#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Sep.23.18 10:51 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 31 posts ]  Go to page 1 2 Next
Author Message
PostPosted: Jun.27.12 1:46 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
User avatar

Joined: Jul.16.11 8:26 pm
Posts: 212
Image

2012 оны 8 сарын 17ноос 26ны хооронд 2012 FIBA Ази тивийн 18-аас доош насныхны аварга шалгаруулах тэмцээн улсын маань нийслэл Улаанбаатар хотод болох болсон энэ талаарь мэдээлэлийг хүргэж мөн үзэл бодлоо хуваалцах гэж энэ сэдэвийг нээлээ..

_________________
..............................


Last edited by ShildegWarez on Jul.01.12 4:55 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jun.27.12 1:51 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
User avatar

Joined: Jul.16.11 8:26 pm
Posts: 212
FIBA Asian сагсан бөмбөгийн холбооны 44 багаас 16 нь оролцох бөгөөд манай улс тэмцээнийг зохион байгуулж байгаа болохоор анх удаа оролцох гэж байгаа юм..Энэ тэмцээний алт мөнгө хүрэлийн эзэн шигшээ багынхан 2013 оны -19 насны дэлхийн аваргад Ази тивээ төлөөлж оролцох эрхтэй болохоороо энэ нь манай улсад болж буй хамгийн нэр хүндтэй ОУ багийн спортын тэмцээн гэж үзэж байна.

_________________
..............................


Top
   
PostPosted: Jun.27.12 1:59 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
User avatar

Joined: Jul.16.11 8:26 pm
Posts: 212
Тэмцээний 16 багаас танилцуулбал
East Asia -г төлөөлж
Монгол
Хятад
Тайван
Хон Конг
Япон
Солонгос
Middle Asia төлөөлж
Энэтхэг
West Asia төлөөлж
Иран
Сири
Леван
үлдсэн 6 улсын шигшээд ямар ямар улс байх нь одоогоор тодорхойгүй байна

_________________
..............................


Top
   
PostPosted: Jun.27.12 2:02 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Apr.19.03 4:03 pm
Posts: 11733
Location: universe
Mongoliin huuhediin shigsheed amjilt husey

_________________
i am no1


Top
   
PostPosted: Jun.27.12 2:07 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
User avatar

Joined: Jul.16.11 8:26 pm
Posts: 212
М С Б Х албан ёсны сайт дээр мэдээлсэнээр бол 185 СМ дээш ӨНДӨРТЭЙ , 1994 оны 01-р сарын 01-ээс хойш ТӨРСӨН ЗАЛУУЧУУДЫГ 2012 оны 6-р сарын 25-нд СТО-ны “А” зааланд 12-15 цагийн хооронд үндэсний шигшээ баг, дээд лигийн баг, клубуудэд сонгон шалгаруулах тэмцээн болсон юм байна... Одоо бэлтгэлээ вакумжуулсан маш сайн орчинд хийх хэрэгтэйдээ.. уул нь эмч сувилагч бариач сэтгэл зүйч нтр авах хэрэгтэй гэж бодож байна

_________________
..............................


Top
   
PostPosted: Jun.27.12 2:09 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
User avatar

Joined: Jul.16.11 8:26 pm
Posts: 212
МСБХ энэ тэмцээнийг зохион байгуулалт сайтай л хийгээсэйдээ.. лигийн тэмцээн болон Жудо Воливоллын ОУ тэмцээн дээр бэртсэн тоглогчын аваад явчих дамнуураггүй эмч сувилагч нь сайн хэрэгсэлгүй байхыг хараад үнэхээр муухай ичсэн

_________________
..............................


Top
   
PostPosted: Jun.27.12 2:32 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jan.11.05 4:24 am
Posts: 5170
Location: Эх орондоо
Зохион байгуулалтын тал дээр санал нэг байна. Тухайн ажилд оролцож байгаа хүн бүр сэтгэл гаргах хэрэгтэй. Наад захын үзэгчид зөөж байгаа унааны жолооч, ордон доторх сайн дурынхан гээд л...

Тамирчдын хувьд вакумжуулсан/тусгаарласан бэлтгэлийг ядаж 2 сар сайхан хийлгэчихвэл хэний хүүхдээс дутаж хоцрох вэ үзээд гарна шд.

Баг тамирчиддаа, ирээдүйн Монголын нүүрийг тахлах дүү нартаа амжилт хүсэе дээ. Очиж үзнэ, дэмжинэ.

_________________
http://jungle.mn/


Top
   
PostPosted: Jun.27.12 3:34 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
User avatar

Joined: Jul.16.11 8:26 pm
Posts: 212
bemgx wrote:
Зохион байгуулалтын тал дээр санал нэг байна. Тухайн ажилд оролцож байгаа хүн бүр сэтгэл гаргах хэрэгтэй. Наад захын үзэгчид зөөж байгаа унааны жолооч, ордон доторх сайн дурынхан гээд л...

Тамирчдын хувьд вакумжуулсан/тусгаарласан бэлтгэлийг ядаж 2 сар сайхан хийлгэчихвэл хэний хүүхдээс дутаж хоцрох вэ үзээд гарна шд.

Баг тамирчиддаа, ирээдүйн Монголын нүүрийг тахлах дүү нартаа амжилт хүсэе дээ. Очиж үзнэ, дэмжинэ.


санал 1 бна...тэгээд бас AS-ын архаг шилдэг нэртэй форумчидаасаа асуух 1 юм бна яаж санал асуулга хийх вэ?

_________________
..............................


Top
   
PostPosted: Jun.28.12 12:06 am 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
User avatar

Joined: Jul.16.11 8:26 pm
Posts: 212
Image


Албан ёсны ковер албан ёсны сайт нь
http://mongolia2012.fibaasia.net/

_________________
..............................


Top
   
PostPosted: Jun.28.12 12:14 am 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
User avatar

Joined: Jul.16.11 8:26 pm
Posts: 212
Энэ сагсан бөмбөгийн сайтын форум дээр сэдэв нээгдсэн бна.
http://forums.interbasket.net/showthread.php?19008-2012-22nd-FIBA-Asia-U18-Championship-Ulaanbaatar-Mongolia-Aug-17-26

_________________
..............................


Top
   
PostPosted: Jun.28.12 12:17 am 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
User avatar

Joined: Jul.16.11 8:26 pm
Posts: 212
Image
Yen Hsing-Shu (顏行書) гэдэг Тайваны шилдэг холбогч уг тэмцээнд тайваны шигшээг дасгалжуулагч хийж оролцох юм байна

_________________
..............................


Top
   
PostPosted: Jun.28.12 12:21 am 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
User avatar

Joined: Jul.16.11 8:26 pm
Posts: 212
Батгалтаагүй эх сурвалжын мэдээлсэнээр Японы 32 тоглогч тэмцээний бэлтгэлт гарсан бөгөөд үүнээс 12 тамирчин УБ -г зорино

_________________
..............................


Top
   
PostPosted: Jul.01.12 4:36 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
User avatar

Joined: Jul.16.11 8:26 pm
Posts: 212
За өчигдөр манай улсад болох гэж байгаа 22 дахь удаагын азийн -18 насны АШТ -д оролцох 16 баг эцсийн байдлаар тодорсон бна...
East Asia: China, Mongolia, Japan, Korea, Ch. Taipei, Hong Kong. South Asia: India. West Asia: Iran, Lebanon, Syria. Gulf: Bahrain, Saudi Arabia.
эдгээр багууд оролцохоор болсон ба өмнө нь хэлсэнээр дээрх 16 багаас медал хүртсэн 3 баг нь FIBA ASIAN холбоог төлөөлж 2013 онд Чехд болох -19 насны дэлхийн аваргад оролцох эрх өвөртлөх болно

_________________
..............................


Top
   
PostPosted: Jul.01.12 4:39 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
User avatar

Joined: Jul.16.11 8:26 pm
Posts: 212
Image

КАЗАКын шигшээгийн өмсөх өмсгөл нь Peak юм бна...
Энэ 14 дугаартай тоглогч хожлын бөмбөг хийж эд нар манай УБ-д ирж тоглох болсон гэнэ

_________________
..............................


Top
   
PostPosted: Jul.03.12 8:24 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
User avatar

Joined: Jul.16.11 8:26 pm
Posts: 212
Image

ФИБА-Азийн сагсан бөмбөгийн холбооны программ хариуцсан мэргэжилтэн Вэй Сан манай улсад 8 сард болох 2012 FIBA Asia U-18 Championship тэмцээнийг тохиолдуулан манай МБСХ-ны шүүгчидэд сургалт семинар орох гэж УБ хотод ирсэн юм бна...


Ингээд түүний ярилцалгыг хүргэе
-Юуны өмнө өөрийгөө танилцуулаач?
-Намайг Вэй Сан гэдэг Малайз улсын иргэн. ФИБА-Азийн сагсан бөмбөгийн холбооны программ хариуцсан мэргэжилтэн. Малайзын сагсан бөмбөгийн холбооны шүүгчээр ажиллаж байгаад дөрвөн жилийн өмнө Азийн сагсан бөмбөгийн холбоонд орсон.
-Хэдхэн хоногийн өмнө БНХАУ-н Чиндао хотын Хай-Янь хотноо болсон Элсний III их наадамын программыг хариуцан ажилласан гэж сонслоо. Энэ тоглолтын үеэр манай шигшээ багийн тоглолтыг үзсэн байх. Манай орны сагсан бөмбөгийн талаар өмнө нь хэр сайн мэддэг байсан бэ?
-Тийм ээ. Танай орны шигшээ багийн талаар би тийм ч сайн мэддэггүй байсан. Сая Азийн Элсний III наадмын үеэр монголын багийн тоглолтыг үзэх боломж надад олдсон юм. Танай сагсан бөмбөгийн шигшээ баг ийм сайн гэж би огт бодоогүй энэ тоглолтын үеэр тамирчдын ур чадвар маш сайн гэдгийг би мэдсэн.Ялангуяа эмэгтэй шигшээ багийн тамирчид Филипинтэй хүрлийн төлөө тоглож байхад би дотроо их дэмжиж байсан боловч хагас бөмбөгийн зөрүүтэйгээр хожигдсон. Харамсалтай зүйл болсон гэсэн ч ур чадвар, тоглолтын техник маш сайн байсан.
-ФИБА-Азийн сагсан бөмбөгийн холбооноос Монголын сагсан бөмбөгийн холбооны шүүгч нарын дунд гурав дахь удаагаа сургалт семинар явуулж байна. Энэ удаагийн сургалтын онцлогийн талаар танилцуулахгүй юу?
-Наймдугаар сард Азийн залуучуудын аварга шалгаруулах XXII дахь удаагийн тэмцээн танай оронд болно. Үүнтэй холбогдуулан тэмцээн дээр ашиглах статистикийн программын талаар сургалт явуулж байна. Монголын сагсан бөмбөгийн холбооны зүгээс бидний тавьсан шаардлагыг маш сайн биелүүлж сургалт амжилттай явагдаж байна. Энэ программын онцлог нь тэмцээний үед хөтөлж байгаа тоглолтын статистикийг дэлхийн аль ч өнцөгөөс шууд үзэх боломжтой бөгөөд тоглолтын процессыг маш нарийн харуулдагаараа онцлогтой.

-Манай шүүгч нарийн дунд явуулах дараагийн сургалт семинар хэдийд явагдах төлөвлөгөөтэй байна вэ?

-Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнээс гурав хоногийн өмнө би ирж сургалтад хамрагдсан шүүгч нараас шалгалт авна. Тэмцээн хоёр зааланд явагдах тул нэг заалны тоглолтын программыг би өөрийн биеэр удирдан явуулна. Харин нөгөө заалны тоглолтыг МСБХ-с томилогдсон шүүгчдийн бүрэлдэхүүн хариуцан явуулна.

-Манай улсын шигшээ багийн талаар санал бодлоо хуваалцаач?

-МСБ-н шигшээ баг Азидаа хэцүү бүсэд байдаг. Азийн өнгө төрхийг тодорхойлдог шилдэг бүс бол Зүүн ази байдаг. Солонгос,Япон, Тайланд, Хойд солонгос, Хятад гэсэн багууд байдаг учир танай шигшээ багт хэцүү байдаг байх. Гэсэн ч Монголын тамирчдын ур чадвар маш сайн болхоор амжилт гаргах бүрэн боломжтой гэж үзэж байна. Удахгүй болох Азийн Залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монголын шигшээ багт хувийнхаа зүгээс амжилт хүсье

_________________
..............................


Top
   
PostPosted: Jul.03.12 8:28 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
User avatar

Joined: Jul.16.11 8:26 pm
Posts: 212
ShildegWarez wrote:
Image

КАЗАКын шигшээгийн өмсөх өмсгөл нь Peak юм бна...
Энэ 14 дугаартай тоглогч хожлын бөмбөг хийж эд нар манай УБ-д ирж тоглох болсон гэнэ


Улаанбаатарын КАЗАКУУД казакаа дэмжих үү? Монголын (халх) шигшээ багийг дэмжих бол уу? тэр бас сонин юм.. :laugh5: :embarassed: :cheerleader: :cheerleader:

_________________
..............................


Top
   
PostPosted: Jul.03.12 9:19 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Apr.19.03 4:03 pm
Posts: 11733
Location: universe
Uwur Mongoluud Mongol-Hytad hoorondoo toglohod aliig ni demjdeg bol

_________________
i am no1


Top
   
PostPosted: Jul.03.12 11:41 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
User avatar

Joined: Jul.16.11 8:26 pm
Posts: 212
space wrote:
Uwur Mongoluud Mongol-Hytad hoorondoo toglohod aliig ni demjdeg bol

ёстой мэдэхгүй... ҮНДЭС ХЭРЭГ өөрийгөө Монгол гэж үздэг ӨВӨР Монголд амьдардаг өвөр монголчууд гэртээ ганцаараа бхдаа Монголыг дэмжиж магадгүй.. :xi: :xi: :xi:
Гол нь CCTV5 УБ-д болж байгаа юмыг тоож дамжуулах юм бол уу? :??: :??: :m1: :m1:

_________________
..............................


Top
   
PostPosted: Jul.13.12 12:18 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.25.08 3:09 pm
Posts: 12119
Location: Өглөөний Хөх Луу дэвжээ, Бахархал: 2008.7 Доод зиндаа тvрvv Мэргэжил:Эмч
АНУ-ын залуучууд Австралийг хожиж аварга авсан байсан байхаа.

_________________
Цаг хугацааны хэмжүүр - ТА ӨӨРӨӨ


Top
   
PostPosted: Jul.13.12 3:43 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
User avatar

Joined: Jul.16.11 8:26 pm
Posts: 212
Энэ тэмцээнд манайх медал авбал би лав олимпын аваргатай болсоноос илүү баярланадаа

_________________
..............................


Top
   
PostPosted: Aug.16.12 6:14 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач

Joined: Nov.29.03 4:32 am
Posts: 4544
Margaash temtseen ehleh gej baihad holbooni garuud beltgel ajil 80%-ch oroogui baina gesen ineetsen yavj baihim !!! erun buulagsan buudal avj yavaa beltgel belduuleh zaal iterin hurtel buren hangaagui holbooni gariichdad yuch helhevde


Top
   
PostPosted: Aug.16.12 8:33 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jan.11.05 4:24 am
Posts: 5170
Location: Эх орондоо
Өө бас тэгээд байгаа юм уу? баримттай бичээрэй хэн хэндээ дараа нь амар шд.
Баянголд зарим нь буусан байна лэ. Бас л биерхээ нөхдүүд харагдаад байна лэ шүү.

Сонирхолтой, өрсөлдөөнтэй сайхан тэмцээн болж өнгөрөх байхаа л гэж хүсэх байна даа.
Уг нь их сонирхож, зураг авах боломж бололцоо сураглаж байгаад бараг л нэг мандаттай болох шахаж байгаа юмсан.

Ид амныхаа зоргоор бурж байдаг насан дээрээ байгаа хүүхдүүдэд улс орноо аятайхан таниулаад явуулчихвал муухан маркетеруудаас илүү сурталчлаад өгнө дөө эх орныг минь.

_________________
http://jungle.mn/


Top
   
PostPosted: Aug.20.12 10:08 am 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Apr.19.03 4:03 pm
Posts: 11733
Location: universe
Manai huuheduud Taiwantai hiih togloltond bumbuguu tasluulsaar baigaad taarah yum aa, tegeed sambart bol elegluulj bna lee

_________________
i am no1


Top
   
PostPosted: Aug.20.12 10:56 am 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Nov.09.05 1:43 pm
Posts: 3196
Location: мэдэхгүй, мэдсэн ч хэлэхгүй
Манайхан бас үнэн замбараагүй байна лээ. Бүтэн талбайн прессингээс гарч чадахгүй Индонезийн баг дээр 20+ онооны зөрүүтэй явж байгаад баригдахын. Дасгалжуулагч юм хэлэхгүй байгаа юм уу? эсвэл нөгөөдүүл нь дасгалжуулагчийнхаа хэлснийг хийхгүй байгаа юм уу? Зүгээр ойрхон ойрхон пасстай, бие биедээ заслон тавиад гарчихгүй нөгөө холбогч нь ганцаархнаа бөмбөгөө нухаж яваад таслуулахын. Дабл тийм ирэхэд нь нөгөөдүүл нь туслахгүй айлын талбайд очоод холбогчоо гарч ирэхийг хараад зогсоод ердөө нэг л идэвхи санаачлагагүй тоглолт үзүүлж байна лээ. Заслон ердөө байхгүй. Тэгээд тоглохоосоо хэлбэрдэхийг нь сурсан юм уу даа. Шидчихээд кист гаргачихаад зогсоод байхын ? тэрний оронд бөмбөгнийхөө араас нь явж 2 дах боломжоо гаргаж авахгүй юм.


Top
   
PostPosted: Aug.27.12 1:42 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jan.11.05 4:24 am
Posts: 5170
Location: Эх орондоо
За ёстой хичээн байж нэг юм финалын тоглолтуудыг үзлээ.
18 хүртэл насныхан гэхэд тэр дундаа Азиуд гэхэд сагсан бөмбөгийг гоё тоглодог юм байна өө юу хэлэх вэ. Манай залуус ч эрийн муудаа ч хусуулаад байгаа юм алга.
Зохион байгуулалт, дэглэм, систем хэрэгтэй гэдэг илт байлаа. Эхний 8 байрын төлөө тоглож байгаа багуудыг харахад дасгалуулагчдын баг 4-5 хүний бүрэлдэхүүнтэй 1 стат хөтлөгч, 1 физикал, 1 туслах, тоглогчидтой тулж харьцах, 1 ерөнхий, +1 зарим багт нь байгаад заримд нь байхгүй (сагсан бөмбөгт байх ёстой, байдаг л зүйл дээ) манайд ийм зүйл огт байхгүй.
Ерөнхий болон туслах гэсэн 2 товрищ, хүүхдүүдэд 2 өөр юм хэлж өгч толгойг нь эргүүлнэ гэх жишээний... Тэгээд ер нь олуулаа байна, олуулаа уухайлна гэдэг багийн, талбай дээр байгаа тоглогчдын урам зоригыг өдөөж, итгэл төрүүлж өгдөг юм байна. Сэлгээний тоглогчид бол 40 минутын турш орилоостой, бараг үзэгчдээс чанга дуугаар...

БНХАУ: Энэ удаагийн тэмцээний хамгийн өндөр тоглогч энэ багт байлаа. Биеийн хөгжлийн хувьд ч жигдхэн, дундын шидэлттэй, товчхондоо бол Яао Мин 2 болж болохоор гэхдээ цаашид ахиад өсөх хэрэгтэй 2.17м. Ван Жилин тэмцээний шилдэг хүчний довтлогчоор шалгарсан. Ахмадуудтайгаа бэлтгэл хийдэг, тоглолтонд оролцдог гэх 10 дугаартай Гао Шан гэх залуу бол зүтгүүр юм билээ. Энэ 2 тоглогч ерөнхийдөө зохион байгуулаад, удирдаад явчих юм билээ. Ерөнхийдөө багийн хувьд хувийн урд чадвар тийм сайнгүй ч үүргээ биелүүлцгээгээд, маш дэг журамтай. Онцлох нэг зүйл нь Хятадыг тоглогчид талбайд орох, талбайгаас гарахдаа бөхийж ёсолж байсан нь содон байсан.

БНСУ: Төвийн байрлалд хамгийн сайн ажиллагаатай тоглогч эднийх байлаа. Ли Хи Жон хавьцаа нэртэй 15 дугаартай тоглогч. Тэмцээний шилдэг төвийн тоглогч болсон. Мөн холбон тоглогч 7 дугаартай ****** бол ярих юмгүй найруулагч, баг өдөөгч, эсрэг багийн хамгаалагчийг шатаагч. 5 дугаартай ****** 1.96м өндөртэй энэ тэмцээний шилдэг гэж болохуйц жижиг довтлогч /бараг л Ази дурант хаха/. Тэмцээний шилдэг довтлогч/хамгаалагчаар шалгарсан. За тэгээд илүү дутуугүй ажлаа хийчихдэг шидэгчид хэд хэд байв. Хурдан хэмнэлтэй багийн тоглолт нь олонд их таалагдсан магадгүй хамгийн гоё тоглолттой баг байх.

ИБНИ: Ираны залуусыг ээ хэлэх үг олдохгүй 18 хүрээгүй гэж үү дээ гэмээр овор овор овор. Хүчний тоглолтоор Азидаа 1 байхаа. Аваргын төлөө Хятадтай үзээсэй гэж их хүн хүссэн дээ. Гэвч Солонгосуудад хожигдсон. Финалын тоглолтыг үзэж байхад хожигдсон нь зөв байсан юм уу гэж бодогдсон. Найдвартай шидэгчид, самбар доорх хүчирхэг төвийг тоглогч, илүү дутуу маяггүй, хэрэгтэй үед яг л хийдэг яамны холбогчтой юм байна лээ. Иранаас тэмцээний шилдэг довтлогч шалгарсан.

ЯПОН: Сагсаг бөмбөг өндөр хүмүүийн спорт гэдгийг батлахад их үүрэгтэй оролцсон баг. Гэвч хичээл зүтгэл, хүсэл тэмүүлэл хаа ч хүрч магадгүй гэдгийг харуулж өгсөн. Үнэндээ хурд хурд хурд... хагас финалд үлдсэн багуудаас хамгийн нуруу намтай баг. Гэхдээ онцлох тоглогч үгүй ч бүгд жигд. Япончуудаа гэж хүндэтгэх сэтгэл төрж л суулаа даа. 4-р байрт орж Дэлхийн аваргад оролцох боломжоо алдсандаа сэтгэл гундуу л үлдэж харагдсан.

Тайван, Филиппин: Тайвань илүүрхээд хожсон. Солонгос, Хятадтай үзвэл үзэхээр л баг санагдсан. Нуруу бас намхандаа орохоор.
Ливан, Садын Араб: Яах вэ л багууд. Гэхдээ Ливаны 5 дугаартай тоглогч яг л Ману Жинобли цү цү үзэхэд үнэн урамтай. Харин Саудын Арабт Ал Харингтон байлаа төвд, урд, хамгаалалтанд, довтолгоонд хаа сайгүй тоглох махлагдуу бохь зажилсан дарвагар хар, нэг л гудамжинд гар зөрүүлэх золиосоо хайгаад алхаж байгаа мэт хайнга хаха.

Тэмцээний шилдгүүд:
Image

Хэд гурван зураг дарсан тэгэж байгаад оруулнаа. ФИБА-гийн зурагчин маань ирэхээсээ өмнө хөлөө хугалчихсан бололтой гипсдсэн хүнд нөхцөлд ажиллаж байх шиг байсан. Бас ажлыг нь хүндэгтгээд нээх гүйж, харайж, урдуур хойгуур нь орж зураг дарсангүй. Нэг байрандаа сууж байгаад баахан буудлаа сүүлдээ тоглолтоо үзмээр санагдаад явчихсан.

Зохион байгуулалтан дээр ахиад л жаахан ижих, сэтгэл гонсойх зүйлүүд ажиглагдав. Спортын тэмцээн уралдаан зохион байгуулахад гол асуудал нь нээлт, хаалт л юм даа.
Тэмцээн бол шүүлт, дүрмийнхээ дагуу явагдчихана. Нээлтийг сонирхолтой, зохион байгуулалттай хийж тамирчид, үзэгчидэд анхнаас нь зангаргаа мэдрүүлэх хэрэгтэй том алхам.
Хаалтын ажиллагаа тэдэнд энэ тэмцээний дурсах, энд өнгөрүүлсэн хэдэн өдрүүдийг нь эргэн дурсгаж, сэтгэлийг нь дэвтээх, зохион байгуулж хийсэн ажлаа дүгнүүлэх торгон агшин учир бас л том алхам. Гэтэл сүүлийн энэ том алхам дээр муухай алдчих шиг болсон доо өчигдөр.

ОУ-ын тэмцээн учир улс орнуудын харицлаа, хандлагыг бас судалж байх хэрэгтэй юм байна гэдгийг бүгд ойлгосон байхаа. Сыр, Ливан дайнтай, мөргөлдөөнтэй байгаа 2 орны тамирчид ирсэн. Талбай дээр нударга зөрүүлээд авсан байна лэ. Гай нь таарч тус 2 баг нэг зочид буудалд байрлаж таарсан нь буудалдаа ахин нанжилдахад хүргэж. Нэгнийгээ эмнэлэгт хүргэгдэх хүртэл балбачихсан байна лэ.
Тамирчин маань гайгүй л байгаасай даа.

Эцэст нь бид хожсоон. Дэлхийн зэрэглэлийн тэмцээнийг эх орондоо зохион байгуулаад авлаа. Техник хангамж, дүрэм журам, эмх цэгц гээд юм юмнаас суралцаж авсан байх гэж найдаж байна. Урдаа барьдаг лигийн хэдэн залуу шүүгчид бүгд харагдсан, лигийн стат бүртгэл, арын албанд ажилладаг залуус бүгд харагдсан.

Ойрын 20 жилдээ ахиад ийм тэмцээн манай оронд зохиогдохгүй л байхдаа гэж шүүрс алдан суусан сагсан бөмбөгийн хорхойтон ах нарыг бодохоор сэтгэл өег сайхан байлаа шүү. :wd:
Амжилт хүсэе.

_________________
http://jungle.mn/


Top
   
PostPosted: Aug.28.12 3:41 am 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
User avatar

Joined: Jul.16.11 8:26 pm
Posts: 212
bemgx маш сайн дүгнэлт хийжээ!! Миний хэлэх гэсэн бүх юм бна..
Тэр Хятадын #14 бол яг л И Жинлиан юм бнлээдээ 2011 онд -17 насны дэлхийн аваргад оролцож олонд танигдаснаар Nike-тай гэрээ хийсэн юм шиг бналээ.. Ван Жилиний сэлгээний төв #15 бие хаагаа сайн хөгжүүлээд тараглаад шидэлт бөмбөг эзэмшилт талдаа анхаарвал NBA-д орж магадгүй!!! тэгэхдээ сайндаа ч биш Хятадын 1тербумм гаруй хүнийг бизнесст татахын тулд
аа бас солонгосын #15 Ван Жилин шиг лидер байж чадаагүй ч азидаа л өөлөх юмгүй сайн төвийн тоглогч
Ливан Сири 2 бас зодолдочихсон юмуу тэ!!! анхнаасаа 1 буудалд буулгасан манайханы л буруу
Манай шигшээ ашгүй баян ходоод болоогүйд баярлаж байгаа ирэх улирлаас MBA тэднийг харах байх гэж найдаж бна

_________________
..............................


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 31 posts ]  Go to page 1 2 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited