#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Jul.21.18 12:57 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 93 posts ]  Go to page 1 2 3 4 Next
Author Message
PostPosted: May.28.10 3:50 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Mar.07.06 1:54 pm
Posts: 9658
Location: Хоёр зууны өмнөх тосгон.
За бүгдээрээ энд мэдээллийн чанартай зүйлс оруулж байя.

Асуулт хариулт гэх мэт зүйлсээ бусад хэлэлцүүлгийн сэдэвт өрнүүлж байхыг хүсье.

Эхний мэдээ маань 9-р Богд Жавзундамбын айлчлалтай холбоотой байсан нь дээр байх гэж бодлоо.
Image

5 сарын 29-ны 10:30-д Бадам-Ёго дацанд
5 сарын 31-ны 10:30-д Жүд Дацанд
6 сарын 03-ны 10:30-д Дамбадаржаад
6 сарын 05-ны 10:30-д Дэчинравжаалинд
6 сарын 07-ны 16:00-д UB Palace-д Цэжү хурна.
6 сарын 09-ны 10:30-д Пунцоглинд (Төмөр Замын)
6 сарын 11-ны 10:30-д Тарваалин хийд
6 сарын 13-наас 17-ныг дуустал Эрдэнэзууд морилох байна.
6 сарын 19-ны 10:30-д Үржиншадүвлинд
6 сарын 21-ны 16:00-д Гунгаачойлинд Цэжү хурах байна.
6 сарын 23-наас 26-ныг дуустал Дархан-Уул аймгийн сүм хийдүүдээр морилох байна.
6 сарын 30-ны орой төв Ганданд сор зална.
7 сарын 01-нээс 03-ныг дуустал Хэнтий аймгийн сүм хийдүүдээр морилох байна.
7 сарын 14-ны 10:30-д Бэтүб хийдэд
7 сарын 16-ны 10:30-д Жэвзүндамба төвд тус тус ном айлтгалыг нь сонсож
7 сарын 19-нд Төв Гандангаас Богд ламыгаа үдэж өгч болох нь байна шүү. :wink:

_________________
Зүүд бас мөрөөдөл...


Top
   
PostPosted: May.28.10 4:48 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Mar.07.06 1:54 pm
Posts: 9658
Location: Хоёр зууны өмнөх тосгон.
Далай ламын дэргэдэх Намжил дацангийн хамба лам асан Жадо Ринбүчи Түвдэнжунайн ном айлтгалын хуваарь.
Image
5 сарын 29-ны 13:00-17:00 цаг, Идгаачойзинлин дацан - Сандуйн жүд /дагон/
5 сарын 30-31ны 13:00-17:00 цаг, Идгаачойзинлин дацан - Сандуйн жүд /ойши/
6 сарын 01-06ны 13:00-17:00 цаг, Идгаачойзинлин дацан - Сандуйн ван /хөтөлбөр/
6 сарын 08-ны 13:00-17:00 цаг, Идгаачойзинлин дацан - Гүргүл Лхамын ван
6 сарын 09-ны 13:00-17:00 цаг, Идгаачойзинлин дацан - Минтүгвийн ван
6 сарын 10-12ны 13:00-17:00 цаг, Идгаачойзинлин дацан - Жонжүг-тэй байна.

Идгаа дацанг хүмүүс сайн мэдэхгүй байх шиг байна лээ. Тэхээр доор зургаар оруулхаар шийдлээ. Хараар дугуйлж, дээр нь нэрийг нь бичсэн Жанрайсигийн асрын зүүн талд байх цагаан өнгийн дуган бол Идгаа дацан юм шүү дээ.


Image

_________________
Зүүд бас мөрөөдөл...


Top
   
PostPosted: May.30.10 10:17 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Apr.29.09 6:35 pm
Posts: 7644
Location: The mind is everything. What you think you become.
сайхан сэдэв байна чи шүү Shougy. :wd:

_________________
Love is the beauty of the soul


Top
   
PostPosted: Jun.02.10 9:35 am 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн

Joined: Apr.23.10 6:58 pm
Posts: 334
2010 оны 6-р сарын 7-ны өдөр UB palace-т Хавдартай хүүхдийн төлөө IX Богд олон лам нарын хамт лүйжин тавина. Олсон бүх орлого хавдартай хүүхдүүдийн эмчилгээнд зориулах болно. үнэ 5000 ₮. Билетийг олноор авах хүсэлтэй хүн Гандантэгчэнлии хийдийн олон нийттэй харилцах албанд хандаж болно.


Top
   
PostPosted: Jun.25.10 8:33 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Mar.07.06 1:54 pm
Posts: 9658
Location: Хоёр зууны өмнөх тосгон.
Богдын айлчлалд бага зэрэг өөрчлөлт орсон байна. 360072 эсвэл 99779645 дугаараар холбогдож зарим нэг өөрчлөлтүүдийн талаар олж мэдэж болно. Гандантэгчинлэн хийдийн Олон Нийттэй Харилцах Албаны дугаар байгаа. :wink:

_________________
Зүүд бас мөрөөдөл...


Top
   
PostPosted: Jul.05.10 2:56 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Монголдоо байгаа оюутан залуус нэгдэн буддын гүн ухааны их олон нийгэмлэг клуб байгуулагдаж үйл ажилагаа сургалт зохиох болсон гэж нэлээд сонссон юм байна]
Энэ талаар мэдэхгүй байгаа болон сонирхож байгаа хүмүүст мэдээлэл болгон танилцуулж гаргавал зүгээр юм шиг санагдлаа. Америк Японд л гэхэд монголын буддын шашин судаллын нийгэмлэгүүд байдаг үйл ажиллагаа өргөнөөр зохион байгуулж лам нар ном уншиж сургааль айлдаж буддын гүн ухааны талаар хичээл заадаг.
Монголд нэлээд их байдаг гэж сонслоо
Их энэрэхvй, Номын хvрдэн оюутны клуб, Номын хvрдэн тєв, Амар мөр , Шамбала
Монгол Буддын шашинт оюутны холбоо, гээд нэлээд их байдаг.
Мэдээлэл-н буландаа гишүүд болон сонирхогч нарт үйл ажиллагааг нь танилцуулвал зүгээр санагдлаа. Монголдоо байгаа гишүүд мөн Төв Гандан-н хүмүүс байвал оруулж мэдээлэл оруулвал ямар вэ? Хүмүүс очиж үйл ажилгаанд нь оролцож хичээл сургалтанд сонирхож суувал Буддын гүн ухааныг улам илүүтэйгээр судлах боломжтой юм шиг. Хүмүүсээ дэмжээрэй


Top
   
PostPosted: Jul.06.10 5:51 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
За би өөрийн очиж байсан Монголчуудын буддын зарим нэг гадаадад байдаг төв холбоог танилцуулья. Гадаадад байдаг гишүүд мэдэхгүй бол мэдээлэлээс олж уншаад очиж үзээрэй :hi:




Америк дахь Блүүмингтон дахь Түвд Монголын шашин соёлын төв

Америкт ажилаж амьдардаг монголчуудын очиж цуглардаг ариун номын газар бол яах аргагүй Ажай Гэгээтэн багшийн минь үүсгэн байгуулсан Түвд Монголын шашны соёлын төв билээ. Индиана мужийн Блүүмингт он хотноо монголчууд их олон байдаг юм билээ. Багшийн сургааль айлдварыг сонсох монгол шавь нар Америкийн өнцөг булангаас цугларч адис хүртэж сургааль номлолыг нь сонсоод явдаг.
Монголчууд бид Ажай Гэгээтэнг мэднэ. Буянтай багшийн минь монголчуудаа гэсэн сэтгэлээр үүсгэн байгуулсан Түвд Монголын шашин соёлын төв нь Индиана мужийн Блүүмингтон хотын зүүн урд 108 га газар эзлэн оршдог. эдлэн газарт Гүмбумын Жамцэ Лин хийд, Соёлын Ордон, Түвдийн хоёр уламжлалт суварга, 11 Монгол гэр, 4 зуслангийн байр, ном айлдах танхим, 2 хувийн байшин буй. Соёлын Ордон дахь Их Танхимд Буддын уламжлалт уран баримал болох элсэн Мандала, тосон баримал болон Төвд номын сан байрлана. Ханыг нь Бурхан багш болон Бодисад нарын зургаар чимэглэсэн болно.

Соёлын Төвийн байранд мөн Төвд эд зүйлс, ном бүхий бэлэг дурсгалын дэлгүүр ажилладаг. Арван нэгэн Монгол гэрийг хүүхдийн зуслан болон бусад үйл ажиллагаанд ашигладаг.

Жанчүб Чортэн Суварга болон Галаазаграагийн Суварга нь Бурхан багшийн гэгээрэлд хүрэх замыг бэлгэдсэн Буддын уламжлалт дурсгал бөгөөд Дээрхийн Гэгээнтэн Далай лам ТСТ-д айлчлахдаа шүншиглэж өгсөн билээ. Хувиараа болон бүлгээрээ багахан төлбөр төлөөд ТСТ-өөр тайлбарлагчтай аялж болно.

Мөн Индианын их сургуульд сурдаг монголын доктор болон оюутнууд хамтарч багшийн дор байдаг бөгөөд багшийн минь доор монголчууддаа зориулсан төрөл бүрийн үйл ажиллагаа зохион байгуулж байгаа. Түрүү жил миний бие 9 сард
Дүнчүүр маанийн хүрд нээх ёслол мөн багшийн минь мэлмий нээх ёслолын ажилгаанд оролцож ирсэн бөгөөд үйл ажилгаанд нь маш их сэтгэл хангалуун талархаж байгаа. Америкт ажилаж амьдарч сурч байгаа Монголчууд Хийморь сүлдээ сэргээх сайхан газарт нэг удаа очиж буддын ухааны зарим нэг хичээлд оролцож үзээсэй гэж хэлмээр байна

Хийдийн үндсэн бүрэлдэхүүн хүмүүсийг дурдвал

Ажиа Ренбүчи – Ерөнхийлөгч, захирал
Сутаку Конеру – Санхүүч
Куртис Жонес – Нарийн бичгийн дарга
Даши Вангди – Дээрхийн гэгээнтний АНУ дахь төлөөлөгч
Роберт Турман – Коламбийн Их Сургуулийн Будда Судлалын профессор
Ширчин Баатар – Багшийн минь найз ( Америкт амьдардаг Доктор хүн)
Брайн Ли – Багшийн минь найз

Хаяг: 3655 Snoddy Road, Bloomington, IN, USA, 47401
Утас812-331-0014; 812-336-6807 Факс812-334-7046
Вэб сайт http://www.tibetancc.com

Өө монгол хүмүүстэй сууд харилцаа тогтоох асууж лавлах зүйл байвал энэ эгч рүү холбогдож асууж лавлаж болно.....
Түвд - Монголын шашин соёлын төв /Саранцэцэг - 1 (812) 325 5337


Top
   
PostPosted: Jul.09.10 2:16 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Mar.07.06 1:54 pm
Posts: 9658
Location: Хоёр зууны өмнөх тосгон.
Shougy. wrote:

6 сарын 30-ны орой төв Ганданд сор зална.


Энэ үйл ажиллагаа маргааш буюу 7 дугаар сарын 10ны хагассайн өдөр болох болно. Цагийг яг нарийн мэдэхгүй байна. Гэхдээ 99261544-р надтай холбогдож болно шүү

_________________
Зүүд бас мөрөөдөл...


Top
   
PostPosted: Jul.15.10 7:45 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Feb.06.10 12:35 pm
Posts: 471
Location: ажил гэрийн хооронд
өнөөдөр бол Бурхан багшийн номыг хүрдийг анх эргүүлсэн буюу сургаалиа айлдаж эхэлсэн дүйцсэн өдөр юм байна. зуны эхэн сарын шинийн 15-нд Бурханы хутгийг олж гэгээрснээсээ хойш 49 хоногийн дараа буюу зуны адаг сарын шинийн 4 нд номын хүрдийг эргүүлж "Хутагтийн дөрвөн үнэн"-ий сургаалиа дагалдаж явсан 5 шавьдаа анх айлджээ. энэ өдөр бол үйлдсэн буян түм бум арвиждаг өдөр бөгөөд маань хөгжөөдөг уламжлалтай юм байна.

_________________
чавхны холбооны тэргүүн


Top
   
PostPosted: Jul.17.10 9:57 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Mar.07.06 1:54 pm
Posts: 9658
Location: Хоёр зууны өмнөх тосгон.
15ны Дүйчин өдрийн мэдээлэл оруулж чадаагүйд уучлаарай манайхаан :razz:

Өнөөдөр та бүхэндээ Худалдааны гудамжийн Барилгачдын талбайд байрлах "Их Хөлгөний уламжлалыг хадгалах төв"-ийн 7 дугаар сарын хуваарийг сонирхуулья. (Урт цагаанаас баруун тийш Цаг уурын хүрээлэн явах замд Смарт төвийн цаахна, Занабазарын музейн эсрэг талд, гаднаа жижиг суврага бүхий 3 давхар барилга байгаа.)

Code:
Зураг олох боломж байсангүйээ, дараа оруулж өгнөө.


19-нд Дарь Эхийн мандал шива хурна. 18:00 - 19:30.
20-нд Ламын Чодва хурна. 18:00-19:30.
21-нд Бясалгалын хөтөлбөртэй юм байна. Сургалт 18:00 - 19:30 хооронд болно.
25-нд Оточ Манал хурах юм байна. 16.00-17:30н хооронд.

Тус төвийн бүх үйл ажиллагаа үнэ төлбөргүйгээр, мөн ямар ч бүртгэл, дараалалгүйгээр явагддаг тул хэн сонирхсон нь хэзээд ч очиж болох газар юмаа.

Холбогдох дугаар нь:
330-463 юмуу 321-580 байх ёстой :razz:

Доор гар зураг attach хийлээ.


Attachments:
mapofshedrupling.gif
mapofshedrupling.gif [ 4.1 KiB | Viewed 3532 times ]

_________________
Зүүд бас мөрөөдөл...
Top
   
PostPosted: Jul.18.10 4:33 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Mar.07.06 1:54 pm
Posts: 9658
Location: Хоёр зууны өмнөх тосгон.
Улаанхуаран дахь Үржаншаддүвлин хийдийн хурал номын үйл ажиллагааны хуваарийг сонирхуулья.

Image

Uploaded with ImageShack.us

Сар бүрийн шинийн Наймны дүйчэн өдөр ИХ МАНАЛ /ДОНЧОДТОЙ/


“Манла” хэмээх үгийн үндэс нь ангаах, эдгээх утгатай үг бөгөөд наад утгандаа хий, шар, бадганаар үүссэн өвчнийг эдгээн ангаах буюу цаад утгандаа нисваанисын 3 хор мунхаг, уур, шунал тэргүүтнийг эдгээн амирлуулах гэсэн гүн утгатай үг болно. Энэхүү номыг уншсан, уншуулсан, сонссон даган баяссан бүгдээр биеийн өвчин эмгэг амирлах ба ойлгон ухаарсан бүгдээр сэтгэлийн өвчин эмгэгээс ангижрах их ерөөл талвисан хурал уншлагын зан үйл юм. Дончод хэмээх нь 1000 тахил гэсэн утгатай үг бөгөөд энэ нь 1000 ширхэг эмийн ургамалыг тахил болгон өргөж эргэл мөргөл, ерөөлийг талбихын буянаар одоо энэ цагт бие, хэл болон сэтгэлийн зовлон зүдгүүр, өвчин шаналалаас түргэн гэтлэх болтугай хэмээн үнэн сүжгээр айлдуулах хурал ном юм.


Сар бүрийн шинийн 10 ны Ловон чого

Шинийн 10 нь Энэтхэгийн их багш Ловон Бадамжунайн их дүйчэн өдөр бөгөөд “ловон” гэдэг нь жолоодогч удирдагч багш Бадамжунайг төлөөлөөн нэрлэсэн нэр томъёо бөгөөд “чого” гэдэг нь зан үйл гэсэн утгатай үг юм. Энэ өдөр Ловон Бадамжунайн магтаал, ерөөл, соёрхол, тахил, балин зэргийг өргөн дэлгэр хурдаг хурал болно.


Сар бүрийн 14 ны Ганжуур оройн ерөөл


Ганжуур нь “Га” буюу бурхан багшийн аман айлдвар жүрва буюу орчуулага хөврүүлэг гэсэн хоёр үгний нийлэмж бөгөөд монгол хэлэнд ганжуур хэмээн дуудагддаг билээ. Үгийн шууд утга нь Бурхан багшийн айлдварын эмхтгэл гэж ойлгох нь зүйтэй юм. Монголчууд эрт дээр цагаас ганжуурын 108 ботийг хүдэтгэн дээдлэн шүтэж эх хэлэндээ орчуулан хөрвүүлж унших, шүтэх, алт эрдэнэсээр бүтээж урлах зэрэг үйлийг хийж ирсэн уламжлалтай.
Оройн ерөөл нь альваа зүйлийн ирээдүйн сайн сайхны төлөө уншин залвирдаг хурал ном бөгөөд үдээс хойш уншдаг ёс уламжлалын дагуу оройн ерөөл хэмээн нэрийддэг байна. Энэ нас болон хойт насны хойшдын сайн сайхны төлөө зургаан ерөөл, маань татах зэрэг бусад уншлага номууд багтдаг хурал ном юм.


Сар бүрийн 15 ны сахиус

Са бүрийн Бүтэн сартай энэ өдөр тус хийдийн гол сахиус болох Янсан едамын бага чого мөн хийдийн сахиус болох Зангад Түрдэт дагвыг тахиж балин тахил өргөн элдэв барцад саад, эс зохилдох шалтгаан бүхнийг амирлуулан, шид бүтээлийг 15 саран адил дээш дээш дэлгэрүүлэн хайрлахтун хэмээн соёрхол ерөөл талвих нууц тарний уншлага хурлын үйлддэг өдөр болно.


Сар бүрийн 20 ны Ганжуур оройн ерөөл

Ганжуур нь “Га” буюу бурхан багшийн аман айлдвар жүрва буюу орчуулага хөврүүлэг гэсэн хоёр үгний нийлэмж бөгөөд монгол хэлэнд ганжуур хэмээн дуудагддаг билээ. Үгийн шууд утга нь Бурхан багшийн айлдварын эмхтгэл гэж ойлгох нь зүйтэй юм. Монголчууд эрт дээр цагаас ганжуурын 108 ботийг хүдэтгэн дээдлэн шүтэж эх хэлэндээ орчуулан хөрвүүлж унших, шүтэх, алт эрдэнэсээр бүтээж урлах зэрэг үйлийг хийж ирсэн уламжлалтай.
Оройн ерөөл нь альваа зүйлийн ирээдүйн сайн сайхны төлөө уншин залвирдаг хурал ном бөгөөд үдээс хойш уншдаг ёс уламжлалын дагуу оройн ерөөл хэмээн нэрийддэг байна. Энэ нас болон хойт насны хойшдын сайн сайхны төлөө зургаан ерөөл, маань татах зэрэг бусад уншлага номууд багтдаг хурал ном юм.


Сар бүрийн 25 ны Ханд чого

Хандо чого нь хандо буюу амгалан хоосны агаарт цэнгэгч дагини хэмээх утгатай үг ба чого гэдэг нь зан үйл гэсэн утгатай үг юм. 5 хандо нь Гэгээрлийн зам мөрийг хөөгч нарт хань нөхөр болох тангараг тавигч дагини нар юм.
Энэ өдөр нь 5 зүйлийн үйлийг сахигч 5 хандо нарт балин тахил, идээ унд, сэржим тэргүүтнийг өргөн магтаал соёрхол ерөөл өргөн уншлага үйлддэг өдөр юм.


Сар бүрийн 29 ны 10 хангал / чойжоо дүгжү/

Ямандаг тэргүүтэй Очирваан, Гомбо, Гонгор,Чойжоо, Лхам, Шалши,Намсрай, Жамсран, Цанва эдгээр 10 догшин сахиус нарт балин тахил, идээ ундаа өргөн хурдаг хурал ном юм. Сахиус нарт тахилга өргөсны ач тусаар тэдгээрийн тус тусын ам тангараг авсны дагуу сахин хамгаалахтун хэмээн соёрхол уншлага үйлддэн шид бүтээлийг гуйн залвирдаг хурал юм.
Чойжоо дүгжүү: Чойжоо сахиус нь 10 хангалын нэг сахиус бөгөөд монголоор номын сахиус хэмээн нэрийддэг. Дүгжүү нь Чойжоо бурханы үүднээс гаргадаг дормо бөгөөд түүнийг хаяж өргөснөөр гадна дотны саад тотгор, хэрүүл тэмцэл, дайсан тотгор, өвчин зовлон, ган зуд тэргүүтэн эс зохилдох шалтгаан бүгд амирлуулж нас буян хайрлах болно хэмээн сударт зарлигласан байдаг.


Хаврын эхэн сарын шиний 1-15 ны хугацаанд хурах

Оройн ерөөл 32 магтаал

Бурхан багш энэхүү 15 хоног рид хувилгаан үзүүлэн шавь нарын сүжиг бишрэлийг арвижуулан зохиосон өдрүүд юм. Буддын шашны сүм хийдүүд энэ өдрүүдэд Оройн ерөөл хураж маань татах, 32 магтаал зэрэг хурал ном хурдаг уламжлалтай.


Үржиншаддүвлин хийдийн гол сахиус буюу Янсан ядам тахих хурал

Буддын нууц тарнины ядам сахиус Янсан-ядам нь Номын их багш Р. Сандуйжав, Гунаажав нараас Үржиншаддүвлин хийдийн ариун нандин шүтээн сахиус болон өвлөгдөн ирсэн юм. Үржиншаддүвлин хийд Гол шүтээн сахиусаа сар бүрийн битүү сартай өдөр тахидаг ба дэлгэр тахилагаа жилд 2 удаа буюу хавар тэнгэрийн дуунаас өмнө ба намар тэнгэрийн дуу тасрах цаг буюу намрын дунд сарын шиний 17 ны өдөр тахидаг уламжлалтай. Сахиусыг 2 өдөр дараалан тахиж балин тахил өргөн дэлгэр өргөснөөр гэгээрлийн замд саад тотгор болох барчадыг арилгах гэгдор гаргах, чогчид өргөж буян арвижуулах тэргүүтэн зан үйлийг үйлдэн хурал номоо хурдаг болно.


Зуны эхэн сарын 15

Зуны эхэн сарын битүү сартай энэ өдөр Буддын шашинтан нарын хувьд маш чухал өдөр бөгөөд Буддын шашныг үндэслэгч Шагжа-мүни Будда энэ өдөр эхийн хэвлийд заларч, 36 жилийн дараа энэ өдөр гэгээрлийг олж 81 сүүдэр дээрээ мөн л энэ өдөр хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн түүхтэй. Эдгээр 3 их дүйчэн өдөр тохиосон өдөр Буддын шашны сүм хийдүүд баяр ёслолын байдалтайгаар Бурхан багшийн чого хэмээх хурал номоо өргөн дэлгэр хурдаг уламжлалтай.


Намрын адаг сарын шиний 22

Бурхан багш бодь модний доор гэгээрлийг олсоны дараа тэнгэрийн оронд 49 хоног саатаад замбуу тивд буцаж ирсэн өдөр хэмээн сударт тэмдэглэсэн буй. Энэ өдөр сүм хийдүүд Бурхан багшийн чого буюу Бурхан багшийн магтаал ерөөл соёрхол зэрэг уншлага зан үйлийг үйлддэг уламжлалтай.


Намрын дунд сарын шиний 17 ны Гол сахиус тахих өдөр


Буддын нууц тарнины ядам сахиус Янсан-ядам нь Номын их багш Р. Сандуйжав, Гунаажав нараас Үржиншаддүвлин хийдийн ариун нандин шүтээн сахиус болон өвлөгдөн ирсэн юм. Үржиншаддүвлин хийд Гол шүтээн сахиусаа сар бүрийн битүү сартай өдөр тахидаг ба дэлгэр тахилагаа жилд 2 удаа буюу хавар тэнгэрийн дуунаас өмнө ба намар тэнгэрийн дуу тасрах цаг буюу намрын дунд сарын шиний 17 ны өдөр тахидаг уламжлалтай. Сахиусыг 2 өдөр дараалан тахиж балин тахил өргөн дэлгэр өргөснөөр гэгээрлийн замд саад тотгор болох барчадыг арилгах гэгдор гаргах, чогчид өргөж буян арвижуулах тэргүүтэн зан үйлийг үйлдэн хурал номоо хурдаг болно.


Өвлийн эхэн сарын 25 буюу Зул сарын 25


Энэ өдөр Шарын шашин / шар малгайтны шашин / -г үндэслэгч Богд Зонхавагийн мэндэлсэн хийгээд нирваан дүр үзүүлсэн 2 тэмдэглэлт өдөр давхцсан их дүйчэн өдөр бөгөөд сүм хийдүүд “Богд ламын чого” хэмээх хурал ном хурдаг уламжлалтай. Энэ хурал нь богд ламын магтаал ерөөл, балин тахил, мандал өргөх зэрэг ном уншлагыг хурдаг болно.


Хуучин номын хурал буюу 3 өдрийн 10 хангал тахих хурал

Өвлийн адаг сарын 27,28,29 эдгээр гурван өдөр дараалан хурдаг учир хуучин номын хурал гэдэг мөн эдгээр хурлын ая дан нь хуучин цагийн янгаар татаж уншдаг заншилтай. Хурлын утга учир нь сар бүрийн 29 хурдаг арван хангалтай утга ижилхэн юм.


Гар утас: 9909-5663

_________________
Зүүд бас мөрөөдөл...


Top
   
PostPosted: Jul.25.10 2:33 am 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Jul.17.10 7:03 pm
Posts: 483
Location: germany
... mark


Top
   
PostPosted: Aug.01.10 11:09 am 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн

Joined: Apr.23.10 6:58 pm
Posts: 334
Монголын IX-р Богд Жэвзүндамба хутагт өнөөдөр, маргааш 2 өдөр мөргөл тавьж байгаа юм байна шүү. түүнээс хойш мөргөлгүй юм байна. Мөргөж амжаагүй бол амжуулаарай. Амжилт хүсье.


Top
   
PostPosted: Aug.03.10 11:08 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Сайн байн уу? Манай буддын форумын хэдэн санаа оноо нийлсэн гишүүд маань хаашаа ч юм бүгд алга болоод чимээгүй болчихлээ Та бүхэн минь хаана байнаа Зуны урт хугацааны удаан амралтаа авсан юм уу? Хаа нэгтээ хөдөө салхинд эсвэл аялалаар гадаад амарч явна уу? За хаана ч байсан миний зурвасыг уншиж байвал Буддын форум-д хурдан ирээрэй гэж бүгдэд нь хэлмээр байна. :l2:
Ингэхэд Монголд байгаа гишүүд Шоогий гишүүний зохион байгуулж буй уулзалтанд оролцоно гэсэн яасан бэ? Эсвэл энд ямар нэгэн мэдээлэл хийлгүйгээр уулзалдаад хаа нэгтээ явж байгаан юм байна л даа :m6:
За манайхан би ганцаараа л энэ форум-д байгаад байнаа. Саяхан Alphonse гишүүн их л уйтгартай орж ирээд гарлаа Сэдэв дээр минь нэгл гунигтай зурвас үлдээчихжээ Alponse зүгээр үү? :argadah: Цовоо сэргэлэн хүмүүстэй мэтгэлцээд яваад байдаг байсан чинь юу болоо вэ?

Манай 2 мод Shougy, Robban тэгээд гишүүд Miga8441, Nirvan, Tonashides, genee, Alphonse та нар хурдан ирээ :crysad:
Та нарыгаа хүлээж байна шүү би. :ignored:
Хүндэтгэсэн 2003-06-06


Top
   
PostPosted: Aug.04.10 2:15 am 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Sep.03.06 4:44 pm
Posts: 1287
Location: Adélie penguins struggle to save eggs submerged by snowmelt
Зун цаг болоод хүмүүс хөдөө гадаа амралтаар яваа байлгүй дээ удахгүй ч зун дуусах гэж байна бодвол зуны сардаа л жоохон амрах боломж гардаг байлгүй тэгхээр удахгүй юм бичдэг идэвхтэй гишүүд маань эргээд юмаа бичиж оруулах байлгүй дээ ирээд л бөөнднөж юм оруулаад идэвхтэй байна гэж найдаал хүлээгээд байхаас

_________________
Аялал


Top
   
PostPosted: Aug.05.10 11:37 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Mar.07.06 1:54 pm
Posts: 9658
Location: Хоёр зууны өмнөх тосгон.
Сайн уу манайхаан.
Миний хувьд форумд идэвхигүй байгаа шалтгаан нь нэгт ажилаас, 2т хэлэлцүүлэг өрнөхгүй байгаад л байгаа юм аа. Тэрнээс идэвхи суларсан юм биш шүү дээ. Хоногийн 12 цагт нь нэт-д та нарыгаа эргэж тойроод л байжийна.
Миний уулзалт бүтэмж муутай л байна. Хэд орчим хүн ирэх нь ч тодорхойгүй болхоор хүмүүс нээх хүлээж авдаггүйм байна өө. Жил болгон л уулзалт зохиоё гээд л бүтэлгүйтэхийн :razz:
Alphonse маань хэтэрхий их ном үзээд ахуй орчиндоо уйдаад байх шиг байгаан... Би ч бас бүх юмаа хаяад явхад үргэлж л бэлэн байдаг. Хэцүү шүү дээ, амьдралын утга учирыг нь олчихоод тэрнээсээ эсрэгээр нь амьдарна гэдэг... :m1: Доор спойлоор Тео-доо зориулж нэг үг бичлээ. Уншаарай. Заавал хүлээн зөвшөөрөх албагүй л дээ. Зүгээр л урьд нь ч надад ийм байсан болхоор гэж бодоод л...

Манайхан БизНэтворкийг мэдэх байх тэ? Тэгүүл БизНэт-н Буддистууд маань 8 сарын 20 /эсвэл 21 хагас сайн/-22-нд Жаргалантын /70км орчим/ Дугана хад, САА-н дээд нуур руу бүлгээрээ явган аялал хийх санал гаргаад байгаа. Бусадтайгаа танилцаж, бясалгах нь бясалгаж, сонсох нь сонсож, ярих нь ярьж, асуух нь асуух сайхан боломж гэдэг үүднээс ЗБ-даж байгаа юм байна лээ. Би ч одоо энэ уулзалт бүтэлгүйтэх гээд байхаар нь энэнд л яваад үздэг юм билүү гэж бодоод байгаа. Эндээс ороод харж болноо хэхэ
Аглагт оршино гэдэг нь аглаг газар ганцаар суухаас илүүтэйгээр энэ ахуйд оюун санаагаа аглаг байлгах юм шүү гэж тэвдэж явхад минь нэг номтой хүн хэлж билээ. Угаас буруу үзэлтэнтэй найзлахгүй байхыг хүртэл буруу үзэлтэй найзуудыг үзэл бодлын хувьд даган дэмжихгүй байхыг хэлхээс цуг ярьж хөөрөх зэргийг хэлдэггүй шүү дээ. :wink:

_________________
Зүүд бас мөрөөдөл...


Top
   
PostPosted: Aug.05.10 3:11 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Манай хоёр Мод Шоогий Роббан 2 маань байгаа юм байнаа
Манай 2 мод идэвх санаачлагатай сайн залуус шүү. :l2: Бусад нь урт хугацаагаар амарч байгаа бололтой
Шоогий-н зохион байгуулах гэж байсан уулзалт жоохон бүтэлгүйтсэн нь тийм байнаа. :cry:
Харин энэ линкээр чинь орж үзлээ их сайхан сонирхолтой гоё юм аа.
Монголд байсан бол үзэл бодол нэгтэй хүмүүстэй хамтарч уулзалт хийж ярилцаж Буддын гүн ухааны талаар санал бодлоо солилцон олон нийтэд хэрэгтэй үйл хэрэг бүтээх юмсан. Хүмүүс энэ уулзалтад заавал оролцоорой.
Танилын хүрээгээ тэлэхээс гадна үзэл бодол нийлж байгаа хүмүүстэй хамт байж цагийг өнгөрүүлнэ гэдэг хамгийн сайхан амралт юм шиг санагдаж байна. За үйл ажилгаанд нь амжилт хүсье. Манай хэд бүгдээрээ зун амралтаа сайхан зугаатай хөгжилтэй өнгөрүүлж эргээд Форум-д эрч хүчтэй золбоолог орж ирээрэй.

Хүдэтгэсэн 2003-06-06
:]


Top
   
PostPosted: Aug.09.10 11:00 pm 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн

Joined: Apr.23.10 6:58 pm
Posts: 334
өршөөгөөрэй ажил гэж аймар их байгаад орж амжихгүй байна тэрнээс биш. энэ сар дуусаад ажил гайгүй болно гэж найдаж байна тэгээд л орж байна. Бүгдэд нь амжилт хүсье.


Top
   
PostPosted: Aug.19.10 8:10 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Mar.07.06 1:54 pm
Posts: 9658
Location: Хоёр зууны өмнөх тосгон.
Ёстой балай юм болжээ... Ийм зүйл болоод өнгөрсөнийг мэдээгүй өнгөрчиж...

Дээрхийн гэгээнтэн 14р Далай Багшийн таалснаар ОХУ-д Бурханы шашиныг төлөөлөн суух элч, номын багш Гэвш Жамба Тинлэй Монгол оронд 9 дахь удаагаа морилон ирж сүсэгтэн олноо Бурханы номын ариун сургаалаар рашааны хур буулгах гэж байна.

Амар амгаланд хүрэх зам лекц Ганданд Гунгаачойлэн Дацанд 16,17,18-ны өдрүүдийн 18 цагт болно.

Лекц үнэ төлбөргүй.

Холбоо барих утас: 95775077

_________________
Зүүд бас мөрөөдөл...


Top
   
PostPosted: Sep.16.10 8:38 pm 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн

Joined: Apr.23.10 6:58 pm
Posts: 334
Manaihaan arai oor bgyi bol ene bulan maani hoson zebhii bna shyy. Sedeb nemj oruulj bga hymyyst talarhaj bna gehdee heg l bish bna.


Top
   
PostPosted: Sep.16.10 8:52 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Apr.22.02 3:10 pm
Posts: 13869
Location: above
харин эн ухаалаг гэгээлэг хид мэн хаачива?
2003 юманд явсан ирэх болоогүйн бхда...


Top
   
PostPosted: Sep.19.10 1:03 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Mar.07.06 1:54 pm
Posts: 9658
Location: Хоёр зууны өмнөх тосгон.
Image
XIV Далай ламын зарлиг, МБШТөв Гандантэгчэнлин хийдийн урилгаар Дээрхийн гэгээн XIV Далай ламын эмч, доктор Бэрри Керзин Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын их дээд сургуулиудын оюутан залууст "Дотоод хөгжлийн нууц" сэдэвт лекцийг зохион байгуулах гэж байна. Лекц 20-оос эхлэх бөгөөд сонирхсон хүмүүсийг урьж байна.
Утас: 98891223


Доктор Бэрри Керзиний товч танилцуулга:
Шинжлэх Ухааны Доктор Бэрри Керзин Энэтхэг улсын Бодьгаяад Дээрхийн Гэгээн XIV Далай ламаас гэлэнгийн санваар залж бурханы шашны хувраг болжээ.

Тэрээр Лос Анжелес хотын Калифорний Их Сургууль, Щвед улсын Лундын Их Сургуулиудын Анагаах ухааны доктор, Беркели дэх Калифорний Их Сургуулийн гүн ухааны ба шинжлэх ухааны ангиудын бакалавр зэрэгтэй юм.

Хувраг болоод урт богино олон удаагийн бясалгал үйлдэж түүн дотроо 3 жилийн тасралтгүй бясалгалыг хийжээ. Энэ туршлага дээрээ үндэслэсэн бясалгалын үед тархи хэрхэн ажилладаг тухай туршилтыг нэр хүндтэй эрдэмттэй хамтарч хийсэн судалгаанууд Шинжлэх Ухааны Академийн Бүтээлүүд нэртэйгээр нийтлэгдэж байв.

Мөн бурханы шашны үүднээс оюун санаа хэрхэн ажилладаг тухай, яаж тайлбарладаг талаар шинжлэх ухааны илтгэлүүдийг эрдэмтдэд тогтмол тавьж хэлэлцүүлдэг байна.

1980 оноос хойш Оюун санаа ба Амьдрал нэрт лекцийг Дээрхийн Гэгээн XIV Далай ламтай Энэтхэг болон АНУ-д хамтран удаа дараа хийсэн бөгөөд Дээрхийн Гэгээн Далай ламын хувийн эмч хүн юм.


Мэдээлэл бэлтгэж өгсөн Энхмаа-даа баяраллаа.

_________________
Зүүд бас мөрөөдөл...


Top
   
PostPosted: Sep.19.10 9:40 pm 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн

Joined: Apr.23.10 6:58 pm
Posts: 334
Zaluusaa ym asuh gesen ym? minii pc end keriler bichij bolohgyi bna yah be?
Urid ni bichij bsan ym.Format hiilgesen ym odoo bgyi.bayarllaa.


Top
   
PostPosted: Sep.20.10 5:23 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Mar.07.06 1:54 pm
Posts: 9658
Location: Хоёр зууны өмнөх тосгон.
Аан... Тэгвэл хэл нь устчихсан байх... Тэхээр

Start цэсрүү орж Control Panel-рүү орно.
Тэндээс Date, Time, Language, and Regional Options-г сонгож Add other languages-г сонгоно.

Attachment:
1.JPG
1.JPG [ 46.96 KiB | Viewed 3350 times ]
Энэ зурган дээр байгаа цэнхэр өнгөтэйг Mongolian (Cyrillic ) болгочих. Доод талд нь байгаа Location-г ч Mongolia болгочих.

Тэгээд 3 дахь нүүрлүү орвол
Attachment:
2.JPG
2.JPG [ 49.23 KiB | Viewed 3350 times ]
ийм нүүр гарч ирнэ.
Тэгээд цэнхэр өнгөтэй байгаа хэсэг шиг сонгоод Ok дар. Restart хийх шаардлагатай гэнэ. Тэгээд рестарт хийсний дараа баруун доод буландаа цэнхэртээд гараад ирнэ дээ... :wd:

_________________
Зүүд бас мөрөөдөл...


Top
   
PostPosted: Sep.21.10 11:32 am 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн

Joined: Apr.23.10 6:58 pm
Posts: 334
Баярллаа болсон шүү.


Top
   
PostPosted: Oct.10.10 9:50 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Mar.07.06 1:54 pm
Posts: 9658
Location: Хоёр зууны өмнөх тосгон.
ГЭГЭЭНТЭН БАГШ ЗОПА РИНБОЧИЙ САЙХАН МОНГОЛ ОРОНД ТАВТАЙ МОРИЛНО УУ! September 30 – October 23 Mongolia

Attachment:
lzr.jpg
lzr.jpg [ 15.92 KiB | Viewed 3293 times ]

1 – 3 Teaching at Golden Light Sutra Center and Erdenet; 5 – 6 Golden Light Sutra transmission at Idgaa Choizin, Ulaanbaatar; 14 – 15 Most Secret Hayagriva initation; 19 – 21 Yamantaka initiation (both at Idgaa Choizin)

Мэдээ бэлтгэж єгсєн Халиун эгчдээ баяраллаа.




Ийм зїйл болоод єнгєржээ. Хувь байсангїй дээ... :(
Зопа ринбүүчий, 2010 оны 10 сарын 5 нд өглөө 7 цагаас Идгаа дацанд Алтангэрэлийн лүн тавина.

_________________
Зүүд бас мөрөөдөл...


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 93 posts ]  Go to page 1 2 3 4 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited