#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Jul.21.18 9:14 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 110 posts ]  Go to page 1 2 3 4 5 Next
Author Message
PostPosted: Jan.09.11 10:47 pm 
Offline
Гавъяат Форумчин Гишvvн
User avatar

Joined: Jul.16.10 4:53 pm
Posts: 2583
Location: Coming Back to Life
МОНГОЛЫН ЛИГИЙГ АМЕРИК ЛЕГИОНЕРУУД “ЧИМНЭ”


Энэ сарын дундуур эхлэх Монголын сагсан бөмбөгийн лигийн аварга шалгаруулах тэмцээнд багууд нэлээн шаргуу бэлтгэж байна. Өнгөрсөн жилийн лигт оролцож байсан зарим баг тарж, шинэ баг бүрдүүлж байгаа юм байна. Тэдний нэг болох “Милл Хаус” компанийн “Аватар” Америкийн хоёр тамирчныг багтаа тоглуулахаар урьжээ. Өнгөрсөн жил “Баянзүрх буллс” багт тоглож байсан Пуэрто-Рикогийн тамирчин Ларри Сантейно дасгалжуулагчаар нь ажиллаж байгаа юм байна. Тус багийн шинэ тамирчин Кимерли Уильямс, Кларенс Жеффери нар “Монгени” сургуулийн спорт танхимд бэлтгэл хийж байхад нь хэдэн хором ярилцлаа.




-Та хоёр Монголд хэзээ ирэв?

Кларенс: -Би арванхоёрдугаар сарын 8-нд ирсэн. Ирэхээсээ өмнө Филиппиний лигт тоглодог байсан. Кимерли: -Харин би өнгөрсөн сарын 3-нд ирсэн.

Image

-Яагаад Монголын багт тоглох болов. Яаж холбоо тогтоосон юм бэ?

Кларенс: -“Аватар” багийн дасгалжуулагч Ларри Сан тейно манай найзтай өмнө нь хамт тоглож байсан юм билээ. Түүнээс надад цахилгаан шуудан ирсэн. Монголд шинэ баг бүрдүүлж байгаагаа хэлээд тоглох хүсэлт тавьсан. Гэхдээ би тухайн үед “Үгүй” гэж хариулсан. Дараа нь Ларри над руу залгасан. Ийнхүү олон удаа хүсэлт тавьсан тул тохиролцож, энд ирсэн.

Кимерли: -Надад ч бас Ларри өнгөрсөн зун санал тавихад нь би хүлээж авсан.

-Монголд ирээд бараг нэг сар болжээ. Манай орон ямар санагдав?

Кимерли: -Монголчууд их нөхөрсөг, найрсаг юм. Хамгийн хэцүү нь энд маш хүйтэн. Анх ирснээ бодоход бага зэрэг дасаж л байна. Хүйтэн л болохоос бусад нь таалагдсан.

Кларенс: -Би ийм хүйтэн газрыг амьдралдаа үзэж байсангүй. Миний очсон хамгийн хүйтэн орон бол Монгол. Бас хэлний бэрхшээл тулгарч байна. Англиар ярьдаг хүн эргэн тойронд цөө- хөн бай гаа тул ямар нэгэн асуудал гарах, ийш тийш явахад орчуулагч хэрэг болох юм. Эдгээрийг эс тооцвол дажгүй шүү.

-Та хоёр өмнө нь ямар багт тоглож байсан бэ?

Кларенс: -Би Америкт байхдаа олон багт тоглосон. Харин энд ирэхээсээ өмнө Филиппиний лигт тоглож байсан.

Кимерли: -Гадаад оронд анх удаа тоглож байгаа минь энэ. Өмнө нь Германд амьдарч байхдаа коллежийн шигшээ багт тоглодог байсан. Анх удаа мэргэжлийн тоглолтод оролцох гэж байна.

-Монголд хэр удах вэ?

Кларенс: -Лиг дуустал байна. Тавдугаар сард буцах байх.

-Манай тамирчдын чадвар, чансаа ямар санагдав?

Кимерли: -Тэд маш сайн тоглогч юм. Гэвч үндсэн дүрэм, зарчмаа сайн сурах хэрэгтэй са нагд сан. Тэгж чадвал илүү чадварлаг болно. Яагаад гэвэл Монголын тамирчид их авь яастай. Тэд сагсан бөмбөг яаж тоглохыг мэддэг ч тоглоомын зарчим, дүрэм журмыг төдийлэн сайн мэдэхгүй, хэрэгжүүлж тоглохг үй байна. Ирээд ажиглаж байхад сайн тог логч олон байна лээ. Монголчууд сагсан бөмбөгт үнэхээр дуртай юм. 2-4 жилийн дараа гэхэд гайхалтай тоглоно гэдэгт итгэлтэй байна.



Image
Кларенс: -Авьяастай гэдэгтэй санал нэг байна. Бэлтгэлээ илүү сайн хийх хэрэгтэй. Хамтраад тоглож байхад чадвар нь өдрөөс өдөрт илт сайжирч байгаа. Хурдтай тоглож, үйлдэл бү- рийн хээ өмнө бодох хэрэгтэй. Сагсан бөм бөг тоглохын тулд маш их боддог байх ёстой. Монголын тамирчид улам сайн болно.

-Нууц биш бол та хоёр хэдэн төгрөгийн цалин авахаар тохиролцсон бэ?

Кларенс: -Мөнгөний талаар яримааргүй байна. Ямар ч байсан интернэт, телевиз, хоол, байр, унаа гээд хэрэгцээтэй зүйлээр хангаж байгаа.

-Дахиад Монголд ирэх бодол бий юү?

Кимерли: -Мэдэхгүй. Магадгүй дахин боломж олдвол ирэх л байх. Гэхдээ лигт яаж оролцож, хэр хэн дуусахыг харж байж болно доо. Монголд тоглох нь бидний хувьд цоо шинэ явдал. Бас туршлага хуримтлуулж байна. Анх удаа гадаадад ирж байгаа болохоор хэцүү үе таарах л юм.

Кларенс: -Тийм шүү.

Тэмцээний үр дүнг харж л байя.

Удахгүй бас нэгэн америк тамирчин “Аватар” багт тоглохоор ирэх юм байна. Лэкс Жеймс хэмээх тэр тамирчин хоёр метр өндөртэй, 130 кг жинтэй, нэлээд сайн ч тоглодог сурагтай. Харин Кларенс, Кимерли нар 1.85, 1.87 метр өндөр, манай та мирчдаас нэг их ялгараад байхгүй ч үсрэлт, хамгаалалт зэрэг тоглолтын ур чадвараар илүү аж. Манай сагсчид тэднээс тоглолтын олон хувилбар, довтолгоо, хам гаалалт сурч байгаа талаараа ярьсан. Америк тамирчид спортоор толгой цохидог. Тиймээс ийм гурван тамирчинтай гар нийл сэн “Аватар” багийнхан лигт ялалт бай гуулна гэдэгтээ тун итгэлтэй байна.

Р.Оюунцэцэг


Last edited by GT on Jan.10.11 11:33 am, edited 1 time in total.
Сэдвийг хамааралтай форум руу нь зөөв...


Top
   
PostPosted: Jan.10.11 5:11 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jun.17.07 1:57 pm
Posts: 3691
Location: Бурханы бүтээл....
Наад хоёр ниггер чинь үндэсний сагсан бөмбөгийн холбоотой ямар хамаатай юм?..... Зөөгөөрөй.....

_________________
Nope…


Top
   
PostPosted: Jan.10.11 11:28 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Feb.28.09 12:58 am
Posts: 3630
Location: KINDLE TOUCH зарж байна
ene sedviig sagsan bumbug gedegt oruulah heregtei baih. . .

_________________
KINDLE TOUCH зарж байна
MSG PLS


Top
   
PostPosted: Jan.10.11 3:52 pm 
Offline
Гавъяат Форумчин Гишvvн
User avatar

Joined: Jul.16.10 4:53 pm
Posts: 2583
Location: Coming Back to Life
Монголчууд сагсанд их дуртай юм гэж энэ 2 хэлсэн байна.би сагс сонирхдоггүй ээ Гэхдээ энэ мэдээ их сонирхолтой л юм.


BadBoyz wrote:
Наад хоёр ниггер чинь үндэсний сагсан бөмбөгийн холбоотой ямар хамаатай юм?..... Зөөгөөрөй.....



За юун сүртэйм ордоггүй болохоор андуураад л нээчихээ биздээ
Наагуур чинь дүүрэн негронууд бас байдаг л биздэ :laugh5:


Top
   
PostPosted: Jan.10.11 3:57 pm 
Offline
Гавъяат Форумчин Гишvvн
User avatar

Joined: Jul.16.10 4:53 pm
Posts: 2583
Location: Coming Back to Life
Тийм шүү.Сагс сонирхдог байхын тулд тийм үсэрсэн пүрштэй негро маягийн алxаа бас негро хөгжим сонсох хэрэгтэй болдог.Сагс бол гудамжныx тэгээд бүх юм нь гудамжтай холбоотой болоод явчдаг. :laugh5:


Top
   
PostPosted: Jan.10.11 5:28 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Jan.08.11 6:44 pm
Posts: 800
silkroad wrote:
Тийм шүү.Сагс сонирхдог байхын тулд тийм үсэрсэн пүрштэй негро маягийн алxаа бас негро хөгжим сонсох хэрэгтэй болдог.Сагс бол гудамжныx тэгээд бүх юм нь гудамжтай холбоотой болоод явчдаг. :laugh5:

Сагс гэдэг спорт бол тийм биш. Тэр харууд л тийм байх. Заавал гудамжтай холбох шаардлага байхгүйшд

_________________
miami gogo


Top
   
PostPosted: Jan.10.11 5:30 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Jan.08.11 6:44 pm
Posts: 800
Тэр 2 легионар тоглогчийн хувьд тиймч сайн биш ч гэсэн. Легионар ирж байгаа нь сайхан байна. ОО.

_________________
miami gogo


Top
   
PostPosted: Jan.11.11 12:14 am 
Offline
Гавъяат Форумчин Гишvvн
User avatar

Joined: Jul.16.10 4:53 pm
Posts: 2583
Location: Coming Back to Life
alizee_3 wrote:
silkroad wrote:
Тийм шүү.Сагс сонирхдог байхын тулд тийм үсэрсэн пүрштэй негро маягийн алxаа бас негро хөгжим сонсох хэрэгтэй болдог.Сагс бол гудамжныx тэгээд бүх юм нь гудамжтай холбоотой болоод явчдаг. :laugh5:

Сагс гэдэг спорт бол тийм биш. Тэр харууд л тийм байх. Заавал гудамжтай холбох шаардлага байхгүйшд

Шаардлага бишээ лол угаас тийм


Top
   
PostPosted: Jan.11.11 1:10 am 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Nov.08.09 7:05 pm
Posts: 4434
Location: Under the Radar
silkroad wrote:
Тийм шүү.Сагс сонирхдог байхын тулд тийм үсэрсэн пүрштэй негро маягийн алxаа бас негро хөгжим сонсох хэрэгтэй болдог.Сагс бол гудамжныx тэгээд бүх юм нь гудамжтай холбоотой болоод явчдаг. :laugh5:


LOL. Арай ч тэгж өрөөсгөл ойлгож болохгүй ээ. Цаана чинь тэгвэл Мөнх-Оргил, Баярцогт гэх мэт сагсан бөмбгийн спортод тун дуртай эрхэмүүд байна шд, тэднийг чи негро хөгжим бас сонсох дуртай гэж хэлж чадахгүй л байхгүй юу.

_________________
VC3!


Top
   
PostPosted: Jan.11.11 8:45 am 
Offline
Гавъяат Форумчин Гишvvн
User avatar

Joined: Jul.16.10 4:53 pm
Posts: 2583
Location: Coming Back to Life
Наа 2 чинь посткомунист негро хөгжим ойлгохгүй зүгээр л гадаа гүйгээд байснаас зааланд бөмбөгний араас гүйх нь илүү зугаатай гэдгийг мэдсэн байхгүй
Хамаг юм сагсандаа биш шүү дээ....ойлгооч дээ


Top
   
PostPosted: Jan.12.11 2:41 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн

Joined: Nov.10.04 8:14 pm
Posts: 992
Location: UB, Mongolia
silkroad wrote:
Наа 2 чинь посткомунист негро хөгжим ойлгохгүй зүгээр л гадаа гүйгээд байснаас зааланд бөмбөгний араас гүйх нь илүү зугаатай гэдгийг мэдсэн байхгүй
Хамаг юм сагсандаа биш шүү дээ....ойлгооч дээ

Xe xe oilgoj baina goi helsen.

_________________
Regards,
Kide


Top
   
PostPosted: Jan.13.11 8:30 am 
Offline
• ISIA Member
User avatar

Joined: Jan.06.09 7:56 pm
Posts: 15642
Location: •Модон Рикиши дэвжээ
Нэг шар байдаг биз дээ ван пийпло тү пийпло гөү гөү гээд сууж байдаг кк

_________________
Миний шүтээн M®81


Top
   
PostPosted: Jan.13.11 8:50 am 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: May.15.09 6:55 am
Posts: 1796
Location: Авгай амралтанд явсан.Цэрмаагийн мэнгэтэй урууланд хошуугаа наагаад эрхэлж бна.
Нэг юм асууяаа.Солонгос дасгалжуулагч Пак баг нь хожигдохоор Аааа алнаа гээд тоглогчдоо хөөгөөөд амбаарддаг гэсэн үнэн үү?

_________________
Ах нь намдаа итгэдэг хүн !


Top
   
PostPosted: Jan.13.11 8:56 am 
Offline
• ISIA Member
User avatar

Joined: Jan.06.09 7:56 pm
Posts: 15642
Location: •Модон Рикиши дэвжээ
Ордонд очиж тоглолт үзэж байгаагүй хэрэгүү... Манай сургуулийн нэг залуу лав лаг солонгос хэлтэй болцон байна лээ ш дээ... Алдчаал еэ еэ еээ гээл гүйгээд байдын байна лээ хаха

_________________
Миний шүтээн M®81


Top
   
PostPosted: Jan.13.11 9:00 am 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: May.15.09 6:55 am
Posts: 1796
Location: Авгай амралтанд явсан.Цэрмаагийн мэнгэтэй урууланд хошуугаа наагаад эрхэлж бна.
Би сагс сонирхдоггүй гэсэн штээ.michael jordanaas хойшоогоо юм мэдэхгүй штээ

Тэр Паак дарга тэгжийж нэг унахвий дээ.Тоглогчоо алгадаад байгаа нэг бичлэг харсан
Жаахан сумтайим бишүү? Тоглолтон дундуур нэг тоглогчоо дуудаад өнөөхөө ирэнгүүт нь шууд алгадаж байна лээ штээ.Даварцан солонгос ямаан омогт шүү нээрээ ахахаха
Нөгөөх нь шууд ойлгоод байхыг бодвол бас хангүг хэлтэй аайн

_________________
Ах нь намдаа итгэдэг хүн !


Top
   
PostPosted: Jan.13.11 9:05 am 
Offline
• ISIA Member
User avatar

Joined: Jan.06.09 7:56 pm
Posts: 15642
Location: •Модон Рикиши дэвжээ
Хөөрхий нутаг буцсан гэснүү... хавраас хойш мэдээлэл алга

_________________
Миний шүтээн M®81


Top
   
PostPosted: Jan.13.11 9:07 am 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: May.15.09 6:55 am
Posts: 1796
Location: Авгай амралтанд явсан.Цэрмаагийн мэнгэтэй урууланд хошуугаа наагаад эрхэлж бна.
Ноён Пак биднээс тэгж амархан мултрахгүй шүү.Урилга явуулж буцааж ажилд нь томилох хэрэгтэй.Ийм саналтай байна.

_________________
Ах нь намдаа итгэдэг хүн !


Top
   
PostPosted: Jan.13.11 9:13 am 
Offline
• ISIA Member
User avatar

Joined: Jan.06.09 7:56 pm
Posts: 15642
Location: •Модон Рикиши дэвжээ
Тэр чинь бүр шигшээ мигшээ дасгалжуулаад яваад байсан ш дээ... Цэвэрбал арай дээр байлгүй тэрнээс

_________________
Миний шүтээн M®81


Top
   
PostPosted: Jan.13.11 5:26 pm 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: May.15.09 6:55 am
Posts: 1796
Location: Авгай амралтанд явсан.Цэрмаагийн мэнгэтэй урууланд хошуугаа наагаад эрхэлж бна.
Цэвэрбалыг тэгж толгой дээрээ гарганаа гэж гонжийнжоо байлгүй


(уучлаарай Цэвэрбал гэж хэнсэн билээ дээ?)








































just kidding :laugh5: :embarassed:

_________________
Ах нь намдаа итгэдэг хүн !


Top
   
PostPosted: Jan.14.11 1:02 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Feb.28.09 12:58 am
Posts: 3630
Location: KINDLE TOUCH зарж байна
Цэвэрбал шигшээг дасгалжуулвал манайхан хол явахгүй ээ. . .

_________________
KINDLE TOUCH зарж байна
MSG PLS


Top
   
PostPosted: Jan.14.11 6:46 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Jan.08.11 6:44 pm
Posts: 800
Сда та нар ер сагсыг юу гэж ойлгоод байгаан. Та нар Цэвэрбал багш монголын сагсан бөмбөгт маш их хувь нэмэр оруулсан хүндээ. Гавьяат дасгалжуулагч хүн дээ. Юу ч мэдэхгүй байж хуцахын амаа мэдэж ярьж бай. Пак ч гэсэн монголын сагсанд та нараас илүү юм хийсиймшүү тэгж яривал.

_________________
miami gogo


Top
   
PostPosted: Jan.14.11 9:44 pm 
Offline
Гавъяат Форумчин Гишvvн
User avatar

Joined: Jul.16.10 4:53 pm
Posts: 2583
Location: Coming Back to Life
Чи битгий далдагана Цэвэрбалыг мэдэхгүй хэн байсийн Чиний багш нь тэндээ л юм байлгүй.Учиргүй орилж ирээд ярьж гэнэ Өвчтэй хог вэ яасан

ti_amo3 wrote:
Цэвэрбал шигшээг дасгалжуулвал манайхан хол явахгүй ээ. . .

yes yes


Top
   
PostPosted: Jan.14.11 10:25 pm 
Offline
Итгэмжлэгдсэн Хvндэт Гишvvн

Joined: Aug.23.09 12:59 pm
Posts: 2333
Цэвэр зөгийн бал яриад байна уу :t1:

_________________
WORD is SWORD


Top
   
PostPosted: Jan.14.11 10:31 pm 
Offline
Гавъяат Форумчин Гишvvн
User avatar

Joined: Jul.16.10 4:53 pm
Posts: 2583
Location: Coming Back to Life
Сда та нар сагсыг ер нь юу гэж ойлгоод байгаайн гэсэн асуултанд чи нэг хариулаадхаач

Дээд талын хүн тэгж асуусан бна


Top
   
PostPosted: Jan.15.11 10:13 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Jan.08.11 6:44 pm
Posts: 800
silkroad wrote:
Чи битгий далдагана Цэвэрбалыг мэдэхгүй хэн байсийн Чиний багш нь тэндээ л юм байлгүй.Учиргүй орилж ирээд ярьж гэнэ Өвчтэй хог вэ яасан

ti_amo3 wrote:
Цэвэрбал шигшээг дасгалжуулвал манайхан хол явахгүй ээ. . .

yes yes

Чи юу мэднэ гэж Цэвэрбал багшийг уу. Мэддэг бол Цэвэрбалыг гэж хэлэхгүй л байхсандаа. Ядаж ахмад хүншүүдээ. Бас чиний эх орноос төрсөн Сагсан бөмбөгийн гавьяат багш хүн хүндэлж харьцан уу.

_________________
miami gogo


Top
   
PostPosted: Jan.16.11 9:23 am 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: May.03.10 7:42 pm
Posts: 1869
Location: Чамд ямар хамаатайн...
eSuhe wrote:
Хөөрхий нутаг буцсан гэснүү... хавраас хойш мэдээлэл алга

Сая болсон азийн тоглолт дээр Монголын шигшээгийн туслах дасгалжуулагч хийж бсан ш.


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 110 posts ]  Go to page 1 2 3 4 5 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited