#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Sep.26.18 1:28 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 1020 posts ]  Go to page 1 2 3 4 540 Next
Author Message
PostPosted: Mar.07.06 3:14 am 
Offline
Powered by Asuult Sambar

Joined: Jun.04.04 2:48 pm
Posts: 13091
Монголчуудын түүхэнд "загалмайтнууд", "несторчууд", "христийнхэн" эсвэл "Есүсийнхэн", сүүлд нэрлэж байгаагаар "Христитгэл" хэмээх үгс тийм ч содон биш болсон нь үнэн. Үг бүрийн цаана түүхэн явдал, утга сүлбээс, ахуйн соёл дагалдаж байдаг. Тэр утгаар нь авч үзвэл монголчууд дан ганц "бөө мөргөлтөн", "буддын шашинтан" эсвэл "ислам шүтлэгтэн" байсангүй. Энэ бүх олон шүтлэг монголчуудын дунд олон зууны турш оршин байсаар ард түмэн нь зэрэгцэн оршиж бие биеийн шашин шүтлэгт хамаагүй ханддаггүй байв.

"Бүгд найрамдах буддист монгол улс" болъё гэх санаа энэ тэрүүгээр сэм сэмхэн бичигдэх болсон өнөө үед Христэд итгэгч монголчуудын талаар бичих нь зүйтэй хэмээн үзэв. Тэдний бодит орон зайг үгүйсгэн, дорд үзэх, ил далд басамжлан ярьж бичих нь монголыг хүчгүй болгох харийн санаанаас өөрцгүй юм.

Христитгэл нь нууцлаг бөгөөд сүнслэг

Христитгэл гэдэг нь Христэд итгэгчдийн итгэл бишрэлийг ерөнхийд нь хэлж байгаа үг билээ. Үүнийг англиар Christianity гэж хэлээд байдаг. Энэ итгэл бишрэл яагаад нууцлаг гэж?

Түүний түүхэн гарлыг харвал зарим нь түүнийг Иудейн шашны салбар гэж үздэг ч үнэндээ тийм биш юм. Хөрст дэлхий түүнд орших бүхнийг Бүтээгч Бурхан өөрийгөө "Яавээ" хэмээх нэрээр Иудейчүүдэд анхлан таниулж, түүгээр бүх улс үндэстэнд авралыг таниулахыг хүсэв. Эртнээс эш үзүүлэгчдээр Есүс Христ дэлхийд ирэх тухай зөгнөж байлаа. Түүнийг Еврейчүүд "Мессая" хэмээнэ. Харин Мессая ирэхэд Иудейчүүд түүнийг таньсангүй зовдолчихов. Харин Есүс өөрийн гарын 12 шавьтай байсан агаад тэдэнд бүх дэлхийгээр явж "сайн мэдээ" буюу авралын мессэжийг тараа гэсэн нь "Агуу захирамж" болжээ. Ийнхүү итгэлийн шинэ зам, Христитгэл эхэлсэн юм. Есүс амилж, тэнгэр өөд одоод, Ариун Сүнсээ өөрийн шавь нарт өгсөн нь анхны Христийн сүм чуулганыг төрүүлэх нь тэр. Ингээд Христийн чуулган төрснөөр бүх дэлхийд Христийн "Агуу захирамж"-ийг түгээх сүнслэг төв болжээ.

Ингээд Манай Эзэний 30-иад онд Иерусалимд Иудейчүүдийн дунд Христитгэл үүсэн бий болсон авч үүнийг нь гаднаас нь Иудейн шашнаас ялгахад тун бэрх байлаа. Тэднийг эхлээд Иудейн шашны салбар гэж харж байсан авч, цагийн явцад тэд тэс өөр илүү хүчирхэг, улс үндэстнийг хамарсан их хөдөлгөөн болон өрнөх нь тэр. Тэдэнд атаархсан хэсэг нь хавчин гадуурхаж, гүтгэн доромжилж, алдаг байлаа. Тэдний тараагаад байгаа авралын мессэж нь өөрийгөө "бурхад" болгосон Ромын хаадуудад таалагддаггүй байв. Тиймээс л нухчин дарсан хэрэг. Энэ явдал Неро Ром хотыг шатаагаад түүнийхээ бурууг христитгэлтнүүдэд тохсоноор эхэлсэн гэдэг.

Гэвч дарагдсангүй, харин ч газар авч талын түймэр адил тэдний итгэл бишрэл өнөөдөр бүх дэлхийд тархжээ. Хууль, хяналт, дарангуйлал тэднийг зогсоож дийлсэнгүй. Орчин үеийн жишээ гэхэд, Хятадад хэдэн зуун саяаараа Христэд итгэгчид бий. Тэднийг хавчин алж, Библийг нь шатааж итгэл бишрэлийг нь дарж, шорон гянданд хорьж, эрхийг нь хааж боосон ч засаг төр нь тэднийг зогсоож дийлэхээ байжээ. Уг нь тэд хэнд ч хор хүргээгүй л юмсан. Христитгэлтнүүдэд ийнхүү аминаасаа ч илүү үнэтэй итгэл, авралын мессэжтэй байдгаараа бусад шашнаас их нууцлаг авч үнэндээ хамгийн нээлттэй итгэл бишрэл юм. Нуугдаад агуйд ордоггүй харин хүмүүсийн дунд ил байдаг итгэл бишрэл билээ.

Зарим хүмүүс Христийг Буддагийн "дүү" мэт үзэн тайлбарладаг. Угтаа бол ганц Бурхан нь ертөнцийг бүтээгч агаад тэр нь дэлхийд хүн биеэр ирсэн Есүс Христ байлаа. Түүний ирсэн он цаг нь Сидхартагаас олон зуун жилийн дараа байсан ч Сидхартагийн харж байсан байгаль дэлхийг түүний дараа ирсэн Христ Есүс өмнө нь бүтээчихсэн байв. Тэгэхээр ирсэн цагаар нь биш оршин байсан цагаар нь тоолвол Есүс Синхартаагийн дүү нь биш харин Синхартагийн хайж байсан үнэн Бурхан нь байсан юм.

Энэхүү ертөнцийн Бүтээгч ганц Бурханд итгэгч монголчууд олон бий. Ардчилал хувь хүнд чөлөөт сонголт өгсөн нь үнэн. Түүний буянаар олон монголчууд итгэл бишрэлээ сонгож, ил цагаанаар шүтлэг ёсоо үйлдэх болов. Харин яагаад юуны учир буддист бус шүтлэгтэй монголчуудаа буддын шашинт монголчууд нь гадуурхагдах болов. Яагаад, монголчууд бид шашин шүтлэгт ханддаг төрийн эртний уламжлалыг эвдэх болов. Өнөөх л импортын буддын шашны алсын бодлого биш гэж үү. Хойноос ирээд хот минийх гэдгийн нэг жишээ энэ. Наад захын жишээ нь л гэхэд "Христэд итгэдэг" гэвэл "Өө чи муу, монголоо алдсан буруу номтон" гэж хэний амнаас гардаг вэ? Хэн энэ бодлыг суулгав? Ямар сургаалаар тархи нь цэнэглэгдэв? Монгол болж үлдэхийн тулд шүтлэг нь заавал буддист байх ёстой гэсэн бодол ямар шашныг таалан онцгойлж байнав гэдгээс л илт байна.

Сэтгэлгээний задрал

"Үнэнийг ойлго, тэгвэл үнэн чамайг эрх чөлөөтэй болгоно" гэж Есүс Христ сургаалдаа айлджээ.

Ертөнц ба түүнд орших түмэн явдлын учрыг олох гэсэн хүмүүний сэтгэлийн эрлийн үр дүнд ертөнцийг таних үзэл бүрэлдэн бий болж. Тиймээс л ертөнцийг үзэх үзэл нь шашинтай ихээхэн холбоотой байдаг. Учир нь ертөнцийг үзэх үзэл нь шүтлэгийг, шүтлэг нь ёс заншлыг, ёс заншил нь соёл иргэншлийг бүтээдэг холбоос ажиглагддаг. Тэгэхээр аливаа шүтлэгийн суурьтай соёл иргэншилд төрөхдөө хүн өөрийн анхдагч "сонголтгүй" байдлаар ертөнцийг үзэх үзлээ олдог. Үүнийг нь "ёс заншлаа дагах", "эцэг өвгөдөө хүндлэх" нэрээр эвтэйхэн тайлбарладаг.

Тухайлбал, бөөгийн ч байна уу, буддист ч байна уу, ислам ч байна уу эсвэл христитгэлт ч байна уу аливаа нэг шүтлэгийн суурьтай соёл иргэншилд төрсөн хүн тийм ахуйд төрж өссөн болохоороо өөрийн чөлөөт сонголтгүйгээр ёс заншлаа даган нийтийн дагаж буй "шашинд" ордог. Өөрөөр хэлбэл, би ийм улсад төрсөн учраас ийм л шашинтай байх ёстой гэсэн "норм" ойлголтыг бий болгоно. Үүнээс улбаалаад, буддист улсад төрсөн нь автоматаар буддист, исламын улсад төрсөн нь автоматаар мусалман, христитгэлт улсад төрсөн нь автоматаар итгэгч болдог гэж хүмүүс ойлгодог.

Харин тийм ахуйд төрөөд, ямар ч сонголтгүй аль нэг шашинд орсон хүн, Христитгэлийг таньж мэдэхэд түүнд сэтгэлгээний задрал бий болдог. Тэр үнэнийг ойлгохын хирээр эрх чөлөөтэй болдог. Тэр эрх чөлөө нь аливаа зүйлд өргөн хандахад сургадаг. Соён гэгээрсэн үеийн түүхийг харвал дундад зууны үеийн харанхуй гэж нэрлүүлсэн шалтгаан нь Христитгэлийг шашин болгож Библийн үнэнийг илчлээгүйгээс байв. Харин Мартин Лютер Библийн үнэнийг илчлэн сэтгэлгээний их задралд хүргэснээр "соён гэгээрлийн" үеийн эхлэл тавигдсан билээ.

Тэгэхээр, үнэнийг ойлгоход үнэн эрх чөлөөтэй болгодог нь ийм учиртай юм. Тэгвэл сэтгэлгээний хувьд юмыг илүү сэтгэн харж байгаа Христийнхэнийг "харийн шашинтан" гэх нь зохистой юу. Хэний хувьд тэд харийн шашинтан гэж? Яахлаараа монгол хүн ертөнцийг Библийн нүдээр харснаараа харийн болчихдог байна?

Соёл иргэншлийнхээ сэтгэлгээний коодыг задалснаар л тэр шүү дээ. Энэ нь буруу зүйл үү? Харин сайн зүйл юм. Сэтгэлгээнийхээ коодыг задруулахгүй гэж яваа Төвдийн хөгжил ямар байгааг хар. Тэднийх шиг сэтгэлгээ ямар байдалд хүргэдгийг бид суралцах ёстой. Тиймээс, Монгол болж үлдэхийн тулд заавал буддист байх албагүй юм.

Хэн нь жинхэнэ харийн шүтлэгтэн бэ?

Өнгөрсөн 15 жилд Христийнхэн шинээр хаанаас ч юм гараад ирчихсэн юм биш ээ. Тэдний өмнө үе үеийн итгэлийн ул мөрүүд монголын түүхэнд байсан юм. Загалмайн шүтлэгтэй Хэрэйд найман аймаг гэж байлаа, Несторчууд гэж Монголын Эзэнт Гүрэнд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн Христэд итгэгч хүмүүс байлаа. Их Хаадын хатад, мөн Хаадын түүхчид, зөвлөгчид, орчуулагчид, жанжин, хуульчид, бодлого боловсруулагчдын дунд мөн л Христэд итгэгчид байв. Зарим нь монгол биш ч монголын төлөө байв.

Тэгэхээр ертөнцийг яг адилхан нүдээр хараагүйнх нь төлөө Христэд итгэгч монголчуудыг "гадуурхан" үзэх нь монголчуудын төрийн бодлого угаас биш байсны адил одоо ч энэ бодлогыг барих нь мэргэн явдал.

Харин дангаар ноёрхох шашны бодлогын явцуу санаархлыг монголчууд бид дэвэргэж болохгүй. Монголчууд хэзээ ч бие биеэ шашин шүтлэгээрээ тусгаарлах ёсгүй. Гэвч энэ нь бүх шашин нэг байшинд ороод, нэгдээд, бие биеийнхээ тэнгэрийг шүтээд бай гэсэн үг биш юм.

Тэгвэл хэнийг "харийн" гэж үзэх нь зүйтэй вэ? Хэрэв аливаа шүтлэгтэн энэ монгол улсын төлөө биш юм бол түүнийг л бид харин "харийн шашинтан" гэж үзэх нь зүйтэй юм. Харин монголын төлөө гэсэн чин сэтгэл Христэд итгэгч монголчуудад байдаг юм шүү гэдгийг л хэлэхийг хүсч байна.

Тэнгэр таалж, газар зааж хил хязгаарыг тогтоосон Бурханы бидэнд өгсөн энэ монгол хэмээх улсыг дан нэг шашинд хамруулах нь монголчуудын зүрхний хүсэл биш гэдгийг л уншигч та ухаараасай билээ. Монголчууд бүгд буддын шашинтан болох ёстой юу? Тэр ёстой бүтэхгүй. Буддын шашинтан байх нь монгол хүн байхтай адил утгатай юу? Энэ бол эрүүл бус үзэл.

Бүгд найрамдах буддист монгол улсыг мөрөөдөөд ч нэмэргүй. Харин бид олон шашин зэрэгцэн оршсон, тогтвортой хөгжиж буй, даяаршин байгаа цаг үедээ монголчуудын байр суурийг дэлхийд тодотгосон улс байхын тулд итгэл бишрэлээрээ энэ улсын төлөө явах ёстой.

Шашин, төр хоёр бие биеэсээ хол байх нь улсын хөгжилд сайн гэж түүх гэрчилдэг. Бид нэг шашныг даганасан, хүн ардынхаа зарим хэсгийн шашин шүтлэгийг үл дэмжсэн, хуулиараа болон олонхийн шүтлэгээр бусад шүтлэгийг доош хийсэн сэтгэлгээг хөхүүлж яав ч болохгүй. Энэ нь монголчуудыг хүчгүй болгоно. Мэргэн уншигч та энэ бүхнийг болгоосугай.

Үргэлжлэл бий...

_________________
Жингийн цуваа явж л байдаг...


Top
   
 Post subject: j
PostPosted: Apr.10.06 7:39 pm 
Offline
Эх Оронч Гишvvн
Эх Оронч Гишvvн
User avatar

Joined: Oct.31.05 4:35 pm
Posts: 380
Location: made in Heaven
Дэлхий даяар 3 хүний нэг энэ долоо хоногт Есүс Христийн үхэл ба амилалтыг дурсан санах гэж байна. Түүнийг цовдлогдохоос өмнө тэрээр энэ 7 өдөр юу хийсэн, заасан тухай мөн хэрхэн "хилсээр алагдаж", "ялгууснаар үхлээс амилсан" тухай дурсан санадаг учиртай "онцгой 7 хоног" болох гэж байна. Монголд болон дэлхий даяар буй Христэд итгэгч монголчууд ч бас дэлхий даяар буй Христитгэлтнүүдийн нэгэн адил энэ 7 өдрийг онцгойлон дурсан санадаг билээ.

Бүтэн сайн өдөр (2006.04.09)

Есүс Хаан адил Иерусалимд ирсэн нь
Матай 21:1-11, Марк 11:1-10, Лук 19:29-44, Иохан 12:12-19

Нэгдэх өдөр (2006.04.10)

Есүс Инжрийн модыг хараасан нь
Матай 21:18-19, Марк 11:12-14

Есүс Сүмийг цэвэрлэсэн нь
Матай 21:23-27, Марк 11:27-33

Хоёрдахь өдөр (2006.04.11)

Есүсийн эрх мэдлийг шалгаасан нь
Матай 21:23-27, Марк 11:27-33, Лук 20:1-8

Есүс Сүмд сургаал заасан нь
Матай 21:28-23:39, Марк 21:1-44, Лук 20:9-21:4

Есүсийг тосолсон нь
Матай 26:6-13, Марк 14:3-9, Иохан 12:2-11

Гуравдахь өдөр (2006.04.12)

Есүсийн эсрэг хуйвалдаан
Матай 26:14-16, Марк 14:10-11, Лук 22:3-6

Дөрөвдэх өдөр (2006.04.13)

Эзэний "Эцсийн зоог"
Матай 26:17-29, Марк 14:12-25, Лук 22:7-20, Иохан 13:1-38

Есүс шавь нараа тайвшруулсан нь
Иохан 14:1-16:33

Гетсеманид залбирсан залбирал
Матай 26:36-46, Марк 14:32-42, Лук 22:40-46

Дөрөвдэхийн шөнө ба Тавдахь өдөр (2006.04.13-14)

Есүсийг баривчилсан ба шүүсэн нь
Матай 26:47-27:26, Марк 14:43-15:15, Лук 22:47-23:25, Иохан 18:2-19:16

Тавдахь өдөр (2006.04.14)

Есүсийг цовдолж алсан нь
Матай 27:27-56, Марк 15:16-41, Лук 23:26-49, Иохан 19:17-30

Есүсийг оршуулсан нь
Матай 27:57-66, Марк 15:42-47, Лук 23:50-56, Иохан 19:31-42

Бүтэн сайн өдөр (2006.04.16)

Хоосон булш
Матай 28:1-10, Марк 16:1-8, Лук 24:1-12, Иохан 20:1-10

Магдалын Мариа Есүсийг цэцэрлэгт анх харсан нь
Марк 16:9-11, Иохан 20:11-18

Есүс Еммау уруу явж буй хоёр дагалдагчиддаа үзэгдсэн нь
Марк 16:12-13, Лук 24:13-35

Есүс арван дагалдагч нартайгаа уулзсан нь
Марк 16:14, Лук 24:36-43, Иохан 20:19-25

_________________
I love ma Bolor


Top
   
 Post subject:
PostPosted: Jun.06.06 3:16 am 
Offline
Хурц Дөл Гишvvн
Хурц Дөл Гишvvн
User avatar

Joined: Dec.08.04 7:30 pm
Posts: 1308
Location: ...
Бурхан байдагт би итгэдэггүй
Dr. James Kennedy

Бурхан бий гэж сүслэн залбирдаг хүмүүс байдаг бол, Бурхан байдаг эсэхийг бүү мэд гэж мэлрэх хүмүүс ч байна. Гэтэл, нөгөө хэсэг нь Бурхан байдаг бол яаж мэдэх вэ? гэж асуудаг.

Бурхан үнэхээр байдгийг яаж баттай мэдэх вэ гэж та асууж байна уу? Бурхан байдаг гэдэгт итгэхэд тань ямар баталгаа хэрэгтэй байна? гэж хариу асууя. Би харахыг хүсч байна гэж та хэлэх гээ юу? Надад олон хүн "Бурханыг харвал итгэнэ" гэж хэлж байсан сан.

Тэгвэл, танаас хэдэн зүйл асууж болох уу? Мэдээж, та надад хариулах хэрэггүй, зүгээр л өөртөө хариул. "Та агаар байдагт, оюун ухаан байдагт, амьдрал байдагт эсвэл хайр байдагт итгэдэг үү? Та эдгээрийн аль нэгийг нүдээрээ харж, гараараа бариад за агаар гэж нэг ийм дүр төрхтэй эсвэл хайр гэж ийм өнгөтэй, тийм биетэй гэх зэргээр тодорхойлж чадах уу? Бурхан байдаг. Нүдэнд харагдах зүйлсийн оршин буйг баталдаг хэмжүүрээр нүдэнд үл харагдах зүйлсийн оршин буйг батлах нь өрөөсгөл.

Бурхан байдаг гэдэгт итгэхэд туслах гурван баталгааг танд хэлье.

1. Учир шалтгаан ба үр нөлөөний зарчим.

Учир шалтгааныг олох зарчмыг бид өдөр бүр хэрэглэдэг. Үр нөлөө хаана байна тэнд учир шалтгаан бий гэдгийг хүн зүгээр л шууд ойлгодог. Бид агаар, оюун ухаан, амьдрал бас хайр байдагт итгэдэг. Харсан учраас бус, харин тэдний үр нөлөө бидэнд мэдрэгддэг учраас итгэдэг билээ. Тоос босоход тэнд агаарын урсгал буюу салхи байгааг бид хардаг. Үүний адил би Бурханд итгэдэг. Бурханыг харсандаа бус, харин бүхэл орчлон ертөнцийн доторх бүх юмс үзэгдэл үл үзэгдэгч агуу Нэгэний нөлөөн дор байгаа гэдэгт би итгэдэг бөгөөд тэр нь Бурхан гэж би хэлж чадна.

2. Загвар ба Бүтээгч.

Бугуйн цагаа хараад энэ нь оргүй хоосноос үе шаттайгаар цуглан бий болсон эсвэл өөрөө өөрийгөө бүтээсэн гэж бодох хүн байхгүй. Ингэж бодох нь мунхаг хэрэг биз дээ. Хүний нарийн ур ухаанаар цаг бүтдэг. Үүний адил бидний эргэн тойронд буй үзэсгэлэнт байгаль дэлхий, орчлон ертөнц түүнд орших бүх зүйл ямар эмх цэгцтэй, онцгой бүтэц дизайнтай бүтсэнийг ажвал, эдгээр нь санамсаргүйгээр эсвэл цаг хугацааны эрхээр аяндаа бий болсон зүйл огтоос биш болох нь тодорхой билээ. Учир нь Хэн Нэгэн цаана нь оршиж, бүтээж, урлаж, амьдруулж байгаа нь эргэлзээгүй бөгөөд тэр нь зөвхөн Бурхан л байж таарна гэж би хэлнэ.

3. Хувь хүний онцлог шинж.

Олон зууныг бишрүүлсэн алдарт зураг "Мона Лиза"-д хувь хүний нууцлагдмал шинж хадгалагдсаныг бид хардаг. Тэрхүү уран бүтээлд хувь хүний шинж хадгалагдаагүй бол ийм дур булаам болохгүй байсан биз ээ. Тэр зураг зөвхөн дүрс байсан бол тэгтэл их алдаршихгүй байхсан. Гэтэл, уг зурагт хувь хүний шинжийг тийм уран нарийн шингээсэн нууц нь үнэндээ цаасанд эсвэл будганд байгаа бус, харин түүнийг зурсан уран бүтээлч, зураачийн чадвар ба түүний хувь хүний шинж чанарт оршиж байгаа юм. Үүний адил энэ дэлхий дээр амьдарч буй түм буман хүмүүс бүгдээрээ дахин давтагдашгүй, цорын ганц хувь орших, хувь хүн билээ. Учир нь, хүмүүнийг Бүтээгч нь Өөрөө зөвхөн Түүнд орших онцлог шинж чанаруудтай агаад үүнийгээ Өөрийн бүтээлүүддээ шингээсэн юм. Бурхан бол хувьт Нэгэн. Тэрээр амьгүй энерги, хязгааргүй орон зайд тэнүүчлэх хүч биш, харин амьд Нэгэн. Тэр хардаг, сонсдог, хайрлаж, хамгаалдаг, ярьдаг бас явдаг. Тэр биднийг бүтээж амьсгал өгөхдөө Өөрийн шинж чанараа шингээжээ.

Бурхан байдаг. Байдаг учраас л бидний үгсийн санд "Бурхан" гэдэг үг байсаар буй. Хэн нэгэн хэзээ нэгэн цагт энэ үгийг хэрэглээд мартчихсан байсныг нь би гэнэт сөхөж байгаа юм биш ээ. Бурхан байдаг. Бурхан байдагт би итгэдэг.

_________________
www.bugsana.blogspot.com


Top
   
 Post subject:
PostPosted: Jun.18.06 3:53 am 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн

Joined: Jan.13.04 5:06 pm
Posts: 2040
Location: London, UK
bugsana wrote:
Hey!!! :hi: байхгүй араар их юм бичигдсэн байна шүү...
Конланд хандаж хэлэхэд би Христийн нөхөдлөлийнх биш ээ. Би уг 72 цагийн магтаалын наадмаас дөнгөж л ирээд байна. Яагаад өдий хүртэл бурхан, ертөнцийн эзэн гэсэн нэрээс болж ийм утгагүй маргаан, тунирхал явагдаад байдаг юм бэ? :| Яг үнэндээ хэр олон сүм уг маргаанаас болж оролцохоо больсоныг би мэдэхгүй байна. Гэхдээ ийм хаалт, маргаан байхгүй гэж зохион байгуулагчид нь хариуцлагатайгаар мэдэгдэж байсныг нь харсан юм. Тэр нь ч яг биелсэн. Жишээ нь гэхэд манай сүм Бурхан гэдэг нэрийг ашигласан зөндөө дуу дуулсан...
Жошуа Кунд хэлэхэд миний бичлэгийг нь унших дуртай нөгөө хүн маань гадаад яваад тэгтлээ өөрчлөгдчихвүү гэж гайхаж байна. :??: Үнэн хэдий хатуу ч худалыг хатуугаар хэлээд үнэн болчихгүй биз дээ... Бид нар нэг л ЭЗЭНд итгэдэг байж ингэж биесээ sunday эсвэл 7th day гэж нүд үзүүрлэх хэрэг байхгүй гэдгийг та ч, би ч мэдэж байгаа. Хэрэвээ биднийг библи мэддэггүй гэж буруушааж байгаа бол яагаад бидний төлөө засраасай гэж залбирч болохгүй гэж? Бид бие биенээ шүүх биш хайрлахаар дуудагдсан хүмүүс шүү дээ. Би таны төлөө залбирна аа. :wd: Бүгдийг чинь Бурхан ивээг... :-D


[align=justify]Ингэж ярих хэрэггүй ээ. Залбирахдаа биш, байгаа байдлыг байгаагаар нь хүлээж авах хамгийн чухал нь байна. Бугсана тэгүүл ганцаараа сүм урсгалуудад хүлцэнгүй ханддаг сайн бүтэн сайны итгэгч байна. Гэхдээ чамаас бусад гишүүд чинь пасторынхоо үгээр явдаггүй гэж үү? Бодит байдлыг хүлээж аваарай энэ үнэн шүү. Сүмийн чинь пастор мормон бол гаж урсгал гэж хэлэхэд хангалттай, сүмийн хонинууд мормон бол гаж урсгал гэж хүлээж авна. Бүтэн сайны сүмүүд өөрсдийгөө жинхэнэ протестантууд гэдэг. Ингэхэд та нар протестант гэж юу гэж байгааг мэдэх үү? Эсэргүүцэгч гэсэн үг шүү дээ. Юуг эсэргүүцдэг хүмүүс вэ та нар? Католикын гаж сургаалийг эсэргүүцэн гарч ирсэн. Үнэхээр эсэргүүцэж чаддаг уу? Католик сүмийн кардинал монсигнур Сигур нэгэн сонирхолтой зүйлийг хэлсэн байна. "Өөрийгөө протестант гэж хэлж байгаа бүтэн сайны сүмүүд католик сүмийн гаргаж ирсэн ёс жаягийг сахидаг. Үүнийг ямар протестант гэх вэ." 72 цаг дуулж болно оо. Гэхдээ одоо 72 цаг номоо уншиж юманд нухацтай хандах цаг ирсэн. Еврей номон дээр элч хэлэхдээ "Энэ талаар ярих зүйл бидэнд их байна. Харин та нар хатуу чихтэй болсон тул тайлбарлахад бэрх байна. Учир нь энэ цагт та нарт Бурханы үгсийн эхний үндэснүүдийг заахын тулд дахин та нарт хэн нэг нь хэрэгтэй аж. Та нарт бор хоол бус, харин сүү хэрэгтэй болсон байна. Учир нь сүүгээр амьдрагч хүн бүр зөвт байдлын үгэнд гаршаагүй байдаг. Яагаад гэвэл тэр хүн балчир ажээ. Харин бор хоол нь төлөвшсөн хүмүүст зориулагддаг. Тэд дадлагажуулдаг учраас мэдрэмж нь сайн мууг ялгахад суралцжээ." хэмээсэн байна. Бугсана танай сүмд хэд нь сүүгээр хооллож байна? хэд нь бор хоол идэж байна? Жаг танай сүмд хэд нь балчир хэвээрэй байна? Хэд нь төлөвшсөн бэ? бодох хэрэгтэй. Мэдлэг дутуудаж байна. Хосеа 4:6 "Миний ард түмэн мэдлэг дутагдсанаас болж устгагдсан. Та нар мэдлэгээс татгалзсан учир Би ч бас та нарыг Миний тахилч байхаас татгалзах болно. Та нар Бурханыхаа хуулийг мартсан болохоор Би ч бас та нарын хүүхдүүдийг мартах болно." [/align]


Top
   
 Post subject:
PostPosted: Aug.04.06 11:34 am 
Offline
Суу Алдарт Гишvvн
Суу Алдарт Гишvvн
User avatar

Joined: Jan.07.06 1:14 pm
Posts: 141
Location: it's very quiet in here
Fallen wrote:
jag wrote:
Fallen wrote:
Mel Gibson saya sogtuudaa Jew uudiig doromjilj ih l muuhai yum bolloo. Passion of the Christ iin buteesen Ultra Conservative Catholic hun unugej baigaa yum chin jiriin itgegch hun uunees ch doloon door yum hiij magadgui sanagdlaa. Tegeheer er n yalgaa baina uu? Itgech ul itgegch 2 hunii amidral. Magadgui uhsen hoinoo monhiin amiig avah eseheeree yalgaatai baih harin ene amidrald itgech ul itgegch 2 yalgaagui l tsul nugeltenguud yum daa. Adilhan arhidaad l zodoldood l alaad l hyadaad l ...


bi omno oor sedew deer bichsen hvmvvst helj baisan aa dahiad bichie ;
itgegch geheer hvmvvs yagaad lam gej tosoolood baidgii n oilgohgvi yum eswel neeh l togs togoldor tsagaan hvn geed l bodood baih yum itgegchid chin chamtai adil aldaj onoj yawaa hvn gehdee gemee uuchluulaad aldaagaa zasch l yawaa hvn bolhoos id shidtentei taarsan yum shig geht togs boloogvi bas togs bolood bi itgegch gehgvi
harinch itgegch bish hvniig bodhod arai l zasarch yawaa gehdee hurdatstai !
hvmvvs neg l oo garhaar za ter nogoo itgegch gesen hvn chin gedeg nomrogo nomorson lam gej tosoolood bh shig (adiltgaj bodood ) tiim bish shvv dee gehde mash hurdan aldaagaa zasch muu zurshilaa orhij yawaa geh vv dee gej . . .



Harin tiimee ene Christian humuus oorsdiigoo busadaas iluu burhand oirhon gej boddog yum shig bgaan. Nugel baga hiihiig hicheedeg ene ter geed. Gehdee nugelt hun bolj torson bolhooroo hicheesen hicheegeegui itgesen itgeegui adilhan gedgiig l helj ter jisheeg tavisan yum.

Itgegch hun bol lam bish ee. Har nugeltenguud. Busadtaigaa l adil. Harin uhsen hoinoo jiriin ul itgegch ees oor tiishee yavna gesen itgeleer duuren baidag uls.

Tuunees amidral deer yalgaa eroosoo baihgui.


sain baina uu Yesus Hristiin neren door negdsen erhem itgegch ahan duusee! bi yurduu 13dah huudasiig l unshlaa. ehnii huudas bas 10,11 deh huudsuudiig halit harlaa.

nemeed heden zuil helehgui bol hel zagatnaad bna.
1rt Itgegch hun itgegch bus hunees zuvhun divaajind ochihooroo yalgaatai gdgtei sanal
niilmeergui bna.
2rt Hristed itgegchid Yesusiig amidraldaa huleej avsanaasaa hoish ene amidrald ali boloh baga gem hiij amidrahiig hicheedeg buyu iim zorilgoor amidardag gdgtei sanal ogt niilehgui bna.
3rt lam hun ariun bdagiig bas medehguin bna. (lamtai haritsuulaad bhaar lamiig ta nar ariun gsn sanaa uguud bgaa yum shig sanagdchlaa).

1rt. Neg tom yalgaa bol Yesust itgegchid Yesustei dotnii hariltsaatai bdag bilee. Yurtuntsiin Ezeniig meddeggui itgegchid olon bdag. Taniig tanii etseg eh taniig sain meddeg- taniig tursun muchuus tani ehlen usch undiij, buderch, deeshee ahij, bayarlaj, uilj...bsan muchuded chin hamt bsn uchraas tand yu sain muu bolohiig meddeg shuu dee. Ta ch mun etseg ehee meddeg shuu dee. dor hayaj 15-18 jil hamt amidrasan bolohoor. Harin bidniig buteesen Yurtuntsiin Ezen bidniig henees ch iluugeer sain medne-tanaas uuruus tani iluugeer sain medej bgaa. Harin bid Tuuniig yaaj medeh ve? yag l hairtai hunteigee urgelj hamt hariltsaa holbootoi bsanaar meddeg shig bi Yurtuntsiin Ezentei Yesustei tsagiig hamt unguusnuur Tuuniig sain medeh bilee. Harin UL ITGEGCH humuust ene bolomj bdaggui. Tuuntei haritsah baitugai Tuuniig amidraldaa urin oruulaagui bolhoor l iim hana bgaa. Medeej hussen hun bur Yesust zurhnii haalgaa ongoilgoh yum bol Yesus henii ch amidrald orj irehed belen bgaa.

2rt. Yurtuntsiin Ezen bidniig zorilgotoi utga uchirtai buteesen bilee. Bid Yurtuntsiin Ezentei hamt bh gej buteegdsen yum. Ternees bish baga gem hiij, esuul gemee zasahiin tuld esuul uuriiguu niigemd sain irgen sain hun bhiin tuld bid amidardgui shuu dee. Gem amidrald orj ireegui bhad Adam Eve 2 Yurtuntsiin Ezentei Tuunii orshihuid amidarch l bsan shuu dee. Hediigeer hun turluhtun gemd unasan hedii ch Yurtuntsiin Ezenii hairaar bidniig Yesusiin tsusaar bidnii gem ugaagdsan shuu dee!!! Harin Satan medeej bidniig Yurtuntsiin Ezend ergelzuulen Tuunees holduulahiig l urgelj husch bdag. Bidniig urgelj sorij Yurtuntsiin Ezenii esreg gem uilduulehiig husdeg. Yesusiig hurtel sorison bgaa shuu dee! Bible-deer bgaa itgegchuudiin ihenh ni niigemiinhee hamgiin gemtei humuusuud bsan shdee. huuchin gereenees Moses, shine gereenees Paul... Harin itgegch ulsuud Yurtuntsiin Ezend uilchlehiin tuld uursdiiguu soriltond oruulj Satan-d bolomj olgohguin tuld bid arhi dars, tamhi, sex before marriage, cazino...geh metiin zuilees hol amidardag yum. Oak Tree shig buduun sain undestei mod huchit hui salhi irsen ch gazraasaa hudlulgui bj bdag. Ene mod mash olon jil baga bagaar nudend ilt bisheer urgan etsesin uduruuded ireh soriltiig tesverleh tiim huchit mod boldog bilee. Yag uun shig shinehen Yesusiig huleen avsan itgegch bid udur udruur baga bgaar mulhuj, huld orj, suuldee alhan, etsest ni uraldaand sain guideg hunii zeregt hurne. Medeej bi sunsleg amidraliin tuhai yarij bna. Ene hugatsaand bid buderne, unana, gehdee bid Yesusruu buyu hureh gazarruugaa haraagaa chigluulen guih heregtei yum.

urt bichlegiig min tevcheertei unshssan yavdald bayarlaa.
peace out

_________________
Love is a woman


Top
   
 Post subject:
PostPosted: Sep.10.06 2:59 pm 
Offline
Суу Алдарт Гишvvн
Суу Алдарт Гишvvн
User avatar

Joined: Jan.07.06 1:14 pm
Posts: 141
Location: it's very quiet in here
ZARLAL- BUKH ITGEGCHDIIG UNSHIHIIG HUSCH BNA!!! SPREAD THE WORD!!!

HAMTDAA NEGDEN ZALBIRAHIIG YESUS BIDEND ZAHISAN BILEE. BID END BGAA YESUSIIG SONIRHSON (MUULJ BGAA ULSUUD HAMGIIN IHEER SONIRHOOD BGAA, SONIRHOORGUI ULD DUUGAI UNGRUH BSAN) HUMUUS/GISHUUDIIG NEG NEGEER ZALBIRAH HEREGTEI. AVRALIIN ZAR ZALBIRAL SALSHGUI HAMT BDAG BILEE. END ZALBIRAL MASH IKH HEREGTEI BGAAG BID SAIN MEDEJ BGAA. DOLOO HONOGT NEG L GISHUUNII TULUU BUKH ITGEGCHID HAMTDAA ZALBIRAHIIG SANAL BOLGOJ BNA. BID NEGEN TSAGT ORJ IRDEGGUI. TIIMEES 7HONOGIIN DOTOR ORJ IRSEN ULSUUD HENII TULUU ENE DOLOO HONOGT ZALBIRCH BGAAG HARAAD ZALBIRAH BOLNO. TANAAS YURDUU DEED TAL NI 1MIN L SHAARDAGDNA. NER USIIG HEDII BI MEDEHGUI CH YURTUNTSIIN EZEN TUHAIN GISHUUNIIG SAIN MEDEJ BGAA. BIDNEES GARAH ZUIL YURDUU ZALBIRALT.

PEACE OUT

za bi anti-christ gdg sedevruu orood yag hen itgegch bish bas Yesusiig eldveer helj bgaag unshaad neruudiig ni door bichlee. Edgeer humuus Yesusiig unendee sonirhoj bgaa, bid itgegch bish bhadaa bas l neg uruusgul bodoltoi l bsan shuu dee. Yesusiig hamgiin ikheer sonirhoj bgaa ulsuudin tuluu zalbirya. end hereldej suuhaar hamtdaa zalbirya!!!!

anti-christ sedvt bichleg uildsen Yesusiig sonirhoj bgaa gishuud:
ROCKDJ -9/11-9/17
Kiss_birdy -9/18-9/24
Ciceron -9/25-10/1
Guess who... -10/2-10/8
dark_angel_girl-10/9-10/15
MoRBid_ 10/16-10/22
DarkVampire- 10/23-10/29
mal M&G -10/30- 11/5
modern nomads-11/6-11/12
KoK 11/13-11/19
freezer-11/20-11/26


enenii daraagiin 7honogiin gishuudiig ireh 2sariin baidlaas shaltgaalan bid gargah heregtei. 2 sar dutamd gishuudiin list gargah heregtei. ZALBIRAH sedev tednii avralruu tuluvluh ni 1r zorilgo. za eniig bi copy-dj (USBdrive-daa hadgalchlaa)avlaa. ene sedev ustgagdsan ch bi zalbirsaar bh bolno. bas ta buhen sedev ustgagdsan tohioldold nadruu emaildeeree bi ta buhenruu yavuulnaa. pmdeerei!

peace out

_________________
Love is a woman


Top
   
 Post subject:
PostPosted: Mar.16.07 10:47 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Mar.29.06 10:30 am
Posts: 1254
Location: UB
manai mgl-chuud ardchilal garch irsenees hoish genet neeh hiriist miriist gj guij gene, ternees bish omno ni tiim yum mgl-d maani bdagchgui bsan biz de, neeh hogjtson garuud yu bodoj hii yumand itgej yawdag bnaa, uchiraa medehgui garuud! waaaaaahahahaha, ertontsiin ezen mezen chihshig ter ni odo hna ch bgaaya buu med, tegd ch ter tsuglaan muglaand ni dandaa amidraliin bolomjgui yaduu humuus l goltsuu yawdag yum shig bnlee. tiim humuusiin tolgoig l erguulene de, ternees yamar zugeer humuus yu gj iim balai yumand itgeed l yawj baiw gj de, solih huwtsas hool undaar l huurdag blgui de. blgui de ch gj de ugaasaa tegj bga ni todorhoi. bi ooroo bol buddiin shashintai. tehdee neeh surhii shutdeggui l de, tsagaan saraar moroo gargachina, tegd ter nom heemii ni eej eter unshuulchdag l da. tegd er ni manai buddiin shashin ch gsn awhaas oor yum medehgui. ug ni bol filosofi saitai sain shashin l da. daanch mgl-d arai l uchir dutagdaltai hogjood bh shig bgaamaa. humuusees yum huraadag awdag style-r hogjij bgaamuu haashaain hehehehe. eroosoo buyanii uil hiihgui, hudlaa suuj nom unshihaas tsaashgui, hiriist budda 2ulaa 1 teregnii 2 dugui waaaaaaahahahahaha ok!


Top
   
 Post subject:
PostPosted: Aug.15.07 10:34 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.06 10:38 pm
Posts: 2870
Location: Дэлхи хэмээх гарагт
Библид (Хуучин гэрээ) өгүүлсэнчлэн сайн мууг мэдүүлэгч мод гэж байдаг бол тэр эзэнд (бурханд) хүнийг бүтээх шаардлага алга. Сайн мууг ер нь хэн тогтоож өгсөн юм бэ? Хүн л биз дээ? Хүн алж, хүрээ талж, хүүхэн эргүүлэхийг хэн муу үйл гэж тодорхойлов, ХҮН өөрөө, учир нь хүн өөрт нь эдгээр зүйлс бүү тохиолдоосой (өөрөөр хэлвэл хэн нэгэн түүнийг бүү алаасай, дээрэмдээсэй, хүчирхийлээсэй гэсэндээ) муу гэсэн үнэлэмжийг өгчээ. Яг үүнтэй адилаар өгөөмөр байх, хайрлах энэрэх гэдгийг хүн өөрт нь тохиолдооосой гэсэндээ хайр, нинжин сэтгэлд сайн гэдэг үнэлгээг өгсөн ажээ.Түүнээс үүнийг хэн нэгэн шүүнэ гэдэг нь утгагүй хэрэг. Бүр Бурхан өөрөө ийм ахуйн шинжтэй зүйлрүү хутгалдана гэдэг бол мулгуу хүний бодол. Бурхны ухагдахууныг өөрийнхтэйгөө, ахуйтай бүү хольж хутга.

Deorum iniuriæ Diis curæ.
[Бурхны хэрэг Бурхандаа л хамаатай, Латин]

Тамын тухайд: Хүний нэгхэн насны амьдралаар там диваажинд очих тухай ярих нь жаахан хүүхдийг харанхуй өрөөнд цоожилж шийтгэнэ шүү гэдэгтээ адил. Там диваажин гэдэг нь энгийн хүмүүст шашнаа эвтэйхэн ойлгуулахын тулд үүсгэсэн томъёолол. Муу үнэлэмжтэй зүйлсийг хийснээр там гэдэг (энэ нь дэндүү ахуйн шинжтэй, галан далай гээд байгаа юм) газар очих юм гэнэ, гэтэл тамыг үзээд харчихсан, эсвэл түүнтэй ижилсэх зүйл юу ч үгүй. Хүн дүрэлзсэн галаас айдаг, жаахан хүүхэд харанхуйгаас айдаг. Дүрэлзсэн галруу оруулна шүү гэж хүнийг айлгана, харанхуй өрөөнд цоожлоно шүү гэж хүүхдийг айлгана. :oops: Үүнд энэ ишлэл тохирно.

Damnant quod non intellegunt.
[Хүн мэдэхгүй зүйлээсээ айна. Мэдэхгүй юм бүр айдас төрүүлнэ, Латин]

Христийн шашны тухайд: Энэ шашны үндэс худлаа. Бурхан өөртэйгээ адилаа төстэй хүнийг бүтээжээ гэдэг мөрөөс эхлэн худлаа. Харин Исламууд Аллах бол төсөөлөгдөшгүй, төлөв үгүй гэж сургасан нь илүү ончтой. Ингэснээр Аллах бол оюун санаа, дээд зохицуулагч, гэх мэтээр тайлбарлааад байх боломжтой. Цаашлаад сүнс судлал, парапсихилоги хөгжиж буй өнөөд цагт энэ шашин өндөр боловсролтой хүмүүсийн дунд байр сууриа алдаж, ядуу дорой сэтгэхүйтэй, материаллаг ядууралд өртсөн хүмүүст газар авсан. (нэмж хэлэхэд анх үүсэхдээ ч Ромын эзэнт гүрний хязгаар мужид үүсэж, цаашлаад дундад зууны бүдүүлэг Европт хүчээ авсан юм. Жишээ нь загалмайтны аян дайнд Бурхны нэрийг барьж хичнээн ч их улс төр тоглов доо.

Deus lo vult!
[Бурхан үүнийг хүсч байна. Загалмайтын аян дайнчдын уриа]

Харин одоо Европчууд хүчирхжээд ирэхийн цагт, тэндхийн сэхээтнүүд нь Христийн шашны үндсээ өөрсдөө элэглэн шоолдог юм билээ) Үүнийг тод жишээ нь манай улсад энэ Христүүд хүчээ аваад байгаа юм. Ингэж тэдгээр хүмүүсийг би буруушаахгүй, тэдэнд ямар нэг зүйлд итгэн амьдралаа өөдрөг харахад нь энэ шашин тус болж байгаа. Харин Монголын залуучуудын цөөнгүй ухаалаг хэсэг нь энэ шашинд ороод солиороод байгааг ер ойлгохгүй юм. Тэд нар ийм тэнэг юманд итгээд байхад бусадтай нь юу ярихав дээ.

Библийн тухайд: Еврей нарын ардын аман зохиол. Сургамжтай сайхан үлгэр домгууд, онч үгс дүүрэн байдаг. Библээс ишлэл авах заримдаа эсээ нийтлэлийг гайхамшигтай чимэглэж өгдөг. Сургаалт үгс гэдэг бүлэг нь бол ер нь яруу найраг, ёс суртахуун хоёрын агуу цогц юм. Хүн бүр ёс суртахуун мораль талаас нь унших хэрэгтэй (яагаад гэвэл ёс суртахуун мораль талын зүйлсийг солиод байх шаардлага улс төрчидөд шаардлагагүй байв) гэхдээ ертөцийг үзэх филисофи үзэл санаа нь дэндүү ядчихсан, арчаагүй тул хог дээр хаясан нь дээр.

Цицерон, Христийн шашны тухайд, наймдугаар сарын найман.

_________________
Сайн сайхан ямагт ялна.


Top
   
 Post subject:
PostPosted: Aug.16.07 11:40 am 
Offline
Powered by Asuult Sambar

Joined: Jun.04.04 2:48 pm
Posts: 13091
Bi chinii vzel bodliig hvndetgej bnaa. Bas ene ter chin buruu gej uuriig chin hvrgehq.

Bi l lav soliortson hvn bish gedgee helmeer bna. Bi itgedeg itgeseer l bna. Gehdee bas mongol orniihoo tuluu hiij chadah zvilee bvh hvch zvrh setgelee zoriulj chadna gej amlah bna. Hristed itgegch bolsnoor hariinhand mongoliig ezerhiilvvlne gej bodoj bgaa bol bitgii gorid bi mongoldoo hairtai. herbee tegej bodoj bgaa bol Hyatadiin hvmvvsiin tarhiig ugaaj bna hagas zuunii hereg dahin suhugduh biz. Bi harsan bi yu hiihee medne bi mongoldoo hairtai. Tiim bolohoor bitii ingej het vgvisgej bai l daa. Medeej chamd taalagdahq bgaa. Gehdee ingej busdiig het vgvisgej bolohq. Ireedvid chinii hamgiin gar niilj ajildag hvn chin itgegch hvn bj boloh. Tiimees hamaaq ingej bvv yari. Hairiig min bitgii vgvisge.

_________________
Жингийн цуваа явж л байдаг...


Top
   
 Post subject:
PostPosted: Aug.16.07 5:21 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.06 10:38 pm
Posts: 2870
Location: Дэлхи хэмээх гарагт
Христэд итгэгч маш олон найз нар бий. Тэд нарыг шашны маргаан болгон дээр элэглэдэг. Харин ажил хэргийн тал дээр бидний үзэл санаа зөрчилддөггүй. Улс эх орны хөгжил тал дээр бид санал бодлоо тайван хуваалцдаг. Гэхдээ Христийн шашны фанатууд манай улсад хэт их олширвол Эзэн номер нэг, эх орон номер хоёр болгоод шашны байгууллагад, цаашлаад өөр нэгэн улс гүрэнд (Мормонууд АНУ-д) үйлчлээд байх өргөн бололцоотой. Тийм хүмүүс ч амархан олддог. Чиний тухайд тийм биш байж болох ч тийм хүмүүс маш их байдаг тул нийтлэгт нь зориулж Христийн шашны тухай сийрүүлэн бичлээ.

On Masses
[Нийтлэг дээр, Англи]

_________________
Сайн сайхан ямагт ялна.


Top
   
 Post subject:
PostPosted: Aug.20.07 2:52 am 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
Өчигдөр Pulp Fiction гэдэг кино үзэж байлаа. Тэр киноны гол дүрийн Жульз гэдэг нэг алуурчин хүн алах болгоныхоо өмнө Библээс (Эзэкиэл 25:17)ингэж хэлж байх юм: (Би орчуулах гэж оролдов)

Зөв шулуун явдалтай хүн бүрийн зам дээр амиа бодогсдын бэртэгчин арга заль ба харгис эзэрхэгүүдийн гэм нүгэл бүрхдэг билээ. Энэрэх асрах нэрийн дор бусдыг энэ харанхуйн дунд залан явагч нь өршөөл сахилтай нэгэн мөн юм. Тэрээр ахан дүүсийнхээ хамгаалагч бөгөөд төөрсөн балчруудыг харанхуйгаас олон авчрагч юм аа. Миний энэ ахан дүүсийг устган хорлох гэж оролдсон хэнбэгуайг ч би агуу их өшөө хорсолоор хилэнтэйгээг ниргэнэ! Чам дээр өш хонзонгоор ниргэсэн тэр цагт чи миний нэрийг Эзэнтэн гэдгийг ухааран мэдрэх болно.

Энэнийг Монгол Библи дээр яаж орчуулдаг юм бэ? Тавьчихаач.


Top
   
 Post subject:
PostPosted: Aug.20.07 1:36 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Feb.06.07 8:31 pm
Posts: 530
Location: БИ САРМАГЧИНГААС ҮҮСЭЭГҮЙ !
Библи интернэтэд Монгол хэлээр

http://www.maranata.mn/index.php?option ... Itemid=191

(baruun deer, nom bulgee songoj unshih ..)

_________________
peeeeaaace ..


Top
   
 Post subject:
PostPosted: Aug.21.07 9:30 pm 
Offline
Хоббитой Гишvvн
Хоббитой Гишvvн
User avatar

Joined: May.20.07 1:48 am
Posts: 302
Location: 'Mc-d
Ciceron wrote:
Библид (Хуучин гэрээ) өгүүлсэнчлэн сайн мууг мэдүүлэгч мод гэж байдаг бол тэр эзэнд (бурханд) хүнийг бүтээх шаардлага алга. Сайн мууг ер нь хэн тогтоож өгсөн юм бэ? Хүн л биз дээ? Хүн алж, хүрээ талж, хүүхэн эргүүлэхийг хэн муу үйл гэж тодорхойлов, ХҮН өөрөө, учир нь хүн өөрт нь эдгээр зүйлс бүү тохиолдоосой (өөрөөр хэлвэл хэн нэгэн түүнийг бүү алаасай, дээрэмдээсэй, хүчирхийлээсэй гэсэндээ) муу гэсэн үнэлэмжийг өгчээ. Яг үүнтэй адилаар өгөөмөр байх, хайрлах энэрэх гэдгийг хүн өөрт нь тохиолдооосой гэсэндээ хайр, нинжин сэтгэлд сайн гэдэг үнэлгээг өгсөн ажээ.Түүнээс үүнийг хэн нэгэн шүүнэ гэдэг нь утгагүй хэрэг. Бүр Бурхан өөрөө ийм ахуйн шинжтэй зүйлрүү хутгалдана гэдэг бол мулгуу хүний бодол. Бурхны ухагдахууныг өөрийнхтэйгөө, ахуйтай бүү хольж хутга.

Deorum iniuriæ Diis curæ.
[Бурхны хэрэг Бурхандаа л хамаатай, Латин]

Тамын тухайд: Хүний нэгхэн насны амьдралаар там диваажинд очих тухай ярих нь жаахан хүүхдийг харанхуй өрөөнд цоожилж шийтгэнэ шүү гэдэгтээ адил. Там диваажин гэдэг нь энгийн хүмүүст шашнаа эвтэйхэн ойлгуулахын тулд үүсгэсэн томъёолол. Муу үнэлэмжтэй зүйлсийг хийснээр там гэдэг (энэ нь дэндүү ахуйн шинжтэй, галан далай гээд байгаа юм) газар очих юм гэнэ, гэтэл тамыг үзээд харчихсан, эсвэл түүнтэй ижилсэх зүйл юу ч үгүй. Хүн дүрэлзсэн галаас айдаг, жаахан хүүхэд харанхуйгаас айдаг. Дүрэлзсэн галруу оруулна шүү гэж хүнийг айлгана, харанхуй өрөөнд цоожлоно шүү гэж хүүхдийг айлгана. :oops: Үүнд энэ ишлэл тохирно.

Damnant quod non intellegunt.
[Хүн мэдэхгүй зүйлээсээ айна. Мэдэхгүй юм бүр айдас төрүүлнэ, Латин]

Христийн шашны тухайд: Энэ шашны үндэс худлаа. Бурхан өөртэйгээ адилаа төстэй хүнийг бүтээжээ гэдэг мөрөөс эхлэн худлаа. Харин Исламууд Аллах бол төсөөлөгдөшгүй, төлөв үгүй гэж сургасан нь илүү ончтой. Ингэснээр Аллах бол оюун санаа, дээд зохицуулагч, гэх мэтээр тайлбарлааад байх боломжтой. Цаашлаад сүнс судлал, парапсихилоги хөгжиж буй өнөөд цагт энэ шашин өндөр боловсролтой хүмүүсийн дунд байр сууриа алдаж, ядуу дорой сэтгэхүйтэй, материаллаг ядууралд өртсөн хүмүүст газар авсан. (нэмж хэлэхэд анх үүсэхдээ ч Ромын эзэнт гүрний хязгаар мужид үүсэж, цаашлаад дундад зууны бүдүүлэг Европт хүчээ авсан юм. Жишээ нь загалмайтны аян дайнд Бурхны нэрийг барьж хичнээн ч их улс төр тоглов доо.

Deus lo vult!
[Бурхан үүнийг хүсч байна. Загалмайтын аян дайнчдын уриа]

Харин одоо Европчууд хүчирхжээд ирэхийн цагт, тэндхийн сэхээтнүүд нь Христийн шашны үндсээ өөрсдөө элэглэн шоолдог юм билээ) Үүнийг тод жишээ нь манай улсад энэ Христүүд хүчээ аваад байгаа юм. Ингэж тэдгээр хүмүүсийг би буруушаахгүй, тэдэнд ямар нэг зүйлд итгэн амьдралаа өөдрөг харахад нь энэ шашин тус болж байгаа. Харин Монголын залуучуудын цөөнгүй ухаалаг хэсэг нь энэ шашинд ороод солиороод байгааг ер ойлгохгүй юм. Тэд нар ийм тэнэг юманд итгээд байхад бусадтай нь юу ярихав дээ.

Библийн тухайд: Еврей нарын ардын аман зохиол. Сургамжтай сайхан үлгэр домгууд, онч үгс дүүрэн байдаг. Библээс ишлэл авах заримдаа эсээ нийтлэлийг гайхамшигтай чимэглэж өгдөг. Сургаалт үгс гэдэг бүлэг нь бол ер нь яруу найраг, ёс суртахуун хоёрын агуу цогц юм. Хүн бүр ёс суртахуун мораль талаас нь унших хэрэгтэй (яагаад гэвэл ёс суртахуун мораль талын зүйлсийг солиод байх шаардлага улс төрчидөд шаардлагагүй байв) гэхдээ ертөцийг үзэх филисофи үзэл санаа нь дэндүү ядчихсан, арчаагүй тул хог дээр хаясан нь дээр.

Цицерон, Христийн шашны тухайд, наймдугаар сарын найман.



Цицерон өөрийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлсэнд баярлала.
Хүн төрөлхтөн анх үүссэн гэж үзвэл тэр цагаасаа л ямар нэг хүчинд итгэсээр ирсэн. Нар, Сар, гал, Аянга, Тэнгэр ер нь айдаг зүйлсээ шүтдэг байсан гэхүүдээ. Манай бөөгийн шашин, Буддын шашин ч мөн ийм үүсэлтэй/Буддын философи арай ондоо/. Тэгээд элдэв арга жатгаар тэдгээр байгалийн үзэгдлийг аргадаж байна хэмээн ёслол үйлддэг.Энэ нь ерөнхийдөө шашны үүсэл...

Библи, Christianizm нь шашин биш гэдгийг ойлгуулахыг хичээе. Ихэнх шашинд анхлан үүсгэгч гэж байдаг. Буддын шашны хувьд Сидхарта, Исламын хувьд Мухамед гэхчлэн. Бөөгийн шашныг хэн үүсгэсэнг мэдэхгүй, магадгүй энэ нь Библи тэй холбоотой байхаа. Христэч итгэлийг анх үүсгэсэн хүн гэж байхгүй. Ихэнх хүн Есүс Христ бишүү гэх байхлдаа. Гэтэл түүнээс өмнө энэ итгэлийн үндэс бүрэлдэж, түүнээс хойш ч олон төлөөлөгчид гарч ирсэн байдаг.

Одоо хүний үүслийн талаар бичээд үзий. Бурхан хүнийг өөрийн дур төрхөөр бүтээв. Дүр төрх гэдэг үгэнд бүдэрч болохгүй. Энэ бидний ойлгодог 2 гар, 2 хөл гээд 5н мөчтэй хүн төрхтөн гэсэн биш ч байж болно. Гол нь хүнд Сүнслэг чанар, сэтгэл оюун бий гэсэн санаа юм болов уу.
Сайн мууг таниулагч модны жимсийг идсэнээрээ хүн нүгэлтэн болсон. Хүн ганц энэ модны жимсийг идээд нүгэлтэн болдог бол Бурхан энэ модыг бүтээх хэрэг алга. Энд хүний сонголт хийх эрхтэй гэдгийг харуулсан хэрэг. Хэрэв хүн Бурханд дуулгаьартай байсан бол тэр модноос жимс идэхгүй. Гэхдээ Бурхан хүний хийх үйлдлийг мэдэж байсан. Сайн муугийн хэмжүүр хүн бүтэхээс өмнө тогтсон байсан гэж боддог. /Бурханаас урвах, түүнд дуулгавартай байх гэдэг бол сайн муу нь ойлгомжтой/. Хүн алах хүрээ талах гэдэг өөрөө Бурханаас урвасан л гэсэн үг. Бусдыг хайрлан энэрч, зөмийг үйлдэнэ гэдэг нь Бурханд дуулгавартай байнаа гэсэн үг. Ингэхээр сайн муугийн хэмжүүрийг хүн биш Бурхан тогтоосон хэрэг. Бурханы эсрэг тал д Буг байдагийг мэдэх байх. Бурханаас урвбал Бугт харяалагдана. Буг хүнийг олзлон авна.

Хүн мэдэхгүй зүйлээсээ айдаг, харин хараагүй зүйлээсээ айхгүй. Хэн нэгэн жаал харанхуй өрөөний тухай харсан учраас тэр газрыг аймшигтай гэдгийг мэддэг. Үүнтэй адил, хэн нэгэн тамын аймшигийг мэдэх учраас одоог хүртэл бид тамаас айдаг. Гэхдээ эрт дээр үед тамд орж үзсэн хүний тухай би мэдэхгүйлдээ. Ямар ч байсан Бурхан илчлэлтээр дамжуулж тэр харанхуй өрөөг бидэнд тайлбарлаж өгсөн байдаг.

Загалмайтны аян дайн болон түүний үр дагавраар Христ итгэлийг буруутгах олон шалтгаан төрөн гардаг. Хөршөө хайрлах ёстой Христэч нар өмнө нь түүхэнд байгаагүй их алаан хядаан үйлдсэн нь хангалттай шалтаг. Энд сүнслэг тайлбар байж болох боловуу.
Ирусалемийг дахин Бурхан ивээх ёсгүй байлаа. Тэр хотыг үүрд харь үндэстнүүд/Израйлчууд биш/ эзэмшиж, тэнд энх амар тогтох ёсгүй юм. Тиймээс Соломон/алдсан байж магад хэхэ. тэхдээ мөн байхаа/ хаанаас хойш тэнд энх амар цаг ирсэнгүй.
Мөн Загалмайтны аян дайны үр дүн нь Шинэчлэл байлаа. Улс төрд хэт хутгалдсан Шашныг/тухайн үед аль хэдийн шашин болсон байсан/ жинхэнэ Итгэлрүү нь буцаах шинэчлэл явагдаж эхэлсэн.

Одоо Исламын талаар жаахан мэдэхээсээ. Мухамед Меккад очсоныхоо дараа Аллах гэгчийн тухай ярьж эхэлсэн нь тухайн үед Мекка дахь Христийн номлогч нараас төгс Бурханы талаар сонсож, Мухамед тархай бутархй Арабыг байлдан дагуулах шинэ санаа олсонтой холбоотой. Тэгээд худалдаачны хүргэн болохыхоо хувьд хөрөнгө мөнгөө амархан цуглуулж, нүүдэлчин ард Арабуудыг Аллах тэнгэрийнхээ нэрээр зоригжуулан хөдлөгсөн. Аливаа шашин үргэлж улс төрийн эрх мэдэл дагуулж байдаг юм хойнодоо. Аллах-д ямар нэгэн бие байхгүй тэр зүгээр л тэнгэр юм. Харин Бидний нэрлэдэг, итгэдэг Бурхан бол биетэй, өөрийн гэсэн орон зайтай. Тэр тэнгэрийг бүтээсэн.

Нэг зүйлийг итгэгч бус, гэхдээ энэ тал дээр сонирхолтой залуус асуух ёстой. Есүс 30 нас хүртлээ юу хийж байсан бэ гэдгийг...

Христ Итгэлт toast өөрийн итгэлийхээ талаар бага сага

_________________
Cheeseburger


Top
   
 Post subject:
PostPosted: Aug.22.07 12:07 am 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
Шашин гээчийг түмэн янзаар тайлбарлаж болдог юм даа.
Лал, Загалматитны шашин, Буддизм-ийн өчнөөн янзын урсгалууд байна. Коран, Библи, Буддын сургаалийг хэдэн мянган янзаар тайлбарладаг.
Яаж тайлбарладаг вэ гэвэл өөртөө тааруулж, өөрийн хийх үйлсийг зөвтгөх гэж.

Загалмайтны аян дайн хийгээдэх гэж Есүс хэлээгүй.
Өөрийгээ дэлбэлж бусдыг ал гэж Мохаммэд сургаагүй.
Мэргэ төлгө хийж луйвар хий гэж Будда номлоогүй.

Энэ 3 гурвуулаа их сэтгэгчид байсан бөгөөд тэд гурвуулаа л хүмүүсийн сайн сайхны төлөө гэж номлож байсан. Харин одоо тэдний сургаалийг хүн өөрт зохицуулж тайлбарлаад л юу хүссэнээ хийж байна.


Top
   
 Post subject:
PostPosted: Aug.22.07 11:43 pm 
Offline
Хоббитой Гишvvн
Хоббитой Гишvvн
User avatar

Joined: May.20.07 1:48 am
Posts: 302
Location: 'Mc-d
orgil09 wrote:
Шашин гээчийг түмэн янзаар тайлбарлаж болдог юм даа.
Лал, Загалматитны шашин, Буддизм-ийн өчнөөн янзын урсгалууд байна. Коран, Библи, Буддын сургаалийг хэдэн мянган янзаар тайлбарладаг.
Яаж тайлбарладаг вэ гэвэл өөртөө тааруулж, өөрийн хийх үйлсийг зөвтгөх гэж.

Загалмайтны аян дайн хийгээдэх гэж Есүс хэлээгүй.
Өөрийгээ дэлбэлж бусдыг ал гэж Мохаммэд сургаагүй.
Мэргэ төлгө хийж луйвар хий гэж Будда номлоогүй.

Энэ 3 гурвуулаа их сэтгэгчид байсан бөгөөд тэд гурвуулаа л хүмүүсийн сайн сайхны төлөө гэж номлож байсан. Харин одоо тэдний сургаалийг хүн өөрт зохицуулж тайлбарлаад л юу хүссэнээ хийж байна.


Санал нэгээр барахгүй нэмэрлмээр байна.

Бурхан хүн хоёрын харилцаа сайхан байх үед хүмүүс Бурханыг харахыг хүссэн гэнлээ. Гэтэл Бурхан маань бидний мэдэх хязгаараас гадуур, эсвэл хүнд харагдах боломжгүй байжээ. Тэгхээр нь хүмүүс Бурханыг дүрслэн бүтээж шашин гээчийг гаргаж ирсэн тухай Библи дээр байдаг.

Том шашнуудыг тус тусд нь яривал, Буддын шашин анх философи байсныг мэдэхгүй хүн байхгүй биз. Баян ядуугын ялгаа хэтэрхий их байгааг анзаарсан Сидхарта гэгч хан хүү, өөрийн бүх эрх мэдлээ орхиод даяанчлан явдаг. Ингэж явсныхаа хүчээр өөрийгөө улам их танин мэдэж, бас насаараа хаалттай хотод амьдарсан тэр гадаах ертөнцийг үзээд амьдралын талаар бясалгаж эхэлсэн гэдэг. Түүний таньж мэдсэн зүйлс нь түүний хувьд үнэхээр шинэ байсан ба Хорвоогийн үнэнийг мэдсэн гэлтэй байлаа. Философийн гол хэдэн багана нь гэвэл, хүн хүнтэй хамт амьдардаг учраас нэг нэгнээ хүндлэх ёстой. Хүн байгалтай хамт амьдардаг учраас ан амьтан, өт хорхойг хүртэл энэрэн халамжлах ёстой. гэсэн үндэстэй. Тэгээд баян чинээлэг амьдарч байсан тэр өлсөглөнг мэдрэх гэж өөрийгөө хүчилсэн. Хэдэн өдөр хэдэн шөнө бясалган сууж хоол унд идээгүй гэдэг. Мөн тэр дагалдагч нартай байсан. Сидхарта-г нас барсны дараа тэд авшиг гэгч болж түүний сургаалийг дэлгэрүүлсэн гэнлээ.
Одоо зарим нэг өөр зүйл гэвэл: Буддын шашинд Монголын бөөгийн нөлөө их байдаг. Энэгтхэгийн нутагт үүссэн ч гэлээ нутгийн шашинд шахагдаад Зүүн өмнөд Ази, Хятад Төвдөд дэлгэрсэн. Тэгэхдээ Хинди шашны бурханы баримал, олон бурхантай зарчмыг шингээчихжээ. Дээрээс нь Төвд Хятадад Монголчууд ноёрхсноос хойш бөөгийн шашны хэв маяг ч нэвтэрссэн байдаг. Бүр дээр нь Монголд түгэхдээ үнэн хэлбэрээ алдаж ирсэн байлаг юм билээ шүү.
Буддын шашинд шинэчлэл бараг хийгдээгүй ба, тулган хүлээлгэх замаар бишрэн шүтэгчдийн хүрээгээ тэлсээр ирсэн. Хамгийн энэрэнгүй гэгддэг энэ шажин маань Дээд зиндааныхныгаа дагаж доод борчуул нь шүтдэг болсноор Азид хүчээ авсан.

Католик, Лалын дэлгэрэлт ч мөн иймэрхүү маягаар явагдсан.
Нэг маш чухал юи гэвэл, Христэд итгэх Итгэл мэдлэгээр төрдөггүй юмаа. Миний толгой жаахан түүх мэддэг байгаад итгэлтэй минь харшилж байлаа ч Зүрхээ дагаад үзвэл алдах юм байхгүйг нь дараа нь ухаардаг юм. Христийн түүхийг судлана гэдэг сонирхолтой бөгөөд хүнд ажил. Итгэлээсээ урвах ч тохиолдол үнэндээ олон байдаг. Гэхдээ тэр нь Христ худал гэсэн үг биш. Түүнийг тайлж мэдэшүй байдагт оршино.

Аливаа үнэний тодорхойлолт. Оюунлаг шүүмжлэлд өртөмтгий, байнга асуудал дагуулж байвал үнэн байдаг. Буддын шашин, Хинди, Таоизм, Күнз, Бөө. Эд бүгд хэн нэгэн хүний гаргасан санал бөгөөд, хүний амьдралд ч ойрхон байдаг. Тийм болохоор ч эдгээрийн философийг хүний оюун ухаанаар баталж болдог. Үүнд маргах зүйл байхгүй.

Христ итгэл бол анхлан сэдэгч нь хүн биш учраас хүний мэдлэгээр ойлгож болдоггүй. Шинэ тутам тайлбааас нь болж маргаан дэгдэж, хүний бүхнийг чадагч болох гэсэн хүслийг илэрхийлж байдаг. Үргэлж мэтгэлцээний бай болдог.
Лалын шашныг ч гэсэн хүн биш Аллах анх сэдсэн гэгдэх боловч, уг үнэндээ Ертөнцийн Эзэн гэх Библийн ойлголтыг ашиглан Арабыг нэгтгэх л зорилго байсан. харин Ертөнцийн Эзэн. Дэлхийн бүх хүнд хамаатай зүйлсийг хэлсэн байдаг.

_________________
Cheeseburger


Top
   
 Post subject:
PostPosted: Aug.23.07 2:20 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач
User avatar

Joined: Apr.02.04 12:15 pm
Posts: 4821
Location: When you're up please lift me up, when you're down don't let me down
uuchlaarai, tanai shashnii talaar heden unen bolovch hatuu ug heleedehey, bible-d itge gedeg, bible-d jesus-n buh surgaali bdag, herev bible unen bol tend bichsen adam,eva,noah-iin ulger domog unen geh uu ta nar ? tiim yum bdaggui yum, bas jesus bol zovhon namaig shut ch geh shig, yahav ogt shashingui bsnaas jesus shuteh ni zugeer l dee, gehdee huniig heterhii narrow minded bolgodog yum shigee, busad shashniig ih horiglodog, mongolchuud bidend bol zohihgui l ed bgaam daa ug ni ...bas dandaa huniig shashindaa uruu tatah gej aydargaatana

_________________
I have no identity


Top
   
 Post subject:
PostPosted: Aug.24.07 9:20 am 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
Би ч бас хүн юу хүссэнээ шүтэх хэрэгтэй гэж бодож байна. Гэхдээ хэзээ ч сохроор бүү шүт. Мэргэн оюундаа итгэ. Шашнаар бүү өөрийгөө халхал.

Хуучин Гэрээ бол тэр чигээрээ Еврэйчүүдэд зориулж бичсэн мэт байдаг.
Шинэ Гэрээ (Есүсийн амьдрал, сургааль) Хуучин Гэрээндэхээс шал өөр саналууд агуулдаг нь нууц биш.

Христийн шашны гол message юу вэ гэвэл хүмүүс бол нүгэлтнүүд. Нүгэлт хүмүүсийг авархаар бурхан/эзэн хүүгээ золиослон явуулсан. Тиймээс хүүд нь итгээгүй хүмүүс нүглээс аврагдахгүй гэж байгаа.

би Христийн шашинтан биш, гэхдээ бүх шашинг ба шашинтаг хүндэлдэг.


Top
   
 Post subject:
PostPosted: Aug.27.07 7:24 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.06 10:38 pm
Posts: 2870
Location: Дэлхи хэмээх гарагт
Ганцхан номтой нөхөрлөдөг хүнээс болгоомжил
Cave ab homine unius libri
Translation: "Beware the man of one book."
Латин зүйр үг
***Энэ үгийг дан ганц Библээ ярьж явдаг Христүүдэд зориулмаар байна

_________________
Сайн сайхан ямагт ялна.


Top
   
 Post subject:
PostPosted: Aug.27.07 8:17 pm 
Offline
Хоббитой Гишvvн
Хоббитой Гишvvн
User avatar

Joined: May.20.07 1:48 am
Posts: 302
Location: 'Mc-d
Ciceron wrote:
Ганцхан номтой нөхөрлөдөг хүнээс болгоомжил
Cave ab homine unius libri
Translation: "Beware the man of one book."
Латин зүйр үг
***Энэ үгийг дан ганц Библээ ярьж явдаг Христүүдэд зориулмаар байна


Thanx, vgiig chin hvleej awlaa. Bid nar gantshan Biblee yarij yawdguimaa, Burhaniig yaridag yum.

Tegeed ene zvir vgiin uitga ni, gants nom unshchihaad terniihee tuhai yarij yawdag hvnees bolgoomjil gej baigaam shvvdee. Bi jaahan baihdaa gants Usan dooguur 2000 leag-g unshchihaad teriigee l yariad bdag baisiin. Ugaasaa sain nom, sain ch zohiol, yariad barah bish. Tiim hvntei yariad demii gesen utgatai vg bailguidee.

_________________
Cheeseburger


Top
   
 Post subject:
PostPosted: Aug.29.07 12:24 am 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
Хуучин Гэрээг зөвхөн Еврэй нарт зориулж бичсэнтэй санал нийлэх үү?


Top
   
 Post subject:
PostPosted: Aug.29.07 4:25 pm 
Offline
Powered by Asuult Sambar

Joined: Jun.04.04 2:48 pm
Posts: 13091
Vgvi

_________________
Жингийн цуваа явж л байдаг...


Top
   
 Post subject:
PostPosted: Aug.29.07 5:54 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.06 10:38 pm
Posts: 2870
Location: Дэлхи хэмээх гарагт
Хэн нэгэнд зориулсан байх албагүй. Гэхдээ Еврэй нарт хамаатай. Тэдний аман зохиол, үлгэр домог, хууч яриа.

_________________
Сайн сайхан ямагт ялна.


Top
   
 Post subject:
PostPosted: Aug.30.07 3:51 am 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
Еврэйчүүдэд зориулсан газар, Еврэйчүүдийг боолчлолоос аварсан нь, Еврэйчүүд Филистинийг (Палестин) бут цохиход Ертөнцийн Эзэн туслаж байгаа нь.. гэх мэтээр хуучин гэрээгээр дүүрэн шүү дээ. Еврэйчүүдэд зориулагдан бичигдсэн гэж ойлгож болохоор байна.


Top
   
 Post subject:
PostPosted: Aug.30.07 11:16 am 
Offline
Powered by Asuult Sambar

Joined: Jun.04.04 2:48 pm
Posts: 13091
Uuriin bodol uurtuu zub gej. Gehdee huuchin geree bol yah argaq evreichvvdiin tvvh gedeg ni vnen.

_________________
Жингийн цуваа явж л байдаг...


Top
   
 Post subject:
PostPosted: Aug.30.07 7:02 pm 
Offline
Хоббитой Гишvvн
Хоббитой Гишvvн
User avatar

Joined: May.20.07 1:48 am
Posts: 302
Location: 'Mc-d
Tiim, Ewrei nart zoriulsan...

Tegwel Nuuts towchoo ehendee Zowhon Mongoliin, ter dundaa gantshan aimagiin amidralaar eheldeg, tegee svvlrvvgee Ewrazi, vr dvn ni Delhiin hemjeeniih boldogshdee te.
Teriig Mongolchuudad l zoriulsan, Mongoliin ardiin aman zohiol gehgvi yum bgazdee???

_________________
Cheeseburger


Top
   
 Post subject:
PostPosted: Aug.30.07 11:05 pm 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
Нууц товчоог дэлхийн өөр улс үндэстнүүд уншаад өөрийн мэт сэтгэгдэл төрдөггүй нь мэдээж. Харин Монгол хүнд бол оөр.
Нууц товчоо Монголын талаас бүх зүйлсийг харан бичсэн байдаг учраас дэлхийн өөр улс үндэстнүүд өөрсдийн гэж үзэхгүй нь ойлгомжтой. Харин Монголын түүхийг авч үлдсэн дурсгалтай зүйл учраас хүн төрөлхтний өмнө хүндлэл хүлээдэг. Түүнээс биш дэлхийн тухай бичсэн зүйл бол огт биш юм.


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 1020 posts ]  Go to page 1 2 3 4 540 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited