#AsuultSambar :

AS is now Mobile! iOS & Android App-г суулгаарай!
It is currently Jul.31.15 6:21 pm

All times are UTC + 8 hours [ DST ]


Asuult.NET & Mongolduu.com Facebook Page:




Post new topic Reply to topic  [ 2334 posts ]  Go to page Previous  1 ... 24, 25, 26, 27, 28, 29, 30 ... 90  Next
Author Message
PostPosted: Dec.28.12 3:13 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Jun.01.09 12:48 pm
Posts: 4417
UltraStar wrote:
Их авд байгаа ТОЗ-99 ямар уу?

Эртээд ороход (нэрийн санадаггүйээ) хагас автомат их гоё буу байсан.
Тэр ч тоозоос илүү дэээээ...?

_________________
http://fxisart.blogspot.com


Share on FacebookShare on TwitterShare on Google+
Top
 Profile  
Reply with quote  
PostPosted: Dec.28.12 5:19 pm 
Offline
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн

Joined: Mar.23.12 12:27 pm
Posts: 175
migga ah mazalataa haana bichsiim be


Top
 Profile  
Reply with quote  
PostPosted: Dec.28.12 5:21 pm 
Offline
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн

Joined: Mar.23.12 12:27 pm
Posts: 175
amna chi mergen buudaj surii gevel naranbaatar gedeg huniig oldoo. Bi neg durangaa taaruulahdaa hicheel zaalguulsan shal oor boldog yum bnalee


Top
 Profile  
Reply with quote  
PostPosted: Dec.28.12 7:36 pm 
Offline
Зад Сэнхрvvлэгч Гишvvн
Зад Сэнхрvvлэгч Гишvvн
User avatar

Joined: May.04.12 9:48 pm
Posts: 233
xamas naranbaatariig yaj tanidag yum be. mundag, xund xelj zaaj ogox ,texnik amidrald xeregtei zobolgoo ,yanz buriin zuil xelj ogdog


Top
 Profile  
Reply with quote  
PostPosted: Dec.28.12 10:43 pm 
Offline
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн

Joined: Mar.23.12 12:27 pm
Posts: 175
Naranbaatar ah bol zevseg herhen ezemshih tal deer uneheer sain medlegtei shuu. Hed heden udaa ochij bsiin. Ern ih dajgui hun shuu. Naranbaatar ahiin zaasnaar migga ahiin zovolsonoor durangaa ooroo taaruulj buugaa ooroo uzeed avchihaadl bgam da. Ta 2 too bayrlaj yavdag shuu.


Top
 Profile  
Reply with quote  
PostPosted: Dec.28.12 10:45 pm 
Offline
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн

Joined: Mar.23.12 12:27 pm
Posts: 175
Manai migga ah bol barag buugaa ehnereesee iluud uzej teverch untdag bh gej boddiin. Migga ah zevsegiin talaar arvin ih medlegtei. Ter medlegee bidniig gololgui huvaaltsadagtn bayrlah yostoi shuu bid.


Top
 Profile  
Reply with quote  
PostPosted: Dec.29.12 2:10 am 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн

Joined: Aug.14.12 11:12 pm
Posts: 87
xamas d bayalalaa ter naranbaatar gedeg huniig haanaas oloh be yaj oloh uu


Top
 Profile  
Reply with quote  
PostPosted: Dec.30.12 1:49 am 
Offline
Зад Сэнхрvvлэгч Гишvvн
Зад Сэнхрvvлэгч Гишvvн
User avatar

Joined: May.04.12 9:48 pm
Posts: 233
abto palasiin 2 dabxart xoid taliin pabiloonuud dund xabid duran xutga xiin buu gex met zuiluud zardag delguurees asuu tend baugaa


Top
 Profile  
Reply with quote  
PostPosted: Dec.30.12 11:37 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн

Joined: Aug.14.12 11:12 pm
Posts: 87
ok bayarlalaa


Top
 Profile  
Reply with quote  
PostPosted: Dec.31.12 2:16 am 
Offline
Зад Сэнхрvvлэгч Гишvvн
Зад Сэнхрvvлэгч Гишvvн
User avatar

Joined: May.04.12 9:48 pm
Posts: 233
ASUULTIIN XAMT OLONDOO SHINE ONII MEND XURGEIIIII. OLZ OMOG ADAL YABDLAAR DUUREN,SANASAN BODSON N SAADGUI BUTEJ BAIX BOLTUGAI. SHENE ONII MEND


Top
 Profile  
Reply with quote  
PostPosted: Dec.31.12 3:29 am 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн
User avatar

Joined: Aug.21.12 3:21 pm
Posts: 22
ikh avd 7.64iin sum baisan u.

Bugded ni shine onii mend hurgie

Sent from my sgs2 using AsuultSambar mobile app


Top
 Profile  
Reply with quote  
PostPosted: Dec.31.12 4:51 am 
Offline
10 жил хамтдаа
User avatar

Joined: Dec.17.03 9:47 pm
Posts: 4113
Location: нууц газар
:Edited:
end l heruul hiihgui shuu. Humuusee

_________________
?.НЕТ БИД ХОЁР 10 ЖИЛ.


Top
 Profile  
Reply with quote  
PostPosted: Dec.31.12 12:46 pm 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн

Joined: Sep.07.11 9:08 pm
Posts: 330
Асуултынхандаа бүгдэд шинэ оны мэнд хүргэе

_________________
Талын Монгол эрчүүд хийморьтой


Top
 Profile  
Reply with quote  
PostPosted: Dec.31.12 4:00 pm 
Offline
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн

Joined: Mar.23.12 12:27 pm
Posts: 175
shine onii mend hurgey


Top
 Profile  
Reply with quote  
PostPosted: Jan.01.13 1:01 am 
Offline
Weapon Expert
User avatar

Joined: Oct.21.09 12:48 pm
Posts: 817
шинэ жилийн мэнд


Top
 Profile  
Reply with quote  
PostPosted: Jan.01.13 2:31 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>

Joined: Jan.12.09 3:31 pm
Posts: 639
Location: Somewhere in UB
shine jiliin mend


Top
 Profile  
Reply with quote  
PostPosted: Jan.01.13 3:53 am 
Offline
Weapon Expert
User avatar

Joined: Oct.21.09 12:48 pm
Posts: 817
ойр зуурын юм бичээдхий. дэлгэрэнгүй юм оруулах гэхээр зураг хөрөг, хүснэгт нтр оруулах болоод байхын. задгай текстээр биччүүл хүмүүст ойлгогдохгүй байх гэж санаад зовоод байхын.
өмнөх хуудсууд дээрх асуултуудыг бөөндөөд л явчий. бичсэн постоо эдитлэж текст оруулах санаа маань бүтэлгүй юм байж. хуудас эргээд явчихаар хүмүүст анзаарагдахгүй өнгөрч магадгүйм байна. (наян урт оршилдлоо. :razz: )
1. ашигтай тусгал
товчдоо бол ашигтай тусгал гэдэг нь сумны шулуувтар нисэх зай юм.
шөвөг төмөр сумны бялт дээр цохиж тэсэлснээс эхлээд сум эргэлдэж бууны амаар гарах хүртэлх процессыг дотоод баллистик гэдэг. (эртний ромын үед хэрэглэж байсан харвах шидэх төхөөрөмжүүд баллиста, катапульт 2-н нэр өнөөдөр солигдоод буунд хэрэглэгддэг болсон гэсэн)
сумаа өөрсдөө хийдэг эсвэл үйлдвэрийн нэг загварын сум гэхэд л дотроо төрөл бүрийн дарьтай, өөр өөр хүчин чадалтай элдэв янзын сум хэрэглэдэг гадаадын анчид, тамирчдын хувьд дотоод баллистикийн талаарх ойлголт, мэдээлэл чухал байх. сум хийх хориотой, хийдэг материал нь ч байхгүй, сумны сонголтгүй олсноороо буудаж байдаг манайд бол гол төмрийн арчилгаа цэвэрлэгээтэй л холбоотой биш бол дотоод баллистик тийм ч хэрэгтэй мэдээлэл биш. үсрээд л орос америк сумны ялгаа гэх мэт бүдүүн тойм юм л ярий шд.
гадаад баллистик гэхээрээ буунаас гарсан сум байнд хүрэх замд болдог үйл явц юм.
энд нэлээн юм болноо. салхины нөлөө, хошууны жин, хэлбэр, сумны анхны хурд нтр өчнөөн л юм байна. өнгөц дурьдаад явчий.
хошуу шөвгөр үзүүртэй байх тусам агаарын эсэргүүцэлд бага өртөх учир илүү хол шулуун ниснэ. анхны хурд ихтэй буюу хүчтэй сумаар буудвал харьцангуй хол нисч амжина. яагаад гэхээр газрын татах хүч секунд бүр доош нь чангааж байдаг тул богино хугацаанд арай хол ниснэ. хүчтэй салхи хөндлөн үлээж байвал сум хазгай тусна. эгц урдаас үлээвэл бага зэрэг давж тусна. араас бол сум гударна. уулын уруу буудвал траекториос шалтгааж сум давж тусна. уул өөд өгсүүлж буудахад бас давж тусна.
ашигтай тусгал гэсэн ойлголтод үндсэндээ сумны траекторийг авч үздэг учир энэ дээр бяцхан дэлгэрүүлье.
буудагдсан суманд дэлхийн татах хүчний нөлөөгөөр траектори үүсдэг. энэ нь сум тодорхой зай туулсны дараагаар унаж эхэлдэг гэсэн үг. багцаагаар, загас орцон уурга гулзайгаад нумарцан шиг юм төсөөлөгдөнө.
ингээд сум хол нисэх тусам доошоо унадаг тул байгаа онохын тулд бууныхаа хошууг дээш нь өлийлгөх хэрэгтэй болно. 0-45 гр хүртэл өнцгөөр буудахад сум хол ниснэ. 45-90 гр-т сум ойрхон тусна. энгийн геометрийг үүнээс илүү юу тайлбарлахав.
цэргийн миномет энэ өнцгийн зарчмаар сумаа харвадаг даа.
сум бүрийн хүчин чадал, хошууны хэлбэр хэмжээ, бууны хийц загвар нтр-ээс хамаарч сум унаж эхлэх хугацаа, зай харилцан адилгүй. надад бараг 200 гаруй калибрийн сумыг 1000 шахам төрөл загвараар нь хүчин чадлыг нь дэлгэрэнгүй тоочсон хүснэгт мэдээлэл байгаа. ном учраас энд оруулж чаддаггүй. тэгээд ч гүүглдчих мэдээллийг би энд оруулах гээд байх хэрэг ч юу байхав.
тэндээс жишээ болгож одоо их ав дээр зарагдаж байгаа барнаулын 30-06 сумны үзүүлэлтийг оруулая.
энэ сумны хошуу нь 9,7 грамын жинтэй soft point төрлийн сум. энэ нь доторх тугалга нь ил гарсан, зөөлөн мөлгөр хошуу гэсэн үг.
hollow point гэвэл үзүүртээ хөндий нүхтэй гэсэн үг. зах дээр америк сум гэж зарагддаг халиавр сум тийм бүтэцтэй.
full metal jacket гэхээрээ ак винтов сум шиг битүү зэс бүрхүүлтэй гэсэн үг.
за тэгээд цаашаа oryx, vulcan, nosler, bionic нтр гээд өчнөөн хар мянган төрөл байна. манайд голчлон зарагддаг төрлүүд нь үндсэндээ дээр дурьдсан 3. хадууралгүй нөгөө сум руугаа оръё.
энэ сумны тэсрэлтийн даралт нь 3500 бар. энэ үзүүлэлт дотоод баллистикт хамаарна. америк сумных бол 4050 бар.
цохилтын хүч нь 100 метрт 3600 E(j). 200 метрт 2480 E(j). энийг жоулаар хэмжинэ. дунд сургуулийн физик үзээ байлгүй. энгийнээр тайлбарлахад, 100 метрийн зайд 40 орчим кг жинтэй амьтныг нам унагана. 200 метрийн зайд бол 25 кг орчим жинтэй амьтныг унагана гэж ойлгож болно. хонь дунджаар 20 гаруй кг-тай байдаг. (ойлгомжтой болгох гээд их л бүдүүлэг тайлбарлаж байна даа. кккккк)
гэхдээ энэ бол 200 метрийн зайд 100 гаруй кг-тай зэрлэг гахайг унагаж чадахгүй гэсэн үг биш шүү. онолын хувьд ийм зайд иймэрхүү жинтэй амьтан буудвал зүгээр шүү гэсэн үйлдвэрлэгчийн зөвлөгөө маягийн юм. халиавр сумны хайрцаг дээр 1500 метрт энэ сум аюултай гээд бичцэн байдагхруу л юм. халиавр сумаар 1500 метрт буудаад аюул тарьтал өдий шд.
харин GEE нь 180 метр. за тэнэж тэнэж одоо л өнөөх ашигтай тусгал гэдэг юмаа тайлбарлах гэж байна.
GEE гэдэг нь рэппэр биш, gunstigste einschiess entfernung (Günstigste Einschieß-Entfernung) гэсэн герман үг. англиар recomended distance гэж орчуулагдаж байгаа болтой.
монголоор сумны шулуувтар нисэх зайг бүхэлд нь ашигтай тусгал гээд ярьчихдаг. дээр нь зарим хүмүүс сумны аюул учруулж болох зайг ч ашигтай тусгал гэж ярих нь бий.
ерөнхийдөө, буу барьдаг ихэнх хүмүүс ангаа шагайж харж чадахуйц зайг л ашигтай тусгал гэж ярьж ойлгодог. (энд би мэргэжлийн хүмүүсийг хэлээгүй. өөр шигээ жирийн анчдыг хэлэв.)
эдгээр ойлголтууд хоорондоо ямар их зөрөөтэй зай гээч. орос винтов дээр гэхэд л:
- миний өнөөх хүснэгтэн дээрх GEE нь 157 м.
- хүмүүсийн ашигтай тусгал гэж ярилцдаг зай буюу хараа түлхэлгүй буудах зай нь 300 гаруй м.
- хараан дээрх түлхэлтийн хэмжээс нь 2000 м буюу 2 км. (энэний зургийг нь аваад оптимизм гэдэг шог зураг болгосон байсан. үнэхээр мөрөөдцөн байгаам шүү. 2 км-т хараагаа түлхээд л буудчих юм гэнэ. ядаж юу буудах гэж байгаагаа ч олж харж чадахгүй биз дээ. ккккк)
- 600 метрт гүйж явсан амьтныг хол байна гээд буудалгүй өнгөрөөцөн чинь газарчилж явсан өвгөн намайг үхтэл загнаад. "энэ бууны ашигтай тусгалын зай 1200 м байдгым, тэгэхэд чи 600 метрийг хол гээд буудахгүй сууж байдаг, арай ч дээ" гээд.....
иймэрхүү байдлаар манайхны ашигтай тусгалын талаарх ойлголтын зөрүү арай л их байгаа юм.
миний ойлгосноор GEE нь сумны шулуун нисэлтийн зай. үүнээс цааш сум унаж эхлэнэ гэсэн үг. ерөнхийдөө ихэнх сумны GEE 130-аас 190 метрийн хооронд байдаг. гэхдээ тэсрэлтийн хүчтэйгээ харьцуулахад хүнд жинтэй, мөлгөрдүү үзүүртэй сумнууд харьцангуй хурдан унаж эхлэдэг.
ак сумны GEE 135 м. 300 метрт 70 см доошоо унаж тусдаг.
винтов сумны GEE 157 м. 300 метрт 48 см доошоо унадаг бол
дээрх 30-06 сумны GEE 180 м. 300 метрт 27 см унаж байна.
энийг 300 метрийн зайд бор гөрөөс шулуун хараагаар буудаж байна гэж төсөөлвөл ак винтов 2 онохгүй гударч буудна гэсэн үг. өнгөц харахад уг нь GEE дэх зай хоорондоо нэг их илт ялгаа байхгүй байгаа биз.
тэгэхээр ашигтай тусгал гэдэг нь үндсэндээ тухайн сумны шулуувтар нисэх зай гээд ойлгочиход болох юм. хүмүүсийн ярьдаг шиг тогтмол 300 биш, заримынх нь ойлгодог шиг 600 ба түүнээс дээш биш. ердөө тухайн сумных нь шулуувтар нисэх зай.
шулуувтар гэдэг нь тухайн сумныхаа GEE-д хараалсан шулуун шугамаар буудахад ойрын зайд сум давахгүй байх бөгөөд холын зайнд доошоо ойролцоогоор 30 орчим см унаж тусах зай юм.
ө.х. сайгатай хүн "миний сумны ашигтай тусгал нь 200 метр. энэнээс цааш өргөж буудахгүй бол сум унаж гудраад байдаг" гэж ярих жишээний. гэтэл сайгагаа анхнаас нь 200, 300 метрт хараагаа тааруулсан хүн байдаг. энэ тохиолдолд тааруулсан зайнаасаа ойр буудахад сум хамаагүй давж тусдаг. 100 орчим метрт 50-иас 80 см-ийн дээгүүр давж тусна. онохгүй гэсэн үг.
тийм учраас буугаа тааруулахдаа GEE-д нь багцаалдаж тааруулвал зүгээр санагддаг. яг тааруулах албагүй, ойролцоогоор буунаасаа хамаарч 150-аас 200 метрт шулуун буудна гэж тооцож тааруулна гэсэн үг.
ашигтай тусгалын зайд бас нэг хамаардаг зүйл нь салхины нөлөөлөл. хүч багатай суманд хөндлөнгийн салхи хүчтэй нөлөөлж хазгай тусдаг. байгаа онохгүй. тиймээс салхи нөлөөлж амжихгүй хэмжээний зайг ашигтай тусгалын зайндаа тооцно. гэхдээ энэ салхины нөлөөлөл байнгын жигд нөлөөлдөггүй учраас нэг их чухалд авч үзээд байх хэрэггүй л дээ. салхигүй өдөр ч байна. шуурах өдөр ч байна.


Last edited by migga on Feb.13.13 8:46 pm, edited 1 time in total.

Top
 Profile  
Reply with quote  
PostPosted: Jan.01.13 4:25 am 
Offline
Weapon Expert
User avatar

Joined: Oct.21.09 12:48 pm
Posts: 817
2. шинэ буунд дагалдаж ирдэг кучностын тест
уг нь энэ нэг их чухал үзүүлэлт биш. миний авсан 527-ын тестэн дээр гурван сум нь арай гэж 10 см-ын тойрогтоо багтсан байсан. хоорондоо 6 см-ын зайтай, гурван өөр газар тэнэж туссан. тэр тестийг харсан хүн "тавьхан метрт ингэж тусч байгаа буу яаж юм ондын. ёстой шинээрээ труба болцон эд байна даа" гасалмаар.
гэтэл би тэрүүнд дуран суулгачаад 100 метрт ундааны бөглөө алддаггүй байсы шд.
их авын эзэн Ариунболд гуай хэлэхдээ, "үйлдвэрээс гарч байгаа хэдэн зуун бууг чанарыг нь шалгаж илт гологдол буу гаргахгүйн тулд зориулалтын сууринд түр бэхлээд 3 бууддаг. нэгбүрчлэн нарийвчлан шагайж тааруулж бууддаггүй. тэгэх цаг боломж ч байдаггүй. тиймээс тестийн хуудсанд багтаж л буудсан бол чанарын шаардлага хангасан гэсэн үг. хэр сайн тааруулах, яаж буудах зэрэг нь худалдаж авсан эзнийх нь чадварын асуудал, тестийн хуудсанд 100 % үнэмшээд байх шаардлагагүй" гэж билээ. тэр ч үнэн юм билээ.
яахав, нэгэнт мөнгөө төлөөд харьцангуй үнэтэй юм худалдаж авч байгаа хүний хувьд тестийн цаасан дээр сум нь сарниж туссан бол сэтгэлд нь сэвтэй юм лдаа.
ер нь сэтгэл зүйн л асуудал. хүнээс хуучин буу худалдаж авч байгаа тохиолдолд тестийн цаас байх биш. эзэн нь яаж буудаж байгаагаас хамаараад л бууг нь сонгодог шд.
миний нэг таньдаг ах гайгүй бууддаг. тэрний аль эрт 80-аад онд үйлдвэрлэгдсэн ZKK 600-г (нарийн 800) морь уядаг Энхмөнх "та үнээ хэлчих, тэрийг чинь 2 нугарсан үнээр авъя" гэж гуйгаад байж билээ. (ах, баярхлаа гэж зэвүүрхээд буугаа өгөөгүй лдээ)
манай найзууд ч миний бууг хэд хэдэн удаа авч байсан.
тэгээд зарим нэг нь онохгүй болохоороо "хөгшөөн тааруулаад өгөөч" гээд ирнэ. би "наадах чинь таарцан болоод би юм оноод байгаа биз дээ, үүнээс өөр яаж тааруулахав дээ" гэнэ.
зарим нь ч миний тааруухан арайчүү юм онож байсан буугаар хуруугаараа зааж байгаам шиг л дуртай газраа зооно. тэгэхээр нь би эргэж хямраад "дэмий ч зарж уу" гэж харамсах шиг... ккккк
тэгэхээр буу авахад кучностын тестээр нь өөрийнхөө буудалтын үнэлэх нь тийм ч зөв шийдвэр биш байх.


Top
 Profile  
Reply with quote  
PostPosted: Jan.01.13 5:32 am 
Offline
Weapon Expert
User avatar

Joined: Oct.21.09 12:48 pm
Posts: 817
3. варминт
cz 527-ийн 7,62х39 варминт гэж загвар байхгүй. хамас өгүүлбэр дэх үгнүүдийг хольж уншсан болтой.
7,62х39 ак сум. ак суманд холын мэргэн буудлага хийх хүчин чадал байхгүй учраас варминтд ашигладаггүй.
варминтын хувьд энэ спорт анх америкт үүсчээ.
уг нь зугаа гэхээсээ зовлонгоос үүссэн юм байна. тэнд тариан талбай сүйтгэгч элдэв төрлийн хулгана, зурам гэх мэт мэрэгчдийг варминт гэж нэрлэдэг гэнэ. (латин хэлний vermis гэсэн үгнээс гаралтай varmint, varmin, vermin гэх мэт үгсийг гүүглдээрэй. энд буу бичих гэж байгаа болохоор хаяв)
нөгөөдүүлээ элдэв хор хавх занга нтр хэрэглэхийн хажуугаар буудаж устгаж байж. (америкчууд ч асуудлыг буугаар л шийддэг улс даа. нефтиэс эхлээд стрессээ хүртэл буудаж тайлдаг. хамгийн сүүлд стресстээ идэгдсэн нөхөр бага сургууль руу буутай давхиж орсон гэсэн үү.... :crysad: )
том талбайн нэг захаас нөгөө рүү жижиг амьтан буудах нь нэлээн буудлагын ур чадвар шаарддаг байж. энэ зугаатай зовлон сүүлдээ спорт болж хувирчээ. энэнд бас технологи ч их шаардагддаг байж. тиймээс өнөөдөр варминтад зориулсан жижиг калибрийн боловч маш хүчтэй сум, буу, дуран бий болж. 22WMR, 223 rem, 243 win гэх мэт сумыг мэдэх байх. дуран гэвэл 6-18х50 гэсэн үзүүлэлттэй дуран байх жишээний. сунайтал татана даа.
варминтын нэрний үүсэл дээр дөрөөлөөд халти хадуураатхы. зарим нэг хүнд сонин байх магадгүй.
снайпер гэхээр нүүр ам нь харагдахгүй, гили хувцастай, дайсныхаа духанд нь л сумаа зоодог сүүпэр баатар шууд төсөөлөгддөг. тэгсэн энэ нөхрийн мэргэжил юунаас үүссэн гээч.
шувуунаас. монголоор бол хараалж гэдэг нэртэй, англиар snipe гэнэ. шөвийсэн нарийхан хошуутай жижигхээн шувуу.
энэ шувуу огцом хурдаар, ийш тийш замбараагүй чиглэлээр шургаж нисдэг. нислэгийн чиглэлийг нь тодорхойлж угтуулж буудах бололцоо муу. уг нь агнуурын, амттай махтай юм гэнэ. тэгээд энэ шувууг агнаж чаддаг хүнийг "их сайн бууддаг хүн" гэсэн утгаар снайпчин (снайпын анчин) гэж нэрлэж байсан нь яваандаа утга нь шилжээд мэргэн буудагчийг нэрлэдэг болсон юм.
варминтдаа буцаад ороход, хэдэн жилийн өмнө оросын нэг суваг дээр буу зэвсгийн талаар америк нэвтрүүлэг гардаг байсын. Россия дээр л байх. төгсөхдөө нэг бавайсан цагаан сахалтай өвөө халиавр сумтай винчестэрээр сүхний ир буудаж нтр гайхуулдаг.
тэр нэвтрүүлгээр хэдэн хүн эзгүй хээр очоод шар алаг бөөртэй хэдэн зурмыг ёстой нялга болтол бууддым даа. 8O
буудлагын тусгай суурь, саравч, ширээ сандал нтр-тэй. полигоны талбай дүүрэн шар алаг зурам. аварга аварга буу, авдар авдар сум. ёстой тарааж тавьдым даа.
тийм аймаар буу сумаар, тийм өчүүхэн зурмыг махны тасархай болтол буудаад зугаацаад байгааг хараад эхэндээ үнэхээр шокд орж байлаа.
тэгээд хэзээ хойно "рийл варминт" гэж тиймэрхүү хэрцгий спорт байдгийг мэдэж билээ.
4. ebony edition
энийг энд хамтруулаад тайлбарлачий.
cz 550 ebony edition гэхээрээ энгийн стандарт 550-аа бодвол жаахан гоёмсогдуу хийцтэй.
онгоц модныхоо урд үзүүрт, бариулын доод хэсэгт африкийн эбони гэдэг хатуу хар модны хэсгээс оруулж чимж өгсөн.
гол төмөр нь үзүүр лүүгээ шувтан нарийссан. овоо хараа байхгүй. энийг америк стиль гэж нэрлэдэг. бас гол төмөр нь мушгирсан хийцтэй.
замаг нь загасан хээгээр чимэглэгдсэн. сүртэй загассаад ч байх юмгүй, дугуй дугуй өрөмдсөн юм шиг ор гарсан байгаа юм л даа.
ерөнхийдөө африк орцтой америк стильтэй гоёлын загвартай буу. (би анх хараад Beyonce Knowles, Alicia Keys, Halle Berry нтр санаад орсий шд. хахахаха. афро-америк хүүхэн. буугаа миний бионсэ гэж дуудуул хүмүүс "энэ шаар галзуурчиж" гэх байх даа хахахаха)


Top
 Profile  
Reply with quote  
PostPosted: Jan.01.13 6:53 am 
Offline
Weapon Expert
User avatar

Joined: Oct.21.09 12:48 pm
Posts: 817
5. мазалат
монголд мазалатын талаар би бичихгүй бол өөр хэн бичихэв дээ. хахаха (онгирч байгаам шиг санагдаж байгаа бол..... би үнэнээ л хэлж байна.)
онгироогүй гэдгийн гол учир нь би монголд ганц хоёрхон байгаа мазалатын нэгийг арчиж цэвэрлэж санаа тавьж явдаг юм. манай найзад байдаг. мань эр бууны талаар түй ч мэдэхгүй.
хэдэн жилийн өмнө манай найз намайг дуудлаа. "ах нэг бичиг баримтгүй буу авчлаа. өөрөө ан гөрөө сонирхдоггүй. амьтан хүн дагаад ойр зуур гарч байя гээд их үнэтэй буу авсан. намайг өөртөө авч бай. хэрэг гарахаар чамаас авч байя гээд нэг их гоё ганган буу өгчлөө. чи хүрээд ир" гэдийм байна.
буу гэхээр нүд нь босдог хүн чинь тэр дороо давхиад очлоо. очсон чинь сүртэй буу байнаа. урдаа СВТ-40 шиг дөл намсгагч муфттэй. хараа нь чех 800 шиг эргэж босдог 2 оньтой. мод нь бол бөөн сүр, хээ угалз. арай л мөнгөн утас биш байх. хөнгөнцагаан утсаар угалзлаад хээн дундуураа гүйлгэцэн байх шиг.
гол төмөр, замагны өнгөлгөө гэж толь. гялалзаа л.
тэгсэн хамгийн марзан нь тэр буунд ямар ч нэр ус, үйлдвэрлэсэн газар, номер дугаар, калибрийн хэмжээ нтр огт алга. м93 гэсэн ганцхан тоо. гол төмөр дээрээ нэг, замган дээр нэг бичцэн. өөр ямар ч бичиг үсэг алга.
хаана үйлдвэрлэсэн, номер дугаар нь дүүрч гэхэд, ямар сум ордогийг нь мэдэх арга байдаггүй.
замаг нь аймаар танил замаг. юмны нэр цээжин дотор гацчаад байдаг даа. ойрхон байгаад байдаг, гэхдээ хэлж чаддаггүй шиг.
тэгээд ямар сумаар бууддаг юм болоо гээ л эргүүлж тойруулаад гайхацгаад байжийсан чинь. ахынх нь ажлын харуул залуу буу гаргаж өгчөөд хажууд зогсож байсын. тэр "замаг нь винтов замагтай их төстэймаа" гэж авдын. нээрээн харсан чинь бяцхаан өөрчилцөн винтов замаг.
тэгээд тэр дороо винтов сум байсангүй. хэд хоногийн дараа хэдэн винтов сумтай хээр гарлаа.
сум ч яг таарч байна. буудахаар боллоо.
мань эр газар хэвтцэн буугаа шагайгаад, би архан талд нь босоо зогсцон, дурангаар байгаа хараад, хаахна тусах нуу нтр гэсэн шиг.
мань эр ч буудлаа. ёоооо!!!! фааак!!! ёстой ээжээ маамаа болтол авдым даа 8O
аймааарррр чанга дуутай нааааааассссссан. ард нь зогсож байгаа миний цээж рүү рок концерт үзэж байгаам шиг пинхийтэл доргилт мэдэгддэг бай шд. чих бол байхгүй ээ. хичнээн ч удаан жинннн гэв.
би таахдаа богино голтой, дээр нь тийрэлт багасгах зорилгоор дөл намсгагч муфт нь тэсрэлтээ арагшаа хаядаг болоод тэгж их чанга дуугарч байгаам болов уу гэж бодсон. уг нь би ч аавынхаа богино винтовоор баруун солгойгүй сүнгэнүүлдэг байсан хүн шд. чанга нь чанга л дуугардаг гэхдээ мазалат бол арай л илүү дуугарсаан.
тэгээд хэд хэд буудлаа. овоо хараа нь гайгүй таарсан дажгүй оноод байхаар буу байна.
за тэгээд сайхан буутай болцон хүн чинь бид нарыг дагаад нэг удаа анд явлаа.
бор гөрөөс, үнэг, сойр нтр гээд үнэтэй сумаар буудмааргүй ан нэлээн их таарна. мань эр "өө, хямд сумтайм чинь би буудчий" гээ л сүнгэнүүлнэ. буудах бөөн дур, хорхой.
харин бууных нь дуу нь арай л дэндүү. мань эр сүүлдээ чихэндээ нойлын цаас хуйлаад чихчихсэн. үзүүрнүүд нь унжаад хийсцэн марзан гар л тууж явлаа. бид нар ч буудах үед нь шалавхан л чихээ таглаад авна.
тэрнээс хойш ахиж өөр анд яваагүй. угаасаа өөрөө ч явах сонирхолгүй.
тэгсэн уржнан над дээр буугаа аваад ирлээ. "мань чинь энэ бууг дуугаргалгүй 3, 4 жил боллоо. бичиг баримтгүй болохоор нь хөдөө аваачаад хаячихсан юм. чи нэг цэвэрлэж янзлаад, буудаадахаач. овоо хараа нтр нь зүгээр үү үзээдэхээч" гээ л ирлээ. гол руу нь шагайгаад үзсэн чинь, ээ хөөрхий. гол төмөр дотор нь аалз үүрлэцэн. хог шороо дүүрээд, гэрэл нэвтрэх төдий нарийхан сувагтай, арзайсан хар юм болжээ.
тэгээд л нөгөөхийг чинь болгоомжтой хөнгөхөөн сүмбэдлээ дээ. хэдхэн татаадахсан чинь дорхноо гялалзаал толь болчдог байна шд. зэврээгүй байсымуу, эсвэл хромдсон голтой болохоор зэв сууж чадаагүймуу бүү мэд. ямар ч л гэсэн янзын сайхан л боллоо. тэгээд хотоос гараад хэд буудлаа. сайхан л тусч байна. 3 жил хүний гар хүрээгүй хаясан буу гэхэд мод нь дээшээ харсан талаасаа бага зэрэг гандуу өнгө орсныг эс тооцвол огт муудаагүй байна лээ.
тэгээд дотроо "яаая, энэ ч басл буу байна шүү" гэж бахархаж л суулаа. мань эрээс чи өөрөө хэрэглэхгүй байж энийгээ надад зарчаач гэсэн чинь. "монголд ганц байдаг бууг бариад сууж байна гэдэг чинь бахархал шүү дээ. би энийг хэзээ ч зарахгүй ээ" гэж байна.
үнэн л дээ. гэхдээ мань эрд байна гэдэг чинь надад байгаагаас ялгаа юу байхав.
бууны хувьд:
мазалат гэдэг нэр нь болгарт байдаг нэг том уул болтой. манайхаар бол Алтайн нуруу маягийн юмаа даа.
буу нь бол мосины винтовыг сайжруулсан хувилбар.
винтов сумаар буудна. магазиндаа 3 сум орно. винтовны магазин шиг их биеэсээ доошоо илүү гараагүй. гол төмөр богино. урдаа гоёмсог муфттэй. овоо нь чех 800 шиг босоо майхан овоо. хараа нь бас чех загвартай. хуучраад ирэхээрээ холхиод сул хөдөлгөөнтэй санжиганасан юм болчдог. замаг нь чех буу шиг баруун талдаа бяцхан түгжээтэй. мосины замгийг бас хөөрхөн сэтгээд түгжээ хийцэн байгаа юм.
зүүн хажуудаа дурангийн суурийг гүйлгэж суулгадаг ховилтой. тэнд суудаг суурь нь тигрийн дурангийн суурь шиг боловч ташуу, өргөн үмхэлттэй суурь байдаг юм билээ. нэг өвгөн залгаа угсраад тэрэндээ тийм суурь хийснийг харж байсан юм. мазалатын суурь байжээ гэдгийг сүүлд мэдсэн.
болгаруудыг таниулчихаар брэнд байдаггүй юм. мазалатаа бол гайгүй л хийсэн юм билээ.


Last edited by migga on Jan.01.13 7:42 am, edited 1 time in total.

Top
 Profile  
Reply with quote  
PostPosted: Jan.01.13 7:17 am 
Offline
Weapon Expert
User avatar

Joined: Oct.21.09 12:48 pm
Posts: 817
6. мэргэн бууддаг болох
зүгээр, сайн бууддаг болъё гэвэл байнга л бууддаг байх хэрэгтэй дээ. Ундралбат дасгалжуулагчын анчны гарын авлага гээд ном байдаг. буудлагын талаар суурь мэдлэгийг хангалттай олгоно. одоо гадуур байдаггүй байх. өөртэй нь уулзвал яадаг юм гэхээс. хэдэн жилийн өмнө би хуучин номын худалдаанаас авч байсын. 98 онд бичсэн ном байсан.
Амарсанаа гэж хүний 72 онд бичсэн мэргэн буудлагын үндэс гээд ном байдаг. тухайн үед тамирчдад зориулж бичсэн болтой ном байдаг. сургалтанд зориулсан учраас бэлтгэх байдал, буудах техник аргачлал нтрийг их нарийвчлан сайн бичсэн.
хүн буудах дадал, рефлексийг буудаж байж л олж авдаг учраас сайн бууддаг болъё гэвэл юм уншихаас илүү байнга буудах л хэрэгтэй. мэдээж заагаад зөвлөөд өгөх сайн багшгүй бол суурь баримжаа болчихоор ном нтрийг уншаад юун дээр алдаж онож байгаагаа ойлгоод засаад явдаг байх хэрэгтэй.
бууд бууд бас дахин бууд.
автоплаза 2-т байдаг Нараа дээр оч. лангуун дээрээ утас нь байдаг. цаадах чинь их уриалагхан. нэлээн ч аманцар. ам нь халаад нэг явчвал сонсоод баймаар юм бас л ярина шүү. цаадах чинь найзуудтайгаа нийлээд практикал буудлагын холбоо гэж юм байгуулсан. тэд нар хүнд юм зааж чадна шүү. гаднаас ч сайн сайн буудагч нар авчирч хамтарсан бэлтгэл сургуулилт хийдэг.
харин мэргэн буудагч снайпер гэдэг утга руугаа бол буудлагаас гадна өчнөөн олон ур чадвартай болох хэрэгтэй юм билээ. надад scout sniper training гээд нэг ном бий тэрэн дээрх сургалтаар бол буудаж сурахаас илүү нуугдаж сурахад нь хамаг цагаа барчихмаар юм билээ.


Top
 Profile  
Reply with quote  
PostPosted: Jan.01.13 11:46 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Sep.15.06 10:39 pm
Posts: 12005
Location: Хар гэртээ хаан, бор гэртээ богд нь болоод налайж байна
Wow. Шинэ оны часхийсэн бэлэг байна. Баярлалаа.

_________________
six feet from the edge


Top
 Profile  
Reply with quote  
PostPosted: Jan.01.13 1:40 pm 
Offline
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн
User avatar

Joined: Jun.13.10 6:42 pm
Posts: 158
Манай нэг ахад Застава гэдэг буу байдаг. Bolt action, .308 сумтай. Дуу этэр бол сайхаан сайхан. Уг нь нэг нөхрөөс өрөнд авсан юм байна лээ. Нөгөө баагий немц винтов гэж хэлээд өгсөн гэсэн. Манай хүн өөрөө Тигр Сайга Халиавар этэртэй болохоороо бараг авч явдаггүй. /Өөрөө ч найзуудаа дагаж ганц нэг л салхинд гарахдаа буудахаасаа илүү шилэн бүрээ үлээж байгаал ирэх жишээний/ Ах хүү өөрөө немц гээд итгэцэн л тууж байгаа. Наадах чинь Серби гаралтай буу юм биш үү гэсэн чинь май сэжигтэй нүдээр намайг харсий шүү. ках ках ках. Немц винтов гэж Маузерыг хэлээд байна уу? Заставаны талаар оруулаач migga? Замган дээрээ бүргэд этэртэй немц винтов гэсэн буу харж байсан юм байна.
Нээрээ миний сайганы пасс дээр 100 м-д 4 сумаар 12,5 см гэсэн байна лээ. Энэ боломжийн уу?
Самбарынхаа гишүүдэд бүгдэд нь шинэ оны мэнд хүргэе. Олз омог дүүрэн яваарай.
Манай migga шөнөжин юм оруулах гэж тожигнож хоносон бололтой. Сайхан мэдээлэл байна.


Top
 Profile  
Reply with quote  
PostPosted: Jan.01.13 1:47 pm 
Offline
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн
User avatar

Joined: Jun.13.10 6:42 pm
Posts: 158
Хүний буугаар буудахаар нээрээ хүний хуучин гутал өмсцийм шиг санагддийшүү. Өөрийхөө буунд дасч өөрийхөө буугаар ёстой migga гишүүний хэлээр бууд бууд бас дахин бууд гэж байж л сайн бууддаг болно доо. Drift хийхэд машин жолооч хоёр нэг бүхэл болох ёстой гэдэг шиг буу эзэн хоёр бас сайн зохицсон байх хэрэгтэй гэж боддог. Буудаад бай буудаад бай. Би ч явж буудлаа. ккк.


Top
 Profile  
Reply with quote  
PostPosted: Jan.01.13 8:44 pm 
Offline
Weapon Expert
User avatar

Joined: Oct.21.09 12:48 pm
Posts: 817
@ boris: застава хуучны югославын үеэс эхлэлтэй. загвар нь алдарт М98 (немц винтов маузер98).
би өмнө нь бичиж байсан даа. М98 загварыг маш олон оронд хийдэг. тус бүрдээ өөр өөрийнхөө нэрийг өгөөд явдагийн нэг жишээ нь югославын Застава. бууны чанарын хувьд тааруу гэгддэг. ижил төрлийн загваруудтайгаа харьцуулахад үнэ нь харьцангуй хямд.
германд зарагдаж байгаа цоо шинэ М98-ын германдаа үйлдвэрлэсэн 74 см-ийн урт голтой загвар нь 1200 орчим евро байхад, 98К буюу богино загвар нь (манайхны таньдаг ориг маузер гэгч) 700 гаруй евро байдаг. харин Серби М98 буюу застава нь 450 орчим евро байх жишээний. энд үйлдвэрээс гараад шууд дэлгүүрт ирсэн буунууд дээр ярьж байгаам шүү.
за тэгээд манай нарантуул дээр ч югослав сум гэхээрээ арай хямд тааруухан сумнууд ч байдаг даа.
сайганы чинь хувьд 100-д 12 гэдэг бол байх л нормаль үзүүлэлт. яахав, үйлдвэрээс гарч байгаа ердийн дундаж кучностьтай харьцуулахад арай их сарниж байгаа байж магадгүй. буунд чинь илтэд мэдэгдэхүйц гэмтэл нтр байхгүй л бол иймэрхүү үзүүлэлттэй буугаар хангалттай сайн буудаж болноо.
гэснээс, урд шөнө унтсангүй шд. амрахаараа юм оруулна гээд ам шүд өгцөн байдаг. амралтын өдрүүд маань надад зарцуулагдахгүй, хүмүүс "амарч байгаам чинь энийг ингээд өг. тийм юм тэгээд өг" гэж гуйгаад.
тэгсэн ашгүй он солигдлоо нтр гээд 12 өнгөртөл сууцан чинь нойр хулжчиж. зав бололцоо гарсан дээр нь ойр зуурын юм бичлээ шд.


Top
 Profile  
Reply with quote  
PostPosted: Jan.01.13 9:04 pm 
Offline
Weapon Expert
User avatar

Joined: Oct.21.09 12:48 pm
Posts: 817
нэг юм нэмэлт болгоод шургуулчий.
дээр ашигтай тусгалын тухай постод байгаа цохилтын хүч энерги жоул нтр гэсэн юмын үзүүлэлт бол зөвхөн 30-06 сумны 3500 барын тэсрэлттэй, 9,7 г жинтэй хошуун дээр л ярьж байгаа юм шүү.
хэрвээ 4050 барын тэсрэлттэй 14 грамын жинтэй хошуун дээр бол өнөөх энерги жоул нь арай их байна шүү.
үйлдвэрлэгчдийн хувьд fmj (full metal jacket) бүтэцтэй 8 грамын жинтэй хошуутай сумаар үнэг мэтийн үслэг ан агнаж болно. баавгай, гахай гэх мэт том амьтдын хувьд sp (soft point) төрлийн, аль болох хүнд хошуутай сумаар агнах хэрэгтэй гэж зөвлөдөг.


Top
 Profile  
Reply with quote  
Display posts from previous:  Sort by  
Post new topic Reply to topic  [ 2334 posts ]  Go to page Previous  1 ... 24, 25, 26, 27, 28, 29, 30 ... 90  Next
Энэ сэдэвийг FB зарлах

Who Likes This Topic on Facebook? 


All times are UTC + 8 hours [ DST ]


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  




Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group.