#AsuultSambar :

AS is now Mobile! iOS & Android App-г суулгаарай!
It is currently Oct.31.14 6:31 pm

All times are UTC + 8 hours


Asuult.NET & Mongolduu.com Facebook Page:




Post new topic Reply to topic  [ 40 posts ]  Go to page 1, 2  Next
Author Message
PostPosted: Dec.04.09 11:31 am 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: Aug.30.07 1:51 pm
Posts: 4586
Гэрлэлт, түүнд тавигдах шаардлага, гэрлэлтийг бүртгүүлэх

Монгол улсад гэр бүлийн харилцаа эрт цагаас эхлэн зөвхөн зан заншилаар зохицуулагдаж ирсэн. Хэдийгээр халх журам, их засаг гэх мэтийн эртний хуулиудад гэр бүлтэй холбоотой заалтууд байсан хэдий ч тэдгээр нь зан заншилыг хуульчилсан төдий байжээ. 1924 онд Монгол Улсын анхдугаар үндсэн хуулийг баталж гэр бүлийн харилцаанд эрэгтэй эмэгтэй тэгш эрхтэй болохыг баталгаажуулж өгснөөр гэр бүлийн эрх зүй шинэ түвшинд гарч ирсэн гэж үзэж болно.
Гэр бүлийн тухай хууль тогтоомж нь Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Гэр бүлийн тухай хууль, түүнтэй нийцүүлэн гарсан бусад хууль тогтоомжоос бүрддэг байна. Хуулийн нэр томъёогоор гэр бүл гэдэг нь гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг ойлгодог байна. Гэр бүлийн эрх зүйн харилцаа гэрлэлтээр эхэлдэг бөгөөд гэрлэлт гэдэг нь хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр, сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг хэлдэг байна. Үүнээс үүдэн гэр бүл болох үндсэн шаардлагууд урган гардаг. Үүнд:
1. Насны шаардлага
Дэлхийн ихэнх улс оронд гэр бүл болох насыг тогтоохдоо эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн насыг өөрөөр зааж өгсөн байдаг. Гэр бүл болох насны доод хязгаарыг судлан үзэхэд эмэгтэйчүүдэд 14-18, эрэгтэйчүүдэд 16-22 нас байхаар тогтоосон байдаг юм байна. Мадакскарт 14 наснаас гэрлэж болохоор заасан байхад Хятадад эрэгтэй хүн 22 нас хүрч байж л гэрлэх эрх нь нээгддэг байна. Дээр дурьдсан насанд хүрсэн бол гэр бүл болох эрхээ эдлэх боломж хуулийн хувьд шууд үүсэх боловч зарим улс оронд тогтоосон насанд хүрсэн ч гэсэн заавал эцэг эхийн зөвшөөрөл авахыг шаарддаг байна. Манай улсын хувьд 18 насанд хүрсэн эрэгтэй эмэгтэй хүмүүс гэр бүл болох эрхтэй байдаг.
2. Хүйсний шаардлага
Дэлхийн ихэнх оронд эсрэг хүйсний хүмүүсийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрдөг. Харин Швейд, Норвеги, Белги, Хойд африк гэх мэт улсуудад ижил хүйстэй хүмүүс гэрлэх эрхтэй байдаг байдаг байна.
3. 1 гэр бүлтэй байх шаардлага
Моногами, Полигами гэсэн гэр бүлийн хэлбэрүүд байдаг. Нэг хүн нэг л эхнэр болон нөхөртэй албан ёсоор гэрлэхийг гэр бүлийн моногами хэлбэр гэдэг. Полигами гэдэг нь нэгээс илүү эхнэр буюу нөхөртэй байхыг хэлдэг. Гэхдээ полигамийн хоёр хэлбэр байдгийн нэг нь эр хүн хэд хэдэн гэргий ёслон авахыг полигини гэдэг бол эсрэгээр нь нэг эмэгтэй нэлээд хэдэн нөхөртэй суухыг полиандр гэдэг байна. Харин эрэгтэй, эмэгтэй хоёр хоёул олон эхнэр нөхөртэй байхыг бүлэг гэрлэлт /group marrage/ гэдэг байна. Дэлхийн ихэнх улс орчин үед гэр бүлийн моногами хэлбэрийг л хүлээн зөвшөөрөх болсон. Полигами хэлбэр нь шашны болон заншилын эрх зүй хөгжсөн орнуудад илүүтэйгээр хадгалагдан үлдсэн байна. Үүнд Egypt, Eritrea, Malaysia гэх мэт улсуудыг дурдаж болно. Манай улсын хувьд гэр бүлийн Моногами хэлбэрийг хүлээн зөвшөөрдөг бөгөөд гэр бол болох хүсэлт гаргасан хүмүүсийн хэн нэгнийх нь өмнө гэрлэсэн гэрлэлт хүчин төгөлдөр байх юм бол гэр бүл болгон бүртгэж авахаас татгалздаг байна.
4. Төрөл садан биш байх шаардлага
Гэр бүлийн тухай хуульд зааснаар садангийн хүн гэж гэрлэгчийн төрсөн ах, эгч, дүү, авга, нагац, тэдгээрийн хүүхдийг хэлдэг бол "төрлийн хүн" гэж гэрлэгчийн эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, ач хүү, ач охин, зээ хүү, зээ охин, тэдгээрийн хүүхдийг хамруулдаг байна. Эдгээр хүмүүсийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрдөггүй.
5. Гэрлэгчид хуулиар биеэ биеэ асран тэтгэх үүрэг хүлээгээгүй байх шаардлага
Өөрөөр хэлбэл харгалзан дэмжигч, дэмжүүлэгч хоёр, үрчлэгч, үрчлүүлэгч хоёр гэрлэх хориотой байдаг байна.
6. Гэрлэгчдийн хэн нэг нь, эсхүл хоёулаа удамших хандлагатай сэтгэцийн архаг өвчтэй бол гэрлэлтийг хүлээн бүртгэхгүй.

Гэрлэлт бүртгүүлэх журам

Дээрхи шаардлагыг хангасан бол Монгол Улсын иргэн нь хоорондоо буюу гадаадын иргэн, харьяалалгүй хүнтэй харилцан зөвшөөрөлцсөнөөр Монгол Улсад гэрлэж болно. Гэрлэлтийг төрийн байгууллага буюу сум, дүүргийн Засаг даргын тамгын
газарт бүртгэдэг. Харин гэрлэлтээ бүртгүүлэхдээ гэрлэх хос заавал хоёул биеэр
байлцах шаардлагатай байдаг.
Гэрлэлт бүртгүүлэхэд дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
1. Гэрлэхийг хүсэгчдийн хамтран гаргасан өргөдөл
2. Гэрлэхийг хүсэгчдийн иргэний үнэмлэх;
3. Эрүүл мэндийн тодорхойлолт /өөрсдийн оршин суугаа газрын эмнэлгийн
байгууллагаар шинжилгээ хийлгэсэн байна/.
Гадаадын иргэнтэй гэрлэх бол:
• өргөдлийн нотариатаар гэрчлүүлсэн орчуулгын хуулбар болон тухайн
гадаадын иргэнийг харьяалсан улсын иргэний гэр бүлийн байдлыг харуулсан холбогдох бичиг баримт байх ёстой
• Гэрлэлтээ бүртгүүлэх тухай өргөдлөө өөрийн үндэсний хэл дээр бичсэн байна
• Гадаадын иргэн нь харъяалах улсын иргэний бүртгэлийн байгууллагаас авсан тодорхойлолтыг элчин сайдын яам, консулын газраар баталгаажуулах, Монгол Улсын иргэн нь Иргэний баримтын төв архиваас авсан гэр бүлийн талаарх тодорхойлолт
• Эрүүл мэндийн шинжилгээний бичиг /ДОХ, сүрьеэ, сэтгэц гэх мэт/
• Гадаадын иргэн бол гэмт хэргийн талаар өөрийн харъяалах улсын холбогдох байгууллагаас гаргасан тодорхойлолт
• Монгол улсын цагдаагийн ерөнхий газрын ял шийтгэлгүй тухай тодорхойлолт
• Гадаадын иргэний санхүүгийн чадавхийг тодорхойлсон нотолгоо /банк, үл хөдлөх хөрөнгийн баталгаа, албан газрын тодорхойлолт гэх мэт/
• Оршин сууж байгаа баг, хорооны Засаг даргын тодорхойлолт
• Иргэний бусад баримт бичгийг хуулбарлан нотариатаар батлуулсан байх
• 30x40 мм хэмжээтэй цээж зураг нэг, нэг хув
• Шаардлагатай тохиолдолд нэмэлт материал шаардана.

Гэрлэлт бүртгүүлэх.

1. Гэр бүл болох талаар сайн дурын үндсэн дээр зөвшилцсөн байна.
2. Эмнэлгийн үзлэгт орж, эрүүл мэндийн тодорхойлолт авна.
3. Гэрлэлт бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлсэн байна.
4. Гэрлэхийг хүссэн өргөдлийг хамтран гаргана.
5. Гэрлэлт бүртгэх байгууллагад биеэр очиж бүртгүүлнэ.
6. Гэрлэлтийн гэрчилгээ авна. бүртгэлийн газраас гаргасан тодорхойлолт ;
2. насанд хүрээгүй хүнийг эрх зүйн бүрэн чадамжтай гэж зарласан нөхцөлд
шүүхийн шийдвэрийн хуулбар;
3. гэрлэхийг хүсэгч нэг нь өмнө гэрлэж байсан бол гэрлэлтээ цуцлуулсан тухай
холбогдох баримт шаардлагатай болдог

_________________
...


Share on FacebookShare on TwitterShare on RedditShare on TumblrShare on Google+
Top
 Profile  
 
PostPosted: Dec.04.09 11:47 am 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: Aug.30.07 1:51 pm
Posts: 4586
Гэр бүлийн эд хөрөнгийн тухай

Гэр бүлийн хөрөнгө нь гэрлэгчдийн буюу эхнэр, нөхрийн, гэр бүлийн бусад гишүүдийн буюу хүүхэд болон тэр гэр бүлд хамтдаа амьдарч байгаа төрөл, садангийн хүмүүсийн хөрөнгөөс бүрддэг. Харин гэр бүлийн хөрөнгийг өмчлөх эрх хэнд байна вэ гэдгээс хамааран
түүнийг:

• Гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгө
• Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж 2 ангилдаг.
Гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгө

Гэр бүлийн гишүүний хуваарьт хөрөнгө гэдэг нь тухайн гэр бүлийн гишүүн өөрийн үзэмжээр эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрх бүхий гэрлэхийн өмнө бий болсон буюу гэрлэлтийн явцад үүссэн эд хөрөнгө байдаг. Гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөнд дараахь зүйлс хамаардаг байна:
1. гэрлэхийн өмнө олж авсан эд хөрөнгө, мөнгөн хуримтлал, эд хөрөнгийн эрх;
2. өв, бэлэглэлийн журмаар шилжүүлэн авсан мөнгөн хуримтлал, эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх, тэдгээрийг худалдсан, арилжсаны үр дүнд олж авсан эд хөрөнгө, мөнгө;
3. амин хувийн хэрэгцээг хангахад зориулсан эд хөрөнгө;
4. оюуны өмчлөлийн зүйлийн үнэ буюу зохиогчийн шагнал;
5. хувийн авъяас, чадвар, ололт амжилтыг сайшаан шагнасны орлого;
6. хуваарьт эд хөрөнгөөрөө олж авсан, мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулахад шаардагдах хөрөнгө, мөнгө.
Дээрх хөрөнгийг өмчлөгч нь гэр бүлийн бусад гишүүдээсээ хамааралгүйгээр өөрийн үзэмжээр эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй байдаг.

Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө


Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэдэг нь ихэвчлэн гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон тухайн гэр бүлийн гишүүний хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө ордог.Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөнд дараахь зүйлс хамаардаг:
1. гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүн болон тэдгээрийн хамтын хөдөлмөр,
аж ахуйн үйл ажиллагаанаас олсон болон бусад орлого, мөнгөн хуримтлал,
шинээр бий болсон хөрөнгө;
2. гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн орлогоор
олж авсан үл хөдлөх /хашаа байшин, орон сууц, газар/ болон бусад эд
хөрөнгө;
1. гэрлэснээс хойш хамтын амьдралын явцад бий болсон,
2. гэр бүлийн гишүүд эзэмших, ашиглах, захиран зарцуулах адил эрхтэй байдаг.
3. ногдол хувь, үнэт цаас;
4. гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон хөрөнгө;
5. гэр бүлийн гишүүн өөрийн хуваарьт хөрөнгөөс дундаа хамтран өмчлөхөд зориулж шилжүүлсэн хөрөнгө, мөнгөн хуримтлал;
6. гэр бүлийн гишүүний хуваарьт эд хөрөнгийг гэр бүлийн бусад гишүүд их засвар хийсэн, шинэчилсэн, өөрчлөн тоноглосны улмаас үнэ нь үлэмж нэмэгдсэн эсвэл анх гэр бүл болоход зориулагдсан /орон сууц, гэр, хашаа, байшин зэрэг/ хөрөнгийг хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болгон тогтоож болно.
Гэрлэснээс хойш гэр ахуйн ажил эрхэлсэн, хүүхэд асарсан, өвчтэй байсан болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар орлого олоогүй байсан эхнэр, нөхөр болон гэр бүлийн бусад гишүүн дундын хөрөнгийг хамтран өмчлөх адил эрхтэй. Гэр бүлийн гишүүнд оногдох дундын эд хөрөнгийг тодорхойлоход гэрлэгчдийн хүсэлтийн дагуу дараахь нөхцлийг харгалзан үзэж, ялгамжтайгаар оногдуулж болдог.
Үүнд:
1. Гэрлэгчдийн эрүүл мэндийн байдал, хүүхдийн эрх, ашиг сонирхлын үүднээс;
2. Гэрлэгчдийн хэн нэг нь дундын эд хөрөнгөө зүй бусаар ашигласан, нуусан нь тогтоогдсон;
3. Гэрлэлт цуцалсан нь түүний буруутай үйлдлээс шалтгаалсан нь тогтоогдсон нөхцөл орно
Гэрлэлт цуцлах болон хүчингүйд тооцохоос бусад тохиолдолд гэр бүлийн гишүүнд ногдох эд хөрөнгийн хэсгийг тодорхойлохдоо гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө бий болгоход оруулсан түүний хөдөлмөрийн оролцоо, хөрөнгийн хэмжээг харгалзан багасгах, эсвэл олгохгүй байхаар шүүх шийдвэрлэж болно. Харин тухайн гишүүний цэргийн жинхэнэ алба хаах, сургуульд суралцах, удаан хугацаагаар өвчлөх зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хамтран өмчлөх дундын эд хөрөнгө бүрэлдэхэд хөдөлмөрөөр буюу хөрөнгөөрөө оролцож чадаагүй байдал нь оногдох хувийг багасган тооцох үндэслэл болохгүй.

_________________
...


Top
 Profile  
 
PostPosted: Dec.04.09 11:48 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jan.11.09 11:05 pm
Posts: 7443
Location: Holy Dark Desecrator
heregtei hvndee heregtei l sedew bna... :wd:


Top
 Profile  
 
PostPosted: Dec.04.09 12:14 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: Aug.30.07 1:51 pm
Posts: 4586
Гэрлэлт дуусгавар болох

Гэрлэлт дуусгавар болох гэдэг нь гэрлэгчдийн хооронд бий болсон эрх, үүргийг тэдний болон сонирхогч этгээдийн хүсэлтээр хуульд заасан үндэслэл журмын дагуу зогсоож байгаа үйл ажилллагааг хэлнэ. Гэрлэлт дараахи хэлбэрээр дуусгавар болж болно. Үүнд:
• Гэрлэгчдийн аль нэг нь нас барсан буюу нас барсан гэж зарласан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон
• Гэрлэлт цуцалсан
• Гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцсон зэрэг нь гэрлэлт дуусгавар болох үндэслэлд хамаарна

1. Гэрлэгчид нас барсанаар гэрлэлт дуусгавар болох

Гэрлэгчдийн аль нэг нь, эсвэл хоёулаа нас барсан бол нас барсан тухай эмнэлгийн магадлагаа, оршуулсан тухай тодорхойлолт зэргийг үндэслэн сум, дүүргийн Засаг дарга нас барсныг бүртгэж, гэрчилгээ олгоно.
Мөн түүнчлэн Монгол Улсын Иргэний хуульд зааснаар иргэн оршин суугаа газраасаа алга болсноос хойш 5 жилийн хугацаанд хаана байгаа нь мэдэгдэхгүй, сураг чимээгүй болсон, эсвэл амь үрэгдэж болох нөхцөл байдалд алга болсноос хойш нэг жилийн турш амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй байгаа бол сонирхогч этгээдийн хүсэлтээр шүүх онцгой ажиллагааны журмаар иргэнийг нас барсан гэж тооцсон шийдвэр гаргасан бол нас барсныг бүртгэж гэрчилгээ олгодог.
Энэ тохиолдолд гэрлэлт дуусгавар болсон тухай бүртгэл хөтлөхийг шаардахгүй бөгөөд нас барсан гэж зарласан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гэрлэлт дуусгавар болно.

2. Гэрлэлт цуцлах

Гэрлэлт цуцлах гэж гэрлэлтийн харилцааг буюу эхнэр, нөхрийн хоорондын харилцан хүлээх эрх, үүргийг хуулийн дагуу дуусгавар болгож байгааг ойлгоно. Тэгвэл гэрлэгчид цаашид хамт амьдрах боломжгүй болсон үедээ ч гэрлэлт цуцлахыг өөрсдийн хүсэлтээр шийдвэрлүүлж болно. Гэрлэлт цуцлахыг хуулиар эрх нь олгогдсон эрх бүхий байгууллага тэдний гаргасан нэхэмжлэлийг үндэслэн шийдвэрлэнэ.

Дараахи тохиолдолд гэрлэлт цуцалж болохгүй. Үүнд:
1. эхнэр нь жирэмсэн;
2. хүүхэд нь нэг нас хүрээгүй;
3. хариуцагч хүнд өвчилсөн.

Гэрлэлтийг 2 журмаар цуцална. Үүнд:
1. Захиргааны журмаар
2. Шүүхийн журмаар цуцална.
Захиргааны журмаар цуцлах
Гэрлэгчдийн гаргасан өргөдлийг үндэслэн сум , дүүргийн Засаг дарга гэрлэлтийн харилцааг дуусгавар болгож буй үйл ажиллагаа юм.
Энэ тохиолдолд гэрлэгчид:
1. гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн;
2. арван найм хүртэлх насны хүүхэдгүй;
3. эд хөрөнгийн болон тэжээн тэтгэх, тэтгүүлэх талаар ямар нэгэн маргаангүй байх ёстой. Өөрөөр хэлбэл эхнэр, нөхөр хоёр гэрлэлт цуцлах бүх нөхцлийг хүлээн зөвшөөрсөн байна.
Сум, дүүргийн Засаг даргын Тамгын газарт гаргах өргөдөлд хавсаргах баримт бичигт:

1. гэрлэлтийн гэрчилгээ;
2. 18 хүртэлх насны хүүхэдгүй тухай оршин суугаа газрынхаа баг, хорооны
Засаг даргын тодорхойлолт;
3. улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт.

Өргөдлийг авч хэлэлцэх тухайлсан цагт эхнэр, нөхрийг хоёуланг ирсэн байхыг шаарддаг. Хэрэв хүндэтгэн үзэх шалтгааны улмаас оролцох боломжгүй бол өөрийнхөө байхгүйд гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч, нотариатаар гэрчлүүлсэн өргөдлөө гаргаж болно.

Гэрлэлтийг шүүхийн журмаар цуцлах

Шүүх эхнэр, нөхрийн аль нэгний гаргасан нэхэмжлэлийн дагуу гэрлэлтийг цуцлаж болно. Гэрлэлт цуцлах нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын харьяа шүүхэд гаргана. Харин нэхэмжлэгч бага насны хүүхэдтэй буюу тахир дутуу зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай бол өөрийнхөө оршин суугаа газрын харьяа шүүхэд нэхэмжлэлээ гаргаж болно. Мөн түүнчлэн тэд аль шүүхээр шийдвэрлүүлэх вэ гэдгээ харилцан тохиролцож болно.
Гэрлэлт цуцлах иргэний хэргийг шүүх шийдвэрлэхдээ :
1. насанд хүрээгүй хүүхдийг хэний асрамжинд үлдээх;
2. хүүхдийг болон эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, тэтгүүлэх;
3. гэр бүлийн гишүүний хуваарьт болон хамтран өмчлөх дундын хөрөнгийн талаарх маргаантай асуудлыг хамтатган шийдвэрлэж болно. Шүүгч шаардлагатай гэж үзвэл гэр бүлийн холбогдолтой хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ дараахь арга хэмжээг урьдчилан авч болно.
Үүнд :
1. насанд хүрээгүй хүүхэд болон хөдөлмөрийн чадваргүй эцэг, эхийг тэжээн тэтгүүлэх;
2. насанд хүрээгүй хүүхдийг эцэг, эхийн хэн нэг дээр байлгах;
3. гэрлэгчдийг тусдаа амьдрахыг даалгах;
4. гэрлэгч хэн нэгийг тэжээн тэтгүүлэх;
5. орон сууц болон хамтран өмчлөх дундын өмч, үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх; эрхийг бусдад шилжүүлэх, худалдах, бэлэглэх, захиран зарцуулахыг хориглох;
6. шүүхийн зардлын зохих хувийг урьдчилгаа болгон төлүүлэх;
7. эхнэр, нөхрийг /маргалдагч талуудыг/ эвлэрүүлэх арга хэмжээг 3 сар хүртэлх хугацаагаар авах арга хэмжээ орно. Энэ тухай шүүгч захирамж гаргана
Гэрлэгчид өөрсдөө шүүх хуралдаанд ирэх үүрэгтэй байдаг. Гэрлэгчдийн хэн нэг нь хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй бол шүүх хуралдааныг хойшлуулж болно. Хэрэв гэрлэгчид хоёр дахь удаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол хэргийг хариуцагчийн байхгүйд шийдвэрлэж болно. Мөн нэхэмжлэгч ирээгүй тохиолдолд шүүх нэхэмжлэлийг буцаадаг. Хэрэв нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралд биечлэн оролцож чадахгүй бол өөрийгөө байхгүйд
хэрэг хянан шийдвэрлэхийг хүссэн хүсэлтийг бичгээр гаргах боломжтой. Энэ тохиолдолд нэхэмжлэгчийг оролцуулалгүй шүүх хуралдаанаар гэрлэлт цуцлах хэргийг шийдвэрлэж болно.

Гэрлэлт цуцлах журам
Гэрлэлт цуцлах тухай нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан бүрдүүлбэрийг хангасан байхаас гадна гэрлэлтээ хэзээ, хаана бүртгүүлсэн, гэрлэлт цуцлах болсон шалтгаан, төрсөн болон үрчлэн авсан хүүхдийн байдал, насанд хүрээгүй хүүхдийг хэний асрамжинд үлдээх, тэжээн тэтгэх болон эд хөрөнгийн талаар ямар хүсэлт гаргаж байгаагаа тодорхойлон бичиж холбогдох баримтыг хавсаргасан байна. Гэрлэлт цуцлах талаар гаргасан нэхэмжлэл хуулийн шаардлага хангасан гэж шүүгч үзвэл 7 хоногт багтаан иргэний хэрэг үүсгэх бөгөөд ийнхүү хэрэг үүсгэснээс хойш 60 хоногийн хугацаанд хэргийг шийдвэрлэнэ.

Гэрлэлт цуцлах ба эд хөрөнгийн талаарх маргаан
Гэрлэлт цуцлах хэргийг хянан шийдвэрлэх явцад нийтлэг хөндөгддөг маргаантай асуудлын нэг нь гэр бүлийн гишүүдийн хуваарьт болон хамтран өмчлөх дундын хөрөнгийн талаарх маргаан байдаг.Гэрлэлт цуцлахад гэрлэгчид эд хөрөнгийн талаар маргавал шүүх гэрлэлт цуцлах
нэхэмжлэлтэй нь хамт шийдвэрлэдэг.Гэр бүлийн эд хөрөнгийн талаарх маргааныг шийдвэрлүүлэхийн тулд шүүхэд дараахь нотолгоог гаргах шаардлагатай.

1. хууль ёсны баталгаатай буюу гэрлэлтээ бүртгүүлсэн тухай
2. цаашдаа хамтран амьдрах боломжгүйн улмаас гэрлэлтээ цуцлуулж, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгээ гаргуулах
3. маргааны зүйл болох эд хөрөнгө, орон байр нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч болох, түүний үнэлгээ ямар байхыг нотлох.
Мөн түүнчлэн шүүх дараахь нөхцөл байдлыг харгалзан хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шийдвэрлэнэ.

Үүнд:
1. гэрлэгчдийн эрүүл мэндийн байдал;
2. хүүхдийн нас болон эрүүл мэндийн байдал;
3. маргаантай байгаа эд хөрөнгийг бий болгоход гэрлэгчдээс оруулсан хөрөнгийн болон хөдөлмөрийн оролцоо
4. гэрлэлт цуцлахад эхнэр, нөхрийн хэний буруу байсан;
5. гэрлэгчид хөрөнгөө зүй бусаар нуусан, ашигласан байдал зэргийг харгалзан гишүүн тус бүрт оногдох хэсгийг өөрөөр тогтоож болно.
Шүүх гэрлэлтийг цуцлах тухай шийдвэртээ хамтран өмчлөх дундын хөрөнгөөс гэр бүлийн гишүүний хэн, хэнд ямар хөрөнгө ногдохыг тодорхой зааж өгнө. Гэрлэгчид гэрлэлт цуцалсан тохиолдолд ногдох хөрөнгийг тодорхойлох асуудлыг гэрээний үндсэн дээр тохиролцсон байвал гэрлэгчдийн аль нэгний хүсэлтийг харгалзан гэрлэлтийн гэрээг биелүүлэх тухай захирамж гаргана. Эхнэр, нөхөр нь гэрлэлт цуцлах хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай байгаа нотлох баримтыг өөрсдөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй байдаг.

Харин хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдлыг нотолсон нотолгооны хэрэгслийг:
1. өөрсдөө гаргаж өгөх, цуглуулах боломжгүй;
2. нотлох баримт нь төрийн байгууллага, хувь хүний нууцтай холбоотой бол;
3. өөр улс , орон нутагт байгаа бол;
4. үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдох байвал шүүхэд хүсэлт гаргах боломжтой.

Гэрлэлт цуцлах ба хүүхдийн асрамж
Шүүх гэрлэлт цуцлах хэргийг шийдвэрлэхдээ шалтгааныг нь сайтар судалж, гэрлэгчдийн болон хүүхдийн эрх ашгийг хамгаалах зорилгод нийцүүлэн аль болох гэрлэгчдийг эвлэрүүлэхэд анхаарна. Харин эхнэр, нөхөр нь бие биенээ байнга хүчирхийлж дарамталдаг нь тэдний амь нас, хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учруулж болзошгүй, эсвэл учруулсан нь тогтоогдвол шүүх эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцалж болно. Шүүхээс насанд хүрээгүй хүүхдийг хэний асрамжинд үлдээх вэ гэдэг асуудлыг шийдвэрлэхдээ энэ талаарх эцэг, эхийн тохиролцоо байгаа эсэхийг харгалзан үзнэ.
Энэ талаар эцэг, эх нь тохиролцож чадаагүй бол:
1. хүүхдийн нас;
2. эцэг, эхийн хайр халамж;
3. эцэг, эхийн амьдрал ахуйн нөхцөл бололцоо;
4. эцэг, эхийн зан байдал;
5. насанд хүрсэн хүүхдийн санал зэргийг харгалзан хүүхдийг эцэг, эхийн аль нэгний асрамжинд үлдээх тухай шийдвэр гаргана.
Хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлээд хүүхдэд олгох тэтгэлэгийг тогтоож өгнө.
3. Гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцох

Гэрлэхэд харшлах шалтгаан байхад гэрлэсэн, гэр бүл болох зорилгогүйгээр гэрлэсэн болох нь тогтоогдсон бол шүүх гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцдог. Гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай хүсэлтийг эхнэр, нөхрийн аль нэг, эсвэл эрх нь зөрчигдсөн хүн, хүүхдийн эрх, ашгийг хамгаалах байгууллага гаргах эрхтэй. Энэ тохиолдолд гэрлэлтийг бүртгэсэн үеэс гэрлэлт дуусгавар болдог ба өөрөөр хэлбэл эхнэр, нөхрийн хооронд гэрлэлт байгаагүйтэй адилтган авч үзнэ. Гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцсон тохиолдолд эд хөрөнгийн маргааныг дундаа хэсгээр өмчлөх өмчийн зохицуулалтыг удирдлага болгоно.

_________________
...


Top
 Profile  
 
PostPosted: Aug.17.10 3:49 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Dec.29.09 11:40 pm
Posts: 1472
Location: ...:::Үргэлж түүнийхээ дэргэд:::...
Энийг үргэлжүүлэн Гэр Бүлийн тухай хуулийг сүүлд
шинэчлэгдсэнээр орууллаа... :wd:

_________________
Үргэлж өөрөө өөртөө л итгэ....


Top
 Profile  
 
PostPosted: Aug.17.10 3:50 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Dec.29.09 11:40 pm
Posts: 1472
Location: ...:::Үргэлж түүнийхээ дэргэд:::...
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
ГЭР БҮЛИЙН ТУХАЙ

1999 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хот


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь гэрлэх, гэрлэлт дуусгавар болох, гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцох журам, нөхцлийг тогтоож, гэр бүлийн гишүүдийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус харилцаа, хүүхэд үрчлэх, гэр бүлдээ авч асран хүмүүжүүлэх, тэжээн тэтгэх, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Гэр бүлийн тухай хууль тогтоомж

2.1.Гэр бүлийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Хуулийн нэр томъёо

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1."гэрлэлт" гэж хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр, сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг;
3.1.2."гэр бүл" гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг;
3.1.3."гэрлэгчид" гэж гэрлэлтээр холбогдсон харилцан тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх нөхөр, эхнэрийг;
3.1.4."гэр бүлийн гишүүн" гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг;
3.1.5."төрлийн хүн" гэж гэрлэгчийн эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, ач хүү, ач охин, зээ хүү, зээ охин, тэдгээрийн хүүхдийг;
3.1.6."садангийн хүн" гэж гэрлэгчийн төрсөн ах, эгч, дүү, авга, нагац, тэдгээрийн хүүхдийг;
3.1.7."овог" гэж нэг өвөг дээдсээс гаралтай эцгийн талын холбоо бүхий бүлэг хүмүүсийн дунд үе уламжлан хэрэглэгддэг нэрийг;
3.1.8."хүнд нөхцөлд байгаа хүүхэд" гэж Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль1-ийн 15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүүхдийг.

4 дүгээр зүйл. Гэрлэлт, гэр бүлийн харилцааны зарчим

4.1.Гэрлэлт нь тэгш эрх, сайн дурын харилцаан дээр үндэслэнэ.
4.2.Иргэнийг гэрлэхэд нь үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, шашин шүтлэгээр ялгаварлан гадуурхахыг хориглоно.
4.3.Гэр бүл нь нийгмийн үндсэн нэгж мөн.
4.4.Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална.
4.5.Хүүхдийг гэр бүлийн дотор эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, хөгжүүлэх, түүний эрх, ашиг сонирхлыг нь нэн тэргүүнд хамгаалахыг эрхэмлэнэ.
4.6.Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байнга оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүн гэр бүлийн харилцаанд Монгол Улсын иргэнтэй адил тэгш эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

5 дугаар зүйл.Гэр бүлийн эрхийг хамгаалах

5.1.Шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль-д заасны дагуу гэр бүлийн эрхийг хамгаална.
5.2.Төрийн захиргааны болон нийгмийн халамжийн байгууллага нь энэ хуульд заасны дагуу гэр бүлийн эрхийг хамгаална.

_________________
Үргэлж өөрөө өөртөө л итгэ....


Top
 Profile  
 
PostPosted: Aug.17.10 3:51 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Dec.29.09 11:40 pm
Posts: 1472
Location: ...:::Үргэлж түүнийхээ дэргэд:::...
ХОЁРДУГААР БҮЛЭГ Гэрлэлтийн харилцаа үүсэх үндэслэл, гэрлэх нөхцөл, журам, гэрлэлт дуусгавар болох

6 дугаар зүйл.Гэрлэх нөхцөл

6.1.Энэ хуулийн 9.1-д заасан харшлах шалтгаангүй бол 18 насанд хүрсэн Монгол Улсын иргэн эрэгтэй, эмэгтэй хоёр буюу Монгол Улсын иргэн нь гадаадын иргэн, харьяалалгүй хүнтэй харилцан зөвшөөрөлцсөнөөр Монгол Улсад гэрлэж болно.
6.2.Эрэгтэй хүн нэг эхнэр, эмэгтэй хүн нэг нөхөртэй байна.
6.3.Монгол Улсад байнга оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүний гэрлэх асуудлыг шийдвэрлэхэд Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол энэ хуулийг баримтална.
6.4.Монгол Улсын иргэд хоорондоо, эсхүл Монгол Улсын иргэн нь гадаадын иргэн буюу харьяалалгүй хүнтэй гадаад улсад тухайн улсын хуулийн дагуу гэрлэсэн нь энэ хуулийн 9-д харшлахгүй бол Монгол Улсад хүчинтэйд тооцогдоно.
6.5.Энэ хуулийн 6.4-т заасан этгээдийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрх, үүргийг тэдгээрийн байнга оршин суугаа улсын хуулиар тодорхойлно.
6.6.Монгол Улсын иргэн нь гадаадын иргэн, харьяалалгүй хүнтэй гадаад улсад гэрлэсэн бол тэдгээрийн эрх, үүргийг гэрлэгчдийн сонгосон улсын хуулиар, сонгоогүй бол энэ хуулиар тодорхойлно.

7 дугаар зүйл.Гэрлэх журам

7.1.Гэрлэхийг хүсэгчид гэрлэлтээ гэрчийн этгээдийг байлцуулан иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлнэ.
7.2.Гэрлэлтийг бүртгэсэн өдрөөс эхлэн гэрлэгчдийн эрх, үүрэг үүснэ.
7.3.Гэрлэлтийн бүртгэлийг хуулиар тогтоосон журмын дагуу гүйцэтгэнэ.

8 дугаар зүйл.Гэрлэхийг хүсэгчдийн эрүүл мэндийн шинжилгээ

8.1.Гэрлэхийг хүсэгчид өөрсдийн оршин суугаа газрын эмнэлгийн байгууллагаас эрүүл мэндийн тодорхойлолт гаргуулсан байна.
8.2.Гэрлэхийг хүсэгчдийн хэн нэгэнд нь өнгөний болон дархлалын олдмол хомсдол, сүрьеэ, сэтгэцийн өвчний шинж тэмдэг илэрсэн бол мэргэжлийн эмнэлгийн байгууллагад шинжилгээ хийлгэнэ.
8.3.Эмнэлгийн байгууллага нь шинжилгээний хариуг гэрлэхийг хүсэгчдэд танилцуулж, удамшил, гэр бүл төлөвлөлтийн талаар зөвлөлгөө өгч, тэдний хэн нэг нь энэ хуулийн 8.2-т заасан өвчтэй нь тогтоогдсон бол түүний үр дагаврын талаар тайлбарлаж өгнө.
8.4.Гэрлэхийг хүсэгчдийн шинжилгээний хариу нь эмнэлгийн байгууллагын нууц байна.

9 дүгээр зүйл.Гэрлэхэд харшлах шалтгаан

9.1.Дараахь байдал нь гэрлэхэд харшлах шалтгаан болно:
9.1.1.өмнөх гэрлэлт хүчинтэй байгаа бол;
9.1.2.гэрлэгчид хоёулаа, эсхүл хэн нэг нь энэ хуулийн 6.1-д заасан насанд хүрээгүй бол;
9.1.3.төрөл, садангийн хүмүүс хоорондоо гэрлэх;
9.1.4.харгалзан дэмжигч, дэмжүүлэгч хоёр гэрлэх;
9.1.5.үрчлэгч, үрчлүүлэгч хоёр гэрлэх;
9.1.6.гэрлэгчдийн хэн нэг нь, эсхүл хоёулаа удамших хандлагатай сэтгэцийн архаг өвчтэй бол.
9.2.Иргэний хуульд заасны дагуу насанд хүрээгүй хүнийг иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжтай гэж зарласан нөхцөлд энэ хуулийн 9.1.2 үл хамаарна.

10 дугаар зүйл.Гэрлэгчдийн эрх, үүрэг

10.1.Гэрлэгчид нь гэр бүлийн дотор тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ.
10.2.Гэрлэгчид нь гэр бүлээ төлөвлөх, оршин суух газар, эрхлэх ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох, хуваарьт эд хөрөнгөтэй байх, дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах, материалын болон сэтгэл санааны хохирлоо буруутай этгээдээс гаргуулах тэгш эрхтэй.
10.3.Гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх, угийн бичиг хөтлөх үүргийг адил хүлээнэ.
10.4.Угийн бичиг хөтлөх журмыг Засгийн газар батална.

11 дүгээр зүйл.Гэрлэлт дуусгавар болох

11.1.Гэрлэгч нас барсан болон түүнийг нас барсан гэж зарласан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гэрлэлт дуусгавар болсонд тооцогдоно.
11.2.Гэрлэлтийг захиргааны буюу шүүхийн журмаар цуцалсан, эсхүл хүчин төгөлдөр бус гэж тооцсон бол гэрлэлт дуусгавар болно.
11.3.Гэрлэлт дуусгавар болсныг бүртгэх журмыг хуулиар тогтооно.

12 дугаар зүйл.Гэрлэлт цуцлах журам

12.1.Гэрлэлтийг хуульд заасан үндэслэлээр захиргааны буюу шүүхийн журмаар цуцална.
12.2.Эхнэр нь жирэмсэн буюу хүүхэд нь нэг нас хүрээгүй, эсхүл хариуцагч хүндээр өвчилсөн тохиолдолд гэрлэлтийг цуцлахыг хориглоно.
12.3.Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байнга оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүний гэрлэлт цуцлах асуудлыг шийдвэрлэхэд Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол энэ хуулийг баримтлана.

13 дугаар зүйл.Гэрлэлтийг захиргааны журмаар цуцлах

13.1.Гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, 18 хүртэлх насны хүүхэдгүй, эд хөрөнгийн маргаангүй гэрлэгчид энэ тухай тус тусдаа бичиж, гарын үсэг зурсан хүсэлтээ иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад гаргана.
13.2.Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллага нь энэ хуулийн 13.1-д заасан хүсэлтийг хянан үзэж 30 хоногийн дотор гэрлэлтийг цуцалж болно.

14 дүгээр зүйл.Гэрлэлтийг шүүхийн журмаар цуцлах

14.1.Энэ хуулийн 1З-т зааснаас бусад тохиолдолд гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний, эсхүл иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон эхнэр, нөхрийн асран хамгаалагчийн нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ.
14.2.Шүүх шаардлагатай гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, энэ хугацаанд гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ авна.
14.3.Гэрлэгчид эвлэрэх боломжгүй бол шүүхийн шийдвэрт заасан хугацаа дуусмагц шүүх гэрлэлтийг цуцална.
14.4.Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална.
14.5.Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа тохиролцож болно.
14.6.Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ.
14.7.Хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ.
14.8.Гэрлэлт цуцалснаас гэр бүлийн гишүүнд оногдох дундын эд хөрөнгийн хэсгийг тодорхойлоход гэрлэгчдийн эрүүл мэндийн байдал, хүүхдийн эрх, ашиг сонирхлын үүднээс, түүнчлэн дундын эд хөрөнгөө зүй бусаар ашигласан, нуусан, гэрлэлт цуцалсан нь түүний буруутай үйлдлээс шалтгаалсан нь тогтоогдсон нөхцөлд шүүх Иргэний хуулийн 129.3-т заасны дагуу шийдвэрлэнэ. /Энэ хэсэгт 2002 оны 7 дугар сарын 4-ны өдрийн хуулиар оруулсан өөрчлөлтийг тусгав./
14.9.Шүүх гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулна.
14.10.Гадаад улсад байнга оршин суугаа Монгол Улсын иргэд болон Монгол Улсын иргэн нь гадаадын иргэн, харьяалалгүй хүнээс гэрлэлтээ цуцлуулсан нь Монгол Улсын олон улсын гэрээ болон энэ хуульд харшлахгүй бол гэрлэлт цуцлуулсныг хүчинтэйд тооцно.
14.11.Гадаад улсад байнга оршин суугаа Монгол Улсын иргэн гэрлэлтээ Монгол Улсад захиргааны ба шүүхийн журмаар цуцлуулж болно.

15 дугаар зүйл.Гэрлэлт сэргээх

15.1.Гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрснээ хамтран илэрхийлж өргөдөл гаргасан бөгөөд өөр хүнтэй гэрлээгүй бол гэрлэлтийг сэргээнэ.
15.2.Сураггүй алга болсонд тооцогдсон, нас барсан гэж зарлагдсан хүн эргэн ирж, нөхөр буюу эхнэртэйгээ хамтран амьдрах хүсэлтээ гаргасан бөгөөд нөхөр буюу эхнэр нь өөр хүнтэй гэрлээгүй бол иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллага гэрлэлтийг сэргээж болно.

_________________
Үргэлж өөрөө өөртөө л итгэ....


Top
 Profile  
 
PostPosted: Aug.17.10 3:51 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Dec.29.09 11:40 pm
Posts: 1472
Location: ...:::Үргэлж түүнийхээ дэргэд:::...
ГУРАВДУГААР БҮЛЭГ Гэрлэлт болон гэрлэлт цуцлалтыг хүчин төгөлдөр бус гэж тооцох, түүний үр дагавар

16 дугаар зүйл. Гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцох

16.1.Энэ хуулийн 9-д заасныг зөрчиж гэрлэсэн, гэр бүл болох зорилгогүйгээр гэрлэлт бүртгүүлсэн нь илэрсэн тохиолдолд гэрлэгчдийн хэн нэгний, эсхүл эрх нь зөрчигдсөн бусад хүний болон хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллагын нэхэмжлэлээр шүүх гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцно.
16.2.Иргэний хуульд заасны дагуу иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжтай гэж зарлагдсан насанд хүрээгүй гэрлэгчийн ашиг сонирхлын үүднээс, эсхүл гэрлэлтээ хүчин төгөлдөр бус гэж тооцуулахыг зөвшөөрөөгүй бол шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож болно.

17 дугаар зүйл.Гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцсоноос үүсэх үр дагавар

17.1.Гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцсоноос үүссэн эд хөрөнгийн маргааныг Иргэний хуулийн эд хөрөнгийг дундаа хэсгээр өмчлөх заалтын дагуу шүүх шийдвэрлэнэ.
17.2.Гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцсон тохиолдолд гэрлэгчдийн эд хөрөнгийн гэрээ хүчин төгөлдөр бус байна.
17.3.Гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцсон нь энэ гэр бүлээс төрсөн хүүхдийн эрх, ашиг сонирхолд нөлөөлөхгүй.
17.4.Гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцсоноос гэрлэгчийн эрх, ашиг сонирхол хохирсон нь тогтоогдсон бол эрх нь зөрчигдсөн тал өөрт учирсан материалын болон сэтгэл санааны хохирлыг буруутай этгээдээс Иргэний хуульд заасны дагуу гаргуулах эрхтэй.

18 дугаар зүйл.Гэрлэлт цуцлалтыг хүчин төгөлдөр бус гэж тооцох

18.1.Бусдад учруулсан материалын хохирлыг нөхөн төлөхөөс зайлсхийх зорилгоор, эсхүл хууль бус үйлдлээ халхавчлах үүднээс гэрлэлтээ хуурамчаар цуцлуулсан нь тогтоогдсон тохиолдолд шүүх гэрлэлт цуцлалтыг хүчин төгөлдөр бус гэж тооцно.

19 дүгээр зүйл.Гэрлэлт цуцлалтыг хүчин төгөлдөр бус гэж тооцсоноос үүсэх үр дагавар

19.1.Гэрлэлт цуцлалт хүчин төгөлдөр бус гэж тооцогдвол гэрлэлтийг хүчин төгөлдөр гэж үзнэ.
19.2.Энэ хуулийн 19.1-д заасан тохиолдолд бусдад учирсан хохирлыг гэр бүлийн гишүүдийн эд хөрөнгөөс Иргэний хуульд заасан журмаар гаргуулах бөгөөд бусад асуудлыг энэ хууль болон холбогдох бусад хуульд заасны дагуу шийдвэрлэнэ.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ Гэр бүлийн эд хөрөнгийн харилцааны зохицуулалт

20 дугаар зүйл.Гэр бүлийн эд хөрөнгийн харилцааг зохицуулах

20.1.Гэр бүлийн эд хөрөнгийн харилцааг Иргэний хуулиар зохицуулна.

_________________
Үргэлж өөрөө өөртөө л итгэ....


Top
 Profile  
 
PostPosted: Aug.17.10 3:52 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Dec.29.09 11:40 pm
Posts: 1472
Location: ...:::Үргэлж түүнийхээ дэргэд:::...
ТАВДУГААР БҮЛЭГ Эцэг, эх, хүүхдийн хоорондын харилцаа

21 дүгээр зүйл.Эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсэх

21.1.Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ.
21.2.Хүүхдийг үрчлэн авснаар эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ.
21.3.Дагавар хүүхэд хойт эцэг, хойт эхийн хооронд эцэг, эх, хүүхдийн эрх, үүрэг үүснэ.
21.4.Хүүхдийн эцэг, эх нь гэрлэлтээ бүртгүүлсэн бол гэрлэлтийн гэрчилгээг, гэрлэлтээ бүртгүүлээгүй бол хуульд заасны дагуу захиргааны буюу шүүхийн журмаар эцэг, эхийг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн тогтоогдоно.
21.5.Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

22 дугаар зүйл.Хүүхдийн эцэг, эхийг захиргааны журмаар тогтоох

22.1.Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хамтарч, эсхүл хүүхдийн эцэг, эх болох нь тогтоогдоогүй эцэг буюу эх өөрөө өргөдөл гаргасан бол иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллага эцэг, эхийг тогтооно.

23 дугаар зүйл.Хүүхдийн эцэг, эхийг шүүхийн журмаар тогтоох

23.1.Энэ хуулийн 22-т зааснаас бусад тохиолдолд хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, төрөл, садангийн хүн, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага буюу 14 нас хүрсэн хүүхдийн хэн нэгний өргөдлийг үндэслэн эцэг, эхийг шүүх тогтооно.
23.2.Эцэг, эхийг тогтооход хариуцагч хүүхдийн эцэг, эхтэй эр, эмийн харилцаатай байсныг нотлох баримт, эмнэлгийн шинжилгээ, бусад баримтыг үндэслэнэ.
23.3.Хүүхэд Монгол Улсын иргэн бол Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байнга оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүнтэй холбогдолтой эцэг, эх тогтоох асуудлыг Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн дагуу шийдвэрлэнэ.
23.4.Гадаад улсын хуулиар Монгол Улсын иргэнтэй холбогдолтой эцэг, эх тогтоосон нь энэ хуульд харшлаагүй бол хүчинтэйд тооцно.
23.5.Гадаад улсад оршин сууж байгаа хүүхдийн эцэг, эхийн хэн нэг нь Монгол Улсын иргэн бол энэ хуулийн дагуу эцэг, эх тогтоолгох хүсэлтийг Монгол Улсын дипломат болон консулын байгууллагаар уламжлан тавьж болно.

24 дүгээр зүйл.Хүүхдийн нэр, эцгийн нэр, овог

24.1.Эцэг, эх тохиролцсоны үндсэн дээр хүүхэддээ нэр, овог өгнө.
24.2.Олдсон хүүхдэд сум, дүүргийн Засаг дарга, эсхүл иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагын ажилтан нэр, овог өгч болно.
24.3.Хүүхэд эцгийн нэрийг авна.
24.4.Гэрлэлтээ бүртгүүлээгүй эхээс төрсөн, эсхүл хүүхдийн эцгийг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэргүй бол хүүхэд эхийн нэрийг авна.
24.5.Үрчлэгдсэн хүүхэд үрчлэгчийн нэрийг авч болно.
24.6.Хүүхдэд нэр, овог өгөх, хүүхэд эцэг, эхийн нэр авахтай холбогдсон маргааныг шүүх шийдвэрлэнэ.

25 дугаар зүйл.Хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах

25.1.Хүүхэд гэр бүлийн дотор тэгш эрх эдэлнэ.
25.2.Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эхээс төрсөн болон гэрлэгчдийн хэн нэгний нь дагавар хүүхдийг ялгаварлан гадуурхаж, эрх, ашиг сонирхлыг нь хохироохыг хориглоно.
25.3.Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаална.
25.4.Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн болон хүүхдийн ашиг сонирхол хоорондоо зөрчилдөж байгаа нь тогтоогдсон бол сум, дүүргийн Засаг дарга хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах төлөөлөгчийг томилж болно.
25.5.Бүтэн өнчин, эцэг, эх нь хоёулаа эрх зүйн чадамжгүй гэж тооцогдсон болон эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан, удаан хугацаагаар эмнэлэгт эмчлүүлж байгаа, хорих газарт ял эдэлж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй, эсхүл тэжээн тэтгэхээс зайлсхийсэн хүний хүүхдийн эрх, ашиг сонирхлыг сум, дүүргийн Засаг дарга хамгаална.
25.6.Энэ хуулийн 25.4, 25.5-д заасан хүүхдийн тухай мэдээллийг ясли, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, эмнэлгийн байгууллагын холбогдох албан тушаалтан болон иргэн хүүхдийн оршин суугаа /оршин байгаа/ газрын сум, дүүргийн Засаг даргад өгөх үүрэгтэй.
25.7.Хараа хяналтгүй хүүхдийг түр саатуулах тухай хуулийн 2 дугаар зүйлд заасны дагуу цагдаагийн байгууллагаас шилжүүлсэн хүүхдийг хүлээн авсан хүүхдийн буюу харгалзан дэмжих байгууллага нь гурав хоногийн дотор энэ тухай сум, дүүргийн Засаг даргад мэдэгдэх үүрэгтэй.
25.8.Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 25.6, 25.7-д заасан хүүхдийн тухай мэдээллийг хүлээн авснаас хойш гурав хоногийн дотор хүүхдийн амьдралын нөхцөлийг судалж, эцэг, эх болон төрөл садангийн хүн байхгүй нь тогтоогдсон бол түүний эрх, ашиг сонирхлыг хамгаалах үүрэг хүлээнэ.
25.9.Сум, дүүргийн Засаг дарга нь хүнд нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлж, бүртгэл хөтлөн, түүнийг гэр бүлдээ авч асран хүмүүжүүлэхээр хүсэлт гаргасан иргэнд шилжүүлж болно.
25.10.Хүүхдийг энэ хуулийн 25.9-д заасны дагуу шилжүүлэх боломжгүй бол сум, дүүргийн Засаг дарга нь асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоолгох, үрчлүүлэх, хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад шилжүүлэх асуудлыг шийдвэрлэнэ.

26 дугаар зүйл.Хүүхдээ хүмүүжүүлэх эрх, үүрэг

26.1.Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ.
26.2.Эцэг, эх дараахь үүрэг хүлээнэ:
26.2.1.хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх;
26.2.2.хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх;
26.2.3. хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох;
26.2.4.хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах.
26.3.Эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэддээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглоно.
26.4.Эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэнэ.
26.5.Энэ хуулийн 26.4-т заасан тохиолдолд эцэг, эх үүргээ хэрэгжүүлэх журмыг тусгайлан тохиролцоогүй бол түүнийг шүүх тогтооно.
26.6.Хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно.
26.7.Хүүхдийн эцэг, эх нь эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан нь энэ хуулийн 26.2-т заасан үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.
26.8.Эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, эсхүл хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар хүүхдээсээ тусдаа амьдарч байгаа нөхцөлд энэ хуулийн 26.2-т заасан үүргээ хэрэгжүүлж байгаад нь харьяалах сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага хяналт тавина.
26.9.Хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хохироосон эцэг, эх хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээж, энэ хуулийн 30.1.-д заасан үйлдлийг хийж, хүүхдээ бага наснаас нь өсгөн хүмүүжүүлээгүй нь тогтоогдсон бол тухайн хүүхдийн эцэг, эхийн хувьд эдлэх эрхээ алдана.

27 дугаар зүйл.Эцэг, эх байх эрхийг хязгаарлах

27.1.Хүүхдийг орон сууц, хувцас, хоол ундаар байнга санаатай гачигдуулсан, хөдөлмөрийг нь зүй бусаар ашигласан, гуйлгачлуулсан, орон гэрээсээ дайжуулсан, гадуурхсан хүний эцэг, эх байх эрхийг зургаан сар хүртэл хугацаагаар шүүх хязгаарлаж болно.
27.2.Эцэг, эх байх эрхийг хязгаарлах тухай нэхэмжлэлийг эцэг буюу эх нь, эсхүл төрөл, садангийн хүн, бусад иргэн, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага шүүхэд гаргах эрхтэй.

28 дугаар зүйл.Эцэг, эх байх эрх хязгаарласнаас үүсэх үр дагавар

28.1.Эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан хүн уг хүүхдийг биечлэн өсгөн хүмүүжүүлэх, төлөөлөх, хүүхэдтэй холбогдуулан хууль тогтоомжоор олгосон эрхээ алдана.
28.2.Шүүх нь эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан хүнээс хүүхдийг тэжээн тэтгэхэд шаардагдах тэтгэлгийг гаргуулах асуудлыг шийдвэрлэнэ.
28.3.Эцэг, эх нь хоёулаа эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан бол хүүхдийг хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад шилжүүлнэ.
28.4.Энэ хуулийн 28.З-т заасан тохиолдолд түүнтэй холбогдсон зардлыг тухайн эцэг, эхээс гаргуулах ба эцэг, эх нь төлбөрийн чадваргүй бол түүний оршин суугаа газрын сум, дүүргийн Засаг дарга хариуцаж болно.
28.5.Сум, дүүргийн Засаг дарга хохирлоо буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж болно.
28.6.Энэ хуулийн 27.1.-д заасан нөхцөл арилаагүй, эсхүл эцэг, эх нь хүүхдийнхээ эрх, ашиг сонирхлыг хохироож байгаа нь тогтоогдсон бол эцэг, эх байх эрхийг хязгаарласан тухай шүүхийн шийдвэр гарснаас хойш зургаан сарын дараа сум, дүүргийн Засаг дарга болон энэ хуулийн 27.2-т заасан этгээд тухайн хүний эцэг, эх байх эрхийг хасуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж болно.
28.7.Эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан хүний хүүхдийн эрх, ашиг сонирхол хөндөгдөхгүй хэвээр үлдэнэ.

29 дүгээр зүйл.Эцэг, эх байх эрх хязгаарласныг хүчингүй болсонд тооцох

29.1.Энэ хуулийн 27.1-д заасан нөхцөл арилсан нь тогтоогдсон бол эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан хүний хүсэлтийг шүүх хянан үзэж, хүүхдийг эцэг, эхэд нь буцааж өгөх тухай шийдвэр гаргаж болно.
29.2.Хүүхдийг эцэг, эхэд нь буцааж өгөх нь түүний эрх, ашиг сонирхолд харшлахаар байгаа бол шүүх хүсэлтийг хэрэгсэхгүй болгож болно. Хэрэв хүүхэд долоон нас хүрсэн бол түүний саналыг харгалзан үзнэ.

30 дугаар зүйл.Эцэг, эх байх эрх хасах

30.1.Эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан /хүүхдээ хаях, санаатай төөрүүлэх, тарчлаан зовоох, худалдах, барьцаалах, биеийг нь үнэлэх, шунахай зорилгоор ашиглах, эрх зүйн зөрчилд татан оруулах зэргээр/, хүүхэдтэйгээ удаа дараа хэрцгий харьцсан, бэлгийн харьцаанд оруулахаар завдсан, оруулсан, сэтгэл санааны хүнд дарамтад байлгасан, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээс санаатайгаар зайлсхийсэн, согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэдэг хүний эцэг, эх байх эрхийг шүүх хасаж болно.
30.2.Эцэг, эх байх эрх хасуулах тухай нэхэмжлэлийг эцэг буюу эх нь, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон бусад иргэн, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага тухайн эцэг, эхийн оршин суугаа газрын шүүхэд гаргах эрхтэй.
30.3.Эцэг, эх байх эрх хассан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын гурван өдрийн дотор шүүх иргэний гэр бүлийн бүртгэлийн төв байгууллагад явуулна.

31 дүгээр зүйл. Эцэг, эх байх эрх хассанаас үүсэх үр дагавар

31.1.Эцэг, эх байх эрхээ хасуулсан хүн уг хүүхдийн эцэг, эхийн хувьд эдлэх эрхээ алдана.
З1.2. Шүүх нь эцэг, эх байх эрхээ хасуулсан хүнээс хүүхдийн тэтгэлэг гаргуулах асуудлыг шийдвэрлэнэ.
31.3.Эцэг, эх нь хоёулаа эцэг, эх байх эрхээ хасуулсан бол уг хүүхдэд асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох буюу, эсхүл түүнийг хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад шилжүүлнэ.
31.4.Эцэг, эх байх эрхээ хасуулсан хүний хүүхдийн эрх, ашиг сонирхол хөндөгдөхгүй хэвээр үлдэнэ.

32 дугаар зүйл.Эцэг, эх байх эрхийг сэргээх

32.1.Эцэг, эх байх эрхээ хасуулсан хүний эцэг, эх байх эрхээ сэргээх тухай хүсэлтийг шүүх хянан үзэж, эцэг, эх байх эрхийг хүүхдийн эрх, ашиг сонирхлын үүднээс сэргээж болно.
32.2.Хүүхэд үрчлэгдсэн бол эцэг, эх байх эрхийг сэргээхгүй.
32.3.Эцэг, эх байх эрх сэргээх нь хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшилж байгаа нь тогтоогдсон бол энэ хуулийн 30.1-д заасны дагуу эцэг, эх байх эрхээ хасуулсан хүний эцэг, эх байх эрхийг шүүх нь долоон нас хүрсэн хүүхдийн саналыг харгалзан сэргээхгүй байж болно.

33 дугаар зүйл. Хүүхдийн талаархи эцэг, эхийн эрхийг хамгаалах

33.1.Эцэг, эх нь хүүхдийг хууль бусаар авсан хүнээс хүүхдээ эргүүлж авахыг шаардах эрхтэй.
33.2.Энэ хуулийн З3.1-д заасан асуудлаар маргаан гарсан тохиолдолд эцэг, эх нь эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болно.

_________________
Үргэлж өөрөө өөртөө л итгэ....


Top
 Profile  
 
PostPosted: Aug.17.10 3:53 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Dec.29.09 11:40 pm
Posts: 1472
Location: ...:::Үргэлж түүнийхээ дэргэд:::...
ЗУРГАДУГААР БҮЛЭГ Тэжээн тэтгэх, тэтгүүлэхтэй холбогдсон харилцаа

34 дүгээр зүйл.Тэжээн тэтгүүлэх эрх

34.1.Тэжээн тэтгүүлэх хүн тэжээн тэтгүүлэх эрх үүссэн цагаас хойш хугацаа харгалзахгүйгээр шүүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

35 дугаар зүйл.Тэжээн тэтгэх үүрэг

35.1.Гэрлэгчид бие биеэ, эцэг, эх нь хүүхдээ, хүүхэд нь эцэг, эхээ, төрөл, садангийн хүмүүс бие биеэ энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй.

36 дугаар зүйл.Гэрлэгчид харилцан бие биеэ тэжээн тэтгэх үүрэг

36.1.Гэрлэгчид харилцан бие биеэ тэжээн тэтгэх үүрэгтэй.
36.2.Гэрлэгчдийн хэн нэг нь бие биеэ тэжээн тэтгэх үүргээсээ татгалзсан, эсхүл тэжээн тэтгэх тухай гэрээ байгуулаагүй бол туслалцаа шаардлагатай болсон нөхөр, эхнэр тэжээн тэтгүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

37 дугаар зүйл.Гэрлэгчдийн тэжээн тэтгүүлэх эрх үргэлжлэх

37.1.Гэрлэгчдийн хэн нэг нь гэрлэлтээ цуцлуулах болон гэрлэлт хүчин төгөлдөр бус болсонд тооцогдохоос өмнө, эсхүл гэрлэлтээ цуцлуулснаас хойш нэг жилийн дотор хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан нь гэр бүлийн хүчирхийлэл болон гэрлэлт цуцлуулахаас өмнө бий болсон нөхцөл байдалтай шууд холбоотой үүссэн, гурван нас хүрээгүй болон тахир дутуу хүүхдээ асарч байгаагийн улмаас хөдөлмөр эрхлээгүй буюу гэрлэлтээ цуцлуулах үед тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, эсхүл гэрлэлт цуцлуулахаас өмнө тэтгэвэрт гарсан бол салсан нөхөр буюу эхнэрээрээ тэжээн тэтгүүлэх эрхтэй.

38 дугаар зүйл.Эцэг, эх хүүхдээ тэжээн тэтгэх үүрэг

38.1.Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй.
38.2.Эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулан тэтгэлэг тогтоож болно.
38.3.Эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно.
З8.4.Тэтгэлэг тогтоосон шийдвэрийн хувийг шүүх иргэний гэр бүлийн бүртгэлийн төв байгууллагад явуулна.
38.5.Тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулна.
38.6.Тэтгэлэг хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдаагүй нь тогтоогдсон бол тэтгэлэг төлөгч түүнийг зориулалтаар нь зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болно.
38.7.Тэтгэлэг төлөгч өөр хүүхэдтэй бөгөөд тэдгээр нь тэтгэлэг авагчаас бага орлоготой, тэтгэлэг төлөгч хөдөлмөрийн чадвараа алдсан, эсхүл тэтгэлэг авагч хүүхэд өөрөө хангалттай орлоготой бол шүүх тэтгэлгийн хэмжээг багасгаж болно.

39 дүгээр зүйл.Хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад байгаа хүүхдэд олгох тэтгэлэг

39.1.Хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад байгаа хүүхдэд олгогдсон тэтгэлгийг тухайн байгууллагын дансанд шилжүүлж, 50 хувийг хүүхдийн ахуйн хэрэгцээнд зарцуулж, үлдсэн хувийг хүүхдийн нэр дээр хадгаламжийн дансанд шилжүүлнэ.

40 дүгээр зүйл.Тэтгэлгийн хэмжээ

40.1.Хүүхдэд олгох тэтгэлгийг түүний насны байдлыг харгалзан сард нэг хүүхдэд дараахь хэмжээгээр тогтооно:
40.1.1. 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар;
40.1.2. 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр.
40.2.Зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй.
40.3.Энэ хуулийн 40.2-т заасан цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын жагсаалтыг Засгийн газар тогтооно.
40.4.Гэрлэгчид бие биеэ, түүнчлэн төрөл, садангийн хүнээ тэжээн тэтгэх тэтгэлэг нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээнээс багагүй байна.

41 дүгээр зүйл.Тэтгэлэг олгох хэлбэр, хугацаа

41.1.Тэтгэлгийг дор дурдсан хэлбэрээр олгож болно:
41.1.1.мөнгөн хэлбэрээр;
41.1.2.эд хөрөнгөөр.
41.2.Тэтгэлгийг дараахь хугацаагаар олгож болно:
41.2.1.сар, улирал, хагас жил, жилээр;
41.2.2.нэг удаа.
41.3.Тэтгэлгийг хариуцагчийн цалин хөлснөөс суутгал хийх буюу хамтран өмчлөх эд хөрөнгөөс оногдох хэсгийг тодорхойлох үед болон бусад байдлаар олгож болно.

42 дугаар зүйл.Тэтгэлгийн хэмжээг өөрчлөх

42.1.Шүүхийн шийдвэрээр суутгах, эсхүл тэжээн тэтгэх гэрээний дагуу төлөх хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн цалин хөлсний 50 хувиас хэтэрсэн буюу шүүхээр өөр тэтгүүлэгчид тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн бол тэтгэлэг төлөгч тэтгэлгийн хэмжээг өөрчлөн тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргаж болно.

43 дугаар зүйл.Насанд хүрсэн хөдөлмөрийн чадвартай хүүхдийн эцэг, эхээ тэжээн тэтгэх үүрэг

43.1.Хөдөлмөрийн чадвартай хүүхэд нь төрүүлсэн, үрчлэн авсан хөдөлмөрийн чадваргүй эцэг, эх, хойт эцэг, хойт эхээ тэжээн тэтгэх үүрэгтэй.
43.2.Энэ хуулийн 43.1-д заасан хүнийг тэжээн тэтгэх үүрэг бүхий хэд хэдэн хариуцагч байвал шүүх тэдний эд хөрөнгийн болон гэр бүлийн байдлыг харгалзан үзэж, тэтгэлгийн хувь, хэмжээг хүн тус бүрт ногдуулан тогтоож болно.

44 дүгээр зүйл.Төрөл, садангийн хүний тэжээн тэтгэх үүрэг

44.1.Насанд хүрээгүй бүтэн өнчин, эсхүл эцэг, эхээрээ тэжээн тэтгүүлэх боломжгүй хүүхдийг хөдөлмөрийн чадвартай төрсөн, үрчлэн авсан ах, эгч, дүү, өвөг эцэг, эмэг эх, хойт эцэг, хойт эх нь тэжээн тэтгэх үүрэгтэй.
44.2.Төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхдээрээ тэжээн тэтгүүлэх боломжгүй, хөдөлмөрийн чадваргүй өвөг эцэг, эмэг эхээ хөдөлмөрийн чадвартай ач, зээ нь тэжээн тэтгэх үүрэгтэй.
44.3.Өөр тэжээн тэтгэх хүнгүй бол төрөл, садангийн хүмүүс бие биеэ хөдөлмөрийн чадваргүй үед нь тэжээн тэтгэх үүрэгтэй.
44.4.Энэ зүйлд заасан тэтгэлгийн хэмжээг талууд харилцан тохиролцоогүй тохиолдолд шүүх энэ хуулийн 40.4-ыг үндэслэн тогтооно.

45 дугаар зүйл.Тэжээн тэтгэх тухай гэрээ

45.1.Талууд тэжээн тэтгэх тухай гэрээг бичгээр үйлдэж, нотариатаар гэрчлүүлсэн байна.
45.2.Тэжээн тэтгэх тухай гэрээг сайн дураар биелүүлэхгүй байгаа тохиолдолд тэдний хэн нэгний хүсэлтээр шүүгч захирамж гаргаж, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар биелүүлнэ.
45.3.Тэжээн тэтгэх тухай гэрээний дагуу тогтоох тэтгэлгийн хэмжээ нь энэ хуулийн 40.4-т заасан хэмжээнээс багагүй байна.
45.4.Тэжээн тэтгэх тухай гэрээний дагуу тогтоох тэтгэлгийн хэлбэр, хугацаа нь энэ хуулийн 41 дүгээр зүйлд заасантай адил байна.
45.5.Тэтгэлгийг эд хөрөнгөөр олгохоор талууд харилцан тохиролцсон бол эд хөрөнгийг орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлнэ.

46 дугаар зүйл.Тэжээн тэтгэх тухай гэрээг өөрчлөх, цуцлах

46.1.Тэжээн тэтгэх тухай гэрээг талуудын харилцан тохиролцсоноор өөрчилж, цуцалж болно.
46.2.Тэжээн тэтгэх тухай гэрээг өөрчлөх, цуцлах тухай тохиролцоог үндсэн гэрээтэй адил хэлбэрээр хийнэ.
46.3.Тэжээн тэтгэх тухай гэрээг өөрчлөх, цуцлах тухай асуудлаар гарсан маргааныг шүүх хянан шийдвэрлэнэ.

47 дугаар зүйл.Тэжээн тэтгэх тухай гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцох

47.1.Хүчин төгөлдөр бус тэжээн тэтгэх гэрээ, тэжээн тэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцох тухай асуудлыг Иргэний хуулийн холбогдох заалтаар зохицуулна.
47.2.Тэжээн тэтгүүлэгчийн эрх, ашиг сонирхол хохирсоноос тэжээн тэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэлийг түүний эцэг, эх, гэр бүлийн гишүүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага гаргаж болно.

48 дугаар зүйл.Хариуцагчаас нэмэлт зардал гаргуулах

48.1.Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар энэ хуулийн 47.2-т заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно.

49 дүгээр зүйл.Тэтгэлэг нөхөн гаргуулах

49.1.Тэтгэлэг төлөгч тэтгэлэг төлөхөөс санаатай зайлсхийсэн, цалин хөлс, бусад орлогоо нуун дарагдуулсан нь тогтоогдсон бол шүүх тэжээн тэтгүүлэгч, бусад иргэн, холбогдох байгууллагын нэхэмжлэлийг үндэслэн төлөгдөөгүй тэтгэлгийг нөхөн төлүүлж болно.
49.2.Тэтгэлэг нөхөн төлүүлэхэд тэтгэлэг төлөгч хөдөлмөр эрхлээгүй буюу цалин хөлс, бусад орлогын хэмжээг тогтоох боломжгүй бол тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг баримтална.
49.3.Тэтгэлэг төлөгч хөдөлмөрийн чадваргүй болсон тохиолдолд тухайн хугацааны тэтгэлгийн хэсгийг буюу бүхэлд нь нөхөн төлүүлэхээс шүүх чөлөөлж болно.

50 дугаар зүйл.Тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүйгээс хүлээх хариуцлага

50.1.Тэтгэлэг төлөх тухай талууд гэрээ байгуулсан бөгөөд тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол учирсан хохирлыг гэрээнд заасан журмаар нөхөн төлнө.
50.2.Шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлнө.
50.3.Алдангийн нийт хэмжээ төлөгдөөгүй тэтгэлгийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна.
50.4.Тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүйн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гэрээнд заагаагүй бол энэ хуулийн 50.2, 50.3-т заасныг баримтална.

51 дүгээр зүйл.Тэтгэлгийг эд хөрөнгөөс гаргуулах

51.1.Тэтгэлэг төлөгчийн мөнгөн хадгаламж болон бусад эд хөрөнгөөс тэтгэлэг гаргуулахдаа Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан журмыг баримтална.

52 дугаар зүйл.Тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөх

52.1.Шүүх дор дурдсан тохиолдолд тэжээн тэтгэх үүргээс чөлөөлж болно:
52.1.1.тэтгүүлэгч нь согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэсэн, санаатайгаар биедээ гэмтэл учруулснаас хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан бол тэтгэлэг төлөгчийг;
52.1.2.эцэг, эх, хойт эцэг, хойт эх нь эцэг, эх байх эрхээ хасуулсан бол хүүхдийг.

53 дугаар зүйл.Тэжээн тэтгэх үүрэг дуусгавар болох

53.1.Дор дурдсан тохиолдолд тэжээн тэтгэх үүрэг дуусгавар болно:
53.1.1.тэжээн тэтгэх тухай гэрээний хугацаа дууссан;
53.1.2.тэтгүүлэгч гэрлэсэн, хөдөлмөрийн чадвартай болсон;
53.1.3.тэтгүүлэгч хүүхэд бусдад үрчлэгдсэн, 18 нас хүрсэн;
53.1.4.тэтгэгч, эсхүл тэтгүүлэгч нас барсан.

_________________
Үргэлж өөрөө өөртөө л итгэ....


Top
 Profile  
 
PostPosted: Aug.17.10 3:54 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Dec.29.09 11:40 pm
Posts: 1472
Location: ...:::Үргэлж түүнийхээ дэргэд:::...
ДОЛДУГААР БҮЛЭГ Хүүхэд үрчлэх

54 дүгээр зүйл.Хүүхэд үрчлэх, үрчлүүлэх

54.1.Хүүхдийг тэдний ашиг сонирхлын үүднээс үрчлүүлнэ.
54.2.Хүүхдийг энэ хуулийн 58 дугаар зүйлд заасан журмын дагуу гадаадын иргэнд үрчлүүлж болно.

55 дугаар зүйл.Хүүхэд үрчлэх, үрчлүүлэх ерөнхий нөхцөл

55.1.Хүүхдээ үрчлүүлэх тухай эцэг, эхийн зөвшөөрөл болон хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтийг бичгээр гаргаж, нотариатаар, гэрчлүүлсэн байна.
55.2.Гэрлэгчдийн хэн нэг нь хүүхэд үрчлэн авч байгаа бол энэ тухай зөвшөөрлийг эхнэр буюу нөхрөөсөө авна.
55.3.Бүтэн өнчин хүүхэд, түүнчлэн эцэг, эх нь хоёулаа иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй бол хүүхдийг нь үрчлүүлэх тохиолдолд хуульд өөрөөр заагаагүй бол тухайн хүүхдийн асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагын зөвшөөрлийг авна.
55.4.Долоон нас хүрсэн хүүхдээс өөрийн нь зөвшөөрлийг авна.
55.5.Эцэг, эх байх эрхээ хасуулсан хүний хүүхдийг энэ тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш зургаан сарын дараа үрчлүүлж болно.
55.6.Үрчлэн авахыг хүсэгч нь хүүхдийн оршин суугаа сум, дүүргийн Засаг даргад хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтээ гаргана.
55.7.Сум, дүүргийн Засаг дарга хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтийг хянан үзэж, үрчлүүлэх эсэх тухай шийдвэрийг 20 хоногт багтаан гаргана.
55.8.Хүүхэд үрчилсэн тухай шийдвэрийг үндэслэн иргэний гэр бүлийн бүртгэлийн ажилтан хүүхэд үрчилснийг бүртгэнэ.

56 дугаар зүйл.Хүнд нөхцөлд байгаа үрчлүүлэх хүүхдийн бүртгэл, хяналт

56.1.Сум, дүүргийн Засаг дарга харьяа нутаг дэвсгэрийн хэмжээн дэх хүнд нөхцөлд байгаа үрчлүүлэх хүүхдийн судалгаа гаргаж, бүртгэл хөтөлнө.
56.2.Хүн амын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хүнд нөхцөлд байгаа үрчлүүлэх хүүхдийн нэгдсэн бүртгэл хөтөлж, хяналт тавина.

57 дугаар зүйл.Үрчлэгч

57.1.Үрчлэгч нь насанд хүрсэн, иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжтай, хүүхдийг тэжээн тэтгэж, өсгөн хүмүүжүүлэх зохих боломжтой хүн байна.
57.2.60-аас дээш настай, эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан буюу хязгаарлуулж, хасуулж байсан, урьд нь үрчлэн авсан хүүхдээ өөрийн буруугаас буцаан өгсөн, ашиг хонжоо олох зорилготой, шүүхийн шийдвэрээр иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй буюу хязгаарлагдмал чадамжтай гэж тооцогдсон, сүрьеэ, сэтгэцийн өвчтэй, согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэдэг, эрүүгийн хэрэгт удаа дараа шийтгүүлсэн болон хорих ял эдэлж байгаа хүнд хүүхэд үрчлүүлэхийг хориглоно.
57.3.Бүтэн өнчин хүүхдийг төрөл, садангийн хүн нь үрчлэн авахад энэ хуулийн 57.2-т заасан насны хязгаарлалт үл хамаарна.

58 дугаар зүйл.Гадаадын иргэн Монгол Улсын харьяат хүүхэд үрчлэн авах

58.1.Гадаадын иргэн Монгол Улсын харьяат хүүхэд үрчлэн авах тухай хүсэлтээ өөрийн орны эрх бүхий байгууллагаар дамжуулан Монгол Улсын эрх бүхий байгууллагад гаргана.
58.2.Монгол Улсад зургаан сараас доошгүй хугацаанд оршин сууж байгаа гадаадын иргэн Монгол Улсын харьяат хүүхэд үрчлэн авахад энэ хуулийн 58.1 хамаарахгүй.
58.3.Хүүхэд үрчлэн авахыг хүсэгч гадаадын иргэн нь энэ хуулийн 55.1, 55.3-т заасан зөвшөөрлөөс гадна дор дурдсан бичиг баримт бүрдүүлнэ:
58.3.1.хүүхэд үрчлэн авахыг хүсэгчийн /нөхөр, эхнэртэй бол хамтарч гаргасан/ хүсэлт, түүний нотариатаар гэрчлүүлсэн албан ёсны орчуулга;
58.3.2.үрчлэгч нь сүрьеэ, ДОХ, сэтгэцийн өвчтэй эсэх талаархи эмнэлгийн магадлагаа;
58.3.3.өргөдөл гаргагчийн гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /гэр бүлтэй бол/;
58.3.4.өргөдөл гаргагчийн байнга оршин суугаа газрын талаар холбогдох байгууллагын тодорхойлолт /цагдаагийн байгууллагын тодорхойлолт хамаарна/;
58.3.5.өргөдөл гаргагчийн амьдралын болон санхүүгийн боломжийн тухай тухайн улсын холбогдох байгууллагын тодорхойлолт;
58.3.6.өргөдөл гаргагчийн талаархи хүн амын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын тодорхойлолт.
58.4.Гадаадын иргэн Монгол Улсын харьяат хүүхэд үрчлэн авсныг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 11 1 дүгээр зүйлд заасан байгууллага бүртгэнэ.
58.5.Гадаад улсад оршин суугаа Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлэн авах хүсэлтийг Монгол Улсын дипломат болон консулын байгууллагаар уламжлан энэ хуулийн дагуу шийдвэрлэхэд энэ хуулийн 58.1 хамаарахгүй.
58.6.Хүн амын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Монгол Улсын харьяат хүүхэд үрчлэн авах хүсэлтэй гадаадын иргэний бүртгэл хөтөлж, хүүхдийг үрчлэх, үрчлэгдсэн хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах асуудлаар бусад улс, тэдгээрийн холбогдох байгууллага, олон улсын байгууллагатай хамтран ажиллана.
58.7.Гадаадын иргэнд хүүхэд үрчлүүлэх журмыг хууль зүйн болон эрүүл мэнд, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан Засгийн газрын гишүүд хамтран тогтооно.
58.8.Хүүхдийнхээ эх орон, эцэг, эхийг нь мэдүүлэх үүргийг үрчлэн авсан эцэг, эх нь хүлээнэ.
58.9.Үрчлэгдсэн хүүхэд харьяатаа сонгох эрхийг Харьяатын тухай Монгол Улсын хууль1-д заасны дагуу эдэлнэ.
58.10.Энэ зүйл нь харьяалалгүй хүнд нэгэн адил хамаарна.

59 дүгээр зүйл.Үрчлэгдсэн хүүхэд, үрчлэн авсан эцэг, эхийн эрх, үүрэг

59.1.Үрчлэгдсэн хүүхэд нь төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ.
59.2.Үрчлэн авсан эцэг, эх нь төрсөн эцэг, эхийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ.
59.3.Үрчлэгдсэн хүүхэд нь үрчлүүлсэн эцэг, эхээ тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөгдөж, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрхээ алдана.
59.4.Тэжээгчээ алдсаны тэтгэвэр авдаг үрчлэгдсэн хүүхэд нь уг тэтгэвэр авах эрхээ хэвээр эдэлнэ.

60 дугаар зүйл.Үрчлэлтийн нууц

60.1.Үрчлэлтийн нууцыг мэдэж байгаа албан тушаалтан, бусад этгээд түүнийг хадгалах үүрэгтэй.
60.2.Үрчлэгч болон үрчлүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр үрчлэлтийн нууцыг задруулсан бол хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээнэ.

61 дүгээр зүйл.Үрчлэлтийг хүчингүйд тооцох

61.1.Үрчлэгч нь эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан, хүүхэдтэй хэрцгий харьцсан, хуурамч бичиг баримт бүрдүүлэн үрчлэн авах шийдвэр гаргуулсан, энэ хуулийн 57.2-т заасан этгээд болох нь илэрсэн тохиолдолд төрүүлсэн эцэг, эх, сонирхогч бусад этгээд, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага, 14 нас хүрсэн хүүхдийн өөрийн нэхэмжлэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцно.
61.2.Шаардлагатай гэж үзвэл бусад үндэслэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцож болно.

62 дугаар зүйл. Үрчлэлтийг хүчингүйд тооцсоноос үүсэх үр дагавар

62.1.Үрчлэлтийг хүчингүйд тооцсон тохиолдолд хүүхдийг төрүүлсэн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид нь буцаах асуудлыг шүүх шийдвэрлэнэ.
62.2.Хүүхдийг эцэг, эхэд нь буцааж өгөх нь хүүхдийн эрх, ашиг сонирхолд хохиролтой нь тогтоогдсон, эсхүл хууль ёсны өөр төлөөлөгч байхгүй бол түүнийг хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад шилжүүлэх асуудлыг шүүх шийдвэрлэнэ.
62.3.Хүүхдийг хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад шилжүүлэхтэй холбогдсон зардлыг үрчлэгчээс гаргуулж, учирсан гэм хорыг нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж болно.

_________________
Үргэлж өөрөө өөртөө л итгэ....


Top
 Profile  
 
PostPosted: Aug.17.10 3:55 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Dec.29.09 11:40 pm
Posts: 1472
Location: ...:::Үргэлж түүнийхээ дэргэд:::...
62.3.Хүүхдийг хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад шилжүүлэхтэй холбогдсон зардлыг үрчлэгчээс гаргуулж, учирсан гэм хорыг нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж болно.

НАЙМДУГААР БҮЛЭГ Асран хамгаалах, харгалзан дэмжих, хүүхдийг гэр бүлдээ авч асран хүмүүжүүлэх

63 дугаар зүйл.Асран хамгаалалтад байх хүн

63.1.Дараахь хүнийг асран хамгаална:
63.1.1.бага насны /14 нас хүрээгүй/ бүтэн өнчин хүүхэд;
63.1.2.эцэг, эх нь хоёулаа иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй буюу хязгаарлагдмал чадамжтай гэж тооцогдсон болон эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан хүний бага насны хүүхэд;
63.1.3.эцэг, эх нь хоёулаа удаан хугацаагаар эмнэлэгт эмчлүүлж байгаа, хорих газарт ял эдэлж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй хүний бага насны хүүхэд;
63.1.4.сэтгэцийн өвчний улмаас шүүхээс иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон хүн.
63.2.Бүтэн өнчин ах, эгч, дүү нарт нэг асран хамгаалагч тогтоож болно.

64 дүгээр зүйл.Харгалзан дэмжвэл зохих хүн

64.1.Дараахь хүнийг харгалзан дэмжинэ:
64.1.1.насанд хүрээгүй /14-өөс 18 хүртэлх насны/ бүтэн өнчин хүүхэд;
64.1.2.эцэг, эх нь хоёулаа иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй буюу хязгаарлагдмал чадамжтай гэж тооцогдсон болон эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан хүний насанд хүрээгүй хүүхэд;
64.1.3.эцэг, эх нь хоёулаа удаан хугацаагаар эмнэлэгт эмчлүүлж байгаа буюу хорих газарт ял эдэлж байгаа зэрэг аргагүй шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй хүний насанд хүрээгүй хүүхэд;
64.1.4.согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэсний улмаас иргэний эрх зүйн эрхийн хязгаарлагдмал чадамжтай гэж тооцогдсон хүн;
64.1.5.эрүүл мэндийн байдал болон өндөр настай болсны улмаас иргэний эрх, үүргээ биечлэн хэрэгжүүлэх боломжгүй болсон хүн.

65 дугаар зүйл.Асран хамгаалуулж, харгалзан дэмжүүлж байгаа хүний эрх

65.1.Асран хамгаалуулж, харгалзан дэмжүүлж байгаа хүн дараахь эрх эдэлнэ:
65.1.1.асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн гэр бүлд амьдрах;
65.1.2.сурч боловсрох нөхцлөөр хангуулах, эсэн мэнд амьдрах;
65.1.3.нийгмийн даатгалын болон халамжийн тэтгэвэр, тэтгэмж авах;
65.1.4.орон сууцандаа амьдрах эрхээ хэвээр хадгалах;
65.1.5.хууль тогтоомжид заасан бусад эрх.

66 дугаар зүйл.Асран хамгаалах, харгалзан дэмжих байгууллага

66.1.Энэ хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан хүнийг судлан тогтоох, түүнд хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилох, асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлыг шийдвэрлэх үүргийг сум, дүүргийн Засаг дарга хэрэгжүүлнэ.
66.2.Хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоогдоогүй, эрүүл мэндийн байдал, өндөр настай болсны улмаас эрх, үүргээ биечлэн хэрэгжүүлж чадахгүй болсон асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн асрамжид байсан хүүхдийг хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллага, асран хүмүүжүүлэгчид шилжүүлсэн хүүхдийг нийгмийн халамжийн байгууллага асран хамгаалж, харгалзан дэмжинэ.
66.3.Хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад болон асран хүмүүжүүлэгчид шилжсэн хүүхэд, нийгмийн халамжийн байгууллагад шилжсэн хүний эд хөрөнгийг шүүх эрхлэн хамгаалагчид хариуцуулна.

67 дугаар зүйл.Асран хамгаалах, харгалзан дэмжих

67.1.Асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг дор дурдсан журмаар тогтооно:
67.1.1.эд хөрөнгийн зохих бололцоотой төрөл, садан буюу төрөл, садан бус хүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг нь үндэслэн сум, дүүргийн Засаг дарга асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоох;
67.1.2.асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоогдоогүй бол хүүхдийг нас, эрүүл мэндийн байдлыг нь харгалзан хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад шилжүүлэх;
67.1.3.харгалзан дэмжигч тогтоогдоогүй бол өндөр настан, тахир дутуу хүнийг асрамжийн газарт шилжүүлэх;
67.1.4.сэтгэцийн өвчний улмаас иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй буюу хязгаарлагдмал чадамжтай гэж тооцогдсон хүнийг сэтгэл мэдрэлийн эмнэлэгт болон холбогдох байгууллагад шилжүүлэх.
67.2.Тухайн хүнийг асран хамгаалах, харгалзан дэмжих шаардлагатай байгаа тухай мэдээллийг аливаа байгууллага, иргэн холбогдох сум, дүүргийн Засаг даргад өгөх үүрэгтэй.
67.3.Гадаад улсад оршин суугаа Монгол Улсын иргэн, Монгол Улсад байнга оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг асран хамгаалж, харгалзан дэмжихэд энэ хуулийг дагаж мөрдөнө.
67.4.Гадаад улсад оршин суугаа Монгол Улсын иргэнд тухайн улсын хуулиар асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоосон нь энэ хуульд харшлаагүй бол хүчинтэйд тооцно.
67.5.Асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагааг үнэ төлбөргүй гүйцэтгэнэ.

68 дугаар зүйл.Асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоож болохгүй хүн

68.1.Дор дурдсан хүнийг асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоохыг хориглоно:
68.1.1.эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан;
68.1.2.өөрөө асран хамгаалуулж, харгалзан дэмжүүлж байгаа;
68.1.3.мансууруулах бодис, согтууруулах ундаа байнга хэрэглэдэг;
68.1.4.хорих ял эдэлж байгаа болон эрүүгийн хэрэгт удаа дараа шийтгүүлсэн;
68.1.5.үрчлэн авсан хүүхдээ өөрийн буруугаас буцаан өгсөн.

69 дүгээр зүйл.Асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үүрэг

69.1.Асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь дараахь үүрэг хүлээнэ:
69.1.1.асрамж, дэмжлэгтээ байгаа хүнийг хоол, хүнс, орон сууцаар хангах, асран сувилах;
69.1.2.асрамж, дэмжлэгтээ байгаа хүний эрх, ашиг сонирхлыг хамгаалах;
69.1.3.асрамж, дэмжлэгтээ байгаа хүний мөнгөн хөрөнгө, үнэт зүйл, үнэт цаас, бусад баримт бичгийг банкинд хадгалуулах;
69.1.4.асрамж, дэмжлэгтээ байгаа хүний үл хөдлөх эд хөрөнгө, мал, банкинд хадгалуулсан мөнгөн хадгаламж, бусад үнэт зүйлийг өөрт нь зориулан захиран зарцуулах, орон сууц хөлслөх гэрээг цуцлах, асрамж, дэмжлэгтээ байгаа хүний нэрийн өмнөөс шинээр аж ахуй эрхлэх, эрхэлж байгаа аж ахуйн ажлыг зогсоохдоо тухайн сум, дүүргийн Засаг даргаас зөвшөөрөл авах;
69.1.5.хүлээсэн үүргийнхээ талаар тухайн сум, дүүргийн Засаг даргад жил бүр тайлагнах.
69.2.Асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь энэ зүйлд заасан үүргээ биелүүлэхдээ асрамж, дэмжлэгтээ байгаа /бага насны хүүхэд, сэтгэцийн өвчтэйгээс бусад/ хүний саналыг харгалзана.

70 дугаар зүйл.Асран хамгаалагч, харгалзан дэмжигчид хориглох зүйл

70.1.Асран хамгаалагч, харгалзан дэмжигч дараахь үйлдэл хийхийг хориглоно:
70.1.1.асрамж, дэмжлэгтээ байгаа хүнтэй хэлцэл хийх;
70.1.2.асрамж, дэмжлэгтээ байгаа хүний нэрийн өмнөөс өөрийн гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүнтэй хэлцэл хийх;
70.1.3.асрамж, дэмжлэгтээ байгаа хүн болон өөрийн гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүний хооронд үүссэн маргааныг шүүхээр шийдвэрлэхэд уг хүнийг төлөөлөх;
70.1.4.асрамж, дэмжлэгтээ байгаа хүний үл хөдлөх эд хөрөнгө, мал, мөнгөн хадгаламж, үнэт цаас, үнэт зүйлийг бэлэглэх, өөрт нь зориулахаас бусад тохиолдолд худалдах, арилжих, барьцаалах, дэнчин тавих болон бусад хэлбэрээр захиран зарцуулах;
70.1.5.сум, дүүргийн Засаг даргын зөвшөөрөлгүйгээр орон сууц хөлслөх гэрээг цуцлах, асрамж, дэмжлэгтээ байгаа хүний нэрийн өмнөөс шинээр аж ахуй эрхлэх, эрхэлж байгаа аж ахуйн ажлыг зогсоох.

71 дүгээр зүйл.Асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үйл ажиллагааны талаар Засаг даргын эдлэх эрх

71.1.Сум, дүүргийн Засаг дарга асран хамгаалах, харгалзан дэмжих үйл ажиллагааны талаар дараахь эрх эдэлнэ:
71.1.1.асран хамгаалах, харгалзан дэмжвэл зохих хүний талаархи мэдээллийг хүлээн авч, нөхцөл байдлыг судалсны үндсэн дээр холбогдох материал бүрдүүлж асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох, өөрчлөх тухай шийдвэр гаргах;
71.1.2.асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоогдоогүй хүүхдийг хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад, өндөр настан, тахир дутуу хүнийг асрамжийн газарт шилжүүлэх шийдвэр гаргах.
71.1.3.асрамж, дэмжлэгт байгаа хүн нэг бүрт хувийн хэрэг нээж хөтлөх;
71.1.4.хувийн хэрэгт асрамж, дэмжлэг тогтоосон тухай шийдвэр, эрүүл мэндийн талаархи эмнэлгийн байгууллагын магадлагаа, төрсний гэрчилгээ, эсхүл нас тогтоосон баримт бичиг, оршин суугаа газрын хаяг, төрөл, садангийн хүний тухай мэдээлэл, эд хөрөнгийн жагсаалт, асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй хийсэн гэрээ болон шаардлагатай бусад материалыг хавсаргах;
71.1.5.асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй гэрээ байгуулж, биелэлтийг нь шалгах;
71.1.6.асрамж, дэмжлэгт байгаа хүний эрх, ашиг сонирхолд хохирол учирч болзошгүй бол асран хамгаалагч, харгалзан дэмжигчээс тодорхой хэлцэл хийхийг хориглох;
71.1.7.асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн буруутай үйл ажиллагаанаас асрамж, дэмжлэгт байгаа хүний эд хөрөнгөд хохирол учирсан нөхцөлд хохирлыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргах.

72 дугаар зүйл.Асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үйл ажиллагаанд хяналт тавих

72.1.Асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үйл ажиллагаанд сум, дүүргийн Засаг дарга дор дурдсан журмаар хяналт тавина:
72.1.1.асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үйл ажиллагаа, түүнтэй холбогдсон баримт бичигтэй танилцах;
72.1.2.асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн мэдэлд байгаа эд хөрөнгийн данс бүртгэлийг гаргуулж, түүний бүрэн бүтэн байдал, асрамж, дэмжлэгт байгаа хүний нэрийн өмнөөс эрхэлж буй аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцлийг шалгах.
72.2.Асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үйл ажиллагаатай холбогдуулан аливаа байгууллага, иргэн нь сум, дүүргийн Засаг даргад гомдол гаргах, мэдээлэл өгөх эрхтэй.

73 дугаар зүйл.Асран хамгаалах, харгалзан дэмжих эрх, үүрэг дуусгавар болох

73.1.Асран хамгаалуулж байгаа хүүхэд 14 нас хүрмэгц асран хамгаалагч нь харгалзан дэмжигчийн эрх эдэлж, үүрэг хүлээнэ.
73.2.Дараахь тохиолдолд асран хамгаалах, харгалзан дэмжих үүрэг дуусгавар болно:
73.2.1.асран хамгаалах, харгалзан дэмжих нөхцөл арилж, хүүхдийг эцэг, эхэд нь буцаасан;
73.2.2.хүүхдийг үрчлүүлсэн, эсхүл хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад шилжүүлсэн;
73.2.3.харгалзан дэмжүүлэгч насанд хүрсэн;
73.2.4.асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүсэлт гаргасан;
73.2.5.шүүхийн шийдвэрээр харгалзан дэмжүүлэгчийг иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжтай гэж тооцсон;
73.2.6.асран хамгаалагч, харгалзан дэмжигч, эсхүл асрамж, дэмжлэгт байгаа хүн сураггүй алга болсон буюу нас барсанд тооцогдсон, нас барсан.
73.3.Асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь эрхээ урвуулан ашигласан, үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас асрамж, дэмжлэгтээ байгаа хүнийг хараа хяналтгүй, эсхүл шаардлагатай тусламж үзүүлээгүй орхисон бол шүүх асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоосон шийдвэрийг хүчингүй болгож, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг шинээр тогтоох асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэнэ.
73.4.Асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээс чөлөөлөгдсөн, эсхүл уг эрх, үүрэг дуусгавар болсон тохиолдолд асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь асрамж, дэмжлэгтээ байсан хүний эд хөрөнгийн талаархи тайлан тооцоог гурван сарын дотор сум, дүүргийн Засаг даргад гарган өгч, эд хөрөнгийг өөрт нь буюу хууль ёсны төлөөлөгч, өв залгамжлагчид шилжүүлнэ.

74 дүгээр зүйл.Хүүхдийг гэр бүлдээ авч асран хүмүүжүүлэх үйл ажиллагаа

74.1.Хүнд нөхцөлд байгаа бага насны буюу насанд хүрээгүй хүүхдийг иргэн гэр бүлдээ авч, өөрийн зардлаар асран хүмүүжүүлж /цаашид "асран хүмүүжүүлэх" гэх/ болно.
74.2.Хүүхдийг асран хүмүүжүүлэхдээ нийгмийн халамжийн байгууллага болон асран хүмүүжүүлэхээр хүсэлт гаргасан иргэний хооронд тодорхой хугацаагаар гэрээ байгуулна.
74.3.Хүүхэд асран хүмүүжүүлэх тухай гэрээнд хүүхдийг асрах, хүмүүжүүлэх, боловсрол олгох нөхцөл, асран хүмүүжүүлэгчийн болон нийгмийн халамжийн байгууллагын эрх, үүрэг, асран хүмүүжүүлэгчид олгох урамшуулал, хууль тогтоомжийн дагуу олгогдох бусад хөнгөлөлт, гэрээ дуусгавар болох үндэслэл, үр дагаврыг заана.
74.4.Хүүхдийг асран хүмүүжүүлэхэд тухайн гэр бүлд тааламжгүй нөхцөл буй болсон нь тогтоогдсон, эцэг, эхэд нь буцаан өгсөн, үрчлүүлсэн бол нийгмийн халамжийн байгууллагын шаардлагаар, хүндэтгэн үзэх бусад шалтгаан /өвчилсөн, гэр бүлийн болон эд хөрөнгийн байдал өөрчлөгдсөн, харилцан үл ойлголцох, маргаантай байдал/ буй болсон бол асран хүмүүжүүлэгчийн санаачилгаар гэрээг хугацаанаас өмнө цуцалж болно.
74.5.Асран хүмүүжүүлэхээр шилжүүлэхдээ долоон нас хүрсэн хүүхдээс өөрийн нь зөвшөөрлийг авна.
74.6.Асран хүмүүжүүлэхээр шилжүүлсэн хүүхэд тэжээгчээ алдсаны болон нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авах, хууль тогтоомжийн дагуу орон сууцаар хангагдах эрх эдэлнэ.
74.7.Энэ хуулийн 74.З-т зааснаар асран хүмүүжүүлэгчид олгох урамшуулалд шаардагдах зардлыг Нийгмийн халамжийн тухай хуульд заасны дагуу нийгмийн халамжийн сангаас санхүүжүүлнэ.
74.8.Энэ хуулийн 66.2-т заасны дагуу нийгмийн халамжийн байгууллага асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хувиар асран хүмүүжүүлэгчийн үйл ажиллагаанд хяналт тавина.

75 дугаар зүйл.Асран хүмүүжүүлэх гэрээ байгуулж болохгүй хүн

75.1.Эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан буюу хязгаарлуулж, хасуулж байсан, асран хүмүүжүүлж байсан буюу үрчлэн авсан хүүхдээ өөрийн буруугаас буцаан өгсөн, шүүхийн шийдвэрээр иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй буюу хязгаарлагдмал чадамжтай гэж тооцогдсон, согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэдэг, эрүүгийн хэрэгт удаа дараа шийтгүүлж байсан болон хорих ял эдэлж байгаа хүнтэй асран хүмүүжүүлэх гэрээ байгуулахыг хориглоно.

_________________
Үргэлж өөрөө өөртөө л итгэ....


Top
 Profile  
 
PostPosted: Aug.17.10 3:56 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Dec.29.09 11:40 pm
Posts: 1472
Location: ...:::Үргэлж түүнийхээ дэргэд:::...
ЕСДҮГЭЭР БҮЛЭГ БУСАД ЗҮЙЛ

76 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

76.1.Энэ хуулийг 1999 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.




МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Д.ГАНБОЛД



/Энэ хуулинд 2002 оны 7 дугар сарын 4-ны өдрийн хуулиар оруулсан өөрчлөлтийг тусгав./

_________________
Үргэлж өөрөө өөртөө л итгэ....


Top
 Profile  
 
PostPosted: Aug.17.10 3:57 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Dec.29.09 11:40 pm
Posts: 1472
Location: ...:::Үргэлж түүнийхээ дэргэд:::...
Гэр бүлтэй хүн болгонд хэрэгтэй мэт санагдав .... :wd:
Дараа нь Гэр Бүлийн Хүчирхийлэлийн тухай хуулийг оруулнаа :wd:

_________________
Үргэлж өөрөө өөртөө л итгэ....


Top
 Profile  
 
PostPosted: Aug.17.10 5:09 pm 
Offline
Powered by Asuult Sambar

Joined: Jun.04.04 1:48 pm
Posts: 13091
баярлалаа.

_________________
Жингийн цуваа явж л байдаг...


Top
 Profile  
 
PostPosted: Aug.17.10 9:31 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Dec.29.09 11:40 pm
Posts: 1472
Location: ...:::Үргэлж түүнийхээ дэргэд:::...
Зүгээрээ ... хэрэгтэй шд ээ .. мэдэж бхад илүүдэхгүй

_________________
Үргэлж өөрөө өөртөө л итгэ....


Top
 Profile  
 
PostPosted: Aug.18.10 5:02 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Dec.29.09 11:40 pm
Posts: 1472
Location: ...:::Үргэлж түүнийхээ дэргэд:::...
Ингээд хэлсэнээрээ Гэр Бүлийн Хүчирхийлэлтэй Тэмцэх Хуулийг оруулья :wd:

_________________
Үргэлж өөрөө өөртөө л итгэ....


Last edited by Ээгиймаа on Aug.27.10 12:06 pm, edited 1 time in total.

Top
 Profile  
 
PostPosted: Aug.18.10 5:03 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Dec.29.09 11:40 pm
Posts: 1472
Location: ...:::Үргэлж түүнийхээ дэргэд:::...
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ

2004 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хот


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь хохирогчийн зөрчигдсөн эрхийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах, хүчирхийлэл үйлдэгчид хариуцлага хүлээлгэх, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын оролцоог тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль тогтоомж

2.1.Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Эрүүгийн хууль, Гэр бүлийн тухай, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Хуулийн зохицуулалтад хамаарах этгээд

3.1.Энэ хуулийн зохицуулалтад Гэр бүлийн тухай хуульд заасан гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүн хамаарна.
3.2.Энэ хуулийн зохицуулалтад гэрлэлтээ хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй боловч хамтын амьдралтай байгаа хүмүүс, түүнчлэн Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу хүүхдийг гэр бүлдээ авч хүмүүжүүлсний, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоосны үр дүнд тухайн иргэний асрамжид байгаа этгээд нэгэн адил хамаарна.

4 дүгээр зүйл. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааны зарчим

4.1.Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагаа нь хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, хууль дээдлэх, хүчирхийлэл үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх, хүчирхийллийг таслан зогсоох арга хэмжээг шуурхай авах, хохирогчийн аюулгүй байдлыг хангах, хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлд нөлөөлөх зарчимд үндэслэнэ.

5 дугаар зүйл.Хуулийн нэр томъёоны тодорхойлолт

5.1 .Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
5.1.1."гэр бүлийн хүчирхийлэл" гэж гэр бүлийн хүрээнд энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан аль нэг этгээд нөгөө этгээдийн эрх, эрх чөлөөг зөрчиж гэм хор учруулсан, эсхүл учруулахаар заналхийлсэн эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй үйлдэл, эс үйлдэхүйг;
5.1.2."болзошгүй хүчирхийлэл" гэж тухайн нөхцөл байдал нь гэр бүлийн хүчирхийлэлд хүргэхээр, эсхүл хүчирхийлэл дахин үйлдэгдэхээр байгааг;
5.1.3."хамгаалах байр" гэж гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, эсхүл болзошгүй хүчирхийлэлд өртөх магадлалтай хохирогч, түүний бага насны хүүхдийг тодорхой хугацаагаар байрлуулж, хохирогчид үйлчилгээ үзүүлэх газрыг;
5.1.4."хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлд нөлөөлөх албадан сургалт" гэж хүчирхийлэл үйлдэгчид гэр бүлийн гишүүдийн хоорондын харилцаанаас үүссэн асуудлыг хүч хэрэглэхгүйгээр шийдвэрлэх зан үйлийг төлөвшүүлэхэд чиглэсэн зохих хөтөлбөрийн дагуу явуулах сургалтыг;
5.1.5."хохирогчид үзүүлэх үйлчилгээ" гэж хохирогчид хэрэгцээтэй мэдээлэл, эрх зүйн болон бусад зөвлөгөө өгөх, сэтгэхүй нь түр хямарсан үед эмчилгээ хийх, нөхөн сэргээх ажиллагааг;
5.1.6."эрх хязгаарлах арга хэмжээ" гэж хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалахад чиглэсэн хүчирхийлэл үйлдэгчид хүлээлгэх албадлагыг.

6 дугаар зүйл. Гэр бүлийн хүчирхийллийн хэлбэр

6.1. Энэ хуульд заасан гэр бүлийн хүчирхийлэл нь бие махбодын, сэтгэл санааны, бэлгийн, эдийн засгийн хэлбэртэй байж болно.

_________________
Үргэлж өөрөө өөртөө л итгэ....


Last edited by Ээгиймаа on Aug.18.10 5:07 pm, edited 1 time in total.

Top
 Profile  
 
PostPosted: Aug.18.10 5:04 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Dec.29.09 11:40 pm
Posts: 1472
Location: ...:::Үргэлж түүнийхээ дэргэд:::...
ХОЁРДУГААР БҮЛЭГ Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд оролцогчдын эдлэх эрх, хүлээх үүрэг

7 дугаар зүйл. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаархи төрийн байгууллагын бүрэн эрх

7.1.Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар Засгийн газар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
7.1.1.гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаархи бодлого, хөтөлбөрийг баталж, хэрэгжүүлэх;
7.1.2.энэ хуулийн 7.1.1 -д заасан хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний зардлыг улсын төсвийн төсөлд тусгаж, Улсын Их Хуралд оруулах.
7.2.Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
7.2.1.гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаархи төрийн бодлогыг хэрэгжүүлэх, хохирогчид үзүүлэх нийгмийн үйлчилгээг зохион байгуулах;
7.2.2.хамгаалах байранд тавигдах наад захын шаардлагыг тодорхойлох.
7.3.Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
7.3.1.гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зохион байгуулах;
7.3.2.гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлд нөлөөлөх албадан сургалтын хөтөлбөрийг нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран баталж, мөрдүүлэх.

8 дугаар зүйл. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаархи нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагын бүрэн эрх

8.1.Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны бүх шатны байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
8.1.1.харьяа нутаг дэвсгэртээ гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
8.1.2.гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардлыг мэдээ, судалгаанд үндэслэн өөрийн төсвөөс тусгайлан төлөвлөж санхүүжүүлэх;
8.1.3.хууль хамгаалах байгууллагуудтай хамтран ажиллаж, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагыг дэмжих;
8.1.4.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

9 дүгээр зүйл. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаархи цагдаагийн байгууллагын үүрэг

9.1.Цагдаагийн байгууллага нь гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүчирхийллийг таслан зогсоох талаар дараахь үүрэг хүлээнэ:
9.1.1.гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гомдол хүлээн авч, бүртгэх, хүчирхийлэл үйлдэгдсэн газар дээр хүрэлцэн очиж хохирогч, хүчирхийлэл үйлдэгч болон гэрчээс асууж.тэмдэглэл хөтлөх, шаардлагатай бусад ажиллагаа явуулах;
9.1.2.энэ хуульд заасны дагуу хохирогчид түүний эдлэх эрх болон хүчирхийлэл үйлдэгчид эрхийг нь хязгаарлах арга хэмжээ авахуулахаар шийдвэр гаргуулах журмын талаар тайлбарлан өгөх;
9.1.3.хүчирхийлэл үйлдэгчид захиргааны болон эрүүгийн шийтгэл ногдуулж болох тухай сануулах;
9.1.4.шаардлагатай тохиолдолд хохирогчийг эмнэлэгт, эсхүл хамгаалах байранд хүргэх, боломжтой бол төрөл, садангийн хүний нь түр хамгаалалтад өгөх;
9.1.5.шаардлагатай гэж үзвэл хүчирхийлэл үйлдэгчийг хууль тогтоомжийн дагуу захиргааны журмаар албадан саатуулах;
9.1.6.согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг хууль тогтоомжийн дагуу эрүүлжүүлэх байранд хүргэх;
9.1.7.хохирогчийг энэ хуулийн 5.1.5 -д заасан үйлчилгээнд хамруулах талаар нийгмийн ажилтанд мэдэгдэх;
9.1.8.хүчирхийлэл үйлдэгчийн эрхийг хязгаарлах арга хэмжээ авахуулах хүсэлтээ эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гаргах;
9.1 .9.хууль тогтоомжид заасан бусад үүрэг.

10 дугаар зүйл.Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаархи нийгмийн ажилтны үүрэг

10.1.Нийгмийн ажилтан нь гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх талаар дараахь үүрэг хүлээнэ:
10.1.1.тухайн гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын талаар үнэлгээ өгөх, орчны сөрөг нөлөө, аюулын зэргийн түвшинг цагдаагийн ажилтантай хамтран тогтоох;
10.1.2.хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлд нөлөөлөх албадан сургалтыг цагдаагийн байгууллагатай хамтран зохион байгуулж, энэ хуулийн 7.3.2 -т заасан хөтөлбөрийн дагуу явуулах;
10.1.3.хохирогчид үзүүлэх үйлчилгээ, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн сургалт, сурталчилгааг энэ төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг төрийн бус байгууллагын туслалцаатайгаар явуулах;
10.1.4.хохирогчид үзүүлсэн үйлчилгээний талаархи тайлан мэдээ гаргаж, гэр бүлийн хүчирхийллийн холбоотой мэдээллийн сүлжээ бий болгоход оролцох
.

_________________
Үргэлж өөрөө өөртөө л итгэ....


Last edited by Ээгиймаа on Aug.18.10 5:06 pm, edited 1 time in total.

Top
 Profile  
 
PostPosted: Aug.18.10 5:05 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Dec.29.09 11:40 pm
Posts: 1472
Location: ...:::Үргэлж түүнийхээ дэргэд:::...
ГУРАВДУГААР БҮЛЭГ Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэхэд төрийн бус байгууллагын оролцоо

11 дүгээр зүйл.Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэхэд төрийн бус байгууллагын оролцоо

11.1.Хохирогчийг хамгаалах байраар хангах, хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлд нөлөөлөх албадан сургалт явуулах, хохирогчид үзүүлэх үйлчилгээ болон гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх талаархи бусад үйл ажиллагааг хууль тогтоомжид заасан журмын дагуу төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлж болно.
11.2.Төрийн бус байгууллага нь энэ хуулийн 11.1 -д заасан үйл ажиллагааг дүрмийнхээ зорилгод нийцүүлэн явуулж болно.

12 дугаар зүйл. Итгэмжлэгдсэн төлөөлөгч

12.1.Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг төрийн бус байгууллага нь хохирогчийн эрх, х-ууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үйл ажиллагааг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан хэрэгжүүлж болно.
12.2.Итгэмжлэгдсэн төлөөлөгч дараахь эрх эдэлнэ:
12.2.1 .хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллага, бусад этгээдтэй харилцах;
12.2.2.гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой мэдээлэл олж авах, судалгаа явуулах;
12.2.3.гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны талаархи саналаа эрх бүхий байгууллагад оруулах.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ Гэр бүлийн хүчирхийллийн тухай мэдээлэл өгөх, хүчирхийллийг таслан зогсоох арга хэмжээ

13 дугаар зүйл. Гэр бүлийн хүчирхийллийн тухай мэдээлэл

13.1.Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, эмнэлгийн мэргэжилтэн албан үүргээ биелүүлж байх үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн, эсхүл үйлдэгдэж болзошгүй байгаа нь илэрхий болсон тохиолдолд цагдаагийн байгууллага, боломжгүй бол нутгийн захиргааны байгууллагад мэдээлэх үүрэгтэй.
13.2. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн, эсхүл үйлдэгдэж болзошгүй байгаа тухай цагдаагийн буюу нутгийн захиргааны байгууллагад мэдээлж болно.
13.3.Энэ хуулийн 13.1, 13.2 -т заасан этгээд мэдээллээ цахилгаан холбоо, шуудан, мэдээллийн хэрэгслийг ашиглан өгч болно.
13.4.Гэр бүлийн хүчирхийллийн тухай мэдээллийг хүчирхийлэл үйлдэгч, хохирогчийн байнга буюу түр оршин сууж байгаа, эсхүл хүчирхийлэл үйлдэгдсэн газрын, хэрэв хохирогч нь эрүүл мэндийн байгууллага, хамгаалах байранд болон хүчирхийлэл үйлдэгч нь энэ хуулийн 5.1.4 -т заасан албадан сургалт явуулдаг байгууллагад байгаа бол уг байгууллагын оршин байгаа нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага хүлээн авч, энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан арга хэмжээ авна.

14 дүгээр зүйл. Гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох талаархи сум, багийн Засаг даргын үүрэг

14.1.Тухайн харьяалах нутаг дэвсгэртээ сум, багийн Засаг дарга гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох, болзошгүй хүчирхийллээс урьдчилан сэргийлэх талаар дараахь үүрэг хүлээнэ:
14.1.1.хохирогчийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хүчирхийлэл үйлдэгчийг захиргааны байранд дуудан ирүүлж, шаардлага тавих;
14.1.2.шаардлагатай гэж үзвэл хохирогчийн байгаа гэр, орон байрны аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авах, эсхүл боломжтой бол хохирогчийг төрөл, садангийн хүний нь төр хамгаалалтад өгөх;
14.1.3.гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн тухай хохирогч, хүчирхийлэл үйлдэгч болон гэрчээс асууж, тэмдэглэл хөтлөх, шаардлагатай бусад ажиллагаа явуулах.

15 дугаар зүйл.Хохирогчийг хамгаалах арга, түүний нууцыг задруулахгүй байх талаар бусад этгээдийн хүлээх үүрэг

15.1 .Хохирогчийг хамгаалах зорилгоор дараахь аргыг хэрэглэж болно: 15.1.1 .хамгаалах байранд хүргэх;
15.1.2.эцэг, эх, төрөл, садны хүн, эсхүл хамт олны нь түр хамгаалалтад өгөх;
15.1.3.шаардлагатай гэж үзвэл хүүхэд асран хүмүүжүүлэх, эсхүл нийгмийн халамжийн байгууллагад шилжүүлэх;
15.1.4.энэ хуулийн 5.1.5 -д заасан үйлчилгээнд хамруулах.
15.2. Хохирогч нь эрх зүйн асуудлаар хууль зүйн туслалцаа авах, хүчирхийлэл үйлдэгчээс гэрлэлтээ цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, тэжээн тэтгүүлэх, эсхүл хууль тогтоомжийн дагуу эдийн болон эдийн бус гэм хорыг арилгуулахаар нэхэмжлэл гаргах эрхтэй.
15.3.Нийгмийн ажилтан болон энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан этгээд зөвлөгөө өгөх явцдаа итгэмжлэлээр олж мэдсэн зүйлээ бусдад задруулахыг хориглоно.
15.4.Ажил үүргээ гүйцэтгэж байсантай холбоотой эсэхээс үл хамааран хамгаалах байрны байршлын талаар мэдсэн этгээд энэ тухай бусдад задруулахгүй байх үүрэгтэй.

16 дугаар зүйл. Хүчирхийлэл үйлдэгчийн эрхийг хязгаарлах арга хэмжээ

16.1.Хүчирхийлэл үйлдэгчийн эрхийг хязгаарлах зорилгоор дараахь арга хэмжээ авч болно:
16.1.1.тусдаа амьдрахыг даалгах;
16.1.2 хамгаалах байранд, эсхүл энэ хуулийн 15.1.3 -т заасны дагуу өөр газарт байгаа хохирогчтой уулзах болон уулзахаар оролдохыг хориглох;
16.1.3.хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулахыг хориглох;
16.1.4.асрамжиндаа байгаа насанд хүрээгүй хүнтэй харилцахыг түр хориглох;
16.1.5.зан үйлд нөлөөлөх албадан сургалтад хамруулах;
16.1.6.шаардлагатай гэж үзвэл согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг хууль тогтоомжийн дагуу захиргааны журмаар албадан эмчилгээ хийлгэх, эсхүл албадан хөдөлмөрлүүлэх.
16.2.Энэ хуулийн 16.1 -д заасан арга хэмжээ авагдсан этгээд хохирогчийг хуулийн дагуу асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээсээ чөлөөлөгдөхгүй.

17 дугаар зүйл. Хүчирхийлэл үйлдэгчийн эрхийг хязгаарлах арга хэмжээ авах тухай шүүхийн шийдвэр

17.1.Хохирогчийн гомдол, цагдаагийн байгууллагын ажилтны, эсхүл өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлт, түүнд хавсаргасан нотлох баримтыг үндэслэн хүчирхийлэл үйлдэгчийн эрхийг хязгаарлах арга хэмжээ авах тухай шийдвэрийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай7 хуулийн 82.1.8-д заасны дагуу гаргана.
17.2. Хохирогчийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор шүүх нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн тухай гомдол хүлээн авснаас хойш 24 цагийн дотор энэ хуулийн 16.1.1 - 16.1.5 -д заасан арга хэмжээ авах тухай шийдвэр гаргаж болно.
17.3.Энэ хуулийн 16.1 -д заасан хүчирхийлэл үйлдэгчийн эрхийг хязгаарлах арга хэмжээг тухайн нөхцөл байдалд нь тохируулж нэг жил хүртэл хугацаагаар авч болно.
17.4.Талууд энэ хуулийн 17.1 -д заасан шийдвэрт давж заалдах гомдол гаргах эрхтэй. Ийнхүү гомдол гаргасан явдал тухайн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг зогсоох үндэслэл болохгүй.
17.5.Энэ хуулийн 17.1 -д заасан шийдвэр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн талаар захиргааны зөрчлийг хянан шалгах ажиллагаа явуулах, эсхүл эрүүгийн хэрэг үүсгэн шалгах болон иргэний хэрэг хянан шийдвэрлэхэд саад болохгүй.
17.6.Шүүх энэ хуулийн 17.1 -д заасны дагуу шийдвэрээ гаргахдаа дараахь нөхцөл байдлыг харгалзан үзнэ:
17.6.1.хохирогчтой удаа дараа хэрцгий хандсан, заналхийлсэн, хүч хэрэглэсэн;
17.6.2.хүчээр бэлгийн харьцаанд оруулсан буюу оруулахыг завдсан;
17.6.3.хохирогчийг төрөл садан, хамт олноос нь тусгаарлаж, сэтгэл санааны хүнд дарамтад оруулсан;
17.6.4.тэжээн тэтгэх үүргээс санаатайгаар зайлсхийсэн буюу хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учруулж байсан;
17.6.5.согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга буюу удаа дараа хэрэглэж хохирогчийг айдас, түгшүүрт байдалд оруулсан;
17.1.6.гэр бүлийн хүчирхийллийн улмаас энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээдийн хэн нэгний амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учирч болзошгүй байгаа.

18 дугаар зүйл.Хүчирхийлэл үйлдэгчтэй уулзуулах журам

18.1.Шүүхийн шийдвэрт энэ хуулийн 16.1.2, 16.1.4 -т заасан арга хэмжээ тусгагдаагүй бөгөөд уг шийдвэр хүчинтэй байх хугацаанд хохирогч өөрөө буюу насанд хүрээгүй болон иргэний эрх зүйн чадамжгүй хохирогчийн хувьд асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүсэлт гаргасан бол нийгмийн ажилтны зөвшөөрлөөр хүчирхийлэл үйлдэгчтэй уулзуулж болно.
18.2.Шүүхийн шийдвэрт энэ хуулийн 16.1.2, 16.1.4 -т заасан арга хэмжээ тусгагдсан бөгөөд зайлшгүй шаардлагаар насанд хүрээгүй этгээдийг хүчирхийлэл үйлдэгчтэй уулзуулах бол нийгмийн ажилтны зөвшөөрлөөр итгэмжлэгдсэн төлөөлөгчийг байлцуулан уулзуулж болно.
18.3.Энэ хуулийн 18.1, 18.2 -т заасан уулзалтыг цагдаагийн эрх бүхий ажилтан зохион байгуулж болно.

_________________
Үргэлж өөрөө өөртөө л итгэ....


Last edited by Ээгиймаа on Aug.18.10 5:06 pm, edited 1 time in total.

Top
 Profile  
 
PostPosted: Aug.18.10 5:05 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Dec.29.09 11:40 pm
Posts: 1472
Location: ...:::Үргэлж түүнийхээ дэргэд:::...
ТАВДУГААР БҮЛЭГ Бусад зүйл

19 дүгээр зүйл. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

19.1.Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд түүний үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанар, зөрчлийн байдал, учруулсан хохирлын хэмжээг харгалзан хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.

20 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

20.1.Энэ хуулийг 2005 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН



ИХ.ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР

_________________
Үргэлж өөрөө өөртөө л итгэ....


Top
 Profile  
 
PostPosted: Aug.19.10 1:44 am 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Dec.29.09 11:40 pm
Posts: 1472
Location: ...:::Үргэлж түүнийхээ дэргэд:::...
:wd: :wd: :wd: :wd:

_________________
Үргэлж өөрөө өөртөө л итгэ....


Top
 Profile  
 
PostPosted: Aug.24.10 1:51 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.13.08 8:30 pm
Posts: 3158
Location: FuckKkk ..
Ээгиймаа өөрөө хуульч уу

_________________
La Vie Moi Maintenant Je la Nike


Top
 Profile  
 
PostPosted: Aug.27.10 12:07 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Dec.29.09 11:40 pm
Posts: 1472
Location: ...:::Үргэлж түүнийхээ дэргэд:::...
үгүй ээ ... ма гэр бүлийн 2 хүн хуульч юмаа

_________________
Үргэлж өөрөө өөртөө л итгэ....


Top
 Profile  
 
PostPosted: Aug.28.10 1:57 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.13.08 8:30 pm
Posts: 3158
Location: FuckKkk ..
ааан ....

_________________
La Vie Moi Maintenant Je la Nike


Top
 Profile  
 
PostPosted: Aug.28.10 5:51 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Dec.29.09 11:40 pm
Posts: 1472
Location: ...:::Үргэлж түүнийхээ дэргэд:::...
тээл жаал жуул юм хум бдын ...тэгээл найзуудад хэрэг болох бх гэж бодоол

_________________
Үргэлж өөрөө өөртөө л итгэ....


Top
 Profile  
 
Display posts from previous:  Sort by  
Post new topic Reply to topic  [ 40 posts ]  Go to page 1, 2  Next
Энэ сэдэвийг FB зарлах

Who Likes This Topic on Facebook? 


All times are UTC + 8 hours


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  




Copyright Asuult.NET © 2000-2014.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2014 phpBB Group.