#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Dec.15.18 5:45 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 22 posts ] 
Author Message
PostPosted: Jun.08.10 10:35 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16628
Буддийн шашинд хүн бүр хармаалаад явах тийм ном байдаг уу? Хэрээстийн библи, лалуудын коран шиг тийм ном байна уу?

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Jun.08.10 10:40 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Nov.08.09 8:50 pm
Posts: 11216
Буддын шашин нь ганц номон дээрээс үүсээгүй...

Дхама гэгчийг гэхдээ буддын шашны гол үндэс гэж болно гээдайдаг санагдана....энэ нь гурван номноос эхтэй.
1.Сутра Питака
2.Винаяа Питака
3.Абидхама Питака


гэж...энэ гурав нь бас цаашаагаа задардаг гэхмэтчилэн их олон номтой санагджийн...энэ талаар сайн мэдэхгүй л дээ, багшийн хэлсэн санаанд ороод....

_________________
Гэрэлт цамхаг


Top
   
PostPosted: Jun.08.10 10:41 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Apr.29.09 6:35 pm
Posts: 7644
Location: The mind is everything. What you think you become.
Манай монголд бол шарын шашин буюу бурханы шашины дөрвөн их урсгал-нхан нэг болох Гэлүгва-н урсгал явж байгаа.Шарын шашины гол төлөөлөгч болох Богд Зонхова-н бичсэн "Бодь мөрийн зэрэг" хэмээх судрийн ёсны гайхалтай бүтээл бий.Библи коран-той энэ тэнцүү гэж хэлэхэд хэцүү л дээ.Ер нь бол хамаагүй илүү.
Ер нь тэгээд бурханы шашинд судар шастирууд дэндүү арвин бөгөөд бүгд хүнийг гэгээрүүлэх мунхаг-н харанхуйгаас гэтэлгэж нирваанд хүргэх талаар өгүүлсэн байгаа

_________________
Love is the beauty of the soul


Top
   
PostPosted: Jun.08.10 10:58 pm 
Offline
Элэг Зvрхний Хайрыг Булаагч
Элэг Зvрхний Хайрыг Булаагч
User avatar

Joined: Feb.27.10 4:58 pm
Posts: 394
ent tend yawjaahad alban gazrii hvleelgiin tanhim etr t hamgiin engiin n
Teaching Og Buddha* geed shar,
nar mandjaagaa zuragtai nom Bibli iin hajuud bj haragddiin
erun ter l ih elbeg taardag


Top
   
PostPosted: Jun.09.10 9:46 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16628
Миний бодлоор манайхан шашны талын ном зохиолоо ард түмэндээ ойлгомжтойгоор хүргэхдээ их хойрго байх шиг. хэрээстийн шашин гэхэд бага насны хүүхдээс авахуулаад өвгөд хөгшид хүртэл нас насанд нь зориулсан ном, кино, бичлэг, PC тоглоом бүгд байх юм. Манайд бол эх хэл дээрээ бурханы ном судрыг жирийн хүмүүс уншиж болдоггүй юм уу хаашаа юм. Хэрээстийнхэн 14-р зуунд эх хэлээрээ шашны номоо уншина гэсэн нь протестант, латин хэлээр шашны ном уншина гэсэн нь католик болж хоорондоо дайсагналцан бие биенээ үй олноор алж хяддаг байсан гэдэг.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Jun.10.10 10:49 am 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Dec.17.04 11:15 pm
Posts: 2291
Location: GMT: +8.00 Latitude : 40.13.22 Longitude : 116.14.87
Бурхан багшийн сургаал, Бодь мөрийн зэрэг гэх мэтийн номнууд байдаг ч худалдаанд байдаг болохоор тийм ч хүртээлгүй байдаг. Уг нь хийдийн лам нарын орлого чинь энэ номны зардалд ороод энэ ном иргэдэд үнэгүй очиж байх ёстой юм шүү дээ.

_________________
I'm Happy


Top
   
PostPosted: Oct.28.10 10:37 am 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Aug.23.08 1:13 pm
Posts: 65
Nom harmaalj yakh gesen ym be?Dalai lamin ug bii .Bidnii sum dugan bol-bidnii tarhi um. Saihan setgel, surug muu zuiliig huleen avch suraltsah erch huch hiimori zolboo (energy) chuhal. Shunag shuvdag setgel ,ataa jutuunuu,uzen yadalt ,het ih hairaasaa salj hagasah ni chuhal baina daa bid nart.


Top
   
PostPosted: Oct.28.10 10:41 am 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: May.04.08 3:19 am
Posts: 4459
Location: Floating through moonlight...
otgolt wrote:
Nom harmaalj yakh gesen ym be?Dalai lamin ug bii .Bidnii sum dugan bol-bidnii tarhi um. Saihan setgel, surug muu zuiliig huleen avch suraltsah erch huch hiimori zolboo (energy) chuhal. Shunag shuvdag setgel ,ataa jutuunuu,uzen yadalt ,het ih hairaasaa salj hagasah ni chuhal baina daa bid nart.



энэ чинь харин сайхан үг байна.

_________________
GREEN NATION!


Top
   
PostPosted: Nov.02.10 10:06 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.06 10:38 pm
Posts: 2870
Location: Дэлхи хэмээх гарагт
Латин зүйр үг: Cave ab homine unius libri
Англи орчуулга: "Beware the man of one book."
Монгол орчуулга: "Ганц номтой нөхөрлөгчөөс болгоомжил"

Энэ үгийг Христ болон Исламынханд хэлмээр санагддын.

_________________
Сайн сайхан ямагт ялна.


Top
   
PostPosted: Nov.10.10 6:36 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Dec.17.04 11:15 pm
Posts: 2291
Location: GMT: +8.00 Latitude : 40.13.22 Longitude : 116.14.87
Буддын шашинд жижигхэн ном гэж байдаггүй шүү дээ. Яахав тарнийн хүч зэргийг сайтар ойлгосон, яаж, ямар үед хэрэглэхийг мэддэг хүмүүс амьдралд хэрэгтэй тарниуд агуулсан жижиг дэвтэр авч явж болох л доо.

_________________
I'm Happy


Top
   
PostPosted: Nov.10.10 11:10 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Mar.07.06 1:54 pm
Posts: 9659
Location: Хоёр зууны өмнөх тосгон.
tonashides wrote:
Буддын шашинд жижигхэн ном гэж байдаггүй шүү дээ. Яахав тарнийн хүч зэргийг сайтар ойлгосон, яаж, ямар үед хэрэглэхийг мэддэг хүмүүс амьдралд хэрэгтэй тарниуд агуулсан жижиг дэвтэр авч явж болох л доо.




Аан нээрээ энэ бичлэг нэг юм сануулчихлаа байна.

Монголын хутагт хувилгаад болон номтой чадалтай лам нарын биедээ авч явдаг 3 судар байсан:
Сандуйн Жүд (хураангуй ч байсан болно)
Дорж Зодва (Очир Огтлогч, Бурхан багшийн шууд айлдсан судар)
До Дүд (Ганжуурын [Данжуурын ч билүү :frog: ] хураангуй Ширнэн-г хураангуйлсан нь)

Заавал яагаад энэ 3-г авч явдаг нь дотроо учиртай. Тус тус Нууцын хураангуй, бодь сэтгэл (эвдэрхий тархины улмаас 3дахын утгыг мартав :frog: гандан гараад асуухад мэдэх биз ээ. Эсвэл гишүүдээс хэлээд өгвөл сайн л байна) зэргийг илэрхийлдэг. Энэ тал дээр маань тарни болон үндсэн хэлэлцүүлэг зэрэг газар уул нь бичиж байсан санагдана.

_________________
Зүүд бас мөрөөдөл...


Top
   
PostPosted: Nov.20.10 7:00 pm 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн

Joined: Apr.23.10 6:58 pm
Posts: 334
Доодүдба чинь Жадамбын хураангуй Жадамба нь Ганжуурын хураангуй гэдэг байх шүү.


Top
   
PostPosted: Nov.23.10 4:34 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Mar.07.06 1:54 pm
Posts: 9659
Location: Хоёр зууны өмнөх тосгон.
nirvan wrote:
Доодүдба чинь Жадамбын хураангуй Жадамба нь Ганжуурын хураангуй гэдэг байх шүү.


Тийм тийм. Жадамба-г хураангуйлаад Ширнэн болдог. Тэгээд Доодүд юм байна. :wink:

_________________
Зүүд бас мөрөөдөл...


Top
   
PostPosted: Nov.23.10 4:37 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Aug.15.07 11:21 am
Posts: 6491
za bicheed baigaarai sonirholtoi baina shu.

_________________
www.hicheel.com


Top
   
PostPosted: Nov.23.10 7:57 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16628
Лам багш нараас нэг юм асууя. Жагарын хэлээр анх бичигдсэн ном судрыг цастын орныхны өөрсдийн хэл дээр орчуулснаар монгол хүн унших нь зөв үү буруу юу?

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Jun.03.11 2:42 pm 
Offline
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн
User avatar

Joined: Dec.13.10 2:59 am
Posts: 107
Location: Hemnel vrgeljilseer...
Alphonse wrote:
Манай монголд бол шарын шашин буюу бурханы шашины дөрвөн их урсгал-нхан нэг болох Гэлүгва-н урсгал явж байгаа.Шарын шашины гол төлөөлөгч болох Богд Зонхова-н бичсэн "Бодь мөрийн зэрэг" хэмээх судрийн ёсны гайхалтай бүтээл бий.Библи коран-той энэ тэнцүү гэж хэлэхэд хэцүү л дээ.Ер нь бол хамаагүй илүү.
Ер нь тэгээд бурханы шашинд судар шастирууд дэндүү арвин бөгөөд бүгд хүнийг гэгээрүүлэх мунхаг-н харанхуйгаас гэтэлгэж нирваанд хүргэх талаар өгүүлсэн байгаа


Хоосон чанар гэгч нь нэг нь бусдаасаа илүү гэх мөн чанарыг даван гараад нэг нь бусадгүйгээр оршин байх аргагүйг ухааруулах мэт. Энэ мэтийг ойлгон ухаарахад өөрийн биед 4 зүг 8 зовхисыг тааруулах сэтгэлээ хазаарлан 4 зүг 8 зовхист өөрийн биеийг тааруулах гэж хичээн алдаг онон алхах хүмүүний амьдрал амар амгаланг мэдэрч, гэгээрэл гэх тэр газар алхам ойртох мэт.

Библи, коран мэт нь мунхаг миний толгойгоор бус дээд оюун санааны хүчинд бичигдсэн байх тул илүү, дутууг тунгаамааргүй байх юм.
Миний илүү зүйл бусдын дутуу зүйл байж, миний дутуу зүйл бусдын илүү зүйл байх нь ямар гайхалтай вэ?
Гэвч мунхаг хүн би бээр өөрийн дутууг, бусдын илүүг үл зөвшөөрөх нь сэтгэлд маань би гэх тойрог үүсгэж, тэр тойрог яван явсаар нэгийг бусдаас нь салгах юмдаа. Буддын тойрог, христийн тойрог, лалын тойрог... баячуудын тойрог, ядуусын тойрог... ижил хүйстний тойрог, эгэл хүмүүний тойрог... үзэл бодлын тойрог.

Нээх том цээж гаргаад олон үг биччихлээ уучилаарай. Амьд Будда


Top
   
PostPosted: Jun.03.11 3:14 pm 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.28.04 7:19 pm
Posts: 18084
Location: АСАШЁОРЮГИЙН МОНГОЛД
Ер нь тэгээд бурхан гэдэг чинь хүн өөрөө юм биш үү?

ганц ном кармаалж явсанаараа бурханы, ер нь аль нэг шашны хамгаалалтад орчихгүй байх...

харин бусдад муу санахгүй, худал хэлж хулгай хийхгүй явбал бүх шашны номлоод бгаа тэр зорилгод хүрэх юм биш үү...

_________________
АСАШЁОРЮ ҮҮРД!!!


Top
   
PostPosted: Jun.03.11 5:18 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: May.04.08 3:19 am
Posts: 4459
Location: Floating through moonlight...
108 шидэт тарни гээд жижигхэн кармааны ном байдаг.

Ээж маань явуулж байсан юм, Би өөрөө шүтлэггүй л дээ.
Саяхан нэг төвдийн зургийн урлаг гэдэг ном авсан юм. Тэнд байсан
бурханы хөргүүдийг хараад үнэхээр сүрдсэн. Байхгүй зүйлээс бурханы хөрөг урлаачид
тэгж айхтар хүрээтэй сэтгэж зурсан гэж баймааргүй.

Тэгээд ээж-ийн тэр жижигхэн ном ганцаараа байх үед их тус болдог юмаа.
Ядаж сэтгэл санаа хүртэл засчихдаг юм.

Шашин гэдэг чинь өөрөө уг нь зөв хэрэглэвэл сэтгэл зүйг сайн анагаадаг зүйл
шиг санагддаг юм.

_________________
GREEN NATION!


Top
   
PostPosted: Jun.03.11 9:35 pm 
Offline
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн
User avatar

Joined: Dec.13.10 2:59 am
Posts: 107
Location: Hemnel vrgeljilseer...
Guy wrote:
Ер нь тэгээд бурхан гэдэг чинь хүн өөрөө юм биш үү?

ганц ном кармаалж явсанаараа бурханы, ер нь аль нэг шашны хамгаалалтад орчихгүй байх...

харин бусдад муу санахгүй, худал хэлж хулгай хийхгүй явбал бүх шашны номлоод бгаа тэр зорилгод хүрэх юм биш үү...


Өөрийн хэмжээнд ядмагхан хариу өгье. :think:

Бүхнийг бүтээгч Бурхан нь цорын ганц бөгөөд ямарч дүрсийг агуулдаггүй. Том гэвэл асар том, жижиг гэвэл асар жижиг оршихуй юм. Бурхан үнэхээрийн байдаг уу? Хэн нэгэн чимхүүлээд “Ёо ёо” гэж дуу алдах, гэдэс нь өлсөөд хоол идэхээс илүү бодотоор мэдэрч болох Бурхан байдаг уу? Асуудал үүнд байдаг. Бурхан үнэхээрийн байдаг гэх үед, бүх асуудал шийдэгдэнэ. Хүнд сэтгэл байдаг. Сэтгэл харагддаггүй тул байхгүй юм шиг боловч байдаг. Сэтгэл хаана байдаг вэ? Толгойд байдаг уу, зүрхэн дотор байдаг уу? Сэтгэл миний биеийн хаа ч байдаг. Миний бие дотор байхгүй газар гэж үгүй. Үүний адилаар Бурхан байдаг гэвэл энэ дэлхий Бурханы биетэй адилхан зүйл учир Бурхан энэ дэлхийн хаа л бол байдаг. Бурханыг харах боломжгүй. Чи хүчийг хардаг уу? Бурхан хэлбэргүй оршихуй учир бодот дэлхийн хаагуур нь ч нэвтлээд ирсэн огт саад байдаггүй. Бурхан та бүгдийн биеэнд тохирч, тааллаараа тухлан одсон ч та бүхэн мэдэхгүй.

Бид агаар урсан буйг мэддэггүй. Агаар урсаж байвч мэдрэгддэггүй. Агаар урсаж байгааг ч мэдэрч чаддаггүй хэрнээ Бурхан нэвтэрч буйг мэднэ гэж үү? Чамд хайр бий юү? Амьдрал бий юү? Та нар бүгд цусан удмыг холбох эр эм эсийг агуулж байгаа биз дээ? Дотоод сэтгэл ч байгаа биз дээ? Тэгвэл хайрыг харсан тохиолдол бий юү? Амьдрал, цусан удам, дотоод сэтгэлээ харсан уу? Эдгээр нь оршин
байгааг мэдэх боловч хүрч, харах боломжгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Зөвхөн сэтгэлээрээ мэдэрч л мэдэх боломжтой. Үүнтэй адил уялдаа холбооны үүднээс Бурхан байдаг уу, үгүй юү, Бурханыг үзсэн үү, үгүй юү гээд асуухад үзээгүй гэх аргагүй юм.

Гарцаагүй оршин байх Бурханы бодит дүр нь хүн юм. Хүн нь үзэгдэгч махан бие болон үл үзэгдэгч сүнсэн биеэс бүтдэг билээ. Махан бие нь гадаад шинжийг илтгэх бодит бие, дотоод шинжийг илтгэх сэтгэл 2-ын шүтэн барилдлаг дээр оршин байдаг. Сүнсэн бие нь мөн адил сүнсэн төрх, сүнсэн сэтгэлийг агуулна. Бодит бие нь нэмэх хасах элементийн шүтэн барилдлагаар оршин тогтнож, өсөн хөгжиж байдаг. Нэмэх элемент нь гэрэл, агаар бөгөөд хасах нь хоол унд юм. Хоол ундгүйгээр бид 7 өдөр хүртэл явж чадах хэдий ч агааргүйгээр хэдэн минут, хэдэн секунт л амьдрах билээ. Тиймээс нэмэх элемент чухал нь бөгөөд субьект юм. Махан биеийн сэтгэл нь бодит биеийг амьдрал, нөхөн үржихүй, бие хамгаалах зэрэгт чиглүүлдэг. Амьтаны зөн билэгтэй адил юм. Хүний махан биед таван мэдрэхүй бий. Энэ таван мэдрэхүй сүнсэн биед мөн адил оршин байдаг. Сүнсэн бие нь бодит биетэй адил нэмэх хасах элементийн шүтэн барилдлагаар оршин тогтнож, өсөн хөгжиж байдаг. Нэмэх элемент нь Бурханы хайр, үг сургааль юм.Хасах нь амьдралын хүчний элемент юм. Амьдралын хүчний элемент гэдэг нь бодит биеэс сүнсэн биед ирэх элемент юм. Өөрөөр хэлбэл бодит бие нь сайн үйл хийв үү, муу үйл хийв үү гэдгээс шалтгаалж сүнсэн бие нь өсөн ариусаж эсвэл уруудан бохирддог. Энэ бодит биеэс ямар нэгэн элементийг өгч байгаатай холбоотой юм. Энэхүү элементийг амьдралын хүчний элемент гэдэг. Нүглийг тэвчин буяныг хураавал тэр хэмжээгээр сүнсэн бие нь гэгээрлийг олох буюу. Гэвч ганц хасах элементийг /амьдралын хүчний элемент/ аваад сүнсэн бие нь хөгжихгүй юм. Хасах нь обьект бөгөөд субьект нь байхгүйгээр болохгүй юм. Нэмэх элемент болох Бурханы хайр, үг сургааль үгүйгээр агааргүй бодит бие хэдэн минут, секунт тэсэхтэй адил юм. Сүнсэн биеийн сэтгэл нь сүнсэн биеийн төв бөгөөд Бурхан орших газар юм. Үнэн, гоо сайхан, хайрын төлөө байдаг.

Ийм л нарийн төвөгтэй оршихуйн учир хүн нь зөвхөн буяныг үйлдээд худлаа ярихгүй, хулгай хийхгүй амьдарлаа гээд бүх шашны номлоод буй зорилгод хүрэхгүй юм. Ямарваа нэг шашинд явахад Бурханы хайртай холбогдож, сэтгэлээрээ мэдэрдэг. Нэгэн насыг ном хурж, баясалгал хийж өнгөрөөх лам, хуврага, нулимас дуслуулан залбирал үйлдэх христийн итгэгч, нарийн цагийн хуваарийн дагуу мөргөл үйлдэх лалын сүсэгтэн... эдгээр хүмүүс хоосон зүйлд итгэгч, мунхаг хүмүүс биш билээ. Өөр өөрийн шашны үг сургаалийг бишрэн дагаж, итгэл бишрэлээрэй Бурхантай холбогдон агуу их хайрыг нь мэдэрч, тэрхүү хайраа мөн үг сургаалиа над мэт мунхаг харалган хүмүүст таниулах ариун үйлсийг эхлүүлэн яваа хүмүүс юм.

Өөрийн сүнслэг оршин тогтнолыг ч, Бурханыг ч, үнэнийг ч ялган мэдэхгүй махан биенийхээ идэх, унтах, дурлах хүсэлд ноёлогдон харалган гэхэд дэндүү харалган амьдрах та бид энэ л замаар тэднийг даган явах юм. Зам олон ч Бурханд очих, Бурханыг танин мэдэх зам нь цорын ганц юм. Энэ бол шашны зам. Аль нэг шашин гэж туйлшрахийг хүсэхгүй байна. Учир нь бүгд л бурханыг зааж, үнэнийг сургадаг. Үг сургааль, ёс заншил, хэрэглэх нэршил, судлах ном нь харилцан өөр өөр байх авч нийтлэг нэгэн цөм зүйлийг сургадаг. Шашны замаар орон явахдаа хүн нь өөрөө Бурхан болох ёстойг ухааран мэдэж авдаг. Хамгийн эхэнд бичсэнчлэн Бурхан нь хэлбэр дүрсгүй оршихуй бөгөөд бодит биегүй юм. Тиймээс бодит дүр болгон хүнийг бүтээсэн билээ.

За нилээн нуршуу зүйл биччихлээ, чилээсэнд уучилаарай :-D

Хорвоо ертөнцийг танин мэдэх нь өөрийгөө таньж мэдэхээс эхэлдэг тул энэ мэтийг бичлээ. Өөрийн махан биеэ хөгжүүл. Нэмэх болсон цэвэр агаар сайн авч өглөө эрт босч дасгал хийж цэвэр агаарт гүйж бай. Утаанбаатар хотод энэ бол том бэрхшээл шүү дээ.
Зөв хоололт дараагийн чухал. Монголчууд бид зун нь аль болох цагаан хоолоо идээд, өвөл нь харин махаа сайн хэрэглэж байвал нэн сайн. Өглөөний хоолыг өөртөө, өдрийн хоолыг найздаа, оройн хоолыг дайсандаа гэж үг бий.

Сүнсэн биеэ хөгжүүл. Буян үйлд, нүглийг тэвч. Нүглийг тэвчинэ гэдэг үг шигээ амархан биш. Тамхи татдаг хүн тамхийг тэвчинэ гэдэг хэр хэцүүг тэр хүн л мэдэх байх. Татдаггүй болохоор би мэдэхгүй юм. Тийм учраас ганданд, сүмд оч. Мөргөл, залбирал үйлд.
Ном кармаалж явахгүй бол нүгэлт үйл дахин давтагдсаар л байх болно. Хүн Бурханы дүр хэдий ч, Чөтгөрийн ч дүр бас мөн гэдгийг битгий мартаарай.


Top
   
PostPosted: Jun.05.11 4:52 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Mar.07.06 1:54 pm
Posts: 9659
Location: Хоёр зууны өмнөх тосгон.
Guy wrote:
ганц ном кармаалж явсанаараа бурханы, ер нь аль нэг шашны хамгаалалтад орчихгүй байх...


:wd:
Буддизм амьдралд хэрэгжихгүй л бол бусадаас ямар ч ялгаагүй.

_________________
Зүүд бас мөрөөдөл...


Top
   
PostPosted: Jul.16.11 7:44 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Oct.18.05 12:54 am
Posts: 846
Location: Middle of No Where
g-mic Сайхан бичжээ .

_________________
SteelSeries


Top
   
PostPosted: Jan.10.12 12:14 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.06 10:38 pm
Posts: 2870
Location: Дэлхи хэмээх гарагт
Валпола Рахула-гийн номыг л эхний ээлжинд яадаг ч байсан унш.

Gift of the truth excels all other gifts. Namo Tissirano.

_________________
Сайн сайхан ямагт ялна.


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 22 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited