#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.14.18 2:50 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 35 posts ]  Go to page 1 2 Next
Author Message
PostPosted: Feb.15.10 8:56 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Feb.06.10 12:35 pm
Posts: 471
Location: ажил гэрийн хооронд
хоосон чанарын онол буюу сургаалын талаар та бүгд юу гэж бодож байна. Нагаржуна багш бол манай эриний өмнөх үед амьдарч байсан хүн хэдий түүний хоосон чанарын сургаалын зах зухаас нь шинжлэх ухаан дөнгөж л 20-р зуунаас л тайлж эхэлж байгаа биш үү тэр квант механик харьцангуйн онол гээд л ..

_________________
чавхны холбооны тэргүүн


Last edited by myagaa8441 on Feb.28.10 4:16 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Feb.15.10 9:03 pm 
Offline
Supsta Asuult Sambar
User avatar

Joined: May.21.02 11:17 pm
Posts: 15365
nuguu oroond orj irsen hurts gereld kuvtsasaa ulgudug nuhur tavorish mon u


Top
   
PostPosted: Feb.27.10 7:36 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Feb.06.10 12:35 pm
Posts: 471
Location: ажил гэрийн хооронд
хурц гэрэл хувцасаа өлгөнө гэж юу гэсэн үгийн...

_________________
чавхны холбооны тэргүүн


Top
   
PostPosted: Feb.27.10 7:39 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Feb.06.10 12:35 pm
Posts: 471
Location: ажил гэрийн хооронд
Энэтхэгийн эртний их сэтгэгч Нагаржуна багш хоосон чанарын сургаал буюу төв үзлийн буддын шашинд оруулж ирсэн. хоосон чанарын сургаалыг хүмүүс ойлгохдоо энэ бол их гутранги үзэл гэж ойлгодог энэ хорвоогийн бүх юм хоосон, харагдаж байгаа юмс хоосон гэнээ, жаргал зовлон гэж хүртэл хоосон гэнэ, шал утгагүй юм гэж ярьцгааж байхыг би сонсч байсан. гэхдээ сайтар тунгаан бодвол түүний утга төгөлдөр, үнэн бодитой болохыг мэдэж болно. хамгийн энгийнээр үүнийг зүгээр л юм бие даан ангид оршдоггүй харин тэдгээр нь харилцан шүтэн барилдаж оршдог гэдэг.
1. энэ сургаал ёсоор бол юмс нь цувиралт ба цувиралт бус чанарын харилцан шүтэлцээндээр оршдог гэдэг. үүнийг шинжлэх ухаан дөнгөж 20-р зуунд л олж мэдсэн. матери масс буюу бөөмлөг чанарын зэрэгцээ бас өчүүхэн бага ч гэсэн долгиолог чанартай, энергид өчүүхэн бага ч гэсэн масс буюу бөөмлөг чанар бий. жишээ нь гэрлийг долгион гэж үзэхийн зэрэгцээ фотон гэдэг бөөмсийн урсгал гэж үздэг. цувиралт бус гэдэг нь бөөмлөг гэсэн үг. цувиралт гэдэг нь долгиолог гэсэн үг. масс бол цувиралт бус буюу бөөмлөг чанарын хэмжүүр энерги бол цувиралт буюу долгиолог чанарын хэмжүүр. материд энэ хоёр чанар хоёулаа байгаа.
2. хувирамтгай ба хувирамтгай бус чанарын харилцан шүтэлцээ
хувирамтгай чанар гэдэг бол энергиийн их байдал. энерги ихтэй зүйл хувирч өөрчлөгдөн илүү энерги багатай хэлбэрт шилжих зүй тогтол байдаг. бүх зүйлс аль энерги багатай төлөвт оршин байх зүй тогтолтой. усыг хувинд хийхэд ёроолд нь байдаг. атомд электронууд аль энерги багатай орбиталд эхэлж байрладаг. юмс доош унадаг, энерги их байх тусам юмс улам тогтворгүй болдог. бүх бодисуудыг халааж задалж болно. уураг өөх тос химийн бүх нэгдэл тэр бүү хэл атомыг задалж пламз болгож болно.
3. юмс өөрчлөгддөг. хэрвээ юмс үнэн өөрийн мөн чанартай байсан болж хэзээ үл өөрчлөгдөх учиртай. жишээ нь машин байна. машиныг унаад бид хол газар очиж болно. дөрвөн дугуйтай. суудлууд цонх гээд тав тухыг хангадаг. гэхдээ түүнийг хэзээ нэг цагт эдвэрнэ гэдгийг бид мэднэ. мөн хэзээ нэг цагт түүнийг үйлдвэрлэсэн. үйлдвэрлээгүй бол машин гэж байхгүй. өөрөөр хэлбэл өөрийн мөн чанараасаа бүтсэн машин гэж байхгүй. хэрвээ машин өөрийн мөн чанараасаа бүтсэн байвал тэр угаасаа л байсан. түүнийг унаад хаашаа л хаашаа явж болно. дугуй нь хэзээ ч элэгдэхгүй. хурдтай явж байгаад хана мөргөхөд өчүүхэн төдий ч сэв гараргүй байх байсан. өөрөөр хэлбэл абсолют хатуу биет гэсэн үг. нөгөө талаас тэгж өөрчлөгдөж байгаа учраас тэр машин явж байгаа. түүний мотор дотор удаашруулсан тэсрэлт болоход поршин хөдөлж түүний хүчээр машин хөдөлж байгаа. хөдөлгөөн гэдэг нь өөрчлөлт өөрөөр хэлбэл ямар нэг зүйлийн байрлал цаг хугацааны хормоос хоромд өөрчлөгдөж байгааг хэлдэг юм. түүний поршингийн байршилын өөрчлөлтийг машин өөрийнхөө орон зай дах байршилын өөрчлөлт болгож байна. ингэж хөдөлхөд түүний дугуй элэгддэг. хэрвээ дугуйг элэгдэхгүй абсолют хатуу бие гэвэл түүнийг хийлэх хэрэггүй. зам дээр үрэлт үүсгэдэггүй тийм зүйл байх ёстой болно. гэхдээ дугуйг хийлдэг. үрэлт үгүй бол машины дугуй анхны байрандаа л хий эргэж болно.
4. шалтгаан үрийн шүтэн барилдлага. шалтгаан байхгүй байхад оршин байж байдаг зүйл гэж нэгээхэн бээр ч үгүй. жишээ нь тариа ногоо байна. улаан буудай тарихад улаан буудай ургана. улаан буудай тарихад төмс ургахгүй. хүн бүхэн эхээс төрдөг. эх нь төрөөгүй байхад байж байдаг хүн гэж байхгүй.
5. юмсын оршин байгаа гэдэг нь зөвхөн бидний сэтгэлийн ойлголтоос хэтрэхгүй.
жишээ нь би гэдэг бодол. бидний бие, оюун санаанаас өөр ангид тусдаа би гэж юм байхгүй. үүнийг та нар хүлээн зөвшөөрөх байх. гэхдээ бидний бие нь би биш. биеээс ангид оюун санаа ч би биш. тэхээр би гэж нэгэн цул мөн чанартай зүйл гэж байхгүй. би гэдэг нь бие махбодоос олдохгүй, оюун санаа ч биш, тэр хоёроос өөр тусдаа байхгүй. тэхээр хаана байна. өөр жишээ нь машин. машин гэдэг зүйл нь унаад явахад хүссэн газар хүргэдэг чанартай гэж бид боддог. гэхдээ машин гээд бидний бодоод байгаа тэр зүйл зөвхөн бидний хий төөрөгдөл төдий зүйл. тэгээд машинаас машиныг олье гээд хайя. нэг хаалгыг нь салгаад үүгээр бид хүссэн газраа хүрч чадах уу гэвэл хэн ч гэсэн чадахгүй гэнэ. тэгвэл энэ бол машин биш гээд хажуу тийш нь тавья. нэг дугуйг нь авья. түүнийг унаад явж болохгүй. мөн адил хажуу тийш нь тавьна. ингэсээр байгаад бүгдийг нь хажуу тийш нь хураах болно. юу ч үлдэхгүй. машин хаана байна. хүмүүс та түүнийг задлаад хажуудаа овоолчих лоо гэж хэлнэ. үнэхээр энэ машин гэж үү энэ овоолсон юмсыг унаад явж болох уу? мэдээж болохгүй. энэ ч гэсэн машин биш. мөн чанараасаа бүтсэн машин бол ямар ч эд анги гэж байхгүй нэгэн цул юм байх ёстой. гэхдээ тийм зүйлийг төмрөөр хийгээд дотор нь суувал хөдөлнө гэж байхгүй. өөрөөр хэлбэл машин гэж нэг юм байхгүй. тэдгээр овоолсон эд ангийг тодорхой эрэмбэ дарааллаар угсарч бензин тосоо хийж байж сая түүнийг унаад явж болно. машин гэж байхгүй ч бидэнд үнэхээр байгаа юм шиг бодогддог. машин гэж нэрлэдэг нэрийн төдий л зүйл бидний сэтгэлд л байдаг. өөр хаа ч байхгүй. яг үнэндээ гэвэл хумхын тоос тодорхой эрэмбэ дарааллаар харилцан шүтэн барилдаж бөөмс болоод тэр нь мөн харилцан шүтэлцэж арай том бөөмсөө үүсгээд тэр нь хоорондоо тодорхой шүтэлцээ харилцан үйлчлэлээр молекул ч гэдэг юм уу нэг тиймэрхүү дүрстэй болоод тэдгээрийг эд анги хэлбэртэй болгоод угсраад өнгөлөөд бензин тосоо хийгээд машин дүрсэд оруулж байна. ерөөсөө л янз бүрийн харилцан шүтэлцээ шалтгаан үрийн холбоо хамаарал л байна. тэр нь бидний нүдэнд дөрвөн дугуйтай биет шиг харагдаад тэгээд бид түүнийг унаад явж байгаа. маш олон харилцан шүтэн барилцан шалтгаан үрийн холбоо.
6. хоосон чанар бол дүрс. дүрс бол хоосон чанар. оршиж л байгаа бол хоосон чанартай. хоосон чанартай л бол оршин байна.
хоосон чанар гэдэг бол өөрчлөлт гэсэн үг. ямар нэг зүйл өөрчлөгдөж байж л оршин байна. ямар нэг биет гэрлийг ойлгоход бид түүнийг олж хардаг. тэр биет гэрлийг ойлгохдоо өөрөө мөн өөрчлөгдөнө. түүний жижиг хэсгүүдэд гэрэл нөлөөлж нөлөөлж буй хэсэг нь шингээгдэж зарим хэсэг нь нэвтэлж үлдсэн хэсэг нь ойно. хэрвээ нэг цул бие гэвэл гэрэл түүнээс 100% эргэж ойх ёстой болно. гэхдээ ингэж бодсон ч тэр биет өөрчлөгдөж л байна. ядаж гэрлийн фотон масстай учир импульс үйлчилж тэр биеийн хөдөлгөөн бага ч гэсэн өөрчлөгдөнө.
бидний харж мэдэрч амталж үнэрлэж сонсож байгаа бүх зүйлс бидний биеийн хэсгийн ямар нэг зүйлийг өөрчилж өөрсдөө ч мөн өөрчлөгдөхөд бид мэдэрч байгаа. ямар нэг зүйл үнэртэж байна гэвэл тэр зүйлийн жижиг хэсэг агаар тарж түүнийг зарим хэсэг нь хамарт орж үнэрлэж мэдрэхүйд очиж урвалд орж өөрөөр хэлбэл өөрчлөгдөх хувирахад түүнийг өөрчлөлт нь үнэрлэх эсийн ямар нэг урвал эсвэл дохиолол болон мэдрэлийн эсээр дамжин тархинд хүрэхэд бид тэр зүйл үнэртэж байна гэж мэддэг.
7. төрөхүй үгүй түрдэхүй үгүй. энэ нь юмс бий болно гэж байхгүй алга болно гэж байхгүй л гэсэн үг. жишээ нь 25 настай залуу байя гэж саная. тэр залуу 26 жилийн өмнө эсвэл бүр 50 жилийн өмнө байхгүй байсан. гэхдээ эцэг эх 2 нь секс хийгээд эр эс өндгөн эс 2 учрахад нэгдэж нэг эс болоод тэр нь олон олон эс болж эцэст нь хүн төрхийг олж 10 сарын дараа гэхэд эхээс төрнө. түүнийг биеийн эсүүдийг эхийн идсэн хоол уусан уснаас эхийн нь боловсруулан авсан уураг өөх тос эрдэс бодис зэрэг бүрдүүлнэ. юу гэсэн үг вэ? гэвэл тэр хүн огт байхгүй байж байгаад бий болчоогүй гэсэн үг. 26 жилийн өмнө юу байсан бэ гэвэл агаар, газар түүнээс ургах өвс ногоо түүнийг идэж байгаа үхэр хонь дэлгүүр байгаа бараа бүтээгдэхүүн ч гэх юм уу мөн урьд төрөлдөө байгаа сүнс. түүний эцэг эх агаараар амьсгалж түүний энергиэр өөрийн өндгөн эс эр эсийг боловсруулах энергиэ авч газар шорооноос ус эрдэс давсыг шингээж нарын гэрлээр боловсруулан шим тэжээл болгон ургаж байгаа хүнсний ногоог идэж мөн хангайн өвсийг идэж усыг ууж агаараар амьсгалсан малын махыг идэж голын эхээс хоолойгоор татаж хананаас гоожих усыг ууж тэдгээр эсийг бүрдүүлж байгаа тэр 2 эс нэг хөврөл болж томроход мөн байгаль дэлхийн хаа нэгтээ байгаа энерги буюу гэрэл, атом молекулууд буюу өвс ногоо агаар мал тэдгээрийг хувирган хийсэн төрөл бүрийн хоол хүнс унд хэрэг болно. тэхээр энд ямар нэг юм шинээр бий болсон биш харин зүгээр өмнө байсан юмсын байрлал, харилцан шүтэлцээ л өөрчлөгдсөн байна. :mrgreen:

_________________
чавхны холбооны тэргүүн


Last edited by myagaa8441 on May.03.10 2:40 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: May.01.10 10:54 am 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Feb.06.10 12:35 pm
Posts: 471
Location: ажил гэрийн хооронд
"Хуран үүдсэн хийгээд хуран эс үүдсэн, олон бус нэгэн бус, буй бус үгүй бээр бус, энэ завсар элдэв зүйл хурсан буюу" Нагаржуна.ImageImageImage Image Image Image Image Image

_________________
чавхны холбооны тэргүүн


Top
   
PostPosted: May.02.10 12:29 am 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Dec.17.04 11:15 pm
Posts: 2290
Location: GMT: +8.00 Latitude : 40.13.22 Longitude : 116.14.87
:angel:

_________________
I'm Happy


Last edited by tonashides on Sep.22.10 9:04 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: May.02.10 1:10 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Feb.06.10 12:35 pm
Posts: 471
Location: ажил гэрийн хооронд
анхны ойлголт чинь буруу байна хэхэ :mrgreen:

_________________
чавхны холбооны тэргүүн


Top
   
PostPosted: May.03.10 2:23 pm 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Jun.25.08 3:14 pm
Posts: 2160
Location: .Dark .
за байз тэгвэл энэ нагаржунагийн сургаали Буддын сургаали юм байна. Энэ насны бүх зүйлс зуурдийнх, хоосон шинж чанартай гээд л.... Тэгвэл яг энэ бүх хоосон шинж чанарын зорилго нь юу вэ?? Утга учир???

_________________
Ядарч байна. Бүү илүү чалч..


Top
   
PostPosted: May.03.10 2:35 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Feb.06.10 12:35 pm
Posts: 471
Location: ажил гэрийн хооронд
зорилгосоод байх юу байхав. угаасаа бүх юмс хоосон чанартай гэж сургадгийн. хоосон чанарын тодорхойлолт нь тэр дээр бичсэн байгаа. зүгээр л тэр хоосон чанартай гэдэг нь 20-р зуунаас зах зухаас нь шинжлэх ухаанаар тогтоогдож эхэлж байгааг нь л дээр харуулсийн. жишээ нь гравитаци хүч байдлаар биш огторгуйд тодорхой хэлбэр үүсгэсэн орон байдлаар байдгийг эйнштейн харьцангуйн онолоороо нотолсон. огторгуй хэлбэртэй гэдэг нь хуран үүдсэн хийгээд хуран эс үүдсэн гэдэг эхний тодорхойлолтыг нотолсон хэрэг л дээ.

_________________
чавхны холбооны тэргүүн


Top
   
PostPosted: May.08.10 5:27 pm 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн

Joined: Apr.23.10 6:58 pm
Posts: 334
Promise wrote:
за байз тэгвэл энэ нагаржунагийн сургаали Буддын сургаали юм байна. Энэ насны бүх зүйлс зуурдийнх, хоосон шинж чанартай гээд л.... Тэгвэл яг энэ бүх хоосон шинж чанарын зорилго нь юу вэ?? Утга учир???


Аливаа буй юмсын үнэн мөн чанар л байгаа юм. Мөн зөвхөн энэ нас гэлтгүй дараа төрөлийнх ч гэсэн тийм байх болно. Дараа төрөлдөө Гэгээрсэн Бурхан болоогүй л бол. Тэгээд ч хоосон чанар гэдэг ийм юм аа гэж тайлбарлах ч ёр нь хэцүү дээ. Уншиж байгаа хүмүүс нь юу билээ. Шууд уншаад л ойлгочих юм биш байх аа.


Top
   
PostPosted: May.18.10 11:28 am 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Feb.06.10 12:35 pm
Posts: 471
Location: ажил гэрийн хооронд
хоосон чанарын сургааль ёсоор бол юмсаас өөр тусдаа хоосон чанар гэдэг юм байхгүй. тэдгээр юмсаас ангид өөр бурхан ч гэдэг юмуу тэнгэр ч гэдэг юмуу тийм зүйл юмсыг үүсгэнэ гэж байхгүй. хэрвээ тийм бурхан байх юм бол тэр нь юмсад нөлөөлдөг гэсэн үг. харин юмсад нөлөөлнө гэдэг нь юмсыг мэдэрдэг гэсэн үг. мэдрэхгүй байсан бол юмсыг үүсгэх хэрэг байхгүй. тэртэй тэргүй юмсыг байгаа үгүйг нь мэдэрдэггүй юм чинь юмс байх үгүй нь түүнд хүртээлгүй. тэхээр тэр бурхан юмсыг бүтээдэг, бүтээснээ мэдэрдэг гэдэг нь бүтээсэн юмс нь мөн түүнд нөлөөлдөг гэсэн үг болно. тэхээр харилцан бурхан болоод бүтээсэн зүйл нь харилцан нөлөөлдөг юм чинь тэдгээр нь яг ч тусдаа бие даасан 2 зүйл биш харин харилцан үйлчлэлцэж байдаг нэг тогтолцооны бие биеэсээ хамаарч байдаг 2 бүрэлдэхүүн хэсэг болно гэсэн үг. гэхдээ бурхан бүтээгчийн тухай ихэнх сургаальд тэр бол абсолют өөрөөр хэлбэл үнэмлэхүй хэзээ ч өөрчлөгдөшгүй мөнхийн субьект гэж заадаг, үүнтэй учир зүй, логик зөрчилдөөд байгаа юм.
буддын сургаальд мөн дүрс бол хоосон, хоосон бол дүрс гэжээ. дүрс гэдэг нь бидний хүртэхүйд мэдрэгдэх багажийн заалтад өртөх бүхий л зүйлс юм. хоосон чанар бол бүхий л зүйлсийн оршин байх, мөн үүсч, хөгжиж доройтох устах нөхцөл нь юм. хоосон чанаргүйгээр юмс оршин байдаггүй мөн үүсдэггүй, мөхдөггүй, нүдэнд харагдаж гарт баригдаж амтлагдаж үнэртэж сонстох боломжгүй болно.

_________________
чавхны холбооны тэргүүн


Last edited by myagaa8441 on Sep.24.10 10:47 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: May.19.10 6:10 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Apr.29.09 6:35 pm
Posts: 7644
Location: The mind is everything. What you think you become.
дор хаяж энэ сэдвээ хоёр хуудас дүүрэн мэдээлэлтэй болгоно биз дээ
их сонирхолтой байна

_________________
Love is the beauty of the soul


Top
   
PostPosted: May.22.10 3:48 am 
Offline
Asuult Precious Member

Joined: Mar.01.05 1:43 pm
Posts: 9772
Location: харанхуй орчлонд нэг ч гэсэн зул бадамлан асах болтугай.
бодолгүй болох. өөр юм байхгүй. бодол байгаа цагт хүн шунана хүснэ тачаана.

_________________
0 хязгаар мөн үү.


Top
   
PostPosted: May.30.10 12:14 am 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Feb.06.10 12:35 pm
Posts: 471
Location: ажил гэрийн хооронд
эртний грект хоорондоо зөрчилддөг философийн 2 урсгал байдаг байжээ. та бүгд мэдэх байх. асуудал нь гэвэл ертөнцийн ямар нэг биетийг хуваагаад жижигсгээд байвал хязгааргүй хуваагдах уу? эсвэл ямар нэг ертөнцийг бүрдүүлдэг суурь хамгийн жижиг хэсэгт хүрээд зогсох уу? хязгааргүй хуваагдана гэж аристотель болоод түүнийг дагалдагсад үздэг байхад демокрит болоод түүнийг дагагчид үл хуваагдах хамгийн жижиг хэсэг байдаг түүнийг атом гэнэ хэмээн үздэг байжээ. энэ асуудал одоо ч маргаантай хэвээрээ байгаа. эхлээд атом гэдэг юм байгаа эсэх нь тодорхойгүй байсан харин дараа нь химийн шинжлэх ухааны ололтоор атом молекул байдаг гэдэг тогтоогдсон 19-р зууны сүүлээр атом нь эгэл хуваагдашгүй хэсэг биш харин ч нийлмэл бүтэцтэй зүйл болох нь тогтоогдсон. протон электрон нейтроноос тогтдог. гэхдээ эдгээр нь эгэл бөөмс гэж нэрлэгдсэн ч 20-р зууны дундуур тэдгээр нь мөн кварк гэдэг илүү жижиг хэсгээс тогтдог нь тогтоогджээ. мөн протон электрон нейтроноос гадна өөр олон эгэл бөөмс байдаг тэдгээрийн дотор эсрэг бөөмсүүд хүртэл байдаг. жишээ нь электрон түүний эсрэг бөөм болох позитрон 2-г мөргөлдүүлэхэд тэр нь цахилгаан соронзон долгион болон хувирна. тодорхой урттай цахилгаан соронзон долгионыг бид нүдээрээ хардаг бид ерөнхийд нь гэрэл гэж нэрлэдэг долгионы уртаас нь хамааруулж өнгүүдэд хуваадаг. тэхдээ грекээс ч өмнө манай эриний өмнөх 6-р зуунд эртний энэтхэгт хамгийн жижиг хэсэг бий гэж сургадаг жайнизм, вайшешик зэрэг гүн ухааны урсгал байсан. харин нагаржуна багшийн дундад зам мөр төв үзлийн сургаалиар яаж үзэх бол... :mrgreen:

_________________
чавхны холбооны тэргүүн


Top
   
PostPosted: Jun.17.10 12:10 am 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Feb.06.10 12:35 pm
Posts: 471
Location: ажил гэрийн хооронд
тэгэхээр үл хуваагдах орчлон ертөнцийг бүрдүүлэгч хамгийн жижиг хэсэг байна гэж үзье. өөрөөр хэлбэр юмсыг хувааж жижиглэх хязгаар нь тэр жижиг хэсэг гэсэн үг. тэр жижиг хэсэг бол хуваагдашгүй, хуваагдашгүй учраас устаж алга болдоггүй, өөрчлөгддөггүй гэсэн үг. өөрчлөгддөггүй гэдэг нь бусад өөртэйгөө ижилхэн жижиг хэсгүүдтэй харилцан үйлчлэлцдэггүй гэсэн үг. яагаад гэвэл бүх зүйлс бусадтай харилцан үйлчлэлцэнэ гэдэг нь өөрөө өөрчлөгдөж /жишээ нь масс ба энергийн эзэлхүүний үзүүлэлт нь өөрчлөгддөг/ мөн бусад биетийг өөрчилж байж явагддаг. тэхээр тийм жижиг хэсэг бусадтайгаа харилцан үйлчлэлцдэггүй юм чинь байвал тус тусдаа салангид л байх болно. тэхээр тэр нь илүү том макро зүйлсийг үүсгэх боломжгүй болно. яагаад гэвэл ямарваа нэг холбоо нь жишээ нь химийн холбоо гэхэд 2 ба түүнээс дээш атомуудын электронуудын харилцан үйлчлэл байдаг.
тэхээр эндээс нэг дүгнэлт гарна. орчлон ертөнцийн суурь хуваагдашгүй устгагдашгүй хамгийн жижиг хэсэг гэж байхгүй.
тэгвэл дараагийн хувилбар орчлон ертөнцийн матери хязгааргүй хуваагдана. өөрөөр хэлбэл материйг хуваагаад л байвал хязгааргүй жижиг хэмжээтэй хүртэл хуваагдаж болно гэсэн үг. ямар нэг хамгийн жижиг хэсэг гэдэг юм байхгүй гэсэн үг болно. хэрвээ хамгийн жижиг хэсэг гэдэг юм байхгүй юм бол тэр нь өөрөөсөө арай илүү том нарийн нийлмэл жижиг хэсгийг үүсгэх боломжгүй. яагаад гэвэл матери гэдэг нь шууд зүгээр л матери байх ёстой буюу молекул атом протон электрон кварк гэх мэт илүү жижиг бүтцүүдэд шатлан задарч үүсгэх учиргүй болно л доо. ямар нэг жижиг хэсэг байж байж илүү том нарийн нийлмэл жижиг хэсгийг тодорхой тоогоор тодорхой эрэмбэ дараалал харилцан үйлчлэлцэлд орж байж л үүсгэж байгаа шүү дээ.
тэхээр одоо яах болж байнаа... :xi: :??:
энд л төв үзэл буюу дундад зам мөр хэрэг болж байгаам даа. :mrgreen:

_________________
чавхны холбооны тэргүүн


Top
   
PostPosted: Jul.04.10 12:16 am 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Feb.06.10 12:35 pm
Posts: 471
Location: ажил гэрийн хооронд
there's no spoon.
http://www.youtube.com/watch?v=dzm8kTIj ... re=related

_________________
чавхны холбооны тэргүүн


Top
   
PostPosted: Jul.04.10 12:34 am 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Feb.06.10 12:35 pm
Posts: 471
Location: ажил гэрийн хооронд
за тэгээд хоосон чанарыг ононо гэдгийг төсөөлөх гэхээр хамгийн түрүүнд матрикс киноны хэсэг л санаанд ордгийн. загварчлан төсөөлнөө гэж...
http://www.youtube.com/watch?v=zyd_xliZM3U
бидний хүрээлэн байгаа ертөнцийг хэрхэн хоосон чанар үүсгэж, тэр нь хамгийн жижиг хэсгийг тэр хэсэг арай томыгоо тэгээд ..... кварк, эгэл бөөмс, атом, молекул, бодис, биет, эргэн тойрон, дэлхий, нарны аймаг, оддын бөөгнөрөл, галактик, галактикийн бөөгнөрөл, ........ , орчлон ертөнц .... эдгээрийг мэдрэх байх гэж бодож байна.

_________________
чавхны холбооны тэргүүн


Top
   
PostPosted: Jul.04.10 12:41 am 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: Jun.06.10 9:47 pm
Posts: 962
Location: Ulaanbaatar
Нагаржуна багшийн ном нь байдаг юм боловуу байдаг бол хаанаас олж авах вэ


Top
   
PostPosted: Jul.04.10 12:45 am 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Feb.06.10 12:35 pm
Posts: 471
Location: ажил гэрийн хооронд
Rudoll wrote:
Нагаржуна багшийн ном нь байдаг юм боловуу байдаг бол хаанаас олж авах вэ

философи талаас нь сонирхвол философийн сурах бичгүүд дээр товчхон боловч байдаг. харин өмнөх нийгмийн үед нэг философичийн матерлист диалектик талаас нь бичсэн нэг ном байдгийн. МУИС-ийн нийгмийн ухааны номын санд би уншиж байсан. Харин зүгээр айлдсан сургаалиуд нь шүлэг хэлбэрээр бичигдсэн номнууд байдаг. гэхдээ илүү шашны талаасаа лдаа.

_________________
чавхны холбооны тэргүүн


Top
   
PostPosted: Jul.07.10 10:26 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Feb.06.10 12:35 pm
Posts: 471
Location: ажил гэрийн хооронд
http://unuudur.blog.gogo.mn/read/entry80844

_________________
чавхны холбооны тэргүүн


Top
   
PostPosted: Jul.13.10 5:55 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Mar.07.06 1:54 pm
Posts: 9659
Location: Хоёр зууны өмнөх тосгон.
myagaa8441 wrote:
Rudoll wrote:
Нагаржуна багшийн ном нь байдаг юм боловуу байдаг бол хаанаас олж авах вэ

философи талаас нь сонирхвол философийн сурах бичгүүд дээр товчхон боловч байдаг. харин өмнөх нийгмийн үед нэг философичийн матерлист диалектик талаас нь бичсэн нэг ном байдгийн. МУИС-ийн нийгмийн ухааны номын санд би уншиж байсан. Харин зүгээр айлдсан сургаалиуд нь шүлэг хэлбэрээр бичигдсэн номнууд байдаг. гэхдээ илүү шашны талаасаа лдаа.





Gandangiin nomiin sand suuj bolno. Nomnuud ni zondoo l bga shu de, nadad l gehed haand ilgeesen zahidal (ulamjlalt orchuulga ni: sadand ilgeesen zahidal) nom ni bga. Nomiin sanguudaar ch bj l bga. :wink:

_________________
Зүүд бас мөрөөдөл...


Top
   
PostPosted: Aug.12.10 10:30 am 
Offline
Гялалзагч Гишvvн
Гялалзагч Гишvvн
User avatar

Joined: Aug.17.09 10:49 am
Posts: 41
Shougy. wrote:
myagaa8441 wrote:
Rudoll wrote:
Нагаржуна багшийн ном нь байдаг юм боловуу байдаг бол хаанаас олж авах вэ

философи талаас нь сонирхвол философийн сурах бичгүүд дээр товчхон боловч байдаг. харин өмнөх нийгмийн үед нэг философичийн матерлист диалектик талаас нь бичсэн нэг ном байдгийн. МУИС-ийн нийгмийн ухааны номын санд би уншиж байсан. Харин зүгээр айлдсан сургаалиуд нь шүлэг хэлбэрээр бичигдсэн номнууд байдаг. гэхдээ илүү шашны талаасаа лдаа.





Gandangiin nomiin sand suuj bolno. Nomnuud ni zondoo l bga shu de, nadad l gehed haand ilgeesen zahidal (ulamjlalt orchuulga ni: sadand ilgeesen zahidal) nom ni bga. Nomiin sanguudaar ch bj l bga. :wink:


Sadand ilgeesen zahidal haa saiguil bgaashdee.huwitai bol chamd yg odooch oldono.

_________________
La Dolce Vita


Top
   
PostPosted: Sep.19.10 9:09 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Feb.06.10 12:35 pm
Posts: 471
Location: ажил гэрийн хооронд
юмс өнгөгүй. :mrgreen:

_________________
чавхны холбооны тэргүүн


Top
   
PostPosted: Sep.20.10 5:35 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Mar.07.06 1:54 pm
Posts: 9659
Location: Хоёр зууны өмнөх тосгон.
Хоосон дотор чанар оршино.
Чанар дотор хоосон оршино...

Эд бүгд нэгдмэл нэг зүйл биш ч гэлээ тус тусдаа зүйл бас биш...

Спойлер байхгүй...

_________________
Зүүд бас мөрөөдөл...


Top
   
PostPosted: Sep.24.10 10:49 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Feb.06.10 12:35 pm
Posts: 471
Location: ажил гэрийн хооронд
би чи бид тэд юмс бүгд нэг зүйл биш ч гэсэн бас тусдаа зүйл биш.

_________________
чавхны холбооны тэргүүн


Top
   
PostPosted: Oct.27.10 4:41 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Mar.07.06 1:54 pm
Posts: 9659
Location: Хоёр зууны өмнөх тосгон.
Энэ дээхнэ байгаа бичлэгийн спойлер хэсэгт спойлер байхгүй гэж бичсэн хүртэл уул нь хоосны талаар хэлсэн юм. Хүмүүс нээх ач холбогдол өгөөгүй болтой...


Юмс хоосон чанартай гэдэг бол юм байхгүй хоосон гэсэн үг биш, харин юмс бие даан эгнэгт оршихыг үгүйсгэсэн, юмыг хоорондын шүтэн барилдлага, харьцангуй чанарт нь авч үзнэ гэсэн хэрэг болно.
Ингэхлээр хоосон чанарын сургаал нь нэг талаар мөнхөд баримтлах үзэл, нөгөө үгүйсгэх үзэл аль алиныг няцаасан дундад үзэл юм.

_________________
Зүүд бас мөрөөдөл...


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 35 posts ]  Go to page 1 2 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited