#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.14.18 10:12 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 176 posts ]  Go to page Previous 1 2 3 4 57 Next
Author Message
PostPosted: Nov.07.09 7:35 pm 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн
User avatar

Joined: Sep.23.09 8:34 pm
Posts: 333
Танзан хорвоод өнгрүүлсэн сүүлийн өдрүүдээ 60 ширхэг мэндчилгээ бичиж, шуудан зөөгчөөс тэднийг тараахыг хүсжээ. Удалгуй Танзан насан эцэс болжээ.
Мэндчилгээ нь:

Quote:
Би энэ хорвоогоос халилаа.
Энэ бол миний сүүлийн захиа.

Танзан
27.06.1892 он


гэсэн байв.


Top
   
PostPosted: Nov.15.09 6:22 am 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн
User avatar

Joined: Sep.23.09 8:34 pm
Posts: 333
uuganaa_cn wrote:
Би Supreme Master Chinghai.н сургаалийг нь дагаж хүндэтгэж явдаг хүн. Саяхан Бодь Мөрийн Зэргийг уншиж дуусаад дараа нь Аюурзаны Зэн Буддизмыг уншлаа. Эхний 50 хуудаснаас юу ч ойлгосонгүй. Дараагийн 20 хуудсыг уншаад бүгдийг ойлгочих шиг санагдав. 90 дэх хуудсанд ирэхэд эргээд юу ч ойлгоогүй мэт. Ойлгохын тулд, хүлээсгүй сэтгэхийн тулд итгэж биширдэг сургааль бурхан юм бүхнээ тархинаасаа эргээд цэвэрлэх хэрэгтэй бололтой. Тийм үү? 8O
Мухардалд оров. Хана Мөргөв. :gallery:

Битгий хана мөргө.

Мэдлэг болгон мухардал. Битгий мухард.

Нэгэн гэлэнмаа модоор бурхны дүрс урлаж, алтаар бүрж гэнэ. Тэрийгээ байнга өөртөөн тээж, унтахдаа хүртэл байнга хажуудаа байлгаж, байнга хүж зул асааж өргөдөг байж гэнэ.
Гэтэл гэлэнмаа анзаарсан нь: өнөөх хүжийн утаан салхинд хийсээд байж. Буддадаа үнэртэн өргөх санаатай, гэлэнмаа хүжээ модон буддыхаа хамарных нь хажуудхан нь утддаг болж гэнэ. Улмаар өнөөх модон эдлэлийх нь хамарны үзүүр харлаж, хачин гээчийн, муухай царайтай юм болсон гэдэг.


Top
   
PostPosted: Dec.12.09 12:04 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: Jan.12.06 11:28 am
Posts: 1189
Нэгэн зэнгийн их багш хааны ордны хаалганы өмнө ирэхэд цэргүүдийн хэн нь ч зогсоох гэж оролдсонгүйд цааш явж, суудал дээрээ залрах хааны өмнө очжээ.
“Танд юу хэрэгтэй вэ?” хэмээн зочноо таньсан хаан асуув.
“Би энэ дэн буудалд хоноглох гэж ирлээ.” гэж багш хариулав.
“Гэхдээ энэ бол дэн буудал биш, миний ордон шүү дээ.”
“Танаас өмнө энэ ордон хэнийх байсныг асууж болох уу?”
“Миний эцгийнх. Тэр нас барсан.”
“Харин түүнээс өмнө?”
“Миний өвөг эцэг. Тэр ч бас тэнгэрт хальсан.”
“Энэ газар хүмүүс түр хугацаагаар амьдраад цааш явдаг байхад, би танаас дэн буудал биш гэсэн үг сонсов уу даа?”


Reader0111 wrote:

_________________
МӨӨР МӨӨР


Top
   
PostPosted: Apr.29.10 3:29 pm 
Offline
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн

Joined: Apr.29.10 2:33 pm
Posts: 2
Үнэхээр цэцэглэл бадрал

Нэгэн баян хүн зэнгийн багшаас:
-Миний гэр бүлийн цэцэглэл бадрал үеэс үед үргэлжлэн дэлгэрч байхыг бэлэгдсэн үг бичиж өгөөч гэж хүсжээ. Зэнгийн багш том цаас аваад:
“Эцэг үхэв, хүү үхэв, ач үхэв” хэмээн биччихэж.
Баян уурлан бачимдан:
-Би чамаас миний гэр бүлийн аз жаргалыг бэлгэдсэн ерөөлт үг бичиж өгөхийг гуйсан байхад ингэж хоржоонтойгоор тоглоом хийх чинь ямар учир шалтгаан байна? Гэж хашгирахад, зэнгийн багш:
Би ерөөсөө тоглоом хийх гээгүй байна. Хэрэв чиний хүү чамаас түрүүлээд үхчихвэл, чиний хувьд хамгийн золгүй явдал болно биз дээ? Хэрэв чиний ач хүүгээс чинь түрүүлээд үхэх юм бол, та хоёрын сэтгэл зүрх эмтэрч урагдах нь гарцаагүй. Хэрвээ чиний гэр бүл, үр удам үеийн үед миний энд бичсэн шиг дарааллаар үхэл нүүрлэж байвал, тэр нь амьдралын зөв зүй тогтол болно.
Үнэхээр цэцэглэн бадрал гэж би үүнийг л нэрлэх байна даа хэмээн тайлбарлажээ.


Top
   
PostPosted: May.28.10 6:25 pm 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн
User avatar

Joined: Sep.23.09 8:34 pm
Posts: 333
Их сургуулийн нэгэн оюутан Гасантай уулзахдаа асууж гэнэ:
-Та христийн Библийг уншиж байв уу? гэж.
-Үгүй, надад уншиж өгөөч? гэж Гасан хариулж гэнэ.
Оюутан Библийг нээж, Матайн номноос иш татаж гэнэ:
"Та нар юунд санаа зовно уу? Талыг цэцэг харагтун, хэрхэн ургахыг. Тэднийг хэнч усалдаггуй, арчилдаггуй. Гэвч Соломон хаан хүртэл энэ талыг цэцэг мэт ганган байж чадаагуй. Маргаашийн өдөрт санаа тавьж зовоож хэрэггүй, учир нь маргаашийн юм маргаашдаа л хамаатай" гэж. (Энэ миний санаж байгаагаар бичсэн юм шүү, яг үгчлэн би сайн санахгуй байна)

Гасан хариуд нь:
-Үүнийг хэлсэн хэн ч бай- тэрийг би гэгээрсэн хүн гэж хэлнэ шүү? гэжээ.

Оюутан цааш нь уншиж гэнэ:
"Асуугтун, хариулагдах болно. Хайгтун, эгвэл олно. Тогшигтун, тэгвэл нээгдэнэ. Хайсан бүгдэнд олдож, тогшсон бүхэнд хаалга нь нээгдэх болно" гэхэд, Гасан:

-Гайхалтай! Үүнийг хэлсэн хэн нь ч бай- Будда болход их ойрхон байжээ! гэжээ.


Top
   
PostPosted: Jun.01.10 6:39 pm 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн
User avatar

Joined: Sep.23.09 8:34 pm
Posts: 333
Нэгэн зэн багш захаар явж байтал, махны худалдагч ба худалдан авагч хоорондоо ярьж байхыг сонсож гэнэ:
-Байгаа махнаасаа хамгийн сайныг нь өг! гэж.
Гэтэл худалдагч:
-Надад байгаа нь л сайн нь байна- чамд алийг нь өгөхөө мэдэхгүй байна! гэж хариулжээ.
Үүнийг сонссон багш гэгээрсэн гэдэг.


Top
   
PostPosted: Jun.01.10 6:48 pm 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн
User avatar

Joined: Sep.23.09 8:34 pm
Posts: 333
Нэгэн үдэш Шийчири Кожүн судар судлаж байтал, хурц сэлэм барьсан нэгэн дээрэмчин орж ирж, аминдаа хайртай бол мөнгө өг! гэжээ.

Шичири хариулж гэнэ: Надад бүү садаа бол, мөнгө тэнд байгаа гээд, ажлаа цааш нь үргэжлүүлжээ. Удалгуй ажлаа тасалдуулж:
-Багаханыг үлдээгээрэй, би маргааш татвар төлөх хэрэгтэй. гэжээ.

Дээрэмчин ихэнх мөнгийг нь аваад, гарах гэтэл: Бэлэг өгсөн хүнд талархаж сураагуй юмуу? гэж Шичири асууж гэнэ. Дээрэмчин талархаж, одож гэнэ.

Хэдэн өдрийн дараа тэр дээрэмчин баригдаад, хэргээ хүлээж гэнэ. Шичири гэрчээр дуудагдахад, Шичири шүүхийн өмнө хэлж гэнэ:
-Энэ хүн лавтай хулгайч биш- надаас бэлэг авч, баярлалаа гэж хэлсэн.
Дээрэмчин ялаа эдэлж дууссаны дараа Шичиридээр ирээд, шавь нь болсон гэдэг.


Top
   
PostPosted: Jun.03.10 5:17 pm 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн
User avatar

Joined: Sep.23.09 8:34 pm
Posts: 333
Нэгэн баян хүн Сэнгай багшийг гэр бүлийнхээ үеийн үед дамжих баялаг болгон, хананы бичиг бүтээж өгөөч гэж гуйж гэнэ.
Сэнгайү том гээчийн цаасандээр: "Эцэг үхнэ, хүү үхнэ, ач хүү үхнэ" гэж бичжээ.
Үүнд баян хүн уурлаж:
"Та аз жаргалын ерөөл бичих байтлаа, яагаад надаар тохуурхана бэ?" гэжээ.

Сэнгай хариуд нь: "Тохуурхасан юм байхгуй ээ. Гэвч таныг өнгөрхөөс өмнө таны хүү өнгөрвөл, үлдсэн та хоёрт маш их гуниг бухимдал авчрах болно. Эсвэл таны ач хүү аав өвөө хоёроо түрүүлж үхвэл, үлдсэн та хоёр мөн л зовлонд унана. Харин энэ цаасандээр бичсэний дагуу болбол, байгалийн жам гэнэ. Үүнийг би жинхэнэ баялаг гэж нэрлэдэг." гэж хариулсан гэдэг.


Top
   
PostPosted: Jun.04.10 3:25 am 
Offline
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
User avatar

Joined: Jun.12.06 11:00 pm
Posts: 1538
Location: Бархасбадь/Европа

_________________
http://youtu.be/y6Sxv-sUYtM


Top
   
PostPosted: Jun.09.10 3:17 am 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн
User avatar

Joined: Sep.23.09 8:34 pm
Posts: 333
Цайны ёслолын мастер Сэн но Рикю багандээр цэцэг өлгөхөөр шийдэж гэнэ. Мужаанд цэцэгтэй сагс өгөөд, дээш доош болгохыг доороос нь харж хэлж байж гэнэ. Нэг баруун тийш нь, нэг зүүн тийш нь. Дээшээ, жаахан доошоо. Эцэстээ нэг байраа олоод, "Яг наад газраа" гэж Сэн но Рикю ашгуй нэг хэлж гэнэ.

Мужаан цайны мастерыг сорихын тулд, сагс хадах газраа мартсан дүр эсгэж, дахин асууж гэнэ. "Энд үү?" гэж асуун, янз бүрээр үзүүлж гэнэ. Гэвч мастерын хэмжээний мэдрэмж маш нарийн байсан тул, өмнөх заасан газраа дахин яг олж харуулсан гэнэ.


Top
   
PostPosted: Jun.17.10 12:33 am 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн
User avatar

Joined: Sep.23.09 8:34 pm
Posts: 333
Танзан Экидо хоёр шавартай замаар явж байв. Бороо орж байв гэнэ. Замын уулзвардээр тэд нэгэн царайлаг охин зам гарч чадахгүй зогсож байв. Танзан охиныг үүрээд, зам гаргаж өгөөд, замдаа гарч гэнэ.
Экидо үг хэлсэнгүй. Тэд сүмдээ ирсний дараа л хэлж гэнэ:
-Лам хүн эмэгтэй хүнд ойртох ёсгүй. Тэр тусмаа царайлаг ялдам охидод. Энэ бол их аюултай. Чи яагаад тэгэв? гэж асууж гэнэ.
-Би тэр охиныг уулзвардээр орхисон. Чи түүнийг үүрсээр хэвээрээ байгаа юм уу? гэж Танзан хариулж гэнэ.


Top
   
PostPosted: Jun.19.10 12:40 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.06 10:38 pm
Posts: 2870
Location: Дэлхи хэмээх гарагт
Azar wrote:
Танзан Экидо хоёр шавартай замаар явж байв. Бороо орж байв гэнэ. Замын уулзвардээр тэд нэгэн царайлаг охин зам гарч чадахгүй зогсож байв. Танзан охиныг үүрээд, зам гаргаж өгөөд, замдаа гарч гэнэ.
Экидо үг хэлсэнгүй. Тэд сүмдээ ирсний дараа л хэлж гэнэ:
-Лам хүн эмэгтэй хүнд ойртох ёсгүй. Тэр тусмаа царайлаг ялдам охидод. Энэ бол их аюултай. Чи яагаад тэгэв? гэж асууж гэнэ.
-Би тэр охиныг уулзвардээр орхисон. Чи түүнийг үүрсээр хэвээрээ байгаа юм уу? гэж Танзан хариулж гэнэ.


Энэ их түгээмэл үлгэр юм. Дармападагийн үлгэрээс мөн харж болно.

_________________
Сайн сайхан ямагт ялна.


Top
   
PostPosted: Jun.19.10 12:44 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.06 10:38 pm
Posts: 2870
Location: Дэлхи хэмээх гарагт
Azar wrote:
Цайны ёслолын мастер Сэн но Рикю багандээр цэцэг өлгөхөөр шийдэж гэнэ. Мужаанд цэцэгтэй сагс өгөөд, дээш доош болгохыг доороос нь харж хэлж байж гэнэ. Нэг баруун тийш нь, нэг зүүн тийш нь. Дээшээ, жаахан доошоо. Эцэстээ нэг байраа олоод, "Яг наад газраа" гэж Сэн но Рикю ашгуй нэг хэлж гэнэ.

Мужаан цайны мастерыг сорихын тулд, сагс хадах газраа мартсан дүр эсгэж, дахин асууж гэнэ. "Энд үү?" гэж асуун, янз бүрээр үзүүлж гэнэ. Гэвч мастерын хэмжээний мэдрэмж маш нарийн байсан тул, өмнөх заасан газраа дахин яг олж харуулсан гэнэ.


Сэн но Рикюгийн тухай нэмж хэлэхэд тэрээр Японы байлдаант ванлигуудын (Сэнгокү) эринд (1430-1570) амьдарч байсан ба тэр үеийн чадварлаг цэргийн жанжин, феодал ноён Ода Нобүнагагийн цайны багш байсан.

_________________
Сайн сайхан ямагт ялна.


Top
   
PostPosted: Jun.24.10 7:50 pm 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн
User avatar

Joined: Sep.23.09 8:34 pm
Posts: 333
Нэгэн илдийн мастер хэлж гэнэ:
"Хүний амьдралд сурах үе шат гэж бий. Эхний үе шатанд хүн сурдаг- гэвч ямар ч үр дүнгүйгээр сурдаг. Улмаар хүн өөрийгөө мөн бусдыгаа туршлага үгүй гэж боддог. Ийм хүн хэнд ч хэрэггүй. Хоёрдугаар шатанд хүн сурдаг боловч, өөрийн ба бусдын алдаа дутагдал бүгдийг олж харж сурдаг. Энэ үе шатандаа мөн адил хэнд ч хэрэггүй. Гуравдугаар үе шатандаа хүн чадвараа таньж мэдэж, бусдын талархалд баярлаж, найз нарынхаа дутагдалд харамсдаг. Энэ хүн хэрэгтэй байж мэднэ. Хамгийн дээд шатандаа хүн юу ч мэддэггүй мэт болдог."


Top
   
PostPosted: Jun.26.10 7:48 pm 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн
User avatar

Joined: Sep.23.09 8:34 pm
Posts: 333
Хятадад нэгэн хүн луунд их дуртай байж. Хамаг хувцсаа мөн гэрээ, гэрийн тавилгаа луугаар чимж гэнэ. Лууны хаан тэр хүний сонирхлыг нь харж, тэр хүнтэй уулзахаар шийдэж гэнэ- цонхоор нь шагайж хартал, хятад хүн ухаан нь балартаж, айснаасаа болж үхсэн гэдэг.


Top
   
PostPosted: Jun.27.10 9:00 am 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: May.04.08 3:19 am
Posts: 4459
Location: Floating through moonlight...
Хятадын их багш Созанаас,

- Энэ хорвоо дээр хамгийн үнэтэй зүйл юу вэ? гэж асуужээ.
- Үхсэн муурын толгой гэж их багш хариулсан байна.
- Яагаад тэр билээ?
- Яагаад гэвэл хэн ч түүнийг үнэлж чадахгүй.
:-)

_________________
GREEN NATION!


Top
   
PostPosted: Jul.01.10 11:03 pm 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн
User avatar

Joined: Sep.23.09 8:34 pm
Posts: 333
Хоёр лам салхинд хийсэх туг хараад, нэг нь "Cалхи хийсэж байна!" гэж хэлэхэд, нөгөөх нь "Үгүй, туг хийсэж байна!" гэв. Үүнийг сонссон нэгэн хөгшин мэргэн: "Оюун ухаан хийсэж байна" гэв.


Top
   
PostPosted: Jul.09.10 3:17 pm 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн
User avatar

Joined: Sep.23.09 8:34 pm
Posts: 333
Зэн коаныг хэлэлцэх тусдаа сэдэв гаргаж болох юм.
Дэмий хоосон яриа хассанд баяртай байна, хайгч мэдээллээ олох юм байна.


Top
   
PostPosted: Aug.08.10 10:04 pm 
Offline
Гялалзагч Гишvvн
Гялалзагч Гишvvн
User avatar

Joined: Aug.24.03 6:55 pm
Posts: 41
Location: korea
Bidnii ZEN geed bui zuil bol tuunii tuhai bidniil bodolshuudee.Minii zen oor met,tseejleed unshaad baih koan baihgui.Taarsan uzelch bhgui.Aya ZEN-g bid oorsdoo,harj oorsdool zohoin.Ter bol hooson bas hoosonch bish.Chi ZENgiin tuhai yariagui,bi ZEN tuhai sonsoogui.


Last edited by ay_bayaraa on Aug.08.10 10:18 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Aug.08.10 10:07 pm 
Offline
Гялалзагч Гишvvн
Гялалзагч Гишvvн
User avatar

Joined: Aug.24.03 6:55 pm
Posts: 41
Location: korea
Anhnaasaa chamaas nuugdsan suil gej baigaagui.Chi oorool sohor basan hereg


Top
   
PostPosted: Aug.26.10 1:06 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.06 10:38 pm
Posts: 2870
Location: Дэлхи хэмээх гарагт
ay_bayaraa wrote:
Anhnaasaa chamaas nuugdsan suil gej baigaagui.Chi oorool sohor basan hereg

:wd:
Дармаг бид л хараагүй болохоос байсаар байсан... Харин Будда түүнийг нээж, бидэнд зааж өгсөн...

_________________
Сайн сайхан ямагт ялна.


Top
   
PostPosted: Aug.26.10 1:51 am 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: May.04.08 3:19 am
Posts: 4459
Location: Floating through moonlight...
Azar wrote:
Зэн коаныг хэлэлцэх тусдаа сэдэв гаргаж болох юм.
Дэмий хоосон яриа хассанд баяртай байна, хайгч мэдээллээ олох юм байна.



харин тэгвэл зүгээр бишүү, :wd:

энэ сэдэв саихан шүү, :-D

_________________
GREEN NATION!


Top
   
PostPosted: Sep.04.10 1:04 am 
Offline
Гялалзагч Гишvvн
Гялалзагч Гишvvн
User avatar

Joined: Aug.24.03 6:55 pm
Posts: 41
Location: korea
Ciceron wrote:
ay_bayaraa wrote:
Anhnaasaa chamaas nuugdsan suil gej baigaagui.Chi oorool sohor basan hereg

:wd:
Дармаг бид л хараагүй болохоос байсаар байсан... Харин Будда түүнийг нээж, бидэнд зааж өгсөн...

Budda bidend yuch neej,zaaj ogoogui.Budda tsetseg tasdan awaad orgon buh humuust uzuulsen


Top
   
PostPosted: Sep.04.10 1:22 am 
Offline
Гялалзагч Гишvvн
Гялалзагч Гишvvн
User avatar

Joined: Aug.24.03 6:55 pm
Posts: 41
Location: korea
Onoodor bi torson.Onoodor bi amidraj.Onoodor bi uhen.


Top
   
PostPosted: Oct.27.10 4:50 pm 
Offline
Зохиолч
User avatar

Joined: Mar.01.10 4:14 pm
Posts: 88
Location: www.zaya13.blogspot.com
Azar wrote:
Нэгэн зэн багш захаар явж байтал, махны худалдагч ба худалдан авагч хоорондоо ярьж байхыг сонсож гэнэ:
-Байгаа махнаасаа хамгийн сайныг нь өг! гэж.
Гэтэл худалдагч:
-Надад байгаа нь л сайн нь байна- чамд алийг нь өгөхөө мэдэхгүй байна! гэж хариулжээ.
Үүнийг сонссон багш гэгээрсэн гэдэг.


Надад байгаа бүхэн сайн мах. Чи алийг нь ч хамаагүй сонгоод ав. Чиний сонгож авсан сайн нь байх болно.

_________________
♫♪ I LoVe MiCkeY MoUsE ♫♪


Top
   
PostPosted: Mar.05.11 2:07 am 
Offline
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Ноёлон Ноёрхогч Гишvvн
User avatar

Joined: Jun.20.10 10:35 pm
Posts: 1084
Location: UB
Del...


Last edited by a_gi_alt on Mar.16.11 5:07 am, edited 1 time in total.

Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 176 posts ]  Go to page Previous 1 2 3 4 57 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited