#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Sep.22.18 7:46 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 108 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 Next
Author Message
PostPosted: May.29.10 12:26 am 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Sep.03.06 4:44 pm
Posts: 1287
Location: Adélie penguins struggle to save eggs submerged by snowmelt
Кэйл минь дээ чамайг тодорхойлолт бичээдэх гэсэн болохоос монголд юу байсан юу хийсэн гэдгийг бичээдэх гэж хэлсэн үү? ингэхэд яах гээд тодорхойл гээд байгааг ойлгож байна уу?

_________________
Аялал


Top
   
PostPosted: May.29.10 4:05 am 
Offline
Powered by Asuult Sambar

Joined: Jun.04.04 2:48 pm
Posts: 13091
юу гэхээр монголчуудыг шарын шашин орж ирээд гэгээрүүлсэн гэж ярих хүмүүс дургүй ер нь шашинд монголчууд таатай ч бус таагүй ч бус хандаж байгаагүй тухайн хүн ямар шүтлэгтэй байхыг нь тийм ч их тоож байгаагүй юм шиг санагддаг.

Монголын өв соёл уламжлан ирсэн зүйл нь цөөхөн харин түүхийн ном зохиолоос л харах юмнууд олон одоогоор завгүй дээр нь ажил ихтэй болохоор толгой ч ажиллахаа больж тиймээс өмнөх шигээ олигтой зүйл гарнаас гарахаа байжээ.

_________________
Жингийн цуваа явж л байдаг...


Top
   
PostPosted: May.31.10 10:27 pm 
Offline
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн
User avatar

Joined: Jan.21.10 11:55 pm
Posts: 171
Location: ~So you see,Hell's not so bad if you get to keep an ANGEL with you~
Ovoo toirohiig buddn shashin gj daldagnaj guij bhda hiidegl bla batsaan bjde. Alia salabdaich yumu yagd toirdog uchirg ni ch meddeggu bla odooch meedku! Muhar suseg haha


Top
   
PostPosted: Jun.01.10 2:37 am 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
Овоо тойрох л ёстой гэж бодож байна.

Монгол заншил л гэдэг, ямар нэгэн шашинтай холбоотой эсэхийг мэдэхгүй.
Муугийн ёс биш Монголын ёс


Top
   
PostPosted: Jun.01.10 2:50 am 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Feb.06.10 12:35 pm
Posts: 471
Location: ажил гэрийн хооронд
овоо гэдэг бол монголын бөө мөргөлийн ёс уламжлал. овоо нь мөн энэ монголын газар нутаг мөн гэсэн тэмдэг бөгөөд мөнх тэнгэрийг шүтдэгтэй холбоотой утга санаатай. эртний монголын газар нутаг овоогоор тэмдэглэгдсэн байдаг.

_________________
чавхны холбооны тэргүүн


Top
   
PostPosted: Jun.01.10 2:51 am 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
myagaa8441 wrote:
овоо гэдэг бол монголын бөө мөргөлийн ёс уламжлал. овоо нь мөн энэ монголын газар нутаг мөн гэсэн тэмдэг бөгөөд мөнх тэнгэрийг шүтдэгтэй холбоотой утга санаатай. эртний монголын газар нутаг овоогоор тэмдэглэгдсэн байдаг.


Монголын нутаг гэсэн санаа энэ тэр байхгүй ээ,
тухайн нутаг, уул, зам зөргөгийн Лус сахиусыг шүтэж хүндэлж байгаа л хэрэг


Top
   
PostPosted: Jun.01.10 3:03 am 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Feb.06.10 12:35 pm
Posts: 471
Location: ажил гэрийн хооронд
orgil09 wrote:
myagaa8441 wrote:
овоо гэдэг бол монголын бөө мөргөлийн ёс уламжлал. овоо нь мөн энэ монголын газар нутаг мөн гэсэн тэмдэг бөгөөд мөнх тэнгэрийг шүтдэгтэй холбоотой утга санаатай. эртний монголын газар нутаг овоогоор тэмдэглэгдсэн байдаг.


Монголын нутаг гэсэн санаа энэ тэр байхгүй ээ,
тухайн нутаг, уул, зам зөргөгийн Лус сахиусыг шүтэж хүндэлж байгаа л хэрэг

тийм санаа байхгүй гэж чи яаж мэдэж байгаа юм бэ? манай монголын өвөг дээдэс саруул ухаантай алсын хараатай хүмүүс байсан.

_________________
чавхны холбооны тэргүүн


Top
   
PostPosted: Jun.01.10 3:06 am 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
саруул ухаангүй гэж би хэлээгүй л юмсан

голцуу байгалийн онцлог газар овоо байдаг.
харин сүүлийн үед зам дээр овоо барих нь ихэссэн.


Top
   
PostPosted: Jun.01.10 3:09 am 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Feb.06.10 12:35 pm
Posts: 471
Location: ажил гэрийн хооронд
өвөг дээдэс минь саруул ухаантай гэдгийг зүгээр л би бичсийн. гишүүн оргилыг өвөг дээдэс минь саруул ухаангүй гэж хэлсэн гэж би бичээгүй.

_________________
чавхны холбооны тэргүүн


Top
   
PostPosted: Jun.01.10 3:10 am 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
за болъё,

гол нь усыг нь уувал ёсыг нь дага гэдгээр Христ, Ислам ч бай Монгол заншил дагах нь зөв гэж бодож байна


Top
   
PostPosted: Jun.01.10 3:13 am 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
Баясал wrote:
Одоо орчин үед бол овоо тойрох чинь уламжлалаа хүндэтгэxийн сацуу бас бага зэрэг ч сайхан хол замд явжаагаа хүний алжаалыг тайлчихна
Зарим хүмүүс бол буугаад ганц нэг юм тогшино шүү дээ Шилээ битгий хаяарай хүмүүсээ овооны ойролцоо :haha:

овоон дээр олигтойхон мөнгө тавихгүй бол Лус ниргэнэ гэж айлгаж мөнгө тавиулчихаад сэмхэн буцаж ирээд тоншдог бизнесс бас буй :hihi:


Top
   
PostPosted: Jun.01.10 3:16 am 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Feb.06.10 12:35 pm
Posts: 471
Location: ажил гэрийн хооронд
Миний бодлоор энэ нь тэдгээр шашны сургаалиудтай зөрчилдөхгүй бол
Монгол хүн юм чинь тойрох нь зөв. овооны их нь таньдаа олзны их нь маньдаа гэдэгдээ.
хэрвээ зөрчилдвөл харин ярвигтай хэрэг асуудал болоод явчих юм байна.

_________________
чавхны холбооны тэргүүн


Top
   
PostPosted: Jun.02.10 1:58 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Apr.13.02 1:18 am
Posts: 509
Location: Бэлчээртээ євс зулгааж, хужир долоож байна.
Овоо тойрох бол vйлдэл, гадаад асуудал. Нvvрэн дээрээ их овоо тойрсоноороо тэдгээр хvмvvс юу илэрхийлэх гэж оролдоод байдаг юм бол доо хєєрхий. Бууж бие засаад, шил юм явуулчаад тэгээд алсыг харж жаахан худлаа ярьж суухыг Монголын заншил гэж ойлгоод байна уу. Овоо тойрохыг ингэхэд Монголын ёс гээд ямар цааз бичигт зарлаваа. За тэгвэл хамрын тамхи татах, цайндаа орсон ялааг хєлнєєс нь чимхэж гаргаад нясалж хаях, цадахаараа гэдсээ илэх, эмээл дээрээ далий суугаад жоохон бєгтийгєєд цогиулах эд нар чинь бас л НYБ-д бvртгэгдэх ёстой болох нь ээ.

Газар ухаж 2 банз тавиад баах, лааны гэрэлд даалуу тоглох зэргийг хадгалан хойч vедээ vлдээх тал дээр тэр аймгуудын засаг дарга нар яагаад олигтой ажил хийхгvй байна. Улам Тvвдvvд шиг хоцрогдож,дээлэн дээрээ баахан мєнгєн товч яр шиг энд тэндгvй сэгсэлзvvлээд хэдэн кг хир агуулсан хадагнууд хvзvvнээсээ унжуулаад, 2 гартаа эрхи эргvvлсэн алиа салбаадай болж хувирах ариун vйлсийн явц яагаад удаашралтай байна. Тэр С. Батболдод хариуцлага тооц. Яагаад хорооллын хоёр байшин болгонд нэг шарын шашны сvм ноогдохоор зориулж хот тєлєвлєлтийг хийхгvй байна. Захирагч Мєнхбаяраар сор залсугай. Гандангийн ариун гэгээн санваартнуудаар парламентыг бvрдvvлж, Чойжамцыг Жавзандамба Хутагтаар томилж, Манзуширын хувилгаан (шарын шашныхны итгэдгээр Манзушир бурхан хамгийн сvvлд Манжийн Хонтайжийн хvv Энх Амгалан Хаан болон тєрж Монгол тvмнийг авран тэтгэжээ) гэдгийг нь нотлохын урьд улсын тєсвєєс жаран хоногийн жаргал, наян хоногийн найрыг зохион байгуулж мєрийн хєтєлбєрт нь бєхийн барилдаан, цам харайх, хэн хамгийн vнэмшилтэйгээр сvсэгтэй мэт харагдах тэмцээн, лам нарын дунд шилдэг лам хувцасны загвар шалгаруулах, хамгийн дур булаам гэлэнмааг тодруулж 22-дах Дарь Эх цол олгох, Тvвд, Балба мэтийн хорвоогийн хог шаар болсон Монголтой ойролцоо орнуудын шарын шашны хувалзнуудтай хэрхэн шарын шашныг хэвээр нь vргэлжлvvлэн сvсэгтнvvдээ улам боогдмол, мунхралын хар нvх рvv доош нь чихэх талаар харилцан хамтын ажиллагаа болон туршлага арга барилуудаа хуваалцах арга хэмжээ, лам банди нарын хооронд Єсєх Ирээдvйтэй Далан Худалч гэдэг тэмцээн, 16-с дээш насны лам нарын дунд хар нvдэн ууж дэмбээдэх тэмцээн, 30-с дээш насны лам нарын дунд хэн нь хамгийн богино хугацаанд оршуулга, vсний сэвлэг vргээх, зурхай, мэргэ тєлєг, бузар хариулах, хараал зайлуулах, хийморь сэргээх, овооны наадам эхлvvлэх, далдыг харж засал хийх зэргийг хослуулан луйврын ажиллагаануудаараа орлого олсон талаараа 2000-2500 vгтэй єгvvллэг шалгаруулах зэрэг олон арга хэмжээнvvдийг нэн яаралтай хэрэгжvvлэх хээгтэй байна. Дараагаар нь тєрийн ордныг шашны том барилга болгох vvднээс зарцуулах хєрєнгийг босгохын тулд Хятадтай нууц гэрээ байгуулж Автономит улс нь болий. Хил, гааль, батлан хамгаалах, ШУ, бизнес, соёл, боловсрол, олон улсын тэмцээн уралдаан, амьжиргааны дундаж тvвшин, эрvvл мэнд, ёс суртахуун, иргэний нийгэм, чєлєєт байдал, хvний эрх гээд юу байдын Бvгд Найрамдах улсын асуудлууд гэж бєєн хар гайнууд, Тvвд номоо л уншаад бувтнаад хvнгэнээд дvнгэнээд луйвардаа улам гаршаад сууж байхын тулд тэдгээрийг Хятадуудад даатгачаад, баахан сvм дуган барих барилгын материал харин оронд нь гулгуулах хэрэгтэй. Тvргэвчилсэн сургалттайгаар тэмбvvг хэрхэн тархаах талаар гvнзгийрvvлсэн сургалттай дамжааг хороо болгонд байгуулж сvсэгтэн охидуудыг урамшуулалттайгаар бvртгэж, цаашдаа аймаг бvрт салбараа нээх, Шамбалын дайнд бэлтгэхийн тулд сvсэгтэн болгон 2 шуудай самар, 26 ширхэг зурамны арьс, 8 тарваганы элдсэн арьс (євчиж байхдаа цоолсон бол тооцохгvй), 7 ширхэг vзvvрлэсэн модон жад, хадаастай бороохой, 75 см урт сураар давхарлаж бэхэлсэн яргай ташуур, хvзvvндээ зvvж сумнаас хамгаалах аравнайлсан улаан утас, дайсныг холоос айлгах зориулалттай шовгор оройтой шар малгай, далай ламын зурагтай хvзvvнээсээ зvvдэг 10смХ10см зэс гvргэрваа, модоор зорж хийсэн тонгорог зэргийг бэлтгэсэгvй. Монгол улсад байгаа бvх тємєр ган зэргийг Хятад руу ачиж оронд нь лам дээл хийх шар улаан давуунуудыг их хэмжээгээр импортолсугай.

_________________
remember the snaps, oh M-Man!


Top
   
PostPosted: Jun.12.10 5:57 am 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: May.15.09 6:55 am
Posts: 1796
Location: Авгай амралтанд явсан.Цэрмаагийн мэнгэтэй урууланд хошуугаа наагаад эрхэлж бна.
Чи аймаар шамбааруулдан бичихиймаа
Жаахан зай авжий лдээ дунд нь,уншихад амар штэ 8)

_________________
Ах нь намдаа итгэдэг хүн !


Top
   
PostPosted: Jun.14.10 9:18 am 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Dec.17.04 11:15 pm
Posts: 2290
Location: GMT: +8.00 Latitude : 40.13.22 Longitude : 116.14.87
Немесисийг ойлгохгүй юм аа.

_________________
I'm Happy


Top
   
PostPosted: Jun.14.10 12:43 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9948
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
tonashides wrote:
Немесисийг ойлгохгүй юм аа.


харин тийм түмэн юм холиод биччихжээ.

Ганц л юм хэлье. Монгол нутагт овоо шарын ч бай, харын ч бай тэр шашнаас өмнө байсан зүйл хийгээд бидний өв уламжлалын нэг хэсэг гэж хэлье. Овоо тойрохгүй гэж байгаа бол дээлээ өмсөхгүй гэж байгаатай ижил болж хувирна даа.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
PostPosted: Jun.15.10 12:00 am 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Feb.06.10 12:35 pm
Posts: 471
Location: ажил гэрийн хооронд
nemesis wrote:
Овоо тойрох бол vйлдэл, гадаад асуудал. Нvvрэн дээрээ их овоо тойрсоноороо тэдгээр хvмvvс юу илэрхийлэх гэж оролдоод байдаг юм бол доо хєєрхий. Бууж бие засаад, шил юм явуулчаад тэгээд алсыг харж жаахан худлаа ярьж суухыг Монголын заншил гэж ойлгоод байна уу. Овоо тойрохыг ингэхэд Монголын ёс гээд ямар цааз бичигт зарлаваа. За тэгвэл хамрын тамхи татах, цайндаа орсон ялааг хєлнєєс нь чимхэж гаргаад нясалж хаях, цадахаараа гэдсээ илэх, эмээл дээрээ далий суугаад жоохон бєгтийгєєд цогиулах эд нар чинь бас л НYБ-д бvртгэгдэх ёстой болох нь ээ.

Газар ухаж 2 банз тавиад баах, лааны гэрэлд даалуу тоглох зэргийг хадгалан хойч vедээ vлдээх тал дээр тэр аймгуудын засаг дарга нар яагаад олигтой ажил хийхгvй байна. Улам Тvвдvvд шиг хоцрогдож,дээлэн дээрээ баахан мєнгєн товч яр шиг энд тэндгvй сэгсэлзvvлээд хэдэн кг хир агуулсан хадагнууд хvзvvнээсээ унжуулаад, 2 гартаа эрхи эргvvлсэн алиа салбаадай болж хувирах ариун vйлсийн явц яагаад удаашралтай байна. Тэр С. Батболдод хариуцлага тооц. Яагаад хорооллын хоёр байшин болгонд нэг шарын шашны сvм ноогдохоор зориулж хот тєлєвлєлтийг хийхгvй байна. Захирагч Мєнхбаяраар сор залсугай. Гандангийн ариун гэгээн санваартнуудаар парламентыг бvрдvvлж, Чойжамцыг Жавзандамба Хутагтаар томилж, Манзуширын хувилгаан (шарын шашныхны итгэдгээр Манзушир бурхан хамгийн сvvлд Манжийн Хонтайжийн хvv Энх Амгалан Хаан болон тєрж Монгол тvмнийг авран тэтгэжээ) гэдгийг нь нотлохын урьд улсын тєсвєєс жаран хоногийн жаргал, наян хоногийн найрыг зохион байгуулж мєрийн хєтєлбєрт нь бєхийн барилдаан, цам харайх, хэн хамгийн vнэмшилтэйгээр сvсэгтэй мэт харагдах тэмцээн, лам нарын дунд шилдэг лам хувцасны загвар шалгаруулах, хамгийн дур булаам гэлэнмааг тодруулж 22-дах Дарь Эх цол олгох, Тvвд, Балба мэтийн хорвоогийн хог шаар болсон Монголтой ойролцоо орнуудын шарын шашны хувалзнуудтай хэрхэн шарын шашныг хэвээр нь vргэлжлvvлэн сvсэгтнvvдээ улам боогдмол, мунхралын хар нvх рvv доош нь чихэх талаар харилцан хамтын ажиллагаа болон туршлага арга барилуудаа хуваалцах арга хэмжээ, лам банди нарын хооронд Єсєх Ирээдvйтэй Далан Худалч гэдэг тэмцээн, 16-с дээш насны лам нарын дунд хар нvдэн ууж дэмбээдэх тэмцээн, 30-с дээш насны лам нарын дунд хэн нь хамгийн богино хугацаанд оршуулга, vсний сэвлэг vргээх, зурхай, мэргэ тєлєг, бузар хариулах, хараал зайлуулах, хийморь сэргээх, овооны наадам эхлvvлэх, далдыг харж засал хийх зэргийг хослуулан луйврын ажиллагаануудаараа орлого олсон талаараа 2000-2500 vгтэй єгvvллэг шалгаруулах зэрэг олон арга хэмжээнvvдийг нэн яаралтай хэрэгжvvлэх хээгтэй байна. Дараагаар нь тєрийн ордныг шашны том барилга болгох vvднээс зарцуулах хєрєнгийг босгохын тулд Хятадтай нууц гэрээ байгуулж Автономит улс нь болий. Хил, гааль, батлан хамгаалах, ШУ, бизнес, соёл, боловсрол, олон улсын тэмцээн уралдаан, амьжиргааны дундаж тvвшин, эрvvл мэнд, ёс суртахуун, иргэний нийгэм, чєлєєт байдал, хvний эрх гээд юу байдын Бvгд Найрамдах улсын асуудлууд гэж бєєн хар гайнууд, Тvвд номоо л уншаад бувтнаад хvнгэнээд дvнгэнээд луйвардаа улам гаршаад сууж байхын тулд тэдгээрийг Хятадуудад даатгачаад, баахан сvм дуган барих барилгын материал харин оронд нь гулгуулах хэрэгтэй. Тvргэвчилсэн сургалттайгаар тэмбvvг хэрхэн тархаах талаар гvнзгийрvvлсэн сургалттай дамжааг хороо болгонд байгуулж сvсэгтэн охидуудыг урамшуулалттайгаар бvртгэж, цаашдаа аймаг бvрт салбараа нээх, Шамбалын дайнд бэлтгэхийн тулд сvсэгтэн болгон 2 шуудай самар, 26 ширхэг зурамны арьс, 8 тарваганы элдсэн арьс (євчиж байхдаа цоолсон бол тооцохгvй), 7 ширхэг vзvvрлэсэн модон жад, хадаастай бороохой, 75 см урт сураар давхарлаж бэхэлсэн яргай ташуур, хvзvvндээ зvvж сумнаас хамгаалах аравнайлсан улаан утас, дайсныг холоос айлгах зориулалттай шовгор оройтой шар малгай, далай ламын зурагтай хvзvvнээсээ зvvдэг 10смХ10см зэс гvргэрваа, модоор зорж хийсэн тонгорог зэргийг бэлтгэсэгvй. Монгол улсад байгаа бvх тємєр ган зэргийг Хятад руу ачиж оронд нь лам дээл хийх шар улаан давуунуудыг их хэмжээгээр импортолсугай.

онгод нь оров. :mrgreen:

_________________
чавхны холбооны тэргүүн


Top
   
PostPosted: Jun.15.10 9:00 am 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Dec.17.04 11:15 pm
Posts: 2290
Location: GMT: +8.00 Latitude : 40.13.22 Longitude : 116.14.87
myagaa8441 wrote:
онгод нь оров. :mrgreen:
Зүгээр ээ. Бодол нь цэгцрээд ирвэл наад хүн чинь ингэж бас учиргүй үзэн ядаад байхгүй болно гэснээс өнөөх овоо тойрох асуудал юу болж дуусав?

_________________
I'm Happy


Top
   
PostPosted: Sep.15.10 11:06 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.22.06 12:11 am
Posts: 3954
bi ovoo ch toirdgui christed ch itgedgui...

_________________
:whip:


Top
   
PostPosted: Sep.16.10 2:08 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.04.09 5:42 pm
Posts: 10231
Location: Чиний дурсамж.
христэд итгэдэг гээд овоо тойрохгүй байвал тэр ямар Монголоо алдсан хүн бэ ?
хэт туйлширалаа гэж ийм хогийн зүйл байгаамшд
больмоор юм

_________________
:wd:


Top
   
PostPosted: Jul.25.11 1:02 am 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Joined: Jul.24.11 11:10 pm
Posts: 5
За больдоо Galaa039 ах минь та эхнээсээ л нь энэ бичсэнээ хардаа /Даваа өөд гарч ирээд өөрийн аян замаа даатгадаг зүйл/ Хэнд даатгаж байгаа гэж хэнд овоонд, ууланд уу? Огт байдаггүй зүйлд л биш байх тийм биздээ. За болий. Үүнийг хийхгүй болилоо гээд улс орны эрх ашиг тусгаар тогтнолд юугаараа аюул заналхийлэл авчирч байгаа юм бэ? Монгол улсыг Бурхан ивээг.


Top
   
PostPosted: Jul.25.11 5:02 am 
Offline
Цоглог Гишvvн
Цоглог Гишvvн
User avatar

Joined: May.21.11 6:35 pm
Posts: 344
Location: San Andr.
Galaa039 wrote:
Songodog wrote:
ovoo toiroh ni ugaasaa yamar heregtein :] :]


Өөрөөсөө ах хүний Та гэж дуудах нь ямар хэрэгтэй юм бэ гэж удахгүй хэлэх нь л дээ.

avtsaldaxgu um yarihiin

_________________
i am different ...


Top
   
PostPosted: Jul.25.11 9:13 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9948
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Ээ дээ энэ хүүхдүүдийг үү

Хаанигийн шар тэргэнд хөллөөд нүүдэл хийхдээ даваа өөд яаж мацдаг, тэгээд даваан дээр гарч нэг амс хийгээд буух гэж хүнд зүйлийг мэдэхгүй хүрдан унаагаар давхиад өнгөрдөг та нар яаж ч ойлгох вэ дээ.

Монгол ахуй амьдралаасаа холдож хотжилтонд орсон бид ядахнаа овоо тойрч бага ч гэсэн хадгалж байх юм сан даа.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
PostPosted: Jul.25.11 9:21 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9948
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
peleR wrote:
Galaa039 wrote:
Songodog wrote:
ovoo toiroh ni ugaasaa yamar heregtein :] :]


Өөрөөсөө ах хүний Та гэж дуудах нь ямар хэрэгтэй юм бэ гэж удахгүй хэлэх нь л дээ.

avtsaldaxgu um yarihiin


Овоо тойрох гэдэг бол мэндлэх хүндлэх ёстой ижил зүйл. Ардын ёс уламжлал. Энэ зүйл алдагдаад байгаа хэлж байна.

муугийн ёс биш Монголын ёс сайн уу гэвэл сайн гэдэгтэй адил.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
PostPosted: Jul.25.11 9:28 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9948
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
G.Ganhuleg wrote:
За больдоо Galaa039 ах минь та эхнээсээ л нь энэ бичсэнээ хардаа /Даваа өөд гарч ирээд өөрийн аян замаа даатгадаг зүйл/ Хэнд даатгаж байгаа гэж хэнд овоонд, ууланд уу? Огт байдаггүй зүйлд л биш байх тийм биздээ. За болий. Үүнийг хийхгүй болилоо гээд улс орны эрх ашиг тусгаар тогтнолд юугаараа аюул заналхийлэл авчирч байгаа юм бэ? Монгол улсыг Бурхан ивээг.


Уул овоо чинь нүдэн дээр чинь байна.

Чиний бурхан хаана байгаа юм бэ. Итгэхээр гарч ирдэг итгэхгүй бол харагддаггүй.

Миний Монголын газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг.

Овоогоор хилийн цэс тогтоож хэдэн үеэрээр цэцэн буу мөрөндөө зүүсэн хилчид одоог хүртэл тэр овоогоо тойрсоор байгаа юм шүү.

Зарим нэг хүмүүсийг бодбол Монгол улсын тусгаар тогтнол халдашгүй дархан байдлын төлөө бат бөх зогссоор байгаа.

Ядахнаа Та нар Монгол улсын тусгаар тогтнолын төлөө гээд овоогоо гурвантай тойрч нутаг усаа сайн харж бай.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
PostPosted: Dec.22.11 3:24 pm 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Joined: Dec.22.11 2:06 pm
Posts: 10
Би Христэд итгэдэг хүн. Би монгол хүн учир монголынхоо сайхан уламжлалуудыг хүндэтгэн дээдэлдэг. Өөрөөсөө ахмад хүнийг та гэж хүндэлдэг ёс монголд бий. Гэтэл барууны орнуудад тухайлбал англи хэлтнүүдэд бүгдийг you гэж дуудна. Аавыгаа ч you, найзыгаа ч you. Монголчууд бидэнд сайхан уламжлалууд олон бий. Балчир хүүхдэд улай үзүүлдэггүй, жирэмсэн хүний хажууд орилж чарладаггүй, гэрт нь хүн орж ирэхэд аяга цай ч болтугай амсуулдаг гэх мэт. Энэ бүхнээ л гээхгүй явбал дээр биш үү. Овоо тойрдог хүн бүрийг би жинхэнэ монгол гэж би бодохгүй байна. Овоо тойрч тойрчихоод аавтайгаа хэрэлдээд байвал ямар утга байна вэ. Овоог хүндлэх нь илүү юу аавыгаа хүндлэх нь илүү юу.


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 108 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited