#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Jul.17.18 3:02 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 140 posts ]  Go to page 1 2 3 4 5 6 Next
Author Message
PostPosted: Jan.06.09 7:24 am 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Jan.22.05 11:28 pm
Posts: 201
Location: France
Мормон урсгал нь Христийнх мөн үү? Энэ асуулт Христийнхэнд, тэр байтугай мормончуудад өөрсдөд нь ч хүртэл нилээн толгойг нь өвтгөсөн асуулт байх. Эхэндээ мормончууд Есүсд итгэдэг л гэдэг байх бас итгэж байгаа ч байх. Мормон сүмийн том номлогч нар өөрөөр хэлбэл Есүс Христийн хожмын үеийн гэгээнтнүүд гэх хүмүүс өөрсдөө бидний итгэлийн гол төв цэг бол Христ Есүс гэж хэлдэг ба тэд бас христийнхний дуулдаг дуулал хүртэл дуулдаг. Гэхдээ тэд үнэхээр Христийнх мөн үү?


Эдгээр асуултнууданд хариулт өгөхийг оролдсон юм. Та бүхэн орж сонирхоорой. Гэхдээ хамгийн чухал нь таны бодолтой, итгэлтэй чинь таарахгүй байж болно. Таны бодож байсантай нийцэхгүй ч байж болно.

Гэхдээ Ганц л "Үнэн" бий. Тиймээс сайн нухацтай авч үзэж юуны өмнө эргэцүүлэн бодох хэрэгтэй.

Хамтдаа үнэнийг хайхаар аялцгаая! ( Бүх мэдээлэл үнэн ба баримт болгож харах ишлэл болон гэрчлэлтэй нь оруулсан болно )

Дэлгэрэнгүй унших ба үзэх : http://www.ltime.fr

эсвэл http://www.ltime.sr.mn

_________________
http://WWW.LTIME.FR


Top
   
PostPosted: Jan.06.09 7:04 pm 
Offline
Powered by Asuult Sambar

Joined: Jun.04.04 2:48 pm
Posts: 13091
Энэ сэдвээ тэгээд сайн авч яваарай. Дажгүй сэдэв шиг санагдлаа.

_________________
Жингийн цуваа явж л байдаг...


Top
   
PostPosted: Jan.28.09 11:40 pm 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: Jan.31.06 2:41 am
Posts: 1792
Location: www.siralex.tk
Bi mormonizm -d joohon durgui... Bible-g nileen guivuultsan sangddag... tegcheed oorsdoddooo oor 1 geree geed yum zohiogood bichtsen terendee itgeed yavaad bdagt n durgui bdag...

_________________
Гэрэл


Top
   
PostPosted: Jan.29.09 5:23 pm 
Offline
Powered by Asuult Sambar

Joined: Jun.04.04 2:48 pm
Posts: 13091
Бүхэл бүтэн том сүм болтлоо хөгжсөн сүмд дургүй байлаа гээд яахав дээ. Зүгээр л анзаарахгүй байсан нь дээр биз дээ.

Томоороо дэлхийд 2 - рт ордог гэж сонссон юм байна.

Надад Мормоны Бас нэгэн гэрээ гэсэн ном нь байдаг. Уншаад огт ойлгохгүй л юм байна лээ.

_________________
Жингийн цуваа явж л байдаг...


Top
   
PostPosted: Jan.31.09 12:26 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Dec.05.06 1:58 pm
Posts: 11823
Location: Chaos is a ladder.
Mormon is worse than muslim!


Top
   
PostPosted: Feb.01.09 7:35 pm 
Offline
Powered by Asuult Sambar

Joined: Jun.04.04 2:48 pm
Posts: 13091
Утга төгөлдөр монгол хэл минь мандан бадартугай. :wd: :wd: :wd:

Англи хэлийг үл ойлгоно. Тиймээс монголоор бичээсэй хэмээн хүсч байна.

_________________
Жингийн цуваа явж л байдаг...


Top
   
PostPosted: Feb.02.09 10:54 pm 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: Jan.31.06 2:41 am
Posts: 1792
Location: www.siralex.tk
Төгөлдөрмаа wrote:
Mormon is worse than muslim!



You`re absolutly rite... :wd:

_________________
Гэрэл


Top
   
PostPosted: Feb.13.09 9:59 pm 
Offline
Зад Сэнхрvvлэгч Гишvvн
Зад Сэнхрvvлэгч Гишvvн
User avatar

Joined: Feb.06.09 7:33 pm
Posts: 236
Location: In YouR HeArT ........
Bi lav Mormon hun gehdee Mormon shashintai bollo geed muudsan zuil lav algo harin ch nadaa saihan bdag :wd:

_________________
Peace yo....QrEn5 CreW


Top
   
PostPosted: Feb.14.09 5:54 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Dec.20.05 12:18 pm
Posts: 3759
Location: haraa hvreh alsad vl tsutsan alhah shargal zamiin urtad . . .bid hamtdaa...
minii huwid law ene mormoniihon
neg gartaa dusal zalguulaad
nogoo gartaa hor zalguultsan hvmvvs shig l sanagddag !!!

_________________
Sologiin улаан фэн :l1:


Top
   
PostPosted: Feb.17.09 4:11 pm 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: Feb.15.08 2:01 am
Posts: 1894
http://www.southparkzone.com/episodes/7 ... mons?.html
ene-iig uzsen hun bna uuu

_________________
Beast mode


Top
   
PostPosted: Feb.17.09 4:11 pm 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: Feb.15.08 2:01 am
Posts: 1894
bi lav eniig uzehes omno mormon gej meddeguich bsiin bna haha southparkaa gej

_________________
Beast mode


Top
   
PostPosted: Jun.04.09 10:00 pm 
Offline
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
User avatar

Joined: Jan.05.07 3:14 pm
Posts: 191
Location: Улаанбаатар Монголдоо л байна
Мормоны шашины талаар хүмүүс тун таагүй хандлагатай байдаг. Энэ нь нэг их асуудал болгоод байхаар зүйл гэж бодохгүй байна л даа. Есүс христийн бас нэг гэрээ гэсэн тодотголтой Мормоны ном гэсэн судартай. Энэ нь Библи дээр нэмж хэрэглэгддэг. Тэгээд Христийн бусад шашин шиг л янз бүрийн номлолтой. Архи тамхи кофе цай хар тамхи гэх мэт мансууруулах найрлагатай зүйлээс татгалз Сүүлийн үед колаг бас нэрлээд байх болсон байна лээ. Садар самуунаас хол байгэх мэт. Өөр юу ч билээ мартсан байна. Гэхдээ л хэрэгтэй, сайн, эерэг зүйл их байдаг Зарим зүйл нь маш хатуу. Дотроо бас хэд хэдэн салбартай. Зарим мормончууд бүр хуучинсаг байдаг. Өдий болтол маш хатуу шашины дэг ёстой, хатуу байдаг учраас хүмүүс таагүй байдаг юм шиг байна лээ. Америкт Юта муж бол мормон шашины төв гэж үздэг.

_________________
Амьдрал сайхан байна аа


Top
   
PostPosted: Jun.06.09 6:25 pm 
Offline
Powered by Asuult Sambar

Joined: Jun.04.04 2:48 pm
Posts: 13091
Өөр нэг форумаар тэнэж байгаад энэ талаар баахан бичсэн байна. Тэндээс олсноо нэд тавьчий.


Экс Мормоны гэрчлэл: Үнэн ялж зүрх хайлуулсан түүх

Монголд шашны эрх чөлөө бий. Энэ эрх чөлөөг ашиглаж дураараа дургиж буй Мормон буюу Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм, мөн Ёхувагийн гэрч нар, Дэлхийн Энх-тайвны гэр бүлийн холбоо нэрээр халхавчилсан Мүүни зэрэг Христийн нэр барьсан, Ариун Библийг зориуд өөрийн дураар тайлбарласан "гаж урсгал" Монголд байгаа нь илт болжээ.

Мормончууд айлаас айлын хаалга нүдэж, монгол хэлээр их л цэвэрхэн ярьж, боловсон зан гаргадаг нь монголчуудын гадны хүн харахаараа хөл алддаг гэнэн зантай нь нийлэхээрээ Мормончуудын магнай нь тэнийнэ. Тэд англи хэл үнэгүй заах нэрийдлээр Монголд орж ирнэ. Угтаа бол мормонизмыг монголд дэлгэрүүлэх сайхан боломж тэдэнд бид өөрсдөө тавьж өгч байгаа хэрэг. Тэд хэлээ заагаад яваад өгдөг бол яахав гэсэн. Харин найз нөхөд болж аваад шашиндаа оруулдаг. Хүүхдийг нь сүмдээ сайн яваад байвал Америк явуулна гэж амлана. Эсвэл гэрт нь үнэтэй бэлэг сэлт өгч тэднийг урхиддаг байна. Харин шашнаас нь гарах гэвэл элдвээр дарамталж, тэр ч бүү хэл зарим улсад ар гэрийнхэнийг нь хүртэл хүйс тэмтрэн алсан баримтат кино хүртэл байдаг билээ.

Шашин шүтэх эрхтэй ч заавал адгийн муутай нь нийлдэг нь юу билээ. Тиймд энэ материалыг Мормонд орж будилж явсан, дараа нь жинхэнэ амар тайван, үнэнийг олсон хүний гэрчлэл болсон номоос ишлэн тавив. Уншигч та өөрөө эсвэл гэр бүлийнхэн тань, найз нөхөд тань Мормоны сүмд явдаг, эсвэл Мормоны хоёр танай үүдээр эргэлдээд байвал ямар учиртай байдгийг нь энэ материалаас уншиж болгооно уу.



Амар тайвны төлөөх тэмцэл
Үнэн ялж зүрх хайлуулсан түүх

Бичсэн: Ричард Бенсон, Синди Бенсон
Орчуулсан: Э. Янжинлхам
Хянан тохиолдуулсан: Г. Баяржаргал


Өмнөх үгийг доктор Жеймс Вилкинс

2001 оны 11 сараас хойш энэхүү бяцхан ном төсөөлснөөс ч ихээр буюу 367,000 хувь хэвлэгдэж (англи хэл дээр), тараагдаад байна. Гурван зуун жаран долоон мянга гэдэг багагүй тоо. Энэ нь саяын гуравны нэгээс илүү тоо юм.

Хэрхэн ийм их амжилтанд хүрэв гэж та бодож байгаа байх.

Уг ном ямар ч мөнгө санхүү, зохион байгуулалт, зар сурталчилгаа шаардахгүйгээр амаас амд дамжсаар 367,000 хувь хэвлэгдэн, дэлхийн энд тэндгүй очиж чадсан байна. 2002 оны Өвлийн олимпийн бэлэг дурсгалд зориулан 100,000 хувийг тусгайлан хэвлэжээ.

Шашинаасаа болж шаналж байгаа залуу эмэгтэй эцэстээ жинхэнэ амар тайвныг олж, өөрчлөгдөөд баяр хөөрөөр дүүрч байгаа эгэл түүхийг номын эхний гучин дөрвөн хуудсанд өгүүлсэн байна.

Эхний хуудсыг уншаад л та энэхүү номын амтанд орж, жинхэнэ амар тайвныг амсана гэдэг юу болохыг ойлгох болно.


Амар тайвны төлөөх тэмцэл

Би өөрийгөө онцгой төрсөн хүн гэж бодож байлаа

Энэ дэлхийн сая сая хүнээс мормон гэр бүлд төрсөнөө би их онцгой аз завшаан гэж тооцож байсан юм. Мормон гарал уламжлалаа би амьдралынхаа хамгийн нандин зүйлсийн нэг гэж бахархаж байлаа. Бурхан намайг “цорын ганц үнэн сүм”1–д харьяалалтай гэр бүлд төрүүлсэн учраас Түүний өмнө би өөрийгөө тусгайд тооцож байв. Энэ байдал маань намайг болоод нөхрийг маань өөрсдийнхөө ертөнцөд2 эмэгтэй болон эрэгтэй бурхан болох хөгжил дэвшилд маань олон хүний өмнө оруулж байгаа гэж баярлаж байлаа.

Би хар нялхаараа ХҮГ сүмд очиж эхэлсэн юм. Гурван сартай байхдаа аавынхаа гар дээр ерөөлгөж, бас нэрээ авч байсан гэдэг. Миний заалгаж өссөн цорын ганц шашны сургалт бол Есүс Христийн хожмын үеийн гэгээнтнүүдийн сургаал байсан юм.

Зөндөө олон бурхан байх бөгөөд бид энэ ертөнцийн Элохим3 хэмээх бурханд үйлчилж байгаа юм гэж би мормон хүнийхээ хувьд заалгаж ирсэн. Элохим нь Колоб4 гаригийн ойролцоо амьдардаг гэдэг. Нэгэн цагт Элохим жирийн нэгэн хүн байсан бөгөөд Мормоны хуулийг чанд сахин биелүүлж чадсаны үр дүнд эцэг шигээ бурхан5 болж, мөнхийн6 чанарыг олж авсан гэж заалгасан.

Люсифер Аврагч болохыг хүсчээ

Элохим (Мормоны бурхан) олон эхнэртэй байжээ7. Эхнэрүүдийнх нь тоо тоолохын аргагүй олон. Тэр олон эхнэрүүд нь түүнд түм буман сүнслэг хүүхдүүдийг төрүүлж өгчээ. Түүний сүнслэг хүүхдүүд, эхнэрүүд нь өөртэй нь хамт бодит ертөнцөөс өмнөх орчинд амьдарч байв.

Энэ дэлхий дээр төрсөн хүн бүр эдгээр сүнслэг хүүхдүүдийн нэг байсан бөгөөд тэдний урьд нь амьдарч байсан тэр газрыг бодит ертөнцөөс өмнөх орчин хэмээн нэрлэдэг гэж сургадаг8. Элохим өөрийнх нь хүүхдүүд цаашаа дэвших хэрэгтэй байгааг хараад, тэдний хувьд дэлхий дээр махан биеийг олж төрөн хүний амьдралыг амсаж үзэх цаг нь болсон байна гэж шийджээ.

Ингээд Элохим бурхдын зөвлөлийг дуудан хуралдуулж, дэлхий уруу илгээгдэх хүүхдүүдийн хувь заяаг шийдэх болжээ. Элохимийн хүүхдүүдийн хоёр нь тэнд байсан нь: Иехова (ууган нь буюу Мормон Есүс), Люсифер нар байлаа. Мормончууд Есүс, Люсифер нар сүнслэг ах дүүс байсан төдийгүй бүхий л хүн төрөлхтний9 сүнслэг ах нар гэж итгэдэг.

Мормонизм Люсиферийг хүн төрөлхтний аврагч болох төлөвлөгөөгөө өргөн барьсан гэж заадаг. Люсиферийн төлөвлөгөө нь өөртөө бүхий л алдар хүндийг авахын тулд нэг ч сүнсийг алдалгүйгээр10 бүх хүн төрөлхтнийг чөлөөлөх явдал байв. Харин Есүс өмнөх бүх ертөнцөд байсны адил хүмүүст сонголт хийх эрхийг өгнө гэжээ. Бурхдын зөвлөлийнхөн Люсиферын төлөвлөгөөг таашаалгүй, Есүсийн төлөвлөгөөг хүлээн зөвшөөрчээ. Уурлаж хилэгнэсэн Люсифер тэнгэрт эсэргүүцэл гаргаж Элохимын хүүхдүүдийн гуравны нэгийг өөртөө ятган элсүүлжээ. Тэрээр Сатан болж тэнгэрээс хөөгдсөн байна. Түүнтэй хамт эсэргүүцсэн сүнслэг хүүхдүүд чөтгөрүүд болж, дэлхий уруу илгээгдэн, махан биетэй болох эрхээ мөнхөд алджээ11.

Тэнгэрт ийм дайн болж байхад Элохимын итгэлгүй, зориггүй сүнслэг хүүхдүүд дэлхий уруу ирж хараагдахдаа хар арьстай болсон гэж мормон теологи үздэг12. Харин гаргууд сайн байснууд нь мормон гэр бүлд төрсөн гэдэг13. Тийм учраас төгсгөлийн энэ цаг үед цагаан арьстан мормон гэр бүлд төрснөө би Бурханаас авсан шагналд тооцож байв.

Би миссионер болохыг хүсч байлаа

Би миссионер болохыг хүсдэг байлаа. Бага ангид байхдаа “Би Бурханы хүүхэд” “Тэд намайг илгээлтэнд дуудаж байна” гэсэн дуунуудыг дуулж нэг л өдөр Мормон сүмийнхээ даалгаврыг биелүүлнэ дээ гэж найддаг байв.

Бүх л мормон охид, хөвгүүдийн адилаар би найман настай байхдаа Мелкизедекийн тахилчийн “зүй зохист эрх мэдлийг” эзэмшигч хүнийх нь хувьд ааваараа гэмийн цагаатгалын төлөөх усан баптисм14 хийлгэсэн юм. Мормонизмын дагуу зөвхөн эрэгтэй хүн л хүнд баптисм хүртээх, гэрлүүлэх эрхтэй байдаг15. Мормоны тахилчлал нь Аароны ба Мелкизедекийн гэсэн хоёр хэсгээс бүрддэг. Тэгж би Есүс Христийн хожмын үеийн гэгээнтнүүдийн сүмийн гишүүн болсноо батлуулсан юм.

Энэ дэлхий дээрх хамгийн үнэн сүм гэж заалгасан учраас хэдий би хүүхэд ч мормон сүмийн талаар сурах хүсэл, тэмүүлэл дүүрэн байлаа. ХҮГС-ийг үндэслэгч, хамгийн анхных нь “эш үзүүлэгч” (мормон нэр томъёогоор “бошгологч”) Иосеф Смит арван дөрвөн настай байхдаа ямар урсгал, чиглэлд орох ёстойгоо мэдэхийг хүсч байжээ. (Методист, пресбитериан, баптист итгэлийн талаар дуулж мэдсэн байв). Тэр ой модон дунд залбирахаар очжээ. Тэнд тэрээр үзэгдэл үзэж, өөрийнх нь хэлснээр Бурхан Эцэг, Есүс Христ байсан гэх хоёр бодгальтай уулзжээ. Тэд түүнд ямар ч христитгэлтэй сүмд явж болохгүй. Учир нь тэд бүгд буруу, систем, бүтэц нь Бурханы нүдэнд жигшмээр бөгөөд багш нар, сургаал номлогчид нь завхралд өртсөн16 гэж хэлжээ.

Энэхүү үзэгдлийг хүлээн авсныхаа дараа Морони гэдэг тэнгэр элчтэй уулзсан бөгөөд алтан ялтсыг хаанаас олохыг нь тэр түүнд хэлж өгсөн гэжээ. Эдгээр ялтсууд нь Мормоны ном17 байсан бөгөөд Иосеф Смит өөрөө үүнийг орчуулах ёстой байв. Тэр өөрөө бас дэлхий дээр18 сүмийг сэргээн шинэчлэх ажлыг гүйцэтгэх ёстой хүн байжээ. Ингэж 1830 оны 4-р сарын 6-нд “Христийн сүм” хэмээх анхныхаа сүмийг байгуулжээ. Хожим нь түүнийг “Хожмын үеийн гэгээнтнүүдийн сүм”, харин одоо “Есүс Христийн хожмын үеийн гэгээнтнүүдийн сүм”19 гэх болжээ.

Анхны үеийн мормон удирдагч нар уламжлалт христитгэлд урьд өмнө хэзээ ч байгаагүй хэд хэдэн онцлог үзэл онолуудыг гаргаж иржээ. Үүнд: (1) Полигами: нэгэн зэрэг нэгээс илүү эхнэртэй байх явдал. Тэд бас Мормонизмын бурхан, Есүс христ нар полигамистууд гэж заадаг7. (2) Цусны цагаатгал: Аврагч Есүс Христийн20 урсгасан цусанд найдахын оронд гэмтний өөрийнх нь цусыг бодитоор урсгах. (3) Есүс Христ ба Бурханы талаарх тэдний итгэл: сая, сая бурхад байх бөгөөд хүн ч өөрөө бурхан болох боломжтой2. Миний хамгийн дуртай зүйлүүдийн нэг нь “Бурхан өөрөө хүн байсанчлан хүн бас Бурхан болж болно21” гэсэн ойлголт байсан юм.

“Навуу экспозитор” хэвлэл олон эхнэртэй байх тэдний онолыг илчилсэн учир Иосеф Смит уг хэвлэлийн газрыг22 устгах ажлыг зохион байгуулж, үүнийхээ төлөө тэрээр Картаже дахь шоронд хоригджээ. Шоронд байхад нь хүмүүс дайран орж ирээд түүнийг алжээ. Иосеф Смитийг цусаараа гэрчлэлээ бичиж тамгалсан, амиараа гэрчлэгч болсон хүн гэж заалгасаар ирсэн юм. Тэр өөрийгөө “тэрээр нядлуулах23 хурга шиг хөтлөгдөн явав” гэж хэлсэн байдаг. Мормон хүнийхээ хувьд би түүний үхлийг Есүс Христийн загалмайн үхэлтэй адилтгаж байв. Тиймд түүнийг хүн төрөлхтнийг24 аврагчдын нэг мэтээр үзэж байлаа.

Түүх Иосеф Смитийг хурга шиг нядлуулаагүйг нотолдог. Харин тэр алагдахаасаа өмнө гурван ч хүнийг буудаж, хоёрыг нь алаад гурав дахийг нь шархдуулж буудалцсан байна.25

Би Иосеф Смитийг шүтээн болгосон байлаа

Иосеф Смитийг хүн алсан гэж би хэзээ ч заалгаж байгаагүй юм. Харин түүнийг агуу нэгэн болгох зүйлсийг л сурч байлаа. Багш нар маань түүнийг бусдаас онцгой нэгэн болгох гэж байдгаараа чармайж, нотлох баримтуудыг орхигдуулж байжээ. Би түүнийг шүтээн болгон залсан байлаа. Иосеф Смитийг би ирээдүйн нөхрийнхөө стандарт, хэмжигдэхүүн болгож, төгс байдлыг нь амьдралдаа хүрэх ёстой зорилтоо болгож байв. Түүнийг би сүм, сайн мэдээ хоёрыг дэлхий дээр эргүүлэн авчрахаар Бурханаас сонгогдсон хүн хэмээн шүтэж байв. Тиймд Иосеф Смит надад Есүс Христээс ч илүү чухал байлаа. ХҮГ сүмд очоод бид, Иосеф Смит ба түүний бидний төлөө байгуулсан гавъяанд хамаг анхаарлаа зориулдаг байв. Иосеф Смит байгаагүй бол аврал26 байхгүй байх байсан гэж сургаж байсан юм. Библи дэх бусад эш үзүүлэгчдээс илүүгээр Мормоны “эш үзүүлэгч” (бошгологч) нарын талаар бидэнд зааж сургаж байлаа.

Сар бүрийн мацаг барилт, гэрчлэлийн цуглаанууд дээр хүртэл хүмүүс ихэвчлэн ХҮГ сүм хамгийн үнэн бөгөөд Иосеф Смит бол үнэн “ эш үзүүлэгч (бошгологч)” гэсэн гэрчлэлүүдийг ярьдаг байв. Харин Эзэн Есүс Христийн бидний гэм нүглийн төлөө загалмайд зовсон зовлонгийн төлөө тун ховорхон, бараг л ерөөсөө талархал өргөж байгаагүй юм.

Библи зөв орчуулагдсан27 л бол Бурханы Үг мөн гэж заалгасан билээ. Гэхдээ аль хэсэгт нь итгэхээ мэдэхгүй учраас Библи уншдаггүй байлаа. Иосеф Смит бичсэн учраас итгэж, найдаж болох номууд гэж үзээд Мормоны ном, Сургаал ба Гэрээ, Үнэт сувд зэрэг номуудыг л уншдаг байлаа.

1832 оны 3-р сарын 12-нд Мормонизмд оржээ

Би зургаа дахь үеийн мормон байлаа. Миний өвөөгийн өвөөгийн аав болох Мило Андрус Мормон сүм дөнгөж эхлээд хоёр жил болж байхад буюу 1832 оны 3-р сарын 12-нд Мормонизмд оржээ. Тэрээр Иосеф Смитийг таньдаг байсан бөгөөд Бригам Иангтай бүр дотно байсан байна. (Бригам Ианг сүүлдээ ХҮГ сүмийн хоёр дахь “бошгологч” болжээ.) Олон эхнэртэй байх үзэл номлол ба үүний хэрэгжилтийг албан ёсоор зарлах үеэр Мило өвөө маань тэнд байсан ажээ. Хэдийгээр өвөө маань полигами байдлаар амьдрахыг таашаагаагүй ч Бригам Ианг тэгэх шаардлагатай гэж хэлжээ. Өвөөгийн маань анхны эхнэр полигамийг зөвшөөрөөгүй ч эцэстээ өвөө маань өөрийнхөө анхны гэрлэлт, анхны эхнэрээ золиослон олон эхнэртэй гэрлэсэн байна. Тэрээр нийт арван нэгэн эхнэртэй тавин долоон хүүхэдтэй байлаа.28

Манай гэр бүл бүгдээрээ энэхүү “үнэн сүмд” харьяалагдаж байв. Аав, ээж хоёр маань маш их итгэлтэй мормончууд байсан юм. Аав маань Дээд зөвлөлийн гишүүн байв. Хэдий би шахаж шаардуулдаггүй байсан хэдий ч аав ээж маань намайг сүмд тогтмол явуулахын төлөө маш их санаа тавьдаг байлаа.

Би эцэг эхээ маш их хүндэлдэг байлаа

Бусад хүүхдүүдийн л адил би эцэг, эхийнхээ амьдралыг харж ажиглаж байлаа. Аав маань тээврийн жолооч байсан болохоор аавтайгаа байнга цуг байж чаддаггүй байсан юм. Аав гэртээ байхдаа ном уншиж эсвэл унтаж харагдана. Түүнд эртний Мормон сургаал онолын талаар бичсэн ярилцлага, тэмдэглэл бүхий багц сэтгүүлүүд (Journal of Discourses) байдаг байсан юм. Тэднийг л аав маань хамгийн их уншдаг байлаа. Эртний ХҮГ сүмийн талаар бичсэн тэмдэглэлүүдийг уншиж байхдаа аавын маань үзэл бодол өөрчлөгдөж эхэлсэн. Өнөөдрийн Мормон сүм анх эхлэсэн үеийнхээсээ өөр болсныг ухаарч ойлгожээ. Тэдний зарим номлол өөрчлөгдсөн төдийгүй бүр Бурханыг үзэх ойлголт нь ч өөрчлөгдсэн байв29.

Аав маань тээврийн жолооч байсан болохоор өмнөд Юта уруу хэд хэдэн удаа явж таарсан билээ. Тэнд л Фундаменталист мормончууд буюу Иосеф Смит, Бригам Ианг нарын эртний сургаалд итгэдэг, түүнийг хэрэгжүүлж олон эхнэр авч амьдардаг бүлэг хүмүүстэй уулзаж танилцжээ. Боломж л гарвал тэдэнтэй аль болох олон удаа хамтран хичээллэж, суралцдаг байв. Тэд нар түүнд эртний сургаалуудыг тайлбарлаж өгөхдөө полигамаар амьдрахаа зогсоож гарын үсэг зурсан30 ХҮГ сүмийн дөрөв дэх “бошгологч” болох Вилфорд Вүүдрофф ташаарсан юм гэж хэлж өгчээ. Тэд Мормоны гол урсгалаас өөрсдийгөө салан тусгаарлаж өөрсдийн “бошгологч”-той сүмээ үүсгэн байгуулж, өөрсдийгөө “цорын ганц үнэн сүм” гэж тунхагладаг.

“Шинэ бөгөөд мөнхийн гэрээ”

Тэр бүлэгтэй хамтран суралцаж, өөрөө ч хувиараа хичээнгүйлэн суралцсаны эцэст аав маань полигамист болох нь хамгийн зөв юм байна хэмээн боджээ. Хоёр дахь “бошгологч” Бригам Ианг бурхан болох хүмүүс л зөвхөн полигамаар амьдрагчид юм гэж сургажээ31. Иосеф Смит полигамыг “Шинэ бөгөөд мөнхийн гэрээ” гэж нэрлээд полигамаар амьдардаггүй хүмүүс шийтгэгдэх болно гэжээ32.

Нэгэн цагт манайх аз жаргалтай гэр бүл байсан юм

Намайг арван нэгтэй байхад тавин гурван настай аав маань өөрийнхөө бурхан болох мөнхийн дэвшлийн хуулийг биелүүлэхийн тулд хоёр дахь эхнэрээ болгох ёстой хэмээн арван таван настай охиныг гэртээ авчирсан юм. Аз жаргалтай амьдарч байсан гэр бүл маань нэг л өдөр нурж сүйрсэн билээ. Миний бодлоор, тэр миний жаал эгч шиг л санагдаж байсан юм. Тэр миний “ээж” болно гэдгийг дуулаад ямар их гайхсан гээч. Яагаад аавыгаа өөр эхнэр хэрэгтэй гэж бодсон юм бол доо гэдгийг би ерөөсөө ойлгоогүй юм.

Тэр шөнийг болтол би эцэг эхийнхээ хэрэлдэж, маргаж байхыг ерөөсөө сонсож байгаагүй ээ. Аав нөгөө охиныг гэр бүлдээ хүлээн зөвшөөрүүлэх гэж оролдоход ээж маань уйлан орилж байсан юм. Цаашдаа юу болохыг төсөөлөх ч аргагүй би тэр шөнө орон дотроо айдаст автан хэвтэж байлаа. Аав маань ээжийг тэр охиныг гараа тосон гэртээ угтаж авахгүй байгаад нь гайхаж байх шиг надад санагдаж билээ. Биднийг гайхаж цочрооход хүргэсэн полигами амьдралаа аав маань аль хэдийн оюун санаандаа хүлээн зөвшөөрсөн байжээ.

Аав маань өмнө нь полигамийн бүлэглэлийнхэнтэй нууцаар уулздаг байснаа мөн Мормоны эртний сургаал онолыг үзэж суралцаж байгаагаа хэзээ ч бидэнд ярьдаггүй байсан юм.

Айдас, гомдол, уур хилэн манайхыг нөмрөн авсан байв. Аав, ээж хоёр маань үргэлжлүүлэн хэрэлдсээр, өөрсдөдөө байгаа ялгааг ерөөсөө зохицуулж чадаагүй юм. Тиймээс ч аав маань хэдийгээр бидэнд хайртай ч ХҮГ сүмийн эртний сургаалыг дагахын тулд биднийгээ орхисон.

Гэрээсээ яваад аав маань Аризона мужийн полигамист хороолол бүхий Колорадо хотод очиж амьдарсан юм. Тэгээд аав маань хоёр дахь “эхнэр”-ээ авч, бас дараахан нь тэрний эгчтэй гэрлэж нийтдээ гурван эхнэртэй болсон юм.

Ээж маань хүүхдүүдээ өсгөхөөр ганцаараа хоцров

Би ээжийнхээ долоон хүүхдийн отгон нь байсан юм. Аавынхаа полигамист харилцааны хувьд би одоо 16 хүүхдийн долоо дахь нь болжээ. Аавыг гэрээсээ явахад ээжээс минь гарсан хүүхдүүдийн гурав нь гэртээ өсч байлаа.

Нөхөр нь гэрээсээ явсан учраас ээж минь сэтгэлийн хүнд дарамтанд оров. Ээж маань үнэхээр их гомдож шархалсан юм. Бүхнийг, бүр мөнхөд амьдрахыг33 хүртэл амласан нөхрийнхөө төлөө ээж минь амьдарч байсан юм. Болсон явдал дэндүү хүнд байсан учраас ээж маань бүрмөсөн нурж, цаашид хөдөлж чадахаа байв. Ээж зүгээр л диван дээр сууж, босохоо болив. Намайг сургуулиасаа ирэхэд ээж нэг л хэвийн диван дээр л сууж байдаг байлаа. Тийм болохоор эгч бид хоёрт заримдаа ахаддаг байсан ч өөр өөрсдийн үүрэгт ажилтай болов. Энэ аймшигт явдалд хамгийн их өртсөн хүн ээж л байлаа. Хэдийгээр ээж маань аавын олон эхнэрийг зөвшөөрөөгүй ч бас ааваас салаагүй юм.

Нөхөр нь эхнэрүүдээ булшнаас татан гаргаж селестал хаанчлалд34 оруулна гэж мормончууд заадаг учраас аав ээжид хэрэгтэй байсаар л байв.

Аавыгаа би яагаад өөр эхнэрүүд авах ёстой байсан талаар бас л эргэлзээтэй байсаар л байсан юм. Өөрөө бол жинхэнэ мормон байхын тулд л тэгсэн гэж хэлж байв. Би ч гэсэн өөрийгөө жинхэнэ мормон гэж бодож байлаа. Гэхдээ л би өөрийнхөө цуглаанд полигамизмын талаар юу ч заалгадаггүй байсан юм.

Энэ сэдвээр юу гэж сургаж ирснийг яг энэ үед өөрөө олж мэдэх хэрэгтэй юм байна тэгвэл би аавыг маань надаас юу аваад явчихсныг ойлгох байх гэж бодов. Би өөрөө Мормоны номыг судалж эхэллээ. “Энэ бол дэлхий дээрх хамгийн зөв ном”35 гэж Иосеф Смит хэлсэн болохоор би энэ номоос хариултаа гарцаагүй олох болно. Би хайж байгаа юмаа олтлоо үргэлжлүүлэн уншсаар л байв. Мормоны номд полигами бол жигшмээр зүйл (Мозая 11:2, Иаков 2:24) бөгөөд Бурхан хүнийг татвар эм ч авч болохгүй, зөвхөн нэг эхнэртэй бай гэж тушаасныг би оллоо (Иаков 2:27)

Би маш их хөөрч баярлалаа. Би аавыгаа буруу байсныг нь ойлгуулаад, гэртээ ирүүлэх хангалттай баталгааг олчихлоо гэж баярлаж байсан юм. Тэгээд би аавдаа өөрийнхөө олсон полигамийг буруутгасан ишлэлүүдийг бичиж захиа явуулчихаад гэртээ тун удахгүй ороод ирнэ гэж найдаж байлаа.

Цаг хугацаа өнгөрөөд л байдаг, харин ямар ч хариу ирэхгүй болохоор нь би урам хугаран цөхөрч байсан юм. Гэтэл нэг өдөр ааваас хариу ирлээ.

Аав намайг захиа бичсэнд болон тэдгээр ишлэлүүдийг явуулсанд талархаж байлаа. Гэхдээ өөрөө жинхэнэ үнэн сургаалын дагуу полигамиар амьдарна гэж бичсэн байв. Иосеф Смитийн бичсэн өөр нэг ном болох “Сургаал ба гэрээ” номонд полигами бол “шинэ бөгөөд мөнхийн гэрээ”32 гэж хэлэгдсэн учраас түүнийг биелүүлэх ёстой хэмээн онцолсон байлаа. Захиандаа бас Мормоны ном юу гэж бичсэн нь хамаагүй харин өөр илчлэлтээр полигами Мормонизмын бурханы нүдэнд тааламжтай бөгөөд тушаагдсан гэж илэрхийлэгдсэн гэсэн байв. Аав маань өөрийгөө энэ амьдралаар амьдрах хэрэгтэй эс тэгвээс шийтгэгдэх болно32 гэжээ. Хаана шийтгүүлэх юм бол гэж би гайхаж байлаа. Би өмнө нь ерөөсөө там ба шийтгэлийн талаар сурч мэдээгүй, сонсож дуулаагүй байсан юм. Харин, ямар муухай нүгэлтэн байлаа ч тэнгэрийн хаант36 улсад орох газар олно гэж заалгасан юм. Тэгээд би, Иосеф Смитийн бичсэн гэх бичээстэй өөрсдийнх нь бодит...

_________________
Жингийн цуваа явж л байдаг...


Top
   
PostPosted: Jun.07.09 3:28 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Jul.11.04 8:32 am
Posts: 2010
Location: Lock'd Up
http://www.southparkstudios.com/guide/712/ eniig uzeh heregtei

_________________
www.dayarmongol.org


Top
   
PostPosted: Jun.07.09 3:32 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Sep.24.05 1:10 pm
Posts: 561
Location: In my twisted mind...
Ezekiel wrote:
Утга төгөлдөр монгол хэл минь мандан бадартугай. :wd: :wd: :wd:

Англи хэлийг үл ойлгоно. Тиймээс монголоор бичээсэй хэмээн хүсч байна.

English-gui hol yavtsaan chi barag l ...

_________________
I know that I don't know...


Top
   
PostPosted: Jun.07.09 7:23 pm 
Offline
Powered by Asuult Sambar

Joined: Jun.04.04 2:48 pm
Posts: 13091
Illogical_guy wrote:
Ezekiel wrote:
Утга төгөлдөр монгол хэл минь мандан бадартугай. :wd: :wd: :wd:

Англи хэлийг үл ойлгоно. Тиймээс монголоор бичээсэй хэмээн хүсч байна.

English-gui hol yavtsaan chi barag l ...




Өөрөө хэлний маргаан явуулах гээд байнаа даа. Би одоохондоо англи хэл сурч амжаагүй л байна. Гэхдээ одоогоор сурсан хэлээрээ хоолоо олж идэж байгаа. Англи хэлгүй бол амьдрахгүй гэсэн тэнэг ойлголтоосоо гарч үз. Гэхдээ сурчуул ууг нь зүгээр л байхадаа.

_________________
Жингийн цуваа явж л байдаг...


Top
   
PostPosted: Jun.08.09 6:27 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Dec.20.05 12:18 pm
Posts: 3759
Location: haraa hvreh alsad vl tsutsan alhah shargal zamiin urtad . . .bid hamtdaa...
ene mormonchuudtai holbogdoltoi asuudluud dandaa l garch baidag pastor n hvrtel baga nasnii ohintoi gerleh gej hed heden udaa oroldood svvldee shoron yawsan geed l . . . ohinoo nasand hvreegvi baihad n hvnd ehner bolgon bogtolj ogch baigaad bas l camert orson geed l ene mornomchuud bvtehgvi ee . . .
heterhii shashinjaad burhanaas toorogdtson hvmvvs yum bolow uu da . . .

_________________
Sologiin улаан фэн :l1:


Top
   
PostPosted: Jun.08.09 10:37 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jan.11.05 4:24 am
Posts: 5170
Location: Эх орондоо
Хар цүнх үүрээд зэрэгцээд шогшоод байдаг эр хоёр загалууд чинь бас эднийх үү?
Их баян их битүүлэг, садар, заваан дүрэм энээ тэрээ ихтэй гэж сонсогдсон. Нэг их тоодоггүй л юм боломж гарвал зайлаасай л гэж боддог дөө.
Бөхийн өргөөнөөс хойш нэг сүм байгаад байдаг тэднийх гэсэн шд.

_________________
http://jungle.mn/


Top
   
PostPosted: Jun.08.09 2:59 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Nov.12.02 11:06 am
Posts: 18450
Location: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
Олон эхнэр, нөхөр авахыг дэмждэг шашин.

_________________
Би Монгол Эр Хүн.


Top
   
PostPosted: Jun.08.09 3:10 pm 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн

Joined: Aug.26.06 10:29 pm
Posts: 2181
Тэнэгүүдийн шашин.


Top
   
PostPosted: Jun.15.09 11:50 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: May.04.09 5:45 pm
Posts: 3623
Location: Imaginário
Hedhen jiliin omno Mormonii shashnii hamgiin tom lam ni biluu huuhduud orolddog gaj dontoi geed boon shuugian bolood bsan shig sanajiina. Sonsson hun bnuu? Bi bur martchij. Neg tiimerhuu yum BBC, CNN-eer garaad bsan.


Top
   
PostPosted: Jun.16.09 10:35 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Nov.12.02 11:06 am
Posts: 18450
Location: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
Мормоныг дэлхийн бараг ихэнх улс хориглоод байгаа шдээ.
Жишээ нь АНУ-ын 51н муж. Харин Хавайн арлууд л хориглоогүй байгаа.

_________________
Би Монгол Эр Хүн.


Top
   
PostPosted: Jun.16.09 3:11 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн

Joined: Mar.26.04 12:39 pm
Posts: 204
Location: On the top of the mountains
Aan 51 lee yu?
UTAH muj yaasiin? bas horiglosiimu?

_________________
You raise me up...


Top
   
PostPosted: Jun.16.09 4:09 pm 
Offline
Powered by Asuult Sambar

Joined: Jun.04.04 2:48 pm
Posts: 13091
за тэр ч худлаа байхаа. Ардчилсан улс орнууд шашны хориг тавих нь юу л бол.

_________________
Жингийн цуваа явж л байдаг...


Top
   
PostPosted: Jun.18.09 10:39 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Nov.12.02 11:06 am
Posts: 18450
Location: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
АНУ, евродын холбоо, өмнөд америкт лав хориотой.
Ромын пап чинь өөрөө энэ тухай DW-ээр ярьж байсан шд.
Шашин гэхээсээ илүү садар самуун, хууль бус наймаа, бохир мөнгө угаалт зэрэгтэй байнга холбогдож байдаг гээд л.

_________________
Би Монгол Эр Хүн.


Top
   
PostPosted: Jun.18.09 1:25 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн

Joined: Mar.26.04 12:39 pm
Posts: 204
Location: On the top of the mountains
Хэрвээ үнэн бол сайхан л мэдээ байна...

_________________
You raise me up...


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 140 posts ]  Go to page 1 2 3 4 5 6 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited