#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Jul.20.18 11:51 am

All times are UTC+09:00

Post new topic  Reply to topic  [ 17 posts ] 
Author Message
 Post subject:
PostPosted: Mar.01.06 3:22 am 
Offline
Powered by Asuult Sambar

Joined: Jun.04.04 2:48 pm
Posts: 13091
[align=center]"666" гэсэн энэ тоо ямар учиртай тоо вэ? [/align]

Рокууд, сатанистууд, ид шидийг шүтэгчид тэр ч бүү хэл поп хамтлаг хүртэл "666" гэсэн тоогоор чамирхана, бас сүрдүүлнэ. Библийн хамгийн сүүлчийн ном болох Илчлэлт номонд дэлхийн сүйрэл, түүнээс өмнө болон тэр үед юу болох тухай билэгдлийн олон дүрс, үг, тоогоор илэрхийлсэн байдаг. Ийм төрөл жанраар бичсэн бичлэгийн хэлбэрийг "Апокалиптик" гэдэг. Эрт цагт Иудейчууд Апокалиптик бичлэгийн жанраар дэлхийн эцсийн тухай тэнгэрийн нууцуудыг бичдэг байв. Энэ жанрын онцлог нь үзсэн үзэгдэл, зүүд, тэнгэр элчийн учрал, билэгдлийн амьтад, тоо, дүрсээр нууцыг илэрхийлдэгт байгаа юм. Ийнхүү бичих нь сүнслэг нууцыг цөвүүн цагт итгэгчдэд дамжуулан хэлж өгөх, тэднийг итгэлээр нь баттай зогсоход нь зоригжуулах үүрэгтэй байжээ.

Тэгвэл энэхүү билэгдлийн "666" гэгч энэ тоо ямар учиртайг Библийн эх сурвалжаас болон түүхэн тайлбаруудаас харцгаая. Библид:

Илчлэлт 13:18
Энд мэргэн ухаан байна. Ухаантай нэгэн нь араатны тоог бодогтун. Учир нь энэ нь хүний тоо бөгөөд түүний тоо бол зургаан зуун жаран зургаа юм.

Эндээс харвал хэн нэгнийг 666 гэсэн тоогоор илэрхийлжээ. Энэ нь тийм ч шинэ зүйл биш юм. Аливаа хүнийг одоо ч тоогоор илэрхийлдэг. Хүн бүр өөрийн гэсэн тоон дугаартай байдаг шүү дээ. Тухайлбал, регистрийн дугаар, пастортын дугаар гэх мэт. Тэр дугаараар тухайн хүнийг хэн болохыг мэдээллийн баазаас олж тогтооно. Үүний адил Манай Эзэний 1-р зууны сүүлчээр бичигдсэн элч Иоханы "Илчлэлт" хэмээх номд өгүүлсэн "666" хэмээх тооны талаар олон зууны туршид янз бүрээр тайлбарлаж иржээ. Үүнээс хамтдаа суралцъя:

Тоо болон үсгээр, аль алинаар нь нэг юмыг илэрхийлж болдог. Тухайлбал, өнөөгийн Иудейн рабби (Иудейн шашны багш нар) нарын судрууд араб тоогоор бус Еврей үсгээр бүлэг болон ишлэлээ дугаарласан байдаг. Еврейчүүдийн хувьд үсэг нь тоо, тоо нь үсэг болдог гэсэн үг. Үүнээс үүдэн зарим рабби гематрийн ухааныг ашиглан судрыг тоогоор кодлох дуртай болж. Тэр ч бүү хэл Матай нэгдүгээр бүлэгт буй удам судрын бичигт арван дөрвөн үеийг гурвантаа бичсэнийг Давидын нэр хэмээнэ. Еврей бичиг нь эгшиггүй, дан гийгүүлэгчээр бичдэг тул Давид гэдгийг ДВД гэж бичнэ. Мэдээж уншихдаа "Давид" гэнэ л дээ. Ямар эгшиг хаана нь яаж дуугарахыг тэмдэглэсэн "эгшгийн тэмдэглэгээ" ч бас бий. Тэгээд ДВД гэсэн нэр нь Еврей цагаан толгойн дарааллаар бол 4 + 6 + 4 буюу 14 болдог байна. Үүнчлэн эрт цагт Грекүүд Есүсийн нэрийн үсгийг тоо болгон хувиргаад "888" гэсэн тоог ч гаргасан байдаг. Гэвч араб тоо хэрэглэсэн цагаас хойш нэрийг ийнхүү кодлох хэвшил алга болжээ.

Тэгэхээр "666" гэсэн тоо ямар учиртай байж болох вэ? Энэ тооны цаана ер бусын нэр нуугдаж байна уу? Зарим хүмүүс үүнийг Ромын Цезарь Неро гэж тооцдог. Учир нь Неро Христэд итгэгчдийг ихэд хавчин гадуурхан алсан бөгөөд дараа нь тэр өөрийн амийг егүүтгэснээс Илчлэлт номын энэхүү тоогоор түүнийг хэлсэн гэж тайлбарлах нэг хэсэг байдаг аж. Мөн зарим нь Ромын өөр нэгэн Цезарь болох Домитианыг "666"-д яг таардаг гэж хэлнэ. Домитиан бол өөрийгөө "бурхан" гэж өргөмжилж, бүх шүтээнүүдийн толгойг цавчин өөрийн толгойг тавьсан бурхан бол жүжиглэсэн хүн байв. Тэр ч гэсэн Христийн эсрэг олон бузар үйл хийсэн нүгэлтэн. Гэвч энэхүү тооны онолоор бол Илчлэлт номыг бичигч Иохан уншигчдаараа тоо бодуулах гэсэн нь юу л бол. Тэгээд ч, Домитианы нэр яагаад ч "666" болж чаддаггүй нь энэхүү тайлбарыг сулруулдаг. Тэр ч бүү хэл үүнээс ч илүү геометрийн бодлого шиг тайлбар хүртэл бий.

Гэвч үүнээс арай дээр тайлбар бол "666" бол зургаа гэсэн тоог гурвантаа давтан хэлсэн "6" гэсэн тооны бичлэг гэх тайлбар юм. Билэгдлийн тоонуудын тайлбараас харвал "7" хэмээх тоо нь "төгс" тоо буюу үүнийг Бурханы тоо гэж хэлдэг байна. Харин 6 гэсэн тоог хүний тоо гэж үздэг байна. Өөрөөр хэлбэл, "6" гэдэг нь долоод дөхөх авч дутаж буй төгс бус тоо. Библид "666" гэдгээр анти-Христ хүнийг илэрхийлдэг болохоор дээрх тайлбарт Неро, Домитиан орсон хэрэг л дээ. Харин Анти-Христ бүхий л талаараа төгс "бурхан" болох гэж хичээнэ гэдэг нь яахын аргагүй үнэн. Христийг дууриах, түүнтэй адил гайхамшигуудыг хийх, хүмүүст нөлөөлөх гэж оролдох авч анти-Христийн чадал дутна. Тэрээр яасан ч төгс болж чадахгүй гэдгийг Библи өөрөө гэрчилдэг.

Харин анти-Христ засаглах үедээ "666" хэмээн энэхүү тоог дэлхийд байгч хүмүүсийн дух болон гарт тэмдэг болгон тавина гэснийг анхаарах хэрэгтэй. Дух болон гарт яг бодит тамга дарна гэхээсээ илүү хүмүүсийн хүсэл, бодол тэдний үйл хөдлөлд мөрөө үлдээнэ гэсэн тайлбар илүү дөхөх болов уу. Библид, анти-Христ аль хэдийнээ идэвхтэй ажиллаж байгаа (1 Иохан 2:18) гэж хэлсэн байдаг. Тэгэхээр, Христэд итгэгч бид амьдарч байгаа цаг үедээ мэдрэмжтэй хандаж, бодол санаагаа улам бүр цэгцлэн явах ёстой бус уу. Бодол сэтгэлээ Бурханы үгээр шинэчлэн сэргээх нь зүй бус уу. Бурханы мэргэн ухаан тантай байх болтугай.

_________________
Жингийн цуваа явж л байдаг...

Top
   
 Post subject:
PostPosted: May.24.06 9:28 am 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Aug.18.05 3:54 am
Posts: 442
Ezekiel wrote:
Сүлд тоо гэж юу юм бэ?

[font=Comic Sans MS]medehgui eee. sain too l gejiigaam boluu gej bodson shd. zurkhai bolgon deer l tegsen bdiiin. [/font]

Top
   
 Post subject:
PostPosted: May.24.06 10:43 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jul.03.04 8:26 pm
Posts: 2991
Location: Oz land
ene toonii tuhai kinonuud 80 90d ond ih bsnaa chimeegui boltsiin. odoo tegsen the omen geed kino garah gej bgaam bilee. lav trailer ni ih evgui. 6 onii 6 sariin 6nd tuunii tsag irne geel. ene udur ni odoo haachdag yum bgam

_________________
F650GS

Top
   
 Post subject:
PostPosted: May.25.06 12:38 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.21.05 12:07 pm
Posts: 11425
Location: Хонгилийн үзүүрт гэрэл байх авч Харанхуй дунд хайр даан ч алга
666 тоо бол чөтгөрийг бэлгэдэж байгаа бас муу ёр тэгэхээр 3-ын тоогоор бурханыг бэлгэддэг гэж байгаа юм даа тэгээд библи дээр дэлхийн эцсийн аврагч ирнэ гэж зөгнөсөн байдаг ба тэр үе 2-р дайны үед болсон гэж үздэг тэгээд тэндээс аваргч гарч ирээд одоо 86 настай тэгээд хойд солонгост төрсөн САН МЁН МҮҮН гэдэг хүн байдаг гэсэн энэ хүний талаар сонсож байсан уу энэ хүн бол ЕСҮСийн үүргийг авч ирсэн хүн гэдэг юм билээ үүнийг одоохондоо христийн шашинтангууд хүлээж авч хүлээн зөвшөөрч чаддаггүй юм байна лээ
тэгээд САН МЁН МҮҮН -ийг хүн төрөлхтний аврагч гэдэг. энэ хүн эхнэртэй бөгөөд үүнийг дэлхийн анхны жинхэнэ гэр бүл гэж үздэг хүмүүс тэднийг жинхэнэ ААВ жинхэнэ ЭЭЖ гэж дууддаг. 6-р сарын 15ны өдөр жинхэнэ ЭЭЖ гэгдэх хүн монголд айлчилна өмнө нь энэ хоёр хоёулаа элбэгдоржийн засгийн газрын үед монголд ирж байсан өөрөөр хэлбэл 10-н сард ирсэн. тэгэхээр энэ хүн бол бурхны хүн гэж хэлэгдэх ёстой юм байгаа юм.

Top
   
 Post subject:
PostPosted: May.27.06 6:43 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Apr.01.06 4:55 pm
Posts: 485
minii bodloor buh ertunchiin ehlel bai bolno shdee
manai galaktic l gehed 6 toonii helbertei
sain muu buhniig aguuldag tooch yum biluu
ehlel tugsgul dawhtsdag baij bolno

Top
   
 Post subject: Re: 666
PostPosted: Apr.30.09 12:04 am 
Offline
Powered by Asuult Sambar

Joined: Jun.04.04 2:48 pm
Posts: 13091
Энд сатаны талаар гайгүй мэдээлэл байх шиг байна.

_________________
Жингийн цуваа явж л байдаг...

Top
   
 Post subject: Re: 666
PostPosted: Apr.30.09 12:12 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Mar.22.09 3:19 am
Posts: 2951
Location: Даруухан л амьдарья
САН МЁН МҮҮН тэй тэврэлдий бз :mrgreen:

_________________
KETCHUP :heartbreaker:

Top
   
 Post subject: Re: 666
PostPosted: Apr.30.09 12:23 am 
Offline
Powered by Asuult Sambar

Joined: Jun.04.04 2:48 pm
Posts: 13091
Яаж байгаан.

_________________
Жингийн цуваа явж л байдаг...

Top
   
 Post subject: Re:
PostPosted: May.23.09 8:39 pm 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Joined: May.20.09 12:25 pm
Posts: 14
mmbbb wrote:
ene toonii tuhai kinonuud 80 90d ond ih bsnaa chimeegui boltsiin. odoo tegsen the omen geed kino garah gej bgaam bilee. lav trailer ni ih evgui. 6 onii 6 sariin 6nd tuunii tsag irne geel. ene udur ni odoo haachdag yum bgam

hamgiin engiin zuil hamgiin augaa baidag gej sonssonuu?6 gedeg chin zugeer l esreg gesen utgatai baihgui yu,omen gedeg kino chin 96 biluu 97 ond garchihsan kino sh de

Top
   
 Post subject: Re: 666
PostPosted: May.23.09 11:45 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Nov.15.05 7:28 pm
Posts: 5667
Location: I will not let anyone walk through my mind with their dirty feet

Хэзээ нэгэн цагт манай гаригийн 6′666′666′666 дахь оршин суугч төрнө. Өөрөөр хэлбэл гурван удаа гурван зургаа буюу өөрөөр хэлбэл чөтгөрийн тоогоор тэмдэглэгдсэн хүүхэд хорвоод мэндлэх цаг ойртсоор. Гурван Антихрист гэсэн үг. Түүнийг дэлхий даяар хүлээж байна.

Америкт байрладаг “IPC” хэмээх Олон улсын программын төв сүүлийн 50 жилийн турш дэлхийн хүн амыг судалж, дүн шинжилгээ хийж байна. Тэдний тооцоолсноор 2008 оны тавдугаар сарын нэгэн гэхэд манай гариг дээр 6′664′737′085 хүн амьдарч байсан аж. Харин зургадугаар сарын нэгэн гэхэд бид 6′671′275′141-уулаа болох юм байна. Тус төв үүнтэй холбогдуулан нэгэн таамаглал дэвшүүллээ. Удахгүй буюу таван сард дэлхийн 6′666′666′666 дахь хүн төрнө, эсвэл аль хэдийн төрчихсөн байгаа аж. Одоо бүгд нэг л өдөр Антихрист буюу Ад чөтгөрийн хүү төрөхийг хүлээж байна. Гурван удаа Антихрист буюу тодруулбал гурван бүхэл, гуравны нэгэн чөтгөр. Бүр нарийвчилсан тооцоогоор чөтгөрийн хүү тавдугаар сарын наймнаас есний хооронд төрчихсөн байх магадлалтай гэнэ. Аймаар байна уу? Эрүүл сэтгэдэг хүний хувьд иймэрхүү яриа, энэ бүх тоо шал дэмий зүйл. Харин мухар сүсэгтэй хүмүүс дэлхийн өнцөг булан бүрд дагжин чичирч байна. Сануулахад хоёр жилийн өмнө 06.06.06 гэсэн тоо айдас түгшүүр төрүүлж байсан. Эмэгтэйчүүд Антихристийг төрүүлэхээс айж байлаа. Зарим бүсгүй “Ямар нэг аймшигтай юм болохыг мэдэрч байна. Хүндрэлтэй төрөх эсвэл буг чөтгөр хүүхдийн минь биед шүглэх вий. Эсвэл бүр үр минт өөрөө Ад чөтгөр байх вий” гэж болгоомжилж байв. Өмнө нь ч зарим эмэгтэй 13-ны баасан гаригт төрөхөөс айх явдал гардаг байсан. Иймээс тэд төрөхөө хойшлуулахыг эсвэл даруйхан хийсвэр (кесарево сечение) хийхийг эмч нараас гуйж байв. Тэр бүү хэл дэлхийн олон орны улстөрчид энэ тооноос айж, парламентын хурлаа хойшлуулж байсан удаатай. 2006.0606-ны өдөр Ад чөтгөрийн бүлэглэлүүд том баяр наадам зохион байгуулж, сүм дуган шатаахаас өгсүүлээд олон хэрэг тарьсан. Иймээс тэр өдөр цагдаа хууль сахиулагчид өндөржүүлсэн бэлэн байдалд орсон билээ. Антихрист хэзээ, хаана төрөхийг яг таг нарийн мэдэх аргагүй. Тэр бүү хэл аль улс оронд мэндлэх нь тодорхойгүй. Ямар гэр бүлд төрж, хэн гэдэг нэртэй болохыг тэр тусмаа мэдэх боломжгүй. Бид бүү хэл тэр өөрөө ч мэдэхгүй. Яагаад гэвэл манай гаригийн хүн ам секунд тутамд хоёроос гурван хүнээр нэмэгддэг. Нэгдсэн Үндэстний Байгууллага дэлхийн зургаан тэрбум дахь иргэнийг тодруулахдаа таагаад буудчихсан. НҮБ 1999 оны 12-р сарын 12-ны 12 цаг 30 минутанд төрсөн Сербийн Сараево хотын бяцхан хүүг дэлхийн зургаан тэрбум дахь иргэн хэмээн албан ёсоор хүлээн зөвшөөрсөн. Тэгээд ч чухам тэр үед НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннан Серб улсад айлчлал хийж байсан юм. Харин яг жинхэнэ зургаан тэрбум дахь иргэнийг хэн ч мэдэхгүй өнгөрсөн. Анх 666 гэдэг тоог Соломон хааны тухай баримтуудад дурьдсан гэдэг. Энд Соломон хаан хязгааргүй баян, түүний эрдэнэсийн сан хөмрөг нэг жилд 666 талантаар нэмэгддэг гэж гардаг. Өөрөөр хэлбэл 666 нь эд баялаг, агуу хүчирхэгийн билэгдэл байсан бололтой. Харин сүүлд араатны тоо болж хувирчээ. Тэгээд хүн төрөлхтний түүхэнд аймшигт гэмт хэргүүдийг үйлдсэн алдартай хүмүүсийг антихрист гэж нэрлэх болжээ. Нерон, Наполеон, Ленин, Сталин, Гитлер нарыс ч антихрист гэж байсан удаатай 666 тооны нууцлаг утга санааг тайлахыг орчин үед ч оролдсоор байна. Энэ тоотой холбоотой олон сонирхолтой баримтууд бий. Жишээлбэл нүүрстөрөгч, түүнгүйгээр бидний амьдралыг төсөөлшгүй билээ. Нүүрстөрөгчийн молекул зургаан протон, зургаан нейтрон, зургаан электроноос бүрддэг. Too хүмүүсийн хувьд, ялангуяа хүнд хэцүү амьдралтай бол маш чухал утга учир агуулдаг гэнэ. Бурхан л Антихристийн нэр ус, төрөх улс орныг мэдэх цорын ганц этгээд. Антихрист заавал төрнө. Бүр аль хэдийн төрчихсөн ч байж магадгүй.

мэдээлэл маркаар тавилаа

Top
   
 Post subject: Re: 666
PostPosted: May.24.09 3:02 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Dec.20.05 12:18 pm
Posts: 3759
Location: haraa hvreh alsad vl tsutsan alhah shargal zamiin urtad . . .bid hamtdaa...
Finalmatch wrote:

ene bichlegiig neg sonin deerees unshij baisiin bna yamar nerteig n sanadgvi ee. . .
bi law itgeegvi ee . . . demii l zvil shig sanagdsan

_________________
Sologiin улаан фэн :l1:

Top
   
 Post subject: Re: 666
PostPosted: Nov.22.09 11:34 pm 
Offline
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн

Joined: Nov.22.09 11:03 pm
Posts: 2
их л сонирхолтой санагдлаа энэ эзэкэл гэсэн нэртэй хүн их дажгүй мэдээлэл тавьжээ
гэхдээ уг хүний бодол ямар байгаа талаар мэдмээр санагдчихлаа энэхүү зүйлд үнэхээр итэгдэг исэх
зарим нэг бичлэгийг уншихад зүгээр л шалдар булдар юм бичсэн харагдах юм
гайгүй мэдээлэл тавьсан хүмүүс нь их мэдлэгтэй санагдлаа

Top
   
 Post subject: Re: 666
PostPosted: Nov.27.10 8:47 am 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн

Joined: Nov.22.10 11:39 am
Posts: 88
Location: мунхаг хүнд таарсан хариулт бол дуугүй байх (Күнз)
.

_________________
.......

Top
   
 Post subject: Re: 666
PostPosted: Mar.30.11 2:43 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: Jul.06.10 10:50 pm
Posts: 743
Тэр солонгос гар чин худлаа үхсэн баасны чин Есүс-ийн үүргийг авчирах хаха. Библи-д Есүс 3 дахь удаагаа энэ дэлхийд ирэх хүртэл олон хүмүүс хуурамчаар өөрийгөө бурханы элч мэлч нтр гэж зална гэсэн байдгийн гэхчүүлэ. Тэр эргүү САН МЁН МҮҮН дагзма-д итгэсэн хүн тэрүүнтэйгээ тамруугаа талийнөө

Top
   
 Post subject: Re: 666
PostPosted: Mar.30.11 3:38 pm 
Offline
Итгэмжлэгдсэн Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Dec.11.10 9:17 pm
Posts: 2354
Location: Тамхины өрөө.
yamartai ch oligtoi too bish bh

_________________
FFS.

Top
   
 Post subject: Re: 666
PostPosted: Apr.01.11 12:28 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: Jul.06.10 10:50 pm
Posts: 743
666 Араатны тоо. Энэ тоог сонгосон хүн там гэдэг зүйл-рүү ногоон гэрлээр очно. Манай Guys 666 ч өөрсдөө сүүлдээ бантсандаа Guys болцон байх шив

Top
   
 Post subject: Re: 666
PostPosted: Jun.24.11 10:19 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: Nov.12.10 10:43 pm
Posts: 1135
Location: Хүн чанарын амин хэлхээ бат оршиг
шал худлаа

_________________
Миний төлөө өөрийгөө хайрла...

Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 17 posts ] 

All times are UTC+09:00

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest

You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited