#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Jul.23.18 1:43 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 125 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 Next
Author Message
 Post subject: Yu
PostPosted: Oct.05.09 6:40 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Apr.12.02 10:54 pm
Posts: 3717
Location: Insulin shock therapy
danzan ravjaa eeree joohon sex taldaa setgedeg baisan uu?


Top
   
 Post subject: Re: Yu
PostPosted: Oct.05.09 6:45 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Apr.29.09 6:35 pm
Posts: 7644
Location: The mind is everything. What you think you become.
typ wrote:
danzan ravjaa eeree joohon sex taldaa setgedeg baisan uu?

vgvi gej bodoj bna..sudlad vzel dee
dahij ene sedev deer iimerhvv zvil bichihgvi bhiig hvsie

_________________
Love is the beauty of the soul


Top
   
 Post subject: Yu
PostPosted: Oct.05.09 6:47 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Apr.12.02 10:54 pm
Posts: 3717
Location: Insulin shock therapy
nogoon dari... tegeed ter hamriin hiidiin tend boov had gej baidguu geech


Top
   
PostPosted: Oct.05.09 7:18 pm 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн
User avatar

Joined: Sep.23.09 8:34 pm
Posts: 333
За тэр доодхын явдлын тухай би сонсоогуй юм байна. Сонин хүндээ сонин байх.
Цаасан шувууны сургааль нь энэ байна:


Quote:
Говийн ноён хутагт Д.Равжаа
“Цагийн жамыг тодруулагч Цаасан шувуу” хэмээх сургаал

Гурван эрдэнэд итгэнэ.
Хязгаар газрын нэгэн хүн (төр гэрэлтийн) тавьдугаар оны барс сарын арван наймны шөнө зүүдэлсэн нь:
Нэгэн хүн цаасан шувуу нисгэж байна. Тэр цагт өөр нэг хүн ирээд нисгэгч хүнээс ийн асуув.
Энэ шувууг хийхэд хямд буюу? хэмээвэл
- Хямд гэв.
Бас өөр хийхэд хямд юу вэ? хэмээвэл
- Муу үйл хямд гэв.
Ямар юм цөөн бэ? хэмээвэл
- Өөрийн биеийг үл өмөөрөгч хүн цөөн гэв.
Ямар юм олон бэ? хэмээвэл
- Сэрэмжгүй муу заяатан олон гэв.
Ямар юм муухай вэ? гэхэд
- Үл мэдэгч муухай гэв.
Юу сайхан бэ? гэхэд
- Саруул ухаан сайхан гэв.
Юу хортой вэ? гэхэд
- Өст сэтгэл хортой гэв.
Юу тустай вэ гэхэд?
- Сайхан сэтгэл тустай гэв
Юу худал вэ? гэхэд
- Энэ нас худал гэв.
Юу үнэн бэ? гэхэд
- Гурван эрдэнэ үнэн гэв.
Юу муу вэ? гэхэд
- Хүний номгүй нь муу гэв.
Юу сайн бэ? гэхэд
- Чин зориг сайн гэв.
Энэ цагийн хүний жам ямар вэ? гэхэд
- Аяа, аяа хохой, энэ цагийн хүний явдлыг санах тутам
Ертөнц лүгээ нөхцөхийн чагтага тасран, зүрх догдлох мэт энэ бөлгөө.
Бурхныг тахиснаар сууж тээршаана.
Номыг сонссоор сууж уйдна.
Хуврагтай ханилсаар сууж боолоо хийнэ.
Өөрийн бол нохойг ч болов өмөөрнө.
Бусдын бол бурхныг ч болов орхино.
Баялаг бол дайсныг ч болов аргадна.
Гуйрамч бол эцэг эхийг ч болов орхино.
Олзтой бол биеэ ч болов хөлсөлнө.
Зориг үгүй бол буянаас ч болов зайлна.
Дурлавал мэдсээр байж хулгайг ч болов бахадна
Зохиолдвол адтай ч болов нөхөцнө.
Буруудвал дээдсийг ч болов доромжилно.
Хэрэглэвэл амраг саднаас салахуйд ч үл зовно.
Эс хэрэглэвэл тангаргаа эвдэвч санаа амар сууна.
Дагавал хов үгээр ч болов болно
Зөрчвөл хааны цаазаар ч болов давна
Аяа бас, Зарим мэргэд номыг мэддэг гээд алдрыг эрнэ.
Зарим ноёд эрхийг олоод дайсныг хураана.
Зарим баяд эдийн төлөө өөрөө сүйднэ.
Зарим эр атаа заргаар юмаа барна.
Зарим эм өөрийн өнгө царайгаар зовно.
Аяа бас, Шавь хүн ламыг үл ойшооно.
Түүнчлэн хөвгүүн нь эцгийн үгийг үл сонсоно.
Хүүхэн хүн эхийн сургаснаар үл явна.
Шавь хүн ламаас ноёдыг илүү хүндэлнэ.
Хөвгүүн хураахаас тараахыг үйлдэнэ
Хүүхэн хүн эцэг эхээс эрийг илүү өргөнө.
Залуу нь хөгшнөө басна.
Хөгшин нь залуугаа үл тооно.
Идрүүд нь хал барина.
Мунагсад нь далд орохыг хүснэ.
Аяа бас, Үйлийг өр мэт үл санана.
Номыг самуун үг мэт үл дурсана.
Үхэхийг унтахын төдий үл санана.
Рашааныг умдааны төдий үл хэрэглэнэ.
Судрыг мөнгө мэт үл хадгална.
Сайн үгийг сонсовч мартана.
Муу үгийг алба мэт зарлана.
Авах бол уул мэт боловч чамлана.
Өгөх бол нэг цэн ч болов харамлана.
Цухалдвал өөрөө ч болов боож үхнэ
Нөхөцвөл хүний төлөө байх юмаан ч бол орхино
Буяныг худалдааны төдий үл хэрэглэнэ
Хилэнцэт үйлэнд аяндаа мэрэгшинэ
Итгэсэн саднаас уурлавч салж үл чадна
Энэрэгч ламыг дуудавч зайлна.
Чөлөө үгүй боловч жил бүр будаа авахаар явна.
Чөлөө байвч авралын оронд мөргөхөөр үл явна
Дээдсийн асуувч үл хэлнэ
Амрагаа эс асуувч шивнэнэ
Бусдын гэмийг намрын үүл мэт элбэг үзнэ
Өөрийн гэмийг нарийн тоосны төдий үл шинжилнэ
Дээдэстэй зөрчинө
Нөхөдтэй тэмцэнэ
Доордсыг дарлана
Аргатай нь авна
Аргагүй нь алдана
Сайн хүн ганцаардана
Шалиг хүн омогтой болно
Олонтой учрахдаа ярина
Ганцаар явахдаа дуулна
Үнэн үгтэн омогтны тоонд орно
Башир үгтэн цэцний суудалд сууна
Эд эвдрэхийг хайрлана
Эв эвдрэхийг үл хайрлана
Салалцаад гаслалдана
Учралдаад хууралцана
Хүний муу хэлэхээс айна.
Сүнс зовохоос үл айна
Зововч хичээлийг мал жин хоёрт гаргана
Жаргах боловч шамдлыг итгэл уншихын төдий үл үүсгэнэ
Аяа бас, тусын хариуд хор хийх хүн олон буй
Ачийн хариуг мэдэх хүн цөөн
Хилэнцийг мэдэвч хийх хүн олон
Номыг мэдэвч бүтээх хүн цөөн
Сүсэглэвч зарлигийг үл авах хүн олон
Гэмтнийг үзэвч хагацаж чадах хүн цөөн
Зовлонг танивч үл сэхээрэх хүн олон
Жаргалыг хүсэвч сайн явах хүн цөөн
Зусар үг хэлбэл баярлагчид олон
Өөрийн гэмийг хэлбэл үл гомдогчид цөөн.
Эрхэлж муу үгээр тогловол хадгалагчид олон
Энэрч харамгүй сургавал авагчид цөөн
Аяа бас, адис авахын урьд сайн мууг харна
Эрдмийг авахын урьд гэмийг шинжилнэ
Албанд явахын урьд өөлж туршина
Өөрөө гарсны сүүлд юу гэхийг туршина
Хүнд өгөхийн урьд үгүй хэмээн туршина
Хүнийд очихын урьд хэн буйг асууна
Сүжиглэхийн хамт сэжиг төрнө.
Эрдмийг эрэхийн хамт гэмийг эрнэ.
Саданд учрахын хамт дайсныг асууна.
Амгаланг бүтээхийн хамт зовлонг үүсгэнэ.
Үнэн үг хэлэхтэй хамт худлаар чимнэ.
Нэг зөв явахтай хамт хэдэн буруу явна.
Аяа бас, Хариугүй өглөг үл өгнө.
Харгүй сайхан сэтгэлээр үл санана.
Атгаггүй амархан сууж үл чадна.
Аргачлалгүй явдал үл явна
Юмыг тоололгүй алба үл гаргана
Зүгээр суугаад, алдрын төлөө эд мал зарагчид олон
Өвдөж сандравч хайргүй өргөгчид цөөн
Муу үйл үйлдээд үл гэмшигчид олон
Сайн явдлыг яваад баярлагч хүн цөөн
Аяа бас, Хүндлэлийг ямба хэмээнэ.
Ёсыг алба хэмээнэ.
Ихэстэй учирвал зусардахыг бодно.
Энгийн нөхөртэй учирвал үг авахыг бодно.
Энэ цагийг олны хэрэг хийх
Хүний зовлон хэмээвэл:
Цайруу явбал хүний гарт орно.
Хардаж явбал муу үйл арвидна.
Шударга явбал олонтой үл таарна.
Башраар явбал номтой үл таарна.
Чанга хурц явбал өстөн олон болно.
Дуугүй номхон суувал толгой дээр гарна.
Дундуур зэрэг явбал тэнэг гэж сонжлогчид олон.
Гуйж хэлбэл эрэмшинэ.
Ширүүн хэлбэл доордоно.
Аргаар хэлбэл баширтай болно
Үнэн хэлбэл ойшоохгүй болно.
Худал хэлбэл хүндгүй болно.
Олноос зөвшвөл санаагаа үл хэлнэ.
Ганцаар шийдвэл зөрүүд болно.
Магадгүй загнавал итгэмжгүй болно
Ойр суувал явдлаас зайлна.
Хол явбал орхив хэмээн санана.
Болзоогүй явбал томоогүйд тооцно
Олон үг хэлбэл чалчаа хэмээнэ.
Дуугүй суувал ихэмсэгт бодно.
Хянаж хэлбэл хартай хэмээнэ.
Гэмтэй нь гэмгүйдээ ноцно
Гэмгүй нь гэмтнийг өмөөрнө.
Эвлэвэл хардана.
Эвдэрвэл гомдоно.
Аяа бас, ганцаар муу явах мөртөө бусдыг жишээ татна.
Хүний хүчээр сайн яваад гэдрэг эрэмшинэ.
Хүний нэрээр нүүр олоод биед нь хүчирхэнэ
Хүний юмаар баяжаад элдэв бардмыг өгүүлнэ
Дээр явбал атаархана.
Доор явбал дарлана.
Энэ цагийн Алаглагч ноёд,
Идэгч түшмэл
Хариу бодогч өглөгийн эзэд
Тэмцэлдэгч ардаас эхлэн
Ертөнц ба номын зүг тэвч:
Суудлын төлөө олох нэр,
Эдийн төлөө номлох ном
Алдрын төлөө үйлдэх буян,
Өмгийн төлөө шүтэх шавь тэргүүтэн
Муу явдлыг өөрөө үйлдээд
Цагийг муу хэмээнэ.
Арван хар, таван завсаргүй тэргүүтэн хязгааргүй муу үйл ба
Дөрвөн махбодын хор тэргүүтэн хорлол ба
Найман зовлон тэргүүтэн зовлон ба
Хүн ба хүн бусын эрх тэргүүтэн
Энэ ертөнцийн аль мууг өгүүлж хаа барах вэ
Товчилбол: Сансрын гянданд үйлээр хүлэгдэж,
Мунхгийн харанхуй дотор тачаангуйгаар согтож
Урины мэсийг барин омгоор түлэгдэж
Атаагаар агсамнан
Гаслант зовлонгийн эвэршээлээр эмгэнэх
Амьтан бүгд хөөрхий
Зүрхэн үгүй энэ насны хавцгайн дотор
Авралын чагтага тасраад
Авах гээхийн нүд тэсэрсэн
Амьтан бүгд хөөрхий.
Уурлавал дуу үл гарах
Баярлавал олныг чалчих
Ихсээс мятрах
Багад хөөрлөх
Ичгүүргүй амьтан хөөрхий
Даарвал хувцас
Халууцвал сүүдэр
Өлсвөл хоол
Цангавал унд
Зүдэрвэл нойрын төдий
Өнөө маргаашийн төдий
Туйлбаргүй сэтгэлтэн хөөрхий.
Муу авъяасаар нэрвэгдэж
Оюуны хүчээр сулраад
Аргагүй бологчид хөөрхий
Тэсэхүйеэ бэрх муу заяанаас гараад
Гайхамшгийн амгалант хүний биеийг олоод
Энэ мэт зовлонгийн үйлийн үрийг эдлэгч
Амьтан бүгд даанч хөөрхий хэмээв.
Тэр цагт нөгөө хүн бас ийн асуув:
Аяа, энэ мэт муу цагт
Үнэнийг санагч хүн
Ямраар явбал болох вэ? гэсэнд
Нисгэгч хүн өгүүлрүүн:
- Аяа, нөхрийн дээд сэрэмж мөн боловч
Лам, эцэг, эх гурван ачтанаа бүү хард.
Эрдмийн дээд эв мөн боловч
Хилэнцэт нөхөртэй бүү нөхөц.
Учраад хэлэлцдэг жам мөн боловч
Хэмжээгүй үг бүү хэл.
Бурхнаас илүү аврал үгүй тул
Сүжиглээд дамжиг бүү үйлд.
Номоос илүү эрдэм үгүй тул
Суралцаад омог бүү үүсгэ.
Хуврагаас илүү өмөггүй тул
Хүндлээд гэм бүү эр.
Маныг хорлогч нисваанис мөн тул
Сэтгэлийг харуулдаж хориг тавь хэмээв
Тэр хүн бас ийн асуув:
Сургаал хэрэгтэй хүн ямар вэ?
Хэрэггүй хүн ямар вэ? гэсэнд
Нисгэгч хүн өгүүлрүүн:
Үл мэдэгч мунхаг, ухаангүй хүнд сургаал хэрэггүй.
Өөрийн биеийг тоосон омогтой хүнд сургаал хэрэггүй.
Өгүүлсэн үгийг үл авагч хүнд сургаал хэрэггүй.
Үзсэний дараагаар л мартагч хүнд сургаал хэрэггүй.
Эгэл хэрэггүй хүсэлд шунагч хүнд сургаал хэрэггүй.
Ихэс дээдсээс дутаагч хүнд сургаал хэрэггүй.
Илт үзтэл гангалагч хүнд сургаал хэрэггүй
Элдэв баширт нөхөдтэй ханилагч хүнд сургаал хэрэггүй.
Энгийн гэмгүй нөхөртэй үтээрхэгч хүнд сургаал хэрэггүй
Их суудлыг хүсэж нэрэлхэгч хүнд сургаал хэрэггүй.
Энэ хойт хоёр явдлын сүүлийг үл бодогч хүнд сургаал хэрэггүй гэв.
Учрыг ухах саруул ухаантай хүнд сургаал хэрэгтэй.
Үнэнийг баригч шударга хүнд сургаал хэрэгтэй.
Улмаар буяныг хураагч хүнд сургаал хэрэгтэй.
Очирдар ламын зарлигийг хадгалагч хүнд сургаал хэрэгтэй.
Олон эзэд ноёдыг хүндлэгч хүнд сургаал хэрэгтэй.
Үхэх, өвдөхийн зовлонг сэхээрэгч хүнд сургаал хэрэгтэй.
Үлэмж дээдийн номыг эдлэгч хүнд сургаал хэрэгтэй.
Өвгөд эмгэдийг өргөгч хүнд сургаал хэрэгтэй
Сургагч нь:
Зоргоор бус үнэнээр болвол сургаж болно
Зориуд бус халамжлах сэтгэлээр болвол сургаж болно
Зовлонт үйлээс зайлуулагч болвол сургаж болно
Өөрөө эс мэдэвч дээдийн зарлигтай бол сургаж болно.
Үлэмж мэргэн биш ч омог сэтгэлгүй бол сургаж болно гэв

Тэр хүн:
- Тийм бөгөөс надад
Мэдэхэд хямд
Хийхэд хялбар
Явахад амар
Санахад томъёотой
Нэгэн сургаал айлдаж хайрлана уу?
Гадна биеийн явдал
Дотоод хэлний үг
Нууц сэтгэлийн чиг
Гурвуулны ерөнхий байдлыг ямар мэт явах вэ?
Гадаад амины аж төрөх
Дотоод их, бага төрийн нууц явдал
Дээдийн номыг бүтээх зэргийг ямар мэт явах?
Жаргах цагт санах санаа
Зовох цагт хатамжлах сэтгэлийг
Надад айлдаж хайрла? хэмээсэнд
Нисгэгч хүн өгүүлрүүн:
- Гадаад биеийн явдал гэвэл:
Ёстныг хүндэл.
Настныг баярлуул.
Ачтанаа өргө.
Бачтанаас зайл.
Сайнаас бүү сал.
Садныг бүү эр.
Олон бүү арилж.
Огт бүү харамла.
Олон дараагаар хэрэггүй явдлыг бүү арвитга
Онц зөрүүлхэж дээдсээс бүү сал
Муу нөхөртэй бүү нөхц
Зүйл бүрийн хувцас бүү өмс.
Зүг тал үгүй бүү гайхуул.

Хэлний өгүүлэх хэмээвэл:
Хэрцгийлж хэрүүл бүү үүсгэ.
Хэгжүүрхэж омог бүү үүсгэ.
Хэлбийж олон янз бүү урва.
Саваагүй тохуун үг бүү хэлэлц.
Санамсаргүй үг бүү хэл.
Эвлэж муу санаатантай бүү зөвш
Эвдэрч олон зан бүү гарга
Хордож бусдын гэмийг бүү малт.
Ховсорч хэрэггүй үг бүү зөө.
Хуурч элдэв башир бүү хэл.
Хоцорч нөхөр үгүй бүү суу хэмээв.

Сэтгэлийг чиг гэвэл:
Шинжлэлгүй бүү сэтгэ.
Сэрэмжгүй бүү зальхайр.
Гэнэт нөхрийг бүү итгэ.
Гэндэж хүнээс бүү урьт.
Буруу юмыг бүү өмөөр.
Бусдын юманд бүү шуна.
Бузгай дээрэнгүй бүү загна.
Бузар хилэнцийг бүү үүсгэ.
Чөлөөгүй гэж бүү алгас.
Чадал үгүй байж бусдыг бүү дуурай.
Магад дээдсийг олж нөхөрлө.
Муу явдалтнаас насад дутаа.
Санасан бүрийг бүү хөөцөлд.
Салах учрахад бүү гомд
Буянтай санаанаас бүү холд
Бодь сэтгэлийг бүү март.

Нийтийг товчилбол:
Самуун хүнтэй бүү учир
Санасан бүрийг бүү ярь
Тэр энэ гэж бүү эрэлх
Тэгэх ингэх гэж бүү зарла
Сонжилбол бүү уурла
Сонирхож бүү урва
Өгвөл эд мөн.
Сахивал санваар мөн.
Хүлцвэл хуяг мөн.
Хичээвэл мөр мөн.
Эс мартвал бясалгал мөн.
Мэдвэл билиг мөн.
Мунхаг хүнтэй оролдвол
Үйлийн үрийг үл мэдэх тул өөрөө гутна.
Хүсэлтэй хүнийг чанга хоригловол
Гансрах тул аргаар номхотго.
Ууртай хүнийг ширүүн хэлбэл
Аюул болох тул урмаар ухуул.
Омогтой хүнийг дарлавал
Хорсох тул нэр цолоор баясга.
Дээрэнгүй хүнийг хөгжөөвөл
Хэрэг гарах тул их битгий хэрэгс.
Атаач хүнд нүүр эс өгвөл
Гомдох тул сайхан загна.
Харамч хүн ширхэг утсыг ч болов
Харамлах тул арилжаа бүү хий.
Зусарч хүнтэй нөхөрлөвөл
Зоргоор болох тул дорд суудлыг барьж
Ховч хүнтэй хэлэлцвэл
Бусдын гэмийг сонсох тул бүү итгэ.
Их хүнийг эс нүүрдвэл
Өмөг үгүй болох тул ёсын төдий сайхан хүндэл.
Боол хүнийг эс баярлуулбал
Явдал хождох тул бага сага юм өг.
Өр бүү хий.
Өглөг бүү тасал.
Хулгай бүү хий.
Ховсоргон бүү загна.
Олноос зөвш.
Онц өөрийн санааг сүүлд гарга.
Хэлбэл бүү буц.
Санавал бүү март.
Хүнийг нүүрчилж
Хэргийг буруу бүү болго.
Хүнд чиг үгүй загнаж
Сайхан зан үгүй бүү суу.
Эд хэмээвэл, ертөнцийн ёсны сургаал болой.
Эдүгээ номын ёсны сургаал хэмээвэл:
Биеийг тороос алдуулсан шувуу мэт
Аглагийг шүт.
Хэлний үгийг хивийн зангиа мэт
Алдралт үгүй боо.
Урьдын хийсэн хилэнцээс
Хор уусан хүн мэт хашир.
Магад гарах буянт сэтгэлийг
Амь мэт энхрийл.
Хилэнцэт нөхрөөс
Аварга могой үзсэн мэт зайл.
Буяны саданг Өөрийн толгой мэт өргө.
Сэтгэлийн эрдмийг
Яст мэлхийн гишүүн мэт нуу.
Усгал зөөлөн занг
Мөрний урсгал мэт ундраа.
Чин зориг, хичээнгүйг буугийн сум мэт чиглэ.
Гурван эрдэнийн үйлст морь, нохой мэт зүтгэ.
Олон хамаг амьтанд сал онгоц мэт
Боол сэтгэлийг барь.
Тангараг цааз хоёрыг
Шил толь мэт хайрла.
Өөрийн гэмийг Салхи мэт алдаршуул.
Зөв болвол бүхэнд дайсан боловч үйлд.
Буруу бол хааны суудалд суулгавч зайл.
Буян болох бол хилэнц мэт боловч үйлд.
Хилэнц болох бол буян мэт боловч тэвч.
Үлгэрлэвэл: Хүнтэй адил боловч
Ороолон бол бүү учир.
Галзуутай адил загнавч
Дээдэс төрөлхтөн бол шүт.
Түүнчлэн, билиг буй бөгөөс
Эрдэм үл болох юм нэг ч үгүй.
Сүсэг буй бөгөөс
Адис үл гарах юм нэг ч үгүй.
Хичээнгүй буй бөгөөс
Үл бүтэх юм нэг ч үгүй.
Бодь сэтгэл буй бол
Нөхөр үл болох амьтан нэг ч үгүй хэмээв

Тэр цагт, билигтэй бол юм бүгд эрдэм болох учир юу вэ? хэмээсэнд
Үлгэрлэвэл:
Чулуун хор эмч хүнд эм
Таарах өвчинд рашаан
Зүгээр хүнд хор болсон мэт
Шимийг нь авбал өчүүхэн юм ч
Их эрдэм болох нь олон буй.
Хорхой тэжээж авсан шүлс
Магнаг болохыг үз.
Энэ үест:
Билиг, сүсэг, хичээнгүй, бодь дөрөв
Ялгал, оньс, эрдэм, сайн дөрөв
Үүнийг номлох зүйл эгээршгүй боловч
Олонх нь гарын хөтөлбөрөөс сурч болох
Товчийн төдий өгүүлбэл:
Сүсэг үгүй бол бурхныг шүтэж үл чадна.
Бурхныг шүтэж эс чадвал
Зарлигийг дагаж эс чадна.
Зарлигийг эс дагавал
Ишийн эрдмийг үл олно.
Түүнийг үл олбоос
Онол үл төрнө
Тэр хоёр үгүй бол
Авах, гээхийн алин ч үгүй буруудна.
Хичээнгүй үгүй бол
Туурвисан үйл хэрэггүй өнгөрнө.
Бодь сэтгэлтэй хүн
Нялх ч боловч олныг айлгана.
Хорлох сэтгэлтэй хүн
Идэр хүчтэй боловч дайсныг арвитгана.
Алаг үгүй сэтгэлтэй хүнийг
Амьтан бүр өрөвдөнө.
Бус бас жаргах цагт
Ташуурал үгүй сэтгэлийг барь
Хайртай хэмээгч нь дотуурчилсны нэр.
Хилэгнэх гэгч урины нэр.
Жаргах гэгч нь нойрын нэр.
Их хурц гэгч нь омгийн нэр.
Харилхана гэгч атааны нэр.
Үгийг урвуулж хэлбэл
Мөн чанар нь таван хорын нэр буй.
Өвчин бага боловч үхлийн шалтгаан.
Будаг бага боловч өнгө урвуулахын шалтгаан.
Буян бага ч болов туслахын шалтгаан.
Гал бага ч болов түлэхийн шалтгаан.
Нүгэлт нөхөр хол ч болов хорлохын шалтгаан.
Бусдын өргөмжлөлийн үгэнд хөөрөлгүй
Насанд өөрийн сэтгэлийг нам дарж явтугай.
Сайн, муу хоёрыг сэтгэлээс ялгадаг.
Тус хор хоёрыг үйлдвэрээс таньдаг.
Үнэн, худал хоёр сүүлдээ тодордог.
Жаргал, зовлон хоёр
Өөрийн үйлээс болдог тул
Сэтгэлийг шантралгүй
Буянтай сэтгэлийг хадгалбал
Үхэвч санаа амар буй.
Учир үгүй цааз үл байна.
Уг үгүй үр үл байна.
Санал үгүй үг үл хэлнэ
Саадгүй буянаас үл хожимдох тул
Үйлдвэр юу үйлдэвч
Шалтгааныг шинжил хэмээв
Тэр цагт, нөгөө хүн:
Товч нь юу вэ? хэмээсэнд
Нисгэгч хүн өгүүлрүүн:
- Аврал бүгдийн товч лам мөн.
Санваар бүгдийн товч сэрэмж мөн.
Үзэл бүгдийн товч үнэн үзэл мөн.
Санаа бүгдийн товч мөнх бус мөн.
Ном бүгдийн товч сэтгэлийг номхтгох мөн.
Таван махбод бүгд
Огторгуй махбодод хурна.
Таван хор бүгд
Мунхаг сэтгэлд хурна.
Дурдаж мэдвэл сансар нирваан бүгд
Сэтгэлийн чанараас үл давна.
Үлгэрлэвэл:
Хоосон хумхийн тоос цугларсаар
Арвидвал шороо болно.
Шороо арвидвал уул болно.
Чийг арвидвал ус болно.
Манан арвидвал үүл болно.
Туйпуу арвидвал балгад болно.
Түүнчлэн бие үгүй хоосон сэтгэл
Буруудвал нисваанис болно.
Нисваанис арвидвал там боловсорно.
Зөвдвөл буянт мөр болно.
Буян арвидвал бурхан болно.
Энэ мэт элдэв зүйлийн үзэгдэл
Бүгд шүтэн барилдлага
Үзэгдлийн төдий хоосон хэмээхийн агаарт
Зүүд замхрав хэмээн хэдэн
Сайн, муу, үнэн, худал үгсийг
Наадмын төдий бичсэн
Цагийн жамыг тодруулагч
Цаасан шувуу хэмээгдэх нэжгээд үе төгсөв
Ом сайн амгалан болтугай
Олон амьтанд тус болж
Орчлонгийн далай ширгээд
Онолын эцэст хүрч
Огоот арилсан бурхан болох болтугай!


Top
   
PostPosted: Nov.19.09 4:32 pm 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Joined: Oct.21.09 4:13 pm
Posts: 4
Location: Ulaanbaatar
Үнэтэй мэдээлэл оруулж байгаа та бүхэнд баярлалаа. Би тэгж байгаад нэг урт сэдэв нээе гэж бодож байгаа. Одоогоор бичих арга барилаа сонгох дээр жаахан учраа олохгүй байна. Хамгийн гол нь хүмүүс бурхан шашны яриа гараад ирэнгүүт л өөрсдөд нь огт хамаагүй юм шиг эртний хүмүүсийн төөрөгдөл, мунхруулга гэж ойлгоод тээршаагаад байх юм. Шашинг үгүйсгэдэг хүн ч байсан шимтэн уншихаар бодож бичвэрээ хийхээр төлөвлөж байгаа гэх үү дээ.
За тэгээд дахин баярласнаа илэрхийлье. Бидэн шиг залуус удахгүй маш олон болно, улмаар Монгол түмнээс минь сэтгэлийн их гэгээ цацарч, тэр нь сүйрлийн ирмэг дээр ирчихээд учраа олохгүй тэвдэж буй дэлхийн олон ард түмэнд авралын замыг гэрэлтүүлж өгнө гэдэгт би итгэдэг...
Сэтгэл гэгээрэх болтугай...


Top
   
PostPosted: Nov.20.09 12:34 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Apr.29.09 6:35 pm
Posts: 7644
Location: The mind is everything. What you think you become.
тэр ерөөл бат оршиг :-)

_________________
Love is the beauty of the soul


Top
   
PostPosted: Nov.23.09 3:06 am 
Offline
Олныг Гайхуулагч Гишvvн
Олныг Гайхуулагч Гишvvн
User avatar

Joined: Feb.26.09 8:10 pm
Posts: 225
сайн байцгаана уу ?? би ер нь Шашин энэ тэр гэдэггүй л дээ гэхдээ би аль нэг шашиныг доошоо хийж доромжлох дургүй,,тэр улс орны соёл түүх бүгд шингэсэн байдаг юм,,, ер нь ажиглаад байхад Буддын шашин нь бусад шашинуудыг бодвол арай л шинжлэх ухаан талдаа ойрхон юм шиг байгаа юм магадгүй миний ард түмэн буддын буюу Зонховын шашин шүтдэг болохоор тэгдэг ч байж магадгүй л юм,,,,,,,


Top
   
PostPosted: Nov.25.09 7:10 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Apr.29.09 6:35 pm
Posts: 7644
Location: The mind is everything. What you think you become.
Сайн байна уу?
Энэ дэд форумд орж ирж өөрийн үнэт санал бодлоо бидэнтэй хуваалцаж байгаад тань тун их талархаж байна.

_________________
Love is the beauty of the soul


Top
   
PostPosted: Dec.17.09 6:29 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Mar.07.06 1:54 pm
Posts: 9658
Location: Хоёр зууны өмнөх тосгон.
Буддизм – нь шашны гүн ухааныг судалдаг бөгөөд м.э.ө 5-6 зууны үед энэтхэгт үүссэн юм. Буддизмыг үндэслэгч нь энэтхэгийн хун тайж Сиддхартха Гаутама бөгөөд хожим түүнийг Будда хэмээн нэрийддэг болсон. Буддизм нь Энэтхэгийн зүүн хойд ариун соёлын газар үүссэн түүхтэй, түүнээс хойш мянга мянган жилийн турш энэтхэг төдийгүй ихэнх улс үндэстэний заавал байх филисофын гүн ухаан болсон.

Нэг зуун жилийн турш буддизм нь 18 шашны бүлэг болгон худаагдаж ирсэн бөгөөд хоорондын үзэл бодол ялгаатай байсан учир хуралдаан зарлан м.э.ө 447 онд Раджагрихе., м.э.ө 367 онд Вайшави., 3-р зууны эхэн үед Паталирутре хэмээн ангилж байсан ба харин бидний эрин үед буддизмыг хоёр хэсэг болгон ангилж байна. Энэ нь : Хинаяну и Махаяну. Хинаяна нь зүүн- өмнийн хэсэг дахь улс үндэстэний хооронд батжин бий болсон бөгөөд түүнийг өмнөдийн буддизм хэмээн нэрлэдэг, харин Махаяна – нь умард зүгийн улс үндэстэний хооронд бий болсон. Түүнийг умардын буддизм хэмээн нэрийддэг юм. Их хөлгөн ба Бага хөлгөний урсгалууд юм. Мэдээж хэрэг энэ 2 чиглэлийн бүх нарийн ширийн ялгааг тоочих нь хэт нуршуу бөгөөд бараг боломжгүй тул тодорхой нэг асуудал дээр авч жишээ авч үзье.

Хинаяна урсгал нь гэгээрэлд зөвхөн лам хүн хүрэх боломжтой гэж үздэг бол Махаяна урсгалд гэгээрэлд ямар ч хүн хүрэх боломжтой гэж үздэг. Бид бүхэн энд Буддизмын нэг салаа мөчир болох Зэн-буддизмын талаар арай илүү мэдээлэл хүргэхийг зорьсон ба энэ нь бид энэ чиглэлийг Буддын сургаалийг хамгийн ихээр өөртөө шингээсэн урсгал гэж үздэгтэй холбоотой юм. Зэн-буддизм нь манайхны баримталдаг Махаяна буюу Их хөлгөний чиглэлд хамрагддаг ба Хятад болон Японд эрчимтэй хөгжсөн, өдгөө барууны ертөнцөд тэргүүлэгч байр суурьтай байгаа дорно дахины өвөрмөц сэтгэлгээний нэгэн чухал, гол чиглэл юм.

Шагжимуунийн 21 дэхь үеийн залгамжлагч болох Бодидармаа 520 оны үед Хятадад ирж Шаолины хийдэд суурьшин, буддын бясалгалын ухааныг дэлгэрүүлсэн гэдэг. Бодидармаа шашиний уламжлал, ариун судрын номлолыг дагалгүйгээр шууд гэгээрэх арга замыг заасан нь Зэн бөгөөд түүнээс Буддизмын мөн чанар юу болохыг асуухад: - Ямар ч ариун нандин зүйл үгүй хов хоосон хэмээжээ. Зэн нь гагцхүү өөрийн дотоод оюун билигт найдаж гэгээрэх учиртайг заасан, Буддагаас хойш гагцхүү шууд хэлбэрээр дамжиж ирсэн сургааль хэмээн ойлгож болно. Зэнгийн үүднээс гэгээрнэ гэдэг нь туйлын амар амгаланг олох, түүнийхээ үрээр бүхий л хорвоогийн мөн чанар хоосон болохыг ухаарах болно.

Бясалгал нь гэгээрэлд хүрэх зам мөн бөгөөд бясалгах гэдэг нь ямар нэг зүйлийн тухай анхаарлаа төвлөрүүлж, сайтар эргэцүүлэн бодох биш, харин сэтгэлээ цэвэр ариун байлгах, бүр энэ амьдралд хамаатай юуг ч бодохгүй байх юм. Нөгөөтэйгүүр, зэн-буддизмын үүднээс ертөнцийг харна гэдэг нь сэтгэлгээг хязгаарлахгүй, логикийн хүрээнд баригдахгүй, тэгсэн атал нэг тийш хэлбийж туйлшрахгүй, аливааг байгаагаар нь, бодитой, өргөн утгаар харна гэсэн үг юм. Буддизмыг түгээн дэлгэрүүлэж бий болгох явдал нь синкретические буюу ялгаа гаргашгүй соёлын бүхэл бүрэлдэхүүн байсан. Иймээс энэхүү соёлын бүрэлдэхүүнийг буддбн соёл гэж нэрлэдэг. Буддизмын үндсэн онцлог шинж байдал нь түүний бодит байдал дээрхи ёс суртахууны зорилгын чиглэл дээр оршдог.

Буддизмын философийн үндэслэл

Гаутамагийн боловсруулсан ертөнцийг үзэх үзлийн гол нь хутагт дөрвөн үнэн ба энэ нь Буддын философын үндэслэл болсон байна. Хутагтын дөрвөн үнэний тухай буддын гүн ухааны олон арван судар номонд тайлбарлан бичсэн байдаг. Тухайлбал , Буддын сургаалийн цогцолбор "Ганжуур", "Данжуур", "Дармапада", "Эрдэнийн сан - Сувашид", "Эрдэнэ цогцолсон шашдир" зэрэг сударт тодруулан тайлбар хийсэн байдаг.

Энэхүү дөрвөн үнэн нь:

• Зовлон үнэн

• Зовлонгийн шалтгаан үнэн

• Зовлонг гэтлэх нь үнэн

• Зовлонг гэтлэх арга зам үнэн гэсэн байдаг.

Хутагтын Дөрвөн Үнэнд нэг бүрчлэн хийгдсэн тайлбаруудаас товчлон авч үзвэл :

1.Зовлон.

Орчлон дээрхи бүх зүйлс түр зуур үзэгдээд өнгөрөх төдий нэгэн хэвээр орших юу ч үгүй бөлгөө. Чухам үүнийг эргэцүүлбээс орчлон зовлонгоор дүүрэн болой. Учир нь мэдэрхүйн таван эрхтэнээр ертөнцтэй харьцах харьцаа нь зовлон гэж үзнэ.

Төрөх зовлон

Өсөх зовлон

Өтлөх зовлон

Дайсан зовлон

Нөхөр зовлөн

Өвдөх зөвлон

Жаргах зовлон гэх мэтээр бүх үйл зовлон байдаг гэж үзнэ. Энэ бол хамгийн түгээмэл хамгийн хялбар томьёолбор. Ертөнц энгээрээ түймэрт хуйхлагдаад байхад юуных нь инээд юун баяр билээ? Харанхуй нөмөрч суух атал яагаад та нар гэрэл гэгээг хайхгүй байдаг билээ?ч гэх юм уу? Үгүй наад чамирхсан өмсгөл сэлт хуян шар усанд баригдсан ямар ч тодорхойгүй хийгээд мөнхийн шинж үгүй бие цогцсоо хараач? Төрсний эцсийн үх дүн үхэл л байдаг болохоор наад өвчиний үүр болсон өмхий бие чинь даан ч үнэгүй эд шүү дээ гэхчлэн сургасан байдгаас философийн түгээмэл санаанууд илрэн гарна. Гэхдээ Буддагийн зовлонд энэ үгний утгаас гадна жаргал ч багтана. Бүх юм мөнх бус учир жаргал өөрөө ч мөнх бус. Хуран үүдсэн бүхэн мөнх бус мөнх бус бүхэн зовлон мөн хэмээн онолджээ. Үүн дээрээс амьдрал бол тэр чигээрээ зовлон хэмээсэн логик гаргалгаанд хүрч болно.

2.Зовлон үүсэхүй.

Тэрээр зовлонгийн үүсэл хүний дотор буй түүнээс гадны ямар нэг нөлөө үгүй хэмээн үзсэн нь бас нэгэн гайхалтай сургааль гэж үздэг. Бусад шашиний адилаар “надад итгэсэн бүхэн жаргаж итгээгүй бүхэн зовно” гэх мэтийн шууд тулгасан тулгалтыг тэрээр дурдаагүй бөгөөд Зовлонгийн эх үндэс нь хүний дотор буй шунал тачаал юм гэж үзжээ. Шунал тачаал бол зовлон үүсэх шалтгаануудын нэн тэргүүнд нэрлэгдэх нь боловч хорвоог хөдөлгөгч эрчим хэмээжээ. Үнэхээр ч өнөөдөр хүн төрөлхтний хүрсэн хөгжил цэцэглэлтийн эх үндэс гагцхуу хүний шунал тачаал хүсэл түүнийхээ араас уйгагүй тэмцсэн тэмцлийн л үр дүн билээ. Гэвч энэ бүхэн бол буддизмийн онолоор бол нэгдүгээрт тавигдах зүйлс биш юм. Буддизмийн онолоор бол хүмүүс өнөөдөр зовлонгоор дүүрэн хүсэл шуналд захирагдсан амьдралтайгаа эвлэрэн сайхан байгаа жаргалтай байгаа мэт нүдээ хууран өнгөрөөдөг гэж үзжээ

3.Зовлонгоос ангижирахуй

.Зовлонгоос ангижирахийн тулд өнөөх зовлонг гээч хэцүү нэртийг үүсгэгч шунал хүслээсээ хүн татгалзах хэрэгтэй нэгэнт зовлонгийн шалтгаан хүний дотор оюун санаанд л буй тул түүнийг гатлан давах учир шалтгаан ч хүний дотор л буй хэмээжээ. Буддын гүн ухааны сургаалиар ертөнц агшин бүрт өөрчлөгдөж байдаг гэж үздэг учир үүрд мөнхийн юмс гэж байдаггүй. Гэтэл хүн юмсыг мөнх мэт ойлгон шунан дурлаж байдаг юм. Үүнийг их хөлөгний зарим сударт "мунхагийн харанхуй" гэж тодорхойлсон байдаг. Үүнийг гэтлэн гарсан бүхэн Нирван болж тайвшралын туйлыг олно гэж үздэг. Иймд зовлонг гэтлэн гарах нь үнэн байдаг гэж үзнэ.

4.Зовлонгоос тониохуйд хөтлөх зам.

Зовлонгоос гэтэлж гэгээрэлд хүрэхийн тулд өдөр тутмын өнөө маргаашаа болгосон амжиргааны эргүүлгээс гарч нирваанд хүрэх хэрэгтэй. Хэрэв зээ дараах авралийн найман гишүүт мөр замыг дагах юм бол нирваан биелэлээ олно хэмээжээ.

1.Зөв үзэл. Аливааг жинхэнэ байгаагаар нь зөв бодтой харж ухаарах. Аливаа зүйлсийн хэлбэр дүрст биш дотоод мөн чанарыг нь мэдэж ухаарч ойлгох.

2.Зөв эрмэлзэл. Бүхий л зүйлст нигүүлсэнгүй хандах.

3.Зөв үг. Худал үг хоомон яриа хов живийг огоорох.

4.Зөв үйлс. Амь бүрэлгэх, хулгай тонуул хийх хууран мэхлэх үйлийг тэвчих.

5.Зөв амьдрал. Бусдад гай хөнөөл үл учруулж амьдрах.

6.Зөв хичээл. Ариун бус нүгэлт муу бодлоос сэтгэлээ цэвэрлэн сэргийлж явах.

7.Зөв дуртгал. Аливаад зөв анхаарахголч үнэнийг таньж мэдэх.

8.Зөв бясалгал (самади). Хүчээ зөв хуримтлуулан түүнээ бясалгалд зарцуулах. Дотоод ертөнцөө өв тэгшитгэх. Хүмүүний амьдрал угаас маш хэцүү бөгөөд зовлонгоор дүүрэн Гэхдээ ямагт үнэнийг ярьж сайн бүхэнд тэмүүлж хүний юмыг хулгайлалгүй хэн нэгэнд атаархаж хар буруу санахгүй амьдрах юм бол амьдралаа зовлонгоос цэвэрлэж болно. Хүн хоосон мөрөөдөл, шинэ эд баялаг зугаа цэнгэлийг хүсэх хүслээс чөлөөлөгдөх ёстой. Тэгсэн цагт баян ядуу боол хувраг хар тэргүүтэн

Буддизм Монголд

МЭӨ 569-650 оны хооронд Төвдөд Соронзонгомбо хаан засаглаж байлаа. Соронзонгомбо хаан Балба, Хятад 2 хатантай байсан нь хоюулаа Буддистууд байсан нь Соронзонгомбо хаанд нөлөөлж Хаан өөрөө ч буддист болоод зогссонгүй Төвд нутагт буддийн сүм хийд олныг бариулан судар номнууд орчуулах боллоо. Ингэснээр төвд дэхь буддизмийн хэлбэр болох Няамапа төвдөд дэлгэрлээ. Тухайн үед төвдийн үндсэн шүтлэг байсан бон хэмээх мухар шүтлэгийн шинжтэй шашин өөрийн зайг буддизмд алдахгүй гэж тэмцэлдэхийнхээ хажуугаар Буддизмтай уусан нэгдэж Төвд маягийн буддизм үүсэн боловсорч байлаа.

1042 онд Энэтхэгээс Атиша багш ирэх үед Төвдүүд үндсэндээ тэрчигээрээ Будда шүтлэгтэнүүд болж хувирсан байлаа. Энэ үед төвдөд Сажапа, Кадмапа, Няамапа гэх мэт урсгалууд өөрийн өөрийн замаар хөгжихийн зэрэгцээ хоорондоо зөрчилдсөөр оршиж байлаа. Яг энэ үед буддизмийн өлгий нутагт 21 дэхь үеийн Их багш Бодидарма Бясалгал үйлдэж суулаа. Бодидармагийн үүсгэсэн Зэн буддизм нь хятадад нэлээдгүй нөлөөтэй байж Бумба ба Күнзийн сургаальтай эн зэрэгцсэн хятадын 3-н том шашиний нэг болсон байлаа.

Гэхдээ өөрийн төрийн шашинийг сонгохдоо Хубилай хаан талын бүдүүлэг нүүдэлчдэд илүү ойрыг нь бодон төвдөөс Пагба багшийг залсан гэж үздэг. Учир нь нүүдэлчдийн хувьд Зэн буддизм нь хэтэрхий хүндэдсэн үзэл суртал байлаа. Төвд дэхь буддизмийн хувьд 15-р зуун гэхэд төвд дэхь урсгал хоорондын зөрчилд Гармапагийнхан ялан дийлж дангаар ноёрхох байдалтай болж ирлээ. Өөрийгөө хувилгаан, гэгээнтэнээр өргөмжилсөн лам нарын тоо ч огцом өсч ерөнхийдөө Будда бодь модны доор сууж байхдаа бодож олсон энэхүү сургааль нэлээдгүй өөрчлөгдөж лам нар ч сүсэгтэн олныг хууран мэхлэх явдал олшрох боллоо. Дээр нь Төвдийн Төр шашинийг хослон барих гэсэн тогтолцооноос болж лам нар нь улс төрд ихээхэн оролцох болсон байна. Энэ бүхнээс болон шашиний нэр хүнд илт унаж байх үед Төвд дэх буддизмийн аугаа реформч Зонхов хөх нуурийн хавьцаа мэндэлжээ.

1409 онд Галдан хэмээх өөрийн сүмийг байгуулан Атишагийн гүн ухаан, ёс суртахууний номлолуудыг номлох боллоо. Тэрээр Хинаяна(Бага хөлгөн) буюу судрын, Махаяана(Их хөлгөн) буюу тарнийн ёсийг зэрэгцүүлэн баримталж зөрчлийг намжаав. Шид увидасаар гэгээрч бурхан болно хэмээсэн тарнийн ёсыг баримтлагч нарт няцаалт өгөн, гэгээрэх буюу бурхан болох зам нь сахил санваараа чандлан сахиж нүгэл үл хийн бясалгал үйлдэж байж гэгээрэлд хүрэх талаар сургаж эхлэв. Тухайн үед төвдөд хүчтэй хөгжөөд байсан зөвхөн лам хуврага болж байж л бурхан болох гэгээрэх ёстой гэж үздэг сонгомол цөөхийн урсгалд няцаалт өгч зөв бясалгал үйлдэж, зөв амьдарч, зөв буян хураавал дээд доод хэн ч бай бурхан болох боломжтой гэсэн үзэлийг хөхүүлэн дэмжиж байсан нь ард олонд гойд таашаагдах боллоо.

Зонхов нэгэн агуйд даяанчлан суух үедээ шар малгай өмсч суусан учир түүний урсгалийг шар малгайтаны шашин буюу гэлэгпагийн урсгал хэмээн нэрийджээ. Энэ нь бидний сайн мэдэх шарийн шашин юм. Тухайн үед эмх замбараагүй байсан бүхнийг эмхэлж цэгцлэхийг оролдож байлаа. Сүм хийдэд баримтлах дүрэм журам, лам нарын хувцасны стандарт гэх мэт олон зүйлсийг цэгцэлж өгснийхөө хувьд төвдийн буддизмд үлэмж хэмжээний шинэчлэлийг хийсэн түүхэн хүн гэж түүнийг үнэлдэг ч зарим талаар түүний хийсэн шинэчлэлийг агуулгад бус хэлбэрт чухалчлан хандсан гэж шүүмжилсэн ч байдаг.

Жишээ нь түүний нийт хүмүүсийг 3 давхаргад хураан давхарга бүрт таарах гэгээрэх арга замыг зааж өгсөн гэх мэт олон нийтийг өөрийн шашиндаа татахийн тулд л хийсэн шинэчлэл бичсэн сургааль нэлээдгүй байдаг. Ийм ч учраас Зонховийн гэлэгпагийн урсгал ард олны дунд өргөн нэр хүндтэй ч хуучин шашиний хүрээнийхэн тэднийг байнга гадуурхан шахаж байлаа. Гэвч хөрш Ойрад Монголчуудийн дунд нөлөөгөө бэхжүүлж авсаны үр дүнд Төвд дэхь үндсэн урсгал болж чадлаа. Тухайн үед феодалийн бутрал хагарлийн дээд цэгтээ хүрээд байсан эртний дайчин Монголчуудийн хувьд энэхүү тархай бутархай байдлыг эцэслэн зогсоох Монотейст шашинг эрэлхийлж байлаа. Шашин төрийг хослон барьдаг дэг жаяг нь ч таалагдсан нь уу, яг үнэндээ өөр залчихаар шашин шүтлэг байгаагүй ч юмуу Монголчууд төвдүүдээс шашингаа авлаа.

Ингэхдээ тухайн үед төвдөд оршиж байсан олон урсгалуудаас Шар малгайтнуудыг сонгож Түмэдийн алтан хаан шарын шашиний тэргүүн Содномжамцийг нутагтаа урин шарын шашинд орж Содномжамцад Далай лам нэрийг хайрласан нь үе үеийн төвдийн шашиний тэргүүдийг л дуудах үндсэн нэр болон түүхэнд үлдсэн юм. Алтан хааны дараачаас халхын ноёд ээлж дараагаараа шарын шашинд орж эхэллээ. Нийт Монголчууд тэр чигээрээ шарын шашинд орох хүртэл ч багагүй хугацаа өнгөрчээ. Байнга нүүдэллэж амьдардаг Монголчуудийн хувьд шарын шашин яв цав тохирсон шашин байж чадсангүй. Харин ч уламжлалт бөө мөргөл нь байгаль эхтэй харилцаатай байдаг Монголчуудийн хувьд илүү ойрхон байлаа. Гэвч цаг хугацааны эрхээр Шарын шашин Монголд бүрэн ялж чадсан юм. Гэхдээ ингэхийн тулд бөөгийн шашиний олон олон элементийг өөртөө шингээхээс өөр арга зам байсангүй. Ийнхүү Буддагийн энэтхэгт бодож олсон сургааль сүсэг бишрэл төвдөд төвдийн үндсэн шашинтай холилдон өвөрмөц хэлбэрийн төвд буддизм үүссэнтэй бараг адилханаар талын Монголд бөөгийн шашин ба Төвдийн шар малгайтны урсгал хоёрын ижилссэн Монгол маягийн шарын шашин үүссэн юм.

_________________
Зүүд бас мөрөөдөл...


Top
   
PostPosted: Dec.17.09 2:45 pm 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Feb.25.06 10:02 pm
Posts: 754
Location: шувуудын одох зүгт...
Буддын шашин бол бурхангүй шашин. Буддагийн сургааль ёсонд ертөнцийг бүтээгч, авралын дээд Ертөнцийн Эзэн, эсвэл хүн, амьтан, аливаа төрөлхтний буян нүглийг шүүн тунгаагч, хэдэн тэрбум амьтны амьдралын “архив” бүхий хавтаст материал цуглуулан суудаг “данс хөтлөгч” бурхад гэж үгүй...
Буддизм бол гайхалтай шашин. Будда Шакиамуни хүн төрөлхтнийг зовлонгоос аврах үнэмлэхүй ганц ертөнцийн эзэн, бурханы талаар номлоогүй, гагцхүү энэхүү хорвоо ертөнцөд амьдрах хүний хувь заяатай бид энэхүү ховор олдсон амьдарлаа хэрхэн аз жаргалтай, сэтгэл амарлингуй амьдрахыг заадаг...

_________________
ШҮҮМЖЛЭЛД мэдрэг бай!


Top
   
PostPosted: Dec.17.09 7:09 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Mar.07.06 1:54 pm
Posts: 9658
Location: Хоёр зууны өмнөх тосгон.
:wd:
Бид авралыг бусдад одуулдаггүй...
Хэн нэгэн өөр хүн, өөр хүчин зүйлд найдаж гэгээрүүлээсэй гэж хүлээлгүйгээр өөрсдөө тэр гэгээрэлд хүрэх замар явж болдог.
Тэр нь сайхан...

_________________
Зүүд бас мөрөөдөл...


Top
   
PostPosted: Dec.17.09 7:30 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.14.09 9:31 pm
Posts: 3603
Location: Over the Earth
өнөөдөр манайд хоёр хүн юм танилцуулая гэж орж ирлээ.
юу юм гэсэн чинь гадаад мэдээ үздэг үү гэж байна.
үздэг гэлээ.
за тэгвэл гадаад ертөнцөд юу болж байна хэлж өгөөч гэв.
би ч мэдэхгүй л дээ гэсэн чинь.
энэ библийн тухай юм гэдэг байгаа.
тэгэхлээр нь өө үгүй үгүй хэрэггүй шүү. баярлалаа гэлээ.
тэгсэн өөдөөс одоо дэлхий сөнөнө гээд эрдэмтэд батлаад байгаа. мэдэх үү гэлээ.
мэднэ мэднэ. гэлээ.
тэгвэл яаж аврагдах аргаа мэдэх үү гэж байна.
мэднэ гэлээ.
миний ярихыг сонсчих, библийг бурхан бичсэн, бүгд үнэн бүгд библийн дагуу болоод явж байгаа гээд байна.
тэгэхээр нь өөдөөс нь богд хааны сургааль бошгыг уншсан уу гээд асуулаа.
уншаагүй гэдэг юм байна. тэгэхээр нь тэрийг уншчихаад ир гээд явуулчихсан. :lol: :lol: :mrgreen:

амыг нь сайхан тагласан даа. ерөнхий утгыг нь гаргаж бичлээ. муусайн юмнуудыг ингэж байх хэрэгтэй тийм ээ. :frog: :hihi:

_________________
http://goo.gl/X9QQnM


Last edited by Shougy. on Dec.17.09 7:52 pm, edited 1 time in total.
вахаха майр сэтгэсэн байна шд ккк уншиж баахан инээлээ хэхэ найс пост


Top
   
PostPosted: Dec.19.09 6:47 pm 
Offline
Powered by Asuult Sambar

Joined: Jun.04.04 2:48 pm
Posts: 13091
ямар хөгжилтэй юм бэ? Сайхан хэлжээ.

_________________
Жингийн цуваа явж л байдаг...


Top
   
PostPosted: Dec.25.09 2:49 pm 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Feb.25.06 10:02 pm
Posts: 754
Location: шувуудын одох зүгт...
Ezekiel wrote:
ямар хөгжилтэй юм бэ? Сайхан хэлжээ.

i think u r christian...aren't u?

_________________
ШҮҮМЖЛЭЛД мэдрэг бай!


Top
   
PostPosted: Jan.17.10 10:41 pm 
Offline
Олныг Гайхуулагч Гишvvн
Олныг Гайхуулагч Гишvvн
User avatar

Joined: Feb.26.09 8:10 pm
Posts: 225
солиорч байхгүй юу,,,


Top
   
PostPosted: Feb.20.10 1:24 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Nov.12.02 11:06 am
Posts: 18450
Location: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
боов бостол маань зугаа

_________________
Би Монгол Эр Хүн.


Top
   
PostPosted: Feb.21.10 2:40 pm 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Feb.20.10 1:02 pm
Posts: 909
Location: Уяхан замбуу тивийн наран дор
Буддын шашин бол шашин гэхээсээ илүү ёс суртахууны хэм хэмжээ юм байгаан

_________________
Do you speak PRADA?


Top
   
PostPosted: Feb.21.10 2:42 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jul.06.08 8:52 pm
Posts: 7338
Location: Board index » Асуулт Самбар - Hobby » ASuuLT Rap :: AMHHC, Online MC Battle
+1

_________________
Hey Stupid, Let's do it


Top
   
PostPosted: Feb.28.10 3:14 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Dec.19.08 2:16 pm
Posts: 2021
Location: Not found...
Би л лав манайх энэ шашныг шүттэггүй байсан ч болоосой гэж боддымоо.Энэ бол халх ойрд 2 дайтдаг байсан бутралын үед монгол үндэстнийг нэг тугын доор нэгтгэх гэж төвдөөс лам залж ирээд халхын түшээт хан аймгын хан Чахундорж(манан будан түүхэн роман дээр ийм нэрээр байсан)-н хүүг хутагт гээчийн хойд дүр гээд шууд л тахиж шүтээд энүүгээрээ халхын 4 аймгыг шашны аргаар нэгтгэж чадсан гэж уншсан.Энэ нь тэхээр манайд улс төрийн зорилгоор орж ирсэн шашин гэж ойлгодог.
Дээрээс нь энэ шашинд энэрэл нигүүсэл гэдэг нэрийн дор хүний хийж болох маш олон үйлдлийг хязгаарладаг.Бас унших тарни этр гээд л маш их.Яахав гүн ухаан тал руу гаа сайн ойлгоод хөгжүүлээд явбал тэр гэгээрэл этртээ хүрэх л байх л даа.Тэгтэл манайхан гэгээрэл этр философийг нь ойлгохоосоо илүү бурхан гэж байгаа баримал дээр очоод л надад сайн хань хайрла ажил үйлсийг минь бүтээж хайрла ийм юм өг этр гээд л гандангийн хашаан дотор байдаг нүхтэй модны нүх рүү гар хуруугаа дүрээд л явдаг шд.Инээд ч хүрмээр байдаг шүү.Үс засуулахад хүртэл өдөр судар харна гэдэг арай л биш ээ.Дэндүү хурд сааруулж байгаа шашин.Ер нь ийм шашинтай орон хөгжкү байна шд.Нөгөөх л шашных нь зааж сургадаг хүлцэнгүй зантай холбоотой байх

_________________
Идэвхгүй байгааг минь уучлагтун


Top
   
PostPosted: Feb.28.10 4:18 pm 
Offline
Олныг Гайхуулагч Гишvvн
Олныг Гайхуулагч Гишvvн
User avatar

Joined: Feb.26.09 8:10 pm
Posts: 225
бас тэгээд огт шашингүй бол болохгүй л байх л даа ,,,,


Top
   
PostPosted: Mar.05.10 10:20 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Mar.29.05 5:15 pm
Posts: 6342
Location: Сайныг дагавал сарлуу ниснэ.
Гоё сэдэв байна. :wd:

_________________
ХОРВОО


Top
   
PostPosted: Mar.16.10 9:32 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Feb.06.10 12:35 pm
Posts: 471
Location: ажил гэрийн хооронд
цаасан шувууны үлгэрийг уншаад өөрийн болохгүй байгаа зан муу үйлдлүүдээ мэдэж авлаа. үнэхээр агуу гүн утгатай үлгэр байна.

_________________
чавхны холбооны тэргүүн


Top
   
PostPosted: Apr.01.10 12:17 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.14.09 9:31 pm
Posts: 3603
Location: Over the Earth
Говийн ноён хутагт Данзан Равжаа - Цагийн жамыг тодруулагч цаасан шувуу хэмээх сургааль

http://www.4shared.com/file/253704977/c ... agch_.html

_________________
http://goo.gl/X9QQnM


Top
   
PostPosted: Apr.02.10 9:20 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.05.05 9:05 pm
Posts: 7188
хүн гэдэг амьтан амьтнаас ялгарах зүйлсийн нэг нь итгэл үнэмшил гэж би боддог юм ...
бурханд итгэдэггүй шашин шүтлэггүй хүмүүс донгослоо гэх л байх..

Гэхдээ би өөрөө Төрсөн нутаг гэр бүлээ дагаад Будда бурханы шашныг хүндэлж дээдэлж явдаг юм..
гэлээ гээд би бусад шашны урсгал бурхадыг үгүйсгэдэггүй зарим нэг хүмүүс шиг доромжилж дорд хэлдэггүй
тэд ч бас төрсөн газар,байгаа орчиноо дагаад тэр шашиныг шүтэж байгаа
Тэрэнд нь (Христ,Аллах гэх мэт бусад урсгалын бүх шашин хамаарна)

Тэхээр залуусаа бурхан будда ч сургадаг шиг ... дайснаа ч хайрла гэдэг үгийг хэлмээр байна
дайсан гэдэг үгийг ондоо газар нутаг,ураг төрөл,гадаад улс орон,бусад шашинтангуудыг төлөөлүүлэн хэлсэн болно


Top
   
PostPosted: Apr.02.10 9:43 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Apr.29.09 6:35 pm
Posts: 7644
Location: The mind is everything. What you think you become.
ss7 wrote:
Говийн ноён хутагт Данзан Равжаа - Цагийн жамыг тодруулагч цаасан шувуу хэмээх сургааль

http://www.4shared.com/file/253704977/c ... agch_.html

_________________
Love is the beauty of the soul


Top
   
PostPosted: Apr.02.10 9:43 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Apr.29.09 6:35 pm
Posts: 7644
Location: The mind is everything. What you think you become.
:mrgreen:

_________________
Love is the beauty of the soul


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 125 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited