#AsuultSambar :

AS is now Mobile! iOS & Android App-г суулгаарай!
It is currently Aug.21.14 6:23 am

All times are UTC + 8 hours


Asuult.NET & Mongolduu.com Facebook Page:




Post new topic Reply to topic  [ 505 posts ]  Go to page Previous  1, 2, 3, 4, 5 ... 20  Next
Author Message
 Post subject:
PostPosted: Jun.17.08 3:18 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Feb.03.08 2:18 pm
Posts: 10048
Huuheddee amid ulger duurailal ni bh heregtei Hun boloh bagaasaa gedeg shuu dee tiim bolohoor bagaas ni l zov hun bolgoj humuujuuleh heregtei
Huuhduud urgelj Yagaad? gej asuudag ene asuult ni hun bolgoniig zalhaadag tegeed hariulahaas tatgalzdag ene mash buruu gesen shuu!
hun yu hiij bgaagaa meddeg bh heregtei tiim uchraas Yagaad? gej asuuh toolond ni tailbarlaj ogch bgarai! :-D


Share on FacebookShare on TwitterShare on RedditShare on TumblrShare on Google+
Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Jun.18.08 12:46 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Feb.22.06 5:16 pm
Posts: 8388
Location: With enough courage, you can do without a reputation.
[font=Microsoft Sans Serif]Za bi neg ym biciy. Huuhdiig minii bodloor hatuu garaar usguud demii baih. 1-rt etseg eheesee daajij, aimhai, hulchgarduu boldog ym shig.

Bi ailiin gants huu l dee. Aaav eej 2 namaig ogt zodoj bgaagui. Tegehdee zodohgui baina geed zagnahgui baij bolohgui. Buh zuiliig ug heleer ni oilguulaad, tegdeg ym ingedeg ym, tiim ym sain, ingevel muu geed oilguulval huuhed gedeg chini ymiig hurdan oilgodog bolhooroo amarhan uhaardag. Harin tomrood dund uydee yvj baihad ni arhi tamhinii hor urshig, ymar huntei naizlah zergiig ni zaagaad yvahad huuhed gaigui ee. Hamgiin gol zuil ni zagnaad ch hamaagui hicheel nomiig ni davtuulj baih heregtei.[/font]

_________________
Гүехэн ус далай болохгүй...


Top
 Profile  
 
PostPosted: Jun.20.08 3:55 pm 
Offline
MadeMoiselle
User avatar

Joined: May.29.06 6:19 pm
Posts: 1448
За дандаа л орос хэл дээрх материал байдаг бусад олон төрлийн гадаад хэлтэй ах эгч ээж аавуудад зориулаад хэдэн юм тавья

Image


Kids\' Crazy Art Concoctions: 50 Mysterious Mixtures for Art & Craft Fun
Зохиогч: Jill Frankel Hauser
Он: 1995
Format: pdf
Хэмжээ: 29,33 MB

Энэ номын зааврын дагуу таны хүүхэд өнгө будгийг хэрэглэх, тэдгээрийг ашиглах сонирхолтой энгийн боловч хөгжилтэй бүтээл хийх боломжтой. 4-өөс дээш насныханд /гэнээ/

Татах

_________________
:f01: Байхгүй :f01:


Top
 Profile  
 
 Post subject: Die Tiere
PostPosted: Jun.20.08 4:26 pm 
Offline
MadeMoiselle
User avatar

Joined: May.29.06 6:19 pm
Posts: 1448
За энэ бол герман хэл суралцаж буй хүүхдүүдэд зориулсан бяцхан өнгөт толь бичиг байна.

Image

Die Tiere
Формат: PDF
Хэмжээ: 7.07 Mb
Хэл: герман

Маленькая детская книжка „Die Tiere“ из серии „Kennst du das?“ цувралын „Die Tiere“ хүүхдийн бяфхан ном нь герман хэлийг эхлэн суралцаж буй хүүхдүүдэд далайн амьтад, араатан болон шувуудын нэрийг өнгөт дүрслэлтэйгээр таниулах зорилготой. /гэнээ/

татах

_________________
:f01: Байхгүй :f01:


Top
 Profile  
 
 Post subject: Dein Koerper
PostPosted: Jun.20.08 4:34 pm 
Offline
MadeMoiselle
User avatar

Joined: May.29.06 6:19 pm
Posts: 1448
Image

Dein Koerper
Формат: PDF
Хэмжээ: 3.99 МВ
хэл: герман

Энэ өмнөх цувралын нэг бөгөөд энэ номонд өнгийн дүрслэлийн тусламжтайгаар биеийн эд эрхтэн, энгийн үйл хөдлөл, нүүрний хувирал, хувцас зэргийг энгийн хялбараар герман хэлээр цээжлэн суралцах боломжтой.

ммм Хүүхдүүдээс гадна герман хэлийг анхлан сурч буй хүмүүс нэг харчихад илүүдэхгүй л юм байна :wink:

Татах

_________________
:f01: Байхгүй :f01:


Top
 Profile  
 
 Post subject: Вундеркинд
PostPosted: Jun.20.08 5:07 pm 
Offline
MadeMoiselle
User avatar

Joined: May.29.06 6:19 pm
Posts: 1448
За энэ их лаг юм байна аа хэхэ
Image
Өлгийнөөс нь эхлэн сод ухаантан төрүүлэх боломж байна. (British English)
хэмжээ: 847Mb
Хэл: Орос/Англи

Хоёр СД бүхий "Wunderkind baby" нь 200 дуутай, анги хэл дээрх презентаци бүхий 6 дээш сартай хүүхдүүдэд зориулсан олон сонирхолтой сэдвээрх 5000 гаруй слайдаас бүрдсэн слайд шоуны цогц юм.

Дээрх презентациуд нь хүүхдийг:
- анх төрөхөөс нь эхлэж англи хэл
- энгийн уншлага болон тоо бодлого
- Дүрс, өнгө, шувуу загас, амьтан ургамлыг таниж ялгах
- машин, онгоц, болон бусад тоног төхөөрөмжийн талаарх техникийн мэдлэг
- Анатоми, хүний үйл хөдлөл, бидний эргэн тойронд болж буй үйл явц, эд зүйлсийн талаарх ярих
-алдартай зураач барималчдын бүтээл, байгалийн гайхамшиг
- Дэлхийн гайхамшиг, хөгжмийн зэмсэг, спортын төрөл, байгалийн үзэгдэл за тэгээд олон төрлийн зүйлсийг танин мэдүүлж суралцуулах юм байна.


За тэгээд энд гуван сайт дээр тавигдсан байгаа бөгөөд та хольж татаж болох юм байна. Ер нь их хөөрхөн зүйл байна шөө

RAPIDSHARE


1-р хэсэг
2-р хэсэг
3-р хэсэг
4-р хэсэг
5-р хэсэг
6-р хэсэг
7-р хэсэг
8-р хэсэг
9-р хэсэг
10-р хэсэг

DEPOSIT

1-р хэсэг
2-р хэсэг
3-р хэсэг
4-р хэсэг
5-р хэсэг
6-р хэсэг
7-р хэсэг
8-р хэсэг
9-р хэсэг
10-р хэсэг

LETITBIT NET Энэ татахад жоохон хэцүү юм шигээ За та нар өөрсдөө үзээрэй

1-р хэсэг
2-р хэсэг
3-р хэсэг
4-р хэсэг
5-р хэсэг
6-р хэсэг
7-р хэсэг
8-р хэсэг
9-р хэсэг
10-р хэсэг

Torrent

_________________
:f01: Байхгүй :f01:


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Jun.25.08 10:35 am 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Mar.12.07 10:02 am
Posts: 572
Saya ungursun buten saind ohindoo usnii gutal avch ugluu. Ih l huurhun ungutei goyo gutal avlaa, ohin ch ih bayarlana daa gej bodood l gertee ireed gutlaa gargaad ohindoo uzuulsen chini ohin maani harin usnii gutal chini iim bish shd geed l guij oroondoo orood nomoo avchirch nadad uzuuleed usnii gutal iim baidiin shd gej avdiin. Tegsen chini nomon deer ni usnii gutal omsood usan deer gishgej baigaa eregtei huuhdiin zurag bnaa. Usnii gutal ni medeej eregtei huhdiinh yum chini engiin l neg gutal. Manai ohiniih bolohoor zuragtai huurhun ulaan gutal :-)
Tegeed l ohindoo tailbarlaj hellee shd. Nomon deerh ni bolohoor eregtei huuhdiinh. Eejiinh ni avsan ni ohiniih bolohoor arai oor bainaa gej hellee shd. Tegeed ohin ch oilgood usnii gutlaa omsood gadaa boroond garch us tuulj baahan guij ih l hugjiltei baisan. Orj ireed l gutlaa ugaagaad l.
Ohin mini bayarlaj l baival bi ih bayartai baidiin.


Top
 Profile  
 
 Post subject: handmade
PostPosted: Jun.26.08 4:54 pm 
Offline
MadeMoiselle
User avatar

Joined: May.29.06 6:19 pm
Posts: 1448
За ингээд ээж гэлтгүй охид бүсгүйчүүд нэг сөхөөд үзчихэд гэмгүй сэтгүүл оруулья
Image

Ручная работа - энэхүү сэтгүүл нь өөрийн давтагдашгүй стилийг бий болгох хүсэлтэй хүмүүст зориулав гэнээ. Ер нь ээж болчихоороо бүсгүйчүүл янз бүрийн handmade хийх сонирхолтой болчихдог юм шиг ээ :lol:

Нэр: Ручная работа №12 (64) 2008 оны 6-р сар
Формат: DJVU
Файлын хэмжээ: 8.39 Мб
Хуудасны тоо: 29
Чанар: дундаж
Хэл: Орос

Энэхүү сэтгүүл нь хувцас болон жижиг эдлэлээ хэрхэн чимэх, дахин давтагдашгүй шийдэл бүхий өөрийн гараар хийсэн бэлэг бэлтгэх санааг танд өгнө. /гэнээ/

Татах
Толь

_________________
:f01: Байхгүй :f01:


Top
 Profile  
 
 Post subject: Буддаг ном
PostPosted: Jun.26.08 5:33 pm 
Offline
MadeMoiselle
User avatar

Joined: May.29.06 6:19 pm
Posts: 1448
Image

3-5 настай хүүхдүүдэд зориулсан буддаг ном. Гадуур байдаг номтой л ижил :razz: Уг нь наадаг зураг энэ тэртэй Даанч виртуаль ертөнцөд тэр нь боломжгүй хэхэ Хөөрхөн хэрэм ч юм уу туулай ч юм уу амьтдын зураг :wink:
Зураач: Гончарова
Чанар: өндөр
Хэвлэсэн он: 2006
Хуудасны тоо: 12
Файлын хэмжээ, мб: 4
ФОРМАТ: djvu

Татах
Толь

_________________
:f01: Байхгүй :f01:


Top
 Profile  
 
 Post subject: тасархай чих
PostPosted: Jun.26.08 5:39 pm 
Offline
MadeMoiselle
User avatar

Joined: May.29.06 6:19 pm
Posts: 1448
Лыкова И.А. Рваное ухо, бумажный хвост.

Image

Энэ ёстой хөөрхөн ном Өнгийн цаасаар элдэв төрлийн амьтан хийх тухай.
Зохиогч: Лыкова И.А.
Цуврал: Мастерилка (5-12)
Он: 2007
Хуудасны тоо: 19
Формат: pdf
Хэмжээ: 9,77Мб

Ойн бүх амьтдын чих нь тасарсан байжээ. Санаа зоволтгүй...тэднийг өвтгөөгүй. Учир нь энэхүү ойн амьтад бүгд цаасаар хийгдсэн юм. Тиймээс хэсэгхэн цаас аваад хэрэм туулай шувуудыг өөрсдөө хийцгээе. Өнгөтөөр зааврыг дэс дарааллын дагуу тодорхой үзүүлсэн байгаа. /гэнээ/

Татах

_________________
:f01: Байхгүй :f01:


Top
 Profile  
 
PostPosted: Jun.26.08 6:56 pm 
Offline
MadeMoiselle
User avatar

Joined: May.29.06 6:19 pm
Posts: 1448
Дээрх цувралын нэг нь

Image

Зохиогч: Репьев С.А.
Цуврал: Мастерилка (5-12)
Он: 2005
Хуудасны тоо: 19
Формат: pdf
Хэмжээ: 9Мб

Хуучин зүйлсээр ч мөн хаа ч байхгүй цоо шинэ зүйлийг хийж болдог юм шүү. Ингээд энэхүү номны тусламжтайгаар шинэ тоглоом хийцгээе. Өдөр тутмын амьдралд байж л байдаг сүү, тараг, йогуртын хоосон хайрцаг эргэн тойронд чинь байна уу. Ингээд тэрхүү хайрцагуудыг цуглуулаад хайчаар зэвсэглэн, ширээн дээрээ скоч бэлтгээд энэхүү номыг нээгээрэй. Тоглоом хийх нь ямар зугаатай ажил болохыг таны хүү охин, хөөрхөн бяцхан дүү нар чинь мэдэх болно. Зүгээр ч нэг дэлгүүрээс авсан тоглоом биш өөрийн гараар хийсэн тэгээд бүр хөдөлдөг тоглоом түүнд баяр хөөрийг бэлэглэх болно. /гэнээ/

Татах

_________________
:f01: Байхгүй :f01:


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Jun.26.08 8:21 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Apr.03.06 2:29 pm
Posts: 12324
Location: Өөрийнхөө ертөнцөд, өөрийнхөө дүрмээр
Huuhdiinhee sonirhold taarsan zuiliig ni hiilgej, aviyasiig ni hogjuulj bh heregtei gj bodjiino. Huuhed chin yund sonirholtoi bgaag medehed chin tus bolj magad. :wd:

_________________
One in a lifetime


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Jun.26.08 8:23 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Apr.03.06 2:29 pm
Posts: 12324
Location: Өөрийнхөө ертөнцөд, өөрийнхөө дүрмээр
Оюун ухааны хэлбэрүүд
Харвардын их сургуулийн профессор Ховард Гарднерын хүүхэд бүрийн онцлог ялгаан дээр тулгуурлан гаргасан судалгаанаас харахад 8 төрлийн оюун ухаан байдаг ажээ. Эдгээр нь:

1. Үг ярианы буюу хэлний ухаан
Ярих, бичихдээ хэлц үгийг яруу, ухаалгаар хэрэглэх чадвар. Ийм хүүхэд үгийн баялаг сайтай, үлгэр түүх онигоо ярих, ном унших, үгийн сүлжээ бөглөх, оньсого таах, үгэн тоглоом тоглох дуртай байдаг.

2. Логикийн буюу тооны ухаан
Юмны учир шалтгааныг олох болон үр дүнгийн холбоог тогтоох чадвар. Ийм хүүхэд ой тогтоолт сайтай, бүхий л зүйлийг хэрхэн ажилладгийг сонирхон асуудаг, математикийн хичээл болон сэтгэхүйн тоглоомонд дуртай байдаг.

3. Харааны болон орон зайн ухаан
Эргэн тойрныхоо биетийг санаандаа амилуулан харах чадвар. Ийм хүүхэд мөрөөдөх, зураг зурах, дүрслэх, эвлүүлдэг дүрс болон тоглоомонд дуртай байдаг.

4. Биеийн эвслийн болон кинестетикийн ухаан
Бүжиг, жүжиг, нүүрний хувьсал зэргийн чадвар. Ийм хүүхэд маш хөдөлгөөнтэй, бусдын хөдөлгөөнийг чадварлаг дуурайдаг, гүйж харайх, сийлэх, юм оёх сүлжих дуртай байдаг.

5. Хөгжмийн болон хэмнэлийн оюун ухаан
Ийм хүүхэд сонсгол сайтай, хөгжим сонсох, дуу дуулах, хөгжмийн зэмсгээр тоглох дуртай байдаг.

6. Харилцааны болон олон нийтийн ухаан
Бусдыг ойлгох чадвар. Ийм хүүхэд лидер шинж чанартай, найз нөхдийнхөө дунд хамгийн их нөлөөтэй, олон нийтийн ажилд оролцох дуртай, секц дугуйланд хамрагддаг, бусдад санаа тавьдаг байдаг.

7. Дотоод ухаан
Өөрийгөө удирдан чиглүүлэх, танин мэдэх чадвар. Ийм хүүхэд бие даасан, өөрөө өөртөө эзэн, сонирхдог зүйлийнхээ талаар бусдад ярих дургүй, ихэвчлэх ганцаараа ажиллаж тоглох дуртай байдаг. Хүмүүс тэднийг дуугүй хүүхэд гэнэ.

8. Байгалийн ухаан
Хорхой шавьж, амьтад, газар хөдлөлт зэрэг байгальтай холбоотой зүйлсийг сонирхдог.

_________________
One in a lifetime


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Jun.26.08 8:56 pm 
Offline
MadeMoiselle
User avatar

Joined: May.29.06 6:19 pm
Posts: 1448
Casper. wrote:
djvu файлыг ямар программаар нээдэг юмбэ Иркээ?


Зөндөө олон янзын про байдаг юм шиг байна лээ Би үүгээр нээж үздэг юм. Татах

_________________
:f01: Байхгүй :f01:


Top
 Profile  
 
 Post subject: бяцхануудад
PostPosted: Jun.28.08 12:26 pm 
Offline
MadeMoiselle
User avatar

Joined: May.29.06 6:19 pm
Posts: 1448
За энэ үнэхээр хөөрхөн номнууд Тэгээд бүр зөвхөн 1-3 настай бяцхан хөөрхөнүүдэд л зориулсан түүвэр байгаа юм. Орос хэлтэй ээж аавууд ттаж ааваад зааврыг нь сайтар уншаад хүүхэдтэйгээ тоглоорой. Надад тэр хуруугаараа үлгэр ярьж өгөх, чимээгээр дүрс таниулах энэ тэр нь их таалагдсан. :hi:

Image

Нэр: Хамгийн буяцхануудад зориулсан номууд ( 1-3 настнууд)
Формат: DJVU, JPEG
хэмжээ:13.4 mb


Татах
Толь

_________________
:f01: Байхгүй :f01:


Top
 Profile  
 
 Post subject: Самолетики
PostPosted: Jun.28.08 12:34 pm 
Offline
MadeMoiselle
User avatar

Joined: May.29.06 6:19 pm
Posts: 1448
Бяцхан онгоцнууд /ямар онгоцхонууд гэлтэй биш :razz: Бага насны хүүхдүүдэд

Image

Орчин үеийг онгоцгүйгээр төсөөлөхийн аргагүй. гэхдээ тэд нэгэ цагт үлгэр, мөрөөдөл байсан шүү дээ.
Бидний амьдралд онгоц гарч ирснээр хүүхдүүдийн хийх дуртай зүйлсийн тоонд онгоцны загвар орж ирсэн билээ. Энэ номноос та тэдгээрийн заримтай нь танилцах болно. Бүгд нисдэг гэхдээ хоорондоо адилгүйгээр /гэнээ :razz: /

Ер нь хараад байхад Монголын өнөөгийн нийгэмд хүүхдүүдэд зохион бүтээх авьяасаа хөгжүүлэх боломж хомс байгаа юм шигээ. Гарч байгаа хүүхдийн ном зохиол хүртэл үлгэр будахаас цаашгүй. Эсвэл IQ Нэг иймэрхүү ном товхимолууд үгүйлэгдэж буй мэт хэхэ


Татах
Толь

_________________
:f01: Байхгүй :f01:


Top
 Profile  
 
PostPosted: Jun.30.08 10:34 pm 
Offline
MadeMoiselle
User avatar

Joined: May.29.06 6:19 pm
Posts: 1448
За нэг янзтай том юм оруулчихья Хэрэгтэй сонирхдог хүнд бол хөөрхөн л эд бололтой

Classical Baby: Music, Art & Dance Сонгодог урлагт хүүхдээ сургах иж бүрдэл

Image
HBO компаний оргиналь энэхүү программ нь хүүхдийг сонгодог хөгжим, уран зураг, бүжгийн урлагтай өөрөөр хэлбэл бүжгийн хөдөлгөөн, дүрсний хувирал, өнгө будаг зэргийг хөгжилтэй амьтдын тусламжтайгаар дэлхийн алдарт хөгжмийн зохиолчид Чайковский, Бах, Штраусс, Пуччини, Дебюсси, Сати и Эллингтона нарын аялгуун дээр танилцуулах болно. 3 цаг үргэлжлэх программ нь хүүхэд болон насанд хүрсэн хүмүүсийн сэтгэлийг ч хөдөлгөх болно.

Classical Baby - сонгодог загвар бүхий 3 видео кино нь бүжиг, уран зураг хөгжимийг мэдрүүлнэ.
Image
Томчуул өөрийн хүүхэдтэйгээ урлагийн талаарх сэтгэгдэлээ хуваалцах боломжтой. Кино нь тод өнгө, алдартай аялгуу, амьтдаар дүүрэн байгаа.
Image
"The Music Show" -нь Бах, Моцарт, Вилл, Лобос и Барток зэрэг алдартай хөгжмийн зохиолчидын бүтээлтэй танилцуулж сонгодог урлаг, хөгжмийн оркестрийн төрөл бүрийн тоглолтыг хүүхдэд таниулах болно.
Image
"The Art Show" -нь Моне, Бункер и Дегас зэрэг уран бүтээлчдийн урлагийн гайхамшигт бүтээлийг хүүхдэд танилцуулна. Үүнд МЭӨ 2500 аас манай эриний 20 зуун хүртэлх уран барималуудыг мөн багтаасан.
Image
"The Dance Show" нь хүүхдэд бүжгийн гайхалтай ертөнцийг нээх болно. (Баланчине, Роббинс, и Пилоболус) Энд тугал, усны үхэр хүртэл бүжиглэх болно.
Image
Нэр:Classical Baby
Төрөл: 6 сартайгаас 4 нас хүртэлх хүүхдийн сургалтын материал
Хэсэг бүрийн үргэлжлэх хугацаа: ~ 28мин.
гаргасан он: 2005
гурван хэсгийн нийт хэмжээ: 870 МБ
Video: 720x544 (1.32:1), 29.970 fps, XviD 1.1 beta 1 (build 3Cool ~1166 kbps avg, 0.10 bit/pixel
Audio: 48 kHz, MPEG Layer 3, 2 ch, ~119.22 kbps avg

Татах
Classical_baby_Art_show
1-р хэсэг
2-р хэсэг
3-р хэсэг
Classical_baby_Dance_show
4-р хэсэг
5-р хэсэг
6-р хэсэг
7-р хэсэг
Classical_baby_Music_show
8-р хэсэг
9-р хэсэг
10-р хэсэг
11-р хэсэг

_________________
:f01: Байхгүй :f01:


Top
 Profile  
 
PostPosted: Jul.15.08 6:17 pm 
Offline
MadeMoiselle
User avatar

Joined: May.29.06 6:19 pm
Posts: 1448
Ингээд Харнүдэнгийн болон бусад зураг зурж сурч буй хөөрхөн жаалуудад зориулаад зургийн дадал зуршил олгох ганц нэг ном хийе.

Бага насныханд зориулсан зургийн хичээл
Image

Чанар: сайн
Хэвлэлийн газар: РОСМЭН
Хуудсын тоо : 97
Файлын хэмжээ, мб: 3,6
ФОРМАТ: djvu
Татах
Толь

_________________
:f01: Байхгүй :f01:


Top
 Profile  
 
PostPosted: Jul.15.08 6:25 pm 
Offline
MadeMoiselle
User avatar

Joined: May.29.06 6:19 pm
Posts: 1448
Би зурж чадна

Image

Нэр: Я умею рисовать
Хэвлэлийн газар: Белфакс
Цуврал: Смотри и делай
Формат: DJVU
Хуудсын тоо : 32
Хэмжээ: 2,44 Mb

Хүүхэдтэйгээ хамт зурцгаая

Энэхүү ном нь хүүхдэд зориулсан энгийн боловч сонирхолтой даалгавруудыг агуулсан байгаа. ойлгомтой тайлбар болон зургууд нь бага насны хүүхдийн ч зурах ажлыг нь хөнгөвчилж өгнө. /гэнээ/ хэхэ Сая өөрөө харсан чинь сургуулийн дунд ангийн хүүхдүүд л хийхээр харагдаад байх юм. Жоохон чадвар шаардсан зургууд бололтой. Гэхдээ хүүхдийн зурах чадвар ямар байдгыг би мэдэхгүй болохоор андуурч байж болох юм Та нар татаж аваад сонирхоорой Угаасаа жоохон файл ш дээ.

Татах
Толь

_________________
:f01: Байхгүй :f01:


Top
 Profile  
 
PostPosted: Jul.15.08 6:53 pm 
Offline
MadeMoiselle
User avatar

Joined: May.29.06 6:19 pm
Posts: 1448
За энэ их хөөрхөн сургуулийн өмнөх насныханд зориулсан тестийн эмэхтгэл маягийн юм байгаа юм. Бага насны хүүхэдтэй болон дүүтэй гишүүд үүнийг заавал татаж аваад тэдэнд баяр хөөр, хөгжилтэй дасгал хийн сэтгэн бодох чадвараа сэргээх боломж олгоорой :razz:

Fisher Price "Learning Fun"Preschool 1"

Image

Татах

Fisher Price "Learning Fun"Preschool 2"

Image


Татах

Хэл: Англи
Чанар: дунд
Хэмжээ: 5582 KB, 5466 KB

_________________
:f01: Байхгүй :f01:


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Jul.16.08 3:03 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Mar.12.07 10:02 am
Posts: 572
Bayarlalaa. Ih taalagdlaa. Harin "Learning Fun"Preschool 2" -g tataj avch chadsangui. Bolohgui baih shig baih yum. "Learning Fun"Preschool 1" bolon Zurgiini hicheeliig tatsan. Oroi ohin deeree ochihdoo zarimiig ni hevleed avaad ochinoo. Ohin zuslan garsan. Bid 2 bie bienee sanaad l bainga utsaar yariad l. Eejee bi tan deer yavaad ochinoo geed l yaridiin, neeh huurhun.
Ertuud manai ohin minii nudiig haraad l huruugaa nuden deeguur guilgeed baisnaa shireendee suugaad shuud l nud zursan. Nud ni sormuustai shuu bas :-) Odoo olon yum zurj chaddag bolj baigaa. Solongond ih durtai. Usan budgaaraa solongo zurdiin.


Top
 Profile  
 
PostPosted: Jul.17.08 12:32 pm 
Offline
MadeMoiselle
User avatar

Joined: May.29.06 6:19 pm
Posts: 1448
Хүүхэд ер нь эгдүүтэй юм аа. Тнай хүүхдэд эрүүл энх аз жаргал хүсье
Тэр 2-р файл татаж авч болж л байна даа. Чи дахиад оролдоод үзээрэй

Ингээд зургийн бас нэгэн ном

Image

Энэхүү ном нь хүүхдийг эрт багаас нь буюу 1-3 настайгаас нь эхлэн ажиллаж эхлэх боломжтой учраас их онцлог, ач холбогдолтой юм аа. Энэ бага балчир насандаа хүүхдийн ой ухаанд хамгийн чухал үе шатууд явагдаж байдаг бөгөөд хүлээн авч, суралцах чадвар нь өндөр байдаг учраас зурах авьяас нь тодрон илрэх боломжтой. Тэд бага насандаа хүрээлэн буй орчиныг танин мэдэж байдаг учраас насанд хүрэгсэдийн байнгийн анхаарал халамж, харилцан үйлдэл их хэрэгтэй. /гэнээ /

Зохиогч: Жукова Олеся Станиславовна.
Нэр: Учимся рисовать.
Цуврал: Обучение с пеленок
хэвлэлийн газар: СПб.: ОНИКС,
Хуудсын тоо - 20.
ISBN: 5-488-00468-8
Формат: pdf.
Хэмжээ: 2,15 МБ.


татах
толь

_________________
:f01: Байхгүй :f01:


Top
 Profile  
 
 Post subject: би зурж сурна
PostPosted: Jul.17.08 12:44 pm 
Offline
MadeMoiselle
User avatar

Joined: May.29.06 6:19 pm
Posts: 1448
Дээрх цувралын дараагийн буюу арай том сургуулийн өмнөх насныханд зориулсан ном нь

Image

Энэхүү ном нь сургуулийн өмнөх насныхныг тоглоомыг аргаар сонирхолтой аргаар сурах дадал олгох зориулалттай ном юм. хөгжилтэй түүх тэдээгрийн баатрууд нь хүүхдийн мэдлэгийн хүрээг тэлээд зогсохгүй тэдний зурах сэдвээ сонгоход дөхөм болно. Сонирхолтой даалгаваруудыг тохирох зааврын дагуу гүйцэтгэснээр хүүхэд элдэв төрлийн дүрсүүдтэй танилцах боломжтой. Энэхүү ном нь эцэг эхчүүд, сурган хүмүүжүүлэгчдэд, зургийн багш нарт зориулагдсан.

Цуврал: Обучение с пеленок.
Хуудсын тоо: 18
Формат: PDF0.35 Mb

За энэ файлыг гого дээр тавилаа.
татах гого

_________________
:f01: Байхгүй :f01:


Top
 Profile  
 
 Post subject: Happy Baby.
PostPosted: Jul.17.08 6:38 pm 
Offline
MadeMoiselle
User avatar

Joined: May.29.06 6:19 pm
Posts: 1448
Шинэхэн төрсөн нярайд зориулсан хөгжим.
Image

Хүүхдүүд эхийн хэвлийд байхдаа төрөхөөсөө хэдэн сарын өмнөөс сонсох чадвартай болдог. Тиймээс хүүхдээ хөгжмийн сонсголтой болох ажил түүнийг хэвлийдээ бойжиж эхэлсэн тэр л мөчөөс эхлэх ёстой. Энэхүү цомогт хэвлийдээ байгаа бяцхан үрсд зориулсан сайн сайхан цэцэн ухааныг багтаасан чанартай аяс багтсан бөгөөд Happy baby цувралын хамгийн уянгалаг дуунууд орсон байгаа.
Гол зорилго нь тод сонсгол бүхий намуун тайван орчиныг хүүхдийн эргэн тойронд бүрдүүлэх юм аа. /гэнээ/ :wink:

Он: 2005
Үйлдвэрлэгч: ТМЕ/Правительство звука
Цуврал: Happy Baby
Формат: mp3
Чанар: 192 kbps
Дуугаралтын хугацаа: 39:43
Хэмжээ: 54.29 Мб

Трэклист:
1. Сарны туяанд
2.Би чамд яг л чи надад хайртай шиг хайртай
3.Бүх л сайхан морьхонууд
4.Бүүвэйн
5.Бүүвэй бүүвэй
6.Вальс
7.Шенандо
8.Рондо
9. Ногоохон бээлий
10.Аве Мария
11.Унтаарай
12.Бүх л шөнийн туршид


Татах
толь

_________________
:f01: Байхгүй :f01:


Top
 Profile  
 
PostPosted: Aug.16.08 11:46 am 
Offline
Earth scientist *
User avatar

Joined: Oct.29.02 5:59 am
Posts: 5609
Location: Дэлхий судлал: Гeологи, газарзүй, байгал орчин дэд форумд
Huuhedtei holbootoi buh asuudlaar ene sedevt handaj bolno :hi:
Aavuud, eejuud, surgan humuujuulegchidiig end idevhitei oroltsoosoi gej husch bn :hi: Asuuval hariulya bas amidraliin turshlgaasaa negtgetsgeeye



Эрэгтэй хvvхдийг яаж хvмvvжvvлж хvн болгох вэ
Huuhdee hugjuuleh ni
zereg tustei sedvuudiig sonirhoj boloh yum.


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Aug.26.08 5:09 pm 
Offline
foRuMer
<font color=#000099>foRuMer</font>
User avatar

Joined: Oct.25.05 1:21 pm
Posts: 7445
Location: Wherever
Бас эндээс олж магад шүү.

[hr]

toglohiin orond asuuh yum baival asuuhgui yu :wink:

[hr]

Тэгүүл хэзээ яаж хүүхэд хийхүү? Хурдалку бол болку нь :mrgreen:

_________________
full


Top
 Profile  
 
Display posts from previous:  Sort by  
Post new topic Reply to topic  [ 505 posts ]  Go to page Previous  1, 2, 3, 4, 5 ... 20  Next
Энэ сэдэвийг FB зарлах

Who Likes This Topic on Facebook? 


All times are UTC + 8 hours


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  




Copyright Asuult.NET © 2000-2014.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2014 phpBB Group.