#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Sep.25.18 4:03 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 70 posts ]  Go to page Previous 1 2 3 Next
Author Message
PostPosted: Sep.26.11 6:12 pm 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Oct.12.02 3:09 am
Posts: 162
ДАРБА БАНДИДА ЛУВСАНСОДОВЖАМЦ


Дарба бандидын анхдугаар хутагт Лувсансодовжамц эрх баялаг хэмээгдэх гал үхэр жил /1637/ Түмэнхэн Сайн ноёны аравдугаар хөвгүүн Шинарагсад шарза даян хунтайжийн нутаг Хангай ханы Ханх хэмээх газар / хожмын Мэргэн гүний хошууны, одоогийн Хөвсгөл аймгийн Рашаант сумын нутаг) түшмэл Ен занги убаши занагийн гэр бүлд мэндэлжээ1. Түүнийг "багаасаа ухаан сэргэлэн, номд дуртай тул бичиг үсэг, уншлагын олон зүйл номуудыг тогтоож судар тарнийн ёсыг ухаарсан билиг авъяаст хөвгүүн байж тийн учир Халхын ноёд Түвэдэд элч зарж Банчин-Эрдэнэ Лувсанчоижижалцан (1570-1662), Далай лам Лувсанжамц (1616-1682) тзргүүтэнд нарийн тодорхой айлтгасанд, тэд "Бурхан багшийн үед байсан Бат агч орны Лампрангийн хувилгаан мөн" хэмээн тодруулан бошог үзүүлэн соёрхсон ажээ. Лувсансодовжамц хөвгүүн Бурханы шашин дэлгэрсэн Цаст Түвэдийн оронд шашин ном ямар мэт оршихуйг олонтоо сонсож, бас урьдын сайн хүслийн барилдлагын үрээр мөн тийш одохыг ихэд хүсэмжлэн байсан тухай, мөн Эрдэнэ Зая бандид Лувсанпрэнлэй лүгээ бие лагшин нэгэн үе, терсөн нутаг орон ч ойр, нас сүүдэр багаас учран сэтгэл санаамашидшадрын дээр хоюул хутагт хэмээгдэн залагдан байсан тухай сонирхолтой зүйлийг өгүүлжээ. Тийн нэгэн уулзахдаа Заяын гэгээн бээр Та цаст Түвдийн орноо ямар боловч одож шашин амьтанд тус барин ирэх хэрэгтэй" хэмээн сануулан сургамжилсан гэж дурджээ. Тэрбээр 17 настайдаа Цастыг зорин 1644-1677 он хүртэл 23 жил шавьлан суралцаж Бурхны шашны номлол сахил санваар, дэг жаягт хичээн суралцахын хамт их бага таван ухаан, судар тарнийн увидас номлолыг Далай лам, Банчин-Эрдэнэ, Жамъяндагва, Ганжуурба Жамбажамц Тэчинагваанлодойжамц, Дарму маарамба Лувсанчойдог, Жанжаа бандид Лувсанпрэнлэй тэргүүтэн мэргэдээр хөтлүүлэн олон лүн ван хуртэж судлан гэгээрсэн байна. Тийн 15 жилийн турш судар тарнийн ухааныг улам гүнзгийрүүлэн "үйлийн, явдлын, бясалгах, хагацашгүй бясалгах," дөрвөн үндэст сайтар мэргэшиж, Лхасын их ерөөлд, олон мэргэдийн дунд дамжаа барьж анги Дамбын лхаарамба цолыг төгс сайн хүртсэнийг намтарт бахдан өгүүлсэн байна. Тэр үед Дээд Зан орны Дарбын ёсны гол хийд Манхаргандандаржаалин хийдийг нүүлгэн суурьшуулж тэргүун хамбыг Банчин Эрднээс томилон тушаадаг журамтай боловч Ширээт ламаар хэнийг ч суулгасан учир битүүлгээр нас барчихаад байдаг болжээ. Иймд Банчин эрдэнэ, Далай ламд тус хийдийн ширээнд суух эрдэм увидаст ламыг тохоон томилон айлдахыг хүсжээ. Ү Далай лам Лувсанжамц (1616-1682) Түвэдийн эрдэм чадал төгс олон хутагт нараас бус, харин эртний номын сайн барилдлагат Монгол хутагт Дарба бандид Содовжамцын гэгээнийг сонгож түүнд "гурван сурталт төгөлдөр аймаг савын ном баригч Дарба бандид цорж" хэмээх цол, зарлиг бичиг, тамга сэлтийг соёрхоод шарын шашны Дарба хийдэд хамбаар залрахын лүндэн буулгажээ. Дээрхийн гэгээний тийн айлдсанд хэдий чөлөө айлтгасан боловч дахин давтан хүссэн учир VII хамба болсон байна. Гандандаржаалин хийдийн хамба байхдаа номын эрдэм рид увидасаар улааны шашны Егүзэр хутагт лам нарын хорлолыг хариулан шашин амьтны тусыг агуу дэлгэр зохиосон учир түүнээс хойш Монгол Дарба бандидын эрдэм увидас нь Цастын мэргэдийн дунд улам түгэж алдар хүндтэй хутагтын зиндаанд хүндлэгджээ. Дарба бандид өөрийн 42 насныхаа шар морин жил (1678он) монгол орондоо эгэн заларч, тэр цагаас нутаг орондоо шашин ном дэлгэруүлэх үйл хэрэгт бие, хэл, сэтгэлээрээ шамдан зүтгэжээ. Тэр шашны төдийгүй төрийн үйл хэрэгт оролцсон, тухайлбал, Хүрэн бэлчирийн чуулганд Түвэдийн далай лам, манжиин Энх-Амгалан хаан нарын зарлигаар Жавзундамба хутагтын зарлигийн түшмэлээр оролцсон явдал сонирхол татаж байна. Уг намтарт Халх Монголчууд Манжид дагаар орсон талаар ерөнхийдөө бусад гол гол сурвалж бичгиин мэдээ баримтыг үндсэндээ тэмдэглэсэн байна. Намтарт гал барс жилийн намар 5-р Далай ламын төлөенөө Галдан ширээт хутагт 5-р Агваанлодойжамц хийгээд Доод Түвэдээс Жанжаа хутагт Агваанчойдонбалсанбо хоёр Дээд Энх-Амгалан хаанаас Арни Алихан амбан .эргүүтнийг зарж илгээснээс Хүрэн Бэлчир хэмээх газар Халх, Ойрад хоёр чуулган чуулав. Энэхүү Богд (Дарба бандид. Зох) бээр илт нэгэн сар хүртэл мөргөлийн хүрээнд хүрч эзэн хаанаас адис хүртэж маш дэлгэр олонтаа золгож, Боди мөрийн амгалан авлага , "Оюунт явдлын тийн номлол бусдын зүрхний тус", "Зүрхэн гурван утгыг хөтлөх гаврын үнэр", "Зүрхэн гурван утгын сэтгэхүйн дараапал, рашааны ундрага тэргүүтэн цаазын бошго хайрласан"2 гэж өгүүлж байна.Хүрэн бэлчирт сар гаруй болоход Далай лам, Энх-амгалан хааны зарлигийн дагуу дарва бандид бусдын айлдан сургамжилсныг өргөн дэвшүүлж, зарлигийг даган мөрдөхийн тусыг ихэд дэлгэрэнгүй өгүүлж, эе эвийг хичээн сахихыг ухуулан ятгаж байжээ. Чуулганы үеэр түүнд "Эрдэнэ сэцэн ширээт Дарба бандид цорж" цол хийгээд дарх соёрхсон" гэж тэмдэглэжээ. Манж нар монгол хутагтуудын дотроос зөвхөн Дарва бандид Содовжамцад ноёд язгууртны онцгой соёрхол болсон дархан эрх олгосон нь сонирхолтой баримт юм. Үүүнийг цаашад нүүдлийн соёл иргэншлийн нийгийн бүтэц, ялангуяа лам нарын давхраанд гарсанонцлогтойхолбогдуулжэрх зүйн талаас нь судлавал сонирхолтой байж болох юм. дарва бандид Содовжамц сүм байгуулах газар сонгохоор сэлэнгэ мөрний урд захаар болгоон байтал нэгэн хоньчин өвгөн ирсэнд түүнээс уг газрын нэрийг асуусанд "Угтаал хэмээхүйд бэлэг дэмбэрэл сайн зохилдож угтуулыг энд үйлдэе. Ирээдуйд энэ голын урд зүгийн уулсын бэлээр шашин их дэлгэрнэ гэж зарлиглаад тэнд сүм хийд байгуулан хурал номоо эхлэн "Бодь мөрийн зэрэг" сургаалийг цээжээр номлосон гэжээ. Дарба бандид Содовжамц арван хоёрдугаар жарны морин жилийн (1702)тэргүүн сарын шинийн арвандөрөвнөө 66 насандаа таалал төгсжээ. Зохиогч "энэхуү хутагтын намтарт машид гайхам, олон сонин /мэдээ/ байгаа боловч тэр бүрийг бичихээс түдгэлзэн мэдэхийг хүсвээс монгол бичгээр туурвисан дэлгэрэнгүй намтраас үзэж болмуй"4 хэмээжээ. Дарба бандида Агваанчойжордондүв бээр Содовжамц хутагтын намтрыг тодорхой өгүүлэхийг хүссэнээр зохиогч "зуун чимгийн үндэс болсон дэлгэрэнгуй намтар тэргүүтнээс " тийнхүү товчоолон бичсэн ажээ. 1998 онд шинжилгээний ажлаар явахдаа түвэд хэлээр бичсэн "Сайн оюунт Содовжамцын дэлгэр намтар, монгол бичгийн цадиг, сүсэгт орохуйн олом, оюуныг гийгүулэгч хоолойн чимгийг шүтэн үйлдэх дэлгэр намтар хэмээгдэх оршивой"5 гэсэн нэгэн намтрыг Хөвсгөл аймгийн Рашаант сумын шинээр сэргээн байгуулсан хийдэд байсныг миний бие үзсэн юм. Тус зохиолд Дарба бандидын дараа дараах дүрүүдийн намтар, эрдэм сонин гайхам шид увидасын тухай хүүрнэн өгүүлсэн байна. Содовжамцын шавь өглөгийн эзэн Хургаагийн гэр бүлд усан эм хонин жил (1703)-ийн монголын тэргүүн сарын шинийн арвантавнаа мэндэлсэн хөвгүүнийг багш лам Лувсандондүг, Жамъяндорж тэргүүтэн нялхын явдал үйлээс өнгөрөөж бэлгэ лүгээ төгөлдөр учир тухайлан Түвэдэд очиж, Ялгуулсан эрхт Далай лам Цанъянжамц (1628-17?), БанчинЭрдэнэ Лувсан-Эши (1663-1737), чойжин нугуудад мандал барьж үлэмж эд эдлэл өргөсөнд тэрхүү хөвгүүн Дарба бандид Содовжамцын хувилгаан эргэлзээ үгүй мөн хэмээж, Лувсангунгаажамц хэмээх алдар, хөрөг шүтээн, элдэв сахиус зангиа хийгээд "Эрдэнэ сэцэн Ширээт бандид цорж" цол зарлигийн жуух дөрвөлжин тамга соёрхсон, тэр хувилгаанд өвгөн хутагт Зая Бандид Лувсанпринлэй, Өндөр гэгээн, Жанжаа хүтагт Агваанчойдон, Туган гэгээн Агваанчойжамц зэрэг хутугтууд тухайлан эрдэмд шамдуулан сургаснаар машид мэргэн нэгэн болсныг өгүүлжээ. II Дарба бандид Лувсангунгаажамцаас эхийн дараах дүрүүд нь мэргэн хамба Эрдэнэ сэцэн ширээт бандид цорж хэмээх цол хэргэмийг ямба ёслолын дагуу залгамжлан хэрэглэж, Жавзундамба хутагт, Заяын гэгээний хувилгаад хийгээд мөн Гачин хувилгаан зэрэг Түвэд лам нартай харилцаж, Их хүрээ, Заяын хүрээ болоод Цастын Дашлхүнбо зэрэг хийдээр эргэл мөргөл, шашин ном үйпдэж явсныг баримт дэлгэн өгүүлжээ. Дарба бандидын гол хүрээ Дашдаржаалин хийдийн гол бүтэц, зохион байгуулалт болон түүний цам бүжиг нь үндсэндээ Түвэдийн Дашлхүнбо, Сэра, Барайвун, Гандан хийдийн жаяг дэгийг үлгэр хөтөлбер болгон мөрдсөн шарын шашны томоохон хийд баисныг өгүүлсэн нь шашин соёлын түүхийн судалгаанд чухал юм.Өөр нэг сонирхолтой мэдээ бол Түвэдэд тодорсон Дарва бандидын 11-р дүрийн Галдан ширээтийн тэргүүн цорж Агваанчойжижалцан /1574-1647/ -ы дараах дүр нь Халхад тодрохоос өмнө Дөрвөн ойрдад тодорсон тухай энэхүү намтарт өгүүлж байна. Эши татваас түүний Агваанчойжижалцаны төрөл Ойрдад Зүүнгарт гарсанд алдаршуулан номлосон. Халх үүнд эрдэнэ буюу өөр нэгэн гарах буюу" хэмээн Банчин-Эрдэнэ айлдсаныг тэмдэглэжээ. Чингэвэл Монголд Халхаас гадна Дөрвөн Ойрадад Түвдийн Дарва бандидын хойд дүрийн хэн гэгч хүн тодорч алдаршсаныг нэхэн тодруулах нь зохилтой болж байна. Миний бие энэ талаар эрдэм шинжилгээнии өгүүлэл бичиж нийтлүүлсэн юм. Тэрхүү өгүүлэлд "Дөрвөн Ойрадын түүх" зэрэгсурвалжийн мэдээ баримтаар Ойрад Зүүнгар гэдэг нь цорос дөрвөд хоёр аймаг болохыг нотолж, мөн хоёр аймгийн хөвгүүдээс XVI зууны үед тодорсон хувилгаадыг шүүж үзсэнд, Цоросын Хар хул ноёны хоёрдугаар хөвгүүн Чойхүр буюу Цөхур убашийн хөвгүун нь монгол, түвэд мэргэдийн дунд Жидшод хувилгаан хэмээн алдаршсан Агваанданзанпринлэй (1629-1669) мөн болохыг түвэд сурвалж бичгийн мэдээ баримтаар мөшгөн тогтоосон юм. Агваанданзанпринлэйг багад нь Банчин Лувсанчойжижалцан (1570-1662) Дарбабандидын XI дүрийн буюу Түвэдийн Галдан ширээтийн XXXIV тэргүүн Агваанчойжижалцаны (1574-1647) дараах хувилгаан хэмээн тодруулсан байжээ". Иймд Дарба бандидын намтар "Эрдэнийн эрихэ"-д "Ойрод зүүнгар'' гэсэн нь Агваанданзанпринлэй, Халхад гэсэн нь Содовжамцыг оноож хэлсэн болж байна. Ингэж Түвэдийн томоохон хутагтын хойд дүр Монголын Халх, Ойрад хоёрт нэгэн зэрэг хувилан тодруулж байсан асуудлыг Зүүн, Баруун Монголчуудын шашин соёл, оюун санааны шутэи барилдлага лугаа хөллүүлэн судлахад сонирхолтой баримт болж болох юм. Халхын Дарба бандидын нутаг болох Сайн ноён хан аймгийн Мэргэн гүний хошуу нь одоогийн Хөвсгөл аймгийн Рашаант болон Архангайн Цэцэрлэг сумын нутаг болно. Дарба бандид Содовжамцын дараах дүрүүд нь Гунгаажамц (1703-1736), Лувсангомбожамц (1737-1810), Лувсантүвдэнванчүг (1809-1852), Хайдавсам дан жамц (1854-1870), Агваанчойжордондов (1870-1923) нарын таван хувилгаан тодоржээ.

Монголын хутагтууд номноос / Зохиогч Д.Дашбадрах/


Top
   
PostPosted: Sep.26.11 6:14 pm 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Oct.12.02 3:09 am
Posts: 162
ЖИДШОД ГЭГЭЭН АГВААНДАНЗАНПРИНЛЭЙ


17-р зууны эхэнд Дөрвөн Ойрадын нийгэм, улс төр, түүх соёл, оюун санааны дэвшилд гарсан томоохон өөрчлөлтийн нэгэн бол Халх, Өвөр монголын нэгэн адил цастТүвэдийн оронтой улс төр, шашин соёлын талаар өргөн харилцаж, бурханы шашныг дэлгэрүүлэн, нийгмийн оюун санаа, үзэл суртахууны үндэс болгосон явдал юм. Дөрвөн Ойрадад бурханыг шашныг дэлгэрүүлэн, сургаал, номлол, дэг ёсыг цэгцлэн, сүм хийдийг олшруулж, бүтэц зохион байгуулалтыг сайжруулан бэхжүулэхэд зохих мэдлэг боловсролтой эрдэмт лам хуврагууд нэн чухаг шаардлагатай байлаа.17-р зууны эхнээс мэдлэг боловсрол бүхий хутагт хувилгаад, лам хувраг нарыг юуны өмнө бурханы шашны гол төв - Хөхнуур, Амдо орон болон Түвэдийн бусад сүм хийдүүдэд тусгайлан суралцуулж, амжилтттай бэлтгэж эхэлжээ. 1617 онд Цагаан номун ханы зөвлөснөөр Хошуудын Байбагас тэргүүтэй Хар хул, Далай тайш, Өрлөг уваши, Цөхүр убаши нарын их бага ноёд өөр өөрийн 32, албат ардын 200 хөвгүүнийг лам болгохоор Хөх нуурын Гүмбүм, Гоман, Жамбаалин болоод зарим хийдэд шавьлан билиг билгүүн, хичээл шамдлаараа бурханы номлол, их бага таван ухаанд боловсрон соён гэгээрсэн номч мэргэд хутагт хувилгаад цөөнгүй төрөн гарчээ. Дөрвөн Ойрадын хуврагтуудын дотроос бид Рабжамба Зая бандид Намхайжамц (1597-1662), Галдан бошогт (1644-1697), Раднабадра нараас бусад Алдар гавж, Дархан цорж, Эрх цорж, Мэргэн хамба, Даржаа гэлэн, Тарзан банди Райдан номунхан, Хошуудын Очирт сэцэний хөвгүүн ялгуусан хутагт, Тоголт Рабжамба, Гоман дацангийн лхаарамба Хошууд Лувсанпунцаг зэрэг хутагтуудын намтар, үйл ажиллагаа одоогоор төдий л сайн судлагдаагүй байна. Зарим сурвалж бичигт тэмдэглэснээс үзэхүл дээрх хутагт лам хуврагуудын зевхен шашин номын төдийгүй Ойрад. Зүүнгарын нийгэм улс төр гадаад харилцаанд ч ИДЭВХИЙЛЭН ОРОЛЦОЖ байсан нь нэлээд тодорхой МЭДЭГДНЭМ. Тэдгээрээс Түвэд, Монгол мэргэдийн дунд Жидшодын гэгээн хэмээн алдаршсан Агванданзанпринлэй /1629-1669/ -н намтар, түүний сахил санваар, гүн ухааны үндэслэлийг тодруулан авч үзэхийг хичээв. Бидний санахад энэхүү хутагтын намтар, үйл ажиллагаа, зохиол бүтээлийн талаар зохиогч "Түүхийн судлал"-д нэгэн эрдэм шинжилгээний өгүүлэл2 бичиж нийтлүүлснээс өөр тусгайлсан судалгаа өнөө хэр хараахан гарсангүй мэт бөгөөд харин түвэд буй сурвалж бичгүүдэд нэр цохон тэмдэглэсэн нь мэдэгднэм. 1985 онд Хөхнуурт хэвлэгдсэн Түвэд, Монгол мэргэдийн сүмбүмийн гарчиг "Хир үгүй цагаан болор эрихэ" зохиолд "Жидшод Агванданзанпринлэйн буман зарлиг" нэртэйгээр "Жигжидийн эрхийн тийн номлолын гүн утгыг тодруулан үүдийг нээгч нууц зохионгуй түлхүүр зэрэг 30 гаруй зохиолыг нийтэлсэн байна. Баарины Дармадалагийн 1889 онд зохиосон “Их Монголын оронд дээдийн дэлгэрсэн ёсыг тодорхой өгүүлэгч Цагаан лянхуан эрхис” хэмээх шашин дэлгэрсэн түүхийн зохиолд энэхүү хутагтын намтар, үйл ажиллагаанд холбогдолт лавшруулан судлууштай товч мэдээ баримтыг тэмдэглэсэн байна. Бидний үзснээр Жидшод Агваанданзанпринлэйн намтар, шашин номын үйл, үйлдвэрийн талаар тухайлан бичсэн хүн бол Халхын Зая бандид Лувсанпринлэй (1642- 1715) болно. Зая бандид Лувсанпринлэйн "Шагжийн тойн Лувсанпринлэйн гун нарийн хийгээд дээдсийн үсэг сонссоны тэмдэглэл-тодорхой толь"5 буюу товчлон "Заяын ном сонссон бичиг" хэмээн зохиолын дөтгөөр ботийн 102 (б)-ээс 111 (б)-рт нүүр бүрийг зургаан мөрөөр бүгд 18 хуудсаар Жидшод Агваанданзанпринлэйн товч намтрыг бичиж оруулжээ. Заяын гэгээн бээр Агванданзанпринлэйн бодитой шавь Тугээмлийн эзэн, хутагт Данзанжамц, ловон хутагт Лувсандонровын тэмдэглэл болон хутагт лугаа нэлээд шадар дотно байж, сонсож мэдсэн, үзэж харсан өөрийн эши баримтат зүйлд тулгуурлан бичсэн болох нь уг намтрын агуулгаас мэдэгдэж байна. Зохиогч "ялгуулсан хувилгааны намтрыг бичих нь" над мэтийн өчүүхэн тойноос хэтийсэн үйл гэж нам даруухан тэмдэглэсэн боловч түүний бурханы шашны номхотголын буюу санваарын ёсонд төгөлдөржсөн, их бага ухаанд ялангуяа хэцүү бэрх агаад сэтгэхүйн билгийн царааг шалгадаг дотоод ухааны их хөлгөний дээд тарнийн хөлгөний номлол айлдлаар цастын мэргэдийн зиндаанд хүрсэн Монголын томоохон сэтгэгч, эрдэмт хутагт мөнийнх нь хувьд эрхэмлэн хүндэтгэж, зориуд тийнхүү туурвисан бололтой.Зая бандидын Жидшод хутагтын намтрыг хараахан эгэл хүмүүнии явдал үйлиин зан байдлаар бус шашин номын гүн мөрийг хөөсөн "номхотгууны үйлийн үзэгдлийг тэвчих ёсыг үзүүлэн шашин амьтанд тусыг хийсэн ерөнхий намтрыг өчүүхэн зохиож" таалсан, Түвэдийн эрдэмт хутагтуудаас эши онолын номлол сургаалд хичээн шамдаж, сахил санваар хүртэж, шашин амьтны тусын тулд ном сургаал айлдан буяны хөрөнгийг арвижуулсан, номын ёсны жинхэнэ багш шавь бололцсон Ойрададсүмхийдбайгуулсан тухай шашин номын үйл, үилдвэрээс товчоолон өгүүлүүлжээ. Заяын "сонссон бичиг"-т Жидшод Агваанданзанпринлэйг Тэр бас дээд мөнхүүгийн мэндэлсэн орон нь Ойрадын оронд, Ойрадын дөрвөн аймаг хэмээн алдаршсаны Зүүнгарын доторхи их ноён баатар золбоот, үлэмж сүсэг бишрэлт эцэг Чойхүр убаши хэмээгдэх хийгээд эх, эхнэрийн эрдэм төгөлдөр Шэйравдулма хоёрын хөвгүүн болж согтох төгөлдөр хэмээх аравдугаар жарны улаагчин туулай жил (1627 он) гайхамшиг бэлгэ олонтаа хувилан мэндэлсэн 8 хэмээжээ. Энд Агваанданзанпринлэйн эцгийн алдрыг түвэдээр Чойнхүр убаши (Cho-khur u-ba-sha) хэмээн бичжэз. Энэ нь монгол Хэлний ноёдын зэрэг дэвийг заасан Цөхүр хэмээх цолынтүвэджсэн дуудлага болно„ Ойрадын доторхи зүүн гарын их ноён" хэмээн нэлээд тодорхой заасан тул эхлээд Чойхүр убаши гэгч хэн болохыг мөшгөн тодруулж үзье. 17-р зуунд зохиогдсон "Дөрвөн Ойрадын түүх" хэмээх сурвалжид"Хошуудын Очирт тайж ба Зүүн гарын Баатар хун тайж гэж хоёр тайжаас хамаарсан үед сүүлийн Дөрвөн Ойрадыг засаг захиргааны тэлаар зүүн, баруун хоёр гарт хуваан дөчин хошуу болгов. Үүнээс Цорос Их, Бага хун тайж арван хошуу, нэг Ойрад, Дөрвөдийн их тайж арван хошуу, нэг Ойрад. Энэ хоёр Ойрад Зуунгар болж явав"7 гэж өгуүлжээ. 17-р зууны эхэн үед Ойрадад Зуүн гар болж явсан Цорос, Дөрвөдийн ноёдын дотроос Чойхүр убаши нэртэй ноёныг хайж үзэхэд, Цорос овгийн Хотогчин Хархул ноёны хоёрдугаар хөвгуүн Цөхүр убаши хэмээгчээс өөр ийм адил төслөг нэр /цолоороо алдаршсан/-тэй ноён тааралдахгүй байна. Иймд бидний санахаар Цөхүр хэмээхийг түвэдээр Чойхир болгон ялимгүй хазгай дуудлагаар бичсэн бололтой. Зүүн гарын Цөхүр убаши бол Дөрвөн Ойрадын ноёдын дунд нэлээд алдартай, тэр цагийн улс төрийн үйл явдалд идэхтэй оролцон, Дөрвөдийн Далай тайш, Хошуудын Очирт сэцэн хантай ойр дотно харилцаатай явсан нөлөө бүхий ноён байжээ. Иймд Жидшод" Агванданзанпринлэй бол Зүүнгарын Цөхүр убашийн хөвгүүн болох нь магад тул угсаа гарвалын хувьд Дөрвөн Ойрадын нөлөө бүхий аймгийн Цорос овогт тойн мөн болж байна. Агванданзанпринлэй балчирхандаа жижиг цөгцөнд дээдиин номыг сэтгэлээр ихэд хүсэмжлэн мөрийг айлдан машид ергөн гарснаар уншлага сурах тэргүүтнийг сааталгүй айлдсан хэмээснээс өөр түүний бага насны талаар намтарт тодорхой зүйл ер өгүүлсэнгүй гэж Лувсанпринлэй тэмдэглэжээ. Хувилгаан Агваанданзанпринлэй нас бага шашин номын мөр хөөж тэр цагийн эрдэм номын гол орон болсон Цастыг зорьж Үй, Занд морилон хүрч , Ялгуулсан дээд хөвгүүнд эд эрдэнэ өргөл барилга, шарын шашны Сэра, Барайвун Гандан хийгээд Дашлхүнбо дээд доод үндэс тэргүүтэн номын их бага аймаг хийдэд Дэлгэрэнгүй манж, түгээл тус тус өргөн буянаа өрнүүлжээ. Өргөл хүндлэлийг базаахын ялдамд ноёд ихэсийн захиа захивраар Банчин-Эрдэнэ Лувсанчойжижалцан (1570-1662)-д бараалха Дашлхүнбийн их чуулганы эрхэм ловонгуудад манж хүргэх цагт уншлага өрөөлд хурсанд, ловон нарын нэгэн адил үзэн мутрбн эрх хайрласан ажээ. Улмаар Жидшодын агьд мэндэлсэн хувилгаан мөнийн тулд хамгийг айлдагч Банчин-Эрдэнэ Лувсанчойжижалцанаас сахил хүртээж, 5-р далай лам Лувсанжамц (1617-1628), Банчин Лувсан-Эши (1663-1737), Тойсамлин хийдийн ловон хутагт Гэндэнярпэлба, Агва данцангийн ловон хутагт очир баригч Гончигжалцанба, Ловон хутагт очир баригч Гэндүндондүв, ловон хутагт очир баригч Жамъяндагва, Галдан ширээт хутагт Балданжалцан, Ширээт хутагт Лувсандонъөд, Ганжурбажинбажамц, ловон хутагт Лувсандогадүв нарын огоот баригч олон мэргэдийг зэрэг дараатай шүтэн, буддын гүн ухааны их хөлөгний ёсонд мэргэжин, төдөл үгүй Очирын эрхэс, зуун үндэс тэргүүтний эрх лүн хөтөлбөр, увидасыг рашааны дуслаар бумба огоот дүүрсэн лүгээ таалсан хийгээд сайн номлолын туурвил, мөн мөрийн эрхэн.тийн гурван барилдлага тэргүүтэн нэгэн боть номыг сонссон ажээ.Тойсамлин хийдийн номын хүрээнд шавьлаж ловон хутагт Гэндэнярпэлбагийн өмнө найруулга, тоо, бэлгэ чанарын үндэст сайтар суралцсан. Улмаар Агва дацан дэвшин суралцахыг Ловон хутагт очир баригч Гончигжацангийн өмнө дөрвөн тайлбар хавсарсан, нууцын хураангуйн нэмэлт төгсгөл тэргүүтэн нууц хийгээд тарни тарнийн олон олон номыгсонсон судалж агуу дэлгэр зохиосноор гэцлийн сахилд үйлийг айлтгасан хэмээн өгүүлээд Зая бандида түүний бага насны таалал нугууд нь төдий л тодорхой бусыг тэмдэглэжээ. Насан суүдэр хорийг зооглосон гал мичин жилийн намрын адаг ечүүхэн гирдиг сард номхотгох ёсны жилийн тэргүүн сарын эхээр гэгээнтний өмне Дашлхүнбо их аймгийн зүг хамгаас машид Ялгуулсаны хийдийн нойрслын өргөөнд жалцан үзэгдэн тусахуйяа Банчин-Эрдэнэ Лувсанчойжижалцан бээр хамба хийгээд Нартан хамба чойрж Давгабалжор бээр үйлийн багш тоймаслингийн гэгээний өмнө хувраг дээшид арвидсанаар сонсон гарсан. Хот мандалын сүмд ловон хийгээд Агба гэгээнээс Гончигжалцан бээр заслын бат агч орны шагшаавадын арван чуулганы түвэд нэгэн хөвгүүн хийгээд өтгөсийн гурван цагийн үес хойтын буяны сургаалын санваар хүртэн хоёул шадар нөхөр болсон. Банчин хамгийн айлдагчийн өмнө айлтгал хариулан Эрдэнийн эрихэ, хөвгүүн номлогч бээр зохиосон нууц хураангуйн улаан хөтөлбөр, монгол номлогчийн оюуны засал, таван засал, түүнчлэн хутагт Лодойжалцаны зохиосон оюун засал, Үйлийн тийн номлол мэргэдийн сэтгэлийг булаагч, Бясалгалын аймгийн тааллын жигжидийн үүсгэл төгсгөл, Гэтэлгэгч Зонховагийн зарлигын хэсэг, Жамьянчойгарын даган соёрхолын эгшиг, Гурван мэргэний цадиг, Гандангажүд хутагтын намтар, ламын тахилгын зан үйл, Таван зэргийн тийн номлол, Нууцын хураангуй ламын өгүзэр хийгээд илтэд онохуйн хураангуй, Дамдингийн жинсрэг хийгээд эрх өгсөн ёсон, Доржханд маагмийн жинсрэг, итгэлийн жинсрэг, Зөөлөн эгшигтийн бүтээлийн аргын таван аймаг тэргүүтнийг айлтган шалгуулжээ. Дээрх зүйлд түүний сахил хүртснийг, тодруулбал, гэнэн гэцэл, түүнээс гэлэн сахил буюу аяга тахимлэгийн боловсрон туулсан усамбаа болсон талаар өгүүлж байна. иймд Мэргэд гарахын орон" хэмээх нэр томъёоны толь бичгиин дотоод ухааны аймаг, буддын гүн ухааны тогтсон тааллыг судалсан эрдэмтдийн судалгаанд түшиглэн бурханы тойдын сахил санваар буюу номхотголын ёсны талаар дэлгэрүүлэн үзэж, түүний сахил санваарын ёсны ёсны үндэслэлииг тодруулахыг хичээе. Үүгээр бурханы шашны сахил санваарын ёс, ялангуяа хутагт дээд лам нарын сахил санваарыг хэрхэн яаж хүртэж байсан дэг ёсны талаар уншигчдад тойм төдий боловч танилцуулахыг хүссэн амуй. Бурханы шашны ёсонд гэнэн /буяны садан/ гэцүл буянт ёс/, гэлэн /аянга тахимлэг/ хэмээсэн шалтан эрэмбэлсэн сахилыг хүртэж, тойны санваарыг олоход чанад тогтсон зан үйлийн нарийн дэгийн мөрдлөг болгож гүн ухааны лавшран гүнзгийрсэн мэдлэгээр шалгалт шүүлэг өгч баиж, дэс дэсээр дэвшин хүртдэг байна. Тухайлбал гэцэл санваар хүртэхэд төрөхийн зэтгэр, оршихын зэтгэр үзэсгэлэнгиин зэтгэр, ялангуяа болохын зэтгэр хэмээсэн дөрвөн харш шалтгаанаас хагацаж, орон, үндсэн, билиг санаа, зан үйл хэмээсэн таван зохилдох шалтгаан бүрдсэн цагт гүйцэтгэнэ. Өөрөөр хэлбэл, тойн бологч нь дүр төрх төгөлдөр, сохор, доголон биед соривт бус, нэн өтөл, нэн балчир зэрэг бус, ал шар хувцаст, оюун ухаан саруул ялгамжтай байхын хамт санваарын дэг ёсыг хатуу сахиж, буяны ёсыг хичээсэн, багшдаа чин биширсэн, шашин, номын үйлд хичээнгүй, номхон төгөлдөр зан олсонбайх ажээ. Түүний барилдагын орон буюу багш нь шашин, номыг ёсоор төгөлдөр, шагшаавадаар ариун, гэлэнгийн санваар хүртээд 10 жил болсон, винайн ёсны 21 таван аймаг, эрдмийг бүтээх төгөлдөр, үзэл онолоор баян, нигүүлсэхүй, хүлцэхүй, цагтаа бясалгах хэмээсэн 10 гол шинжииг эзэмшсэн байдаг байна. Гэлэн сахилтан нь үндсэн буюу видайд суралцах 50 аймаг, хотол төгссөн таван аймаг, үл суралцахын хотол төгссөн 5 аймаг, дурдахуй төгөлдөрийн таван , дотор агуулахын 5 аймаг хэмээсэн 21 таван аймаг буюу 105 эрдмийн санваарыг эзлэх ёсоор бүтээхүй , засан сайжруулах ёсоор бүтээхүй гэсэн хоёр үе шаттайгаар 10 жил мөрдлөгө болгон эзэмшинэ.Энэ нь сахил санваар хүртэгчийн баримтлан мөрдөх дэг ёсны үндсэн мөн агаад эдгээрийг ам аван хэрэгжүүлэх нь гэлэн болсон увитина багшийн эрхэм зорилт болдог байна. Иймд санваар сахих нь лам хувцас өмссөн, буяны номынг цээжилсэн төдий бус харин уул эрдмийг сурч сэтгэлээ огоот номхотгох номын аргад суралцан. олны тусын тулд уул овоо чанад сахисан. суртал өгүүлэх зарчмаар явагдах хатуу дэг ёсон агаад гэцэл сахил хүртэж, санваарын дэг биелэгдэх нөхцөл л хувран хэмээхийн тоонд хургэдэг байна11. Гэцлийн саваарын сайтар төгсгөн гэлэн сахил хүртэж, санваар сахих нь олоогүй санваарыг олон үйлдэх аргын төгсгөл болох бөгөөд цаг агуулахуй хийгээд увидасыг өгуулэхуй хэмээх эрэмбэлсэн хоёр зан үйлийг гүйцэтгэдэг байна. Цаг агуулахуй зан үйлийн шүтээн нь аяга тэхимлэг өөрөө, цаг сүүл хураахуй, үйл нь 4 хуруу модоор сүүдрийг хэмжихүй, өгүүлэхуй нь гэлэн болсон цагийг агуулахуйгаар гүйцэтгэдэг. Увидасыг өгүүлэхүйд ариун явдлын орныг (ариуссан байх), уналыг (хорт сэтгэлийн гэмүүд), дээд хүслэн хангагдсныг (Бодьсадын хутгийг олох), шагшаавадаар болсныг (сахил санваар төгс болох), номын оршихуй (Бодьсадын явдалт) зэрэг 11 өгүүлэхүйг багтаадаг. Чингэж 4 номыг шалгуулж, унал болох 4 хүслэн буюу хүсэхүй хийгээд хүслээр шунахайрахуйн үйлийг шалгуулна. Үүний дараагаар буян үйлдэх номын чанар, дээд тааллыг үйлдэхуй хийгээд магад барилдуулах зан үйлийг мөрддөг байна. Чингэсний эцэст усгал номхоноор оршин ахуй хийгээд даган бүтээхийн машид барилдуулан үйлдэж, цогц язгуур, төрөн түгэхүй мэргэн, бүтээхүй (бясалгахуй), бишрэхэд магад барилдсан машид ариун явдалт аяга тахимлэгийн зиндаанд хүрдэг байна. Харин ангид тонилгогчийн санваар салбарлах, сэтгэл сахих ёс алдарваас санваартны 105 эрдэм уналд орно гэж үздэг. Иймд тэдгээрийг ихэвчлэн 253 хорт цээрийг мөрдлөг болгон үйлдэх бөгөөд чингэж хүний хорт сэтгэлийн буюу нисванисын бүх илрэлүүдийг нэг бүрчэн тэвчин номхотгон дарснаар бие, хэл, сэтгэлээр бүрэн ариусан гэгээрдэг хэмээн номлодог байна. Үүнийг Богд Зонхова "Ялгуулсан таалал амар хялбар олохын гайхамшиг" хэмээн тодорхоилсон нь профессор Д.Дагвадопжийн гаргалгаагаар уггаа бурханы зарлиг хийгээд шастирын / ариусан гэгээрэх/ гэсэн утгаар. зох) утгыг жирийн хүмүүсийн тэр бүр ухамсарлахгүйн учир дэг ёсон сахигч санбаартан лам нараар дамжуулан ухааруулах аргыг хэлсэн хэрэг бөгөөд тэгээд ч ламын дэг журмыг нарийн чинад тогтоон ам авахуулан гүйцэтгэж байсны учир холбогдол зарим үүнд оршино. Бурханы шашны уг үндэс болж, цэгцлэн тогтож уламжлагдсан хатуу ёс дэг бүхий винайн ёсыг төгс төгөлдөр эзэмшиж машид ариун аяга тэхимлэгийг бэлтгэх нь Монгол оронд шинэ тутам дэлгэрч байсан уг шашны тулгамдсан шаардлагын нэг байжээ. Тэрхүү шаардлагыг ухамсарлан мэдэрч, винайн ёсонд чингэхдээ Зонховын сургаалын дагуу боловсорсон хутагтын нэг нь Агванданзанпринлэй мөн болохыг түүний шашин номын үйл, үйлвэр бэлхэнээ нотлон гэрчилж байна. Тийн бурханы шашны чойрын номд мэргэжээд Дашлхүнбо хийдээс Монгол орон Ойрадын зүг морилж, нэгэн их дацан байгуулсан. Дашлхүнбогийн цогчин хийгээд агба дацангийн уншлага догшидын зан үйл, адис хүртэх, хангал равнай, жинсрэнгийн мутрын авалга тэргүүтнииг Дашлхүнбо хийдэд ямар мэт ёслон үйлддэг лүгээ түүнчлэн зохиосон. Винайн гол хэмээх огоот туурвисан нэгэн судрыг урьд монгол хэлээр орчуулсныг засан орчуулах зэргээр ном судрыг ч нягт нарийн ариутган шүүж, дэлгэрүүлжээ. мөн өвөрмөц нэгэн хийд байгуулж дацан хийгээд Ойрад зоны цайвар шар дээдэс доодос олонд ван жинан даган соёрхол дээдийн номын хүрднийг агуу дэлгэр таалснаар, Дөрвөн Ойрадад бурханы шашин дэлгэрэн батжиж, сүсэгтэн олны гайхал сонирхлыг төрүүлсэн чойрын номд шамдаж эрдэм чадлаа сорих, лам хувраг хүрээ хийдийн жаяг дэглэмийг чангатгахад чухал болжээ. чангатгахад чухал болжээ. Ойрадаас Үй, Занд буцан морилж, Сэра Барайвун, Гандан хийдээд Дашлхунбо дээд доод үндэс тэргүүтэн номын их бага аймаг хийдэд дэлгэрэнгүй манжа, түгээл өргөн өрнүүлжээ. Зая бандидын гэгээнииг Монголоос очсон даруйд монголын гутгаар сарын шинийн есөнд уулзан эолгож, түүнд мутрын зангиа, адистад шүтээн тэргүүтнийг бээр соёрхож, шашин амьтны тусын тулд хичээхийн чухлыг соён сургаж, түвэд орон, хүн зоны амьдрал, зан араншин, ялангуяа шашин сүм хийдийн талаар үнэтэй зөвлөгөө өгчээ. Агванданзанприндэй хутагт гүн дэлгэр номын хүрднийг эргүүлж, Банчинхамгийн айлдагч Лувсанчойжижалцан түүнд хамба хийгээд Нартан хамба чойрж Дагвабалжор хоёр үйлийнбагш болгож тоймсамлингийн гэгээний өмнө хувраг дээшид арвидсан. Судар тарнийн гол утгыг соносон судлан соёрхсон хийгээд эрхийг даган соёрхож, эши, хөтөлбөр, увидас тэргүүтэн ихэд дэлгэр сонсож уншлага, сонслого, саналга хийгээд үе үед номын идамын тарнийг шүтсэн хийгээд лагшин алдраар соёрхсоноор гүн айлдварт хичээн санаж шамдсан нь ашид болоод сахил шүтээн таалсны гол утгыг соёрхож, гүн нарийн дэлгэр номын хүрдийг эргүүлсэн. Ганжур, данжур, элдэв заслын боть зарлиг үлэмж бөгөөд энэрэхүй, шүтээн, шагшаавад, суварга тэргүүтэн гурван шүтээнийг айлдан таалсны хязгаарт хэтэрхий хөвгүүн шавийн дараалал нь Богд мөнхүүгийн тэргүүн лам болсоны дараа Галдан хийдийн ширээнд заларсан Ганжурбажинбажамц, Очир баригч Пабон хаба Жамъяндагва, Ловон хутагт Лувсандондүв гурав хийгээд шүүтгэн номлогч ловон, их баатар сэтгэлийн хувилгааны бие Дүвчинлэгчиглхүндэвийн лагшин төрөл хутагт тэргүүтэн ихэс лам нар нугууд, Сэра, Барайвун, Галдан гурван үндэсний дээд доод тэргүүтний ариун гэвш дарааллаар Ритод уулынхан (Лувсанпринлэй тэргүүтэн) Монголын их бага шавь нар бологсод машид олноор сайтар номлолын туурвилыг айлдуулан сонссон ажээ. Агванданзанпринлэй хутагт опонжилийн турш судар тарнийн хөлгөнийг гүнзгийрүүлэн судапж, тийн мэргэн болж бага, дунд. дээд гурван хүрдний үүднээс бурханы шашны номлол, гүн ухаан, ёс, суртгаалыг дэлгэрүүлэн таалжээ. Түүний шашин номын гүн ухааны үндэс нь буддын их хөлөгнии есон бөгөөд энэ нь туупагсан бодид хүрч чадах төрөлхиин хурц ухаант шавь нарт номлосон эцсийн хөлгөн болно. Тэр оюуны савын хэмжээгээрээ дунд ба дээд төрөлхтний сэтгэхүйд ердийн билгийн хязгаарт хүрэх их хөлгөн, ер бусын нууц тарнийн очирт хөлгөн хоёрыг номпох бөгөөд тэр хоёрыг олдог үр нь нэгэн адил утгатай боповч чиөрт одохдоо удаан түргэн зэргийн ялгавар маш их, бэрхшээлгүй хурц ухаантны эрхэнд үйлдсэн тул судар, тарни хоёроос тарнийн хөпгөн дөрвөн ёсны үүднээс үлэмж ялгавартай хэмээн эрхэмлэн судалдаг байна. Тарнийн хөлгөнийг дотор нь нууц тарний хөлгөн, үрийн хөлгөн, очирт хөлгөн, аргын хөлгөн.адис баригчийн хөпгөн хэмээн ангилах агаад ялгаваас үйлийн үндэс , явдлын үндэс йогийн үндэс, тэнсэлгүй ойгийн үндэс гэсэн логик мөрдлөг бүхий сэтгэхүйн гүн нариин мэдлэрүү дэвшин лавширдаг байна. Тарнийн хөлгөний номлолын үндсэн билиг чанарын хөлгөний үргэлжлэл буюу дээд шат болох учир өөртөө өвөрмөц онцлогыг хадгалахын хамт буддын ёсны гүн ухааны номлолыг зайлшгүй эзэмшин байж түүнд дэвших тул мэдлэгийн онцгой хэлбэр гэж үздэг байна. Тийнхүү буддын гүн ухаанд "Йога" / чухал барилдуулах/ буюу төгс учралтын хэмээх ёсны нэр гарсан гэх бөгөөд монголын уламжлалт шашинд егүзэр, йогийн явдалт гэж нэрлэдэг. Энэ тааллаар буддын гүн ухааны винжнянавада ёс ертөнцийн бүх юм үзэгдэлийг сэтгэлийн бүтээгдэхүүн сэтгэлийн чанар төдий үзэгдэл гэж авч үздэг ажээ. Иймд тарнийн хөлгөн бол билгийн чанад хязгаараа хүрэх үзэл онолыг судлан, хүн бодол санаагаа нэгэ цэгт төвлөрүүлэх чбдварыг нээн танин барьсны үрээр сэтгэлийн дотоод хүчээ нэгтгэн зангидаж, бүхий л бололцоогоо илрүүлэх чадварыг олох нарийн дэг бясалгалын ухаан юм. Нууц тарний хөлгөний үйлийн дандарт өртөнц дахины язгуур, ертөнцөөс нөгчсөний язгуур гэж хоёр хуваан үйлийн үндэсний утгыг арван зүйлээр төвлөрүүлэн бясалгадаг арга юм Явдлын дандарт билигт, билиггүй хэмээх хоёр ухагдахууныг гол болгон, билигт гадаад дөрвөн гишүүний урилга хэмээн, урилга тус бүрийг өөрийн, бусдын, сэтгэлгээ чиглүүлэхүй, дуунаа чиглүүлэхүй хэмээсэн шүтээнээр илэрхийлэн гаргадаг бол билиг үгүйд хоосон чанарыг бясалган эзэмшихүйг оруулдаг байна. Йогийн дандарт үндсэн дандар, номлох дандар, хувь тохиолдох дандараар ялган түүнд 4 хэсэг, 4 язгуур:4 мутрыг хамруулах, мутар судлах орныг бие, хэл, сэтгэлийн үйлээр авч үздэг байна. Тэнцэшгүй йогийн дандарыг арга, билиг хэмээн хуваах бөгөөд түүнийг өгүүлэх эдэлбэрийн чимэг, бурхан болох чимэг, сонсох чимэг, зургаан хязгаарын чимэг, дөрвөн ёсны чимэг, хоёр үнэнийг магадлах чимэг гэсэн долон чимгээр нарийвчлан судалдаг байна. Доктор Ч.Жүгдэр "Буддын шашны гүн ухааны дээд сургууль төгссөн эрдэмтэн нар буддын ёсны тарнийн ухааныг жүд (дандар) дацан орж 10- 50 жил суралцан төгсөх барагцаалбал 60 орчим насны үед аграмба хэмээх эрдмийн өндөр зэрэг олдог"15 байсныг тэмдэглэсэн бөгөөд харин Агванданзанприндэй хутагт хэдийгээр дөчин гуравхан насалсан боловч авъяас билгээрээ харьцангуй эрт идэр залуудаа уг зэрэг цолыг хүртсэн болох нь мэдэгдэж байна. Хутагт Агванданзанпринлэйн шашны сахил санваар, гүн ухааны үндэслэл нь буддын гун ухааны их хөлгөн, түүний дотор оюун сэтгэхүйн царааг шалгадаг хамгийн эрхэм дээд хэмээн эрхэмлэгдсэн тарнийн хөлгөн мөн агаад түүний дотроос "ер бусын мэт боловч бодит агуулгаараа хүний сэтгэхүйн нарийн үйлдийг тусгасан психологи, ухамсрын талаар голлосон практик бясалгалын үндэслэл болсон нууц дандарын ёсны бясапгалын эрдэм, увидасыг төгс эзэмшсэн явдал мөн гэж үзэж болмоор санагдана. Тийм ч учраас тэрбээр тухай үедээ Цастын мэргэд оройн чимэг болсон Банчин Лувсанчойжижалцан нарын заллагаар дашлхүнбо хийдиин тарнийн хөлгөнийг тусгайпан судалдаг Сэртэгчинлэн, Агва дацангийн их хамба, үйпийн ёнзин багш, түвэд, монгол мэргэдийн увитина багш болон шүтэгджээ. Жидшод Агванданзанпринлэй "нас сүүдэр дөчин гуравны тахиа жил" (1669) таалап төгсөж, шарилыг нь хайлсанд нурууны хорин үед хорин нэгэн Дара эх аяндаа урган үзэгдсэн18 хэмээн ер бусын рид хувилгааны эрдмийг дүүргэсэн хутагт мөн болохыг нь егүүлээд бодитой шавь нараас нь Богд Жамъяндагва, Богд Лувсандондов, Дүвчинлэгцоглхүндүвйин хувилгаан Жалханз Балжиржамц түгээм лийн эзэн Агванданзан, Ловон хутагт Лувсандондов. Халхын Зая бандида Лувсанпринлэй, Дарба бандида СодовжамЦ (1637-1702) зэрэг түвэд, монгол эрдэмт мэргэдийг дурджээ. Нэг оонирхолтой зүйл бол 17 зууны үед Түвэдийн зарим томоохон хутагтын хойт дүрийг Монголд Ойрад, Халхад нэгэн хүнээр тодруулдаг сонин ёс байсан нь мэдэгдэж буй бөгөөд Енса хутагт Лувсанданзанжамц /1605-1644) ын хойд хувилгаан нь Ойрдад Галдан бошигт (1644-1697 / Халхад Ламын гэгээн Лувсанданзанжанцан /1639-1704 нар байсныг тодруулсан билээ. Бидний өгүүлэн буй. Агванданзанпринлэиг Энэтхэгт, Түвдэд үе дараалан тодорсон Дарба бандидын хувилгаан, Гандан хийдийн ширээт лам, чойрж Агванчойжижалцан (1504-1647)-ын дараах хувилгаан хэмээн Банчин Лувсанчойжижалцан тодруулж байжээ. Энэ тухай Халхын ёнзин багш Лувсангэлэгданзаны 1922 онд зохиосон "Дарбабандидын намтар эрдэнийн эрихэ" хэмээх түвэд сурвалжид "Түүний (Агванданзанжалцаны. Зох) төрөл Ойрад Зүүнгарт гарсанд алдаршуулан номлосон. Энэ нь Халхад эрдэнэ буюу өөр нэгэн гарах буюу хэмээн20 өгүулсэн нь Ойрад Зүүнгарт хэмээсэн нь Агванданзанпринлэй, Халхад хэмээсэн Дарбабандида Содовжамц (1637-1702) мөн болно. Иймд Түвэдийн томхон хутагтын хойт дүрийг Монголоос, Халх, Ойрадад зэрэг тодруулж байсан асуудлыг Зүүн, Баруун Монголчуудын оюун санааны шүтэн барилдлага лугаа хөллүүлсэн судалваас зохих сонин үзэгдэл юм. Жидшод Агванданзанпринлэй бол бурханы шашны ёс, түүний гүн ухаан, тэр дундаа Очирт хөлгөний онол сургаалыг судлан мэргэжин, Цастын оронд залагдан насаа элээсэн, төрөлх Ойрад нутагтаа судар тарнийн хийд, дацан байгуулж, гол төлөв Түвэдийн Дашлхүнбо хийдийн дэг жаяг, зан үилийг үлгэр болгон мөрдүүлж, ном судар орчуулах' туурвих, лам хуврагуудыг соён сургах зэргээр бурханы шашныг дэлгэрүүлэн дэгжихэд чухал үүрэг гүйцэтгэсэн, эрдэм боловсрол төгс хутагт мөн гэж үзэж болох юм Цаашид түүний намтар, шашин номын үйл ажиллагааг гүнзгиируүлэн судлахын чухалыг тэмдэглэе.

Монголын хутагтууд номноос / Зохиогч Д.Дашбадрах/


Top
   
PostPosted: Sep.26.11 6:18 pm 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Oct.12.02 3:09 am
Posts: 162
СҮМБЭХАМБА ИШБАЛЖИР


Сүмбэ хамба Ишбалжир нь 12-р жарны модон бичин жил Хөх нуурын Дорждаш тайжийн хөвгүүн болон мэндэлсэн.

Энэ их эрдэмтэн өөрийн гарвалын талаар намтардаа: “Түүнээ миний мэндэлсэн орон газар нь Зүүн зүгийн их амгалантай Амдуу зүгийн газрын хуваарь болох Богд Лувсандагвын илтэдэн адистадлагдсан газар Зонха / сонгины ам/ хэмээх урт нурууны дээд хэсэг лүгээ шадар ойр Хөх нуурын Тэшогжалто хэмээн алдаршсаны баруун этгээд Их Хатан голын хөвөөнөө баруун тийшээ эрчилсэн дун хэлбэртэй өчүүхэн толгой буйн урд талын хот мандал мэт монголоор Толь хэмээх газар тэр бөлгөө. Яс угсаа нь Ер Замбутивийн зүүн хойд хийгээд зүүн талын Согбо хийгээл Хор хэмээх Монгол хийгээд Ойрад хоёр буйн урдахь нь дөчин хошуу буй тэдгээрийн хаад, ноёдын угсаа сурвалжийн зонхи нь Зүүнгар хааны угсаа бөлгөө. Хойтох Дөрвөн ойрдын хаад ноёд зонхийн уг сурвалж нь Добо сохорын сурвалж мөн бөлгөө.

Хожмын цагт Хөх нуурт шимунасын хувилгаан Халхын Цогт хаан ба Хам –ын Бэри хаан болон Үй Зан-гийн Занва хаан хэмээх гурван хаан гараад шар малгайтны шашныг оргүй болгохыг хичээсэн цагт банчин эрдэнэ Лувсанчойнжин, Содномчойнпэл түшмэл тэргүүтэн бээр захидал бичиг илгээсэнд шүтэж, Ойрадын газрын хуваарь Зүүнгараас Эрлэг номун хааны хувилгаан хэмээн алдаршсан Гүүшри Данзанчойнжил энэ зүгт их цэргийн өмгийг хөдөлгөн өөд болон ирсэн бөгөөд тэр гурван шимунасын хааныг дарав хэмээх их цуу уриа тэнгэрийн орныг хүртэл дуурсаж, төвдийн арван гурван аймаг тэргүүтэн төгс буянтны их лам хуваргуудын хийдийн их аймгийг өргөжээ. Түүнээс эхлэн Төвдийн төрийг ойрадууд барин өнөө маргаашийг хүртэл сууж буй ноёд түшмэл нь тэр хааны сурвалж мөн бөлгөө. Энэ бүхнийг дашрамдуулан айлтгахын зэрэгцээгээр миний эцгийн сурвалж нь ноёлог угсааны сурвалж мөн бөгөөд дөрвөн ойрадын Баатуд хэмээхийн угсаа сурвалж аа. Эхийн минь язгуур ч зүүнгарын ноёдын сурвалж мөний тул яс угсаа нь ноёлог язгууртан мөн бөлгөө. Тиймийн тулд эцэг Доржраш тайж хэмээх төвд хэл бичигт ихэд мэргэшсэн ба сэтгэлийн үндсэн шулуун шудрага, амны уншлагыг үргэлж уншдаг нэгэн ба эх Рашцо хэмээх энэ орны зонхи нь элдэв зүйлийг асуун болгоохуй эх мэргэдийн орон, сэтгэл нь зөөлөн “Авралыг одуулахуй” “нүгэлийг наминчилахуй”, “цагаан дара эх”, “бэлгэ билгийн зүрхэн” тэргүүтнийг амны уншлага болгодог нэгэн бөлгөө. Эх эцэг хоёр минь дараалан эм гахай хигээд эр нохой жилтэнгүүдийн хөвгүүн болон би мэндэлсэн. Мэндлэхийн өмнөх модон хонин жилийн өвлийн адаг сард эцгийн минь зүүдэнд “нэг аймшигтай хар хүн бээр тас мэт нэг шувууны хөлийг шидмэсээр оосорлон авчирч энэ нь гарьд мөн тул бүү тавьтугай хэмээн өгч байна” хэмээн зүүдэлснээ хожим нь надад өгүүлж билээ. Түүний хойт жил “Гэтэлгэгч” хэмээх модон бичин жилийн намар найман сарын арван тавны нар ургухйд би нярайлжээ.

Бас нэг намтарт: “Тэр хөвгүүн гурван наснаас хувраг хүмүнийг харахуйд баясан, лам хувраг хүмүний номлох, уншихуй ёсыг дахин дахин дууриан тоглохыг эцэг нь ажиглаж мэдээд тойн болговоос зохилтой хэмээн сэтгэж, өөрөө төвд үсэг заан сургаж, анх “гэлэгёнданма”-гийн нэг шүлгийг цээжилжээ. Дөрвөн настайд минь Цагаан хадны толь хийдийн нэгэн лам тэр хийдийн аглагийн орноо сууж асны дэргэд хүргэж ном заалгасан гэдэг гэжээ.

Үүнээс харвал Сүмбэ хамба Ишбалжирын дээд өтгөс нь Гэгээн Гүүшри хаан ажээ. Түүний эхийн тал нь ч мөн л Ойрадын сурвалжит гэр бүлээс гаралтай болох нь илт байна. Бас тэр үеийн сурвалжит өрхийн хүмүүжлээр хүмүүжиж, гурвахан настай байхад нь эцэг нь түүнд төвд хэл бичигт сургажээ. Түүнийг гурван сүүдэртэй байхад нь Гүнчин Жамъяншадвийдорж Сүмбэ ламын хувилгаан хэмээн тодруулжээ.

Гэндүнчойжонжамцыг багшид шүтэж, үсэгт суралцсан. Долоон сүүдэртэйдээ тойн болоод оюун нь хэтэрхий хурц тул естэйдээ Гонлүнгийн Чойр дацангийн хуралд орж гүн ухааны номыг судлаж эхлэжээ. Удалгүй Чувсан ринбүүчэ Агваантүвдэнванчүгээс гэцүлийн сахилыг залсан.

Хорин насандаа Төвдийн ном дэлгэрсэн гол оронд ажирч, номын хэлцээнд морилж, Банчэн Лувсан-Иш богдоос гэлонгийн санваар залаад, Врайбүнгийн Гоман дацан сууж гүн ухааны номыг үргэлжлүүлэн үзэв. Ламо хийдийн Агвааннамхай тэргүүтэн их олон мэргэдийг багшид шүтэж, шалгадаг тэргүүтнээ сайтар суралцсан бээр “Номын маргааны сүргийн манлай” хэмээн алдаршаад, Гоман дацангийн хамбо болжухуй. Тэр үест Голын болон Зангийн цэрэг тэмцэлдэн хямарсан цаг болохоор Гомангийн шавь нугуудыг голын цэрэгт оруулахуй сайшаал магтаалыг үйлдээд, Сүмбэ ханбыг Полха Содномдавжай бээр Врайюүлжэдцал –ын хамбад эрхшээлгэн зохиосон.

Дараа нь өөрийн нутагтаа өөд болж, Гонлүн хийдийн хамба болсон. Гучин дөрвөн сүүдэртэйдээ Манжийн хааны зарлигаар Бээжинд морилж , хааны дэргэд саатсан. Хаан түүнийг долнуурын хийдийн хамба болгон захирав. Тэр бээр Гонлүнгийн Дияаны сүм Шахо –гийн хоёр сүм, Гонлүнгийн Ганданлхазэ тэргүүтнийг шинээр барьж, Сринон бумчэн, Сүмбийн синён сүм, Марзан сүм тэргүүтнийг сэргээн засварласан.

Сүмбэ хамба нь Дэсридийн бодатай шавь Жормолүн-гийн Дэва Лхаваан, Сог рамба Агваанжанцан нараар хар, цагаан зурхайг заалгаж зурхайд ихэд мэргэжжээ.

Сүмбэ хамба Ишбалжир одон зурхайн ухааны онолыг үндэс болгоод төвдийн нутагт дэлгэрсэн Пүг,Цүр хэмээх зурхайн хоёр сургуулийн ёсоор үлгэр хийж, монгол орны газрын хуваарьт эрхэсийн хөдөлгөөнийг тооцоолон бодох Төгс Буянт Шинэ Зурхай хэмээх шинэ зурхайг бий болгожээ.

Төгс буянт шинэ Зурхайд сарны хөдөлгөөн байршилыг секундыг нэг зуун дөчин есөн мянга хоёр зуун есд хуваасан лугаа тэнцэх цаг хугацааны өчүүхэн бага нэгжийн нарийвчлалаар хөөн олон аргыг боловсруулсан тул эдүгээ хүртэл сарны хөдөлгөөнийг үнэн зөв гаргасаар, тооцооллын үр дүн нь орчин цагийн тэнгэрийн одзүйн аргаар гаргасан дүнтэй яв цав нийлсээр буй бөлгөө. Сүмбэ хамба Ишбалжир өдөр, тасарч давхарлах хийгээд сарын илүү тэргүүтнийг монголын газрын хуваарьт тохируулсан тул түүний зурхайн ёсыг эдүгээ хүртэл Монгол Улсад хэрэглэж, цаг цаглабараа хөтөлсөөр байна аа.

Сүмбэ хамба Ишбалжирын анагаах ухааны холбогдолтой зохиолыг анх удаа Өвөрмонголын эрдэмтэн, миний нэгэн номын нөхөр Б.Жигмэд сайтар судласан билээ. Тэрээр “Монгол анагаах ухааны түүх болон сурвалж бичгийн шинжилгээ” хэмээх зохиолдоо Сүмбэ хамбын “Рашааны ундрал” “Рашааны цагаан шүүдэр” “Рашааны дусал” Рашааны хурим” хэмээх алдартай дөрвөн зохиолд эх бичгийн судалгаа хийсэн юм.

Сүмбэ хамба Ишбалжир монгол хэлтний их алдартай эмч байсан тул эдүгээ түүний зогсоо чулуун хөрөг Өвөрмонголын Монгол эмнэлгийн дээд сургуулийн хорооны өмнө сүндэрлэн буй бөлгөө. Сүмбэ хамба бол монгол туургатныг зурхайн ухаанаар гийгүүлж, монголын онцлогтой одон зурхайг зохиосон их ачтан мөн бөлгөө. Тэрээр арван гуравдугаар жарны шороон бичин жил тааллаа номын агаарт ажираажээ.

Эх сурвалж: Ойрадын бурхан шашны товч түүх /Л.Тэрбиш/


Top
   
PostPosted: Sep.26.11 6:20 pm 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Oct.12.02 3:09 am
Posts: 162
СОГБО ГЭВШ АГВААНВАНЖИЛ


Америкт бурханы шашныг анх дэлгэрүүлсэн хүмүүний нэгэн бол согбо гэвш хэмээн алдаршсан Агваанванжал юм.

Тэрээр 15-р жарны төмөр үхэр жил 1901 онд Астханий Халимагийн нутаг ижил мөрний хөвөөнөө малчин айлын дөрөв дэхь хөвгүүн болон лагшин мэндэлжээ.

Зургаан сүүдэртэйдээ нэгэн хийдэд орж бэлтгэл сургуулийг ёсчлон хийжээ.

Гэрган багш монгол Агваанлувсандоржийг зам заасанчилан бүтэн хагас жил явганаар морилж Лхаст ирж Врайбүнгийн гоман дацанд ном үзэн зохиожээ. Тэгээд их хатуу хичээлээр их гол шүнгийн таван ботид сонсох, санахыг ёсчлон хийжээ.

Хэдэн малаа зарж замын зардал хийснээс гадна тэр үедээ нэлээд шохоорхдог байсан орос гар хатгамал эдлэл борлуулж ойр зуурын хэрэгцээний мөнгөтэй болдог байжээ. Ах Гүнсэн нь замын хүнээр хатгамал эдлэл явуулдаг байсан авч Оросод Сталины коммунистууд төрийн удирлагад гараад төвд оронд ирэх ойрад хүмүүс бараг тасарчээ. Төвдийн монголчууд тэр үед ихэд арвин байсан ба нэлээд нь ойрад гарлын хүмүүс байжээ. Тэр үеийн заншилаар гоманд бурханы гүн ухааны номын бүх шатыг дамжин 35 жил сурсаны дараа гэвш буюу одоогийнхоор бол доктор цолыг хүртдэг ёстой байна. Хумсаа тоолон хураасан жаахан гарын бэл нь “гэвшийн дамжаа” барихад эс хүрэх тул нутаг буцан олон түмнээс тэтгэлэг авахаар 1935 онд Гоман хийдээс нутгийн зүг түр буцахаар Агваанванжил мордсон аж. Буцах замд нэлээд бартаа, барцадтай байсан нь тэр үеийн цагийн цөвүүнээс шалтгаалсан буй за. Хятад хэл мэдэх нь байтугай Бээжин гэдэг үгийг мэдэхгүй хүмүн Бээжин орсон хэмээн хуучилдаг билээ. Тэгээд яахав бас хаа явсан газраа монгол ах дүүс бие биенээ гэдэг хойно нэгэн Бурайд ламтай таарч түүний шавьлан суудаг Юн хэ Гүнд хүрсэн байна. Чингээд нутгаа зорин гарсан Агваанванжил Орос газар цаг төр үймж бурхан шашныг устгах болсныг Буриад лам нараас мэдээд эл хийдэд саатан суухаар болжээ.

Бээжинд байхдаа тэрээр өөртөө таарсан эвтэйхэн эрдэм шинжилгээний ажил барууны хүмүүсээс олж сард хятадын 30 доллараар цалинжиж эхэлжээ. Энэ нь Бурханы сургаалийг төвд судрын санскрит эх судартай нь харьцуулах ажил байжээ. Бас Ганжуур, данжуурыг бард бүтээхүй үест хэвийг нарийвчлан шүйдэглэн ариутгах ажил хийжээ. Чингээд гэвшийн дамжаа барих мөнгө хангалттай олжээ.

1937 онд Бээжингээс Энэтхэгээр дамжин Төвдөд хүрэхээр хөлгийн жолоо залжээ. Буцах замдаа Calcutta-д английн судлаач Sir Charles Bell –ийн орчуулагч болсон ажээ. Төвдөд шууд харьсангүй Бэллийг дагаж Хятад Манжуураар жаал аялсан байна. Төвдөд буцаад гэвшийн дамжаагаа барьж гэвш цолоо авсан бөгөөд сүм хийдэд дахин шавилан суусангүй өөрийн цуглуулсан хөрөнгө, олон танил нөхдөө ашиглаж эх орноосоо холд тасран “шороонд хаягдсан шалз” лугаа адил олон монгол лам нарт гэвш болоход нь эд хөрөнгөний тусламж үзүүлж номын буян үйлджээ.

Тэрээр энэтхэг, төвдийн хооронд яваж амин хувийн ажил амжуулан, арилжаа наймаа хийсээр, олсон орлогоороо Монгол лам нарт гэвш болоход нь тусалсаар байгаад 1950 оны үед Төвдөд хэсэг суурьшжээ. Гэвч тэр үед хятадын чөлөөлөх арми Амдууд орж ирэн Лхас руу хөдөлсөн тул Агваанванжал Лхасаас өөрийн эд хөрөнгийг татан авч Энэтхэг рүү нүүжээ.

Энэтхэгт байх хугацаандаа Америкт орох виза хүсэж, 4 жил хүлээсний эцэст 1955 оны хоёрдугаар сарын 5 -нд Нью Жэрси дэх халимагийн хотхонд ирсэн байна. Энэтхэгээс ийнхүү Агваанванжалыг Америкт орж ирэхэд ТТГ-ын залуу ажилтан John Greaney (ST Circus хэмээх нууц кодтой үйл ажиллагаа удирдаж байсан) тусалсан гэсэн явган яриа байдаг боловч ямар зорилгоор яаж тус хүргэсэн талаар бичигдэж үлдээгүй ажээ.

Америкт очоод Colambia-гйин их сургуулийн багш болжээ. 1958 онд Америкт бурхан шашны хийд Лавсүмшаддүвлин хийдийн эхийг нээн соёрхжээ.

1983 онд таалал төгсөх хүртлээ энэ хийдийн гэрган багшаар ажиллажээ. 1973 онд энэ Богд бээр Massachusetts хэмээх хотод шашны дээд сургуулийг нээн соёрхжээ. Тэр бээр бурхан шашны олон ном дэвтэр орчуулан зохиожээ.

Агваанванжил 1968 онд Нью Жэйрси –ийн Монтана ууланд 32 акр /12.9 кв.км/ газар авч хоёр давхар сүм Бурхан шашны сургалтын төв (Buddhist Teaching Learning Center) –ийг барьснаар Америкт бурханы шашин дэлгэрэхэд чухал нөлөө үзүүлсэн гэж судлаач нар үздэг билээ.

Энэ төв одоо Нью Жэйрсиийн Монтана уулын газрын эзэн болох Joshua болон Diana нарын мэдэлд байгаа. Бурханы шашны сургалтын төвийг Joshua W.C.Cutler, түүний эхнэр Diana M.Cutler нар өвлөн сургалт судалгаа явуулсаар байна.

Гэвш Агваанванжилын төвд хэлнээс орчуулсан Америкт бурхны шашин хөгжихөд тулгын гурван чулуу мэт нөлөөлсөн “Door of Liberation”, “The Jeweled Staircase”, “Prince Who Became a Cuckoo: A Tale of Liberation” хэмээх алдартай гурван ном бий ажээ. Ойрадын мэргэн номт их гэвшийн оюунаа шингээн орчуулсан эл бүтээлүүд хэдэн үе элсэн ч гандан бууршгүй гялалзсан тод эрдэнэ болсон гэж өрнөдийнхөн үздэг ажээ.

Тэр их мэргэн номт Америкт амьдарч ажиллаж байхдаа олон нэртэй Буддист эрдэмтдийг төрүүлсэн ажээ.

Түүний олон шавь нараас алдартай нь Robert Thurman гуай хэмээх эрдэмтэн юм. Тэрээр Агваанванжалыг 61 сүүдэр зооглосон үед нь багшид шүтэж шавь оржээ. Тэгээд тэрээр Ойрад багшийгаа шүтэж, бурханы номыг нэвтэрхий эзэмшсэн бөгөөд одоо Колумбийн их сургуульд Буддизм ба Хиндузм заадаг нэртэй професор болсон ажээ. Түүний охин Uma Thurman нь Холлимуудын “А” ангилалын алдартай жүжигчин бөгөөд 30 гаруй кинонд тоглосон, буддист кино од юм.

Түүний шавь нар эдүгээ Америкт ажиллаж амьдрахын зэрэгцээ дэлхийн олон орноор явж легц унших зэргээр бурхны шашныг дэлгэрүүлж, бас монгол орныг сурталчилах ажлыг хийсээр байна.

Тун саяхны нэгэн жишээг дурдвал Америкийн тэргүүлэх зэргийн Буддист эрдэмтэн Robert A.F.Thurman гуай Тэргүүн хатагтай Цолмонгийн урилгаар 2007 оны зун манай оронд морилон ирж, сонирхолтой сайхан легц уншсан билээ.

Тэр эрхэм эрдэмтэн 1955 онд Дөрвөд багш Агваанванжалтай учирч шавь ороод, бурхны шашны номлолыг заалгаж, улмаар Төвдийн Гоман дацанд 11 жил суралцаж гэвш болоод, амьтны тусыг бодон Comlambia –гийн их сургуулийн багшаар ажиллаж олон буддист шавийг төрүүлсээр байгаагаа дурдахын ялдраа Дөрвөд багшийнхаа ачийг тусгайлан дурдаж байхыг сонсоод ойрад цуст миний бие үнэхээр омхорхон баярлаж байснаа нуух юун.

1979 онд Флорида –д Агваанванжал гэвшид шавь нар нь шинэ байр авч өгсөн бөгөөд тэндээ амьдарч байгаад 1983 оны 1 сарын 30 ны өдрийн 4:25 минутад таалал төгссөн ажээ. Таалал болсны дараа нь “их эрдэний шат” хэмээх нэгэн дэвтэр зохиол нь хэвлэгджээ.

“Ойрадын бурхны шашны товч түүх” доктор Л.Тэрбиш


Top
   
PostPosted: Sep.26.11 6:21 pm 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Oct.12.02 3:09 am
Posts: 162
НЭЙЖ ТОЙН ЦҮЛТЭМЗАНБА ДАЛАЙ МАНЗУШРИ ХУТАГТ


Зүүн монголыг дээдийн номоор гийгүүлсэн Нэйж тойны намтрыг товчхон өгүүлье. Нэйж тойн хэмээн алдаршсан энэ богд их монгол орноо шашин их эрдэнийг дэлгэрүүлэн зохиосон болой.

Нэйж тойн нь Үй зангийн баруун хойно ойрад торгуудын эзэн Аюук хааны авга Мэргэн Тэмнэ хэмээх эд баялаг хотол чуулган лугаа төгссөн, түмэн цэргийн өмөг лүгээ төгссөн нэгэн ноёны хөвгүүн болон 9-р жарны гал могой жил 1557 онд лагшин мэндэлсэн бээр нэрийг Авид хэмээн өгчээ.

Тэр бээр бага насан багаасаа сайн араншинтай, зовлонтныг асран өршөөхүй сэтгэлтэй, ширүүн, худал үгийг үл өгүүлэгч, оюун нь маш хурц тул эцэг нь Нэйж тойн гэж нэрлэв.

Залуу идэр цагтаа олон нөхөдтэйгээ авд явж байгаад нэгэн хээлтэй зэгдийд сум туссан бээр түүний гэдэс нь нь хагарч, унага нь гараад тэр зэгдий унагаа хэлээрээ долоон байсныг үзэж, орчлонгийн явдалд сэтгэл нь уйсаад, орчлонгийн явдлыг галт гуу мэт үзэхүй, уйсахуй сэтгэл төрж, тойн болохоор эцэгтээ: “Тойн болъё” хэмээн айлтгасанд эцэг нь зөвшөөрөл үгүй “юу ч гэсэн эхнэр ав” хэмээсэн тул өөрийн эрх мэдэл үгүй болж, эхнэр аваад нэгэн хөвгүүнтэй болж, эрдэмийн далай хэмээх нэр өгөв. Тэгээд хатан хөвгүүн сэлтдээ сэтгэл нь уйсаад, тойн болохыг завдахуйд эцэг нь мэдэж, олон түмнээр харуул тавьж, сахих болвой.

Нэгэн өдөр “итгэлийн хөтөлбөр”-ийн судрыг уншиж байтал гэнэт салхи гаран хуй босч, тэр судрыг авч одсон тул хойноос нь нэхээд холдохуйд сахигч нар үл харсан болохоор, зугтах боломжийг олоод, Үй, Зангийн зүгт зулахуйд, эцэг нь мэдэж нэхсэн ч эс олжээ. Тэгээд дараалан Рашлхүнбэд хүрээд, Банчэн Бүхнийг айлдагч Лувсан чойжижанцангийн гэгээнээс гэлон сахилыг залахуй, сахилын нэрийг Цүлтэмзанба хэмээн өгчээ.

Судар тарни хоёуланд нь сургууль түгнэрба хийж номонд нэвтэрхий мэргэн болжээ. Банчэн эрдэнэ тэргүүтнээс абшиг убдисыг олонтоо сонссон байна. Номын ухаанд гүнзгийрсний дараа банчэн эрдэнэ “Би өөр нэгэн орноо очиж, бясалгахыг айлтамуй” хэмээсэнд Банчэн эрдэнэ: “Чиний урьдын ерөөлийн барилдлагатан шавь нугууд зүүн зүгт буй болохоор зүүн зүгт одвоос шашин хийгээд амьтны тусыг агуу ихэд бүтээх болно” хэмээн бошго үзүүлсэн ажээ.

Тэндээс тэр Богдын зарлигчлан зүүн зүгт морилон замд диаяны орон нугуудыг хэсч, бясалган дараалан одон, одсоор Хөх хотын газрын хуваарьт хүрээд, түүний арын Цогт Сүмбэр уул тэргүүтний дияаны газраар гучин таван жилийн хооронд элдэв хатуужлаар бүтээл, нянбыг хийсэн байна.

Энэ богд аг тарний ёсонд гүнзгий нэвтэрч, сэтгэл нь атаршсан амьтныг шашинд оруулахын тухайд элдэв рид хувилгааныг үзүүлж байжээ. Тухайлбал, Бээжин орохоор яваа Өөлдийн таван зуун худалдаачинтай тааралдаж, усгүй цөлд ундаасан ядарсан тэдэнд хур оруулж цангаа энэлгээг тайлав.

Онбо хун тайжийнд очих үед нь тэр хун тайж урдаас нь уяатай хоёр нохой тавьж турхирсанд, лам энэрэхүй сэтгэлийг бясалган одуулахуйд, ноход ноцох нь байтугай харин ламд эрхэлж байжээ. Тайж ч тэр мэт зохионгуйд нь сүсэглэн, шавь орж ном айлтгасан мэт Сандуй, Дэмчиг, Жигжэд гурав тэргүүтний авшигийг соёрхсон ажээ. Тэр үед нэгэн бөө атаарахаад ламыг сорихоор цагаан азаргаа унан гэр рүү нь хэд хэдэн удаа дотлохуйд аянга нижигнэн их хур буув. Ламын дээр цахилгааныг буулгахуйд лам бээр цахилгааныг хурааж, тэр бөө рүү илгээсэнд, ламын эрдэмд бөө харилтгүй сүсэг төрж, сахил хүртэн тойн болсон байна. Энэ үед Хөх хотын ойр орчим их ган болжээ. Омбо хун тайж Нэйж тойныг бясалган суух газар элч зарж хур гуйлгасанд долоо хоног их хур оруулж өгчээ.

Тэр мэт олон дияаныг хэсч, дөрвөн хувийн егүүхийг таслал үгүй зохиосон ба цаг завсарлага нугуудад ч хувь лугаа төгөлдөр нүгүүдэд гэлонгийн сахил өгсөн хийгээд абшиг, эш тэргүүтэн номын өглөг хийгээд ядуу гуйлгачин нугуудыг эдийн өглөгөөр цэнгүүлэн зохиохын үйлсийг шинэдийн саран мэт арвижуулсан болой.

Тэндээс шашныг дэлгэрүүлэхийн шүтэн барилдлагыг жигдлэхийн тухайд бараа бологч гучин гэлон лугаа сэлт Мүгдэнд Өндөр богд тайзүн хаан лугаа учран золгохуйд, Хаан бээр “Та миний тахилын орон болон суутугай” хэмээн зарлигласанд: “Надад тэр мэтийн эрдэм байхгүй ба монгол оронд явахыг айлтгая” хэмээсэнд тэр мэт соёрхож, улаан бөс нэжгээдийг хайрласан бөлгөө.

Түшээд ханы нутагт заларсан ба тэр хан бээр ном айлтгаад, ламын зарлигласанчилан тэр орноо бөө тэргүүтний үйлийг ноттой үйлдэж болохгүй хэмээх тунхагийг тараажээ. Онгод нугуудыг хураагаад, галд түлж, Бурханы шашныг дэлгэрүүлэн зохиосон болой.

Дараалан нь Хорчин, Горвос, Түмэд, Аохан, Онниуд, Жаруд, Ар хорчин, Баарин тэргүүтэн хошуу бүрийн засаг хийгээд их түшмэд тэргүүтэн бээр урин залсан тул шашин их эрдэнийг агуу ихэд дэлгэрүүлэн зохиосон байна.

Нэйж тойныг хорчинд байхад нь түүний хөвүүн Эрдэмийн далай, хатан хүүхэд түшмэд албатаа дагуулж Мүгдэн очиж Богд эзэнд бараадаад эцгээ сураглав. Богд элч зарж Хорчинд хүүг хүргүүлэв. Эрдэмийн далай гэлон болж, хатан нь чавганц болон эцгийнхээ дэргэд суув.

Хожим нь баян хошууны хийдэд оршихуй цагт ван, бэйл тэргүүтэн сүсэг төгөлдөр өглөгийн эзэд бээр өргөсөн шижир алтан Бурхан багш Шагжатүв хийгээд Богд ламын лагшин ба суврага гурвыг нижгээд нижгээд тохойн хэмжээтэйг зуун наймаар бүтээвэй. Бас нэг төө, тав, зургаан хуруу илүү хэмжээтэйг ч тоолшгүй олныг бүтээгээд, сүншиглэх, амьлах тэргүүтнийг ч дэлгэрүүлэн зохиосон болой. Хошуу тус, тусын бэйл, бэйс, гүн тайж тэргүүтэн өглөгийн эзэд хийгээд сүсэгтэн шавь нугуудад тахилын шүтээн болгон соёрхож, “Үргэлж тавиг тахил өргөн мөргөтүгэй” гэж зарлиг болжээ.

Бас энэ Богд Мүгдэн хотоос цаас , бэх, шунхыг худалдан авч, бичээч нарыг цуглуулаад, Ганжуур их эрдэнийг бичүүлж, зуун найман ботийг төгсгөн бүтээгээд өмнөх мэт сүсэг төгөлдөр өглөгийн эзэд хийгээд шавь нугуудын тахил болгон хайрлавай. Бас өглөгийн эзэд өргөсөн алт, мөнгө тэргүүтэн эд, эдлэлийн зүйл бүгдийг зүг зүгт тухайлбал, “Доржжигжэд” хийгээд “Сандуй Бурханы илт онол” “Сандуйн дандар” тус тусыг цээжлэгчидэд нижгээд, нижгээд лан алтаар жишин өргөл өргөв. Ядуу гуйлгачин нугуудад эдийн өглөгийг агуу ихээр соёрхсон бээр Сандуй, Жигжэдийн илт онолыг барьсан маш олон гарсан байна.

Тэр мэтийн ёсоор лагшин зарлиг, тааллын шүтээн тооноос хэтэрснийг бүтээвэй. Зүүн зүгийн далайн зах хүртэл машид дүүргээд Ялгуусны шашин нийт хийгээд ялангуяа Хоёрдугаар Ялгуусны шашин их эрдэнийг харанхуй тивд наран ургуулах мэт машид тодруулан зохиосон бөлгөө.

Лагшин сүүдэр ерөн долооны дээр усан могой жил буюу 1653 онд монгол тооллын аравдугаар сарын арван тавнаа амирлан ажрахуйн ёсыг үзүүлжээ. Дээд лагшингийн шарилыг хайлахуйд сайхан үнэр басган, солонгын гэрэл тогтож, цэцгийн хур буув. Гичийн үр мэт шарилын үрэл тооноосоо хэтэрсэн нүгүүдийг Баянхошууны хийдийн суварганд оршуулжээ.

Нэйж тойны намтрыг судласан монгол утга зүйч эрдэмтэн зохиолч Х.Дашням “Ийнхүү Нэйж тойны намтраас үзэхэд номлолтон байх, өөрийн номлолыг ялуулах, тухайн цаг үе түүхийг эзэгнэхийн тулд номлолоо мэдлэг ухааных нь хувьд гайхамшигтай сайн эзэмших, түүнийг хэрэгжүүлэгчдийн амьдралаар өөрөө амьдрах, амьдралын ботид нөхцлийг бодитойгоор ойлгох, түүнд зохицуулах, өмнөх мэдлэг, аливаа эрхэмлэлийг хүндэтгэн, чадварлаг, ухаалагаар уламжлан хэрэглэх, номлолоо үг яриа биш, үйлс болгохын тулд ботид орчин бүрдүүлж бий болгох, залгамж хойчийг төрүүлэх, тэмцлийн бүхий л аргыг цагийн явдалд тохируулан хэрэглэх зэрэг сургамж, аргазүйн үлгэр загварыг олж хүртэх боломжийг нээж байна” хэмээжээ.

Үнэхээр, Нэйж тойн хутагт бурхны шашны үзэл сургаал үнэн болохыг батлаад, ариун номын ёс, төр шашинд туйлын хэрэгтэйг зарлиг таалал, лагшны зохионгуйгаар баталж, шар хар олон шавийг номын төв үзлийн хаалгаар оруулсан билээ.

Ойрдын мэргэн Тэмэнэ ноёны хөвгүүн Нэйж тойн хутагт нь бурхны шашныг Зүүн Монголд дэлгэрүүлэхэд гарамгай үйлс бүтээсэн бөгөөд тэр эрхэм үйлсийн үе хаялгаар эдүгээ хүртэл энэ орон газар бурхны шашин хөгжин дэлгэрч цагийн олон хөх салхийг даан оршин байгааг тэмдэглэхийн ялдраа мэргэдийн намтрын үргэлжлэлд орсу!


Top
   
PostPosted: Sep.26.11 6:22 pm 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Oct.12.02 3:09 am
Posts: 162
Цахар гэвш Лувсанцүлтэм


Монгол хэлтнийг номын нараар гийгүүлж, энэ биеэрээ Зонхава Лувсандагва мөн хэмээн олон мэргэдээр сайшаагдсан Цахар гэвш Лувсанцүлтэм нь 12-р жарны төмөр бичин жил 1740 онд монголын улиралын наймдугаар сарын шиний гурванд Цахарын нутагт Ойрадын ойгуд яст эцэг Цэгонжал эх Халзанхүү хоёрын хөвгүүн болон мэндэлжээ.

Хоёрхон сүүдэртэйдээ эмгэн эхийндээ байх үед бузруур хөллөсөн саа өвчин тусч нигуур, хянгар нь муруйсан ч удалгүй чилээ нь арилсан гэдэг.

Долоон сүүдэртэйдээ Аку гэцэл гэдэг хүмүнээр монгол үсэг заалгаж, дараалан төвдийн сав, шар үсгүүдийг ч заалгаж мэджээ. Энэ жил Чайба Лувсанпрэнлэй хэмээх ламаас тойн гэцүл сахил хүртжээ. Сахилын нэрийг нь Лувсанцүлтэм хэмээн хайрласан ажээ. Шанпанжанчүвлин хийдийн хуралд орж шавилан суужээ.

Олон жилийн туршид Аку ламыг гэрган болгон шүтэж, мэдэгдхүүний орон бүхнийг гүнзгий судлажээ.

Арван таван сүүдэртэй модон нохой жил 1754 онд түүний ах, дүүс нь цагаан бурхнаар өвдөж, Аку, нэг эгч, нэг дүү нь нас баржээ. Тэрээр маш хүнд өвдөөд бие нь идгэв. Тэгээд удалгүй ачит номын хаан Лувсанданзан ламаас гэцүлийн сахил залав.

Арван долоон сүүдэртэйдээ Долнуурын хийдэд анхлан морилов. Шэйрав Равжамба гэдэг ламаас төвд, монгол орчуулгыг анх заалгав. Хорин сүүдэртэй шороон туулай жилийн зуны эхээр Долнуурын хийдэд өөд болов. Ширээт их эрдэнэ Лувсандамбийнямаас гэлон сахил хүртэв. Мөн Шанпанжанчүвлин, Долнуурын хийдээр морилж Гүүшри чойрж Лувсаннампэл гэгээтнээр хэдэн жил гол шүнгийн судруудыг заалган судалжээ. Гүнзгий дэлгэр утгатай олон ч ном сонсов.

Хорин гурван сүүдэртэй гал морин жилийн наймдугаар сард Бээжингийн Юнхэгүний хуралд сургууль хийхээр морилов. Мэргэн равжамбыг гэрганд шүтэж , их гол шүнгийн номуудыг сонсон судалж нэн ялангуяа Ажаа Лувсандамбийжанцанг ловон болгон шүтэж, олон гол шүнгийн номыг сонсон болгоожээ. Идэж уух өмсөх зүүхийг муу хэмээн гололгүй эрдэм сурахыг эрхэм болгосон жилүүд байв. Тэрээр Юнхэгүн хурлын газар долоон жил сургууль түгнэрба хийсэн ч энэ хооронд зээлийн газраар ганц хоёрхон, л орсон аж. Энэ хооронд Бээжинд морилж байсан их номын гэргачуул Жанжаа Ролбийдорж Гандан ширээт Агваанцүлтэм нарыг шүтэж, ухааны орон бүхнийг судлаж, номын эцэст нэвтэрчээ.

Хорин найман сүүдэртэй гал гахай жилийн 1767 он монгол улирлын тооллын есдүгээр сард Ажаа их эрдэнэ таалал зооглосон тул зохиолыг нь хоёр боть болгон жигдэлж, модон хэв сийлүүлж хэвлүүлсэн байна.

Хорин есөн сүүдэртэй шороон хулгана жил дөрөвдүгээр сард тааллаа болгоож, өөрийн нутагтаа буцжээ. Тэр үест яруу сонсголонтой ухахуйд хялбар, утга гүнзгий олон гүр дуулал шүлэглэн зохиохуйд номын явдалд бүгдээр сайшаан магтаж , “Гэвш гэвш” хэмээн дуудацгааж Цахар гэвш хэмээн алдаршжээ.

Гучин сүүдэртэйдээ намар нь Долнуурт морилов. Онниуд Гүүшри их эрдэнээс тарний номын аймгийг заалгаад, зургаан сар хөл хорин бясалгал хийв.

Дараа нь гучин зургаан сүүдэртэй шороон хонин жилийн намраас шороон нохой жил хүртэл дөрвөн жил шахам ном бичиж хөл хорин суувай.

Гучин есөн сүүдэртэй шороон нохой жил хөл хориог тайлж, “Сайн номлол эрдэний сан” зохиолыг монголоор орчуулав.

Үхэр жил нутагтаа буцаж иржээ. “Банчэн богдын нууц намтар” зохиолыг монгол хэлнээ орчуулжээ. Тэрээр сайн эмч мөний тул цагаан бурхан өвчнийг дарах ерөндөгийг боловсруулж олон амьтныг энэлгээнээс гаргажээ.

Луу жил Цагаан уулын хийд хэмээх Ганданчойнзинлин хийдийг шинээр тогтоон барих бэлтгэл хийв. Тэгээд удалгүй хийдийн гол сүм ба шүтээнүүдийг шинээр бүтээв. Бурсан хуврагуудын жаяг хуулийг ч шинээр зохиосон байна.

Хонин жилийн намар 5-р далай ламын зарлиг “Хос ёсны сургааль сувдан эрих” зохиолыг монголоор орчуулав.

Дөчин найман сүүдэртэй энэ хонин жилийн монгол улирлын тооллын аравдугаар сард Төвдийн ном дэлгэрсэн гол орноос өөд болон морилж ирсэн Гандан их ширээт эрдэнэ номын хаантай золгохоор Бээжинд өөд болон морилов.

Арван нэгэн сард өөрийн хийддээ буцан морилов.

Тавин хоёр сүүдэртэй төмөр гахай жилийн намар өөрийн туурвисан Зонхобагийн намтрын хэвийг сийлүүлэхээр Бээжинд морилжээ.

Гал хулгана жил хэвийг сийлэх үйлд харшлах шалтгаан гарч сийлсэн хэвээ аваад нутагтаа морилж иржээ. Хэдэн жилийн туршид ном заах зохионгуйг туурвив.

Тавин зургаагаас жаран нэгэн сүүдрийн хооронд “Бодь мөрийн зэргийг тодотгон ялгагч увдис шид бүтээл бүхэн гарахын орон” “Билиг барамидын тайлбар” “харанхуйг арилгагч зул” хэмээх шашдир, зурхайн шашдир, эмнэлгийн шашдир тэргүүтэн олон шашдир туурвив.

Цахар гэвшийн туурвисан өвчнийг шинжлэх зурхай “Харгай модны шинжлэл тод толь” хэмээх бүтээл нь ихэд алдартай бөгөөд урьд өмнө огт гарч байгаагүй сонин гайхамшигтай бүтээл туурвил билээ.

Тавин гурван сүүдэртэйдээ Ажаа Их эрдэний зарлиг буусанчилан монголоор зохиосон “Богд Зонхабагийн намтар” –аа төвд хэлээр орчуулжухуй.

Энэ намтарыг төвд хэлээр гарах үед Цаст төвдийн орны олон мэргэд “Өмнө нь ер гараагүй , хойшид ч гарахад нэн бэрх гайхамшигтай намтар” хэмээн шагшин гайхацгаасан гэдэг. Энэ дүгнэлт нь Цахар гэвшийг шар малгайтны шашны сүргийн манлай болсон номт хэмээн хүлээн зөвшөөрсний гэрч баталгаа болох мэт ээ.

Энэ богдыг “Да лам цол хайрлан, Дээдэс манж эзний шүтээн лам болгоё” хэмээн дээд суудал амласан ч огтоос хүлээн зөвшөөрөөгүй байна. Ойрадын унги тохамд энэ номын их богд хутагт нэгд, Манжид дургүйцэж явдаг, хоёрт нэр алдар, дээд суудал дээдийн номыг туурвихад харш ерөнхийлэн хэлбэл “Ном ертөнц хоёр үхсэн амьд мэт нуруугаараа нийлэх” –ийн үлгэрийг дагаснаас болсон хэрэг буй заа.

Номлох маргах, туурвих гурвын үүднээс цагийг нөгчөөж , нэн ялангуяа маш олон жил аглагт сууж, анхааран бясалгахыг гол зүрхэн болгож, тарчигхан амьдралаар хүмүний ертөнцийг элээжээ.

“Цаасаар дутсан Цахар гэвш” далан нэгэн сүүдэртэй 14-р жарны төмөр хонин жилийн цагаан сарын арваны өдөр цахиур нь өчүүхэн чилээрхэж хэд хоноод хоёрдугаар сарын хорин гуравны өдөр таалаа номын агаарт ажраавай.

Түүний бүтээл туурвил нь намтар, билиг барамид, шалгадаг тэргүүтэн гол шүнгийн тайлбар, бодь мөрийн зэргийн тайлбар, тэжээхүй ухааны аймаг, найруулахуйн ухаан, зурхайн аймаг тэргүүтэн олон шашдирууд буйг хураангуйлаад, арван нэгэн боть болсон нь Бээжинд модон бараар хэвлэдсэн байна.

Цахар гэвш нь эмнэлэг, зурхайн их авъяастай эрдэмтэн байсан ба өвчний зурхайн холбогдол бүхий “Харгай модны шинжлэл тод толь” хэмээх нэртэй маш сонирхолтой номыг анх удаагаа зохиосон юм.

Өвчний зурхайн гэдэг нь аливаа бодьгалын өвчний үүссэн шалтгаан, түүний амирлуулах ерөндөг тэргүүтнийг махбодын зурхайн онолын үүднээс тооцоолон бодох арга тэргүүтэн болно.

Цахар гэвш Лувсанцүлтэм Харгай модны шинжлэл тод толь” зохиолдоо өвчний зурхайн цоо шинэ нэгэн аргыг боловсруулжээ. Энэхүү аргаа өвчнийг танин барих ерөнхий чулуу, тухайн өвчний ялгамжаас болсон чулуу тавих ёс хэмээх хоёр дэстэйгээр тооцоолжээ.

Ерөнхий чулуу өвдөгч бодьгалын төрсөн жил, сар, өдөр, цагийн махбода хийгээд “огторгуй жил” хэмээх үргэлжлэн буй жилийн махбодуудыг хооронд хэрэлдүүлэн тоолоод өвчний үүссэн шалтгаан, түүнийг амирлуулахад хэрэг тустай элдэв заслуудыг бодон тооцоолжээ.

Ялгамжтай чулуу гэдэгтээ өвдөгч бодьгалын ялгамжтай өвчний махбодаас хамааруулан төрсөн жил, сар, өдөр, цагийн махбода хийгээд “огторгуйн жил” хэмээх үргэлжлэн буй жилийн махбодуудыг хооронд нь хэрэлдүүлэн тоолоод өвчний үүссэн шалтгаан, түүнийг амирлуулахад хэрэг тустай элдэв заслуудыг бодон тооцоолжээ.

Цахар гэвшийн энэхүү “харгай модны шинжлэл тод толь” хэмээх өвчний зурхай нь зөвхөн багшаас шавьд амаар дамжин ирсэн нууц увдис мөн бөгөөд өгүүлэн буй сударт тэмдгийн төдийхнийг бичин үлдээсэн байдаг. Зурхайч Б.Жимба багшаас аман уламжлалаар дамжсан нууц увидас тул өнцгийн төдий дурдахуйд ийм буюу.

Цахар гэвшийн энэ өвчний зурхай гарсан цагаасаа хойш төвд, монгол эмч нарын хамгийн чухалтай гарын авлага болж хэрэглэгдсээр иржээ.

Цахар гэвшийн өвчний зурхайн энэ аргын талаар манай зарим эрдэмтэд судлаж, эрдмийн зэрэг дэв хамгаалах нэгэн сэдэвтүүддээ оруулсан зүйл харагдаж байна.

Цахар гэвшийн төвд хэлээр бичсэн “Эм таних ухаан” “Басамын тосон эмийг хийх ёсон” “Судал шинжлэх товч” “Тамхийг тэвчих хэрэгтэй тэргүүтний магадлалын шинжлэл товч тэмдэглэл хувь төгөлдөр оюун ухааныг нээгч” зэрэг анагаах ухааны зохиолууд нь ихээхэн алдартай билээ. Энэ талаар Б.Жигмэд нөхөр сайтар судласан юм.

“Ойрадын бурхан шашны товч түүх номноос” доктор Л.Тэрбиш


Top
   
PostPosted: Sep.27.11 11:16 am 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Oct.12.02 3:09 am
Posts: 162
Өөлд цойрж Тавхайринчэн


Өөлд Цойрж Тавхайринчэн нь зүүнгар өөлдийн нутагт лагшин мэндэлжээ. Багаасаа Төвдийн шашин дэлгэрсэн голын орноо өөд болон морилж, Врайбүн хийдийн гоман дацанд сургууль ловнэрба хийж ихэд мэргэн болж, номд нэвтэржээ. Чингээд нутагтаа эргэн ирж, гүн ухааны дацан сургууль байгуулж чойр гүн ухааны сургуульд ном зааж байв.

Тэр үед Халх, Өөлдийн дайн самуун дэгдэж нэг удаа халхын цэргүүд өөлдийн хийдүүдийг тонон дээрэмдэж сүйтгэн цорж лам зэрэг олон хүмүүсийг барьж олзолжээ. Цорж ламыг Халхын зүүн Сэцэн ханы хошуунд айлын зарц болгож хонь хариулгаж байв. Орой айлын хонь хурга нийлж шуугилдах үед их уйлдаг байв.Үүнийг харсан гэрийн эзэн “та яагаад хонь нийлэхэд уйлдаг бэ?” гэж асуухад урьд Төвдөд би залуу насандаа ном үзэж байхад Чойрын дацанд олон лам нар ном хэлцэж шуугидаг байсныг санаад уйлдаг юм гэжээ. Энэ яриа явсаар байгаад Сэцэн ханы хошууны ноёны сонорт хүрчээ. Сайн лам болохыг мэдэцгээж хийддээ Чойрын дацанг эхлэн байгуулсан юм.

Тэрээр Гомангийн игчаа ойлго бичгийг даган, Цаннид хэмээх Бэлгэ чанарын дацанг тогтоох тэргүүтнээр шашин амьтанд их тусыг үзүүлсэн байна.

Монголын Төр шашны түүхийн сурвалж бичгүүдийн нэг “хорчойнжүн” сэцэн ханы Нанзад аграмбын “данзий” тэргүүтэн зохиолуудад Халхын анхны чойрыг төмөр хонин жил 1751 он Цэцэн ханы хүрээнд Өөлдийн цойрж Тавхайринчэн байгуулсан гэж тэмдэглэсэн байдаг.


Top
   
PostPosted: Sep.27.11 11:19 am 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Oct.12.02 3:09 am
Posts: 162
Алагшаа Агваандандар лхарамба


Алагшаа Агваандандар лхарамба нь Алагшаагийн хошууд өөлд хошууны Баяннуурын багийн Дөрвөн Ойрадын угсаа хойд овогт малчин Инайгийн хоёрдугаар хөвгүүн болон 13-р жарны шороон туулай жил 1759 онд мэндэлсэн.
Тэр бээр бага наснаасаа ухааны орныг судлах явдлыг их эрхэмлэн үздэг тул замын урт, өлсөх умдаасахыг үл тоож, төвдийн шашин дэлгэрсэн гол орон Лхас руу өөд болон морилж, Врайбүн хийдийн Гоман дацанд сууж сургууль ловнэрба хийжээ.
Төв үзэл, Билиг баримад, Винай, Авидарма сэлт гол шүнгийн номыг сонсож, ихэд мэргэжин судлажээ.
Лхасын их ерөөлийн хурлаар түм илүү олон хуврагийн дунд номын хэлцэл маргаан хийж, дамжаа барин лхаарамбын мяндаг хүртэж мэргэний цагаан банзадыг зүг бүхнээ сунхалзуулан хөдөлгөвэй. Дандар лхаарамба хэмээх яруу алдрын цэцгэн эрхис хоолойн чимэг болон дуурсвай.
Мэргэний эрхт Лондол Агваанлувсан, наймдугар далай ламын ёнзон Гачэн Ишжанцан тэргүүтэн олон буяны садан багш нарыг шүтэж, эш, авшиг тэргүүтэн хэмжээлшгүй олныг хүртэн цэнгэжээ.
Нэн ялангуяа Лондол ламаас томъёоллын ухааны аймаг, зохист аялгуу хэмээх яруу найргийн онол, гучит, тэмдгийн орлого хэмээх төвд бичгийн хэлний онол тэргүүтнийг суралцаж хэтэрхий мэргэжжээ.
Тэр мэтээр далай мэт олон сайн номлол эрхэм зарлигийг сонсож, санан бясалгахыг өнөд зохиож, тааллаа огоот дүүргээд их хөтөч сартваахи эрдэнэт далайгаас буцан эргэх мэт буцахыг таалаад өөрийн нутагтаа заларч иржээ.
Алагшаагийн зүүн хийд Мипамчойлин буюу Гэдүв хийдэд номлох, маргах, зохиох гурвын эхийг хатгав.
Тэрээр ухааны орон бүхнийг зуун зүгтэй арвижуулахуй үлэмжийн сайн санаагаар ханиас хагацсан нэгэн болох тул зохист аялгууны чимгийн аялгууг тасралтгүй үзэн судлаад түүний залгамжийг тасрах буй хэмээн сэжиглэж, тавин нэгэн сүүдэр зооглосон байсан ч явдлын алжаалыг үл анхааран Лавран хийдэд морилон ирж, Лхашэ доромбо хэмээх ламын дэргэд ирж зохист аялгууг гурван жил тасралтгүй суралцан ихэд мэргэжжээ.
Бээжинд өөд болон морилж, Юнхэ Гүний хуралд сүсэгт шавь нарт номын өглөг хайрлажээ.
“Цайны тахилын тайлбар” туурвихын үест цайны гарвал үүслийн талаар нангиадын олон гол судрыг үзэж таалал нь ханажээ.
Лагшин сүүдэр өндөр болтлоо судлах, бясалгахыг гол болгосны дараа “Оюун судлахуй далтын хууч үг их хөлгөний шадар мөр” хэмээх зохиолоо наян нэгэн сүүдэр зооглосон 14-р жарны шороон гахай жил 1839 онд туурвижээ.
Энэ их номт мэргэн наян сүдэр давсан ч гагц эгшинд доромжлон гутаахыг тоолгүй номлох, маргах, туурвих гурваар хичээлийг сүндэрлүүлээд, цагийг хоосон өнгөрөөлгүй залхуу алмайралтан нугуудыг хаан боомтолж алдарт зохиол болох “Хүмүний баяр хурим хэмээх сургаал” –г туурвисан гэдэг.
Агваандандар лхарамба бол ойрад нутагт төрж өссөн ч Төвд оронд сонсох санах зохиох тэргүүтнийг үйлдэж, бурхны шашны ухааны орон бүхнийг гүнзгийрүүлэн судлаад төвд хэлний дуу дохио учруулахуй ухааны оронд тун гүнзгийрч “Гучит, Тэмдэгийн орлогын тайлбар, Үсгийн номлол, энхрийлэн хураангуйлсан даяг бичиг, Зохист аялгууны үлгэрийн өгүүлэл, Сарны гэгээн гэрэл хэмээх төвд монгол дохио бичиг,” тэргүүтэн хэл шинжлэлийн холбоот олон зохиол туурвижээ.
Түүний төвдөөр туурвих эрдмийг нэрт Төвдөч эрдэмтэн Л. Хүрэлбаатар:
“Төвдийн номын мэргэд төвд хэлээр найруулж бичих, зохиох, туурвихын гайхамшигт үлгэрийг үзүүлж байсан Алагша лхарамба Агваандандар төвд хэлийг хэрхэн төгс төгөлдөр эзэмшихийн тухайд өгүүлэхдээ,
Эрдмийг олонтой сонсовч, номлохуйд эс мэргэжвээс
Эмээр хоосрон гуцуудсан мэргэн сайн эмч мэт
Зохиох туурвихуйд сайн боловч бичих сурц муу аваас
Зоригт хүчит их баатар боловч гар мухар мэт
Бичих зохиохуйд үс үсгийг ёсоор эс найруулваас
Билгүүн сайн эрдэмтэн авч сонжуурлагдахын гэмт
Үг үсэг алдаагүй ч, яруу хэллэг төгөлдөр бус аваас
Үзэсгэлэнт эхнэр чармай нүцгэн гүйсэн мэт
Илт өгүүлэх хуучин дохио үгээр эс чимэвээс
Эгнэгт бүдүүлэг хар үг холилдох тул, мэргэд эс орхивоос зохист гэжээ.
Энэ бол харийн хэлийг тун чадмаг сурч, тэгэхдээ бүр хоёр хэлт утга зохиолын төвшинд хүртэл эзэмшиж, түүгээрээ шинжлэх ухааны зохиол бүтээл бичиж, дорно дахины уламжлалт эрдэм ухааны тухайн Энэтхэг төвдийн оюуны соёлд хариу эргэн нөлөөлж байсан, монголчуудын оюун сэтгэлгээний хөгжлийн төвшин хэр зэрэг өндөр байсныг харуулах тлдорхой жишээ болно.” хэмээн тодорхойлжээ.
Түүнээс гадна тэрээр шалгадаг гүн ухаанд машид гүнзгийрч гүн ухааны чиглэлээр олон зохиол бүтээл туурвижээ.
Алагша Дандар лхарамбыг хоосон чанарыг оносон лам байсан хэмээн хэлцдэг. Энэ тухай бас олон янзын домог яриа ч байдаг билээ.
Оросын буддын судлалын эрдэмтэн Ф.И.Щербасткийн тодорхойлсноор Алагша Дандар лхарамба нь “Тэргүүн зэргийн гүн ухаантан” юм гэжээ.
Түүний зохиол бүтээлүүд нь нийтдээ хоёр боть бөгөөд гүмбүм хийдэд барлагдсан байна.
Түүний таалал төгссөн он цаг хугацааг аргын тоололын 1856,1840,1842 он гэх мэт зөрүүтэй тэмдэглэсэн байдаг.
Агваандандар лхамрамбын судлал эдүгээ нэлээд хүчээ авч газар газрын эрдэмтэд судлах нэгэн чиг хандлагат судалгаа бий болоод байна. Эдүгээ Дундад Улсад Агваандандар лхарамбын судлал гэсэн хоёр цуврал бичиг гараад байна.

Эх сурвалж “Ойрадын бурхан шашны товч түүх” Л. Тэрбиш


Top
   
PostPosted: Sep.27.11 11:21 am 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Oct.12.02 3:09 am
Posts: 162
МИЛ БОГДЫН ХУВИЛГААН Н.ЦЭРЭНДОНДОВ /1919-1996/


Цэрэндондов хуилгаан нь 15-р жарны шаргачин хонин жил /1919/ оны намрын эхэн сарын арван таванд Засагт хан аймгийн хошууч бэйсийн хошуу, одоогийн Завхан аймгийн Шилүүстэй сумын Баян улаан багийн Хүрэн толгойн Өвөр булаг гэдэг газар ард Нацагшугарын хүү болон мэндэлжээ. 8-р богд Жавзүндамба хутагт Мил Богдын хувилгаан Отгонтэнгэр хайрханы өвөрт мэндэлжээ гэж айлдан, хойт дүрийг тодруул хэмээн Наро банчин хутагт, Дилова хутагт, Арь гэгээн нарт зарлиг хайрлажээ. 1924 онд Наро банчин хутагт, Дилова хутагт, Арь гэгээн нар Цэрэндондов хүүг Мил богдын хувилгаан тодруулж Агваанчанравданзансамбуу хэмээх нэр соёрхож Завхан аймгийн Отгон сумын Гэндэнчилин хийдэд хутагтын сэнтийд залжээ. Цэрэндондов хувилгаанд зориулж Арь гэгээн, Дилова хутагт Жамсранжав нар тус тус залбирал солдив зохиосон байна.

Цэрэндондов хувилгаан 1937-1945 онд Өмнөговь аймгийн Ноён Сэврээ, Ханхонгор суманд цэргийн алба хааж, 1947 оноос Завхан аймгийн шилүүстэй суманд сүү тосны эрхлэгч, намын хэсэг, худалдаа бэлтгэлийн ангид агентийн ажил эрхэлж, улсад дөчин жил тасралтгүй хөдөлмөрлөжээ. Ингэхдээ гурван удаа аймгийн аварга ажилтнаар шалгарч байжээ. Завхан нутгийхан болон шавь нарынхаа дунд агент багш гэж алдаршсан юм. Цэрэндондов хувилгааны хөдөлмөрийг төр засгаас үнэлж Алтан гадас одон, Ардын хувьсгалын ойн мядалл, таван жилийн гавшгайч, худалдааны тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнажээ. 1990 ээд оны сүүлчээр Энэтхэг улсаас Монголд сууж байсан Бакула ринүүчи багш очиж уулзан ихэд үнэлж байжээ. Цэрэндондов хувилгаан 1996 онд таалал төгсжээ.


Top
   
PostPosted: Sep.27.11 11:22 am 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Oct.12.02 3:09 am
Posts: 162
АЖАА ЁНЗИН ЛУВСАНДОНРОВ


Ажаа Ёнзон Лувсандонров буюу өөр нэгэн алдар нь Янжангаавайлодой нь Амдуугийн Зонхабагийн зүүн талын их Хатан мөрөн буухуйн ар биенээ 13-р жарны модон морин жил ойрод монголын гэр бүлд төржээ. Бага наснаасаа төвд үсэг бичих, унших тэргүүтэнд хичээн суралцаад Гүмбэл хийдийн чойрын сургуульд оржээ.

Пэрэнлэйсамбуу, Агваансодов тэргүүтэн хоёр гаруй буяны багш садныг шүтэж судар тарнийн гол ёсыг сонсох, бясалгах тэргүүтнээр номд хэтэрхий мэргэжсэн байна.

Гүмбүм хийдэд их ерөөлийн хурлын үеэр дамжаа барихдаа ихэд мэргэнээ харуулж, бүгдээр сайшаан магтахуй цэцгийн хурсыг зүг бүхнээ түгээн, молом Равжамба хэмээх яруу алдрыг хүртжээ. Гэгээнтэн Жамъяншадав Жигмэдванбуутай шинса Лувсандаржаа гэдэг ламыг өнөд шүтэж, яруу найраг зохист аялгу, гучит, тэмдгийн орлого, эвсүүлэн найруулахуй, дуун ухааны гол шүн сэлт ухааны орон бүхэнд суралцаад ихэд нэвтэрхий мэргэн номт болжээ. Тэгээд судар тарний ухаанаараа мэргэдийн оройд хүрч чаджээ.

Лагшин сүүдэр тавийг зооглосон 14-р жарны усан хонин жил Гүмбэн хийдийн эзэн ханба Ажаа-Ишхайдүвжамцын ёнзонгоор томилогджээ. Түүнээс хойш алдрыг нь Ажаа ёнзон хэмээх болсон байна.

Лагшин сүүдэр тавин зургааг зооглосон шороон үхэр жил 1829 онд Хятадын Утайн ууланд морилж, “Тунгалаг гэгээн уулын орны магтаал” хэмээх зохист аялгуун зохиолыг туурвисан аж.

Тавин дөрвөн сүүдэр зооглосон 14-р жарны гал гахай жил 1827 Гүмбүн хийдэд бархан / ном барладаг газар/ Омцарринчэнлин –д богд Зонхова багш шавь гурвын сүнбүмийн хэвийг сийлэх үед ариутган шүүгчийн ахлаачаар ажиллажээ. Зургаан жил болсны эцэст хэв хийх ажил дуусжээ.

Төвд Монголын олон лам нар түүнийг ламд шүтэж, мэргэдийн эрхт номт нар болцгоосон буй. Гүмбүм хийдийн Манба дацангийн ширээт хамбо Ажаа Лувсан-Агваанданзин бээр ч ламд шүтэж, тойн болоод гэцүлийн санваарыг энэ Богдоос хүртжээ. Товчилбоос хор,сог монгол сэлт олон мэргэн номт нарыг, энэ богд арвижуулан дэгдээжээ.

Тэрээр төвдийн ухааны орон арвижахад таалал нь үлэмж баяссан хойт үедээ ариун цагаан сэтгэлийг гаргасан мэргэдийн эрхт дээд номт бөлгөө. Түүний зохиол бүтээл нь “Цэцэн, тэнэгийг ялгах шашдир сайн номлол цагаан лянхуан баглаа” “Винайн эшийн тайлбар” “Сайн үгт эрдэний сан судрын дохионы тайлбар” зэрэг сургаал, оюун судлахуй, хэл зүй, гүн ухааны номын нарийн утгат тайлбарууд тэргүүтэн хоёр боть сүнбүм туурвижээ.

Лувсандонровын “үсгийн хүртээл тод оюутны тус хэрэгтэй баяр хурим” хэмээх гуравхан цаас жижиг ном нь төвдийн уламжлалт бичгийн хэл үзэн судлаачид, цээжлэн тогтоогоод “Гучит” хэмээх үгсийн дүрмийг мэдэхэд гол үндэс заваа болгодог гол хэрэглэгдэхүүн болсоор эдүгээ ч хэрэглэгдсээр буй бөлгөө.

Энэ богд лагшин сүүдэр өндөр болтлоо морилон амьтны тусыг бүтээсээр байсан бөгөөд хэдүйд таалал төгссөн нь тодорхойгүй юм.


Top
   
PostPosted: Sep.27.11 11:28 am 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Oct.12.02 3:09 am
Posts: 162
АЧИТ ЛАМЫН ХУВИЛГААН Х.ВАНДАН /1916-1937/


Ачит ламын хувилгаан Вандан нь 16-р жарны гал луу жилийн намрын эхэн сарын арван таванд Засагт хан аймгийн Цэцэн сартуул хошуунд одоогийн Завхан аймгийн Яруу сумын Өгөөмөр багийн Мөөгний хавчиг хэмээх газар 1916 оны есдүгээр сарын арванд Хас тайжын гэрт лагшин мэндэлжээ. Вандан хувилгаан нь дөрвөн сүүдэртэйн үеэс ид шид үзүүлж байжээ. Галуутын хүрээний хамба лам Шагдараас 8-р богдод хүүгийн тухай айлтгахад Богдоос Ачит ламын хувилгаан мөн хэмээснээр таван настайд нь Галуутайн хүрээнд сэнтийд залжээ. Бчит лам Вандан хувилгааны залбирал солдивийг их хүрээний Номч номун хан зохиожээ. Вандан хувилгаан 1937 онд хилс хэргээр хэлмэгджээ.


Top
   
PostPosted: Sep.27.11 11:29 am 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Oct.12.02 3:09 am
Posts: 162
БИЛЭГТ ЛАМЫН ХУВИЛГААН Б.ДАШДОРЖ /1917-1937/


Номч багш Билэгт хувилгаан Б.Дашдорж нь 16-р жарны улаагчин могой жилийн өвлийн эхэн сарын арван таванд засагт хан аймгийн Цэцэн сартул хошуунд буюу 1917 оны арваннэгдүгээр сарын арван нэгэнд одоогийн Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Алтай багийн нутаг “Зүү зосын дугуй улаан” гэдэг газар Хүүхэн мээрэнгийн хүү Батхүү тайжийн гэрт лагшин мэндэлжээ. Таван настайд нь галуутын хүрээний хамба лам Шагдар хүүгийн ер бусын байдлыг сонжоод 8-р богдод айлтгахад Богдоос Билэгт ламын хувилгаан мөн гэснээр Галуутайн хүрээнд сэнтийд залжээ. Хувилгаан Дашдоржийн залбирал солдивийг их хүрээний Номч номун хан зохиожээ. Дашдорж хувилгаан 1937 онд хилс хэргээр хэлмэгджээ.


Top
   
PostPosted: Sep.27.11 11:30 am 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Oct.12.02 3:09 am
Posts: 162
АРЬ ГЭГЭЭН Б,ЧАНРАВ (1872-1931)


АРЬ гэгээн Чанрав нь Чин улсын Бадаргуулт төрийн хөх нохой жилийн намрийн дунд сарын арван таванд Засагт хан аймгийн гүн Загдсамбарын хошуу одоогын Завхан аймгийн Нөмрөг сумын Дархан уул багын бугын толгойн өвөрт 1872 оны 9-р сарын 10 ард Бадраагийн 3-р хүү болон төржээ, АРЬ гэгээн 5 наснаасаа эхлэн урд төрлийн эрдмийн иш шидийг үзүүлж эхэлсэнд Хатавчын хүрээний хамба лам Жамсранжав 8-р Богдод уламжан айлтгахдаа АРЬ гэгээний 5-р дүрийн хувилгаан мөн хэмээгээд Дамдин Чогдан гэдэг нэр хайрлажээ 1882 онд АРЬ гэгээнийг Яруугын хүрээнд сэнтийд залсан байна 1890 онд АРЬ гэгээн 8-р Богд Живзундамба хутагтаас “НОМЧ МЭРГЭН”” цол хайрлаж байжээ АРЬ гэгээн үндэсний эрх чөлөөний үйл хэргийг тууштай дэмжигчдийн нэг байв АРЬ гэгээн 1931 оны өвөл жанч халжээ.


Top
   
PostPosted: Sep.27.11 11:31 am 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Oct.12.02 3:09 am
Posts: 162
ЭРДЭНЭ БИШРЭЛТ МЭРГЭН БАНДИДА ЦЭВЭЛВАНЧИГДОРЖ (1836-1894)


Халхын Сайн ноён хан аймгийн Агь Үйзэн гүний хошуунд (Арвай хээрийн хошуунд ) үе залгамжлан залагдаж байсан .
Анхдугаар дүр Эрдэнэ бишрэлт мэргэн бандида Минжүүрдорж (1737-1780)
2-р Сандуйдорж (1805-1835)
3-р дүр Арвай хээрийн тарган бандида Цэвэлванчигдорж (1836-1894)
4-р дүр Лувсанжалданняндаг (1895-1919)
5-дүр Данзандаргиа (1920-1938)
Эдгээр хувилгаад нь Ийнхүү таван удаа хувилсан байна .
Дээрх хувилгаадын дотроос хамгийн алдартай нь Арвай хээрийн тарган бандида гэж алдаршсан Цэвэлванчигдорж нь төвд хэлээр 10 гауй боть зохиол туурвисан байдаг . Түүний зохиол бүтээлүүдийн дотроос “ Мал сүргийн дом заслын тухай” судар нь ихээхэн дэлгэрсэн байдаг .


Top
   
PostPosted: Sep.27.11 11:33 am 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Oct.12.02 3:09 am
Posts: 162
ЖАЛСРАЙ ХУВИЛГААН РИНЧИНДАНЗАН


Халхын Түшээт хан аймгийн Балдан засгийн хошууны Байшинтын хийдэд үе дараалан залагдаж байсан Жалсрай гэгээн гэж байв. Одоогийн Өмнөговь аймгийн Хүрмэн , Баяндалай сумын нутагт шавь нар нь байсаар байв. Балдан засгийн хошууны Жалсрай хувилгааны сүүлчийн дүр одоо энх тунх Алаг уул Алтан тэвшийн сүмд сууж байна . Балдан засгийн Жалсрай гэгээнээс гадна Сэцэн хан аймгийн Боржигон сэцэн вангийн хошуунд залагдаж байсан Жалсрай хувилгаан байжээ. Боржигины Жалсрай хувилгаан нь дөрвөн үе залагдсан юм . Түүний гуравдугаар дүр Жалсрай Данзан нь Сэцэн вангийн хошууны Баруун Ганжуурын хийдэд залагдан тахигдаж байсан . Энэ нь одоогийн Дундговь аймгийн Говь-Угтаал сумын нутаг юм . 1874 онд Манжийн эзэн хаан Да Жунтаны зарлигаар Халх Богд Живзундамбын 8-р дүрийн хувилгааныг Төвдөөс залж ирэх Монгол жанжин ноёнд томилогдсон бэйл Цэрэнсамдүвтэй хамт Жалсрай хувилгаан залж ирсэн түүхтэй .

8-р Богдыг төвдийн Лхасын зууд хурж байгаа олон лам нарын дундаас таньж авахад Жалсрай хувилгааны ид шид чухал үүрэг гүйцэтгэсэн байна . 8- р Богдыг залахаар томилогдсон жанжин Цэрэнсамдүв бэйлийг хурж байсан дуганд оруулаад бараа болж явсан Жалсрай хувилгааныг оруулаагүй байна . Ингээд тэр ярайн суусан олон лам нарын хэнд нь хадгаа өгөхөө мэдэхгүй зогсож байсанд Цэрэнсамдүв бэйлийн чихэнд “ гол мөрөнд сууж буй лам нарын доороосоо гурав дахид хадгаа барь” гэж хэлэх нь тод дуулдсан гэдэг . Энэ мэтийн Жалсрай хувилгааны ид шидийн тухай Говь –Угтаал сумын настан буурлууд олон зүйлийг өгүүлдэг юм .


Top
   
PostPosted: Sep.27.11 8:10 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Mar.07.06 1:54 pm
Posts: 9659
Location: Хоёр зууны өмнөх тосгон.
Хэй, баяраллаа.
Чамд ингэхэд
"Монголын бурхан шашны лам хуврагууд" гэдэг ном олдохгүй биз? Их удаан хайж байгаамаа...?

_________________
Зүүд бас мөрөөдөл...


Top
   
PostPosted: Sep.28.11 1:16 pm 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Oct.12.02 3:09 am
Posts: 162
Shougy. wrote:
Хэй, баяраллаа.
Чамд ингэхэд
"Монголын бурхан шашны лам хуврагууд" гэдэг ном олдохгүй биз? Их удаан хайж байгаамаа...?


өө надад байхгүй ш дээ хүнээс асууж өгье байвал хэлье ээ :-D


Top
   
PostPosted: Sep.28.11 3:42 pm 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Oct.12.02 3:09 am
Posts: 162
САРТУУЛЫН ХОРОЛ ЦОРЖ


Сартуулын Хорол цорж Сартуулын Тэгшийн хүрээнд залагдаж байсан бөгөөд Амдо нутгийн Гүмбэн хийдийг дайрч Төвдийн Лхасд очиж шавилан сууж байсан байна

13-р Далай лам Түвдэнжамц Хорол цоржийн сахил санваар сайтайг ихэд үнэлэн айлддаг байжээ. 1930-1940 оны үед Алаг уул, Алтан тэвшийн сүмд заларч байсан байдаг. Хорол цоржийн нутагт нь одоогийн Завхан аймгийн Цэцэн-Уул сум ажээ. Хорол цорж Өвөр Монголын Алаг уулын Алтан тэвшийн сүмд сууж байхдаа төвд хэлээр нилээд зохиол туурвин бичсэн байдаг. Хорол цорж нь гэлэн санваарыг сайтар сахисан ариун гэлэн байснаараа нэлээд алдартай бөгөөд 13-р Далай лам Түвдэнжамц Хорол цоржийн лагой намжирыг хүндэтгэн олон шавь нарт гэлэн санваар өгөхдөө бие лагшиндаа асааж байсан гэдгийг Завхан аймгийн Цэцэн –Уул сумын харъяат өндөр настан Пүрэвээ гуай хуучилж билээ.


Top
   
PostPosted: Sep.28.11 3:44 pm 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Oct.12.02 3:09 am
Posts: 162
НАВААН ГҮДЭНБЭ

Image


Түшээт хан аймгийн Дайчин вангийн хошууны хойд захад байх Рашаантын хүрээнд залран суудаг байв. Наваан Гүдэнбэ улаан сахиусны үүднээс буудаг Гүдэнбэ байжээ.

8-р Богд Живзундамбын үед монголын олон аймаг хошуудад тарнийн гүн ухааны бясалгал, увидсыг эзэмшсэн олон ид шидтэнгүүд байсны нэг нь Наваан Гүдэнбэ юм.

Булган аймгийн Сайхан сумын нутагт байсан Рашаантын хүрээнд Жамсран сахиусны үүднээс Чойжин буух үед нь Наваан Гүндэнбийг дөрвөн талаас нь сулавтархан гинжилдэг байсан Сахиус биед нь оршсон үед Нарохажидын оронд нисчих гээд байдаг байсны улмаас бэхэлдэг байжээ.


Top
   
PostPosted: Sep.28.11 3:45 pm 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Oct.12.02 3:09 am
Posts: 162
ХАРААГИЙН ДАРА ЭХ ЛАМ БАВУУДОРЖ

Image

Түшээт хан аймгийн Баатар вангийн хошууны нутаг Хараа голын сав нутгаас тодорсон Хараагийн Дара эх ламтан хэмээх ид шидтэй нэгэн байжээ. Хараагийн Дара эх ламтан цаг төрийн ороо бусгаа Гамин, Бароны үймээнтэй ардын засгйин эхний жилүүдэд эрдэм чадал, ид шидээ гаргаж байсан гэдэг.


Top
   
PostPosted: Sep.28.11 3:47 pm 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Oct.12.02 3:09 am
Posts: 162
ХУВИЛГААН ДАМБИЙДОНМЭ (1887-1937)

Image

Өөлдийн Дамбийдонмэ хувилгаан нь 1887 онд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутагт мэндэлжээ. 10 наснаасаа лам болж Их хүрээний Дашчойнпэл дацанд буддын гүн ухааны номонд суралцан 35 насандаа гавжийн дамжаа барьжээ. Улиастайн сайдуудын газраас Халхын зарим хутагт хувилгаадуудыг Ховдын шар сүмийг даасан ламаар ээлжлэн суулгадаг байжээ. Дамбийдонмэ хувилгаан ч мөн ийм ламаар сууж байв. Их хүрээний Дашчойнпэл дацанд байхдаа нэг зиндаанд байсан Дамбийдонмэ, Чанрав хувилгаан, Раднаа Шунлайв, Угалзын лам Лувсанжамц нарыг бодьсадва нар байсан юм гэж Дашчойнпэл дацангийн настан буурлууд ярьдаг юм. Өөлдийн энэ хувилгаан хэлмэгдүүлэлтийн хар шуурганд өртжээ.


Top
   
PostPosted: Sep.28.11 3:49 pm 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Oct.12.02 3:09 am
Posts: 162
ЛОВОН ХУВИЛГААН АГВААНДАНЗАННЯМ (1882-...)


Image


Сэцэн хан аймгийн Сэцэн вангийн хошууны баруун Чойрын хийдийн Ловон хувилгааны анхдугаар дүр Тойн Ловон

2-р дүр Осор ловон

3-р дүр Балданнин –Од

4-р дүр хувилгаан Агваанданзанням нь Сэцэн вангийн хошууны Их догшин отгийн нутагт 1882 онд мэндэлжээ. Энэ газар нь одоогийн Дундговь аймгийн Баянжаргалан суманд байгаа . 8-р Богд Живзундамба хутагт Ловон ламыг хувилгаанаар тодруулж Их догшин хутгийн Уулын жас (Гандандашлин ) хийдэд ширээнд залж даншиг мандал өргөжээ. Бага наснаасаа хошууныхаа гол хийд баруун Чойрын хийдэд лам болж судар тарнийн гүн ухааны номонд суралцаад гавж аграмба цол хүртэж байсан ажээ. Намтар , сургаал , шашны зан үйлийн чиглэлээр нэг боть ном зохиожээ. Ловон хувилгаан Агваанданзаннямыг хэлмэгдүүлэн хороожээ. Ловон хувилгаан Агваанданзаннямын мэндэлсэний 120 жилийн ойг түүний төрөлх нутаг Дундговь аймгийн Цагаандэлгэр суманд өргөн дэлгэр тэмдэглэсэн .


Top
   
PostPosted: Sep.28.11 3:51 pm 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Oct.12.02 3:09 am
Posts: 162
ХАНЧИН ХАМБА ЖАМЪЯНГАРАВ


Image


Урд төрлийн дүрүүддээ Энэтхэг, Төвдөд, Галидас, Бари лозова Ренчиндагва зэрэг алдарт мэргэдийн дүрээр 19 удаа хувилан төрж байжээ. Жамъянгарав нь Сайн ноён хан аймгийн Дэежалбуу Засаг ноёны хошуунд мэндэлжээ.1878 онд хувилгаанаар өргөмжлөн ширээнд залжээ. Дэенжалбуу засгийн хошууны Асаатын хүрээнд шавилан суусан юм. Жамъянгарав ламын төрөлх нутаг нь одоогийн Архангай аймгийн Жаргалант сум юм. Жамъянгарав 1904 онд 13-р далай лам Заяын хүрээнд морилоход очиж бараалхаж байв.Төвд хэлээр гүн ухаан, яруу найраг, сургаал, магтаалын чиглэлээр 4-5 боть ном зохиосон. Түүний алдартай бүтээл нь эртний Энэтхэгийн яруу найргийн шашдир, зохист аялгууны толинд хийсэн их тайлбар “Эсурагийн дуун эгшиг” хэмээх зохиол юм. Энэхүү ховор чухал номыг Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, доктор , профессор Л. Хүрэлбаатар судалж олны хүртээл болгосон.


Top
   
PostPosted: Sep.28.11 3:54 pm 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Oct.12.02 3:09 am
Posts: 162
АРТЫН МЭРГЭН БАНДИДА ЖАМЪЯНДАМБИЙНЯМ (1896-1962)


Image


Сэцэн хан аймгийн Хардал Жанжин бэйсийн хошууны Арт ууланд байх ламын хийдэд залагдаж байсан Мэргэн бандида ламын 7-р дүр хувилгаан Жамъяндамбийням 1896 онд одоогийн Хэнтий аймгийн Галшар сумийн нутагт мэндэлжээ 18 нас хүртлээ ламын хийдэд залагдан сууж байв. 1920 онд эхнэр аван эгэл жирийн амьдралаар амьдрах болов. 1937 онд баривчлагдан хоригдох үедээ оргон босч улсын хилииг давсан байна. Өвөр монголын зүүн Сөнидийн нутагт амьдарч байгаад 2-3 жилийн дараа эргэн ирэхэд нь баривчлан 11 жил шоронд хорьжээ. Артын мэргэн бандида лам 1956 онд шоронгоос суллагдан Галшар сумандаа амьдарч байжээ. Хөдөө орон нутагт мал аж ахуй эрхлэн амьдрах зуураа, хурдан морь уяж, айраг түрүү олон авч байсан бөгөөд 1962 онд таалал төгссөн байна. Хэнтий аймгийн Галшар сумын зарим шавь нар нь түүний нандин шүтээн болон зарим нэг адис жанлавтай зүйлүүдийг нандигнан тахиж байдаг.


Top
   
PostPosted: Sep.28.11 3:56 pm 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Oct.12.02 3:09 am
Posts: 162
БЭРЭЭВЭНГИЙН ТОЙН ЦОРЖ ГОМБОЧОГДОН (1916-1937)

Image

Тойн Цорж Гомбочогбон 5 настайдаа хувилгааны ширээнд залагдах үе Сэцэн хан аймгийн Бэрээвэн номун ханы хүрээнд залагдаж байсан. Тойн цоржийн
7-р дүр хувилгаан Гомбочогдон (Омбочогдон) 1916 онд Хэнтий аймгийн Дундбаян сумын нутагт төржээ. Энэ залуу лам нь бага насандаа Бэрээвэн номун ханы хүрээнд залагдан сууж байв. 1937 онд 22 насандаа хилс хэрэгт хэлмэгдэн цаазлуулжээ. 1991 онд улсын дээд шүүхийн цэргийн коллегийн 112-р магадлалаар цагаатгасан байна.


Top
   
PostPosted: Sep.28.11 3:58 pm 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Oct.12.02 3:09 am
Posts: 162
НОМГОНЫ СҮМИЙН ДАРА ЭХ ЛАМТАН АГВААНЧҮЛТЭМЖАМЦ (1880-1937)

Image

Түшээт хан аймгийн Түшээт ханы гол хошууны нутаг Их номгон уулын өвөрт байсан Пунцагдаржаалин хийдэд Дара эх ламтны анхдугаар дүр Осор гэлэн гэж байсан.

2-р дүр хувилгаан Номгоны Дара эх ламтан Агваанчүлтэмжамц (1880-1937)
Анхдугаар дүр хувилгаан Осор гэлэнг 7-р Богд тодруулж байсан бол 2-р дүр хувилгаан Агваанчүлтэмжамцыг 8-р Богд тодруулж байжээ.
Номгоны Дара эх ламтан нь төвд хэлээр намтар , түүх , гүн ухааны тайлбар , тарнийн ухааны зан үйлийн таван боть ном зохиожээ.
Номгоны сүмийн Дара эх ламтан Агваанчүлтэмжамц нь модон барын хэвлэлийг хөгжүүлж Жалваан цоржийн айлдсан “Богд Зонхова” –ын намтрыг Пунцагдаржаалин сүмд хэвлэсэн нь ном соёлын түүхэнд оруулсан үнэтэй зүйлийн нэг юм . Энэ их номч соён гэгээрүүлэгч эрдэмтэн ламыг 1937 онд хэлмэгдүүлжээ. 1991 онд нэр төрийг нь сэргээн цагаатгасан байна.


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 70 posts ]  Go to page Previous 1 2 3 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited