#AsuultSambar :

AS is now Mobile! iOS & Android App-г суулгаарай!
It is currently Aug.28.14 6:59 am

All times are UTC + 8 hours


Asuult.NET & Mongolduu.com Facebook Page:




Post new topic Reply to topic  [ 148 posts ]  Go to page Previous  1, 2, 3, 4, 5, 6  Next
Author Message
PostPosted: Oct.10.10 9:10 pm 
Offline
Гавъяат Форумчин Гишvvн
User avatar

Joined: Jul.16.10 3:53 pm
Posts: 2583
Location: Coming Back to Life
.


Last edited by silkroad on Oct.10.10 9:21 pm, edited 2 times in total.

Share on FacebookShare on TwitterShare on RedditShare on TumblrShare on Google+
Top
 Profile  
 
PostPosted: Oct.10.10 9:15 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Apr.22.02 2:10 pm
Posts: 13120
Location: above
энд юм ярихгүй
уучлаарай


Top
 Profile  
 
PostPosted: Oct.10.10 9:18 pm 
Offline
Гавъяат Форумчин Гишvvн
User avatar

Joined: Jul.16.10 3:53 pm
Posts: 2583
Location: Coming Back to Life
.


Last edited by silkroad on Oct.10.10 10:01 pm, edited 1 time in total.

Top
 Profile  
 
PostPosted: Oct.10.10 9:43 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.09.05 11:11 pm
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Буддын шашины сахиус буулгах ёсон

Буддын шашинд сахиус буулгах ёсон бий гэдгийг сонссон хүмүүс ховор байж магад.
Сахиус буулгах гэхээр бөө гэж ойлгох хүмүү бий нэг талаар бөөгийн сахиусны ухаантай төстэй боловч нэлээд олон талаар өөр бөлгөө. Гэвч лам хүмүүн болгон буулгаад байж чадамгүй энэ үйлийг үе дамжсан задгай судастай хүн буулгадаг юм гэж багш минь айлдсан бөлгөө. Сахиус буулгах ёслол сүрдмээр бөгөөд гайхамшигт нэгэн үйл бөлгөө. Сахиусыг буулгах хүмүүнийг бий бээр сайн мэдэх бөгөөд уулзах хөөрөлдөх учир олон буй. Уулзан учран суух үед сахиусыг буух үед сахиусны тэнгэр бурхан нүдэнд харагддаг байна. Тэгээд асуусан болгонд хариулж муу үйлийг хүртэл нэг нэгэнгүй заан айлдана гэж өгүүлсэн бөлгөө.Зарим догшин сахиусууд бууж байгаа үедээ буулгасан хүнийг нь тойроод лам хүүхдүүд шуугиж байх үед нь чирээд тойруулан авч одож байсан гэж сонссон. Сахиус нь Арцны утааны цагираг дээр, судасны цохилт дээр, хонхны дууны єнгєєр амилж онгод нь ордог ажээ. Сахиусууд нутаг хол байвч хоорондоо холбогдож харилцдаг, хvний элдэв гай зовлонг сахиус буулгагчийн судсаар дамжуулан хэлдэг гэнэ.Хэлсэн зvйлийнхээ дагуу хvн малын гай барцадыг сахиус єєрийн чадлаараа ариусгаж єгдєг ажээ. Нэг онцдог нь олон сахиус нэг дор байж болдоггvй, тус тусдаа гэр байранд оршиж байдаг байна. Учир нь тэд хоорондоо хилэгнэж эвдрэлцдэг гэнэ лээ. Түвдийн зарим хийдүүд сахиус буулгах ёсон харилцан адилгүй өөр байдагын билээ.Сахиусыг анх тэнгэрээс буулгаж амилуулахдаа тэнгэрийн хvрэл сумаар домнож амилуулдаг байна. Харин сахиус залахдаа тvvний зvvлттэй хадганд єєрийн хvсч байгаа зvйлээ шивэгнэн хэлдэг аж. Зарим сахиус vнс, элсэн дээр vл мэдэгдэх тодорхой бус дvрсээр ямар нэгэн зvйлийг дvрслэн зурдаг, vvнийг нь сахиус буулгагч тайлж уншдаг байна. Тусгай тарни шишлэгийг урин дуудаж сахиусыг залж оруулна
Арц уугиулаад эхлэхэд утаа нь цагираглан гарч байгаа vед буудаг гэнэ. Сахиус буулгасны дараа тvvнийг буцааж сахиусыг цэглэдэг заншилтай юм байна.Их, бага, дунд гурван сахиусыг улс оронг амар амгалан байлгахад залдаг бол Чойжоо сахиус, улаан сахиус, Лхам сахиусуудыг хvний элдэв гай барцад євчин зовлонг арилгахад буулгадаг ажгуу.Бидний шүтдэг сахиусууд залран ирдэг гэхэд тэр болгон мэдэхгүй байх харин сахиустай харицаж буулгадаг хэд хэдэн томоохон лам нар монголд буй. Уулзаж ярилцаж хүүрнэх энүүхүнд бөгөөд гагцхүү сахиусын хүч чадал хамгаалалтаар явж буй олон Гэлэнгүүд бас буй. Нийтээ буруу ойлголт ихтэй болохоор тэр бүр гараад олны өмнө тайлбарлаад байдаггүй бөлгөө.


Top
 Profile  
 
PostPosted: Oct.10.10 9:45 pm 
Offline
Гавъяат Форумчин Гишvvн
User avatar

Joined: Jul.16.10 3:53 pm
Posts: 2583
Location: Coming Back to Life
Чи битгий шал шал гээд бай.Хүн сэтгэлээ яаж ариун байлгах тухай илүү их оруулсан нь дээр

наад балай сахиус хүний гар атгадаг тухай чинь хэн сонирхох юм ?


Top
 Profile  
 
PostPosted: Oct.10.10 9:47 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.09.05 11:11 pm
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Silkroad Сараан
Та бүхэн өөр сэдэвт орж хэлэлцнүү.
Оруулж байгаа сэдэвт хэрүүл уруул бүү хийгтүн гэж хүсье.
Өөр олон хүмүүс энэ сэдвээр орж өөрт хэрэгтэй мэдээлэлийг олж уншдаг бөлгөө


Top
 Profile  
 
PostPosted: Oct.10.10 9:47 pm 
Offline
Гавъяат Форумчин Гишvvн
User avatar

Joined: Jul.16.10 3:53 pm
Posts: 2583
Location: Coming Back to Life
.


Last edited by silkroad on Oct.10.10 10:02 pm, edited 1 time in total.

Top
 Profile  
 
PostPosted: Oct.10.10 10:01 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.09.05 11:11 pm
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Сэтгэл хэмээгчийн тухай ийн оршвой

Сэтгэл хэмээгчийн тухай хэдэн өгүүлбэр зүрхэлж өгүүлмой
Сэтгэл бол зав чєлєє vгvй, байнга аливаа зvйлд тэмvvлж ямар нэгэн зvйлийг эрэлхийлж бодолхийлэн, хэн нэгнийг зальдаж, мэхлэж байдаг.
Сэтгэл нь тэнгисээс эрэг дээр гаргасан загас адил хєрвєн чичирч, салхи мэт байнга дэрвэлзэж, хамхуул адил хаа хамаагvй єнхєрдєг. Сэтгэл нь vймрvv бєгєєд бултамхай. Иймээс аливаа хорон муу зvйлд хялбархан идэгдэнэ. Сэтгэл нь огторгуй адил хэлбр дvрсгvй, баригдах барьцгvй, харагдах бараагvй бєгєєд єєрийн дур зоргоор vvгээр тvvгээр хэсvvчлэн байнга хєдєлгєєнд орших тул тvvнийг барьж номхотгох нь маш чухал. Сэтгэлээ барих нь vнэхээр гайхамшиг бєгєєд баригдсан сэтгэл vнэнхvv баясгалан авчирна.
Сэтгэл нь хєнгєн хийсвэр, мууг хурдан, сайныг удаанаар шингээнэ. Хэрвээ хvн сэтгэлээ номхотгон барьж чадвал тэрбээр ер бусын амгаланг олох бєгєєд энэ нь ухаантай хvний шинж юм. Ухаантай хvн л сэтгэлийн муу талыг хорьж, сайныг нь нээн хєгжvvлнэ. Нvгэл буяныг тунгаан хэрж хэсvvчилсэн сэтгэлээ номхотгож чадсан хvний сэтгэл л ухаар ч гэгээрээд аймшиггvй болно.
Хvн сэтгэлээ зєв зvйтэй жолоодох хэрэгтэй. Буруу жолоодсон сэтгэл нь дайсан дайснаа хорлосносс ч илvv хорлолыг vvсгэнэ. Хэрвээ сэтгэлийг зєв жолоодох аваас сэтгэл нь бидний эх, эцэг, бидний таних хvмvvсийн vйлдсэн буянаас ч илvv ихийг бvтээдэг.
Энэ бvгдийг хvн дээдийн номноос л олж мэдэх бєгєєд ариун номыг огт мэдээгvй сэтгэл нь хэзээ ч амгалан тайван байж чадахгvй. Учир нь тэр сэтгэл єєрийгєє зовоож байгаа асуултын хариуг олж авч чадаагvй.
Хvн сэтгэлээ зовоож байгаа олон асуудлыг шийдэж чадна. Гэвч энэ асуудал хэзээ ч дуусахгvй бєгєєд нэгийг шийдэхэд дараагийнх нь урган гарч ирсээр л байдаг. Учир нь хvний сэтгэл хэзээ ч ханаж цаддагvй, vргэлжийн шуналд оршсоор л байдаг. Тиймээс хvн єєрийн шунаг сэтгэлээ хорьж цагдах хэрэгтэй бєгєєд ингэснээр зєвхєн хорвоогийн амгалангаар зогсохгvй, ашдын амгаланд ч хvрэх юм.


Top
 Profile  
 
PostPosted: Oct.10.10 10:23 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Apr.22.02 2:10 pm
Posts: 13120
Location: above
2003-06-06 wrote:
Silkroad Сараан
Та бүхэн өөр сэдэвт орж хэлэлцнүү.
Оруулж байгаа сэдэвт хэрүүл уруул бүү хийгтүн гэж хүсье.
Өөр олон хүмүүс энэ сэдвээр орж өөрт хэрэгтэй мэдээлэлийг олж уншдаг бөлгөө

би яасийн бэ? :crysad:


Top
 Profile  
 
PostPosted: Oct.11.10 12:29 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.09.05 11:11 pm
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Номын авшиг, сонсох ёсон хэмээх нь

Ном номлох, сонсох ёс нь єнє эртнээс бурханы шашинтнуудын нэгэн их чухал дэг ёс болон тогтсон байдаг. Ялангуяа номыг ёсчлон сонсож суралцах нь номыг бvтээхийн хамгийн гол vндэс суурь юм.
Номыг сонсох ёсонд харшлах шалтгаан болон зохилдох шалтгаан гэж бий. Харшлах шалтгааныг савны гурван гэмд хуваан vзнэ. Yvнд:
1. Хємєрсєн сав мэт гэмт гэдэг нь багшийн номлосныг сэтгэл оюундаа тунгаан ойлгож авалгvйгээр ном суралцахын дvрийг барих /оромдох/ нь оюун ухаан эс тэлэх учир ном сонсохгvйтэй утга ижил.
2. Буртагт сав мэт гэмт гэдэг нь хємєрсєн сав мэтийн гэмгvй боловч дотроо ариун бус, хор тэргvvтнээр бохирдсон саванд хичнээн сайн шимийг юvлсэн ч идээ ундаанд хэрэглэж vл болох билээ. Тvvнчлэн номонд суралцагчийн суурь санаа нь ариун бус бол ямар ч ном ариунаараа эс тєрєх бvлгээ.
3. Дээрх 2 гэмээс ангижирсан боловч ёроол нь цоорхой бол тэр сав нь ямар ч сайн шимийг юvлээд хэрэг гарахгvй, доошоо асгаран хоцрох болно. Тvvнчлэн багшийн сургасан номыг хянамгайлан сонсоод ариун бус, муу суурь санааг тэвчсэн байх боловч vргэлж дурдан саналгvй мартан орхивоос тун тусгvй. Эдгээр савны гурван гэмийг тэвчих нь номыг сонсогч нарт маш хэрэгтэй юм.
Зохилдох шалтгаан болох 6 хуран мэдлийг шvтэх нь:
1. Єєрийгєє євчтєн мэт гэж санах нь: бид vргэлжид євчин зовлон гарах шалтгаан болсон гурван хор болох хvсэл шунал, уур хилэн, мунхагаар цаг vргэлж нэрвэгдэж байдаг учир биднээс илvv хvнд євчтєн байхгvй гэж санах хэрэгтэй.
2. Дээдийн номыг эм мэт гэж мэдэх хуран мэдэл нь, євчтєн нь єєрийгєє євчнєєр нэрвэгдэж байгаагаа мэдээд ямар ч атугай євчнєєсєє гэтлэх арга замыг хайдаг. Тvvнээс гэтлэх арганд vнэхээр євчний ерєндєг болж чадах эмийг олох эрхтэй байдаг мэт гурван хорын євчнийг амирлуулагч нь зєвхєн дээдийн ном байдаг учраас дээдийн номыг эрж олох ёстой.
3. Багшийг эрдэмт эмч мэт гэж мэдэх мэдэл нь євчтєнд ерєндєг олдовч эрдэмт эмч vгvйгээр эмийг хэрэглэвээс халуун хvйтэн, ємнє хойно зэргийг нь эндvvрэн тусыг эс олохын дээр аминд ч хал ирэх уршигтай тул эрдэмт эмчийг гарцаагvй тvших хэрэгтэй. Тvvнчлэн багш буяны саданд шvтэлгvйгээр зєвхєн ном дэвтэр барин, дээдийн номыг сурна гэвэл vгvй юм.
4. Шамдлаар номыг дадуулан авахыг євчин анагаагдах мэт гэж мэдэх хуран мэдэх нь євчинд тустай нь эм мєн боловч євчтєн эмчийн хэлсэн ёсоор эмийг хэрэглэхгvй бол євчин эдгэрч чадахгvй. Энэ нь эм, эмчийн талаас бус, євчтний єєрийнх зvгээс хичээх зvйл юм. Тиймээс буяны садан багшаас нисваанисыг анагаагч эм мэт гvнзгий, дэлгэр увьдасыг хичнээн сонсовч тvvнийгээ дадуулахгvй бол сэтгэлд тус vл гарах тул багш номын талаас бус єєрийн зvгээс хичээн шамдах нь зvй.
5. Бурханыг дээд тєрєлхтєн мєн гэж мэдэх хуран мэдэл нь: бурхан багш бээр мєр, vр сэлт бурханы хутгийг илт олоод, номхотгохуйн шавь нартаа ёс тvvнчлэн зарлиглан хайрласан учраас авах гээхийн оньсыг сургахдаа єчvvхэн ч эндvvрэггvй vнэн шалгадаг дээд тєрєлхтєн мєн хэмээн даган дурьдах хэрэгтэй.
6. Номын ёсон єнєд удаан оршихыг мэдэх хуран мэдэл нь: энэ мэтийн номыг сонсон суралцсанаар бурханы шашин ертєнцєд єнє удаан оршвоос юутай сайхан хэмээн дуршин vйлдэх болой.


Top
 Profile  
 
PostPosted: Oct.11.10 12:47 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.09.05 11:11 pm
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Номын их хүрдэн

Номын хvрд нь धर्मचक्र “Dharmachakra” хэмээх санскрит vгний орчуулга бєгєєд ямагт эргэлдэх хvрд лугаа адил Ертєнцийн дєрвєн зvг, найман зовхистод эцэс тєгсгєлгvй дэлгэрч буй Бурхан багшийн сургаал, номлолын бэлгэ тэмдэг билээ. Хvрдний найман хигээс нь Бурханы шашинд ихэд дээдлэн сахидаг хутагтын найман мєрийг тєлєєлдєг билээ. Yvнд: зєв vзэл, зєв бодол, зєв хэл, зєв явдал, зєв ахуй, зєв хичээл зvтгэл, зєв самади, зєв бясалгал зэрэг юм. Урьд цагт Ялж тєгс нєхцсєн Бурхан багш бурханы хутгийг олсоны дараа аглаг оронд морилон дияанд оршжээ. Тэр vед Эсрvн тэнгэр, мянган хигээст алтан хvрд, Хурмаст тэнгэр баруунаа эргэсэн цагаан лавай єргєн дээдийн номыг зарлиглахыг айлтгасан гэдэг домог бий.


Image


Image


Image


Top
 Profile  
 
PostPosted: Oct.11.10 1:27 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.09.05 11:11 pm
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Махаража буюу Махаранза гэж юу вэ?

Сvм дуганы vvдэнд сvрт догшин дvртэй дєрвєн махаранзыг залж тавьсан байдаг. Мєн хєлгєн судрын тєгсгєлийн хуудсанд дєрвєн махаранзын хєрєг дvр элбэг тааралддаг.
Махаранза гэдэг нь махаража जगद्गुरु स्वामि श्री भारती कृष्ण तीर्थजी महाराज буюу Их хаан гэсэн санскрит vг юм. Дєрвєн махаранзын гарлын домог нь, энэ галавын ємнє Одсvрэн бурханы vед хоёр лус, хоёр хангарьд єєр хоорондоо vргэлж дайсагнан зовлон амсч байснаа, гурван эрдэнэд аврал одуулснаар амар жаргалыг эдэлж эв найртай болжээ. Тэд хойшид амьтанд тусалж, шашныг сахин, орон хийдийн vvдийг хамгаалах андгай тангараг тавьсан гэдэг.
Хожим энэ галавын vед дєрвєн Махаранз болж, Сvмбэр уулын дєрвєн зvгт оршдог ертєнцийг сахигч, хvсэлт тэнгэрийн орны тэнгэр нэр болжээ. Сvмбэр уул нь уснаас дээш дєрєв шаталсан vетэй байх бєгєєд дєрєвдvгээр vе нь Махаранз нарын орон ажээ.


1. Юлхорсvрэн (санскрит: धृतराष्ट्र) Image
Хєє хуяг ємссєн сvрт догшин баатрын дvртэй энэ махаранзын лагшин нь ногоон бєгєєд мутартаа бива хэмээх хуур барьсан байдаг ажээ. Энэ тэнгэрийн дуу нь амьтанд хорлол бvхий тул орчлонгийн амьтанд хорт дуугаа сонсгохгvйн тулд хуур дарж буй хэмээдэг. Ертєнцийн зvvн зvгийг сахигч.



2. Пагжийбуу (санскрит :विरूधक )
Хєє хуяг ємссєн, лагшин бие нь хєх, мутартаа барьсан илдээрээ цавчин ширвэх байдалтай. Учир нь энэ тэнгэрийн бие нь хортой тул амьтныг биедээ vл хvргэх, vл ойртуулахын учир ийм дvр байдлыг vзvvлдэг гэдэг. Ертєнцийн ємнє зvгийг сахидаг.

Пагжийбуу
Image



3. Жанмисан (санскрит: चतुर्महाराज)
Хєє хуяг ємссєн, лагшин биеийн єнгє нь улаан, баруун мутартаа суваргыг дээр єргєн барьсан, зvvндээ могой барьсан дvрээр ажирна. Нvдэндээ хортой тул амьтныг єєрийгєє харахаас урьд бурханы тааллын шvтээн суваргыг харуулах гэж хараанд тусахуйц дээр суварга мутартаа барьсан учир тэр ажээ. Ертєнцийн баруун зvгийг сахидаг.

Жанмисан
Image



4. Намтойсрай (санскрит: वैश्रवण)
Монголчуудын тєвдєєр нь Намсрай хэмээн дуудаж, Бисман тэнгэр хэмээн судар номонд бичигддэг энэ тэнгэр нь дєрвєн Махаранзын нэг бєгєєд бас 10 догшидын нэг ажээ. Єєрєєр хэлбэл эд баялагийг хайрлагч тэнгэр, чойжин сахиус юм. Лагшин биений єнгє нь шар, баруун мутартаа ялгуусны тэмдэг буюу жанцан, зvvн мутартаа эрдэнээр бєєлжсєн хулгана барьж, амаа жимийсэн дvрээр ажирдаг. Амаа ангайвал хортой тул амьтанд хорлол vйлдэхгvйн тул амаа жимийсэн дvртэй байдаг ажээ. Хэвтэж байгаа арслан хєлєглєсєн, хєлєглєєгvй хоёр єєр дvр хєрєг байдаг. Ертєнцийн хойд зvгийг сахидаг, мєн ягчис нарын тэргvvн ч гэж vздэг.

Image


Top
 Profile  
 
PostPosted: Oct.11.10 1:52 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.09.05 11:11 pm
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Их зургаан Барамид

Чанадад хvрсэн буюу парчин хэмээх vгний утга нь орчлонгийн далайн чанадад хvрэх ба хvрсэний утгыг илэрхийлэх бєгєєд эхний шат нь сурах мєр, эцсийн шат нь бурханы газар оршино гэжээ.

Єєрєєр хэлбэл сурч мэдэхээр эхлээд эцсийн vр дvнд гэгээрэлд хvрэхийг илэрхийлэх ажээ.
Зургаан билиг барамид.

1. Єглєгийн барамид. दान पारमिता Dana paramita
2. Шагшаабадын барамид.संस्कृतम् पारमिता Sila paramita
3. Тэвчээрийн барамид. शान्ति पारमिता Ksanti paramita
4. Хичээлийн барамид. चतुष्कोटि पारमिता Virya paramita
5. Дияаны барамид. ध्यान पारमिता Dhyana paramita
6. Билгийн барамид. प्रज्ञा पारमिता Рrajna paramita


Image


Top
 Profile  
 
PostPosted: Oct.11.10 1:54 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Aug.15.07 10:21 am
Posts: 6507
burhaduudiin zuragiig tailbarlaj ogooch. ter olon amitad, humuus geh met.

_________________
www.hicheel.com


Top
 Profile  
 
PostPosted: Oct.11.10 1:57 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.09.05 11:11 pm
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Дхарма धर्म

Дхарма гэдэг нь vгчилбэл “ном” гэсэн утгатай бєгєєд энэ ойлголт нь бурханы сургаалд ерєнхийдєє гурван санааг илэрхийлдэг.
Yvнд: нэгдvгээрт, дэлхий ертєнцийн бvхий л юмс vзэгдлийг бvрдvvлэгч нэгж, хамгийн єчvvхэн хэсгийг нэрлэх, хоёрдугаарт, Бурханы сургаал, бурхан багшийн номлолыг дхарма гэж нэрлэх ба гуравдугаарт, Бурхан багшийн биеийг дхарма буюу ном гэж нэрлэх ажээ. Ерєнхийдєє бурхан багшийн айлдсан номыг бvхэлд нь Дхарма хэмээн нэрлэх явдал байдаг.
Бурханы шашны Вайбхашика чиглэлийн номлолын гол vндэс нь Дхармын онол байдаг. Буддын Дхармын онол нь буддын сургаалын гол vндэс, цєм нь болох бєгєєд ерєєс мэдлэг л хvнийг зовлонгоос ангижруулж жаргалд аваачина, ингэхдээ дхармыг таньж мэдсэн мэдлэг л зєв, жинхэнэ мэдлэг хэмээн vздэг. Иймээс ч бурханы шашны сургаалыг дхармын сургаал буюу бурханы шашин нь єєрєє дхарма юм гэж vздэг. Вайбхашикууд дхарма гэдэгт ахуй ба ухамсарын юмс vзэгдлийг хамааруулан авч vзжээ. Тэднийхээр бол Дхарма нь ахуйн бvрдэл хэсгvvд, юмс хийгээд сэтгэлийн тодорхой тєлєв байдлууд юм. Тиймээс ч дхарма нь ертєнцийн хамгийн эгэл хэсэг болох ажээ.
Бурхан багш буюу Будда гэдэг маань єєрєє тэрхvv дхармаг тєгс танин мэдэж гэгээрэлд хvрсэн. Тєгс танин мэднэ гэдэг нь єєрєє тэр зvйл болох бєгєєд тиймээс ч тэр орчлонгийн нэг хэсэг болсон тул тvvнийг дхарма гэнэ.


Top
 Profile  
 
PostPosted: Oct.11.10 2:00 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.09.05 11:11 pm
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
ямар бурхан билээ?
Миний оруулсан махаранзуудын тайлбар байгаа биз дээ?
ямар бурхадын талаар асуух гэсэн юм бэ?
хэлээрэй за Хэрвээ бурхадын талаар мэдэхийг хүсвэл хүссэн бурханаа бичээрэй би чадахаар тайлбарлан оруулах болно сэдвийг уншиж байгаа таньд баярллаа


Top
 Profile  
 
PostPosted: Oct.11.10 2:07 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Aug.15.07 10:21 am
Posts: 6507
4. Намтойсрай (санскрит: वैश्रवण)
Монголчуудын тєвдєєр нь Намсрай хэмээн дуудаж, Бисман тэнгэр хэмээн судар номонд бичигддэг энэ тэнгэр нь дєрвєн Махаранзын нэг бєгєєд бас 10 догшидын нэг ажээ. Єєрєєр хэлбэл эд баялагийг хайрлагч тэнгэр, чойжин сахиус юм. Лагшин биений єнгє нь шар, баруун мутартаа ялгуусны тэмдэг буюу жанцан, зvvн мутартаа эрдэнээр бєєлжсєн хулгана барьж, амаа жимийсэн дvрээр ажирдаг. Амаа ангайвал хортой тул амьтанд хорлол vйлдэхгvйн тул амаа жимийсэн дvртэй байдаг ажээ. Хэвтэж байгаа арслан хєлєглєсєн, хєлєглєєгvй хоёр єєр дvр хєрєг байдаг. Ертєнцийн хойд зvгийг сахидаг, мєн ягчис нарын тэргvvн ч гэж vздэг.


ene burhanii tuhai arai delgerengui bichuulmeer baina.
Bisman gej yamar sudar baidag tuhai?
Dorvon maharanz gej yu ve?
10 dogshin gej hen be?
choijin sahius gej yu gesen ug ve?
Jantsan gej Jad gej baigaa mu? yamar uchirtai jad ve?
Zuun gartaa yaagad hulgana baritsiin be? yaagad booljood baiga tuhai?
Amaa neevel yaagad hortoi gej baigaan bol?
Yaagad arslan unaj yavdiin be? mori, uher geh met teevert hereglehgui.
Yagchis gej yu ve?

Tolgoi deeren bas neg ondoo burhan baina?
zuun dood buland hogjmiin zemseg baina, yamar uchirtai ve?

_________________
www.hicheel.com


Top
 Profile  
 
PostPosted: Oct.11.10 3:05 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.09.05 11:11 pm
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Намсрай Бурхан Гонгор бурхан тэргүүтэй эд баялаг-н бурхад юмаа. Шүтэж залбирч өргөл өргөж мөргөж, тэдний үүднээс зан үйлийн янз бүрийн юм хийж тахиулж байх юм бол энэ насанд сайн сайхан зүгт явахад зохилдсон сайхан шалтгаан бүрддэг гэж хэлдэг билээ. Гонгорын бумба тахиулах гэж сонсож байсан уу? Монголын бүх баячууд зуны 7 сарын үед Амарбаясгалант хийэд дээр очиж эд хөрөнгө баялаг дууддаг юм. Одоо энэ жилээс Гандан дээр Гонгорын бумба хийж байна лээ. Баян Намсрай бурхан мөн эд баялаг-г урин дууддаг хэмээн билэгддэг бөгөөд 4 зүг 8 зовхис-н муу муухай бүгдийг дардаг догшин бурхан билээ. Их догшин бурхан учраас 4 их Махаранзын нэгд зүй ёсоор ордог. 4 Махаранз бол аль аль их догшин сүртэй бурхад юм. Түүхээс нь бичсэн байгаа Аливаа ямар нэгэн аюул осол муу муухай зүйлээс хамгаалахын тулд оршин буй байдаг хэмээн бэлэгддэг 4 Махаранз нь ур\ьд цагт 4 үүл догшин амьтан байсан бөгөөд 3 эрдэнэ-д аврал одуулсанаар ийн 4 бурхад болсон бөлгөө. Баян Намсрай бурханы хөлөг бол Арслан бөлгөө. Арслан бол мөнх тэнгэрийн толион дээрх 4 хүчтэний нэг болой.
Баян Намсрай бурхан баруун гартаа эрдэнийн зүйлээр бөөлжөөд байдаг эрүү цагаан хулгана барьсан нь элбэг дэлбэг байхын бэлэгдэл бөлгөө.Ер нь буддын шашинд ам дүүрэн цагаан хулгана хэмээн нэрлэдэгийн учир ийн болой.
Хүмүүсийн дунд эд баялаг урин дууддаг хэмээн “Баян Намсрай” бурхныг дээдлэн шүтдэг. Намсрай бурхныг шүтэж, түүнд тангараг өргөн гуйсан л бол хариуцлагаа ухамсарлах хэрэгтэй. ажиллаж хөдөлмөрлөж Бурханаа тахиж шүтэн баясгах нь зүйн хэрэг. Ажил хийхгүй бурхан шүтэх нь утгагүй бус уу?
Баян Намсрайн бурхандаа зориулан Зул өргөн барих хэрэгтэй. Зул нь бурхадын мэлмийг гэрэлтүүлэн баясгах учир ач тус их болой Сар бүрийн 8, 10, 15, 25/ 29 30нд зул өргөж байвал зохистой энэ үер Ертөнцийг сахисан Намсрайн сахиус заларч ирдэг хэмээдэг. Бурхныг хүмүүс хаа хол байгаа хэмээн төсөөлдөг боловч үнэндээ бидний дэргэд байдаг. Нэг зүйлийг хэлэхэд Намсрай бурханыг тахиж шүтээд байвал эд баялагтай болно гэсэн бас муйхат ойлголттой яваад байж болохгүй Намсрай бурхан эд баялгийг арвижуулах зөн билэгдэлтэй бурхан мөн. Гэхдээ Намсрайн буулттай өдрүүд, бурханаа баясгадаг өдөр гэж байдаг. Тийм өдрүүдэд даллага авбал маш сайн үр дүнд хүрнэ. Гэхдээ хувь хүнээсээ хамаарч тухайн жил, мэнгэ, зурхайдаа таарсныгаа дуудуулдаг. . Тийм болохоор нийтэд нь Намсрай бурхан сайн гэвэл харш жилтэй хүнд таардаггүй тохиолдол бий болой.

Ум вай шира ва на еи шива ха
Ум вайшираванаеи шиваха

Image


Top
 Profile  
 
PostPosted: Oct.11.10 3:06 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.09.05 11:11 pm
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Ертенцийн найман зовхисоос
Эрдэнэ ундраагч хулгана барьсан
Хvсэлт эрдмийн титмийг залж
Таван хорыг арилгагч

Алтан чимэг эдээрээ
Аврал энэрэл терvvлэгч
Хилэн хар дэвvvрээр илдэгч
Хvсэлт эрдэнийг хайрлагч

Арслан суудалдаа залрагч
Алив нvглийг арилгагч
Ашдын хишгийг хайрлагч
Баян намсрайг дээдэлье


Top
 Profile  
 
PostPosted: Oct.11.10 3:08 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.09.05 11:11 pm
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Бисман тэнгэр хэмээн судар болон Чойжин сахиус талаар бүрэн эхээр нь сэдэв болгон оруулна удахгүй :hi:


Top
 Profile  
 
PostPosted: Oct.12.10 1:25 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Aug.15.07 10:21 am
Posts: 6507
delgerengui medeelel ogsond bayarlaa.

Namsrai burhan anh yaaj burhan bolson tuuh baidag bol bicheech.

_________________
www.hicheel.com


Top
 Profile  
 
PostPosted: Oct.12.10 8:18 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.09.05 11:11 pm
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Намсрай Бурхан Тэнгэрийн их сахиус хэмээгдэн залагдан ирсэн түүх хэмээн оршвой


Буддын шашинны 4 их Махаранзын нэг болох Намсрай бурханы түүх нэн сонин бөлгөө. Намтойсрай वैश्रवण буюу Намсрай бурхан нь урьд цагт догшин хилэнцэт ид шидийн ер бусын хүчтэй хойд зүгийн дөрөвний нэгийг нь эзэмшин удирддаг маш их хөрөнгө мөнгөтэй дайн байлдаан довтолгоон хийх дуртай зэрэг зэвсэгээр элбэг харгис нэгэн байв. Намсрай бурххан эхнэр 5 охинтой зээ ач нар хүртэл байсан бөлгөө. Бурхан багшийн сургааль үзэл баримтлалыг дагах болсоноор Күрева хэмээх шинэхэн нэр цол төдийгүй урьдын хийсэн нүгэл бүхэнд гэмшин харамсч өөрийнхөө маш их хөрөнгө мөнгийг мөнгөгүй ядуу дорой нэгэнд хандивлан буян хийж Өөрөө үгээгүй ядуу дорд амьдралыг 2 мянган жил туулж явсаны эцэст Бурхан багшийн ивээл хайр энэрэлийг олж дээд тэнгэр хэмээн өргөмлжлөгдөж өмнөх догшин харгис хэрцгий амьдралдаа гэмшиж Бурхан багшийн номлол сургаалыг дамжуулан тарааж буй Бурхад болон олон мянган шавь нар болон Бурхан багшийн сургаалыг даган сонсч буй энгийн эгэл хүмүүнийг 4 зүг 8 зовхис-н муу муухай бүгдээс авран хамгаалж явахаар 4 их Махаранза-н нэг нь болсон түүх ийн бөлгөө.


Last edited by 2003-06-06 on Oct.13.10 11:51 am, edited 2 times in total.

Top
 Profile  
 
PostPosted: Oct.12.10 8:25 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.09.05 11:11 pm
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Бясалхуйн ухаан хэмээх товчоор тайлбарлан өгүүлэхэд

Бясалгах гэдгийг хүмүүс ерөнхийдөө гадарладаг харин би энгийнээр тайлбарлаа үзье гэж зорилоо
Ерөнхийдөө бол сэтгэлээ буяны зорилго дээр тогтоож, тvvнд дадан дасах vйл явцыг хэлнэ. Єєрєєр хэлбэл сэтгэл санаа, оюун ухаанаа нэгэн vзvvрт сэтгэлээр номхотгон барьж, удирдан чиглvvлэх аргад суралцах явдал юм.
Санасан утга, хэргийг сэтгэлдээ дахин дахин санан, жишин ухаарч, сайтар магадлан бариад тvvндээ дадах ухаан болой хэмээн судар шаштирт єгvvлсэн байдаг.
Бясалгал бол єєрийгєє улам гvнзгий таньж мэдэх гэсэн оролдлогын зам юм. Энэ бол сэтгэл санааны илvv боловсронгуй тvвшинд хvрэх боломжийг бидэнд олгох ба єєрийнхєє ойлголтыг сайтар ухан мэдэх арга юм. Ер нь бидний ойлголт бол оюун ухааны тvвшинд байдаг. Энэ бол дvрслэн тогтоосон шинжтэй байдаг.
Тиймээс бид энэ ойлголтыг дотроо гvнзгий лавшруулж, єєрийнхєє нэг хэсэг болтол нь сайтар мэдчихвэл єєрсдєє зvгээр л тэр ойлголт болно. Ингэхийн тулд л бидэнд бясалгал хэрэгтэй


Top
 Profile  
 
PostPosted: Oct.12.10 8:30 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.09.05 11:11 pm
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Бясалгалын давуу тал болон анхаарвал зохих хэдэн зөвлөмж

Хэрвээ та байнга бясалгал хийж заншвал үр дүн болоод сэтгэлийн амарлангуй ихийг мэдрэх бөлгөө дээр нь таньд анхаарах хэдэн зөвлөмж нийтлэе хэмээн сэтгэлээ өршөөн болгоон уу
Давуу талууд
Сэтгэлийг тогтвортой хатуужил тэвчээртэй болгох ба тэгсэнээр амарлингуй, тайван, хvлээцтэй болно.
- Оюун ухаан хєгжснєєр эмх цэгцтэй сэтгэн бодох ба сэтгэхvйн ерєнхий чадвар нэмэгдэнэ. Эдгээр vр дvн нь ерєнхий гарах vр дvн юм.
Хийж байх үед анхаарах зүйлс
Ухаан санаагаа нэгэн vзvvрт тогтоон барьж бясалгал vйлдэхэд суудлыг зєв зохистой бэлтгэх, биеийг зєв байрлуулах нь маш чухал.
Суудлыг биед тохируулсан байх ба Намнан-Чойндvн (номын долоон дvр vзэгдэл) хэмээх 7-н зvйлийг суудалд баримтлах ёстой.
Очирт завилгаагаар сууна.
Хоёр гараа тэгш агуулах мутар буюу Баруун гарын алгаа дээр нь, зvvн гарын алгаа доор нь тавьж зєрvvлээд хоёр эрхий хуруугаа нийллvvлж , гараа хvйснээс доош дєрвєн хуруу зайд тэгш байрлуулна.
Нуруу цэх шулуун байна
Мєрєє тэгш байлгана
Толгой тэгшхэн бєгєєд хvзvvг бага зэрэг гудайлгана.
Хэлийг байранд нь сулхан байлгах буюу эсвэл хэлээ дээш тагнайд хvргэж болно
Харц эгц харсан байх ба эсвэл нvдээ хєнгєхєн аньсан байж болно
Биеийг тэгш шулуун байлгах нь нэн чухал ба учир нь зvvн тийш хазайваас уурын, баруун тийш хазайвал хvсэл тачаалын, бєхийн сууваас мунхагийн, гэдийвээс омог сэтгэл тус тус тєрдєг гэж vздэг.
Бясалгаж буй явцад оюун ухаан хэт их мэдэмхий, ширvvн догшин хvсэл шунал тєрvvлдэг зvйлээ бодож эхлэх бол энэ нь догширох шинж гэсэн vг, харин назгайрах, бясалгаж буй зvйлээ мартах сэтгэл унтамхай, байдал нь бодол санааны живэхийн шинж бєгєєд энэ хоёр туйлыг тэвчих хэрэгтэй.
Харин эцсийн vр дvн бол ерєєсєє амьдралын утга учрийг бvрэн дvvрэн танин мэдэж, тєгс гэгээрэх буюу хоосон чанарыг таних явдал юм. Энэ бvхнийг єєрсдийн тєрєлх хэл дээрээ сонсох, санан vйлдэх нь Бурханы шашинтан хэн хvний анхааран авах чухал vйл хэрэг билээ


Top
 Profile  
 
PostPosted: Oct.12.10 8:51 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.09.05 11:11 pm
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Буддын шашины урсгалууд


Ихэнх хүмүүс тэр бүр мэдээд байдаггүй ч Улаан Шар гэсэн 2 том урсгал бол Буддын шашинд байдаг бөлгөө. Энэ талаар бага зэрэг мэдлэгт тань нэмэр больюу хэмээн орууллая
За Буддын шашны Нямаба, Гармаба, Сажаба, Гэлэгба гээд дєрвєн том урсгал байдаг. Эхний гурав нь улааны урсгал. Энэ дундаас Гэлэгба урсгал нь шарын шашины урсгал бөлгөө. Улаан шар хоёр нь єєр єєр урсгал хэдий боловч хоорондоо харшилдахгvй. Улааны шашин нь тарнийг тоолж бясалгал хийснээр асар тvргэн хvчийг хvргэдэг. Шарын шашин бол судар номыг уншиж бясалган олон тvмэнд єгєєж тусаа єгдєг урсгал.
Улааны шашны том лам нар гэвэл Мял богд, тvvний багш нар, Бадамжунай Гармаба гээд нэр алдартай хvмvvсийг нэрлэж болно. Гармабагийн 17 дахь дvр нь тодорчихоод байгаа. 17 дугаар Гармаба Vржин Пэрэнлэй Дорж гэж 20 гаруй настай хvvхэд одоо Далай багшийн дэргэд заларч байгаа билээ. Саяхан Шанхын хийд Гоманг хийдүүдийн нэгдсэн их хурлаар гэгээн дүрийг нь харах аз завшаан өчүүхэн надад тохиосон бөлгөө. Шарын шашины Гэлэгба урсгалын тухайд гэвэл XV зууны vед Богд Зонхов /Лувсандагва/ 1409 онд Гандан хийдийг байгуулсан нь энэ ёс vvсэхийн эхлэл болсон юм. Гэлvг нь буяны ёс гэсэн vг бєгєєд Гандан хийдийн нэрээр нэрлэх ёс ч бий. Энэ ёсныхон шар єнгийг номын єнгє хэмээн эрхэмлэж шар хувцас ємсдєгєєс шарын шашин хэмээгдэх болсон байна. XV зууны эхээр Богд Зонхов Тєвдийн Бурханы шашны олон аймгийн ёс дvрэм сулран, хувраг шавь нар эрх ашиг хєєцєлдєн нэр хvндээ барж байсан vед шашныг шинэтгэн сэргээх vйл ажиллагаа єрнvvлжээ. Yvнд эн тэргvvнд хуврагийн сахил санваарыг чангатгаж, эхнэр vл авах, арилжаа наймаа vл хийх, сvм хийдийн ёс дэглэмийг чанга барьж, хар хvний тєр ёсны хэрэгт оролцохыг хориглон цаазалж, судар тарнийн аймгийг эн тэгш тавьж, эн тэргvvн судар, дараа нь тарнийн бясалгалын ёс жаягийг тогтоожээ. Зонховыг таалал тєгссєн хойно гэлvгвагийн шашны нэр хvнд улам дэлгэрч Брайвvн, Сэра, Дашлхvмбэ зэрэг томоохон сvм хийдүүд байгуулагдсан байна


Top
 Profile  
 
PostPosted: Oct.12.10 9:05 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.09.05 11:11 pm
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Дараа нь зав гаргаж орж ирэхдээ та бүхэнд Эрхэм Чухаг 3 эрдэнийн нэг болох бурсан хуврага буюу Лам хэмээх хүмүүний сахил санваар мөн Буддын шарын шашинд шамдан суралцаж буй лам ламхай нарын ямархуу хичээл ном судлан үздэг тухайн дэлгэрэнгүй нийтлэх болно :l2:
Миний сэдвийг үргэлж орж ирэн саатан уншдаг таньд баярллаа Буян далай шиг арвин байх болтугай Дараа-н сэдвээр эргэн уулзацгаая :hi:


Top
 Profile  
 
Display posts from previous:  Sort by  
Post new topic Reply to topic  [ 148 posts ]  Go to page Previous  1, 2, 3, 4, 5, 6  Next
Энэ сэдэвийг FB зарлах

Who Likes This Topic on Facebook? 


All times are UTC + 8 hours


Who is online

Users browsing this forum: Yahoo [Bot] and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  




Copyright Asuult.NET © 2000-2014.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2014 phpBB Group.