BASALTWOOL чулуун хөвөн Дулаан тусгаарлагч хавтан
Дулаан тусгаарлагч дэвсгэр
Дулаан тусгаарлагч хоолой
Дулаан тусгаарлагч олс
Үйлдвэрлэн гарч буй бүтээгдэхүүнийг эрчим хүчний тоног төхөөрөмжийн дулаан тусгаарлагч, үйлдвэрийн болон иргэний барилгад гадна хана, дээвэр, төрөл бүрийн хоолойг дулаалах материал болгон хэрэглэхээс гадна дуу намсгахад зориулан хэрэглэнэ.
Дулаан тусгаарлагч rockwool чулуун хөвөнЦельсийн 1400-1600 градусын хэмд базалтын чулууг коксжуулсан нүүрсээр хайлууснаар эрдэс чулуун хөвөн гарган авах явц эхлэнэ. Хайлуулсан массыг тодорхой өргөнтэй цуудас болгон үлээх ба холбогч бүтээгдэхүүн ба ус зайлуулах нэмэлт нь түүний найрлагад орно. Баяжуулсан бэлдмэлийг хөвөн болтол нь боловсруулна. Basaltwool чулуун хөвөн ба түүнээс гарган авсан бүтээгдэхүүн нь хүнд нөлөөлөх зүйлгүй ба экологийн цэвэр бүтээгдэхүүн юм.
Дулаан тусгаарлагч basaltwool чулуун хөвөн хавтанЭнэхүү бүтээгдэхүүнийг барилгын босоо хийцийн дулаан тусгаарлагч болгон ашиглана.
Дулаан тусгаарлагч basaltwool чулуун хөвөн дэвсгэрЭдгээрийг цахилгаан станцын уурын хоолойны гадар, -1800С +7000С тусгаарлагч гадаргуун температур бүхий эрчим хүчний болон үйлдвэрийн тоног төхөөрөмжийн гадаруун дулаан тусгаарлагч болгон ашиглана.
Basaltwool чулуун хөвөн ба түүнээс гарган авсан бүтээгдэхүүнүүд нь дараах шинжийг агуулна: Тусгаарлалтын өндөр тэсвэртэй
Өөрчлөлт гажилтанд өндөр тэсвэртэй /мехнаник үйлчлэлд үзүүлэх эсэргүүцлийн түвшин нь баглаа боодол дээр тэмдэглэгдсэн байх ба тэмдэглэгээн дээр байгаа тоо их байх тусам эсэргүүцэл өндөр байна. /
Галд тэсвэртэй
Ус нэвтрүүлэхгүй байх чадвартай
Дуу тусгаарлагч, дуу чимээ тохируулагч
Basaltwool чулуун хөвөн-Дулаан дусгаарлагч хоолойBasaltwool чулуун хөвөн хоолойнг 57-273м диаметртэй үйлдвэрлэдэг ба -1200С +4000С гадаргуун температур бүхий дамжуулгын хоолойн дулаан тусгаарлах материал болгон ашиглана.
Basaltwool чулуун хөвөн хоолойн дулаан нэвтрүүлэх чанар 0,04вт/м.к
Органик бодисын агууламж -6% хүртэл
Коралкын агууламж - 6% хүртэл
Ашиглалтын температур -120 0С+4000С
Дулаан тусгаарлагч материалын үндсэн чанарДулаан дамжуулалт нь орон зай дахь сэмэрдсийн чиглэлээс хамаардаг ба агаарын хөдөлгөөний үр дүн болдог. Сэмэрдсийн зузаан нь 3,9-6 км байх ба энэ нь агаарын давхрага олноор үүсгэх бололцоог олгодог ба ингэснээр basaltwool чулуун хөвөн бүтээгдэхүүний дулаан тусгаарлах чанар нь сайжирдаг байна. Тусгаарлалтын түвшин температураас хамаарна. Basaltwool чулуунгийн тусгаарлалтын чанарууд нь гал түймрийн үед ч хадгалалгдаж байдаг.
Тусгаарлалтын өндөр түвшин
Ус тусгаарлах чанар
Тусгаарлагч материал дахь чийг нь тухайн материалын тусгаарлах чанарыг алдагдуулдаг гэдэг нь ойлгомжтой. МБДТМҮ-ийн basaltwool чулуун хөвөн хавтан ус зайлуулах чадвартай байдаг.
Дуу чимээ тусгаарлах ба дуу чимээ тохируулагчДуу чимээ тусгаарлах
Дуу чимээ тохируулагч
Basaltwool чулуун хөвөн нь хайлуулсан базалтын уулын чулуулгийн сэмэрдсээс /волокна/ тогтоох ба энэ нь хоорондоо холбогдсон агаараар дүүрсэн зай завсартай байдаг.
Энэ нь гадаад болон дотоод дуу чимээнээс орон сууцыг тусгаарлах дуу тусгаарлагчид чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Basaltwool чулуун хөвөн дулаан тусгаарлагч нь хананы гадаргуу хоорондын дуу чимээний босоо долигон үүсгэх эрсдлийг багасгах ба агаарын тусгаарлалтыг сайжруулдаг.
Дуу чимээ тусгаарлагч Basaltwool чулуун хөвөн бүтээгдэхүүн ашиглан дуу чимээг багасгаснаар сургууль, албан газар, байгууллага, үйлдвэрлэлийн барилга зэрэгт гардаг олон асуудлыг шийдвэрлэж чадна. Материалын дуу намсгах шинж чанар нь резонансын хугацааг багасгах ба ингэснээрээ сууцны дуу чимээний түвшинг багасгана.
Галд тэсвэртэй чанарBasaltwool чулуун хөвөн сэмэрдэс /волокна/ нь 10000С температурт тэсвэртэй ба ийм температурын үед хайлдггүй.

Basaltwool чулуун хөвөн сэмэрдэс /волокна/ нь температурын эрс тэс өөрчлөлтөнд тэсвэртэй байдаг тул Basaltwool чулуун хөвөнгөөр хийсэн бүтээгдэхүүнийг өндөр болон нам температурын үед ашиглаж болно.
Ашиглалтын температурын цар хүрээ -1800С +7000С хүртэл байна.