#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.16.18 12:15 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 1 post ] 
Author Message
PostPosted: Apr.19.14 9:54 am 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Mar.18.14 2:58 pm
Posts: 167
Хүн төрөлхтөний түүхэн хувь заяатай хүйн холбоо бүхий нэгэн ойлголт бол шашны асуудал болно тэр нь үгийн гарлын хувьд европ дахинд латин гаралтай reliogo “шашин “ хэмээх вөгөөд энэ нь эртний ромчууд тахил шүтээний ёсоо ийнхүү нэрлэж байжээ.Харин МЭ IҮ зууны үед христосын сүм хийдийн эцэг хэмээн тэмдэглэгдсэн Августин (354-430) хүнийг ертөнцийн эзэнтэй холбох сургаалын цогцыг шшин хэмээх бөгөөд энэ утгаар нь христос бол шашин мөн хэмээн томъёолжээ. Ийнхүү “шашин “хэмээх утгаар шүтэн бишрэхүйн ёсон Европ дахинаа дэлгэрчээ. Дорно дахины ёсонд / шасна/ “заан засагч “хэмээх санскрит гаралтай үг. Утга нь “ нисванис ба тийн атгагаас засаад муу заяа сансраас аврахын тул тийм хэмээн өгүүлсэн” гэдэг . Энэ утгыг тайлан хожмын мэргэд” ертөнцийн тусыг бүтээгч сургаал“ хэмээн тайлбарласан нь буй.1Шашныг философийн үүднээс судлахуй Энэ бол орчин үеийн шашин судлалын суурь ойлголт мөн. Философи нь шашны мөн чанар , гарал үүсэл оршин тогтнох зүй тогтол , утга агуулгыг философи сэтгэлгээний үүднээс тайлан, ертөнцийг үзэхүйн онолын түвшинд нэгтгэн дүгнэж судлан үздэг . Шашны философи бие биедээ сөргөлдөгч шашны олон урсгал , чиглэл, танин мэдэхүй , арга зүйн үүднээс шинжлэн судалдаг бол шашныг философи сэтгэлгээний үүднээс үзэхүйн шашин номын сургаалыг философийн ойлголт , зарчим , үзэл санааны агуулгаар тайлбарлах болно. Шашны философи бол шашин номын ёсны бүрэлдэхүүн хэсэг бөгөөд шашны хэвшмэл номлолыг онолын үндслэлтэй болгох зорилгоор түүний дотор бүрэлдэн боловсорсон сургаалын цогц болно. Шашин, шашны философи хоёр судлагдахууны хувьд адил боловч шашны философи нь мэдрэхүйн хүрээнээс хальж сэтгэхүйн хүрээнд асуудлыг шийдвэрлэдэгээр гүн агуулгатай байдаг юм. Шашны философийн чиглэл дэлхийн аль ч шашинд хамаардагаараа онцлогтой.

/http://www.wikipedia.org/Дундад зууны шашны талаарх мэдээлэл/


Шашны тухай философийн тодорхойлолт Философийн сонгомол зохиолуудад шашныг янз бүрээр тодорхойлсон байдаг нь баримтлах зарчим аргатай гүн холбоотой байдагт оршино. Шашны номлол дахь тодорхойлолтоос философийн тодорхойлолтын гол ялгаа нь шашны тулгуур болох бурханы тухай ойлголт бөгөөд энэхүү бурханы хүчин нь далдын , ер бусын хүчний илэрхийлэл бус харин хүний оюуны бүтээгдэхүүн бөгөөд үүнээс бурхан хүнийг буй болгоогүй , хүн бурханы тухай ойлголтыг бий болгон , түүнийг сүсэг бишрэлийн сурвалж авч түүгээр дамжуулан шашин номыг сургаалын цогц бүрэлдсэн. Шашин нь нийгмийн ухамсарын бүтээгдэхүүн өөрөөр хэлбэл хүн өөрийн нь танин мэдэх үйл явцтай шашин номын ёсыг буй болгон , түүнд сүсэглэн бишрэх замаар шашин суртахууны цогц сургаалыг буй болгон уламжилж иржээ. Бурхан төвт үзлээс дундад зууны шашны философид шилжих үеийн философи ба шашны философи

Бурхан төвт үзлээс шашны философит шилжих үил явц сэтгэлгээний урт удаан үеийг туулав.15 зууний хоёрдугаар хагаст хүмүүнлэг үзэлтнүүдийн анх хэрэглэсэн “дундад зууны эртний үе” гэдэг энэ философийг христос шашны гольдролд оруулсан хутагт хом(хуучин, шинэ гэрээс) юм. Шашны урам нэмэгдэж, шашны засгийн байгуулага бүрэлдэж байсан нь дундад зууны үеийн өвөрмөц онцлог байв. Энэ үед олон бурхант шашны (политеизм) оронд нэгэн бурхант шашин (монотеизм) христ ёс, лалын шашин батжин тогтжээ. Сэтгэлгээний шилжилтийн үеийн ертөнцийг үзэх үзлийн философи үндэслэл нь Христийн шашны философийн онтологи үндэс болох “бүтээхүйн үзэл санаа”, гносеологиүндэс болох “тэнгэрийн санаа” гэх ойлголтууд бий болж улмаар МЭ 4 зуунаас лам нар нийгмийн оюун ухааны амьдралд хүчтэй нөлөөлж, шашин- сүм хийд олноор байгуулагдах болсон байна.2 Ромын эзэнт улсын ард түмний дунд, ялангуяа түүний гол төв Ром, Константинополь хотод үүсэн хөгжсөн христос шашны ёс жаяг Европт дэлгэрэн хөгжих үйл явц удаан үе шатыг туулсан байна.Эртний Грек, Ромын шинжлэх ухааны хөгжлийн үе шатанд шашны үзэл бүрэн ноёрхож чадаагүй өөрөөр хэлбэл ертөнцийг үзэх үзэл болон төлөшөөгүй. Харин энэ үед Европын бусад улс орнууд, Араб дахинаа ард түмнүүдийнх нь ертөнцийг үзэх үзэлд шашин маш хүчтэй нөлөөлсөн байв.Эртний Грекчүүдийн философид шашин хэдийгээр буурьтай эсэргүүцлийн сэдэв болж байсан боловч философи үзлийн хөгжих чиглэлд мэдэгдэхүйц үүрэг гүйцэтгээгүй билээ. Чухамдаа гадаад хязгаарлалтаас чөлөөтэй философи сэтгэлгээ нь юуны өмнө буй бүхнийг, мөн үүнд хүнийг багтаасан байгалийг судлахад чиглэсэн байлаа. Христ ёс тогтсоноос хойш бүх юм өөрчлөгдөв. Хойно тодорхой харуулах шалтгааны улмаас философи нь шашнаас бүрэн хараат болжээ.Хэдийгээр энэ нь зөвхөн европын төдийгүй бас арабын философыг хамрах боловч бурхан ертөнцийг бүтээсэн гэх Теоцентризм: байгалийг бурхан хоосноос бүтээсэн гэх Креционизм: ертөнц болон хүнийг “бошго” бүтээсэн гэх провиденционализм зэрэг шашны философи дахь үзэл баримтлалууд үүсэн хөгжжээ. Теоцентризм (бурхан төвт үзэл) бол буй бүхний эх булаг, шалтгааныг бурхан гэж ертөнцийг ойлгох ойлгоц юм.Бурхан бол ертөнцийн төв, түүний идэвхтэй бүтээгч үндэс юм. Теоцентризмийн зарчмууд танин мэдэхэд ч дэлгэрсэн бөгөөд тэр зарчим ёсоор мэдлэгийн системийн дээд шатнаа теологийг-Бурханы тухай “шинжлэх ухааныг” тавьдаг байна. Түүний доор теологид хүчин зүтгэгч философи, түүнээс доор янз бүрийн тусгаар болон хавсрага шинжлэх ухаанууд байрлана. Креоционизм(бүтээхүйн үзэл) бол үргэлжийн өөрчлөлтөд орших, цаг зуурын, мөнх бус амьтай ба амьгүй байгалийг Бурхан хоосноос бүтээсэн гэж үздэг зарчим юм. Провиденциализм (бошгын үзэл) бол ертөнцийн бүх үйл явдлыг мөн үүнд түүх хувь хүний зан төлөвийг тэнгэрлэг бошго залдаг тухай ү.злийн систем юм. Патристик философи

Бурхан төвт үзлээс шашны философит шилжихэдПатристик-философийн урсгал томоохон үүргийг гүйцэтгэдэг. Грек –ромын философийг дундад эртнийхэд шилжих шилжилт хэд хэдэн зууны турш үргэлжилсэн бөгөөд Европод V-IV зууны үед христ ёс бүрэлдсэнтэй нягт холбогдсон байлаа. Энэ үед стоикууд, Эпикурийнхэн, шинэ платонч үзэлтнүүд үргэлжлэн өрсөлдөж,тэрс үзэлтэй тэмцэх явцдаа христ ёсны үзэл суртал өөрийн байр суурийг бэхжүүлж байсан бөгөөд түүнд үзэл санаагаа юуны өмнө нэгэн бурхантсургаалаас философи үндэслэгээтэй болгох хэрэгцээ байсан юм. Ингэж грек-ромын болгохын зорьсон “шашны эцгүүдийн” бурхан судлал философи үзлийн цогц болсон патристик үүсчээ.1

Платоны үзэл санаанд тулгуурласан Теологийн урсгал болох Патристик үзэл нь МЭ II- МЭ VII зуун хүртэл үргэлжилсэн байна. Патристик үзэл баримтлал Христосын дэлгэрүүлэхэд ихээхэн нөлөөлсөн Апологетик урсгал (МЭ II-МЭ III),Сонгодог патристик урсгал буюу Христосын сургаалыг олон нийтэд түгээсэн үе ( МЭIV-MЭ Ү),Шашны номлол бүрэн ноёрхсон үе буюу Патристикийн төгсгөлийн үеийн урсгалууд ( МЭҮI-MЭҮII) үүсэн хөгжжээ.Патростик урсгалын гол төлөөлөгчид нь Ориген (МЭ 185-254) Тертулиан (МЭ 160-230)нар юм. Тэнгэрлэг бурханлаг л үнэн мөн. Бурхан ертөнцөөс өмнөх “Мөнх санаа” –г бүтээж тэр нь бодит ертөнцийг анхлан бүтээсэн хийгээд “үхэлгүй мөн санаа “ сүнсний үзлийг хөгжүүлж “Сүнс эргэх-“ үзлийг тавьж энэ нь патристик үзлийн үүсэл хөгжлийн үндэс болсон байна. Хожим Григорий,Аврелий Августины философит ч нөлөөлсөн байна.А.Августин Григорийн мөнх сүнсний тухай санааг дэлгэрүүлж “бурхан судлал”-ыг хөгжүүлсэн байна.А.Августин “Хүний амьдралын зорилго бол бурханыг хайрлах,хүндэтгэх;Бурхан бол хүний санаа сэтгэл,амдралын эхлэл ба төгсгөл болдог.Хүний ертөнцийн түүх бол 2 хорын тэмцэл байдаг.Хүний энгийнээр амьдрах эрмэлзлэл нь номын ёсоор амьдрах гэсэн цөөнхийн үзэлтэй зөрчилддөг” хэмээсэн байна.А.Августины философи нь теоцентрист үзэл бөгөөд Платон, Нео Платонч үзлийг христос шашны номлолд нийцүүлэн шашны философио бүтээсэн юм. А.Августины гносеологи үндэс нь иррациональ шинжтэй бөгөөд итгэл бишрэл, шүтлэгийг хүний оюун ухаанаас дээгүүрт үзсэн нь нэн онцлогтой.Ромын эзэнт улс дотроосоо задарч мөхөснөөр улс орны эдийн засаг доройтож, Европт олон зуун жилийн тариачны болон шашны дайнууд үүсч оюун санааны амьдрал үндсээрээ доройтсон энэ үед патристик философийн сонгодог үе дуусч шашны философи үзэлд шашны нөлөө улам бүр идэвхижиж төр, оюун санааны амьдрал бүхэлдээ шашны үзэл сурталд автав.ҮIII-IХ зууны үед сүм хийдийн лам нар Грек ,Ромын философийг судалж улмаар дундад зууны нийгмийн сэтгэлгээнд тохирсон үзэл номлолоо дэлгэрүүлэв. Патристихийг ихэвчлэн гурван үед хуваадаг нь: 1.Aпологетик (II-III зуун) (грек apologetikos-өмгөөлөх)нь ертөнцийг бүтээхээс өмнө биегүй, мөнх санааг бүтээж түүнд зориг хүслийн эрх чөлөө, сайн муу алиныг сонгох эрх олгожээ.Сайныг бүтээж бурханыг дагадаг санаа нь архадын ертөнцөд очдог ба бусад нь дурандаа автагдан доош унаж ургамал, амьтан эсвэл хүн болно.1 Үхэлгүй мөнх санаа (сүнс) түрүүлэх тухай Платоны үзлийг хүлээн авсан Ориген түүний өөр биед шилжих Платоны санаа няцаасан байталаа Бурханд эргэн хүрч,цаашдын шинэ сонголтын замаар аврагдах бололцоог үлдээжээ.Ориген ертөнцийн мөнх ба сүнс “Эргэх санаа” дэвшүүлснээс болж хэвшмэл сүм хийдээс зэмлэл хүлээсэн боловч хожмын ,сонгодог патристикийн төлөөлөгчдөд мэдэгдэхүйц нөлөөлсөн бөгөөд тэдний дотроос грекийн дорнодод Ниссийн Григорий, латины өрнөдөд Аврелий Августин (буян гэж нэршсэн ) нар ихэд алдаршсан христ ёсны ертөнцийг үзэх үзлийг төлөвшүүлэх,хамгаалахан чухал үүрэг гүйцэтгэжээ. 2.Сонгодог патристик (IҮ-Ү зуун )нь христ ёсны сургаалыг цэгэлжээ. 3.Төгсгөл үе (ҮI-ҮIII зуун) гол сургаалыг тогтворжуулсан юм. Апологетик Апологетикийн гол төлөөлөгчид нь Карфагений Квнит Септимий Тергуллиан үед христ ёсны сэтгэлгээний томоохон төв болж байсан Александри хотоос гаралтай Ти Флавий Климент ба Ориген нар юм.. Тэдний зорилго нь “Зөвхөн христ ёсыг түүний дайнаас хамгаалахад төдийгүй, мөн ч тэрс номтонуудыг шинэ шашны давуутайд итгүүлэх, тэднилг христийн шашинд оруулахад оршиж байлаа.Энэ талаар хууль ч бурхан судлаач Тергулиан (160-230 оны үе )нэрд гарсан бөгөөд тэнгэрлэг үнэн хар ухаанд хэдийчинээ харшилж, ухварлашгүй, санаанд багтамгүй байх тусмаа зөв байдаг гэж тэр үзсэн байна. Тэрвээр “Бурханы хүүг загалмайлсан, бидэнд ичих юмгүй, учир нь ичих ёстой байсан биз.Тэгээд бурханы хүү нөгчив , энэ нь юутай зүйрлэшгүй тул магадтай. Нутаглуулснаас хойш тэр амь оржээ, энэ нь бололцоогүй тул эргэлзээгүй “ гэж сэтгээд “Утгагүй учир итгэж байна”гэж хэлсэн байдаг. Ингэхлээр тэр нь мэдлэг христ ёстой нийцээгүй гэж бодоод философийн оюун ухааныг аливаа боломжийн тэрс үзлийн эх булаг мөн гэсэн байна. Гагцхүү итгэл,тэнгэрлэг бошго л үнэнд хүргэнэ гэжээ. Христ ёс шашин –үзэл суртлын систем болж хувирахын хэрээр тэр нь эллиний философитойулам бүр ойртож байсан бөгөөд апологетикүүд уг философийг христ шүтлэгт хамааруулах зохистой хэрэглүүр хэмээн үзжээ.Үүнд :Ориген (185-254) эртний философичдын бүтээлийг судалж түүнээс христ ёсыг өмгөөлөн хамгаалах ,үндэслэхэд шаардагдаж үзэл санаа олохыг уриалж байв.Тэрвээр бурханы материаллаг бусын талаар рационал учир гаргаж байсан бөгөөд түүний үзлээр бол биегүйд ямар ч хязгаар байж болохгүй тул бурханд төгсгөлгүй шинж буй ажээ.Ориген хэвшмэл бурхан судлалай зөрчилдөн Бурхан ганцхан үйлээр ертөнцийг бүтээсэн бус шинэ шинэ биет ертөнцийг байнга бүтээж байдаг ажээ.Нэгэн удаадаа бол юм. Сонгодог патристик Ниссийн Григорий (335-394)нь христ ёсны албан ёсны номлолыг тогтоосон бөгөөд 325 онд хуралдсан анхдугаар бүх нийтийн чуулганаас хойш үйл ажлаа эхэлжээ. Түүнээс хойш шашныномлолыг үндэслэх , тайлбарлах нь христ ёсны философийн зорилго болсон ба үүндээ грек –ромын идеалист философийн зохих талыг ашиглажээ. Григорий шинэ платонч үзэлжтний нөлөөгөөр сүнс урьд оршин байдаг үзэл санааг няцааж , материаллаг бус , мөнх сүнсний тухай төсөөллийг хөгжүүлжээ. Тэрвээр байгалиас хэтэрсэн , танин мэдэгдэшгүй амьтан болох бурханы тухай төсөөллийг бэхжүүлсэн боловч шинэ платонч үзлийн зарчмууд дээр тулгуурлан нэгэн тахилгат гурван бурхны тухай номлол үндэслэх гэсэн түүний оролдлогыг албан ёсны сүм хийд ойлгоогүй юм.3 Баруун европод дундад эртний философи төлөвшихөд хамгийн их нөлөөлсөн хүн бол патристикийн томоохон төлөөлөгч Августин(354-430) юм. Тэрээр бурхан судлалын болон философийн олон тооны зохиол бичсэний дотор “Өчил”, мөн амьдралын нь гол бүтээл болсон “Бурханы хотын тухай” нь онцгой юм. Тэрээр Умард Африкт төрөөд Карфагенд боловсрол эзэмшиж энд түүний философийн сонирхол төржээ. Түүний оюун санааны эрлийн урт бөгөөд төвөгтэй зам тэнд эхэлсэн бөгөөд яваандаа ертөнцийг үзэх шашны үзэл нь тодоржээ. Августин анхандаа манихейн сургаалын нөлөөнд байсан ба тэр нь III зууны үед персийн сэтгэгч Манийн үндэслэсэн шашин-философийн сургаал байлаа. Энэ сургаал ёсоор бол ертөнцийн мөнхийн хоёр үндэс байдаг нь гэрэл, харанхуй хоёр юм. Гэрэл нь тэнгэрлэг үндэс, оюуны зүйл, харанхуй нь шулмын, материаллаг зүйл юм. Мани өөрийн үзлийг христ ёсонд сөргүүлэн тавьж муу хор, харанхуй нь мөнх бөгөөд устгагдашгүй гэж баталж байв. Иймд хүн хатуу чанд даяанч байдалд байх ёстой, яагаад гэвэл хүх бол сүнсийг өөрөөр хэлбэл “гэрлийн орчийг” биеийн хүлээсэнд багласан харанхуйн (материйн) бүтээл юм. III-XI зууны үед Манийн сургаал Умард Африкаас Хятадыг хүртэл дэлгэрч хэвшмэл христ ёс ба иргэний засгийн хатуу хавчилганд оршиж байв. Учир тэр нь ертөнц бол сайн, муу,гэрэл, харанхуй гэх мөнхийн хоёр үндсийн байдаг гэж үздэг дуализмын байр сууринаас өртөнцийг тайлбарлаж байлаа. Ертөнц ба түүний үүслийн тухай ийм төсөөлөл нь Бурханы хамгийг чадагч чадлыг хязгаарлаж хуучин гэрээстэй зөрчилдөж байсан учир Манийн сургаалын эсрэг христ ёс улайран тэмцэж байлаа. Августин Манийн сургаалаас христ ёсонд шилжсэн нь нэлээд хугацаа эзэлсэн бөгөөд энэ явцад тэрээр скептизизмийн нөлөөгөөр Манийн үзлийн үнэн мөнд эргэлзэж явсан ба хожим Ром болон Медиоланд (Миланд) 33 настайдаа хүрэлцэн ирээд Христ ёсонд оржээ. Үүнээс хойш асар удалгүй эх орондоо эргэж ирээд насан эцэс болтлоо Гиппоны епиской байж шинэ сургаалыг баримтлагч, түүний гарамгай онолч байсан юм. Өрнөдийн философийн нэрт судлагч Бертран Рассел тэмдэглэхдээ: “Августин нүглээс ухаан алдтал айдаг байсан учир түүний амьдрал хатуу хүтүү, философи нь энэрэлгүй байлаа. Хутагт Августин тэрс номтонтой гуйвалтгүй тэмцэж байсан боловч түүний зарим үзлийг XVII зууны үед Янсен давтан өгүүлэхэд тэрс ном гэж зарласан юм. Гэвч протестант шашинтнууд түүний үзлийг шүүрэн автал католик сүм хийд ортодоск буй гэж хэзээ ч маргаж маргаж байгаагүй юм” гэжээ. Августин алдарт “Өчилдөө” бусад тэрс номтныг ч христ ёсонд оруулахыг эрмэлзэж байлаа. Тэр зохиолдоо хүний амьдралын эрхэм зорилго нь Бурханыг хүндэтгэн хайр, хамгийг чадагчаас хүн хараат байдгийг ухаарах явдал юм. Бурхан бол хүний бүх санаа, үйлийн эхний ба эцсийн цэг юм. Августин өгүүлэхдээ:“Хүний харилцааны хоёроос илүүгүй янз хэзээд байсан бөгөөд түүнийг бид хутагт номыг мөрдөн хоёр хот хэмээн нэрлэх нь шударга юм. Ингэхлээр хоёр хот нь хоёр янзын хайрын хүчинд бий болсон нь энэ дэлхийнх нь бурханыг л хайхрахад хүргэсэн өөрийг хайрлах хайр, тэнгэрлэг нү өөрийгөө л хайрлахад хүргэсэн,Бурханыг хайрлах хайр юм. Эхнийх нь өөрийн алдрыг өөртөө найддаг бол хоёрдахи нь эзэнд найддаг юм” гэжээ. Энэ дэлхийн хот бол муу хор ба шулмын ертөнц бөгөөд энд “Түүнийг захирагчдыг болон захирагдсан ард түмнийг жолоодогч” тачаал ноёрхож байна. Бурханы хот бол буян ба Бурханы ертөнц бөгөөд энд “хайрын дагуу, удирдагч тэргүүн ба захирагдагч харъяатууд харилцан бие биедээ хүчин зүтгэнэ.” Хүн төрөлхтний бүхий л түүх бол хоёр хотын тэмцэл юм гэж Абгустин үзэж б айлаа.Номын ёсоор амьдардаг хүмүүсийн хувьд Бурхан бол эрхэм үнэт зүйл, түүнийг хайрлах,өөрийг үл хайрлах нь амьдралын зорилго юм.Чухал бурхан ба сүм хийдэд дуулгавартай хүмүүс Бурханы хотод тохирно гэж Августин үзэж байв.Нэгэнт шашны сүм хийд нь Бурханы хотын дэлхий дээрх төлөөлөгч учраас түүний засаг иргэний ямарч засгаас эрхэм бөгөөд эзэн хаад сүм хийдийн зарц нар байх ёстой. Абгустиний философи нь үлэмж теоцэнтрист юм.Августин, Платон болон шинэ платонч үзэлтний олонхи санааг хүлээн авч христ ёсны зорилгод нийцүүлэн тодруулжээ. Платоны үзлээс санаа авч Бурханы дан ганц өөрийн зориг хүсэл бодлын дагуу” хооноос “ертөнцийг бүтээсэн бие хүн гэж тайлбарлажээ.Августин итгэл шүтлэгийг оюун ухаанаас хэмжээлшгүй дээгүүр тавьж, тэнгэрийн бошгыг хүний мэдлэгийн гол эх булаг гэж тооцжээ. Тэрвээр өөрийн танин мэдэхүйн онолын мөн чанарыг товчхон томъёолж “ойлгохын тул итгэ “ гэж сургаж байв

Патристикийн төгсгөл үе

Августиний нас барснаас хойш Латиний Өрнөдийн философи сэтгэлгээ илэрхий суларчээ.Ү-ҮI зууны үеийн зэрлэг омгуудын довтолгоон эзэнт улсыг бүр мөсөн мөхөөж,түүний оронд эдийн засаг, улс төрийн амьдралд тархай бутархай байдал бий болгосноор Үүнийг тайлбарлаж болно. Төрийн эзэнгүйдэл ,соёл, худалдаа, гар урлалын төв болсон хотууд устаж арилсан хийгээд Европыг хамарсан тасралтгүй дайны нөхцөлд амьд гарах ерийн шаардлага энэ бүхэн оюун санааны амьдралын түвшин доошлоход нөлөөлжээ. Тэгээд ч энэ үед патристик нь христ ёс үүсч байх цагт тулгарч нэн чухал зорилгоо үндсэд нь биелүүлсэн байлаа. Тэр нь христ шүтлэгийн сургаалын философи үндсийг томъёолж, түүнийг бүрэн тодорхой хэлбэртэй болгожээ.Ингэж патристик ийн сонгодог үе дуусахад түүний халаа т төгсгөл үе залган авчээ. Баруун европийн философийн дурдсан уналт нь бараг ҮI зууны үеийг хүртэл олонхидоо грек –ромын ертөнцийн сонгодог соёл болж байсан тэр соёлын ниит доройтлоор нөхцөлджээ.Боловсролын урьдын систем мөн л уналтад орж шинэ нь шашны хавсрага болж аажимдаа төлөвшиж байлаа.Шинэ сонирхолтой үзэл санаа дэвшүүлсэн буюу эсвэл өөрсдийн бүтээлээр филисофийн цаашдын хөгжилд мэдэхүйц нөлөөлсөн хүн тэр үеийн Баруун Европоын философичидын дотор цөөхөн бий. Үүнтэй уялдан хүний – Боэций, ба Эпиуген нарын нэрийг заавал дурдалтай. Ромын сүүлчийн философич гэж бас нэрлэггдэг Боэций (480-524) нь эртний грек –ромын философийн өвөрмөц дүн гаргасан юм. Тэрвээр ромын сурвалжит өрхийн хүн бөгөөд сайхан боловсрол эзэмшиж төрийн нэрт зүтгэлтэн болжээ. Боэций хожмын философийн хөгжилд орчуулгуудад хийсэн өөрийн тайлбар, грек хэлнээс хийсэн орчуулгаараа ихээхэн нөлөөлжээ. Иоанн Скот Эрнуген (810-877)бол Боэций нэгэн адил тэр үеийн лам нарын дотор ганцаардмал үзэгдэл бөгөөд мөн л христ ёсны номнолыг төдий л хайхардаггүй байжээ. Схоластик философи Схоластик нь “бурхан” хэмээх бодь мөрийн зэргийг олсон “сүнс мөнх”- д итгэх итгэлийг дээдэлсэн дундад зууны философийн гол урсгал мөн. Схоластик философи нь хөгжлийн гурван үе шатыг туулсан. Тухайлбал, НеоПлатонизм болон Августины үзлийн нөлөөгөөр VI-XII зуунд үүссэн. Гол төлөөлөгчид нь Эриуген Абеляр, Росцелин Ансельм нар бөгөөд VII-VIII зууны үед Оксфорд, Кэмбриж, Патуя.Т улузын Их Сургуулиудад заагдаж улмаар Сорбоны их сургуульд “бурхан судлал”- ын факультет байгуулагдаж католик шашны албан ёсны төв болтлоо хөгжсөн. Гол төлөөлөгчид нь Альберт, А,Фома нар байв. XIII-XIV зууны үед “Хожуу үеийн схоластик” хэмээгдэх философи хөгжиж оюун ухаан ба итгэл бишрэлийг адилтган эртний Грек, Ромын логик ба диалектикийг судалж “оюунаар үнэлэхүй”-г онцлон үзсэн байна. XI-XIX зууны үед Схолистик философи хоёр үндсэн урсгалтай:

1.Номинализм
2.Реaлизм

Номинализм ба реализм нь олон зууны туршид философийн ерөнхий ухагдахууны мөн чанарыг ерөнхий ухагдахуун, сэтгэхүйн үйл ажиллагаа аль нь анхдагч болох тухай, ерөнхий ухагдахуун бие даан орших эс орших тухай асуудлаар тэмцэлдэж, зөрчилдсөөр иржээ. Схолистик. Хөгжлийн үндсэн үе шатууд “Дан ганц” эртний грек-ромын үеэс “жинхэнэ” дундад эртний үед шилжих нь философийн хүрээнд бараг мянган жил үргэлжсэн байна сүм хийдийн дээдэс ч Боэцийг нэр хүндтэй халамжлан хүмүүжүүлэгчид, дундад эртний оюун санааны амьдралын гол зарчмуудыг .боловсруулагчдын үүрэг гүйцэтгэсэн бөгөөд христ ёсны үзэл суртлын философи үндэслгээтэй болгох ажлыг патристикийн өвлөн авч түүнийг сонгодог үзэл хэмээн хүндэтгэдэг схолистикийн үндсийг тавьжээ. Схолистик (Лат. scholastika – сургуулийн ) нь итгэл болгосон үзэл санаа, томъёоллыг хүний оюун ухааны хэрэгслээр үндэслэхийг оролдох философийн тодорхой маяг юм. Тэр нь патристиктай төсөөтэйн зэрэгцээ түүнээс нилээд ялгаатай. Схоластикийн хувьд дадсан, шалгасан зүйл нь патристикийн хувьд анхны, эрсдэлтэй зүйл байв. Патристик нь сэтгэлгээний ихээхэн бие даасан, нэр хүндээс тэр нь төдий л хамааралгүй байдалаар онцлог байлаа. Схоластиктай харьцуулахад патристик нь илүү амьдрал, хөдөлгөөнтэй, илүү сэтгэлийн хөдөлгөн,индуицтэй, бүтээлч идэвхтэй боловч эрэгцүүлэл зохион байгуулалт багатай байлаа. Схоластик дундад эртний үед хөгжлийн гурван шат дамжсан юм.3 Түрүү үеийн хэлбэр нь шинэ платонч үзэлтнүүд болон Абгустний үзэл санааны ихээхэн нөлөөгөөр ХI- ХIII зууны үед бүрэлдсэн бөгөөд гол төлөөлөгчид нь Эриуген, Абеляр, Росцелин, Кентерберийн Ансельм нар юм. ХII-ХIII зууны үед схоластик боловсролын хэлбэрээ олжээ. Хожуу үеийн схоластикийн гарамгай төлөөлөгчид нь Дуис Скот, Оккам (ХIII-ХIҮ) нар юм. Тэд оюун ухаан итгэл бишрэлийг адил эрхтэй болгож (энэ нь тэдний “хоёр үнэний “ онолын үндэс болжээ) улмаар бишрэлийг оюун ухаанаас дээгүүр тавьж байсан боловсорсон схоластикийн нэгэн гол зарчмын эсрэг тэмцжээ. Схоластик бүхэлдээ философийн хөгжлийн чуал үг болсон бөгөөд тэр үед логик ба диалектикийг ихэд анхааран үзжээ. Үүний зэрэгцээ тэр нь оюунаар үзэхүйг хэтэрхий эрхэмэлж, хэргийн голыг хохироож жижиг зүйл, тал, хэлбэрийг үлэмж анхааран үзэж байснаараа онцлог юм. Дундад эртний үеэс л түүнийг “сургуулийн хэлбэржсэн цэцэрхэл “ гэж хүлээн авдаг, өчүүхнээр хэтэрхий хөөцөлдөх , ойлголт,тодорхойлолтын үлэмж нарийн задлан шилжлэх зэргээр гол биш асуудлаар үр дүнгүй маргахтай адилтган боддог болсон юм. Хожуу үеийн схоластик Схоластикийн хөгжил дэх чухал үе шат Аквиний Формаар төгсөж байна. Энэ сургаал гүнээ бодож боловсруулсан шашин – философийн систем, Бурхан ч, байгаль ч, хүн ч тус тусын зохих байр суурийг эзэлсэн систем болж онолын талаар бүрэлдсэнээр өрнөлтийнхөө дээдэд хүрчээ. ХII зууны эцэст томизм Парисын болон Кельний их сургуулиудад зонхилж, Папын засгийн оонолын үндэс болжээ. Үүний зэрэгцээ баруун Европын улс түмний нийгэм –эдийн засгийн болон оюун санааны амьдралд шинэ хандлага гарсан нь философийн шинэ зөрчлийн үндэс болжээ. ХҮI зуун өмнөхийг бодвол үндэсний төр улсууд, юуны өмнө франц,Английн төр бэхжиж байснаараа онцлог юм.Байгалийн шинжлэл хөгжиж, материалист чиглэл дахин илрэх болсон нь схоластик филсофид нөлөөлсөн нь эргэлзээгүй бөгөөд энэ бүхнийг реализмтай тэмцэж байсан номинализм түүнээс илүү хүлээн авч байр сууриа бэхжүүлж байлаа. XV зуунаас төр улсууд бэхжиж томоохон хотын сургуулиудад ‘’бурхан судлал’’-ын нөлөө буурч байгалийн болон хууль эрхзүйн шинжлэх ухаанууд хөгжиж, байгаль шинжлэлийн шинжлэх ухааны нөлөөгөөр материалист үзэл сэргэж Схоластик философи дахь номинализм хөгжиж ‘’хоёр үнэн’-ий тухай онол сэргэв. Дунс Скот У.Оккам, Р.Бэкон нар бүтээлүүддээ Томист философийг шүүмжилж номинализмыг хөгжүүлэв. У.Оккамын Схоластик үзэл нь XV-XVI зууны философид ч нөлөөлж улмаар У.Бэкон, С.Гоббс, Р.Декарт зэрэг шинэ үеийн философичдын философид нөлөөлж байгаль шинжлэлийн шинжлэх ухааны туршлагад тулгуурлан хөгжжээ.

Номинализм Номинализм нь Схоластик философи дахь материалист чиглэл юм. Шашны үзэл ноёрхсон дундад зууны үед материализмын өвөрмөц хэлбэр болж байсан.Номиналистууд нэгж юмс л бодитой оршдог анхдагч мөн. Харин унивэрсалиуд юмсыг тэмдэглэдэг. Христосын номлол бол “Хоосон санаа,дайн ганц бясалгал “ хэмээн сургадаг. Номинализмын гол төлөөлөгчид нь Иоанн Росцелин (1050-1102)Дунский (1265-1308), Уилъям Оккам (1300- 1350) нар юм. ХIҮ зууны Номинализмыг хөгжилд У.Оккамын философи онцгой нөлөө үзүүлсэн. Н.Гоббс,Р.Бэкон, Д.Юм нар дундад зууны номинализмыг уламжлан хөгжүүлэхдээ байгалийн шинжлэх ухаануудын ололттой гүнзгий холбосон байна. Реализм Реализм (Лат.бодитой гэсэн үг)Платоны үзлийг баримтлагч философичид багтдаг. Мөнхийн санааны тухай Платоны үзлийг хөгжүүлж “Ерөнхий ойлголт”буюу универсалиуд нь)universalis ) онцгой санаалаг ертөнцийг бүтээдэг гэх үзэл. Аядуу жигүүрийн реалистууд “ерөнхий ойлголт” –ын бодит чанарыг хүлээн зөвшөөрч “универсаль”-иуд нь юмнаас өмнө, юмст ,юмсын дараа оршин байдаг гэсэн онолыг баримтав. (А.Фома анх энэ үзлийг дэвшүүлэв) Реалист философийн томоохон төлөөлөгчид нь Ансэльм Кентенберийский(1033-1109),A.|Фома (1225-1274) нар юм. Платоны санааны философит үндэслэсэн реалист философи үзлээр бол ерөнхий ухагдахуун нь бие даан оршиж буй ахуй анхдагч мөн чанар мөнх оршиж байсан,байх ч болно. Харин байгалийн бодис юмс үзэгдэл бол хоёрдогч ерөнхий ухагдахууны илрэх хэлбэр гэж үзсэн. Ерөнхий ухагдахуун мөнх оршдог, харин байгалийн юмс хувьсамтгай; эхлэл-төгсгөлтэй гэснээрээ реализм нь шашны философийн онолын үндэс нь болсон.

Номинализм ба Реализмын тэмцэл

Дундад эртний схоластикийн онцлог шинж , бэлгэ тэмдэг нь реализм ба номинализмын хурц тэмцэл бөгөөд тэр нь ерөнхий ойлголтууд бодит оршин ахуйтай эсэх тухай асуудлын тодруулахаар хэдэн зуун жилийн турш үргэлжилсэн юм. Реализмын төлөөлөгчид нь нэгж юмс бус харин ухамсраас ангид, түүнээс болон материаллаг ертөнцөөс үл хамааран оршдог ерөнхий ойлголтууд л жинхэнэ бодит чанартай гэж үздэг байна.Үүнээс энэ чиглэлийн нэр үүссэн байна. Философид Платоны шугамыг баримтлагчид жишээлбэл Киннтербэрийн Ансельм (1033-1109)туйлын реализим гэгчийг төлөөлж байв..тэд ертөнцийг зохион байгуулагч мөнхийн үзэл санааны тухай Платоны үзлийг хөгжүүлэн универсалиуд бол өөртөө хангалттай, тодорхой юмсын ертөнцөөс тусдаа , онцгой санаалаг ертөнцийг үүсгэдэг гэж баталж байла. Ийм үзлийг олон бурхант чиглэлтэй гэж ортодокс сүм хийд хүлээн аваагүй юм. Бурхан өөрийн бүтээсэн материаллаг ба материаллаг бус байгалийн дээр үнэмлэхүй сүндэрлэж байдаг бие хүн энэ тохиолдолд универсалиудтай нэг шатанд тавигдаж , тэдгээртэй адилтгаж байна гэсэн шалтгаанаар сүм хийд энэ үзлийг эсэргүүцжээ.Сүм хийдийн хувьд реализм өөр нэг хувилбар түүний аядуу жигүүр хамгийн тохиромжтой байсан бөгөөд дундад эртний хамгийн гарамгай философимч Аквиний фомо байвүзэж түүнийг баримталж байв. Энэ хандлагыг баримтлагчид , Платоныг бодвол ерөнхийг нэгжийн хэлбэр хэмээн ойлгож нэгж ба ерөнхий салшгүй холбоотой гэж үздэг Аристотелийн үзэл санааг мөрдөж байв. Аядуу жигүүрийн реалистууд ерөнхий ойлголтуудын бодит чанарыг хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ тэдгээр нь бас тодорхой (нэгж) юмст байдаг гэж үзэж байв. Аквины Фомын өгүүлснээр “универсалиуд” нь “юмсаас өмнө”, ‘’юмсад’’, ‘’юмсын дараах’’ оршин байдаг гэсэнд энэ онол оршино.

Энэ бол универсалиуд ‘’ юмсаас өмнө тэнгэрлэг оюун ухааны ‘’үзэл санаа’’ мэтээр, ‘’юмсад’’ нэгжийн салшгүй хэлбэр мэтээр, ‘’юмсын дараах’’ хүний оюун ухаан дахь ойлголт мэтээр, хийсвэр сэтгэхүйн үр дүн мэтээр оршин байдаг гэсэн үг юм. Дундад эртнийсхоластикилфийн өөр нэгэн (реализмд харш) урсгал нь номинализм (nomina нэр) юм. Номиализмыг баримтлагчид ,гагцхүү “нэгж юмс”объктив, бодитой оршдог бөгөөд ерөнхий ойлголтууд универсалиуд нь юмыг тэмдэглэж , зөвхөн хэлэнд байдаг дэр юм хэмээн үзэж байлаа. Номиннализмын хамгийн гарамгай төлөөлөгч Росцэлин (1050-1120) энэ бол “дууны авиа ““хий доргилт “ юм гэжээ. Энэ үзлийн үүднээс бол схоластик реализмын үндэслэгээтэй христ ёсны олонхи номлол нь хоосон санаа, дан бясалгал юм. Жишээлбэл энэ тахилт гурван бурханы номлолыг Росцелитийн үзлээр бол, реализм буруу тайлбарлтж бурхан бол тэнгэрлэг гурван этгээдийг –Бурхан -эцэг, Бурхан –хүү , Бурхан хутагт санааг нэгтэгсэн нэгэн тэнгэрлэг субстанц болгожээ. Бурханы оршихуйг бид баталж чадах уу? Бурхан гэдэг нэрээр олны танил болсон эхлэл төгсгөлгүй, бүхнийг чадагч, бүгдийг жолоодогч , сайн сэтгэлт Ертөнцийг бүтээгчийн оршин байдгийг батлан харуулахыг оролддог янз бүрийн философичдын сүүлийн 2000 жилийн турш боловсруулсан хэд хэдэн үндэслэл юм.5 ТЕЛЕОЛОГИЙН ҮНДЭСЛЭЛ гэдэг бол Бурхан оршин байгааг Орчлон ертөнц дэх зорилгот зохист байдал ба зохион байгуулалтын дээд зэргийн төвшинг харуулах замаар болон ийм зорилгот байдал нь зөвхөн ухаалаг, хүчирхэг, өөрийн зорилготой бүхнийг бүтээгчийн үйл ажиллагааны үр дүн байх ёстой гэдэг нотолгоог үндэслэн батлахыг оролдох явдал мөн. Энэ үндэслэл нэн эртнийх бөгөөд XVIII зууны үед маш их тархсан байсан.

УИЛЬЯМ ПЕЙЛИ (1743-1805)

УИЛЬЯМ ПЕЙЛИ бол христийн үзлийн өмгөөлж зохиол бүтээл нь XVIII зуун болон зуунд өргөн тарж, олон хүн уншдаг байсан английн шашны зүтгэлтэн хүн. Пейли ёс зүйн философид утилитаризмыг хамгаалагч, харин шашин судлалд гэгээрэхийн үнэнийг хамгаалагч болон гарч ирсэн. Түүний “Жам ёсны шашин судлал” гэдэг ном нь Бурхны оршин байгааг баталдаг Телеологийн баталгааг системчлэн . Харин энэ баталгааг нь Дэвид Хьюм өөрийн “Жам ёсны шашны тухай ярилцаа” хэмээх бүтээлдээ хүчтэй шүүмжилжээ. ОНТОЛОГИЙН ҮНДЭСЛЭЛ гэдэг бол Бурхны оршин байхуйг хамгийн төгс төгөлдөр биетийн тухай энгийн үзэл санаанаас ургуулан гаргаж батлахыг оролдохыг хэлнэ. Энэ үндэслэл өөрөө ихээхэн зөрчилтэй бөгөөд шашны олон философчид, түүний дотор дундад зууны үеийнхКосмологийн үндэслэлийн талын тэргүүлэх хүн гэгээн Аквины Фома хүртэл түүнийг үндэслэл муутай гэж хүлээн авахгүй байсан юм.



ГЭГЭЭН АНСЕЛЬМ (1033-1109)

ГЭГЭЭН АНСЕЛЬМ бол Итали оронд төрж лам болохоор бэлтгэгдсэн хүн. 1093 онд Англид норманы эзэн ван улаан Вильгөельм түүнийг Кентерберийн архиепископоор томилжээ. Түүний хамгийн чухал философийн бүтээл бол “ Пролегоменууд’’ бөгөөд түүндээ тэрээр Бурхны оршихуйн цоо шинэ бөгөөд олныг шуугиулсан баталгааг гарган тавьсан. Одоо цагт Онтологийн үндэслэл гэж нэрлэдэж байгаа энэ баталгааг сүүлийн есөн зууны турш Декарт, Спиноза болон бусад олон философичид хамгаалж ирсэн. Харин Аквины Фома гэгээн түүнийг үндэслэлгүй гэж үзээд няцааж байв. КОСМОЛОГИЙН ҮНДЭСЛЭЛ гэдэг бол хөдөлгөөн,эсвэл өөрчлөлтийн жирийн баримтыг, эсвэлорон зайд юм үзэгдэл оршин байгааг болон эдгээр баримт нь өөрийн эх сурвалж болсон ямар нэгэн үл хөдлөх,үл өөрчлөгдөх юмтай байх ёстой, эсвэл оршин ахуйн эхлэл гэж байхгүй гэж нотолдогийг үндэс болгон Бурхны оршихуйг батлахыг оролддог байна. Энэ үндэслэлийн хамгийн эртний хэлбэрийг Аристотелийн зохиолууд болох юм.

Image

_________________
Muhar uzeliig emchilne.


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 1 post ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited