#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Jul.23.18 1:45 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 35 posts ]  Go to page Previous 1 2
Author Message
PostPosted: Nov.11.10 11:43 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Feb.06.10 12:35 pm
Posts: 471
Location: ажил гэрийн хооронд
юмсыг бид хүлээж авахдаа энэ сайн тэр муу, ингэвэл сайн тэгвэл муу гэж ялгавартайгаар хүлээн авч суржээ. энэ хэвшсэн үзлийнхээ үүднээс юмсыг, үзэгдлийг, мөн хүмүүсийг ялган таагүй зүйлээсээ зугтан таатай зүйлсээ өөртөө ойртуулан авахыг эрмэлздэг. таагүй зүйлээсээ салахад жаргалтай болдог, таатай юмтай учрахдаа жаргалтай болдог. бид юмсад таатай таагүй шинж угаасаа байдаг гэж боддог. гэхдээ тийм шинж угаасаа байхгүйг буддын сургаальд заадаг. юмс таатай ч биш таагүй ч биш хоосон буюу үнэмлэхүй нейтраль чанартай. жишээ нь Маш хурдан орчин үеийн машин байна. салон нь тохитой, өнгө үзэмж нь шунал хөдөлгөм машин. түүнийг хараад би ч та ч авахыг хүснэ. гэхдээ түүнийг ямаа хараад хажууд нь байх хэмхэрхий тоосгон ханаас ялгаатай авч үзэхгүй бидний оноогоод байгаа таатай мэдрэмж ямаанд төрөхгүй яагаад гэвэл бидний оноогоод байгаа машиныг хараад мэдэрч байгаа мэдрэмж бол бидний оюун ухаан бий болгосон хиймэл мэдрэмж юм. гадаа цас орлоо. машинаа унаад гарч байгаа хүн хальтиргаа гулгаа үүсвэл яанадаа, аягүй бол түгжирсэн дээрээ бүр тагжрах вий дээ гэж таагүй мэдрэнэ. . хайртай хосууд хөөх анхны цаас орж байна гэж баярлан бодож зугаалхаар гарч таатайхан алхаж болно. гудамжны цэвэрлэгч их ажилтай болох нь дээ гэж таагүй хүлээж авна. хөдөө байгаа малчин энэ хүйтрээд шуурчихгүй байгаасай гэж залбирч таагүй болно. өвлийн хувцас хунар гутал зарж байгаа наймаачинд таатай. гэхдээ цас ороход тэдгээрийн оноогоод байгаа эдгээр мэдрэмжийг үүсгээд байгаа шинж огт байхгүй бөгөөд зүгээр л аяндаа явж байгаа байгалийн үзэгдэл. гол нь тэдгээр хүмүүсийн өөрсдийн нь өмнө хийсэн үйлийн үр буюу сэтгэл ухамсарт нь суучихсан үзэл бодол далд ухамсар нь хэрхэн юмс үзэгдэлд хандах хандлагыг тогтоодог. тэр нь мөн юмс үзэгдлийг сайхан муухай сайн муу таатай таагүй гэх мэт шинжээр будаж харуулж байдаг нөлөөтэй шил лугаа адил бөлгөө.

_________________
чавхны холбооны тэргүүн


Top
   
PostPosted: Nov.14.10 2:02 am 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: Jun.06.10 9:47 pm
Posts: 962
Location: Ulaanbaatar
хоосон чанар гэснээс манай өвөөгийн хамгийн том ах нь гэрийн тооноор туссан нарны гэрэлд гаансаа өлгөж үзүүлдэг байсан гэсэн сонин юм шүү


Top
   
PostPosted: Feb.09.11 5:54 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
User avatar

Joined: Mar.03.03 9:33 pm
Posts: 81
myagaa8441 wrote:
зорилгосоод байх юу байхав. угаасаа бүх юмс хоосон чанартай гэж сургадгийн. хоосон чанарын тодорхойлолт нь тэр дээр бичсэн байгаа. зүгээр л тэр хоосон чанартай гэдэг нь 20-р зуунаас зах зухаас нь шинжлэх ухаанаар тогтоогдож эхэлж байгааг нь л дээр харуулсийн. жишээ нь гравитаци хүч байдлаар биш огторгуйд тодорхой хэлбэр үүсгэсэн орон байдлаар байдгийг эйнштейн харьцангуйн онолоороо нотолсон. огторгуй хэлбэртэй гэдэг нь хуран үүдсэн хийгээд хуран эс үүдсэн гэдэг эхний тодорхойлолтыг нотолсон хэрэг л дээ.


Сайхан бичлэгүүд тавьсанд баярлалаа. Хоосон чанар гэдэг нь хүн, амьтны сэтгэлд л оршдог зүйл. Түүнийг гадаад физик хуулиар таних илрүүлэх боломжгүй. Ялангуяа физикчид. Учир нь юмс үзэгдлийн хоосон чанар нь бидний сэтгэлгээний л хуурамч талын бодит төрх шүү дээ. Хоосон чанарыг илрүүлэх нь ч сэтгэлийн хэр зэрэг төвшинд таниж байгаагаар үр дүн нь тодорхойлогдоно. Энгийн бүдүүн сэтгэлд ойлгогдсон хоосон чанарын үр дүнд бид хэсэгхэн зуур л шунал хүслээс ангид байх бол нарийн доод төвшний сэтгэлдээ хоосон чанарыг оноход бүрмөсөн зовлонгоос салах боломж нээгддэг. Тиймээс юмс үзэгдлийн хоосон чанар болон сэтгэл хоёрын оролцоо нь зоосны хоёр тал байх учиртай. Түүнийг сэтгэлийн оролцоогүйгээр багажаар эсвэл туршилтаар илэрхийлэх боломжгүй. Хоосон чанар нь үнэндээ бодит ертөнцтэй тийм ч их холбоотой биш, хувь хүн болон түүний эргэн тойронд байгаа бодит байдал л холбоотой. Тиймгүйсэн бол нэг хүн хоосон чанарыг танихад л ертөнцийн бүх л амьтад бүгд гэгээрэх байсан биз дээ! Тэр хүн л өөрийн сэтгэлд буй юмс үзэгдлийг буруугаар харж байснаа ойлгосон хэрэг. Бусдад тэр нь ямар ч нөлөөгүй. Харин бусдад нөлөөгүй зүйлийг физикчид олж бас бусдад баталж итгүүлж чадна гэж үү!

_________________
Бурхнийг бясалгах нь оногдсон vvрэг бус онцгой эрх юм.


Top
   
PostPosted: Feb.09.11 6:05 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
User avatar

Joined: Mar.03.03 9:33 pm
Posts: 81
myagaa8441 wrote:
юмсыг бид хүлээж авахдаа энэ сайн тэр муу, ингэвэл сайн тэгвэл муу гэж ялгавартайгаар хүлээн авч суржээ. энэ хэвшсэн үзлийнхээ үүднээс юмсыг, үзэгдлийг, мөн хүмүүсийг ялган таагүй зүйлээсээ зугтан таатай зүйлсээ өөртөө ойртуулан авахыг эрмэлздэг. таагүй зүйлээсээ салахад жаргалтай болдог, таатай юмтай учрахдаа жаргалтай болдог. бид юмсад таатай таагүй шинж угаасаа байдаг гэж боддог. гэхдээ тийм шинж угаасаа байхгүйг буддын сургаальд заадаг. юмс таатай ч биш таагүй ч биш хоосон буюу үнэмлэхүй нейтраль чанартай. жишээ нь Маш хурдан орчин үеийн машин байна. салон нь тохитой, өнгө үзэмж нь шунал хөдөлгөм машин. түүнийг хараад би ч та ч авахыг хүснэ. гэхдээ түүнийг ямаа хараад хажууд нь байх хэмхэрхий тоосгон ханаас ялгаатай авч үзэхгүй бидний оноогоод байгаа таатай мэдрэмж ямаанд төрөхгүй яагаад гэвэл бидний оноогоод байгаа машиныг хараад мэдэрч байгаа мэдрэмж бол бидний оюун ухаан бий болгосон хиймэл мэдрэмж юм. гадаа цас орлоо. машинаа унаад гарч байгаа хүн хальтиргаа гулгаа үүсвэл яанадаа, аягүй бол түгжирсэн дээрээ бүр тагжрах вий дээ гэж таагүй мэдрэнэ. . хайртай хосууд хөөх анхны цаас орж байна гэж баярлан бодож зугаалхаар гарч таатайхан алхаж болно. гудамжны цэвэрлэгч их ажилтай болох нь дээ гэж таагүй хүлээж авна. хөдөө байгаа малчин энэ хүйтрээд шуурчихгүй байгаасай гэж залбирч таагүй болно. өвлийн хувцас хунар гутал зарж байгаа наймаачинд таатай. гэхдээ цас ороход тэдгээрийн оноогоод байгаа эдгээр мэдрэмжийг үүсгээд байгаа шинж огт байхгүй бөгөөд зүгээр л аяндаа явж байгаа байгалийн үзэгдэл. гол нь тэдгээр хүмүүсийн өөрсдийн нь өмнө хийсэн үйлийн үр буюу сэтгэл ухамсарт нь суучихсан үзэл бодол далд ухамсар нь хэрхэн юмс үзэгдэлд хандах хандлагыг тогтоодог. тэр нь мөн юмс үзэгдлийг сайхан муухай сайн муу таатай таагүй гэх мэт шинжээр будаж харуулж байдаг нөлөөтэй шил лугаа адил бөлгөө.


Cool, well said, enlightening.

_________________
Бурхнийг бясалгах нь оногдсон vvрэг бус онцгой эрх юм.


Top
   
PostPosted: Feb.20.11 12:13 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Нагаржунай бол Бурхан багшийн дараах үеийн 14 дэх үеийн багш. Бурхан багшийн дараах сургааль номлолыг улам дэлгэрүүлж гэгээрсэн Гэгээнтэнүүд буй Үүнээс дурдвал Бурхан багшийн дараах нь Mahakashyapa тэгээд цаашлаад Бурхан багшийн дагалдагч Ananda. Тэгээд цаашлдаа Зэн Буддизмыг үндэслэгч bodhidharma нь 28 дахь гээд Гэгээтэнүүд бий.
Хутагт нагаржунай-н онцлог юу вэ гэвэл Mahakashyapa хэмээх урсгалыг үндэслэсэн юм.Нагаржунайн хөгжүүлсэн Madhyamaka онолын хувьд хоосон чанарын сургаал ч гэж бас нэрлэдэг. Хутагт Нагаржунай алив бүхэн үнэхээр бүтсэн, бодтой оршин буйд ноттой итгэх үзлийг өрөөсгөл гээд, мөн бүхнийг үгүйсгэх үзлийг ч ташаарал хэмээжээ. Энэ тухайдаа: "Буй хэмээх нь мөнх үзэл. Үгүй хэмээх нь тасархай үзэл. Мэргэн хүн буй хийгээд үгүйн алинд ч үл автьюу" гэсэн бий. Аливааг бий ч гэх аргагүй, байхгүй ч гэх аргагүй, хорвоо бол энэ бүх үй түмэн эсрэг тэсрэг чанаруудын харьцаанд шүтэн барилдсан л зүйл юм гэсэн үг. Madhyamaka урсгалыг үндэслэлсэний хувьд Дэд Буддха хэмээн Зарим Буддын судар номонд Нагаржунайг Эх дэлхийд Буусан Манзушир Бурханы газар буусан Бодьства дүр хэмээн тэмдэглэсэн байдаг. Бодьства нь бидний шүтэн дээдэлдэг Бурхан багш Шагжүмүни, Харин ирээдүйн Будда бол Майдар. Манзушир нь энэ 2-н дундах Бурхан нь Манзушир бөлгөө. Хүнд мэдлэг бол тээг дараа дарамт учруулах тул танин мэдэхүйн эрс ондоо замыг хайх хэрэгтэй хэмээх үгнээс сургаалиад ажиглан бодоход Их хөлөгний сургаалын Зэн Буддизмыг санагдуулж байдаг.
Бас өөр нэгэн сургаальт үгсийг нэхэн өгүүлэбээс Үнэн гэдэг бол өрөөл бусдад л зориулагдан бүтээгдсэн сайн сайхан бөгөөд шударга бусаар явагч хэн бүхний хувьд тэвчишгүй худал зүйл бөлгөө.
Үхэл зайлшгүй. Үхэж буй хүний зовлон шаналал бол түүний үйлдсэн нүглийн хэмжээ юм. Үүнийг мэдээд, газар дээрх зугаа цэнгэлийн төлөө муу үйл хийх ёсгүйг ухаарч ав.
Хутаг Нагаржунайн сургааль номлолыг товч бөгөөд тодорхой бичихийг эрмэлзлээ Илүү Дэлгэрэнгүйг номноос олж унших юм Санал болгож буй ном The Fundamental Wisdom of the middle way мөн Nagarjuna’s Madhyamaka A Philosophical Introduction Энэ 2 номон дээр маш ойлгомжтой бөгөөд дэлгэрэнгүй бичсэн сайхан ном байна лээ олж уншаарай хүмүүсээ.


Top
   
PostPosted: May.01.11 4:22 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Mar.07.06 1:54 pm
Posts: 9658
Location: Хоёр зууны өмнөх тосгон.
myagaa8441 wrote:
there's no spoon.


Халбага гэж байхгүй... Энийг маш сайн тайлбарладаг нэг хүнийг олсон.

Орчлон ертөнцийн үүсэл хөгжил, болоод хэт сондгойрлын онолыг үзэх тусам хоосонг илүү хүлээн зөвшөөрөх юм.
Бидний орон зай гэж нэрлэдэг зүйл юу вэ? Энэ өрөөн доторх хий хоосон зай орон зай мөн үү? Энд орон зай байгаа хэрэг үү? Их тэсрэлтийн орчлонд атомгүй зүйл гэж үгүй. Дэлхий ч тэр, сансар огторгуй ч тэр... Бидний биенд ч атом байгаа, энэ өрөөн дэх агаар ч атомоор дүүрэн. Орон зайа гэж нэрлээд байгаа тэр зүйл маань атомоор пиг дүүрэн байдаг. Бид тэр дүүрэн зайг ч орон зай гэдэг. Бодохлээр бидний орон зай гэдэг ойлголт өөрөө эзэлхүүн. Тэгвэл эзэлхүүн гэж юу вэ???
Singularity өөрөө маш олон зүйлд тайлал болж чадаад байх юм...

Шүтэн барилдлага аа гэж...

_________________
Зүүд бас мөрөөдөл...


Top
   
PostPosted: May.05.11 10:07 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Feb.06.10 12:35 pm
Posts: 471
Location: ажил гэрийн хооронд
Dharma wrote:
myagaa8441 wrote:
зорилгосоод байх юу байхав. угаасаа бүх юмс хоосон чанартай гэж сургадгийн. хоосон чанарын тодорхойлолт нь тэр дээр бичсэн байгаа. зүгээр л тэр хоосон чанартай гэдэг нь 20-р зуунаас зах зухаас нь шинжлэх ухаанаар тогтоогдож эхэлж байгааг нь л дээр харуулсийн. жишээ нь гравитаци хүч байдлаар биш огторгуйд тодорхой хэлбэр үүсгэсэн орон байдлаар байдгийг эйнштейн харьцангуйн онолоороо нотолсон. огторгуй хэлбэртэй гэдэг нь хуран үүдсэн хийгээд хуран эс үүдсэн гэдэг эхний тодорхойлолтыг нотолсон хэрэг л дээ.


Сайхан бичлэгүүд тавьсанд баярлалаа. Хоосон чанар гэдэг нь хүн, амьтны сэтгэлд л оршдог зүйл. Түүнийг гадаад физик хуулиар таних илрүүлэх боломжгүй. Ялангуяа физикчид. Учир нь юмс үзэгдлийн хоосон чанар нь бидний сэтгэлгээний л хуурамч талын бодит төрх шүү дээ. Хоосон чанарыг илрүүлэх нь ч сэтгэлийн хэр зэрэг төвшинд таниж байгаагаар үр дүн нь тодорхойлогдоно. Энгийн бүдүүн сэтгэлд ойлгогдсон хоосон чанарын үр дүнд бид хэсэгхэн зуур л шунал хүслээс ангид байх бол нарийн доод төвшний сэтгэлдээ хоосон чанарыг оноход бүрмөсөн зовлонгоос салах боломж нээгддэг. Тиймээс юмс үзэгдлийн хоосон чанар болон сэтгэл хоёрын оролцоо нь зоосны хоёр тал байх учиртай. Түүнийг сэтгэлийн оролцоогүйгээр багажаар эсвэл туршилтаар илэрхийлэх боломжгүй. Хоосон чанар нь үнэндээ бодит ертөнцтэй тийм ч их холбоотой биш, хувь хүн болон түүний эргэн тойронд байгаа бодит байдал л холбоотой. Тиймгүйсэн бол нэг хүн хоосон чанарыг танихад л ертөнцийн бүх л амьтад бүгд гэгээрэх байсан биз дээ! Тэр хүн л өөрийн сэтгэлд буй юмс үзэгдлийг буруугаар харж байснаа ойлгосон хэрэг. Бусдад тэр нь ямар ч нөлөөгүй. Харин бусдад нөлөөгүй зүйлийг физикчид олж бас бусдад баталж итгүүлж чадна гэж үү!

Энд орж ирээгүй удсан байна шүү?.
хоосон чанарыг 3 янзаар тайлбарладаг. түүний нэг нь шүтэн барилдлага бөгөөд хамгийн энгийн тайлбар нь. Миний бодлоор орчин үеийн физикийн хамгийн чухал онолууд нь /жишээ нь: харьцангуйн онол, их нэгдлийн онол, М онол гэх мэт/ шүтэн барилдлага буюу харилцан үйлчлэл, нөлөөлөл хэрхэн ертөнцийн юмс, үзэгдэлд биеллээ олж байгааг харуулж байна уу? гэж боддог. масстай биес зүгээр өөрөө оршин тогтноод зогсохгүй, эргэн тойрондоо байгаа орон зай, цаг хугацаандаа нөлөөлж түүний хэрхэн хувирч өөрчлөгдөхөөс өөр бусад зүйлс хувирч өөрчлөгдөх нь хамаарч буйг харуулдаг. мөн эдгээр онолыг хүн болгон ойлгоод байдаггүй нэлээд ярвигтай философи талдаа, сэтгэхүй их шаарддаг мэт надад санагддаг. тооцоо болон туршлагаар зарим нь батлагдсан.
уг нь нэг зүйлийг судалж байгаа гэж би боддог. гэхдээ арга зам нь өөр. Гадаад янз бүрийг судалж түүний мөн чанарыг судлахыг шинжлэх ухаан гэдэг, харин буддизм бол өөрийн сэтгэлээ судалж түүний сайн чадваруудыг хөгжүүлж сэтгэлийн мөн чанарыг таних юм бол өөр бусад бүх зүйлийн мөн чанарыг илт мэднэ гэдэг.

_________________
чавхны холбооны тэргүүн


Top
   
PostPosted: Jun.13.11 9:41 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Feb.06.10 12:35 pm
Posts: 471
Location: ажил гэрийн хооронд
1. сайн муу зүйлсийн тухай.
ямар зүйлс сайн бэ? ямар зүйлс муу вэ? хүмүүсийн хамгийн их хүсдэг зүйлийг сайн гэж үзэх үү? хүмүүсийн хамгийх их айдаг зүйлийг муу зүйл гэж үзэх үү? хүмүүс ямар зүйлийг хамгийн их хүсдэг вэ? хүмүүс ямар зүйлээс хамгийн их эмээдэг вэ? хүсдэг зүйлстэйгээ хэр их учирдаг вэ? эмээдэг зүйлтэйгээ хэр их таардаг вэ?

_________________
чавхны холбооны тэргүүн


Top
   
PostPosted: Jul.02.15 12:13 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Sep.21.03 2:00 am
Posts: 6559
Location: Энд байхгүй байвал тэнд байгаа шүү. http://dusal.blogmn.net ;-)
Сайхан сэдэв байна...

_________________
:hey: www.dusal.net :look:


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 35 posts ]  Go to page Previous 1 2

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited