#AsuultSambar :

AS is now Mobile! iOS & Android App-г суулгаарай!
It is currently Aug.30.14 6:11 pm

All times are UTC + 8 hours


Asuult.NET & Mongolduu.com Facebook Page:




Post new topic Reply to topic  [ 156 posts ]  Go to page Previous  1, 2, 3, 4, 5, 6  Next
Author Message
PostPosted: Nov.13.08 12:54 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: Aug.11.08 4:24 pm
Posts: 712
Location: Толгойгоо ажиллуул
мэргэжил мөнөөс мөн.

_________________
Тэвчээрийн дор алт тунарна


Share on FacebookShare on TwitterShare on RedditShare on TumblrShare on Google+
Top
 Profile  
 
 Post subject: Re: .
PostPosted: Nov.16.08 3:44 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Aug.05.06 6:33 pm
Posts: 2043
Here. wrote:
peacesteady wrote:
"Толгодын цаана ингэн тэмээ буйлна" гэснийг нэг нөхөр "Жижиг уулын цаана эм тэмээ орилно" гэж орчуулсан байх жишээний

Ёооёо, татаачих юм байна даа. Гэхдээ утга нь арай алдагдаагүй л байна :razz:


Нээрэн үүнийг яаж орчуулах вэ? Та нар юу гэж бодож байна?

_________________
http://kakadumn.blogspot.com


Top
 Profile  
 
PostPosted: Nov.16.08 7:02 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Mar.28.08 8:20 pm
Posts: 2265
Location: everything seems so boring...
The camel yelling behind the hill... :hihi:

_________________
be a good biatch


Top
 Profile  
 
PostPosted: Nov.17.08 11:26 am 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: May.09.06 1:11 pm
Posts: 10235
Location: If I were to rearrange the alphabet, I'd put, 'U' and 'I' together.
мэргэжил гэхдээ маш сайн хэлээ мэджийж төгсөх хэрэгтэй ихэнхи нь ямар ч ур чадвар байхгүй шд манай орчуулагчаар төгсөж байгаа хүмүүс бол


Top
 Profile  
 
PostPosted: Nov.17.08 12:24 pm 
Offline
foRuMer
<font color=#000099>foRuMer</font>
User avatar

Joined: Oct.25.05 1:21 pm
Posts: 7445
Location: Wherever
Мэргэжил байлгүй яахавдээ Надад хааяа мэргэжилээрээ тусалчих хүн байвал яахуу мсжртээ the_cool_org@yahoo.com шууд нэмээрэй. Хүлээж байя

_________________
full


Top
 Profile  
 
PostPosted: Nov.17.08 12:30 pm 
Offline
foRuMer
<font color=#000099>foRuMer</font>
User avatar

Joined: Oct.25.05 1:21 pm
Posts: 7445
Location: Wherever
ice_girl wrote:
cool_XXX wrote:
Мэргэжил байлгүй яахавдээ Надад хааяа мэргэжилээрээ тусалчих хүн байвал яахуу мсжртээ the_cool_org@yahoo.com шууд нэмээрэй. Хүлээж байя

ymar heleer

Just english :wink:

_________________
full


Top
 Profile  
 
PostPosted: Nov.17.08 3:49 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.21.05 11:07 am
Posts: 11423
Location: Хонгилийн үзүүрт гэрэл байх авч Харанхуй дунд хайр даан ч алга
prettymn wrote:
The camel yelling behind the hill... :hihi:

jijighen uuliin tsaana emegtei temee uilne gej heleh geed baina uu



but tolgodiin tsaana temee ori duu tavina


Top
 Profile  
 
PostPosted: Nov.17.08 4:21 pm 
Offline
Powered by Asuult Sambar

Joined: Sep.29.08 1:49 pm
Posts: 10086
toromu wrote:
prettymn wrote:
The camel yelling behind the hill... :hihi:

jijighen uuliin tsaana emegtei temee uilne gej heleh geed baina uu



but tolgodiin tsaana temee ori duu tavina


"Толгодын цаана ингэн тэмээ буйлна" eniig english bolgoson n!
dalimduulaad メスのらくだが山の向こうに鳴くjpnese :imhappy: :wahaha: (バカらしい :hehe: )

_________________
70% b****


Top
 Profile  
 
PostPosted: Nov.17.08 4:22 pm 
Offline
Powered by Asuult Sambar

Joined: Sep.29.08 1:49 pm
Posts: 10086
toromu wrote:
inged end orchuulagchidiin turshlaga sudlah gazar gej bodson ymsan

umnuh huudasnuud deer gants 2 goyo yumnuud bn lee! umshimz

_________________
70% b****


Top
 Profile  
 
 Post subject: Re:
PostPosted: Nov.17.08 4:29 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
User avatar

Joined: Jan.08.06 6:13 pm
Posts: 80
Shougy. wrote:
Nogoo mergejil gehed hetsuu gd bdag mergejliinhen bshd... :|

uguiee zarim garuud l zui yosoor n surj chadku mergeljil ch bish yuch bish met chamaig iim dugnelt gargahad hurgeed bga bolhoos
zugeer 1 oir zuuriin zuuljchdin orchuulga tuduu bol mergejil ghd hetsuu hrn tsaashlad bichgin orchuulga ntr gd yavuul mergejler barku hetsuu mergejilde orno bh shu


Top
 Profile  
 
PostPosted: Nov.21.08 10:34 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Jul.30.03 8:17 pm
Posts: 10157
Та нар ямархуу үнэ тарифаар орчуулага хийдэг вэ? англи-монгол руу. Дэлгэрэнгүй байвал сайн бна.


Top
 Profile  
 
PostPosted: Nov.30.08 2:05 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Aug.05.06 6:33 pm
Posts: 2043
Б.Галаарид (http://galaarid.blogspot.com)
Залуу орчуулагчид өгөх зөвлөгөө

Саяхан нэг залуу орчуулагч орчуулж буй номынхоо хэсгээс үзүүлж зөвлөгөө авах үед хэлсэн зүйлээ тэр чигээр нь дор тавив. Бусад хүмүүст ч хэрэг болох нь юуны магад.

Орчуулгын талаар саналаа хэлэхэд

Баяр хүргэж, амжилт хүсье. Тун дажгүй орчуулга болсон байна.

Ганц нэг газар үгийн байрлал буруу байна. Ж нь: хоёр бага оврын фургон гэснийг бага оврын хоёр фургон гэх нь зүйтэй.

Зөв бичгийн дүрмийн хувьд эр, эм үгийн “ы” , “ий” –г буруу хэрэглэх дутагдал давтагдаж байна. Мөн “ь”–ийн байх, байхгүй газрыг нь хольж хутгажээ. Гэхдээ энэ бол сүртэй юм бишээ. Редактор тэртэй тэргүй засчихна.

Ер нь нэгэнт орчуулаад эх хэл дээрээ буулгачихсан текстээ 2-3 удаа гүйлгэн уншиж, үгийн эргэлтүүдээ сайтар нягтлах нь зүгээр байдаг. Өө сэв нь дарагдсан текст уншихад аяндаа урсаад явчихдаг бол өө сэвтэй нь болохоор нэг л явж өгдөггүй шүү дээ. Тэгэнгүүт нь тогтож сайтар ажигла. Үг бүрийг нь амандаа хэлэн анхааралтай унш. Тэр үед чинь “хүмүүс тийм амархан шинэ боломж олддоггүйг” гэснийг “хүмүүст шинэ боломж тийм амархан олддоггүйг” гээд засчихвал дээр ч юмуу гэсэн бодол аяндаа орж ирэх вий. Эхнийх нь амархан шинэ боломж гэсэн санаа, хоёр дахь нь шинэ боломж амархан олдоггүй гэсэн санаа байгаа биз?

Өөрийн чинь орчуулж буйтай адил хэлбэрийн бичлэгтэй номыг орчуулахад шинэ орчуулагчдын гаргадаг хамгийн том алдаа нь тэр тэгж хэлснээ тэгж хэлэв гэж товчхонд нь томъёолж болох хэсгүүд байдаг. Ж нь: “Аутсорсинг бол дэлхий дээр болж байгаа энэ нүсэр зүйлийн ердөө ганцхан хэмжигдэхүүн юм” хэмээн Нилекани тайлбарлаад... гээд цааш явахад тухайн хэлний (эх текстийн) онцлогт баригдаад өгүүлбэрээ төгсгөлгүй орхих нь элбэг байдаг. Өөрөөр хэлбэл чи эх текстийг бүрэн орчуулчихсан байдаг. Гэтэл монгол хэл дээр нөгөө өгүүлбэр, хэсэг чинь бүрэн төгсөөгүй мэт болчих нь бий. Энэ нь дараахь өгүүлбэртэй адил алдаа юм. “Чи бол сайн оюутан” гэж багш хэлээд “Гэхдээ чи үүндээ тайвширч болохгүй”. Энд ердөө “гэлээ, хэмээлээ, гэж хэлэв, гэж өгүүлэв” гэсэн төгсгөл нь дутагдаад буй хэрэг.

Энэ мэтийг анзааран засчихад чиний орчуулга тун дажгүй болох нь ээ. Амжилт хүсье.

2-р бичлэг

Үгчилж орчуулах уу, утгачилж орчуулах уу? Аль нь дээр вэ гэж нэгэн нөхөр маань надад хандан асуужээ. Аль алинд нь давуу ба сул тал бий. "Алтан загасны үлгэр"-ийг Ц.Дамдинсүрэн гуай үгчлээгүй ч ямар гайхамшигтай боллоо? Гэхдээ эх зохиолынхоо онцлогийг хадгалж өөр хэлэнд буулгана гэдэг тун адармаатай, бас хорхой их хүргэдэг ажил л даа.Гайгүй хийвэл гайгүй орчуулга болно. Гайтай хийвэл хөөтэй оршуулга болно. Манайд орчуулахуйн урлагийн төлөө санаа тавьж, үлгэр үзүүлж байсан хамгийн том төлөөлөгч нь Бямбын Ринчен гуай. Түүний "Эх хэлээ энхрийлж, үгний боловсролыг эрхэмлэе", "Марк Твений минь махыг нь идэж дээ", "Шүлэг орчуулах эрдэм", "Энэтхэг яруу найргийн амт үнэрийг үлдээхсэн гэж..." гэхчлэн олон өгүүллийг манай мундаг орчуулагчдын нэг Г.Аким гуай 1991 онд эмхтгэн "Марк Твений минь махыг нь идэж дээ..." нэртэйгээр хэвлүүлсэн нь одоо хуучин номын дэлгүүрт хямдхан зарагдаж байна лээ. Гадаад хэлний боловсрол нэмэгдсэн, хэрэглээ ихэссэн, орчуулга хийхийг хүсэгчид олширсон энэ цаг үед хамгийн үнэтэй номын л нэг байх учиртай юмсан. Орчуулга, ялангуяа уран сайхны орчуулга хийх гэж байгаа залуус минь энэ номыг хэрэг болгоод нэг умшчихаарай. Саруул-Эрдэнийн сая гаргасан "Сонирхолтой хэл шинжлэл" номыг бас харчихаарай. Сайн сайн орчуулгуудыг эх зохиолтой нь тулгаж үзэх ч бас зүгээр л байдаг. Үүнээс гадна эх хэлнийхээ мэдлэгийг сайжруулахын төлөө хичээгээрэй. Монгол хэлээ мэдэхгүй байж орчуулга хийх гэх нь мохоо хутгаар яс сийлэх гэж оролдохтой л адил юм болно. Ялангуяа аль ч хэлний өвөрмөц хэллэг, хэлц үгнүүд, хар ярианы хэллэгийг сайн судлахгүй бол хол явахгүй. Оросоор как сельдей в бочке гэснийг монголоор үгчилж орчуулах уу, эсвэл бөгс эргэх зайгүй гэх үү, долгая песня гэснийг үгчлэх үү, нас гүйцэхгүй,туулж дуусахгүй зэргээр буулгах уу гэдэг бодох л асуудал. Түүнээс гадна тухайн зохиолын онцлогийг нь хадгалах гэдэг том ажил бий.Энэ л шалтгаан Шукшины өгүүллэгүүдийг монгол хэлнээ буулгахад хүндрэл учруулсаар өдий хүрч байх шиг... Эцэст нь Б.Ринчен абугайн нэгэн шүлгийг эрхэм орчуулагч танд сонирхуулъя.

ЭТГЭЭД ХЭЛ
Үг нь монгол, өгүүлбэр нь орос
Үзэхэд этгээд сонин хэл
Өв соёлоон үл тоомсорлон
Өнөөгийн байдал ийм болов
Зуун түмэн үгтэй хэлд
Зуд туссаныг үнэмшихүйеэ бэрх
...Хэвлэл сонин уншсан үдэшдээ
Хэлний шинжлэлтний нойр хулжаад
Хэвтэвч сэтгэлд эвгүй үг
Хэнхдэг дээр чулуу дарах мэт
Харь үгийн бүлхэнд хахаж
Харанхуй шөнө хар дарах мэт.

_________________
http://kakadumn.blogspot.com


Top
 Profile  
 
PostPosted: Nov.30.08 2:08 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Aug.05.06 6:33 pm
Posts: 2043
Б.Галаарид (http://galaarid.blogspot.com)

Үгийн эрэлд бэдрэхийн жаргал зовлон

Монгол хэл агуу баян гэж билгүүн номч Ринчен гуай тэргүүтүүд бахархана. Монгол хэл даанч хомсхон үгтэй гэж доктор С.Лочин тэргүүтүүд толгой сэгсэрнэ. Нэг хэсэг нь аль талд орохоо эс мэдэн зайнаас ажисхийнэ. Ингэхэд эх хэл маань хэр баян бэ? Цагийн хувьсалд хэр автамхай вэ? Орчуулга хийхэд юуг түлхүү анхаарах вэ? Энэ мэтийн асуулт бодолд эргэлдэх нь олонтаа. Дээр нь "Залуу орчуулагчид өгөх зөвлөгөө-1,2"-ыг уншсан танихгүй танилууд маань орчуулга хийхэд хүндрэлтэй асуудлуудаар санал солилцох сонирхол ихтэй байгаа нь анзаарагдсан тул өөрийн бодлоо өгүүлэх минь.
Аливаа нэгэн хэлнээс нөгөө рүү орчуулга хийнэ гэдэг эн тэргүүнд тухайн буулгаж байгаа хэлээрээ илүү сайн сэтгэнэ гэсэн үг юм шиг байгаа юм. Монгол хэл рүү буулгалаа гэхэд энэ өгүүлбэрийг монгол хүн ингэж хэлж, ингэж хүлээж авна даа гэдгийг хамгийн түрүүнд бодож чадвал орчуулга сайн болно. Түүнээс биш нөгөө хэл дээрээ сэтгэх юм бол монгол үгтэй, гадаад галбиртай эрлийз бүтээл төрнө.
Хэл болгон өөр өөрийн гэсэн логиктой, тэр нь өөр хэлнийхтэй тохирохдоо тохирч, зөрөхдөө зөрдөг. Энэ зөрөөг хэр сайн номхотгож чадаж буйгаар нь орчуулагчийн чадлыг хэмжиж болно.
Зохиолч хүн сэтгэлд буусан бодлоо өөрийн дураар найруулан буулгаж болдог бол орчуулагчид тийм эрх байхгүй. Тэд бусдын бүтээсэн суварганы хэлбэр дүрсийг өөрчлөх эрхгүй. Чанар чансаа, өнгө будгийг нь муутгах эрхгүй. Тухайн хэлэнд байхгүй нэр томъёо, ойлголтыг утга оноон буулгахаас өөр аргагүй. Ийнхүү хязгаарлагдмал орчинд өндөр хариуцлага, хүнд дарамт дор зүтгэдэг амаргүй алба бол орчуулагчийн хөдөлмөр билээ. Үүнийг ойлгож үнэлэхээсээ муулж өөлөх нь их байдаг болохоор чухамдаа орчуулагч гэдэг тамд өөрийгөө сайн дураар тушаагчид байдаг. Тэдний оновчтой оноон буулгасан үг тухайн хэлийг баяжуулан сэлбэдэг. Нутагшин өөриймшдөг. Оновчгүй нь цагийн шалгуураар орхигдон хаягддаг. Анекдот гэдэг үгийг 1980-аад оны дундуур шог үг, шог яриа зэргээр орчуулж байснаа сүүл хавь руу онигоо гэдэг болсныг би тодхон санаж байна. Тэр цагийн нэртэй сэтгүүлч Тогмидын Даваадорж онигоо гэж хэвшүүлэх нь зөв гэж үзээд 1990 онд тийм нэртэй сонин гаргаснаар манай үгийн санд энэ үг зохих байраа нэгэнт эзэлж чадсан юм. Риск гэдэг үгийг 1990-ээд оны тэргүүн хагасаас эрсдэл гэж оноон орчуулсан нь тухайн үедээ жаахан хөндий сонсогддог байсан бол одоо нэгмөсөн өөриймшжээ. Энэ мэтээр шинэ үг үүсгэх нь зүйтэй ч дэлхий нийтээр нэг үгээр нэрлэж хэвшсэн зүйлсийг заавал орчуулах албагүй санагддаг. Түгээмэл бөгөөд тогтвортой нэр томъёо, тухайлбал IT-гийн нэр томъёонуудыг орчуулалгүй хэрэглэх нь аль ч утгаараа зүйтэй байх. Мэргэжлийн нарийн нэр томъёонуудыг орчуулах гэж оролдон орчуулга биш, тайлбар хийчихсэн байх нь олон тохиолддог. Ингэхийн оронд тэр хэвээр нь, зарим тохиолдолд монгол дуудлагаар ашиглаж хэвших нь дээр ч юм шиг.
Ном орчуулан хэвлүүлж буй залуу орчуулагчид өөрийн хэл найруулгадаа итгэхгүй тохиолдолд сайн редакторт хандах нь дээр. Редактор гэдэг үүний тулд л байдаг. Тэрээр орчуулагчийг халтирахад нь түшиж, хазайхад нь тулдаг үнэнч туслагч, замч нь. Орчуулгын ертөнцөд хол зам туулъя гэвэл сайн редактортой хамтрах нь хамгийн зөв сонголт, холч бодлого буюу.

_________________
http://kakadumn.blogspot.com


Top
 Profile  
 
 Post subject: Re: .
PostPosted: Dec.04.08 12:19 am 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Aug.05.06 6:33 pm
Posts: 2043
peacesteady wrote:
"Толгодын цаана ингэн тэмээ буйлна" гэснийг нэг нөхөр "Жижиг уулын цаана эм тэмээ орилно" гэж орчуулсан байх жишээний


An inge yells behind the hills
гэвэл яаж байна. Тэгээд inge гэдгийг нь footnote-лоод Inge - A young female camel (mongolian) гээд тавьчихна. :mrgreen:

_________________
http://kakadumn.blogspot.com


Top
 Profile  
 
PostPosted: Jan.11.09 1:58 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Aug.05.06 6:33 pm
Posts: 2043
Саяхан зурагтаар кино үзэж байв. Орос кино байсан байх аа. Нэг хүн нөгөөдөө юм тайлбарласан чинь цаадах нь "Логично" гэж хариулж байгаа. Тэгсэн чинь "Дараалалтай" гэж орчуулж байгаамдаа. Ха ха ха.

_________________
http://kakadumn.blogspot.com


Top
 Profile  
 
PostPosted: Jan.15.09 8:10 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Aug.29.06 10:56 am
Posts: 4205
Location: Drangleic
kakadu wrote:
Саяхан зурагтаар кино үзэж байв. Орос кино байсан байх аа. Нэг хүн нөгөөдөө юм тайлбарласан чинь цаадах нь "Логично" гэж хариулж байгаа. Тэгсэн чинь "Дараалалтай" гэж орчуулж байгаамдаа. Ха ха ха.

Haha arai ch dee,Todorhoi l gj orchuulah yumuu daa uug ni.
Bi bas Mongold bhdaa Tengisd Transformers uzej bhad "Shoot" gj "sh*t" gesen utgatai helsen chine sub ni "Buud" gj bgamdaa uhtlee ineej bilee :hehe:
Sayhanaas kino orchuulj ehellee(une tolborgui) bodsonoos hetsuu bna,yadaj bhad shinjleh uhaan,emnelegiin terminology ihtei bolohoor,gehdee er ni sonirholtoi yum bna lee

_________________
Praise the Sun!


Top
 Profile  
 
PostPosted: Jan.15.09 12:02 pm 
Offline
Powered by Asuult Sambar

Joined: Sep.29.08 1:49 pm
Posts: 10086
Kamui Gackt wrote:
kakadu wrote:
Саяхан зурагтаар кино үзэж байв. Орос кино байсан байх аа. Нэг хүн нөгөөдөө юм тайлбарласан чинь цаадах нь "Логично" гэж хариулж байгаа. Тэгсэн чинь "Дараалалтай" гэж орчуулж байгаамдаа. Ха ха ха.

Haha arai ch dee,Todorhoi l gj orchuulah yumuu daa uug ni.
Bi bas Mongold bhdaa Tengisd Transformers uzej bhad "Shoot" gj "sh*t" gesen utgatai helsen chine sub ni "Buud" gj bgamdaa uhtlee ineej bilee :hehe:
Sayhanaas kino orchuulj ehellee(une tolborgui) bodsonoos hetsuu bna,yadaj bhad shinjleh uhaan,emnelegiin terminology ihtei bolohoor,gehdee er ni sonirholtoi yum bna lee

yum orchuulah er n ih zgr ee...
tiim shinjleh uhaan taldaa ntr geed hetsuu n ch tiim l dee gehdee ih yum medej awdag yumaa.
tgd mglruu orchuulj chadahgui bsan ugendee taarsan shan orchulaga oloh jisheenii
tgd l daraa n ter ugee garhaar gatskuu uramtai shoo...

_________________
70% b****


Top
 Profile  
 
PostPosted: Jan.15.09 8:04 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Aug.05.06 6:33 pm
Posts: 2043
за иймэрхүү ажлын туршлага, тохиолдож байсан бэрхшээлүүдээсээ хуваалцаж байгаарай :hi:

_________________
http://kakadumn.blogspot.com


Top
 Profile  
 
PostPosted: Jan.17.09 4:55 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Aug.05.06 6:33 pm
Posts: 2043
Соёмбо тв-ээр Stargate: Continuum гэдэг уран зөгнөлт кино гарч байна. Энэ кино нь америкийн алдарт Stargate: SG-1 сериалын үргэлжлэл маягаар гарсан бүрэн хэмжээний кино юм. Харамсалтай нь киног орчуулсан орчуулагчид энэ талаар ямар ч мэдээлэлгүй байсан бололтой. Маш их бүдүүлэг, болхи орчуулга хийжээ. Ядаж орчуулах гэж буй киноныхоо талаар Google-ээс мэдээлэл олоод үзчихэж байвал зүгээр юмсан. :? Цорын ганц жишээ дурдъя. Нэг төхөөрөмжийн талаар киноны баатрууд ярилцаж байна. Power line гэдэг үг гарсан чинь Хүч эрх мэдлийн шугам гэж орчуулж байна лээ :xi:

_________________
http://kakadumn.blogspot.com


Top
 Profile  
 
PostPosted: Jan.17.09 5:22 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Sep.07.08 10:41 pm
Posts: 561
Location: Зөвхөн Монголдоо
"Залуу орчуулагчид өгөх зөвлөгөө" хэн гуайн гаргасан ном бэ?
Хаанаас авсан?


Top
 Profile  
 
PostPosted: Jan.18.09 7:49 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Aug.05.06 6:33 pm
Posts: 2043
Сэтгүүлч Галаарид гуайн блогоос авсан бичиглэлүүд байгаамаа

_________________
http://kakadumn.blogspot.com


Top
 Profile  
 
PostPosted: Feb.01.09 11:12 am 
Offline
Партизан Гишvvн
Партизан Гишvvн
User avatar

Joined: Feb.01.09 10:46 am
Posts: 322
Location: Tenger
Orchuulgiin towchoon deer yum bairad ochihoor l, ahaa ta ooroo orchulaad og, bi shiweye gedegsh
ongirj baigaa yum bish, chinagaar asuuh yum baiwal asuugaarai!!! yalan guyaa IT, bolon automative tal deer bol dalijagniishuu
heehhehe

_________________
ЭнхсайханыТөрсайхан
чөөгий


Top
 Profile  
 
PostPosted: Feb.15.09 1:55 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Aug.05.06 6:33 pm
Posts: 2043
Бямбын Ринчен

Марк Твений минь махы нь идэж дээ..!

Image

Залуу бага наснаасаа үсэн буурал болтол Марк Твенийг би маш бахархан үздэг байлаа. Анх оросоор үзээд, сүүлээр уг англи хэлээр нь үзэж, сайн орчуулагч сайхан ч орчуулж дээ! Гэж орос орчуулны нь үзэхэд, зүйрлэвэл таньдаг сайхан уул усаа өнгөт шил зүүж үзсэн шиг, зарим юм нь улам ч тодрон сүртэй харагдах шиг, зарим юм нь тунарсан униар дундуур сүндэрлэн харагдаж байгаа юм шиг үзэгдэхтэй адил хачин сонихон санагдаж, хэл хэлний үг нь гол утга нийлэвч, салаа олон утга нь харилцан адилгүй учир, оросоор үзэхэд орос үгний олон утгын зүйл оросын соёлыг агуулсан олон нарийн утга нь хамт тэр орчуулгын үгэнд бараадан дагалдаж, Твений зохиолд бас нэг өвөрмөц сонин амт оруулдаг шиг байж билээ.

Манай бараг сая гаруй үгтэй олон зуун жилийн соёлын их өвтэй монгол бичгийн хэлээр өвгөн Твенийг орчуулдаг бол юутай билээ? гэж хэдийн боддог боловч бодоод бодоод бодийн шийр дөрөв, зав олдож өгөхгүй байсаар ирсэн билээ. Гэтэл саяхан улсын хэвлэлийн газраас Марк Твений нэртэй нэг ном гарсныг яаран шүүрч, дэлгэн үзвэл, урьд үзээгүй гэхэд үзсэн юм шиг, үзлээ гэхэд үзээгүй юм шиг. Энэ чинь юу билээ? гэж гайхан бодтол “Принц и нищий” монголоор “Хуантайз гуйлгачин хоёр” гэдэг зохиол нь байна шүү! гэж чүү чамай таньж, сөхөн гүйлгэж үзээд, найруулан зассан хүний нь дэндүү хайнга хандлаа гэж гашуудлаа.

Арван зургадугаар зууны Английн феодал нийгэмлэгт үеийн байдлаас Марк Твен сэдэв аван бичихдээ, феодал засаг ноёдын төрийн тушаал зэргийг хэрэглэн бичих нь аргагүй. Монголоор Твений тэр зохиол орчуулахдаа монгол толь бичиг, түүхийн тулгар бичгээс тэр үеийн англи нэр томьёотой дүйж нийлэхийг, одооны багачууд эс мэдэх гэж бодвол тайлбар зүүлт хавсарган үнэн зөвөөр орчуулах нь орчуулагч, найруулан засагч хоёрын үүрэг байжээ. Эл үүргээс холбогдон, ялангуяа найруулан засагч хүний өмнө ямар шаардлага тулгарсан бэ? гэж бодоход, уг эх бичигт гарч байгаа нэр томьёонд тохирон дүйх монгол түүхэн нэр томьёо олж, орчуулганд тэр ёсоор хэрэглэсэн эссэнийг хянан тохиолдуулж, уг монгол орчуулгын үг найруулгыг монгол хэлний зүйтэй яг нийцүүлэх чухал үүрэгтэй байсан аж.

1911 онд манжаас салж, тусгаар тогтнохыг зарлатал монгол бичгийн хэлэнд хуантайз гэдэг нэр томьёо байсан билээ. Тэр нэр томьёо бол, төр барих эзэн хааны ор залгамжлан, хаан ширээнд суух хаан хүүгийн цол байжээ. Оросоор түүнийг “наследный принц” гэж нэрлэдэг нэр томьёотой яг тулган дүйж болно.

Марк Твений “Принц и нищий” гэсний “принц” гэдэг нь чухамхүү энэ “хуан тайзыг” хэлсэн билээ. Хянан тохиолдуулахдаа найруулан засагч Гаадамба багш “жонон” гэжээ. “Жонон” гэж Саган Сэцэний “Эрдэнийн товч” зэрэг монгол түүх судар, тулгар бичигт үзвэл маш эрхэм цол тушаал бөгөөд “дээр хөхрөгчид наран саран хоёр, доор хөрстөд хаан жонон хоёр” гэжээ. Монголч эрдэмтэн Владимирцов энэ тухай бичихдээ: Жонон гэдэг хаан хөвүүн, монгол хааны нэн ойр төрлийн хүн бөгөөд Августын дэргэдэх Цезарь шиг \энэ бол эртний вант улсын ёсноос иш татан зүйрлэжээ...\ хааны хамт төр барьж, Монгол улсын баруун гарыг захирдаг байжээ гэж бичсэн билээ. Саган Сэцэн зэрэг түүхчин хаан зүүн гарыг захирч, жонон баруун гарыг захирдаг гэж бичсэн нь зүүн баруун гар гэж цэргийн нэр томьёо болно.

Эртний Англи улсад хаан гэж байсангүй, одоо хүртэл ван \оросоор король, англиар кинг\ гэж нэлэсээр иржээ. Вангийн ширээ залгамжлах тайжийг Үэльсийн хуантайз өргөмжилдөг ёс Марк Твений тэр өгүүлсэн явдлаас өмнө гарсан бөгөөд одоо хүртэл үргэлжилсээр иржээ. Үэльс гэж Англи вангийн харьяа нэг нутгийн нэр ажгуу.

Учир иймийн тул Марк Твен Англид байгаагүй жононгийн тухай бичээгүй. Англи вангийн ор залгамжлах нэгэн хуантайзын учир уран зохиол бичсэн тул “Жонон гуйлгачин хоёр” биш, “Хуайнтайз гуйлгачин хоёр” гэж орчуулбал зохих бөгөөд тэгвэл жинхэнэ үнэн түүх байдалд нийлэх байжээ. Уг орчуулганд английн ванг “хаан” болгон, түүхэнд байгаагүй хэтэрхий өргөмжилж, орчуулгыг найруулан засагч нь одоо хүртэл хүчинтэй байгаа английн үндсэн хуулийг хүртэл зөрчжээ.

Саутворскийн, Вестминстерскийн, Үэльскийн, Сомерсетскийн гэх зэргээр англи хэлний үг, газар нутгийн нэрд монголоор орчуулахдаа орос хэлний ск гэж зориуд нэмснийг үзэхэд Саутворс, Вестминстер, Үэльс, Сомерсет гэж дунд сургуульд үздэг Европ тивийн газрын зүйн бичигт гардаг нэрийг уг орчуулгын найруулан засагч нь огт сонсоогүйгээ гэрчилж, гагцхүү Марк Твений “Хуайнтайз гуйлгачин хоёрын” дэвтэрт л сая эдгээр газар зүйн нэртэй анх дайралдсаныг олон уншигч нарт үзүүлжээ. Пекинск нугас гэхгүй. Бээжин нугас Уланбаторск мэдээ гэхгүй, Улаанбаатарын мэдээ гэж бичиж дөнгөх боловч Йоркийн гэхийг \253 дугаар тал\ Йоркская гэж найруулан зассаныг үзэхэд Ромыг Рим гэж найруулан засах нь ч аргагүй дээ. Английн бар гэдгийг Бара гэж, орос хэлний харьяалах тийн ялгалын хэлбэрийг хүртэл эс таньсан нь ч одоо цагийн түүх уран зохиол найруулан засах хүн нэлээд боловсролтой байвал зохихыг сануулж, дутуу дулим боловсролын морь явцгүй болж байгааг уншигч олны өмнө илчилж байгаа хэрэг.

Иймд цаашид мэдлэг, ерөнхий боловсролоо зузаатгавал зохих асуудал найруулан засагчийн өмнө тун ч сүрхий шаардлагатай болсныг анхаараасай. Мэдлэг эс гүйцэх газар орон, түүх зэргийн нэрсийг орчуулах номдоо дайралдвал, тэр тухай, ядаж гэм, нэвтэрхий толь, газар зүйн сурах бичиг, тухайн үеийн түүх бичиг зэргийг үзэж танилцаад, тэгсний сүүлээр уг орчуулах, найруулан засах зохиолдоо гарах нэр усны учрыг гүйцэд ухааран мэдэж аваад, орчуулах найруулах ажилдаа орвол наад зах нь Йоркийн Елизавет гэх мэтийг Елизавет Йоркская гэх мэтээр бичихгүйсэн дээ.

Орос, англи хоёр хэл, цөм энэтхэг, европ хэлний зүйлд багтдаг бөгөөд хоёр хэлний төрөл сүлбээ, түүхэн харилцааны улмаас орос хэлэнд англи үг олон бий. Тэр бүгдийг монгол хэлэнд хуулан дууриаж хэрэглэнэ гэвэл бас зохимжгүйг анхаарууштай. Гаадамбын найруулан зассан “Хуайнтайз гуйлгачин хоёрын” түүхэнд гладиотор, пэрүүд гэх зэрэг үг байгаа нь, уг орчуулгыг зориулсан монгол дундад сургуулийн дунд насны хүүхэд байтугай, найруулан засагч багш нь ч уг үгийн утга учрыг нэвтэрхий мэдэхгүй, ямар нэгэн тарни мэт, тайлбары нь мэдэвч чухам тэгсэн үг гэж орчуулж чадахгүй байсны шинж болов уу? Гладиотор гэдгийг уг хэлнээс монголчилбол мэсчин гэсэн үг. Эртний Ром улсын үеэс дугуй хүрээлэнд олзлогдсон цэрэгт мэс бариулан байлдуулж, үзэгч олныг сонирхуулдаг байсан учраас тийнхүү мэсчин гэж нэрлэжээ. Пэрүүд гэдэг нь монголоор төрийн сайд гэсэн үг \361 дүгээр тал\. “Ёслолын сүлд дуулал ширээтийн сүмээр хангинаж “ байгаа нь, үнэн хэрэгтээ, ер хангинаагүй хэрэг. “Гербовый гимн” гэдэг сүлд дуулал ер дэлхийд байдаггүй, оросоос муу орчуулганд л байдаг зүйл. Марк Твений тэр зохиолд төрийн дуулал ч биш, орос “гимн” гэдэг нь, нэгд төрийн дуулал, хоёрт шашны эгшиглэн унших залбирал гэсэн утгатай үг бөгөөд Тарк Твен их дуганд залбирлын эгшиг маш сүр жавхлантай дуурсаж байсныг нэр бүхий орчуулаач нөхөд тэр английн ёс эс мэдэн, буруу тааж, найруулан зассан хүн бас үүргээ гүйцэтгэсэнгүй учир монгол сургуулийн дунд насны хүүхдийг төөрүүлжээ.

Орос хэлэнд сайн эр, хулгай дээрмийн толгойлогчийг “атаман” гэж хэлдэг нь, оросын түүхнээс үндэстэй. Монгол хэл бичигт тэр мэт “ногоон шугуйн сайн эрчүүдийн” тэргүүнийг “дайван” гэж нэрлэдгийг ахмад үеийн хүн андахгүй. Багачууд мэдэхгүй гэвэл утга зохиолынхоо өвийг мэдүүлж, тайлбар зүүлт хийн, “дайван” гэвэл “атаман” өөр хэлний, өөр түүх үндэслэлтэй бөгөөд монгол үгэнд хэрэглэгддэггүй үгээр “атамандсанаас” дээр юмсанжээ.

Монгол орчуулгын үг маш цөөн ядууг онцлон тэмдэглэлтэй. Тэр учраас орос сайхан орчуулгын нэвтрүүлж чадсан нарийн утгыг гээж, бүдүүн тойм төдийг болхи найруулгаар өгүүлжээ. Бас нэг онцлогийг тэмдэглэвэл, монгол орчуулгыг найруулан засагч нь монголоор ийм санааг яаж найруулан хэлбэл дээр вэ? гэж анхаарсангүй. Орос хэлнийзүй, монгол хэлнийзүй тус тусдаа өөр өөр дүрэм зүйтэйг бодолгүй, орос хэлнийзүйн ёсоор орос үгэнд олны тэмдэг байвал , тэр олны тэмдгийг монгол хэлнийзүйд хэрэглэх шаардлага монгол хэлнийзүйд буй эсэхийг үл бодон орос үгэнд орос үгнийзүйн олны тэмдгийн ташуур далайвал, монгол орчуулгандаа олны тэмдгийн дэрс далайдаг хүн хорхойчлогч найруулан засагчийн арга хэрэглэсэн нь, найруулгыг муудуулжээ. Хоёрдугаар бүлгийн ганц хуудсанаас тэр монгол үгэнд илүүц олны тэмдэгтэй үгээс энд сийрүүлбэл Лондон хотыг ганц гудамжтай, ганц байшинтай гэж бодох ёсгүй атал, гудамжнууд... модон байшингуудтай бөгөөд байшингуудын... байшингууд нь... дүнзнүүдээ...цонхнууд нь.. гэх зэргээр бичсэн нь, монгол хэлэнд нэрийн зүйлд олны тэмдэг хэрэглэдэг зарчмыг огт ухааран байсангүй. Бид “талаар дүүрэн шар цэцэг”, “Ховд аймгийн хонины ноос” гэхдээ “талаар дүүрсэн ганцхан сүртэй том шар цэцэг байна” гэж бодохгүй, Ховд аймгийн “цорын ганц хоньтой” гэж хэн ч бодохгүй нь монгол хэлний сэтгэхүй, монгол хэлнийзүйн холбогдолтойг орчуулагч, найруулан засагч нар бодох цаг хэдийн болсон л юмсанжээ.

Орос хэлний хэллэгийн утгыг орчуулахын оронд үгийг орчуулж утгыг завхруулсан зүйл энэ орчуулганд олон үзэгдэж байгаагийн ганц нэг жишээ дурдвал “новорождённый принц Үэльский” хэмээснийг “ново” гэж “шинэ” гэсэн гэж ухаараад, “сая” төрсөн Үэльсийн хуантайз гэсэн үгийг “шинэ төрсөн Үэльсийн жонон” гэж найруулан зассан нь хуучин төрөх, шинэ төрөх гэж монголоор юу болох вэ? гэдгийг бодсонгүй.

Түүнчлэн “душеприказчики” гэсэн үгийн утгыг ухаараагүй,”сүнс онгодын тушаалчид” гэж ойлгосон нь “сүнс онгонд” хамаагүй “гэрээс гүйцэтгэгч” гэвэл зохихыг эс мэдэж, “душа” гэж “сүнс онгон”, “приказчики” гэж “тушаагчид” гэж боджээ. Ийм ёозоор орчуулбал, “”природа” гэдэг орос нэрийг “при” гэж “дэргэдэх”, “рода” гэж “төрөл” гэсэн гээд, “дэргэдэх төрөл” гэ орчуулахад хүрэх нь холгүй ажээ.

Төр барих гэдэг монгол сайхан үгийг мэдсэнгүй нэг орчуулагч тэр жил “царствование” гэдэг орос нэрийг сая хэлсэн махчлах журмаар орчуулж, “хаанчлал” гэдэг туйлын эвгүй муухай үгээр орчуулсны нь энэ орчуулганд 115 дугаар талд хэрэглэсний нь гашуудан дурдаж, цэвэр сайхан монгол хэлээ ингэж эвдэж байгааг харамсалтай байна.

Орос хэлний “но” гэдэг үгийг ганцхан “харин” гэдгээр тогтмол орчуулсан нь, тэр “но” маш олон утгатай учир тэгэж нэг үгээр “харин” гэж орчуулж болдоггүй үг, хойдох урдах үгийн байдлаар ч ухаарсангүй учир, дандаа огт хамаагүй газар “харинджээ!” Орос хэлний өгүүлбэрийн утгыг сайхан найруулгатай монгол өгүүлбэрээр нэвтрүүлэхийг огт эс хайхарсан учир, “они” гэсэн үг л дайралдвал “тэд, тэд” гэж “шүлс үсэргэсэн” орчуулга хийжээ.

Үйл үгийн цагийн ялгамжаа монгол хэлэнд орос хэлнийхээс илүү нарийн байдгийг эс бодсоноос болж, оросын одоо цагийн хэлбэрийг дандаа монгол хэлний ирээдүй цагийн төлөвөөр орчуулсан нь 28 цагтай англи үйл үгийг орос орчуулагч нь орос хэлнийхээ зүйн дүрэмд сайхан нийцүүлэн, цөөн цагтай орос үйл үгийн угтлага найруулга, үг бүтэх зүйн аргаар орос хэлэндээ тааруулж, зүйрлэвэл гудамжийн сайхан засмал зас шиг найруулан зассан бол, монгол орчуулганд, тэр засмал замтай гудамжий нь монгол хэлнийхээ үйл үгийн цаг зохицуулахыг үл мэдэхийн бөмбөгөөр зад бөмбөгдөж, хүн явахын аргагүй болгож, уншигч хүнээ эвгүй орчуулгыхаа овоолсон чулуу авируулж, эс ухаарсны ухмал нүх рүү түлхэн оруулжээ. Энд нэг жишээ дурдвал, “хөлчүүрэл, согтуурал, хэрүүл зодоон энд хэвийн ёс болсон ажээ” гэж өнгөрсөн цагийн төлөвөөр өгүүлжээ. “Шөнө бүр ийм явдал болж, бараг өглөө болтол үргэлжилнэ” гэсэн нь, “үргэлжилнэ” гэж ирээдүй цаг-тэгнэ гэж заасан ажээ. Тэгээд, дараа нь залгасан өгүүлбэр “тархи толгойгоо хага цохилцох, өлсөх хоёр энд ердийн хэрэг байв” гэж өнгөрсөн цагийн төлөв хэрэглээд “гэсэн ч бяцхан Том би жаргалгүй гэж эс мэднэ” гэж ирээдүй цаг руу үсрэн оржээ. Арван зургадугаар зууны тэр газраа аль өнгөрсөн цагийн байдлыг нэг өнгөрсөн, нэг ирээдүй болгож, уншигч ухаарахад хэцүү болгосон үүнийг бодвол “хөлчүүрэн согтуурч, хэрүүл зодоон хийдэг нь энд хэвийн ёс байж, шөнө бүр ийм явдал гарч, бараг өглөө болтол үргэлжилдэг байлаа. Тархи толгойгоо хага цохилцох, өлсөх өлбөрөх нь энд ердийн хэрэг байсан ч бяцхан Том хүү ийм зовлон дунд байгаагаа мэдээгүй байжээ” гэсэн юм байлгүй дээ гэж орчуулагч, найруулан засагчийн сэтгэлийн мичин өнгөрсөн ирээдүй хоёр цаг руу дураараа давхисны нь тогтоож, учры нь тунгааж найруулбал ийм ажээ.

Орчуулах хүн монгол хэлнийхээ үг бүтэх, өгүүлбэр бүтэх зүй зарчмын дотроос үг бүтээх дагавар, үг найруулах ёсыг тун нарийн сонгон хэрэглэбэл зохихыг найруулан засагчид анхаарууштай байна.

Зодоо нүдээ нь хэвийн ёс гэснийг үзвэл, түүнийг “даг дэг” гэж дахих дахин үргэлжилсэн санаа үзүүлдэг дагавраар тодруулж, “зодоон хийдэг”, хөлчүүрэх нь согтуурахаа дагадгийг “н” гэдэг дагавар үзүүлэн, согтуурах нь хэрүүл зодоон хийдэгтэй холбогдолтойг гол үйл үгийн цагтай зэрэгцэн болдог нөхцөл үйлийг үзүүлэгч “ч, ж” гэдэг дагавраар үзүүлэн найруулбал зохих байжээ. Тэр бэрх байдал үргэлжилдэг үед Том хүү ч “эс мэднэ” биш, тэр л үргэлжилдэг үед нь “эс мэддэг” байж шүү дээ.

Энэ мэтээр эх хэлнийхээ үг бүтээх, өгүүлбэр бүтээх, үйлийн урьд өмнө болсон, одоо болж байгаа, болсоор байгаа, болох гэж байгаа алстаа болох байдлыг цөм сайн бодож боловсруулан, аятайхан эвлүүлбэл, унших ухаарахад ч эвтэй болох ёстой. Манай хэл маш байн үгтэй, бас үг бүтээгч олон дагавар нь тун нарийн, сонин утгатай тул хэрэглэх гэсэн утга санаандаа сайхан зохицсон дагавар залган хэрэглэвэл, бодсон сэтгэснийг гүйцэд нэвтрүүлж, ямар ч юм орчуулахад манай хэлний үг дутахгүй, найруулга мөхөсдөхгүй гайхамшиг чадал бүрдсэн өндөр их соёлтой хэлнийхээ чадлыг гүйцэд хэрэглэж сурахыг үнэхээр эх оронч зохиолч, орчуулагч, найруулан засагч хүн бодууштай байна.

Хэдэн түмэн уншигч хүн үзнэ, өчнөө төчнөө залуучууд үзэж, орчуулсан зохиосон уран зохиолоор үлгэр жишээ болгож юм бичиж сурах юм гэж санахад, хайш хэрэг хандаж, ардынхаа олон мянган жилийн соёлын өв эрдэнийн сан болсон хэлээ эвдэн гутааж байдгийг зогсоох цаг хэдийн болсон шүү. Их Ленин Октябрийн хувьсгалын дараа орос хэлээ эвдэн гутаахтай тэмцэх цаг болсон юм бишүү? гэж төрийн түмэн чухал ажлын дундаас орос хэлээ бас чухалчлан бодсон зүйл, Максим Горький мөн орос хэлээ элдэв амтгүй хар үг хэрэглэн чамирхаж, бичгийнхээ хэл эвддэг, хамаагүйгээр орос хэлнийхээ зүй дүрмийг эвдэж, буруу хазгай үг найруулга хэрэглэдгийг их л буруушаасан нь манай хэлэнд ч бас хамаатай юм шүү. Бид ч ардынхаа хэлийг хайрлан хамгаалж, сайны нь улам бадруулах үүрэгтэй юм гэж олон түмэнд зориулсан хэвлэлийн үг найруулга, орчуулгад тун анхаарч байх нь туйлын чухал боллоо.

Бид үсэг өөрчлөхдөө хэлээ өөрчлөөгүй, бичгийнхээ хэлийг устгаагүй \оросоор литературный язык гэдгийг бичгийн хэл гэдэг юм\, бичиг ярианы хэлний баялгийг гээгээгүй юм шүү. Бээжинд сая гарсан Манж, төвд, монгол, хятад, уйгар таван хэлний зүйл хуваасан толь тэргүүтнийг үзэж хэлээ баяжуулж байх нь орчуулагч, зохиолч, найруулан засагч аль алинд гь хэрэгтэйг тэмдэглэмээр байна.

Төгсгөлд нь миний баярласныг илэрхийлбэл, Твений энэ зохиолыг манай оюутан орчуулсанд баярлаж байна. Хичээл хийх, ном үзэх цагаасаа хасаж, энэ ном орчуулах гэж зорьсонд нь үнэхээр сэтгэл бахдаж, урьд өөрөө оюутан явахдаа юм орчуулах гэж, орчуулсан юмаа уг эхтэй нь адил сайхан болж өгдөггүйд махран нухаж байсныг санаад, одоо өдий төдий оюутан энэ номыг бүгдээрээ нийлж орчуулсанд нь талархлаа илтгэн баярлаад, намайг орчуулгы нь муу хэллээ гэж гомдолгүй, найруулан зассан хүн нь ч цаашдаа сайн орчуулж, сайн найруулах уудам их мэдлэгийн өндөр шаардлагад хүрэхийн төлөө мэрийж, уншигч олныхоо өмнө хариуцлагатай бөгөөд соёлын эрхэм үүрэг гүйцэтгэж байгаагаа бодоосой гэж, дутуу дулим зүйлийг заасан минь, муучлах гэж заасан биш, эм гашуун боловч өвчинд тустай, шүүмж гашуун боловч орчуулгын өвд тустай гэж сайн болгохын үүднээс, бид бүгдийн хайртай сайхан ардынхаа хэлний чадлыг дээд хэмжээгээр хэрэглэхийн төлөө мэрийгээсэй гэж хүсэн бичсэн үүнийг бодож зоригжих биз ээ гэж, дэлхийн сайхан зохиолын өвөөс уншигч олондоо хүртээл болгох зорилттой залуу оюутанд халуун сэтгэлээр талархан бичлээ. \98-106 тал\

Эх үүсвэр http://ganga-cz.blogspot.com/2007/10/bl ... _8488.html

_________________
http://kakadumn.blogspot.com


Top
 Profile  
 
PostPosted: Mar.04.09 1:16 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Aug.05.06 6:33 pm
Posts: 2043
ТМ телевизээр Slumdog Millionaire гарч байна. Жамал Латика хоёр ярьж байна. "We are three musketeers" гэж Жамал хэлж байна. Хэлж байна ч гэж, англи саб нь гарч байна. Тэгсэн чинь "Бид гурван шумуул" гэж монголоор нэг хөөрхөн хүүхэд дуу оруулжээ. Энэ хөөрхөн бацаан - дуу оруулагчийн буруу гэж юу байхав дээ. Киног орчуулсан нөхрийн л хийж байгаа ажил. Хаа байсан Энэтхэгийн ядуусын хорооллын бяцхан гуйлгачин жаал мушкетер гэж юу байдгийг мэдээд найз охиндоо хэлж байхад Монголын кино орчуулж буй оюутан (тв-үүд мөнгөө хэмнээд оюутнуудаар киногоо орчуулуулдаг гэсэн шүү) энэ тухай мэддэггүй байна гэхээр онигоо байгаа биз. :hihi: Шившиг, шившиг. Өнөөгийн нийтлэг дүр төрх юм уу даа. За яах вэ энэ орчуулагч оюутан ном уншдаггүй нэгэн байсан юм байгаа биз, тэгвэл тэр телевизийнх нь редактор энэ тэр гэж яасан дүүрчихсэн новш байдаг юм бол? Гэх мэтчилэн.

_________________
http://kakadumn.blogspot.com


Top
 Profile  
 
PostPosted: Mar.08.09 2:19 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Aug.05.06 6:33 pm
Posts: 2043
ТМ телевизээр Babylon A.D. (Манай эриний Бабилон) гэдэг зөгнөлт куну гарч байна. Уин Дизель тоглосын байна. Киноны орчуулгаас ганцхан зүйлийг дурдах гэсэн юм. Гол дүрийн нэг зөнч охиныг Орара гэж дууддаг юм байна. Би гайхаад ямар сонин нэртэй цус вэ гэж бодож байлаа. Тэгснээ гэнэт бодлоо. Энэ зөнч охины нэрийг Aurora гэснийг монгол орчуулагч Орара хэмээн хөрвүүлжээ гэж... Орчуулагч шууд сонсч байгаад буулгасан болохоор Орара гэж сонссоноо тэр чигээр нь авчихсан бололтой дог. Уг нь бол Aurora гэсэн нэр л дээ. Aurora (Аврора) бол үүрийн туяа гэсэн утгатай латин үг шиг санагдаж байна. Эртний ромын итгэл үнэмшилээр бол Үүрийн туяаны охин тэнгэрийг Аврора гэж нэрлэдэг байсан. Орчуулагч маань энэ мэтийг мэдэж байсансан бол Орара гэсэн сонин нэрийг гаргаж ирэхгүй л байх байсан даа. Ядаж Аурора гэхгүй дээ.

_________________
http://kakadumn.blogspot.com


Top
 Profile  
 
PostPosted: Mar.09.09 2:14 am 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн

Joined: Aug.26.06 9:29 pm
Posts: 2183
Орчуулгын үнэ тариф ямархуу байгаа вэ?
Нэг нүүр хуудсыг хэдэн тэмдэгт, мөрт, ямар фонтоор яаж тооцож байгаа вэ?


Top
 Profile  
 
Display posts from previous:  Sort by  
Post new topic Reply to topic  [ 156 posts ]  Go to page Previous  1, 2, 3, 4, 5, 6  Next
Энэ сэдэвийг FB зарлах

Who Likes This Topic on Facebook? 


All times are UTC + 8 hours


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  




Copyright Asuult.NET © 2000-2014.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2014 phpBB Group.