#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Sep.24.18 10:27 am

All times are UTC+09:00




Post new topic  This topic is locked, you cannot edit posts or make further replies.  [ 1 post ] 
Author Message
PostPosted: Jun.08.10 6:07 pm 
Offline
Supsta Asuult Sambar
User avatar

Joined: Aug.18.07 12:55 pm
Posts: 19303
Location: Empire of the Sun
Эрхэм хүндэт Асуулт Cамбарын гишүүд Та бүгд манай "Sports :: Спортын Их Ертөнц - Сагсан бөмбөг " форумд дараах дүрмүүдийг баримталж сэдэв нээж, бичлэг үйлдэж, бусадтайгаа санаа бодлоо солилцож, илэрхийлэхийг ЧИН сэтгэлээсээ хүсье.!


1. Та манай форумд шинээр сэдэв нээхдээ :

1.1 Сэдвийн aгуулга, гарчиг давхардаж байгаа эсэхийг маш сайн шалгаж байх.

1.2 Гарчгийг заавал кирилл үсгээр бичиж байх.
Фонт чинь асуудалтай бол http://www.krilleer.blogspot.com/ эсвэл http://www.tsahimurtuu.mn/main/horvuulegch1.htm хэрэглэж болно./Тохиолдлоос хамаараад зохицуулагчид сэдвийн нэрийг хөрвүүлж байх болно/

1.3 Аливаа багын сэдэв нээхдээ бусад сэдвээс ялгаж өгөхийн тулд "• •"тэмдэгт оруулж өгөх.!

1.4 Сэдвийн агуулгаа дэлгэрэнгүй тодорхойлж байх.

1.5 Сэдэв нээсэн хүн бүр өөрийн сэдэвтээ анхаарал хандуулж сэдвээ эзэн хүн шиг авч явж байх.

1.6 Хэн нэг этгээдийг гүтгэн доромжилсон, нэр хүндэд нь халдсан сэдэв нээхгүй байх.

1.7 Тус форумд тохирохгүй сэдэв нээхгүй байх.!

1.8 Садар самуун сурталчилсан, бусдыг буруу зүйлд уруу татсан сэдэв нээхгүй байх.!

Дээрх тохиолдлуудад Зохицуулагч гишүүдийн зүгээс сэдвийг шууд устгах, зөөх, эсвэл ижил утгатай гэж үзсэн сэдэвтэй нэгтгэх хүртэл арга хэмжээ авна.!


2. Сэдэвт бичлэг үйлдэхдээ :

2.1 Ишлэл(Quote) авахаас аль болох татгалзах. Мэдээж ишлэл хэрэгтэй, гэвч олон дахин ишлэл авахгүй байх

2.2 Кирилл үсгээрээ бичихийг эрмэлзэх.

2.3 Xараалын үг хэллэгтэй бичлэг хийхгүй байх .!

2.4 Садар самуунтай, вирус тараагч бичлэг үйлдэхгүй байх.!

2.5 Хэт том зураг оруулахгүй байх.! Дээд хэмжээ нь 640 x 480.

2.6 Өөрийн бичлэгийн тоог ихэсгэх зорилгоор болон 1 2 үгтэй (сайн уу, :razz: гэх мэт ямар нэг утга агуулаггүй) бичлэгүүдийг үйлдэхгүй байх.!

2.7 Нэг бичлэгээ бусад сэдвүүдэд хэт олон тоогоор бичихгүй байх.!

2.8 Өөр багын сэдэвт орж тус багыг болон хөгжөөн дэмжигч нарыг өдөөн хатгаж гүтгэн доромжилсон бичлэг хийхгүй байх.!

2.9 Ямар ч тохиолдолд Зохицуулагч гишүүдийг доромжилсон үг хэллэг хэрэглэхгүй байх.

Дээрх дүрмүүдийг зөрчсөн бичлэг үйлдэгдсэн тохиолдолд Зохицуулагч гишүүд бидний зүгээс бичлэгийг шууд устгах, трашдах буюу хогийн сав руу зөөх болон тухайн гишүүнд сануулга өгөх цаашлаад банндах хүртэл арга хэмжээ авч болохыг сануулж байна.!


3. Мөн зохицуулагч гишүүд бидний зүгээс :

3.1 Сэдвүүдийг улирал дуусахаар цэвэрлэх буюу хогын сав уруу зөөж, архивдаж байх болно.!
Тиймээс гишүүд та бүхэн аль болох чат бага хийж, хэрэггүй бичлэг үйлдэхгүй байх дээр анхаарна уу.!

3.2 Сар бүр шилдэг гишүүн, шилдэг сэдвийг шалгаруулж зохих ёсоор урамшуулах болно.!


4. Зохицуулагч гишүүдэд

4.1 Бусдын бичих эрхэнд халдаж хараал ерөөл бус байхад ёс зүйгүй мэт аашилж бичлэгийг түүж устгахгүй байх

4.2 Багын сэдэвт хэт их хэрэггүй бичлэг үүссэн байвал улирал дуусахыг хүлээлгүй цэвэрлэж байх.!


Зохицуулагч гишүүдэд хандах санал хүсэлт, гомдол талархлаа "Гишvvдийн Санал Xvсэлт" хэсэгт болон хувийн захиа "PM" явуулж байгаарай.

Та бүгдэд манай форумаар зочилж бидэнтэй санал бодлоо солилцож байгаад бид баяртай байдаг.!
Та бүгдийг хүндэтгэсэн "Sports :: Спортын Их Ертєнц - Сагсан бөмбөг" форумын

Ахлах зохицуулагч гишүүн :
N1te

Туслах зохицуулагч гишүүд :

Admiral77,
Хорьдол,
Saint_Armada
taivanmn

_________________
A.K.A Cho$In


Top
   
 
Display posts from previous:  Sort by  
Post new topic  This topic is locked, you cannot edit posts or make further replies.  [ 1 post ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited