өгөх биз дээ. "Далай лам ба Монголчууд" номын 24-33р нүүрэнд энэ талаар байна лээ. Бас "Буддын шашны үзэл явдалын түүвэр товчоон" номон дээр эдгээр урсгалуудын талаарх Далай ламын өөрийнх нь үзэл бодол байдаг. Тэдгээрийг уншаад үзээрэй.

Монголд Гэлэгва урсгал түлхүү хөгжсөн тул бусад урсгалын талаарх мэдээлэл олж авхад надад лав хүндрэлтэй санагдаад байдымаа. Гандангийн дэнж дээрээс Гэлэгва нараас өөрийг олохгүй. Улааны хийдүүдээр ороод Нимавагийн талаар мэдэж болох юм. Сажавагийн урсгалын хийд гэвэл миний ганц мэддэг нь Эрдэнэ Зуу л байна даа. Гаржүдва, Гаадамба байтугай манай Богд ламын Жонанба урсгалын сүм хийд ер Монголд байдаг үгүйг ч би мэдэхгүй юм :razz:

_________________
Зүүд бас мөрөөдөл...


Top
   
PostPosted: Mar.03.12 4:26 am 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн
User avatar

Joined: Jan.27.04 7:32 pm
Posts: 25
Hamag amitan burkhan boloh boltugai. tend ni bi ch bas bagtaj bgaa hehe


Top
   
PostPosted: Mar.03.12 4:41 am 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн
User avatar

Joined: Jan.27.04 7:32 pm
Posts: 25
Ursgaluudaa sudlaj bgaad ali ursgalaar ni yawahaa shiidne dee. Gehdee bagsh baihgvi bol yaaltai bilee Gelegwaagaar l yawah baih. odoo ch yun geledwaa manatai baragtsaa tudii l bna. Neg nasan deer gegeerdeg bsan tuuh domog sonsood uuriiguu gaihah yum tiim saihan ued ni haana yu hiij yawsan boloo, odoo deediin nomtoi uulzsandaa bayarlah yum gewch bayarlahaas tsaashgui yum daa. (sanaa aldaw hehe) sanaj yawbal butne sajilj yawbal hurne.


Top
   
PostPosted: Sep.10.12 8:19 pm 
Offline
Гишvvн

Joined: Feb.19.12 10:11 am
Posts: 2637
:-)


Last edited by Jelsomino on Sep.10.12 8:24 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Sep.10.12 8:23 pm 
Offline
Гишvvн

Joined: Feb.19.12 10:11 am
Posts: 2637
.


Last edited by Jelsomino on Jan.31.15 12:00 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Apr.18.14 6:02 pm 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Mar.18.14 2:58 pm
Posts: 167
Shougy. wrote:
Аргачлалын хувьд бясалгалууд ерөнхийдөө адилхан. Гэхдээ тогтсон тэдгээр бясалгалуудаар дамжиж гэгээрээгүй тохиолдлууд байдаг тухай л яриад байна.
Харин энэ баригдмал бус гэгээнтнүүд, хутагтууд бол бүгд гэгээрсэн бодгалиуд. Тиймээс тэдний хувьд ертөнцийн үйл бол ямар ч ач холбогдолгүй. Харин бид тэднийг харчхаад тэгж болдог юм байна, заавал тэгэх шаардлагагүй гэж ойлгох нь хэт өрөөсгөл юм. Буддизмд анхлан гэгээрэгчээс эхлээд бүгдэнд нь таарсан шат шатны номлолууд байдаг. Анхан үед итгүүлж, баримтлуулж байсан зүйлийг дараагийн шатанд үгүйсгэх нь бий. Түүний дараа дахиад түүнийгээ үнэн болгоно. Энэ мэтчлэн явдаг тул бид өөрсдийн дээд түвшний хүмүүсийн явдал, мөртэй өөрсдийгөө харьцуулах шаардлага юу байхав. Энэ тухай л хэлсэн юм аа.

Ноён хутагтын шавь нар манай багш архи ууж, эмс хүүхэнтэй явдаг тул бид ч бас тэгэхэд алдах юмгүй хэмээж их саваагүйтсэн гэдэг. Үүнийг мэдсэн ноён хутагт шавь нараа цуглуулан ойр орчмоос хүн малын баас цуглуулахаар явуулсан байна. Түүнийгээ нэгэн том саванд цуглуулан хийж, шавь нараа тойруулан суулгаад түүнээс хутгаж аяглуулан тараалгажээ. Аяганд харин баас биш архи байсан бөгөөд бүгдийг ууж үз гээд архи байна уу, баас байна уу? гээд "Хэрэв ийм эрдэм чадал байвал намайг дагаж архи уу" гэсэн гэдэг. Мөн дараа нь шавь нараа нэг дор цуглуулаад өөрөө өндөр газар гарж зогсоод өмдөө тайлаад шавь нарлуугаа шээсэн гэдэг. Шээс нь яг газар хүрэхийн үед буцаагаад шээсээ татсан гэдэг. "Хэрэв ийм эрдэм чадал байвал эмс хүүхнүүдтэй явж болно" гэжээ. Тэхээр бид яг л Ноён Хутагтын шавь нар шиг байх гээд байгаам л даа. Нэгэнт тэд хоосон чанарын билиг билгүүнийг оночихсон. Бид үгүй. Тэгсэн хирнээ өөрсдийн явдал мөрийг тэднийх шиг байлгах гээд байгаад л учир байгаа юм.

Дөрвөн гол урсгалд Нима, Сажа, Гэлүг нар ороод 4 дэхийг Гаадамба, Гаржүдба 2-н аль нэгээр нь оруулаад байдаг. Ерөнхийдөө 5 том урсгал байна гэхэд болно.
Мял богдын багшийг би уул нь Сажийн урсгалийнх гэж боддог байсан чинь сая нэг номон дээр Мял богдын багш ч тэр, Мял богд өөрөө ч тэр Гаржүдвагийн урсгалынх гэсэн байна лээ. Надад өөрт эдгээр 4 урсгалын талаар төсөөллөөс хэтэрхээргүй тойм төдий ойлголт ч алга даа. Тэхээр бусад гишүүд маань энэ тал дээр хариулт өгөх биз дээ. "Далай лам ба Монголчууд" номын 24-33р нүүрэнд энэ талаар байна лээ. Бас "Буддын шашны үзэл явдалын түүвэр товчоон" номон дээр эдгээр урсгалуудын талаарх Далай ламын өөрийнх нь үзэл бодол байдаг. Тэдгээрийг уншаад үзээрэй.

Монголд Гэлэгва урсгал түлхүү хөгжсөн тул бусад урсгалын талаарх мэдээлэл олж авхад надад лав хүндрэлтэй санагдаад байдымаа. Гандангийн дэнж дээрээс Гэлэгва нараас өөрийг олохгүй. Улааны хийдүүдээр ороод Нимавагийн талаар мэдэж болох юм. Сажавагийн урсгалын хийд гэвэл миний ганц мэддэг нь Эрдэнэ Зуу л байна даа. Гаржүдва, Гаадамба байтугай манай Богд ламын Жонанба урсгалын сүм хийд ер Монголд байдаг үгүйг ч би мэдэхгүй юм :razz:



ene tegeed tanii gegeerel uu?

_________________
Muhar uzeliig emchilne.


Top
   
PostPosted: Apr.19.14 3:56 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Mar.07.06 1:54 pm
Posts: 9658
Location: Хоёр зууны өмнөх тосгон.
Минийх гэж хэлээгүй.

_________________
Зүүд бас мөрөөдөл...


Top
   
PostPosted: Apr.20.14 10:40 am 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Mar.18.14 2:58 pm
Posts: 167
Shougy. wrote:
Минийх гэж хэлээгүй.



tanii oilgolt iim gunzii yum chine yawj arhi uu?
:hihi:

_________________
Muhar uzeliig emchilne.


Top
   
PostPosted: Apr.20.14 3:55 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Mar.07.06 1:54 pm
Posts: 9658
Location: Хоёр зууны өмнөх тосгон.
Adonis үндсэн id-аараа энүүгээр ганц ч шагааж байгаагүйм байж одоо гэнэт юу болчихов? O_O

_________________
Зүүд бас мөрөөдөл...


Top
   
PostPosted: Apr.22.14 2:34 pm 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Mar.18.14 2:58 pm
Posts: 167
odoo minii eren uye irsen bolgoo.

_________________
Muhar uzeliig emchilne.


Top
   
PostPosted: Jan.30.15 12:01 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Jan.18.15 2:39 pm
Posts: 69
Play storedoo bookstore гэсэн үгээр хайлт хийгээд Az ном уншигчийг утсандаа суулгаарай. Энэ ном уншигчид олон төрлийн ном байх бөгөөд үнэгүй ном ч бий. Үнэгүй ном дотор нь бурханы шашины ном бий.


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 41 posts ]  Go to page Previous 1 2

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited