#AsuultSambar :

AS is now Mobile! iOS & Android App-г суулгаарай!
It is currently Jul.22.14 3:19 pm

All times are UTC + 8 hours


Asuult.NET & Mongolduu.com Facebook Page:




Post new topic Reply to topic  [ 148 posts ]  Go to page Previous  1, 2, 3, 4, 5, 6  Next
Author Message
PostPosted: Dec.17.10 2:59 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Aug.15.07 10:21 am
Posts: 6507
sain bain uu.

shashnii surguuliin surgaltiin hotolbor baival tavij ogooch. baklaavar, master zereg gej baidag bol bas tailbarlaval heregtei baian.

jisheen jiriin 12 jiltei surguul neg dugaar angias avhuulaad togsoh angi hurtelee uzej surgaltiin hotolbor geed baidag.

_________________
www.hicheel.com


Share on FacebookShare on TwitterShare on RedditShare on TumblrShare on Google+
Top
 Profile  
 
PostPosted: Dec.17.10 3:31 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.09.05 11:11 pm
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Сайн байн уу? Хичээл гишүүн таньд энэ өдрийн мэнд
Монгол дахь шашны сургуулиуд бий л дээ. Хамгийн том Монголын бурхан шашны дэргэдэх Шашны дээд сургууль. Захирал нь Гавж Сонинбаяр багштан мөн Гаадан хамба, Амгалан хамба гээд олон багш нар бий. Ерөнхий боловсролын сургуулиа дүүргээд элсдэг. Үзэх хичээлүүд нь гэвэл Бясалгал, буддын гvн ухаан, тєвд хэл, уншлага, монгол бичиг, англи хэл зэрэг орчин цагийн хичээлvvд давхар ордог юм билээ. Оройн эчнээ гэх мэтийн ангиуд хүртэл бий. Өөр мөн Бурханч лам Пүрэвбатын Занабазарын нэрэмжит шашны дүрслэх урлагын дээд сургууль бий.
Ерөнхийдөө хөдөө орон нутаг дахь Амарбаясгалант Дундговь Чойрын хийдүүдэд бол математик, монгол хэл, төвд бичиг үсэг мөн дуудлага уншлага, англи хэл гэх мэтийн хичээлүүд хослоод ордог. Сүүлийн үед ерөнхий боловсролын хоцрогдолоос сэргийлэн хүүхдүүд дунд сургуулын математик англи хэл монгол хэл гэх мэт хичээлүүд орж байгаа. Хөдөө байдаг хийдүүдийн хүүхдүүд их өрөвдмөөрл дөө Хийд дээрээ амьдардаг болохоор гэр орондоо очоод байдаггүй. Зарим нь өнчин өрөөсөн хүүхдүүд ч бий Дээр нь ерөнхий боловролын хичээлүүд бүрэн төгс орж чадахгүй боломж нөхцөл нь муу Математик Англи хэл Монгол хэлний хичээлүүдийг суурь мэдлэгийг олгохоор зорьж байгаа юмаа.


Top
 Profile  
 
PostPosted: Dec.18.10 3:08 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Aug.15.07 10:21 am
Posts: 6507
medeelel ogsond bayarla.
shashnii deed surguul togsood yamar yamar tsol avdag ve? jisheen baklaavar, master, doctor?

_________________
www.hicheel.com


Top
 Profile  
 
PostPosted: Dec.18.10 5:40 pm 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн

Joined: Apr.23.10 5:58 pm
Posts: 334
Сайн байцгаан уу? Захирал нь Бямбажав гэдэг хүн болсон шүү. Гандан хийдийн Даа лам Х.Бямбажав гээд. Баклавар зэрэгтэй төгсөдөг. цааш тэр чиглэлээр /Бурхан шашны/ Их сургуулийн Шашин судлалын факултетаар дамжин эрдмийн цолоо авдаг байх.


Top
 Profile  
 
PostPosted: Dec.18.10 6:12 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Aug.15.07 10:21 am
Posts: 6507
burhan shashnii ih surguul geed haana baidag surguul ve?

baklavar gedgee shashnii heleer yu gedgiin bol?

_________________
www.hicheel.com


Top
 Profile  
 
PostPosted: Dec.19.10 6:24 pm 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн

Joined: Apr.23.10 5:58 pm
Posts: 334
МБШТ Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Өндөр Гэгээн Занабазарын нэрэмжит Бурхан шашны их сургууль гэж тус хийдхийнээ хашаан дотор нь байдаг. Баклавар зэрэг гэдэг нь Европын боловсролд зориулсан зэрэг тул тэрийг Бурхан шашны хэллэгт оруулна гэж үгүй байх аа. Өөр өөр зүйл шүү дээ. Тэр зэргийг 5 жил дээд тал нь суралцаж байж олж авдаг. Харин Бурханы шашин байх эхний гэвш хэмээх эрдмийн цолыг 10 жил суралцаж байж доод тал нь авдаг.


Top
 Profile  
 
PostPosted: Dec.19.10 6:36 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Aug.15.07 10:21 am
Posts: 6507
minii asuugaaad baiga um bolhoor shashnii surguul togsood yamar tsoltoi togsodgiig asuugaad baigamalda.

_________________
www.hicheel.com


Top
 Profile  
 
PostPosted: Dec.20.10 8:48 am 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн

Joined: Apr.23.10 5:58 pm
Posts: 334
Сайхан байна уу? Их сургууль төгслөө гээд шашныхаа ямар нэгэн цол гуншин бол байхгүйэ.


Top
 Profile  
 
PostPosted: Dec.20.10 11:50 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Aug.15.07 10:21 am
Posts: 6507
shashnii tsol, gunshin, nernuudiin talaar tailbarlaad ogooch. deerees dooshon ch umuu jagsaaval oilgomjtoi boloh baih.

_________________
www.hicheel.com


Top
 Profile  
 
PostPosted: Dec.20.10 8:48 pm 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн

Joined: Apr.23.10 5:58 pm
Posts: 334
Энэ тал дээр нэг ойлголт өгөх хэрэгтэй таны асуулт сайн хэрэг. Албан тушаал мөн эрдмийн цол гэж 2 янз байна. Албан тушаал нь Хамба лам, Дэд хамба лам, Даа лам, Цорж лам, Ловон лам, Шунлайв лам, Гэсгүй лам, Даамал лам, Унзад лам, Голч лам, Дуганч лам, Тахилч лам. Гэхдээ Хийд, Дацан, Мөргөлийн сүм, Дуган гэх нь хоорондоо их ялгаатай юм байна. Хийд гэдэг нь дотроо олон салбар дацангуудтай, сүм дугантайг хэлдэг. Дацан, Дуган, Мөргөлийн сүмд хамба гэхгүй Шунлайв, Ловон гэсэн албан тушаалтай лам удирддаг.
Эрдмийн цолны хувьд Аграмба, Гавж, Гэвш энэ нь бол гүн ухааны болон тарнийн ном. Бас Зээрэмбэ, Зурхайч энэ бол зурхайн ухааны. Маарамба, Оточ гэдэг нь эмнэлэгийн талдаа. Энэ цол бүгд шалгалт өгч байж цолоо хамгаалаж байж авна. Эрдмийн цолыг хамгаалахад доод тал нь 10 жил шаардлагатай байдаг байна наад захын цолонд.
IIIV-р Богдын засгийн үед бүүр их нарийн байсан байна лээ. Тэр үеийн түүхийн ном уншивал тодорхой байга.


Top
 Profile  
 
PostPosted: Dec.20.10 10:55 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.09.05 11:11 pm
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Сайн байна уу? Завгүй байжгаад ороод ирлээ Нирван гишүүн сайхан хариулт өгсөн байнаа Гялайлаа Нирван минь үргэлж сайхан хариулт бичих юм даа
Нирван хоорондын ялгаа их сайхан зааглаад гаргаад бичжээ
Хичээл гишүүн улам бүр Нарийн мэдэхийг хүсвээс багштан хүмүүнээс чанд сонсох хэрэгтэй болов уу
Үүн дээр улам дөт болгохын үүднээс хүмүүс ч бас уншиж мэлмийгээ баясгаг хэмээн сэтгэн муйхарлан оруулав би. Энд тэндгүй эрээ цээргүй утга нь алдуулсан бол өршөөгөөрэй
Бурханы шашны Лам хүмүүсийн Хэргэм Цол Мяндагын утга ийн оршвой. Ганцхан Монгол хэл дээр буулган бичлээ Түвд хэл Герман Англи хэл дээр хадгалагдан буй учир сонирхвоос надаас авч болноо. Миний бие чиглэлээр ганц хоёр материал цуглуулахчан аядсан юмаа


Last edited by 2003-06-06 on Dec.20.10 11:10 pm, edited 1 time in total.

Top
 Profile  
 
PostPosted: Dec.20.10 11:00 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.09.05 11:11 pm
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Бурханын шашны Лам хүмүүний хэргэм цол Мяндаг


Богд лам - Ариун дээд багш төвдөөр Жэ-зүн лама хэмээнэ Энэ гурван үг нь дотоод хөгжлийн гурван шат “ бага, дунд, их төрөлхтөний зам” авралын гурван эрдэнэ “ Бурхан, ном, хувраг” Бурханлаг оршихуйн гурван дүр “ үнэмлэхүй дүр, төгс жаргалант дүр, хувилгаан дүр” –ийг тус бүр бэлгэддэг.

Бүрэлбаа- Бурханы шашинтны дотор олны итгэл
бишрэлийг хамгийн ихээр олсон, үе үед маш сонин байдлаар төрөл дүр нь то-
дордог бөгөөд богд гэгээнтний дэсийн лам, хувилгаан хэмээн нэрлэдэг

Банчин-Эрдэнэ, Банчин богд - Их бандида Таван ухаанд суралцаж төгссөн лам хүмүүний ийн өргөмжлөн дуудах бөлгөө

Ринбүүчи - Бурхны шашинтны тодорсон
эрдэмт хувилгаан Монгол хэлнээ орчуулвал Эрдэнэ хэмээх үг болой

Шавран - Их хүнийг дотночлох шадар хувилгаан буюу хутагт хувилгаадын доторхи хамгийн доорд зэргийн хувилгаан. бас угсаа залгаагүй ба цол ямба олгоогүй хувилгаан лам хүмүүнийг ийн нэрлэдэг байсан байна

Тойн - Сахил хvртсэн хааны агь буюу дээд язгууртныг тойн хэмээнэ

Аграмба - Бурхны шашны ёсны тарнийн
аймаг номлолд мэргэжсэн хүний эрдмийн дээд зэрэг, тарнийн ухаанд суралцах
жүд дацанд 10–15 жил суралцаж учир ёсыг ухаарч байж аграмбын дамжаа
барьдаг болой ( Бидний мухар ойлголтоор Доктроын зэрэг хамгаалах юм уу да?)

Гаарамба - Бурхны шашны таван ухааны зиндаанд суралцан төгссөн хүнд олгох цол, Үүнийг бас давхар Аграмба хэмээн нэрлэдэг юм байна

Гавж - Арван бэрхийг мэдэгч, Цанид
дацанд суралцан шалгадаг ухаан, билэг бармид, дундад үзэл, илт ном, винайн
таван боть буюу судрын аймгийг тайлбарын хамтаар дэлгэрүүлэн эзэмшиж
мэргэшээд дамжаа барьж эрдмийн зэрэг хамгаалсан хүнд олгож байсан зэрэг

Гэвш - Цанидын сургуульд арваас дээш
жил болсон, зэрэг хамгаалаагүй байгаа, таван ухаанд мэргэжсэн номтой хүний
хүндэтгэл нэр. Монголоор орчуулвал Буяны садан хэмээх үг юм байна

Лхаарамба - Төвдийн Лхас хийдэд номын дамжаа барьсан гавьж хэргэмтэн


Ёнзон - Огоот баригч, Оюун ухаан хийгээд гүн ухааныг огоот барьсан
дээд хувилгаан лам багшийн цол;

Ëнзон хамба - ном барих хийгээд гэгээний
багш, нийтийг баригч мэргэн багш гэсэн цол хэргэмийг ийн нэрлэдэг байна

Лхаржи - Төвдийн Лхас, Дашл-
хүмбэд 22 жил сууж ном үзсэн анагаах ухааны хэд хэдэн ном бичсэн мэргэн
хүнийг ийн өргөмжлөн нэрлэх бөлгөө

Равжамба - Чойрын арван гурван шатыг бүрэн дамжиж төгссөн, бурхны шашны гүн ухааны онолын номд нэвтэрхий мэргэжсэн хүнд олгодог эрдмийн зэрэг


Дооромбо - Лавранд очиж, чулуун суудалд суун ном хаялцан хамгаалах эрдмийн зэргийн нэр

Зээрэмбэ - Тооны ухааны дээд мэдлэг эзэмшсэн хүнд олгодог эрдмийн цол өөр бас Дүйрэмбэ хэмээн нэрлэдэг байна энэ нь Зурхайн ухаанд нарийн мэргэжсэн хүмүүнд өргөх цол хэргэм байна

Бандид - Ухааны таван орон буюу учир шадтгааны ухаан, дуун ухаан, тэжээх
ухаан, урлахуй ухаан, дотоод ухаанд мэргэжсэн хүнд олгож байсан ном эрдэ-
мийн цол

Хамба - Шашны ёсны сүм хийдийн хэргийг тэргүүлэн удирдах хүний тушаал

Мяндаг - Шашин гүн ухааны сургууль төгсгөж нэрд гарсан эрдэм-
тэд, тушаалтан буюу шашин номын нийт боловсролыг улам дээшлүүлэх үүрэг
бүхий хариуцлагатан

Сойвон - Хутагт хувилгаадын шадар бараа бологчдын ахмад тушаал, сойвон лам хэмээнэ

Цорж - Номын богд, Хамбын орлогч бөгөөд шашны сүм, дацанд хурах хурал номын үйлийг орлон гүйцэтгэх хүний тушаал

Шунлайв - Шарын шашны сүм хийдийн гүн ухааны сургуулийн дацангуудын захирал

Ловон - Шашны ямар нэг дацан хурал номын үйл
удирдах хүний албан тушаал


Умзад - Шашны хурлын уншлага уншихад дагуулан уншигч,
аргил буюу бүдүүн хоолойтой лам, Аливаа хийдийн гол дуганд их, бага хоёр
умзад байна. Бага умзадыг сул умзад гэнэ. Умзад хоолой


Гэсгүй - Хүрээ хийдийн хурал номын жаяг дэглэмийг шууд
гардан сахиулагч, хуврагийг захирагч. Гэсгүй нь өдөр бүрийн жасаа хурал, цаг
цагийн хурал зэргийг эрхэлж, дэг ёс сахиулах, дэмий үг хэлэлцэх зэрэг зохисгүй үйлдлийг таслан зогсоох үүрэгтэй, гэсгүйдэх

Маарамба
- Төвд эмчилгээний арга ухаанд мэргэшсэн хүнд олгох эрдмийн зэрэг, тэр
арга ухаан хэмээгч нь хий, шар, бадгана гэдэг гурван муу гэм хөллөсөн 404
өвчин үүсгэх, 8000 гаруй шалтгаан, түүнийг анагаан тэтгэх ёсыг хэлж байгаа
ажээ.


Гэрган
- Өвгөн, Ахмад хүний хүндэтгэл буюу ахлагч, ахлах лам, ах
тойн. Бас сургуулийн багшийгий ч хүндэтгэн ийн нэрлэх бөлгөө

Тарнийн ухааны гол онол үндэслэлийг сурч судлах сургууль, тар-
нийн дацан ч хэмээнэ Энэ сургууль төгсөгчид аграмба, тарнич цол авдаг

Донир - мяндаг тушаалтан нарын бараа болоочин, данс даяг харгалзагч түшмэл зэрэг бүхий ламын зэрэг дэв

Шанзав
- Сангийн даамал

Жүдийн хамба - Тарнийн дацангийн даа лам хэмээнэ

Санлам - Төвд, монгол бурхны шашны сүм хийдийн
тарни судлах дацангийн даа лам


Сангасваа - Сангасваа нь аливаа үйлийг урьдчи-
лан хэлж, гай барцдыг зайлуулах үүрэгтэй. Ийм увдисыг дөрвөн махаранзаас
авсан гэдэг. Бөөгийн адил хувцаслаж, хэнгэрэг дэлдэж чойжин буудаг ( 4 Махранзын тухай өмнөх хуудасанд би бичсэн байгаа олж уншна уу)


Санга - Буяныг туршигч хэмээх нэр бүхий хэргэм цол

Дацангийн чоймжод- Хуврагуудын нэг зүйлийн цол хэргэм

Зодч - Дүйжинч лам, бурхан болоочийн хойдохын замыг заагч лам, зодын номыг үзэж зочи болсон хүн. Хатуу зан vйлд боловсорсон Зочи лам нар нууц увидасын ном хурж, лvvжин тавьдаг бөгөөд Яг энэ үйлийг үйлддэг машид сайн нэвтэрсэн Зочи лам хүмүүс маш цөөн байгаа Одоогоор

Чомбон - Тахилгын ахлагч лам

Гонир - Тахилын нярав, Хаалганы түлхүүрч, гурван
эрдэнийн эд юмсыг хадгалагч; Хурал номын газраа балин тахил хийж, хамба
цоржид хурал номынх нь үест ойр туслагч лам. Тахил тавигч

Гэег - Буяны үйлчин, Гэсгүйн туслагч, хүрээ хийдийн захиргааны гэсгүйн зарлага лам

Чоёг - Тахилчийн зарц, үйлчлэгч лам

Ханир - Сүм хийдийн гол дуганы цэвэрлэгч лам

Зам - Цай чанагч, цай базаагч, сүм хийдийн жасын тогооч лам

Соёг - Зарц үйлчлэгч, гал тогооны үйлчин

Банди - Бурхны шашны ёсны анхан шатны сахилтан хөвгүүн

Ламхай - Бурханы шашны ёсны сахилтан нас балчир хөвгүүн

Энэ дээр лам хүмүүсийн Сахилыг бичсэнгүй ээ. Өмнө хуудасанд бичсэн болохоор
Үүн дээр нэг зүйлийг сонирхуулж хэлэхэд
Зарим Гэгээтэн Хутагт, Хувилгаад өөрийн гэсэн цол мяндаг байсан байна

Жишээ нь: Зава Бурхны шашны бурхан болох зам мөрийг шүүн барьдаг гүн ухааны дотоодсургаалын таван үндсийг нэвтэрхий мэдсэн хүнд монгол газарт өгч байсан алдар. Зава Дамдин гэгээтэн хэмээн өргөмжилдөг байж
Бас үүн дээр Зая- Ялгуусан, бүрэн алдаршсан, төгс ялсан хэмээх утга бүхий бөгөөд Заяын Гэгээн, Зая бандида хувилгаад нь Сайтар ялгуусан хэмээхүй утга төгөлдөр өргөмжлөл бүхийн Мяндагтай байжээ

Утга учир нэн төгс бөгөөд ухан уншин судлах тутам Улам илүү ихийг шамдахыг хүсэхүй. Өршөөгөөрэй Зарим хэргэм цол Мяндаг нь Тушаалтайгаа холилдоод орсон болохоор өршөөгөөрэй Нирван гишүүний тодотголыг уншин Дээрх лам хүмүүсийн тайлбарыг хослуулан ойлгоорой
Санал хүсэлт асуулт байвал асуугаарай сайн сайхан бүхнийг дээдийг талбия


Top
 Profile  
 
PostPosted: Dec.23.10 4:39 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Aug.15.07 10:21 am
Posts: 6507
neleen urt sonirholtoi tailbar bichesen baina, bayarlaa.

sangasvaa humuus yamar argaar suraltsadagiig heleed ogooch.

_________________
www.hicheel.com


Top
 Profile  
 
PostPosted: Dec.23.10 12:11 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Aug.15.07 10:21 am
Posts: 6507
2003-06-06 wrote:
Бисман тэнгэр хэмээн судар болон Чойжин сахиус талаар бүрэн эхээр нь сэдэв болгон оруулна удахгүй :hi:


sain baina uu
ene sudariig tavisan uu?

_________________
www.hicheel.com


Top
 Profile  
 
PostPosted: Jan.04.11 2:45 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.09.05 11:11 pm
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Чойжин сахиус болон Сангасваа

10 хангалын нэг чойжоо гэж сахиус байгаа, харин чойжин гэдэг нь сахиус нарын нийтлэг нэр номыг тэтгэгч гэсэн утгатай үг
Бурханы ёсонд Чойжин хэмээгч туйлдаан бурханы шашин дотор бирд хувилалын нэгэн инагухи үнэн гэж тэмдэглэсэн байдаг
Чойжин нь Тарний ёсонд олон төрөл байна. жамсран, махагал, дамжин, шүгдэн гээд. Чойжин ламын сүмд очвол нэлээн зүйл ойлгож мэдэх байх. Энгийн үгээр тайлбарлавал Чойжон бууж байгаа хүний биенд тухайн сахиус нь орж ирнэ гэсэн үг. Тэр хүний үг нь сахиусны үг болно. Аливаа түвэгтэй асуудлыг Чойжин буулгаж шийддэг байсан гэдэг. 8-р богдын дүү Төр шашны өмнөөс буудаг Чойжин байсан . Бөөгийн шашны онгод буухтай адил зүйл гэж ойлгож болно.Харин Сангасваа нь бөөтэй төстэй гэхдээ шарын шашны сахиус буулгагчыг хэлж бгаан Надад уул нь зураг нь би их ховор гэхдээ хамаагүй зураг хөрөг тавих дэмий болохоор тависангүй
Түүх сөхөж үзвэл Монголын анхны 1-р Богд Жибзундамбагыг жанч халсаны дараагаас хойд дүрийг нь хэрхэн яаж тодруулах талаар Далай лам, Банчин-Эрдэнэ Түвдийн ихэнх лам ноёдууд хутагт хувилгаадыг хэрхэн яааж тодруулах талаар гаргасан байдаг. Далай лам, Банчин-Эрдэнэ, Жибзундамба хутагт хувилгааныг таниулахад лам, Найзун, Гивадун, Самиа хэмээгдэх дөрвөн чойжинд бүр лүндэн үзүүлээд заасан хүний нэр, төрсөн жил сарыг сөвнөд бичээд бумбад агуулж далай лам хийгээд Зууд суусан сайдын хамтаар үзэн татаж авах зүйлийг тогтооно гэж түүхэнд бичиж тэмдэглэсэн байна


Top
 Profile  
 
PostPosted: Jan.18.11 3:24 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.09.05 11:11 pm
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Бурханы шашины ёс зүйн 5 сахилыг доор дурдав
Уншиж ухаандаа нэгийг тогтоож ажаамуй.



1. Амьтний амь тасалхаас зайлсхийх.

Бурхан багш “аливаа амьд амьтний хувьд түүний амь нас бол хамгийн эрхэм зүйл нь” гэж хэлсэн байдаг. Бүхий л хүн, амьтан үхлээс айж амьд явахыг эрхэмлэдэг учраас бид бүхэн хэнийг ч, юуг ч алж устгалгүй тэдний амь насыг хүндэтгэх ёстой. Энэ сахил нь зөвхөн хүн алахыг хориглож байгаа биш ямар ч амьтныг мөнгө, спортын тэмцээн уралдаанд зориулан хөнөөхийг ч хориглодог юм. Бид хамаг амьтныг хайрлан энэрч тэдэнд нинжин сэтгэлээр хандахын зэрэгцээ тэднийг үргэлж аз жаргалтай, эрх чөлөөтэй байлгахыг хүсэх хандлагийг төлөвшүүлэх учиртай юм. Дэлхий ертөнц, гол мөрөн, ой мод, агаар усаа хайрлан хүндэтгэх нь ч энэ сахилд багтана.
Ёс зүйн хоёрдугаар сахил: Хулгай хийхийг тэвчих.
Хүмүүс бидэнд янз бүрийн эд зүйлсийг өмчлөх, хэрэв хүсвэл түүнийгээ бусдад өгөх эрх байдаг. Гэсэн хэдий ч бид өөрсдийн биш эд зүйл, бусдын өмч хөрөнгийг хулгайлж, хууран мэхэлж өөрийн болгох ёсгүй. Үүний оронд бусдад туслахын тулд өглөг өгөх, өөрсдийнхөө эдэлж хэрэглэдэг болон нийтийн эзэмшилийн эд зүйлсийг хайрлан хамгаалах ёстой билээ. Өргөн утгаараа энэ сахил нь үүрэг хариуцлагаа ухамсарлахыг заасан сахил юм. Хэрвээ бид залхуурч, хичээл сургууль, үүрэгт ажлаа цалгардуулах юм бол “цаг хугацааг хулгайлсан”-д тооцогдоно. Мөнхүү энэ сахил нь бидэнд бусдад өгөөмөр хандахыг сануулдаг. Бурханы шашинтан хүмүүс ядуу болон өвчтэй хүмүүс, лам нар, эмэгтэй хуврагуудын сайн сайхан ая тухтай амьдрахад зориулж өглөг өгдөг. Мөн Бурханы шашинтай хүмүүс өөрсдийнхөө эцэг эх, багш нар, найзуудын заавар зөвлөгөө, сайхан сэтгэлийнх нь ачийг байнга санаж тэдэнд хэрэгтэй цагт нь тусалж дэмждэг билээ.


Top
 Profile  
 
PostPosted: Jan.18.11 3:26 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.09.05 11:11 pm
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
2. Хулгай хийхийг тэвчих.

Хүмүүс бидэнд янз бүрийн эд зүйлсийг өмчлөх, хэрэв хүсвэл түүнийгээ бусдад өгөх эрх байдаг. Гэсэн хэдий ч бид өөрсдийн биш эд зүйл, бусдын өмч хөрөнгийг хулгайлж, хууран мэхэлж өөрийн болгох ёсгүй. Үүний оронд бусдад туслахын тулд өглөг өгөх, өөрсдийнхөө эдэлж хэрэглэдэг болон нийтийн эзэмшилийн эд зүйлсийг хайрлан хамгаалах ёстой билээ. Өргөн утгаараа энэ сахил нь үүрэг хариуцлагаа ухамсарлахыг заасан сахил юм. Хэрвээ бид залхуурч, хичээл сургууль, үүрэгт ажлаа цалгардуулах юм бол “цаг хугацааг хулгайлсан”-д тооцогдоно. Мөнхүү энэ сахил нь бидэнд бусдад өгөөмөр хандахыг сануулдаг. Бурханы шашинтан хүмүүс ядуу болон өвчтэй хүмүүс, лам нар, эмэгтэй хуврагуудын сайн сайхан ая тухтай амьдрахад зориулж өглөг өгдөг. Мөн Бурханы шашинтай хүмүүс өөрсдийнхөө эцэг эх, багш нар, найзуудын заавар зөвлөгөө, сайхан сэтгэлийнх нь ачийг байнга санаж тэдэнд хэрэгтэй цагт нь тусалж дэмждэг билээ


Top
 Profile  
 
PostPosted: Jan.18.11 3:28 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.09.05 11:11 pm
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
3.Буруу хурьцлыг эс үйлдэх.

Буруу хурьцал эс үйлдэх сахилыг сахих нь бусад хүмүүс болон өөрийн харилцаагаа хүндэтгэнэ гэсэн үг юм. Үүрэг хариуцлагаа ухамсарлаагүй, буруу хурьцалаас болж аз жаргалгүй байдал, маш их зовлон бэрхшээл учирдаг. Үнэнч бус гэр бүлийн харилцааны үр дүнд маш олон гэр бүл салж, маш олон хүүхдийн амь нас зүй бусаар үрэгддэг. Өөрийн болон бусад хүмүүсийн аз жаргалтай байдлын тулд бэлгийн харьцаа нь үнэхээрийн хайр сэтгэл, бие биенээ халамжлах сэтгэл дээр үндэслэж байх ёстой. Энэ сахилийг үнэнчээр дэгэж мөрдөх юм бол хүмүүсийн хүсэл тачаал нь хяналттай болж ирэх ба нөхөр ба эхнэрүүд бие биедээ үнэнч байх юм. Энэ нь гэр бүлд амар амгалан байдал бий болоход нөлөөлнө. Аз жаргалтай гэр бүлд эхнэр нөхрүүд итгэлцэл, хайр энэрэлийг дээдэлдэг. Аз жаргалтай гэр бүлүүд олон байх тусам дэлхий ертөнц амьдрахад илүү илүү таатай байх газар болно Залуучууд тэдний оюун санаа болон биеийг сайн сайхан чанаруудаа улам хөгжүүлэхийн тулд цэвэр ариунаар нь хадгалах хэрэгтэй. Энэ нь дэлхий ертөнцийг сайхан болгоход мөн л маш их хувь нэмрийг оруулах юм.


Top
 Profile  
 
PostPosted: Jan.18.11 3:30 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.09.05 11:11 pm
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
4. Худал хэлэхийг тэвчих.

Хүмүүс бие биенээ хүндэтгэж худлаа хэлдэггүй, дэмий чалчидаггүй байх хэрэгтэй. Ингэх нь хэрүүл маргаан үүсэхийг багасгаж, үл ойлголцол бий болголгүй хүрээлэн байгаа орчиныг тань илүү амар амгалан болгоно. Дөрөв дэх сахилийг бид үргэлж үнэнийг хэлдэг хүн байснаар бүрэн сахиж чаддаг


Top
 Profile  
 
PostPosted: Jan.18.11 3:34 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.09.05 11:11 pm
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
5. Согтууруулах, мансууруулах зүйл хэрэглэхгүй байх

Энэ сахил нь өөрийгөө хүндлэх сэтгэл дээр үндэслэгдсэн. Дээрх сахилийг сахиснаар бид өөрсдийн оюун санаа, бие хийгээд сэтгэлээ хяналтаасаа гаргахаас сэргийлдэг. Маш олон зүйл хүнийг донтуулах чанартай. Энэ сахилд тухайлан хориглодог зүйлсэд архи, тамхи, мансууруулах бодис, ёс зүйн буруу үзэл суртлыг ухуулсан ном зохиол багтдаг. Эдгээрийг хэрэглэх нь бидэнд болоод гэр бүлд маань хор хөнөөл учруулдаг.

Нэгэн өдөр Бурхан багш номын чуулганд ном айлдаж байхад тэр танхимд нэг согтуу залуу гуйван орж иржээ. Тэр тэнд ном сонсохоор сууж байсан лам нарын хөлд тээглэн, чангаар хараан зүхэж эхэлжээ. Түүнийг амьсгалах тоолон архи ханхалж архины дотор муухайрам эхүүн үнэр түгэж байлаа. Хүмүүс ам амандаа шивнэлдэн түүнийг дургүйцэж, гуйвж дайвсаар хаалганы цаана гарчээ. Хүн бүр түүний балмад бүдүүлэг авирийг гайхан балмагдахад гагцхүү Бурхан багш урьдийн адил тайван амгалан байж хэлсэн нь “ Номын чуулганд хуран чуулагсадаа, энэ залуу эрийг хар даа. Би энэ архинд донтогчийн хувь төөргийг урьдчилан хэлье. Мэдээжийн хэрэг тэр эд баялаг, нэр хүндээ алдах болно. Түүний бие өвчин шаналалд баригдан доройтох болно. Өөрийг нь тэд орхин явах хүртэл тэр гэр бүлийнхэн, найз нөхөдтэйгээ өдөр шөнөгүй маргалдан хэрүүл шуугиан тарих болно. Хамгийн муу нь тэр билэг билгүүнээ үүрд алдан уймран будилсан хүн болж хоцорно” гэжээ.
Энэ сахилийг төгс сахиснаар хүмүүс бид тодорхой саруул оюун ухаантай, эрүүл чийрэг биетэй байх болно.


Top
 Profile  
 
PostPosted: May.07.11 4:56 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.09.05 11:11 pm
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Талийгаач-н араас Буян хэрхэн үйлдэх вэ?

Хүмүүн сүүлчийн амьсгалаа дотогш хураасны дараа 3 хоногийн дотор сүнс биеэс салснаас эхлээд дараагийн төрлөө авах хооронд зуурдын төрөл буюу завсрын ертөнцөд төрөл авах шалтгаан бүрдтэл оршино. Зуурдын төрөл нь маш тогтворгүй үргэлж айж цочсон, аймшигтай болон аюултай үзэгдлүүдийн дунд (үнэндээ бол байхгүй) сандарч тэвдэн аврал эрж явдаг гэнэ. Шинэ төрөл авах нөхцөл бүрдтэл долоо долоо хоногийн хугацаатай хамгийн удлаа гэхэд 49 хоногийн дотор төрлөө олдог ажээ. Энэ үед араас нь буян сайн үйлдсэн бол сайн төрөл авч, хэрэв буян сайн хийгээгүй бол амьд сэрүүн цагтаа хийсэн үйлийн үрээс хамаарч сайн муу төрлийн аль зохихыг авдаг. Тийм учраас нас барагсадын хойноос буян хийхээс татгалзах нь усанд унасан хүн том чулуунаас барин авч амь гарах гэж байтал эрэг дээр байсан нэгэн хөлөөрөө түлхэж унагахтай адил хэмээн зүйрлэн хэлдэг байна.
Үлгэрлэвээс, усанд унаж гарахаар тэмцэж буй хүн өөрөө үс хувцасаа хатааж хуурай болох ямар ч боломжгүй бөгөөд харин усанд унаагүй хүний хувьд түүнд туслан гаргаж хувцас юугий нь хатааж өгөх нь боломжтой билээ. Үүн лугаа өнгөрсөн амьтны сүнс өөрийн үйлийн салхинд хөтлөгдөн хаана төрөхөө өөрөө ч мэдэхгүй, жаргах зовох, балчиг шаварт унаж гарах нь өөрийн мэдэлгүй байх энэ үед хойно нь үлдсэн төрөл төрөгсөд нь нас барагч түүний тусад нүгэлгүй буянд шамдах бөгөөд түүний тусад ерөөл талбиваас үйлдсэн буян ямагт араас нь дагаж түүнийг зовлонгоос гэтлэхэд нь тус болдог.

Буян хийхэд анхаарах зүйлс
Үүнд
Хамаа бусын хэн нэгэн буян үйлдэх бөгөөд зориулваас талийгаачид тус болдоггүй зөвхөн өөрт нь буян болж үлддэг. Харин ойр дотны төрөл төрөгсөд хамаатан садан,язгуур угсаа нэгтэй хүмүүс хийгээд эд эдлэл нэгтэй хүмүүс мөн номын садан нугууд буян үйлдэж зориулваас талийгаачид тус болно хэмээн сударт бичигджээ
Талийгаачид дээрх гурван барилдлага бүхий хүмүүс буян үйлдэх нь ихэд тустай болой. Энэ гурван барилдлагад үл хамаарах хүмүүс эд хөрөнгө цуглуулж талийгаачийн тусад өргөвөөс талийгаачид тус болохгүй зөвхөн өөрсдийнх нь буян болж үлдэнэ гэж дээр гарсан. Учир нь бурхан хийгээд бодисадва нарын таалалд амьтдыг алагчлах үзэл үгүй боловч зарим нэг амьдтыг номхотгож чаддаггүй. Тэр нь урьдын үйл барилдаагүйн гэм мөн гэжээ.
Нас барагсадын ихэнхи нь 49 хоногийн эхний үед төрөл авах нь олон байдаг тул эхний үед буяны үйлд сайн шамдах хэрэгтэй. Хойдын буяны хоол унданд зориулж малын амь таслахгүй байх, шунал, уур, мунхаг гурваас үүдэлтэй үйл бүхнийг тэвчих нь зүйтэй.
Нас нөгчигчийн сүнс ямар төрөл авах нь түүний хийсэн үйлийн үрээс хамаарах хэдий боловч түүний араас буян ихийг үйлдвэл муу заяанаас татаж сайн төрлийг авахад нь туслах боломжтой байдаг байна. Хэрэв сайн үйлийн үртэй байгаад сүнс нь сайн төрлийг авсан байсан ч араас нь буян ихийг үйлдснээр эд хөрөнгө элбэг баян,олон түмэнд хүндлэгдэж амьдрах тул буян хийхээс хойш сууж хэрхэвч болохгүй ажээ. Иймээс дор бүрээ Таалал төгссөн хүмүүсийн араас Буян ихийг үйлдэх нь зүйн хэрэг аж.


Top
 Profile  
 
PostPosted: May.11.11 2:39 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй

Joined: Dec.06.10 2:19 pm
Posts: 3155
Location: төсөөлөл дунд
Пүрэвбатын Занабазарын нэрэмжит шашны дүрслэх урлагын дээд сургууль бий.


энэ хаана байдаг вэ ийшээ орохын тулд яах ёстой вэ

_________________
өө тэгсэн үү ?


Top
 Profile  
 
PostPosted: May.11.11 9:21 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.07.06 12:54 pm
Posts: 9631
Location: Хоёр зууны өмнөх тосгон.
Пүрэвбатын гэвэл ёстой мэдэхгүй юм байнаа :mrgreen:
Занабазарын нэрэмжит шашны дээд сургууль гэж бий. Тэнд Дүрслэх урлагийн анги гэж бий. Маргааш нөгөөдрөөс асуугаад энд хариу бичье.





+ (Маргааш нөгөөдөр нь :mrgreen: )
Гандантэгчинлэн хийдийн дэргэдэх Занабазарын нэрэмжит МБШИС-н дүрслэх ургалийн ангид элсэхэд эрүүл мэндийн, цагдаагийн гэсэн тодорхойлолтууд, атестат хэрэгтэй гэж байна. Тэгээд намар эртхэн өөрөө сургууль дээр нь очиж шалгуулдаг гэнэ дээ. Төлбөр нь 716'000 төгрөг гэсэн. Энэ жилийн элсэлтээ намар авна гэж байна лээ. Энэ талаар МБШИС-н нэг давхарын сургалтын албаны Амгалан ламтай очиж уулзаж болох юм билээ. :wink:

_________________
Зүүд бас мөрөөдөл...


Top
 Profile  
 
PostPosted: Jun.05.11 6:40 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.09.05 11:11 pm
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Бодь сэдхэлийг бий болгох нь

Бусдын тусад зорьж, єєрийн биеийг огоорон золиосолж чадах, их хєлгєний мєрийн гол суурь болсон сэтгэлийн онцгой чанар бол бодь сэтгэл юм. Бодь сэтгэл бол Бурханы шашны хамгийн эрхэм гол зорилго мєн бєгєєд маанийн зургаан vсгийн утгаар товчхон бєгєєд тодорхой илэрхийлэгддэг билээ
Эх болсон зургаан зvйл хамаг амьтныг vvрдийн амар амгаланд хvргэн, гэгээрлийн зам мєрд хєтлєхийн гол шалтгаан нєхцєл нь бодь сэтгэл бєгєєд vvнийг тєрvvлэх 7 шат дамжлагыг их Богд Зонхов номлосон байдаг. Богд Зонхов “Бодь сэтгэл vлэмж сэтгэлээс, vлэмж сэтгэл нигvvлсэхvй сэтгэлээс, нигvvлсэхvй нь асрахуйгаас, асрахуй нь ачийг хариулахуйгаас, ачийг хариулахуй нь ачийг дурьдахуйгаас, ачийг дурьдахуй нь эх хэмээн санах сэтгэлээс эхтэй болой” гэсэн байдаг. Энд нигvvлсэхvй сэтгэл нь их хєлгєний мєрийн vндэс бєгєєд тvvнийг тєрvvлэхийн тулд бясалгалын аргуудыг хэрэглэдэг. Бясалгалын аргаар нигvvлсэхvйг тєрvvлэхийн тулд аливаа амьтан єєрийн сэтгэлд зохистой амраг хайртын дvртэй байх ёстой ажээ. Єєрєєр хэлбэл єєрийн сэтгэлд хамаг амьтныг нигvvлсэх сэтгэлийг тєрvvлэхийн тулд тэднийг єєрийн хамгийн ойр дотны хvн мэтээр vзэж санах хэрэгтэй аж. Ингэж санахад хамгийн ойр дотны садан дотроос хамгийн дотно нь болох эх хэмээн бясалгах хэрэгтэй.
“Урьд тvмэн галавт тєрж vхэж байхад минь энэ олон амьтны аль нь ч урьд насандаа миний эх байсан юм билээ. Тиймээс хамаг амьтан бvгд миний эх мєн” хэмээн бясалгах ёстой. Эх хэмээн бясалгахын тухайд тvvний ачийг санаж Богд Зонхов “Тэрбээр эх болсон цагтаа хамаг хороос авран, хамаг тус жаргаланг бvтээв. Єлсєх ундаасахын цагт идээ ундаа хийгээд даарахын цагт дээл хувцас, vгvйрэхийн цагт эдийг єєрєє ч vл эдлэн надад єгсєн. Тэр эд таваар нь ч тvvнд юун амар олдох билээ” гэх мэтээр бясалгах хэрэгтэй гэсэн байдаг. Тэр мэтээр vхэх, тєрєх, егvvтгэхvйгээр танихгvй боловч єєрийн ачит эх болсон хамаг амьтан ингэж зовж байхад ачийг нь бодохгvй бол нvvргvй хэрэг болох учраас ачийг нь хариулж хамаг амьтныг гаслангаас нєхцєєн, нирвааны амар амгаланд хvргэх зорилго тавих хэрэгтэй. Эх нь орчлонгийн жаргалд эндvvрч нvд сохрон, хєтлєх ч хvн vгvй, алхах бvрт халтирах аюул тулгарч хадан дор зvглэн явахад тэр эх хєвvvнээсээ аврал эрэхгvй бол єєр хэнээс эрэх вэ? Тэр хvv ч эхийгээ аюулаас гэтэлгэхгvй бол єєр хэнийг гэтэлгэх вэ? гэж бясалгаж нигvvлсэхvй сэтгэлийг тєрvvлдэг. Хамаг амьтныг самсарагийн зовлонгоос ангижруулж нирваанд хvргэе гэсэн энэрэхvй сэтгэл бол ачийг хариулах сэтгэл юм. Асрахуй сэтгэл бол хvн хvнээ хайрлах, асран тэтгэх, буян хураах єгєємєр сэтгэл бєгєєд хамаг амьтанд бие, хэл, сэтгэлээрээ туслах гэсэн сэтгэл юм.
Их хєлгєний мєрийн vндэс болсон нигvvлсэхvй сэтгэл бол хамаг амьтныг эхийн сэтгэлээр хайрлан хамгаалах сэтгэл юм. Yлэмж сэтгэл нь амьтны амар амгаланг бvтээхvй хийгээд зовлонг хаахын vvдийг авах явдал юм. Ингээд эцэст нь бодь сэтгэлийг бий болгодог. Энэ нь хамаг амьтны тєлєє єєрийгєє золиосолж чадах сэтгэлийн онцгой чанар юм.


Top
 Profile  
 
PostPosted: Jun.05.11 6:47 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.09.05 11:11 pm
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Бурхан багшийн 32 лагшин буюу биед орших сайн шинж

Дээд тєрєлхтєн буюу Бурхан багшийн бие нь эгэл хvнийхээс давуу олон сайн шинж чанартай байдгийг гучин хоёр лагшин хэмээн монгол хэлнээ орчуулдаг уламжлалтай
Энэхvv Бурхан багшийн 32 сайн шинжийг доорхи байдлаар судар номонд єгvvлдэг.
1. Тэргvvн vснир (толгойн vсний хvндэтгэл) лvгээ тєгссєн. (Эгэл хvнээс 4 хуруу том)
2. Тэргvvний vснир нь нар зєв эргэсэн
3. Сангийн vснир нь хємсєгний завсараа нар зєв эргэсэн ба нар сарнаас ч vлэмж гэрэлтэх бєгєєд цайвар зєєлєн.
4. Мэлмий нь хєхємдєг эрдэнэ мэт єнгєтэй.
5. Сормуус нь сvргийн манлайнх (зааных) мэт дээд доод нь vл нийлэлдэх
6. Дєчин цахиур (шvдний хvндэтгэл) тєгс бєгєєд дээд доод нь тэгш хорь.
7. Цахиур нь тэгшхэн
8. Цахиур нь хоорондоо завсаргvй нягт сайн
9. Цахиур нь маш цагаан єнгєтэй
10. Муу амтат ч эрхэм амтат мэт мэдрэгдэх
11. Хацар нь арслангийнх мэт толь шиг тєгрєг, дэлгэр
12. Хэлний нимгэн, урт нь нvvрний хот мандлыг бvрхэх болой
13. Зарлиг (сургаалын хvндэтгэл) нь Эсэрвагийн эгшиг мэт ойр хол бvгдэд тэгш, тод
14. Царвууны тэргvvн нь хvзvvн лvгээ барилдсан маш тєгрєг
15. Хоёр мутрын ар, хоёр бойвын (хєлний хvндэтгэл) єлмий, хоёр мєр, шил эдгээр долоо нь товгор
16. Эгэм мєр нь дэлгэр
17. Арьс нь нимгэн бєгєєд алтан єнгєт
18. Боссоор vл бєхийх атал мутар (гарны хvндэтгэл) нь євдєгтєє хvрсэн
19. Цээж нь дэлгэр, агуу арслан мэт
20. Лагшин (биений хvндэтгэл) нь няградхо мод мэт хєндлєн гулт сацуу
21. Yс нь нэжгээдчилэн ургаад, нар зєв эргэсэн
22. Шар vс нь нэжгээдчилэн дээшид хандсан
23. Нууцын орон нь дотогш шингэсэн заан эрдэнэ мэт
24. Гуя нь сайхан мєхрєг (бєєрєнхий)
25. Євдєгийн тойг нь vл товойсон
26. Мутар хийгээд бойвны толио нь зєєлєн, залуу мяраат
27. Мутар хийгээд бойвын хурууд нь галуун хаан мэт их эрдэнийн тороор холболдсон.
28. Мутар хийгээд бойвын толиондоо хvрдний тэмдэгтэй
29. Хурууд нь урт
30. Бойв батад оршсон нь яст мэлхий мэт
31. Бойвын єсгий нь бойвын толионы дєрєвний нэгээс хэтэрсэн
32. Бойвын шилбэ булчин нь бодь гєрєєснийх мэт огоот тэгш, дэлгэр


Image


Top
 Profile  
 
PostPosted: Jun.05.11 6:54 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.09.05 11:11 pm
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Бурхан Багшийн дүйцэн өдөр

Зуны тэргүүн сарын шинийн 15 бол бурхан багшийг
эхээс мэндэлсэн, бурханы хутгыг олсон, нирваан дүрийг
үзүүлсэн 3 үйл явдал давхацдаг тул "Их Дүйцэn" хэмээдэг.
Дүйцэн хэмээх үг нь орчуулбаас Их цаг хэмээх бөгөөд Түвд хэлнээ dus chen хэмээн
зуны эхэн сарын улаан тэрэл (15 нд) өдөр хүрээ
хийд бүхэн тахил тавиг засч ерөөл магтаал уншин, хурал ном хурдаг. Мөн бур-
хан багшийн их дүйцэн өдөр нь хаврын тэргүүн сарын шинийн 1-ээс 15 хүртэл
болдог. Бурхан багш ид шидээ үзүүлсэн тэж үзээд 15-ны өдөр ерөөл айлтгал
тавьдаг бөлгөө Энэ өдөр хураасан буян жирийн өдрөөс бум живаагаар
арвижин үрждэг. Мөн нүгэл хилэнц үйлдвээс бас тэр
хэмжээгээр арвиждаг хэмээн сударт зарлигласан болно.
Энэ өдөр бурхан шүтээндээ зул, хүж, тахил өргөх, маань,
мэгзим, тарни ихээр унших сүм хийдээр эргэл мөргөл
хийх зэрэг зан үйлээр буянаа хураадаг уламжлалтай.
Сүм хийд нь эрдмийн хүндэтгэлийн орон бөгөөд түүнд
чухаг дээд гурвыг төлөөлж бурханы дүр хөрөг, ном
судар, лам хуврагууд байдаг тул буян хураахын ариун
газар юм. Сүм хийдэд ирэхийн өмнө өөрийн тусын
зэрэгцээ бусдын тусын тулд буян ном үйлдье, бурханы
хутгийг ольё гэсэн хиргүй сайхан сэтгэлийг үүсгэж
шамдан яаран ирвээс зохистой. Чухаг дээдэд авралыг
дуулсанаар Бурханы шашинтан болно. Сахил санваар
буюу ёс суртхуун төрөхийн суурь үндэс болно. Муу
үйлийн хилэнц түйтгэр нимгэрч хэмжээлшгүй буяныг
хураана. Хүмүүн хийгээд хумүүн бусын" элдэв хорлолд үл
автахын зэрэгцээ муу заяаны зовлонг, үл эдлэнэ. Аливаа
санасан үйлс сэтгэлчлэн бүтэхийн зэрэгцээ бурханы
хутгийг түргэн олно хэмээжээ


Top
 Profile  
 
Display posts from previous:  Sort by  
Post new topic Reply to topic  [ 148 posts ]  Go to page Previous  1, 2, 3, 4, 5, 6  Next
Энэ сэдэвийг FB зарлах

Who Likes This Topic on Facebook? 


All times are UTC + 8 hours


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  




Copyright Asuult.NET © 2000-2014.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2014 phpBB Group.